SlideShare a Scribd company logo
1 of 132
Download to read offline
Хэл бичгийн шинжлэх ухааны доктор,
профессор, эрдэмтэн зохиолч
сономын
лувсанвандан
гэрэл зургийн цомог
2018 он
мэндэлсний 85жилийн ойд
Хэвлэлийн хуудас:10.5
Цаасны хэмжээ: 176х250
“Мөнхийн үсэг” ХХК-д эхийг бэлтгэж хэвлэв.
Редактор: Ш.Сүхбаатар
Эмхэтгэсэн: Э.Эрдэнэбилэг
Хянасан: Б.Мөнхжаргал
С.Лувсанвандан сангийн архивийн сан хөмрөгөөс
Улаанбаатар хот 2018 он
сономын
лувсанвандан
С.Лувсанвандангийн мэндэлсний
85 жилийн ойд зориулав
85
жил
сономын
3
лувсанвандан
ГАРЧИГ
ӨМНӨХ ҮГ 									4
СОНОМЫН ЛУВСАНВАНДАНГИЙН ТҮҮХТ НАМТАР 				 8
С.Лувсанвандангийнхан 							23
С.Лувсанвандан сан 								23
Сономын Лувсанвандангийн мэндэлсний 80 жилийн ой			 33
Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ой 				 49
Лувсанвандангийн болд 							109
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
4
ӨМНӨХ ҮГ
ХХ зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор
Сономын Лувсанвандан өөрийн ухамсарт бүхий л амьдралаа улс үндэстнээ соён
гэгээрүүлэх, гоо зүйг хөгжүүлэх, үндэсний соёлын өвийг хамгаалан хөгжүүлэх,
орчин үеийн болон сонгодог урлагийг сурталчлан түгээж дэлгэрүүлэхэд бие
сэтгэлээ зориулжээ.
Тэрбээр Баянхонгор аймгийн Богд суманд 1932 онд төрж, Өлзийт сумын
нутаг дахь Баянзүрхийн сургуулиас эхлэн эрдэм соёлын мөр хөөн, анхны гоо зүйч
эрдэмтэн, нэртэй утга зохиол судлаач, олон улсын хэмжээний нийгэм, соёлын
зүтгэлтэн, төрийн сайд хүртэлх ажил амьдралын баялаг замыг туулжээ. Энэхүү нөр
их хичээл зүтгэлийг нь Монгол Улсын Засгийн газраас өндөр үнэлэн төр, нийгмийн
нэрт зүтгэлтэн Сономын Лувсанвандангийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор 2005
оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 153 тоот тогтоолоор Баянхонгор аймгийн Хөгжимт
драмын театрыг, 2015 оны 11 сарын 6-ны өдрийн тогтоолоор СУИС-ийн Соёл урлаг
судлалын хүрээлэнг тус тус түүний нэрэмжит болгосон юм.
 Монгол орноо гэгээрүүлэн соёлжуулах, улс үндэстнээрээ боловсрон хөгжихийг
эрхэмд үзэж ирсэн эцгийнхээ их үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор түүний
үр хүүхдүүд 1997 онд “С.Лувсанвандан сан”-г үүсгэн байгуулж уран бүтээлчид,
оюутнуудад нэрэмжит тэтгэлэг олгох, урлаг соёлын баяр зохион байгуулах,
урлагийн байгууллагуудыг тохижуулах, хөрөнгө оруулалт хийх, хөгжим, тоног
төхөөрөмж авч өгөх, сургуулийн анги танхимыг тохижуулах зэрэг олон тооны
бодитой ажил хийж ирлээ.
Мөн сангийн өдөрлөгийг төрж өссөн Баянхонгор аймагт нь 2002, 2004, 2010,
2017 онуудад дөрвөн удаа зохион байгуулж, аймгийн Хөгжимт драмын театрын
нүүрэн талын болон их засварын ажлыг санхүүжүүлэх, мэргэжлийн компаниар
гүйцэтгүүлэх, гэрэлтүүлэг, техник хэрэгсэл хандивлах, хүүхдийн “Тэмүүжин” чуулгыг
хөгжим, хэрэгслээр тоноглох, театрын уран бүтээлчдийг Улаанбаатарт айлчлан
тоглоход томилолтын зардлыг шийдвэрлэх зэрэг ажлыг зохион байгуулсан юм.
Түүнчлэн номын цагаан буян хуран чуулж, эрдэм ухааныг дэлгэрүүлсэн
Баянхонгор аймгийн “Сайн-Оюут” бүрэн дунд сургуулийн 90 жилийн ойн баярыг
тохиолдуулан Toyotа маркийн микро автобусыг бэлэглэж түлхүүрийг сургуулийн
захиргаанд гардуулж байлаа.
Үүнээс гадна орчин үеийн гоо сайхан, технологийн ололтыг нэвтрүүлэх,
үйлдвэрлэл, бизнесийн гоо зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран
бүтээлчдэд С.Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал”-ыг 2005 оноос
олгож ирлээ.
85
жил
сономын
5
лувсанвандан
Их эрдэмтний 70 насны ойгоор 2002 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй
хамтран “Доктор С.Лувсанвандангийн 9 боть түүвэр зохиол”-ыг хэвлүүлсэн бол,
өнгөрсөн 2017 онд   85 насны ойгоор нь Монгол Улсын Соёл урлагийн их сургууль,
Соёл урлаг судлалын хүрээлэнтэй хамтарч  “Сономын Лувсанвандан: Монголын
соёл урлаг судлал ба баримт эх сурвалж” олон улсын эрдэм шинжилгээний хурал
зохион байгуулав. Хуралд Орос, Хятад, Турк улсын болон манай нэртэй эрдэмтэн
судлаачдын 20 гаруй илтгэлийг хэлэлцүүлсэн нь үр дүнтэй боллоо. Мөн  Сономын
Лувсанвандангийн нэрэмжит судалгааны баримтын сангаас эрхлэн  “Сономын
Лувсанвандан баримт бичгийн эмхэтгэл” гурван боть ном, “Улирал ба зохиолч”
сэтгүүлийн тусгай дугаар гарган нийтийн хүртээл болгосны зэрэгцээ төрсөн нутаг
Баянхонгор аймаг, Богд суманд нь номын нээлт, баярын хурал, Эрийн гурван
наадам зохион байгуулсан нь олны таашаалд нийцсэн арга хэмжээ болсон юм.
Эдгээр арга хэмжээний болон нэрт эрдэмтний амьдралын чухал үйл явдал, ах
дүү, үр хүүхдүүдийнх нь талаарх гэрэл зургийн цомгийг уншигч танаа өргөн барьж
байна.
Та таалан болгооно уу.
 
С.Лувсанвандан сангийн Гүйцэтгэх захирал,
доктор /Ph.D/  Ширчингийн Сүхбаатар
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
6
85
жил
сономын
7
лувсанвандан
Монголын соёл, гэгээрэл, шинжлэх ухааны
нэрт зүтгэлтэн, гоо зүй, утга зохиолын судлаач
доктор, профессор, БНМАУ-ЫН Соёлын яамны НЭГДҮГЭЭР
орлогч сайд асан Сономын Лувсанвандан Баянхонгор
аймгийн богд суманд 1932 онд мэндэлжээ.
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
8
СОНОМЫН ЛУВСАНВАНДАНГИЙН
ТҮҮХТ НАМТАР
Монголын шинэ үеийн утга зохиол, урлаг, гоо зүй, соёл судлаач, утга зохиолын шүүмжлэгч,
нийгмийн зүтгэлтэн, нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч Сономын Лувсанвандан 1932 оны 7 дугаар
сарын 15-нд Баянхонгор аймгийн Богд сумын “Бодийн хар ус” гэдэг газар төржээ.
Малчин ардын хүү Лувсанвандан 1940 онд Баянхонгор аймгийн Богд сумын 4 жилийн бага
сургуульд элсэн орж 1944 онд төгсөөд Баянзүрх сумын 7 жилийн дунд сургуульд дэвшин суралцсан
байна. Сургуулиа төгсөөд Багшийн сургуульд элсэх томилолт авч Улаанбаатар хотноо иржээ.
Багш нарыг бэлтгэх сургууль нэртэй байсан уг сургуулийн Хэл, утга зохиолын факультетэд орж
суралцан 1950 оны 7 дугаар сард сайн дүнтэй төгссөн байна. Энд түүнтэй нэг ангид сурч байсан
хэл бичгийн ухааны доктор, Нацагдорж судлаач Л.Балдан: “30-аад хүүхдийн арын ширээнд хөх
өнгийн урт монгол дээлтэй, цагаан шар царайтай, нарийхан өндөр хүү” суудаг байв. ... Нарийхан
өндөр “Лу” маань хичээлдээ сайн, бас монгол бичиг уншдаг учир бидэн дотроо тэргүүний сурагч
байлаа. Багш маань хичээл заахаар орж ирэнгүүтээ мэндлээд л өнгөрсөн хичээлээс асуухад “Лу”
маань биднээс түрүүлж гар өргөөд, самбарын өмнө гарч намуухан дуугаар бараг толгой холбон
шүлэглэх шахам ярьдаг байв” гэсэн байдаг. Эл дурсамж хэл бичгийн шинжлэх ухааны ирээдүйн
эрдэмтнийг энэ зүгт залан хөтөлсөн анхны зам мөрийг тодруулж байна.
Улмаар 1950 оны 9 дүгээр сард МУИС-ийн Хэл, утга зохиолын ангид элсэн орж суралцаад
улсын шалгалтаа Монгол хэл, Монголын уран зохиол, Марксизм-Ленинизмын үндэс, Сурган
хүмүүжүүлэх зүй гэсэн дөрвөн хичээлээр бүгдийг нь “Онцсайн” дүнтэйгээр өгч төгссөн байна.
Ийнхүү сургуулиа амжилттай төгссөн түүнийг 1954 оны 7 дугаар сард МАХН-ын Төв Хорооны
дэргэдэх Намын хянан шалгах хорооны даргын нарийн бичгийн даргаар сонгон авч ажиллуулжээ.
1956 оны 6 дугаар сарын 20-нд МАХН-ын ТХ-ны I нарийн бичгийн даргын туслахаар
ажиллуулахаар шийдвэрлэсэн нь түүний нягт нямбай, чигч шударгуу, шинийг сэдэгч, урагш
тэмүүлэгч зан чанарыг үнэлсэн хэрэг. Энэ албанд 3 жил ажиллаад 1959 оны 7 дугаар сард үүрэгт
ажлаас чөлөөлөгдөн Зөвлөлтөд Нийгмийн Шинжлэх ухааны Академийн аспирантурт суралцахаар
оджээ.
С.Лувсанвандан “Монголын үргэлжилсэн үгийн зохиол” сэдвээр тус аспирантурт 3 жил
суралцан 1962 оны 7 дугаар сарын 15-нд хэл бичгийн ухааны дэд докторын зэргийг амжилттай
хамгаалжээ. “Монголын үргэлжилсэн үгийн зохиолын эерүү баатарын дүр” хэмээх энэхүү ганц
сэдэвт зохиол нь Монголын уран зохиол судлалын анхны бие даасан эрдэм шинжилгээний
бүтээл төдийгүй уран зохиолын дүрийн судалгааны анхдагч болжээ. Энэ бүтээл 1962 онд “Орчин
үеийн Монголын үргэлжилсэн үгийн зохиолын сайн талын баатарын дүрийн асуудалд” нэртэйгээр
монгол хэлээр хэвлэгдсэн юм.
С.Лувсанвандан дэд эрдэмтний зэрэг хамгаалсны дараа 1962 оны 8 дугаар сарын 24-ний
өдрөөс МАХН-ын ТХ-ны үзэл суртлын хэлтэст суртал нэвтрүүлэгч, 1963 оны 7 дугаар сарын 6-наас
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд Утга зохиолын тасгийн эрхлэгч, 1964 оны 2 дугаар сараас тус
хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар дэвшин ажиллажээ.
1963-1968 онд хүрээлэнгийн эрдэм шинжилгээний талын бүхий л ажлыг тэрбээр хариуцан
ажиллахын сацуу “Гоо зүй” (1964), “Монголын утга зохиолын гол баатар” (1965), “Дашдоржийн
Нацагдорж” (1966), ”Ойролцоо үгийн толь”(1966), “Амьдрал урлагийн сайхан” (1970) зэрэг ном,
товхимол, сурах бичиг, эрдэм шинжилгээ, сурталчилгааны 30 гаруй өгүүлэл бичиж хэвлүүлжээ.
1966 онд “Монголын уран зохиолын гол баатар” зохиолоороо ШУА-ийн Шилдэг бүтээлийн
шагнал авчээ.
С.Лувсанвандангийн уран зохиол судлалын ажлаа улам гүнзгийрүүлэх хүсэлтийг дэмжиж
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн 1969 оны 11 дүгээр сарын 4-ний
өдрийн 25/20 дугаар тогтоолоор “Монголын орчин үеийн үргэлжилсэн зохиолын ур чадвар”
сэдвийг түүний докторын зэрэг горилох зохиолын сэдэв болгон баталжээ. Нэрт эрдэмтэн
Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв, Ш.Лувсанвандан, П.Хорлоо нарын гарын үсэг бүхий
энэ тогтоолд түүний бүтээл туурвилын I үе болох 9 жилийнх (1963-1972) нь хөдөлмөрийг өндрөөр
үнэлсэн байдаг.
1970 оны 9 дүгээр сарын 2-7-нд Улаанбаатар хотноо болсон Олон улсын монголч эрдэмтдийн
II их хурлыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн даргаар доктор С.Лувсанвандан
томилогдож улмаар тус хурлаас Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын Байнгын хорооны
нарийн бичгийн даргаар нь сонгогджээ. Доктор С.Лувсанвандан Олон улсын монголч эрдэмтдийн
III, IY, Y их хурлуудыг амжилттай зохион байгуулалцсан билээ. Уг Байнгын хорооноос “Монгол
судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийг эрхлэн хэвлэх санаачилгыг гаргаж ерөнхий редактораар
85
жил
сономын
9
лувсанвандан
ажиллаж байв. Тэрбээр 1971 оны 8 дугаар сард ЗХУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг
горилохоор явж 1972 онд ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарт Новосибирск хотноо “Монголын
уран зохиолын түүхийн онолын асуудал” сэдвээр хэлбичгийн ухааны докторын зэрэг амжилттай
хамгаалж, Монголын орчин үеийн уран зохиолын түүх судлалд анхны доктор болсон байна. Энэ
бүтээл 1976 онд Монголын зохиолчдын хорооны шилдэг бүтээлийн шагнал хүртсэн билээ.
С.Лувсанвандан 1971 оны 10 дугаар сарын 25-наас БНМАУ-ын Соёлын яамны I орлогч сайд,
1972 оноос Соёлын яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ.
Тэрбээр 1975 он хүртэл Соёлын яаманд ажиллаж байгаад ШУА-д эргэн ирж Хэл зохиолын
хүрээлэнд “Урлаг судлалын тасаг”-ийг (1975.06.15-нд) үүсгэн толгойлж ажилласан нь өдгөөгийн
“Соёл урлагийн хүрээлэн”, СУИС-ийн үүсгэл болсон юм.
1972-1982 он буюу түүний бүтээл туурвилын 2 дахь үе шатны бүтээлийг авч үзвэл бүхэлдээ
урлаг соёл, гоо зүйн агуулга, чиглэлтэй байдаг билээ. Энэ хугацаанд тэрээр “БНМАУ-ын соёлын
түүх” I дэвтэр (1981) бичилцэж, “Нийгмийн дэвшил, уран сайхны соёлын хөгжилт” (1981), “Уран
бүтээлийн намч зарчим, эрх чөлөө” (1981), “Монголын урлагийн уламжлал, шинэчлэл” (1982),
“Марксист-ленинист гоо зүй” (1982) бие даасан бүтээлийг туурвижээ. С.Лувсанвандан дотоодын
болон гадаадын эрдэм шинжилгээний хурал, симпозиумд оролцож, олон арван өгүүлэл нь
гадаадын сонин сэтгүүлд хэвлэгджээ. Жишээ нь, ЗХУ-ын “Искусство” сэтгүүллийн 1979 оны №2,
4-т “Пути развития традиций монгольского народного творчества”, “Традиция и новаторство
современного монгольского искусства” өгүүлэл нь нийтлэгдэв.
1982-1992 он хүртэлх бүтээлийн 3 дахь үе шатанд “Марксист-Ленинист гоо зүй” (1982),
“Монголын уран зохиолын дэвшил, социалист реализм” (1987), “Орчин үеийн монголын
уран зохиолын түүх” I боть (1983), III боть (1990)-д зохиогчоор оролцож, II боть (1989)-ийг
редакторлаж, Англи улсад 1989 онд хэвлэгдсэн “Сulture and art” номын Монголын тухай лавлах
бүлгийг бичжээ. Энэ хугацаанд эрдэм шинжилгээ, сурталчилгааны олон арван өгүүлэл бичжээ.
Тухайлбал: “Д.Нацагдоржийн зохиолд эх бичгийн судалгаа хийх шаардлага” (1982), “Урлаг
амьдралын холбоо” (1983), “Нийгмийн дэвшил, туульсын урлаг” (1986), “Д.Намдагийн уран
бүтээлийн өвөрмөц онцлог” (1987), “Соёл урлагийн нийгмийн үүрэг, үр нөлөө” (1987), “Улс
түмний уран сайхны соёл харилцан нөлөөлж хөгжих зүй тогтлын асуудлууд” (1988), “Уран
барилгын соёлын уламжлалын тухайд” (1988), гадаадад “Монгольский роман” (Москва. 1985),
“Роль культуры и искусства в социальной и духовной жизни народа” (Софи. 1986), “Уран
зохиолын өвийн судалгааны зорилго, хэтийн төлөв” (Берлин. 1970), “Das Heldenepos der Mongo-
len und der Begriff des Volkes vom Schonen” (Бонн. 1989) зэрэг алдартай өгүүллүүд нь хэвлэгдэн
гарчээ. Үүний сацуу “Ойролцоо үгийн толь” нь 1975, “Монголын уран зохиолын товч түүх” ном нь
1985, “Марксист-ленинист гоо зүй” ном нь 1991 онуудад тус тус БНХАУ-ын Хөх хотод хэвлэгджээ.
1990 оны 5 дугаар сарын 15-нд Соёлын яамны сайдын тушаалаар Соёл, урлагийн хүрээлэнгийн
захирлын үүрэгт ажлаас С.Лувсанванданг чөлөөлсөн ч ШУА-ийн Ерөнхийлөгчийн 1990 оны
5 дугаар сарын 8-ны өдрийн 161/84 тоот тушаалаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд Утга
зохиолын секторт ажилд томилсон байна. С.Лувсанвандан Монгол-Японы хамтарсан “Говь”
төслийг санаачлагчдын нэг бөгөөд 1991 оны 8-р сарын 30-нд Японы эрдэмтэн М.Онуки, нарийн
бичгийн дарга С.Лувсанвандан, гишүүд Р.Цагаанхүү, Баатар, Т.Намжим, доктор Батсуурь нарын
оролцсон анхдугаар хурлаа хийсэн байдаг. Уг төслийг Японы Иточү, Кансан зэрэг компани
санхүүгийн хувьд дэмжин Монголын говийг эзэмших цогцолбор программыг боловсруулан
хэрэгжүүлэх, мал аж ахуйг хөгжүүлэх, хөдөөгийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, Монгол-
Японы эрдэмтдийн хамтын судалгааг дэмжих зэрэгт хувь нэмрээ оруулсан юм
Энэ төслөөр Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай, Булган зэрэг 6 аймгийн
10 гаруй сумаар орж монголын малчдын ахуй амьдрал, тэдний мал маллах арга ухаанд гарсан
өөрчлөлт, үндэсний уламжлалыг судалж эрдэм шинжилгээний семинар зохион байгуулж,
Баянхонгор аймагт олон улсын говь судлалын төв байгуулах, ус нуурыг сэргээх зэрэг ажлыг
хийхээр төлөвлөж байлаа.
С.Лувсанвандан 1955 онд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Даваацэрэнгийн Шаравтай
гэр бүл болж Сарангэрэл, Нарангэрэл, Болд, Оюунгэрэл, Отгонгэрэл, Болдхуяг нарын 6 хүүхэд
төрүүлж хүний зэрэгт хүргэжээ. Нийгмийн нэртэй зүтгэлтэн, урлаг судлаач, эдийн засагч,
орчуулагч хүүхдүүдийг нь бид бүхэн С.Лувсанвандангаар овоглосноор нь ч, үйлс бүтээлээр нь ч
сайтар мэдэх билээ.
Доктор, профессор С.Лувсанвандан туурвин бүтээх ид үедээ насан өөд болж монголын урлаг,
утга зохиол судлалд нөхөж болшгүй гарз тохиосон юм. Хэдий тийм ч түүний үйл хэрэг өнөөдөр
ч гэсэн үргэлжилсээр байна.
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
10
Доктор, профессор, С.Лувсанвандан ардын
язгуур урлагийн өв санг нээн хөгжүүлэх,
түүхийн дурсгалыг цаг төрийн шуурганаас
авран хамгаалах талаар хойч үедээ
дурсагдан магтагдах олон зүйлийг хийжээ.
XX зууны манлай, их бичгийн хүн,
билгүүн номч Бямбын Ринченгийн хамт
85
жил
сономын
11
лувсанвандан
Хэл зохиолын хүрээлэн (1964.11.21).
Өвөр эгнээнд зүүн талаас: Б.Содном, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, П.Хорлоо, А.Лувсандэндэв
Арын эгнэнд: Х.Лувсанбалдан, Ж.Төмөрцэрэн, С.Лувсанвандан, Д.Цэнд, У.Загдсүрэн
Академич Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын хамт
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
12
85
жил
сономын
13
лувсанвандан
Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ, Ардын жүжигчин, хөгжмийн
зохиолч Сэмбийн Гончигсумлаа, Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ,
хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа, Доктор, профессор Сономын
Лувсанвандан нар бүгд Баянхонгор аймгаас төрөн гарсан алдартнууд юм.
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
14
Нөхдийн хамт
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийнхэн туульч С.Чойсүрэнгийн хамт.
Ар эгнээнд: У.Загдсүрэн, Б.Цэнд, Б.Лувсан, С.Лувсанвандан, Батаа, Э.Вандуй, Ж.Цолоо,
Өвөр эгнээнд: Туульч С.Чойсүрэн, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Содном, П.Хорлоо нар
85
жил
сономын
15
лувсанвандан
Зүүн гараас: С.Чулуундорж, К.С.Рощин, Н.Санждорж, Грайворонский, Г.Сэр-Оджав,
Рыбаков, С.Лувсанвандан, В.М.Солнцев, Ш.Нацагдорж, Х.Дорж нар
С.Лувсанвандан, Ш.Бира, Б.Ринчен нар Олон улсын
Монголч эрдэмтдийн 4-р их хурал дээр
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
16
МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Ю.Цэдэнбал гадаадын төлөөлөгчдийг хүлээж авч уулзах үеэр
МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Ж.Батмөнх болон Улс төрийн товчооны гишүүдийн хамт
85
жил
сономын
17
лувсанвандан
“Тунгалаг тамир” киноны ерөнхий найруулагч Р.Доржпалам болон
киноны бусад уран бүтээлчдийн хамт
Унгарын Монголч
эрдэмтэн Кара Дьердь
(Хар Дорж)-ийн хамт
ХХ зууны Монголын
нэрт эрдэмтэн, сэхээтнүүд
Зүүн гараас: Э.Оюун,
С.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн,
С.Удвал, Б.Ширэндэв, Ч.Чимэд нар
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
18
Х.Чойбалсангийн нэрэмжит Монгол
Улсын Университет (МУИС)-ийн оюутан
С.Лувсанвандан ангийнхантайгаа
Утга зохиол судлаач, эрдэмтэн
Ц.Мөнх, Д.Цэнд нарын хамт
С.Лувсанвандан, яруу найрагч Д.Тарваа
нар нэрт эрдэмтэн А.П.Окладниковтай
уулзаж байгаа нь
Зочин хүлээн авав.
85
жил
сономын
19
лувсанвандан
Соёлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Лувсанвандан
БНАГУ-ын соёлын байгууллагуудын ажилтай танилцаж байгаа нь
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
20
Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба
лам Ч.Дамбажавын хамт
Доктор, профессор Ч.Лувсанжавын хамт
Монголч эрдэмтэн
В.Хайссигийн хамт
Нэрт монголч эрдэмтэн
Широ Хаттори, Абэ Мацу нар
С.Лувсанвандангийнд зочлов.
85
жил
сономын
21
лувсанвандан
Японы профессор М.Онукитай “Говь”
төслийн хүрээнд Баянхонгор аймагт
ажиллах үеэр
Доктор Н.Санждоржийн хамт
Ленинград хотноо...
Монголч эрдэмтэн
С.Д.Дылыковын хамт
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
22
85
жил
сономын
23
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
24
С.Лувсанвандан гэргий Д.Шаравын хамт
БНМАУ-ын Соёлын яамны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Лувсанвандан
Улсын баяр наадмын үеэр гэргий Д.Шаравын хамт
85
жил
сономын
25
лувсанвандан
С.Лувсанвандангийн ээж Г.Цэрэндулам бэр Д.Шарав,
зээ охин Л.Сарангэрэл, Л.Нарангэрэл нарын хамт
Гэр бүлээрээ гардаг зуслангийн энэ бяцхан байшин нь
С.Лувсанвандангийн уран бүтээлийн бас нэг “ордон” байв.
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
26
С.Лувсанвандан гэргий Д.Шарав, охин Л.Нарангэрэл, Л.Оюунгэрэл
хүү Л.Болд, Л.Болдхуяг, ууган зээ С.Оюунбилэг нарын хамт
Нэрт монголч эрдэмтэн Широ Хаттори, Абэ Мацу С.Лувсанвандангийнд
зочлох үеэр гэр бүлийн хамт
85
жил
сономын
27
лувсанвандан
С.Лувсанвандан
ууган хүү Л.Болд, отгон хүү
Л.Болдхуяг нарын хамт
Хүү Л.Болд, охин Л.Сарангэрэл нар
С.Лувсанвандангийн гэргий Д.Шарав
хүү Л.Болд, Л.Болдхуяг нар
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
28
Том охин Л.Сарангэрэл ЗХУ-д Хөнгөн
Үйлдвэрийн Технологийн мэргэжлээр
амжилттай суралцаж хамгийн түрүүнд дээд
боловсролын диплом гардлаа.
Охин Л.Нарангэрэл А.М.Горькийн
нэрэмжит Утга Зохиолын дээд сургуулийг
улаан дипломтой төгсөв.
Охин Л.Отгонгэрэл АНУ-ын
Мэрилэндийн Их Сургуулийг
сэтгүүлч мэргэжлээр төгслөө.
85
жил
сономын
29
лувсанвандан
Охин Л.Оюунгэрэл ЗХУ-д Белорусийн Минск хотноо Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль
төгссөний дараа ээж Д.Шарав, охин Уранбилэг нарын хамт
“Бодь” группийн Ерөнхийлөгч, хүү Болдхуяг нь Монгол Улсын Гавьяат Эдийн Засагч
цолоор шагнагдлаа. /2017 он/
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
30
С.сономын хүүхдүүд
Ар талд зүүн гараас: С.Пагма, С.Цэрэнпил, С.Цэдэвхүүхэн, С.Лувсанвандан,
С.Халтмаа, Өвөр талд: С.Бямба, С.Шархүүхэн, С.Жанчив, С.Норов нар
85
жил
сономын
31
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
32
85
жил
сономын
33
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
34
С.Лувсанвандангийн нэрэмжит
ГОО ЗҮЙН ДЭЭД ШАГНАЛ
Үндэсний урлаг, соёлыг хөгжүүлэх, урлаг соёлын салбарт шинэчлэл хийх, орчин үеийн
гоо сайхан, технологийн ололтыг нэвтрүүлэх, үйлдвэрлэл, бизнесийн гоо зүйг хөгжүүлэхэд
үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдэд С.Лувсанвандан сан 2005 оноос уг шагналыг
олгож эхэлсэн. Өнөөдөр манай улсын шагнал урамшууллын гоо зүйн салбарт хамгийн
нэр хүндтэй шагналын нэг болоод байна. Энэ шагналыг 10.000.000 (арван сая) төгрөгийн
мөнгөн тэтгэлэг дагалддаг нь уран бүтээлчийг уран бүтээлээ туурвихад ихээхэн хувь нэмэр
болдог гэж үнэлэгддэг.
85
жил
сономын
35
лувсанвандан
ГОО ЗҮЙН ДЭЭД ШАГНАЛЫН ЭЗЭД
2005 он - Ө.ГАНБОЛД Архитектор
“Шинэ төгөл” хотхон, Бодь цамхагийн зураг
төслийг зохиосон. “Шинэ төгөл” нь Монголын
анхны барууны стандарт архитектуртай орон
сууц байсан бол Бодь цамхаг нь анхны иж
бүрэн компьютержсэн ухаалаг барилгын
стандарттай оффисын барилга байв. Үндэсний
уран барилгад орчин үеийн барилгын стандарт
технологи оруулж ирснээрээ үндэсний гоо зүйн
сэтгэлгээнд хувь нэмэр оруулсан.
2006 он - Б.ДЭНЗЭН Уран барималч
Б.Ринченгийн хөшөөг бүтээсэн. Нэрт
эрдэмтэн, академич Б.Ринчен нь социалист
дэглэмийн үед уламжлалт түүх соёлоо зоригтой
хамгаалж, түүнийхээ төлөө хэлмэгдсэн,
үндэсний эрх чөлөөний үзлийг дээдлэгч байв.
Түүний хөшөөг бүтээснээр хүсэн хүлээсэн үйл
хэрэг нь ялж, монгол орон ардчилсан эрх
чөлөөт орон болж, үндэсний сэтгэлгээний шинэ
үе эхэлсний бэлгэдэл болсон.
2007 он - Д.СОСОРБАРАМ Жүжигчин
Тайзны урлагийг хөгжүүлэх, шинэ амьсгал,
үзэл санаагаар баяжуулахад оруулсан үлэмж
хувьнэмрийгньүнэлсэн.МөнБ.Лхагвасүрэнгийн
“Атга нөж” жүжигт Чингис хааны дүрийг
бүтээсэн. Олон жил хаалт хоригтой явсан
эзэн Чингис хааны дүрийг тайзнаа үндэсний
урлагийн хэмжээнд анх удаа тод томруун
дүрслэн харуулсан. Энэ дүр монголчуудын
үндэсний бахархлыг сэрээж хамтаараа дэгжин
урагшлах, гайхамшигт хөгжилд хүрэх хамтын
эрмэлзлийг бадраасан.
2008 он - Л.АМАРСАНАА Толь зүйч
Оксфордын англи-монгол, Коллинзын
англи-монгол толь бичгийн зохиогч. Дэлхийд
хүлээн зөвшөөрөгдсөн хоёр том толийн монгол
хувилбарыг зохиож, толь зүйн салбарт дэлхийн
стандартыг нэвтрүүлэн үндэсний толь зүйн
шинэ жишиг тогтоосон.
2010 он - Б.ЛХАГВАСҮРЭН Яруу найрагч,
жүжгийн зохиолч
Үндэсний яруу найргийг хэлбэр, дүрслэл
агуулгын хувьд баяжуулж, шинэ өнгө аяс,
өөрийн урсгал бий болгосон. “Атга нөж”
жүжгийн зохиол бичиж, түүхийн сэдэвт энэ
жүжиг нь монголчуудын үндэсний бахархлыг
сэрээж, бэрхшээлийг хамтдаа туулж, улс
орноо сэргээн мандуулах урам зоригийг
бадраасан. Мөн Монголоороо бахархах
бахархал, зорьсондоо хүрэх итгэл үнэмшлийг
шинэ үеийнхэнд төлөвшүүлэхэд түлхэц өгч, гоо
сайхны сэтгэлгээнд шинэ өнгө нэмсэн.
2012 он - Э.АМАРТҮВШИН Дуурийн дуучин
Пласидо Домигогийн нэрэмжит дуурийн
залуу дуучдын олон улсын уралдаан,
П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын
уралдаан зэрэг хүн төрөлхтний хэмжээний
их сорилго наадамд тэргүүн болон дэд байрт
шалгарсан.
2014 он - Д.ЭНХГЭРЭЛ Бүжиг дэглээч
“Орчин үеийн бүжгийг Монголд түгээн
дэлгэрүүлэх нь” төслийг удирдаж, Дундговь,
Өмнөговь аймагт байгалийн өнгө төрх, байгаа
байдлыг тайз болгон ашиглаж тоглолтоо хийсэн
төдийгүй дэлхийн олон улсуудад Монголынхоо
соёл урлагийг түгээн дэлгэрүүлсэн нэгэн юм.
Ардын язгуур урлаг, тэр дундаа монгол бүжгийн
урлагийг уламжлан хөгжүүлэх, хойч үеээ сургах
үйлсэд сэтгэл, зүтгэл, авьяас чадвараа зориулж
байгааг үнэлсэн.
2016 он - Ш.Өлзийбаяр Хөгжмийн зохиолч
Дэлхийн сонгодог хөгжмийн өвийг
үндэснийхээ өв, уламжлалтай хослуулан
дотоод мэдрэхүй, гоо сайхныг өвөрмөц онцгой
зохиомжоор илэрхийлэн туурвисан. Түүний
зохиол, бүтээлүүд Монголын орчин үеийн
хөгжмийн урлаг, түүний хөгжилд онцгой үүрэг
гүйцэтгэсэн.
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
36
XX зууны Монголын нэрт сэхээтэн, доктор Сономын
Лувсанвандангийн мэндэлсний 65 жилийн ойгоор
С.Лувсанвандан санг түүний хамтран зүтгэгч, найз нөхөд,
шавь нар болон үр хүүхдүүд нь 1997 онд үүсгэн байгуулж,
түүний ажил, амьдралаа зориулж ирсэн Монгол орноо
гэгээрүүлэн соёлжуулах, улс үндэстнээрээ боловсрон хөгжих
их үйл хэргийг үргэлжлүүлсээр ирсэн билээ.
Монгол орноо соён гэгээрүүлэх, урлаг соёлын ховор
нандин бүтээл, дурсгалуудыг арвилан хамгаалж хойч
үедээ өвлүүлэх, мөн Монголын дүрслэх урлагийн хөгжилд
хувь нэмэрээ оруулж, авьяаслаг залуу уран бүтээлчдийг
дэмжих зорилгоор ЛУВСАНВАНДАН APT ГАЛЛЕРЕЙ-г
түүний хүү Лувсанвандангийн Болдхуяг санаачлан 2013
онд үүсгэн байгуулснаар урлаг уран сайхны ач холбогдлыг
нийгэмд бодитой таниулж, дүрслэх урлагийн орчин үеийн
урсгалууд, тэдгээрийн төлөөлөгчдийг иргэддээ танилцуулж,
бүтээлүүдийг нь олон нийтийн хүртээл болгож байна.
ЛУВСАНВАНДАН арт галлерейн сан хөмрөгт Ардын
зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн,
Монголын урчуудын эвлэлийн хорооны нэрэмжит шагналт
зураачдын болон залуу уран бүтээлчдийн 400 гаруй
урлагийн cop бүтээлүүд хадгалагдаж байдаг.
Суут эрдэмтний мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулан
Монголын XX, XXI зууны уран бүтээлчдийн нэрт төлөөлөгчид
болох Г.Одон, Л.Гаваа, Б.Пүрэвсүх, Н.Цүлтэм, С.Дондог,
Ц.Бүдбазар, М.Цэмбэлдорж, Г.Цэрэндондог, Д.Амгалан,
Б.Чогсом, Ё.Өлзийхутаг, Р.Дуйнхоржав, С.Рэнцэн зэрэг
алдар цуутай ахмад уран бүтээлчид болон түүний дараа
үеийн До.Болд, Ж.Гэрэл, Д.Баттөмөр, Д.Пүрэвдорж,
Д.Мөнхжаргал, Ц.Энхжаргал, Г.Дунбүрээ, Ц.Энхжин,
С.Бадрал, Ц.Нарангал тэргүүтэй дунд үеийн уран бүтээлчид,
мөн Д.Эрдэнэ, Д.Боргилсайхан, Л.Хонгорзул, Э.Цолмонбат,
Б.Ганбаатар, А.Батзориг, Б.Содномдаржаа зэрэг залуу уран
бүтээлчдийн ховор нандин, шинэ содон бүтээлүүдээс 170
гаруй бүтээлийг нь дэлгэн үзүүллээ.
ЛУВСАНВАНДАН арт галлерей
85
жил
сономын
37
лувсанвандан
ХХ зууны Монголын нэрт сэхээтэн С.Лувсанвандангийн мэндэлсний
85 жилийн ойд зориулсан уран зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ.
С.Лувсанвандан сангийн Тэргүүн
Лувсанвандангийн Болдхуяг,
Сангийн Гүйцэтгэх захирал Ш.Сүхбаатар нар
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
38
Баянхонгор аймгийн Хөгжимт Драмын Театрыг доктор, профессор С.Лувсанвандангийн
нэрэмжит болгох ёслолын арга хэмжээний үеэр. (2006.06.26)
85
жил
сономын
39
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
40
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
Сономын Лувсанвандангийн мэндэлсний 80 жилийн ой
(2012.09.09)
85
жил
сономын
41
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
42
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
Сономын Лувсанвандангийн мэндэлсний
80 жилийн ойн хүндэтгэлийн концерт (2012.09.09)
85
жил
сономын
43
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
44
С.Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн
хөгжимт драмын театр, Нийслэлийн Хан-Уул дүүргийн авЬяаслаг
хүүхдүүдийн хамтарсан шилдэг уран бүтээлийн тоглолт.
(2014.10.25)
85
жил
сономын
45
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
46
Сономын Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт Драмын Театрын
40 жилийн ойн арга хэмжээ (2017.07.28)
Ойн арга хэмжээнд С.Лувсанвандангийн ач хүү Б.Билэгт,
С.Лувсанвандан сангийн Гүйцэтгэх захирал Ш.Сүхбаатар нар оролцов.
85
жил
сономын
47
лувсанвандан
С.Лувсанвандангийн ач хүү Б.Билэгт авга эгч нарынхаа хамт
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
48
85
жил
сономын
49
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
50
“Сономын лувсанвандан:
монголын соёл, урлаг судлал ба баримт эх сурвалж”
Олон улсын эрдэм шинжилгээний хурал (2017.04.28)
85
жил
сономын
51
лувсанвандан
Нэрт эрдэмтэн Сономын Лувсанвандангийн баримт бичгийн эмхэтгэл
"Сономын Лувсанвандан - I" номын нээлт
Монголын орчин цагийн соёл урлаг, утга
зохиолыг хөгжүүлэх, гоо зүйн хүмүүжлийг
төлөвшүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь
нэмэр оруулсан нэрт эрдэмтэн Сономын
Лувсанвандангийн баримт бичгийн
эмхэтгэлийн I боть хэвлэгдэв. Эмхэтгэлийг
Соёл Урлаг Судлалын Хүрээлэнгээс эрхлэн
гаргажээ.
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
52
Эрхэм хүндэт ....................................таныг
Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, эрдэмтэн
зохиолч Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн
ойд зориулсан баярын хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хэзээ: 2017 оны 9 дүгээр сарын 2-нд 16:00 цагт
Хаана: Баянхонгор хот
85
жил
сономын
53
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
54
Монголын орчин цагийн соёл урлаг, утга зохиолыг
хөгжүүлэх, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх үйл хэрэгт
үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн Сономын
Лувсанвандангийн баримт бичгийн эмхэтгэл "Сономын
Лувсанвандан - II" номын нээлт Баянхонгор аймгийн Ном
соёлын өргөөнд болов.
85
жил
сономын
55
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
56
"Сономын Лувсанвандан II" номын дээжээс
Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын
сургуулиудад гардуулав.
85
жил
сономын
57
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
58
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР,
ЗОХИОЛЧ Сономын Лувсанвандангийн
мэндэлсний 85 жилийн ойд зориулсан баярын хурал
85
жил
сономын
59
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
60
Баянхонгор аймгийн хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан иргэд
Монгол Улсын Төрийн Дээд шагналыг Улсын Их Хурлын гишүүн
Лувсанвандангийн Болдоос гардан авлаа.
85
жил
сономын
61
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
62
85
жил
сономын
63
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
64
85
жил
сономын
65
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
66
85
жил
сономын
67
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
68
Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд
зориулсан хүндэтгэлийн концерт
85
жил
сономын
69
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
70
85
жил
сономын
71
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
72
85
жил
сономын
73
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
74
Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойн
баяр наадмын нээлт /Баянхонгор аймаг, Богд сум/
85
жил
сономын
75
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
76
85
жил
сономын
77
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
78
85
жил
сономын
79
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
80
Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойн
баяр наадам /Баянхонгор аймаг, Богд сум/
85
жил
сономын
81
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
82
85
жил
сономын
83
лувсанвандан
85 жилийн ойд зориулсан наадмын их насны морьдын уралдаанд
газар газраас цугласан 40 гаруй хурдан хүлэг шандас сорив.
Түрүү магнай Баянхонгор аймгийн Өлзийт сумын С.Гонгорын Бор
Аман хүзүү Өвөрхангай аймгийн Баянгол сумын Д.Ганбаатарын Хул
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
84
Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Баянгол сумын Л.Алтангэрэлийн Хар
Айргийн тавд Баянхонгор аймгийн Жинст сумын А.Сэдэдийн Саарал
85
жил
сономын
85
лувсанвандан
85 жилийн ойд зориулсан Соёолон насны морьдын
уралдаанд газар газраас цугласан 50 гаруй хурдан
хүлэг шандас сорив.
Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Жинст сумын Р.Бат-Очирын Зээрд
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
86
Айргийн тавд Өвөрхангай аймгийн Баянгол сумын Л.Алтангэрэлийн Зээрд
Түрүү магнай Өвөрхангай аймгийн Баянгол сумын П.Балдандоржийн Ухаа халзан,
аман хүзүү Баянхонгор аймгийн Богд сумын Д.Ганболдын Хонгор халзан,
айргийн гуравт Богд сумын Ч.Цэвээнравдангийн Хул буурал
Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баянгол сумын Ө.Цогхүүгийн Зээрд
85
жил
сономын
87
лувсанвандан
Айрагдсан хурдан морьдын эздэд УИХ-ын гишүүн
Л.Болд бай шагнал гардуулав.
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
88
85
жил
сономын
89
лувсанвандан
Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойн
баяр наадамд оролцсон шагайн харвааны баг тамирчид
I байрт Монгол Улсын мэргэн Ж.Батмөнх
ахлагчтай Жинст сумын багийн харваачид
II байрт Б.Дэлгэрсайхан ахлагчтай
Баян-Өндөр сумын “Булган зурхай” багийн
харваачид
III байрт Монгол Улсын мэргэн П.Сүхдалай
ахлагчтай Баянцагаан сумын багийн
харваачид
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
90
улс, аймгийн Алдар цолтой хүчит
бөхчүүд наадмыг чимлээ.
85
жил
сономын
91
лувсанвандан
Хүчит бөхийн барилдаанд Улс, аймгийн цолтой 64 бөх хүч үзэж, түрүү бөхөөр
Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Аймгийн арслан Б.Бат-Орших, үзүүр
бөхөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Улсын заан Б.Соронзонболд,
их шөвөгт Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Улсын начин П.Батчулуун,
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Аймгийн арслан Н.Золбоо нар
шалгарав.
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
92
Нутаг нутгийн зочид наадамд өргөнөөр оролцов
85
жил
сономын
93
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
94
85
жил
сономын
95
лувсанвандан
Их Богдын оройд
ойн арга хэмжээ өндөрлөв
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
96
С.Лувсанванданг сангийн
Гүйцэтгэх захирал Ш.Сүхбаатар,
Соёлын гавьяат зүтгэлтэн,
Д.Нацагдоржийн шагналт яруу
найрагч Дан.Нямаа,
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
С.Хүрэлбаатар нар
Монгол Улсын гавьяат жүжигчин,
төрийн шагналт Д.Сосорбарам,
Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга
асан Д.Ширмэн нар
85
жил
сономын
97
лувсанвандан
Баянхонгор аймгийн залуу бөхчүүд УИХ-ын гишүүн Л.Болдын хамт
Монгол Улсын гавьяат жүжигчин,
төрийн шагналт Д.Сосорбарам,
Соёлын гавьяат зүтгэлтэн,
Д.Нацагдоржийн шагналт яруу
найрагч Дан.Нямаа,
УИХ-ын гишүүн
Л.Болд нар
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
98
Данзангийн НЯМАА (СГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч)
XX зууны үндэсний сэхээтэн, их эрдэмтэн, Сономын
Лувсанвандангийн мэндэлсний 85 насны ойд
ЛУ БАГШ МИНЬ ДУРСАГДАНА
/ Дууны шүлэг/
	Их Богд уул нь
	Тэнгэрээн дүүрээд цэнхэртэнэ
	Эрдмийн хишигтэн - Лу багш минь
	Эрдмээн түгээгээд дурсагдана
		Хүмүүн заяанд мэндэлсэн
		 Бодийн хар усанд нь
		Хөх л мөнх тэнгэр
		Уужранхан тольдож мэлтийнэ
		Ай, Бодлын жигүүр ургана, аа
	Ноён Богд уул нь
	Нартаан дүүрээд цэнхэртэнэ
	Номын буянтан - Лу багш минь
	Номоон түгээгээд дурсагдана
		Элэнц хуланцаас нутагласан
		Нарийн харын ууланд нь
		Эргэх дөрвөн цаг
		Дөмөлзөн шуранхайлж айлчлана
		Ай, Билгийн оюун нээгдэнэ, ээ
	Оргил Богд уул нь
	Орчлонгоо дүүрээд цэнхэртэнэ
	Оюуны суутан - Лу багш минь
	Оюунаа түгээгээд дурсагдана
		Удмаан дагаж нүүдэллэсэн
		Жарангийн цэнхэр нуруунд нь
		Урган мандах наран
		Жаргалтайн дэлгэрхэн мишээнэ
		Ай, цагийн судас булиглана, аа
85
жил
сономын
99
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
100
85
жил
сономын
101
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
102
ИХ БОГДЫН ТЭМДЭГЛЭЛ
Данзангийн Нямаа (СГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч)
/Өдрийн сонин 2017.09.20/
1.
“Гэгээний овоо”-н дээр дөрөө мултлан хадаг яндар уяж,
идээ цагаа өргөн хүсэл юугаа шивнэн сүсэглэв. “Орог нуур”-
ын хөвөөн дээр тачигнаж байсан салхи энд сиймхийн төдий
ч үлдсэнгүй. Өглөөгүүр хувцас хунараа зузаалан гарсан бид
бага үдийн тунгалаг аяс дор хөнгөлж нимгэлэн сэрүүцэв.
Тэнгэр хангай уярч, лус савдаг баясанхан, зочид гийчидтэйгээ
инээмсрэн золгож буйн учрыг холоос эрэх хэрэг ч байсангүй, ээ.
ХХ зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор,
профессор, Сономын Лувсанвандан Баянхонгор аймгийн
Богд суманд 1932 онд төрж, багаасаа сургууль соёлын мөр
хөөн, анхны гоо зүйч эрдэмтэн, нэртэй утга зохиол судлаач,
олон улсын хэмжээний нийгэм, соёлын зүтгэлтэн, төрийн
сайд хүртэлх ажил амьдралын баялаг замыг туулсан бөгөөд түүний амьдралын гайхамшигт
замналын эхлэл болсон төрсөн нутагт нь 85 насных нь ойг үр хүүхэд нь санаачлан хоёр
өдөр тэмдэглэсэн юм.
Их эрдэмтэн хүүгийнхээ насны ойг хүй цөглөсөн нутаг ус нь хайраа дэвсэн угтаж буй нь
энэ буюу. “Гэгээний овоо”-н дээр дуу хуур үүсч, шүлэг найраг эгшиглэв. С.Лувсанвандангийн
нэрэмжит гоо зүйн дээд шагналтан, жүжигчин Догмидын Сосорбарам Равжаа хутагтын
“Үлэмжийн чанар”-аар шүншиглэж, “Ану хатан” киноны Ану хатан дүрээрээ олноо танигдсан,
залуу дуучин Даваасүрэнгийн Отгонжаргал нэрт эрдэмтэнтэй нас чацуу, хонгор нутгийн бас
нэгэн алдартан яруу найрагч Тангадын Галсангийн шүлэг, Б.Шаравын хөгжим “Аав ээж
хоёр минь” дууг цуурайтуулав. Их Богдын хад чулуу бүхэн царгил мэт даган эгшиглэхүй дор
алс хол Бээжин хотод эмчлүүлж буй хөгжмийн зохиолч андыг минь Их Богдын эзэн сахиус
ивээлдээ багтаах болтугай гэж залбирч зогсов л...
2.
…Тэнгэр уужран цэнхэртэж, наран алтранхан инээмсэрч байв. Намрын шар сэвшээ
хацар нүүрийг илбэмой. Тэртээ доор “Орог нуур” толины цайрдас шиг тунаран хөхвөртмүй.
Цэгцэрийн шар талаас хялганын гэгээ давалгаалнам бүлгээ. Их Богд уулын бэл хормойн
айлууд мөөгөн хүрээ шиг цайрч, адуу мал ялгагдах төдий бүрэлзэх атал хонин сүрэг
цацчихсан сувд шиг гялбалзмуй. Их Богдын тэхий дунд үүлэн зардас хэн нэгний үгийг тээж
ирчихээд одоохон түүнээ задланхан тайлбарлах гэсэн мэтү сэмрэнхэн амьсгалах бүлгээ.
Сэтгэлийн минь гуун доторхи их эрдэмтэн Сономын Лувсанвандангийн зөөлөн инээмсэглэлт
танил хөрөг тодрон тодрох ажаам. Хаа нэгтээгээс илгээсэн үгс нь үүл хөлөглөн ирчихсэн ч
юмсан уу? хэн мэдлээ. Үүлэн дүрсийг дээрээс нь сонирхон харж зогссон үүнийг тэрлэгч бээр
13 гэсэн тоо дурайж байсныг баттайяа харсансан билээ. Их эрдэмтэн маань энэ тоог ихэд
билэгддэг ч байсан гэдэг, ээ. Их Богдын тэргүүн халил дээр зогсохуй хоёр өдрийн туршид
болсон явдал учралууд тодронхон зурагдах ажаам. Сэтгэлийн толь минь тунгалагшин
гялталзмуй.
85
жил
сономын
103
лувсанвандан
3.
Баянхонгор аймгийн төв Ном соёлын өргөөний уншлагын танхимд “Сономын
Лувсанвандан” баримт бичгийн эмхэтгэл номын хоёр ботийн нээлт болов. Энэ ботиуд
бүхэлдээ их эрдэмтний ажил төрөл, бүтээл туурвилд холбогдох баримтын эмхэтгэл аж. Тэр
нь зөвхөн түүнд холбогдох баримт биш харин Монголын ном, соёл, урлаг, гоо зүй судлалд
хамрагдаж байгаа бөгөөд судалгааны эргэлтэд орж, түмний хүртээл болж буйгаараа онцгой
ач холбогдолтой юм. Номын нээлтэнд эрдэмтний ах дүү, үр хүүхэд, ач зээ, ангийн нь охин,
шавь нар, уншигчдын төлөөлөгчид, номын хорхойтнууд, эрдэмтэд, зохиолчид танхимд
багтахгүй цуглалаа. Тэдэн дотроос С.Лувсанвандантай нэг ангид сурч байсан, эдүгээ 87
насыг зооглоод буй Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт ахмад багш Сангидоржийн
Зуумаа гуайн ярьсан дурсамж номын баярт оролцогчдын сэтгэлийн хадгийг намируулав.
Тэд үсэг бичигт тайлагдангуутаа бусдад багшилж явжээ. 10 орчим настай багш хүүхдүүдийн
сурагчид гэмээ нь өөрсдөөс нь өчнөөн ах, эгч байж гэнэм. Ангийнхаа сурагч Лувсанванданг
гоё тод бичигтэй, зураг сайхан зурдаг, гэрээ санамтгай, юм л бол ном шагайж суудаг, аядуу
зөөлөн хүү байсан гэж дурсав. Чухамдаа “Шинэ үсгийн багш” кино бол бидний тэр үеийг
санагдуулдаг гэж ерэн насны босго дөхсөн энэ буурал их л цовоо цолгиун хууч яриагаа
дуусгана билээ.
Алга нижигнэж, хууч дурсамж өрнөж, шүлэг, яруу найраг эгшиглэсэн номын нээлт
халуун дотно, эерүү элгэмсэг, эрдэм номын гэгээ цацарсан уулзалт болов.
4.
Сономын Лувсанвандангийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор 2005 оны 7 сарын 6-ны
өдрийн Засгийн газрын 153 тоот тогтоолоор Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрыг,
2015 оны 11 сарын 6-нд СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнг тус тус түүний нэрэмжит
болгосон аж. С.Лувсанвандангийн нэрэмжит театр өнөө жил 40 жилийн ойгоо тэмдэглэжээ.
Театрыг өнгөтэй өөдтэй болгоход Лувсанвандан сан хагас тэрбум шахуу төгрөгний ажил
хийж өгчээ. Хөгжимт драмын театрын нүүрэн талын болон их засварын ажлыг санхүүжүүлсэн
төдийгүй гэрэлтүүлэг, техник хэрэгсэл хандивлаж хүүхдийн “Тэмүүжин” чуулгыг хөгжим,
тоног хэрэгслээр хангажээ. Мөн өнөө хавар театрын уран бүтээлчдийг нийслэлд айлчлан
тоглоход томилолтын зардлыг нь шийдвэрлэжээ. Энэ мэт үргэлжид туслан дэмжиж байдагт
нь түүний үр хүүхдүүдэд, театрын уран бүтээлчид ам сайтай байна билээ.
Театр гаднаа ч дотроо ч өнгө засчээ. Театрын өмнө их эрдэмтний хөшөө сүндэрлэх
ажу. Хажууханд нь ардын найрагч Ч.Лхамсүрэн мөн “Хүрэн морь”- оо харуулдаж зогсоо
нь үзэгдэнэ. Номын нээлтийг үргэлжлүүлээд энэ театрт С.Лувсанвандангийн мэндэлсний 85
насны ойн баярын хурал болж, театрын уран бүтээлчид их эрдэмтэндээ баярын концертоо
өргөн барив.
Концертон дундаас С.Лувсанвандангийн шүлэг, Б.Шаравдоржийн хөгжим “Эх нутгийн
уянга” дууг анх удаа сонслоо. Шүлэг ч сайхан, аялгуу ч сайхан дуу аж. Шаравдорж бол
үнэхээр авьяаслаг хөгжмийн зохиолч байсан юм. Надтай ч мөн хэд гурван дуу хийсэн хонгор
нутгийн минь анд сан. Тэрбээр С.Лувсанвандан абугайн дээрх шүлгэнд аялгуу зохиосон нь
зохиролыг олжээ. Эрдэмтэн зохиолчийн олон шүлэг эдүгээ тэмдэглэлийн дэвтэртээ байна.
Нэгэнт л зохиолчийнхоо гараас гарсан тэдгээр бүтээлүүд өөрийн хувь тавилангаа бүтээн
хэзээ нэгтээ уншигчдадаа хүрэх нь гарцаагүй. Хүрч ч байгаагийн нотолгоо нь энэ дуу. Мөн
жүжигчин Д.Сосорбарам ч аян замын уртад шүлгийнх нь дээжээс бидэнд уншиж явлаа.
Уран бүтээл яг л хүн шиг хувь тавилангаа хөөдөгдөө.
Театр үзэгчдээр пиг дүүрчухуй. Хурлын хүндэтгэлийн суудалд нэрт эрдэмтний төрсөн
дүү С.Пагам, С.Цэдэвхүүхэн, С.Галтмай, С.Бямбаа, О.Үржинсүрэн нарыг урин суулгалаа.
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
104
С.Лувсанвандан абугай анх үүсгэн байгуулсан “Соёл, урлаг судлалын хүрээлэн”-гийн
захирлаар ажиллаж байсан доктор Б.Баатархүүгийн тавьсан илтгэл олны сонирхлыг ихэд
татав. УИХ-ын эрхэм гишүүн Лу.Болд аавынхаа тухай сэтгэлийн сайхан үгс, халуун дурсамж
хүүрнэж, олон арван хүнд төрийн дээд шагнал одон медаль гардууллаа.
5.
Шагнагдагсдын дотор Баян-Овоо сумын ахмад настан, аавын минь нэг голын унаган
найз “адуучин” Д.Арвин гуай “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гардчухуй. Аав
минь байвал байж л байх шүү дээ. Нутгийнхан аавыг минь “уургач” Данзан гэдэгсэн. Нээрэн
чиг аавынхаа морь уургалахыг хараад л баймаар байдагсан... Морь нь дөрөө шүргэн газар
налан эргэж, тэр хоромд аав уургаа урагш сунган шидэх бөгөөд хуйв нь агаарт гогцоорон
эргэж шав хийн морины толгойд ордогсон, энэ сацуу хойд хоёр хөл дээрээ чахран суусан
уургын морь, эмээлийнхээ араар дөрөө жийн гэдийсэн аав руугаа хазаар барьсан би
вээр гүйж явдагсан. Ай даа, тань руугаа одоо нэг гүйхсэн дээ... Арвин гуайг тосон очиж,
баяр хүргэн үнсүүлэв. Аавын үнэр ханхийх аж. Эднийх 10 банди, ганц охинтой айл сан.
Жудо бөхийн дэлхийн аварга, сая дэлхийн аваргаас мөнгө хүртдэг, манай сумын охин
Уранцэцэг чинь эдний бэр шүү дээ. Арвин гуай жүжигчин Д.Сосорбарам бид хоёрыг хоёр
сугандаа хавчуулж байгаад зургаа татуулав. Том биерхүү түүний суганд бид хоёр баавгайн
бамбарууш шиг л харагдсан болой.
6.
Бидний дундаас Баянхонгор аймагт хамгийн алдартай хүн нь “Миний мэдэх Женко” ном
бичсэн зохиолч, сэтгүүлч Доржхандын Төрмөнх байв. Тэр бас “Бодлын хулгайч”, “Ларьдма”
киноны зохиогч бүлгээ. Энэ бол саяхны явдал. Харин олон жилийн тэртээ “Нохойн орон”
кино нь ихэд алдаршиж, дэлхийн нэр хүнд бүхий кино фестивалиудаас Гранпри болон
тэргүүн, дэд өргөмжлөлийг 23 удаа хүртсэнийг нь тэр бүр мэддэггүй явж. Аян замын нэгэн
олз гэвэл, эрхэм андыгаа танихын дээдээр танив. Авьяас нь хальж бялхсан тэрбээр энэ
удаа Лу.Болдын номыг бичих судалгааны ажлаар яваа аж. Гар дээр нь олон ч сайн киноны
зохиол бичигдэн хадгалагдаж байна. “Санкара” хэмээх роман нь уншигчиддаа очиход
бэлэн болжээ. “Миний мэдэх Женко”, “Санкара” номууд нь орос, энэтхэг, хятад хэл дээр
гарахаар гэрээ хэлцэл нь хэдүйн хийгдсэн гэнэ. Тэрбээр хийж бүтээхийн урмаар цахилан
бадарчээ. Лу.Болдын тухай нэгэн сайн ном мэндлэн гарах айсуй цагийн гэрч нь бид болов.
7.
С.Лувсанвандангийн мэндэлсний 85 насны ойн баярын хүрээнд Баянхонгор аймагт
олон ажил зохиогдов. Тэр болгонд бид “цэргийн үлээвэр найрал хөгжим” эгшиглүүлж
явав. Сумдын соёл урлагийн байгууллагуудын ажилтнуудын дунд С.Лувсанвандан сангаас
зохиосон гар бөмбөгийн тэмцээний нээлтийг нь ч энэ л үлээвэр хөгжмийг аялгуун доор
эхлүүлсэн болой. Энэ хаанахын хөгжим байсан вэ? гэвэл Баянхонгор аймаг дахь Зэвсэгт
хүчний 339-р ангийн хөгжмийн салаа байв. Тэд Батлан хамгаалахын сайд асандаа талархаж
явдагаа тийнхүү илэрхийлсэн хэрэг. Лу.Болд 2008-2012 оны хооронд Батлан хамгаалахын
сайд байхдаа Баянхонгор, Баян-Өлгий, Сүхбаатар аймгуудад барилга инженерийн цэргийн
гурван анги байгуулсны нэг нь энэ анги юм. Тэрчлэн Лу.Болдын хийсэн бүтээсэн бодитой
хүнд тустай ажил армид цөөнгүй үлджээ. Тэр төсвөөс ганц ч төгрөгний зардал гаргалгүйгээр
энхийг сахиулагчдын нөхөн сэргээх төвийг Багабаянд бариулж, зэвсэгт хүчний 1000 шахам
айлыг орон байртай болгосон зэрэг сайн үйлсийг бахдан дурсагчидтай ч таарч явав. Хийсэн
бүтээсэн үйлс үлдэж, хэлж гүтгэсэн үгс замхардаг ажээ.
85
жил
сономын
105
лувсанвандан
8.
Уг нь өвгөжөөр хүн юм, тэгсэн атлаа Лу.Болд гишүүнтэй ихэд хүндэтгэлтэй
мэхийн уулзав. Хэн нэгэн сонгогч нь буй за гэж бодов. Лу.Болд бол шинэ Үндсэн
хууль батлалцсан гишүүдээс одоо УИХ-д байгаа хоёрхон гишүүний нэг л дээ. Нөгөө
нь Д.Лүндээжанцан. Ийм гишүүдийг танихгүй хэн ч байх билээ. Тэгсэн мөнөөх
өвгөжөөр хүн гадаадад хоригдож байгаад эх орондоо ирж ялаа эдэлж байгаа
хэн нэгний аав нь болж таарав. Лу.Болд Гадаад харилцааны сайдаар ажиллаж
байхдаа өөр улс оронд ял эдэлж байгаа олон иргэдээ эргэж тойрч эх орондоо
татжээ. Мөн гадаадад баримт бичиггүйгээс эхлээд элдэв долоон шалтагаар эх
оронтойгоо холбогдох боломжгүй байсан монголчуудаа олж, тэднийг нутагтаа
ирэх боломжоор хангажээ. Бүр Африк тивээс ч хэдэн улс дамжиж ирсэн иргэн ч
бий гэнэм. Ийм, эгэл жир амьдралд ойр шийдвэрүүдийг гаргахын зэрэгцээ, хоёр
том хөршийн Ерөнхийлөгчид 7 хоногийн хугацаатай Монголд төрийн айлчлал
хийсэн болон АСЕМ-ын 11 дэх чуулган эх оронд минь чуулахаар болсон зэрэг
шийдвэрүүд түүнийг Гадаад харилцааны сайд байхад гарсан байдаг. Ямар ч албан
тушаал түүний хувьд хийж бүтээх, шинийг эрж хайх, цогцлоон байгуулах боломж
байдаг амуй.
9.
Өглөө сэрвэл “СӨҮЛ” буудалд цахилгаан байсангүй. Асуувал энэ өдрийн 07-19 цаг хүртэл
гэрэл тасарчээ. Баянхонгор төдийгүй, Өвөрхангай аймаг ч тасарсан гэнэм. Номын нээлт,
баярын хурал, концертоо яанам бэ? Ш.Сүхбаатар анд ийшээ тийшээ ярьж, элдэв зохицуулалт
хийх бүлгээ. Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яам, тусгай газарт Тамгын газрын
дарга хийж явсан түүний зохион байгуулах чадвар үнэхээр гайхалтай аж. 14 цаг гэхэд 380
вольтийн чадал бүхий зөөврийн станц олжээ. Тэр өдрийн бүх л ажил жин тан болов. Баярын
хуралд аймгийн удирдлагуудыг бүгдийг урьсан ч хэн нь ч ирсэнгүй. Бүгдэд нь хувийн болон
хувьсгалын ямар нэг ажил гарч давхацжээ. Орлогч нар нь ч харагдсангүй. Харин хэлтсийн
нэг залуу дарга С.Лувсанвандан эрдэмтний ойд зориулж баяр хүргэж үг хэлсэн болой.
Нутгийнх нь нэрт эрдэмтэн зохиолчийн ой тохиож байхад аймгийн удирдлагуудын хэн нь
ч оролцъё гэж хичээсэнгүй. Тэр чинь АН-ын гишүүн Лу.Болдын аав шүү дээ гэж бодоогүй
байлтай. Цахилгаан гэрэл саатдаг нь ч юусан билээ? Оюуны гэрэл хэзээ ч унтардаггүй нь
сайхан, аа. Тийнхүү баярын хурал дуусах мөчид нэгдсэн гэрэл ирлээ болцгоогоод явчихлаа.
Зөөврийн станцаа ч унтраачихав. Таван хормын дараа гэрэл ирнэ, баярын концертоо тухлан
үзээрэй гэж энэ өдрүүдийн бүх л ажлыг зохион байгуулагч, хөтлөгч, сэтгүүлч Ш.Сүхбаатар
хэллээ. Гэрэл унтрав. Үзэгчдийн суудалд гар утасны гэрлүүд харанхуйгаас үнэнийг хайх мэт
энд тэнд тэнэн гялалзах бүлгээ. Харанхуй бүхнийг хуччухуй. 5 хором, 10 хором, 20 хором
өнгөрөв. Юу болов? Гэрэл ирээгүй гэж үү. Тэгэхнээ нь аймагт гэрэл ирэх нь ирсэн, харин энэ
хэсгийн гэрэл ирсэнгүй болоод явчихав. Ахиад л зөөврийн станцаа дуудан ирүүлэв. Гэрэл
мэлсхийв. Харанхуй хулжин хөөгдөв. Баярын концерт эхэллээ...
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
106
10.
Мөхөс бичээч би С.Лувсанвандан эрдэмтний 85 насны ойд зориулж “Лу багш
минь дурсагдана” гэсэн дууны шүлэг бичсэн юм. Түүнээ л уулзалт болгонд уншиж
явлаа. Их Богдынхоо орой магнай дээр ч уншсан. Уул ус, лус савдаг нь сонсогдээ
гэж бодсон хэрэг. Угаас дурсамж өөрөө амьдрал шүү дээ. Дурсагдаж байгаа хүний
амьдрал түүгээр уртасч байдаг. Дурсамж хаана дуусна, амьдрал тэнд дуусна. Аугаа
их хүмүүс үхдэггүйн учир энэ.
11.
С.Лувсанвандан эрдэмтний 85 насны ойд зориулж төрсөн нутаг Богд суманд нь хийсэн
наадам орон даяарын наадам болов. Энэ наадамд улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд
тэргүүт бөхчүүд барилдав. Лавтайяа тэн хагасаас илүү нь улс, аймгийн цолтон бөхчүүд байв.
Хоёр улсын заан, хоёр аймгийн арслан шөвгөрсөн тус барилдаанд Богд сумын харьяат
аймгийн арслан Б.Бат-Орших, улсын заан Б. Соронзонболдыг хаяж түрүүлэв. Их насны
морьдын уралдаанд С.Гонгорын бор зүст ажнай, соёолон насныхад П.Галдандоржийн ухаа
халзан соёолон алтан жолоо өргүүлэв. Их насны түрүү бор морь энэ зуны Өвөрхангайн их
хурдад хол түрүүлсэн ажнай аж. Харин үндэсний шагайн харвааны тэмцээнд Монгол Улсын
мэргэн Ж.Батмөнх ахлагчтай Жинст сумын харваачид магнайлж, Баян-Өндөр, Баянцагаан
сумын шагайн багийнхан удаалчухуй. Зүг бүр тийш таран одох наадамчдын морьдын тоос
тэнгэрт хадах нь босоо монгол бичгээр “Хойтон жилийн наадам хол байна даа...” гэж
таталган бичсэн мэт харагдмуй.
12.
“Цонжин” овоон дээр ирлээ. “Гэгээний овоо” том, сүрлэг, хиур, дарцаг дэрвэж байдаг
бол харин энэ овоо эгэлээс эгэл аж. Богд уулын эрс өөр төрхийг энэ овоон дээрээс харав.
1957 оны газар хөдлөлтөөс үүссэн нуранга эндээс тов тод үзэгдэнэ. Уулын энгэр хад
чулуутайгаа халцран гулсчээ. Одоо тэр нь шороон хүрхрээ мэтү шаргалтан улаарч, улааран
шаргалтаж харагдана. Нуранга Их Богдын тэргүүн орчмоос эх аван урсдаг уулын голыг
хааснаас хоёр жижигхэн нуур үүсчээ. Нутгийнхан энэ нууруудаа “Оюу” нуур, “Номин” нуур
хэмээн нэрлэжээ. Үнэхээр Оюу нуур нь оюу мэт тунаран оюурч, Номин нуур нь номин
мэт номиронхон цэнхэртдэг гэж энэ нутгийн унаган хүү, цог золбоот, сайхан сэтгэлт эр
Дэндэвийн Ширмэн бахархан ярьсансан... ”Цонжин” овоон дээр сэтгэл уярам нэгэн үйл
болов. “Лувсанвандан сан”-гийн Гүйцэтгэх захирал, Хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатар
их эрдэмтний 85 насны ойд зориулж хийсэн Лувсанвандангийн дүрт дурсгалын медалийг
хүүгийнх нь энгэрт зүүх эрхийг бидэнтэй хамт аян зам нийлсэн Онц бөгөөд Бүрэн эрхт
Элчин сайд С.Хүрэлбаатарт өгвэй. Аавынхаа өвөр дээр эрхлэж өссөн хүү, зүрхэн талдаа
аавынхаа дүрт тэмдэгийг зүүчухуй. Аав нь хүүгийнхээ энгэрт одон болов гялалзав. Угаас
С.Лувсанвандан бээр ард түмнийхээ сэтгэлд гялалзсан эрдэм соёлын “одон” билээ. Аавын
тухай сайхан дурсамжаа Лу.Болд хуучлав. Нүдэнд нь цийлсэн нулимс, бидний нүдэнд ч
басхүү гялбав. Их Богд уул ч өндөлзөн чагнана билээ. Унаган үрс нь сайн явахад уул ус нь
баясдаг ёсон хэзээ эртийнх шүү дээ.
85
жил
сономын
107
лувсанвандан
13.
Их Богдынхоо орой тэргүүн дээр гарч хийморь лундаагаа сэргээж, их эрдэмтнээ дурссан
бид Орог нуурынхаа эрэг хөвөөн дээр ирж өвөр бүлээн усанд нь буй биесээ булхан
сэрүүцвэй. Хэдэн жилийн өмнө хүмүүний байгальтайгаа харьцах ёсон бусын үйлдлээс болж
энэ нуур ширгэж, Богд нутгийн аугаа авьяастан, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж уйтайхан
болоод айтайхан ирж: - Нямаа.Дан минь, хоюулаа Орог нуураа дуугаар даллан дуудахгүй
бол болохгүй нь гэж “Орог нуур минь” дуу хийж билээ. Тэгэхнээ нь тэр жилийн хавар нь
л “Орог нуур” цэнхэртэн цалгисансан... “Сувилагч чамдаа баярлалаа” дуугаар овоглосон
нэрт дуучин Баянмөнхийн дуулсан тэр дуу одоо ч Монголын радиогоор эгшиглэн дуурссаар
билээ... Тийнхүү энэ Богд нутгаас бас нэгэн уран бүтээлийн захиа даалгавар авах учиртай
байжээ..., Богд уулын бэл хормойд хонь хариулж, хүлгийн зоонд дарцаглаж өссөн, Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хүрэлбаатар абугай надад Их Богд хайрханы тухай шүлэг
найраг бичих үүрэг өгвэй. Ерөөл оршиг ээ.
Гүйн тэлмэн урсгалтай Түйн гол минь ирж цутгадаг Орог нуурын эрэг дээрээс хөдлөхөд
оройн нарны шижир туяа эрдэмтэн зохиолчийн дүрээр ханхайх - Их Богд уулын хяр сэрвээг
мөнгөлөнхөн боронздож байвай.
Туул гол -Түйн гол - Номгон хайрхан - Их Богд - Орог нуур
2017 оны 9 сарын 1-11
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
108
85
жил
сономын
109
лувсанвандан
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
110
Монголын Оюутны холбооны (МОХ) Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Болд
Ардчилсан хувьсгалд хүч нэмж олон мянган оюутан уриа цуурайтуулан
талбайд урсан орж ирэв (1990 оны 3-р сарын 4)
85
жил
сономын
111
лувсанвандан
Ардчилсан хүчнүүдийн манлайлагчид эрх баригч МАХН-тай хэлэлцээр хийх үед
МОХ-г төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Болд оролцов.
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
112
МоАХ-оос МАХН-ын Улс төрийн товчоог бүрэн бүрэлдхүүнээр огцрох шаардлагыг
тавьж Д.Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлав. МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ны төлөөлөгчид
МАХН-ын удирдлагатай телевизийн шууд нэвтрүүлэгт орж шаардлагыг хүлээн автал тэмцлээ
зогсоохгүй гэдгээ илэрхийлэв.
(1990 оны 3-р сарын 8)
85
жил
сономын
113
лувсанвандан
Л.Болд БНМАУ-ын АИХ-
ын сонгуулийн 49-р тойрогт
Улаанбаатар хотын Багануур
дүүрэгт Ардчилсан хүчний эвслээс
нэр дэвшиж, АИХ-ын депутатаар
анх сонгогдов.
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
114
2008 оны 9 дүгээр сараас 2012 оны 1 дүгээр сард
Ерөнхий сайд С.Баярын Засгийн газар, Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газарт Батлан
хамгаалахын сайдаар ажиллав.
85
жил
сономын
115
лувсанвандан
2012 оны 8 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сард
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газарт
Гадаад харилцааны сайдаар ажиллав.
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
116
ард түмний цэрэг
Батлан Хамгаалахын сайд Л.Болдын санаачилгаар Төрийн далбааны өдрийг тэмдэглэж
байхаар болж 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр цэргийн ёслолын сүрт жагсаал хийв.
85
жил
сономын
117
лувсанвандан
Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл
ажиллагааг орон нутагт сурталчлах үеэр
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
118
Монгол цэрэг дэлхийн цэрэг гэдэг алдар хүндлэлийг энэ
цаг үед эргүүлэн авчирлаа.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд энхийг сахиулагчдаа эргэж
Афганистан улсад очив.
85
жил
сономын
119
лувсанвандан
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Пентагонд анх удаа
албан ёсоор айлчилсан нь хоёр орны цэргийн харилцааны түүхэнд
тэмдэглэгдэх үйл явдал болов.
ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв.
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
120
Шинэ шинэ амжилтын он жилүүд
БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн
айлчлал хийхэд угтан авав. 2014.08.21-22
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Вин И-тэй хамтын ажиллагааны
баримт бичигт гарын үсэг зурав.
85
жил
сономын
121
лувсанвандан
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин
Монгол Улсад айлчлахад угтан авлаа. 2014.09.03
Монгол Улс, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар хоёр орны иргэд
харилцан визгүй зорчих гэрээнд гарын үсэг зурав.
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
122
ЕАБХАБ-ын гишүүн орнуудын Сайд нарын зөвлөлийн хуралд
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд оролцов. 2012.12.07
Давосын чуулга уулзалттай хамтран “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд”
төслийн хүрээнд “Монгол Улсын асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт уулзалт
Монгол Улсад зохион байгуулав. 2013.09.14
85
жил
сономын
123
лувсанвандан
Франц улсын нийслэл Парис хотно хуралдсан
ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар
чуулганд оролцож үг хэлэв.
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал
хатагтай Ирина Боковагаас батламж
гардан авлаа.
Түүх, соёлын хосгүй дурсгалт өв 1819 онд бүтээгдсэн 111 боть “Есөн эрдэнийн Ганжуур”
судрыг Дэлхийн баримтат өвөөр бүртгүүлэн баталгаажуулав.
ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ
124
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын vii бага хурлыг монгол улсад
амжилттай зохион байгуулав. 2013.04.27-29
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн
дарга Бан Ги Мүний хамт
ХБНГУ-ын Канцлер
А.Меркелийн хамт
XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “С.Лувсанвандан, гэрэл зургийн цомог”
XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “С.Лувсанвандан, гэрэл зургийн цомог”
XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “С.Лувсанвандан, гэрэл зургийн цомог”
XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “С.Лувсанвандан, гэрэл зургийн цомог”
XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “С.Лувсанвандан, гэрэл зургийн цомог”
XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “С.Лувсанвандан, гэрэл зургийн цомог”
XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “С.Лувсанвандан, гэрэл зургийн цомог”
XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “С.Лувсанвандан, гэрэл зургийн цомог”

More Related Content

What's hot

лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн
лекц. 10 хуурай газрын ус гол мөрөнлекц. 10 хуурай газрын ус гол мөрөн
лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн
Davaa-Ochir Azzaya
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
Baterdene Tserendash
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
Shine Naran school
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Scenography Zaya
 
р.о өгүүлбэрийг салаалах-8
р.о  өгүүлбэрийг салаалах-8р.о  өгүүлбэрийг салаалах-8
р.о өгүүлбэрийг салаалах-8
school14
 
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
Sainbuyn Baagii
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
BaigalBaigalmaa
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Enkh Tseba
 
соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii зуун bazuk
соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazukсоён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk
соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii зуун bazuk
batsukh Bazuk
 
манжийн үеийн монгол
манжийн үеийн монголманжийн үеийн монгол
манжийн үеийн монгол
Kun Martice
 

What's hot (20)

лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн
лекц. 10 хуурай газрын ус гол мөрөнлекц. 10 хуурай газрын ус гол мөрөн
лекц. 10 хуурай газрын ус гол мөрөн
 
Nu 9 r angi
Nu 9 r angiNu 9 r angi
Nu 9 r angi
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
 
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекцмонголд шарын шашин дэлгэрсэн лекц
монголд шарын шашин дэлгэрсэн лекц
 
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмжЭссэ бичих арга зүйн зөвлөмж
Эссэ бичих арга зүйн зөвлөмж
 
Guide surgalt flora of mongolia
Guide surgalt flora of mongoliaGuide surgalt flora of mongolia
Guide surgalt flora of mongolia
 
р.о өгүүлбэрийг салаалах-8
р.о  өгүүлбэрийг салаалах-8р.о  өгүүлбэрийг салаалах-8
р.о өгүүлбэрийг салаалах-8
 
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон ньМонголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
Монголын хаант улсууд Манжийн эрхшээлд орсон нь
 
Lecture №7
Lecture №7Lecture №7
Lecture №7
 
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
 
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
монгол хэлний үүсэл хөгжил, хэлбэрүүд 3 р баг №5
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
 
манж улс
манж улсманж улс
манж улс
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
 
чин ван ханддорж
чин ван ханддоржчин ван ханддорж
чин ван ханддорж
 
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
 
соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii зуун bazuk
соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazukсоён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii  зуун  bazuk
соён гэгээрүүлэгчдийн үеийн соёл Xviii зуун bazuk
 
нууц бүлгэм
нууц бүлгэмнууц бүлгэм
нууц бүлгэм
 
манжийн үеийн монгол
манжийн үеийн монголманжийн үеийн монгол
манжийн үеийн монгол
 
Niigem gadaad bodlogo
Niigem gadaad bodlogoNiigem gadaad bodlogo
Niigem gadaad bodlogo
 

Similar to XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “С.Лувсанвандан, гэрэл зургийн цомог”

суис сбс 330 анги 1-р баг
суис сбс 330 анги 1-р багсуис сбс 330 анги 1-р баг
суис сбс 330 анги 1-р баг
Tseveldorj Munhtulga
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
Gan-Erdene Myagmar
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
Gan-Erdene Myagmar
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
Gan-Erdene Myagmar
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
Gan-Erdene Myagmar
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
Gan-Erdene Myagmar
 
язгуур урлаг 3 р баг №6
язгуур урлаг 3 р баг  №6язгуур урлаг 3 р баг  №6
язгуур урлаг 3 р баг №6
Sainbuyn Baagii
 

Similar to XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “С.Лувсанвандан, гэрэл зургийн цомог” (20)

Mongol helnii uge san sudlagch jodovjav tumurtseren
Mongol helnii uge san sudlagch jodovjav tumurtserenMongol helnii uge san sudlagch jodovjav tumurtseren
Mongol helnii uge san sudlagch jodovjav tumurtseren
 
Австралийн монголч эрдэм Игорь дэ Рахивилц
Австралийн монголч эрдэм Игорь дэ РахивилцАвстралийн монголч эрдэм Игорь дэ Рахивилц
Австралийн монголч эрдэм Игорь дэ Рахивилц
 
суис сбс 330 анги 1-р баг
суис сбс 330 анги 1-р багсуис сбс 330 анги 1-р баг
суис сбс 330 анги 1-р баг
 
650 article text-2133-2-10-20160228
650 article text-2133-2-10-20160228650 article text-2133-2-10-20160228
650 article text-2133-2-10-20160228
 
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzuiUndesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
 
orchin uyiin uran zohiol
orchin uyiin uran zohiolorchin uyiin uran zohiol
orchin uyiin uran zohiol
 
Manju studies in Mongolia
Manju studies in MongoliaManju studies in Mongolia
Manju studies in Mongolia
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
Монголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанМонголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаан
 
хичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүнхичээлийн хэрэглэгдэхүүн
хичээлийн хэрэглэгдэхүүн
 
Эрдмийн ундраа цогцолбор бүтээлч уншлага тайлан
Эрдмийн ундраа цогцолбор бүтээлч уншлага тайланЭрдмийн ундраа цогцолбор бүтээлч уншлага тайлан
Эрдмийн ундраа цогцолбор бүтээлч уншлага тайлан
 
Программа конференции Altargana 2016
Программа конференции Altargana 2016Программа конференции Altargana 2016
Программа конференции Altargana 2016
 
Zowlomj
ZowlomjZowlomj
Zowlomj
 
Slide share
Slide shareSlide share
Slide share
 
язгуур урлаг 3 р баг №6
язгуур урлаг 3 р баг  №6язгуур урлаг 3 р баг  №6
язгуур урлаг 3 р баг №6
 

XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан “С.Лувсанвандан, гэрэл зургийн цомог”

  • 1. Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, эрдэмтэн зохиолч сономын лувсанвандан гэрэл зургийн цомог 2018 он мэндэлсний 85жилийн ойд
  • 2. Хэвлэлийн хуудас:10.5 Цаасны хэмжээ: 176х250 “Мөнхийн үсэг” ХХК-д эхийг бэлтгэж хэвлэв. Редактор: Ш.Сүхбаатар Эмхэтгэсэн: Э.Эрдэнэбилэг Хянасан: Б.Мөнхжаргал С.Лувсанвандан сангийн архивийн сан хөмрөгөөс Улаанбаатар хот 2018 он сономын лувсанвандан С.Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулав
  • 3. 85 жил сономын 3 лувсанвандан ГАРЧИГ ӨМНӨХ ҮГ 4 СОНОМЫН ЛУВСАНВАНДАНГИЙН ТҮҮХТ НАМТАР 8 С.Лувсанвандангийнхан 23 С.Лувсанвандан сан 23 Сономын Лувсанвандангийн мэндэлсний 80 жилийн ой 33 Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ой 49 Лувсанвандангийн болд 109
  • 4. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 4 ӨМНӨХ ҮГ ХХ зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандан өөрийн ухамсарт бүхий л амьдралаа улс үндэстнээ соён гэгээрүүлэх, гоо зүйг хөгжүүлэх, үндэсний соёлын өвийг хамгаалан хөгжүүлэх, орчин үеийн болон сонгодог урлагийг сурталчлан түгээж дэлгэрүүлэхэд бие сэтгэлээ зориулжээ. Тэрбээр Баянхонгор аймгийн Богд суманд 1932 онд төрж, Өлзийт сумын нутаг дахь Баянзүрхийн сургуулиас эхлэн эрдэм соёлын мөр хөөн, анхны гоо зүйч эрдэмтэн, нэртэй утга зохиол судлаач, олон улсын хэмжээний нийгэм, соёлын зүтгэлтэн, төрийн сайд хүртэлх ажил амьдралын баялаг замыг туулжээ. Энэхүү нөр их хичээл зүтгэлийг нь Монгол Улсын Засгийн газраас өндөр үнэлэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Сономын Лувсанвандангийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор 2005 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 153 тоот тогтоолоор Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрыг, 2015 оны 11 сарын 6-ны өдрийн тогтоолоор СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнг тус тус түүний нэрэмжит болгосон юм.  Монгол орноо гэгээрүүлэн соёлжуулах, улс үндэстнээрээ боловсрон хөгжихийг эрхэмд үзэж ирсэн эцгийнхээ их үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор түүний үр хүүхдүүд 1997 онд “С.Лувсанвандан сан”-г үүсгэн байгуулж уран бүтээлчид, оюутнуудад нэрэмжит тэтгэлэг олгох, урлаг соёлын баяр зохион байгуулах, урлагийн байгууллагуудыг тохижуулах, хөрөнгө оруулалт хийх, хөгжим, тоног төхөөрөмж авч өгөх, сургуулийн анги танхимыг тохижуулах зэрэг олон тооны бодитой ажил хийж ирлээ. Мөн сангийн өдөрлөгийг төрж өссөн Баянхонгор аймагт нь 2002, 2004, 2010, 2017 онуудад дөрвөн удаа зохион байгуулж, аймгийн Хөгжимт драмын театрын нүүрэн талын болон их засварын ажлыг санхүүжүүлэх, мэргэжлийн компаниар гүйцэтгүүлэх, гэрэлтүүлэг, техник хэрэгсэл хандивлах, хүүхдийн “Тэмүүжин” чуулгыг хөгжим, хэрэгслээр тоноглох, театрын уран бүтээлчдийг Улаанбаатарт айлчлан тоглоход томилолтын зардлыг шийдвэрлэх зэрэг ажлыг зохион байгуулсан юм. Түүнчлэн номын цагаан буян хуран чуулж, эрдэм ухааныг дэлгэрүүлсэн Баянхонгор аймгийн “Сайн-Оюут” бүрэн дунд сургуулийн 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Toyotа маркийн микро автобусыг бэлэглэж түлхүүрийг сургуулийн захиргаанд гардуулж байлаа. Үүнээс гадна орчин үеийн гоо сайхан, технологийн ололтыг нэвтрүүлэх, үйлдвэрлэл, бизнесийн гоо зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдэд С.Лувсанвандангийн нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал”-ыг 2005 оноос олгож ирлээ.
  • 5. 85 жил сономын 5 лувсанвандан Их эрдэмтний 70 насны ойгоор 2002 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран “Доктор С.Лувсанвандангийн 9 боть түүвэр зохиол”-ыг хэвлүүлсэн бол, өнгөрсөн 2017 онд   85 насны ойгоор нь Монгол Улсын Соёл урлагийн их сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэнтэй хамтарч  “Сономын Лувсанвандан: Монголын соёл урлаг судлал ба баримт эх сурвалж” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Хуралд Орос, Хятад, Турк улсын болон манай нэртэй эрдэмтэн судлаачдын 20 гаруй илтгэлийг хэлэлцүүлсэн нь үр дүнтэй боллоо. Мөн  Сономын Лувсанвандангийн нэрэмжит судалгааны баримтын сангаас эрхлэн  “Сономын Лувсанвандан баримт бичгийн эмхэтгэл” гурван боть ном, “Улирал ба зохиолч” сэтгүүлийн тусгай дугаар гарган нийтийн хүртээл болгосны зэрэгцээ төрсөн нутаг Баянхонгор аймаг, Богд суманд нь номын нээлт, баярын хурал, Эрийн гурван наадам зохион байгуулсан нь олны таашаалд нийцсэн арга хэмжээ болсон юм. Эдгээр арга хэмжээний болон нэрт эрдэмтний амьдралын чухал үйл явдал, ах дүү, үр хүүхдүүдийнх нь талаарх гэрэл зургийн цомгийг уншигч танаа өргөн барьж байна. Та таалан болгооно уу.   С.Лувсанвандан сангийн Гүйцэтгэх захирал, доктор /Ph.D/  Ширчингийн Сүхбаатар
  • 6. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 6
  • 7. 85 жил сономын 7 лувсанвандан Монголын соёл, гэгээрэл, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, гоо зүй, утга зохиолын судлаач доктор, профессор, БНМАУ-ЫН Соёлын яамны НЭГДҮГЭЭР орлогч сайд асан Сономын Лувсанвандан Баянхонгор аймгийн богд суманд 1932 онд мэндэлжээ.
  • 8. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 8 СОНОМЫН ЛУВСАНВАНДАНГИЙН ТҮҮХТ НАМТАР Монголын шинэ үеийн утга зохиол, урлаг, гоо зүй, соёл судлаач, утга зохиолын шүүмжлэгч, нийгмийн зүтгэлтэн, нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч Сономын Лувсанвандан 1932 оны 7 дугаар сарын 15-нд Баянхонгор аймгийн Богд сумын “Бодийн хар ус” гэдэг газар төржээ. Малчин ардын хүү Лувсанвандан 1940 онд Баянхонгор аймгийн Богд сумын 4 жилийн бага сургуульд элсэн орж 1944 онд төгсөөд Баянзүрх сумын 7 жилийн дунд сургуульд дэвшин суралцсан байна. Сургуулиа төгсөөд Багшийн сургуульд элсэх томилолт авч Улаанбаатар хотноо иржээ. Багш нарыг бэлтгэх сургууль нэртэй байсан уг сургуулийн Хэл, утга зохиолын факультетэд орж суралцан 1950 оны 7 дугаар сард сайн дүнтэй төгссөн байна. Энд түүнтэй нэг ангид сурч байсан хэл бичгийн ухааны доктор, Нацагдорж судлаач Л.Балдан: “30-аад хүүхдийн арын ширээнд хөх өнгийн урт монгол дээлтэй, цагаан шар царайтай, нарийхан өндөр хүү” суудаг байв. ... Нарийхан өндөр “Лу” маань хичээлдээ сайн, бас монгол бичиг уншдаг учир бидэн дотроо тэргүүний сурагч байлаа. Багш маань хичээл заахаар орж ирэнгүүтээ мэндлээд л өнгөрсөн хичээлээс асуухад “Лу” маань биднээс түрүүлж гар өргөөд, самбарын өмнө гарч намуухан дуугаар бараг толгой холбон шүлэглэх шахам ярьдаг байв” гэсэн байдаг. Эл дурсамж хэл бичгийн шинжлэх ухааны ирээдүйн эрдэмтнийг энэ зүгт залан хөтөлсөн анхны зам мөрийг тодруулж байна. Улмаар 1950 оны 9 дүгээр сард МУИС-ийн Хэл, утга зохиолын ангид элсэн орж суралцаад улсын шалгалтаа Монгол хэл, Монголын уран зохиол, Марксизм-Ленинизмын үндэс, Сурган хүмүүжүүлэх зүй гэсэн дөрвөн хичээлээр бүгдийг нь “Онцсайн” дүнтэйгээр өгч төгссөн байна. Ийнхүү сургуулиа амжилттай төгссөн түүнийг 1954 оны 7 дугаар сард МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын хянан шалгах хорооны даргын нарийн бичгийн даргаар сонгон авч ажиллуулжээ. 1956 оны 6 дугаар сарын 20-нд МАХН-ын ТХ-ны I нарийн бичгийн даргын туслахаар ажиллуулахаар шийдвэрлэсэн нь түүний нягт нямбай, чигч шударгуу, шинийг сэдэгч, урагш тэмүүлэгч зан чанарыг үнэлсэн хэрэг. Энэ албанд 3 жил ажиллаад 1959 оны 7 дугаар сард үүрэгт ажлаас чөлөөлөгдөн Зөвлөлтөд Нийгмийн Шинжлэх ухааны Академийн аспирантурт суралцахаар оджээ. С.Лувсанвандан “Монголын үргэлжилсэн үгийн зохиол” сэдвээр тус аспирантурт 3 жил суралцан 1962 оны 7 дугаар сарын 15-нд хэл бичгийн ухааны дэд докторын зэргийг амжилттай хамгаалжээ. “Монголын үргэлжилсэн үгийн зохиолын эерүү баатарын дүр” хэмээх энэхүү ганц сэдэвт зохиол нь Монголын уран зохиол судлалын анхны бие даасан эрдэм шинжилгээний бүтээл төдийгүй уран зохиолын дүрийн судалгааны анхдагч болжээ. Энэ бүтээл 1962 онд “Орчин үеийн Монголын үргэлжилсэн үгийн зохиолын сайн талын баатарын дүрийн асуудалд” нэртэйгээр монгол хэлээр хэвлэгдсэн юм. С.Лувсанвандан дэд эрдэмтний зэрэг хамгаалсны дараа 1962 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс МАХН-ын ТХ-ны үзэл суртлын хэлтэст суртал нэвтрүүлэгч, 1963 оны 7 дугаар сарын 6-наас ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд Утга зохиолын тасгийн эрхлэгч, 1964 оны 2 дугаар сараас тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар дэвшин ажиллажээ. 1963-1968 онд хүрээлэнгийн эрдэм шинжилгээний талын бүхий л ажлыг тэрбээр хариуцан ажиллахын сацуу “Гоо зүй” (1964), “Монголын утга зохиолын гол баатар” (1965), “Дашдоржийн Нацагдорж” (1966), ”Ойролцоо үгийн толь”(1966), “Амьдрал урлагийн сайхан” (1970) зэрэг ном, товхимол, сурах бичиг, эрдэм шинжилгээ, сурталчилгааны 30 гаруй өгүүлэл бичиж хэвлүүлжээ. 1966 онд “Монголын уран зохиолын гол баатар” зохиолоороо ШУА-ийн Шилдэг бүтээлийн шагнал авчээ. С.Лувсанвандангийн уран зохиол судлалын ажлаа улам гүнзгийрүүлэх хүсэлтийг дэмжиж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн 1969 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 25/20 дугаар тогтоолоор “Монголын орчин үеийн үргэлжилсэн зохиолын ур чадвар” сэдвийг түүний докторын зэрэг горилох зохиолын сэдэв болгон баталжээ. Нэрт эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв, Ш.Лувсанвандан, П.Хорлоо нарын гарын үсэг бүхий энэ тогтоолд түүний бүтээл туурвилын I үе болох 9 жилийнх (1963-1972) нь хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн байдаг. 1970 оны 9 дүгээр сарын 2-7-нд Улаанбаатар хотноо болсон Олон улсын монголч эрдэмтдийн II их хурлыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн даргаар доктор С.Лувсанвандан томилогдож улмаар тус хурлаас Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын Байнгын хорооны нарийн бичгийн даргаар нь сонгогджээ. Доктор С.Лувсанвандан Олон улсын монголч эрдэмтдийн III, IY, Y их хурлуудыг амжилттай зохион байгуулалцсан билээ. Уг Байнгын хорооноос “Монгол судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийг эрхлэн хэвлэх санаачилгыг гаргаж ерөнхий редактораар
  • 9. 85 жил сономын 9 лувсанвандан ажиллаж байв. Тэрбээр 1971 оны 8 дугаар сард ЗХУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг горилохоор явж 1972 онд ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарт Новосибирск хотноо “Монголын уран зохиолын түүхийн онолын асуудал” сэдвээр хэлбичгийн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалж, Монголын орчин үеийн уран зохиолын түүх судлалд анхны доктор болсон байна. Энэ бүтээл 1976 онд Монголын зохиолчдын хорооны шилдэг бүтээлийн шагнал хүртсэн билээ. С.Лувсанвандан 1971 оны 10 дугаар сарын 25-наас БНМАУ-ын Соёлын яамны I орлогч сайд, 1972 оноос Соёлын яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ. Тэрбээр 1975 он хүртэл Соёлын яаманд ажиллаж байгаад ШУА-д эргэн ирж Хэл зохиолын хүрээлэнд “Урлаг судлалын тасаг”-ийг (1975.06.15-нд) үүсгэн толгойлж ажилласан нь өдгөөгийн “Соёл урлагийн хүрээлэн”, СУИС-ийн үүсгэл болсон юм. 1972-1982 он буюу түүний бүтээл туурвилын 2 дахь үе шатны бүтээлийг авч үзвэл бүхэлдээ урлаг соёл, гоо зүйн агуулга, чиглэлтэй байдаг билээ. Энэ хугацаанд тэрээр “БНМАУ-ын соёлын түүх” I дэвтэр (1981) бичилцэж, “Нийгмийн дэвшил, уран сайхны соёлын хөгжилт” (1981), “Уран бүтээлийн намч зарчим, эрх чөлөө” (1981), “Монголын урлагийн уламжлал, шинэчлэл” (1982), “Марксист-ленинист гоо зүй” (1982) бие даасан бүтээлийг туурвижээ. С.Лувсанвандан дотоодын болон гадаадын эрдэм шинжилгээний хурал, симпозиумд оролцож, олон арван өгүүлэл нь гадаадын сонин сэтгүүлд хэвлэгджээ. Жишээ нь, ЗХУ-ын “Искусство” сэтгүүллийн 1979 оны №2, 4-т “Пути развития традиций монгольского народного творчества”, “Традиция и новаторство современного монгольского искусства” өгүүлэл нь нийтлэгдэв. 1982-1992 он хүртэлх бүтээлийн 3 дахь үе шатанд “Марксист-Ленинист гоо зүй” (1982), “Монголын уран зохиолын дэвшил, социалист реализм” (1987), “Орчин үеийн монголын уран зохиолын түүх” I боть (1983), III боть (1990)-д зохиогчоор оролцож, II боть (1989)-ийг редакторлаж, Англи улсад 1989 онд хэвлэгдсэн “Сulture and art” номын Монголын тухай лавлах бүлгийг бичжээ. Энэ хугацаанд эрдэм шинжилгээ, сурталчилгааны олон арван өгүүлэл бичжээ. Тухайлбал: “Д.Нацагдоржийн зохиолд эх бичгийн судалгаа хийх шаардлага” (1982), “Урлаг амьдралын холбоо” (1983), “Нийгмийн дэвшил, туульсын урлаг” (1986), “Д.Намдагийн уран бүтээлийн өвөрмөц онцлог” (1987), “Соёл урлагийн нийгмийн үүрэг, үр нөлөө” (1987), “Улс түмний уран сайхны соёл харилцан нөлөөлж хөгжих зүй тогтлын асуудлууд” (1988), “Уран барилгын соёлын уламжлалын тухайд” (1988), гадаадад “Монгольский роман” (Москва. 1985), “Роль культуры и искусства в социальной и духовной жизни народа” (Софи. 1986), “Уран зохиолын өвийн судалгааны зорилго, хэтийн төлөв” (Берлин. 1970), “Das Heldenepos der Mongo- len und der Begriff des Volkes vom Schonen” (Бонн. 1989) зэрэг алдартай өгүүллүүд нь хэвлэгдэн гарчээ. Үүний сацуу “Ойролцоо үгийн толь” нь 1975, “Монголын уран зохиолын товч түүх” ном нь 1985, “Марксист-ленинист гоо зүй” ном нь 1991 онуудад тус тус БНХАУ-ын Хөх хотод хэвлэгджээ. 1990 оны 5 дугаар сарын 15-нд Соёлын яамны сайдын тушаалаар Соёл, урлагийн хүрээлэнгийн захирлын үүрэгт ажлаас С.Лувсанванданг чөлөөлсөн ч ШУА-ийн Ерөнхийлөгчийн 1990 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 161/84 тоот тушаалаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд Утга зохиолын секторт ажилд томилсон байна. С.Лувсанвандан Монгол-Японы хамтарсан “Говь” төслийг санаачлагчдын нэг бөгөөд 1991 оны 8-р сарын 30-нд Японы эрдэмтэн М.Онуки, нарийн бичгийн дарга С.Лувсанвандан, гишүүд Р.Цагаанхүү, Баатар, Т.Намжим, доктор Батсуурь нарын оролцсон анхдугаар хурлаа хийсэн байдаг. Уг төслийг Японы Иточү, Кансан зэрэг компани санхүүгийн хувьд дэмжин Монголын говийг эзэмших цогцолбор программыг боловсруулан хэрэгжүүлэх, мал аж ахуйг хөгжүүлэх, хөдөөгийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, Монгол- Японы эрдэмтдийн хамтын судалгааг дэмжих зэрэгт хувь нэмрээ оруулсан юм Энэ төслөөр Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай, Булган зэрэг 6 аймгийн 10 гаруй сумаар орж монголын малчдын ахуй амьдрал, тэдний мал маллах арга ухаанд гарсан өөрчлөлт, үндэсний уламжлалыг судалж эрдэм шинжилгээний семинар зохион байгуулж, Баянхонгор аймагт олон улсын говь судлалын төв байгуулах, ус нуурыг сэргээх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байлаа. С.Лувсанвандан 1955 онд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Даваацэрэнгийн Шаравтай гэр бүл болж Сарангэрэл, Нарангэрэл, Болд, Оюунгэрэл, Отгонгэрэл, Болдхуяг нарын 6 хүүхэд төрүүлж хүний зэрэгт хүргэжээ. Нийгмийн нэртэй зүтгэлтэн, урлаг судлаач, эдийн засагч, орчуулагч хүүхдүүдийг нь бид бүхэн С.Лувсанвандангаар овоглосноор нь ч, үйлс бүтээлээр нь ч сайтар мэдэх билээ. Доктор, профессор С.Лувсанвандан туурвин бүтээх ид үедээ насан өөд болж монголын урлаг, утга зохиол судлалд нөхөж болшгүй гарз тохиосон юм. Хэдий тийм ч түүний үйл хэрэг өнөөдөр ч гэсэн үргэлжилсээр байна.
  • 10. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 10 Доктор, профессор, С.Лувсанвандан ардын язгуур урлагийн өв санг нээн хөгжүүлэх, түүхийн дурсгалыг цаг төрийн шуурганаас авран хамгаалах талаар хойч үедээ дурсагдан магтагдах олон зүйлийг хийжээ. XX зууны манлай, их бичгийн хүн, билгүүн номч Бямбын Ринченгийн хамт
  • 11. 85 жил сономын 11 лувсанвандан Хэл зохиолын хүрээлэн (1964.11.21). Өвөр эгнээнд зүүн талаас: Б.Содном, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, П.Хорлоо, А.Лувсандэндэв Арын эгнэнд: Х.Лувсанбалдан, Ж.Төмөрцэрэн, С.Лувсанвандан, Д.Цэнд, У.Загдсүрэн Академич Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын хамт
  • 12. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 12
  • 13. 85 жил сономын 13 лувсанвандан Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа, Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ, хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа, Доктор, профессор Сономын Лувсанвандан нар бүгд Баянхонгор аймгаас төрөн гарсан алдартнууд юм.
  • 14. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 14 Нөхдийн хамт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийнхэн туульч С.Чойсүрэнгийн хамт. Ар эгнээнд: У.Загдсүрэн, Б.Цэнд, Б.Лувсан, С.Лувсанвандан, Батаа, Э.Вандуй, Ж.Цолоо, Өвөр эгнээнд: Туульч С.Чойсүрэн, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Содном, П.Хорлоо нар
  • 15. 85 жил сономын 15 лувсанвандан Зүүн гараас: С.Чулуундорж, К.С.Рощин, Н.Санждорж, Грайворонский, Г.Сэр-Оджав, Рыбаков, С.Лувсанвандан, В.М.Солнцев, Ш.Нацагдорж, Х.Дорж нар С.Лувсанвандан, Ш.Бира, Б.Ринчен нар Олон улсын Монголч эрдэмтдийн 4-р их хурал дээр
  • 16. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 16 МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал гадаадын төлөөлөгчдийг хүлээж авч уулзах үеэр МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх болон Улс төрийн товчооны гишүүдийн хамт
  • 17. 85 жил сономын 17 лувсанвандан “Тунгалаг тамир” киноны ерөнхий найруулагч Р.Доржпалам болон киноны бусад уран бүтээлчдийн хамт Унгарын Монголч эрдэмтэн Кара Дьердь (Хар Дорж)-ийн хамт ХХ зууны Монголын нэрт эрдэмтэн, сэхээтнүүд Зүүн гараас: Э.Оюун, С.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн, С.Удвал, Б.Ширэндэв, Ч.Чимэд нар
  • 18. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 18 Х.Чойбалсангийн нэрэмжит Монгол Улсын Университет (МУИС)-ийн оюутан С.Лувсанвандан ангийнхантайгаа Утга зохиол судлаач, эрдэмтэн Ц.Мөнх, Д.Цэнд нарын хамт С.Лувсанвандан, яруу найрагч Д.Тарваа нар нэрт эрдэмтэн А.П.Окладниковтай уулзаж байгаа нь Зочин хүлээн авав.
  • 19. 85 жил сономын 19 лувсанвандан Соёлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Лувсанвандан БНАГУ-ын соёлын байгууллагуудын ажилтай танилцаж байгаа нь
  • 20. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 20 Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажавын хамт Доктор, профессор Ч.Лувсанжавын хамт Монголч эрдэмтэн В.Хайссигийн хамт Нэрт монголч эрдэмтэн Широ Хаттори, Абэ Мацу нар С.Лувсанвандангийнд зочлов.
  • 21. 85 жил сономын 21 лувсанвандан Японы профессор М.Онукитай “Говь” төслийн хүрээнд Баянхонгор аймагт ажиллах үеэр Доктор Н.Санждоржийн хамт Ленинград хотноо... Монголч эрдэмтэн С.Д.Дылыковын хамт
  • 22. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 22
  • 24. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 24 С.Лувсанвандан гэргий Д.Шаравын хамт БНМАУ-ын Соёлын яамны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Лувсанвандан Улсын баяр наадмын үеэр гэргий Д.Шаравын хамт
  • 25. 85 жил сономын 25 лувсанвандан С.Лувсанвандангийн ээж Г.Цэрэндулам бэр Д.Шарав, зээ охин Л.Сарангэрэл, Л.Нарангэрэл нарын хамт Гэр бүлээрээ гардаг зуслангийн энэ бяцхан байшин нь С.Лувсанвандангийн уран бүтээлийн бас нэг “ордон” байв.
  • 26. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 26 С.Лувсанвандан гэргий Д.Шарав, охин Л.Нарангэрэл, Л.Оюунгэрэл хүү Л.Болд, Л.Болдхуяг, ууган зээ С.Оюунбилэг нарын хамт Нэрт монголч эрдэмтэн Широ Хаттори, Абэ Мацу С.Лувсанвандангийнд зочлох үеэр гэр бүлийн хамт
  • 27. 85 жил сономын 27 лувсанвандан С.Лувсанвандан ууган хүү Л.Болд, отгон хүү Л.Болдхуяг нарын хамт Хүү Л.Болд, охин Л.Сарангэрэл нар С.Лувсанвандангийн гэргий Д.Шарав хүү Л.Болд, Л.Болдхуяг нар
  • 28. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 28 Том охин Л.Сарангэрэл ЗХУ-д Хөнгөн Үйлдвэрийн Технологийн мэргэжлээр амжилттай суралцаж хамгийн түрүүнд дээд боловсролын диплом гардлаа. Охин Л.Нарангэрэл А.М.Горькийн нэрэмжит Утга Зохиолын дээд сургуулийг улаан дипломтой төгсөв. Охин Л.Отгонгэрэл АНУ-ын Мэрилэндийн Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгслөө.
  • 29. 85 жил сономын 29 лувсанвандан Охин Л.Оюунгэрэл ЗХУ-д Белорусийн Минск хотноо Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль төгссөний дараа ээж Д.Шарав, охин Уранбилэг нарын хамт “Бодь” группийн Ерөнхийлөгч, хүү Болдхуяг нь Монгол Улсын Гавьяат Эдийн Засагч цолоор шагнагдлаа. /2017 он/
  • 30. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 30 С.сономын хүүхдүүд Ар талд зүүн гараас: С.Пагма, С.Цэрэнпил, С.Цэдэвхүүхэн, С.Лувсанвандан, С.Халтмаа, Өвөр талд: С.Бямба, С.Шархүүхэн, С.Жанчив, С.Норов нар
  • 32. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 32
  • 34. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 34 С.Лувсанвандангийн нэрэмжит ГОО ЗҮЙН ДЭЭД ШАГНАЛ Үндэсний урлаг, соёлыг хөгжүүлэх, урлаг соёлын салбарт шинэчлэл хийх, орчин үеийн гоо сайхан, технологийн ололтыг нэвтрүүлэх, үйлдвэрлэл, бизнесийн гоо зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдэд С.Лувсанвандан сан 2005 оноос уг шагналыг олгож эхэлсэн. Өнөөдөр манай улсын шагнал урамшууллын гоо зүйн салбарт хамгийн нэр хүндтэй шагналын нэг болоод байна. Энэ шагналыг 10.000.000 (арван сая) төгрөгийн мөнгөн тэтгэлэг дагалддаг нь уран бүтээлчийг уран бүтээлээ туурвихад ихээхэн хувь нэмэр болдог гэж үнэлэгддэг.
  • 35. 85 жил сономын 35 лувсанвандан ГОО ЗҮЙН ДЭЭД ШАГНАЛЫН ЭЗЭД 2005 он - Ө.ГАНБОЛД Архитектор “Шинэ төгөл” хотхон, Бодь цамхагийн зураг төслийг зохиосон. “Шинэ төгөл” нь Монголын анхны барууны стандарт архитектуртай орон сууц байсан бол Бодь цамхаг нь анхны иж бүрэн компьютержсэн ухаалаг барилгын стандарттай оффисын барилга байв. Үндэсний уран барилгад орчин үеийн барилгын стандарт технологи оруулж ирснээрээ үндэсний гоо зүйн сэтгэлгээнд хувь нэмэр оруулсан. 2006 он - Б.ДЭНЗЭН Уран барималч Б.Ринченгийн хөшөөг бүтээсэн. Нэрт эрдэмтэн, академич Б.Ринчен нь социалист дэглэмийн үед уламжлалт түүх соёлоо зоригтой хамгаалж, түүнийхээ төлөө хэлмэгдсэн, үндэсний эрх чөлөөний үзлийг дээдлэгч байв. Түүний хөшөөг бүтээснээр хүсэн хүлээсэн үйл хэрэг нь ялж, монгол орон ардчилсан эрх чөлөөт орон болж, үндэсний сэтгэлгээний шинэ үе эхэлсний бэлгэдэл болсон. 2007 он - Д.СОСОРБАРАМ Жүжигчин Тайзны урлагийг хөгжүүлэх, шинэ амьсгал, үзэл санаагаар баяжуулахад оруулсан үлэмж хувьнэмрийгньүнэлсэн.МөнБ.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжигт Чингис хааны дүрийг бүтээсэн. Олон жил хаалт хоригтой явсан эзэн Чингис хааны дүрийг тайзнаа үндэсний урлагийн хэмжээнд анх удаа тод томруун дүрслэн харуулсан. Энэ дүр монголчуудын үндэсний бахархлыг сэрээж хамтаараа дэгжин урагшлах, гайхамшигт хөгжилд хүрэх хамтын эрмэлзлийг бадраасан. 2008 он - Л.АМАРСАНАА Толь зүйч Оксфордын англи-монгол, Коллинзын англи-монгол толь бичгийн зохиогч. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хоёр том толийн монгол хувилбарыг зохиож, толь зүйн салбарт дэлхийн стандартыг нэвтрүүлэн үндэсний толь зүйн шинэ жишиг тогтоосон. 2010 он - Б.ЛХАГВАСҮРЭН Яруу найрагч, жүжгийн зохиолч Үндэсний яруу найргийг хэлбэр, дүрслэл агуулгын хувьд баяжуулж, шинэ өнгө аяс, өөрийн урсгал бий болгосон. “Атга нөж” жүжгийн зохиол бичиж, түүхийн сэдэвт энэ жүжиг нь монголчуудын үндэсний бахархлыг сэрээж, бэрхшээлийг хамтдаа туулж, улс орноо сэргээн мандуулах урам зоригийг бадраасан. Мөн Монголоороо бахархах бахархал, зорьсондоо хүрэх итгэл үнэмшлийг шинэ үеийнхэнд төлөвшүүлэхэд түлхэц өгч, гоо сайхны сэтгэлгээнд шинэ өнгө нэмсэн. 2012 он - Э.АМАРТҮВШИН Дуурийн дуучин Пласидо Домигогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын уралдаан, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан зэрэг хүн төрөлхтний хэмжээний их сорилго наадамд тэргүүн болон дэд байрт шалгарсан. 2014 он - Д.ЭНХГЭРЭЛ Бүжиг дэглээч “Орчин үеийн бүжгийг Монголд түгээн дэлгэрүүлэх нь” төслийг удирдаж, Дундговь, Өмнөговь аймагт байгалийн өнгө төрх, байгаа байдлыг тайз болгон ашиглаж тоглолтоо хийсэн төдийгүй дэлхийн олон улсуудад Монголынхоо соёл урлагийг түгээн дэлгэрүүлсэн нэгэн юм. Ардын язгуур урлаг, тэр дундаа монгол бүжгийн урлагийг уламжлан хөгжүүлэх, хойч үеээ сургах үйлсэд сэтгэл, зүтгэл, авьяас чадвараа зориулж байгааг үнэлсэн. 2016 он - Ш.Өлзийбаяр Хөгжмийн зохиолч Дэлхийн сонгодог хөгжмийн өвийг үндэснийхээ өв, уламжлалтай хослуулан дотоод мэдрэхүй, гоо сайхныг өвөрмөц онцгой зохиомжоор илэрхийлэн туурвисан. Түүний зохиол, бүтээлүүд Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, түүний хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн.
  • 36. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 36 XX зууны Монголын нэрт сэхээтэн, доктор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 65 жилийн ойгоор С.Лувсанвандан санг түүний хамтран зүтгэгч, найз нөхөд, шавь нар болон үр хүүхдүүд нь 1997 онд үүсгэн байгуулж, түүний ажил, амьдралаа зориулж ирсэн Монгол орноо гэгээрүүлэн соёлжуулах, улс үндэстнээрээ боловсрон хөгжих их үйл хэргийг үргэлжлүүлсээр ирсэн билээ. Монгол орноо соён гэгээрүүлэх, урлаг соёлын ховор нандин бүтээл, дурсгалуудыг арвилан хамгаалж хойч үедээ өвлүүлэх, мөн Монголын дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмэрээ оруулж, авьяаслаг залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор ЛУВСАНВАНДАН APT ГАЛЛЕРЕЙ-г түүний хүү Лувсанвандангийн Болдхуяг санаачлан 2013 онд үүсгэн байгуулснаар урлаг уран сайхны ач холбогдлыг нийгэмд бодитой таниулж, дүрслэх урлагийн орчин үеийн урсгалууд, тэдгээрийн төлөөлөгчдийг иргэддээ танилцуулж, бүтээлүүдийг нь олон нийтийн хүртээл болгож байна. ЛУВСАНВАНДАН арт галлерейн сан хөмрөгт Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын урчуудын эвлэлийн хорооны нэрэмжит шагналт зураачдын болон залуу уран бүтээлчдийн 400 гаруй урлагийн cop бүтээлүүд хадгалагдаж байдаг. Суут эрдэмтний мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулан Монголын XX, XXI зууны уран бүтээлчдийн нэрт төлөөлөгчид болох Г.Одон, Л.Гаваа, Б.Пүрэвсүх, Н.Цүлтэм, С.Дондог, Ц.Бүдбазар, М.Цэмбэлдорж, Г.Цэрэндондог, Д.Амгалан, Б.Чогсом, Ё.Өлзийхутаг, Р.Дуйнхоржав, С.Рэнцэн зэрэг алдар цуутай ахмад уран бүтээлчид болон түүний дараа үеийн До.Болд, Ж.Гэрэл, Д.Баттөмөр, Д.Пүрэвдорж, Д.Мөнхжаргал, Ц.Энхжаргал, Г.Дунбүрээ, Ц.Энхжин, С.Бадрал, Ц.Нарангал тэргүүтэй дунд үеийн уран бүтээлчид, мөн Д.Эрдэнэ, Д.Боргилсайхан, Л.Хонгорзул, Э.Цолмонбат, Б.Ганбаатар, А.Батзориг, Б.Содномдаржаа зэрэг залуу уран бүтээлчдийн ховор нандин, шинэ содон бүтээлүүдээс 170 гаруй бүтээлийг нь дэлгэн үзүүллээ. ЛУВСАНВАНДАН арт галлерей
  • 37. 85 жил сономын 37 лувсанвандан ХХ зууны Монголын нэрт сэхээтэн С.Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан уран зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ. С.Лувсанвандан сангийн Тэргүүн Лувсанвандангийн Болдхуяг, Сангийн Гүйцэтгэх захирал Ш.Сүхбаатар нар
  • 38. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 38 Баянхонгор аймгийн Хөгжимт Драмын Театрыг доктор, профессор С.Лувсанвандангийн нэрэмжит болгох ёслолын арга хэмжээний үеэр. (2006.06.26)
  • 40. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 40 ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ Сономын Лувсанвандангийн мэндэлсний 80 жилийн ой (2012.09.09)
  • 42. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 42 ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ Сономын Лувсанвандангийн мэндэлсний 80 жилийн ойн хүндэтгэлийн концерт (2012.09.09)
  • 44. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 44 С.Лувсанвандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн хөгжимт драмын театр, Нийслэлийн Хан-Уул дүүргийн авЬяаслаг хүүхдүүдийн хамтарсан шилдэг уран бүтээлийн тоглолт. (2014.10.25)
  • 46. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 46 Сономын Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт Драмын Театрын 40 жилийн ойн арга хэмжээ (2017.07.28) Ойн арга хэмжээнд С.Лувсанвандангийн ач хүү Б.Билэгт, С.Лувсанвандан сангийн Гүйцэтгэх захирал Ш.Сүхбаатар нар оролцов.
  • 48. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 48
  • 50. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 50 “Сономын лувсанвандан: монголын соёл, урлаг судлал ба баримт эх сурвалж” Олон улсын эрдэм шинжилгээний хурал (2017.04.28)
  • 51. 85 жил сономын 51 лувсанвандан Нэрт эрдэмтэн Сономын Лувсанвандангийн баримт бичгийн эмхэтгэл "Сономын Лувсанвандан - I" номын нээлт Монголын орчин цагийн соёл урлаг, утга зохиолыг хөгжүүлэх, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн Сономын Лувсанвандангийн баримт бичгийн эмхэтгэлийн I боть хэвлэгдэв. Эмхэтгэлийг Соёл Урлаг Судлалын Хүрээлэнгээс эрхлэн гаргажээ.
  • 52. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 52 Эрхэм хүндэт ....................................таныг Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, эрдэмтэн зохиолч Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан баярын хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна. Хэзээ: 2017 оны 9 дүгээр сарын 2-нд 16:00 цагт Хаана: Баянхонгор хот
  • 54. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 54 Монголын орчин цагийн соёл урлаг, утга зохиолыг хөгжүүлэх, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн Сономын Лувсанвандангийн баримт бичгийн эмхэтгэл "Сономын Лувсанвандан - II" номын нээлт Баянхонгор аймгийн Ном соёлын өргөөнд болов.
  • 56. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 56 "Сономын Лувсанвандан II" номын дээжээс Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад гардуулав.
  • 58. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 58 ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан баярын хурал
  • 60. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 60 Баянхонгор аймгийн хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан иргэд Монгол Улсын Төрийн Дээд шагналыг Улсын Их Хурлын гишүүн Лувсанвандангийн Болдоос гардан авлаа.
  • 62. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 62
  • 64. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 64
  • 66. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 66
  • 68. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 68 Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт
  • 70. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 70
  • 72. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 72
  • 74. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 74 Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойн баяр наадмын нээлт /Баянхонгор аймаг, Богд сум/
  • 76. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 76
  • 78. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 78
  • 80. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 80 Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойн баяр наадам /Баянхонгор аймаг, Богд сум/
  • 82. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 82
  • 83. 85 жил сономын 83 лувсанвандан 85 жилийн ойд зориулсан наадмын их насны морьдын уралдаанд газар газраас цугласан 40 гаруй хурдан хүлэг шандас сорив. Түрүү магнай Баянхонгор аймгийн Өлзийт сумын С.Гонгорын Бор Аман хүзүү Өвөрхангай аймгийн Баянгол сумын Д.Ганбаатарын Хул
  • 84. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 84 Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Баянгол сумын Л.Алтангэрэлийн Хар Айргийн тавд Баянхонгор аймгийн Жинст сумын А.Сэдэдийн Саарал
  • 85. 85 жил сономын 85 лувсанвандан 85 жилийн ойд зориулсан Соёолон насны морьдын уралдаанд газар газраас цугласан 50 гаруй хурдан хүлэг шандас сорив. Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Жинст сумын Р.Бат-Очирын Зээрд
  • 86. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 86 Айргийн тавд Өвөрхангай аймгийн Баянгол сумын Л.Алтангэрэлийн Зээрд Түрүү магнай Өвөрхангай аймгийн Баянгол сумын П.Балдандоржийн Ухаа халзан, аман хүзүү Баянхонгор аймгийн Богд сумын Д.Ганболдын Хонгор халзан, айргийн гуравт Богд сумын Ч.Цэвээнравдангийн Хул буурал Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баянгол сумын Ө.Цогхүүгийн Зээрд
  • 87. 85 жил сономын 87 лувсанвандан Айрагдсан хурдан морьдын эздэд УИХ-ын гишүүн Л.Болд бай шагнал гардуулав.
  • 88. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 88
  • 89. 85 жил сономын 89 лувсанвандан Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойн баяр наадамд оролцсон шагайн харвааны баг тамирчид I байрт Монгол Улсын мэргэн Ж.Батмөнх ахлагчтай Жинст сумын багийн харваачид II байрт Б.Дэлгэрсайхан ахлагчтай Баян-Өндөр сумын “Булган зурхай” багийн харваачид III байрт Монгол Улсын мэргэн П.Сүхдалай ахлагчтай Баянцагаан сумын багийн харваачид
  • 90. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 90 улс, аймгийн Алдар цолтой хүчит бөхчүүд наадмыг чимлээ.
  • 91. 85 жил сономын 91 лувсанвандан Хүчит бөхийн барилдаанд Улс, аймгийн цолтой 64 бөх хүч үзэж, түрүү бөхөөр Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Аймгийн арслан Б.Бат-Орших, үзүүр бөхөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Улсын заан Б.Соронзонболд, их шөвөгт Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Улсын начин П.Батчулуун, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Аймгийн арслан Н.Золбоо нар шалгарав.
  • 92. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 92 Нутаг нутгийн зочид наадамд өргөнөөр оролцов
  • 94. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 94
  • 96. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 96 С.Лувсанванданг сангийн Гүйцэтгэх захирал Ш.Сүхбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Дан.Нямаа, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар нар Монгол Улсын гавьяат жүжигчин, төрийн шагналт Д.Сосорбарам, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга асан Д.Ширмэн нар
  • 97. 85 жил сономын 97 лувсанвандан Баянхонгор аймгийн залуу бөхчүүд УИХ-ын гишүүн Л.Болдын хамт Монгол Улсын гавьяат жүжигчин, төрийн шагналт Д.Сосорбарам, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Дан.Нямаа, УИХ-ын гишүүн Л.Болд нар
  • 98. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 98 Данзангийн НЯМАА (СГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч) XX зууны үндэсний сэхээтэн, их эрдэмтэн, Сономын Лувсанвандангийн мэндэлсний 85 насны ойд ЛУ БАГШ МИНЬ ДУРСАГДАНА / Дууны шүлэг/ Их Богд уул нь Тэнгэрээн дүүрээд цэнхэртэнэ Эрдмийн хишигтэн - Лу багш минь Эрдмээн түгээгээд дурсагдана Хүмүүн заяанд мэндэлсэн Бодийн хар усанд нь Хөх л мөнх тэнгэр Уужранхан тольдож мэлтийнэ Ай, Бодлын жигүүр ургана, аа Ноён Богд уул нь Нартаан дүүрээд цэнхэртэнэ Номын буянтан - Лу багш минь Номоон түгээгээд дурсагдана Элэнц хуланцаас нутагласан Нарийн харын ууланд нь Эргэх дөрвөн цаг Дөмөлзөн шуранхайлж айлчлана Ай, Билгийн оюун нээгдэнэ, ээ Оргил Богд уул нь Орчлонгоо дүүрээд цэнхэртэнэ Оюуны суутан - Лу багш минь Оюунаа түгээгээд дурсагдана Удмаан дагаж нүүдэллэсэн Жарангийн цэнхэр нуруунд нь Урган мандах наран Жаргалтайн дэлгэрхэн мишээнэ Ай, цагийн судас булиглана, аа
  • 100. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 100
  • 102. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 102 ИХ БОГДЫН ТЭМДЭГЛЭЛ Данзангийн Нямаа (СГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч) /Өдрийн сонин 2017.09.20/ 1. “Гэгээний овоо”-н дээр дөрөө мултлан хадаг яндар уяж, идээ цагаа өргөн хүсэл юугаа шивнэн сүсэглэв. “Орог нуур”- ын хөвөөн дээр тачигнаж байсан салхи энд сиймхийн төдий ч үлдсэнгүй. Өглөөгүүр хувцас хунараа зузаалан гарсан бид бага үдийн тунгалаг аяс дор хөнгөлж нимгэлэн сэрүүцэв. Тэнгэр хангай уярч, лус савдаг баясанхан, зочид гийчидтэйгээ инээмсрэн золгож буйн учрыг холоос эрэх хэрэг ч байсангүй, ээ. ХХ зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор, Сономын Лувсанвандан Баянхонгор аймгийн Богд суманд 1932 онд төрж, багаасаа сургууль соёлын мөр хөөн, анхны гоо зүйч эрдэмтэн, нэртэй утга зохиол судлаач, олон улсын хэмжээний нийгэм, соёлын зүтгэлтэн, төрийн сайд хүртэлх ажил амьдралын баялаг замыг туулсан бөгөөд түүний амьдралын гайхамшигт замналын эхлэл болсон төрсөн нутагт нь 85 насных нь ойг үр хүүхэд нь санаачлан хоёр өдөр тэмдэглэсэн юм. Их эрдэмтэн хүүгийнхээ насны ойг хүй цөглөсөн нутаг ус нь хайраа дэвсэн угтаж буй нь энэ буюу. “Гэгээний овоо”-н дээр дуу хуур үүсч, шүлэг найраг эгшиглэв. С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагналтан, жүжигчин Догмидын Сосорбарам Равжаа хутагтын “Үлэмжийн чанар”-аар шүншиглэж, “Ану хатан” киноны Ану хатан дүрээрээ олноо танигдсан, залуу дуучин Даваасүрэнгийн Отгонжаргал нэрт эрдэмтэнтэй нас чацуу, хонгор нутгийн бас нэгэн алдартан яруу найрагч Тангадын Галсангийн шүлэг, Б.Шаравын хөгжим “Аав ээж хоёр минь” дууг цуурайтуулав. Их Богдын хад чулуу бүхэн царгил мэт даган эгшиглэхүй дор алс хол Бээжин хотод эмчлүүлж буй хөгжмийн зохиолч андыг минь Их Богдын эзэн сахиус ивээлдээ багтаах болтугай гэж залбирч зогсов л... 2. …Тэнгэр уужран цэнхэртэж, наран алтранхан инээмсэрч байв. Намрын шар сэвшээ хацар нүүрийг илбэмой. Тэртээ доор “Орог нуур” толины цайрдас шиг тунаран хөхвөртмүй. Цэгцэрийн шар талаас хялганын гэгээ давалгаалнам бүлгээ. Их Богд уулын бэл хормойн айлууд мөөгөн хүрээ шиг цайрч, адуу мал ялгагдах төдий бүрэлзэх атал хонин сүрэг цацчихсан сувд шиг гялбалзмуй. Их Богдын тэхий дунд үүлэн зардас хэн нэгний үгийг тээж ирчихээд одоохон түүнээ задланхан тайлбарлах гэсэн мэтү сэмрэнхэн амьсгалах бүлгээ. Сэтгэлийн минь гуун доторхи их эрдэмтэн Сономын Лувсанвандангийн зөөлөн инээмсэглэлт танил хөрөг тодрон тодрох ажаам. Хаа нэгтээгээс илгээсэн үгс нь үүл хөлөглөн ирчихсэн ч юмсан уу? хэн мэдлээ. Үүлэн дүрсийг дээрээс нь сонирхон харж зогссон үүнийг тэрлэгч бээр 13 гэсэн тоо дурайж байсныг баттайяа харсансан билээ. Их эрдэмтэн маань энэ тоог ихэд билэгддэг ч байсан гэдэг, ээ. Их Богдын тэргүүн халил дээр зогсохуй хоёр өдрийн туршид болсон явдал учралууд тодронхон зурагдах ажаам. Сэтгэлийн толь минь тунгалагшин гялталзмуй.
  • 103. 85 жил сономын 103 лувсанвандан 3. Баянхонгор аймгийн төв Ном соёлын өргөөний уншлагын танхимд “Сономын Лувсанвандан” баримт бичгийн эмхэтгэл номын хоёр ботийн нээлт болов. Энэ ботиуд бүхэлдээ их эрдэмтний ажил төрөл, бүтээл туурвилд холбогдох баримтын эмхэтгэл аж. Тэр нь зөвхөн түүнд холбогдох баримт биш харин Монголын ном, соёл, урлаг, гоо зүй судлалд хамрагдаж байгаа бөгөөд судалгааны эргэлтэд орж, түмний хүртээл болж буйгаараа онцгой ач холбогдолтой юм. Номын нээлтэнд эрдэмтний ах дүү, үр хүүхэд, ач зээ, ангийн нь охин, шавь нар, уншигчдын төлөөлөгчид, номын хорхойтнууд, эрдэмтэд, зохиолчид танхимд багтахгүй цуглалаа. Тэдэн дотроос С.Лувсанвандантай нэг ангид сурч байсан, эдүгээ 87 насыг зооглоод буй Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт ахмад багш Сангидоржийн Зуумаа гуайн ярьсан дурсамж номын баярт оролцогчдын сэтгэлийн хадгийг намируулав. Тэд үсэг бичигт тайлагдангуутаа бусдад багшилж явжээ. 10 орчим настай багш хүүхдүүдийн сурагчид гэмээ нь өөрсдөөс нь өчнөөн ах, эгч байж гэнэм. Ангийнхаа сурагч Лувсанванданг гоё тод бичигтэй, зураг сайхан зурдаг, гэрээ санамтгай, юм л бол ном шагайж суудаг, аядуу зөөлөн хүү байсан гэж дурсав. Чухамдаа “Шинэ үсгийн багш” кино бол бидний тэр үеийг санагдуулдаг гэж ерэн насны босго дөхсөн энэ буурал их л цовоо цолгиун хууч яриагаа дуусгана билээ. Алга нижигнэж, хууч дурсамж өрнөж, шүлэг, яруу найраг эгшиглэсэн номын нээлт халуун дотно, эерүү элгэмсэг, эрдэм номын гэгээ цацарсан уулзалт болов. 4. Сономын Лувсанвандангийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор 2005 оны 7 сарын 6-ны өдрийн Засгийн газрын 153 тоот тогтоолоор Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрыг, 2015 оны 11 сарын 6-нд СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнг тус тус түүний нэрэмжит болгосон аж. С.Лувсанвандангийн нэрэмжит театр өнөө жил 40 жилийн ойгоо тэмдэглэжээ. Театрыг өнгөтэй өөдтэй болгоход Лувсанвандан сан хагас тэрбум шахуу төгрөгний ажил хийж өгчээ. Хөгжимт драмын театрын нүүрэн талын болон их засварын ажлыг санхүүжүүлсэн төдийгүй гэрэлтүүлэг, техник хэрэгсэл хандивлаж хүүхдийн “Тэмүүжин” чуулгыг хөгжим, тоног хэрэгслээр хангажээ. Мөн өнөө хавар театрын уран бүтээлчдийг нийслэлд айлчлан тоглоход томилолтын зардлыг нь шийдвэрлэжээ. Энэ мэт үргэлжид туслан дэмжиж байдагт нь түүний үр хүүхдүүдэд, театрын уран бүтээлчид ам сайтай байна билээ. Театр гаднаа ч дотроо ч өнгө засчээ. Театрын өмнө их эрдэмтний хөшөө сүндэрлэх ажу. Хажууханд нь ардын найрагч Ч.Лхамсүрэн мөн “Хүрэн морь”- оо харуулдаж зогсоо нь үзэгдэнэ. Номын нээлтийг үргэлжлүүлээд энэ театрт С.Лувсанвандангийн мэндэлсний 85 насны ойн баярын хурал болж, театрын уран бүтээлчид их эрдэмтэндээ баярын концертоо өргөн барив. Концертон дундаас С.Лувсанвандангийн шүлэг, Б.Шаравдоржийн хөгжим “Эх нутгийн уянга” дууг анх удаа сонслоо. Шүлэг ч сайхан, аялгуу ч сайхан дуу аж. Шаравдорж бол үнэхээр авьяаслаг хөгжмийн зохиолч байсан юм. Надтай ч мөн хэд гурван дуу хийсэн хонгор нутгийн минь анд сан. Тэрбээр С.Лувсанвандан абугайн дээрх шүлгэнд аялгуу зохиосон нь зохиролыг олжээ. Эрдэмтэн зохиолчийн олон шүлэг эдүгээ тэмдэглэлийн дэвтэртээ байна. Нэгэнт л зохиолчийнхоо гараас гарсан тэдгээр бүтээлүүд өөрийн хувь тавилангаа бүтээн хэзээ нэгтээ уншигчдадаа хүрэх нь гарцаагүй. Хүрч ч байгаагийн нотолгоо нь энэ дуу. Мөн жүжигчин Д.Сосорбарам ч аян замын уртад шүлгийнх нь дээжээс бидэнд уншиж явлаа. Уран бүтээл яг л хүн шиг хувь тавилангаа хөөдөгдөө. Театр үзэгчдээр пиг дүүрчухуй. Хурлын хүндэтгэлийн суудалд нэрт эрдэмтний төрсөн дүү С.Пагам, С.Цэдэвхүүхэн, С.Галтмай, С.Бямбаа, О.Үржинсүрэн нарыг урин суулгалаа.
  • 104. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 104 С.Лувсанвандан абугай анх үүсгэн байгуулсан “Соёл, урлаг судлалын хүрээлэн”-гийн захирлаар ажиллаж байсан доктор Б.Баатархүүгийн тавьсан илтгэл олны сонирхлыг ихэд татав. УИХ-ын эрхэм гишүүн Лу.Болд аавынхаа тухай сэтгэлийн сайхан үгс, халуун дурсамж хүүрнэж, олон арван хүнд төрийн дээд шагнал одон медаль гардууллаа. 5. Шагнагдагсдын дотор Баян-Овоо сумын ахмад настан, аавын минь нэг голын унаган найз “адуучин” Д.Арвин гуай “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гардчухуй. Аав минь байвал байж л байх шүү дээ. Нутгийнхан аавыг минь “уургач” Данзан гэдэгсэн. Нээрэн чиг аавынхаа морь уургалахыг хараад л баймаар байдагсан... Морь нь дөрөө шүргэн газар налан эргэж, тэр хоромд аав уургаа урагш сунган шидэх бөгөөд хуйв нь агаарт гогцоорон эргэж шав хийн морины толгойд ордогсон, энэ сацуу хойд хоёр хөл дээрээ чахран суусан уургын морь, эмээлийнхээ араар дөрөө жийн гэдийсэн аав руугаа хазаар барьсан би вээр гүйж явдагсан. Ай даа, тань руугаа одоо нэг гүйхсэн дээ... Арвин гуайг тосон очиж, баяр хүргэн үнсүүлэв. Аавын үнэр ханхийх аж. Эднийх 10 банди, ганц охинтой айл сан. Жудо бөхийн дэлхийн аварга, сая дэлхийн аваргаас мөнгө хүртдэг, манай сумын охин Уранцэцэг чинь эдний бэр шүү дээ. Арвин гуай жүжигчин Д.Сосорбарам бид хоёрыг хоёр сугандаа хавчуулж байгаад зургаа татуулав. Том биерхүү түүний суганд бид хоёр баавгайн бамбарууш шиг л харагдсан болой. 6. Бидний дундаас Баянхонгор аймагт хамгийн алдартай хүн нь “Миний мэдэх Женко” ном бичсэн зохиолч, сэтгүүлч Доржхандын Төрмөнх байв. Тэр бас “Бодлын хулгайч”, “Ларьдма” киноны зохиогч бүлгээ. Энэ бол саяхны явдал. Харин олон жилийн тэртээ “Нохойн орон” кино нь ихэд алдаршиж, дэлхийн нэр хүнд бүхий кино фестивалиудаас Гранпри болон тэргүүн, дэд өргөмжлөлийг 23 удаа хүртсэнийг нь тэр бүр мэддэггүй явж. Аян замын нэгэн олз гэвэл, эрхэм андыгаа танихын дээдээр танив. Авьяас нь хальж бялхсан тэрбээр энэ удаа Лу.Болдын номыг бичих судалгааны ажлаар яваа аж. Гар дээр нь олон ч сайн киноны зохиол бичигдэн хадгалагдаж байна. “Санкара” хэмээх роман нь уншигчиддаа очиход бэлэн болжээ. “Миний мэдэх Женко”, “Санкара” номууд нь орос, энэтхэг, хятад хэл дээр гарахаар гэрээ хэлцэл нь хэдүйн хийгдсэн гэнэ. Тэрбээр хийж бүтээхийн урмаар цахилан бадарчээ. Лу.Болдын тухай нэгэн сайн ном мэндлэн гарах айсуй цагийн гэрч нь бид болов. 7. С.Лувсанвандангийн мэндэлсний 85 насны ойн баярын хүрээнд Баянхонгор аймагт олон ажил зохиогдов. Тэр болгонд бид “цэргийн үлээвэр найрал хөгжим” эгшиглүүлж явав. Сумдын соёл урлагийн байгууллагуудын ажилтнуудын дунд С.Лувсанвандан сангаас зохиосон гар бөмбөгийн тэмцээний нээлтийг нь ч энэ л үлээвэр хөгжмийг аялгуун доор эхлүүлсэн болой. Энэ хаанахын хөгжим байсан вэ? гэвэл Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339-р ангийн хөгжмийн салаа байв. Тэд Батлан хамгаалахын сайд асандаа талархаж явдагаа тийнхүү илэрхийлсэн хэрэг. Лу.Болд 2008-2012 оны хооронд Батлан хамгаалахын сайд байхдаа Баянхонгор, Баян-Өлгий, Сүхбаатар аймгуудад барилга инженерийн цэргийн гурван анги байгуулсны нэг нь энэ анги юм. Тэрчлэн Лу.Болдын хийсэн бүтээсэн бодитой хүнд тустай ажил армид цөөнгүй үлджээ. Тэр төсвөөс ганц ч төгрөгний зардал гаргалгүйгээр энхийг сахиулагчдын нөхөн сэргээх төвийг Багабаянд бариулж, зэвсэгт хүчний 1000 шахам айлыг орон байртай болгосон зэрэг сайн үйлсийг бахдан дурсагчидтай ч таарч явав. Хийсэн бүтээсэн үйлс үлдэж, хэлж гүтгэсэн үгс замхардаг ажээ.
  • 105. 85 жил сономын 105 лувсанвандан 8. Уг нь өвгөжөөр хүн юм, тэгсэн атлаа Лу.Болд гишүүнтэй ихэд хүндэтгэлтэй мэхийн уулзав. Хэн нэгэн сонгогч нь буй за гэж бодов. Лу.Болд бол шинэ Үндсэн хууль батлалцсан гишүүдээс одоо УИХ-д байгаа хоёрхон гишүүний нэг л дээ. Нөгөө нь Д.Лүндээжанцан. Ийм гишүүдийг танихгүй хэн ч байх билээ. Тэгсэн мөнөөх өвгөжөөр хүн гадаадад хоригдож байгаад эх орондоо ирж ялаа эдэлж байгаа хэн нэгний аав нь болж таарав. Лу.Болд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа өөр улс оронд ял эдэлж байгаа олон иргэдээ эргэж тойрч эх орондоо татжээ. Мөн гадаадад баримт бичиггүйгээс эхлээд элдэв долоон шалтагаар эх оронтойгоо холбогдох боломжгүй байсан монголчуудаа олж, тэднийг нутагтаа ирэх боломжоор хангажээ. Бүр Африк тивээс ч хэдэн улс дамжиж ирсэн иргэн ч бий гэнэм. Ийм, эгэл жир амьдралд ойр шийдвэрүүдийг гаргахын зэрэгцээ, хоёр том хөршийн Ерөнхийлөгчид 7 хоногийн хугацаатай Монголд төрийн айлчлал хийсэн болон АСЕМ-ын 11 дэх чуулган эх оронд минь чуулахаар болсон зэрэг шийдвэрүүд түүнийг Гадаад харилцааны сайд байхад гарсан байдаг. Ямар ч албан тушаал түүний хувьд хийж бүтээх, шинийг эрж хайх, цогцлоон байгуулах боломж байдаг амуй. 9. Өглөө сэрвэл “СӨҮЛ” буудалд цахилгаан байсангүй. Асуувал энэ өдрийн 07-19 цаг хүртэл гэрэл тасарчээ. Баянхонгор төдийгүй, Өвөрхангай аймаг ч тасарсан гэнэм. Номын нээлт, баярын хурал, концертоо яанам бэ? Ш.Сүхбаатар анд ийшээ тийшээ ярьж, элдэв зохицуулалт хийх бүлгээ. Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яам, тусгай газарт Тамгын газрын дарга хийж явсан түүний зохион байгуулах чадвар үнэхээр гайхалтай аж. 14 цаг гэхэд 380 вольтийн чадал бүхий зөөврийн станц олжээ. Тэр өдрийн бүх л ажил жин тан болов. Баярын хуралд аймгийн удирдлагуудыг бүгдийг урьсан ч хэн нь ч ирсэнгүй. Бүгдэд нь хувийн болон хувьсгалын ямар нэг ажил гарч давхацжээ. Орлогч нар нь ч харагдсангүй. Харин хэлтсийн нэг залуу дарга С.Лувсанвандан эрдэмтний ойд зориулж баяр хүргэж үг хэлсэн болой. Нутгийнх нь нэрт эрдэмтэн зохиолчийн ой тохиож байхад аймгийн удирдлагуудын хэн нь ч оролцъё гэж хичээсэнгүй. Тэр чинь АН-ын гишүүн Лу.Болдын аав шүү дээ гэж бодоогүй байлтай. Цахилгаан гэрэл саатдаг нь ч юусан билээ? Оюуны гэрэл хэзээ ч унтардаггүй нь сайхан, аа. Тийнхүү баярын хурал дуусах мөчид нэгдсэн гэрэл ирлээ болцгоогоод явчихлаа. Зөөврийн станцаа ч унтраачихав. Таван хормын дараа гэрэл ирнэ, баярын концертоо тухлан үзээрэй гэж энэ өдрүүдийн бүх л ажлыг зохион байгуулагч, хөтлөгч, сэтгүүлч Ш.Сүхбаатар хэллээ. Гэрэл унтрав. Үзэгчдийн суудалд гар утасны гэрлүүд харанхуйгаас үнэнийг хайх мэт энд тэнд тэнэн гялалзах бүлгээ. Харанхуй бүхнийг хуччухуй. 5 хором, 10 хором, 20 хором өнгөрөв. Юу болов? Гэрэл ирээгүй гэж үү. Тэгэхнээ нь аймагт гэрэл ирэх нь ирсэн, харин энэ хэсгийн гэрэл ирсэнгүй болоод явчихав. Ахиад л зөөврийн станцаа дуудан ирүүлэв. Гэрэл мэлсхийв. Харанхуй хулжин хөөгдөв. Баярын концерт эхэллээ...
  • 106. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 106 10. Мөхөс бичээч би С.Лувсанвандан эрдэмтний 85 насны ойд зориулж “Лу багш минь дурсагдана” гэсэн дууны шүлэг бичсэн юм. Түүнээ л уулзалт болгонд уншиж явлаа. Их Богдынхоо орой магнай дээр ч уншсан. Уул ус, лус савдаг нь сонсогдээ гэж бодсон хэрэг. Угаас дурсамж өөрөө амьдрал шүү дээ. Дурсагдаж байгаа хүний амьдрал түүгээр уртасч байдаг. Дурсамж хаана дуусна, амьдрал тэнд дуусна. Аугаа их хүмүүс үхдэггүйн учир энэ. 11. С.Лувсанвандан эрдэмтний 85 насны ойд зориулж төрсөн нутаг Богд суманд нь хийсэн наадам орон даяарын наадам болов. Энэ наадамд улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд тэргүүт бөхчүүд барилдав. Лавтайяа тэн хагасаас илүү нь улс, аймгийн цолтон бөхчүүд байв. Хоёр улсын заан, хоёр аймгийн арслан шөвгөрсөн тус барилдаанд Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших, улсын заан Б. Соронзонболдыг хаяж түрүүлэв. Их насны морьдын уралдаанд С.Гонгорын бор зүст ажнай, соёолон насныхад П.Галдандоржийн ухаа халзан соёолон алтан жолоо өргүүлэв. Их насны түрүү бор морь энэ зуны Өвөрхангайн их хурдад хол түрүүлсэн ажнай аж. Харин үндэсний шагайн харвааны тэмцээнд Монгол Улсын мэргэн Ж.Батмөнх ахлагчтай Жинст сумын харваачид магнайлж, Баян-Өндөр, Баянцагаан сумын шагайн багийнхан удаалчухуй. Зүг бүр тийш таран одох наадамчдын морьдын тоос тэнгэрт хадах нь босоо монгол бичгээр “Хойтон жилийн наадам хол байна даа...” гэж таталган бичсэн мэт харагдмуй. 12. “Цонжин” овоон дээр ирлээ. “Гэгээний овоо” том, сүрлэг, хиур, дарцаг дэрвэж байдаг бол харин энэ овоо эгэлээс эгэл аж. Богд уулын эрс өөр төрхийг энэ овоон дээрээс харав. 1957 оны газар хөдлөлтөөс үүссэн нуранга эндээс тов тод үзэгдэнэ. Уулын энгэр хад чулуутайгаа халцран гулсчээ. Одоо тэр нь шороон хүрхрээ мэтү шаргалтан улаарч, улааран шаргалтаж харагдана. Нуранга Их Богдын тэргүүн орчмоос эх аван урсдаг уулын голыг хааснаас хоёр жижигхэн нуур үүсчээ. Нутгийнхан энэ нууруудаа “Оюу” нуур, “Номин” нуур хэмээн нэрлэжээ. Үнэхээр Оюу нуур нь оюу мэт тунаран оюурч, Номин нуур нь номин мэт номиронхон цэнхэртдэг гэж энэ нутгийн унаган хүү, цог золбоот, сайхан сэтгэлт эр Дэндэвийн Ширмэн бахархан ярьсансан... ”Цонжин” овоон дээр сэтгэл уярам нэгэн үйл болов. “Лувсанвандан сан”-гийн Гүйцэтгэх захирал, Хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатар их эрдэмтний 85 насны ойд зориулж хийсэн Лувсанвандангийн дүрт дурсгалын медалийг хүүгийнх нь энгэрт зүүх эрхийг бидэнтэй хамт аян зам нийлсэн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатарт өгвэй. Аавынхаа өвөр дээр эрхлэж өссөн хүү, зүрхэн талдаа аавынхаа дүрт тэмдэгийг зүүчухуй. Аав нь хүүгийнхээ энгэрт одон болов гялалзав. Угаас С.Лувсанвандан бээр ард түмнийхээ сэтгэлд гялалзсан эрдэм соёлын “одон” билээ. Аавын тухай сайхан дурсамжаа Лу.Болд хуучлав. Нүдэнд нь цийлсэн нулимс, бидний нүдэнд ч басхүү гялбав. Их Богд уул ч өндөлзөн чагнана билээ. Унаган үрс нь сайн явахад уул ус нь баясдаг ёсон хэзээ эртийнх шүү дээ.
  • 107. 85 жил сономын 107 лувсанвандан 13. Их Богдынхоо орой тэргүүн дээр гарч хийморь лундаагаа сэргээж, их эрдэмтнээ дурссан бид Орог нуурынхаа эрэг хөвөөн дээр ирж өвөр бүлээн усанд нь буй биесээ булхан сэрүүцвэй. Хэдэн жилийн өмнө хүмүүний байгальтайгаа харьцах ёсон бусын үйлдлээс болж энэ нуур ширгэж, Богд нутгийн аугаа авьяастан, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж уйтайхан болоод айтайхан ирж: - Нямаа.Дан минь, хоюулаа Орог нуураа дуугаар даллан дуудахгүй бол болохгүй нь гэж “Орог нуур минь” дуу хийж билээ. Тэгэхнээ нь тэр жилийн хавар нь л “Орог нуур” цэнхэртэн цалгисансан... “Сувилагч чамдаа баярлалаа” дуугаар овоглосон нэрт дуучин Баянмөнхийн дуулсан тэр дуу одоо ч Монголын радиогоор эгшиглэн дуурссаар билээ... Тийнхүү энэ Богд нутгаас бас нэгэн уран бүтээлийн захиа даалгавар авах учиртай байжээ..., Богд уулын бэл хормойд хонь хариулж, хүлгийн зоонд дарцаглаж өссөн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хүрэлбаатар абугай надад Их Богд хайрханы тухай шүлэг найраг бичих үүрэг өгвэй. Ерөөл оршиг ээ. Гүйн тэлмэн урсгалтай Түйн гол минь ирж цутгадаг Орог нуурын эрэг дээрээс хөдлөхөд оройн нарны шижир туяа эрдэмтэн зохиолчийн дүрээр ханхайх - Их Богд уулын хяр сэрвээг мөнгөлөнхөн боронздож байвай. Туул гол -Түйн гол - Номгон хайрхан - Их Богд - Орог нуур 2017 оны 9 сарын 1-11
  • 108. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 108
  • 110. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 110 Монголын Оюутны холбооны (МОХ) Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Болд Ардчилсан хувьсгалд хүч нэмж олон мянган оюутан уриа цуурайтуулан талбайд урсан орж ирэв (1990 оны 3-р сарын 4)
  • 111. 85 жил сономын 111 лувсанвандан Ардчилсан хүчнүүдийн манлайлагчид эрх баригч МАХН-тай хэлэлцээр хийх үед МОХ-г төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Болд оролцов.
  • 112. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 112 МоАХ-оос МАХН-ын Улс төрийн товчоог бүрэн бүрэлдхүүнээр огцрох шаардлагыг тавьж Д.Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлав. МоАХ, АСХ, ШДХ, МОХ-ны төлөөлөгчид МАХН-ын удирдлагатай телевизийн шууд нэвтрүүлэгт орж шаардлагыг хүлээн автал тэмцлээ зогсоохгүй гэдгээ илэрхийлэв. (1990 оны 3-р сарын 8)
  • 113. 85 жил сономын 113 лувсанвандан Л.Болд БНМАУ-ын АИХ- ын сонгуулийн 49-р тойрогт Улаанбаатар хотын Багануур дүүрэгт Ардчилсан хүчний эвслээс нэр дэвшиж, АИХ-ын депутатаар анх сонгогдов.
  • 114. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 114 2008 оны 9 дүгээр сараас 2012 оны 1 дүгээр сард Ерөнхий сайд С.Баярын Засгийн газар, Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллав.
  • 115. 85 жил сономын 115 лувсанвандан 2012 оны 8 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газарт Гадаад харилцааны сайдаар ажиллав.
  • 116. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 116 ард түмний цэрэг Батлан Хамгаалахын сайд Л.Болдын санаачилгаар Төрийн далбааны өдрийг тэмдэглэж байхаар болж 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр цэргийн ёслолын сүрт жагсаал хийв.
  • 117. 85 жил сономын 117 лувсанвандан Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчлах үеэр
  • 118. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 118 Монгол цэрэг дэлхийн цэрэг гэдэг алдар хүндлэлийг энэ цаг үед эргүүлэн авчирлаа. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд энхийг сахиулагчдаа эргэж Афганистан улсад очив.
  • 119. 85 жил сономын 119 лувсанвандан Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Пентагонд анх удаа албан ёсоор айлчилсан нь хоёр орны цэргийн харилцааны түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болов. ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэв.
  • 120. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 120 Шинэ шинэ амжилтын он жилүүд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийхэд угтан авав. 2014.08.21-22 БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Вин И-тэй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав.
  • 121. 85 жил сономын 121 лувсанвандан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчлахад угтан авлаа. 2014.09.03 Монгол Улс, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нар хоёр орны иргэд харилцан визгүй зорчих гэрээнд гарын үсэг зурав.
  • 122. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 122 ЕАБХАБ-ын гишүүн орнуудын Сайд нарын зөвлөлийн хуралд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд оролцов. 2012.12.07 Давосын чуулга уулзалттай хамтран “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” төслийн хүрээнд “Монгол Улсын асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт уулзалт Монгол Улсад зохион байгуулав. 2013.09.14
  • 123. 85 жил сономын 123 лувсанвандан Франц улсын нийслэл Парис хотно хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганд оролцож үг хэлэв. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Боковагаас батламж гардан авлаа. Түүх, соёлын хосгүй дурсгалт өв 1819 онд бүтээгдсэн 111 боть “Есөн эрдэнийн Ганжуур” судрыг Дэлхийн баримтат өвөөр бүртгүүлэн баталгаажуулав.
  • 124. ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, ЗОХИОЛЧ 124 Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын vii бага хурлыг монгол улсад амжилттай зохион байгуулав. 2013.04.27-29 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хамт ХБНГУ-ын Канцлер А.Меркелийн хамт