SlideShare a Scribd company logo
1 of 21
S.EG101 С.Сэлэнгэ
Семинар №4
Хураангуй: Организмуудын амьдралын хэв
шинжид нягтшилаа зохицуулах хэлбэрүүдийг
тодорхойлж, зүйлийн доторхи өрсөлдөөнийг
зохицуулах арга хэрэгслийг судлаж үхэл
амьдралын заагт организм устаж үгүй болох,
эсвэл үй олноороо өсөж үржих шалтгааныг
олох.
Түлхүүр үг: популяци,
нягтшил, үхэл, төрөлт,
өрсөлдөөн, физилоги,
генотип
• Популяцийн тоо толгойн зохицуулгын
систем
• Популяцийн гомеостаз
• Организмуудын нягтшилаа зохицуулах
арга хэлбэрүүд
Дэд сэдэв:
Популяцийн өөрөө өөрийнхөө тоо толгойг зохицуулах
үзэл 1960-аад онд дэвшигдсэн. Энэ онолыг
дэвшүүлэгчийн нэг Английн экологич Д.Читти “популяци
бүр өөрөө өөрийнхөө тоо толгойг зохицуулагч” гэж үзсэн.
Популяцийн загварт төрөлт ба нас баралт тэнцүү байдаг.
Популяцийн нягтшилийг зохицуулдаг хүчин зүйлийг
нягтшилаас хамаардаг ба үл хамаардаг гэж хуваана.
Нягтшилаас популяци дахь нас баралт хамаардаг.
Тухайлбал ургамлын үр ургаж эхлэх үед хамгийн их үхдэг.
Нягтшилаас хамааралтай нас баралт өндөр хөгжилтэй
бие махбодийн тоог зохицуулдаг. Энэ чанарт финотипийн
болон генотипийн зохицуулага гэж байна. Нягтшил ихтэй
үед бачимдлын улмаас физиологийн өөрчлөлтүүд
гарснаар өөр финотипүүд үүсдэг.
• Генотипийн шалтгаан нь генийн рекомбинацийн дүнд үүссэн хоёр өөр
генотипийн шинж чанартай холбоотой. Эхний генотип өндөр нягтшилийн
үед бачимдалд тэсвэр муу, тооны оргил өсөлтийн үед давамгайлж,
хоёрдахь нь нягтшилд дасан зохицсон, бууралтын үед давамгайлдаг.
• Популяцийн хэмжээ
 Популяцийн хэмжээгээр түүний ерөнхий
үзүүлэлтийг илүү үнэн зөв үнэлдэг. Өөрөөр хэлбэл
амьд организм байгаль болон хүний үйл
ажиллагаанд их өртөмхий учир популяцийн хэмжээ
өөрчлөгдөнө. Үүнд:
 Популяцийн хэмжээгээр нь. Ямар нэгэн популяцийн
хэмжээ нь түүний хөдөлгөөнт байдлаас хамаарна.
/зарим нэг биес бага нутагт амьдардаг тул
популяцийн хэмжээ бага орон зайг эзэлнэ. Гэтэл
зарим популяцийн эзэлж байгаа нутаг дэвсгэр нь
маш том орон зайг эзэлнэ/
 Популяцийг бүрдүүлж байгаа биеийн тоогоор нь.
Популяцийг орон зайгаар тусгаарлагдсан бүлэг биес
гэж авч үзэж болно.
• Популяцийн бүтэц
Популяцийн онцлогийг тодорхойлоход биологийн зарим
онцлогууд нөлөөлдөг. Үүнд популяцийн бүрдэлд орж байгаа
бодгалиудын хөдөлгөөнт байдал , газар нутагтаа тогтвортой
орших, саад тотгорыг давах чадвар их нөлөөлнө. Популяцийн
бүтцийг дараах байдлаар ангилна. Үүнд:
Насны бүтэц. Популяцийг бүрдүүлж байгаа бодгалиуд орон
зайн төдийгүй ямар нэг насны бүлэглэлд заавал
хамаарагдана. Насны бүлэглэл популяцид явагдаж буй хэд
хэдэн чухал процессыг, тухайлбал нөхөн үржих чадвар, үхэл
хорогдлын түвшин, үр удам солигдох онцлогийг илэрхийлнэ.
Энэ нь популяцийн бодгалиудаас орчиндоо тавих шаардлага,
орчны хүчин зүйлийг тэсвэрлэх байдал нь насаар хувьсдаг.
Популяцийг бүрдүүлэгч бодгалийг 3 ангилна.
Үржлийн өмнөх насны үе. Зарим бодгальд
энэ үе урт хугацаагаар үргэлжлэх тохиолдол
байхад зарим бодгальд богино хугацаа
эзэлж тоо толгой өсөж нэмэгдэх нь
харьцангуй түргэн байдаг зүй тогтолтой.
• а. Амьдралдаа ганц
үрждэг. / жилийн туршид
хэд хэдэн удаа үржинэ./
• б. Амьдралдаа олон
үрждэг. / насны бүтэц
нөлөөлнө./
Үржлийн насны. Популяцийн гишүүд үржлийн
онцлогтой холбоотойгоор нэг эсвэл янз бүрийн үе
удамд хамаарагддаг. Эхний тохиолдолд
популяцийн гишүүд насаар ойролцоо, амьдралын
эргэлтийн дараагийн үе шатанд бараг нэгэн зэрэг
шилжинэ. Амьдралын оптимум нөхцөл
өөрчлөгдөхөд тоо толгой тогтворгүй болдог. Янз
бүрийн үе удам оршин тогтнох нөхцөл бүрдүүлдэг
хоёр янзын бүлэг байна.
Үржлийн дараах үе. Хорогдож буй популяцийн
бүрэлдэхүүнд үржих чадваргүй юмуу үржлийн
чадавхи буурсан настай хөгшин бодгалиуд
хамаарагдана.
Хүйсний бүтэц. Популяцийн харьцаа
ялангуяа сүргийн дотор үржлийн
насны эм бодгалиудын эзлэх хэмжээ
нь тухайн популяцийн тоо толгойн
хэтийн төлөвт чухал ач холбогдолтой.
Удамшлын хуулийн дагуу ямар ч
зүйлийн популяцид эр, эм хүйсийн
бодгалиудын харьцаа 1:1 байх зүй
тогтолтой. Гэвч хүйс дагах шинж
тэмдэг удамших үйл явцтай уялдан
физиологи, экологи, зан төлөвийн
хувьд эр, эм бодгалиуд хоорондоо
мэдэгдэхүйц ялгаатай болдог.
Ингэснээр аль нэг хүйсийн бодгалиуд
илүү хорогдох магадлалыг өргөсгөж
популяцийн хүйсийн харьцааг
өөрчлөх шалтгаан болдог.
• Популяцийн орон зайн бүтэц.
• Жигд. Орон зайд жигд тархах нь
бодгалиуд эзэмшил нутагтаа адил тэнцүү
тоогоор тархан суурьших үзэгдэл бөгөөд
байгальд ховорхон тохиолдоно.
• Тохиолдлын. Популяцийг бүрдүүлэгч
бодгалиуд тухайн орчиндоо тодорхой
хэлбэр маяг үүсгэхгүйгээр тархан
суурьшдаг.
• Хэт бөөгнөрсөн. Популяцийг бүрдүүлэгч
бодгалиуд хэсэг бүлгээрээр нэгдэж
бөөгнөрөл үүсгэн тэдгээр нь бие биеэсээ
эрс зааглагдаж тусгаарлагдсан байна.
Популяци бүр
тодорхой орон зайг
эзлэн орших бөгөөд
энэ нь түүний
амьдралын хэрэгсэл
болдог. Тухайн ямар ч
газар нутаг зохих
тооны бодгалийг
өөртөө агуулж, тэжээн
тэтгэж байдаг.
Ихэвчлэн популяцийг
бүрдүүлэгч бодгалиуд
эзэмшил нутагтаа
харилцан адилгүй
нягтралтайгаар
тархан суурьшдаг.
Популяцийг тархан
суурьших байдлаар
нь:
• Зан төрхийн бүтэц.
 Популяци бүр зан төрхийн өвөрмөц
онцлогтой. Популяцийг бүрдүүлдэг
бодгалиудын хоорондын харилцааны
системийг популяцийн зан төрхийн бүтэц
гэнэ. Популяцийн зан төрхийн онцлог
байдал нь үр төлөө тэжээх, хооллох,
дайсан амьтдаас биеэ хамгаалах, үржлийн
үед тод илрэнэ. Амьтдын зан төрх, уг зүйл
ганцаараа эсвэл бүлгээрээ хамсан
амьдардаг эсэхээс ихээхэн шалтгаална.
Үүнд:
Ганцаарчилсан амьдралын хэлбэр. Популяцийг
бүрдүүлэгч бодгалиуд амьдралын тодорхой
шатанд бие биенээсээ үл хамааран тус тусдаа
оршин амьдардаг ба үүнийг ганцаарчилсан хэлбэр
гэнэ. Гэхдээ организмууд нь идэш тэжээлээ хайж
олох, ичих, үржих үед түр зуурын бөөгнөрөл
үүсгэдэг. Мөн эр, эм амьтад богино буюу урт
хугацаагаар хосоор амьдарч болно.
Бүлэг амьдралын
хэлбэр.Энэ үед үр
удам, эцэг эхийн
хоорондох харьцаа
улам хүчтэй болно.
Эцэг эхийн аль нэг үр
удамдаа санаа тавьж
харж хамгаалдаг.
Цуглаан. Суурин
амьдралтай амьтдын
бэлэглэсэн
суурьшлийг цуглаан
гэнэ.
Популяцийн тоо толгойн хэлбэлзэл
• Төрөлт
• Үхэл хорогдол
• Имиграци /өөр газар нутгийн
популяцаас шилжин ирэх/
• Эмиграци /тухайн
популяцаас гадагшаа
шилжин нүүх/
• Популяцийн хэмжээнд
дараах зүйлүүд нөлөөлдөг.
Популяцийн тоо
толгойн хэлбэлзэл
тухайн популяцийн
өөрийх нь онцлогтой
холбоотой хүчин
зүйлийн нөлөө их
байдаг. Тухайлбал:
янз бүрийн цох10 сая
дахин, зарим зүйлийн
мэрэгч 500 дахин,
чандага хэрэм 50
дахин , туурайтан
махчин амьтад 10
дахин хэлбэлзэнэ.
Популяцийн тоо
толгойн хэлбэлзэлд
нөлөөлөх 4 гол хүчин
зүйл байдаг. Үүнд:
Популяцийн ашигтай хэмжээ. Популяцийн бие гүйцсэн бүх
бодгалиуд үрждэггүй. Популяцийн бодгалиудын ерөнхий тооноос
үржих бодгалиудын тоо цөөн байдаг бөгөөд энэ нь үржил
амжилттай болох нэг нөхцөл болдог. Энэ ойлголтыг популяцийн
ашигтай хэмжээ гэх ба үржилд орох насны хүйсний бүтцээс
хамаардаг.
Үржилийн идэвхтэй радиус. Ямар нэг популяцийн биес
тодорхой хүрээнд шилжилт хөдөлгөөн хийдэг. Амьдралын
туршид шилжин нүүдэллэх хэмжээг бодгаль биеийн буюу
хувийн шилжилтийн радиус гэнэ. Энэ нь үр удамдаа
удамшлын мэдээлэл дамжуулах зайг тодорхойлно.
• Биесийн хоорондох өрсөлдөөн. / идэш тэжээл,
амьдрах нутгийн хүрэлцээ/
• Шууд эсрэг тэсрэг зөрчилт байдал. /орон зайн,
биологийн, бүтэц, үйл ажиллагааны,
физиологийн, зан төрхийн, генетикийн/
Популяцийн хоорондох
тусгаарлалт холбоо.
Популяцийн оршин тогтнох
нь түүний бусад популяци
адил бүлгүүдээс тусгаар
байхад хүргэдэг. Энэ нь
дараах шалтгаантай. Үүнд:
 Популяцийн нягтшилийн өөрөө өөрийгөө зохицуулах зарчим нь
тоо толгой ба нягтшил идэш тэжээл, нуугдаж хорогдох байр илт
дутагдах гэх мэт үе дэх нягтшилийн өөрчлөлтөнд нөлөөлж болох
нөөцийн төлөөх шууд өрсөлдөөнөөс урган гарна. Нягтшилийн
тухай мэдээлэл ашиглах нь илүү үр өгөөжтэй. Мөн чанартаа, энэ
тохиолдолд нөөцийн төлөөх шууд өрсөлдөөн өөрөөр хэлбэл
газар нутаг, бэлгийн хос, дэс дараалалт эрэмбэт тогтолцоонд
эзлэх байр суурь гэх мэт зохиомол объектуудын төлөөх
өрсөлдөөн болж солигдоно. Популяцийн гомеостазын механизм
нь зүйлийн экологийн өвөрмөц байдал, түүний хөдөлгөөнт чанар
махчид, паразитуудын нөлөөлийн хэмжээ зэргээс ихээхэн
хамаарана. Зарим үед бодгалийг үхэлд хүргэх хатуу ширүүн
тэмцэлээр ч илэрч болно. Нөгөө хэсэгт нь жишээлбэл нөхцөлт
рефлексийн үндсэн дээр үр төлөрхөг байдлыг бууруулах зэргээр
арай аядуу зөөлөн хэлбэртэй байдаг. Зүйлийн доторхи
өрсөлдөөний ширүүн хэлбэр жишээлбэл физиологийн хувьд
хүчтэй биеүүд сул доройдоо дарамт үзүүлэх үед илэрч болно.
Ийм байдал ургамлын аймагт олонтоо таарна.
Амьтад популяцийн нягтшилийг зохицуулах ширүүн
хэлбэр гагцхүү идэш тэжээл, ус болон бусад нөөц эрс
хомсдож багасах үед гарч болно. Энэ үед амьтад нэг
бол өөр газарт идэш тэжээлээ эрж олох чадваргүй
байдаг. Эсвэл эрэх оролдлого үр дүнд хүрч чадахгүй
байж болно. Жишээ нь багахан усан санд амьдрах
алгана өөр загас байхгүй тохиолдолд өөрийн
жарамгай жараахайгаа идэх замаар нягтшилаа
зохицуулж бас өөрийн амьдрах боломжоо хангаж
байдаг. Жарамгай жараахайнууд жижиг хөвмөл
амьтадаар хооллоно. Гэтэл бие гүйцсэн том алганууд
хөвмөл амьтадаар хооллож чадахгүй. Тийм чадвар ч
байхгүй. Махчин шувууд хөхтөн амьтдын популяцид
урт удаан өлсгөлөнгийн үед хааяа үр удам болон сул
дорой бодгалиа идэх үзэгдэл буюу каннибализм
тохиолдоно. Популяцийн өсөлтийг саатуулах
механизмуудын дотор олон тооны зүйлд биеүдийн
химийн харилцан үйлчлэл их үүрэг гүйцэтгэнэ.
Популяцийн тоо толгойг зохицуулах өөр нэг
механизм бол нягтшил ихсэх үед эцсийн эцэст
үй олноороо нүүх инстинктийг бий болгоход
хүргэдэг зан төрхийн болон физиологийн
өөрчлөлтүүд юм. Үүний дүнд суурин байх үедээ
эзэлж байсан газар нутгаасаа популяцийн өсөн
нэмэгдэж буй нягтшилд үзүүлэх хариу үйлдэл
бөгөөд шувуу хөхтөн амьтны олон зүйлд
тааралдана. Популяцийн нягтшил өсөх нь
төрөлтийг багасгах үхэл хорогдлыг ихэсгэх,
тийм өөрчлөлтүүдийг биеийн физилогт
гаргадаг. Популяийн гомеостаз механизмын
хөгжлийн хэмжээ мөн популяц дах өрсөлдөгч
махчид, паразит зэрэг бусад зүйлээс үзүүлэх
нөлөөтэй ч нягт холбоотой. Байгалийн
биоценоз дахь популяцийн тоо толгой ерөнхий
зохицуулага зүйл хоорондын болон зүйлийн
доторхи нарийн нийлмэл харилцан холбоо
хамаарлын үр дүн байдаг.
• Популяцын тоо толгойн авто зохицуулгын тухай үзэл
 Популяцийн авто зохицуулгыг хангах механизмуудын
дотор тусгаар биеүдийн зан төрхийн онцлогтой шууд
холбоотой байдлууд маш чухал үүрэгтэй. Холбоо
харилцааны давтамж, дуут дохио, тэмдэглэх гэх мэт янз
бүрийн аргаар популяцийн биеүдийн хүлээн авч буй
нягтшилийн өөрчлөлтүүд юуны өмнө амьтны зан төрхийг
өөрчилдөг. Зан төрх нь организм дахь физилогийн
өөрчлөлтүүдээр дамжуулан үхэл хорогдол,төрөлтийн
хэмжээнд нөлөөлдөг. Бас биеийн орон зайн байрлал,
тархалт суурьшилийн өөрчлөлтөөр ч дамжуулж нөлөөлж
болно. Жишээлбэл, амьтад эзэмшил нутгаа гаднаас харь
бие орж ирэхээс хамгаалж байдаг. Гэтэл популяцийн
нягтшил өсөх үед биеийн ихэнх нь хувийн эзэмшил нутгаа
ч хамгаалж чадахгүйд хүрдэг. Иймээс тохиромж багатай
нутаг руу нүүх болдог.
Энэ үедээ махчид, идэш тэжээл дутагдах, нуугдаж хорогдох
боломж муу, эсвэл абиотик хүчин зүйлийн үйлчиллээс хамааран
олноороо үхэж хорогддог. Ер нь олонхи зүйлүүдэд бөөгнөрөл ихсэх
үед түрэмгийлэх байдлын хэмжээ эрс өснө. Эсрэг бие, залуу
биеүдэд үзүүлэх харьцаа хувьсана. Зан төрхийн гадаад хэлбэр
байдал, хэм хэмжээ алдагдсанаас популяцийн ихэнх бие стресс
байдалд ордог. Стресс бол төрөлтийг зохицуулах механизм болдог.
Ялангуяа бүлгээрээ энгийн дараалал эрэмбэт тогтолцоо үүсгэн
орших амьтдад маш илэрхий ажиглагддаг. Тоо толгойн өсөлтийг
хязгаарлахад нягтшилтай холбоотой популяцийн генетикийн
бүрдлийн өөрчлөлтүүд ч чухал байдаг. Генетикийн ийм
механизмын нэг нь нягтшил багатай үед нөгөө нь нягтшил ихтэй
үед давамгайлах хоёр янзын генотип байж болох юм. Янз бүрийн
генотипийн харьцаан дахь өөрчлөлтийг ашиглан популяцийн тоо
толгойг зохицуулах байгаль дахь үнэмшилтэй баталгаа одоогоор
алга. Популяцийн тоо толгойн зохицуулгын генетикийн механизм
юуны өмнө бусад ямар нэгэн хүчин зүйл, тухайлбал, махчин
амьтдын нөлөө зэрэгтэй хамтдаа үйлчилдэг.
• Популяцын тоо толгойн авто зохицуулгын тухай үзэл
Популяцийн тоо толгойн авто зохицуулгын
тухай ойлголтын хүрээнд тоо толгойн өсөлтийг
саатуулах 3 механизм байж болох юм
Популяцийн нягтшил ихсэх үед
биеүдийн хоорондох холбоо
харилцааны давтамж нь стресс
байдал үүсгэх магадлалыг ихэсгэнэ.
Энэ нь цаашдаа үхэл хорогдол
ихэсч төрөлтийг багасгахад
хүргэдэг.
Популяцийн нягтшил ихсэх
үед оршин амьдрах үндсэн
нутгаасаа зах хэсэг рүү,
эсвэл амьдралын нөхцөлөөр
тохиромж бага нутаг руу
биеүд нүүх явдал ихсэнэ.
Энэ янз бүрийн шалтгаанаар
үхэл хорогдлыг ихэсгэнэ.
Популяцийн нягтшил ихсэх
үед популяцийн генетик
бүрдэлд өөрчлөлт гарч
болно. Тухайлбал хурдан
үрждэг генотип аажим
алгуур үрждэг нүүдэллэхэд
зохицсон генотипээр
солигдож болно.
• Тэнцвэрт популяци.
 Тодорхой газар нутагт орших популяци бүр тоо толгой,
нягтшилын хувьд тодорхой тэнцвэрт төвшинтэй ерөнхий зүй
тогтолтой. Өөрөөр хэлбэл, энэ төвшний үед популяци дахь
төрөлт үхэл хорогдол тэнцүүхэн, тоо толгой харьцангүй тогтмол
байдаг. Хэрэв ийм тэнцвэрт төвшин алдагдвал популяцид өөрт
нь болоод хүрээлэн буй орчинд өөрчлөлт гарсан байж болно.
Тухайлбал, төрөлтөөс үхэл хорогдол их байх тийм өөрчлөлт гарч
болно. Тэгвэл популяцийн тоо толгой зохих хэмжээгээр багасч
доошлоно. Үүний эсрэг үхэл хорогдлоос төрөлт их байх тийм
өөрчлөлт ч гарч болно. Ингэхлээр популяци бүр нягтшилийн
тодорхой тэнцвэрт төвшинтэй. Энэ эвалюци түүхэн хөгжлийн
явцад бүрэлдэн бий болжээ. Популяцийн ийм тэнцвэрт төвшин
нягтшилийг тогтвортой байлгахад чиглэсэн зохицуулах тодорхой
механизм популяци болон экосистемд байдаг.
 Нягтшилаас хамаарах зохицуулга аль нэг хэмжээгээр
популяци бүрд байдаг боловч маш олон янз байж болно.
Тухайлбал зарим амьтдад жишээ нь оготно ч юмуу үйл олноороо
нүүх царцаанд нягтшилаас хамаарах зохицуулах процесс нэлээд
нарийн. Тухайлбал биеийн өөрийн зан төрх, физилоги,
популяцийн өөрийн нягтшилаас өөрчлөлтийг шууд мэдрэх
чадвар дээр үндэслэсэн зохицуулах механизм байдаг.
•Анхаарал тавьсанд
баярлалаа

More Related Content

What's hot

экосистем
экосистемэкосистем
экосистем
davaa627
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудал
davaa627
 
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэнэсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
Oidov Tungaa
 

What's hot (20)

Lecture15
Lecture15Lecture15
Lecture15
 
Cem3
Cem3Cem3
Cem3
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
экосистем
экосистемэкосистем
экосистем
 
экологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудалэкологийн тулгамдсан асуудал
экологийн тулгамдсан асуудал
 
Lekts 3
Lekts 3Lekts 3
Lekts 3
 
Эволюцийн онол
Эволюцийн онолЭволюцийн онол
Эволюцийн онол
 
Хоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцооХоол боловсруулах тогтолцоо
Хоол боловсруулах тогтолцоо
 
эсийн бүтэц
эсийн бүтэцэсийн бүтэц
эсийн бүтэц
 
амьтны ангилал
амьтны ангилаламьтны ангилал
амьтны ангилал
 
цөлжилт
цөлжилтцөлжилт
цөлжилт
 
амьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэрамьд биеийн үржлийн хэлбэр
амьд биеийн үржлийн хэлбэр
 
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэнэсийн бүтэц бүрхүүл бөөм  сийвэн
эсийн бүтэц бүрхүүл бөөм сийвэн
 
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3
"Экологи байгаль хамгаалал" Хичээл-3
 
Sem2
Sem2Sem2
Sem2
 
Амьсгалын тогтолцоо
Амьсгалын тогтолцооАмьсгалын тогтолцоо
Амьсгалын тогтолцоо
 
SSHS12
SSHS12SSHS12
SSHS12
 
Lecture2
Lecture2Lecture2
Lecture2
 
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/Хүнсний аюулгүй байдал /Food safe/
Хүнсний аюулгүй байдал /Food safe/
 
Амьсгал
АмьсгалАмьсгал
Амьсгал
 

Similar to Cem4

эволюци ба популяци
эволюци ба популяциэволюци ба популяци
эволюци ба популяци
bolormaa87
 
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшинамьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
Oyuka Oyu
 
Гол ойлголтууд М.Шинэзуун.docx
Гол ойлголтууд М.Шинэзуун.docxГол ойлголтууд М.Шинэзуун.docx
Гол ойлголтууд М.Шинэзуун.docx
ShinezuunMunkhtur
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
davaa627
 
этологи популяцийн зан араншин
этологи популяцийн зан араншинэтологи популяцийн зан араншин
этологи популяцийн зан араншин
Kherlen Shinebayar
 
Популяцийн нас ба хүйсний бүтэц
Популяцийн нас ба хүйсний бүтэцПопуляцийн нас ба хүйсний бүтэц
Популяцийн нас ба хүйсний бүтэц
Kherlen Shinebayar
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
davaa627
 

Similar to Cem4 (20)

Lects4
Lects4Lects4
Lects4
 
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбообүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
бүлгэмдэл дэх амьд бие махбодын харилцаа холбоо
 
Enkhbold populyatse
Enkhbold populyatseEnkhbold populyatse
Enkhbold populyatse
 
эволюци ба популяци
эволюци ба популяциэволюци ба популяци
эволюци ба популяци
 
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшинамьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
амьд биеийн бүтэц зохион байгуулалтын түвшин
 
Гол ойлголтууд М.Шинэзуун.docx
Гол ойлголтууд М.Шинэзуун.docxГол ойлголтууд М.Шинэзуун.docx
Гол ойлголтууд М.Шинэзуун.docx
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
 
Vhh
VhhVhh
Vhh
 
этологи популяцийн зан араншин
этологи популяцийн зан араншинэтологи популяцийн зан араншин
этологи популяцийн зан араншин
 
Популяцийн нас ба хүйсний бүтэц
Популяцийн нас ба хүйсний бүтэцПопуляцийн нас ба хүйсний бүтэц
Популяцийн нас ба хүйсний бүтэц
 
Lects3
Lects3Lects3
Lects3
 
биоценоз
биоценозбиоценоз
биоценоз
 
Populius
PopuliusPopulius
Populius
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
1 lekts
1 lekts1 lekts
1 lekts
 
Биологийн хичээлийн лекц 8
Биологийн хичээлийн лекц 8Биологийн хичээлийн лекц 8
Биологийн хичээлийн лекц 8
 

More from Мөнх- Очир (20)

Leg16
Leg16Leg16
Leg16
 
2 huchin zuiliin sydalgaa
2 huchin zuiliin sydalgaa2 huchin zuiliin sydalgaa
2 huchin zuiliin sydalgaa
 
2 ererbiin sydalgaa
2 ererbiin sydalgaa2 ererbiin sydalgaa
2 ererbiin sydalgaa
 
Leg15
Leg15Leg15
Leg15
 
Leg14
Leg14Leg14
Leg14
 
Leg13.2
Leg13.2Leg13.2
Leg13.2
 
Leg13.1
Leg13.1Leg13.1
Leg13.1
 
Leg12
Leg12Leg12
Leg12
 
Leg11
Leg11Leg11
Leg11
 
Leg10.2
Leg10.2Leg10.2
Leg10.2
 
Leg10.1
Leg10.1Leg10.1
Leg10.1
 
Leg9
Leg9Leg9
Leg9
 
Leg8
Leg8Leg8
Leg8
 
Leg6
Leg6Leg6
Leg6
 
Leg7
Leg7Leg7
Leg7
 
Leg5
Leg5Leg5
Leg5
 
Leg4
Leg4Leg4
Leg4
 
Leg3
Leg3Leg3
Leg3
 
Leg2
Leg2Leg2
Leg2
 
Leg1
Leg1Leg1
Leg1
 

Cem4

  • 2. Хураангуй: Организмуудын амьдралын хэв шинжид нягтшилаа зохицуулах хэлбэрүүдийг тодорхойлж, зүйлийн доторхи өрсөлдөөнийг зохицуулах арга хэрэгслийг судлаж үхэл амьдралын заагт организм устаж үгүй болох, эсвэл үй олноороо өсөж үржих шалтгааныг олох. Түлхүүр үг: популяци, нягтшил, үхэл, төрөлт, өрсөлдөөн, физилоги, генотип • Популяцийн тоо толгойн зохицуулгын систем • Популяцийн гомеостаз • Организмуудын нягтшилаа зохицуулах арга хэлбэрүүд Дэд сэдэв:
  • 3. Популяцийн өөрөө өөрийнхөө тоо толгойг зохицуулах үзэл 1960-аад онд дэвшигдсэн. Энэ онолыг дэвшүүлэгчийн нэг Английн экологич Д.Читти “популяци бүр өөрөө өөрийнхөө тоо толгойг зохицуулагч” гэж үзсэн. Популяцийн загварт төрөлт ба нас баралт тэнцүү байдаг. Популяцийн нягтшилийг зохицуулдаг хүчин зүйлийг нягтшилаас хамаардаг ба үл хамаардаг гэж хуваана. Нягтшилаас популяци дахь нас баралт хамаардаг. Тухайлбал ургамлын үр ургаж эхлэх үед хамгийн их үхдэг. Нягтшилаас хамааралтай нас баралт өндөр хөгжилтэй бие махбодийн тоог зохицуулдаг. Энэ чанарт финотипийн болон генотипийн зохицуулага гэж байна. Нягтшил ихтэй үед бачимдлын улмаас физиологийн өөрчлөлтүүд гарснаар өөр финотипүүд үүсдэг. • Генотипийн шалтгаан нь генийн рекомбинацийн дүнд үүссэн хоёр өөр генотипийн шинж чанартай холбоотой. Эхний генотип өндөр нягтшилийн үед бачимдалд тэсвэр муу, тооны оргил өсөлтийн үед давамгайлж, хоёрдахь нь нягтшилд дасан зохицсон, бууралтын үед давамгайлдаг.
  • 4. • Популяцийн хэмжээ  Популяцийн хэмжээгээр түүний ерөнхий үзүүлэлтийг илүү үнэн зөв үнэлдэг. Өөрөөр хэлбэл амьд организм байгаль болон хүний үйл ажиллагаанд их өртөмхий учир популяцийн хэмжээ өөрчлөгдөнө. Үүнд:  Популяцийн хэмжээгээр нь. Ямар нэгэн популяцийн хэмжээ нь түүний хөдөлгөөнт байдлаас хамаарна. /зарим нэг биес бага нутагт амьдардаг тул популяцийн хэмжээ бага орон зайг эзэлнэ. Гэтэл зарим популяцийн эзэлж байгаа нутаг дэвсгэр нь маш том орон зайг эзэлнэ/  Популяцийг бүрдүүлж байгаа биеийн тоогоор нь. Популяцийг орон зайгаар тусгаарлагдсан бүлэг биес гэж авч үзэж болно.
  • 5. • Популяцийн бүтэц Популяцийн онцлогийг тодорхойлоход биологийн зарим онцлогууд нөлөөлдөг. Үүнд популяцийн бүрдэлд орж байгаа бодгалиудын хөдөлгөөнт байдал , газар нутагтаа тогтвортой орших, саад тотгорыг давах чадвар их нөлөөлнө. Популяцийн бүтцийг дараах байдлаар ангилна. Үүнд: Насны бүтэц. Популяцийг бүрдүүлж байгаа бодгалиуд орон зайн төдийгүй ямар нэг насны бүлэглэлд заавал хамаарагдана. Насны бүлэглэл популяцид явагдаж буй хэд хэдэн чухал процессыг, тухайлбал нөхөн үржих чадвар, үхэл хорогдлын түвшин, үр удам солигдох онцлогийг илэрхийлнэ. Энэ нь популяцийн бодгалиудаас орчиндоо тавих шаардлага, орчны хүчин зүйлийг тэсвэрлэх байдал нь насаар хувьсдаг. Популяцийг бүрдүүлэгч бодгалийг 3 ангилна.
  • 6. Үржлийн өмнөх насны үе. Зарим бодгальд энэ үе урт хугацаагаар үргэлжлэх тохиолдол байхад зарим бодгальд богино хугацаа эзэлж тоо толгой өсөж нэмэгдэх нь харьцангуй түргэн байдаг зүй тогтолтой. • а. Амьдралдаа ганц үрждэг. / жилийн туршид хэд хэдэн удаа үржинэ./ • б. Амьдралдаа олон үрждэг. / насны бүтэц нөлөөлнө./ Үржлийн насны. Популяцийн гишүүд үржлийн онцлогтой холбоотойгоор нэг эсвэл янз бүрийн үе удамд хамаарагддаг. Эхний тохиолдолд популяцийн гишүүд насаар ойролцоо, амьдралын эргэлтийн дараагийн үе шатанд бараг нэгэн зэрэг шилжинэ. Амьдралын оптимум нөхцөл өөрчлөгдөхөд тоо толгой тогтворгүй болдог. Янз бүрийн үе удам оршин тогтнох нөхцөл бүрдүүлдэг хоёр янзын бүлэг байна. Үржлийн дараах үе. Хорогдож буй популяцийн бүрэлдэхүүнд үржих чадваргүй юмуу үржлийн чадавхи буурсан настай хөгшин бодгалиуд хамаарагдана.
  • 7. Хүйсний бүтэц. Популяцийн харьцаа ялангуяа сүргийн дотор үржлийн насны эм бодгалиудын эзлэх хэмжээ нь тухайн популяцийн тоо толгойн хэтийн төлөвт чухал ач холбогдолтой. Удамшлын хуулийн дагуу ямар ч зүйлийн популяцид эр, эм хүйсийн бодгалиудын харьцаа 1:1 байх зүй тогтолтой. Гэвч хүйс дагах шинж тэмдэг удамших үйл явцтай уялдан физиологи, экологи, зан төлөвийн хувьд эр, эм бодгалиуд хоорондоо мэдэгдэхүйц ялгаатай болдог. Ингэснээр аль нэг хүйсийн бодгалиуд илүү хорогдох магадлалыг өргөсгөж популяцийн хүйсийн харьцааг өөрчлөх шалтгаан болдог.
  • 8. • Популяцийн орон зайн бүтэц. • Жигд. Орон зайд жигд тархах нь бодгалиуд эзэмшил нутагтаа адил тэнцүү тоогоор тархан суурьших үзэгдэл бөгөөд байгальд ховорхон тохиолдоно. • Тохиолдлын. Популяцийг бүрдүүлэгч бодгалиуд тухайн орчиндоо тодорхой хэлбэр маяг үүсгэхгүйгээр тархан суурьшдаг. • Хэт бөөгнөрсөн. Популяцийг бүрдүүлэгч бодгалиуд хэсэг бүлгээрээр нэгдэж бөөгнөрөл үүсгэн тэдгээр нь бие биеэсээ эрс зааглагдаж тусгаарлагдсан байна. Популяци бүр тодорхой орон зайг эзлэн орших бөгөөд энэ нь түүний амьдралын хэрэгсэл болдог. Тухайн ямар ч газар нутаг зохих тооны бодгалийг өөртөө агуулж, тэжээн тэтгэж байдаг. Ихэвчлэн популяцийг бүрдүүлэгч бодгалиуд эзэмшил нутагтаа харилцан адилгүй нягтралтайгаар тархан суурьшдаг. Популяцийг тархан суурьших байдлаар нь:
  • 9.
  • 10. • Зан төрхийн бүтэц.  Популяци бүр зан төрхийн өвөрмөц онцлогтой. Популяцийг бүрдүүлдэг бодгалиудын хоорондын харилцааны системийг популяцийн зан төрхийн бүтэц гэнэ. Популяцийн зан төрхийн онцлог байдал нь үр төлөө тэжээх, хооллох, дайсан амьтдаас биеэ хамгаалах, үржлийн үед тод илрэнэ. Амьтдын зан төрх, уг зүйл ганцаараа эсвэл бүлгээрээ хамсан амьдардаг эсэхээс ихээхэн шалтгаална. Үүнд:
  • 11. Ганцаарчилсан амьдралын хэлбэр. Популяцийг бүрдүүлэгч бодгалиуд амьдралын тодорхой шатанд бие биенээсээ үл хамааран тус тусдаа оршин амьдардаг ба үүнийг ганцаарчилсан хэлбэр гэнэ. Гэхдээ организмууд нь идэш тэжээлээ хайж олох, ичих, үржих үед түр зуурын бөөгнөрөл үүсгэдэг. Мөн эр, эм амьтад богино буюу урт хугацаагаар хосоор амьдарч болно. Бүлэг амьдралын хэлбэр.Энэ үед үр удам, эцэг эхийн хоорондох харьцаа улам хүчтэй болно. Эцэг эхийн аль нэг үр удамдаа санаа тавьж харж хамгаалдаг. Цуглаан. Суурин амьдралтай амьтдын бэлэглэсэн суурьшлийг цуглаан гэнэ.
  • 12. Популяцийн тоо толгойн хэлбэлзэл • Төрөлт • Үхэл хорогдол • Имиграци /өөр газар нутгийн популяцаас шилжин ирэх/ • Эмиграци /тухайн популяцаас гадагшаа шилжин нүүх/ • Популяцийн хэмжээнд дараах зүйлүүд нөлөөлдөг. Популяцийн тоо толгойн хэлбэлзэл тухайн популяцийн өөрийх нь онцлогтой холбоотой хүчин зүйлийн нөлөө их байдаг. Тухайлбал: янз бүрийн цох10 сая дахин, зарим зүйлийн мэрэгч 500 дахин, чандага хэрэм 50 дахин , туурайтан махчин амьтад 10 дахин хэлбэлзэнэ. Популяцийн тоо толгойн хэлбэлзэлд нөлөөлөх 4 гол хүчин зүйл байдаг. Үүнд:
  • 13. Популяцийн ашигтай хэмжээ. Популяцийн бие гүйцсэн бүх бодгалиуд үрждэггүй. Популяцийн бодгалиудын ерөнхий тооноос үржих бодгалиудын тоо цөөн байдаг бөгөөд энэ нь үржил амжилттай болох нэг нөхцөл болдог. Энэ ойлголтыг популяцийн ашигтай хэмжээ гэх ба үржилд орох насны хүйсний бүтцээс хамаардаг. Үржилийн идэвхтэй радиус. Ямар нэг популяцийн биес тодорхой хүрээнд шилжилт хөдөлгөөн хийдэг. Амьдралын туршид шилжин нүүдэллэх хэмжээг бодгаль биеийн буюу хувийн шилжилтийн радиус гэнэ. Энэ нь үр удамдаа удамшлын мэдээлэл дамжуулах зайг тодорхойлно. • Биесийн хоорондох өрсөлдөөн. / идэш тэжээл, амьдрах нутгийн хүрэлцээ/ • Шууд эсрэг тэсрэг зөрчилт байдал. /орон зайн, биологийн, бүтэц, үйл ажиллагааны, физиологийн, зан төрхийн, генетикийн/ Популяцийн хоорондох тусгаарлалт холбоо. Популяцийн оршин тогтнох нь түүний бусад популяци адил бүлгүүдээс тусгаар байхад хүргэдэг. Энэ нь дараах шалтгаантай. Үүнд:
  • 14.  Популяцийн нягтшилийн өөрөө өөрийгөө зохицуулах зарчим нь тоо толгой ба нягтшил идэш тэжээл, нуугдаж хорогдох байр илт дутагдах гэх мэт үе дэх нягтшилийн өөрчлөлтөнд нөлөөлж болох нөөцийн төлөөх шууд өрсөлдөөнөөс урган гарна. Нягтшилийн тухай мэдээлэл ашиглах нь илүү үр өгөөжтэй. Мөн чанартаа, энэ тохиолдолд нөөцийн төлөөх шууд өрсөлдөөн өөрөөр хэлбэл газар нутаг, бэлгийн хос, дэс дараалалт эрэмбэт тогтолцоонд эзлэх байр суурь гэх мэт зохиомол объектуудын төлөөх өрсөлдөөн болж солигдоно. Популяцийн гомеостазын механизм нь зүйлийн экологийн өвөрмөц байдал, түүний хөдөлгөөнт чанар махчид, паразитуудын нөлөөлийн хэмжээ зэргээс ихээхэн хамаарана. Зарим үед бодгалийг үхэлд хүргэх хатуу ширүүн тэмцэлээр ч илэрч болно. Нөгөө хэсэгт нь жишээлбэл нөхцөлт рефлексийн үндсэн дээр үр төлөрхөг байдлыг бууруулах зэргээр арай аядуу зөөлөн хэлбэртэй байдаг. Зүйлийн доторхи өрсөлдөөний ширүүн хэлбэр жишээлбэл физиологийн хувьд хүчтэй биеүүд сул доройдоо дарамт үзүүлэх үед илэрч болно. Ийм байдал ургамлын аймагт олонтоо таарна.
  • 15. Амьтад популяцийн нягтшилийг зохицуулах ширүүн хэлбэр гагцхүү идэш тэжээл, ус болон бусад нөөц эрс хомсдож багасах үед гарч болно. Энэ үед амьтад нэг бол өөр газарт идэш тэжээлээ эрж олох чадваргүй байдаг. Эсвэл эрэх оролдлого үр дүнд хүрч чадахгүй байж болно. Жишээ нь багахан усан санд амьдрах алгана өөр загас байхгүй тохиолдолд өөрийн жарамгай жараахайгаа идэх замаар нягтшилаа зохицуулж бас өөрийн амьдрах боломжоо хангаж байдаг. Жарамгай жараахайнууд жижиг хөвмөл амьтадаар хооллоно. Гэтэл бие гүйцсэн том алганууд хөвмөл амьтадаар хооллож чадахгүй. Тийм чадвар ч байхгүй. Махчин шувууд хөхтөн амьтдын популяцид урт удаан өлсгөлөнгийн үед хааяа үр удам болон сул дорой бодгалиа идэх үзэгдэл буюу каннибализм тохиолдоно. Популяцийн өсөлтийг саатуулах механизмуудын дотор олон тооны зүйлд биеүдийн химийн харилцан үйлчлэл их үүрэг гүйцэтгэнэ.
  • 16. Популяцийн тоо толгойг зохицуулах өөр нэг механизм бол нягтшил ихсэх үед эцсийн эцэст үй олноороо нүүх инстинктийг бий болгоход хүргэдэг зан төрхийн болон физиологийн өөрчлөлтүүд юм. Үүний дүнд суурин байх үедээ эзэлж байсан газар нутгаасаа популяцийн өсөн нэмэгдэж буй нягтшилд үзүүлэх хариу үйлдэл бөгөөд шувуу хөхтөн амьтны олон зүйлд тааралдана. Популяцийн нягтшил өсөх нь төрөлтийг багасгах үхэл хорогдлыг ихэсгэх, тийм өөрчлөлтүүдийг биеийн физилогт гаргадаг. Популяийн гомеостаз механизмын хөгжлийн хэмжээ мөн популяц дах өрсөлдөгч махчид, паразит зэрэг бусад зүйлээс үзүүлэх нөлөөтэй ч нягт холбоотой. Байгалийн биоценоз дахь популяцийн тоо толгой ерөнхий зохицуулага зүйл хоорондын болон зүйлийн доторхи нарийн нийлмэл харилцан холбоо хамаарлын үр дүн байдаг.
  • 17. • Популяцын тоо толгойн авто зохицуулгын тухай үзэл  Популяцийн авто зохицуулгыг хангах механизмуудын дотор тусгаар биеүдийн зан төрхийн онцлогтой шууд холбоотой байдлууд маш чухал үүрэгтэй. Холбоо харилцааны давтамж, дуут дохио, тэмдэглэх гэх мэт янз бүрийн аргаар популяцийн биеүдийн хүлээн авч буй нягтшилийн өөрчлөлтүүд юуны өмнө амьтны зан төрхийг өөрчилдөг. Зан төрх нь организм дахь физилогийн өөрчлөлтүүдээр дамжуулан үхэл хорогдол,төрөлтийн хэмжээнд нөлөөлдөг. Бас биеийн орон зайн байрлал, тархалт суурьшилийн өөрчлөлтөөр ч дамжуулж нөлөөлж болно. Жишээлбэл, амьтад эзэмшил нутгаа гаднаас харь бие орж ирэхээс хамгаалж байдаг. Гэтэл популяцийн нягтшил өсөх үед биеийн ихэнх нь хувийн эзэмшил нутгаа ч хамгаалж чадахгүйд хүрдэг. Иймээс тохиромж багатай нутаг руу нүүх болдог.
  • 18. Энэ үедээ махчид, идэш тэжээл дутагдах, нуугдаж хорогдох боломж муу, эсвэл абиотик хүчин зүйлийн үйлчиллээс хамааран олноороо үхэж хорогддог. Ер нь олонхи зүйлүүдэд бөөгнөрөл ихсэх үед түрэмгийлэх байдлын хэмжээ эрс өснө. Эсрэг бие, залуу биеүдэд үзүүлэх харьцаа хувьсана. Зан төрхийн гадаад хэлбэр байдал, хэм хэмжээ алдагдсанаас популяцийн ихэнх бие стресс байдалд ордог. Стресс бол төрөлтийг зохицуулах механизм болдог. Ялангуяа бүлгээрээ энгийн дараалал эрэмбэт тогтолцоо үүсгэн орших амьтдад маш илэрхий ажиглагддаг. Тоо толгойн өсөлтийг хязгаарлахад нягтшилтай холбоотой популяцийн генетикийн бүрдлийн өөрчлөлтүүд ч чухал байдаг. Генетикийн ийм механизмын нэг нь нягтшил багатай үед нөгөө нь нягтшил ихтэй үед давамгайлах хоёр янзын генотип байж болох юм. Янз бүрийн генотипийн харьцаан дахь өөрчлөлтийг ашиглан популяцийн тоо толгойг зохицуулах байгаль дахь үнэмшилтэй баталгаа одоогоор алга. Популяцийн тоо толгойн зохицуулгын генетикийн механизм юуны өмнө бусад ямар нэгэн хүчин зүйл, тухайлбал, махчин амьтдын нөлөө зэрэгтэй хамтдаа үйлчилдэг. • Популяцын тоо толгойн авто зохицуулгын тухай үзэл
  • 19. Популяцийн тоо толгойн авто зохицуулгын тухай ойлголтын хүрээнд тоо толгойн өсөлтийг саатуулах 3 механизм байж болох юм Популяцийн нягтшил ихсэх үед биеүдийн хоорондох холбоо харилцааны давтамж нь стресс байдал үүсгэх магадлалыг ихэсгэнэ. Энэ нь цаашдаа үхэл хорогдол ихэсч төрөлтийг багасгахад хүргэдэг. Популяцийн нягтшил ихсэх үед оршин амьдрах үндсэн нутгаасаа зах хэсэг рүү, эсвэл амьдралын нөхцөлөөр тохиромж бага нутаг руу биеүд нүүх явдал ихсэнэ. Энэ янз бүрийн шалтгаанаар үхэл хорогдлыг ихэсгэнэ. Популяцийн нягтшил ихсэх үед популяцийн генетик бүрдэлд өөрчлөлт гарч болно. Тухайлбал хурдан үрждэг генотип аажим алгуур үрждэг нүүдэллэхэд зохицсон генотипээр солигдож болно.
  • 20. • Тэнцвэрт популяци.  Тодорхой газар нутагт орших популяци бүр тоо толгой, нягтшилын хувьд тодорхой тэнцвэрт төвшинтэй ерөнхий зүй тогтолтой. Өөрөөр хэлбэл, энэ төвшний үед популяци дахь төрөлт үхэл хорогдол тэнцүүхэн, тоо толгой харьцангүй тогтмол байдаг. Хэрэв ийм тэнцвэрт төвшин алдагдвал популяцид өөрт нь болоод хүрээлэн буй орчинд өөрчлөлт гарсан байж болно. Тухайлбал, төрөлтөөс үхэл хорогдол их байх тийм өөрчлөлт гарч болно. Тэгвэл популяцийн тоо толгой зохих хэмжээгээр багасч доошлоно. Үүний эсрэг үхэл хорогдлоос төрөлт их байх тийм өөрчлөлт ч гарч болно. Ингэхлээр популяци бүр нягтшилийн тодорхой тэнцвэрт төвшинтэй. Энэ эвалюци түүхэн хөгжлийн явцад бүрэлдэн бий болжээ. Популяцийн ийм тэнцвэрт төвшин нягтшилийг тогтвортой байлгахад чиглэсэн зохицуулах тодорхой механизм популяци болон экосистемд байдаг.  Нягтшилаас хамаарах зохицуулга аль нэг хэмжээгээр популяци бүрд байдаг боловч маш олон янз байж болно. Тухайлбал зарим амьтдад жишээ нь оготно ч юмуу үйл олноороо нүүх царцаанд нягтшилаас хамаарах зохицуулах процесс нэлээд нарийн. Тухайлбал биеийн өөрийн зан төрх, физилоги, популяцийн өөрийн нягтшилаас өөрчлөлтийг шууд мэдрэх чадвар дээр үндэслэсэн зохицуулах механизм байдаг.