ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН
ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Бэлтгэсэн: Ж.Наранбаяр
Э.Шүрэнцэцэг
2022-7-29
1. Хуулийн төслийн танилцуулга;
2. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага;
3. Хуульд орж буй нэмэлт, өөрчлөлт
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулахтухай хуулийн төслийн танилцуулга
АГУУЛГА
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2022 оны 5 дугаар сарын 4-ны өдөр өргөн мэдүүлсэн.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 5 сарын 31-ний өдрийн
хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн
хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулсан боловч чуулганы нэгдсэн
хуралдаанаар хуулийн төсөл хүний эрхийг зөрчиж байсан гэх үндэслэлээр
хуулийн төсөл санаачлагчдад буцаасан.
Хуулийн төслийн товч танилцуулга
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн танилцуулга
Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенц, зөвлөмжид
Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтыг бүрэн нийцүүлэх,
хуулийн хэрэгжилтийн явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн
талаар ирүүлсэн холбогдох байгууллагын санал зэрэгт үндэслэн
Эрүүгийн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох
хэрэгцээ, шаардлага тулгарсан.
Хуулийн төсөл боловсруулах үндэслэл,
шаардлага
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн танилцуулга
Лицензийн
гэрээг
бүртгүүлэхэдда
раах бичиг
баримтыг хамт
ирүүлнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хохирлыг хэмжээг
инфляцийн түвшинтэй уялдуулан шинэлэн тогтоож, бага хэмжээний
хохирлыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээ, түүнээс доош
хэмжээний, үлэмж хэмжээний хохирлыг хорин мянган нэгжээс дээш
нэг зуун мянга хүртэл нэгжтэй тэнцэх хэмжээний, их хэмжээний
хохирлыг нэг зуун мянгаас дээш нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг
байх;
Мөнгө угаах болон татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн онцлог,
олон улсын байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг харгалзан
гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш
таван жил байх:
Халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа
дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн
хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг
байдлыг халах зорилгоор хуулиар халдашгүй байдлыг
баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий
байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг
хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа
тоолох
1
2
3
Эрүүгийн хуулийн
ерөнхий ангид
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулахтухай хуулийн төслийн танилцуулга
Лицензийн
гэрээг
бүртгүүлэхэдда
раах бичиг
баримтыг хамт
ирүүлнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт
хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан
тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн
зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан
нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт
хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан байдгаас хууль
бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдэж
байгаа этгээд нь техник хэрэгслийг бусдын нэр дээр шилжүүлж, эсхүл
бусдаас түрээсэлсэн мэтээр зохиомол байдлыг бий болгон техник,
хэрэгслийг хураалгахгүйгээр авч үлдэж, дахин гэмт хэрэг үйлдэхдээ
ашиглаж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсөн нэмэгдэх гол
шалтгаан нөхцөл болдог байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг
ялгамжтай байдлаар хэрэглэх буюу хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг
үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг
түрээсийн болон бусдын эзэмшилд байгаагаас үл хамааран хураан авч, гэмт
хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар нэмэлт оруулсан.
1
2
Эрүүгийн хуулийн
ерөнхий ангид
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулахтухай хуулийн төслийн танилцуулга
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийн танилцуулга
Эрүүгийн хуулийн тусгай ангид
Эрүүгийн хуулийн Арван
нэгдүгээр бүлгийн 11.6 дугаар
зүйлийн 2 дахь хэсэгт заасан
Хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол санаатай учруулах гэмт
хэргийн хүндрүүлэх
бүрэлдэхүүнд оногдуулах ялд нэг
сараас зургаан сар хүртэл
хугацаагаар хорих ялыг нэмэх.
Эрүүгийн хуулийн 12.5 дугаар
зүйл буюу Арван зургаан насанд
хүрээгүй хүнтэй бэлгийн
харьцаанд орох гэмт хэрэгт
оногдуулах ял хариуцлагыг
чангаруулах, мөн бүлгийн 12.2
дугаар зүйлд заасан Бэлгийн дур
хүслээ ёс бусаар хангах гэмт
хэргийг шинжид бэлгийн
шинжтэй тодорхой үйлдэл хийсэн,
эсхүл хохирогчоор хийлгэж
үйлдсэн шинжийг нэмж гэмт
хэргийн шинжийг тодорхой
болгосон.
•- Энэ бүлэгт олон улсын чиг хандлагаас судалж Хүний эрхийн
Олон улсын билл болон Монгол Улсын Үндсэн хуулиар
баталгаажуулсан хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах олон
нийтэд гутаан доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.
•- Хүчээр гэрлүүлэх үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн
хариуцлага хүлээлгэх нэмэлтийг тусгасан.
- Хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг Олон улсын конвенцид
нийцүүлэхтэй холбогдуулан 13.9 дүгээр зүйлд заасан Хууль
бусаар баривчлах, саатуулах гэмт хэргийн шинж нь Хүнийг
хүчээр алга болгох гэмт хэргийн шинжтэй давхардсан гэж үзэж уг
зүйлийг хүчингүй болгох, мөн Хүнийг хууль бусаар хорих
үйлдлийг Хүнийг хүчээр алга болгох гэмт хэргээс ялган 13.4
дүгээр зүйлийг өөрчлөн найруулсан.
- 13.12 дугаар зүйлд заасан Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт
хэргийн ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг тусгасан.
Арваннэгдүгээр бүлэг.
Хүний эрүүл мэндийн
халдашгүй байдлын эсрэг
гэмт хэрэг
Арван хоёрдугаар бүлэг. Хүний
бэлгийн эрх чөлөө, халдашгүй
байдлын эсрэг гэмт хэрэг
Арван гуравдугаар бүлэг. Хүний
халдашгүй чөлөөтэй байхын эсрэг
гэмт хэрэг
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийн танилцуулга
Эрүүгийн хуулийн тусгай ангид
Энэ бүлгийн 14.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан
Ялгаварлан гадуурхах гэмт хэрэгт боловсролын
байгууллагын орчинд, цахим сүлжээ ашиглаж үйлдсэн бол
хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцох нэмэлт;
Эрүүгийн хуулийн 14.8 дугаар зүйлд заасан Сонгуулийн
үеэр илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинж нь
13.14 дүгээр зүйлд заасан Худал мэдээлэл тараах гэмт
хэргийн шинжтэй давхардаж байгаа тул уг зүйлийг
хүчингүй болгох өөрчлөлтийг тусгасан.
Арван дөрөвдүгээр бүлэг. Хүний хувийн, улс
төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг
Арван долдугаар бүлэг. Өмчлөх
эрхийн эсрэг гэмт хэрэг
- Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч буй үйлдлийн улмаас учирсан
хохирлын хэмжээгээр нь зөрчил, гэмт хэрэгт тооцож ирсэн буруу жишгийг өөрчилж,
хулгайлах үйлдлийг хохирлын хэмжээ харгалзахгүйгээр гэмт хэрэгт тооцох, ингэхдээ гэмт
хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, хохирлын хэмжээг харгалзан
хулгайлах гэмт хэргийг ялган хуульчилж, ийнхүү Хулгайлах гэмт хэргийг хохирлын хэмжээг
харгалзан хуульчилснаар мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг ялгамжтай
тодорхойлох, Олон Улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ
(Financial Action Task Force)-аас өгсөн зөвлөмжийг биелүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.
- Хурдацтай хөгжиж буй нийгмийн харилцаа болон дэлхий нийтээр тархаад буй цар тахалтай
холбоотойгоор Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд шинэ төрлийн гэмт хэргүүд
гарахын зэрэгцээ зарим гэмт хэргийг урьд тогтсон уламжлалт хандлагаар авч үзэх
боломжгүй болж, агуулга, хэлбэр, хор уршигын цар хүрээ нэмэгдэж, хувьсан өөрчлөгдсөөр
байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд залилах гэмт хэргийн гаралт, учруулсан хохирол, хор
уршиг жил дараалан байнга өсөж, үйлдлийн арга нь улам нарийсч, зохион
байгуулалттайгаар, цахим хэлбэрээр, олон улсын шинжтэй, улс орон дамнан үйлдэгдэх
хандлагатай болж байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийн танилцуулга
Эрүүгийн хуулийн тусгай ангид
Арван долдугаар бүлэг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг
Залилах гэмт хэрэг үйлдэгчид шинжлэх ухаан, технологийн орчин үеийн шийдэл, арга зүй ашиглаж, эрх зүйн
зохицуулагдаагүй харилцаа, хийдэлд тулгуурлан үндэсний болон олон улсын санхүүгийн системд хор уршиг
учруулж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт хохирлын хэмжээ, үйлдлийн арга хамаарахгүйгээр эрүүгийн хариуцлага
хүлээлгэж байгааг өөрчилж, хохирол, хор уршиг, үйлдлийн аргад нь тохирсон ял шийтгэлийг оногдуулах олон
улсын жишигт нийцүүлэх шаардлагатай.
Олон улсын чиг хандлага, практик хэрэгцээ шаардлагад үндэслэн хуулийн төсөлд залилах гэмт хэргийн шинжийг
аль болох тодорхой болгохыг зорьж, Зээл олгох эрх бүхий хуулийн этгээд, тусгай сангийн хөрөнгийг залилах
үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцохоор, төлбөрийн хэрэгслийг ашиглаж залилах, кибер орчин залилах шинжийг
тодотгох өөрчлөлтийг тусгасан.
Мөн хөрөнгийн үнэлгээчин өмчлөгчийн эрхийг зөрчсөн бол түүний үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр
болсон.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийн танилцуулга
Эрүүгийн хуулийн тусгай ангид
Арван наймдугаар бүлэг. Эдийн засгийн гэмт хэрэг
- Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлгийн 18.1 дүгээр зүйлд заасан Зах зээл дэх монополь, давамгай байдлаа хууль бусаар
ашиглах гэмт хэргийн шинжид зохиомол байдлыг зориудаар бий болгож, эсхүл худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр
тараасан үйлдлийг гэмт хэрэгт тооцох, 18.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх
гэмт хэргийн шинжид зохиомол байдлыг зориудаар бий болгосон үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, мөн зүйлийн худал мэдээллийг
хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тараасан бол хүндрүүлэх өөрчлөлтийг тусгаж, ингэснээр иргэд, аж ахуйн нэгж, гадны хөрөнгө
оруулагчдын зах зээлийн шударга байдалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зах зээлийн шудрага хэвийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэх,
хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн эрсдэлийг бууруулахаас гадна ирээдүйн гадны хөрөнгө оруулагчдын
оролцоог нэмэгдүүлдэг ач холбогдолтой.
- Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг чангатгаж, хуулийн төсөлд Виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлгүй эрхлэх
зөрчлийг Зөрчлийн тухай хуулиас хасаж гэмт хэрэгт тооцохоор, Нийгмийн даатгалын сангаас хууль бусаар тэтгэвэр, тэтгэмж авах,
Банк бус санхүүгийн байгууллага хууль бусаар байгуулах үйлдлийг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг шинээр нэмж, 18.17 дугаар
зүйлд заасан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих гэмт хэргийг ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг тусгасан.
- Энэ бүлгийн 18.3 дугаар зүйлд заасан Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол
үндсэн бүрэлдэхүүнд, их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх, мөн төлөгч ногдсон татвар, нөхөн татвар, торгууль, хүү,
алдангийг сайн дураараа төлсөн нь түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх өөрчлөлтийг
тусгасан.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийн танилцуулга
Эрүүгийн хуулийн тусгай ангид
- Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний
өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд
нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд хориглосон үйлдлийг
Эрүүгийн хуульд гэмт хэрэг болон тусгах хэрэгцээ, шаардлага
үүссэн тул Эрүүгийн хуулийн Арван есдүгээр бүлэгт Монгол
Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг
үгүйсгэх зорилгоор ард нийтийн санал асуулга явуулах гэмт
хэргийг шинээр томьёолж, гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд
хоёроос найман жил, хүндрүүлэх бүрэлдэхүүнд таваас арван хоёр
жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах нэмэлтийг тусгасан.
- Энэ бүлгийн 19.14 дүгээр зүйлд заасан Монгол Улсын хилийг
хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах
өөрчлөлтийг тусгасан.
Арван есдүгээр бүлэг. Үндэсний аюулгүй байдлын
эсрэг гэмт хэрэг
Хорьдугаар бүлэг. Олон нийтийн аюулгүй байдал,
ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг
Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт заасан Олон нийтийн аюулгүй
байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч
хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах, Улсын онц чухал
обьект, онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн
үйл ажиллагаанд саад учруулах, Допинг хэрэглүүлэх үйлдлийг гэмт
хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нэмэлтийг тусгав.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийн танилцуулга
Эрүүгийн хуулийн тусгай ангид
Хорин нэгдүгээр бүлэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг
зарим төрлийн гэмт хэрэг
- Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг зарим төрлийн гэмт хэрэг тухайлбал,
21.1 дүгээр зүйлд заасан Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг, 21.10 дугаар зүйлд заасан Битүүмжилсэн, хураан
авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж, 21.12 дугаар зүйлд заасан Эрүү шүүлт тулгах гэмт
хэргийн шинжийг Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж
шийтгэхийн эсрэг конвенцийн конвенцид бүрэн нийцүүлэх өөрчлөлтийг тусгасан.
- Энэ бүлгийн 21.11 дүгээр зүйлд баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгч, эсхүл хорих ялаар шийтгүүлсэн ялтан оргон
зайлсан бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан.
- Баривчлах, цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаанаас зориуд зайлсхийсэн үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулах өөрчлөлтийг тусгалаа.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийн танилцуулга
Эрүүгийн хуулийн тусгай ангид
Хорин хоёрдугаар бүлэг. Авлигын гэмт хэрэг
- Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн болон
хүндрүүлэх бүрэлдэхүүн нь адил хэмжээний ял хариуцлага оногдуулахаар заасан байгааг ялгамжтай байхаар өөрчлөх, энэ бүлгийн
зарим төрлийн гэмт хэргийн шинжийг тодорхой болгох, зарим гэмт хэргийг шинээр нэмж хуульчлах, энэ бүлэгт заасан гэмт хэрэгт
оногдуулах ялын бодлогыг чангатгах зэрэг өөрчлөлтийг хийж авлигатай тэмцэх төрийн бодлогыг чангатгах шаардлагатай.
- Хуулийн төслийн гол үзэл баримтлалын нэг бол Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан Авлига, албан тушаалын гэмт
хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндөж байгаа бөгөөд ингэхдээ энэ бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг
чангатгах, тухайлбал, торгох ялын нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байхаар, хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах,
хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2-8 жилийн хугацаагаар, эсхүл хорин жил
хүртэл хугацаагаар хасах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг тусгасан бөгөөд хорих ялын хэмжээг
нэмж байгаатай холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаа нэмэгдэнэ.
-“Нийтийн албан тушаалтан” гэдэгт Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан албан тушаалтнаас гадна байнга болон түр хугацаагаар
байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа
этгээдийг хамааруулах нэмэлтийг тусгасан.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийн танилцуулга
Эрүүгийн хуулийн тусгай ангид
Хорин хоёрдугаар бүлэг. Авлигын гэмт хэрэг
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах (22.1) гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлага
адил хэмжээтэй оногдуулахаар заасан давхардал, зөрчлийг арилгаж, хүндрүүлэх бүрэлдэхүүний (22.2, 22.3) торгох ялыг хасаж, бусад
ялын хэмжээг нэмэгдүүлэх өөрчлөлтийг тусгасан.
-Нийтийн албан тушаалтан хахууль авах (22.4) гэмт хэргийг онц хүндрүүлэх буюу хясан боогдуулах аргаар, үйлдсэн, эсхүл их
хэмжээний хахууль (22.3) авсан, улс төрд нөлөө бүхий этгээд, зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол (22.4) ялын бодлогыг чангатгах
өөрчлөлтийг тусгасан.
-Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах (22.6) гэмт хэргийн хүндрүүлэх
бүрэлдэхүүний ял хариуцлагаас торгох ялын хасаж, эрх хасах ялыг нэмэгдүүлсэн.
-Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх (22.7), Дураараа аашлах (22.11) гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол
учруулсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамааруулахаар, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах (22.8) гэмт хэргийн
улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол энэ гэмт хэрэгт тооцохоор, Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын
бусаар зарцуулах (22.9) гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний эрх хасах ялыг нэмэгдүүлэх, хүндрүүлэх бүрэлдэхүүнд эрх хасах ялыг
нэмэхээр тус тус тусгасан.
-Үндэслэлгүйгээр хөрөнгөжих (22.10) гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасаж, нийтийн албанд
ажиллах эрх хасах нэмэгдэл ял болон зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын бодлогыг чангатгасан.
-Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд төрийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой
хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан үйлдсэн бол хүндрүүлэх зохицуулалтыг нэмсэн.
-Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах гэмт хэргийг 22.13-т тусад нь тусган, ялын бодлогыг чангатгасан.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийн танилцуулга
Эрүүгийн хуулийн тусгай ангид
Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйл.Хуурамч баримт бичиг үйлдэх,
ашиглах гэмт хэргийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд шүүхийн
шийдвэрийг хуурамчаар үйлдсэн, ашигласан шинжийг нэмэхээр,
Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэмт хэргийн ялын бодлогыг бүхэлд
нь чангатгаж, зарим гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг нэмж,
Архивын сан хөмрөгийн баримтыг гадаад улсад шилжүүлэх гэмт
хэргийг шинээр нэмсэн.
Хорин гуравдугаар бүлэг. Нийтийн албаны ашиг
сонирхлын эсрэг гэмт хэрэг, Хорин тавдугаар
бүлэгт заасан Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг
Хорин есдүгээр бүлэг. Хүн төрөлхтний аюулгүй байдал,
энх тайвны эсрэг гэмт хэрэг
-Хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг Хүчээр алга болгохоос бүх
хүнийг хамгаалах тухай конвенц, олон улсын байгууллагаас өгсөн
зөвлөмжид нийцүүлж Эрүүгийн хуулийн Хорин есдүгээр бүлэгт нэмж,
уг гэмт хэргийн шинжийг конвенцийн 2 дугаар зүйлд бүрэн нийцүүлэн
тодорхойлж, Хүнийг хууль бусаар хорих гэмт хэргээс тусад нь ялгаж, уг
гэмт хэргийн субьектийг өргөжүүлж, хүндрүүлэх шинжид хөгжлийн
бэрхшээлтэй хүн, бусад эмзэг бүлгийн хүмүүсийн эсрэг үйлдсэн
агуулгыг тусгасан.
- Хууль бусаар саатуулсан, баривчилсан, хорьсон, эсхүл хууль бусаар
нууж эрх чөлөөг нь хязгаарласан хүнийг сайн дураараа сулласан,
суллахад хууль сахиулах байгууллагатай хамтран ажилласан, туслалцаа
үзүүлсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болохоор
тусгасан.
• Баримт бичгийг
хүлээн авсан
өдрөөс хойш ажлын
10 хоногийн дотор
бүрдлийг хянан,
цахим санд
мэдээлийг оруулна.
• Хүсэлт гаргагчид
бичгээр болон
цахимаар
мэдэгдэнэ.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
төсөл батлагдсаны ач холбогдол
• Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцид
нийцэж, Эрүүгийн хуулийн холбогдох бүлэг, зүйлд заасан гэмт хэргийн гаралт буурах,
авлига, албан тушаалтантай тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага
гарцаагүй байх, шударга ёсны зарчим улам бүр баталгаажна;
• Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх ард
нийтийн санал явуулахыг олон нийтэд уриалсан, санаачилсан, санхүүгийн дэмжлэг
үзүүлсэн үйлдлийг хориглож, гэмт хэрэгт тооцсоноор Монгол Улсын тусгаар тогтнол,
үндэсний аюулгүй байдал баталгаажна;
• Хууль бусаар уул уурхай эрхэлж байгаль орчинд хохирол учруулж байгаа этгээдийн
улмаас учирсан хохирлыг барагдуулах, цаашид энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурах
нөхцөл бүрдэнэ
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн танилцуулга
• Баримт бичгийг
хүлээн авсан
өдрөөс хойш ажлын
10 хоногийн дотор
бүрдлийг хянан,
цахим санд
мэдээлийг оруулна.
• Хүсэлт гаргагчид
бичгээр болон
цахимаар
мэдэгдэнэ.
Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
1.1. Зөрчлийн тухай хууль;
2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль;
3. Иргэний хууль;
4. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль;
5. Ард нийтийн санал асуулгын тухай хууль;
6. Авлигын эсрэг хууль.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн танилцуулга
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД
БАЯРЛАЛАА
Website
www.advocate.mn
Facebook
Mongol-Advocates Law firm
Email
info@advocate.mn
Phone
+976 7011-9206, 7012-9206

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

  • 1.
    ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА Бэлтгэсэн: Ж.Наранбаяр Э.Шүрэнцэцэг 2022-7-29
  • 2.
    1. Хуулийн төслийнтанилцуулга; 2. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага; 3. Хуульд орж буй нэмэлт, өөрчлөлт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтухай хуулийн төслийн танилцуулга АГУУЛГА
  • 3.
    Эрүүгийн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд 2022 оны 5 дугаар сарын 4-ны өдөр өргөн мэдүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 5 сарын 31-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулсан боловч чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөл хүний эрхийг зөрчиж байсан гэх үндэслэлээр хуулийн төсөл санаачлагчдад буцаасан. Хуулийн төслийн товч танилцуулга Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга
  • 4.
    Монгол Улсын нэгдэнорсон Олон улсын гэрээ конвенц, зөвлөмжид Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтыг бүрэн нийцүүлэх, хуулийн хэрэгжилтийн явцад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ирүүлсэн холбогдох байгууллагын санал зэрэгт үндэслэн Эрүүгийн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага тулгарсан. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга
  • 5.
    Лицензийн гэрээг бүртгүүлэхэдда раах бичиг баримтыг хамт ирүүлнэ. Эрүүгийнхуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хохирлыг хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан шинэлэн тогтоож, бага хэмжээний хохирлыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээ, түүнээс доош хэмжээний, үлэмж хэмжээний хохирлыг хорин мянган нэгжээс дээш нэг зуун мянга хүртэл нэгжтэй тэнцэх хэмжээний, их хэмжээний хохирлыг нэг зуун мянгаас дээш нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байх; Мөнгө угаах болон татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн онцлог, олон улсын байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг харгалзан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байх: Халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоор хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох 1 2 3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангид Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтухай хуулийн төслийн танилцуулга
  • 6.
    Лицензийн гэрээг бүртгүүлэхэдда раах бичиг баримтыг хамт ирүүлнэ. Эрүүгийнхуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан байдгаас хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдэж байгаа этгээд нь техник хэрэгслийг бусдын нэр дээр шилжүүлж, эсхүл бусдаас түрээсэлсэн мэтээр зохиомол байдлыг бий болгон техник, хэрэгслийг хураалгахгүйгээр авч үлдэж, дахин гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсөн нэмэгдэх гол шалтгаан нөхцөл болдог байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг ялгамжтай байдлаар хэрэглэх буюу хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг түрээсийн болон бусдын эзэмшилд байгаагаас үл хамааран хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар нэмэлт оруулсан. 1 2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангид Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтухай хуулийн төслийн танилцуулга
  • 7.
    Эрүүгийн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга Эрүүгийн хуулийн тусгай ангид Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлгийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд оногдуулах ялд нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ялыг нэмэх. Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйл буюу Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт оногдуулах ял хариуцлагыг чангаруулах, мөн бүлгийн 12.2 дугаар зүйлд заасан Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг шинжид бэлгийн шинжтэй тодорхой үйлдэл хийсэн, эсхүл хохирогчоор хийлгэж үйлдсэн шинжийг нэмж гэмт хэргийн шинжийг тодорхой болгосон. •- Энэ бүлэгт олон улсын чиг хандлагаас судалж Хүний эрхийн Олон улсын билл болон Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах олон нийтэд гутаан доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцсон. •- Хүчээр гэрлүүлэх үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нэмэлтийг тусгасан. - Хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг Олон улсын конвенцид нийцүүлэхтэй холбогдуулан 13.9 дүгээр зүйлд заасан Хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэргийн шинж нь Хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийн шинжтэй давхардсан гэж үзэж уг зүйлийг хүчингүй болгох, мөн Хүнийг хууль бусаар хорих үйлдлийг Хүнийг хүчээр алга болгох гэмт хэргээс ялган 13.4 дүгээр зүйлийг өөрчлөн найруулсан. - 13.12 дугаар зүйлд заасан Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг тусгасан. Арваннэгдүгээр бүлэг. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг Арван хоёрдугаар бүлэг. Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг Арван гуравдугаар бүлэг. Хүний халдашгүй чөлөөтэй байхын эсрэг гэмт хэрэг
  • 8.
    Эрүүгийн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга Эрүүгийн хуулийн тусгай ангид Энэ бүлгийн 14.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Ялгаварлан гадуурхах гэмт хэрэгт боловсролын байгууллагын орчинд, цахим сүлжээ ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцох нэмэлт; Эрүүгийн хуулийн 14.8 дугаар зүйлд заасан Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинж нь 13.14 дүгээр зүйлд заасан Худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй давхардаж байгаа тул уг зүйлийг хүчингүй болгох өөрчлөлтийг тусгасан. Арван дөрөвдүгээр бүлэг. Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг Арван долдугаар бүлэг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг - Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч буй үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээгээр нь зөрчил, гэмт хэрэгт тооцож ирсэн буруу жишгийг өөрчилж, хулгайлах үйлдлийг хохирлын хэмжээ харгалзахгүйгээр гэмт хэрэгт тооцох, ингэхдээ гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, хохирлын хэмжээг харгалзан хулгайлах гэмт хэргийг ялган хуульчилж, ийнхүү Хулгайлах гэмт хэргийг хохирлын хэмжээг харгалзан хуульчилснаар мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг ялгамжтай тодорхойлох, Олон Улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ (Financial Action Task Force)-аас өгсөн зөвлөмжийг биелүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. - Хурдацтай хөгжиж буй нийгмийн харилцаа болон дэлхий нийтээр тархаад буй цар тахалтай холбоотойгоор Монгол Улсад төдийгүй олон улсын хэмжээнд шинэ төрлийн гэмт хэргүүд гарахын зэрэгцээ зарим гэмт хэргийг урьд тогтсон уламжлалт хандлагаар авч үзэх боломжгүй болж, агуулга, хэлбэр, хор уршигын цар хүрээ нэмэгдэж, хувьсан өөрчлөгдсөөр байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд залилах гэмт хэргийн гаралт, учруулсан хохирол, хор уршиг жил дараалан байнга өсөж, үйлдлийн арга нь улам нарийсч, зохион байгуулалттайгаар, цахим хэлбэрээр, олон улсын шинжтэй, улс орон дамнан үйлдэгдэх хандлагатай болж байна.
  • 9.
    Эрүүгийн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга Эрүүгийн хуулийн тусгай ангид Арван долдугаар бүлэг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг Залилах гэмт хэрэг үйлдэгчид шинжлэх ухаан, технологийн орчин үеийн шийдэл, арга зүй ашиглаж, эрх зүйн зохицуулагдаагүй харилцаа, хийдэлд тулгуурлан үндэсний болон олон улсын санхүүгийн системд хор уршиг учруулж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт хохирлын хэмжээ, үйлдлийн арга хамаарахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгааг өөрчилж, хохирол, хор уршиг, үйлдлийн аргад нь тохирсон ял шийтгэлийг оногдуулах олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай. Олон улсын чиг хандлага, практик хэрэгцээ шаардлагад үндэслэн хуулийн төсөлд залилах гэмт хэргийн шинжийг аль болох тодорхой болгохыг зорьж, Зээл олгох эрх бүхий хуулийн этгээд, тусгай сангийн хөрөнгийг залилах үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцохоор, төлбөрийн хэрэгслийг ашиглаж залилах, кибер орчин залилах шинжийг тодотгох өөрчлөлтийг тусгасан. Мөн хөрөнгийн үнэлгээчин өмчлөгчийн эрхийг зөрчсөн бол түүний үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон.
  • 10.
    Эрүүгийн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга Эрүүгийн хуулийн тусгай ангид Арван наймдугаар бүлэг. Эдийн засгийн гэмт хэрэг - Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлгийн 18.1 дүгээр зүйлд заасан Зах зээл дэх монополь, давамгай байдлаа хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжид зохиомол байдлыг зориудаар бий болгож, эсхүл худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан үйлдлийг гэмт хэрэгт тооцох, 18.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх гэмт хэргийн шинжид зохиомол байдлыг зориудаар бий болгосон үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, мөн зүйлийн худал мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тараасан бол хүндрүүлэх өөрчлөлтийг тусгаж, ингэснээр иргэд, аж ахуйн нэгж, гадны хөрөнгө оруулагчдын зах зээлийн шударга байдалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зах зээлийн шудрага хэвийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн эрсдэлийг бууруулахаас гадна ирээдүйн гадны хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлдэг ач холбогдолтой. - Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг чангатгаж, хуулийн төсөлд Виртуал хөрөнгийн үйлчилгээг бүртгэлгүй эрхлэх зөрчлийг Зөрчлийн тухай хуулиас хасаж гэмт хэрэгт тооцохоор, Нийгмийн даатгалын сангаас хууль бусаар тэтгэвэр, тэтгэмж авах, Банк бус санхүүгийн байгууллага хууль бусаар байгуулах үйлдлийг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг шинээр нэмж, 18.17 дугаар зүйлд заасан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих гэмт хэргийг ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг тусгасан. - Энэ бүлгийн 18.3 дугаар зүйлд заасан Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол үндсэн бүрэлдэхүүнд, их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх, мөн төлөгч ногдсон татвар, нөхөн татвар, торгууль, хүү, алдангийг сайн дураараа төлсөн нь түүний үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх өөрчлөлтийг тусгасан.
  • 11.
    Эрүүгийн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга Эрүүгийн хуулийн тусгай ангид - Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд хориглосон үйлдлийг Эрүүгийн хуульд гэмт хэрэг болон тусгах хэрэгцээ, шаардлага үүссэн тул Эрүүгийн хуулийн Арван есдүгээр бүлэгт Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх зорилгоор ард нийтийн санал асуулга явуулах гэмт хэргийг шинээр томьёолж, гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд хоёроос найман жил, хүндрүүлэх бүрэлдэхүүнд таваас арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах нэмэлтийг тусгасан. - Энэ бүлгийн 19.14 дүгээр зүйлд заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг тусгасан. Арван есдүгээр бүлэг. Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг Хорьдугаар бүлэг. Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт заасан Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах, Улсын онц чухал обьект, онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн үйл ажиллагаанд саад учруулах, Допинг хэрэглүүлэх үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нэмэлтийг тусгав.
  • 12.
    Эрүүгийн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга Эрүүгийн хуулийн тусгай ангид Хорин нэгдүгээр бүлэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг зарим төрлийн гэмт хэрэг - Эрүүгийн хуулийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг зарим төрлийн гэмт хэрэг тухайлбал, 21.1 дүгээр зүйлд заасан Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг, 21.10 дугаар зүйлд заасан Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж, 21.12 дугаар зүйлд заасан Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн конвенцид бүрэн нийцүүлэх өөрчлөлтийг тусгасан. - Энэ бүлгийн 21.11 дүгээр зүйлд баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгч, эсхүл хорих ялаар шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан. - Баривчлах, цагдан хорихоос бусад таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас зориуд зайлсхийсэн үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулах өөрчлөлтийг тусгалаа.
  • 13.
    Эрүүгийн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга Эрүүгийн хуулийн тусгай ангид Хорин хоёрдугаар бүлэг. Авлигын гэмт хэрэг - Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүн нь адил хэмжээний ял хариуцлага оногдуулахаар заасан байгааг ялгамжтай байхаар өөрчлөх, энэ бүлгийн зарим төрлийн гэмт хэргийн шинжийг тодорхой болгох, зарим гэмт хэргийг шинээр нэмж хуульчлах, энэ бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах зэрэг өөрчлөлтийг хийж авлигатай тэмцэх төрийн бодлогыг чангатгах шаардлагатай. - Хуулийн төслийн гол үзэл баримтлалын нэг бол Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндөж байгаа бөгөөд ингэхдээ энэ бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, тухайлбал, торгох ялын нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байхаар, хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 2-8 жилийн хугацаагаар, эсхүл хорин жил хүртэл хугацаагаар хасах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг тусгасан бөгөөд хорих ялын хэмжээг нэмж байгаатай холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаа нэмэгдэнэ. -“Нийтийн албан тушаалтан” гэдэгт Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан албан тушаалтнаас гадна байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг хамааруулах нэмэлтийг тусгасан.
  • 14.
    Эрүүгийн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга Эрүүгийн хуулийн тусгай ангид Хорин хоёрдугаар бүлэг. Авлигын гэмт хэрэг - Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах (22.1) гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлага адил хэмжээтэй оногдуулахаар заасан давхардал, зөрчлийг арилгаж, хүндрүүлэх бүрэлдэхүүний (22.2, 22.3) торгох ялыг хасаж, бусад ялын хэмжээг нэмэгдүүлэх өөрчлөлтийг тусгасан. -Нийтийн албан тушаалтан хахууль авах (22.4) гэмт хэргийг онц хүндрүүлэх буюу хясан боогдуулах аргаар, үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль (22.3) авсан, улс төрд нөлөө бүхий этгээд, зохион байгуулалттай бүлэг үйлдсэн бол (22.4) ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг тусгасан. -Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах (22.6) гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлагаас торгох ялын хасаж, эрх хасах ялыг нэмэгдүүлсэн. -Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх (22.7), Дураараа аашлах (22.11) гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамааруулахаар, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах (22.8) гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол энэ гэмт хэрэгт тооцохоор, Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах (22.9) гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний эрх хасах ялыг нэмэгдүүлэх, хүндрүүлэх бүрэлдэхүүнд эрх хасах ялыг нэмэхээр тус тус тусгасан. -Үндэслэлгүйгээр хөрөнгөжих (22.10) гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял болон зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын бодлогыг чангатгасан. -Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд төрийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан үйлдсэн бол хүндрүүлэх зохицуулалтыг нэмсэн. -Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах гэмт хэргийг 22.13-т тусад нь тусган, ялын бодлогыг чангатгасан.
  • 15.
    Эрүүгийн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга Эрүүгийн хуулийн тусгай ангид Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйл.Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд шүүхийн шийдвэрийг хуурамчаар үйлдсэн, ашигласан шинжийг нэмэхээр, Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэмт хэргийн ялын бодлогыг бүхэлд нь чангатгаж, зарим гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг нэмж, Архивын сан хөмрөгийн баримтыг гадаад улсад шилжүүлэх гэмт хэргийг шинээр нэмсэн. Хорин гуравдугаар бүлэг. Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг, Хорин тавдугаар бүлэгт заасан Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг Хорин есдүгээр бүлэг. Хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг -Хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай конвенц, олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжид нийцүүлж Эрүүгийн хуулийн Хорин есдүгээр бүлэгт нэмж, уг гэмт хэргийн шинжийг конвенцийн 2 дугаар зүйлд бүрэн нийцүүлэн тодорхойлж, Хүнийг хууль бусаар хорих гэмт хэргээс тусад нь ялгаж, уг гэмт хэргийн субьектийг өргөжүүлж, хүндрүүлэх шинжид хөгжлийн бэрхшээлтэй хүн, бусад эмзэг бүлгийн хүмүүсийн эсрэг үйлдсэн агуулгыг тусгасан. - Хууль бусаар саатуулсан, баривчилсан, хорьсон, эсхүл хууль бусаар нууж эрх чөлөөг нь хязгаарласан хүнийг сайн дураараа сулласан, суллахад хууль сахиулах байгууллагатай хамтран ажилласан, туслалцаа үзүүлсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болохоор тусгасан.
  • 16.
    • Баримт бичгийг хүлээнавсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор бүрдлийг хянан, цахим санд мэдээлийг оруулна. • Хүсэлт гаргагчид бичгээр болон цахимаар мэдэгдэнэ. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсаны ач холбогдол • Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцид нийцэж, Эрүүгийн хуулийн холбогдох бүлэг, зүйлд заасан гэмт хэргийн гаралт буурах, авлига, албан тушаалтантай тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчим улам бүр баталгаажна; • Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх ард нийтийн санал явуулахыг олон нийтэд уриалсан, санаачилсан, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн үйлдлийг хориглож, гэмт хэрэгт тооцсоноор Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал баталгаажна; • Хууль бусаар уул уурхай эрхэлж байгаль орчинд хохирол учруулж байгаа этгээдийн улмаас учирсан хохирлыг барагдуулах, цаашид энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурах нөхцөл бүрдэнэ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга
  • 17.
    • Баримт бичгийг хүлээнавсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор бүрдлийг хянан, цахим санд мэдээлийг оруулна. • Хүсэлт гаргагчид бичгээр болон цахимаар мэдэгдэнэ. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд 1.1. Зөрчлийн тухай хууль; 2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль; 3. Иргэний хууль; 4. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль; 5. Ард нийтийн санал асуулгын тухай хууль; 6. Авлигын эсрэг хууль. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга
  • 18.