Д.БАТБОЛД:
ДААЛГАВРААР
СУРАЛЦАГЧДЫН ОРОЛЦООГ
ХАНГАЖ, СУРАЛЦАХ ҮЙЛИЙГ
ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
2016 он II сар №02
Ирэх жилээс хүүхдүүд
өөрийнхөө хувь заяаг
сонгодог болно
Хичээлийн судалгааны илтгэл
бичих зөвлөмж
Багш хүн судлаач
байх ёстой
БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ
Ундааны хүчиллэг шинжийг
бууруулж болох уу?
Байгалийн ухааны туршилт
хийх аргазүйд суралцсан
тэмдэглэлээс
17ЗӨВЛӨХ БАГШ
өөрийн идэвхтэй үйл ажиллагаагаар мэдлэгээ
бүтээх замаар оюуны чадвараа хөгжүүлэх, харин
сургахын мөн чанар нь даалгаврыг хэрэгжүүлэх
явцад суралцагчийн оролцоог хангаж, суралцах
үйлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааны орчин
бүрдүүлэхэд оршино (1 дүгээр зураг).
1. Бидний боловсруулж туршсан энэхүү
арга зүйд даалгаврыг дараах 2 зорилгоор
боловсруулан хэрэгжүүлж, үр дүнг нь үнэлдэг.
Үүнд: Суралцагчдын судлагдахууны агуулгад
боловсруулалт хийх оюуны чадварыг хөгжүүлэх
2. Суралцагчдын идэвхтэй оролцоог хангаж,
суралцах үйлийг дэмжих
1 дүгээр зураг. Даалгавар бол хэрэглэгдэхүүн ч мөн,
үйл ажиллагаа ч мөн
Товчхондоо суралцахуй дахь даалгавар
бол суралцагчдын оюуны чадварыг илрүүлэх,
хөгжүүлэх, үнэлэх зориулалт бүхий хэрэглэгдэхүүн
ба түүнийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн багш,
суралцагчдын хамтын үйл ажиллагааны шүтэн
барилдлага байдлаар хэрэгждэг үйл явц юм.
Үндсэн хэсэг: Энэхүү арга зүйн мөн чанарыг
“Суралцагчдын оролцоог хангах”, “Суралцах үйлийг
дэмжих” гэсэн хоёр гол санаа тодорхойлдог.
СУРАЛЦАГЧДЫН ОРОЛЦООГ ХАНГАХ
Суралцагчид судлагдахууны агуулгад
боловсруулалт хийхийн тулд эхлээд багшийн
дамжуулж буй мэдээллийг өөрт нь давамгайлж буй
мэдээллийг хүлээн авах хэв шинжид тулгуурлан
хүлээн авдаг. Ингэхдээ багшийн дамжуулж буй
мэдээллийг харах, сонсох, биеэр үйлдэх замаар
гээд цогц байдлаар хүлээн авч чадвал суралцагчид
тухайн мэдээллийн талаар бүрэн гүйцэд төсөөлөлтэй
болно (2 дугаар зураг).
Гэхдээ суралцагчдын анхаарлын төвлөрлийг
аль болох удаан хугацаанд тогтвортой байлгах
үүднээс багш мэдээллээ тухайн суралцагчдад
илүү давамгайлж байгаа хэв шинжээс нь эхэлж
дамжуулах хэрэгтэй. Жишээ нь тухайн суралцагчдад
мэдээллийг хүлээн авах хэв шинжүүд харах, сонсох,
биеэр үйлдэх гэсэн эрэмбэтэйгээр давамгайлж
байсан бол багш зурагт үзүүлэн, дүрс бичлэг
эхэлж үзүүлээд тайлбар яриагаар үргэлжлүүлж,
эцэст нь биеэр үйлдэх хэлбэрийн үйл ажиллагааг
хэрэгжүүлнэ гэсэн үг.
2 дугаар зураг. Даалгавар бол хэрэглэгдэхүүн ч мөн,
үйл ажиллагаа ч мөн
Ийнхүүдаалгаврыгтавиххэлбэрээсуралцагчдад
давамгайлж буй мэдээллийг хүлээн авах хэв
шинжид тохируулж байгаа явдал нь үнэндээ багш
дамжуулах гэж буй мэдлэгийнхээ гадаад тавилын
хэлбэрийг дотоод тавилын хэлбэртэй ойролцоо
болгож байгаа хэрэг юм. Ингэснээр суралцахуй
дахь суралцагчдын оролцоог хангахад чиглэсэн
эхний алхам хийгдлээ.
Ийнхүү суралцагчид тухайн даалгаврын
талаар бүрэн гүйцэд төсөөлөл авсны дараа
түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэрийг
мөн л суралцагчдад давамгайлж буй мэдээлэлд
боловсруулалт хийх хэв шинжид (Идэвхтэн,
Эргэцүүлэн бодогч, Онолч, Прагматикч) тохируулах
хэрэгтэй болдог. Мэдээлэлд боловсруулалт хийх
эдгээр хэв шинжүүдийн аль алин нь суралцагч
бүрт ямар нэг хэмжээгээр байдаг учраас багшийн
үйл ажиллагаанд туршилт, ажиглалт хийж баримт
бүрдүүлэх, хоорондоо харилцаж санаа бодлоо
солилцох, баримтуудын талаар эргэцүүлэн бодох,
шинэ санаанууд гаргах, логик бүтцэд оруулах,
хийсвэр төсөөлөл, загвар бүтээх зэрэг үйл
ажиллагаанууд бүгдээрээ багтсан байх хэрэгтэй
гэсэн үг. Иймд багш энэ тохиолдолд багаар ажиллах
зохион байгуулалтын хэлбэрийг сонговол илүү
тохирно. Ингэхдээ мэдээлэлд боловсруулалт хийх
тухайн хэв шинж бусдаасаа хүчтэй давамгайлж
байгаа төлөөлөл бүрээс баг тус бүрт орсон байхаар
тооцвол багийн гишүүн бүр өөрийн хэв шинжид
тохирсон үйл ажиллагаанууд дээр давамгай
оролцоотой байж чадна. Мөн давамгайлал өндөр
байгаа хэв шинжид тохирох даалгавруудын жинлэх
хувийг өндөр байлгахад анхаарах хэрэгтэй.
Ингэснээр суралцахуй дахь суралцагчдын оролцоог
хангахад чиглэсэн хоёр дахь алхам хийгдлээ.
Товчхондоо энэхүү арга зүйд суралцагчдын
оролцоо хангагдсан байдлыг дараах 2 шалгуур
үзүүлэлтээр илрүүлж үнэлдэг. Үүнд:
1. Даалгаврын тавилын хэлбэр суралцагчдад
давамгайлж буй мэдээллийг хүлээн авах хэв
шинж-д тохирч байх
2. Даалгаврыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны
хэлбэр суралцагчдад давамгайлж буй мэдээлэлд
боловсруулалт хийх хэв шинж-д тохирч байх
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
16
ЗӨВЛӨХБАГШ
Хураангуй: Гадны удирдлагатай уламжлалт
багшлахуйг өөрийн удирдлагатай (Self-direct-
ed learning), өөрийн зохицуулалттай (Self-regu-
lated learning) суралцахуйн онолын үзэл санааг
үндэс болгон шинэчлэхийн тулд манай багш
нар сургалтын бүх асуудлыг өөрөө зохицуулж,
мэдээллийг өөрөө боловсруулан дамжуулж ирсэн
уламжлалт арга зүйгээсээ татгалзаж, суралцахуйн
бүхий л асуудалд сурч буй хүний идэвхтэй оролцоог
хангаж, түүнд мэдлэгээ өөрөө бие даан бүтээх
боломж олгосон орчинг цогцоор нь бүрдүүлэхэд
чиглэгдсэн шинэ арга зүйг эзэмших хэрэгтэй
байна. Гэтэл дараах хоёр асуудлыг хэрхэн шийдэх
талаар тэдэнд тодорхой үйлийн баримжаа байхгүй
байгаагаас болоод манай боловсролын салбарт
багшлахуйн тал дээр суралцахуйн гаралтанд
нөлөөлөхүйц дорвитой ахиц, үр дүн харагдахгүй
байгаа юм. Үүнд:
1. Суралцагчийн чадвар, чадамжийг илрүүлэх,
хөгжүүлэх, үнэлэх зорилгоор даалгавруудыг
хэрхэн боловсруулах
2. Боловсруулсан даалгавруудаа суралцагчийн
үйл төвтэй (Суралцагчид идэвхтэй оролцоотой
байж, суралцах үйл бүтээмж сайтай байх)
хэрэгжүүлэхийн тулд ямар хүчин зүйлүүдийг
хэрхэн тооцох
Тэгвэл энэ хоёр асуудлыг хэрхэн шийдэж болох
талаар багш нарт тодорхой үйлийн баримжаа
өгөх зорилгоор боловсруулсан “Даалгавраар
суралцагчдын оролцоог хангаж, суралцах
үйлийг дэмжих арга зүй”-г сургалтанд туршиж
үзэхэд гадны удирдлагатай уламжлалт арга зүйг
хэрэгжүүлснээс 3 дахин сайн үр дүн гарч байна.
Түлхүүр үг: Мэдээллийг хүлээн авах хэв шинж,
мэдээлэлд боловсруулалт хийх хэв шинж,
даалгаврыг тавих хэлбэр, даалгаврыг хэрэгжүүлэх
үйл ажиллагааны хэлбэр, оюуны чадвар, оюун
ухаан ажиллах цикл
Оршил: Суралцахуй бол дотоод мөн чанар
талаасаа хүний оюун ухаан судлагдахууны
агуулга (knowledge)-д боловсруулалт хийж
буй (processing) хийсвэр үйл явц, харин
гадаад үзэгдэл талаасаа суралцагчдын оюуны
чадварыг хөгжүүлэх зорилгоор өрнөж буй багш,
суралцагчдын харилцаа, хамтын үйл ажиллагаа
юм. Үнэндээ суралцагчийн оюун ухаан ямар
түвшинд ажиллаж байгааг бид зөвхөн багшийн
нөлөөлөлд түүний үзүүлж буй хариу үйлдлээр нь
л биежүүлж мэдэх боломжтой байдаг. Тэгэхээр
суралцахуй дахь багшийн нөлөөллийг даалгавар,
харин суралцагчийн хариу үйлдлийг даалгаврын
гүйцэтгэлтустусилэрхийлнэгэжүзвэлсуралцахуйг
бүхэлдээ даалгавраар дамжин хэрэгждэг үйл явц
гэж үзэж болно. Иймд суралцахуйд сурахын мөн
чанар нь суралцагч даалгавар гүйцэтгэх явцдаа
ДААЛГАВРААР
СУРАЛЦАГЧДЫН ОРОЛЦООГ
ХАНГАЖ, СУРАЛЦАХ
ҮЙЛИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р сургуулийн зөвлөх багш Даваа
овогтой Батболд нь УБДС-ийг 1989 онд физик-математикийн багш мэргэжлээр
төгссөн.Боловсролынсалбарт27жилтасралтгүйажиллахдаатэрээрболовсролын
тогтолцоо, сургалтын хөтөлбөр, технологи зэргийг орчин үеийн нийгмийн эрэлт
шаардлагад нийцүүлэн шинэчлэх, сургалтын материаллаг, сэтгэл зүйн, үйлийн
орчныг цогцоор нь бүрдүүлэх, багшлах хүний нөөцийн бүтээх чадавхийг
ажлын байран дээр нь хөгжүүлэх, сургалтын үйл ажиллагаан дахь эцэг эхийн
оролцоог чанаржуулах, сургалтын байгууллагын бүтэц, менежментийг улам
бүр төгөлдөржүүлэх замаар сургалтын чанар, үр дүнг 2-3 дахин нэмэгдүүлэх
чиглэлээр эрэл хайгуул, судалгааны ажил хийж ирсэн. “Сургалтын технологийн
шинэчлэл”, “Сургалтын менежмент”, “Цогц чадамжид суурилсан бага, дунд
боловсролын шинэчилсэн стандарт”, “Суралцагчийн үйл төвтэй арга зүй”
гэх мэт боловсролын шинэчлэлтэй холбоотой ихэнх төсөл, хөтөлбөрүүдийг
үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүнд орж ажилласнаас гадна
боловсролын онол, арга зүйн асуудлаар эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл,
ЕБС-ийн сурах бичиг, багшийн гарын авлага, зөвлөмж зэрэг нийт 30 гаруй
бүтээлийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгожээ.
19ЗӨВЛӨХ БАГШСУРАЛЦАХ ҮЙЛИЙГ ДЭМЖИХ
Суралцахуйн дотоод мөн чанар нь
суралцагчдын оюуны чадварыг хөгжүүлэхэд орших
тул судлагдахууны агуулгад боловсруулалт хийх
үйл явцыг бид бүхэлд нь хянах, удирдах үүднээс
Боловсролын зорилгын Шинэ таксоном (Robert
J.Marzano, John S.Kendall, The New Taxonomy of
Educational Objectives, 2007)-ыг энд хэрэглэсэн
юм. Өөрөөр хэлбэл суралцагчийн оюун ухааныг
“Селф-систем  Метакогнитив систем  Когнитив
систем  Метакогнитив систем  Селф-систем”
гэсэн циклээр ажиллуулахыг зорьсон гэсэн үг (3
дугаар зураг).
3 дугаар зураг. Хүний оюун ухааны
ажиллах зарчим
Тухайлбал:
1. Гаднаас сенсор бүртгэгч эрхтнүүдээр дамжин
ирсэн даалгаврыг эхлээд Селф-систем (Self-sys-
tem) хүлээн авч түүнийг гүйцэтгэх оролдлого
хийх үү үгүй юу гэдгийг шийддэг. Жишээ нь
суралцагч тухайн даалгаврыг гүйцэтгэж чадна
гэдэгтээ итгэсэн, ач холбогдолтой, сонирхол,
эрэлтэд нь нийцсэн, цаашид хэрэг болно гэж
тус тус үзсэн тохиолдолд түүнд “Оролдоод
үзье” гэсэн сэдэл төрдөг. Иймд Селф-систем
“Тийм” (эсрэг тохиолдолд “үгүй”) гэсэн шийдвэр
гаргана. Хэрэв “Үгүй” гэсэн шийдвэр гаргасан
бол суралцагчид сурах сэдэл үүсэхгүй бөгөөд
тэрээр үйлд оролцохгүй гэсэн үг.
2. Ингээд Метакогнитив систем (Metacognitive
system) даалгаврыг гүйцэтгэхэд шаардлагатай
зорилго, зорилт, стратеги, тактик боловсруулах
асуудлуудыг зохицуулна. Тухайлбал шинэ
мэдлэгийг яагаад эзэмших гэж байгаа зорилгоо
тодорхойлно, түүнийг хэрэгжүүлэхийн тулд юу
хийхээ төлөвлөнө гэсэн үг.
3. Метакогнитив систем ажиллахдаа заавал
Когнитив систем (Cognitive system)-тэй
холбогддог. Энд мэдлэгийг Сэргээн санах, Утга
өгөх, Задлан шинжлэх, Мэдлэгээ хэрэглэх гэсэн
оюуны үйлүүд хийгддэг учраас когнитив систем
нь мэдээллийг идэвхтэй боловсруулах, мэдлэг
бүтээх, асуудлын шийдлийг олоход шийдвэрлэх
үүрэг гүйцэтгэдэг.
Суралцагч багшийн өгсөн даалгаврыг
амжилттай гүйцэтгэх эсэх нь мэдээжийн хэрэг
түүний Мэдлэг (Knowledge)-ийн сангийн өмнөх
бүтцээс шууд хамаарах болно. Хэрэв тухайн
суралцагчийн УХС-нд байгаа мэдлэгийн сан
эмх цэгцтэй, цар хүрээ өргөн байхаас гадна зөв
бүтэцтэй, логик уялдаа холбоо сайтай байвал
тэрээр бүтээмж сайтай ажиллана гэсэн үг. Эсрэг
тохиолдолд түүнд мэдлэгийг өөрөө зохиомжлон
бүтээхэд нь бэрхшээл үүсэх болно.
4. Ингээд суралцагч даалгаврыг гүйцэтгэж
дууссан бол эргээд Метакогнитив систем
ажиллаж гүйцэтгэлээ хянах, тодруулах зүйл
таксономыг хэрэглэн боловсруулсан даалгавруудын
гүйцэтгэлийн хувиар илрүүлж үнэлнэ (Robert
J.Marzano, John S.Kendall, Designing & Assessing
Educational Objectives: Applying the New Taxonomy,
2007).
Арга зүйг туршсан үр дүн: Энэхүү туршилт
судалгаанд Өмнөговь аймгийн төвийн 1477
хүүхэдтэй нэгэн сургуулийн 5-р ангийн 2 бүлгийн
63 суралцагч, Цогтцэций сумын 720 хүүхэдтэй нэгэн
сургуулийн 5-р ангийн 2 бүлгийн 50 суралцагч тус
тус хамрагдсан. Энэхүү судалгаагаар бид суралцахуй
зөвхөн суралцагчдын оролцоог хангаж, сурах үйлийг
дэмжихэд чиглэгдсэн багшийн үйл ажиллагаанаас
хамаарсан тохиолдолд үр дүн нь дунджаар “B+
” үнэлгээ
авах, харин зөвхөн багш мэдээлэл дамжуулахад
чиглэгдсэн үйл ажиллагаанаас хамаарсан тохиолдолд
үр дүн нь дунджаар “C” үнэлгээ авах түвшинд тус
тус байх, мөн үүний зэрэгцээ Боловсролын зорилгын
Шинэ таксономыг зорилготойгоор хэрэглэвэл
суралцахуйн үр дүн ойролцоогоор 17%-иар илүү
сайжрах боломжтой гэдгийг тус тус олж тогтоолоо.
Дүгнэлт: “Даалгавраар суралцагчдын оролцоог
хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй”-г
хэрэгжүүлэхэд гарсан үр дүн гадны удирдлагатай
уламжлалт арга зүйг хэрэгжүүлснээс 3 дахин өндөр
байгаан шалтгаан нь Боловсролын зорилгын Шинэ
таксономыг үндэс болгосон, мөн багшийн үйл
ажиллагаанд дараах 3 зарчмыг тусгаж өгсөн явдалд
оршиж байна (4 дүгээр зураг). Үүнд:
1. Суралцагчдад сул хөгжсөн байгаа оюуны
чадваруудыг хөгжүүлэхэд түлхүү ач холбогдол
өгөх
2. Даалгаврын тавил ба түүнийг хэрэгжүүлэх үйл
ажиллагааны хэлбэрийг суралцагчдад давамгайлж
буй сурахуйн хэв шинжид тус тус тохируулах
замаар суралцагчдын оролцоог хангах
3. Судлагдахууны агуулгад боловсруулалт хийх
явцад суралцагчдын оюун ухааныг “Селф-
систем  Метакогнитив систем  Когнитив
систем  Метакогнитив систем  Селф-систем”
гэсэн циклээр бүрэн гүйцэд ажиллуулах замаар
суралцах үйлийг дэмжих
НОМ ЗҮЙ
1. Доёд.У, Далайжамц.Ц, Сургалтын гүн ухаан ба арга
судлалын үндэс, Сургалтын менежмент, УБ.1998.
2. Бурмаа.Б, Нэргүй.Н, Доёд.У, Сургалтын сэтгэл
судлалын үндэс, Сургалтын менежмент, УБ.1998.
3. Бурмаа.Б, Батболд.Д, Гэндэнжамц.С, Байгалийн
ухааны хичээлийн даалгаварт гарч буй шинэчлэл,
Боловсрол судлал сэтгүүл, 2013/08, х.38-45
4. Батболд.Д, Боловсролын зорилгын таксономын
хөгжил, Боловсрол судлал сэтгүүл. Дугаар 2013/07
5. Батболд.Д, Алимаа.Б, Уугантуяа.Г, Хүүхэд нэг
бүрийг хөгжүүлэхийн тулд багшлах арга зүй ямар
байх ёстой вэ?, Боловсрол судлал сэтгүүл, 2014/02
(100), х.31-41.
6. Батболд.Д, Золбоо.Э, Шинэ таксономыг хэрэглэн
даалгаврыг хэрхэн боловсруулах вэ?, Боловсрол
судлал сэтгүүл, 2015.
БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ
18
ЗӨВЛӨХБАГШ
СУРАЛЦАХ ҮЙЛИЙГ ДЭМЖИХ
Суралцахуйн дотоод мөн чанар нь
суралцагчдын оюуны чадварыг хөгжүүлэхэд орших
тул судлагдахууны агуулгад боловсруулалт хийх
үйл явцыг бид бүхэлд нь хянах, удирдах үүднээс
Боловсролын зорилгын Шинэ таксоном (Robert
J.Marzano, John S.Kendall, The New Taxonomy of
Educational Objectives, 2007)-ыг энд хэрэглэсэн
юм. Өөрөөр хэлбэл суралцагчийн оюун ухааныг
“Селф-систем  Метакогнитив систем  Когнитив
систем  Метакогнитив систем  Селф-систем”
гэсэн циклээр ажиллуулахыг зорьсон гэсэн үг (3
дугаар зураг).
3 дугаар зураг. Хүний оюун ухааны
ажиллах зарчим
Тухайлбал:
1. Гаднаас сенсор бүртгэгч эрхтнүүдээр дамжин
ирсэн даалгаврыг эхлээд Селф-систем (Self-sys-
tem) хүлээн авч түүнийг гүйцэтгэх оролдлого
хийх үү үгүй юу гэдгийг шийддэг. Жишээ нь
суралцагч тухайн даалгаврыг гүйцэтгэж чадна
гэдэгтээ итгэсэн, ач холбогдолтой, сонирхол,
эрэлтэд нь нийцсэн, цаашид хэрэг болно гэж
тус тус үзсэн тохиолдолд түүнд “Оролдоод
үзье” гэсэн сэдэл төрдөг. Иймд Селф-систем
“Тийм” (эсрэг тохиолдолд “үгүй”) гэсэн шийдвэр
гаргана. Хэрэв “Үгүй” гэсэн шийдвэр гаргасан
бол суралцагчид сурах сэдэл үүсэхгүй бөгөөд
тэрээр үйлд оролцохгүй гэсэн үг.
2. Ингээд Метакогнитив систем (Metacognitive
system) даалгаврыг гүйцэтгэхэд шаардлагатай
зорилго, зорилт, стратеги, тактик боловсруулах
асуудлуудыг зохицуулна. Тухайлбал шинэ
мэдлэгийг яагаад эзэмших гэж байгаа зорилгоо
тодорхойлно, түүнийг хэрэгжүүлэхийн тулд юу
хийхээ төлөвлөнө гэсэн үг.
3. Метакогнитив систем ажиллахдаа заавал
Когнитив систем (Cognitive system)-тэй
холбогддог. Энд мэдлэгийг Сэргээн санах, Утга
өгөх, Задлан шинжлэх, Мэдлэгээ хэрэглэх гэсэн
оюуны үйлүүд хийгддэг учраас когнитив систем
нь мэдээллийг идэвхтэй боловсруулах, мэдлэг
бүтээх, асуудлын шийдлийг олоход шийдвэрлэх
үүрэг гүйцэтгэдэг.
Суралцагч багшийн өгсөн даалгаврыг
амжилттай гүйцэтгэх эсэх нь мэдээжийн хэрэг
түүний Мэдлэг (Knowledge)-ийн сангийн өмнөх
бүтцээс шууд хамаарах болно. Хэрэв тухайн
суралцагчийн УХС-нд байгаа мэдлэгийн сан
эмх цэгцтэй, цар хүрээ өргөн байхаас гадна зөв
бүтэцтэй, логик уялдаа холбоо сайтай байвал
тэрээр бүтээмж сайтай ажиллана гэсэн үг. Эсрэг
тохиолдолд түүнд мэдлэгийг өөрөө зохиомжлон
бүтээхэд нь бэрхшээл үүсэх болно.
4. Ингээд суралцагч даалгаврыг гүйцэтгэж
дууссан бол эргээд Метакогнитив систем
ажиллаж гүйцэтгэлээ хянах, тодруулах зүйл
байвал асуух, алдаагаа засаж залруулах,
гүйцэтгэлээ үнэлэх зэрэг үйлүүд хийгдэнэ.
5. Эцэст нь Селф-систем ажиллаж суралцагч
эзэмшсэн мэдлэгийнхээ ач холбогдол, үнэ цэн,
өөрт гарсан ахиц, амжилтаа үнэлж мэдэрснээр
дараагийн түвшний сэдэл үүснэ гэх мэт энэхүү
үйл явц дахин давтагдаж спиралиар тасралтгүй
үргэлжилдэг.
Ээлжит хичээлийн бүтэц ч гэсэн энэхүү
циклээр хэрэгжих учиртай. Учир нь хүний
оюун ухаан автомат үйл ажиллагаатай тул
энэхүү циклийн аль нэг хэсэгт догол үүсэхэд л
тэрээр мэдээлэлд бүрэн дүүрэн боловсруулалт
хийж чадахгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл
судлагдахууны агуулгад боловсруулалт хийх
үйл явц доголдож, суралцагчийн бүтээмж
буурна гэсэн үг. Иймд суралцахуйг үр дүнтэй
өрнүүлэхийн тулд суралцагчдын оюун ухаан
хэвийн ажиллахад бэрхшээл учруулаад байгаа
сул хөгжсөн чадваруудыг хөгжүүлэхэд чиглэгдсэн
даалгавруудыг багш түлхүү хэрэгжүүлэх
замаар суралцах үйлийг дэмжих хэрэгтэй. Энэ
тохиолдолд даалгаврыг суралцагчдын когнитив
бүтцийг илрүүлэх, улмаар түүнийг сул хөгжсөн
бүтцийг сайжруулж хөгжүүлэх зориулалттай
хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байгаа юм.
Суралцагчдын оюуны чадварыг илрүүлэх
шалгуур үзүүлэлт болгож бид энд боловсролын
зорилгын Шинэ таксономын оюуны үйлийн айн
Сэргээн санах, Утга өгөх, Задлан шинжлэх,
Мэдлэгээ хэрэглэх, Метакогнитив систем, Селф-
систем гэсэн 6 түвшний чадварыг тус тус сонгосон.
Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг суралцахуйн
оролт ба гаралт дээр боловсролын зорилгын Шинэ
Утас: 7014 0069 Вэб: www.itpd.mn

Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй

  • 1.
    Д.БАТБОЛД: ДААЛГАВРААР СУРАЛЦАГЧДЫН ОРОЛЦООГ ХАНГАЖ, СУРАЛЦАХҮЙЛИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ 2016 он II сар №02 Ирэх жилээс хүүхдүүд өөрийнхөө хувь заяаг сонгодог болно Хичээлийн судалгааны илтгэл бичих зөвлөмж Багш хүн судлаач байх ёстой БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ Ундааны хүчиллэг шинжийг бууруулж болох уу? Байгалийн ухааны туршилт хийх аргазүйд суралцсан тэмдэглэлээс
  • 2.
    17ЗӨВЛӨХ БАГШ өөрийн идэвхтэйүйл ажиллагаагаар мэдлэгээ бүтээх замаар оюуны чадвараа хөгжүүлэх, харин сургахын мөн чанар нь даалгаврыг хэрэгжүүлэх явцад суралцагчийн оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааны орчин бүрдүүлэхэд оршино (1 дүгээр зураг). 1. Бидний боловсруулж туршсан энэхүү арга зүйд даалгаврыг дараах 2 зорилгоор боловсруулан хэрэгжүүлж, үр дүнг нь үнэлдэг. Үүнд: Суралцагчдын судлагдахууны агуулгад боловсруулалт хийх оюуны чадварыг хөгжүүлэх 2. Суралцагчдын идэвхтэй оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих 1 дүгээр зураг. Даалгавар бол хэрэглэгдэхүүн ч мөн, үйл ажиллагаа ч мөн Товчхондоо суралцахуй дахь даалгавар бол суралцагчдын оюуны чадварыг илрүүлэх, хөгжүүлэх, үнэлэх зориулалт бүхий хэрэглэгдэхүүн ба түүнийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн багш, суралцагчдын хамтын үйл ажиллагааны шүтэн барилдлага байдлаар хэрэгждэг үйл явц юм. Үндсэн хэсэг: Энэхүү арга зүйн мөн чанарыг “Суралцагчдын оролцоог хангах”, “Суралцах үйлийг дэмжих” гэсэн хоёр гол санаа тодорхойлдог. СУРАЛЦАГЧДЫН ОРОЛЦООГ ХАНГАХ Суралцагчид судлагдахууны агуулгад боловсруулалт хийхийн тулд эхлээд багшийн дамжуулж буй мэдээллийг өөрт нь давамгайлж буй мэдээллийг хүлээн авах хэв шинжид тулгуурлан хүлээн авдаг. Ингэхдээ багшийн дамжуулж буй мэдээллийг харах, сонсох, биеэр үйлдэх замаар гээд цогц байдлаар хүлээн авч чадвал суралцагчид тухайн мэдээллийн талаар бүрэн гүйцэд төсөөлөлтэй болно (2 дугаар зураг). Гэхдээ суралцагчдын анхаарлын төвлөрлийг аль болох удаан хугацаанд тогтвортой байлгах үүднээс багш мэдээллээ тухайн суралцагчдад илүү давамгайлж байгаа хэв шинжээс нь эхэлж дамжуулах хэрэгтэй. Жишээ нь тухайн суралцагчдад мэдээллийг хүлээн авах хэв шинжүүд харах, сонсох, биеэр үйлдэх гэсэн эрэмбэтэйгээр давамгайлж байсан бол багш зурагт үзүүлэн, дүрс бичлэг эхэлж үзүүлээд тайлбар яриагаар үргэлжлүүлж, эцэст нь биеэр үйлдэх хэлбэрийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэсэн үг. 2 дугаар зураг. Даалгавар бол хэрэглэгдэхүүн ч мөн, үйл ажиллагаа ч мөн Ийнхүүдаалгаврыгтавиххэлбэрээсуралцагчдад давамгайлж буй мэдээллийг хүлээн авах хэв шинжид тохируулж байгаа явдал нь үнэндээ багш дамжуулах гэж буй мэдлэгийнхээ гадаад тавилын хэлбэрийг дотоод тавилын хэлбэртэй ойролцоо болгож байгаа хэрэг юм. Ингэснээр суралцахуй дахь суралцагчдын оролцоог хангахад чиглэсэн эхний алхам хийгдлээ. Ийнхүү суралцагчид тухайн даалгаврын талаар бүрэн гүйцэд төсөөлөл авсны дараа түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэрийг мөн л суралцагчдад давамгайлж буй мэдээлэлд боловсруулалт хийх хэв шинжид (Идэвхтэн, Эргэцүүлэн бодогч, Онолч, Прагматикч) тохируулах хэрэгтэй болдог. Мэдээлэлд боловсруулалт хийх эдгээр хэв шинжүүдийн аль алин нь суралцагч бүрт ямар нэг хэмжээгээр байдаг учраас багшийн үйл ажиллагаанд туршилт, ажиглалт хийж баримт бүрдүүлэх, хоорондоо харилцаж санаа бодлоо солилцох, баримтуудын талаар эргэцүүлэн бодох, шинэ санаанууд гаргах, логик бүтцэд оруулах, хийсвэр төсөөлөл, загвар бүтээх зэрэг үйл ажиллагаанууд бүгдээрээ багтсан байх хэрэгтэй гэсэн үг. Иймд багш энэ тохиолдолд багаар ажиллах зохион байгуулалтын хэлбэрийг сонговол илүү тохирно. Ингэхдээ мэдээлэлд боловсруулалт хийх тухайн хэв шинж бусдаасаа хүчтэй давамгайлж байгаа төлөөлөл бүрээс баг тус бүрт орсон байхаар тооцвол багийн гишүүн бүр өөрийн хэв шинжид тохирсон үйл ажиллагаанууд дээр давамгай оролцоотой байж чадна. Мөн давамгайлал өндөр байгаа хэв шинжид тохирох даалгавруудын жинлэх хувийг өндөр байлгахад анхаарах хэрэгтэй. Ингэснээр суралцахуй дахь суралцагчдын оролцоог хангахад чиглэсэн хоёр дахь алхам хийгдлээ. Товчхондоо энэхүү арга зүйд суралцагчдын оролцоо хангагдсан байдлыг дараах 2 шалгуур үзүүлэлтээр илрүүлж үнэлдэг. Үүнд: 1. Даалгаврын тавилын хэлбэр суралцагчдад давамгайлж буй мэдээллийг хүлээн авах хэв шинж-д тохирч байх 2. Даалгаврыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэр суралцагчдад давамгайлж буй мэдээлэлд боловсруулалт хийх хэв шинж-д тохирч байх БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 16 ЗӨВЛӨХБАГШ Хураангуй: Гадны удирдлагатай уламжлалт багшлахуйг өөрийн удирдлагатай (Self-direct- ed learning), өөрийн зохицуулалттай (Self-regu- lated learning) суралцахуйн онолын үзэл санааг үндэс болгон шинэчлэхийн тулд манай багш нар сургалтын бүх асуудлыг өөрөө зохицуулж, мэдээллийг өөрөө боловсруулан дамжуулж ирсэн уламжлалт арга зүйгээсээ татгалзаж, суралцахуйн бүхий л асуудалд сурч буй хүний идэвхтэй оролцоог хангаж, түүнд мэдлэгээ өөрөө бие даан бүтээх боломж олгосон орчинг цогцоор нь бүрдүүлэхэд чиглэгдсэн шинэ арга зүйг эзэмших хэрэгтэй байна. Гэтэл дараах хоёр асуудлыг хэрхэн шийдэх талаар тэдэнд тодорхой үйлийн баримжаа байхгүй байгаагаас болоод манай боловсролын салбарт багшлахуйн тал дээр суралцахуйн гаралтанд нөлөөлөхүйц дорвитой ахиц, үр дүн харагдахгүй байгаа юм. Үүнд: 1. Суралцагчийн чадвар, чадамжийг илрүүлэх, хөгжүүлэх, үнэлэх зорилгоор даалгавруудыг хэрхэн боловсруулах 2. Боловсруулсан даалгавруудаа суралцагчийн үйл төвтэй (Суралцагчид идэвхтэй оролцоотой байж, суралцах үйл бүтээмж сайтай байх) хэрэгжүүлэхийн тулд ямар хүчин зүйлүүдийг хэрхэн тооцох Тэгвэл энэ хоёр асуудлыг хэрхэн шийдэж болох талаар багш нарт тодорхой үйлийн баримжаа өгөх зорилгоор боловсруулсан “Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй”-г сургалтанд туршиж үзэхэд гадны удирдлагатай уламжлалт арга зүйг хэрэгжүүлснээс 3 дахин сайн үр дүн гарч байна. Түлхүүр үг: Мэдээллийг хүлээн авах хэв шинж, мэдээлэлд боловсруулалт хийх хэв шинж, даалгаврыг тавих хэлбэр, даалгаврыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэр, оюуны чадвар, оюун ухаан ажиллах цикл Оршил: Суралцахуй бол дотоод мөн чанар талаасаа хүний оюун ухаан судлагдахууны агуулга (knowledge)-д боловсруулалт хийж буй (processing) хийсвэр үйл явц, харин гадаад үзэгдэл талаасаа суралцагчдын оюуны чадварыг хөгжүүлэх зорилгоор өрнөж буй багш, суралцагчдын харилцаа, хамтын үйл ажиллагаа юм. Үнэндээ суралцагчийн оюун ухаан ямар түвшинд ажиллаж байгааг бид зөвхөн багшийн нөлөөлөлд түүний үзүүлж буй хариу үйлдлээр нь л биежүүлж мэдэх боломжтой байдаг. Тэгэхээр суралцахуй дахь багшийн нөлөөллийг даалгавар, харин суралцагчийн хариу үйлдлийг даалгаврын гүйцэтгэлтустусилэрхийлнэгэжүзвэлсуралцахуйг бүхэлдээ даалгавраар дамжин хэрэгждэг үйл явц гэж үзэж болно. Иймд суралцахуйд сурахын мөн чанар нь суралцагч даалгавар гүйцэтгэх явцдаа ДААЛГАВРААР СУРАЛЦАГЧДЫН ОРОЛЦООГ ХАНГАЖ, СУРАЛЦАХ ҮЙЛИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 6-р сургуулийн зөвлөх багш Даваа овогтой Батболд нь УБДС-ийг 1989 онд физик-математикийн багш мэргэжлээр төгссөн.Боловсролынсалбарт27жилтасралтгүйажиллахдаатэрээрболовсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөр, технологи зэргийг орчин үеийн нийгмийн эрэлт шаардлагад нийцүүлэн шинэчлэх, сургалтын материаллаг, сэтгэл зүйн, үйлийн орчныг цогцоор нь бүрдүүлэх, багшлах хүний нөөцийн бүтээх чадавхийг ажлын байран дээр нь хөгжүүлэх, сургалтын үйл ажиллагаан дахь эцэг эхийн оролцоог чанаржуулах, сургалтын байгууллагын бүтэц, менежментийг улам бүр төгөлдөржүүлэх замаар сургалтын чанар, үр дүнг 2-3 дахин нэмэгдүүлэх чиглэлээр эрэл хайгуул, судалгааны ажил хийж ирсэн. “Сургалтын технологийн шинэчлэл”, “Сургалтын менежмент”, “Цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын шинэчилсэн стандарт”, “Суралцагчийн үйл төвтэй арга зүй” гэх мэт боловсролын шинэчлэлтэй холбоотой ихэнх төсөл, хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүнд орж ажилласнаас гадна боловсролын онол, арга зүйн асуудлаар эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, ЕБС-ийн сурах бичиг, багшийн гарын авлага, зөвлөмж зэрэг нийт 30 гаруй бүтээлийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгожээ.
  • 3.
    19ЗӨВЛӨХ БАГШСУРАЛЦАХ ҮЙЛИЙГДЭМЖИХ Суралцахуйн дотоод мөн чанар нь суралцагчдын оюуны чадварыг хөгжүүлэхэд орших тул судлагдахууны агуулгад боловсруулалт хийх үйл явцыг бид бүхэлд нь хянах, удирдах үүднээс Боловсролын зорилгын Шинэ таксоном (Robert J.Marzano, John S.Kendall, The New Taxonomy of Educational Objectives, 2007)-ыг энд хэрэглэсэн юм. Өөрөөр хэлбэл суралцагчийн оюун ухааныг “Селф-систем  Метакогнитив систем  Когнитив систем  Метакогнитив систем  Селф-систем” гэсэн циклээр ажиллуулахыг зорьсон гэсэн үг (3 дугаар зураг). 3 дугаар зураг. Хүний оюун ухааны ажиллах зарчим Тухайлбал: 1. Гаднаас сенсор бүртгэгч эрхтнүүдээр дамжин ирсэн даалгаврыг эхлээд Селф-систем (Self-sys- tem) хүлээн авч түүнийг гүйцэтгэх оролдлого хийх үү үгүй юу гэдгийг шийддэг. Жишээ нь суралцагч тухайн даалгаврыг гүйцэтгэж чадна гэдэгтээ итгэсэн, ач холбогдолтой, сонирхол, эрэлтэд нь нийцсэн, цаашид хэрэг болно гэж тус тус үзсэн тохиолдолд түүнд “Оролдоод үзье” гэсэн сэдэл төрдөг. Иймд Селф-систем “Тийм” (эсрэг тохиолдолд “үгүй”) гэсэн шийдвэр гаргана. Хэрэв “Үгүй” гэсэн шийдвэр гаргасан бол суралцагчид сурах сэдэл үүсэхгүй бөгөөд тэрээр үйлд оролцохгүй гэсэн үг. 2. Ингээд Метакогнитив систем (Metacognitive system) даалгаврыг гүйцэтгэхэд шаардлагатай зорилго, зорилт, стратеги, тактик боловсруулах асуудлуудыг зохицуулна. Тухайлбал шинэ мэдлэгийг яагаад эзэмших гэж байгаа зорилгоо тодорхойлно, түүнийг хэрэгжүүлэхийн тулд юу хийхээ төлөвлөнө гэсэн үг. 3. Метакогнитив систем ажиллахдаа заавал Когнитив систем (Cognitive system)-тэй холбогддог. Энд мэдлэгийг Сэргээн санах, Утга өгөх, Задлан шинжлэх, Мэдлэгээ хэрэглэх гэсэн оюуны үйлүүд хийгддэг учраас когнитив систем нь мэдээллийг идэвхтэй боловсруулах, мэдлэг бүтээх, асуудлын шийдлийг олоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Суралцагч багшийн өгсөн даалгаврыг амжилттай гүйцэтгэх эсэх нь мэдээжийн хэрэг түүний Мэдлэг (Knowledge)-ийн сангийн өмнөх бүтцээс шууд хамаарах болно. Хэрэв тухайн суралцагчийн УХС-нд байгаа мэдлэгийн сан эмх цэгцтэй, цар хүрээ өргөн байхаас гадна зөв бүтэцтэй, логик уялдаа холбоо сайтай байвал тэрээр бүтээмж сайтай ажиллана гэсэн үг. Эсрэг тохиолдолд түүнд мэдлэгийг өөрөө зохиомжлон бүтээхэд нь бэрхшээл үүсэх болно. 4. Ингээд суралцагч даалгаврыг гүйцэтгэж дууссан бол эргээд Метакогнитив систем ажиллаж гүйцэтгэлээ хянах, тодруулах зүйл таксономыг хэрэглэн боловсруулсан даалгавруудын гүйцэтгэлийн хувиар илрүүлж үнэлнэ (Robert J.Marzano, John S.Kendall, Designing & Assessing Educational Objectives: Applying the New Taxonomy, 2007). Арга зүйг туршсан үр дүн: Энэхүү туршилт судалгаанд Өмнөговь аймгийн төвийн 1477 хүүхэдтэй нэгэн сургуулийн 5-р ангийн 2 бүлгийн 63 суралцагч, Цогтцэций сумын 720 хүүхэдтэй нэгэн сургуулийн 5-р ангийн 2 бүлгийн 50 суралцагч тус тус хамрагдсан. Энэхүү судалгаагаар бид суралцахуй зөвхөн суралцагчдын оролцоог хангаж, сурах үйлийг дэмжихэд чиглэгдсэн багшийн үйл ажиллагаанаас хамаарсан тохиолдолд үр дүн нь дунджаар “B+ ” үнэлгээ авах, харин зөвхөн багш мэдээлэл дамжуулахад чиглэгдсэн үйл ажиллагаанаас хамаарсан тохиолдолд үр дүн нь дунджаар “C” үнэлгээ авах түвшинд тус тус байх, мөн үүний зэрэгцээ Боловсролын зорилгын Шинэ таксономыг зорилготойгоор хэрэглэвэл суралцахуйн үр дүн ойролцоогоор 17%-иар илүү сайжрах боломжтой гэдгийг тус тус олж тогтоолоо. Дүгнэлт: “Даалгавраар суралцагчдын оролцоог хангаж, суралцах үйлийг дэмжих арга зүй”-г хэрэгжүүлэхэд гарсан үр дүн гадны удирдлагатай уламжлалт арга зүйг хэрэгжүүлснээс 3 дахин өндөр байгаан шалтгаан нь Боловсролын зорилгын Шинэ таксономыг үндэс болгосон, мөн багшийн үйл ажиллагаанд дараах 3 зарчмыг тусгаж өгсөн явдалд оршиж байна (4 дүгээр зураг). Үүнд: 1. Суралцагчдад сул хөгжсөн байгаа оюуны чадваруудыг хөгжүүлэхэд түлхүү ач холбогдол өгөх 2. Даалгаврын тавил ба түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэрийг суралцагчдад давамгайлж буй сурахуйн хэв шинжид тус тус тохируулах замаар суралцагчдын оролцоог хангах 3. Судлагдахууны агуулгад боловсруулалт хийх явцад суралцагчдын оюун ухааныг “Селф- систем  Метакогнитив систем  Когнитив систем  Метакогнитив систем  Селф-систем” гэсэн циклээр бүрэн гүйцэд ажиллуулах замаар суралцах үйлийг дэмжих НОМ ЗҮЙ 1. Доёд.У, Далайжамц.Ц, Сургалтын гүн ухаан ба арга судлалын үндэс, Сургалтын менежмент, УБ.1998. 2. Бурмаа.Б, Нэргүй.Н, Доёд.У, Сургалтын сэтгэл судлалын үндэс, Сургалтын менежмент, УБ.1998. 3. Бурмаа.Б, Батболд.Д, Гэндэнжамц.С, Байгалийн ухааны хичээлийн даалгаварт гарч буй шинэчлэл, Боловсрол судлал сэтгүүл, 2013/08, х.38-45 4. Батболд.Д, Боловсролын зорилгын таксономын хөгжил, Боловсрол судлал сэтгүүл. Дугаар 2013/07 5. Батболд.Д, Алимаа.Б, Уугантуяа.Г, Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд багшлах арга зүй ямар байх ёстой вэ?, Боловсрол судлал сэтгүүл, 2014/02 (100), х.31-41. 6. Батболд.Д, Золбоо.Э, Шинэ таксономыг хэрэглэн даалгаврыг хэрхэн боловсруулах вэ?, Боловсрол судлал сэтгүүл, 2015. БАГШИЙНМЭРГЭЖИЛДЭЭШЛҮҮЛЭХИНСТИТУТ 18 ЗӨВЛӨХБАГШ СУРАЛЦАХ ҮЙЛИЙГ ДЭМЖИХ Суралцахуйн дотоод мөн чанар нь суралцагчдын оюуны чадварыг хөгжүүлэхэд орших тул судлагдахууны агуулгад боловсруулалт хийх үйл явцыг бид бүхэлд нь хянах, удирдах үүднээс Боловсролын зорилгын Шинэ таксоном (Robert J.Marzano, John S.Kendall, The New Taxonomy of Educational Objectives, 2007)-ыг энд хэрэглэсэн юм. Өөрөөр хэлбэл суралцагчийн оюун ухааныг “Селф-систем  Метакогнитив систем  Когнитив систем  Метакогнитив систем  Селф-систем” гэсэн циклээр ажиллуулахыг зорьсон гэсэн үг (3 дугаар зураг). 3 дугаар зураг. Хүний оюун ухааны ажиллах зарчим Тухайлбал: 1. Гаднаас сенсор бүртгэгч эрхтнүүдээр дамжин ирсэн даалгаврыг эхлээд Селф-систем (Self-sys- tem) хүлээн авч түүнийг гүйцэтгэх оролдлого хийх үү үгүй юу гэдгийг шийддэг. Жишээ нь суралцагч тухайн даалгаврыг гүйцэтгэж чадна гэдэгтээ итгэсэн, ач холбогдолтой, сонирхол, эрэлтэд нь нийцсэн, цаашид хэрэг болно гэж тус тус үзсэн тохиолдолд түүнд “Оролдоод үзье” гэсэн сэдэл төрдөг. Иймд Селф-систем “Тийм” (эсрэг тохиолдолд “үгүй”) гэсэн шийдвэр гаргана. Хэрэв “Үгүй” гэсэн шийдвэр гаргасан бол суралцагчид сурах сэдэл үүсэхгүй бөгөөд тэрээр үйлд оролцохгүй гэсэн үг. 2. Ингээд Метакогнитив систем (Metacognitive system) даалгаврыг гүйцэтгэхэд шаардлагатай зорилго, зорилт, стратеги, тактик боловсруулах асуудлуудыг зохицуулна. Тухайлбал шинэ мэдлэгийг яагаад эзэмших гэж байгаа зорилгоо тодорхойлно, түүнийг хэрэгжүүлэхийн тулд юу хийхээ төлөвлөнө гэсэн үг. 3. Метакогнитив систем ажиллахдаа заавал Когнитив систем (Cognitive system)-тэй холбогддог. Энд мэдлэгийг Сэргээн санах, Утга өгөх, Задлан шинжлэх, Мэдлэгээ хэрэглэх гэсэн оюуны үйлүүд хийгддэг учраас когнитив систем нь мэдээллийг идэвхтэй боловсруулах, мэдлэг бүтээх, асуудлын шийдлийг олоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Суралцагч багшийн өгсөн даалгаврыг амжилттай гүйцэтгэх эсэх нь мэдээжийн хэрэг түүний Мэдлэг (Knowledge)-ийн сангийн өмнөх бүтцээс шууд хамаарах болно. Хэрэв тухайн суралцагчийн УХС-нд байгаа мэдлэгийн сан эмх цэгцтэй, цар хүрээ өргөн байхаас гадна зөв бүтэцтэй, логик уялдаа холбоо сайтай байвал тэрээр бүтээмж сайтай ажиллана гэсэн үг. Эсрэг тохиолдолд түүнд мэдлэгийг өөрөө зохиомжлон бүтээхэд нь бэрхшээл үүсэх болно. 4. Ингээд суралцагч даалгаврыг гүйцэтгэж дууссан бол эргээд Метакогнитив систем ажиллаж гүйцэтгэлээ хянах, тодруулах зүйл байвал асуух, алдаагаа засаж залруулах, гүйцэтгэлээ үнэлэх зэрэг үйлүүд хийгдэнэ. 5. Эцэст нь Селф-систем ажиллаж суралцагч эзэмшсэн мэдлэгийнхээ ач холбогдол, үнэ цэн, өөрт гарсан ахиц, амжилтаа үнэлж мэдэрснээр дараагийн түвшний сэдэл үүснэ гэх мэт энэхүү үйл явц дахин давтагдаж спиралиар тасралтгүй үргэлжилдэг. Ээлжит хичээлийн бүтэц ч гэсэн энэхүү циклээр хэрэгжих учиртай. Учир нь хүний оюун ухаан автомат үйл ажиллагаатай тул энэхүү циклийн аль нэг хэсэгт догол үүсэхэд л тэрээр мэдээлэлд бүрэн дүүрэн боловсруулалт хийж чадахгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл судлагдахууны агуулгад боловсруулалт хийх үйл явц доголдож, суралцагчийн бүтээмж буурна гэсэн үг. Иймд суралцахуйг үр дүнтэй өрнүүлэхийн тулд суралцагчдын оюун ухаан хэвийн ажиллахад бэрхшээл учруулаад байгаа сул хөгжсөн чадваруудыг хөгжүүлэхэд чиглэгдсэн даалгавруудыг багш түлхүү хэрэгжүүлэх замаар суралцах үйлийг дэмжих хэрэгтэй. Энэ тохиолдолд даалгаврыг суралцагчдын когнитив бүтцийг илрүүлэх, улмаар түүнийг сул хөгжсөн бүтцийг сайжруулж хөгжүүлэх зориулалттай хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байгаа юм. Суралцагчдын оюуны чадварыг илрүүлэх шалгуур үзүүлэлт болгож бид энд боловсролын зорилгын Шинэ таксономын оюуны үйлийн айн Сэргээн санах, Утга өгөх, Задлан шинжлэх, Мэдлэгээ хэрэглэх, Метакогнитив систем, Селф- систем гэсэн 6 түвшний чадварыг тус тус сонгосон. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг суралцахуйн оролт ба гаралт дээр боловсролын зорилгын Шинэ
  • 4.
    Утас: 7014 0069Вэб: www.itpd.mn