SlideShare a Scribd company logo
1 of 37
Download to read offline
Оюутнуудад зориулсан лекц: № 010
Хичээлийн сэдэв:
Монгол өнгөний бэлгэдэл
УЭДС-ийн багш С.Ганзүг
Зохион байгуулсан: НЭГДСЭН ТЭНХИМ
Орчин үед “бэлгэдэл” гэдгийг “учир зүйн ташаарал” хэмээн үзэхээ больсон бөгөөд
оюун билгүүний нөгөө тал буюу дэвшил, нээлтийн урмыг бадруулагч хэмээн үзэх
болсон.
Бэлгэдэл бол бидний дүрслэх бодлын зүрх судас болж, үл танигдах төгсгөлгүй
бүхнийг нээн харах, тэр дундаа ухамсар бусын чанадад хадгалагдсан эрдэнэсийн
өвийг хөндөх зүг чигт хөтөлдөг.
Бэлгэдэл нь үнэн хэрэгтээ бид өөрсдөө ухамрсарласан эсэхээс үл шалтгаалан
өдөр тутмын ажил амьдралдаа үргэлж тулгарч байдаг тийм үзэгдэл юм.
Бэлгэдлийн бие нь боловсрол, үйл хөдөлгөөн, учир тайллыг судалдаг соёл
иргэншлийн түүх, шашны түүх, хэл шинжлэл, утга зохиол судлал, соёл хүн судлал,
урлагийн онол шүүмжлэл, сэтгэл судлал, анагаах ухаан зэрэг олон зүйлийн эрдэм
ухаан байдаг. Монгол бэлгэдэл зүй нь дэлхий дахины бусад иргэншил, соёл урлаг,
шашин судлалын дотроос хамгийн бага судлагдсан салбар нь гэж хэлж болно.
Өнгийн бэлгэдэл зүй
Байгаль, нийгэм, хүмүүний оюун санааны ертөнцөд өнгөөр тэмдэглэн дохиолж үл
болох юм үзэгдэл гэж бараг үгүй бөгөөд өнгийн бэлгэдэл зүй бол монгол язгуур
соёлын нэгэн эрхэмлиг мөн.
Монгол бэлгэдэл зүйн тогтолцоо бүтэц, онцлог нь аман зохиолын олон төрөл зүйл - эртний
домог, түүх домог, хууч домог, туульс, үлгэр, дом шившлэг, бэлгэ дэмбэрлийн үг, ерөөл,
магтаал, оньсого таавар, ертөнцийн гурав, ардын дуу, зүйр цэцэн үгс, монгол бөө мөргөл,
тэнгэр шүтлэг, тайлга тахилгын ёсон, эртний болон дундад үеийн түүх, хууль цааз, түүхэн
уран зохиолын сурвалжуудаас шүүрдэн авсан жишээ түүвэр дээр үндэслэн задлан
шинжилсний үр дүнд монгол бэлгэдэл зүйн тогтолцоог тооны, өнгийн, зүг чигийн, дүрс
хэлбэрийн, дохио зангааны, зүүд зөн совингийн, цагийн гэсэн долоон үндсэн ай сав
болгон үзсэн бөгөөд сэдэв зүйн талаас нь ургамал амьтны, эд өлгийн бэлгэдлийг нэмбэл
есөн томоохон хүрээ болно.
Бэлгэдэл бол хэлний дохио тэмдгээс цааш нь хоёр дахь “мета-хэл” бүтээдгээрээ
зөвхөн оюун ухаант хүмүүнд заяасан эрдэм чадал билээ.
Үр тарианы нэгэн зүйлийг “арвай” хэмээн нэрлэж буй нь анхдагч дохио мөн бол
түүнээс ургуулан дөрвөн арвайгаар мал сүрэг, эд баялаг өсч үржихийг бэлгэдэж,
байгаа нь дохионы дохио буюу бэлгэдэл болж, дараагийн хэлийг бүтээж байгаа
хэрэг мөн.
Өнгө ба таван махбод
Өнгөөр ертөнцийг бүтээн бүрдүүлэгч таван махбод (гал - улаан, төмөр - цагаан,
ус - хар, мод -хөх, шороо - шар), таван зүгийг (өмнө - улаан, баруун - цагаан,
хойт - хар, зүүн - хөх, төв - шар) тэмдэглэн бичил болон үлэмж еротөнцийн
бэлгэдэл үүсгэхээс эхлээд сайн (цагаан-гэгээн), муу (хар-бараан), сайхан (гэгээн
цагаан), муухай (бараан, хар) гэхчлэн ёс зүйн үнэлэмж, гоо сайхны таашаал
тааламжийг ч гэсэн тэмдэглэж болдог.
Таван өнгө, таван зүг, таван махбодын энэхүү цогцолбор эртний хүннүчүүдийн
цэргийн жагсаалаас эхлээд монгол угсаатны бөө мөргөл, тайлга тахилгын соёл,
тоглоом наадгай, идээ ундааны соёл зэрэг бүхий л салбарт түгэн дэлгэрсэн
байдаг.
Урлаг болон урлалын зүйлд цагаан гэдэг бол бүх өнгийн цогцлол, хар гэдэг бол
бусад өнгийн дутмагшил болохоос бус жинхэнэ өнгө бус гэж үздэг байхад монгол
өнгийн бэлгэдэл зүйд хар, цагаан хоёр нь бэлгэдлийн утга үүсгэж, эцэг эх хоёр
өнгө хэмээн үздэгээрээ ялгаатай.
Өнгийн бэлгэдлээр монгол домог зүйн гурван мандал хөх тэнгэр, хар (бор)
газар, мөн таван өнгөт улс-хүмүүний ертөнцийг тэмдэглэж болохоос гадна,
баруун (55 цагаан), зүүн (44 хар), төв дунд орших (цэгээн цэвдэг) тэнгэр нэрийг
нэрлэн заах чимэг тодотгол болгож болно.
Өнгөөр ертөнц дэхиний олон зүйл угсаатан, замбативийн есөн өнгөт улс, цагаан
Энэтхэг, ногоон Охин улс, хар Төвд, улаан Хятад, цагаан Гуулин улс, ухаа Васа
улс, хүрэн Нохой улс, ганц хөлт Эрээн улс, хөх Монгол улс гэхчлэн ялгахаас
гадна нэгэн угсаатныг дотор нь шашин суртахуун, соёл иргэншлийн байдлаар нь
Цагаан Монгол (Энэтхэг соёлын нөлөөтэй), Шар Монгол (наран шүтлэгтэй),
Улаан Монгол (нанхиадын соёлын нөлөөт), Хар Монгол (бөө мөргөлт) гэхчлэн,
эсвэл овог ясыг дотор нь өнгө ялган тэмдэглэдэг байна.
Нийгмийн язгуур давхаргын ялгааг ч өнгөөр нь хан цагаан яст, харц хар яст
гэхчлэн ялгаж болох бөгөөд шашин суртахууныг ч улааны (аг тарнийн), шарын
(ламын), харын (бөөгийн), цагааны (загалмайтны), хөхийн (хятад хуушаны)
гэхчлэн ялган нэрлэж болдог.
Нэгэн суртахууны дотоодод ч гэсэн шүтдэг шүтээнээр нь цагаанаар бөөгийн
онгодын сэтгэлийг, хөхөөр тэнгэрийг, ногооноор лусыг, улаанаар гал, нарыг,
хараар савдаг шивдэгийг гэхчлэн дохиолон тэмдэглэдэг уламжлал буй.
Түүнчлэн аливаа хийсвэр ойлголтыг ч өнгөөр илэрхийлэн хий санааны
ухагдахуун бүрэлдэн төлөвшсөн байна.
Монгол өнгийн бэлгэдэл зүйд гэгээн цагаан (гилээн) өнгө нь «нарны туяа -
өдрийн гэгээ - гэрэл» гэсэн үүтгэлээс, бараан (хар) өнгө нь «сарны туяа-
шөнийн харанхуй- сүүдэр» гэсэн үүтгэлээс эх сурвалжтай байгалийн шүтлэг,
байгалийн гүн ухаан, ёс зүйн анхдагч үзэл төсөөллүүд байдаг.
Монгол утга соёл аман зохиол, утга зохиолд малын зүс зүсэм нь бэлгэдэл зүйн
өвөрмөц тогтолцоог үүсгэдэг бөгөөд өнгийн бэлгэдэл зүйн дээрх анхдагч
төсөөлөлтэйгөө үндэс язгуурын холбоотой гэж үзэж болно. Үүнд: мал, амьтны
зүсмийн бэлгэдэл нь эн тэргүүнээ нийгмийн доторх язгуур давхаргын
илэрхийлэл болдог. Тухайлбал, алтан (цагаан) яст хан ноёдын сурвалж бүхий
хүний хүлэглэдэг хүлэг нь алтан шарга(л), аранзал зээрд, халиун, хонгор, хул
зэрэг гэгээн зүсмийн морьд байх юм.
Төрийн харуул хайчийн хүнд албанд зүтгэгсдийн буюу хар яст харц хүний унах
хүлэг морь нь тас тэмдэггүй хар морь байдаг. «Цух (тас) хар морин Төрийн
албаны хүлэг» гэхчлэн дуулдаг. Гэтэл нийгмийн доод давхаргын үгээгүү ядуу
хүний морины зүсэм нь алаг зүс болохыг «Хал минь халаг, морь минь алаг»
гэсэн зовлонт үглэл гэрчилж байна.
Мал амьтны зүсэм нь ямар ажил, үйлд зорьж байгаа болон үйлс бүтэмжийн учир
утгыг илэрхийлдэг. Жишээлбэл, бор зүсэм бол айраг, найр, хуримд унах морины
зүсэм байх нь олонтаа. Иймд хуримлагч хоёр хосод хос борь мор бэлэглэдэг,
унуулдаг ёсон буй. Гэтэл хүрэн зүсмийн морьд газрын холыг туулах шандас төгөлдөр,
замын гай барцадыг хаах, сайн ёр бэлгэдэлтэй хүлгүүд гэж үздэг. Халтар, загал
зүсмийн морьдыг хээрийн зэрлэг ан гөрөөсний зүс дагуу болохынх нь хувьд ан гөрөө,
ав шувуунд голчлон хэрэглэдэг сонин ёс байсан байна.
Ерийн үед унах морьдын зүсэм нь хээр, саарал голдуу байдаг. Бас малчин айлын
хоточ нохдын зүсэм голдуу «далдыг үзэгч бэрхийг сахигч» дөрвөн нүдтэй халтар
голдуу юмуу зүрх цагаан хар байдаг нь ч хээрийн амьтны зүсмээс ялгаруулахын
санаа буйзаа. Мал амьтны зүсэм нь өсөх үржих, олшрохуйн бэлгэдлийг онцгой
харгалзсан байдаг бөгөөд «хонь харлаж барагдана, үхэр цайж барагдана, адуу
цоохортож барагдана» гэдэг мэргэн үгийн утгыг санацгаая! Мөн эцэг мал тавих
малын зүсэм ерийн дурын нэгэн сонголт байдаггүй.
Мөн түүнчлэн адууны хээр зүсэм, тэмээний хүрэн улаан зүсэм, ямааны хөх, цоохор
зүсэм бол өсөх үржихүйн бэлгэдэлт зүсэм болно. Морь малын зүсэм нь угсаатны
бүлэг, овог аймгийн ялгац тэмдэг юмуу хорио цээр (табу) байж болдог.
Жишээ нь, жидийн сартуул буриадуудыг «шунхан улаан эмгэн тохдоггүй, цусан
зээрд морь унадаггүй сартуул» хэмээн морийг хориотой зүсмээр нь цоллодог. Мал
амьтны зүсэм бол тайх тахих зан үйлийн дутагдаж болшгүй танивар дохио, түлхүүр
тэмдэг мөн бөгөөд ямар онгод, тэнгэрийг ямар зүсмийн малаар тайх тахих, онголж
сэтэрлэх нь онцгой чухал учир холбогдолтой.
Хар өнгө – бие бодын хав чадал
Монгол угсаатны баатарлаг туульд “хар” хэмээх чимэг тодотгол нь ямагт агуу их хүчин
чадлын илэрхийлэл байдаг. Туульсын баатруудын биеийг дүрслэхдээ “өсөх насанд хар
барчин, өвгөрөх насанд аргил цагаан”гэх зэргээр харшуулан бичдэг. Мөн гадаад дүр
төрх, дотоод бие эрхтнийг төдийгүй, суудаг орд өргөө, туг хийморийг мөн дүрслэх нь
цөөнгүй байдаг. Орд өргөөг нь “хүрэл хар байшин”, “хар булган өргөө”, “ууль хар урц”,
“огторгуйд хүрсэн ойн хар дэглээ байванхай” гэхчлэн дүрсэлдэг. Ер нь хар өнгө бол
дайн тулаанд догшин сүр хүчийг бусдын зүрхэнд шар ус хуруулж бэлгэдлийн өнгө юм.
Үүнтэй холбогдуулан Чингисийн “дөрвөн хөлт хар сүлд”-ийг тодруулж болдог.
Үүнд нь:
“Хараа ихэт хар сүлдийн өчилд”-д
Дөчин түмэн дэгэн сүлд бологсон
Дөрвөн хөлт хар сүлд”
“Хар азарганы гөхлөөр холбоо бологсон
Хараа ихт хар сүлд” гэхчлэн дурддаг.
“Дөрвөн хөлт хар сүлд” –д дайсны зоригийг мохоох, омог сүрийг дарах догшин
зүс хар өнгийг сонгосон нь угтаа мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн байдаг.
Айраг цагаанаас гарч байвч архи нэг хар
Арчиж зүлгэж байвч тогоо нэг хар
Алт мөнгөөр чимж байвч үс нэг хар
Цагаан өнгөний бэлгэдэл
Хар өнгөний бэлгэдлийн бодохдоо цагаан өнгөний бэлгэдэл нь давтамж байгатай
бөгөөд бэлгэдлийн утга аяс нь харьцангуй бүдэгдүү байдаг. Цагаан өнгө бол
монгол домог зүй, бөө мөргөлийн төсөөллөөр нарны гэрэл, өдрийн цагаан
гэгээний болон баруун зүгийн тавин хөх, цагаан тэнгэрийн өнгийг төлөөлдөгийн
хувьд үлгэр, туульст ч энэ бэлгэдэл нь үргэлж утгаа алдалгүй хөгжсөөр ирсэн.
Цагаан зүсмийн есөн тоот мал нь төр ёсны эрхэм дээд бэлэг буюу “есөн цагааны
бэлэг” хэмээн эрхэмлэн үздэг. Мөн түүнчлэн тусч сайхан сэтгэлийн бэлгэдэл
болгон үздэг бөгөөд энэ нь монгол домгоос уламжлалтай.
Цагаан өнгөний бэлгэдлийн төвлөрсөн цогцолбор нь монголчуудын билгийн
улирлын тооллын жилийн эхэн “цагаан сар”, “шинэлэх ёс ёслол бөгөөд энд оюун
санаа, ахуй амьдрал, шашин мөргөл, гүн ухааны бүхий л бэлгэдэл хуран
цогцолсон байдаг.
Монгол хүний бэлгэч зан сэтгэлгээний утгаар цагаан морин хүлэглэж, цагаан хувчид
өмсгөл асааж, цагаан хадаг дэлгэн золгож, цагаан сэтгэлийн цайлган халуун үг яриа
хэлэлцэж, цагаан идээ, цагаалгаа хуваалцан хүртэж, цагаан зүст халуун хошуут
малаа сааж, цагаан зүг зүглэх, цагаан сэтгэлийн тоглоом наадгай наадах эю
жаргалангийн болон оюун сэтгэлийн өвөр төрх, өнгө зүс зохирон нийлэлцэх зэрэг
бэлгэ дэмбэрлийн зүйлээр тодотгодог байсан. Мөн үүнээс гадна 9-н хөлт цагаан туг
юм. 9 хөлт цагаан туг нь нэг гол туг 8 дагуул тугнаас бүрдэх бөгөөд энэ нь тухайн улс
гүрнийхээ энх тайван, үргэлж мандан бадрахыг бэлгэддэг эртний уламжлалтай ард
түмэн юм.
Өсөхөд шүд нэг цагаан
Өтлөхөд үс нэг цагаан
Үхэхэд яс нэг цагаан
Мөн МНТ-нд хамгийн олонтаа давтагддаг өнгө бол цагаан. Цагаан өнгө бол сүүнийх
мөн. Цагаан зүсмийн унааг хүндэтгэлийн дээд эрхэм хэмээн бас үздэг байсан.
Хөх өнгөний бэлгэдэл
Хөх өнгөний бэлгэдлийн уг сурвалж нь монголчуудын хувьд тэдний тахилга,
тайлгын соёлыг гурван мандлын нэгэн, гол шүтэхүүн болсон “Мөнх тэнгэр”-ээс
үүдэлтэй нь илэрхий юм. Тиймээс ч тэнгэрийг дээрх, хөхрөгч, хөхөлзөгч гэх зэргээр
нэрлэдэг нь ийм учиртай.
Монголчуудын хувьд тэнгэр нь сүлд, сүнс, сүр жавхлан, оюун санааг хайрладаг
үүтгэл мөн.Монголчууд өөрсдийгөө түүхийн тавцанд мандан оройлсныхоо оюун
санааны эх сурвалж, эрчим чадлыг “ мөнх тэнгэрийн хүчин” хэмээн ойлгож байсан
учиртүүхийн тодорхой цаг хугацаанаас хөх өнгөний бэлгэдэл нь удс төр, түүх,
соёл, шүтлэгийн олон дагнаас утгатай болсон гэхэд хэлсдэхгүй.
Хөх Мөнх тэнгэрийн - оюун санааны
Хөх Монгол улсыг байгуулахад - улс төрийн
Хөх бичгээр - утга соёлын
Хөх дэвтэр дэвтэрлэх - эд өлгийн соёлын гэх мэт.
Өнгөний бэлгэдлийн энэ үзэл санаа нь монгол тайж язгууртны оюун санаанд
үеийн үед уламжилж ирсэний нэгээхэн гэрч нь Хиад Боржигин овогт тайж
Лхавааноровын Ванчинбал, түүнийхүү Инжинаш нарын хамтран туурвисан
“Хөх судар” хэмээх зохиол юм.
Ертөнцийн гурваас дурдвал:
Холоос харагдаж байгаа уул нэг цэнхэр
Хонхорт харагдаж байгаа ус нэг цэнхэр
Хорвоод байгаа тэнгэр нэг цэнхэр гэх мэт.
Ногоон өнгөний бэлгэдэл
Хад нь хар ч хаг нь ногоон
Элэг нь хар ч цөс нь ногоон
Ус нь хар ч замаг нь ногоон
Тагт ургасан арц нэг ногоон
Тайгад ургасан хуш нэг ногоон
Талд ургасан зээргэнэ нэг ногоон гэх мэт.
Ургамал, газар дэлхийн урган цэцэглэхээр бэлгэ болгон дархад бөөгийн уламжлалд
“ногоон өнгө бол дэлхийн өнгө” гэж онгодод өрогөх өргөл, бэлэг сэлтэд оруулдаг
бөгөөд “онгодын тайлга” зэрэг эрхэм ёслолд мөнх ногоон шилмүүс бүхий “ногоон
өргөл” буюу “модон өргөл” өргөдөг байсан.
Монгол үлгэр, түүх домог, хууч домогт “эхгүй хүүд эх болох, ханьгүй хүнд хань болох”
ногоон торгон дээлтэй хүүрхэн гэж олонтаа гардаг бөгөөд түүнтэй учирсан тохиосон
хүн болгон нэн их бэлгэшээдэг гэх зэргээр өгүүлдэг.
Шар өнгөний бэлгэдэл
Шар өнгөний гарал нь шороо буюу широй, шир гэсэн үгстэй гарал нэг хэмээн үздэг
бөгөөд ертөнцийн үүслийн домогт тэргүүн туурвигч нэгэн атга шар шороош шившин
тарнидаж газар тавьсан гэдэг өгүүлэмж байдаг. Шар шороон тивийг улмаар өнгө зүсээр
нь хүндэтгэн “алтан дэлхий” хэмээн нэрлэх болсон. Элс шороог “шар” хэмээн
тодотгосоноос үүсэлтэй нэгэн зүйл төсөөлөл бол “газрын шинж мэддэг шар зурхай,
тэнгэрийн шинж мэддэг хар зурхай” гэх 2 зурхай юм.
Шар өнгөний бэлгэдлийн эсрэг тал нь “шулмасын шар туяа” гэгч юм. Энэ нь цөвүүн
цагийн муу ёр хэмээх шашны бэлгэдэлтэй холбоотой. Шашны бэлгэдлээс гадна
монголын хуримын ёсны бэлгэдэл болсон “шархив хадаг”, “шар зус”(бугын хатаасан
цус), “шар чихэр” (шар цавуу) нь хүмүүний бат бэх хэлхээ холбоог бэлгэддэг. Харин
халх, дөрвөд туульд “шар хив” нь эв найрын бэлгэ болдог.
Улаан өнгөний бэлгэдэл
Улаан өнгө нь үүсэл гарлынхаа хувьд байгаль ертөнц, хүний соёл иргэншил дээрх
хамги йн чухал үзэгдэл болсон гал, галын дөлийг төлөөлдөг. Хүний бие дээр бол
цусны өнгийг бэлгэддэг.
Жавартай тэнгэрийн хаяа нэг улаан
Жаргалтай хатны хацар нэг улаан
Жалганд ургасан сухай нэг улаан
Галын өнгөөр бэлгэдэхийн бодитой утга нь улаан өнгөөр галыг төдийгүй түлэх түлш,
чанах цай, суух сууц, түлээ зөөсөн уул хангайгаа хүртэл тодотгон нэрлэж цоллохоос
эхэлдэг. “Улаан” гэдэг тодотгол цайны хувьд аагтай амттай гэсэни утгатай бол махан
хүнсний хувьд шүүс идээний тодотгол болдог.
Мах шүүсээр тахих тахилгыг “улаан тахилга” гэдэг. Үүнээс гадна цусны хүндэтгэл
нь “шүүс”, “ул”, “шунх”, “зус” гэсэн тусгай бүлэг үгс байдаг.
Улаан өнгийн бэлгэдэл нь шууд, дам аль нэгэн холбоогоор ихэнх тохиолдолд
гал, галын заль дөлтэй утга авцалдаж байдаг.
Монгол малгайн орой дээрх залаа нь монгол угсаатан гурван цагт галын заль
мэт мандан бадрахын бэлгэдэл утга бөгөөд буриадууд түүнийг улаан сацаг
маягаар дүрсэлдэг.
Завсрын өнгөнүүдийн бэлгэдэл:
Монгол утга соёл, өнгөний бэлгэдэл зүйд үндсэн өнгөний бэлгэдэл голлох
үүрэгтэй байхаас гадна завсрын буюу боол өнгөнүүд дор дороо утга аясыг
илэрхийлдэг. Завсрын өнгөөр дүрслэх урлагт туу зүгийн ад чөтгөр, ороолон
шулмасын дүр дүрсийг энэ өнгөөр зурах арга барил түгээмэл болсон.
Жишээ нь: Ад чөтгөрийн алив зүйлийн хий биеийг дүрслэхдээ үнсэн саарал, орог
саарал, зэгэл зэвхий өнгө зүсмийг илүүтэй баримталдаг. Энэ нь нэг талаас тэдний
орон байр, газрын хүйтэн цэвдэг, орог бүрэг өнгө байдлыг харуулахын зэрэгцээ
зон олонд айдас, жихүүдэс төрүүлэх үүрэгтэй.
Мөн түүнчлэн монгол утга утга соёлд өнгөний бэлгэдлийг дан дангаар нь авч
үзэхээс гадна нэгдмэл цогцолбор нь бас өөр өөрийн гэсэн утга санааг нарийн нягт
илэрхийлж байна.
Эдгээрийг авч үзэхэд:
Таван өнгө идээ
Үндсэн өнгөний цогцолбор нь монголчуудын утга соёл, урлаг, аж байдалд
нэвтрэн орсон байдаг. Жишээ нь:
Хар идээ – архи, ус
Шар идээ – шар тосны зүйл
Ногоон буюу хөх идээ – ургамал, жимс, ногоо
Улаан идээ – мах шүүс
Цагаан идээ – сүү сүүн бүтээгдэхүүн гэх мэтээр монголчууд нэрлэдэг.
Энэ нь өдгөөг хүртэл уламжлагдан ирсэн.
Угсаатны өнгө ялгац
Монголын уламжлалт бэлгэдэлт өнгө нь угсаатны ялгац тэмдэг болдог өвөрмөц
онцлогтой байжээ. Эл уламжлал нь анх XIII-XIV зууны түүх-хууль цаазын сурвалж
болох “Арван буянт номын цагаан түүхэнд” дурдагдсан байдаг. Өнгөөр чимэглэн
нэрлэхдээ тухайн түмний угсаатны зүйн зарим онцлог той шууд холбоотой
байдаг.
Солонгосчууд “цагаан” гэсэн чимэг зүүдэг нь тэдний хувцасны өнгөтэй шууд
холбоотой.
Тангад Төвд нарыг “хар” гэх бөгөөд хар сарлагийн хялгасаар өөрсдөө нэхэж
хийсэн хар аасарт тангадууд Төвдийн хязгаарт нүүдэллэдэг байсан.
Туркестанд амьдран суудаг ястанд “шар” хэмээх чимэг зүүсэн нь шар эдлэл,
барилгын өнгө нь байдаг.
Монголчуудыг “хөх” хэмээх нь “Мөнх хөх тэнгэр” шүтдэг шүтлэгтэй нь
холбоотой бөгөөд бөөгийн үзэлд буй тэнгэрийн цэнхэр өнгө нь байлдан
дагууллын үеийн монгочуудын ноёлох байртай холбоотой учраас “хөх
монголчууд” хэмээн өөрсдийгөө нэрлэдэг.
Харин хятауудыг “улаан” гэсэн учрыг тайлбарлахад бэрхшээлтэй байдаг.
Хятадыг “улаан” гэсэн нь тэдний хавар цагийн тэргүүлэгч цэцэг зулгарах үеийн
байгалийн зураглалтай холбоотойгоор тайлбарлаж байна.
Мөн энэтхэгийг “цагаан” гэх нь энэ улсын нэрийг төвдөөр “Жагар” хэмээн
нэрлэсэнтэй шуулд холбоотой.
Өнгөөр бэлгэдэх ёс нь ийнхүү гүн ухаан, ёс зүйн утгатай бөгөөд угсаатны ялгац
тэмдэг болдогоороо онцлогтой. Угсаатны өнгөөр ялгах ёс нь ондоо ондоо харь
угсаатны хувьд төдийгүй,нэгэн угсаатныг дотор нь удам гарлаар нь ялгахуйн
үндэс болж өгдөг.
ОВОГ ЯСНЫ ӨНГӨ ЯЛГАЦ
Дархад, хуулар бөө нар бөө малгайгаа уг бөөд залран ирж буй онгод
сахиусны толгой гэж үздэг учир малгайн дэвсгэр өнгө нь дурдсан бөөгийн
яс овгийн эрхэмлэдэг өнгө юм. Жишээ нь хуулар бөөгийн малгайг улаан
хүрэн, дархад бөөгийн малгайг хөх, бор, маанжраг бөөгийнхийг ногоон
өнгийн эдээр тус тус өнгөлдөг. Түүнчлэгн дархад овгийг дотор нь хар
дархад, ухаа дархад, хуулар овгийг дотор нь цагаан, хар, ногоон гэхчлэн
ялгадаг.
НИЙГМИЙН ЯЗГУУРЫН ӨНГӨ ЯЛГАЦ
Өнгөөр бэлгэдэх ёс нь нийгмийн утга чанартай болох нь Чингис хааны ураг
удмын хаад ноёдыг тэмдэглэдэг “алтан ургийнхан”, “цагаан яст” хүн,
жирийн харц ардыг тэмдэглэсэн “хар яст” хүн гэсэн нэр томъёоноос
ажиглаж болно.
Шашин суртахууны өнгө ялгац
Үзэл суртлын ялгааг мөн л өнгөөр ялгах уламжлал монголчуудын дунд
байсан нь шашны хүрээнд тодорхой харагддаг байна.
Шарын шашин – зонховын
Улааны шашин – аг тарнийн ёс
Хөхийн шашин – нангиад хуушаны ёс
Харын – бөө мөргөл
Цагааны – загалмайтны ёс зэрэг нэр томъёогоор илэрхийлдэг байх
жишээтэй.
Дүгнэлт
Бэлгэдэл зүй гэдэг нь тухайн зүйлийг бусдад ойлгуулж, илэрхийлэх гэсэн утга
агуулга бүхий соёлын биет зүйл гэж нэг талаараар нь хэлж болно. Өнгийн
бэлгэдлийн анхдагч шинж нь түүний түгээмэл чанар байдаг бөгөөд хувиршгүй
нэгэн зүйл нь өнгө юм. Өнгө нь хэзээ ямагт, хаа сайгүй бэлгэдлийн нэгэн тулгуур
ай болж байдаг. Монголчуудын зан заншил, ахуй амьдралд өнгөний бэлгэдэл нь
гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн байдаг. Жишээ нь: хадаг юм. Хадаг нь цагаан, шар,
хөх, ногоон гэх зэрэг олон янз байдаг. Хадаг нь өөр өөрийн гэсэн утга учрыг
илэрхийлдэг бол мөн монголчуудын өнгөний бэлгэдлийг нарийн тусгасан
судалгааны бүтээл нь “Монголын нууц товчоо” гэж хэлэхэд хэлсдэхгүй байх. Улс
орны мандан бадрах, сүр жавхланг хар, цагаан, хөх өнгүүд нэгдэн бат
илэрхийлэлийг бий болгож байна. Үүнээс гадна өнгийг дотор нь үндсэн ба завсрын
өнгө хэмээн хуваадаг бөгөөд тэг дундаа хар, цагаан өгийг эцэг өнгө гэж нэрлэдэг.
Үндсэн өнгө нь нэг ёсондоо солонгын долоон өнгө бөгөөд харин завсрын өнгө нь
саарал тэргүүтэй өнгөнүүд юм. Өнгө болгон тус тусдаа өөр өөрийн далд утга
санааг илэрхийлж байдаг.
Харин завсрын өнгүүд нь нийгмийн эрээн бараан эсвэл дүрслэх урлагт гол
төлхүү хэрэглэдэг. Чөтгөр шулам хийгээд эрээвэр хураавар зүйлсийг цэгэл
хүйтэн өнгөөр дүрсэлдэг байх жишээтэй. Мөн түүнчлэн улс орны ард түмэнг
угсаа гарлаар ялгаж байхын тулд өнгөөр төлөөлүүлэн нэрлэж байсан түүх
байдаг. Монголчууд өөрийсдийгөө “Хөх толбот”-той гэдэг бол Энэтхэгийн ард
түмэнг цагаан хэмээдэг байжээ.
Тэд бас таван тансаг идээгээ өнгөөр бэлгэддэг байсан. Өнгөний бэлгэдэл нь
монголын ард түмний дунд түгээмэл байдаг байсаар ирсэн бөгөөд энэ өнөөг
хүртэл залгамж холбоо болон хөгжсөөр өнөөдрийн нүүрийг үзэж байна.
Ингээд бодоод үзэхэд монголчуудын ямар агуу өв соёлтой байсан нь тодхон
харагдаж байна. Нүүдэлчин улсуудын дотроос монгол шиг үүх түүхээ бичиж
үлдээсэн ард түмэн байдаггүйтэ адил өнгөний бэлгэдлийг ахуй амьдрал
болон урлаг соёлдоо шингээсэн ард түмэн ховор байх.
Хаанаас нь ч харсан миний монголын ард түмний ёс заншил, ахуй амьдрал,
урлаг соёл нь өнгөний бэлгэдэлтэйгээ шууд холбоотой.
Эцэст нь өгүүлэхэд өнгө болгон өөрийн үүргийг гүйцэтгэж байдаг бөгөөд тухайн
улс орныхоо өв соёлд томоохон байр суурийг эзэлдэгээрээ нилээд онцлогтой.
Хамгийн гол нь өнгө тухайн зүйлийнхээ хүндэтгэл нь болж өгдөгөөрөө мөн
нарийн утга учрыг тодотгодог нь хамгийн гол ололт нь юм. Ингээд үзэхээр өнгө
нь монголын ахуй амьдралд ямар чухал байр суурийг эзэлдэг шууд харагдаж
байна. Ерөнхийдөө бол монголчууд маань эртнээс нааш өдгөөг хүртэл зан
заншил, ахуй, соёлдоо өнгөний бэлгэдлийг дамжуулан бэлгэшээсээр өнөөг
хүрсэн нь түүхийн шарласан хуудаснаа бэлхнээ харагдах гэлтэй. Тэр ч утгаараа
монголын ард түмний соёл, аж ахуй, түүх зэрэг нь дэлхий дахинаа алдаршин
мандаад байгаа нь үүнтэй холбоотой гэлтэй юм.
Та өнөөдөр ёс заншлаа мэдэхгүй байж магадгүй юм. Гэхдээ та өнгөний
бэлгэдлийг мэдэж байдаг. Энэ нь бидний хөх тэнгэрийг шүтэж, цагаан сүүгээр
сайхан сэтгэлийг бэлгэдэг зэргээс шууд анзаарагдаж байдаг юм. Гэхдээ
даяарчлагдсан өнөө үед үр хүүхдүүд, өсвөр үеийнхэн маань ёс заншлаа ахмад
настнаа, цээрлэх ёс энэ тэрээ мэдэхгүй байгаа нь монгол гэдэг үндэстэн ямар
ихээр өөрчлөгдөн бусад харийн иргэдийн соёлд уусаад мөдхөн алга болох цаг
хаяанд ирснийг давхар санахад бас илүүдэхгүй байх.
Монголчууд дэлхийн талыг захирч байхдаа морин дэл дээр бүх цэргийн хар
сүлдээ мөн түүнчлэн мөнх хөх тэнгэрээ, мандан бадрахын цагаан сүлдээ
хүндэтг эн дээдэлж авч явдаг байсантай шууд холбоотой юм. Тиймээс
монголчууд гэлтгүй дэлхий дахинаа ер нь бол өнгөний бэлгэдлийг хэрэглэсээр
ирсэн нь мэдээж. Тиймээс өнгө гэдэг зүйл ямар утга санааг илэрхийлж байдаг нь
тухайн зүйлийнхээ үйл хөдлөл, үйл ажиллагааг шууд илэрхийлж байдгаараа
онцлогтой юм.
Ном зүй
Гомбосүрэн.Ц, Дорждагва.Т.Өрнөдийн соёлын философи.УБ.,2010
Гуревич.П.С.Соёлын философи тэргүүн дэвтэр.УБ.,2011
Гуревич.П.С.Соёл судлал.УБ.,2004
Дулам.С.Монгол бэлгэдэл зүй тэргүүн дэвтэр.УБ.,2000
Дулам.С.Монгол бэлгэдэл зүй дэд дэвтэр.УБ.,2000
Дорждагва.Т.Соёл судлал.УБ.,2010
Мөнхсайхан.М.Соёл судлал.УБ.,2006
Нямбуу.Х.Хүндлэхийн дээд Хөх монголын төрийн ёслол Чингисийн
тахилга.Өндөрхаан.,1992
А.А.Радугин.Соёл судлал.УБ.,1999
Соёл судлаач багш нарын үндэсний V-р семинарын материал.УБ.,2007
Цэвэл.Я.Монгол хэлний толь.УБ.,1966он
Цэдэв.Д.”Монголын нууц товчоо”-ны бэлгэдэл зүй.УБ.,2002
Шагж.Б.Монгол үгийн тайлбар толь.УБ.,1994он
ШУАкадеми.Эрдэм шинжилгээний бичиг II
Гомбосүрэн.Ц, Дорждагва.Т.Өрнөдийн соёлын философи.УБ.,2010он.197-р тал
Гомбосүрэн.Ц, Дорждагва.Т.Өрнөдийн соёлын философи.УБ.,2010он.197-р тал
Гомбосүрэн.Ц, Дорждагва.Т.Өрнөдийн соёлын философи.УБ.,2010он.199-р тал
Радугин.А.Соёл судлал.УБ.,1999он.302-р тал
Радугин.А.Соёл судлал.УБ.,1999он.302-р тал
Дулам.С.Монгол бэлгэдэл зүй тэргүүн дэвтэр.УБ.,2000он.5-р тал
Дулам.С.Монгол бэлгэдэл зүй тэргүүн дэвтэр.УБ., 2000он.5-р тал
Дулам.С.Монгол бэлгэдэл зүй тэргүүн дэвтэр.УБ.,2000он.15-р тал
Цэдэв.Д.Монголын нууц товчооны бэлгэдэл зүй.УБ.,2002он.113-р тал
Лувсанданзан.Алтан товч.УБ.,1986он.145-р тал
Нямбуу.Х.Хүндлэхийн дээд Хөх монголын төрийн ёслол Чингисийн
тахилга.Өндөрхаан.,1992он.138-р тал
Цэдэв.Д.Монголын нууц товчооны бэлгэдэл зүй.УБ.2002он. 105-р тал
Дулам.С.Монгол бэлгэдэл зүй тэргүүн дэвтэр.УБ.,2000он.28-р тал

More Related Content

What's hot

Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Adilbishiin Gelegjamts
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих аргаtulga_11e
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйNaraa_06
 
тийн ялгал
тийн ялгалтийн ялгал
тийн ялгалulziimanlai
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өвulziiiiiiii
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүйNooyoJamgan
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригEnkhtuya Batchuluun
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжTeacher's E-content
 
П.Батхуяг "Хурд" эсээ
 П.Батхуяг "Хурд"  эсээ П.Батхуяг "Хурд"  эсээ
П.Батхуяг "Хурд" эсээGundegmaa Boldbaatar
 
шүүгчийн заалт
шүүгчийн заалтшүүгчийн заалт
шүүгчийн заалтunjuudorj
 
сурлагаар хоцрогдолтын шалтгаан
сурлагаар хоцрогдолтын шалтгаансурлагаар хоцрогдолтын шалтгаан
сурлагаар хоцрогдолтын шалтгаанchemistry teacher
 
монгол үндэсний хувцас
монгол үндэсний хувцасмонгол үндэсний хувцас
монгол үндэсний хувцасR Buyanhishig Buya
 
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголт
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголторчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголт
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголтRayya Jakhynbyek
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлалOyuhai1127
 

What's hot (20)

Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
Онч мэргэн үгс, сургаал үгс, афоризм /Амьдралд урам нэмсэн мэргэдийн сургаал ...
 
өгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүдөгүүлбэрийн гишүүд
өгүүлбэрийн гишүүд
 
илтгэл бичих арга
илтгэл бичих аргаилтгэл бичих арга
илтгэл бичих арга
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
 
тийн ялгал
тийн ялгалтийн ялгал
тийн ялгал
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өв
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүй
 
хэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүрхэлний дүрслэх хэрэглүүр
хэлний дүрслэх хэрэглүүр
 
Тууль
Тууль Тууль
Тууль
 
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зоригсэтгэлийн хөдөлгөөн ба зориг
сэтгэлийн хөдөлгөөн ба зориг
 
Leg11
Leg11Leg11
Leg11
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмж
 
П.Батхуяг "Хурд" эсээ
 П.Батхуяг "Хурд"  эсээ П.Батхуяг "Хурд"  эсээ
П.Батхуяг "Хурд" эсээ
 
Leg7
Leg7Leg7
Leg7
 
шүүгчийн заалт
шүүгчийн заалтшүүгчийн заалт
шүүгчийн заалт
 
сурлагаар хоцрогдолтын шалтгаан
сурлагаар хоцрогдолтын шалтгаансурлагаар хоцрогдолтын шалтгаан
сурлагаар хоцрогдолтын шалтгаан
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 
монгол үндэсний хувцас
монгол үндэсний хувцасмонгол үндэсний хувцас
монгол үндэсний хувцас
 
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголт
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголторчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголт
орчин үеийн гоо зүйн онолын тухай ойлголт
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 

Similar to Хичээлийн сэдэв: Монгол өнгөний бэлгэдэл

монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирSubd85
 
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхб. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхOyuhai1127
 
хөөмийн урлаг
хөөмийн урлагхөөмийн урлаг
хөөмийн урлагCEO ZOL
 
язгуур урлаг 3 р баг №6
язгуур урлаг 3 р баг  №6язгуур урлаг 3 р баг  №6
язгуур урлаг 3 р баг №6Sainbuyn Baagii
 
Ert shutleg
Ert shutlegErt shutleg
Ert shutlegtolya_08
 
магтаал
магтаалмагтаал
магтаалnara0314
 
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайМонгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайNational University Of Mongolia
 
эртний хятадын философи
эртний хятадын философиэртний хятадын философи
эртний хятадын философиPrime Rose Snowdrop
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийхСэтгэмж Цогцолбор Сургууль
 
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байна
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байнаби хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байна
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байнаBattulga Davaajav
 
Tuya togoruu
Tuya togoruuTuya togoruu
Tuya togoruutuya92
 
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааУран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааDer Lehrer Studenten
 
Бага балшар наһанай дурдалганууд
Бага балшар наһанай дурдалгануудБага балшар наһанай дурдалганууд
Бага балшар наһанай дурдалгануудAlexandr Asargaev
 
Даяаншын хашалан
Даяаншын хашаланДаяаншын хашалан
Даяаншын хашаланAlexandr Asargaev
 
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжилgbd01
 
Niigmiin uhaani hicheeliin medeelel
Niigmiin uhaani hicheeliin medeelelNiigmiin uhaani hicheeliin medeelel
Niigmiin uhaani hicheeliin medeelelurangua85
 

Similar to Хичээлийн сэдэв: Монгол өнгөний бэлгэдэл (20)

монгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учирмонгол ардын аман зохиолын учир
монгол ардын аман зохиолын учир
 
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийхб. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
б. догмид саран дээр туссан сүүдэр туужид задлал хийх
 
хөөмийн урлаг
хөөмийн урлагхөөмийн урлаг
хөөмийн урлаг
 
язгуур урлаг 3 р баг №6
язгуур урлаг 3 р баг  №6язгуур урлаг 3 р баг  №6
язгуур урлаг 3 р баг №6
 
Ert shutleg
Ert shutlegErt shutleg
Ert shutleg
 
Hun gunj
Hun gunjHun gunj
Hun gunj
 
Danzanravjaa
DanzanravjaaDanzanravjaa
Danzanravjaa
 
магтаал
магтаалмагтаал
магтаал
 
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухайМонгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
Монгол хэлний үгийн сангийн судалгааны тухай
 
эртний хятадын философи
эртний хятадын философиэртний хятадын философи
эртний хятадын философи
 
Ulger
UlgerUlger
Ulger
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
 
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байна
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байнаби хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байна
би хүн төрөлхтнийхөө өмнөөс маш их эмгэнэж байна
 
Tuya togoruu
Tuya togoruuTuya togoruu
Tuya togoruu
 
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санааУран зохиолд ТХБ-ын үзэл санаа
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа
 
Бага балшар наһанай дурдалганууд
Бага балшар наһанай дурдалгануудБага балшар наһанай дурдалганууд
Бага балшар наһанай дурдалганууд
 
Даяаншын хашалан
Даяаншын хашаланДаяаншын хашалан
Даяаншын хашалан
 
Ooguuleh erhten
Ooguuleh erhtenOoguuleh erhten
Ooguuleh erhten
 
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
 
Niigmiin uhaani hicheeliin medeelel
Niigmiin uhaani hicheeliin medeelelNiigmiin uhaani hicheeliin medeelel
Niigmiin uhaani hicheeliin medeelel
 

More from GanzugSedbazar

Өнгөний бэлэгдэл дэлхий дахинаа
Өнгөний бэлэгдэл дэлхий дахинааӨнгөний бэлэгдэл дэлхий дахинаа
Өнгөний бэлэгдэл дэлхий дахинааGanzugSedbazar
 
Хичээлийн сэдэв: Кубизм 004
Хичээлийн сэдэв: Кубизм 004Хичээлийн сэдэв: Кубизм 004
Хичээлийн сэдэв: Кубизм 004GanzugSedbazar
 
Хичээлийн сэдэв: Фовисм № 003
Хичээлийн сэдэв: Фовисм № 003Хичээлийн сэдэв: Фовисм № 003
Хичээлийн сэдэв: Фовисм № 003GanzugSedbazar
 
Ungiig hemjih zarchim 010
Ungiig hemjih zarchim 010Ungiig hemjih zarchim 010
Ungiig hemjih zarchim 010GanzugSedbazar
 
Post impressionism 002
Post impressionism 002Post impressionism 002
Post impressionism 002GanzugSedbazar
 
Хичээлийн сэдэв: Өнгөний ба гэрэл түний шинж чанар
Хичээлийн сэдэв: Өнгөний ба гэрэл түний шинж чанарХичээлийн сэдэв: Өнгөний ба гэрэл түний шинж чанар
Хичээлийн сэдэв: Өнгөний ба гэрэл түний шинж чанарGanzugSedbazar
 
Хичээлийн сэдэв: Өнгөний мэдрэмжээ сайжруулах нь
Хичээлийн сэдэв: Өнгөний мэдрэмжээ сайжруулах ньХичээлийн сэдэв: Өнгөний мэдрэмжээ сайжруулах нь
Хичээлийн сэдэв: Өнгөний мэдрэмжээ сайжруулах ньGanzugSedbazar
 
Хичээлийн сэдэв: Өнгө түүний үндсэн шинж чанар
Хичээлийн сэдэв: Өнгө түүний үндсэн шинж чанарХичээлийн сэдэв: Өнгө түүний үндсэн шинж чанар
Хичээлийн сэдэв: Өнгө түүний үндсэн шинж чанарGanzugSedbazar
 
Хичээлийн сэдэв: Өнгө түүний үндсэн шинж чанарууд
Хичээлийн сэдэв: Өнгө түүний үндсэн шинж чанаруудХичээлийн сэдэв: Өнгө түүний үндсэн шинж чанарууд
Хичээлийн сэдэв: Өнгө түүний үндсэн шинж чанаруудGanzugSedbazar
 
Өнгөний хүрд
Өнгөний хүрд Өнгөний хүрд
Өнгөний хүрд GanzugSedbazar
 
Оюутнуудад зориулсан лекц: № 002.02
Оюутнуудад зориулсан лекц: № 002.02Оюутнуудад зориулсан лекц: № 002.02
Оюутнуудад зориулсан лекц: № 002.02GanzugSedbazar
 
Хичээлийн сэдэв: Өнгөний тухай ойлголт
Хичээлийн сэдэв:  Өнгөний тухай ойлголтХичээлийн сэдэв:  Өнгөний тухай ойлголт
Хичээлийн сэдэв: Өнгөний тухай ойлголтGanzugSedbazar
 
Дүрсийн орон зайн зохиомж
Дүрсийн орон зайн зохиомжДүрсийн орон зайн зохиомж
Дүрсийн орон зайн зохиомжGanzugSedbazar
 
Дүрсийн зохиомж
Дүрсийн зохиомжДүрсийн зохиомж
Дүрсийн зохиомжGanzugSedbazar
 

More from GanzugSedbazar (19)

Өнгөний бэлэгдэл дэлхий дахинаа
Өнгөний бэлэгдэл дэлхий дахинааӨнгөний бэлэгдэл дэлхий дахинаа
Өнгөний бэлэгдэл дэлхий дахинаа
 
Хичээлийн сэдэв: Кубизм 004
Хичээлийн сэдэв: Кубизм 004Хичээлийн сэдэв: Кубизм 004
Хичээлийн сэдэв: Кубизм 004
 
Хичээлийн сэдэв: Фовисм № 003
Хичээлийн сэдэв: Фовисм № 003Хичээлийн сэдэв: Фовисм № 003
Хичээлийн сэдэв: Фовисм № 003
 
Ungiig hemjih zarchim 010
Ungiig hemjih zarchim 010Ungiig hemjih zarchim 010
Ungiig hemjih zarchim 010
 
Symbolism 003
Symbolism 003Symbolism 003
Symbolism 003
 
Post impressionism 002
Post impressionism 002Post impressionism 002
Post impressionism 002
 
Impressionism 001
Impressionism 001Impressionism 001
Impressionism 001
 
Хичээлийн сэдэв: Өнгөний ба гэрэл түний шинж чанар
Хичээлийн сэдэв: Өнгөний ба гэрэл түний шинж чанарХичээлийн сэдэв: Өнгөний ба гэрэл түний шинж чанар
Хичээлийн сэдэв: Өнгөний ба гэрэл түний шинж чанар
 
Хичээлийн сэдэв: Өнгөний мэдрэмжээ сайжруулах нь
Хичээлийн сэдэв: Өнгөний мэдрэмжээ сайжруулах ньХичээлийн сэдэв: Өнгөний мэдрэмжээ сайжруулах нь
Хичээлийн сэдэв: Өнгөний мэдрэмжээ сайжруулах нь
 
Ungu zohitsol 004
Ungu zohitsol 004Ungu zohitsol 004
Ungu zohitsol 004
 
Хичээлийн сэдэв: Өнгө түүний үндсэн шинж чанар
Хичээлийн сэдэв: Өнгө түүний үндсэн шинж чанарХичээлийн сэдэв: Өнгө түүний үндсэн шинж чанар
Хичээлийн сэдэв: Өнгө түүний үндсэн шинж чанар
 
Хичээлийн сэдэв: Өнгө түүний үндсэн шинж чанарууд
Хичээлийн сэдэв: Өнгө түүний үндсэн шинж чанаруудХичээлийн сэдэв: Өнгө түүний үндсэн шинж чанарууд
Хичээлийн сэдэв: Өнгө түүний үндсэн шинж чанарууд
 
Өнгөний хүрд
Өнгөний хүрд Өнгөний хүрд
Өнгөний хүрд
 
Оюутнуудад зориулсан лекц: № 002.02
Оюутнуудад зориулсан лекц: № 002.02Оюутнуудад зориулсан лекц: № 002.02
Оюутнуудад зориулсан лекц: № 002.02
 
Хичээлийн сэдэв: Өнгөний тухай ойлголт
Хичээлийн сэдэв:  Өнгөний тухай ойлголтХичээлийн сэдэв:  Өнгөний тухай ойлголт
Хичээлийн сэдэв: Өнгөний тухай ойлголт
 
Дүрсийн орон зайн зохиомж
Дүрсийн орон зайн зохиомжДүрсийн орон зайн зохиомж
Дүрсийн орон зайн зохиомж
 
Дүрсийн зохиомж
Дүрсийн зохиомжДүрсийн зохиомж
Дүрсийн зохиомж
 
Хар зураг
Хар зурагХар зураг
Хар зураг
 
Зохиомж
ЗохиомжЗохиомж
Зохиомж
 

Хичээлийн сэдэв: Монгол өнгөний бэлгэдэл

  • 1. Оюутнуудад зориулсан лекц: № 010 Хичээлийн сэдэв: Монгол өнгөний бэлгэдэл УЭДС-ийн багш С.Ганзүг Зохион байгуулсан: НЭГДСЭН ТЭНХИМ
  • 2. Орчин үед “бэлгэдэл” гэдгийг “учир зүйн ташаарал” хэмээн үзэхээ больсон бөгөөд оюун билгүүний нөгөө тал буюу дэвшил, нээлтийн урмыг бадруулагч хэмээн үзэх болсон. Бэлгэдэл бол бидний дүрслэх бодлын зүрх судас болж, үл танигдах төгсгөлгүй бүхнийг нээн харах, тэр дундаа ухамсар бусын чанадад хадгалагдсан эрдэнэсийн өвийг хөндөх зүг чигт хөтөлдөг. Бэлгэдэл нь үнэн хэрэгтээ бид өөрсдөө ухамрсарласан эсэхээс үл шалтгаалан өдөр тутмын ажил амьдралдаа үргэлж тулгарч байдаг тийм үзэгдэл юм. Бэлгэдлийн бие нь боловсрол, үйл хөдөлгөөн, учир тайллыг судалдаг соёл иргэншлийн түүх, шашны түүх, хэл шинжлэл, утга зохиол судлал, соёл хүн судлал, урлагийн онол шүүмжлэл, сэтгэл судлал, анагаах ухаан зэрэг олон зүйлийн эрдэм ухаан байдаг. Монгол бэлгэдэл зүй нь дэлхий дахины бусад иргэншил, соёл урлаг, шашин судлалын дотроос хамгийн бага судлагдсан салбар нь гэж хэлж болно.
  • 3.
  • 4. Өнгийн бэлгэдэл зүй Байгаль, нийгэм, хүмүүний оюун санааны ертөнцөд өнгөөр тэмдэглэн дохиолж үл болох юм үзэгдэл гэж бараг үгүй бөгөөд өнгийн бэлгэдэл зүй бол монгол язгуур соёлын нэгэн эрхэмлиг мөн. Монгол бэлгэдэл зүйн тогтолцоо бүтэц, онцлог нь аман зохиолын олон төрөл зүйл - эртний домог, түүх домог, хууч домог, туульс, үлгэр, дом шившлэг, бэлгэ дэмбэрлийн үг, ерөөл, магтаал, оньсого таавар, ертөнцийн гурав, ардын дуу, зүйр цэцэн үгс, монгол бөө мөргөл, тэнгэр шүтлэг, тайлга тахилгын ёсон, эртний болон дундад үеийн түүх, хууль цааз, түүхэн уран зохиолын сурвалжуудаас шүүрдэн авсан жишээ түүвэр дээр үндэслэн задлан шинжилсний үр дүнд монгол бэлгэдэл зүйн тогтолцоог тооны, өнгийн, зүг чигийн, дүрс хэлбэрийн, дохио зангааны, зүүд зөн совингийн, цагийн гэсэн долоон үндсэн ай сав болгон үзсэн бөгөөд сэдэв зүйн талаас нь ургамал амьтны, эд өлгийн бэлгэдлийг нэмбэл есөн томоохон хүрээ болно.
  • 5. Бэлгэдэл бол хэлний дохио тэмдгээс цааш нь хоёр дахь “мета-хэл” бүтээдгээрээ зөвхөн оюун ухаант хүмүүнд заяасан эрдэм чадал билээ. Үр тарианы нэгэн зүйлийг “арвай” хэмээн нэрлэж буй нь анхдагч дохио мөн бол түүнээс ургуулан дөрвөн арвайгаар мал сүрэг, эд баялаг өсч үржихийг бэлгэдэж, байгаа нь дохионы дохио буюу бэлгэдэл болж, дараагийн хэлийг бүтээж байгаа хэрэг мөн.
  • 6.
  • 7. Өнгө ба таван махбод Өнгөөр ертөнцийг бүтээн бүрдүүлэгч таван махбод (гал - улаан, төмөр - цагаан, ус - хар, мод -хөх, шороо - шар), таван зүгийг (өмнө - улаан, баруун - цагаан, хойт - хар, зүүн - хөх, төв - шар) тэмдэглэн бичил болон үлэмж еротөнцийн бэлгэдэл үүсгэхээс эхлээд сайн (цагаан-гэгээн), муу (хар-бараан), сайхан (гэгээн цагаан), муухай (бараан, хар) гэхчлэн ёс зүйн үнэлэмж, гоо сайхны таашаал тааламжийг ч гэсэн тэмдэглэж болдог. Таван өнгө, таван зүг, таван махбодын энэхүү цогцолбор эртний хүннүчүүдийн цэргийн жагсаалаас эхлээд монгол угсаатны бөө мөргөл, тайлга тахилгын соёл, тоглоом наадгай, идээ ундааны соёл зэрэг бүхий л салбарт түгэн дэлгэрсэн байдаг. Урлаг болон урлалын зүйлд цагаан гэдэг бол бүх өнгийн цогцлол, хар гэдэг бол бусад өнгийн дутмагшил болохоос бус жинхэнэ өнгө бус гэж үздэг байхад монгол өнгийн бэлгэдэл зүйд хар, цагаан хоёр нь бэлгэдлийн утга үүсгэж, эцэг эх хоёр өнгө хэмээн үздэгээрээ ялгаатай.
  • 8. Өнгийн бэлгэдлээр монгол домог зүйн гурван мандал хөх тэнгэр, хар (бор) газар, мөн таван өнгөт улс-хүмүүний ертөнцийг тэмдэглэж болохоос гадна, баруун (55 цагаан), зүүн (44 хар), төв дунд орших (цэгээн цэвдэг) тэнгэр нэрийг нэрлэн заах чимэг тодотгол болгож болно. Өнгөөр ертөнц дэхиний олон зүйл угсаатан, замбативийн есөн өнгөт улс, цагаан Энэтхэг, ногоон Охин улс, хар Төвд, улаан Хятад, цагаан Гуулин улс, ухаа Васа улс, хүрэн Нохой улс, ганц хөлт Эрээн улс, хөх Монгол улс гэхчлэн ялгахаас гадна нэгэн угсаатныг дотор нь шашин суртахуун, соёл иргэншлийн байдлаар нь Цагаан Монгол (Энэтхэг соёлын нөлөөтэй), Шар Монгол (наран шүтлэгтэй), Улаан Монгол (нанхиадын соёлын нөлөөт), Хар Монгол (бөө мөргөлт) гэхчлэн, эсвэл овог ясыг дотор нь өнгө ялган тэмдэглэдэг байна. Нийгмийн язгуур давхаргын ялгааг ч өнгөөр нь хан цагаан яст, харц хар яст гэхчлэн ялгаж болох бөгөөд шашин суртахууныг ч улааны (аг тарнийн), шарын (ламын), харын (бөөгийн), цагааны (загалмайтны), хөхийн (хятад хуушаны) гэхчлэн ялган нэрлэж болдог.
  • 9. Нэгэн суртахууны дотоодод ч гэсэн шүтдэг шүтээнээр нь цагаанаар бөөгийн онгодын сэтгэлийг, хөхөөр тэнгэрийг, ногооноор лусыг, улаанаар гал, нарыг, хараар савдаг шивдэгийг гэхчлэн дохиолон тэмдэглэдэг уламжлал буй. Түүнчлэн аливаа хийсвэр ойлголтыг ч өнгөөр илэрхийлэн хий санааны ухагдахуун бүрэлдэн төлөвшсөн байна. Монгол өнгийн бэлгэдэл зүйд гэгээн цагаан (гилээн) өнгө нь «нарны туяа - өдрийн гэгээ - гэрэл» гэсэн үүтгэлээс, бараан (хар) өнгө нь «сарны туяа- шөнийн харанхуй- сүүдэр» гэсэн үүтгэлээс эх сурвалжтай байгалийн шүтлэг, байгалийн гүн ухаан, ёс зүйн анхдагч үзэл төсөөллүүд байдаг.
  • 10. Монгол утга соёл аман зохиол, утга зохиолд малын зүс зүсэм нь бэлгэдэл зүйн өвөрмөц тогтолцоог үүсгэдэг бөгөөд өнгийн бэлгэдэл зүйн дээрх анхдагч төсөөлөлтэйгөө үндэс язгуурын холбоотой гэж үзэж болно. Үүнд: мал, амьтны зүсмийн бэлгэдэл нь эн тэргүүнээ нийгмийн доторх язгуур давхаргын илэрхийлэл болдог. Тухайлбал, алтан (цагаан) яст хан ноёдын сурвалж бүхий хүний хүлэглэдэг хүлэг нь алтан шарга(л), аранзал зээрд, халиун, хонгор, хул зэрэг гэгээн зүсмийн морьд байх юм. Төрийн харуул хайчийн хүнд албанд зүтгэгсдийн буюу хар яст харц хүний унах хүлэг морь нь тас тэмдэггүй хар морь байдаг. «Цух (тас) хар морин Төрийн албаны хүлэг» гэхчлэн дуулдаг. Гэтэл нийгмийн доод давхаргын үгээгүү ядуу хүний морины зүсэм нь алаг зүс болохыг «Хал минь халаг, морь минь алаг» гэсэн зовлонт үглэл гэрчилж байна.
  • 11. Мал амьтны зүсэм нь ямар ажил, үйлд зорьж байгаа болон үйлс бүтэмжийн учир утгыг илэрхийлдэг. Жишээлбэл, бор зүсэм бол айраг, найр, хуримд унах морины зүсэм байх нь олонтаа. Иймд хуримлагч хоёр хосод хос борь мор бэлэглэдэг, унуулдаг ёсон буй. Гэтэл хүрэн зүсмийн морьд газрын холыг туулах шандас төгөлдөр, замын гай барцадыг хаах, сайн ёр бэлгэдэлтэй хүлгүүд гэж үздэг. Халтар, загал зүсмийн морьдыг хээрийн зэрлэг ан гөрөөсний зүс дагуу болохынх нь хувьд ан гөрөө, ав шувуунд голчлон хэрэглэдэг сонин ёс байсан байна. Ерийн үед унах морьдын зүсэм нь хээр, саарал голдуу байдаг. Бас малчин айлын хоточ нохдын зүсэм голдуу «далдыг үзэгч бэрхийг сахигч» дөрвөн нүдтэй халтар голдуу юмуу зүрх цагаан хар байдаг нь ч хээрийн амьтны зүсмээс ялгаруулахын санаа буйзаа. Мал амьтны зүсэм нь өсөх үржих, олшрохуйн бэлгэдлийг онцгой харгалзсан байдаг бөгөөд «хонь харлаж барагдана, үхэр цайж барагдана, адуу цоохортож барагдана» гэдэг мэргэн үгийн утгыг санацгаая! Мөн эцэг мал тавих малын зүсэм ерийн дурын нэгэн сонголт байдаггүй.
  • 12.
  • 13. Мөн түүнчлэн адууны хээр зүсэм, тэмээний хүрэн улаан зүсэм, ямааны хөх, цоохор зүсэм бол өсөх үржихүйн бэлгэдэлт зүсэм болно. Морь малын зүсэм нь угсаатны бүлэг, овог аймгийн ялгац тэмдэг юмуу хорио цээр (табу) байж болдог. Жишээ нь, жидийн сартуул буриадуудыг «шунхан улаан эмгэн тохдоггүй, цусан зээрд морь унадаггүй сартуул» хэмээн морийг хориотой зүсмээр нь цоллодог. Мал амьтны зүсэм бол тайх тахих зан үйлийн дутагдаж болшгүй танивар дохио, түлхүүр тэмдэг мөн бөгөөд ямар онгод, тэнгэрийг ямар зүсмийн малаар тайх тахих, онголж сэтэрлэх нь онцгой чухал учир холбогдолтой.
  • 14. Хар өнгө – бие бодын хав чадал Монгол угсаатны баатарлаг туульд “хар” хэмээх чимэг тодотгол нь ямагт агуу их хүчин чадлын илэрхийлэл байдаг. Туульсын баатруудын биеийг дүрслэхдээ “өсөх насанд хар барчин, өвгөрөх насанд аргил цагаан”гэх зэргээр харшуулан бичдэг. Мөн гадаад дүр төрх, дотоод бие эрхтнийг төдийгүй, суудаг орд өргөө, туг хийморийг мөн дүрслэх нь цөөнгүй байдаг. Орд өргөөг нь “хүрэл хар байшин”, “хар булган өргөө”, “ууль хар урц”, “огторгуйд хүрсэн ойн хар дэглээ байванхай” гэхчлэн дүрсэлдэг. Ер нь хар өнгө бол дайн тулаанд догшин сүр хүчийг бусдын зүрхэнд шар ус хуруулж бэлгэдлийн өнгө юм.
  • 15. Үүнтэй холбогдуулан Чингисийн “дөрвөн хөлт хар сүлд”-ийг тодруулж болдог. Үүнд нь: “Хараа ихэт хар сүлдийн өчилд”-д Дөчин түмэн дэгэн сүлд бологсон Дөрвөн хөлт хар сүлд” “Хар азарганы гөхлөөр холбоо бологсон Хараа ихт хар сүлд” гэхчлэн дурддаг. “Дөрвөн хөлт хар сүлд” –д дайсны зоригийг мохоох, омог сүрийг дарах догшин зүс хар өнгийг сонгосон нь угтаа мөнх хөх тэнгэрийг бэлгэдсэн байдаг. Айраг цагаанаас гарч байвч архи нэг хар Арчиж зүлгэж байвч тогоо нэг хар Алт мөнгөөр чимж байвч үс нэг хар
  • 16. Цагаан өнгөний бэлгэдэл Хар өнгөний бэлгэдлийн бодохдоо цагаан өнгөний бэлгэдэл нь давтамж байгатай бөгөөд бэлгэдлийн утга аяс нь харьцангуй бүдэгдүү байдаг. Цагаан өнгө бол монгол домог зүй, бөө мөргөлийн төсөөллөөр нарны гэрэл, өдрийн цагаан гэгээний болон баруун зүгийн тавин хөх, цагаан тэнгэрийн өнгийг төлөөлдөгийн хувьд үлгэр, туульст ч энэ бэлгэдэл нь үргэлж утгаа алдалгүй хөгжсөөр ирсэн. Цагаан зүсмийн есөн тоот мал нь төр ёсны эрхэм дээд бэлэг буюу “есөн цагааны бэлэг” хэмээн эрхэмлэн үздэг. Мөн түүнчлэн тусч сайхан сэтгэлийн бэлгэдэл болгон үздэг бөгөөд энэ нь монгол домгоос уламжлалтай. Цагаан өнгөний бэлгэдлийн төвлөрсөн цогцолбор нь монголчуудын билгийн улирлын тооллын жилийн эхэн “цагаан сар”, “шинэлэх ёс ёслол бөгөөд энд оюун санаа, ахуй амьдрал, шашин мөргөл, гүн ухааны бүхий л бэлгэдэл хуран цогцолсон байдаг.
  • 17. Монгол хүний бэлгэч зан сэтгэлгээний утгаар цагаан морин хүлэглэж, цагаан хувчид өмсгөл асааж, цагаан хадаг дэлгэн золгож, цагаан сэтгэлийн цайлган халуун үг яриа хэлэлцэж, цагаан идээ, цагаалгаа хуваалцан хүртэж, цагаан зүст халуун хошуут малаа сааж, цагаан зүг зүглэх, цагаан сэтгэлийн тоглоом наадгай наадах эю жаргалангийн болон оюун сэтгэлийн өвөр төрх, өнгө зүс зохирон нийлэлцэх зэрэг бэлгэ дэмбэрлийн зүйлээр тодотгодог байсан. Мөн үүнээс гадна 9-н хөлт цагаан туг юм. 9 хөлт цагаан туг нь нэг гол туг 8 дагуул тугнаас бүрдэх бөгөөд энэ нь тухайн улс гүрнийхээ энх тайван, үргэлж мандан бадрахыг бэлгэддэг эртний уламжлалтай ард түмэн юм. Өсөхөд шүд нэг цагаан Өтлөхөд үс нэг цагаан Үхэхэд яс нэг цагаан Мөн МНТ-нд хамгийн олонтаа давтагддаг өнгө бол цагаан. Цагаан өнгө бол сүүнийх мөн. Цагаан зүсмийн унааг хүндэтгэлийн дээд эрхэм хэмээн бас үздэг байсан.
  • 18. Хөх өнгөний бэлгэдэл Хөх өнгөний бэлгэдлийн уг сурвалж нь монголчуудын хувьд тэдний тахилга, тайлгын соёлыг гурван мандлын нэгэн, гол шүтэхүүн болсон “Мөнх тэнгэр”-ээс үүдэлтэй нь илэрхий юм. Тиймээс ч тэнгэрийг дээрх, хөхрөгч, хөхөлзөгч гэх зэргээр нэрлэдэг нь ийм учиртай. Монголчуудын хувьд тэнгэр нь сүлд, сүнс, сүр жавхлан, оюун санааг хайрладаг үүтгэл мөн.Монголчууд өөрсдийгөө түүхийн тавцанд мандан оройлсныхоо оюун санааны эх сурвалж, эрчим чадлыг “ мөнх тэнгэрийн хүчин” хэмээн ойлгож байсан учиртүүхийн тодорхой цаг хугацаанаас хөх өнгөний бэлгэдэл нь удс төр, түүх, соёл, шүтлэгийн олон дагнаас утгатай болсон гэхэд хэлсдэхгүй.
  • 19. Хөх Мөнх тэнгэрийн - оюун санааны Хөх Монгол улсыг байгуулахад - улс төрийн Хөх бичгээр - утга соёлын Хөх дэвтэр дэвтэрлэх - эд өлгийн соёлын гэх мэт. Өнгөний бэлгэдлийн энэ үзэл санаа нь монгол тайж язгууртны оюун санаанд үеийн үед уламжилж ирсэний нэгээхэн гэрч нь Хиад Боржигин овогт тайж Лхавааноровын Ванчинбал, түүнийхүү Инжинаш нарын хамтран туурвисан “Хөх судар” хэмээх зохиол юм. Ертөнцийн гурваас дурдвал: Холоос харагдаж байгаа уул нэг цэнхэр Хонхорт харагдаж байгаа ус нэг цэнхэр Хорвоод байгаа тэнгэр нэг цэнхэр гэх мэт.
  • 20. Ногоон өнгөний бэлгэдэл Хад нь хар ч хаг нь ногоон Элэг нь хар ч цөс нь ногоон Ус нь хар ч замаг нь ногоон Тагт ургасан арц нэг ногоон Тайгад ургасан хуш нэг ногоон Талд ургасан зээргэнэ нэг ногоон гэх мэт. Ургамал, газар дэлхийн урган цэцэглэхээр бэлгэ болгон дархад бөөгийн уламжлалд “ногоон өнгө бол дэлхийн өнгө” гэж онгодод өрогөх өргөл, бэлэг сэлтэд оруулдаг бөгөөд “онгодын тайлга” зэрэг эрхэм ёслолд мөнх ногоон шилмүүс бүхий “ногоон өргөл” буюу “модон өргөл” өргөдөг байсан. Монгол үлгэр, түүх домог, хууч домогт “эхгүй хүүд эх болох, ханьгүй хүнд хань болох” ногоон торгон дээлтэй хүүрхэн гэж олонтаа гардаг бөгөөд түүнтэй учирсан тохиосон хүн болгон нэн их бэлгэшээдэг гэх зэргээр өгүүлдэг.
  • 21. Шар өнгөний бэлгэдэл Шар өнгөний гарал нь шороо буюу широй, шир гэсэн үгстэй гарал нэг хэмээн үздэг бөгөөд ертөнцийн үүслийн домогт тэргүүн туурвигч нэгэн атга шар шороош шившин тарнидаж газар тавьсан гэдэг өгүүлэмж байдаг. Шар шороон тивийг улмаар өнгө зүсээр нь хүндэтгэн “алтан дэлхий” хэмээн нэрлэх болсон. Элс шороог “шар” хэмээн тодотгосоноос үүсэлтэй нэгэн зүйл төсөөлөл бол “газрын шинж мэддэг шар зурхай, тэнгэрийн шинж мэддэг хар зурхай” гэх 2 зурхай юм. Шар өнгөний бэлгэдлийн эсрэг тал нь “шулмасын шар туяа” гэгч юм. Энэ нь цөвүүн цагийн муу ёр хэмээх шашны бэлгэдэлтэй холбоотой. Шашны бэлгэдлээс гадна монголын хуримын ёсны бэлгэдэл болсон “шархив хадаг”, “шар зус”(бугын хатаасан цус), “шар чихэр” (шар цавуу) нь хүмүүний бат бэх хэлхээ холбоог бэлгэддэг. Харин халх, дөрвөд туульд “шар хив” нь эв найрын бэлгэ болдог.
  • 22. Улаан өнгөний бэлгэдэл Улаан өнгө нь үүсэл гарлынхаа хувьд байгаль ертөнц, хүний соёл иргэншил дээрх хамги йн чухал үзэгдэл болсон гал, галын дөлийг төлөөлдөг. Хүний бие дээр бол цусны өнгийг бэлгэддэг. Жавартай тэнгэрийн хаяа нэг улаан Жаргалтай хатны хацар нэг улаан Жалганд ургасан сухай нэг улаан Галын өнгөөр бэлгэдэхийн бодитой утга нь улаан өнгөөр галыг төдийгүй түлэх түлш, чанах цай, суух сууц, түлээ зөөсөн уул хангайгаа хүртэл тодотгон нэрлэж цоллохоос эхэлдэг. “Улаан” гэдэг тодотгол цайны хувьд аагтай амттай гэсэни утгатай бол махан хүнсний хувьд шүүс идээний тодотгол болдог.
  • 23. Мах шүүсээр тахих тахилгыг “улаан тахилга” гэдэг. Үүнээс гадна цусны хүндэтгэл нь “шүүс”, “ул”, “шунх”, “зус” гэсэн тусгай бүлэг үгс байдаг. Улаан өнгийн бэлгэдэл нь шууд, дам аль нэгэн холбоогоор ихэнх тохиолдолд гал, галын заль дөлтэй утга авцалдаж байдаг. Монгол малгайн орой дээрх залаа нь монгол угсаатан гурван цагт галын заль мэт мандан бадрахын бэлгэдэл утга бөгөөд буриадууд түүнийг улаан сацаг маягаар дүрсэлдэг.
  • 24. Завсрын өнгөнүүдийн бэлгэдэл: Монгол утга соёл, өнгөний бэлгэдэл зүйд үндсэн өнгөний бэлгэдэл голлох үүрэгтэй байхаас гадна завсрын буюу боол өнгөнүүд дор дороо утга аясыг илэрхийлдэг. Завсрын өнгөөр дүрслэх урлагт туу зүгийн ад чөтгөр, ороолон шулмасын дүр дүрсийг энэ өнгөөр зурах арга барил түгээмэл болсон. Жишээ нь: Ад чөтгөрийн алив зүйлийн хий биеийг дүрслэхдээ үнсэн саарал, орог саарал, зэгэл зэвхий өнгө зүсмийг илүүтэй баримталдаг. Энэ нь нэг талаас тэдний орон байр, газрын хүйтэн цэвдэг, орог бүрэг өнгө байдлыг харуулахын зэрэгцээ зон олонд айдас, жихүүдэс төрүүлэх үүрэгтэй. Мөн түүнчлэн монгол утга утга соёлд өнгөний бэлгэдлийг дан дангаар нь авч үзэхээс гадна нэгдмэл цогцолбор нь бас өөр өөрийн гэсэн утга санааг нарийн нягт илэрхийлж байна.
  • 25.
  • 26. Эдгээрийг авч үзэхэд: Таван өнгө идээ Үндсэн өнгөний цогцолбор нь монголчуудын утга соёл, урлаг, аж байдалд нэвтрэн орсон байдаг. Жишээ нь: Хар идээ – архи, ус Шар идээ – шар тосны зүйл Ногоон буюу хөх идээ – ургамал, жимс, ногоо Улаан идээ – мах шүүс Цагаан идээ – сүү сүүн бүтээгдэхүүн гэх мэтээр монголчууд нэрлэдэг. Энэ нь өдгөөг хүртэл уламжлагдан ирсэн.
  • 27. Угсаатны өнгө ялгац Монголын уламжлалт бэлгэдэлт өнгө нь угсаатны ялгац тэмдэг болдог өвөрмөц онцлогтой байжээ. Эл уламжлал нь анх XIII-XIV зууны түүх-хууль цаазын сурвалж болох “Арван буянт номын цагаан түүхэнд” дурдагдсан байдаг. Өнгөөр чимэглэн нэрлэхдээ тухайн түмний угсаатны зүйн зарим онцлог той шууд холбоотой байдаг. Солонгосчууд “цагаан” гэсэн чимэг зүүдэг нь тэдний хувцасны өнгөтэй шууд холбоотой. Тангад Төвд нарыг “хар” гэх бөгөөд хар сарлагийн хялгасаар өөрсдөө нэхэж хийсэн хар аасарт тангадууд Төвдийн хязгаарт нүүдэллэдэг байсан. Туркестанд амьдран суудаг ястанд “шар” хэмээх чимэг зүүсэн нь шар эдлэл, барилгын өнгө нь байдаг.
  • 28. Монголчуудыг “хөх” хэмээх нь “Мөнх хөх тэнгэр” шүтдэг шүтлэгтэй нь холбоотой бөгөөд бөөгийн үзэлд буй тэнгэрийн цэнхэр өнгө нь байлдан дагууллын үеийн монгочуудын ноёлох байртай холбоотой учраас “хөх монголчууд” хэмээн өөрсдийгөө нэрлэдэг. Харин хятауудыг “улаан” гэсэн учрыг тайлбарлахад бэрхшээлтэй байдаг. Хятадыг “улаан” гэсэн нь тэдний хавар цагийн тэргүүлэгч цэцэг зулгарах үеийн байгалийн зураглалтай холбоотойгоор тайлбарлаж байна. Мөн энэтхэгийг “цагаан” гэх нь энэ улсын нэрийг төвдөөр “Жагар” хэмээн нэрлэсэнтэй шуулд холбоотой. Өнгөөр бэлгэдэх ёс нь ийнхүү гүн ухаан, ёс зүйн утгатай бөгөөд угсаатны ялгац тэмдэг болдогоороо онцлогтой. Угсаатны өнгөөр ялгах ёс нь ондоо ондоо харь угсаатны хувьд төдийгүй,нэгэн угсаатныг дотор нь удам гарлаар нь ялгахуйн үндэс болж өгдөг.
  • 29. ОВОГ ЯСНЫ ӨНГӨ ЯЛГАЦ Дархад, хуулар бөө нар бөө малгайгаа уг бөөд залран ирж буй онгод сахиусны толгой гэж үздэг учир малгайн дэвсгэр өнгө нь дурдсан бөөгийн яс овгийн эрхэмлэдэг өнгө юм. Жишээ нь хуулар бөөгийн малгайг улаан хүрэн, дархад бөөгийн малгайг хөх, бор, маанжраг бөөгийнхийг ногоон өнгийн эдээр тус тус өнгөлдөг. Түүнчлэгн дархад овгийг дотор нь хар дархад, ухаа дархад, хуулар овгийг дотор нь цагаан, хар, ногоон гэхчлэн ялгадаг.
  • 30. НИЙГМИЙН ЯЗГУУРЫН ӨНГӨ ЯЛГАЦ Өнгөөр бэлгэдэх ёс нь нийгмийн утга чанартай болох нь Чингис хааны ураг удмын хаад ноёдыг тэмдэглэдэг “алтан ургийнхан”, “цагаан яст” хүн, жирийн харц ардыг тэмдэглэсэн “хар яст” хүн гэсэн нэр томъёоноос ажиглаж болно. Шашин суртахууны өнгө ялгац Үзэл суртлын ялгааг мөн л өнгөөр ялгах уламжлал монголчуудын дунд байсан нь шашны хүрээнд тодорхой харагддаг байна. Шарын шашин – зонховын Улааны шашин – аг тарнийн ёс Хөхийн шашин – нангиад хуушаны ёс Харын – бөө мөргөл Цагааны – загалмайтны ёс зэрэг нэр томъёогоор илэрхийлдэг байх жишээтэй.
  • 31. Дүгнэлт Бэлгэдэл зүй гэдэг нь тухайн зүйлийг бусдад ойлгуулж, илэрхийлэх гэсэн утга агуулга бүхий соёлын биет зүйл гэж нэг талаараар нь хэлж болно. Өнгийн бэлгэдлийн анхдагч шинж нь түүний түгээмэл чанар байдаг бөгөөд хувиршгүй нэгэн зүйл нь өнгө юм. Өнгө нь хэзээ ямагт, хаа сайгүй бэлгэдлийн нэгэн тулгуур ай болж байдаг. Монголчуудын зан заншил, ахуй амьдралд өнгөний бэлгэдэл нь гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн байдаг. Жишээ нь: хадаг юм. Хадаг нь цагаан, шар, хөх, ногоон гэх зэрэг олон янз байдаг. Хадаг нь өөр өөрийн гэсэн утга учрыг илэрхийлдэг бол мөн монголчуудын өнгөний бэлгэдлийг нарийн тусгасан судалгааны бүтээл нь “Монголын нууц товчоо” гэж хэлэхэд хэлсдэхгүй байх. Улс орны мандан бадрах, сүр жавхланг хар, цагаан, хөх өнгүүд нэгдэн бат илэрхийлэлийг бий болгож байна. Үүнээс гадна өнгийг дотор нь үндсэн ба завсрын өнгө хэмээн хуваадаг бөгөөд тэг дундаа хар, цагаан өгийг эцэг өнгө гэж нэрлэдэг. Үндсэн өнгө нь нэг ёсондоо солонгын долоон өнгө бөгөөд харин завсрын өнгө нь саарал тэргүүтэй өнгөнүүд юм. Өнгө болгон тус тусдаа өөр өөрийн далд утга санааг илэрхийлж байдаг.
  • 32. Харин завсрын өнгүүд нь нийгмийн эрээн бараан эсвэл дүрслэх урлагт гол төлхүү хэрэглэдэг. Чөтгөр шулам хийгээд эрээвэр хураавар зүйлсийг цэгэл хүйтэн өнгөөр дүрсэлдэг байх жишээтэй. Мөн түүнчлэн улс орны ард түмэнг угсаа гарлаар ялгаж байхын тулд өнгөөр төлөөлүүлэн нэрлэж байсан түүх байдаг. Монголчууд өөрийсдийгөө “Хөх толбот”-той гэдэг бол Энэтхэгийн ард түмэнг цагаан хэмээдэг байжээ. Тэд бас таван тансаг идээгээ өнгөөр бэлгэддэг байсан. Өнгөний бэлгэдэл нь монголын ард түмний дунд түгээмэл байдаг байсаар ирсэн бөгөөд энэ өнөөг хүртэл залгамж холбоо болон хөгжсөөр өнөөдрийн нүүрийг үзэж байна.
  • 33. Ингээд бодоод үзэхэд монголчуудын ямар агуу өв соёлтой байсан нь тодхон харагдаж байна. Нүүдэлчин улсуудын дотроос монгол шиг үүх түүхээ бичиж үлдээсэн ард түмэн байдаггүйтэ адил өнгөний бэлгэдлийг ахуй амьдрал болон урлаг соёлдоо шингээсэн ард түмэн ховор байх. Хаанаас нь ч харсан миний монголын ард түмний ёс заншил, ахуй амьдрал, урлаг соёл нь өнгөний бэлгэдэлтэйгээ шууд холбоотой.
  • 34. Эцэст нь өгүүлэхэд өнгө болгон өөрийн үүргийг гүйцэтгэж байдаг бөгөөд тухайн улс орныхоо өв соёлд томоохон байр суурийг эзэлдэгээрээ нилээд онцлогтой. Хамгийн гол нь өнгө тухайн зүйлийнхээ хүндэтгэл нь болж өгдөгөөрөө мөн нарийн утга учрыг тодотгодог нь хамгийн гол ололт нь юм. Ингээд үзэхээр өнгө нь монголын ахуй амьдралд ямар чухал байр суурийг эзэлдэг шууд харагдаж байна. Ерөнхийдөө бол монголчууд маань эртнээс нааш өдгөөг хүртэл зан заншил, ахуй, соёлдоо өнгөний бэлгэдлийг дамжуулан бэлгэшээсээр өнөөг хүрсэн нь түүхийн шарласан хуудаснаа бэлхнээ харагдах гэлтэй. Тэр ч утгаараа монголын ард түмний соёл, аж ахуй, түүх зэрэг нь дэлхий дахинаа алдаршин мандаад байгаа нь үүнтэй холбоотой гэлтэй юм.
  • 35. Та өнөөдөр ёс заншлаа мэдэхгүй байж магадгүй юм. Гэхдээ та өнгөний бэлгэдлийг мэдэж байдаг. Энэ нь бидний хөх тэнгэрийг шүтэж, цагаан сүүгээр сайхан сэтгэлийг бэлгэдэг зэргээс шууд анзаарагдаж байдаг юм. Гэхдээ даяарчлагдсан өнөө үед үр хүүхдүүд, өсвөр үеийнхэн маань ёс заншлаа ахмад настнаа, цээрлэх ёс энэ тэрээ мэдэхгүй байгаа нь монгол гэдэг үндэстэн ямар ихээр өөрчлөгдөн бусад харийн иргэдийн соёлд уусаад мөдхөн алга болох цаг хаяанд ирснийг давхар санахад бас илүүдэхгүй байх. Монголчууд дэлхийн талыг захирч байхдаа морин дэл дээр бүх цэргийн хар сүлдээ мөн түүнчлэн мөнх хөх тэнгэрээ, мандан бадрахын цагаан сүлдээ хүндэтг эн дээдэлж авч явдаг байсантай шууд холбоотой юм. Тиймээс монголчууд гэлтгүй дэлхий дахинаа ер нь бол өнгөний бэлгэдлийг хэрэглэсээр ирсэн нь мэдээж. Тиймээс өнгө гэдэг зүйл ямар утга санааг илэрхийлж байдаг нь тухайн зүйлийнхээ үйл хөдлөл, үйл ажиллагааг шууд илэрхийлж байдгаараа онцлогтой юм.
  • 36.
  • 37. Ном зүй Гомбосүрэн.Ц, Дорждагва.Т.Өрнөдийн соёлын философи.УБ.,2010 Гуревич.П.С.Соёлын философи тэргүүн дэвтэр.УБ.,2011 Гуревич.П.С.Соёл судлал.УБ.,2004 Дулам.С.Монгол бэлгэдэл зүй тэргүүн дэвтэр.УБ.,2000 Дулам.С.Монгол бэлгэдэл зүй дэд дэвтэр.УБ.,2000 Дорждагва.Т.Соёл судлал.УБ.,2010 Мөнхсайхан.М.Соёл судлал.УБ.,2006 Нямбуу.Х.Хүндлэхийн дээд Хөх монголын төрийн ёслол Чингисийн тахилга.Өндөрхаан.,1992 А.А.Радугин.Соёл судлал.УБ.,1999 Соёл судлаач багш нарын үндэсний V-р семинарын материал.УБ.,2007 Цэвэл.Я.Монгол хэлний толь.УБ.,1966он Цэдэв.Д.”Монголын нууц товчоо”-ны бэлгэдэл зүй.УБ.,2002 Шагж.Б.Монгол үгийн тайлбар толь.УБ.,1994он ШУАкадеми.Эрдэм шинжилгээний бичиг II Гомбосүрэн.Ц, Дорждагва.Т.Өрнөдийн соёлын философи.УБ.,2010он.197-р тал Гомбосүрэн.Ц, Дорждагва.Т.Өрнөдийн соёлын философи.УБ.,2010он.197-р тал Гомбосүрэн.Ц, Дорждагва.Т.Өрнөдийн соёлын философи.УБ.,2010он.199-р тал Радугин.А.Соёл судлал.УБ.,1999он.302-р тал Радугин.А.Соёл судлал.УБ.,1999он.302-р тал Дулам.С.Монгол бэлгэдэл зүй тэргүүн дэвтэр.УБ.,2000он.5-р тал Дулам.С.Монгол бэлгэдэл зүй тэргүүн дэвтэр.УБ., 2000он.5-р тал Дулам.С.Монгол бэлгэдэл зүй тэргүүн дэвтэр.УБ.,2000он.15-р тал Цэдэв.Д.Монголын нууц товчооны бэлгэдэл зүй.УБ.,2002он.113-р тал Лувсанданзан.Алтан товч.УБ.,1986он.145-р тал Нямбуу.Х.Хүндлэхийн дээд Хөх монголын төрийн ёслол Чингисийн тахилга.Өндөрхаан.,1992он.138-р тал Цэдэв.Д.Монголын нууц товчооны бэлгэдэл зүй.УБ.2002он. 105-р тал Дулам.С.Монгол бэлгэдэл зүй тэргүүн дэвтэр.УБ.,2000он.28-р тал