SlideShare a Scribd company logo
1 of 18
José Ortega y Gasset 
(1883-1955) 
“Түмний түрэлт” 
буюу 
“La rebelión de las 
masas” 
9, 10-р бүлэг 
МУИС – ШУС – Олон улсын сэтгүүл зүй 
IV курс Б.Билгүүдэй
9. Бүдүүлэг хандлага ба техникийн дэвшил 
• Өнөөгийн бүх үзэгдлүүд, түүний дотор 
олон түмний түрэлтийгч сайн муу хоёр 
талаас нь авч үзэх шаардлага гарч байна. 
Энэ хоёрдмол байдал нь бидний 
үнэлэмжид бус бодит байдалд өөрт нь 
байгаа хэрэг. Бидний нүдэнд сайн муу 
харагдах нь хамаагүй, амьдрал өөрөө 
ялалт, сүйрэл гэсэн хоёр эсрэг бололцоог 
агуулж байгааг үүнээс харж болно. 
• Хүн өөрийн хүрсэн түвшингээ үгүйсгэх 
хэрэггүй, мөн эндээ баттай удаан 
тогтоно гэж найдах хэрэггүй. Аливаа 
дэвшил, өөрчлөлт бат, эргэлт 
буцалтгүй байдаггүй. Хэзээ ч нуран унаж 
мэдэх зүйл.
9. Бүдүүлэг хандлага ба техникийн дэвшил 
• Шинэ нийгэм, шинэ иргэншил тогтсон хойно 
хэрэгцээгээ барсан байгууллага, хуучирсан үнэлэмж, хэм 
хэмжээнүүд нэг хэсэгтээ оршин тогтнож урагшлах 
замд саад болдог.
9. Бүдүүлэг хандлага ба техникийн дэвшил 
• Манай гараг ертөнц хүн амаа 
өнөөдөр физик, химийн шинжлэх 
ухаангүйгээр тэжээж чадахаа 
нэгэнт өнгөрчээ. 
• Шинэ ололт бүрийг өдөр тутам 
хэрэглэж байгаа олон түмэн 
шинжлэх ухааныг гаргуунд нь 
хаялаа. Шинжлэх ухааны ололтыг 
амьдралд хэрэглэх инженер, эмч 
нар хүртэл эзэмшсэн шинжлэх 
ухаан, соёл иргэншлийн хувь 
заяатай нягт холбоотойг 
мэдрэхээ байж шинжлэн судлах 
ажлыг үл тоомсорлох байдал 
улам ихээр гаргах болсон
9. Бүдүүлэг хандлага ба техникийн дэвшил 
Өнөөдөр Европыг (угтаа дэлхийг) эзэмдэн 
суугаа хүмүүсийг өөрсдийг нь тойрон 
хүрээлж байгаа соёл иргэншлийн 
ололтуудтай нь харьцуулахад хүй нэгдлийн 
үеийнхээс ялгаагүй бүдүүлэг болжээ гэсэн 
ганц дүгнэлтийг эндээс хийж болно.
10. Бүдүүлэг байдал ба түүх 
Байгаль дунд бид зэрлэг хүмүүс байж болно. Тэр хэвээрээ 
үлдэж ч болно. Гэхдээ энэ нь өнөөгийн Европ шиг иргэншиж 
гүйцсэн газарт байх аргагүй л дээ. Иргэншил өөрөө аандаа 
үүсээгүй, энэ нь хүмүүсийн бүтээл учраас байнга шинэчлэн 
баяжуулахад чиглэсэн хөндлөнгийн оролцоог буюу хэн 
нэгний оролцоог заавал шаардана гэжээ. 
Энэ нь тухайн үеийн ч бай одоогийн ч бай 
иргэншил нь өөрөө шинжлэх ухааны ололт 
болоод хүний хөгжих хүслээс төрсөн аливаа 
шинэ санааг байнга ашиглаж, ажил болгон 
хэрэгжүүлж дараагийн илүү төгс нийгэм, 
үзэл санаа руу хүн төрөлхтнийг хөтлөн 
явах учиртай гэсэн утгыг өгүүлсэн байх.
10. Бүдүүлэг байдал ба түүх 
Дундаж хүн маань төрсөн цагаасаа эхлэн үр шимийг нь 
хүртэж буй иргэншлийг байгаль шиг аандаа үүссэн онгон 
дагшин юм гэдэгт үнэмшсэн учраас өөрөө ч зэрлэгийн 
сэтгэлгээнд автжээ. Иргэншлийн суурь болсон зарчмуудыг 
тэд угаас мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байгаа юм. Хүмүүний 
соёлын үндсэн үнэлэмжүүд түүнд огт хамаагүй учир тэд 
үүнийг хэзээч хамгаалахгүй. 
Энэ бүтээл 1929 онд бичигдсэн хэдий ч одоогийн бидний 
буй байдлыг холуур зөрүүлэхгүй байх юм. Өнөөгийн Европ 
ч гэлтгүй бөмбөрцөг дээр оршин буй хүний дийлэнх нь 
Хосегийн мянгантаа давтсан шинжлэх ухаан гээч 
зүйлийг орхигдуулж, цөөн хэдэн сортоотой хүмүүсийн 
хийсэн цөөн нэр төрлийн бэлэн бүтээгдэхүүнийг 
хэрэглээндээ нэвтрүүлж байгаа. Энэ нь эргээд хүний 
жижиг зүйл дээр ч бүтээлчээр хандах сэтгэлгээг 
устгаж, өөрөө сэдэгч, бүтээгч биш зөвхөн ажлын төлөө 
цаашлаад бэлэн зүйлээ худалдан авах мөнгөний төлөө 
хөлсөө дуслуулахаас өөр аргагүй байдалд хүргэж байна.
10. Бүдүүлэг байдал ба түүх 
Нийгмийн амьдрал, юуны өмнө улс төрийн үйл ажиллагааг 
бодит байдалд нийцүүлэх шаардлагатай. Европ (2014 онд 
бол дэлхий) өөрийнхөө хуучин иргэншлийн үлдэгдэл болсон 
хэрэггүй зүйлсээсээ салж байж нь энэ талаар дорвитой 
ахиц гаргаж чадна. Энэ нь сайн сайхан ирээдүй рүү чиглэсэн 
замын саад тотгорыг арилгахад зайлшгүй шаардлагатай 
алхам мөн гэдэгт тэрээр 85 жилийн өмнө итгэлтэй байна 
гэжээ. 
Гэхдээ үүний хажуугаар өнгөрсөн зууны удирдагчдын алдааг 
давтахаас зайлсхийх хэрэгтэй юм. Тэдэнд хариуцлага 
дутсанаас сонор сэрэмжээ алддаг байж. Урсгалаар хөвж 
эхэлсэн хэн боловч үүргээ умартаж, хариуцлагаа гээдэг. 
Өнөөдөр бол чадвартай хүн бүхнээс хариуцлагаа маш сайн 
мэдрэхийг шаардах хэрэгтэй, ингэхийн тулд шинээр бий болж 
байгаа үзэгдлүүдийн уршигтай талыг урьдчилан харж, 
сануулж байх нь зүйтэй юм.
10. Бүдүүлэг байдал ба түүх 
Сануул гэдэг нь үгүйсгэ гэсэн үгнээс хол ялгаатай гэж 
боддог. Монголын нийгэмд сануулга гэдгээ алгасаад шууд 
үгүйсгэж эхэлдэг. Үүний уршгаар манай нийгмийн 
манлайлагч гэх үү, удирдагч гэх үү товчхондоо “од” хүн нь 
нийгмээс ирэх үгүйсгэлийг хүлээж авахаа больсон. Аандаа 
сануулгыг хүртэл үгүйсгэлтэй нь андуурч зөвхөн өөрийн дур 
зоргоор, цаашлаад хувийн ашиг сонирхолдоо нийцүүлж 
ажиллах болсон худал биш. Тэдний тухай Хосе Ортега и 
Гассет ийн өгүүлжээ.
10. Бүдүүлэг байдал ба түүх 
Аливаа соёл иргэншлийн үндсэн зарчмуудыг үнэлж 
чаддаггүй хүмүүс нийгмийн амьдралд ноёрхох суурийг эзлэх 
боллоо. Тэд өнөөгийн амьдралын хангамж буюу иргэншлийн 
үр шимийг ховдоглон хүртэцгээх атлаа түүнийг бий 
болгосон үндсэн зарчмуудыг хайхарч үзэхээ больжээ. Ганц 
жишээ хэлэхэд, Сэргэн мандалтын үеэс байгалийн 
шинжлэлийн ач холбогдол өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, 
онолын шинжилгээг дагнасан эрдэмтдийн тоо олширсоор 
байсан. Гэтэл үйлдвэрлэл дээд зэргээр хөгжиж, 
хүмүүсийн анхаарал техникийн дэвшилд 
чиглэж байгаа өнөө үед энэ чиглэлээр 
ажилладаг эрдэмтдийн тоо илт буурах 
болов. Улс төр, урлаг соёл, шашин, тэр 
байтугай өдөр тутмын амьдралд ч ийм 
хандлага үзэгдэх боллоо гэжээ.
10. Бүдүүлэг байдал ба түүх 
Техник бол шинжлэх ухааны шууд бүтээгдэхүүн. Хүмүүс 
шинжлэх ухааныг зөвхөн өөрийнх нь тулд, хүн төрөлхтний 
оюуны соёлын нэг үндсэн зарчмын хувьд сонирхохоо 
болиход шинжлэх ухаан бөхнө. Хэрэв ингэвэл техникийн 
хөгжил ч удаан үргэлжлэхгүй. Өөрөөр хэлбэл техникийг 
сонирхох сонирхол нь дангаараа хэзээ ч техник хөгжих 
нөхцөл болж чадахгүй юм. 
Гэлээ гээд заавал түүний айлдсанчлан бид учиргүй халаад 
өмсөөд лабораторит ажиллаад байх нь юу юм. Харин 
шинжлэх ухааны энэ олон салбараас өөрийн чадах чинээгээр 
мэдлэг, мэдээлэл өөртөө хуримтлуулж байх нь чухал. Энэ нь 
нийгэм танаас шаардаагүй шаардлага гэж хэлж болно. Бид 
өөрсдийн хүрээлэн буй орчинд болж байгаа үзэгдэл болоод 
эдэлж хэрэглэж байгаа бүхнээ шинжлэх ухааны үндэстэй 
тайлбарлаж байх нь илүү үнэнд ойрхон байж болно.
10. Бүдүүлэг байдал ба түүх 
Хөгжлийн шат дээшлэх тусам нурж унах аюул бас ихэсдэг. 
Амьдрал сайжрахын хэрээр илүү нарийн түвэгтэй, 
ээдрээтэй болдог. Асуудлыг шийдэх аргууд нийгмээ дагаад 
улам нарийсдаг ч шинэ залгамж халаа болгон түүхээсээ 
сургамж авахыг нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй болдог 
байна. Түүх нь аливаа асуудлыг шийдэх бэлэн арга замыг 
заадагтаа иргэншлийг авч явах тулгуур болдог хэрэг огт 
биш, түүхийн үйл явц барагтаа бол давтагддаггүй, 
харин өмнө гарсан алдааг давтахаас 
сэргийлдэгээрээ чухал юм. Аль нэг хүн буюу улс орон 
түүхэн урт зам туулсан хэдий ч яг хэцүү 
байдалтай тулгарах үедээ өнгөрснөө мартаж 
орхивол тун хүнд байдалд орно.
10. Бүдүүлэг байдал ба түүх 
Европын орчинд үүссэн улс төрийн хоёр шинэ туршилт болох 
большевизм, фашизм хоёр нь хүмүүсийн оюун сэтгэлгээний 
бүдүүлэгшилтийн тод жишээ мөн. Хамгийн гол нь онолын 
агуулгаараа биш (харин ч эдгээр онолд үнэний хувь нэлээд бий, 
ерөөс үнэний хувийг агуулаагүй онол гэж үгүй), харин 
ертөнцийн түүхийн эсрэг үзлээрээ энэ нь илэрч байгаа юм. 
Олон түмний түрэлтийн сонгодог чанаруудыг агуулсан 
эдгээр хөдөлгөөнийг удирдаж байсан хүмүүс нь алба мэт 
тулга тойрсон мэдлэгтэй, түүхийн мэдрэмжгүй, богино 
ухаантай дундаж хүмүүс байсан бөгөөд тэд анхнаасаа 
түүхэнд мөнхөрч байгаа гэдэгтээ 
итгэлтэй байжээ.
10. Бүдүүлэг байдал ба түүх 
Орос оронд болж байгаа явдлууд нь түүхийн хувьд огт 
сонирхолгүй, энэ бол юу ч байж болох юм, харин хүмүүн 
төрөлхтний өмнө хөгжлийн шинэ үүдийг нээсэн хэрэг л 
лавтай биш. Энэ бол өмнө олон гарсан зүйлийн эв дүй 
муутайхан хуулбар төдий юм. Өмнөх хувьсгалуудын үед 
гарсан “Хувьсгал нь өөрийгөө төрүүлэгчдийг иддэг”, 
“Хувьсгалыг тунгаан бодогчид эхэлж, хэт даврагчид 
үргэлжлүүлж, хуучныг сэргээгчид төгсгөдөг” гэсэн үгнүүд ч 
энэ хувьсгалд яв цав таарна.
10. Бүдүүлэг байдал ба түүх 
Фашизм, коммунизмын аль нь ч хүмүүст шинийг авчраагүй, 
харин ч хүй нэгдлийн бүдүүлэг үе рүү нь эргээд чангаасан юм. 
Өнгөрсөн түүхээ өөртөө багтааж, сайтар шинжилгүйгээр 
түүхийн аль нэг үетэй гардан тулаанд орсон бүхий л 
хөдөлгөөнийг ийм хувь заяа хүлээж байгаа. 
Хосе XIX зууны либерал үзэл санааг байдлаар даван туулж 
дэвшихдээ фашист, коммунистууд шиг өөрсдийгөө 
либерализмыг эсэргүүцэгчээр тунхаглагчид л лав хийж 
чадахгүй. Либерал үзэл санаа цогцлохоос өмнө бүгд л 
либерализмыг эсэргүүцэгчид байсан шүү дээ. Тэднийг өөртөө 
татан оруулж чадсан либерал үзэл санаа асар их хүчтэй нь 
илт гэжээ.
10. Бүдүүлэг байдал ба түүх 
Өнгөц харахад аливаа нэг юмны эсрэг үзэл уг юмныхаа дараа л 
үүсдэг мэт санагдана. Гэтэл энэ “эсрэг” үзэлд шинэ, дэвшилттэй 
юм хэзээ ч байдаггүй, шинийг эсэргүүцнэ гэдэг чинь хуучин 
байдалдаа эргээд оръё л гэсэн үг. Тодорхой жишээ авбал хэн нэг 
хүн өөрийгөө “Их Петрийг эсэргүүцэгч” хэмээх нь Петр байхгүй 
үеийг мөрөөдөгч гэсэнтэй агаар нэг бөгөөд Петрийг төрөхөөс 
өмнө яг ийм байсан билээ. 
Эсэргүүцсэн зоргоор байсан, байгаа юмыг түүхийн хуудаснаас 
арчаад хаячихаж болдог байсан бол хамаагүй амар, гэтэл байсан 
юм заавал эргэж бий болдог нь гачлантай. Петрийг 
эсэргүүцсэнээр Петрийг төрөхөөс өмнөх үед буцаад орж болдог 
байлаа ч гэсэн тэрбээр төрөх ёстой цагтаа төрж л таарна. 
Тиймээс түүхэн үйл явдпыг үгүйсгэх бус, байсан, байгаа гэдгийг нь 
сайн ойлгоод дараачийн үедээ давталгүй зайлсхийж байх л ёстой 
юм. Өөрөөр хэлбэл түүхэн зайлшгүйг сайтар ухаарч, өөрийнхөө 
эрин зууны түвшинд амьдарч чадах хэрэгтэй.
10. Бүдүүлэг байдал ба түүх 
Өнгөрсөн цаг үед өөрийн үнэн бий. Хэрэв түүнийг нь хүлээн 
зөвшөөрөхгүй бол эргэн ирж, өөрийгөө заавал хүлээн 
зөвшөөрүүлэх гэдэг. Либерализмд ч бас өөрийн үнэн байсан, үүнийг 
үеийн үед марталгүй санах хэрэгтэй. Харин түүнд агуулагдаж 
байсан худал ' зүйлүүдийг авч хаях нь өөр хэрэг, энэ бол -зөв. Европ 
өөрийн либерализмын сайн талыг хадгалж үлдэх ёстой бөгөөд 
ингэхгүйгээр түүнийг давж чадахгүй. Одоо бол олон түмэн хаа 
сайгүй ноёлж, зөвхөн тэдний өнгөц, гэнэн бүдүүлэг сэтгэлгээн 
дээр тулгуурласан зүйлс л илэрхий амжилт олж байна. Хувьсал, 
хувьсган өөрчлөлтийн аль аль нь түүхэн шинэлэг байхаас бус, 
өмнөхөө давтсан байж хэрхэвч таарахгүй. Хэрэв Европын хувь 
заяа жинхэнэ орчин үеийн сэтгэлгээтэй, түүхийг мэдрэх хурц 
мэдрэмжтэй, эрин үеийнхээ түвшин, зорилтыг ухаардаг, 
хялбаршуулан бүдүүлэгжүүлэхээс эрс татгалзаж чаддаг 
хүмүүсийн гарт орохгүй бол ямар ч ирээдүйгүй болжээ.
Gracias por 
su atención! 
Анхаарал 
хандуулсанд 
баярлалаа!

More Related Content

What's hot

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭМОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭNational University Of Mongolia
 
онч мэргэн үгс
онч мэргэн үгсонч мэргэн үгс
онч мэргэн үгсMunguuzb
 
Эрх зүйн онол 1996 Д.Баярсайхан
Эрх зүйн онол 1996 Д.БаярсайханЭрх зүйн онол 1996 Д.Баярсайхан
Эрх зүйн онол 1996 Д.БаярсайханГансүх Г.
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэBaterdene Tserendash
 
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5Sainbuyn Baagii
 
Замын хөдөлгөөн
Замын хөдөлгөөнЗамын хөдөлгөөн
Замын хөдөлгөөнchomooxoo
 
зохион бодохуй
зохион бодохуйзохион бодохуй
зохион бодохуйMaRaLaa
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварШинэбаяр Найдан
 
тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил ydmaa
 
үнэлэмжийн философи
үнэлэмжийн философиүнэлэмжийн философи
үнэлэмжийн философиznandia
 

What's hot (20)

Хүхдийн эрх
Хүхдийн эрх Хүхдийн эрх
Хүхдийн эрх
 
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭМОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 
Surah arga
Surah argaSurah arga
Surah arga
 
онч мэргэн үгс
онч мэргэн үгсонч мэргэн үгс
онч мэргэн үгс
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
Эрх зүйн онол 1996 Д.Баярсайхан
Эрх зүйн онол 1996 Д.БаярсайханЭрх зүйн онол 1996 Д.Баярсайхан
Эрх зүйн онол 1996 Д.Баярсайхан
 
Lectures.social ecology
Lectures.social ecologyLectures.social ecology
Lectures.social ecology
 
хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
 
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
 
Замын хөдөлгөөн
Замын хөдөлгөөнЗамын хөдөлгөөн
Замын хөдөлгөөн
 
эссэ бямбахүү
эссэ бямбахүүэссэ бямбахүү
эссэ бямбахүү
 
хэз 2 хөдөлмөрийн эрэлт
хэз 2 хөдөлмөрийн эрэлтхэз 2 хөдөлмөрийн эрэлт
хэз 2 хөдөлмөрийн эрэлт
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
зохион бодохуй
зохион бодохуйзохион бодохуй
зохион бодохуй
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
 
тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил
 
GLON303-Хичээл 12
GLON303-Хичээл 12GLON303-Хичээл 12
GLON303-Хичээл 12
 
үнэлэмжийн философи
үнэлэмжийн философиүнэлэмжийн философи
үнэлэмжийн философи
 
GLON303-Хичээл 11
GLON303-Хичээл 11GLON303-Хичээл 11
GLON303-Хичээл 11
 

Viewers also liked

хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвар
хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвархөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвар
хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадварЮ. Янжинлхам
 
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагэдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагdeegii0909
 
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНД.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНNomuuntk
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтБ. Нямгэрэл
 
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудJust Burnee
 
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломжЖ.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломжbatnasanb
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжTeacher's E-content
 

Viewers also liked (8)

хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвар
хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвархөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвар
хөгжлийг хэмжих үзүүлэлтүүд ба өрсөлдөх чадвар
 
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засагэдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
эдийн засгийн хөгжил ба хөгжлийн эдийн засаг
 
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮНД.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
Д.БА206 СТАТИСТИК ХЭМЖИГДЭХҮҮН
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
 
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргуудХүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд
 
Түүх реферат
Түүх рефератТүүх реферат
Түүх реферат
 
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломжЖ.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
Ж.Өлзийхутаг - Эдийн засгийн өсөлт ба ядуурал, ядуурлыг бууруулах боломж
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмж
 

Similar to Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)

ариунтунгалаг Alvin toffler futu re shock
ариунтунгалаг Alvin toffler futu re shockариунтунгалаг Alvin toffler futu re shock
ариунтунгалаг Alvin toffler futu re shockА. Aku
 
Soyol hoorondin hariltsaani asuudal
Soyol hoorondin hariltsaani asuudalSoyol hoorondin hariltsaani asuudal
Soyol hoorondin hariltsaani asuudalUls Ulsaa
 
найдвараа хувьсгахуй
найдвараа хувьсгахуйнайдвараа хувьсгахуй
найдвараа хувьсгахуйyivo1004
 
Soyol hoorondin hariltsaani asuudal
Soyol hoorondin hariltsaani asuudalSoyol hoorondin hariltsaani asuudal
Soyol hoorondin hariltsaani asuudalMijiddorj Ganjargal
 
николай кузанский золоо
николай кузанский золоониколай кузанский золоо
николай кузанский золооCEO ZOL
 
С.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөж
С.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөжС.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөж
С.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөжbatnasanb
 
далайсүрэн неоэволюцизм 2
далайсүрэн неоэволюцизм   2далайсүрэн неоэволюцизм   2
далайсүрэн неоэволюцизм 2А. Aku
 
Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003Saraa Hurlee
 
хүний үүсэл123
хүний үүсэл123хүний үүсэл123
хүний үүсэл123Ariunzul Dambii
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )Maa Enkh
 
олон улсын харилцаа 111
олон улсын харилцаа  111олон улсын харилцаа  111
олон улсын харилцаа 111tungalag
 
дэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууддэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлуудOtgon-Erdene Bazarkhand
 

Similar to Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ) (20)

ариунтунгалаг Alvin toffler futu re shock
ариунтунгалаг Alvin toffler futu re shockариунтунгалаг Alvin toffler futu re shock
ариунтунгалаг Alvin toffler futu re shock
 
Soyol hoorondin hariltsaani asuudal
Soyol hoorondin hariltsaani asuudalSoyol hoorondin hariltsaani asuudal
Soyol hoorondin hariltsaani asuudal
 
Тархины тураал 2
Тархины тураал 2Тархины тураал 2
Тархины тураал 2
 
найдвараа хувьсгахуй
найдвараа хувьсгахуйнайдвараа хувьсгахуй
найдвараа хувьсгахуй
 
Soyol hoorondin hariltsaani asuudal
Soyol hoorondin hariltsaani asuudalSoyol hoorondin hariltsaani asuudal
Soyol hoorondin hariltsaani asuudal
 
николай кузанский золоо
николай кузанский золоониколай кузанский золоо
николай кузанский золоо
 
С.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөж
С.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөжС.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөж
С.Мараа - Монголын түүхэн зохиол бүтээл, түүний хэрэглээ, үр өгөөж
 
S.ss702 l 15. human development
S.ss702 l 15. human developmentS.ss702 l 15. human development
S.ss702 l 15. human development
 
нийгэм бие даалт
нийгэм бие даалтнийгэм бие даалт
нийгэм бие даалт
 
далайсүрэн неоэволюцизм 2
далайсүрэн неоэволюцизм   2далайсүрэн неоэволюцизм   2
далайсүрэн неоэволюцизм 2
 
S.ss702 l 15. human development
S.ss702 l 15. human developmentS.ss702 l 15. human development
S.ss702 l 15. human development
 
Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003Mongol ulsiin tvvh v 2003
Mongol ulsiin tvvh v 2003
 
S.ss702. l 14. даяарчлал
S.ss702. l 14. даяарчлалS.ss702. l 14. даяарчлал
S.ss702. l 14. даяарчлал
 
хүний үүсэл123
хүний үүсэл123хүний үүсэл123
хүний үүсэл123
 
Ssot2
Ssot2Ssot2
Ssot2
 
Sem
SemSem
Sem
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
олон улсын харилцаа 111
олон улсын харилцаа  111олон улсын харилцаа  111
олон улсын харилцаа 111
 
дэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууддэлхийн глобаль асуудлууд
дэлхийн глобаль асуудлууд
 

Хосе Ортега и Гассет - Түмний түрэлт (9 ба 10-р бүлгийн анализ)

  • 1. José Ortega y Gasset (1883-1955) “Түмний түрэлт” буюу “La rebelión de las masas” 9, 10-р бүлэг МУИС – ШУС – Олон улсын сэтгүүл зүй IV курс Б.Билгүүдэй
  • 2. 9. Бүдүүлэг хандлага ба техникийн дэвшил • Өнөөгийн бүх үзэгдлүүд, түүний дотор олон түмний түрэлтийгч сайн муу хоёр талаас нь авч үзэх шаардлага гарч байна. Энэ хоёрдмол байдал нь бидний үнэлэмжид бус бодит байдалд өөрт нь байгаа хэрэг. Бидний нүдэнд сайн муу харагдах нь хамаагүй, амьдрал өөрөө ялалт, сүйрэл гэсэн хоёр эсрэг бололцоог агуулж байгааг үүнээс харж болно. • Хүн өөрийн хүрсэн түвшингээ үгүйсгэх хэрэггүй, мөн эндээ баттай удаан тогтоно гэж найдах хэрэггүй. Аливаа дэвшил, өөрчлөлт бат, эргэлт буцалтгүй байдаггүй. Хэзээ ч нуран унаж мэдэх зүйл.
  • 3. 9. Бүдүүлэг хандлага ба техникийн дэвшил • Шинэ нийгэм, шинэ иргэншил тогтсон хойно хэрэгцээгээ барсан байгууллага, хуучирсан үнэлэмж, хэм хэмжээнүүд нэг хэсэгтээ оршин тогтнож урагшлах замд саад болдог.
  • 4. 9. Бүдүүлэг хандлага ба техникийн дэвшил • Манай гараг ертөнц хүн амаа өнөөдөр физик, химийн шинжлэх ухаангүйгээр тэжээж чадахаа нэгэнт өнгөрчээ. • Шинэ ололт бүрийг өдөр тутам хэрэглэж байгаа олон түмэн шинжлэх ухааныг гаргуунд нь хаялаа. Шинжлэх ухааны ололтыг амьдралд хэрэглэх инженер, эмч нар хүртэл эзэмшсэн шинжлэх ухаан, соёл иргэншлийн хувь заяатай нягт холбоотойг мэдрэхээ байж шинжлэн судлах ажлыг үл тоомсорлох байдал улам ихээр гаргах болсон
  • 5. 9. Бүдүүлэг хандлага ба техникийн дэвшил Өнөөдөр Европыг (угтаа дэлхийг) эзэмдэн суугаа хүмүүсийг өөрсдийг нь тойрон хүрээлж байгаа соёл иргэншлийн ололтуудтай нь харьцуулахад хүй нэгдлийн үеийнхээс ялгаагүй бүдүүлэг болжээ гэсэн ганц дүгнэлтийг эндээс хийж болно.
  • 6. 10. Бүдүүлэг байдал ба түүх Байгаль дунд бид зэрлэг хүмүүс байж болно. Тэр хэвээрээ үлдэж ч болно. Гэхдээ энэ нь өнөөгийн Европ шиг иргэншиж гүйцсэн газарт байх аргагүй л дээ. Иргэншил өөрөө аандаа үүсээгүй, энэ нь хүмүүсийн бүтээл учраас байнга шинэчлэн баяжуулахад чиглэсэн хөндлөнгийн оролцоог буюу хэн нэгний оролцоог заавал шаардана гэжээ. Энэ нь тухайн үеийн ч бай одоогийн ч бай иргэншил нь өөрөө шинжлэх ухааны ололт болоод хүний хөгжих хүслээс төрсөн аливаа шинэ санааг байнга ашиглаж, ажил болгон хэрэгжүүлж дараагийн илүү төгс нийгэм, үзэл санаа руу хүн төрөлхтнийг хөтлөн явах учиртай гэсэн утгыг өгүүлсэн байх.
  • 7. 10. Бүдүүлэг байдал ба түүх Дундаж хүн маань төрсөн цагаасаа эхлэн үр шимийг нь хүртэж буй иргэншлийг байгаль шиг аандаа үүссэн онгон дагшин юм гэдэгт үнэмшсэн учраас өөрөө ч зэрлэгийн сэтгэлгээнд автжээ. Иргэншлийн суурь болсон зарчмуудыг тэд угаас мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байгаа юм. Хүмүүний соёлын үндсэн үнэлэмжүүд түүнд огт хамаагүй учир тэд үүнийг хэзээч хамгаалахгүй. Энэ бүтээл 1929 онд бичигдсэн хэдий ч одоогийн бидний буй байдлыг холуур зөрүүлэхгүй байх юм. Өнөөгийн Европ ч гэлтгүй бөмбөрцөг дээр оршин буй хүний дийлэнх нь Хосегийн мянгантаа давтсан шинжлэх ухаан гээч зүйлийг орхигдуулж, цөөн хэдэн сортоотой хүмүүсийн хийсэн цөөн нэр төрлийн бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглээндээ нэвтрүүлж байгаа. Энэ нь эргээд хүний жижиг зүйл дээр ч бүтээлчээр хандах сэтгэлгээг устгаж, өөрөө сэдэгч, бүтээгч биш зөвхөн ажлын төлөө цаашлаад бэлэн зүйлээ худалдан авах мөнгөний төлөө хөлсөө дуслуулахаас өөр аргагүй байдалд хүргэж байна.
  • 8. 10. Бүдүүлэг байдал ба түүх Нийгмийн амьдрал, юуны өмнө улс төрийн үйл ажиллагааг бодит байдалд нийцүүлэх шаардлагатай. Европ (2014 онд бол дэлхий) өөрийнхөө хуучин иргэншлийн үлдэгдэл болсон хэрэггүй зүйлсээсээ салж байж нь энэ талаар дорвитой ахиц гаргаж чадна. Энэ нь сайн сайхан ирээдүй рүү чиглэсэн замын саад тотгорыг арилгахад зайлшгүй шаардлагатай алхам мөн гэдэгт тэрээр 85 жилийн өмнө итгэлтэй байна гэжээ. Гэхдээ үүний хажуугаар өнгөрсөн зууны удирдагчдын алдааг давтахаас зайлсхийх хэрэгтэй юм. Тэдэнд хариуцлага дутсанаас сонор сэрэмжээ алддаг байж. Урсгалаар хөвж эхэлсэн хэн боловч үүргээ умартаж, хариуцлагаа гээдэг. Өнөөдөр бол чадвартай хүн бүхнээс хариуцлагаа маш сайн мэдрэхийг шаардах хэрэгтэй, ингэхийн тулд шинээр бий болж байгаа үзэгдлүүдийн уршигтай талыг урьдчилан харж, сануулж байх нь зүйтэй юм.
  • 9. 10. Бүдүүлэг байдал ба түүх Сануул гэдэг нь үгүйсгэ гэсэн үгнээс хол ялгаатай гэж боддог. Монголын нийгэмд сануулга гэдгээ алгасаад шууд үгүйсгэж эхэлдэг. Үүний уршгаар манай нийгмийн манлайлагч гэх үү, удирдагч гэх үү товчхондоо “од” хүн нь нийгмээс ирэх үгүйсгэлийг хүлээж авахаа больсон. Аандаа сануулгыг хүртэл үгүйсгэлтэй нь андуурч зөвхөн өөрийн дур зоргоор, цаашлаад хувийн ашиг сонирхолдоо нийцүүлж ажиллах болсон худал биш. Тэдний тухай Хосе Ортега и Гассет ийн өгүүлжээ.
  • 10. 10. Бүдүүлэг байдал ба түүх Аливаа соёл иргэншлийн үндсэн зарчмуудыг үнэлж чаддаггүй хүмүүс нийгмийн амьдралд ноёрхох суурийг эзлэх боллоо. Тэд өнөөгийн амьдралын хангамж буюу иргэншлийн үр шимийг ховдоглон хүртэцгээх атлаа түүнийг бий болгосон үндсэн зарчмуудыг хайхарч үзэхээ больжээ. Ганц жишээ хэлэхэд, Сэргэн мандалтын үеэс байгалийн шинжлэлийн ач холбогдол өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, онолын шинжилгээг дагнасан эрдэмтдийн тоо олширсоор байсан. Гэтэл үйлдвэрлэл дээд зэргээр хөгжиж, хүмүүсийн анхаарал техникийн дэвшилд чиглэж байгаа өнөө үед энэ чиглэлээр ажилладаг эрдэмтдийн тоо илт буурах болов. Улс төр, урлаг соёл, шашин, тэр байтугай өдөр тутмын амьдралд ч ийм хандлага үзэгдэх боллоо гэжээ.
  • 11. 10. Бүдүүлэг байдал ба түүх Техник бол шинжлэх ухааны шууд бүтээгдэхүүн. Хүмүүс шинжлэх ухааныг зөвхөн өөрийнх нь тулд, хүн төрөлхтний оюуны соёлын нэг үндсэн зарчмын хувьд сонирхохоо болиход шинжлэх ухаан бөхнө. Хэрэв ингэвэл техникийн хөгжил ч удаан үргэлжлэхгүй. Өөрөөр хэлбэл техникийг сонирхох сонирхол нь дангаараа хэзээ ч техник хөгжих нөхцөл болж чадахгүй юм. Гэлээ гээд заавал түүний айлдсанчлан бид учиргүй халаад өмсөөд лабораторит ажиллаад байх нь юу юм. Харин шинжлэх ухааны энэ олон салбараас өөрийн чадах чинээгээр мэдлэг, мэдээлэл өөртөө хуримтлуулж байх нь чухал. Энэ нь нийгэм танаас шаардаагүй шаардлага гэж хэлж болно. Бид өөрсдийн хүрээлэн буй орчинд болж байгаа үзэгдэл болоод эдэлж хэрэглэж байгаа бүхнээ шинжлэх ухааны үндэстэй тайлбарлаж байх нь илүү үнэнд ойрхон байж болно.
  • 12. 10. Бүдүүлэг байдал ба түүх Хөгжлийн шат дээшлэх тусам нурж унах аюул бас ихэсдэг. Амьдрал сайжрахын хэрээр илүү нарийн түвэгтэй, ээдрээтэй болдог. Асуудлыг шийдэх аргууд нийгмээ дагаад улам нарийсдаг ч шинэ залгамж халаа болгон түүхээсээ сургамж авахыг нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй болдог байна. Түүх нь аливаа асуудлыг шийдэх бэлэн арга замыг заадагтаа иргэншлийг авч явах тулгуур болдог хэрэг огт биш, түүхийн үйл явц барагтаа бол давтагддаггүй, харин өмнө гарсан алдааг давтахаас сэргийлдэгээрээ чухал юм. Аль нэг хүн буюу улс орон түүхэн урт зам туулсан хэдий ч яг хэцүү байдалтай тулгарах үедээ өнгөрснөө мартаж орхивол тун хүнд байдалд орно.
  • 13. 10. Бүдүүлэг байдал ба түүх Европын орчинд үүссэн улс төрийн хоёр шинэ туршилт болох большевизм, фашизм хоёр нь хүмүүсийн оюун сэтгэлгээний бүдүүлэгшилтийн тод жишээ мөн. Хамгийн гол нь онолын агуулгаараа биш (харин ч эдгээр онолд үнэний хувь нэлээд бий, ерөөс үнэний хувийг агуулаагүй онол гэж үгүй), харин ертөнцийн түүхийн эсрэг үзлээрээ энэ нь илэрч байгаа юм. Олон түмний түрэлтийн сонгодог чанаруудыг агуулсан эдгээр хөдөлгөөнийг удирдаж байсан хүмүүс нь алба мэт тулга тойрсон мэдлэгтэй, түүхийн мэдрэмжгүй, богино ухаантай дундаж хүмүүс байсан бөгөөд тэд анхнаасаа түүхэнд мөнхөрч байгаа гэдэгтээ итгэлтэй байжээ.
  • 14. 10. Бүдүүлэг байдал ба түүх Орос оронд болж байгаа явдлууд нь түүхийн хувьд огт сонирхолгүй, энэ бол юу ч байж болох юм, харин хүмүүн төрөлхтний өмнө хөгжлийн шинэ үүдийг нээсэн хэрэг л лавтай биш. Энэ бол өмнө олон гарсан зүйлийн эв дүй муутайхан хуулбар төдий юм. Өмнөх хувьсгалуудын үед гарсан “Хувьсгал нь өөрийгөө төрүүлэгчдийг иддэг”, “Хувьсгалыг тунгаан бодогчид эхэлж, хэт даврагчид үргэлжлүүлж, хуучныг сэргээгчид төгсгөдөг” гэсэн үгнүүд ч энэ хувьсгалд яв цав таарна.
  • 15. 10. Бүдүүлэг байдал ба түүх Фашизм, коммунизмын аль нь ч хүмүүст шинийг авчраагүй, харин ч хүй нэгдлийн бүдүүлэг үе рүү нь эргээд чангаасан юм. Өнгөрсөн түүхээ өөртөө багтааж, сайтар шинжилгүйгээр түүхийн аль нэг үетэй гардан тулаанд орсон бүхий л хөдөлгөөнийг ийм хувь заяа хүлээж байгаа. Хосе XIX зууны либерал үзэл санааг байдлаар даван туулж дэвшихдээ фашист, коммунистууд шиг өөрсдийгөө либерализмыг эсэргүүцэгчээр тунхаглагчид л лав хийж чадахгүй. Либерал үзэл санаа цогцлохоос өмнө бүгд л либерализмыг эсэргүүцэгчид байсан шүү дээ. Тэднийг өөртөө татан оруулж чадсан либерал үзэл санаа асар их хүчтэй нь илт гэжээ.
  • 16. 10. Бүдүүлэг байдал ба түүх Өнгөц харахад аливаа нэг юмны эсрэг үзэл уг юмныхаа дараа л үүсдэг мэт санагдана. Гэтэл энэ “эсрэг” үзэлд шинэ, дэвшилттэй юм хэзээ ч байдаггүй, шинийг эсэргүүцнэ гэдэг чинь хуучин байдалдаа эргээд оръё л гэсэн үг. Тодорхой жишээ авбал хэн нэг хүн өөрийгөө “Их Петрийг эсэргүүцэгч” хэмээх нь Петр байхгүй үеийг мөрөөдөгч гэсэнтэй агаар нэг бөгөөд Петрийг төрөхөөс өмнө яг ийм байсан билээ. Эсэргүүцсэн зоргоор байсан, байгаа юмыг түүхийн хуудаснаас арчаад хаячихаж болдог байсан бол хамаагүй амар, гэтэл байсан юм заавал эргэж бий болдог нь гачлантай. Петрийг эсэргүүцсэнээр Петрийг төрөхөөс өмнөх үед буцаад орж болдог байлаа ч гэсэн тэрбээр төрөх ёстой цагтаа төрж л таарна. Тиймээс түүхэн үйл явдпыг үгүйсгэх бус, байсан, байгаа гэдгийг нь сайн ойлгоод дараачийн үедээ давталгүй зайлсхийж байх л ёстой юм. Өөрөөр хэлбэл түүхэн зайлшгүйг сайтар ухаарч, өөрийнхөө эрин зууны түвшинд амьдарч чадах хэрэгтэй.
  • 17. 10. Бүдүүлэг байдал ба түүх Өнгөрсөн цаг үед өөрийн үнэн бий. Хэрэв түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол эргэн ирж, өөрийгөө заавал хүлээн зөвшөөрүүлэх гэдэг. Либерализмд ч бас өөрийн үнэн байсан, үүнийг үеийн үед марталгүй санах хэрэгтэй. Харин түүнд агуулагдаж байсан худал ' зүйлүүдийг авч хаях нь өөр хэрэг, энэ бол -зөв. Европ өөрийн либерализмын сайн талыг хадгалж үлдэх ёстой бөгөөд ингэхгүйгээр түүнийг давж чадахгүй. Одоо бол олон түмэн хаа сайгүй ноёлж, зөвхөн тэдний өнгөц, гэнэн бүдүүлэг сэтгэлгээн дээр тулгуурласан зүйлс л илэрхий амжилт олж байна. Хувьсал, хувьсган өөрчлөлтийн аль аль нь түүхэн шинэлэг байхаас бус, өмнөхөө давтсан байж хэрхэвч таарахгүй. Хэрэв Европын хувь заяа жинхэнэ орчин үеийн сэтгэлгээтэй, түүхийг мэдрэх хурц мэдрэмжтэй, эрин үеийнхээ түвшин, зорилтыг ухаардаг, хялбаршуулан бүдүүлэгжүүлэхээс эрс татгалзаж чаддаг хүмүүсийн гарт орохгүй бол ямар ч ирээдүйгүй болжээ.
  • 18. Gracias por su atención! Анхаарал хандуулсанд баярлалаа!