Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

эссэ бямбахүү

29,660 views

Published on

  • Be the first to comment

эссэ бямбахүү

  1. 1. Уул уурхайн тогтвортой хөгжил: Байгаль орчны өмнө хүлээх хариуцлага ШУ-ны Др. И. Бямбахүү 1
  2. 2. Товчилол. Шинжлэх ухаан, техник технологи нь хүн төрөлхтний амьдралд асар ихээрнөлөөлж байгаа эрин үед хүний олон талт үйл ажиллагаанаас болж дэлхийн газрынгадаргуугын 30-50%-н өөрчлөлтөнд ороод байна (Vitousek., et al 1997). Дэлхийн эдийнзасаг нь 2030 гэхэд одоогийхоос 2 дахин нэмэгдэх төлөвтэй (World Bank, 2007) байгаабөгөөд энэ өсөлттэй уялдаад эрчим хүчний эх үүсврүүд болон түүнд ойролцоогоор 20 ихнаяд ам. долларын хөрөнгө оруулалт шаардагдах төлөвтэй байна (IEA, 2007). Ази тив ньдэлхийн бусад тивүүдтэй харьцуулахад эдийн засаг, хүн ам хурдацтай өсөн нэмэгдэж,нөгөө талаар суурьшмал амьдрал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бүс нутаг юм. Монголоронд сүүлийн жилүүдэд энэхүү чиг хандлага нь ажиглагдаж үүний зэрэгцээ байгалынсэргээгдэх болон үл сэргээгдэх нөөцийн ашиглалт асар ихээр нэмэгдэж байгаль орчинболон улс орны тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Монгол улсын эдийн засагтэрдэс баялаг буюу уул уурхайн салбарын эзлэх хувь авч үзвэл 2002 онд дотоодын нийтбүтээгдхүүний 12.6%, аж үйлдвэрийн нийт бүтээгдхүүний 47.3%, экспортын 56%-г тустус эзлэж байсан бол 2011 оны байдлаар дотоодын нийт бүтээгдхүүний 21.8%, ажүйлдвэрийн нийт бүтээгдхүүний 70.6%, экспортын 87.7% болтлоо өсөн нэмэгдэж Монголулсын эдийн засагт эергээр нөлөөлж байгаа ч үүний зэрэгцээ тус салбарт тулгамдаадбайгаа олон зүйлс байгаа юм. Тодруулвал хөдөлмөрийн аюулгүй орчин, эрүүл ахуй, байгальорчин, аврах үйл ажиллагааны болон технологийн бодлогын талаар эрх з үйнзохицуулалтанд тодорхой тусгагдаагүй байгаа нь тухай салбарын хөгжилд ихээхэннөлөөлж байна. Уул уурхайн салбар нь улс орны нийгэм, эдийн засаг болон байгаль орчныөмнө ихээхэн хариуцлага хүлээдэг бөгөөд байгаль орчны өмнө хүлээх хариуцлагыг хөндөжэнэхүү бэсрэг өгүүлэгт орууллаа.Түлхүүр үгс, Уул уурхай, Биологийн төрөл зүйлийн хамгаалал, Байгаль орчныменежментийн тогтолцоо(БОМТ)АгуулгаУдиртгал.........................................................................................................................................3Уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчинд нөлөөлөл багатай төлөвлөх арга зүй.............4Байгаль орчны менежментийн тогтолцоо...................................................................................7Дүгнэлт............................................................................................................................................8ЗурагЗураг 1. Уул уурхайн ашиглалтын үе шат (мөчлөг)...................................................................6Зураг 2. Санал болгож буй нөлөөллийг тооцоолох ерөнхий схем зураг.................................6Зураг 3. БОМТ-ы загвар (ISO 14001)...........................................................................................7 2
  3. 3. Удиртгал Шинжлэх ухаан бол хүний оюун ухааны аугаа суут бүтээгдхүүн бөгөөд технологийн гайхамшигт ололтууд бол бидний суу билиг буюу хүмүүний бүтээлч чадварын илрэл болой (Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц).Шинжлэх ухаан, техник технологи нь хүн төрөлхтний амьдралд асар ихээр нөлөөлжбайгаа эрин үед бид амьдарч байна. Хүний олон талт үйл ажиллагаанаас болж дэлхийнгазрын гадаргуугын 30-50%-н өөрчлөлтөнд ороод байгаа (Vitousek., et al 1997) бөгөөдэнэхүү өөрчлөлт нь биологийн төрөл зүйлд ихээхэн хэмжээний нөлөөллийг үзүүлж байна.Дэлхийн эдийн засаг нь 2030 гэхэд одоогийхоос 2 дахин нэмэгдэх төлөвтэй (World Bank,2007) байгаа бөгөөд энэ нь хөгжиж буй орнуудад байгалийн нөөц баялгын хайгуул болонашиглахад зориулж асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийх хандлагатай болоод байна.Энэхүү дэлхийн эдийн засгийн өсөлттэй уялдаад эрчим хүчний эх үүсврүүд болон түүндойролцоогоор 20 их наяд ам. долларын хөрөнгө оруулалт шаардагдах төлөвтэй байна(IEA, 2007). Ази тив нь дэлхийн бусад тивүүдтэй харьцуулахад эдийн засаг, хүн амхурдацтай өсөн нэмэгдэж, нөгөө талаар суурьшмал амьдрал өдрөөс өдөрт нэмэгдэжбайгаа бүс нутаг юм. Дэлхий дахин болон Ази тивд өрнөж буй энэхүү цаашидын чиг хандлага ньсүүлийн жилүүдэд Монгол оронд мөн адилхан ажиглагдаж байгаа билээ. Энэхүү өсөннэмэгдэж байгаа эдийн засаг болон аж үйлдвэрлэлт эрчимтэй өсөхийн хэрээр хоол хүнс,эрчим хүч, болон байгалын сэргээгдэх болон үл сэргээгдэх нөөцийн ашиглалт асар ихээрнэмэгдэж, үүний зэрэгцээ байгалийн нөөцийн хомсдол болон биологийн төрөл зүйл устахзэрэг асуудал нь байгаль орчин болон улс орны тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлжбайна. Иймд, хүрээлэн байгаа орчны экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, нөхөнсэргээх үйл явцыг орчин үеийн шинжлэх ухаан болон техник технологийн ололтамжилтанд үндэслэн байгаль орчны зөв бодлого, өөрөөр хэлбэл улс орны тогтвортойхөгжлийг хангах нь зүй ёсоор тавигдаж байгаа билээ. Өнөө хүртэл, “Sustainability” буюу“Тогтвортой хөгжил”-н тухай 200 гаран тодорхойлолтууд гараад байна (Basant et al.,2011). Үүнээс харахад, улс орныхоо дотоодын эдийн засгийг хөдөлгөгч хүчин зүйлүүдэдүндэслэн тогтвортой хөгжлийн менежментийн зөв төлөвлөгөөгөө гаргасан улс орнуудхурдацтайгаар хөгжиж байна (Жишээлбэл, БНСУ-н хувьд 2011 онд экспорт нь 20.5%-рнэмэгдэж, экспортын худалдаа 500 тэрбум ам. доллар хүрч дэлхийд экспороор 7 байранддэвшин явж байна). Монгол орны уул уурхайн салбарын өнөөгийн байдлыг товч авч үзвэл 2564 хүчинтөгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөл, 1193 ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодсонбайна. Мөн нийт нутаг дэвсгэрийн 27% орчим хувьд ашигт малтмал болон газрын тосныхайгуулын тусгай зөвшөөрөл олгодоод байгаа бөгөөд энэ цаашид 47%-д нь ашиглалтявуулах боломжтой байна. Монгол улсын эдийн засагт эрдэс баялаг буюу уул уурхайнсалбарын эзлэх хувь авч үзвэл 2002 онд дотоодын нийт бүтээгдхүүний 12.6%, ажүйлдвэрийн нийт бүтээгдхүүний 47.3%, экспортын 56%-г тус тус эзлэж байсан бол 2011оны байдлаар дотоодын нийт бүтээгдхүүний 21.8%, аж үйлдвэрийн нийт бүтээгдхүүний70.6%, экспортын 87.7% болтлоо өсөн нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ уул уурхайнчиглэлээр үйл ажиллагаа эрхлэж байгаа аж ахуй нэгж байгуулгын тоо 2001 оны байдлаар120 гаран, тус аж ахуй нэгж байгуулгад 12500 гаран хүмүүс тус тус байсан бол 2010 3
  4. 4. сүүлээр аж ахуй нэгж байгуулгын тоо 220 гаран, тус аж ахуй нэгж байгуулгад 48100 гаранболж нэмэгдсэн байна (Ашигт малтмалын газар, 2011). Манай улс төрийн удирдлагууд эдийн засгийн үсрэнгүй хөгжил болон нийгэмдшинээр үүсэн бий болж байгаа ажлын байрыг уул уурхайн салбартай холбож тайлбарлахболжээ. Үүнээс гадна ойрын хэдэн арван жилд манай улсын нийгэм, эдийн засаг нь уулуурхайн тогтвортой хөгжлөөс ихээхэн хамаархаар харагдаж байна. Тэгвэл уул уурхайн“Тогтвортой хөгжил”-г дараах байдлаар тодорхойлж болох ба энэ нь “Байгаль орчин-нийгэм-эдийн засаг” гурван талт асуудлын хоорондын харилцан хамаарал, шүтэлцээг авчүзэж байгалийн нөөц баялгыг улс орны нийгэм, эдийн засгийн хувьд үр өгөөжтэйашиглан, байгаль орчинд халгүй орчин үеийн техник технологи нэвтрүүлэн улмаар бүснутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг төлөвшүүлэхэд чиглэсэнүе шаттайгаар хэрэгжүүлэх цогц бодлого гэж тодорхойлож болно. Уул уурхайн салбар ньулс орны нийгэм, эдийн засаг болон байгаль орчны өмнө ихээхэн хариуцлага хүлээдэгбөгөөд байгаль орчны өмнө хүлээх хариуцлага нь дараах зүйлсийг харуулж болох юм.Үүнд 1. Уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчинд нөлөөлөл багатай төлөвлөх арга зүй 2. Байгаль орчны менежментийн тогтолцоо1. Уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчинд нөлөөлөл багатай төлөвлөх арга зүй Уул уурхайн салбар нь Монгол улсын эдийн засаг болон нийгэмд хэрхэн эергээрнөлөөлж байгааг дээр бид дурьдсан билээ, гэхдээ үүний зэрэгцээ тус салбарт тулгамдаадбайгаа олон зүйлс байгааг хөндөхгүй орхиж болохгүй юм. Өнөөдөр уул уурхайн салбарттулгамдаж буй асуудлуудыг тодруулан авч үзвээс хөдөлмөрийн аюулгүй орчин, эрүүлахуй, байгаль орчин, аврах үйл ажиллагааны болон технологийн бодлогын талаар эрх зүйнзохицуулалтанд тодорхой тусгагдаагүй байгаа нь тухай салбарын хөгжилд ихээхэннөлөөлж байна. Эдгээр асуудлууд дундаас хамгийн их анхаарал татаж буй асуудал болбайгаль орчин болон нөхөн хамгаалах үйл ажиллагаа юм. Үүний нэг томоохон жишээгдурьдвал 2011 онд хийсэн уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрынхэмжээ нь нийт 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 17002.9 га байгаагын 8212.7 га-дтехникийн нөхөн сэргээлт, 4082.1 га-д биологийн нөхөн сэргээлтийг тус тус хийсэнболовч эвдрэлд орж хариуцах эзэнгүй орхигдсон газрын хэмжээ нь 699 нэгж талбар бүхий4256 га талбай байна. Үүнээс дүгнэж үзэхэд өнөөдөр уул уурхай салбарт мөрдөж байгааэрч зүйн актууд болон байгаль орчнийг хамгаалах төлөвлөлтийн арга зүй хэрхэн ямархуухэмжээнд явагдаж байгааг уншигч авхай та нэгийг бодож байгаа гэдэг би бат итгэнэм. Баялгийн хараал гэж Монголчууд ярих дуртай гэвч үнэн хэрэг дээрээ байгаль дэлхий баялгаа өгөхдөө биднийг хараагаад байдаггүй гагцхүү тогтвортой, зөв бодлогогүйн улмаас байгаль орчноо сүйтгэж эцэст нь эсэргээрээ хараалгасан юм шиг эрэмдэг зэрэмдэг болсон байгаль орчинтой болж үлддэг..... 4
  5. 5. Иймд өнөөдөр бид уул уурхайн салбарт үүсэн бий болоод байгаа байгаль орчинболон нөхөн хамгаалах, сэргээх асуудлын тогтвортой зөв бодлогыг олон улсын сайнтуршлагатай арга зүйд үндэслэн авч хэрэгжүүлэх нь зайлшгүй тулгамдаад байгааасуудлуудын нэг билээ. “Biodiversity offsets” буюу биологийн төрөл зүйлийн нөхөнхамгаалал нь бүс нутаг болон олон улсын түвшинд байгаль хамгаалах асуудлыг хангахмаш чухал бодлогын менежментын арга зүй болон гарч ирж байгаа орчин үеийн шийдэлюм (Norton, 2008). Энэхүү арга зүйн ач холбогдол нь улс орны хөгжлийн хэрэгцээшаардлагыг хангахын зэрэгцээ (Монгол орны хувьд уул уурхайн салбар) байгаль орчныгхамгаалах асуудлыг тэнцвэртэй хослуулан авч явахад оршидог (McKenney and Kiesecker,2010) бөгөөд аливаа төслийн үйл ажиллагаанаас бүс нутагт үүсэх нөлөөллийг бууруулах,нөлөөллөөс зайлс хийх, үлдэгдэл нөлөөллийг багасгах гэсэн үе шатлалуудыг агуулсансистемчилсэн арга зүй юм (Ten Kate et al., 2004). Өнөөгийн байдлаар Америк, Австрали,Бразил, Өмнөд Африк болон Их Британи зэрэг томоохон улс орнууд байгаль орчин,экосистемийг экологийн тэнцвэрт байдлыг хамгаалахад энэхүү арга зүйг амжилттайнэвтрүүлэн хэрэгжүүлж, улам боловсронгуй болгох тал дээр ихээхэн ажиллаж байна. Уулуурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед энэхүү арга зүйг Монгол оронднэвтрүүлэн ашиглах нь талд дээр Америкын “The Natural Conservancy” байгууллагаЭБЭХЯ болон БОАЖЯ-тай хамтран уул уурхай ихээхэн төвлөрсөн говийн бүс нутагтхэрэгжүүлхээр ажиллаж байгаа нь цаг үеэ олсон томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. Иймд манай уул уурхайн компаниуд эдийн засгийн өмнө хүлээсэн хариуцлагаасайн биелүүлдэг шиг байгаль орчны өмнө хүлээсэн хариуцлагаа улам сайжруулах ньчухал юм. Үүний тулд компаниуд дотоодын боловсон хүчиндээ тулгуулан энэхүү аргазүйг өөрсдийн уул уурхайн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж улмаар Монгол улсынуул уурхайн салбарт тулгамдаад байгаа нэг ч асуудлыг шийдэхэд өөрсдийн жинтэй хувьнэмрээ оруулж болох юм. Мөн энэхүү арга зүйг нэвтрүүлэн ажиллахад тухайн компани ньмэргэжлийн боловсон хүчин мөн ажиглалтын суурин багаж төхөөрөмжөөр сайнхангагдсан байх ёстойг энд дурдах хэрэгтэй. Энэ арга зүйг компаний уурхайн газруудад хэрэгжүүлснээр экологийн эмзэг байдалболон мөн дахин давтагдашгүй байдалд тулгуулан ландшафтийн түвшинд байгальхамгаалах төлөвлөлтийг хийж улмаар тухайн уурхай үйл ажиллагааны нөлөөллийгтогтоон хаана ямар аргаар нөхөн хамгаалалт явуулах шийдвэрийг гаргахад шаардагдахчухал мэдээллийг олж авахад ихээхэн ач холбогдолтой юм. Экологийн эмзэг байдал болондахин давтагдашгүй байдлыг үнэлгээнд байгаль хамгаалах төлөвлөлтийг хийхдээ бүдүүнболон нарийн шүүлтүүрийг дэлхий нийтэд түгээмэл ашигладаг (Poiаni et al.,2000). Бүдүүншүүлтүүрийг ихэнхдээ бүс нутгийн хэмжээнд (буюу >200км2) байгаль хамгаалахтөлөвлөлтөнд түлхүү ашигладаг бол нарийн шүүлтүүрыг орон нутгийн хэмжээнд (буюу<10км2) их ашигладаг. Манай уул уурхай эдэлбэр газар нь орон нутгийн хэмжээнд үйлажиллагаа явуулдаг тул нарийн шүүлтүүрийг ашиглах нь шинжлэх ухаан талаасаа ихзохимжтой юм. Нарийн шүүлтүүрийг биологийн төрөл зүйлийн хамгаалалын арга зүйтэйхамтатгаж хэрэглэснээр уурхайн эдэлбэр газар нутаг дахь агаарын тоосжилтын нөлөө,хөрсний бохирдолын нөлөө болон гадаргуу болон гүний усны нөөцийн өөрчлөлтөөс болжтухайн бүс нутгийн ургамал нөмрөг, ан амьтан болон малын бэлчээрт хэрхэн сөрөгнөлөөлөл үзүүлж буйг илүү тооцоолж чадах юм. Энэ тооцоог хэдий чинээ мэргэжлийнөндөр түвшинд хийнэ төдий чинээ уул уурхайг байгаль орчинд нөлөөлөл багатай 5
  6. 6. төлөвлөж байгаль орчны өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх боломж бололцооолдоно гэсэн үг юм. Уул уурхайн үйл ажиллагаа нь хүний амьдралын мөчлөгтэй адилханөөрийн гэсэн мөчлөгүүдийг агуулсан байдаг (Зураг 1). Тэгэхээр энэ арга зүйг хэрхэн уулуурхайн газарт нэвтрүүлэн хэрэгжүүлэх болон уул уурхайн ашиглалтын аль мөчлөгтхэрэгжүүлвэл илүү үр дүнтэйг доор тайлбарлав. Ашигт Хайгуул/ малтмалын нөөц нөөцөт тодорхойл газар олт Хаалтын ТЭЗҮ/Байгаль орчны суурь/ дараахь нарийвчилсан мониторг үнэлгээ Нөхөн Ашигт сэргээлт/ малтмалын хаалтын үйл олворлолт ажиллагаа Зураг 1. Уул уурхайн ашиглалтын үе шат (мөчлөг)Биологийн төрөл зүйлийн нөхөн хамгаалал болон нарийн шүүлтүүрийг хослон ашиглахарга зүйг алхам алхамаар хийх үйл явцын ерөнхий схемийг Зураг 2-т үзүүлэв. Биологийн төрөл зүйл , байгаль хамгаалах төлөвлөлт, зорилт Нарийн шүүлтүүт (ургамал нөмрөг, ан амьтан, бэлчээр, усны асуудал) Загвар сонгох (тоон мэдээний анализ, математик загвар) Байгаль орчны хүчин зүйлүүд Уурхайн хүчин зүйлүүд (цаг уурын мэдээлэл, болзошгүй (уулын ажил, усны хэрэглээ, агаарын гамшиг) тоосжилт, орчны бохирдол) Нөлөөллийг тооцоолох (шууд болон шууд бус) Нөлөөллийг бууруулах арга зам Ерөнхий үнэлгээ, дүгнэлт Зураг 2. Санал болгож буй нөлөөллийг тооцоолох ерөнхий схем зурагАлхам 1. Нэгдүгээр алхамын гол зорилго нь уур уурхайн үйл ажиллагаатайгаар үүсэх биологийн олон талт зүйл болон байгаль хамгаалах төлөвлөлтийг анхан шатны мэдээлэлд үндэслэн ерөнхий төлөвлөлт ба зорилтыг гарахАлхам 2. Ерөнхий төлөвлөлт ба зорилт гаргасаны дараа нарийн шүүлтүүрын аргыг ашиглан уул уурхайн үйл ажиллагаанаас гарах голлох нөлөөллүүдийг тодорхойлохАлхам 3. Голлох нөлөөллүүдийг тодорхойлсоны дараа тэдээрийн харилцан уялдааг тооцож чадах загваруудыг сонгох. (нөлөөллийн цар хүрээнээс хамаарч тоон мэдээний анализ болон комплекс математик загварыг ашиглах) 6
  7. 7. Алхам 4. Загварыг сонгосны дараа нөлөөлөх хүчин зүйлүүдыг загварт оруулж өгөхАлхам 5. Загварын тооцоонд үндэслэн нөлөөллийн шууд болон шууд бус цар хүрээг тооцоолохАлхам 6. Нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэлгэрэнгүй тайлбарлахАлхам 7. Ерөнхий дүгнэлт гаргаж нөлөөллийг бууруулах үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлж хяналт тавих Тэгэхээр дээр дурьдсан арга зүйг төслийн байгаль орчны ерөнхий болоннарийвчилсан үнэлгээ, (Зураг 1-г харна уу) хийх үед компаний зүгээс давхар авчхэрэгжүүлвэл цаашид компаний уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалахболон орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг боловсруулахад илүү үр дүнгээ өгөххарагдаж байна. Үүнээс гадна энэхүү арга зүйг тухайн компаний байгаль орчныудирдлагын тогтолцоотой уялдуулан авч хэрэгжүүлвэл ихээхэн ач холбогдолтой болохюм. Өөрөөр хэлбэл, алхам 1-с алхам 7-г дуустал хэрэгжүүлэхэд тухайн компаний байгальорчны менежментийн тогтолцооны төлөвшилт ихээхэн чухал юм. Байгаль орчныменежментийн тогтолцооны төлөвшилтийн ач холбогдолыг дараах хэсэгт дурьдав.2. Байгаль орчны менежментийн тогтолцоо Манай уул уурхайн салбарт уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг эс тооцволбайгаль орчны менежментий тогтолцоо (БОМТ)- ны төлөвшилт хараахан жинхэн утгаараахэрэгжиж амжаагүй байна. Тэгэхээр БОМТ- ны мөн чанар болон ач холбогдолыг эндтовчихон байдлаар сийрүүлэн оруулав. БОМТ- ны онцгой ач холбогдол нь тухайбайгууллагын үйл ажиллагааны олон салбарт байгаль орчны “Уур амьсгалыг”системчилсэн дэс дараалалтайгаар оруулж, дагаж мөрдөх хөтөлбөр, бодлогын баримтбичигтээ олон нийтийн шинлэг санааг тусгах, шинэ чиг хандлагыг тодорхойлоход чухалач үүрэг гүйцэтгэдэг (SAR, 2002). Дэлхий нийтэд БОМТ-г байгаль орчинтой харилцанүйлдвэрлэл эрхэлдэг байгууллагууд нэвтрүүлэн ажилладаг. Өөрөөр хэлбэл, БОМТ-ньтухай байгууллагын болон улс орны эдийн засгийн өсөлтийг байгаль хамгаалахасуудалтай өв тэгш уялдуулан зохицуулах шаардлагын дагуу бүрэлдэн бий болдог байгальорчныг хамгаалах удирдлагын тогтолцоо юм. БОМТ-ны загварыг Зураг. 3-т үзүүлэв. Тасралтгүй сайруулалт Шүүмж хийх, Бодлого , боловсронгуй зорилго болгох Төлөвлөлт Үнэлэх арга Гүйцэтгэл хэмжээ Зураг 3. БОМТ-ы загвар (эх сурвалж ISO 14001) 7
  8. 8. Дээрх ерөнхий загварыг хэсэг бүрийг ISO- 14001-д дараах байдлаар тайбарлан авчүздэг.Зарчим 1. Бодлого. Байгууллага нь байгаль орчны бодлогоо тодорхойлож түүнийг хэрэгжүүлэх үүргийг БОМТ-ны хүрээнд байлгана.Зарчим 2. Төлөвлөлт. Байгууллага нь байгаль орчны бодлогоо хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргана.Зарчим 3. Гүйцэтгэл. Гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах үүднээс байгууллага нь байгаль орчны бодлого, зорилтондоо хүрэхэд шаардлагатай арга зүйн чадвахыг боловсронгуй болгохЗарчим 4. Үнэлэх арга хэмжээ. Байгууллага нь байгаль орчны үйл ажиллагааныхаа үр дүнг үнэлж хянахЗарчим 5. Шүүмж хийх, боловсронгуй болгох. Байгууллага нь БОМТ-гоо сайжруулах зорилгоор шүүмжийг сайн хийж боловсронгуй болгож байх Тухайн байгууллагын БОМТ-н төлөвшилтийг дээрх 6 зарчимыг байгууллагдаа хэрзэрэг нэвтрүүлснээр анхан шатны дүгнэлтийг хийж болох юм. Үүнээс гадна БОМТ-нытөлөвшилт нь тухайн байгууллагын үндсэн бодлого, зорилт нь байгаль орчныасуудалтайгаа хэрхэн уялдаж, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах бодлого ньтүүнийг хэрхэн тооцох талаарх арга зүй болон мэдлэгт тулгуурласан байдлаар илэрдэг.Эндээс харахад БОМТ-ны төлөвшилт нь маш өргөн цар хүрээтэй байгаль орчны үйлажиллагааг хамруулахаас гадна байгаль орчны сөрөг нөлөөллийг тогтоож чадахуйцтомоохон тооцооны арга зүйг шаарддаг нь харагдаж байна. Иймд манай уул уурхайнсалбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд БОМТ-г амжилттай нэвтрүүлж олон улсынболон дотоодын стандарт, шаардлагад тохируулан байгаль орчинд халгүй үйл ажиллагааявуулахад бидний 1-р хэсэгт толилуулсан арга зүйг нэвтрүүлэн ашиглах бүрэнболомжтой юм. Дээр дурьдсан 2 асуудлыг хамтатган хэрэгжүүлснээр уул уурхайн салбарнь байгаль орчны өмнө хүлээсэн хариуцлагаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр уулуурхайн зөв тогтвортой бодлогоор хангаж биелүүлэх боломж нь нэмэгдэнэ.3. Дүгнэлт Энэхүү бэсрэг өгүүлэгт манай уул уурхайн салбарт тулгамдаад байгаа асуудлуудыгтовчхон тодруулан гаргаж түүний нэгээхэн хэсэг болох байгаль орчны асуудлуудыгхолбогдох мэдээ материалд тулгуурлан өөрийн бодлоор сийрүүлэн бичиж дараахдүгнэлтүүдийг гаргалаа.1. Уул уурхайг байгаль орчинд нөлөөлөл багатай төлөвлөх арга зүйг хэрхэн сайруулах боломжийг олон улсын туршлага болон шинжлэх ухааны үндэслэлтэй дэвшүүлж, хэрхэн ашиглаж болох ерөнхий схемийг гаргав.2. Байгаль орчны менежментийн тогтолцоог уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай байна. 8
  9. 9. Ном зүйBasanth, K., Runa, S., Binayak, R. 2011. A fuzzy logic based approach to assess sustainable development of the mining and minerals sector. Sustainable development. DOI: 10.1002/sd.503Environmental projection department, The goverment of the Hong Kong Special administrative report, 2002.International Energy Agency. 2007. World energy outlook 2007. Paris, FranceInternational standard ISO 14001, 1996McKenney, B and Kiesecker, J, M. 2010. Policy development for biodiversity offsets: A review of offset framework. Environmental management. DOI 10.1007/s00267-009-9396-3.Norton, D, A. 2008. Biodiversity Offsets: Two New Zealand case studies and an assessment framework. Environmental management. DOI 10.1007/s0067-008-9192-5.Poiani, K., Richter, B., Anderson, M and Richter, H. 2000. Biodiversity conservation at multiple scales. Bioscience 50. 133-146.Ten Kate, K., Bishop, J and Bayon, R. 2004. Biodiversity Offsets: views, experience and the business case. IUCN, Gland, Switzerland and Insight Investment, London, UK.Vitousek, P, M., Mooney, H, A., Lubchenco, J and Melillo, J, M.1997 Human domination of earth’s ecosystems. Science 277:494–499World Bank. 2006. Global economic prospects 2007: managing the next wave of globalization. Wanshington, DC, 208 p. 9

×