Гэрээний харилцаа нь талуудын хоорондох нийгмийн болон ураг төрлийн харилцаанаас ихээхэн хамаарна. Огт танихгүй хөндлөнгийн хүмүүсийн хувьд гэрээнд өгөх ач холбогдол маш өндөр байдаг бол “талууд хэдий хэр дотны харилцаатай байна тэр хэмжээгээр гэрээнд өгөх ач холбогдол сулрах ба зөвхөн гэрээ цуцлагдах тохиолдолд гэрээний ач холбогдол дахин өсдөг байна.