Зээлийн гэрээний хэсэгчилсэн үүргийн
шаардах эрх, хуулийн зохицуулалт
Бэлтгэсэн: С.Ууганбаяр
Ч.Мөнх-Ачит
2016-09-09
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь
зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу
төрлийн шинжээр тодорхойлогдох бусад
эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь
шилжүүлэн авсан эд хөрөнгө ижил төрөл,
тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу
мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх
үүргийг тус тус хүлээнэ.
Зээлийн гэрээний хэсэгчилсэн үүрэг
• Монгол Улсын Иргэний
хуулийн 213 дугаар зүйлийн
213.1-д “Гэрээнд заасан,
эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч
зөвшөөрсөн бол үүрэг
гүйцэтгэгч үүргээ хэсэгчлэн
гүйцэтгэх эрхтэй”
Талууд хоорондоо тохиролцсон л
бол үүргийн гүйцэтгэлийн арга, хэлбэрийг
хэдийд ч нэг бүрчлэн тогтоож, бас
түүнийгээ өөрчилж болно. Өөрөөр хэлбэл
талууд үүрэг хэсэгчлэн гүйцэтгэх талаар
анхнаасаа гэрээндээ тусгах, эсхүл сүүлд
гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийх замаар
оруулж болно.
Хамгийн гол нь үүрэг
гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр
үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх боломжгүй.
Үүргийг хэсэгчлэн гүйцэтгэж болох эсэх нь
юуны өмнө ийнхүү хэсэгчилж, хувааж
болох үүргийн хувьд яригдах асуудал.
Аливаа үүрэг нь
түүнийг хэсэгчлэн
гүйцэтгэснээр өөрийн
үнэ, ач холбогдол нь
буурахгүй, үүргийн
зорилгод муугаар
нөлөөлөхгүй бол түүнийг
хэсэгчилж болох үүрэг
гэнэ.
Энэ нь төрлийн шинжээр
тодорхойлогдох эд
хөрөнгөтэй холбоотой
үүрэг дээр, ялангуяа
мөнгө болон бусад тоо
хэмжээ, жингээр
хэмжигдэх (төлөөлж,
орлуулж болох) зүйл дээр
яригдана.
Бүтээгдэхүүн
үйлдвэрлэх, тодорхой эд
юмсыг дамжуулан өгөх,
эсвэл өмчлүүлэх зэрэг
багтана.
Дундын өмчийн орон
сууц нь өөрийн мөн
чанараараа хувааж үл
болох зүйл бөгөөд
Иргэний хуулийн 489.6
дахь хэсэгт зааснаар
албадан дуудлага
худалдаанд оруулж,
олсон ашгийг хуваарилах
замаар дундын өмчийн
эрхийг дуусгавар
болгоно. Ийнхүү олсон
ашиг нь харин хувааж
болох зүйл юм.
Хэсэгчилжболохүүрэг
Хэсэгчилжболохгүйүүрэг
Шаардах эрх
• Үүрэг гүйцэтгэгч хууль буюу гэрээнд заасан үүргээ
гүйцэтгээгүй тохиодолд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагаар
зөрчил гаргагч этгээд хүлээсэн үүргээ бодитой, зохих ёсоор
гүйцэтгэхийг шаарддаг иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг
хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх арга гэдэг.
Монгол Улсын Иргэний
хуулийн 9 дүгээр зүйлийн
9.4.3-т “ Хүлээсэн үүргийг
гүйцэтгүүлэх” гэж заасан.
• Хуулийн 186 дугаар зүйл нь практик ач холбогдлын хувьд
бага, учир нь үүрэг гүйцэтгэгч хууль болон гэрээгээр
хүлээсэн үүргээ гүйцэтгэх нь, үүрэг гүйцэтгүүлэгч уг
үүргийн гүйцэтгэлийг түүнээс шаардах нь зүй ёсны хэрэг
юм.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн
186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг
гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх,
эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах
үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө
хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь
түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах
эрхтэй” гэж заасан
• Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт заасан хариуцлага
хүлээх ерөнхий үндэслэл нь гагцхүү үүрэг гүйцэтгэх
хугацаа хожимдуулсан байна.
• Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт заасан үүргийн
зөрчлийг илэрхийлэх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч
үүрэг зөрчсөнтэй холбоотой өөрт учирсан гэм хорыг
арилгахыг шаардаж болно. Үүнд үүргийн
гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлэн хүлээлгэн өгснөөс
үүсэх хохиролч мөн адил багтаж болно
Иргэний хуулийн 219 дүгээр
зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч
хүлээсэн үүргээ зөрчсөн
тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч
учирсан хохирлоо арилгуулахаар
шаардах эрхтэй” гэж заасан
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД
БАЯРЛАЛАА

Zeelin geree hesegchilsen 2016 09-09

  • 1.
    Зээлийн гэрээний хэсэгчилсэнүүргийн шаардах эрх, хуулийн зохицуулалт Бэлтгэсэн: С.Ууганбаяр Ч.Мөнх-Ачит 2016-09-09
  • 2.
    Зээлийн гэрээгээр зээлдүүлэгчнь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
  • 3.
    Зээлийн гэрээний хэсэгчилсэнүүрэг • Монгол Улсын Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д “Гэрээнд заасан, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хэсэгчлэн гүйцэтгэх эрхтэй” Талууд хоорондоо тохиролцсон л бол үүргийн гүйцэтгэлийн арга, хэлбэрийг хэдийд ч нэг бүрчлэн тогтоож, бас түүнийгээ өөрчилж болно. Өөрөөр хэлбэл талууд үүрэг хэсэгчлэн гүйцэтгэх талаар анхнаасаа гэрээндээ тусгах, эсхүл сүүлд гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийх замаар оруулж болно. Хамгийн гол нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх боломжгүй. Үүргийг хэсэгчлэн гүйцэтгэж болох эсэх нь юуны өмнө ийнхүү хэсэгчилж, хувааж болох үүргийн хувьд яригдах асуудал.
  • 4.
    Аливаа үүрэг нь түүнийгхэсэгчлэн гүйцэтгэснээр өөрийн үнэ, ач холбогдол нь буурахгүй, үүргийн зорилгод муугаар нөлөөлөхгүй бол түүнийг хэсэгчилж болох үүрэг гэнэ. Энэ нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгөтэй холбоотой үүрэг дээр, ялангуяа мөнгө болон бусад тоо хэмжээ, жингээр хэмжигдэх (төлөөлж, орлуулж болох) зүйл дээр яригдана. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тодорхой эд юмсыг дамжуулан өгөх, эсвэл өмчлүүлэх зэрэг багтана. Дундын өмчийн орон сууц нь өөрийн мөн чанараараа хувааж үл болох зүйл бөгөөд Иргэний хуулийн 489.6 дахь хэсэгт зааснаар албадан дуудлага худалдаанд оруулж, олсон ашгийг хуваарилах замаар дундын өмчийн эрхийг дуусгавар болгоно. Ийнхүү олсон ашиг нь харин хувааж болох зүйл юм. Хэсэгчилжболохүүрэг Хэсэгчилжболохгүйүүрэг
  • 5.
  • 6.
    • Үүрэг гүйцэтгэгчхууль буюу гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиодолд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагаар зөрчил гаргагч этгээд хүлээсэн үүргээ бодитой, зохих ёсоор гүйцэтгэхийг шаарддаг иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх арга гэдэг. Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т “ Хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх” гэж заасан. • Хуулийн 186 дугаар зүйл нь практик ач холбогдлын хувьд бага, учир нь үүрэг гүйцэтгэгч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх нь, үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийн гүйцэтгэлийг түүнээс шаардах нь зүй ёсны хэрэг юм. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан • Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээх ерөнхий үндэслэл нь гагцхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хожимдуулсан байна. • Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт заасан үүргийн зөрчлийг илэрхийлэх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг зөрчсөнтэй холбоотой өөрт учирсан гэм хорыг арилгахыг шаардаж болно. Үүнд үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлэн хүлээлгэн өгснөөс үүсэх хохиролч мөн адил багтаж болно Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан
  • 7.