SlideShare a Scribd company logo
1 of 13
Download to read offline
Хаяг:	 “Монголын бэлчээр ашиглагчдын
нэгдсэн холбоо” Улаанбаатар хот,
Баянзүрх дүүрэг, 1-р хороо,
“Монголын Хөдөө Аж Ахуйн
Үндэсний Холбоо”-ны байр, 115 тоот
Утас: 	 976-98113747, 99060647
И-мэйл: 	 info@greenmongolia.mn
АЖЛЫН
ХЭСГИЙН
ГАРЫН АВЛАГА
ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР
ЭРҮҮЛ ХҮНС
ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГАРЫН АВЛАГА
1
УДИРТГАЛ
Зорилго: 	 Орон нутагт бэлчээрийн менежментийг сайжруулах ажлын
хүрээнд бэлчээрийн менежментийн ажлын хэсэг байгуулах,
бэлчээрийн хяналт үнэлгээний шинэлэг аргыг нэвтрүүлэх,
малчдын зохион байгуулалтыг дэмжих
Хүлээгдэж буй үр дүн: Малчдын дөрвөн улирлаар нүүдэллэх уламжлалт
хэрэгцээ шаардлагыг хангах, малчин бэлчээрийг зөвхөн ашиглагч биш
мөн хамгаалагч байх хариуцлагын шинэлэг тогтолцоог төлөвшүүлэх
зорилгыг хэрэгжүүлэх үүднээс болон монгол орны хувьд урт болон
богино хөлийн малын хариулга маллагаанд тохирсон уламжлалт
өв соёлыг хадгалсан малчдын сайн дурын байгууллагийг дэмжиж,
хөгжүүлэх.
Дээрх зорилгыг хэрэгжүүлэх зохих үр дүнд хүрэхийн тулд Монголын
бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (МБАНХ) аймаг, сумын Бэлчээрийн
менежментийн ажлын хэсэг (АХ)-ийг чадавхжуулах юм. Тус ажлын
хүрээнд Ногоон-Алт малын эрүүл мэнд (НАМЭ) төслийн дэмжлэгтэйгээр
аймаг сумдад бэлчээрийн сэргэх чадавхи, болон ашиглагчдад суурилсан
менежментийг төлөвшүүлэх чиглэлээр АХ-тэй 2017 онд хамтран
ажиллах болно. Хамтын ажиллагааны хүрээнд гэрээ байгуулж ажиллах
ба хугацааны эцэст аймаг, сумын АХ нь дараах үр дүнгүүдийг гаргасан
байх юм. Үүнд:
1.	 ЗД-ийн захирамжаар Бэлчээрийн менежментийн сум/аймгийн
ажлын хэсэг байгуулагдсан байх
2.	 Ажлын хэсэг дараах үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар
хангаж хэрэгжүүлсэн байна
2.1.	 Малчдад бэлчээрийн доройтол түүнээс сэргийлэх арга замууд
		 сэдвээр сургалт явуулсан байх
ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР – ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН
2
2.2.	Малчид Бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ)-ийн зохион
байгуулалтад орсон байх
2.3.	БАХ-ийн ахлагч сонгогдсон байх
2.4.	БАХ-ийн гишүүд дотоод дүрэм (журам) баталсан гишүүн бүр
гарын үсэг зурсан (БАХ-ийн ахлагч бүр дэвтэр хөтөлсөн) байх
2.5.	БАХ бүр аливаа ажилдаа хамтын шийдвэр гаргаж, төлөвлөгөө
боловсруулсан байна. (Төлөвлөгөөг хэрэгжүүлсэн буюу нүүдэл,
сэлгээ зохион байгуулж эхэлсэн бол сайн)
2.6.	Сумын бэлчээр ашиглах журманд БАХ бүрийн нүүдэл, сэлгээний
хуваарийг тусгаж боловсруулан баталсан байх
2.7.	БАХ бүрийн улирлын бэлчээр бүрт фотомониторинг хийгдсэн
байна. Үр дүнг малчдад мэдээлсэн байна.
2.8.	БАХ-ийн бэлчээрийн улирлын хил зааг, хэмжээ, байршил
тогтоогдож газрын зурагт орсон байна.
2.9.	Малчин эмэгтэйчүүдийг дэмжих, бэлчээрийн менежмент, БАХ-
ийн удирдлага дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажил
зохион байгуулж үр дүн гаргасан байна
МБАНХ аймаг, сумдын ажлын хэсэгт арга зүйн болон үйл ажиллагааны
зардлын дэмжлэгийг үзүүлж хамтран ажиллана.
АХ нь дараах аргачилсан зааврын хүрээнд ажиллаж дээрх үр дүнд хүрнэ.
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГАРЫН АВЛАГА
3
АРГАЧИЛСАН ЗААВАР
Нэг. АХ байгуулах, мэдлэг мэдээллийг түгээх:
Аймаг, сумын Засаг даргын орлогч, хөгжлийн бодлогын
хэлтсийн дарга болон холбогдох агентлагын даргаар
ахлуулсан, гишүүдэд нь ГХБХБГ, ХХААГ боло н холбогдох
агентлаг, газар хэлтсийн удирдлага, мэргэжилтэн, төрийн
бус байгууллага (малчдын байгууллага)-ын төлөөлөл
орсон байна. Хавсралт-1. АХ байгуулсан Засаг даргын захирамж,
Хавсралт-2. АХ-ийн ажлын чиглэл
АХ нь 2.1-2.9-д заасан
ажлыг гүйцэтгэхэд
нь сумын удирдлага,
мэргэжилтнүүд болон
малчдад сургалт явуулах,
мэдээлэл хүргэх,
санхүүгийн болон
мэргэжлийн удирдлагаар
хангах зэргээр зохион
байгуулж ажиллана.
МБАНХ нь АХ-т сургалт
өгөх, арга зүйн заавар бүхий хэвлэмэл материалаар, үйл ажиллагааны
зардал зэргээр хангаж ажиллана.
Үр дүнг үнэлэхдээ АХ байгуулсан ЗД-ын шийдвэр, хэрэгжүүлсэн ажлын
талаархи тайлан, гарсан бодит ажлыг үндэслэл болгоно
ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР – ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН
4
Хоёр. Малчдыг Бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ)-ийн зохион
байгуулалтад ороход дэмжлэг үзүүлэх.
Дундын бэлчээрээ хамтран ашигладаг нэг усны малчдын
хамтын зохион байгуулалтыг БАХ гэнэ. Малчид дундын
бэлчээрээ улирлаар сэлгэн ашиглах, отор хийх, хадлан
бэлтгэх, нийтийн худаг засварлах, бэлчээртээ хөрөнгө
оруулалт хийх зэрэг амин чухал асуудлаа шийдвэрлэх
зорилгоор БАХ-ийн зохион байгуулалтад зайлшгүй орсон байна. БАХ үр
дүнтэй ажиллаж байгаа туршлага жишээ баруун бүсийн аймгуудад олон
байдаг. Хавсралт-3. БАХ-ийн тогтолцоо гарын авлага.
БАХ байгуулах алхмууд
1.	 Малчид зөвшилцөх:
Малчид баг болон нутаг
усаараа уулзалт хурал
зохион байгуулж нүүдэл
болон бэлчээр ашиглаж
ирсэн уламжлалт
хэлбэрээр хэд хэчнээн
БАХ байгуулах
боломжтой талаар
хэлэлцэж тогтоно.
Дунджаар нэг суманд 9
орчим БАХ байдаг ба хангайд арай ахиу говь, хээрт цөөн байдаг.
Багаараа БАХ болох тохиолдол байдаг мөн хэд хэд хуваагдаж болдог.
2.	 Гишүүнчлэлээ тогтох: Тухайн БАХ-т хамрагдах малчин өрхүүдийг
тогтооно. Аль нэг өрх тодорхойгүй шалтгааны улмаас БАХ-т
хамрагдахгүй үлдэж болохгүй. Учир нь бэлчээр малчдын дундын өмч
бөгөөд ашиглах шийдвэрийг бүгд зөвшилцөж байж гаргах тул бэлчээр
нэгтэй өрх бүрт хамаатай байх юм. Дунджаар 30-40 өрх хамрагддаг.
3.	 БАХ-ийн хил заагийн гар зураг хамтран зурах: БАХ-ийн хил заагийг
уул нуруу, толгод, гол, нуур цөөрөм, худаг зэрэг байгалийн болон
хүний гараар барьж байгуулсан объектоор баримжаалан газар
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГАРЫН АВЛАГА
5
усны нэрээр нэрлэж
зурна. Зургийг зурахад
бүх гишүүд байлцана.
Малчдын зурсан тойм
зургийг сумын газрын
даамал байр зүйн зурагт
оруулан хэвлэж малчдад
хүргэнэ.
4.	 БАХ-ийн улирлын
бэлчээрийн байршлыг зурах: БАХ-ийн хил зааг тодорхой болмогц
дөрвөн улирлын байршлаа зурна. Тухайн БАХ нэг буюу хэд хэдэн
улирлын бэлчээртэй байдаг. Улирлын бэлчээрийг зурснаар даац
ачааллыг бодитой тогтоох, ашиглах болон амрааж, сэлгэх хугацаа,
хоногийг зөв тооцоолоход чухал ач холбогдолтой байдаг.
5.	 БАХ-ийн эрхэм зорилгоо тодорхойлох, дүрмийг батлах: Эрх бүхий
этгээд (сумын Засаг дарга, хөрш БАХ, өрх)-тэй зөвшилцөн тохиролцож
тогтоосон зааг бүхий бэлчээрийг урт хугацаагаар зохистой ашиглах,
БАХ-ийн үйл ажиллагааг хамтын удирдлагын зарчмаар хангах,
гишүүн өрхийн амьжиргааг дээшлүүлэх, тогтворжуулахад БАХ-ийн
үйл ажиллагааны зорилго оршино. Гишүүд хамтран ажиллах дүрмээ
баталж гарын үсэг зурснаар БАХ албан ёсоор байгуулагдсанд тооцно.
6.	 БАХ-ийн ахлагчийг сонгох: БАХ-ын гишүүдийг нэгдмэл удирдлагаар
хангаж, үйл ажиллагааг нь дэмжих, чиглүүлэх, эв нэгдлийг хангаж
хамтын үйл ажиллагааг сайжруулах малчдыг төлөөлж, тэдний дуу
хоолойг орон нутгийн засаг захиргаа болон олон нийтэд хүргэх
чадвар бүхий малчныг ахлагчаараа сонгож ажиллуулна. Ахлагч сайн
дурын үндсэн дээр ажиллана.
7.	 БАХ-ийнгишүүдхамтыншийдвэргаргах:(бэлчээрашиглахтөлөвлөгөө
буюу гар зураг гаргах) Нэгэнт зохион байгуулагдсан малчид хуралдаж
аливаа асуудлыг хамтын шийдвэр гаргаж хэрэгжүүлнэ.
ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР – ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН
6
Гурав. БАХ-ийн ахлагч, түүний үүрэг.
БАХ-ийн улирал тутмын хурлыг зарлан, удирдан зохион
байгуулна. Жилийн ажлын төлөвлөгөө, бэлчээрийн гар
зураглалыг удирдан хийж, бүх гишүүдээр гарын үсэг
зуруулж баталгаажуулан, АХ-т хүргэнэ. /АХ бүх БАХ-
үүдийн бэлчээрийн зураглалыг нэгтгэн, Сумын газар
зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгуулан сумын
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулах үүрэгтэй./
Малчдын отор нүүдэл
хийх, гаднаас мал оруулах,
хадлангийн талбайн ашиглалт,
хуваарилалтыг зохион
байгуулна. Дундын сангийн
өдөр тутмын үйл ажиллагааг
хариуцаж, зээл, түүний эргэн
төлөлтөд хяналт тавина. Малын
эрүүл мэнд, үржил угсааг
сайжруулах, малчдын орлого нэмэгдүүлэх, хадлан тэжээл бэлтгэхтэй
холбоотой бусад үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлнэ.
Ахлагч үйл ажиллагаагаа баримтжуулах үүднээс дэвтэр хөтлөнө. БАХ-
ийн ахлагчийн ажлын дэвтэр
Дөрөв. БАХ-ийн гишүүдийн хамтран ажиллах дүрэм батлах.
Иргэний хуулийн
481,1-д заасанчлан
БАХ-ийн хамтран
ажиллах гэрээ
нь тэдний энэхүү
дүрэм болно. Хавсралт-5. БАХ-
ийн дүрэм. БАХ-ийг үүсгэн
байгуулагчдын бүртгэл, хурлын
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГАРЫН АВЛАГА
7
тэмдэглэлийг энэхүү дүрмийн салшгүй хэсэг болгож хавсаргана. Энэхүү
дүрэм нь БАХ-ийн ахлагчийн өдөр тутам хөтлөх дэвтэрт орсон байгаа
тул түүнийг шууд ашиглаж болно. Гишүүн өрх бүрийн малын тооны
мэдээлэл 5 төрлөөр гарсан байна.
Тав. БАХ-ийн гишүүд хамтын шийдвэр гаргах: (бэлчээр ашиглах
төлөвлөгөө буюу гар зураг гаргах)
Бэлчээр ашиглалт, малын чанар эрүүл мэнд, орлогоо
нэмэгдүүлэх аливаа ажлыг хамтаараа хэлэлцэж зохион
байгуулалттай хандана. Тухайлбал: Бэлчээрээ улирлаар
ашиглах, амраах хугацаа хоног, отор, хадлан, хужир
мараа, уст цэгийг хэрхэн зохистой ашиглах шийдвэрээ
гаргаж түүнийгээ гар зурагт зурж тэмдэглэх ба бүх гишүүд гарын үсэг
зурж баталгаажуулна. БАХ-ийн төлөвлөгөөг сумын хэмжээнд нэгтгэж
ИТХ-аар батлуулах санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх ажлыг
сумын АХ болон газрын
даамал хариуцан хэрэгжүүлэх
юм. Хавсралт-6. БАХ-ийн
төлөвлөгөө буюу гар зураг
боловсруулах зөвлөмж.
Улмаар сумын бэлчээр
ашиглах журманд санал
өгөх ба малын чанар эрүүл
мэндийн асуудал, малын
түүхий эдийг хэрхэн үнэ хүргэх
зэрэг олон асуудлаа хэлэлцэж
хамтын шийдвэр гаргаж хэрэгжүүлнэ.
Үр дүнг үнэлэхдээ БАХ бүрийн зохион байгуулалттай хийсэн ажил болон
сумын батлагдсан төлөвлөгөөг харна.
ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР – ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН
8
Зургаа. Сумын бэлчээр ашиглах журманд БАХ бүрийн нүүдэл,
сэлгээний хуваарийг тусгаж боловсруулан баталж хэрэгжүүлэх.
Бэлчээр ашиглах журам нь төлөвлөгөөг хэрэгжүүлэх
гол хэрэгсэл болох ба малчдын нүүдэл сэлгээг дэмжих
хөшүүрэг, хариуцлагыг хэрхэн тооцох аргыг малчдын
саналд үндэслэн тусгах нь журмыг хэрэгжүүлэхэд дөхөм
үзүүлнэ. Тухайлбал: БАХ-ийн шийдвэрийн дагуу бэлчээрээ
чөлөөлөхгүй байгаа малчдыг хэрхэн шийтгэх, сайн чөлөөлж байгааг
хэрхэн урамшуулах аргыг хамтран хэлэлцэж тусгах нь журмын хамгийн
чухал хэсэг нь байна. Хавсралт-7. Сумын бэлчээр ашиглах журам.
Үр дүнг үнэлэхдээ батлагдсан сумын журманд БАХ бүрээр тусгасан
ажлыг харна.
Долоо. БАХ бүрийн улирлын бэлчээр бүрт фотомониторинг
хийгдсэн байна. Үр дүнг малчдад мэдээлсэн байна.
БАХ-ийн улирлын бэлчээр бүрийн төлөв байдал нь
2017 оны байдлаар соргог, өөрчлөгдсөн, доройтсон
аль ангилалд байгааг үнэлэх, даацыг тооцох, сэргээн
сайжруулах ямар арга технологийг нэвтрүүлэх зэрэг
малчдын олон асуултад хариулт өгөх зорилгоор жил
бүр фотомониторинг хийнэ. Арга зүйг 2016 оноос сумын газрын
даамлуудад эзэмшүүлсэн ба техник хэрэгсэлээр хангасан болно. Энэ
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГАРЫН АВЛАГА
9
ажлыг 7-р сарын сүүл 8-р сарын
эхний хоногуудад багтаан хийх
ажлыг газрын даамал хариуцан
хийх ба АХ санхүүгийн
дэмжлэг үзүүлж хамтран хийнэ.
Хавсралт-8. Фотомониторинг
хийх арга зүй. БАХ-ийн улирал
бүрийн бэлчээрийн зурагт
катологийг АХ хэвлэж өгнө.
Сумын бэлчээрт судалгаа
хийсний дүнд газрын мэдээлэл
болон агаар сансрын мэдээлэл
ашиглаж экологийн чадавхийн
зураглал хийх ба БАХ бүрээр
хэвлэж өгөх ажлыг аймгийн АХ
болон ГХБХБГ, сумын даамлууд
хариуцах юм. Энэ зургийн ач
холбогдол БАХ-т эмзэг болон
үржил шим сайтай бэлчээр
хаана байгааг тогтоож өгөх ба хэрхэн зөхистой ашиглах зөвлөмж
дагалдана. Хавсралт-9. Экологийн чадавхийг зураглах арга зүй.
Үр дүнг үнэлэхдээ бэлчээрийн
төлөв байдлыг тогтоосон
зурагт катологи, экологийгн
чадавхийн зураглал,
бэлчээрийг зохистой ашиглах
зөвлөмж БАХ-т очсон эсэхийг
харна. Аймгийн ГХБХГ-ийн
мэргэжилтэн болон сумын
газрын даамлуудыг 2017 онд
давтан сургалтанд хамруулах
ба тэдгээр мэргэжилтнүүд АХ-т сургалт өгөх ба арга зүйгээр хангана:
ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР – ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН
10
Найм. БАХ-ийн бэлчээрийн улирлын хил зааг, хэмжээ, байршил
тогтоогдож газрын зурагт орсон байна.
Бэлчээрийн даацыг тооцсоны үр дүнд нүүдэл сэлгээг
төлөвлөх, хэрэгжүүлэхэд суурь мэдээлэл нь БАХ-ийн
түвшний зураглал юм. Зураглал үйлдэх арга зүйг газрын
даамлууд эзэмшсэн байна. БАХ бүрт дараах мэдээлэл
бүхий газрын зураг байна.
•	 БАХ-ийн хил, зааг, хэмжээ
•	 Улирлын бэлчээрийн байршил, хэмжээ
•	 Малчин өрхийн 4 улирлын байршил, уст цэгийн байршил
•	 Улирлаар сэлгэж ашиглах хугацаа
•	 Фотомониторингийн цэг, төлөв байдлын загвартай холбосон байх
•	 Экологийн чадавхийн зураг
Дээрх зургийн бүрдлийг харгалзан үр дүнг үнэлнэ.
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГАРЫН АВЛАГА
11
Ес. Малчин эмэгтэйчүүдийг дэмжих, бэлчээрийн менежмент, БАХ-
ийн удирдлага дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажил зохион
байгуулж үр дүн гаргасан байна.
Малчин эмэгтэйчүүдийн уулзалт зохион байгуулах тэдэнд
мэдээлэл өгөх замаар БАХ-ийн ахлагчийн тодорхой
хувийг (30%-аас доошгүй) эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн
байх. Эмэгтэйчүүдийн ажлыг хөнгөвчлөх, орлогыг
нэмэгдүүлэх шинэлэг ажлыг зохион байгуулсан байна.
Дээрх ажлыг хэрэгжүүлэхэд нь сум, аймгийн АХ-т үйл ажиллагааны
зардал (шатахуун, томилолт) олгож дэмжлэг үзүүлнэ. Сумдад БАХ богино
хугацаанд байгуулагдаад үйл ажиллагаа нь жигдэрсэн нөхцөлд дундын
мөнгөн сан (сангйин 50%-тай тэнцэх мөнгөн дэмжлэг)-г дэмжих, тэдний
бичил төслүүдийг хөнгөлттэй нөхцөлөөр санхүүжүүлэх зэрэг боломжууд
нээгдэх юм.
Энэ хүрээнд АХ болон малчдад туршлага судлах аялал зохион байгуулах,
баруун бүсийн аймгуудын БАХ-ийн туршлагтай удирдагч нартай
уулзуулах ажлыг МБАНХ үе шаттайгаар зохион байгуулах болно.
Улмаар малын гаралтай түүхий эд (торомны ноос, сарлагын хөөвөр
самнаж бэлтгэх) бэлтгэх зэрэгт нь үндэсний үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж
өгөх, хоршоодтой холбож өгөх, санхүүгийн эх үүсвэр олох зэрэгт туслаж
зөвлөж ажиллана.
Малчид болон АХ-ийн шинэлэг санал санаачлагыг бодлогийн болон
санхүүгийн дэмжлэг үзүүлж хөгжүүлнэ.
Аргачилсан зааварт тусгасан ажлыг орон нутагтаа богино хугацаанд
зохион байгуулсан, үр дүнгүүдийг гаргасан нөхцөлд цаашид бэлчээр
ашиглах гэрээг нэвтрүүлэх, холбоо, хоршоодыг дэмжиж хөгжүүлэх,
малчдын орлогыг нэмэгдүүлэх, дундын санг хөгжүүлэх, хадгаламж
зээлийн хоршоог хөгжүүлэх зэрэг дорвитойхон ажлыг аймаг, сумын
ажлын хэсэгтэй хамтран хөгжүүлнэ.
Үр дүнтэй санаачлагтай, тууштай ажиллаж байгаа АХ-ийн гишүүд,
ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР – ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН
12
мэргэжилтэн нарыг гадаад, дотоодод сургах, хөгжүүлэх ажлыг тасралтгүй
явуулах ба уулзалт зөвлөгөөнд тогтмол оролцуулах, уралдаанд
шалгаруулах, туршлагыг нэвтрүүлэх байдлаар нэр хүндийг нь өсгөж
дэмжинэ.

More Related Content

What's hot

Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилан зохион ...
Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилан зохион ...Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилан зохион ...
Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилан зохион ...GreengoldMongolia
 
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014GreengoldMongolia
 
Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014GreengoldMongolia
 
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөБАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөGreengoldMongolia
 
Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны  бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны  бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014GreengoldMongolia
 
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...GreengoldMongolia
 
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах заавар
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах зааварБэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах заавар
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах зааварGreengoldMongolia
 
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэр
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэрБэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэр
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэрGreengoldMongolia
 
GGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MONGGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MONGreengoldMongolia
 
Сумын бэлчээр ашиглалтын журам
Сумын бэлчээр ашиглалтын журамСумын бэлчээр ашиглалтын журам
Сумын бэлчээр ашиглалтын журамGreengoldMongolia
 
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 monGGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 monGreengoldMongolia
 
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиТэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиGreengoldMongolia
 
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхБэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхGreengoldMongolia
 
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)GreengoldMongolia
 
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайланМалчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайланGreengoldMongolia
 
Belcheer 1
Belcheer 1Belcheer 1
Belcheer 1hi_bmb
 
Turgen smp final
Turgen smp finalTurgen smp final
Turgen smp finalbukhmurun
 
Ulsiin gzbet
Ulsiin gzbetUlsiin gzbet
Ulsiin gzbethi_bmb
 
Малчид бэлчээр ашиглалтын гэрээг хэрхэн байгуулах вэ
Малчид бэлчээр ашиглалтын гэрээг хэрхэн байгуулах вэМалчид бэлчээр ашиглалтын гэрээг хэрхэн байгуулах вэ
Малчид бэлчээр ашиглалтын гэрээг хэрхэн байгуулах вэGreengoldMongolia
 

What's hot (20)

Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилан зохион ...
Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилан зохион ...Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилан зохион ...
Бэлчээр ашиглалтыг ургамлын сэргэх чадавхи болон ашиглагчдад суурилан зохион ...
 
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
 
Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
 
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөБАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
БАХ-ийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө
 
Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны  бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны  бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
Ногоон алт төслийн Хэрэглээний судалгааны бүрэлдэхүүн хэсгийн тайлан 2014
 
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
Газар тариалан, мал аж ахуй хосолсон бүс нутгийн бэлчээрийн менежментийн онцл...
 
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах заавар
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах зааварБэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах заавар
Бэлчээрийн газрыг экологийн чадавхиар зураглах заавар
 
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэр
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэрБэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэр
Бэлчээр Ашиглагчдын Хэсгийн ахлагчийн ажлын дэвтэр
 
GGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MONGGAHP annual report 2019 MON
GGAHP annual report 2019 MON
 
Сумын бэлчээр ашиглалтын журам
Сумын бэлчээр ашиглалтын журамСумын бэлчээр ашиглалтын журам
Сумын бэлчээр ашиглалтын журам
 
Сүргийн бүтэц
Сүргийн бүтэцСүргийн бүтэц
Сүргийн бүтэц
 
GGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 monGGAHP annual report 2018 mon
GGAHP annual report 2018 mon
 
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологиТэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
Тэжээл бэлтгэх дэвшилтэт технологи
 
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэхБэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх
 
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
Бэлчээрийн менежмент (Төв аймгийн Сүмбэр сумын жишээн дээр)
 
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайланМалчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
Малчин өрхийн эдийн засгийн суурь судалгааны тайлан
 
Belcheer 1
Belcheer 1Belcheer 1
Belcheer 1
 
Turgen smp final
Turgen smp finalTurgen smp final
Turgen smp final
 
Ulsiin gzbet
Ulsiin gzbetUlsiin gzbet
Ulsiin gzbet
 
Малчид бэлчээр ашиглалтын гэрээг хэрхэн байгуулах вэ
Малчид бэлчээр ашиглалтын гэрээг хэрхэн байгуулах вэМалчид бэлчээр ашиглалтын гэрээг хэрхэн байгуулах вэ
Малчид бэлчээр ашиглалтын гэрээг хэрхэн байгуулах вэ
 

Similar to БМАХэсгийн гарын авлага

Малчдын байгууллагын үүрэг
Малчдын байгууллагын үүрэгМалчдын байгууллагын үүрэг
Малчдын байгууллагын үүрэгGreengoldMongolia
 
СБАХ-ийн дүрэм, журам
СБАХ-ийн дүрэм, журамСБАХ-ийн дүрэм, журам
СБАХ-ийн дүрэм, журамGreengoldMongolia
 
БАХ-малчин таны байгууллага
БАХ-малчин таны байгууллагаБАХ-малчин таны байгууллага
БАХ-малчин таны байгууллагаGreengoldMongolia
 
БАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэ
БАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэБАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэ
БАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэGreengoldMongolia
 
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэ
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэМБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэ
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэGreengoldMongolia
 
Экстейншиний үйлчилгээ, талуудын оролцоо
Экстейншиний үйлчилгээ, талуудын оролцооЭкстейншиний үйлчилгээ, талуудын оролцоо
Экстейншиний үйлчилгээ, талуудын оролцооErdenebolor Baast
 
Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...
Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...
Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...Ганцоож Цэрэннадмид
 
ИТХ-ын журам
ИТХ-ын журамИТХ-ын журам
ИТХ-ын журамGantulga Ulzii
 
Monitoring vneleh
Monitoring vnelehMonitoring vneleh
Monitoring vnelehhi_bmb
 
U_r_t_u_g_i_i_n_S_v_l_j_e_e_@_m_g_l_____
U_r_t_u_g_i_i_n_S_v_l_j_e_e_@_m_g_l_____U_r_t_u_g_i_i_n_S_v_l_j_e_e_@_m_g_l_____
U_r_t_u_g_i_i_n_S_v_l_j_e_e_@_m_g_l_____NarantsetsegAltanger1
 
Бэлчээрийн эрүүл мэндийн мониторинг, үнэлгээний түргэвчилсэн аргууд
Бэлчээрийн эрүүл мэндийн мониторинг, үнэлгээний түргэвчилсэн аргуудБэлчээрийн эрүүл мэндийн мониторинг, үнэлгээний түргэвчилсэн аргууд
Бэлчээрийн эрүүл мэндийн мониторинг, үнэлгээний түргэвчилсэн аргуудGreengoldMongolia
 
Шинэ хөдөө Төв аймаг
Шинэ хөдөө Төв аймагШинэ хөдөө Төв аймаг
Шинэ хөдөө Төв аймагTemuujin Ganbold
 
2014 1st Quarter Newsletter
2014 1st Quarter Newsletter2014 1st Quarter Newsletter
2014 1st Quarter Newsletterbrianaika1
 

Similar to БМАХэсгийн гарын авлага (20)

Малчдын байгууллагын үүрэг
Малчдын байгууллагын үүрэгМалчдын байгууллагын үүрэг
Малчдын байгууллагын үүрэг
 
СБАХ-ийн дүрэм, журам
СБАХ-ийн дүрэм, журамСБАХ-ийн дүрэм, журам
СБАХ-ийн дүрэм, журам
 
БАХ-малчин таны байгууллага
БАХ-малчин таны байгууллагаБАХ-малчин таны байгууллага
БАХ-малчин таны байгууллага
 
БАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэ
БАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэБАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэ
БАХ-ийн гар зургийг хэрхэн боловсруулах вэ
 
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэ
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэМБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэ
МБАНХ-ны гишүүнчлэлд хэрхэн хамрагдах вэ
 
Экстейншиний үйлчилгээ, талуудын оролцоо
Экстейншиний үйлчилгээ, талуудын оролцооЭкстейншиний үйлчилгээ, талуудын оролцоо
Экстейншиний үйлчилгээ, талуудын оролцоо
 
Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...
Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...
Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөр ба ...
 
ИТХ-ын журам
ИТХ-ын журамИТХ-ын журам
ИТХ-ын журам
 
Monitoring vneleh
Monitoring vnelehMonitoring vneleh
Monitoring vneleh
 
U_r_t_u_g_i_i_n_S_v_l_j_e_e_@_m_g_l_____
U_r_t_u_g_i_i_n_S_v_l_j_e_e_@_m_g_l_____U_r_t_u_g_i_i_n_S_v_l_j_e_e_@_m_g_l_____
U_r_t_u_g_i_i_n_S_v_l_j_e_e_@_m_g_l_____
 
лекц № 8
лекц № 8лекц № 8
лекц № 8
 
Бэлчээрийн эрүүл мэндийн мониторинг, үнэлгээний түргэвчилсэн аргууд
Бэлчээрийн эрүүл мэндийн мониторинг, үнэлгээний түргэвчилсэн аргуудБэлчээрийн эрүүл мэндийн мониторинг, үнэлгээний түргэвчилсэн аргууд
Бэлчээрийн эрүүл мэндийн мониторинг, үнэлгээний түргэвчилсэн аргууд
 
Шинэ хөдөө Төв аймаг
Шинэ хөдөө Төв аймагШинэ хөдөө Төв аймаг
Шинэ хөдөө Төв аймаг
 
оаам л1
оаам л1оаам л1
оаам л1
 
оаам л1
оаам л1оаам л1
оаам л1
 
оаам л1
оаам л1оаам л1
оаам л1
 
2014 1st Quarter Newsletter
2014 1st Quarter Newsletter2014 1st Quarter Newsletter
2014 1st Quarter Newsletter
 
2017.01.25
2017.01.252017.01.25
2017.01.25
 
2017.05.8
2017.05.82017.05.8
2017.05.8
 
Niigmiin nuluulul
Niigmiin nuluululNiigmiin nuluulul
Niigmiin nuluulul
 

More from GreengoldMongolia

Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньGreengoldMongolia
 
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудМонгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудGreengoldMongolia
 
State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018GreengoldMongolia
 
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг..."Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...GreengoldMongolia
 
GGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENGGGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENGGreengoldMongolia
 
GGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 engGGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 engGreengoldMongolia
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”GreengoldMongolia
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...GreengoldMongolia
 
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"GreengoldMongolia
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"GreengoldMongolia
 
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршооХөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршооGreengoldMongolia
 
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол аргаМал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол аргаGreengoldMongolia
 
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)GreengoldMongolia
 
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээМалчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээGreengoldMongolia
 
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологиGreengoldMongolia
 
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологиGreengoldMongolia
 
Улаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологиУлаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологиGreengoldMongolia
 
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологиТэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологиGreengoldMongolia
 
Study on the supply of yak and camel wool
Study on the supply of yak and camel wool Study on the supply of yak and camel wool
Study on the supply of yak and camel wool GreengoldMongolia
 
Demand study on domestic and foreign market for yak and camel wool woven prod...
Demand study on domestic and foreign market for yak and camel wool woven prod...Demand study on domestic and foreign market for yak and camel wool woven prod...
Demand study on domestic and foreign market for yak and camel wool woven prod...GreengoldMongolia
 

More from GreengoldMongolia (20)

Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
 
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загваруудМонгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
Монгол орны зонхилох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварууд
 
State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018State and transition models of Mongolia's rangelands, 2018
State and transition models of Mongolia's rangelands, 2018
 
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг..."Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
"Гол мөрний эрэг татмын экосистемийн үйл ажиллагааны зохистой нөхцөлийн үнэлг...
 
GGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENGGGAHP annual report 2019 ENG
GGAHP annual report 2019 ENG
 
GGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 engGGAHP annual report 2018 eng
GGAHP annual report 2018 eng
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Хүнсний аюулгүй байдлын тухай ойлголт”
 
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
“Малчин” эмхэтгэл Цуврал – 2: “Малын эмийн тухай ойлголт, эмийн зохистой хэрэ...
 
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал - 2: "Малын халдваргүй өвчин"
 
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин""Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
"Малчин" эмхэтгэл Цуврал-2: "Малын халдварт, паразиттах өвчин"
 
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршооХөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
Хөдөөгийн хөгжлийн загвар хоршоо
 
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол аргаМал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
Мал сонгон үржүүлэх уламжлалт Монгол арга
 
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
Малчин өрх бүр үйлдвэрлэгч (XXI зууны малчин танаа)
 
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээМалчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ
 
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн олон наст ургамлын хольц тариалах агротехнологи
 
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологиТэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
Тэжээлийн нэг наст ургамлын хольц тариалах агротехнологи
 
Улаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологиУлаанбуудай тариалах агротехнологи
Улаанбуудай тариалах агротехнологи
 
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологиТэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
Тэжээлд хошуу будаа+арвай+вандуйн хольц тариалах технологи
 
Study on the supply of yak and camel wool
Study on the supply of yak and camel wool Study on the supply of yak and camel wool
Study on the supply of yak and camel wool
 
Demand study on domestic and foreign market for yak and camel wool woven prod...
Demand study on domestic and foreign market for yak and camel wool woven prod...Demand study on domestic and foreign market for yak and camel wool woven prod...
Demand study on domestic and foreign market for yak and camel wool woven prod...
 

БМАХэсгийн гарын авлага

  • 1. Хаяг: “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, “Монголын Хөдөө Аж Ахуйн Үндэсний Холбоо”-ны байр, 115 тоот Утас: 976-98113747, 99060647 И-мэйл: info@greenmongolia.mn АЖЛЫН ХЭСГИЙН ГАРЫН АВЛАГА ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР ЭРҮҮЛ ХҮНС ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН
  • 2. БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГАРЫН АВЛАГА 1 УДИРТГАЛ Зорилго: Орон нутагт бэлчээрийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд бэлчээрийн менежментийн ажлын хэсэг байгуулах, бэлчээрийн хяналт үнэлгээний шинэлэг аргыг нэвтрүүлэх, малчдын зохион байгуулалтыг дэмжих Хүлээгдэж буй үр дүн: Малчдын дөрвөн улирлаар нүүдэллэх уламжлалт хэрэгцээ шаардлагыг хангах, малчин бэлчээрийг зөвхөн ашиглагч биш мөн хамгаалагч байх хариуцлагын шинэлэг тогтолцоог төлөвшүүлэх зорилгыг хэрэгжүүлэх үүднээс болон монгол орны хувьд урт болон богино хөлийн малын хариулга маллагаанд тохирсон уламжлалт өв соёлыг хадгалсан малчдын сайн дурын байгууллагийг дэмжиж, хөгжүүлэх. Дээрх зорилгыг хэрэгжүүлэх зохих үр дүнд хүрэхийн тулд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (МБАНХ) аймаг, сумын Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг (АХ)-ийг чадавхжуулах юм. Тус ажлын хүрээнд Ногоон-Алт малын эрүүл мэнд (НАМЭ) төслийн дэмжлэгтэйгээр аймаг сумдад бэлчээрийн сэргэх чадавхи, болон ашиглагчдад суурилсан менежментийг төлөвшүүлэх чиглэлээр АХ-тэй 2017 онд хамтран ажиллах болно. Хамтын ажиллагааны хүрээнд гэрээ байгуулж ажиллах ба хугацааны эцэст аймаг, сумын АХ нь дараах үр дүнгүүдийг гаргасан байх юм. Үүнд: 1. ЗД-ийн захирамжаар Бэлчээрийн менежментийн сум/аймгийн ажлын хэсэг байгуулагдсан байх 2. Ажлын хэсэг дараах үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж хэрэгжүүлсэн байна 2.1. Малчдад бэлчээрийн доройтол түүнээс сэргийлэх арга замууд сэдвээр сургалт явуулсан байх
  • 3. ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР – ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН 2 2.2. Малчид Бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ)-ийн зохион байгуулалтад орсон байх 2.3. БАХ-ийн ахлагч сонгогдсон байх 2.4. БАХ-ийн гишүүд дотоод дүрэм (журам) баталсан гишүүн бүр гарын үсэг зурсан (БАХ-ийн ахлагч бүр дэвтэр хөтөлсөн) байх 2.5. БАХ бүр аливаа ажилдаа хамтын шийдвэр гаргаж, төлөвлөгөө боловсруулсан байна. (Төлөвлөгөөг хэрэгжүүлсэн буюу нүүдэл, сэлгээ зохион байгуулж эхэлсэн бол сайн) 2.6. Сумын бэлчээр ашиглах журманд БАХ бүрийн нүүдэл, сэлгээний хуваарийг тусгаж боловсруулан баталсан байх 2.7. БАХ бүрийн улирлын бэлчээр бүрт фотомониторинг хийгдсэн байна. Үр дүнг малчдад мэдээлсэн байна. 2.8. БАХ-ийн бэлчээрийн улирлын хил зааг, хэмжээ, байршил тогтоогдож газрын зурагт орсон байна. 2.9. Малчин эмэгтэйчүүдийг дэмжих, бэлчээрийн менежмент, БАХ- ийн удирдлага дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажил зохион байгуулж үр дүн гаргасан байна МБАНХ аймаг, сумдын ажлын хэсэгт арга зүйн болон үйл ажиллагааны зардлын дэмжлэгийг үзүүлж хамтран ажиллана. АХ нь дараах аргачилсан зааврын хүрээнд ажиллаж дээрх үр дүнд хүрнэ.
  • 4. БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГАРЫН АВЛАГА 3 АРГАЧИЛСАН ЗААВАР Нэг. АХ байгуулах, мэдлэг мэдээллийг түгээх: Аймаг, сумын Засаг даргын орлогч, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга болон холбогдох агентлагын даргаар ахлуулсан, гишүүдэд нь ГХБХБГ, ХХААГ боло н холбогдох агентлаг, газар хэлтсийн удирдлага, мэргэжилтэн, төрийн бус байгууллага (малчдын байгууллага)-ын төлөөлөл орсон байна. Хавсралт-1. АХ байгуулсан Засаг даргын захирамж, Хавсралт-2. АХ-ийн ажлын чиглэл АХ нь 2.1-2.9-д заасан ажлыг гүйцэтгэхэд нь сумын удирдлага, мэргэжилтнүүд болон малчдад сургалт явуулах, мэдээлэл хүргэх, санхүүгийн болон мэргэжлийн удирдлагаар хангах зэргээр зохион байгуулж ажиллана. МБАНХ нь АХ-т сургалт өгөх, арга зүйн заавар бүхий хэвлэмэл материалаар, үйл ажиллагааны зардал зэргээр хангаж ажиллана. Үр дүнг үнэлэхдээ АХ байгуулсан ЗД-ын шийдвэр, хэрэгжүүлсэн ажлын талаархи тайлан, гарсан бодит ажлыг үндэслэл болгоно
  • 5. ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР – ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН 4 Хоёр. Малчдыг Бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ)-ийн зохион байгуулалтад ороход дэмжлэг үзүүлэх. Дундын бэлчээрээ хамтран ашигладаг нэг усны малчдын хамтын зохион байгуулалтыг БАХ гэнэ. Малчид дундын бэлчээрээ улирлаар сэлгэн ашиглах, отор хийх, хадлан бэлтгэх, нийтийн худаг засварлах, бэлчээртээ хөрөнгө оруулалт хийх зэрэг амин чухал асуудлаа шийдвэрлэх зорилгоор БАХ-ийн зохион байгуулалтад зайлшгүй орсон байна. БАХ үр дүнтэй ажиллаж байгаа туршлага жишээ баруун бүсийн аймгуудад олон байдаг. Хавсралт-3. БАХ-ийн тогтолцоо гарын авлага. БАХ байгуулах алхмууд 1. Малчид зөвшилцөх: Малчид баг болон нутаг усаараа уулзалт хурал зохион байгуулж нүүдэл болон бэлчээр ашиглаж ирсэн уламжлалт хэлбэрээр хэд хэчнээн БАХ байгуулах боломжтой талаар хэлэлцэж тогтоно. Дунджаар нэг суманд 9 орчим БАХ байдаг ба хангайд арай ахиу говь, хээрт цөөн байдаг. Багаараа БАХ болох тохиолдол байдаг мөн хэд хэд хуваагдаж болдог. 2. Гишүүнчлэлээ тогтох: Тухайн БАХ-т хамрагдах малчин өрхүүдийг тогтооно. Аль нэг өрх тодорхойгүй шалтгааны улмаас БАХ-т хамрагдахгүй үлдэж болохгүй. Учир нь бэлчээр малчдын дундын өмч бөгөөд ашиглах шийдвэрийг бүгд зөвшилцөж байж гаргах тул бэлчээр нэгтэй өрх бүрт хамаатай байх юм. Дунджаар 30-40 өрх хамрагддаг. 3. БАХ-ийн хил заагийн гар зураг хамтран зурах: БАХ-ийн хил заагийг уул нуруу, толгод, гол, нуур цөөрөм, худаг зэрэг байгалийн болон хүний гараар барьж байгуулсан объектоор баримжаалан газар
  • 6. БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГАРЫН АВЛАГА 5 усны нэрээр нэрлэж зурна. Зургийг зурахад бүх гишүүд байлцана. Малчдын зурсан тойм зургийг сумын газрын даамал байр зүйн зурагт оруулан хэвлэж малчдад хүргэнэ. 4. БАХ-ийн улирлын бэлчээрийн байршлыг зурах: БАХ-ийн хил зааг тодорхой болмогц дөрвөн улирлын байршлаа зурна. Тухайн БАХ нэг буюу хэд хэдэн улирлын бэлчээртэй байдаг. Улирлын бэлчээрийг зурснаар даац ачааллыг бодитой тогтоох, ашиглах болон амрааж, сэлгэх хугацаа, хоногийг зөв тооцоолоход чухал ач холбогдолтой байдаг. 5. БАХ-ийн эрхэм зорилгоо тодорхойлох, дүрмийг батлах: Эрх бүхий этгээд (сумын Засаг дарга, хөрш БАХ, өрх)-тэй зөвшилцөн тохиролцож тогтоосон зааг бүхий бэлчээрийг урт хугацаагаар зохистой ашиглах, БАХ-ийн үйл ажиллагааг хамтын удирдлагын зарчмаар хангах, гишүүн өрхийн амьжиргааг дээшлүүлэх, тогтворжуулахад БАХ-ийн үйл ажиллагааны зорилго оршино. Гишүүд хамтран ажиллах дүрмээ баталж гарын үсэг зурснаар БАХ албан ёсоор байгуулагдсанд тооцно. 6. БАХ-ийн ахлагчийг сонгох: БАХ-ын гишүүдийг нэгдмэл удирдлагаар хангаж, үйл ажиллагааг нь дэмжих, чиглүүлэх, эв нэгдлийг хангаж хамтын үйл ажиллагааг сайжруулах малчдыг төлөөлж, тэдний дуу хоолойг орон нутгийн засаг захиргаа болон олон нийтэд хүргэх чадвар бүхий малчныг ахлагчаараа сонгож ажиллуулна. Ахлагч сайн дурын үндсэн дээр ажиллана. 7. БАХ-ийнгишүүдхамтыншийдвэргаргах:(бэлчээрашиглахтөлөвлөгөө буюу гар зураг гаргах) Нэгэнт зохион байгуулагдсан малчид хуралдаж аливаа асуудлыг хамтын шийдвэр гаргаж хэрэгжүүлнэ.
  • 7. ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР – ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН 6 Гурав. БАХ-ийн ахлагч, түүний үүрэг. БАХ-ийн улирал тутмын хурлыг зарлан, удирдан зохион байгуулна. Жилийн ажлын төлөвлөгөө, бэлчээрийн гар зураглалыг удирдан хийж, бүх гишүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулан, АХ-т хүргэнэ. /АХ бүх БАХ- үүдийн бэлчээрийн зураглалыг нэгтгэн, Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулах үүрэгтэй./ Малчдын отор нүүдэл хийх, гаднаас мал оруулах, хадлангийн талбайн ашиглалт, хуваарилалтыг зохион байгуулна. Дундын сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж, зээл, түүний эргэн төлөлтөд хяналт тавина. Малын эрүүл мэнд, үржил угсааг сайжруулах, малчдын орлого нэмэгдүүлэх, хадлан тэжээл бэлтгэхтэй холбоотой бусад үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлнэ. Ахлагч үйл ажиллагаагаа баримтжуулах үүднээс дэвтэр хөтлөнө. БАХ- ийн ахлагчийн ажлын дэвтэр Дөрөв. БАХ-ийн гишүүдийн хамтран ажиллах дүрэм батлах. Иргэний хуулийн 481,1-д заасанчлан БАХ-ийн хамтран ажиллах гэрээ нь тэдний энэхүү дүрэм болно. Хавсралт-5. БАХ- ийн дүрэм. БАХ-ийг үүсгэн байгуулагчдын бүртгэл, хурлын
  • 8. БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГАРЫН АВЛАГА 7 тэмдэглэлийг энэхүү дүрмийн салшгүй хэсэг болгож хавсаргана. Энэхүү дүрэм нь БАХ-ийн ахлагчийн өдөр тутам хөтлөх дэвтэрт орсон байгаа тул түүнийг шууд ашиглаж болно. Гишүүн өрх бүрийн малын тооны мэдээлэл 5 төрлөөр гарсан байна. Тав. БАХ-ийн гишүүд хамтын шийдвэр гаргах: (бэлчээр ашиглах төлөвлөгөө буюу гар зураг гаргах) Бэлчээр ашиглалт, малын чанар эрүүл мэнд, орлогоо нэмэгдүүлэх аливаа ажлыг хамтаараа хэлэлцэж зохион байгуулалттай хандана. Тухайлбал: Бэлчээрээ улирлаар ашиглах, амраах хугацаа хоног, отор, хадлан, хужир мараа, уст цэгийг хэрхэн зохистой ашиглах шийдвэрээ гаргаж түүнийгээ гар зурагт зурж тэмдэглэх ба бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна. БАХ-ийн төлөвлөгөөг сумын хэмжээнд нэгтгэж ИТХ-аар батлуулах санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх ажлыг сумын АХ болон газрын даамал хариуцан хэрэгжүүлэх юм. Хавсралт-6. БАХ-ийн төлөвлөгөө буюу гар зураг боловсруулах зөвлөмж. Улмаар сумын бэлчээр ашиглах журманд санал өгөх ба малын чанар эрүүл мэндийн асуудал, малын түүхий эдийг хэрхэн үнэ хүргэх зэрэг олон асуудлаа хэлэлцэж хамтын шийдвэр гаргаж хэрэгжүүлнэ. Үр дүнг үнэлэхдээ БАХ бүрийн зохион байгуулалттай хийсэн ажил болон сумын батлагдсан төлөвлөгөөг харна.
  • 9. ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР – ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН 8 Зургаа. Сумын бэлчээр ашиглах журманд БАХ бүрийн нүүдэл, сэлгээний хуваарийг тусгаж боловсруулан баталж хэрэгжүүлэх. Бэлчээр ашиглах журам нь төлөвлөгөөг хэрэгжүүлэх гол хэрэгсэл болох ба малчдын нүүдэл сэлгээг дэмжих хөшүүрэг, хариуцлагыг хэрхэн тооцох аргыг малчдын саналд үндэслэн тусгах нь журмыг хэрэгжүүлэхэд дөхөм үзүүлнэ. Тухайлбал: БАХ-ийн шийдвэрийн дагуу бэлчээрээ чөлөөлөхгүй байгаа малчдыг хэрхэн шийтгэх, сайн чөлөөлж байгааг хэрхэн урамшуулах аргыг хамтран хэлэлцэж тусгах нь журмын хамгийн чухал хэсэг нь байна. Хавсралт-7. Сумын бэлчээр ашиглах журам. Үр дүнг үнэлэхдээ батлагдсан сумын журманд БАХ бүрээр тусгасан ажлыг харна. Долоо. БАХ бүрийн улирлын бэлчээр бүрт фотомониторинг хийгдсэн байна. Үр дүнг малчдад мэдээлсэн байна. БАХ-ийн улирлын бэлчээр бүрийн төлөв байдал нь 2017 оны байдлаар соргог, өөрчлөгдсөн, доройтсон аль ангилалд байгааг үнэлэх, даацыг тооцох, сэргээн сайжруулах ямар арга технологийг нэвтрүүлэх зэрэг малчдын олон асуултад хариулт өгөх зорилгоор жил бүр фотомониторинг хийнэ. Арга зүйг 2016 оноос сумын газрын даамлуудад эзэмшүүлсэн ба техник хэрэгсэлээр хангасан болно. Энэ
  • 10. БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГАРЫН АВЛАГА 9 ажлыг 7-р сарын сүүл 8-р сарын эхний хоногуудад багтаан хийх ажлыг газрын даамал хариуцан хийх ба АХ санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран хийнэ. Хавсралт-8. Фотомониторинг хийх арга зүй. БАХ-ийн улирал бүрийн бэлчээрийн зурагт катологийг АХ хэвлэж өгнө. Сумын бэлчээрт судалгаа хийсний дүнд газрын мэдээлэл болон агаар сансрын мэдээлэл ашиглаж экологийн чадавхийн зураглал хийх ба БАХ бүрээр хэвлэж өгөх ажлыг аймгийн АХ болон ГХБХБГ, сумын даамлууд хариуцах юм. Энэ зургийн ач холбогдол БАХ-т эмзэг болон үржил шим сайтай бэлчээр хаана байгааг тогтоож өгөх ба хэрхэн зөхистой ашиглах зөвлөмж дагалдана. Хавсралт-9. Экологийн чадавхийг зураглах арга зүй. Үр дүнг үнэлэхдээ бэлчээрийн төлөв байдлыг тогтоосон зурагт катологи, экологийгн чадавхийн зураглал, бэлчээрийг зохистой ашиглах зөвлөмж БАХ-т очсон эсэхийг харна. Аймгийн ГХБХГ-ийн мэргэжилтэн болон сумын газрын даамлуудыг 2017 онд давтан сургалтанд хамруулах ба тэдгээр мэргэжилтнүүд АХ-т сургалт өгөх ба арга зүйгээр хангана:
  • 11. ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР – ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН 10 Найм. БАХ-ийн бэлчээрийн улирлын хил зааг, хэмжээ, байршил тогтоогдож газрын зурагт орсон байна. Бэлчээрийн даацыг тооцсоны үр дүнд нүүдэл сэлгээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд суурь мэдээлэл нь БАХ-ийн түвшний зураглал юм. Зураглал үйлдэх арга зүйг газрын даамлууд эзэмшсэн байна. БАХ бүрт дараах мэдээлэл бүхий газрын зураг байна. • БАХ-ийн хил, зааг, хэмжээ • Улирлын бэлчээрийн байршил, хэмжээ • Малчин өрхийн 4 улирлын байршил, уст цэгийн байршил • Улирлаар сэлгэж ашиглах хугацаа • Фотомониторингийн цэг, төлөв байдлын загвартай холбосон байх • Экологийн чадавхийн зураг Дээрх зургийн бүрдлийг харгалзан үр дүнг үнэлнэ.
  • 12. БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГАРЫН АВЛАГА 11 Ес. Малчин эмэгтэйчүүдийг дэмжих, бэлчээрийн менежмент, БАХ- ийн удирдлага дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажил зохион байгуулж үр дүн гаргасан байна. Малчин эмэгтэйчүүдийн уулзалт зохион байгуулах тэдэнд мэдээлэл өгөх замаар БАХ-ийн ахлагчийн тодорхой хувийг (30%-аас доошгүй) эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн байх. Эмэгтэйчүүдийн ажлыг хөнгөвчлөх, орлогыг нэмэгдүүлэх шинэлэг ажлыг зохион байгуулсан байна. Дээрх ажлыг хэрэгжүүлэхэд нь сум, аймгийн АХ-т үйл ажиллагааны зардал (шатахуун, томилолт) олгож дэмжлэг үзүүлнэ. Сумдад БАХ богино хугацаанд байгуулагдаад үйл ажиллагаа нь жигдэрсэн нөхцөлд дундын мөнгөн сан (сангйин 50%-тай тэнцэх мөнгөн дэмжлэг)-г дэмжих, тэдний бичил төслүүдийг хөнгөлттэй нөхцөлөөр санхүүжүүлэх зэрэг боломжууд нээгдэх юм. Энэ хүрээнд АХ болон малчдад туршлага судлах аялал зохион байгуулах, баруун бүсийн аймгуудын БАХ-ийн туршлагтай удирдагч нартай уулзуулах ажлыг МБАНХ үе шаттайгаар зохион байгуулах болно. Улмаар малын гаралтай түүхий эд (торомны ноос, сарлагын хөөвөр самнаж бэлтгэх) бэлтгэх зэрэгт нь үндэсний үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж өгөх, хоршоодтой холбож өгөх, санхүүгийн эх үүсвэр олох зэрэгт туслаж зөвлөж ажиллана. Малчид болон АХ-ийн шинэлэг санал санаачлагыг бодлогийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж хөгжүүлнэ. Аргачилсан зааварт тусгасан ажлыг орон нутагтаа богино хугацаанд зохион байгуулсан, үр дүнгүүдийг гаргасан нөхцөлд цаашид бэлчээр ашиглах гэрээг нэвтрүүлэх, холбоо, хоршоодыг дэмжиж хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, дундын санг хөгжүүлэх, хадгаламж зээлийн хоршоог хөгжүүлэх зэрэг дорвитойхон ажлыг аймаг, сумын ажлын хэсэгтэй хамтран хөгжүүлнэ. Үр дүнтэй санаачлагтай, тууштай ажиллаж байгаа АХ-ийн гишүүд,
  • 13. ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР – ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН 12 мэргэжилтэн нарыг гадаад, дотоодод сургах, хөгжүүлэх ажлыг тасралтгүй явуулах ба уулзалт зөвлөгөөнд тогтмол оролцуулах, уралдаанд шалгаруулах, туршлагыг нэвтрүүлэх байдлаар нэр хүндийг нь өсгөж дэмжинэ.