SlideShare a Scribd company logo
1 of 13
Оршил
Дэлхийн хоёрдугаар дайн нь 1939-1945 онд үргэлжилсэн ба энэхүү дайн нь дэлхий
дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт
дайн байсан билээ. Дэлхийн агуу хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс орнууд 2
хэсэгт хуваагдсан нь Холбоотнууд болон Тэнхлэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс
орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд
татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан ба нийт
хүн амын 2.5 хувь нь байжээ.
Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн
юм. Герман улсын дайн зарласныг илтгэх дараагийн үйлдэл нь Франц болон Их Британи,
түүний холбоотон улсууд руу довтолсон явдал байв. Энэ бүхний шалтгаан нь Европт агуу
том улс байгуулах байсан ба 1939 оны сүүлээс 1941 оны эхэн үе хүртэл хийсэн дайн
тулаандаа Европын ихэнх нутгийг эзлээд байсан юм. Хэдий тийм боловч Их Британи
болон түүний холбоотон улсууд Тэнхлэгийнхэнтэй тэмцэх гол хүч болж Хойд Африкт
хүчтэй тулаан хийсээр байв. 1941 оны 6 сард Европын Тэнхлэгийн улсууд ЗХУ руу
довтолсноор, дайнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн ЗХУ-ыг татан оруулсан юм.
1941 оны 12 сард Япон улс Номхон Далайд орших АНУ болон Европийн харьяа
руу дайрснаар, хурдан хугацаанд тэр хэсгийн газар нутгийг ихээр нь эзэлж чадсан байна.
Тэнхлэгийнхэн газар нутаг эзэлж урагшлах байдал нь 1942 онд, Япон улсын удаа дараа
хүлээсэн далай дээрх тулааны ялагдал, Европын Тэнхлэгийн улсуудын Өмнөд Африкт
хүлээсэн ялагдалаас болон Сталинград дахь тулаанаас болж зогссон юм. 1943 онд Герман
улсын Зүүн Европт хүлээсэн ялагдал, Холбоотнуудын Фашист Итали руу довтолсон
довтолгоо болон АНУ-ын Номхон Далайд байгуулсан ялалтаас болж Тэнхлэгийн улсууд
санаачлагаа алдаж, бүх фронтоо татаж эхэлсэн юм. 1944 онд ЗХУ, Герман болон түүний
холбоотон улсуудад алдсан газар нутагаа эргүүлэн авч байхад Өрнөд Холбоотнууд Франц
улсыг чөлөөлж байв. Европт энэ дайн нь Берлинийг ЗХУ-ын мөн Польшийн цэргүүд эзэлж
авснаар Герман улсын болзолгүй бууж өгснөөр 1945 оны 5 сарын 9-нд дууссан юм. Харин
Азид Япон улс АНУ-ын довтолгооноор Усан флотоо алдсан. Мөн 1945 оны 8 сарын 6-нд
Хирошимад, 8 сарын 9-нд Нагасаки хотуудад цөмийн бөмбөг хаяж нэг дор 210 мянган
энгийн иргэдийг хөнөөсөн явдал нь Японыг бууж өгөх саналыг хүлээн зөвшөөрхөөс өөр
аргагүй байдалд оруулж, 1945 оны 8 сарын 15-нд саналыг хүлээн авч дайн дууссан байна.
Дайны өмнөх байдал
Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Германы эзэнт гүрэн Версалийн гэрээнд гарын үсэг
зурсан байв. Энэ гэрээгээр Герман нь нилээд хэмжээний газар нутгаа алдаж, ихээхэн
хэмжээний төлбөр төлсөн ба дээр нь хязгаарлагдмал армитай байх үүрэг хүлээсэн байна.
Зураг №1 В.И.Ленин, И.В.Сталин, Адольф Гитлер, Бенито Муссолини
1917 онд Орост гарсан хувьсгалаар ЗХУ бий болж, удалгүй Сталины удирдлагад оров.
Италид, Бенито Муссолини төрийн эрхэнд гарсан ба "Шинэ Ромын эзэнт гүрнийг
байгуулна" гэж тунхаглав. Хятадад Гоминданы нам Хятадын Коммунист намтай нэгдэн
тус улсад ноёрхож байсан жижиг цэргийн эрхтнүүдтэй байлдаж байсан боловч, удалгүй
хоёр холбоотон хоорондоо дайтаж эхэлжээ. 1931 оноос Японы эзэнт гүрний
милитаристууд иргэний дайнд нэрвэгдсэн Хятадад хяналтаа тогтоож эхлэв.
Адольф Гитлер 1933 онд Германы төрийн эрхэнд гарч, Герман улсыг зэвсэглэж
эхэлсэн байна. Франц, Их Британи, Итали зэрэг улсууд Германы энэхүү үйлдэлд ихээхэн
түгшсэн ба 1935 онд Франц-Италийн Германы эсрэг холбоотон болох хэлэлцээр
байгуулагдсан байна. Уг хэлэлцээрээр Итали нь Этиопид хяналтаа тогтоох эрхтэй болжээ.
Энэ үед Герман Версалийн гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэв. Германы эсрэг Их
Британи, Франц, Итали хамтран Стресагийн гэрээг байгуулав. ЗХУ ба Францын хамтарсан
гэрээг бас энэ үед байгуулсан байна. Энэ үед Үндэстнүүдийн Лиг тодорхой үүрэг
гүйцэтгэж чадаагүй байна.
1935 оны 6 сард Их Британи Герман хоёр усан цэргийн флотын хэмжээг харилцан
тохирсон гэрээ байгуулав. 1935 оны 8 сард АНУ Европ ба Азид болж буй үйл явдалд
төвийг сахих байр суурьтай байгаагаа зарлав. 10-р сард Итали Этиопийг эзлэж, мөн
Герман Австрийг эзлэх санаархалд тавьсан хоригоо цуцлав. 1936 оны 3-р сараар Гитлер
Версалийн гэрээнээс албан ёсоор гарлаа. Үүнд Европын улсууд хориг тавьж чадсангүй.
Испанид иргэний дайн эхлэхэд Герман ба Итали нь Франциско Франкогийн Испанийн
националистуудыг дэмжсэн ба нөгөө талд нь Зөвлөлтүүдийн дэмжлэг бүхий Испанийн
Бүгд Найрамдахчууд байсан байна. Хоёр талууд энэ дайнаар шинэ зэвсэг, дайны тактикаа
туршжээ. 1939 оны эхээр Франкогийн тал дайнд ялж Испанийн иргэний дайн дуусав.
1939 оны 10 сард Герман, Итали хоёр "Ром-Берлиний тэнхлэг" гэсэн холбоо
байгуулав. Нэг сарын дараа Герман ба Японы хооронд ЗХУ-ын эсрэг буюу коммунизмын
эсрэг хандсан "Коминтерний эсрэг гэрээ" байгуулж, жилийн дараа энэ гэрээнд Итали мөн
нэгдсэн байна. Хятадад Гоминдан ба Коммунист намууд галаа зогсоон Японы эсрэг
нэгдсэн фронт байгуулах боллоо. 1
Дайн эхлэв
Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн ба 2
хоногийн дараа Франц болон Их Британи улсууд Германд дайн зарласан юм. 1939 оны
наймдугаар сард нацист Герман ЗХУ-тай харилцан үл довтлох тухай гэрээ байгуулсан.
Үүнээс долоо хоногийн дараа л Гитлерийн дивизүүд Польшийн хилийг давж үндсэндээ
Дэлхийн II дайны эхлэл тавигдсан юм. Германы халдан түрэмгийлэл эхэлснээс хойш
сарын дараа ЗХУ дорнод Польшид довтлов. Тэр өвөлдөө ЗХУ Финляндад довтолж
түүхэнд "Өвлийн дайн" хэмээгдсэн хүнд ширүүн дайныг эхлүүлсэн юм.
Зураг№2 Польшийн хотыг
бөмбөгдөж байгаа Германы
Хейнкель онгоц
1 http://www.bataar.mn/10023107
Дайны эхлэлийн өөр нэг он тоолол нь бол 1937 оны 7 сарын 7-нд эхэлсэн Хятад-японы
дайн билээ. Бусдаараа Их Британий түүхч А.Ж.П.Тайлорын дэвшүүлсэн санааг дагадаг
бөгөөд тэр нь Зүүн Азид өрнөж байсан Хятад-японы хоёрдугаар дайн болон Европт өрнөж
байсан Европ, түүний колони орнуудын хоорондох Европын Хоёрдугаар дайн нэгдсэн гэх
явдал юм. Хоёр дайн 1941 онд нэгдсэнээр дэлхий дахины нэгэн томоохон зөрчил болсон
бөгөөд дайн 1945 он хүртэл үргэлжилсэн билээ. Дайн дууссан хугацааг дэлхий дахинд
тогтсон хугацаа байддаггүй. 1945 оны 9 сарын 2 буюу Японы албан ёсоор бууж өгсөн өдөр
гэхээсээ илүү Номхон далайд Японыг ялсан 1945 оны 8 сарын 14-нд дайн дууссан гэж
үздэг. Харин зарим Европын түүхчид 1945 оны 5 сарын 8-нд Болзолгүй бууж өгөх
баримтад Германы тал гарын үсэг зурснаар дууссан гэж үздэг байна. Хэдий тийм боловч
Япон улстай найрамдалтай байх Олон улсын бичиг баримтад 1951 он хүртэл гарын үсэг
зураагүй байсан юм.
Ази Номхон далай дахь дайн
Япон улс энэ дайныг Их зүүн азийн дайн гэдэг бол Холбоотнууд Номхон далайн дайн гэж
нэрлэдэг2. 1937 оны 7 сарын 7-нд Японы эзэнт гүрэн Хятад руу довтоллоо. Австрали ба
АНУ нь үүний хариуд Япон руу гаргах төмрийн экспортод хориг тавив. 1940 оны 9 сарын
27-нд Герман, Италитай 3 улсын гэрээнд гарын үсэг зурав. АНУ-тай хийх хэлэлцээр
бүтэмжгүй болсон учраас, Япончууд 1941 оны 7 сарын 24-нд Энэтхэг-Хятадын хойг руу
довтоллоо. Энэ нь АНУ, Их Британи, Голланд зэрэг улсуудыг Япон руу гаргах газрын
тосны экспортоо хаахад хүргэлээ. Япон Хятадын дайн сунжрах үед Ядон улс Манжуур,
Хятад, Зүүн өмнөд Азийг хамжуулсан бүс нутгийг Европ Амеркийн колонийн
дарангуйллаас чөлөөлж, үндэстнүүдийг тусгаар тогтнуулахын төлөө “Их зүүн Азийн
хамтаар цэцэглэх хүрээ”-ний үзэл баримтлалыг дэвшүүлсэн ... Япон улс “Их зүүн Азийн
хамтаар цэцэглэх хүрээ” байгуулах зорилго тавьж, өмнөх дарангуйлагч улсыг
зайлуулахын тулд тухайн нутгийн оршин суугчдын үндэсний хөдөлгөөнийг дэмжиж,
эхэндээ тэд Японы цэрэгт туслах явдал ч байжээ. Гэвч, Япон эзэмшилдээ оруулсан улсаас
дайнд хэрэгцээ шаардлагатай цэргийн нөөц хуримтлуулахыг гол болгож хүнд хүчир ажил
хөдөлмөр хийлгүүлэх, бодлогыг нь эсэргүүцсэн хүмүүсийг нь цаазлах хүртэл яллаж
байснаас Японыг эсэргүүцэх хөдөлгөөн ширүүссэн байна ...3 хэмээн бичсэн нь Япон дайнд
ялах гэж хэт их улайрснаас болж бусад улсуудын дэмжлэг туслалцааг авхад бэрх болж
байсан нь харагдаж байна.
Зөвлөлт-Германы фронт дээр ширүүн тулаан болж байсан 1941 оны зун Атлантын
далай хийгээд Газар дундын тэнгист далай тэнгисийн зам харилцаан дээр тэмцэл
2 Мөнхцэцэг.Т. Японы түүх, УБ,2010. 274тал.
3 Мөн тэнд. 275 тал.
үргэлжилж, Японы милитаристууд АНУ, Их Британи болон түүний хообоотнуудын эсрэг
дайнд орох бэлтгэлээ хурдавчилж байв. Японы командлал 1941оны эцэс гэхэд зэвсэгт
хүчнээ 2.4 сая хүн хүртэл нэмэгдүүлсэний 310мянга гаруй нь флотод байв. Хуурай замын
цэрэг нь бүрэлдэхүүндээ 51 явган цэргийн дивиз, 50 явган цэргийн бригадтай байсан ажээ.
Японы цэрэг улс төрийн удирдлага 1941 оны 7 сарын 2нд хурандаа төрийн дээд
зүтгэлтнүүдийн зөвлөгөөн болох эзэн хааны бага хурлаар АНУ, Их Британтай дайн хийж
болзошгүй ч гэсэн Хятадтай хийж буй мөргөлдөөнийг шийдвэрлэхэд урьдын адил хүч
чармайлт гаргана, өмнө зүгт давшилтаа үргэлжлүүлнэ гэсэн шийдвэр гаргасан.4
Японы түрэмгийллийн аюул занал өсөн нэмэгдэж, фашист Германы эсрэг тэмцэлд орох
гэж байгаатай холбогдуулан АНУ дайнд бэлтгэх ажлаа бас хүчтэй болгов. Тухайлбал,
1941 оны 7 сард 1500 нисэх онгоц буюу 1940 оны мөн үеийнхээс 3 дахин илүү онгоц
үйлдвэрлэн гаргажээ. Дайн эхлэх үед АНУ Номхон далайд 2 флот- Номхон далайн, Азийн
флоттой байсан бөгөөд тэдгээрт үндсэн ангиллын байлдааны 172 хөлөг онгоцтой байсны
дотор 9 нь шугамын онгоц, 3 н нисэх онгоц тээгч, 24 н крейсер онгоц байжээ. Номхон
далайн флотын үндсэн хүч нь тэнгисийн цэргийн гол бааз Пёрл-Харборт, Азийн флотын
хөлөг онгоцны дийлэнх нь Филиппиний өмнөд районд байв. Филиппинд 33 дивизийн 9 нь
баазын болон армийн нисэх хүчний 600 онгоц байв.5
Зураг№3 Пёрл-Харбор Дайралт Вашингтоны цагаар 12
сарын 7ны 13 цаг 20 минутад,
Токиогийн цагаар 12 сарын 8ны 3 цаг 20
минутад эхэлсэн. 12сарын 7ны өглөө
адмирал Нагумогийн нисэх онгоц тээгч
нэгтгэл хүрэх газартаа хэдхэн зуун
километр дөхөж очмогц тэнгисийн
хөлгүүд дээрээс анхны ээлжийн олон
нисэх онгоц хөөрсөн. Ням гарагийн
өглөө адмирал Х.Киммелийн
командалсан АНУ-н Номхон далайн
флотын 90 гаруй хөлөг онгоц, туслах
хөлөг онгоц Пёрл-Харборт байжээ.
Японы нисэх онгоцнуудын 2 ээлжийн
дайралтын уршгаар 8 шугамын хөлөг
онгоц, 8 крейсер онгоцны 6 нь, эскадрын
мина зөөгч, живсэн буюу жагсаалаас
гарч 272 нисэх онгоц устгагдсан. Хүний
хохирлын хувьд 3.4 мянга хүрсний 2.4 мянга нь алагдсан байна. Маргааш нь
Амеркийн ерөнхийлөгч конгрессын 2 танхимд үг хэлж Японулс итгэл эвдэн халдан
4 Дэлхийн II дайны товч түүх 1939-1945.УБ,1985. 184-185тал.
5 Дэлхийн II дайны товч түүх 1939-1945.УБ,1985. 186 тал.
довтолсон тухай мэдээлж конгресс японд дайн зарлах тухай тогоол батлав. Мөн
Японд Их Британи, Канад, Австрали, Голланд, Шинэ Зеланд, Өмнөд Африкийн
холбоо, Гоминданы Хятад, Латин Амеркийн хэд хэдэн улс дайн зарлажээ. Америк,
Их Британий эсрэг Япон түрэмгийлэл эхэлснээр дэлхийн дайн Номхон далай,
Энэтхэгийн далай, Зүүн өмнөд Ази, Энэтхэг, Филиппин, Австралийн асар уудам
нутаг дэвсгэрийг хамрах болов.6
Дайны явц: Япончууд АНУ-н Номхон далайн флотын усан дээрх үндсэн хүчийг
бут цохисноор дайсны зүгээс хүчтэй эсэргүүцнэ гэж айлгүйгээр Филиппин, Малай,
Голландын Энэтхэгийн эсрэг давших байлдааны ажиллагаа явуулах боломж олж авчээ. 12
сарын 8-9 нд Японы нисэх хүчин Филиппин дэх нисэх буудлуудад гэнэтийн дайралт өгч
АНУ н нисэх онгоцны дийлэнхийг устгасан байна. Үүний дараа генерал М.Хоммагийн
командалсан японы 14-р арми Лусон арал дээр буув. Энэ ажиллагааг флотын Филиппиний
нэгдэл, баазын нисэх хүчний 11-р агаарын флот, армийн нисэх 5-р нэгтгэл хангажээ.
Генерал Д.Макартурын командалсан Америк-Филиппиний 130 мянган хүнтэй цэргийн
бүлэг японы цэрэгт ноцтой эсэргүүцэл үзүүлж чадаагүй юм.
Генерал Макартур 12 сарын 23нд Батаан хойгруу ухрах тушаал өгсөн. 1942 оны 1 сарын
2нд цэрэг Манилд оров. Тэд 5 сарын 7нд Филиппин дэх Америкчүүдийн эсэргүүцлийн
эцсийн голомт Коррехидор цайзийг эзлэн 12 мянган цэрэг офицерыг олзлон авсан.
Японы командлал анхны десантаа 12 сарын 7ны шөнө Малайд Кота-Баругийн районд
буулгасан байна. 8ны үүрээр японы онгоцууд Энэтхэг Хятадын хойгийн баазаас Английн
нисэх буудлуудыг дайрчээ. Үүнтэй хамт генерал Ямаситагийн командалсан 25-р армийн
гол хүч Малайн оперативын нэгдэл болон флотын нисэх 3-р нэгтгэлээр халхлуулан Өмнөд
Тайландрад буужээ. Мөн тэр өдөр 25, 15-р армийн ангиуд Энэтхэг Хятадын хойгийн
нутгаас Тайландад цөмрөн орж Малай, Бирмийн хилрүү давшлаа. 12 сарын 10нд Японы
баазын нисэх хүчин Малайн эргийн дэргэд дайсны буусан район болох Малайн зүүн эрэг
рүү явж байсан английн шугамын хөлөг “Принс оф Уэлс” шугамын крейсер “Риналсийг”
живүүлсэн байна.
Генерал А.Персивалийн командалсан Англи, Малайн 100 мянга хүртэлх хүнтэй ангиуд
Малаккийн хойгийн зүүн баруун эргийн дагуу давшиж байсан Японы цэргийг тогтоож
барьж чадалгүй Сингапурруу ухарчээ. Япончууд удалгүй Жохарын нарийн хоолойг гатлан
2 сарын 15нд Сингапурыг эзэлсэн байна. 1941 оны 12 сарын 25 нд Японы цэрэг түр
зуурын байлдаан хийсний эцэст Өмнөд Хятадын тэнгис дэх Английн тэнгисийн цэргийн
томхон бааз Гонконгийг эзлэн авав.
Япончууд 1941 оны 12 сараас 1942оны 1 сард Яваг булаан эүлэхээр бэлтгэж байхдаа
Борнео, Цэлэбэс, Амбоина арлын бааз, нисэх буудлуудыг эзэлжээ. Холбоотнуудын
Австралиас Ява дээр нэмэгдэл хүч хүргэх боломжийг тасалдуулахын тулд адмирал
6 Мөн тэнд. 187-188 тал.
Нагумогийн нисэх онгоц тээгч хөлгийн нэгтгэл 1942 оны 2 сарын 19нд Дарвин боомт дээр
агаараас цохилт өгчээ. Мөн тэр сард Япончууд Суматра арал дээрх нефтийн
үйлдвэрүүдийг булааж аваад Бали, Тимор арал дээр буужээ.7
Холбоотнуудын нэгдсэн эскадрын командлагч Голландын адмирал К.Доорман Ява
арал дээр цэрэг буухыг саатуулах гэж оролдон Явын тэнгист үндсэн хүчээрээ Япончуудын
десантын отряцыг дайрахаар шийджээ. (5 крейсер онгоц, 10 эскадрын мина зөөгчөөр) Тэд
2 сарын 27-28нд Японы адмирал К.Такахасигийн “дорнодын нэгтгэлийн” хөлөг
онгоцуудтай тулалдахад хүрсэн. Холбоотнууд 2 крейсер онгоц, 3 эскапрын мина зөөгчөө
алдаж, 3 крейсер нь гэмтсэн байна. Дараагийн өдрүүдэд явын тэнгисээс цөмрөн гарч ирэх
гэж оролдсдн холбоотны флот барагбүрэн устсан. Генерал Х.Имашурагийн командалсан
Японы 16-р арми 3-р флот, агаарын 11-р флотоор дэмжүүлэн 50 мянган хүн бүхий
Голландын цэргийн эсэргүүцлийг давж Ява арал дээр десант буулгаад 3 сарын эхний
хагаст Саравак-г булаан эзэлсэн ба 3 сарын 15 гэхэд Явын операцыг дуусгаж, бүх
Голландын Энэтхэгийг эзлэн авсан байна. Үүний дараа Генерал С.Ийдагийн командалсан
15-р арми Бирмийн операцийг хэрэгжүүлэв. Тэд Бирмийн хилийг Куакарийн даваагаар
даваад Рангун өөд давшиж эхлэв. Генерал Т.Хаттоны командалсан Англи-Энэтхэгийн
цэрэг дайсныг Моуллейны дэргэд Ситтинг, Балин гол дээр тогтоон барьж чадсан ч
Япончууд тойрох маневр хэрэглэн тэднийг ухрааж чадсан. Хуурай замын цэрэг нь Бирмд
давшиж байх үед японы флот адмирал Кондогоор командлуулан 4 сарын эхний 10 хоногт
Энэтхэгийн далайд операц явуулав. Тэд Цейлон дахь баазуудад нисэх хүчний цохилт өгч
адмирал Ж.Сомервийн командалсан английн дорнодын флотыг Африкийн зүүн эрэгт
орших Килиндийн “Момбасын” бааз руугаа зайлахад хүргэсэн байна. Ингэж Энэтхэгийн
эрэг тэнгисийн зүгээс халхалтгүй болов.8
12 сарын 15-нд Германчууд Их Британи ба Голландын эзэмшлийн Брунейд халдлаа. Зүүн
Өмнөд Азид ба Номхон Далайд Япончууд маш их амжилт олсон. Бирмийн ихэнх,
Голландын эзэмшил дэх Зүүн Өмнөд Ази, Австралийн Шинэ Гвиней, Британий Соломоны
арлууд Японы хүчинд ялагдлаа.
Ийнхүү 1942 оны 3-6 сарын хооронд Япончууд Сингапур, Гуам, Филиппинийг
байлдан дагуулахын төлөө холбоотнуудтай ширүүн тулалдаж Индонез, Малай, Бирмийг
гартаа оруулав. 1942 оны 5 сард Шинэ Гвиней руу явж байсан флотын цэргийн хүчийг
Сувдан тэнгист бут цохисноор Японы давшилтыг зогсоож чадсан юм. Мөн 6 сарын эхээр
Мидвэйн төлөөх байлдаанд ялсан нь холбоотнуудад ихээхэн ач холбогдолтой болсон юм.
Японы адмирал Ямомото нисэх онгоц , зөөгч хөлөг онгоц, байлдааны хөлөг онгоц,
хамгаалалтын хөлөг, шумбагч хөлөг бүхий хүчирхэг усан цэрэг бөөгнөрүүлэн Мидвэйн
арлууд дахь АНУн усан цэргийн хүчрүү гэнэт довтлохоор бэлтгэж байсан хэдий ч АНУ-н
тагнуулын алба үүнийг мэдэн хариу цохилтод бэлтгэж чадсан. Энэхүү тулалдаанд
7 Мөн тэнд. 189 тал.
8 Мөн тэнд. 190 тал.
Япончууд Америкын усан онгоцны флоттой тулалдаж байх явцдаа 4 ширхэг нисэх онгоц
хөөргөгч усан онгоцоо алдав (Америкчууд нэгийг алдсан). 1943 оны туршид Европд
гарсан лугаа адил Номхон далайд ч дайны өрнөл холбоотны талд эргэсэн юм.9
Холбоотнууд Номхон далайг Япончуудаас чөлөөлөхийн тулд “Арлаас арал рүү
үсрэх” тактик хэрэглэх болов. Дараа нь АНУ ба Австралийн хүчин төв номхон далай руу
довтолж, тусгаарлахын өмнө нь Японы чухал бааз байрлаж байсан Рабаулыг тусгарлалаа.
Япончууд 1944 онд Филлипины тэнгисийн тулалдаан, Лейтэгийн булангийн тулалдаан
гэсэн том хэмжээний далайн тулалдаанд ялагдал амслаа. Холбоотнууд эхлээд Мариана,
дараа нь Филлипин зэрэг Японы эх нутаг хүртэлх газрууд руу довтолж, В-29 зэрэг
бөмбөгдөлтийн онгоцыг хөөргөх боломжтой баазуудыг байгуулж эхлэв. 1945 онд Иво
Жима, Окинава зэрэг чухал газрууд руу довтлов. Энэ хугацаанд холбоотнуудын шумбагч
онгоцнууд бага багаар Япон руух түүхий эд, газрын тосны хангамжийг бөглөж байв.
1945 оны эхээр адмирал Лорд Луис Маунтбэттэний цэрэг Бирмд цөмрөн орж
Фельдмаршал Уиллам Слимийн цэрэг тус орныг чөлөөлөв.
1944,1945 онд АНУ-н цэргийн хүч далайд болон агаарт давамгайлах болсон нь
шийдвэрлэх ач холбогдолтой болов.
1944 оны 10 сард АНУ-н усан цэргийн флот Лейтийн буланд шийдвэрлэх ялалт
байгуулсанаар Филиппинийг чөлөөлөхзам нээгдэв.
1945 оны 2 сард АНУ-н цэрэг Айво Жима Аралд цөмрөн орсон нь Японы эх газрыг
бөмбөгдөх дайралт хийхэд дэмжлэг үзүүлэх дагалдагч сөнөөгч онгоцны бааз байгуулах
боломж олгов. АНУ-н 1945 оны 5 сарын 9ны агаарын бөмбөгдөлтөд Токиод 80000 гаруй
хүн үрэгдэж холбоотнуудын Номхон далай дахь дайны ялалт ойрхон ирсэн ч гэсэн Япон
бууж өгөхөөс татгалзсаар байв. 10
9 Адам Харт-Дэвис. Дэлхийн түүх “бүрэн хэмжээний зурагт лавлах”.402 тал.
10 Мөн тэнд. 403 тал.
Зураг №4 Номхон далайн дайны байршил.
1945 он буюу дайны сүүлийн жилд АНУ-ын агаарын цэргийн хүчин Японыг
бөмбөгдөж эхлэв. 1945 оны 8 сарын 6-нд Америкчууд Хирошимад, 8 сарын 9-нд
Нагасакид атомын бөмбөг дэлбэлж, үүний эцэст 1945 оны 8 сарын 14-нд Япон улс албан
ёсоор бууж өгсөн юм.
Зураг№5 Хирошима 1945 оны дэлбэрэлтийн дараа
1945 оны 8 дугаар сарын 6 бол АНУ
Японы Хирошима хотод атомын бөмбөг
хаясан аймшигт өдөр. Энэ л өдрөөс хүн
төрөлхтөн ийм хөнөөлт зэвсгийг бүтээх
өрсөлдөөний эхлэлээ тавьсан гэж болно. 20
мянган тонн тротиллийн хүчтэй энэ бөмбөг
600 метрийн өндөрт дэлбэрэхдээ тус хотын
хүн амын талаас илүү хувь болох 177 мянган
хүний аминд хүрсэн юм. Нас барагсдын 60
гаруй хувь нь түлэгдэж, 30 орчим хувь нь
эвдэрсэн эд зүйлд дарагдаж, 10 хувь нь өөр
бусад шалтгаанаар нас барсаныг
тогтоожээ.Харин амьд үлдсэн хүмүүсийн тал
хувь нь дэлбэрэлтийн улмаас түлэгдсэн шарх,
химийн хордлого, өвчний улмаас хожим нь
амьсгал хураасан гэдэг.Энэ бөмбөгдөлт
Хирошима хотын гуравны хоёр хувийг бүрэн сүйдэлж, бөмбөг хаясан газраас гурван
милийн зай дахь 60-90 мянган байшин сүйрч, төмөр, чулуунууд нь хайлсан
байдаг.Бөмбөгдөлт, радио идэвхит бодисын хордлого, дэлбэрэлтийн бусад хор уршгийн
улмаас 1945 оны сүүл гэхэд нас барагсдын тоо 90-166 мянга хүрсэн гэдэг.Үүний дараах
таван жилд чүхэл үргэлжилж хорт хавдар, дэлбэрэлтийн хөнөөлийн аажим нөлөөллөөр нас
барагсдын тоо 200 мянгад хүрсэн байна. Хэдий тэр уйтай явдлаас хойш 70 жил өнгөрөөд
байгаа ч атомын цацраг идэвхит бодисын хордлоготой хүүхдүүд өнөөдөр ч мэндэлж
байгаа нь хамгийн харамсалтай.Одоогоор Япон улсад төрөлхийн хавдартай, тархины
саажилттай хүүхдүүд 263 мянга орчим байдаг гэсэн судалгаа бий.
Зураг №6 Радио идэвхит цацрагийн хор хөнөөл
Япончуудын гаргасан судалгаагаар 2009
оны гуравдугаар сар гэхэд Хиросима, Нагасакид
хаясан цөмийн бөмбөгний улмаас цацраг идэвхит
бодисоор хордсон 235 мянган “хибакуся” амьд
мэнд байгаа гэсэн тоо байна. Энд хордлоготой
эмэгтэйчүүдээс төрсөн хүүхэд бас орж байгаа юм.
Цацрагийн хордлогоор өнгөрсөн хугацаанд нас
барсан хүний тоо Хиросимад 263,9 мянга хүрсэн бол Нагасакид 149,2 мянгад хүрчээ.
Зураг №7 “Жаал хүү” нэрт цөмийн бөмбөг
Хиросимад хаясан “Жаал
хүү” гэж нэрлэсэн цөмийн бөмбөг нь
4 тонн жинтэй, 71 см диаметртэй,
гурван метр урт байж. Бөмбөгийг
хийхэд 64 кг уран 235, үүний 700
грамм буюу 1 хувь нь цөмийн
гинжин урвал явуулахад шууд үүрэг
гүйцэтгэсэн гэдэг.Уран-235-аар
хийсэн “Бяцхан хүү” нэртэй, хоёр
тэрбум ам.долларын өртөг бүхий
судалгааны дүнд бүтсэн атомын
бөмбөгийг Хирошимад хаяхад
бөмбөг агаарт 1900 фитийн өндөрт
дэлбэрч асар том хар үүл хотыг
нөмрөн авах шиг болсон гэдэг. Тэр хар үүл тэнгэрт 40 мянган фитийн өндөрт хүрч байжээ.
Зураг №8 B-29-45-MO онгоцны баг
Хиросимад атомын бөмбөг
хаясан бөмбөгдөгч B-29-45-MO
онгоцонд нисэгч Пол Тиббетс өөрийн
эх Enola Gay Tibbets-ийн дурсгалд
зориулж “Enola Gay” гэж нэрлэн
шанаан дээр нь дармалдан бичсэн
гэнэ.Энэ онгоцоор цөмийн бөмбөг
тээвэрлэж Япон хүргэхийн тулд
Тиниан арал дээр тусгай зориулалтаар
тоноглож, 15 өөрчлөлт хийсэн гэдэг.11
11 http://www.assa.mn/photoalbum/834.shtml?a=photo
Дүгнэлт
1941 оны 12 сарын 7 ны Пёрл-Харборыг бөмбөгдсөн японы дайралт нь АНУ-ыг дайнд
татан оруулсанаар барахгүй дайны үйл явцыг хурдасгаж мөн ялалтыг холбоотнуудын талд
эргүүлэхэд нөлөөлөхүйц үйл явдал болсон юм. Тухайн үед АНУ Номхон дайлайн, Азийн
гэсэн 2 флоттой байсан бөгөөд тэдгээрт үндсэн ангиллын байлдааны 172 хөлөг онгоцтой
байсны дотор 9 шугамын онгоц, 3 нисэх онгоц тээгч, 24 крейсер онгоц байжээ. Номхон
далайн флотын үндсэн хүч нь Пёрл Харборт, Азийн флотын хөлөг онгоцны дийлэнх нь
Филиппиний өмнөд районд байв. Японы нисэх онгоцнуудын 2 ээлжийн дайралтын
уршгаар 8 шугамын хөлөг онгоц, 8 крейсер онгоцны 6 нь, эскадрын мина зөөгч живсэн
бөгөөд 272 нисэх онгоц устгагдсан. Хүний хохирлын хувьд 3,4 мянга хүрсний 2.4 мянга нь
алагдсан байна. Энэхүү усан флотыг бөмбөгдсөнөөр япон давуу байдлыг олж авсан ба
Пёрл-Харборын дараа Бирм, Британийн ба Голландын Борнео, Гонконг, Голландын
Дорнод энэтхэгийн арлуудад халдан довтолж амжилттай эзлээд байсан бөгөөд 1942 оны 5
сард Шинэ Гвиней руу явж байсан флотыг нь холбоотнууд сувдан тэнгист бут цохих
хүртэл ялалт тэдний талд байсан юм. Мөн 6 сарын эхээр болсон Мидвейн төлөөх тулаанд
АНУ-ын усан флот ялалт байгуулсан нь улам ч их ач холбогдолтой болосн юм. Ийнхүү
1943 он гэхэд Европт гарсан лугаа адил Номхон далайд ч дайны өрнөл холбоотны талд
эрэгсэн. 1945 оноос АНУ-ын цэрэг Японд хариу цохилт өгч Пёрл-Харборыг бөмбөгдсөн
шиг Токиог бөмбөгдөн 80000 хүний амь насыг хороосон ба дайн АНУ-ын талд эрэгсэн
байсан ч Япон бууж өгөхөөс татгалзсаар байв. Энэ нь Японыг бусдаас түрүүлж дарж авах
мөн ЗХУ-д өөрийн хүчийг харуулахыг хүссэн АНУ-ын хувьд завшаантай хэрэг болсон
бөгөөд 1945 оны 8 сарын 6нд Хирошима хотод гурав хоногийн дараа Нагасаки хотод
атомын бөмбөг хаяах шалтаг болсон юм. Япон энэ дайралтаар аймшигт хохирол амссан ба
хотуудыг хүйс тэмтэрсэн тухай мэдээ авсан ЗХУ Японд дайн зарлан Японы эзэлсэн
Манжуурт цөмрөн орж чөлөөлсөн зэрэг явдал нь 1945 оны 9 сарын 2нд Японыг үг дуугүй
бууж өгөх актад гарын үсэг зурахад хүргэсэн юм.
Ном зүй:
Адам Харт-Дэвис. Дэлхийн түүх “бүрэн хэмжээний зурагт лавлах”. 402-403тал.
Дэлхийн түүх II боть. УБ,2003. 306-311тал.
Дэлхийн II дайн товч түүх 1939-1945. УБ,1985. 184-190тал.
XX зууны дэлхийн түүх. УБ,2001. 178-187тал.
Цолмон.Д. Амеркийн Нэгдсэн улсын түүх. УБ,2011. 269-278тал.
Мөнхцэцэг.Т. Ред,Фүтаки.Х. Японы түүх. УБ,2010. 272-279тал.
http://www.bataar.mn/10023107
http://www.assa.mn/photoalbum/834.shtml?a=photo

More Related Content

What's hot

ангилсан асуултууд
ангилсан асуултуудангилсан асуултууд
ангилсан асуултуудNomun Bukh-Ochir
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацSainbuyn Baagii
 
олон улсын харилцааны систем
олон улсын харилцааны системолон улсын харилцааны систем
олон улсын харилцааны системOtgoo Jeje
 
нүб түүний системийн байгууллага, олон улсын бага хурал
нүб түүний системийн байгууллага, олон улсын бага хуралнүб түүний системийн байгууллага, олон улсын бага хурал
нүб түүний системийн байгууллага, олон улсын бага хуралО. Ганболд
 
хятан
хятанхятан
хятанtungalag
 
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдолП. Эрдэнэсайхан
 
монгол ардын дуу
монгол ардын дуумонгол ардын дуу
монгол ардын дууvbayalag
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэДэлгэрмаа Нн
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудNergui Oyunchinmeg
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолП. Эрдэнэсайхан
 
L 2 gazarzuin ih neelt
L 2 gazarzuin ih neeltL 2 gazarzuin ih neelt
L 2 gazarzuin ih neeltBMunguntuul
 
Монгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлМонгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлzulalazu
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсeuuganaa
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахNyamzaya Gerelzaya
 
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэлманжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэлtuul1420
 

What's hot (20)

ангилсан асуултууд
ангилсан асуултуудангилсан асуултууд
ангилсан асуултууд
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
олон улсын харилцааны систем
олон улсын харилцааны системолон улсын харилцааны систем
олон улсын харилцааны систем
 
нүб түүний системийн байгууллага, олон улсын бага хурал
нүб түүний системийн байгууллага, олон улсын бага хуралнүб түүний системийн байгууллага, олон улсын бага хурал
нүб түүний системийн байгууллага, олон улсын бага хурал
 
хятан
хятанхятан
хятан
 
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
 
монгол ардын дуу
монгол ардын дуумонгол ардын дуу
монгол ардын дуу
 
Chingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulalChingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulal
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
 
Olon ulsin hariltsaani tuuh lekts
Olon ulsin hariltsaani tuuh lektsOlon ulsin hariltsaani tuuh lekts
Olon ulsin hariltsaani tuuh lekts
 
өгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүдөгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүд
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолууд
 
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
 
L 2 gazarzuin ih neelt
L 2 gazarzuin ih neeltL 2 gazarzuin ih neelt
L 2 gazarzuin ih neelt
 
Эшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухайЭшлэл хэрхэн хийх тухай
Эшлэл хэрхэн хийх тухай
 
Монгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлМонгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэл
 
монгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгсмонгол ардын зүйр цэцэн үгс
монгол ардын зүйр цэцэн үгс
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлах
 
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэлманжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
манжийг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл
 

Similar to дэлхийн 2 дайн

хүйтэн дайны-гарал-үүсэл
хүйтэн дайны-гарал-үүсэлхүйтэн дайны-гарал-үүсэл
хүйтэн дайны-гарал-үүсэлoyungoomalina
 
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullaga
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullagaL8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullaga
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullagaSilence Javkhlan
 
Delhiin i dain
Delhiin i dainDelhiin i dain
Delhiin i daintuul1420
 
Delhiin i dain (хуулбар)
Delhiin i dain (хуулбар)Delhiin i dain (хуулбар)
Delhiin i dain (хуулбар)oyunchimegm
 
Ehkiig togtooh uils
Ehkiig togtooh uilsEhkiig togtooh uils
Ehkiig togtooh uilstuul1420
 
японы колоны бодлого (1830 1914)
японы колоны бодлого (1830 1914)японы колоны бодлого (1830 1914)
японы колоны бодлого (1830 1914)CEO ZOL
 
Halh golin baildaan mongolin tuuh 9 r.baasansuren tsahim hereglegdehuun-4
Halh golin baildaan mongolin tuuh 9  r.baasansuren tsahim hereglegdehuun-4Halh golin baildaan mongolin tuuh 9  r.baasansuren tsahim hereglegdehuun-4
Halh golin baildaan mongolin tuuh 9 r.baasansuren tsahim hereglegdehuun-492baaska96
 
далай тэнгис дэх хүчний тэнцвэр
далай тэнгис дэх хүчний тэнцвэрдалай тэнгис дэх хүчний тэнцвэр
далай тэнгис дэх хүчний тэнцвэрCEO ZOL
 

Similar to дэлхийн 2 дайн (12)

хүйтэн дайны-гарал-үүсэл
хүйтэн дайны-гарал-үүсэлхүйтэн дайны-гарал-үүсэл
хүйтэн дайны-гарал-үүсэл
 
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullaga
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullagaL8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullaga
L8 nato and shanhain hamtiin ajillagaanii baiguullaga
 
Huiten dainii tuhai
Huiten dainii tuhaiHuiten dainii tuhai
Huiten dainii tuhai
 
Delhiin i dain
Delhiin i dainDelhiin i dain
Delhiin i dain
 
Delhiin i dain (хуулбар)
Delhiin i dain (хуулбар)Delhiin i dain (хуулбар)
Delhiin i dain (хуулбар)
 
Ehkiig togtooh uils
Ehkiig togtooh uilsEhkiig togtooh uils
Ehkiig togtooh uils
 
tusgaar togtnol
tusgaar togtnoltusgaar togtnol
tusgaar togtnol
 
Marlaa
MarlaaMarlaa
Marlaa
 
японы колоны бодлого (1830 1914)
японы колоны бодлого (1830 1914)японы колоны бодлого (1830 1914)
японы колоны бодлого (1830 1914)
 
Halh golin baildaan mongolin tuuh 9 r.baasansuren tsahim hereglegdehuun-4
Halh golin baildaan mongolin tuuh 9  r.baasansuren tsahim hereglegdehuun-4Halh golin baildaan mongolin tuuh 9  r.baasansuren tsahim hereglegdehuun-4
Halh golin baildaan mongolin tuuh 9 r.baasansuren tsahim hereglegdehuun-4
 
Delhiin 2 dain
Delhiin 2 dainDelhiin 2 dain
Delhiin 2 dain
 
далай тэнгис дэх хүчний тэнцвэр
далай тэнгис дэх хүчний тэнцвэрдалай тэнгис дэх хүчний тэнцвэр
далай тэнгис дэх хүчний тэнцвэр
 

More from Jargalsaihan Buyandelger

More from Jargalsaihan Buyandelger (9)

Buujgai
BuujgaiBuujgai
Buujgai
 
түүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлантүүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлан
 
чингис хааны уг гарал
чингис хааны уг гаралчингис хааны уг гарал
чингис хааны уг гарал
 
амарын товч түүх ном
амарын товч түүх номамарын товч түүх ном
амарын товч түүх ном
 
2190дэх захиа
2190дэх захиа2190дэх захиа
2190дэх захиа
 
отгон тэнгэр уул
отгон тэнгэр уулотгон тэнгэр уул
отгон тэнгэр уул
 
V баг бие даалт
V баг бие даалтV баг бие даалт
V баг бие даалт
 
а.амар.монголын түүх
а.амар.монголын түүха.амар.монголын түүх
а.амар.монголын түүх
 
чингисийн уг гарвал
чингисийн уг гарвалчингисийн уг гарвал
чингисийн уг гарвал
 

дэлхийн 2 дайн

  • 1. Оршил Дэлхийн хоёрдугаар дайн нь 1939-1945 онд үргэлжилсэн ба энэхүү дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Дэлхийн агуу хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс орнууд 2 хэсэгт хуваагдсан нь Холбоотнууд болон Тэнхлэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5 хувь нь байжээ. Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм. Герман улсын дайн зарласныг илтгэх дараагийн үйлдэл нь Франц болон Их Британи, түүний холбоотон улсууд руу довтолсон явдал байв. Энэ бүхний шалтгаан нь Европт агуу том улс байгуулах байсан ба 1939 оны сүүлээс 1941 оны эхэн үе хүртэл хийсэн дайн тулаандаа Европын ихэнх нутгийг эзлээд байсан юм. Хэдий тийм боловч Их Британи болон түүний холбоотон улсууд Тэнхлэгийнхэнтэй тэмцэх гол хүч болж Хойд Африкт хүчтэй тулаан хийсээр байв. 1941 оны 6 сард Европын Тэнхлэгийн улсууд ЗХУ руу довтолсноор, дайнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн ЗХУ-ыг татан оруулсан юм. 1941 оны 12 сард Япон улс Номхон Далайд орших АНУ болон Европийн харьяа руу дайрснаар, хурдан хугацаанд тэр хэсгийн газар нутгийг ихээр нь эзэлж чадсан байна. Тэнхлэгийнхэн газар нутаг эзэлж урагшлах байдал нь 1942 онд, Япон улсын удаа дараа хүлээсэн далай дээрх тулааны ялагдал, Европын Тэнхлэгийн улсуудын Өмнөд Африкт хүлээсэн ялагдалаас болон Сталинград дахь тулаанаас болж зогссон юм. 1943 онд Герман улсын Зүүн Европт хүлээсэн ялагдал, Холбоотнуудын Фашист Итали руу довтолсон довтолгоо болон АНУ-ын Номхон Далайд байгуулсан ялалтаас болж Тэнхлэгийн улсууд санаачлагаа алдаж, бүх фронтоо татаж эхэлсэн юм. 1944 онд ЗХУ, Герман болон түүний холбоотон улсуудад алдсан газар нутагаа эргүүлэн авч байхад Өрнөд Холбоотнууд Франц улсыг чөлөөлж байв. Европт энэ дайн нь Берлинийг ЗХУ-ын мөн Польшийн цэргүүд эзэлж авснаар Герман улсын болзолгүй бууж өгснөөр 1945 оны 5 сарын 9-нд дууссан юм. Харин Азид Япон улс АНУ-ын довтолгооноор Усан флотоо алдсан. Мөн 1945 оны 8 сарын 6-нд Хирошимад, 8 сарын 9-нд Нагасаки хотуудад цөмийн бөмбөг хаяж нэг дор 210 мянган энгийн иргэдийг хөнөөсөн явдал нь Японыг бууж өгөх саналыг хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй байдалд оруулж, 1945 оны 8 сарын 15-нд саналыг хүлээн авч дайн дууссан байна.
  • 2. Дайны өмнөх байдал Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Германы эзэнт гүрэн Версалийн гэрээнд гарын үсэг зурсан байв. Энэ гэрээгээр Герман нь нилээд хэмжээний газар нутгаа алдаж, ихээхэн хэмжээний төлбөр төлсөн ба дээр нь хязгаарлагдмал армитай байх үүрэг хүлээсэн байна. Зураг №1 В.И.Ленин, И.В.Сталин, Адольф Гитлер, Бенито Муссолини 1917 онд Орост гарсан хувьсгалаар ЗХУ бий болж, удалгүй Сталины удирдлагад оров. Италид, Бенито Муссолини төрийн эрхэнд гарсан ба "Шинэ Ромын эзэнт гүрнийг байгуулна" гэж тунхаглав. Хятадад Гоминданы нам Хятадын Коммунист намтай нэгдэн тус улсад ноёрхож байсан жижиг цэргийн эрхтнүүдтэй байлдаж байсан боловч, удалгүй хоёр холбоотон хоорондоо дайтаж эхэлжээ. 1931 оноос Японы эзэнт гүрний милитаристууд иргэний дайнд нэрвэгдсэн Хятадад хяналтаа тогтоож эхлэв. Адольф Гитлер 1933 онд Германы төрийн эрхэнд гарч, Герман улсыг зэвсэглэж эхэлсэн байна. Франц, Их Британи, Итали зэрэг улсууд Германы энэхүү үйлдэлд ихээхэн түгшсэн ба 1935 онд Франц-Италийн Германы эсрэг холбоотон болох хэлэлцээр байгуулагдсан байна. Уг хэлэлцээрээр Итали нь Этиопид хяналтаа тогтоох эрхтэй болжээ. Энэ үед Герман Версалийн гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэв. Германы эсрэг Их Британи, Франц, Итали хамтран Стресагийн гэрээг байгуулав. ЗХУ ба Францын хамтарсан гэрээг бас энэ үед байгуулсан байна. Энэ үед Үндэстнүүдийн Лиг тодорхой үүрэг гүйцэтгэж чадаагүй байна.
  • 3. 1935 оны 6 сард Их Британи Герман хоёр усан цэргийн флотын хэмжээг харилцан тохирсон гэрээ байгуулав. 1935 оны 8 сард АНУ Европ ба Азид болж буй үйл явдалд төвийг сахих байр суурьтай байгаагаа зарлав. 10-р сард Итали Этиопийг эзлэж, мөн Герман Австрийг эзлэх санаархалд тавьсан хоригоо цуцлав. 1936 оны 3-р сараар Гитлер Версалийн гэрээнээс албан ёсоор гарлаа. Үүнд Европын улсууд хориг тавьж чадсангүй. Испанид иргэний дайн эхлэхэд Герман ба Итали нь Франциско Франкогийн Испанийн националистуудыг дэмжсэн ба нөгөө талд нь Зөвлөлтүүдийн дэмжлэг бүхий Испанийн Бүгд Найрамдахчууд байсан байна. Хоёр талууд энэ дайнаар шинэ зэвсэг, дайны тактикаа туршжээ. 1939 оны эхээр Франкогийн тал дайнд ялж Испанийн иргэний дайн дуусав. 1939 оны 10 сард Герман, Итали хоёр "Ром-Берлиний тэнхлэг" гэсэн холбоо байгуулав. Нэг сарын дараа Герман ба Японы хооронд ЗХУ-ын эсрэг буюу коммунизмын эсрэг хандсан "Коминтерний эсрэг гэрээ" байгуулж, жилийн дараа энэ гэрээнд Итали мөн нэгдсэн байна. Хятадад Гоминдан ба Коммунист намууд галаа зогсоон Японы эсрэг нэгдсэн фронт байгуулах боллоо. 1 Дайн эхлэв Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1-нд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн ба 2 хоногийн дараа Франц болон Их Британи улсууд Германд дайн зарласан юм. 1939 оны наймдугаар сард нацист Герман ЗХУ-тай харилцан үл довтлох тухай гэрээ байгуулсан. Үүнээс долоо хоногийн дараа л Гитлерийн дивизүүд Польшийн хилийг давж үндсэндээ Дэлхийн II дайны эхлэл тавигдсан юм. Германы халдан түрэмгийлэл эхэлснээс хойш сарын дараа ЗХУ дорнод Польшид довтлов. Тэр өвөлдөө ЗХУ Финляндад довтолж түүхэнд "Өвлийн дайн" хэмээгдсэн хүнд ширүүн дайныг эхлүүлсэн юм. Зураг№2 Польшийн хотыг бөмбөгдөж байгаа Германы Хейнкель онгоц 1 http://www.bataar.mn/10023107
  • 4. Дайны эхлэлийн өөр нэг он тоолол нь бол 1937 оны 7 сарын 7-нд эхэлсэн Хятад-японы дайн билээ. Бусдаараа Их Британий түүхч А.Ж.П.Тайлорын дэвшүүлсэн санааг дагадаг бөгөөд тэр нь Зүүн Азид өрнөж байсан Хятад-японы хоёрдугаар дайн болон Европт өрнөж байсан Европ, түүний колони орнуудын хоорондох Европын Хоёрдугаар дайн нэгдсэн гэх явдал юм. Хоёр дайн 1941 онд нэгдсэнээр дэлхий дахины нэгэн томоохон зөрчил болсон бөгөөд дайн 1945 он хүртэл үргэлжилсэн билээ. Дайн дууссан хугацааг дэлхий дахинд тогтсон хугацаа байддаггүй. 1945 оны 9 сарын 2 буюу Японы албан ёсоор бууж өгсөн өдөр гэхээсээ илүү Номхон далайд Японыг ялсан 1945 оны 8 сарын 14-нд дайн дууссан гэж үздэг. Харин зарим Европын түүхчид 1945 оны 5 сарын 8-нд Болзолгүй бууж өгөх баримтад Германы тал гарын үсэг зурснаар дууссан гэж үздэг байна. Хэдий тийм боловч Япон улстай найрамдалтай байх Олон улсын бичиг баримтад 1951 он хүртэл гарын үсэг зураагүй байсан юм. Ази Номхон далай дахь дайн Япон улс энэ дайныг Их зүүн азийн дайн гэдэг бол Холбоотнууд Номхон далайн дайн гэж нэрлэдэг2. 1937 оны 7 сарын 7-нд Японы эзэнт гүрэн Хятад руу довтоллоо. Австрали ба АНУ нь үүний хариуд Япон руу гаргах төмрийн экспортод хориг тавив. 1940 оны 9 сарын 27-нд Герман, Италитай 3 улсын гэрээнд гарын үсэг зурав. АНУ-тай хийх хэлэлцээр бүтэмжгүй болсон учраас, Япончууд 1941 оны 7 сарын 24-нд Энэтхэг-Хятадын хойг руу довтоллоо. Энэ нь АНУ, Их Британи, Голланд зэрэг улсуудыг Япон руу гаргах газрын тосны экспортоо хаахад хүргэлээ. Япон Хятадын дайн сунжрах үед Ядон улс Манжуур, Хятад, Зүүн өмнөд Азийг хамжуулсан бүс нутгийг Европ Амеркийн колонийн дарангуйллаас чөлөөлж, үндэстнүүдийг тусгаар тогтнуулахын төлөө “Их зүүн Азийн хамтаар цэцэглэх хүрээ”-ний үзэл баримтлалыг дэвшүүлсэн ... Япон улс “Их зүүн Азийн хамтаар цэцэглэх хүрээ” байгуулах зорилго тавьж, өмнөх дарангуйлагч улсыг зайлуулахын тулд тухайн нутгийн оршин суугчдын үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, эхэндээ тэд Японы цэрэгт туслах явдал ч байжээ. Гэвч, Япон эзэмшилдээ оруулсан улсаас дайнд хэрэгцээ шаардлагатай цэргийн нөөц хуримтлуулахыг гол болгож хүнд хүчир ажил хөдөлмөр хийлгүүлэх, бодлогыг нь эсэргүүцсэн хүмүүсийг нь цаазлах хүртэл яллаж байснаас Японыг эсэргүүцэх хөдөлгөөн ширүүссэн байна ...3 хэмээн бичсэн нь Япон дайнд ялах гэж хэт их улайрснаас болж бусад улсуудын дэмжлэг туслалцааг авхад бэрх болж байсан нь харагдаж байна. Зөвлөлт-Германы фронт дээр ширүүн тулаан болж байсан 1941 оны зун Атлантын далай хийгээд Газар дундын тэнгист далай тэнгисийн зам харилцаан дээр тэмцэл 2 Мөнхцэцэг.Т. Японы түүх, УБ,2010. 274тал. 3 Мөн тэнд. 275 тал.
  • 5. үргэлжилж, Японы милитаристууд АНУ, Их Британи болон түүний хообоотнуудын эсрэг дайнд орох бэлтгэлээ хурдавчилж байв. Японы командлал 1941оны эцэс гэхэд зэвсэгт хүчнээ 2.4 сая хүн хүртэл нэмэгдүүлсэний 310мянга гаруй нь флотод байв. Хуурай замын цэрэг нь бүрэлдэхүүндээ 51 явган цэргийн дивиз, 50 явган цэргийн бригадтай байсан ажээ. Японы цэрэг улс төрийн удирдлага 1941 оны 7 сарын 2нд хурандаа төрийн дээд зүтгэлтнүүдийн зөвлөгөөн болох эзэн хааны бага хурлаар АНУ, Их Британтай дайн хийж болзошгүй ч гэсэн Хятадтай хийж буй мөргөлдөөнийг шийдвэрлэхэд урьдын адил хүч чармайлт гаргана, өмнө зүгт давшилтаа үргэлжлүүлнэ гэсэн шийдвэр гаргасан.4 Японы түрэмгийллийн аюул занал өсөн нэмэгдэж, фашист Германы эсрэг тэмцэлд орох гэж байгаатай холбогдуулан АНУ дайнд бэлтгэх ажлаа бас хүчтэй болгов. Тухайлбал, 1941 оны 7 сард 1500 нисэх онгоц буюу 1940 оны мөн үеийнхээс 3 дахин илүү онгоц үйлдвэрлэн гаргажээ. Дайн эхлэх үед АНУ Номхон далайд 2 флот- Номхон далайн, Азийн флоттой байсан бөгөөд тэдгээрт үндсэн ангиллын байлдааны 172 хөлөг онгоцтой байсны дотор 9 нь шугамын онгоц, 3 н нисэх онгоц тээгч, 24 н крейсер онгоц байжээ. Номхон далайн флотын үндсэн хүч нь тэнгисийн цэргийн гол бааз Пёрл-Харборт, Азийн флотын хөлөг онгоцны дийлэнх нь Филиппиний өмнөд районд байв. Филиппинд 33 дивизийн 9 нь баазын болон армийн нисэх хүчний 600 онгоц байв.5 Зураг№3 Пёрл-Харбор Дайралт Вашингтоны цагаар 12 сарын 7ны 13 цаг 20 минутад, Токиогийн цагаар 12 сарын 8ны 3 цаг 20 минутад эхэлсэн. 12сарын 7ны өглөө адмирал Нагумогийн нисэх онгоц тээгч нэгтгэл хүрэх газартаа хэдхэн зуун километр дөхөж очмогц тэнгисийн хөлгүүд дээрээс анхны ээлжийн олон нисэх онгоц хөөрсөн. Ням гарагийн өглөө адмирал Х.Киммелийн командалсан АНУ-н Номхон далайн флотын 90 гаруй хөлөг онгоц, туслах хөлөг онгоц Пёрл-Харборт байжээ. Японы нисэх онгоцнуудын 2 ээлжийн дайралтын уршгаар 8 шугамын хөлөг онгоц, 8 крейсер онгоцны 6 нь, эскадрын мина зөөгч, живсэн буюу жагсаалаас гарч 272 нисэх онгоц устгагдсан. Хүний хохирлын хувьд 3.4 мянга хүрсний 2.4 мянга нь алагдсан байна. Маргааш нь Амеркийн ерөнхийлөгч конгрессын 2 танхимд үг хэлж Японулс итгэл эвдэн халдан 4 Дэлхийн II дайны товч түүх 1939-1945.УБ,1985. 184-185тал. 5 Дэлхийн II дайны товч түүх 1939-1945.УБ,1985. 186 тал.
  • 6. довтолсон тухай мэдээлж конгресс японд дайн зарлах тухай тогоол батлав. Мөн Японд Их Британи, Канад, Австрали, Голланд, Шинэ Зеланд, Өмнөд Африкийн холбоо, Гоминданы Хятад, Латин Амеркийн хэд хэдэн улс дайн зарлажээ. Америк, Их Британий эсрэг Япон түрэмгийлэл эхэлснээр дэлхийн дайн Номхон далай, Энэтхэгийн далай, Зүүн өмнөд Ази, Энэтхэг, Филиппин, Австралийн асар уудам нутаг дэвсгэрийг хамрах болов.6 Дайны явц: Япончууд АНУ-н Номхон далайн флотын усан дээрх үндсэн хүчийг бут цохисноор дайсны зүгээс хүчтэй эсэргүүцнэ гэж айлгүйгээр Филиппин, Малай, Голландын Энэтхэгийн эсрэг давших байлдааны ажиллагаа явуулах боломж олж авчээ. 12 сарын 8-9 нд Японы нисэх хүчин Филиппин дэх нисэх буудлуудад гэнэтийн дайралт өгч АНУ н нисэх онгоцны дийлэнхийг устгасан байна. Үүний дараа генерал М.Хоммагийн командалсан японы 14-р арми Лусон арал дээр буув. Энэ ажиллагааг флотын Филиппиний нэгдэл, баазын нисэх хүчний 11-р агаарын флот, армийн нисэх 5-р нэгтгэл хангажээ. Генерал Д.Макартурын командалсан Америк-Филиппиний 130 мянган хүнтэй цэргийн бүлэг японы цэрэгт ноцтой эсэргүүцэл үзүүлж чадаагүй юм. Генерал Макартур 12 сарын 23нд Батаан хойгруу ухрах тушаал өгсөн. 1942 оны 1 сарын 2нд цэрэг Манилд оров. Тэд 5 сарын 7нд Филиппин дэх Америкчүүдийн эсэргүүцлийн эцсийн голомт Коррехидор цайзийг эзлэн 12 мянган цэрэг офицерыг олзлон авсан. Японы командлал анхны десантаа 12 сарын 7ны шөнө Малайд Кота-Баругийн районд буулгасан байна. 8ны үүрээр японы онгоцууд Энэтхэг Хятадын хойгийн баазаас Английн нисэх буудлуудыг дайрчээ. Үүнтэй хамт генерал Ямаситагийн командалсан 25-р армийн гол хүч Малайн оперативын нэгдэл болон флотын нисэх 3-р нэгтгэлээр халхлуулан Өмнөд Тайландрад буужээ. Мөн тэр өдөр 25, 15-р армийн ангиуд Энэтхэг Хятадын хойгийн нутгаас Тайландад цөмрөн орж Малай, Бирмийн хилрүү давшлаа. 12 сарын 10нд Японы баазын нисэх хүчин Малайн эргийн дэргэд дайсны буусан район болох Малайн зүүн эрэг рүү явж байсан английн шугамын хөлөг “Принс оф Уэлс” шугамын крейсер “Риналсийг” живүүлсэн байна. Генерал А.Персивалийн командалсан Англи, Малайн 100 мянга хүртэлх хүнтэй ангиуд Малаккийн хойгийн зүүн баруун эргийн дагуу давшиж байсан Японы цэргийг тогтоож барьж чадалгүй Сингапурруу ухарчээ. Япончууд удалгүй Жохарын нарийн хоолойг гатлан 2 сарын 15нд Сингапурыг эзэлсэн байна. 1941 оны 12 сарын 25 нд Японы цэрэг түр зуурын байлдаан хийсний эцэст Өмнөд Хятадын тэнгис дэх Английн тэнгисийн цэргийн томхон бааз Гонконгийг эзлэн авав. Япончууд 1941 оны 12 сараас 1942оны 1 сард Яваг булаан эүлэхээр бэлтгэж байхдаа Борнео, Цэлэбэс, Амбоина арлын бааз, нисэх буудлуудыг эзэлжээ. Холбоотнуудын Австралиас Ява дээр нэмэгдэл хүч хүргэх боломжийг тасалдуулахын тулд адмирал 6 Мөн тэнд. 187-188 тал.
  • 7. Нагумогийн нисэх онгоц тээгч хөлгийн нэгтгэл 1942 оны 2 сарын 19нд Дарвин боомт дээр агаараас цохилт өгчээ. Мөн тэр сард Япончууд Суматра арал дээрх нефтийн үйлдвэрүүдийг булааж аваад Бали, Тимор арал дээр буужээ.7 Холбоотнуудын нэгдсэн эскадрын командлагч Голландын адмирал К.Доорман Ява арал дээр цэрэг буухыг саатуулах гэж оролдон Явын тэнгист үндсэн хүчээрээ Япончуудын десантын отряцыг дайрахаар шийджээ. (5 крейсер онгоц, 10 эскадрын мина зөөгчөөр) Тэд 2 сарын 27-28нд Японы адмирал К.Такахасигийн “дорнодын нэгтгэлийн” хөлөг онгоцуудтай тулалдахад хүрсэн. Холбоотнууд 2 крейсер онгоц, 3 эскапрын мина зөөгчөө алдаж, 3 крейсер нь гэмтсэн байна. Дараагийн өдрүүдэд явын тэнгисээс цөмрөн гарч ирэх гэж оролдсдн холбоотны флот барагбүрэн устсан. Генерал Х.Имашурагийн командалсан Японы 16-р арми 3-р флот, агаарын 11-р флотоор дэмжүүлэн 50 мянган хүн бүхий Голландын цэргийн эсэргүүцлийг давж Ява арал дээр десант буулгаад 3 сарын эхний хагаст Саравак-г булаан эзэлсэн ба 3 сарын 15 гэхэд Явын операцыг дуусгаж, бүх Голландын Энэтхэгийг эзлэн авсан байна. Үүний дараа Генерал С.Ийдагийн командалсан 15-р арми Бирмийн операцийг хэрэгжүүлэв. Тэд Бирмийн хилийг Куакарийн даваагаар даваад Рангун өөд давшиж эхлэв. Генерал Т.Хаттоны командалсан Англи-Энэтхэгийн цэрэг дайсныг Моуллейны дэргэд Ситтинг, Балин гол дээр тогтоон барьж чадсан ч Япончууд тойрох маневр хэрэглэн тэднийг ухрааж чадсан. Хуурай замын цэрэг нь Бирмд давшиж байх үед японы флот адмирал Кондогоор командлуулан 4 сарын эхний 10 хоногт Энэтхэгийн далайд операц явуулав. Тэд Цейлон дахь баазуудад нисэх хүчний цохилт өгч адмирал Ж.Сомервийн командалсан английн дорнодын флотыг Африкийн зүүн эрэгт орших Килиндийн “Момбасын” бааз руугаа зайлахад хүргэсэн байна. Ингэж Энэтхэгийн эрэг тэнгисийн зүгээс халхалтгүй болов.8 12 сарын 15-нд Германчууд Их Британи ба Голландын эзэмшлийн Брунейд халдлаа. Зүүн Өмнөд Азид ба Номхон Далайд Япончууд маш их амжилт олсон. Бирмийн ихэнх, Голландын эзэмшил дэх Зүүн Өмнөд Ази, Австралийн Шинэ Гвиней, Британий Соломоны арлууд Японы хүчинд ялагдлаа. Ийнхүү 1942 оны 3-6 сарын хооронд Япончууд Сингапур, Гуам, Филиппинийг байлдан дагуулахын төлөө холбоотнуудтай ширүүн тулалдаж Индонез, Малай, Бирмийг гартаа оруулав. 1942 оны 5 сард Шинэ Гвиней руу явж байсан флотын цэргийн хүчийг Сувдан тэнгист бут цохисноор Японы давшилтыг зогсоож чадсан юм. Мөн 6 сарын эхээр Мидвэйн төлөөх байлдаанд ялсан нь холбоотнуудад ихээхэн ач холбогдолтой болсон юм. Японы адмирал Ямомото нисэх онгоц , зөөгч хөлөг онгоц, байлдааны хөлөг онгоц, хамгаалалтын хөлөг, шумбагч хөлөг бүхий хүчирхэг усан цэрэг бөөгнөрүүлэн Мидвэйн арлууд дахь АНУн усан цэргийн хүчрүү гэнэт довтлохоор бэлтгэж байсан хэдий ч АНУ-н тагнуулын алба үүнийг мэдэн хариу цохилтод бэлтгэж чадсан. Энэхүү тулалдаанд 7 Мөн тэнд. 189 тал. 8 Мөн тэнд. 190 тал.
  • 8. Япончууд Америкын усан онгоцны флоттой тулалдаж байх явцдаа 4 ширхэг нисэх онгоц хөөргөгч усан онгоцоо алдав (Америкчууд нэгийг алдсан). 1943 оны туршид Европд гарсан лугаа адил Номхон далайд ч дайны өрнөл холбоотны талд эргэсэн юм.9 Холбоотнууд Номхон далайг Япончуудаас чөлөөлөхийн тулд “Арлаас арал рүү үсрэх” тактик хэрэглэх болов. Дараа нь АНУ ба Австралийн хүчин төв номхон далай руу довтолж, тусгаарлахын өмнө нь Японы чухал бааз байрлаж байсан Рабаулыг тусгарлалаа. Япончууд 1944 онд Филлипины тэнгисийн тулалдаан, Лейтэгийн булангийн тулалдаан гэсэн том хэмжээний далайн тулалдаанд ялагдал амслаа. Холбоотнууд эхлээд Мариана, дараа нь Филлипин зэрэг Японы эх нутаг хүртэлх газрууд руу довтолж, В-29 зэрэг бөмбөгдөлтийн онгоцыг хөөргөх боломжтой баазуудыг байгуулж эхлэв. 1945 онд Иво Жима, Окинава зэрэг чухал газрууд руу довтлов. Энэ хугацаанд холбоотнуудын шумбагч онгоцнууд бага багаар Япон руух түүхий эд, газрын тосны хангамжийг бөглөж байв. 1945 оны эхээр адмирал Лорд Луис Маунтбэттэний цэрэг Бирмд цөмрөн орж Фельдмаршал Уиллам Слимийн цэрэг тус орныг чөлөөлөв. 1944,1945 онд АНУ-н цэргийн хүч далайд болон агаарт давамгайлах болсон нь шийдвэрлэх ач холбогдолтой болов. 1944 оны 10 сард АНУ-н усан цэргийн флот Лейтийн буланд шийдвэрлэх ялалт байгуулсанаар Филиппинийг чөлөөлөхзам нээгдэв. 1945 оны 2 сард АНУ-н цэрэг Айво Жима Аралд цөмрөн орсон нь Японы эх газрыг бөмбөгдөх дайралт хийхэд дэмжлэг үзүүлэх дагалдагч сөнөөгч онгоцны бааз байгуулах боломж олгов. АНУ-н 1945 оны 5 сарын 9ны агаарын бөмбөгдөлтөд Токиод 80000 гаруй хүн үрэгдэж холбоотнуудын Номхон далай дахь дайны ялалт ойрхон ирсэн ч гэсэн Япон бууж өгөхөөс татгалзсаар байв. 10 9 Адам Харт-Дэвис. Дэлхийн түүх “бүрэн хэмжээний зурагт лавлах”.402 тал. 10 Мөн тэнд. 403 тал.
  • 9. Зураг №4 Номхон далайн дайны байршил. 1945 он буюу дайны сүүлийн жилд АНУ-ын агаарын цэргийн хүчин Японыг бөмбөгдөж эхлэв. 1945 оны 8 сарын 6-нд Америкчууд Хирошимад, 8 сарын 9-нд Нагасакид атомын бөмбөг дэлбэлж, үүний эцэст 1945 оны 8 сарын 14-нд Япон улс албан ёсоор бууж өгсөн юм.
  • 10. Зураг№5 Хирошима 1945 оны дэлбэрэлтийн дараа 1945 оны 8 дугаар сарын 6 бол АНУ Японы Хирошима хотод атомын бөмбөг хаясан аймшигт өдөр. Энэ л өдрөөс хүн төрөлхтөн ийм хөнөөлт зэвсгийг бүтээх өрсөлдөөний эхлэлээ тавьсан гэж болно. 20 мянган тонн тротиллийн хүчтэй энэ бөмбөг 600 метрийн өндөрт дэлбэрэхдээ тус хотын хүн амын талаас илүү хувь болох 177 мянган хүний аминд хүрсэн юм. Нас барагсдын 60 гаруй хувь нь түлэгдэж, 30 орчим хувь нь эвдэрсэн эд зүйлд дарагдаж, 10 хувь нь өөр бусад шалтгаанаар нас барсаныг тогтоожээ.Харин амьд үлдсэн хүмүүсийн тал хувь нь дэлбэрэлтийн улмаас түлэгдсэн шарх, химийн хордлого, өвчний улмаас хожим нь амьсгал хураасан гэдэг.Энэ бөмбөгдөлт Хирошима хотын гуравны хоёр хувийг бүрэн сүйдэлж, бөмбөг хаясан газраас гурван милийн зай дахь 60-90 мянган байшин сүйрч, төмөр, чулуунууд нь хайлсан байдаг.Бөмбөгдөлт, радио идэвхит бодисын хордлого, дэлбэрэлтийн бусад хор уршгийн улмаас 1945 оны сүүл гэхэд нас барагсдын тоо 90-166 мянга хүрсэн гэдэг.Үүний дараах таван жилд чүхэл үргэлжилж хорт хавдар, дэлбэрэлтийн хөнөөлийн аажим нөлөөллөөр нас барагсдын тоо 200 мянгад хүрсэн байна. Хэдий тэр уйтай явдлаас хойш 70 жил өнгөрөөд байгаа ч атомын цацраг идэвхит бодисын хордлоготой хүүхдүүд өнөөдөр ч мэндэлж байгаа нь хамгийн харамсалтай.Одоогоор Япон улсад төрөлхийн хавдартай, тархины саажилттай хүүхдүүд 263 мянга орчим байдаг гэсэн судалгаа бий. Зураг №6 Радио идэвхит цацрагийн хор хөнөөл Япончуудын гаргасан судалгаагаар 2009 оны гуравдугаар сар гэхэд Хиросима, Нагасакид хаясан цөмийн бөмбөгний улмаас цацраг идэвхит бодисоор хордсон 235 мянган “хибакуся” амьд мэнд байгаа гэсэн тоо байна. Энд хордлоготой эмэгтэйчүүдээс төрсөн хүүхэд бас орж байгаа юм. Цацрагийн хордлогоор өнгөрсөн хугацаанд нас
  • 11. барсан хүний тоо Хиросимад 263,9 мянга хүрсэн бол Нагасакид 149,2 мянгад хүрчээ. Зураг №7 “Жаал хүү” нэрт цөмийн бөмбөг Хиросимад хаясан “Жаал хүү” гэж нэрлэсэн цөмийн бөмбөг нь 4 тонн жинтэй, 71 см диаметртэй, гурван метр урт байж. Бөмбөгийг хийхэд 64 кг уран 235, үүний 700 грамм буюу 1 хувь нь цөмийн гинжин урвал явуулахад шууд үүрэг гүйцэтгэсэн гэдэг.Уран-235-аар хийсэн “Бяцхан хүү” нэртэй, хоёр тэрбум ам.долларын өртөг бүхий судалгааны дүнд бүтсэн атомын бөмбөгийг Хирошимад хаяхад бөмбөг агаарт 1900 фитийн өндөрт дэлбэрч асар том хар үүл хотыг нөмрөн авах шиг болсон гэдэг. Тэр хар үүл тэнгэрт 40 мянган фитийн өндөрт хүрч байжээ. Зураг №8 B-29-45-MO онгоцны баг Хиросимад атомын бөмбөг хаясан бөмбөгдөгч B-29-45-MO онгоцонд нисэгч Пол Тиббетс өөрийн эх Enola Gay Tibbets-ийн дурсгалд зориулж “Enola Gay” гэж нэрлэн шанаан дээр нь дармалдан бичсэн гэнэ.Энэ онгоцоор цөмийн бөмбөг тээвэрлэж Япон хүргэхийн тулд Тиниан арал дээр тусгай зориулалтаар тоноглож, 15 өөрчлөлт хийсэн гэдэг.11 11 http://www.assa.mn/photoalbum/834.shtml?a=photo
  • 12. Дүгнэлт 1941 оны 12 сарын 7 ны Пёрл-Харборыг бөмбөгдсөн японы дайралт нь АНУ-ыг дайнд татан оруулсанаар барахгүй дайны үйл явцыг хурдасгаж мөн ялалтыг холбоотнуудын талд эргүүлэхэд нөлөөлөхүйц үйл явдал болсон юм. Тухайн үед АНУ Номхон дайлайн, Азийн гэсэн 2 флоттой байсан бөгөөд тэдгээрт үндсэн ангиллын байлдааны 172 хөлөг онгоцтой байсны дотор 9 шугамын онгоц, 3 нисэх онгоц тээгч, 24 крейсер онгоц байжээ. Номхон далайн флотын үндсэн хүч нь Пёрл Харборт, Азийн флотын хөлөг онгоцны дийлэнх нь Филиппиний өмнөд районд байв. Японы нисэх онгоцнуудын 2 ээлжийн дайралтын уршгаар 8 шугамын хөлөг онгоц, 8 крейсер онгоцны 6 нь, эскадрын мина зөөгч живсэн бөгөөд 272 нисэх онгоц устгагдсан. Хүний хохирлын хувьд 3,4 мянга хүрсний 2.4 мянга нь алагдсан байна. Энэхүү усан флотыг бөмбөгдсөнөөр япон давуу байдлыг олж авсан ба Пёрл-Харборын дараа Бирм, Британийн ба Голландын Борнео, Гонконг, Голландын Дорнод энэтхэгийн арлуудад халдан довтолж амжилттай эзлээд байсан бөгөөд 1942 оны 5 сард Шинэ Гвиней руу явж байсан флотыг нь холбоотнууд сувдан тэнгист бут цохих хүртэл ялалт тэдний талд байсан юм. Мөн 6 сарын эхээр болсон Мидвейн төлөөх тулаанд АНУ-ын усан флот ялалт байгуулсан нь улам ч их ач холбогдолтой болосн юм. Ийнхүү 1943 он гэхэд Европт гарсан лугаа адил Номхон далайд ч дайны өрнөл холбоотны талд эрэгсэн. 1945 оноос АНУ-ын цэрэг Японд хариу цохилт өгч Пёрл-Харборыг бөмбөгдсөн шиг Токиог бөмбөгдөн 80000 хүний амь насыг хороосон ба дайн АНУ-ын талд эрэгсэн байсан ч Япон бууж өгөхөөс татгалзсаар байв. Энэ нь Японыг бусдаас түрүүлж дарж авах мөн ЗХУ-д өөрийн хүчийг харуулахыг хүссэн АНУ-ын хувьд завшаантай хэрэг болсон бөгөөд 1945 оны 8 сарын 6нд Хирошима хотод гурав хоногийн дараа Нагасаки хотод атомын бөмбөг хаяах шалтаг болсон юм. Япон энэ дайралтаар аймшигт хохирол амссан ба хотуудыг хүйс тэмтэрсэн тухай мэдээ авсан ЗХУ Японд дайн зарлан Японы эзэлсэн Манжуурт цөмрөн орж чөлөөлсөн зэрэг явдал нь 1945 оны 9 сарын 2нд Японыг үг дуугүй бууж өгөх актад гарын үсэг зурахад хүргэсэн юм.
  • 13. Ном зүй: Адам Харт-Дэвис. Дэлхийн түүх “бүрэн хэмжээний зурагт лавлах”. 402-403тал. Дэлхийн түүх II боть. УБ,2003. 306-311тал. Дэлхийн II дайн товч түүх 1939-1945. УБ,1985. 184-190тал. XX зууны дэлхийн түүх. УБ,2001. 178-187тал. Цолмон.Д. Амеркийн Нэгдсэн улсын түүх. УБ,2011. 269-278тал. Мөнхцэцэг.Т. Ред,Фүтаки.Х. Японы түүх. УБ,2010. 272-279тал. http://www.bataar.mn/10023107 http://www.assa.mn/photoalbum/834.shtml?a=photo