SlideShare a Scribd company logo
1 of 15
БАГШИЙН ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
9.1. Багшийн хөдөлмөр зохион байгуулалтын тухай ухагдахуун
“Зохион байгуулалт хүчийг 10 дахин нэмэгдүүлдэг” гэж нэгэн суут хүн хэлсэн
байдаг. Сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийн шинжлэх ухааны үндэстэй зохион
байгуулахын зорилго нь багш сурагчын ажиллах бүхий л нөөц боломж, авъяас
чадавхи, цаг ашиглалтыг оновчтой зохион байгуулж сурган хүмүүжүүлэх ажлын
чанар, үр өгөөжийг дээшлүүлэх явдал юм. Сурган хүмүүжүүлэх ном зохиолд
багшийн хөдөлмөрийн шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах нь багшийн
хөдөлмөрлөх үйл явцыг боловсронгуй болгож бага зардал,цаг хугацаа, хүч тэнхээ
зарцуулж өндөр үр дүн хүрэхэд чиглэсэн үйлийн цогцолбор юм гэж үзсэн
байдаг/М.Л.Портнов1984/
СХЗ-н зарим ном зохиолд сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийн бүхэлд нь шинжлэх
ухааны үндэстэй зохион байгуулах гэдэгт сургуулийн хэмжээнд нийтлэг бүх дэг
журмыг мөрдөж биелүүлэх нөхцөл бүрдүүлэх,багш,сурагчид , ажилчдын
хөдөлмөрийн хуваарилах явдал юм гэж тэмдэглэсэн байдаг./Боловсрол судлалын
ерөнхий үндэс , 1997/
БАГШИЙН ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Эдгээрээс үзвэл сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийг зохион байгуулах
асуудал нь юуны түрүү сургуулийн хэмжээнд яригдах зүйл болох
нь тодорхой. Үүний дараа багшийн хувийн хөдөлмөр зохион
байгуулалтын тухай ярих нь зүйтэй.
Багшийн хөдөлмөрийг зохион байгуулах асуудалд ЕБС-ийн багш,
ажилтан бүр ажил үүргийн тодорхой хуваарьтай байх нь нэг
талаас сургуулийн ажил болгон тодорхой эзэнтэй байхаас гадна
багшийн үүрэг хариуцлага дээшлэн улмаар багш тодорхой нэг
ажлаар “гарших “ гэх зэрэг сайн талтай.ЕБС-ийн ажил үүргийн
хуваарь хийх үйл явц нь:
А/Сайн дурын үндсэн дээр хийгдэх
Б/Сонголт хийх боломжтой байх
В/Ачааллыг жигд хуварилах
Г/Тогтмол байх гэх мэт юм.
БАГШИЙН ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Эдгээр зүйлийг үндэслэн сургууль, хамт олон юуны
түрүүнд тогтмол ажлын график гаргаж ажиллах нь
чухал ач холбогдолтой. Жишээ нь сурган хүмүүжүүлэх
зөвлөлийн ажил, заах аргын нэгдлийн ажил, сурган
хүмүүжүүлэх уншлага, нээллтэй хичээлийн өдөрлөг,
эцэг эхийн өдөрлөг, сургуулийн тохижилт гэх зэрэг
тогтмол ажлын график гарган ажиллах нь эдгээрийг
хариуцсан багш ажилчдад ажлаа эртнээс төлөвлөн
бэлтгэх боломж олгодог. Багш нар сурган хүмүүжүүлэх
хөдөлмөрөө шинжлэх ухааны үндэстэй зохион
байгуулахад дараах хүчин зүйл нөлөөлдөг.
БАГШИЙН ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Сургуулийн захиргаанаас нийт багш нарын хөдөлмөрийг оновчтой , шинжлэх
ухааны үндэстэй зохион байгуулах талаар ямар бодлого, арга хэмжээ авч
хэрэгжүүлдэг.
Багш хүмүүжүүлэх хөдөлмөрийн шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах
талаар ямар мэдлэг туршлагатай , хувийн зохион байгуулалт, хөдөлмөрлөх
соёл, сахилга бат, ухамсар хэр хөгжсөн, багш аливаа ажлыг хойш тавилгүй
цаг хугацаанд нь чанартай хийж хийж хэвшсэн байдал, өөрийн хичээл
чармайлт, өөрийгөө дайчлах чадвар, идэвхи санаачилга, багшийн ажилдаа
хандах эерэг хандлага,бүтээлч сэтгэлгээний түвшин
Сургуулийн материаллаг бааз, уламжлал,нөхцөл орчин ямар байгаа гэх зэрэг
юм.
ЕБС-ийн удирдлагуудын анхаарах нэг зүйл бол багш нарыг урьдаас төлөвлөөгүй
гэнэтийн ажилд дайчлах , ажлаар дарахаас зайлсхийх явдал мөн. Учир нь энэ
тохиолдолд багш нарын ажлын төлөвлөгөө эвдэрч эхэлдэг.
Багшийн сурган хүмүүжүүлэх хөдөлмөр хэд хэдэн онцлогтой:
-уян хатан, бүтээлч шинжтэй, оюуны үйлдвэрлэл , хоёр субъектын харилцан
нөлөөлөл, хамтын үйл ажиллагаа, багшаас олон талын онцгой ур чадвар,
авъяас шаарддаг. Эдгээр онцлогийг харгалзан сургуулийн удирдлага, багш
нар хөдөлмөрөө зохион байгуулах хэрэгтэй.
БАГШИЙН ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Манай залуу багш нар сурган хүмүүжүүлэх хөдөлмөрөө зөв зохион
байгуулах тухай зохих мэдлэг арга барил эзэмших нь чухал.Учир нь ийм
арга барил дутаснаас тэд хэдий олон цаг ажиллах боловч СХА-ын үр дүн
нь төдийлөн сайн бус, ахиц багатай бэрхшээлтэй учирсаар байна.
Йимээс сурган хүмүүжүүлэх ажил хөдөлмөрөө зөв, оновчтой зохион
байгуулах тухай ямар мэдлэг, арга барил эзэмших шаардлагатай вэ?
Гэдгийг тодруулж үзье. Залуу багш сурган хүмүүжүүлэх ажил
хөдөлмөрөө оновчтой зохион байгуулах арга барил эзэмших ажил нь
сурган хүмүүжүүлэх тодорхой ажил болгонд хангалтай цаг ноогдуулж
зохих хүч хөдөлмөр зарцуулан түүнийг чанартай, үр өгөөжтэй хийх
үйлүүдийг хийж сурахаас эхэлнэ.
БАГШИЙН ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Сурган хүмүүжүүлэх ажил хөдөлмөрөө оновчтой зохион
байгуулахын тулд мөн цаг тоолох тэмдэглэл хөтлөж сурах
явдал чухал юм. Жишээлбэл багш 7 хоногийн турш
өглөөнөөс эхлэн орой болтол хэдийд юу юу хийснээ тусгай
дэвтэрт тодорхой бичиж тэмдэглэнэ.7 хоногийн дараа багш
тэмдэглэлдээ дүн шинжилгээ хийж
А. Ямар ажилд хэдий хэмжээний цаг хугацаа, хөдөлмөр
зарцуулж байгааг тогтоох
Б.ямар төрлийн ажил байнга давтагдаж байгаа
В.Юунд хангалтай цаг зарцуулж чадахгүй байгаа
Г.ажлын чанар ,үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд юунд
анхааран ажиллах хэрэгтэй зэргийг илрүүлж цаашид цагийн
хуваарь, өдрийн дэг хийж ажиллах баримжаатай болно.
Ингэж ажилласнаар цаг ашиглалтын коэффициентыг аажмаар
дээшлүүлэх боломжтой.
БАГШИЙН ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Багш нарын ийм тэмдэглэлээс үзэхэд ихэнх залуу
багш нар 1 өдөрт : хичээлдээ бэлдэхэд 2-3 цаг,
хичээл заахад 4-5 цаг хяэалтын ажил, тест шалгахад
1-2 цаг, ангитай ажиллахад 1-2 цаг, гэр орныхоо
ажилд 3-4 цаг, чөлөөт цаг 1-2 цаг, унтаж амархад 7-
8 цаг тус тус зарцуулдаг байна. Үүнийг үндэслэн
багш аль ээлжинд хичээл заахаас шалтгаалж өөртөө
тохирсон өдрийн дэг, цагийг хуваарь гарган
ажиллах нь зүйтэй.
9.2 ӨДРИЙН ДЭГ
Өдрийн дэг гэж юу вэ? Тэр ямар ач холбогдолтой вэ? Үүнийг янз бүрээр
ойлгох явдал байдаг. Ихэнх тохиолдолд өдрийн дэг гэдэг бол хүмүүс
ажил амралтаа зохицуулж эдгээрт зарцуулах цаг хугацааг оновчтой
хуваарилж мөрдөх, хийх ажлын ээлж дарааллыг тогтоосон журам юм.
Багшид өөрийн дэг хэрэгтэй юу? Гэсэн асуултанд багш нарын зарим нь
хэрэгтэй, хэрэггүй байх, зарим нь мэдэхгүй, хэрэггүй гэсэн янз бүрийн
хариулт өгдөг.
Сүүлийн үед цагийн хуваарь, өдрийн дэгийг хүмүүс их чухалчлах болсон.
Түүний гол учир шалтгаан бол хүн эрүүл саруул байх хэрэгцээ өссөнтэй
холбоотой.
Хүний бие махбодид физиологийн 100 гаруй процесс явагдаж байдаг ба
эдгээр нь хоногт тодорхой ритм буюу давтамжтай явагддаг байна. Хэрвээ
багш бүр сурган хүмүүжүүлэх ажлаа энэхүү давтамжийг харгалзан
түүний хэмнэл, давталтад тохируулан хийж чадвал эрүүл мэнддээ ямар
нэг хор хохиролгүйгээр их ачаалал даах боломжтой байдаг. Харин энэхүү
давтамжийг харгалзахгүйгээр ажиллавал амархан ядардаг.
Өөрөөр хэлбэл, хүний ядрах гэдэг бол ихэнх тохиолдолд их
ажил хийснээс биш харин хийж буй ажил үйл нь түүний
биологийн ритм буюу давтамжийг харгалзаагүй, түүнтэй
зөрсөнтэй холбоотой гэж эрүүл ахуйчид үздэг. Нөгөөтэйгүүр
хүн байнга нэг төрлийн ажил үйлийг удаан хугацааны турш
хийвэл бас амархан ядардаг. Иймээс янз бүрийн ажил үйлийг
ээлжлүүлэн хийвэл хүний ажлын чадамж сайжирдаг болохыг
тогтоосон байна. Иймд багш нар сурагчдыг сурах олон
төрлийн үйл ажиллагаанд татан оруулахаар хичээлээ
төлөвлөн бүтээлчээр зохион байгуулах юм бол аль аль нь
ядрахгүйгээр амжилттай сургах, сурах боломжтой. Жишээ
нь: Оюуны болон биеийн хөдөлмөрийг хослуулах.
Физиологийн үзэж байгаагаар өдрийн дэгийн зарим ажлыг хүн
өдөр бүр тодорхой тогтсон цагт давтан хийгээд байвал хүний
биед бас тодорхой тогтсон цагт давтан хийгээд байвал хүний
биед бас тодорхой хэмнэл бий болж тогтдог. Энэ нь бие
организмын ачаалал даах чадварыг дээшлүүлдэг.
Хоногт хүний бие организмын эрчимтэй ажиллах чадвар
ихэнх тохиолдолд 2 удаа, зарим үед 3 удаа дээд
хэмжээндээ хүрдэг. Энэ нь үдээс өмнө 9-11 цагийн
хооронд, үдээс хойш 15-17 цагийн хооронд, мөн 20-22
цагийн хооронд байдаг байна. Энэ үед хариуцлагатай,
оюуны их хүч тэнхээ шаардсан чухал ажлаа хийхээр
төлөвлөх нь зүйтэй. Ингэхдээ хүмүүсийн хувийн
онцлогийг харгалзахгүйгээр байж бас болохгүй. Жишээ
нь: Зарим хүмүүс өглөө эртлэн босож бичиж туурвих
ажлаа хийвэл илүү үр дүнд хүрдэг байхад зарим нь орой
шөнө сууж ажиллавал илүү үр бүтээлтэй байх явдал
байдаг. Иймээс хүн бүрийг өөрийгөө тодорхой хугацаанд
сайтар ажиглаж хэдий үед хамгийн үр бүтээлтэй
ажилладгаа олж тогтоон тэр үед эрчимтэй ажиллаж сурах
нь зүйтэй.
9.3 Цагийн хуваарь
Сурган хүмүүжүүлэх хөдөлмөр нь нарийн нийлмэл үзэгдэл ба түүнийг
хамгийн хүнд хөдөлмөрийн төрөлд багтаан үздэг. Багш хүн
ядрахгүйгээр ажлын цагийг үр ашигтай ашиглаж ихийг хийж
бүтээхийн тулд заавал цагийн хуваарьтай байх ёстой. Цагийн
хуваарь гэдэг бол хоногийн 24 цагийг юу юунд зарцуулахыг
урьдчилан хуваарилсан зүйл юм. Түүнийг дагаж мөрдөх нь хүний
бие организмд тодорхой хэмнэл бий болж эрүүл саруул байж ихийг
бүтээх боломж олгодог сайн талтай. Багшийн хоногийн
үлгэрчилсэн цагийн хуваарь:
Унтаж амрах 7-8 цаг 23 цагаас 7 цаг хүртэл
Хичээлийн бэлтгэл: Анх 3-5 цаг байдаг бол аажмаар багасч 1-2 цаг
болдог
Хичээл заах цаг: 4-6 цаг
Сургуулийн бусад ажил 1-2 цаг
Гэр орны ажил 3-4 цаг
Чөлөөт цаг 1-2 цаг
Унтаж амрах: Багшийн хөдөлмөр оюуны маш хүнд хөдөлмөрийн нэг учир тэрээр хоногт 8
цагт унтах нь зайлшгүй бөгөөд энэ цаг хөдөлгөөнгүй байх ёстойг анхааруулъя. Ямар ч
чухал ажил гарсан багш унтах цагаасаа хасахгүй байх хэрэгтэй.
Хичээлийн бэлтгэл: Багш хичээлийнхээ бүх бэлтгэлийг анх багш болж байх үед 4-5 цаг
хийдэг. Аажмаар дараа дараагийн жилүүдэд цагаа хэмнэн 1-2 цагт багтаан хийж сурах
хэрэгтэй.
Хичээл заах: Сургуулиас тогтоосон долоо хоногийн 19 цагийн нормыг үндэслэн багш нар
өдөрт 4-6 цагийн хичээл заадаг.
Сургуулийн бусад ажил: ЕБС нь, жишээ нь Заах аргын нэгдэл, захирлын дэргэдэх зөвлөл,
багш нарын хурал, семинар, сургалт, уулзалт, уралдаан тэмцээн зэргийг хийдэг тогтмол
өдөр, цаг гарган ажиллавал багш нарын цагийг дэмий үрэхгүй үр дүнтэй ашиглах боломж
илүү байдаг.
Гэр орны ажил : Манай ихэнх багш нар эмэгтэйчүүд учир тэдэнд гэр орны маш их ажил
байдаг. Үүнийг 3-4 цагт хийж амжуулахын тулд гэр орныхоо ажлаа хуваарилах,
өөрийнхөө хөдөлмөрийг хөнгөвчлөх арга хэмжээг авах хэрэгтэй. Гэрийн ажил их байгаа
үед чөлөөт цагаасааа авах боломжтой.
Чөлөөт цаг: Багш хүнд өөрийгөө хөгжүүлэх 1-2 цаг заавал байх хэрэгтэйг тэмдэглэе. Ихэнх
багш нар энэ чөлөөт цагийн ач холбогдлыг төдийлөн сайн ойлгодоггүй. Мөн чөлөөт
цагийг зүгээр суух цаг хэмээн сайн ойлгодоггүй. Мөн чөлөөт цагийг зүгээр суух цаг
хэмээн ойлгох явдал ч тааралддаг. Орчин үед чөлөөт цагийн зориулалт, утга агуулга
өөрчлөгдөж энэ бол хувь хүн өөрийн авъяас чадавхаа хөгжүүлж, өөрийгөө
төгөлдөржүүлэх боломж олгодог зүйл гэж үзэх болсон гэдгийг тэмдэглэе.
9.4 Цагийн нөөц
Улс орон зах зээлийн харилцаанд шилжиж цагийн үнэ цэн улам
өсөн нэмэгдсээрх байна. Цаг бол алт гэж хүмүүс ярих болсон.
Хэн цагтай уралдаж ажиллана тэр хийсэн зүйлтэй үлдэж
өөрийн гэсэн орон зай байр суурьтай болно.
Багш хүн өөрийн цагийн нөөцийг дараах зүйлээс гарган авч болно.
А. Сурагчдын бичгийн ажлыг шалгах ажлыг оновчтой болгох.
Б. Сурагчдын гэрийн даалгаврыг шалгах ажлыг оновчтой зохион
байгуулах.
В. Ээлжит хичээлийн төлөвлөгөөг 20х30 см хэмжээний цаасан
дээр зайтай бичиж дараа дараагийн хичээлийн жилүүдэд
түүнийгээ баяжуулан дахин ашиглах боломжтой хийх.
Г. Багш цаг баримтлаж сурах, цагийг үр өгөөжтэй ашиглаж сурах,
бусдын цагийг дэмий үрэхээс зайлсхийх.
Д. Хичээлийн хуваарийг багш нарын саналыг үндэслэн хийх,
ажлыг жигд хуваарилах, цонхгүй оновчтой хийх гэх мэт
Анхаарал тавьсан
та бүхэнд
баярлалаа

More Related Content

What's hot

Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаанХүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаанbraving
 
Цахим хичээл
Цахим хичээлЦахим хичээл
Цахим хичээлshagdarjab
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдTsekeel Tsekee
 
илтгэл 2010
илтгэл 2010илтгэл 2010
илтгэл 2010Horolsuren
 
Монгол уламжлалт тоглоом наадгай
Монгол уламжлалт тоглоом наадгайМонгол уламжлалт тоглоом наадгай
Монгол уламжлалт тоглоом наадгайShagaishuu Xoo
 
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛБАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛmngntsetseg_bsndorj2014
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэtungalag
 
хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111hishgee79
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэBaterdene Tserendash
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 
багшлах ур чадварыг сайжруулах арга зам
багшлах ур чадварыг сайжруулах  арга замбагшлах ур чадварыг сайжруулах  арга зам
багшлах ур чадварыг сайжруулах арга замAnkhbayar Chuluunbaatar
 
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлаганийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагаSukhochirxna
 
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435
36cf0793 4435-4275-8353-6f21e461243536cf0793 4435-4275-8353-6f21e4612435
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435odbaatar sodob
 
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх ньхүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх ньАзжаргал Нинжбадгар
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооschool14
 

What's hot (20)

ном унших арга
ном унших арганом унших арга
ном унших арга
 
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаанХүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
 
Цахим хичээл
Цахим хичээлЦахим хичээл
Цахим хичээл
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
 
ECON302-хичээл 1 /20190108/
ECON302-хичээл 1 /20190108/ECON302-хичээл 1 /20190108/
ECON302-хичээл 1 /20190108/
 
илтгэл 2010
илтгэл 2010илтгэл 2010
илтгэл 2010
 
Монгол уламжлалт тоглоом наадгай
Монгол уламжлалт тоглоом наадгайМонгол уламжлалт тоглоом наадгай
Монгол уламжлалт тоглоом наадгай
 
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛБАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
 
хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111хүүхэд гэж хэн бэ 11111
хүүхэд гэж хэн бэ 11111
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
багшлах ур чадварыг сайжруулах арга зам
багшлах ур чадварыг сайжруулах  арга замбагшлах ур чадварыг сайжруулах  арга зам
багшлах ур чадварыг сайжруулах арга зам
 
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлаганийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
 
K hicheel
K hicheelK hicheel
K hicheel
 
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435
36cf0793 4435-4275-8353-6f21e461243536cf0793 4435-4275-8353-6f21e4612435
36cf0793 4435-4275-8353-6f21e4612435
 
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх ньхүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
 
эцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцооэцэг эхийн оролцоо
эцэг эхийн оролцоо
 
Hariltsaa
HariltsaaHariltsaa
Hariltsaa
 
PDON101-Хичээл-12 -1
PDON101-Хичээл-12 -1PDON101-Хичээл-12 -1
PDON101-Хичээл-12 -1
 

Similar to TTMON402-Хичээл-5

What pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-studentWhat pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-studentzob_2007
 
Biologi shu 2014
Biologi shu 2014Biologi shu 2014
Biologi shu 2014Odon Ch
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyoyunbileg08
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyoyunbileg08
 
8 шим ба шим бус бодисыг загварчлах
8 шим ба шим бус бодисыг загварчлах 8 шим ба шим бус бодисыг загварчлах
8 шим ба шим бус бодисыг загварчлах gerelchimeg88
 
Илтгэл
ИлтгэлИлтгэл
Илтгэлsurenee
 
хичээлд анализ хийх тухай
хичээлд анализ хийх тухайхичээлд анализ хийх тухай
хичээлд анализ хийх тухайА. Aku
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлагydmaa
 
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүйДаалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүйzob_2007
 
Rel
RelRel
RelMUST
 
хичээлийн төлөвлөлт
хичээлийн төлөвлөлтхичээлийн төлөвлөлт
хичээлийн төлөвлөлтsaixana
 
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлагабагшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлагаmoojii0318
 
Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)
Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)
Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)lxagvaochir_sh
 

Similar to TTMON402-Хичээл-5 (20)

What pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-studentWhat pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
What pedagogical-method-must-you-use-to-develop-every-student
 
Biologi shu 2014
Biologi shu 2014Biologi shu 2014
Biologi shu 2014
 
Gar dohio
Gar dohioGar dohio
Gar dohio
 
Mat bag
Mat bagMat bag
Mat bag
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
 
Fukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson studyFukuchi sensei's lesson study
Fukuchi sensei's lesson study
 
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.МөнгөнжинТитэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
 
hogjil
hogjilhogjil
hogjil
 
8 шим ба шим бус бодисыг загварчлах
8 шим ба шим бус бодисыг загварчлах 8 шим ба шим бус бодисыг загварчлах
8 шим ба шим бус бодисыг загварчлах
 
Илтгэл
ИлтгэлИлтгэл
Илтгэл
 
хичээлд анализ хийх тухай
хичээлд анализ хийх тухайхичээлд анализ хийх тухай
хичээлд анализ хийх тухай
 
Biologi
BiologiBiologi
Biologi
 
анги удирдах урлаг
анги удирдах урлаганги удирдах урлаг
анги удирдах урлаг
 
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүйДаалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй
Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй
 
Rel
RelRel
Rel
 
ЭДЦС Бага 3-н О
ЭДЦС Бага 3-н ОЭДЦС Бага 3-н О
ЭДЦС Бага 3-н О
 
хичээлийн төлөвлөлт
хичээлийн төлөвлөлтхичээлийн төлөвлөлт
хичээлийн төлөвлөлт
 
Nasa
NasaNasa
Nasa
 
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлагабагшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
багшийн хөгжил сурган хүмүүжүүлэх уншлага
 
Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)
Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)
Hicheeliin sudalgaa (n.oyuntsetseg)
 

More from E-Gazarchin Online University

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 
ESON101-Хичээл 2 /20190116/
ESON101-Хичээл 2 /20190116/ESON101-Хичээл 2 /20190116/
ESON101-Хичээл 2 /20190116/
 

TTMON402-Хичээл-5

  • 1.
  • 2. БАГШИЙН ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 9.1. Багшийн хөдөлмөр зохион байгуулалтын тухай ухагдахуун “Зохион байгуулалт хүчийг 10 дахин нэмэгдүүлдэг” гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг. Сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийн шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахын зорилго нь багш сурагчын ажиллах бүхий л нөөц боломж, авъяас чадавхи, цаг ашиглалтыг оновчтой зохион байгуулж сурган хүмүүжүүлэх ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх явдал юм. Сурган хүмүүжүүлэх ном зохиолд багшийн хөдөлмөрийн шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах нь багшийн хөдөлмөрлөх үйл явцыг боловсронгуй болгож бага зардал,цаг хугацаа, хүч тэнхээ зарцуулж өндөр үр дүн хүрэхэд чиглэсэн үйлийн цогцолбор юм гэж үзсэн байдаг/М.Л.Портнов1984/ СХЗ-н зарим ном зохиолд сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийн бүхэлд нь шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах гэдэгт сургуулийн хэмжээнд нийтлэг бүх дэг журмыг мөрдөж биелүүлэх нөхцөл бүрдүүлэх,багш,сурагчид , ажилчдын хөдөлмөрийн хуваарилах явдал юм гэж тэмдэглэсэн байдаг./Боловсрол судлалын ерөнхий үндэс , 1997/
  • 3. БАГШИЙН ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Эдгээрээс үзвэл сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийг зохион байгуулах асуудал нь юуны түрүү сургуулийн хэмжээнд яригдах зүйл болох нь тодорхой. Үүний дараа багшийн хувийн хөдөлмөр зохион байгуулалтын тухай ярих нь зүйтэй. Багшийн хөдөлмөрийг зохион байгуулах асуудалд ЕБС-ийн багш, ажилтан бүр ажил үүргийн тодорхой хуваарьтай байх нь нэг талаас сургуулийн ажил болгон тодорхой эзэнтэй байхаас гадна багшийн үүрэг хариуцлага дээшлэн улмаар багш тодорхой нэг ажлаар “гарших “ гэх зэрэг сайн талтай.ЕБС-ийн ажил үүргийн хуваарь хийх үйл явц нь: А/Сайн дурын үндсэн дээр хийгдэх Б/Сонголт хийх боломжтой байх В/Ачааллыг жигд хуварилах Г/Тогтмол байх гэх мэт юм.
  • 4. БАГШИЙН ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Эдгээр зүйлийг үндэслэн сургууль, хамт олон юуны түрүүнд тогтмол ажлын график гаргаж ажиллах нь чухал ач холбогдолтой. Жишээ нь сурган хүмүүжүүлэх зөвлөлийн ажил, заах аргын нэгдлийн ажил, сурган хүмүүжүүлэх уншлага, нээллтэй хичээлийн өдөрлөг, эцэг эхийн өдөрлөг, сургуулийн тохижилт гэх зэрэг тогтмол ажлын график гарган ажиллах нь эдгээрийг хариуцсан багш ажилчдад ажлаа эртнээс төлөвлөн бэлтгэх боломж олгодог. Багш нар сурган хүмүүжүүлэх хөдөлмөрөө шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулахад дараах хүчин зүйл нөлөөлдөг.
  • 5. БАГШИЙН ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Сургуулийн захиргаанаас нийт багш нарын хөдөлмөрийг оновчтой , шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах талаар ямар бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Багш хүмүүжүүлэх хөдөлмөрийн шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах талаар ямар мэдлэг туршлагатай , хувийн зохион байгуулалт, хөдөлмөрлөх соёл, сахилга бат, ухамсар хэр хөгжсөн, багш аливаа ажлыг хойш тавилгүй цаг хугацаанд нь чанартай хийж хийж хэвшсэн байдал, өөрийн хичээл чармайлт, өөрийгөө дайчлах чадвар, идэвхи санаачилга, багшийн ажилдаа хандах эерэг хандлага,бүтээлч сэтгэлгээний түвшин Сургуулийн материаллаг бааз, уламжлал,нөхцөл орчин ямар байгаа гэх зэрэг юм. ЕБС-ийн удирдлагуудын анхаарах нэг зүйл бол багш нарыг урьдаас төлөвлөөгүй гэнэтийн ажилд дайчлах , ажлаар дарахаас зайлсхийх явдал мөн. Учир нь энэ тохиолдолд багш нарын ажлын төлөвлөгөө эвдэрч эхэлдэг. Багшийн сурган хүмүүжүүлэх хөдөлмөр хэд хэдэн онцлогтой: -уян хатан, бүтээлч шинжтэй, оюуны үйлдвэрлэл , хоёр субъектын харилцан нөлөөлөл, хамтын үйл ажиллагаа, багшаас олон талын онцгой ур чадвар, авъяас шаарддаг. Эдгээр онцлогийг харгалзан сургуулийн удирдлага, багш нар хөдөлмөрөө зохион байгуулах хэрэгтэй.
  • 6. БАГШИЙН ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Манай залуу багш нар сурган хүмүүжүүлэх хөдөлмөрөө зөв зохион байгуулах тухай зохих мэдлэг арга барил эзэмших нь чухал.Учир нь ийм арга барил дутаснаас тэд хэдий олон цаг ажиллах боловч СХА-ын үр дүн нь төдийлөн сайн бус, ахиц багатай бэрхшээлтэй учирсаар байна. Йимээс сурган хүмүүжүүлэх ажил хөдөлмөрөө зөв, оновчтой зохион байгуулах тухай ямар мэдлэг, арга барил эзэмших шаардлагатай вэ? Гэдгийг тодруулж үзье. Залуу багш сурган хүмүүжүүлэх ажил хөдөлмөрөө оновчтой зохион байгуулах арга барил эзэмших ажил нь сурган хүмүүжүүлэх тодорхой ажил болгонд хангалтай цаг ноогдуулж зохих хүч хөдөлмөр зарцуулан түүнийг чанартай, үр өгөөжтэй хийх үйлүүдийг хийж сурахаас эхэлнэ.
  • 7. БАГШИЙН ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Сурган хүмүүжүүлэх ажил хөдөлмөрөө оновчтой зохион байгуулахын тулд мөн цаг тоолох тэмдэглэл хөтлөж сурах явдал чухал юм. Жишээлбэл багш 7 хоногийн турш өглөөнөөс эхлэн орой болтол хэдийд юу юу хийснээ тусгай дэвтэрт тодорхой бичиж тэмдэглэнэ.7 хоногийн дараа багш тэмдэглэлдээ дүн шинжилгээ хийж А. Ямар ажилд хэдий хэмжээний цаг хугацаа, хөдөлмөр зарцуулж байгааг тогтоох Б.ямар төрлийн ажил байнга давтагдаж байгаа В.Юунд хангалтай цаг зарцуулж чадахгүй байгаа Г.ажлын чанар ,үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд юунд анхааран ажиллах хэрэгтэй зэргийг илрүүлж цаашид цагийн хуваарь, өдрийн дэг хийж ажиллах баримжаатай болно. Ингэж ажилласнаар цаг ашиглалтын коэффициентыг аажмаар дээшлүүлэх боломжтой.
  • 8. БАГШИЙН ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Багш нарын ийм тэмдэглэлээс үзэхэд ихэнх залуу багш нар 1 өдөрт : хичээлдээ бэлдэхэд 2-3 цаг, хичээл заахад 4-5 цаг хяэалтын ажил, тест шалгахад 1-2 цаг, ангитай ажиллахад 1-2 цаг, гэр орныхоо ажилд 3-4 цаг, чөлөөт цаг 1-2 цаг, унтаж амархад 7- 8 цаг тус тус зарцуулдаг байна. Үүнийг үндэслэн багш аль ээлжинд хичээл заахаас шалтгаалж өөртөө тохирсон өдрийн дэг, цагийг хуваарь гарган ажиллах нь зүйтэй.
  • 9. 9.2 ӨДРИЙН ДЭГ Өдрийн дэг гэж юу вэ? Тэр ямар ач холбогдолтой вэ? Үүнийг янз бүрээр ойлгох явдал байдаг. Ихэнх тохиолдолд өдрийн дэг гэдэг бол хүмүүс ажил амралтаа зохицуулж эдгээрт зарцуулах цаг хугацааг оновчтой хуваарилж мөрдөх, хийх ажлын ээлж дарааллыг тогтоосон журам юм. Багшид өөрийн дэг хэрэгтэй юу? Гэсэн асуултанд багш нарын зарим нь хэрэгтэй, хэрэггүй байх, зарим нь мэдэхгүй, хэрэггүй гэсэн янз бүрийн хариулт өгдөг. Сүүлийн үед цагийн хуваарь, өдрийн дэгийг хүмүүс их чухалчлах болсон. Түүний гол учир шалтгаан бол хүн эрүүл саруул байх хэрэгцээ өссөнтэй холбоотой. Хүний бие махбодид физиологийн 100 гаруй процесс явагдаж байдаг ба эдгээр нь хоногт тодорхой ритм буюу давтамжтай явагддаг байна. Хэрвээ багш бүр сурган хүмүүжүүлэх ажлаа энэхүү давтамжийг харгалзан түүний хэмнэл, давталтад тохируулан хийж чадвал эрүүл мэнддээ ямар нэг хор хохиролгүйгээр их ачаалал даах боломжтой байдаг. Харин энэхүү давтамжийг харгалзахгүйгээр ажиллавал амархан ядардаг.
  • 10. Өөрөөр хэлбэл, хүний ядрах гэдэг бол ихэнх тохиолдолд их ажил хийснээс биш харин хийж буй ажил үйл нь түүний биологийн ритм буюу давтамжийг харгалзаагүй, түүнтэй зөрсөнтэй холбоотой гэж эрүүл ахуйчид үздэг. Нөгөөтэйгүүр хүн байнга нэг төрлийн ажил үйлийг удаан хугацааны турш хийвэл бас амархан ядардаг. Иймээс янз бүрийн ажил үйлийг ээлжлүүлэн хийвэл хүний ажлын чадамж сайжирдаг болохыг тогтоосон байна. Иймд багш нар сурагчдыг сурах олон төрлийн үйл ажиллагаанд татан оруулахаар хичээлээ төлөвлөн бүтээлчээр зохион байгуулах юм бол аль аль нь ядрахгүйгээр амжилттай сургах, сурах боломжтой. Жишээ нь: Оюуны болон биеийн хөдөлмөрийг хослуулах. Физиологийн үзэж байгаагаар өдрийн дэгийн зарим ажлыг хүн өдөр бүр тодорхой тогтсон цагт давтан хийгээд байвал хүний биед бас тодорхой тогтсон цагт давтан хийгээд байвал хүний биед бас тодорхой хэмнэл бий болж тогтдог. Энэ нь бие организмын ачаалал даах чадварыг дээшлүүлдэг.
  • 11. Хоногт хүний бие организмын эрчимтэй ажиллах чадвар ихэнх тохиолдолд 2 удаа, зарим үед 3 удаа дээд хэмжээндээ хүрдэг. Энэ нь үдээс өмнө 9-11 цагийн хооронд, үдээс хойш 15-17 цагийн хооронд, мөн 20-22 цагийн хооронд байдаг байна. Энэ үед хариуцлагатай, оюуны их хүч тэнхээ шаардсан чухал ажлаа хийхээр төлөвлөх нь зүйтэй. Ингэхдээ хүмүүсийн хувийн онцлогийг харгалзахгүйгээр байж бас болохгүй. Жишээ нь: Зарим хүмүүс өглөө эртлэн босож бичиж туурвих ажлаа хийвэл илүү үр дүнд хүрдэг байхад зарим нь орой шөнө сууж ажиллавал илүү үр бүтээлтэй байх явдал байдаг. Иймээс хүн бүрийг өөрийгөө тодорхой хугацаанд сайтар ажиглаж хэдий үед хамгийн үр бүтээлтэй ажилладгаа олж тогтоон тэр үед эрчимтэй ажиллаж сурах нь зүйтэй.
  • 12. 9.3 Цагийн хуваарь Сурган хүмүүжүүлэх хөдөлмөр нь нарийн нийлмэл үзэгдэл ба түүнийг хамгийн хүнд хөдөлмөрийн төрөлд багтаан үздэг. Багш хүн ядрахгүйгээр ажлын цагийг үр ашигтай ашиглаж ихийг хийж бүтээхийн тулд заавал цагийн хуваарьтай байх ёстой. Цагийн хуваарь гэдэг бол хоногийн 24 цагийг юу юунд зарцуулахыг урьдчилан хуваарилсан зүйл юм. Түүнийг дагаж мөрдөх нь хүний бие организмд тодорхой хэмнэл бий болж эрүүл саруул байж ихийг бүтээх боломж олгодог сайн талтай. Багшийн хоногийн үлгэрчилсэн цагийн хуваарь: Унтаж амрах 7-8 цаг 23 цагаас 7 цаг хүртэл Хичээлийн бэлтгэл: Анх 3-5 цаг байдаг бол аажмаар багасч 1-2 цаг болдог Хичээл заах цаг: 4-6 цаг Сургуулийн бусад ажил 1-2 цаг Гэр орны ажил 3-4 цаг Чөлөөт цаг 1-2 цаг
  • 13. Унтаж амрах: Багшийн хөдөлмөр оюуны маш хүнд хөдөлмөрийн нэг учир тэрээр хоногт 8 цагт унтах нь зайлшгүй бөгөөд энэ цаг хөдөлгөөнгүй байх ёстойг анхааруулъя. Ямар ч чухал ажил гарсан багш унтах цагаасаа хасахгүй байх хэрэгтэй. Хичээлийн бэлтгэл: Багш хичээлийнхээ бүх бэлтгэлийг анх багш болж байх үед 4-5 цаг хийдэг. Аажмаар дараа дараагийн жилүүдэд цагаа хэмнэн 1-2 цагт багтаан хийж сурах хэрэгтэй. Хичээл заах: Сургуулиас тогтоосон долоо хоногийн 19 цагийн нормыг үндэслэн багш нар өдөрт 4-6 цагийн хичээл заадаг. Сургуулийн бусад ажил: ЕБС нь, жишээ нь Заах аргын нэгдэл, захирлын дэргэдэх зөвлөл, багш нарын хурал, семинар, сургалт, уулзалт, уралдаан тэмцээн зэргийг хийдэг тогтмол өдөр, цаг гарган ажиллавал багш нарын цагийг дэмий үрэхгүй үр дүнтэй ашиглах боломж илүү байдаг. Гэр орны ажил : Манай ихэнх багш нар эмэгтэйчүүд учир тэдэнд гэр орны маш их ажил байдаг. Үүнийг 3-4 цагт хийж амжуулахын тулд гэр орныхоо ажлаа хуваарилах, өөрийнхөө хөдөлмөрийг хөнгөвчлөх арга хэмжээг авах хэрэгтэй. Гэрийн ажил их байгаа үед чөлөөт цагаасааа авах боломжтой. Чөлөөт цаг: Багш хүнд өөрийгөө хөгжүүлэх 1-2 цаг заавал байх хэрэгтэйг тэмдэглэе. Ихэнх багш нар энэ чөлөөт цагийн ач холбогдлыг төдийлөн сайн ойлгодоггүй. Мөн чөлөөт цагийг зүгээр суух цаг хэмээн сайн ойлгодоггүй. Мөн чөлөөт цагийг зүгээр суух цаг хэмээн ойлгох явдал ч тааралддаг. Орчин үед чөлөөт цагийн зориулалт, утга агуулга өөрчлөгдөж энэ бол хувь хүн өөрийн авъяас чадавхаа хөгжүүлж, өөрийгөө төгөлдөржүүлэх боломж олгодог зүйл гэж үзэх болсон гэдгийг тэмдэглэе.
  • 14. 9.4 Цагийн нөөц Улс орон зах зээлийн харилцаанд шилжиж цагийн үнэ цэн улам өсөн нэмэгдсээрх байна. Цаг бол алт гэж хүмүүс ярих болсон. Хэн цагтай уралдаж ажиллана тэр хийсэн зүйлтэй үлдэж өөрийн гэсэн орон зай байр суурьтай болно. Багш хүн өөрийн цагийн нөөцийг дараах зүйлээс гарган авч болно. А. Сурагчдын бичгийн ажлыг шалгах ажлыг оновчтой болгох. Б. Сурагчдын гэрийн даалгаврыг шалгах ажлыг оновчтой зохион байгуулах. В. Ээлжит хичээлийн төлөвлөгөөг 20х30 см хэмжээний цаасан дээр зайтай бичиж дараа дараагийн хичээлийн жилүүдэд түүнийгээ баяжуулан дахин ашиглах боломжтой хийх. Г. Багш цаг баримтлаж сурах, цагийг үр өгөөжтэй ашиглаж сурах, бусдын цагийг дэмий үрэхээс зайлсхийх. Д. Хичээлийн хуваарийг багш нарын саналыг үндэслэн хийх, ажлыг жигд хуваарилах, цонхгүй оновчтой хийх гэх мэт