SlideShare a Scribd company logo
1 of 15
Бизнес дэх мэргэжлийн нягтлан
бодогчдын ёс зүйн дүрэм
Лекц №12
Дэд сэдэв
• 300 Танилцуулга
• 310 Боломжит Зөрчлүүд
• 320 Мэдээллийг бэлтгэх болон
тайлагнах
• 330 Хангалттай мэдлэг, туршлага
эзэмшиж ажиллах
• 340 Санхүүгийн ашиг сонирхол
• 350 Өдөөлт
340 Санхүүгийн ашиг сонирхол
• Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогчид нь тодорхой
тохиолдлуудад үндсэн зарчимтай зөрчилдөх аюул
заналыг бий болгох санхүүгийн ашиг сонирхолтой байх
эсвэл ойрын садан төрөл болон халуун ам бүлийн
гишүүдийн санхүүгийн тийм ашиг сонирхлыг мэдэж
байж болно. Жишээлбэл, санхүүгийн хожоо олохын тулд
үнийн мэдрэмжтэй мэдээллийг зүй бусаар жолоодох
сэдэл болон боломж байгаа бол бодитой хандлага, эсвэл
нууцийг хадгалах зарчимд аюул занал учирч болно.
Хувийн ашиг сонирхлын аюул заналыг үүсгэж болох
тохиолдлуудын жишээнд бизнес дэх мэргэжлийн нягтлан
бодогч эсвэл түүний ойрын садан төрөл буюу халуун ам
бүлийн гишүүн нь:
• Тухайн ажил олгогч байгууллагад шууд буюу шууд
бус санхүүгийн сонирхолтой бөгөөд, уг санхүүгийн
сонирхлын үнэ цэнэд уг бизнес дэх мэргэжлийн
нягтлан бодогчийн гаргах шийдвэрүүд шууд
нөлөөлж болохуйц байх;
• Ашигтай холбоотой урамшууллыг хүртэх эрхтэй
бөгөөд уг урамшууллын үнэ цэнэд уг бизнес дэх
мэргэжлийн нягтлан бодогчийн гаргах шийдвэрүүд
шууд нөлөөлж болохуйц байх;
• Ажил олгогч байгууллагын хувьцааны опционыг үнэ
цэнэд уг бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогчийн
гаргах шийдвэрүүд шууд нөлөөлж болохуйц байх;
• Ажил олгогч байгууллагын хувьцааны
опционыг шууд буюу шууд бусаар эзэмшдэг
бөгөөд уг опцион нь хөрвөх эрхтэй буюу
эсвэл удахгүй хөрвөх эрхтэй болох;
• Тодорхой зорилгыг биелүүлбэл ажил олгогч
байгууллагын хувьцааны эрхийг эсвэл
холбогдох урамшууллыг хүртэх эрхтэй болох
тохиолдлууд багтана.
• Аливаа аюул заналын хэмжээ дадайцыг үнэлж
шаардлагатай бол уг аюул заналыг арилгах,
эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөх түвшин хүртэл
бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх ёстой.
Аливаа аюул заналын хэмжээ далайцыг
үнэлэхдээ, мөн шаардлагатай тохиолдолд
тухайн аюул заналыг арилгах, эсвэл түүнийг
хүлээн зөвшөөрөх түвшин хүртэл бууруулахад
тохирох хамгаалалтуудыг тодорхойлохдоо
бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогч нь уг
санхүүгийн ашиг сонирхлын мөн чанарыг
үнэлэх ёстой.
• Ингэхдээ санхүүгийн ашиг сонирхлын
хэмжээ далайцыг үнэлж, шууд, шууд
бусын аль нь болохыг тодорхойлно.
Байгууллагад юу ач холбогдолтой болон
үнэ цэнэтэй байх нь тухайн хувь
хүмүүсийн хувийн нөхцөл байдлаас
хамааран өөр өөр байдаг. Ийм
хамгаалалтуудын жишээ нь;
• Дээд удирдлагын урамшууллын хэлбэр болон
түвшинг тодорхойлоход удирдлагаас хараат
бус хорооны баримтлах бодлого болон горим
журам.
• Аливаа холбогдох дотоод бодлогын дагуу,
аливаа холбогдох ашиг сонирхлын тухай, мөн
хамаатай хувьцаагаар хийх аливаа арилжааны
төлөвлөгөөний тухай тухайн байгууллагын
засаглал хариуцсан этгээдүүдэд мэдээлэх.
• Тохиромжтой үед ажил олгогч байгууллагын
дотоод удирдлагатай зөвлөлдөх.
• Тохиромжтой үед холбогдох мэргэжлийн
байгууллагууд, эсвэл ажил олгоч байгууллагын
засаглал хариуцсан этгээдүүдтэй зөвлөлдөх.
• Дотоод болон хөндлөнгийн аудитын горим.
• Байгууллагын дотоод этгээдүүдтэй хийх
арилжааг тойрсон ёс зүйн асуудлууд, хуулийн
хязгаарлалтууд болон бусад зохицуулах
нөхцлүүдийн талаарх цаг үеэ олсон боловсрол.
• Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогч нь
хувийн ашиг хонжооны төлөө мэдээллийг
зүй бусаар захиран зарцуулах эсвэл нууц
мэдээллийг ашиглах ёсгүй.
350 Өдөөлт
• Саналуудыг хүлээн авах
• Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогч
эсвэл ойрын садан төрөл болон халуун ам
бүлийн гишүүдэд өдөөлт санал болгосон
байж болно. Өдөөлт нь бэлэг, дайллага,
хөнгөлттэй журам, нөхөрлөлд эсвэл үнэнч
байхад зүй бусаар уриалах гэх мэт байдлаар
байж болно.
• Өдөөлтийн саналууд нь үндсэн зарчмуудын нийцэлд аюул занал
учруулж болно. Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогч эсвэл
ойрын садан төрөл болон халуун ам бүлийн гишүүнд өдөөлтийг
санал болгосон бол тухайн нөхцөл байдлыг үнэлэх ёстой. Нууц
мэдээллийг олж авах эсвэл хууль бус болон шударга бус үйл
хөдлөлийг дэмжих, шийдвэр болон үйл ажиллагаанд зүй бусаар
нөлөөлөх эрмэлзлээр өдөөлтийг санал болгох тохиолдолд
бодитой хандлага, эсвэл нууцыг хадгалах зарчимд хувийн ашиг
сонирхлын аюул занал үүснэ. Хэрэв өдөөлтийг хүлээн авсан
бөгөөд дараа нь үүнийг нийтэд дэлгэж, тухайн бизнес дэх
мэргэжлийн нягтлан бодогчийн эсвэл түүний ойрын садан
төрөл, халуун ам бүлийн хүний нэр төрийг гутаах заналхийллэл
хийгдсэн бол бодитой хандлага эсвэл нууцыг хадгалах зарчимд
айлган сүрдүүлэх аюул занал үүснэ.
• Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогч нь ийм
саналуудаас үүдсэн аюул заналыг үнэлж, дараах
үйлдлүүдийн нэг буюу түүнээс олныг хийж гүйцэтгэх
эсэхээ тодорхойлох ёстой:
• (а) Ийм санал тавьхад дээд түвшний удирдлагад,
эсвэл тухайн ажил олгогч байгууллагын засаглал
хариуцсан этгээдүүдэд шууд мэдээлэх.
• (б) Уг саналын тухай гуравдагч талд, жишээлбэл
мэргэжлийн байгууллага эсвэл тухайн санал тавьсан
хүний ажил олгогчид мэдээлэх, гэвч бизнес дэх
мэргэжлийн нягтлан бодогч нь ийм алхам
хэрэгжүүлэхээсээ өмнө хуулийн зөвөлгөө авах талаар
эргэцүүлж болно;
• (в) Хэрэв ойрын садан төрөл, эсвэл халуун ам
бүлийн гишүүд нь жишээлбэл, ажил эрхлэлтийн
байдлаасаа шалтгаалан өдөөлтийн саналд өртөж
магадгүй байр сууринд байгаа бол холбогдох аюул
занал болон хамгаалалтуудын тухай зөвлөх; мөн
• (г) Хэрэв тухайн байгууллагын өрсөлдөгчид буюу
эсвэл болзошгүй нийлүүлэгчдэд ойрын садан төрөл,
эсвэл халуун ам бүлийн гишүүн нь ажил эрхэлж
байгаа бол энэ тухай дээд түвшний удирдлага, эсвэл
өөрийн ажил олгогч байгууллагын засаглал
хариуцсан этгээдүүдэд мэдээлэх.
Санал болгох
• Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогч нь байгууллагын, буюу
эсвэл хувь хүний үнэлэлт болон шийдвэр гаргах үйл явцад
нөлөөлөх, эсвэл нууц мэдээлэл олж авахын тулд бусдад өдөөлт
санал болгохыг түүнээс хүсдэг эсвэл тийм дарамт бүхий нөхцөл
байдалд байж болно.
• Ийм дарамт шахалт ажил олгогч байгууллага дотроос,
жишээлбэл, хамтран ажиллагч болон ахлах ажилтнаас ирж
болно. Мөн ийм дарамт нь тухайн ажил олгогч байгулллагад
ашигтай, гэхдээ магадгүй тухайн бизнес дэх мэргэжлийн нягтлан
бодогчид зүй бусаар нөлөөлөх үйлдэл буюу шийдвэрийг санал
болгож буй байгууллагын гаднах хувь хүн эсвэл өөр
байгууллагаас ч ирж болно.
• Бизнес дэх нягтлан бодогч нь гуравдагч талын мэргэжлийн
үнэлэлтийн үр дүнд зохисгүй нөлөөлөл үзүүлэхийн тулд өдөөлт
санал болгох ёсгүй.

More Related Content

More from ИЗ-СЭЗС багш Мөнгөнтуяа (7)

БАРАА МАТЕРИАЛЫН НӨӨЦ
БАРАА МАТЕРИАЛЫН НӨӨЦБАРАА МАТЕРИАЛЫН НӨӨЦ
БАРАА МАТЕРИАЛЫН НӨӨЦ
 
7
77
7
 
2
22
2
 
1
11
1
 
Яг цагт нь систем
Яг цагт нь системЯг цагт нь систем
Яг цагт нь систем
 
Чанарын удирдлага
Чанарын удирдлагаЧанарын удирдлага
Чанарын удирдлага
 
Хэрэгцээт материалыг төлөвлөх
Хэрэгцээт материалыг төлөвлөхХэрэгцээт материалыг төлөвлөх
Хэрэгцээт материалыг төлөвлөх
 

12

  • 1. Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм Лекц №12
  • 2. Дэд сэдэв • 300 Танилцуулга • 310 Боломжит Зөрчлүүд • 320 Мэдээллийг бэлтгэх болон тайлагнах • 330 Хангалттай мэдлэг, туршлага эзэмшиж ажиллах • 340 Санхүүгийн ашиг сонирхол • 350 Өдөөлт
  • 3. 340 Санхүүгийн ашиг сонирхол • Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогчид нь тодорхой тохиолдлуудад үндсэн зарчимтай зөрчилдөх аюул заналыг бий болгох санхүүгийн ашиг сонирхолтой байх эсвэл ойрын садан төрөл болон халуун ам бүлийн гишүүдийн санхүүгийн тийм ашиг сонирхлыг мэдэж байж болно. Жишээлбэл, санхүүгийн хожоо олохын тулд үнийн мэдрэмжтэй мэдээллийг зүй бусаар жолоодох сэдэл болон боломж байгаа бол бодитой хандлага, эсвэл нууцийг хадгалах зарчимд аюул занал учирч болно. Хувийн ашиг сонирхлын аюул заналыг үүсгэж болох тохиолдлуудын жишээнд бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогч эсвэл түүний ойрын садан төрөл буюу халуун ам бүлийн гишүүн нь:
  • 4. • Тухайн ажил олгогч байгууллагад шууд буюу шууд бус санхүүгийн сонирхолтой бөгөөд, уг санхүүгийн сонирхлын үнэ цэнэд уг бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогчийн гаргах шийдвэрүүд шууд нөлөөлж болохуйц байх; • Ашигтай холбоотой урамшууллыг хүртэх эрхтэй бөгөөд уг урамшууллын үнэ цэнэд уг бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогчийн гаргах шийдвэрүүд шууд нөлөөлж болохуйц байх; • Ажил олгогч байгууллагын хувьцааны опционыг үнэ цэнэд уг бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогчийн гаргах шийдвэрүүд шууд нөлөөлж болохуйц байх;
  • 5. • Ажил олгогч байгууллагын хувьцааны опционыг шууд буюу шууд бусаар эзэмшдэг бөгөөд уг опцион нь хөрвөх эрхтэй буюу эсвэл удахгүй хөрвөх эрхтэй болох; • Тодорхой зорилгыг биелүүлбэл ажил олгогч байгууллагын хувьцааны эрхийг эсвэл холбогдох урамшууллыг хүртэх эрхтэй болох тохиолдлууд багтана.
  • 6. • Аливаа аюул заналын хэмжээ дадайцыг үнэлж шаардлагатай бол уг аюул заналыг арилгах, эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх ёстой. Аливаа аюул заналын хэмжээ далайцыг үнэлэхдээ, мөн шаардлагатай тохиолдолд тухайн аюул заналыг арилгах, эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөх түвшин хүртэл бууруулахад тохирох хамгаалалтуудыг тодорхойлохдоо бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогч нь уг санхүүгийн ашиг сонирхлын мөн чанарыг үнэлэх ёстой.
  • 7. • Ингэхдээ санхүүгийн ашиг сонирхлын хэмжээ далайцыг үнэлж, шууд, шууд бусын аль нь болохыг тодорхойлно. Байгууллагад юу ач холбогдолтой болон үнэ цэнэтэй байх нь тухайн хувь хүмүүсийн хувийн нөхцөл байдлаас хамааран өөр өөр байдаг. Ийм хамгаалалтуудын жишээ нь;
  • 8. • Дээд удирдлагын урамшууллын хэлбэр болон түвшинг тодорхойлоход удирдлагаас хараат бус хорооны баримтлах бодлого болон горим журам. • Аливаа холбогдох дотоод бодлогын дагуу, аливаа холбогдох ашиг сонирхлын тухай, мөн хамаатай хувьцаагаар хийх аливаа арилжааны төлөвлөгөөний тухай тухайн байгууллагын засаглал хариуцсан этгээдүүдэд мэдээлэх.
  • 9. • Тохиромжтой үед ажил олгогч байгууллагын дотоод удирдлагатай зөвлөлдөх. • Тохиромжтой үед холбогдох мэргэжлийн байгууллагууд, эсвэл ажил олгоч байгууллагын засаглал хариуцсан этгээдүүдтэй зөвлөлдөх. • Дотоод болон хөндлөнгийн аудитын горим. • Байгууллагын дотоод этгээдүүдтэй хийх арилжааг тойрсон ёс зүйн асуудлууд, хуулийн хязгаарлалтууд болон бусад зохицуулах нөхцлүүдийн талаарх цаг үеэ олсон боловсрол.
  • 10. • Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогч нь хувийн ашиг хонжооны төлөө мэдээллийг зүй бусаар захиран зарцуулах эсвэл нууц мэдээллийг ашиглах ёсгүй.
  • 11. 350 Өдөөлт • Саналуудыг хүлээн авах • Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогч эсвэл ойрын садан төрөл болон халуун ам бүлийн гишүүдэд өдөөлт санал болгосон байж болно. Өдөөлт нь бэлэг, дайллага, хөнгөлттэй журам, нөхөрлөлд эсвэл үнэнч байхад зүй бусаар уриалах гэх мэт байдлаар байж болно.
  • 12. • Өдөөлтийн саналууд нь үндсэн зарчмуудын нийцэлд аюул занал учруулж болно. Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогч эсвэл ойрын садан төрөл болон халуун ам бүлийн гишүүнд өдөөлтийг санал болгосон бол тухайн нөхцөл байдлыг үнэлэх ёстой. Нууц мэдээллийг олж авах эсвэл хууль бус болон шударга бус үйл хөдлөлийг дэмжих, шийдвэр болон үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлөх эрмэлзлээр өдөөлтийг санал болгох тохиолдолд бодитой хандлага, эсвэл нууцыг хадгалах зарчимд хувийн ашиг сонирхлын аюул занал үүснэ. Хэрэв өдөөлтийг хүлээн авсан бөгөөд дараа нь үүнийг нийтэд дэлгэж, тухайн бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогчийн эсвэл түүний ойрын садан төрөл, халуун ам бүлийн хүний нэр төрийг гутаах заналхийллэл хийгдсэн бол бодитой хандлага эсвэл нууцыг хадгалах зарчимд айлган сүрдүүлэх аюул занал үүснэ.
  • 13. • Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогч нь ийм саналуудаас үүдсэн аюул заналыг үнэлж, дараах үйлдлүүдийн нэг буюу түүнээс олныг хийж гүйцэтгэх эсэхээ тодорхойлох ёстой: • (а) Ийм санал тавьхад дээд түвшний удирдлагад, эсвэл тухайн ажил олгогч байгууллагын засаглал хариуцсан этгээдүүдэд шууд мэдээлэх. • (б) Уг саналын тухай гуравдагч талд, жишээлбэл мэргэжлийн байгууллага эсвэл тухайн санал тавьсан хүний ажил олгогчид мэдээлэх, гэвч бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогч нь ийм алхам хэрэгжүүлэхээсээ өмнө хуулийн зөвөлгөө авах талаар эргэцүүлж болно;
  • 14. • (в) Хэрэв ойрын садан төрөл, эсвэл халуун ам бүлийн гишүүд нь жишээлбэл, ажил эрхлэлтийн байдлаасаа шалтгаалан өдөөлтийн саналд өртөж магадгүй байр сууринд байгаа бол холбогдох аюул занал болон хамгаалалтуудын тухай зөвлөх; мөн • (г) Хэрэв тухайн байгууллагын өрсөлдөгчид буюу эсвэл болзошгүй нийлүүлэгчдэд ойрын садан төрөл, эсвэл халуун ам бүлийн гишүүн нь ажил эрхэлж байгаа бол энэ тухай дээд түвшний удирдлага, эсвэл өөрийн ажил олгогч байгууллагын засаглал хариуцсан этгээдүүдэд мэдээлэх.
  • 15. Санал болгох • Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогч нь байгууллагын, буюу эсвэл хувь хүний үнэлэлт болон шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх, эсвэл нууц мэдээлэл олж авахын тулд бусдад өдөөлт санал болгохыг түүнээс хүсдэг эсвэл тийм дарамт бүхий нөхцөл байдалд байж болно. • Ийм дарамт шахалт ажил олгогч байгууллага дотроос, жишээлбэл, хамтран ажиллагч болон ахлах ажилтнаас ирж болно. Мөн ийм дарамт нь тухайн ажил олгогч байгулллагад ашигтай, гэхдээ магадгүй тухайн бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогчид зүй бусаар нөлөөлөх үйлдэл буюу шийдвэрийг санал болгож буй байгууллагын гаднах хувь хүн эсвэл өөр байгууллагаас ч ирж болно. • Бизнес дэх нягтлан бодогч нь гуравдагч талын мэргэжлийн үнэлэлтийн үр дүнд зохисгүй нөлөөлөл үзүүлэхийн тулд өдөөлт санал болгох ёсгүй.