SlideShare a Scribd company logo
1 of 82
Монголын орчин үеийн
уран зохиол
LEKTSION-1
1
МОҮУЗ-ын үечлэл
دÓÇ-ûí ýõëýë áà
¯Ý×Õ-íèé ¿åèéí óðàí
çîõèîë. /1911-1921/
Агуулга-1
Àðäûí õóâüñãàëûí ýõýí ¿åèéí
óðàí çîõèîë. /1921-1937/
1. Хувьсгалт уран зохиол
2. Оюун сэтгэлгээний уран
зохиол
Ц.Дамбадорж
М.Ядамсүрэн
Г.Навааннамжил
Äàéíû ¿åèéí óðàí çîõèîë /1937-1948/
Ýíý ¿åèéí óðàí çîõèîë íü äýëõèéí 2-р äàéíû
¿åèéí Ìîíãîëûí íèéãìèéí ñýòãýõ¿é áà íèéãìèéí
¿çýë ñàíààíû ãîë õàíäëàãûã èëð¿¿ëñýí, ýíõèéã
ýðõýìëýæ äàéíûã ýñýðã¿¿öñýí, Ìîíãîë
Ǻâëºëòèéí àðä ò¿ìíèé íàéðàìäàë , óëààí
àðìèéí ÿëàëòûã ìàãòñàí, ìºí ýõ îðîí÷ áààòàðëàã
çîðèãèéí äóóëàë øèíæòýé ñýäýâ àãóóëãûí
íèéòëýã øèíæèéã àãóóëäàã.
Гол төлөөлөгчид
Ц.Цэдэнжав Д.Цэвэгмид
Ч.Чимид
Соцалист реализмын үеийн уран
зохиол /1948-1980-аад оны дунд үе/
Соцалист реализмын үеийн уран зохиол
/1948-1980-аад оны дунд үе/
Соцалист реализмын эхлэл
үеийн уран зохиол
/1948-1950-иад оны дунд үе/
Гол төлөөлөгчид
Соцалист реализмын эхлэл,
төлөвшлийн үеийн уран зохиол
/1950-1970 оны дунд үе/
Гол төлөөлөгчид
Соцалист реализмын
оргил, хямарлын үеийн
уран зохиол
/1970-аад оны дунд үеэс
1980-аад оны дунд үе/
Шинэхэн үе буюу чөлөөт
сэтгэлгээний үеийн уран
зохиол /1980-аад оны дунд
үеэс өнөө хүртэл/
Гол төлөөлөгчид
Семинар-1
МОҮУЗ-ын хөгжлийн
талаарх утга зохиол
судлаачдын үзэл
баримтлалд дүгнэлт хийх .
Монголын утга зохиол судлаач
шүүмжлэгчдийн товч
танилцуулга
Сэдэвтэй холбогдуулан уншиж, судлах
судалгааны бүтээлүүд:
• “Утга зохиол шинжлэл” МУБИС, МоСС,
Уран зохиолын тэнхим, УБ, 2006
• Галбаатар.Д, “Социалист реализм ба
Монголын уран зохиолын үечлэлийн
асуудал”, “Монголын уран зохиолын онол
түүхийн зангилаа асуудлууд” УБ, 2001
/хуудас 220-229/
• web saite:
• google.mn
• mongolstudy.blogspot.com
• khelzohiol.mn
• www.mirnom.mn
• erdem.hel soyol
Д.ГалбаатарОвог нэр:
Дашлхүмбэ Галбаатар
Төгссөн сургууль:
 Архангай аймаг дахь
Багшийн сургууль
 МУИС
 ЗХУ-ын А.М.Горькийн
нэрэмжит Утга зохиолын
дээд сургуулийн дээд
курс
Судалгааны чиглэл:
 Монголын эрт,
эдүүгээгийн уран зохиол
 Уран зохиолын онол,
түүх, шүүмжлэл
Монгол Улсын гавьяат
багш, Шинжлэх ухааны
доктор
Бүтээлүүдээс нь:
Сурах бичиг, толь, гарын авлага
• ХХ зуун - Модернизм- Сонгодогууд /Дэлхийн уран зохиолын
түүхийн гарын авлага/. Тэргүүн дэвтэр УБ 1995 /8 хх/
• ХIХ зууны төгсгөл, ХХ зууны Оросын модернизм. /Оросын
уран зохиолын түүхийн сурах бичиг/ Доод дэвтэр УБ. 1997 /16
хх/ /1998 онд Засгийн газрын дэргэдэх Шинжлэх Ухаан
Технилогийн Сангийн гутгаар зэрэг шагнал хүртжээ/
• Монголын орчин үеийн уран зохиолын түүх /Гутгаар боть/
УБ. ШУА ХЗХ. 1998. Хамтын бүтээл /45 хх/
• Уран зохиолын онолын үндсэн ойлголт, нэр томъёоны
тайлбар толь. /Нэмэн засварласан I, II, III, IY удаагийн хэвлэл/
УБ. 1990, 1993, Сөүл 1995, Токио 2002 /8- 35 хх/ | Ш хэвлэл нь
МУИС-ийн Эрдмийн Зөвлөлийн нэрэмжит тэргүүн шагнал, IY
хэвлэл нь 2002 оны судалгааны шилдэг бүтээлийн
номинацаар “Алтан өд” шагналыг хүртжээ.|
• Уран зохиол-I /ЕБДС-ийн 6-7-р ангийн сурах бичиг/ УБ. 2006
• Багшийн ном /Багшид зориулсан заах аргын гарын авлага/
УБ. 2006
Судлал, шүүмжлэлийн ном
• Гэгээн алсад одох юмсан /Уран сайхны
шүүмжлэлийн түүвэр/ УБ. 1989 /3 хх/
• Үгийн урлагийн ертөнцөд хийсэн
тэмдэглэл. /судлал шүүмжлэлийн
бүтээлийн түүвэр/ УБ. 1996 /15 хх/
• Хөөрөлдөөн /Утга зохиолын онол, түүхийн
асуудал/ УБ. 1997 /6 хх/
• Эрс эргэлтийн босгон дээр /Цаг үе- уран
зохиол- онолын чиг хандлага/ УБ. 1997 /3
хх/
• Монголын орчин үеийн уран зохиолын
түүхэн сургамж. УБ. 1999 /Хамтын бүтээл/
• Урлахуйн галыг бадраагч, эндүүрлийн
гэмийг арилгагч зул. УБ. 2006, 408 тал
хуудас...
Г.ГалбаярОвог нэр: Гомбосүрэн Галбаяр
Төгссөн сургууль:
• МУИС-ийн МХСС
• МУИС-ийн ЭЗС
Судалгааны чиглэл:
• Монголын уран зохиолын
түүх
• Уран зохиолын шүүмжлэл
• Уран зохиолын онол
Албан тушаал:
МУИС-ийн МХСС-ийн Утга
зохиолын тэнхимийн багш
Хэл бичгийн ухааны
доктор /Ph.D/
Бүтээлүүдээс нь:
НОМ, СУРАХ БИЧИГ, ГАРЫН АВЛАГА
• Уран зохиол шинжлэлийн лекц" Уб., 235 тал (хх 14,6). ISBN 99929-5-
611-9
• (2003) "Дэлхийн уран зохиолын бага нэвтэрхий толь" /А. Шархүү, Ч.
Дагвадорж нарын хамт/ Уб., 280 тал (хх 35). ISBN 99929-78-09-0
• (2003) "Сорил-2003" /Хамтын зохиогч. Өрнө дахины уран зохиолын
хэсэг/ Уб., МУИС-ийн МХСС-иас эрхлэн гаргасан.
• (2004) "ХХ зууны монголын уран зохиолын хөгжлийн үе шатууд" Уб.,
222 тал (хх 13,8) ISBN 99929-76-40-3
• (2006) "Цонх"-3 Гадаадын уран зохиол. /Хүүхдэд зориулсан унших
бичиг/ Уб., 98 тал (хх 12,2) /Дэлхийн банкнаас санхүүжүүлэхээр
зарласан Дунд сургуулийн номын санг номжуулах төсөлд шалгарсан
болно/
• (2006) Гадаадын уран зохиол. Цуврал-1 "Эртний Грек, Ромын уран
зохиол" Уб., 160 тал (хх 10). ISBN 99929-76-80-2
• (2009) "Уран зохиол шинжлэл, ерөнхий онол" (Д. Галбаатарын хамт)
Уб., 200 тал (хх 12.5)
• (2010) Гадаадын уран зохиол. Цуврал-1 "Дундад зууны өрнө дахины
уран зохиол" Уб., 141 тал (хх 9,5). ISBN 99962-59-21-0
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ
• (1999) "Б. Явуухулангийн "Би хаана төрөө вэ" шүлгийн цаг
хугацаа, орон зайн асуудалд" Б. Явуухулангийн мэндэлсний 70
насны ойд зориулсан хурлын эмхэтгэлд. Уб., 76-82 дахь тал
• (2000) "Д. Нацагдоржийн "Дөрвөн цаг" шүлгийн цаг хугацаа,
орон зайн асуудалд" МУИС-ийн МХСС-ийн эрдэм шинжилгээний
бичиг. Боть XV (153). Уб., 153-157 дахь тал
• (2000) "ХХ зууны монгол шүлгийн бүтцийн онцлог" УБИС-ийн
эрдэм шинжилгээний бичиг. Боть XII. Уб., 34-42 дахь тал
• (2003) "XX зууны монгол уран зохиолын эхэн үеийн хөгжил",
"Яруу утгын тайлал" эмхэтгэлд. Уб., 95-101 дэх тал
• (2003) "XX зууны монголын уран зохиолыг үечлэх зарим
асуудалд" Хүрэл тогоот-2003 семинарын эмхэтгэлд Уб., 21-26
дахь тал
• (2004) "XX зууны монголын уран зохиолын эхэн үеийн хөгжилд
ардын аман зохиол нөлөөлсөн нь" "Шинэ зуун" сэтгүүлд. Уб.,
59-65 дахь тал... гэх мэт
Ч.Билигсайхан
• Төрсөн он: 1946
• Төрсөн нутаг:
Архангай аймгийн
Эрдэнэбулган сум
• Албан тушаал: МУИС-
ийн МХСС-ийн Утга
зохиолын тэнхимийн
багш
• Судалгааны чиглэл:
 Уран зохиолын түүх,
шүүмжлэл, онол
Монгол Улсын
Шинжлэх ухааны
доктор, профессор
Бүтээлүүдээс нь:
Ном зохиол
• “Эрин цагийн амьсгал” УБ, 1976 он 4х.х
• “Орчин цагийн монгол роман” УБ, 1981 он
• “Уран чадварын нууц” УБ, 1983 он
• “Арван хөрөг” УБ, 1986 он
• “Уран бүтээлчийн ертөнц” УБ, 1990 он
• “Монголын орчин үеийн зохиол дахь малчны дүрийн
зохиол УБ, 1990 он 8 х.х
• “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” I боть,
1986 он /Хамтын бүтээл ШУА-ийн ХЗХ/
• “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” II боть,
1989 он
• “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” III
боть, 1998 он
• “Сувдан хэлхээ” Монголын шилмэл өгүүллэгийн
цоморлиг. Хөх хот, 1995 он, крилл, монгол бичгээр 2
дэвтэр
• “Янгир” Баримтат уран сайхны кино зохиол
Телекино 1985 он
• “Монгол эрхи товчис” УБ. 2000 он.
• “Сэнгийн Эрдэнэ” УБ. 2002 он.
• “Сономын Лувсанвандан” УБ. 2002 он.
• “Ухаарахуй” /Их дээд сургуулийн орчин үеийн утга
зохиолын онолын сурах бичиг/ 2003-2004 он 10х.х
• “Ухаарахуй” /нэмж засварласан II хэвлэл монгол
бичиг/ 2005 он 15 х.х
Эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж, судлал
• “Хөгжмийн эгшгэнд” “Утга зохиол, урлаг” сонин
1967 он
• “Орхоны шуугианы сургамж” УЗУ сонин 1968 он
• “Эцгийн голомт дээр” УЗУ сонин 1968 он
• “Ш.Сүрэнжавын туужуудын тухай” УБУ сонин 1968
он
• “Инээлгэе гэвэл инээд алдтал УЗУ сонин 1969 он
• “Нөхдийн тухай шинэ зохиол” “Цог сэтгүүл 1669 он
• “Бүтээлээрээ мөнхрөх алдар” /Номын тухай ном/
1969 он УБ
• “Баримтат хоёр туужийн тухай “УЗУ” сонин 1969
• “Шүлэгтээ шинийг сэдье” “Үнэн” сонин 1970 он
• “Олзуурхахын учир” УЗУ сонин 1970 он
Ч. Дагвадорж
• Овог нэр:
Чойсүрэн Дагвадорж
• Төгссөн сургууль
• Монгол Улсын Их
Сургууль
• Мэргэжил:
Монгол хэл-Уран
зохиолын багш
• Судалгааны чиглэл:
Уран зохиолын шүүмж,
судлал
Хэл бичгийн ухааны
доктор, профессор, Монгол
Улсын соёлын гавьяат
зүтгэлтэн
Бүтээлүүдээс нь:
Ном
• “Цэргийн албаны гоозүй” 1975 он 6 х.х
• “Монголын орчин үөийн уран зохиол дахь ажилчин ангийн
дүрийн хөгжил” 1983 он 8 х.х
• “Номоос төрсөн бодол” 1977 он 4хх
• “Зохиолч, цаг үе, уран бүтээл” 1986он 7хх
• “Утга зохиолын шүүмжлэлийн тухай” 1989он 7хх
• Уран утгын яруу тайлал 2006он 17х.х
Хамтын бүтээл
• Монголын орчин үеийн уран зохиолын түүх II боть 1989 он
• Монголын нэвтэрхий толь I, II боть 2000 он
• Дэлхийн уран зохиолын бага нэвтэрхий толь 2003 он
• Нөхрийн тухай үг 1984 он
• Хөгжлийн шинэ замаар 1989 он
• Зохиол төрсөн түүх 1990 он
Ч.Дагвадоржийн бүтээлээс Оросын эрдэмтэн
Е.В.Трушенко “Социалистический реализм
зарубежом” (1989 г) бүтээлдээ, БНХАУ-ын
эрдэмтэн Сүегэ “Монгол шүлгийн онол” (2002
он) бүтээлдээ доктор, профессор
Л.Хүрэлбаатар “Дуун утгын яруу зохист” (2005
он) тус тус ишлэл авч үнэлжээ. Мөн
С.Байгалсайхан, Г.Галбаяр, Д.Цэвээндорж,
Ц.Банзрагч, Д.Цүлтэмсүрэн нар эрдмийн зэрэг
горилсон бүтээл, номдоо ишилсэн байна.Эрдэм
шинжилгээний 130 бүтээл, нэг сэдэвт 5,
бусадтай хамтран 6 бүтээл хэвлүүлжээ.
СЕМИНАР-2
Д.Бодоо “Үйлийн чанарыг үлгэрлэсэн
үзэмжит өгүүлэл” туужийн агуулга,
үзэл санаа, дэвшүүлсэн асуудал,
туурвилзүйн онцлог
Туужийн товч агуулга
• Шүрэн эрихийн бүлэг
Үзэсгэлэн өнгөт ертөнцийн цэцгийг үзэхүйд
Үйлийн чанарыг умартаж, сэтгэлийн гал бадрах
боловч
Үнэхээрийн санаандаа эргэцүүлэн бодож явбал
Үндсэн журамд юунаа харшлан сүйдмүй
Хувьд тухайлсан гэргий үзэсгэлэнгүй санагдан
Худал шуналаар нөхрийн журмыг сүйтгэвэл
Хурамхан биеийг алдахад хүрсний хойно
Худалч ертөнцийн мэхэд хүлэгдсэнээ мэддэг буй
Сайхан өнгө үзэсгэлэн царай хэмээгч
Сайн хүнийг доройтуулах хуяг мэт атал
Савсаг санаа, сархадын хүчээр мунхарч
Сааршгүй жаргалыг эдлэн, зовлонг
дуудмуй
Орчлон хэмээгчийг мунхаг хуурамч
хэмээн өгүүлсээр атал
Охид эмс шөнийн хэрэгт яахин умартаж
буй
Осол цалгайгүй, хэрсүү мэргэн ухаантан
мэргэд гээд
Ор хөнжил, шуналт сэтгэлийн улмаас
доройтох нь инээдтэй
• Өгүүлэх нь:
Урьд, Раднаа хэмээх нэгэн хүний багын
нэр Үзэм. Халхын Түшээт хан аймгийн
Хүрээнд нутагтай ажээ. Түүний эцэг нь
Сайжрах тэрээр багаасаа Тарвагтайн газар
ирж худалдаа арилжаа хийдэг байв. Сайжрах
эхнэр Янжинг нас барсны дараа долоон
настай бяцхан хөвгүүн Раднаагаа дагуулан
худалдаа арилжааны газраар явсаар
амьдралын арга ухаанд сайн сургажээ.
Хөвгүүн насан хэдий бага боловч үзэсгэлэн
төгөлдөр, ухаан саруул, сэргэлэн цовоо үг хэл
хурц, уран, номд дуртай өссөн тул хүмүүс
түүнийг цэцэрлэгээс төрсөн хүү, алтан сувд
гэж хүндэлнэ.
Харин эцэг Сайжрах нь хүний атаа жөтөөнөөс
болгоомжлон хүүгээ өөрийн хөвгүүн гэхгүй ах
Базарын маань хүү гэж хэлнэ. Түүний ах Базар нь
Тарвагтайд олон жил ирж худалдаа наймаа хийж
байсан тул тэр нутгийн худалдаачин олон Базарыг
өөрийн нутгийн хүн мэтээр хүндэтгэн үздэг байв.
Иймээс ах Базар нь Сайжрахыг худалдааны арга
ухаанд сургасан ажээ. Базар хилс хэрэгт татагдан
Тарвагтайд очиж худалдаа хийж чадахгүй болсон тул
Сайжрах ахын оронд очиж өөрийн хүү Раднааг
түүний хүү үе залгамжлагч хэмээхэд Тарвагатайн ард
олон Базарыг санаж Сайжрахыг хүүгийн хамт
хүндлэн үзнэ. Ийнхүү Раднаа эцгээ дагаж худалдаа
наймааны ажилд суралцан явсаар арван найман
насанд хүрэв. Энэ үед эцэг Сайжрах нь хүнд өвчин
тусч бие барав. Раднаа эцгээ оршуулан хойдын
төрөлд нь буян үйлдэж, гашуудан хоцорно.
Тэр нутагт Санжид хэмээх нэгэн баян
хүн суух бөгөөд Раднаагийн хадам эцэг
ажээ. Урьд Раднааг бага байхад эцэг
Сайжрах нь Санждыг ураг талын хүн хэмээн
үзэж түүний охин Мядагмааг гуйж сүй
тавьсан ажээ. Санжид өвгөн гурван охинтой
бөгөөд тэд цөм өнгө сайт үзэсгэлэнт тул
хүрээ хотын олон хүн тэднийг магтаж:
Саруул дэлхийд сайхан эхнэр олон боловч
Санжид өвгөний гэр дэх мэт сайхан өнгө
цөөхөн
Сайхан төрсөн охин түүнийг хэн хүн авбал
Сайн төрд хааны авхайгаас дээр гэсэн дуу
гарчээ.
Ингээд Раднаа урьдын ураг барилдсан
ёсоор Мядагмааг бэр буулган авч ирэхэд
тэрээр хоёр эгчээсээ илүү үзэсгэлэн төгөлдөр
тул мөн үзэсгэлэнт хөвгүүн Раднаатай нэн
тохирч, угаас заяасан заяаны хосууд болжээ.
Ийнхүү зовлонгийн өдөр урт, жаргалангийн
цаг ахар гэгчээр хоёр биесээсээ хором ч
холдож чадахгүй байсан хосуудын хувьд
нэгэн жил нүд ирмэх зуур өнгөрч, хайрт нөхөр
Раднаа нь урьд эцгээ байх үед Тарвагтайн
газар эцгийн өр авлага үлдсэнийг санаж,
тийш одож эцгийн ажлыг барагдуулахыг
эхнэртээ хэлэхэд Мядагмаа нь анхандаа
хоривч аргагүй ирээдүйн их ажлыг бодож
хайрт нөхөр Раднааг алсын аянд үдэж
мордуулах болов.
Раднаа хайрт эхнэрээсээ салж ядан
явахдаа Дулам хэмээх нэгэн охиныг
гэргийн дэргэд үлдээж, түүний дэргэд
үргэлж байж, цаг ямагт дэргэдээс нь бүү
холд хэмээж мөн хайрт эхнэртээ хандан: “
Хайрт гэргий минь сэтгэл амар сууж
байгаарай. Энэ газрын залуус хөнгөн
хуудгай. Чиний минь төрсөн нь бас сайхан
шүү. Бүү үүдний гадна гарч илрэн
салхиныг өдөөж, галыг үлээ / гэрээс гарч
салхилж болохгүй шүү/” гэхэд гэргий
Мядагмаа нь “Аяа хүү минь, сэтгэлээ сул
тавьж хурдан очоод үтэр түргэн ирэгтүн”
гэж хоёулаа нулимсаа арчиж салалцана.
Ийнхүү Раднаа эхнэрээс салж өдөр бүр
гэргийгээ санан бэтгэрч, сар шахам явж
Тарвагтайн газар ирэхэд урьдын хуучин
танилууд цөм найр тавин угтаж, дайлж
цайлан өдрийг өнгөрөөнө. Раднаа алс холын
аянд аяншиж, бас айл айлын дайлах идээ
ундаанаас харшилсан тул суулгалт өвчин
тусч, өдөр бүр эмч домч залан судас
бариулан эм уугаад намрын сүүл сард сая
эдгэж худалдааны ажил нь нэлээд саатсан
тул нэгэн жил хий хоосон өнгөрч, гэртээ буцах
ямар ч аргагүй болов. Раднаа хэдий гэргий,
гэрээ мөрөөдөн санах боловч өдөр өнгөрөх
тутамд санах нь багасч байлаа.
Харин гэргий Мядагмаа нь эр
нөхрийнхөө захиасыг даган гадагш
гаралгүй байсаар бүтэн жил тойрч, сар
шинийн баяртай золгожээ. Сар шинийн
баяр болж хүмүүс баярлан хөөрөрлдөж
байхад гагцхүү Мядагмаа л хайрт нөхрөө
хүлээн гэртээ уйтгарлан сууна. Гэсэнч
хайрт хүнтэйгээ уулзах жилийн хугацаа
өнгөрч байгааг мэдрэн зүрх нь баяраар
бялхавч ирнэ гэж товлосон өдрөөс нь
хоёр хоног өнгөрөхөд нөхөр нь ирсэнгүй.
Нэгэн өдөр Мядагмаа зарц бүсгүй
Дулмаар үзмэрч төлөгч хүнийг олуулан
нөхрөө ирэх өдрийг мэргэлүүлсэнд
зурхайн төлөгт нөхөр нь гэртээ буцах зам
зуур олз ашиг ихтэй явна. Хаврын сүүл
сарын дотор ирэх нь дамжиггүйй гэж
буусанд сэтгэл нь ихэд баярлан эр нөхрөө
итгэл дүүрэн хүлээх болов. Үүнээс хойш
цаг эргэх бүрт гэрийн үүдэнд гарч баруун,
зүүн этгээдийг ширтэн хүлээсээр гэвч
нөхөр нь ирсэнгүй зуны эхэн сартай
золгожээ. Ийнхүү нэгэн өдөр нөхрөө
хүлээн ирэх замыг ширтэн зогсож байгаад
нэгэн үзэсгэлэн төгөлдөр залуутай учирна.
Энэ сайхан залуу бол Дөрвөд аймгийн
Ховд хотын хүн бөгөөд нэр нь Балбар. 32
настай Раднаагаас хувь илүү үзэсгэлэнтэй
ажээ. Хүрээнд торго магнагийн худалдаа
хийхээр иржээ. Тэрээр энэ өдөр нутгийн
хүнээс ар гэрийн сураг чимээг сонсохоор
явж байв. Балбарын өмсөж зүүсэн, алхаж
гишгэх нь холоос харахад Мядагмаад
өөрийн нөхөр Раднаатай тун адил харагдсан
тул нөхрөө ирэв хэмээн баярлаж, үүднээс
лав гарч ажиглатал Балбар гэнэт түүнтэй
харц тулгаран учирч даруй Мядагмаагийн
үзэсгэлэн гоод сэтгэл автжээ.
Түүнээс хойш Балбар Мядагмаад
сэтгэл алдарч, түүнтэй уулзаж учрах
мөрөөдөлд автана. Мядагмаатай ойртохын
тулд мөн Раднаагийн гудамжинд амьдардаг
бэлэвсэн эхнэр Думааг ашиглан түүгээр зууч
хийлгэж, Мядагмаатай ойртох арга олжээ.
Балбар Думаа хүүхэнтэй уулзаж түүнд алт,
эрдэнэс бүхий шан харамж өгч гагцхүү
Мядагмаа хэмээх тэрхүү сайхан хүүхэнтэй
учруулж өгөхийг хүсэв. Угийн шунахай
сэтгэлт Думаа хүүхэнд ч энэ санал нүд
ирмэх зуур бүтэх мэт санагдсан боловч
тэрээр илүү их ашиг бодож “Энэ хэргийг
бүтээхэд хэцүү. Цаг хугацаа их орно чи
удаан хүлээж чадна гэвэл зуучилж өгье” гэж
Балбараас ам авна.
Раднаагийнх Буянт иргэний дэлгүүрийн
эсрэг орос маягийн давхартай модон байшинд
байдаг гэдгийг Думаа хүүхэн мэдэх бөгөөд нэгэн
арга сэдэж Балбарыг маргааш үдийн алдад
Буянтын дэлгүүрийн үүдэнд хоёулаа уулзъя тэнд
би өнгөт зүйлсийг зарна. Чи санамсаргүй ирж
надтай наймаа хийх дүр үзүүл. Би чамд юмаа
худалдахгүй гэж сүр бадрааж олны анхаарлыг
татахад Мядагмаа хүүхний зарц охин Дулам ирэх
үеэр түүнд эд бараагаа гайхуулж сонирхлыг нь
татъя Дулам эзэн авхай Мядагмаад уламжлахад
түүний гэрийн босгыг алхах завшаан тохиолдох
байх. Хэрэв энэ хэрэг бүтвэл чи түүний гэрийн
хажуугар эргэлдэхгүй даруйхан буудалдаа очоод
хүлээж байгаарай эгч нь хэргийг нь бүтээнэ гэж
ам өгнө.
Дулам авгайн төлөвлөгөө ч биелэлээ олж,
Раднаагийн гэрийн босгыг алхсан тэр өдрөөс
уйтгар гунигт авсан Мядагмаагийн сэтгэлийг
сэргээж, улмаар Мядагмаа, Думаа хоёр эгч дүүс
мэт дотно нөхөрлөнө. Думаа түүнд орчлонгийн
түмэн зүйл, сайн ба саар явдлын талаар үргэлж
ярьж ганцаардсан Мядагмаад хань болсоор.
Нэгэн үдэш тэр хоёрын яриа ихдэж оройтсон тул
Мядагмаа Думаа хүүхнийг гэртээ хонохыг хүснэ.
Думаа цааргалсан хэдий ч Мядагмаагийн
ятгалганд орж, тэднийд хонох болов. Энэ
завшааныг алдалгүй Думаа хүүхэн Мядагмааг
Балбартай учруулах төлөвлөгөөгөө
хэрэгжүүлэхээр зорих бөгөөд зарц бүсгүй
Дуламыг аргалан Балбарыг Раднаагийн гэрт
оруулж, шатны доор нууна.
Ингээд Думаа Мядагмаатай зэрэгцэн
хэвтэж, ертөнцийн элдэв сонин, эр эмийн
жаргал цэнгэлийн тухай ярихад
Мядагмаагийн дотор сэргэж, угаас хайрлаж,
хайрлуулахын жаргал амсаагүй удсан
сэтгэлийн дотор янагийн гал бадарч байх үед
Балбарыг нүцэглэн Мядагмаагийн өвөрт
оруулжээ. Хайр сэтгэл, янаг амрагийн илчэнд
автсан Мядагмаа даруй Балбарыг тэврэн
дөрвөн нүд ширтэлцэн харилцан шимэлцэн
янагийн үйлэнд автжээ. Энэ завсар Мядагмаа
өөрийн хайрт эр Раднаатайгаа уулзсан мэт
болж, сэтгэлийн жаргал эдлэв.
Өглөө болж Мядагмаа хайрын харцаар
өөрийг нь ширтэх Балбараас хэн гэдгийг нь
асуухад Балбар түүнд анх сэтгэл алдарч,
уулзан учрахын тулд Думаа хүүхнээр хэрхэн
зуучлуулсан тухайгаа бүгдийг үнэнээр нь
хэлнэ. Думаа хүүхэн ч өөрийн үйлдийг
буруугүй хэмээн би зөвхөн та хоёрын
жаргалын төлөө тус болсон гэж өөрийгөө
хамгаална. Үүнээс хойш Мядагмаа ч Балбарт
сэтгэл алдарч, өөрийн нөхөр Раднааг санах
нь Балбараар солигджээ. Энэ цагаас хойш
Мядаг, Балбар хоёр бие биедээ ихэд дасч
Балбар өөрийн эхнэрийг умартан
Мядагмаагийнд хонон өнжин жаргаж байлаа.
Мөн энэхүү явдлаа гэрийн эзэн Раднаад
хэрхэвч хэлүүлэхгүй гэж зарц бүсгүй Дуламд их
шан харамж өгнө. Тэр хоёр ийнхүү жаргалтай
хоногуудыг өнгөрүүлсний эцэст хайрт залуу
Балбар нь өөрийн худалдааны ажил саатсан тул
явах болно. энэ учраа Мядагмаад хэлэхэд
Мядагмаа: Би чамайг даган эндээс оргон явж,
хамт амьдарна гэв. Үүнд Балбар хэрхэвч тэгэж
болохгүйээ чи бид хоёрын явдлыг Думаа хүүхнээс
авхуулаад гэрийн эзэнд мэдэгдэх өчнөөн хүн бий.
Харин хойт жил би энд ирээд нэгэн сэлүүн
буудалд бууж чамтайгаа учран хамт эндээс оргон
явбал хэн ч бид хоёрыг мэдэхгүй. гэхэд Мядагмаа
“Хэрэв чамайг хойт жил бас ирэхгүй бол хэрхэх вэ
хэмээхэд: Балбар даруй зүйл зүйлээр амлав.
Ингээд Балбартай байх өдрүүдээ
жаргалтай өнгөрөөж, явах үед нь эхнэр
эрдэнийн хайрцгаа нээж, Очирбай хааны сувд
эрдэнийн бөөртэй, өмнөд далайн шүрээр
засаж сийлбэрлэсэн шүрэн эрих гаргаж
Балбарт өгөөд: “Энэ эрих бол баян
Раднаагийн арван үед уламжилсан эрдэнийн
эд, газар дээр ганцаас илүүгүй ховор эд юм.
Үүнийг чамдаа эргэн уулзахын бэлгэ болгож
өгье гэсэнд Балбар эхнэрийн хайранд уярч
даруй уйлсаар байхад Мядагмаа эрихийг
өөрийн гараар Балбарын хүзүүнд зүүн өгч
Дулам охиныг дуудан үүдийг нээлгээд өөрийн
биеэр үдэн мордуулав.
Балбар хайртынхаа өгсөн эрихийг олсон
өдрөөс өөрөөсөө салгалгүй өдөр бүр гартаа
зүүж, шөнө бүр хүзүүндээ зүүж унтана. Замд
гарч нэгэн сар болоод Улиастай хотод ирэв.
Энэ газар мөн л олон газрын худалдаачин
цугласан их хөлийн газар бөгөөд Балбар нэгэн
пүүсийг олж бараа таваараа тушаана. Нэгэн
өдөр айлын хурим дээр байж байгаад нэгэн
хутагт хүнтэй таарав. Тэр хүн бол баян Раднаа
бөгөөд олон газар явж, худалдаа арилжаа нь
ашигтай байсан тул нэрээ нууцлан Лодой
нэрээр явна. Балбар түүнийг Раднаа гэдгийг
мэдэхгүй тул түүнтэй танилцаж басхүү нас
намба, зүс царай ойролцоо тул харилцан
амраглаж ах дүү мэт сайн нөхөд болжээ.
Нэгэн удаа Раднаа худалдааны ажлаа
цэгцлээд нутгийн зүг явахын өмнө Балбарын
буудалд очиж салах ёс хийхэд Балбар дарс
бэлтгэн нөхөр Лодойтой машид баясан дотно
ярилцана. Энэ үе таван сарын дунд үе, бахим
халуун болсон тул Балбар хувцсаа тайлж,
дарс ууж байх үед Раднаагийн шүрэн эрих ил
гарна. Раднаа гэнэт өөрийн эрихийг таньсан
боловч таниагүй дүр эсгэн улмаар эрихний
сайхныг магтан учрыг асуухад Балбар түүнд
Их хүрээнд суух баян Раднаагийн тухай
улмаар өөрөө түүний эхнэр Мядагмаад
хайртай болж, хайрт хүүхэн Мядагмаа нь эргэн
уулзахын бэлгэ болгож, авааль эрийнхээ
эрихийг өгсөн тухай цөмийг ярина.
Ингээд Раднааг явах болоход Балбар
түүгээр хайрт хүүхэн Мядагмаад нэгэн битүүмж
бичиг хүргүүлэхээр болно. Раднаа зөвшөөрсөн
хэдий ч сэтгэл дотор нь уур, бухимдлаар буцалж
байлаа. Маргааш нь мордох үеэр Балбар ирж
бичгийг Раднаад өгч сайн аваачиж өгнө үү хэмээн
байн байн гуйж өгөхөд Раднаагийн царай шороо
мэт болж, дуу нь гарч өгөхгүй болов. Балбарыг
одсоны хойно битүүмжийн дээрх бичгийг үзвэл:
“Энэ бичгийг Их хүрээний баруун өмнөх Сайд
бэйсийн хорооны баян Раднаагийн гудамжны
баруун үзүүрт суух хүүхэн Думаагийн гэрт хүргэ”
хэмээжээ. Раднаа түүнийг үзээд улам уурлаж
хоёр тийш нь татсанд урагдаад түүний дотроос
дөрвөн ам бажгар дурдан алчуур гарч түүний
нэгэн үзүүрт таван цэнгийн алтан бөгж зангиджээ.
Бичгийг уншвал: “Өчүүхэн эл хоёр зүйлийг
эрхэм авгай уламжлан сэтгэлийн амраг нөхөр
Мядагмаад өгч өчүүхэн төдий тэмдэг
болтугай. Харилцан уулзах болзоо хойтон
жилийн хаварт буй” гэжээ. Рандаа ихэд
уурлан бичгийг урж галд хаяад бөлзгийг авч
модон дээр тавин хутгаараа хоёр анги болгон
цавчаад гэнэт эд мөрийн баримт болгон
үлдээхээр бөлзгийг даруй хумин авч алчуурт
боон гэрийн зүг хөсгийг яаруулан явна.
Гэртээ ирэхэд нэгэнт Раднааг гэх сэтгэлгүй
болсон Мядагмаа түүнтэй мэндийн төдий
дуугарч ядан байлаа. Раднаа өөрийг нь
хүлээж чадаагүй Мядагмаад хичнээн хорсовч
түүнээ ил гаргаж чадахгүй байна.
Ингээд хөсөг ачаагаа янзалж дуусаад
хадам эцэг эхээ эргэнэ хэмээн гарч
жинчний майханд хоноод эргэж гэртээ ирэн
Мядагмаад эцэг эх чинь өвчинд нэрвэгдээд
хэцүү байна. Би нэг шөнө сахиж хонов.
Одоо чи даруй тэдэндээ оч гэнэ. Мядагмаа
нөхрийн үгэнд итгэж хүүхнийг ээж аавдаа
яаран очих үед Раднаа Дуламд
ханцуйнаасаа нэгэн бичиг гарган түүнд
өгөөд “Чи энэ бичгийг аваачиж Санжид
өвгөнд өгөөд даруй сүйхийг даган ир” гэж
тушаана. Тэндээс Мядагмаа эцэг эхдээ
хүрээд цөм бие сайн байхыг үзээд ихэд
цочив.
Эцэг эх нь Мядагмааг ийнхүү гэнэт
ирсэнд гайхаж байв. Энэ нь Раднаагийн
эхнэрээ төрхөмд буцаасан шийдвэр байлаа.
Ингээд Раднаа өөрийн эхнэрийн гэмийг
Санжид өвгөнд бүгдийг хэлж, Мядагмаа ч эр
нөхрөө хүлээж чадалгүй өөр хүнд сэтгэлээ өгч
хайрын бэлгэдэл болсон эрихийг Балбарт
өгснөө ч хүлээнэ. Ийнхүү хэдэн сар болсны
дараа эцэг нь Урайнхайн Тагнын газрын
захирагч Буян нэрт түшмэлд Мядагмааг эхнэр
болгон өгнө. Мядагмаагийн зарц хүүхэн
Дуламыг байцаан шийтгэж ам алдуулж, үнэн
учрыг хэлүүлээд янханы газар худалджээ.
Думаа хүүхнийг олж гэсгээн цээрлүүлэх
гэсэнд тэр оргон ор сураггүй болно.
Энэ үед Балбар Улиастайд худалдааны ажлаа
дуусан Ховдод гэртээ эхнэр Хандын дэргэд ирсэн хэдий ч
гагцхүү зүрхний хайрт Мядагмаагаа санан хайрын
бэлгэдэл шүрэн эрихээ харж санаа алдан сууна. Эхнэр
Ханд нь нөхрөө унтсаны хойно эрихийг нь авч учрыг
мэдээд түүнийг байшингийн дээр нууна. Балбар өглөө
сэрээд эрихээ эс олж цухалдаад эхнэрээ хараан аашилж
хоёр гурван хоног хэрүүл шуугиантай байв. Ингээд
Балбар мөнгө, хөсгөө цуглуулж нэгэн бага хүүхдийг
дагуулан Их хүрээнд ойртон ирэх үедээ дээрмийн
бүлгийнхэнд баригдаж эд хөрөнгөө дээрэмдүүлэн арай
гэж тэднээс амь мултарч нэгэн танил буудалдаа ирж,
Думаа хүүхнийг сураглахад гэрийн эзэн Дамба Думааг
Раднаа ноён барьж шийтгэх гэхэд ор сураггүй алга
болсон хийгээд өөрийн сэтгэлийг умартсан эхнэр
Мядагмааг Урианхайн нэг ноёнд бага хатан болгон өгсөн
тухай ярихад Балбар үүнийг сонсоод ухаан балартах мэт
болж, улмаар шөнө нь бие нь хөрч халуурсаар өвчин
олно.
Балбарын өвчин улам хүндэрсний
улмаас Дамбыг гуйж Ховдод суух эхнэр
Ханддаа өөрт тохиолдсон бүх зүйлийн
талаар дурдан бичиг илгээнэ. Ханд бичгийг
үзэж үнэхээр нөхрийн төлөө сэтгэл
зовинож, хөтөч Лувсанг дагуулан хүрээг
зүглэн одно. Заяын хүрээ хүрээд хамт
нөхөр болж явсан Лувсан нь өвчин олж
улмаар нас барсанд Чойжил, Должин
хэмээх эр, эм хоёрыг хань болгон Их
хүрээнээ арай гэж Дамбынд очиход нөхөр
Балбар нь өвчнөө даалгүй таван өдрийн
өмнө насыг барсан байв.
Ханд нөхрийн хойноос сэтгэлээр унаж,
басхүү хойдын буян номыг сайтар үйлдээд
нэгэн сар болоод нутгийн зүг явах болно.
Гэвч түүнд нутагтаа очих чадал байсангүй.
Ингээд Ханд Дамбын нутагт үлдэж Сүрэнжав
хэмээх хөгшин авгайн дэргэд сууж, түүнээс
дээл, хувцас оёх арга ухаанд суралцах болно.
Улмаар Сүрэнжав Хандыг Раднаатай
танилцуулж түүний гэрийн оёдолчноор
ажилуулахаар болов. Хандыг Раднаа ихэд
таалж, хэдийгээр урьд эхнэрийн сайханд
хүрэхгүй ч хөнгөн шаламгай хөдөлгөөнтэй,
хурц ухаантай тул Хандыг хатнаа болгож суух
болно.
Нэгэн өдөр Хандын дээл хувцасны
дотор өөрийнх нь шүрэн эрих байхыг Раднаа
олж үзээд учрыг асуувал Ханд урьдын нөхөр
Балбарын тухай ярьж энэ эрихээс болж
нөхрөөсөө салах болсноо хэлнэ. Балбар
учрыг мэдээд уг эрих өөрийнх нь эрих
болохыг хэлж, улмаар түүний нөхөр Балбар
өөрийн эхнэр Мядагмаа хоёрын хайр
сэтгэлийн тухай бүх түүхийг хэлж, Балбар
Мядагмаагийн дурсгал болгож эрихийг
хадгалж байсныг өгүүлнэ. Энэ нь даруй
Балбар, Мядагмаа хоёроос авч байгаа Ханд,
Раднаа хоёрын өшөө авалт болж буйд хоёул
сэтгэл нийлэн улам их янагших болно.
Ингээд тэр хоёр ханилан жил өнгөрсний
хойно Раднаа Тарвагтайд очиж арилжаа
хийхээр явах замд Тагна уулыг дайрч одов.
Нэг өдөр хотод булга халиуны арьс
худалдан авч тооцоогоо хийгээд дууссаны
хойно гэрийн эзэн өвгөн маш сайн хар булга
нэгийг гэдрэг хулгайлж аваад хэргээ
хүлээхгүй байхад нь Раднаа уурлаж
ханцуйнаас нь бариад нэгжсүгэй хэмээн
санамсаргүй очиж өвгөнийг татсанд газар
унаад амьсгал хураана. Өвгөний үр хүүхэд,
хөвгүүд охид уйлан бархирч нэгэн зэрэг
ирээд Раднааг барьж хэрэг шүүх газар
хүргэнэ. Энэ хэргийг Тагна уулын захирагч
түшмэл Буян шүүх болно.
Мядагмаа өөрийн хуучин нөхөр
Раднааг хэрэгт холбогдсоныг мэдэж
түүнийг хэлс хэргээс ангижруулахын тулд
нөхөр Буянгаас гуйж өөрийн нагац ах минь
хэрэгт холбогджээ түүнийг минь суллаж
өгөөч гэж олонтаа гуйсны эцэст Раднааг
санамсаргүйгээр хүний аминд хүрсэн, тэр
өвгөн ч үхэх насандаа ойртсон байсан
гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй
болгож, Раднаагаас өнгөрөгч өвгөний
хойдын явдлын бүх зардлыг гаргуулж
чөлөөлнө.
Улмаар Мядагмаа, Раднаа хоёр урьдын
сэтгэлт эр, эм байсан түүхээ Буянд ярихад
угийн зөөлөн сэтгэлт Буян тэр хоёрын урьдын
үнэн хайрыг хүндэлж, басхүү Мядагмаатай
ханилан суусаар гурван жил өнгөрөхөд үрийн
заяа олоогүйг бодож, тэр хоёрт дахин
хамтдаа амьдарцгаа даа хэмээхэд хоёул
Буянд сөгдөн мөргөв. Тэндээс Раднаа
Мядагмааг гэртээ авч хариад Хандтай
золгуулав. Ингээд Ханд насаар эгч тул
Раднаагийн төв эм болж, Мядагмаа
хажуугийн эм нь болов. Ханд, Мядагмаа хоёр
эгч дүү мэт дотносож, үүнээс нэгэн эр хоёр
эхнэртэй өнө удтал сайхан жаргав.
Өгүүлэх ину:
Баян залуу Балбар
хэмээгч худалдаачин нь
Бас нэгийг олохын тулд
явж сүйдэв.
Бага эхнэр
Мядагмаа хэдий
үзэсгэлэн боловч
Бас эгэж дахин
ичингүйрэв
Шударгагүй арга мэхийг
үүсгэж
Шулуун ардын журам
ёсыг сүйтгэсэн
Шулам хүн Думаа
хүүхнийг үзэгчид
Шунал бузрын жуучид
явахыг цээрлэ.
Ховдод байсан Ханд
хэмээх эхнэрийн бие
Хол газар харьд ирсний
хойно
Холбосон нөхөр
Балбараа үхүүлж
Хожимд нь Раднаад очих
нь сонирхолтой.
Тэнгэрийн зохиолоор
хариуг аваад
Тэнэж бас Тагнад
хүрсний хойно
Тэр эхнэр Мядагмааг
дахин олсон нь
Тэнгэрийн журамт Буян
түшмэлийн ач болой.
Онц сайхан үзэсгэлэн
зүс нь
Олонд нэгэн жигд үгүй
тул
Оюун төгс та минь
бусдын хувьд бүү
шунахайр
Олсон түүнээс илүү гарч
бүү сүйдэгтүн
Угаас баялаг хэмээгч
Раднаа хэмээгчийн
үлгэр нь энэ.
Угаас баялаг хэмээгч
Раднаа хэмээгчийн үлгэр
энэ нь
Урьдаас уламжилсан
сувдын цамцаас төржээ
Ухаан төгс нөхдийн
зугаацалд зориулан
Урвуулан найруулж
цацруулсан нь Бодой
болой.
Туужийн үзэл санаа, дэвшүүлсэн асуудал:
Уг туужийн үзэл санаа нь хүний аж амьдрал
сайн ба муу үйлийн эрхэнд ээлжлэн байдаг. Хүн
бурхнаас заяасан үйлийн эрхээр жаргал зовлон
аль алиныг амсаж байдаг хэдий ч ерөөс өөрт
заяасан аз жаргалыг тухайн хүн өөрийн оюун
ухаанаар хааш нь залахаа удирдаж байдаг. Зарим
нэг нь зөв тийш нь залж байхад нөгөө хэсэг нь
буруу замаар будаа тээх нь олонтаа. Харин хувь
заяагаа буруугаар эргүүлж хүслээ хэтрүүлж шунал
нь ихэдсэн үед муу зүгийн тэнгэрийг өөртөө урин
залж тэр нь зовлонгийн үүд хаалгыг нээж байдгийг
сургамжилсан бөгөөд үүнийг зохиолын гол баатар
Раднаа, Балбар, Мядагмаа, Думаа нарын дүрээр
товойлгон дүрсэлжээ.
Өөрөөр хэлбэл, зохиолын гол дүр
Раднаа худалдаа наймааны олз ашиг
хөөн явсаар өөрийн амьдралаа умартан
зүрхний хайрт гэргий Мядагмаагаасаа
хагацаж, хүрээний хүүхэн Думаа эд
хөрөнгийн шуналаасаа болж бусдын
амьдралд саад учруулж байгаа бол
Мядагмаа, Балбар нар сэтгэлийн тэвчээр
алдан дотоод сэтгэлийн хувьд шунахайрч
эцэстээ тогтсон амьдрал хувь заяанаасаа
салж, нэг нь нөхөртөө хөөгдөж, нөгөө нь
хувь ерөөлгүй хайрынхаа золиосонд
ертөнцийн мөнх бусыг үзүүлж байна.
Туужийн туурвилзүйн онцлог:
Энэхүү тууж нь дорно дахины бүтээл туурвилын
сэтгэлгээний уламжлалт хэв маягт тулгуурлан зохиогджээ. Өөрөөр
хэлбэл эртний Энэтхэг, Хятадын хашлагат үлгэр өгүүллийн хэв
маягийг баримталсан үйл явдлын 4 хэсгээс бүрдсэн байна. Хэсэг
бүрийн төгсгөлд тухайн хэсгүүдийн гол утга санааг илтгэсэн
шүлгийн мөртүүдийг шигтгэж өгсөн нь зохиолын бүтэц,
байгууламжийн хувьд өвөрмөц өнгө аясыг бий болгожээ.

More Related Content

What's hot

магтаал
магтаалмагтаал
магтаалnara0314
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргуудbayarmaa_mish
 
Oguulberiin baimj
Oguulberiin baimjOguulberiin baimj
Oguulberiin baimjsaixana
 
эсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгэсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгpvsa_8990
 
миний нутаг у.з г.эрдэнэтуяа
миний нутаг у.з г.эрдэнэтуяаминий нутаг у.з г.эрдэнэтуяа
миний нутаг у.з г.эрдэнэтуяаadmin44
 
Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх нь
Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх ньХуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх нь
Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх ньUmguullin Mongol Umguulugch
 
9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эх9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эхoogii553
 
ПАРЛАМЕНТЫН-МЭТГЭЛЦЭЭНннннннн.pptx
ПАРЛАМЕНТЫН-МЭТГЭЛЦЭЭНннннннн.pptxПАРЛАМЕНТЫН-МЭТГЭЛЦЭЭНннннннн.pptx
ПАРЛАМЕНТЫН-МЭТГЭЛЦЭЭНннннннн.pptxMindControl4
 
тоо ширхгийг заан нэрлэсэн үг
тоо ширхгийг заан нэрлэсэн үгтоо ширхгийг заан нэрлэсэн үг
тоо ширхгийг заан нэрлэсэн үгdelgermoron
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгаmuuduu
 
үлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхүлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхsaruush undrah
 
д.мөнхмаа
д.мөнхмаад.мөнхмаа
д.мөнхмааaltaa e
 
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэгBaagiib728
 
үгийн утгын ангилал
үгийн утгын ангилалүгийн утгын ангилал
үгийн утгын ангилалmuuduu
 
11р анги уран зохиол
11р анги уран зохиол11р анги уран зохиол
11р анги уран зохиолshand1_ch.tungaa
 
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдМонгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдNational University Of Mongolia
 

What's hot (20)

магтаал
магтаалмагтаал
магтаал
 
сургалтын аргууд
сургалтын аргуудсургалтын аргууд
сургалтын аргууд
 
Чингис хичээл
Чингис хичээлЧингис хичээл
Чингис хичээл
 
Oguulberiin baimj
Oguulberiin baimjOguulberiin baimj
Oguulberiin baimj
 
эсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үгэсрэг ба ойролцоо үг
эсрэг ба ойролцоо үг
 
миний нутаг у.з г.эрдэнэтуяа
миний нутаг у.з г.эрдэнэтуяаминий нутаг у.з г.эрдэнэтуяа
миний нутаг у.з г.эрдэнэтуяа
 
Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх нь
Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх ньХуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх нь
Хуульд өгүүлбэр зүйн тэмдэглэгээг хэрэглэх нь
 
9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эх9. хүүрнэмж эх
9. хүүрнэмж эх
 
ПАРЛАМЕНТЫН-МЭТГЭЛЦЭЭНннннннн.pptx
ПАРЛАМЕНТЫН-МЭТГЭЛЦЭЭНннннннн.pptxПАРЛАМЕНТЫН-МЭТГЭЛЦЭЭНннннннн.pptx
ПАРЛАМЕНТЫН-МЭТГЭЛЦЭЭНннннннн.pptx
 
тоо ширхгийг заан нэрлэсэн үг
тоо ширхгийг заан нэрлэсэн үгтоо ширхгийг заан нэрлэсэн үг
тоо ширхгийг заан нэрлэсэн үг
 
баймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утгабаймж бүтээврийн утга
баймж бүтээврийн утга
 
үлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нхүлэмжийн чанар.нх
үлэмжийн чанар.нх
 
д.мөнхмаа
д.мөнхмаад.мөнхмаа
д.мөнхмаа
 
Үг бүтэх арга
Үг бүтэх аргаҮг бүтэх арга
Үг бүтэх арга
 
4 цаг шүлгийг заах арга зүй
4  цаг шүлгийг заах арга зүй4  цаг шүлгийг заах арга зүй
4 цаг шүлгийг заах арга зүй
 
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
 
үгийн утгын ангилал
үгийн утгын ангилалүгийн утгын ангилал
үгийн утгын ангилал
 
11р анги уран зохиол
11р анги уран зохиол11р анги уран зохиол
11р анги уран зохиол
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалдМонгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
Монгол хэлний хэлц үгийг ангилах асуудалд
 

Viewers also liked (10)

цахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөсцахилж яваа гөрөөс
цахилж яваа гөрөөс
 
estrat AWS Cloud Breakfast
estrat AWS Cloud Breakfastestrat AWS Cloud Breakfast
estrat AWS Cloud Breakfast
 
Чойжид дагины тууж
Чойжид дагины туужЧойжид дагины тууж
Чойжид дагины тууж
 
бүргэдийн баяр
бүргэдийн баярбүргэдийн баяр
бүргэдийн баяр
 
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улсманжийн эрхшээлийн үеийн монгол улс
манжийн эрхшээлийн үеийн монгол улс
 
Olon ulsin hariltsaani tuuh lekts
Olon ulsin hariltsaani tuuh lektsOlon ulsin hariltsaani tuuh lekts
Olon ulsin hariltsaani tuuh lekts
 
D.Natsagdorj tuuver zohiol
D.Natsagdorj   tuuver zohiolD.Natsagdorj   tuuver zohiol
D.Natsagdorj tuuver zohiol
 
Uran zohiolin dur
Uran zohiolin durUran zohiolin dur
Uran zohiolin dur
 
Б.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатанБ.Ринчен - Ану хатан
Б.Ринчен - Ану хатан
 
Bk setguul
Bk setguulBk setguul
Bk setguul
 

Similar to orchin uyiin uran zohiol

Австралийн монголч эрдэм Игорь дэ Рахивилц
Австралийн монголч эрдэм Игорь дэ РахивилцАвстралийн монголч эрдэм Игорь дэ Рахивилц
Австралийн монголч эрдэм Игорь дэ РахивилцNational University Of Mongolia
 
Монголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанМонголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанNational University Of Mongolia
 
роман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамирроман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамирTserensonom Nyamsvren
 
XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын...
XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын...XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын...
XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын...Urtaa Lozboo
 
суис сбс 330 анги 1-р баг
суис сбс 330 анги 1-р багсуис сбс 330 анги 1-р баг
суис сбс 330 анги 1-р багTseveldorj Munhtulga
 
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzuiUndesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzuiUuganbayar Uuganaa
 
дэлхийн уран зохиол 11 р анги
дэлхийн уран зохиол 11 р ангидэлхийн уран зохиол 11 р анги
дэлхийн уран зохиол 11 р ангиBolopchimeg Bolopoo
 
Английн монголч эрдэмтэн Чарьлз Бауден
Английн монголч эрдэмтэн Чарьлз БауденАнглийн монголч эрдэмтэн Чарьлз Бауден
Английн монголч эрдэмтэн Чарьлз БауденNational University Of Mongolia
 
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжилgbd01
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнGan-Erdene Myagmar
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнGan-Erdene Myagmar
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнGan-Erdene Myagmar
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнGan-Erdene Myagmar
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнGan-Erdene Myagmar
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнGan-Erdene Myagmar
 
монголын шинэ үеийн урлаг
монголын шинэ үеийн урлагмонголын шинэ үеийн урлаг
монголын шинэ үеийн урлагTand amjilt Husie
 

Similar to orchin uyiin uran zohiol (20)

Австралийн монголч эрдэм Игорь дэ Рахивилц
Австралийн монголч эрдэм Игорь дэ РахивилцАвстралийн монголч эрдэм Игорь дэ Рахивилц
Австралийн монголч эрдэм Игорь дэ Рахивилц
 
антонэ мостаэрт
антонэ мостаэртантонэ мостаэрт
антонэ мостаэрт
 
Монголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаанМонголын нууц товчоон ба Чингис хаан
Монголын нууц товчоон ба Чингис хаан
 
роман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамирроман.тунгалаг тамир
роман.тунгалаг тамир
 
Mongol helnii uge san sudlagch jodovjav tumurtseren
Mongol helnii uge san sudlagch jodovjav tumurtserenMongol helnii uge san sudlagch jodovjav tumurtseren
Mongol helnii uge san sudlagch jodovjav tumurtseren
 
11 узохиол
11 узохиол11 узохиол
11 узохиол
 
Heregtei medee
Heregtei medeeHeregtei medee
Heregtei medee
 
XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын...
XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын...XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын...
XX зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын...
 
суис сбс 330 анги 1-р баг
суис сбс 330 анги 1-р багсуис сбс 330 анги 1-р баг
суис сбс 330 анги 1-р баг
 
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzuiUndesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
Undesnii_bichig_usgiin_bayart_zoriulsan_sanamj_uguh_nomzui
 
дэлхийн уран зохиол 11 р анги
дэлхийн уран зохиол 11 р ангидэлхийн уран зохиол 11 р анги
дэлхийн уран зохиол 11 р анги
 
Английн монголч эрдэмтэн Чарьлз Бауден
Английн монголч эрдэмтэн Чарьлз БауденАнглийн монголч эрдэмтэн Чарьлз Бауден
Английн монголч эрдэмтэн Чарьлз Бауден
 
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил:  Уран сайхны  болон эдийн соёлын  хөгжил
: Уран сайхны болон эдийн соёлын хөгжил
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
цэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэнцэндийн дамдинсүрэн
цэндийн дамдинсүрэн
 
монголын шинэ үеийн урлаг
монголын шинэ үеийн урлагмонголын шинэ үеийн урлаг
монголын шинэ үеийн урлаг
 

orchin uyiin uran zohiol

  • 2. МОҮУЗ-ын үечлэл دÓÇ-ûí ýõëýë áà ¯Ý×Õ-íèé ¿åèéí óðàí çîõèîë. /1911-1921/ Агуулга-1
  • 3.
  • 4. Àðäûí õóâüñãàëûí ýõýí ¿åèéí óðàí çîõèîë. /1921-1937/ 1. Хувьсгалт уран зохиол 2. Оюун сэтгэлгээний уран зохиол
  • 5.
  • 7. Äàéíû ¿åèéí óðàí çîõèîë /1937-1948/ Ýíý ¿åèéí óðàí çîõèîë íü äýëõèéí 2-р äàéíû ¿åèéí Ìîíãîëûí íèéãìèéí ñýòãýõ¿é áà íèéãìèéí ¿çýë ñàíààíû ãîë õàíäëàãûã èëð¿¿ëñýí, ýíõèéã ýðõýìëýæ äàéíûã ýñýðã¿¿öñýí, Ìîíãîë Ǻâëºëòèéí àðä ò¿ìíèé íàéðàìäàë , óëààí àðìèéí ÿëàëòûã ìàãòñàí, ìºí ýõ îðîí÷ áààòàðëàã çîðèãèéí äóóëàë øèíæòýé ñýäýâ àãóóëãûí íèéòëýã øèíæèéã àãóóëäàã.
  • 8.
  • 10. Соцалист реализмын үеийн уран зохиол /1948-1980-аад оны дунд үе/
  • 11. Соцалист реализмын үеийн уран зохиол /1948-1980-аад оны дунд үе/ Соцалист реализмын эхлэл үеийн уран зохиол /1948-1950-иад оны дунд үе/
  • 13.
  • 14. Соцалист реализмын эхлэл, төлөвшлийн үеийн уран зохиол /1950-1970 оны дунд үе/
  • 16.
  • 17. Соцалист реализмын оргил, хямарлын үеийн уран зохиол /1970-аад оны дунд үеэс 1980-аад оны дунд үе/
  • 18.
  • 19. Шинэхэн үе буюу чөлөөт сэтгэлгээний үеийн уран зохиол /1980-аад оны дунд үеэс өнөө хүртэл/
  • 21.
  • 22.
  • 23.
  • 24.
  • 25.
  • 26. Семинар-1 МОҮУЗ-ын хөгжлийн талаарх утга зохиол судлаачдын үзэл баримтлалд дүгнэлт хийх . Монголын утга зохиол судлаач шүүмжлэгчдийн товч танилцуулга
  • 27. Сэдэвтэй холбогдуулан уншиж, судлах судалгааны бүтээлүүд: • “Утга зохиол шинжлэл” МУБИС, МоСС, Уран зохиолын тэнхим, УБ, 2006 • Галбаатар.Д, “Социалист реализм ба Монголын уран зохиолын үечлэлийн асуудал”, “Монголын уран зохиолын онол түүхийн зангилаа асуудлууд” УБ, 2001 /хуудас 220-229/ • web saite: • google.mn • mongolstudy.blogspot.com • khelzohiol.mn • www.mirnom.mn • erdem.hel soyol
  • 28. Д.ГалбаатарОвог нэр: Дашлхүмбэ Галбаатар Төгссөн сургууль:  Архангай аймаг дахь Багшийн сургууль  МУИС  ЗХУ-ын А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курс Судалгааны чиглэл:  Монголын эрт, эдүүгээгийн уран зохиол  Уран зохиолын онол, түүх, шүүмжлэл Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор
  • 29. Бүтээлүүдээс нь: Сурах бичиг, толь, гарын авлага • ХХ зуун - Модернизм- Сонгодогууд /Дэлхийн уран зохиолын түүхийн гарын авлага/. Тэргүүн дэвтэр УБ 1995 /8 хх/ • ХIХ зууны төгсгөл, ХХ зууны Оросын модернизм. /Оросын уран зохиолын түүхийн сурах бичиг/ Доод дэвтэр УБ. 1997 /16 хх/ /1998 онд Засгийн газрын дэргэдэх Шинжлэх Ухаан Технилогийн Сангийн гутгаар зэрэг шагнал хүртжээ/ • Монголын орчин үеийн уран зохиолын түүх /Гутгаар боть/ УБ. ШУА ХЗХ. 1998. Хамтын бүтээл /45 хх/ • Уран зохиолын онолын үндсэн ойлголт, нэр томъёоны тайлбар толь. /Нэмэн засварласан I, II, III, IY удаагийн хэвлэл/ УБ. 1990, 1993, Сөүл 1995, Токио 2002 /8- 35 хх/ | Ш хэвлэл нь МУИС-ийн Эрдмийн Зөвлөлийн нэрэмжит тэргүүн шагнал, IY хэвлэл нь 2002 оны судалгааны шилдэг бүтээлийн номинацаар “Алтан өд” шагналыг хүртжээ.| • Уран зохиол-I /ЕБДС-ийн 6-7-р ангийн сурах бичиг/ УБ. 2006 • Багшийн ном /Багшид зориулсан заах аргын гарын авлага/ УБ. 2006
  • 30. Судлал, шүүмжлэлийн ном • Гэгээн алсад одох юмсан /Уран сайхны шүүмжлэлийн түүвэр/ УБ. 1989 /3 хх/ • Үгийн урлагийн ертөнцөд хийсэн тэмдэглэл. /судлал шүүмжлэлийн бүтээлийн түүвэр/ УБ. 1996 /15 хх/ • Хөөрөлдөөн /Утга зохиолын онол, түүхийн асуудал/ УБ. 1997 /6 хх/ • Эрс эргэлтийн босгон дээр /Цаг үе- уран зохиол- онолын чиг хандлага/ УБ. 1997 /3 хх/ • Монголын орчин үеийн уран зохиолын түүхэн сургамж. УБ. 1999 /Хамтын бүтээл/ • Урлахуйн галыг бадраагч, эндүүрлийн гэмийг арилгагч зул. УБ. 2006, 408 тал хуудас...
  • 31. Г.ГалбаярОвог нэр: Гомбосүрэн Галбаяр Төгссөн сургууль: • МУИС-ийн МХСС • МУИС-ийн ЭЗС Судалгааны чиглэл: • Монголын уран зохиолын түүх • Уран зохиолын шүүмжлэл • Уран зохиолын онол Албан тушаал: МУИС-ийн МХСС-ийн Утга зохиолын тэнхимийн багш Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/
  • 32. Бүтээлүүдээс нь: НОМ, СУРАХ БИЧИГ, ГАРЫН АВЛАГА • Уран зохиол шинжлэлийн лекц" Уб., 235 тал (хх 14,6). ISBN 99929-5- 611-9 • (2003) "Дэлхийн уран зохиолын бага нэвтэрхий толь" /А. Шархүү, Ч. Дагвадорж нарын хамт/ Уб., 280 тал (хх 35). ISBN 99929-78-09-0 • (2003) "Сорил-2003" /Хамтын зохиогч. Өрнө дахины уран зохиолын хэсэг/ Уб., МУИС-ийн МХСС-иас эрхлэн гаргасан. • (2004) "ХХ зууны монголын уран зохиолын хөгжлийн үе шатууд" Уб., 222 тал (хх 13,8) ISBN 99929-76-40-3 • (2006) "Цонх"-3 Гадаадын уран зохиол. /Хүүхдэд зориулсан унших бичиг/ Уб., 98 тал (хх 12,2) /Дэлхийн банкнаас санхүүжүүлэхээр зарласан Дунд сургуулийн номын санг номжуулах төсөлд шалгарсан болно/ • (2006) Гадаадын уран зохиол. Цуврал-1 "Эртний Грек, Ромын уран зохиол" Уб., 160 тал (хх 10). ISBN 99929-76-80-2 • (2009) "Уран зохиол шинжлэл, ерөнхий онол" (Д. Галбаатарын хамт) Уб., 200 тал (хх 12.5) • (2010) Гадаадын уран зохиол. Цуврал-1 "Дундад зууны өрнө дахины уран зохиол" Уб., 141 тал (хх 9,5). ISBN 99962-59-21-0
  • 33. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ • (1999) "Б. Явуухулангийн "Би хаана төрөө вэ" шүлгийн цаг хугацаа, орон зайн асуудалд" Б. Явуухулангийн мэндэлсний 70 насны ойд зориулсан хурлын эмхэтгэлд. Уб., 76-82 дахь тал • (2000) "Д. Нацагдоржийн "Дөрвөн цаг" шүлгийн цаг хугацаа, орон зайн асуудалд" МУИС-ийн МХСС-ийн эрдэм шинжилгээний бичиг. Боть XV (153). Уб., 153-157 дахь тал • (2000) "ХХ зууны монгол шүлгийн бүтцийн онцлог" УБИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. Боть XII. Уб., 34-42 дахь тал • (2003) "XX зууны монгол уран зохиолын эхэн үеийн хөгжил", "Яруу утгын тайлал" эмхэтгэлд. Уб., 95-101 дэх тал • (2003) "XX зууны монголын уран зохиолыг үечлэх зарим асуудалд" Хүрэл тогоот-2003 семинарын эмхэтгэлд Уб., 21-26 дахь тал • (2004) "XX зууны монголын уран зохиолын эхэн үеийн хөгжилд ардын аман зохиол нөлөөлсөн нь" "Шинэ зуун" сэтгүүлд. Уб., 59-65 дахь тал... гэх мэт
  • 34. Ч.Билигсайхан • Төрсөн он: 1946 • Төрсөн нутаг: Архангай аймгийн Эрдэнэбулган сум • Албан тушаал: МУИС- ийн МХСС-ийн Утга зохиолын тэнхимийн багш • Судалгааны чиглэл:  Уран зохиолын түүх, шүүмжлэл, онол Монгол Улсын Шинжлэх ухааны доктор, профессор
  • 35. Бүтээлүүдээс нь: Ном зохиол • “Эрин цагийн амьсгал” УБ, 1976 он 4х.х • “Орчин цагийн монгол роман” УБ, 1981 он • “Уран чадварын нууц” УБ, 1983 он • “Арван хөрөг” УБ, 1986 он • “Уран бүтээлчийн ертөнц” УБ, 1990 он • “Монголын орчин үеийн зохиол дахь малчны дүрийн зохиол УБ, 1990 он 8 х.х • “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” I боть, 1986 он /Хамтын бүтээл ШУА-ийн ХЗХ/ • “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” II боть, 1989 он
  • 36. • “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” III боть, 1998 он • “Сувдан хэлхээ” Монголын шилмэл өгүүллэгийн цоморлиг. Хөх хот, 1995 он, крилл, монгол бичгээр 2 дэвтэр • “Янгир” Баримтат уран сайхны кино зохиол Телекино 1985 он • “Монгол эрхи товчис” УБ. 2000 он. • “Сэнгийн Эрдэнэ” УБ. 2002 он. • “Сономын Лувсанвандан” УБ. 2002 он. • “Ухаарахуй” /Их дээд сургуулийн орчин үеийн утга зохиолын онолын сурах бичиг/ 2003-2004 он 10х.х • “Ухаарахуй” /нэмж засварласан II хэвлэл монгол бичиг/ 2005 он 15 х.х
  • 37. Эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж, судлал • “Хөгжмийн эгшгэнд” “Утга зохиол, урлаг” сонин 1967 он • “Орхоны шуугианы сургамж” УЗУ сонин 1968 он • “Эцгийн голомт дээр” УЗУ сонин 1968 он • “Ш.Сүрэнжавын туужуудын тухай” УБУ сонин 1968 он • “Инээлгэе гэвэл инээд алдтал УЗУ сонин 1969 он • “Нөхдийн тухай шинэ зохиол” “Цог сэтгүүл 1669 он • “Бүтээлээрээ мөнхрөх алдар” /Номын тухай ном/ 1969 он УБ • “Баримтат хоёр туужийн тухай “УЗУ” сонин 1969 • “Шүлэгтээ шинийг сэдье” “Үнэн” сонин 1970 он • “Олзуурхахын учир” УЗУ сонин 1970 он
  • 38. Ч. Дагвадорж • Овог нэр: Чойсүрэн Дагвадорж • Төгссөн сургууль • Монгол Улсын Их Сургууль • Мэргэжил: Монгол хэл-Уран зохиолын багш • Судалгааны чиглэл: Уран зохиолын шүүмж, судлал Хэл бичгийн ухааны доктор, профессор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн
  • 39. Бүтээлүүдээс нь: Ном • “Цэргийн албаны гоозүй” 1975 он 6 х.х • “Монголын орчин үөийн уран зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжил” 1983 он 8 х.х • “Номоос төрсөн бодол” 1977 он 4хх • “Зохиолч, цаг үе, уран бүтээл” 1986он 7хх • “Утга зохиолын шүүмжлэлийн тухай” 1989он 7хх • Уран утгын яруу тайлал 2006он 17х.х Хамтын бүтээл • Монголын орчин үеийн уран зохиолын түүх II боть 1989 он • Монголын нэвтэрхий толь I, II боть 2000 он • Дэлхийн уран зохиолын бага нэвтэрхий толь 2003 он • Нөхрийн тухай үг 1984 он • Хөгжлийн шинэ замаар 1989 он • Зохиол төрсөн түүх 1990 он
  • 40. Ч.Дагвадоржийн бүтээлээс Оросын эрдэмтэн Е.В.Трушенко “Социалистический реализм зарубежом” (1989 г) бүтээлдээ, БНХАУ-ын эрдэмтэн Сүегэ “Монгол шүлгийн онол” (2002 он) бүтээлдээ доктор, профессор Л.Хүрэлбаатар “Дуун утгын яруу зохист” (2005 он) тус тус ишлэл авч үнэлжээ. Мөн С.Байгалсайхан, Г.Галбаяр, Д.Цэвээндорж, Ц.Банзрагч, Д.Цүлтэмсүрэн нар эрдмийн зэрэг горилсон бүтээл, номдоо ишилсэн байна.Эрдэм шинжилгээний 130 бүтээл, нэг сэдэвт 5, бусадтай хамтран 6 бүтээл хэвлүүлжээ.
  • 41. СЕМИНАР-2 Д.Бодоо “Үйлийн чанарыг үлгэрлэсэн үзэмжит өгүүлэл” туужийн агуулга, үзэл санаа, дэвшүүлсэн асуудал, туурвилзүйн онцлог
  • 42. Туужийн товч агуулга • Шүрэн эрихийн бүлэг Үзэсгэлэн өнгөт ертөнцийн цэцгийг үзэхүйд Үйлийн чанарыг умартаж, сэтгэлийн гал бадрах боловч Үнэхээрийн санаандаа эргэцүүлэн бодож явбал Үндсэн журамд юунаа харшлан сүйдмүй Хувьд тухайлсан гэргий үзэсгэлэнгүй санагдан Худал шуналаар нөхрийн журмыг сүйтгэвэл Хурамхан биеийг алдахад хүрсний хойно Худалч ертөнцийн мэхэд хүлэгдсэнээ мэддэг буй Сайхан өнгө үзэсгэлэн царай хэмээгч Сайн хүнийг доройтуулах хуяг мэт атал
  • 43. Савсаг санаа, сархадын хүчээр мунхарч Сааршгүй жаргалыг эдлэн, зовлонг дуудмуй Орчлон хэмээгчийг мунхаг хуурамч хэмээн өгүүлсээр атал Охид эмс шөнийн хэрэгт яахин умартаж буй Осол цалгайгүй, хэрсүү мэргэн ухаантан мэргэд гээд Ор хөнжил, шуналт сэтгэлийн улмаас доройтох нь инээдтэй
  • 44. • Өгүүлэх нь: Урьд, Раднаа хэмээх нэгэн хүний багын нэр Үзэм. Халхын Түшээт хан аймгийн Хүрээнд нутагтай ажээ. Түүний эцэг нь Сайжрах тэрээр багаасаа Тарвагтайн газар ирж худалдаа арилжаа хийдэг байв. Сайжрах эхнэр Янжинг нас барсны дараа долоон настай бяцхан хөвгүүн Раднаагаа дагуулан худалдаа арилжааны газраар явсаар амьдралын арга ухаанд сайн сургажээ. Хөвгүүн насан хэдий бага боловч үзэсгэлэн төгөлдөр, ухаан саруул, сэргэлэн цовоо үг хэл хурц, уран, номд дуртай өссөн тул хүмүүс түүнийг цэцэрлэгээс төрсөн хүү, алтан сувд гэж хүндэлнэ.
  • 45. Харин эцэг Сайжрах нь хүний атаа жөтөөнөөс болгоомжлон хүүгээ өөрийн хөвгүүн гэхгүй ах Базарын маань хүү гэж хэлнэ. Түүний ах Базар нь Тарвагтайд олон жил ирж худалдаа наймаа хийж байсан тул тэр нутгийн худалдаачин олон Базарыг өөрийн нутгийн хүн мэтээр хүндэтгэн үздэг байв. Иймээс ах Базар нь Сайжрахыг худалдааны арга ухаанд сургасан ажээ. Базар хилс хэрэгт татагдан Тарвагтайд очиж худалдаа хийж чадахгүй болсон тул Сайжрах ахын оронд очиж өөрийн хүү Раднааг түүний хүү үе залгамжлагч хэмээхэд Тарвагатайн ард олон Базарыг санаж Сайжрахыг хүүгийн хамт хүндлэн үзнэ. Ийнхүү Раднаа эцгээ дагаж худалдаа наймааны ажилд суралцан явсаар арван найман насанд хүрэв. Энэ үед эцэг Сайжрах нь хүнд өвчин тусч бие барав. Раднаа эцгээ оршуулан хойдын төрөлд нь буян үйлдэж, гашуудан хоцорно.
  • 46. Тэр нутагт Санжид хэмээх нэгэн баян хүн суух бөгөөд Раднаагийн хадам эцэг ажээ. Урьд Раднааг бага байхад эцэг Сайжрах нь Санждыг ураг талын хүн хэмээн үзэж түүний охин Мядагмааг гуйж сүй тавьсан ажээ. Санжид өвгөн гурван охинтой бөгөөд тэд цөм өнгө сайт үзэсгэлэнт тул хүрээ хотын олон хүн тэднийг магтаж: Саруул дэлхийд сайхан эхнэр олон боловч Санжид өвгөний гэр дэх мэт сайхан өнгө цөөхөн Сайхан төрсөн охин түүнийг хэн хүн авбал Сайн төрд хааны авхайгаас дээр гэсэн дуу гарчээ.
  • 47. Ингээд Раднаа урьдын ураг барилдсан ёсоор Мядагмааг бэр буулган авч ирэхэд тэрээр хоёр эгчээсээ илүү үзэсгэлэн төгөлдөр тул мөн үзэсгэлэнт хөвгүүн Раднаатай нэн тохирч, угаас заяасан заяаны хосууд болжээ. Ийнхүү зовлонгийн өдөр урт, жаргалангийн цаг ахар гэгчээр хоёр биесээсээ хором ч холдож чадахгүй байсан хосуудын хувьд нэгэн жил нүд ирмэх зуур өнгөрч, хайрт нөхөр Раднаа нь урьд эцгээ байх үед Тарвагтайн газар эцгийн өр авлага үлдсэнийг санаж, тийш одож эцгийн ажлыг барагдуулахыг эхнэртээ хэлэхэд Мядагмаа нь анхандаа хоривч аргагүй ирээдүйн их ажлыг бодож хайрт нөхөр Раднааг алсын аянд үдэж мордуулах болов.
  • 48. Раднаа хайрт эхнэрээсээ салж ядан явахдаа Дулам хэмээх нэгэн охиныг гэргийн дэргэд үлдээж, түүний дэргэд үргэлж байж, цаг ямагт дэргэдээс нь бүү холд хэмээж мөн хайрт эхнэртээ хандан: “ Хайрт гэргий минь сэтгэл амар сууж байгаарай. Энэ газрын залуус хөнгөн хуудгай. Чиний минь төрсөн нь бас сайхан шүү. Бүү үүдний гадна гарч илрэн салхиныг өдөөж, галыг үлээ / гэрээс гарч салхилж болохгүй шүү/” гэхэд гэргий Мядагмаа нь “Аяа хүү минь, сэтгэлээ сул тавьж хурдан очоод үтэр түргэн ирэгтүн” гэж хоёулаа нулимсаа арчиж салалцана.
  • 49. Ийнхүү Раднаа эхнэрээс салж өдөр бүр гэргийгээ санан бэтгэрч, сар шахам явж Тарвагтайн газар ирэхэд урьдын хуучин танилууд цөм найр тавин угтаж, дайлж цайлан өдрийг өнгөрөөнө. Раднаа алс холын аянд аяншиж, бас айл айлын дайлах идээ ундаанаас харшилсан тул суулгалт өвчин тусч, өдөр бүр эмч домч залан судас бариулан эм уугаад намрын сүүл сард сая эдгэж худалдааны ажил нь нэлээд саатсан тул нэгэн жил хий хоосон өнгөрч, гэртээ буцах ямар ч аргагүй болов. Раднаа хэдий гэргий, гэрээ мөрөөдөн санах боловч өдөр өнгөрөх тутамд санах нь багасч байлаа.
  • 50. Харин гэргий Мядагмаа нь эр нөхрийнхөө захиасыг даган гадагш гаралгүй байсаар бүтэн жил тойрч, сар шинийн баяртай золгожээ. Сар шинийн баяр болж хүмүүс баярлан хөөрөрлдөж байхад гагцхүү Мядагмаа л хайрт нөхрөө хүлээн гэртээ уйтгарлан сууна. Гэсэнч хайрт хүнтэйгээ уулзах жилийн хугацаа өнгөрч байгааг мэдрэн зүрх нь баяраар бялхавч ирнэ гэж товлосон өдрөөс нь хоёр хоног өнгөрөхөд нөхөр нь ирсэнгүй.
  • 51. Нэгэн өдөр Мядагмаа зарц бүсгүй Дулмаар үзмэрч төлөгч хүнийг олуулан нөхрөө ирэх өдрийг мэргэлүүлсэнд зурхайн төлөгт нөхөр нь гэртээ буцах зам зуур олз ашиг ихтэй явна. Хаврын сүүл сарын дотор ирэх нь дамжиггүйй гэж буусанд сэтгэл нь ихэд баярлан эр нөхрөө итгэл дүүрэн хүлээх болов. Үүнээс хойш цаг эргэх бүрт гэрийн үүдэнд гарч баруун, зүүн этгээдийг ширтэн хүлээсээр гэвч нөхөр нь ирсэнгүй зуны эхэн сартай золгожээ. Ийнхүү нэгэн өдөр нөхрөө хүлээн ирэх замыг ширтэн зогсож байгаад нэгэн үзэсгэлэн төгөлдөр залуутай учирна.
  • 52. Энэ сайхан залуу бол Дөрвөд аймгийн Ховд хотын хүн бөгөөд нэр нь Балбар. 32 настай Раднаагаас хувь илүү үзэсгэлэнтэй ажээ. Хүрээнд торго магнагийн худалдаа хийхээр иржээ. Тэрээр энэ өдөр нутгийн хүнээс ар гэрийн сураг чимээг сонсохоор явж байв. Балбарын өмсөж зүүсэн, алхаж гишгэх нь холоос харахад Мядагмаад өөрийн нөхөр Раднаатай тун адил харагдсан тул нөхрөө ирэв хэмээн баярлаж, үүднээс лав гарч ажиглатал Балбар гэнэт түүнтэй харц тулгаран учирч даруй Мядагмаагийн үзэсгэлэн гоод сэтгэл автжээ.
  • 53. Түүнээс хойш Балбар Мядагмаад сэтгэл алдарч, түүнтэй уулзаж учрах мөрөөдөлд автана. Мядагмаатай ойртохын тулд мөн Раднаагийн гудамжинд амьдардаг бэлэвсэн эхнэр Думааг ашиглан түүгээр зууч хийлгэж, Мядагмаатай ойртох арга олжээ. Балбар Думаа хүүхэнтэй уулзаж түүнд алт, эрдэнэс бүхий шан харамж өгч гагцхүү Мядагмаа хэмээх тэрхүү сайхан хүүхэнтэй учруулж өгөхийг хүсэв. Угийн шунахай сэтгэлт Думаа хүүхэнд ч энэ санал нүд ирмэх зуур бүтэх мэт санагдсан боловч тэрээр илүү их ашиг бодож “Энэ хэргийг бүтээхэд хэцүү. Цаг хугацаа их орно чи удаан хүлээж чадна гэвэл зуучилж өгье” гэж Балбараас ам авна.
  • 54. Раднаагийнх Буянт иргэний дэлгүүрийн эсрэг орос маягийн давхартай модон байшинд байдаг гэдгийг Думаа хүүхэн мэдэх бөгөөд нэгэн арга сэдэж Балбарыг маргааш үдийн алдад Буянтын дэлгүүрийн үүдэнд хоёулаа уулзъя тэнд би өнгөт зүйлсийг зарна. Чи санамсаргүй ирж надтай наймаа хийх дүр үзүүл. Би чамд юмаа худалдахгүй гэж сүр бадрааж олны анхаарлыг татахад Мядагмаа хүүхний зарц охин Дулам ирэх үеэр түүнд эд бараагаа гайхуулж сонирхлыг нь татъя Дулам эзэн авхай Мядагмаад уламжлахад түүний гэрийн босгыг алхах завшаан тохиолдох байх. Хэрэв энэ хэрэг бүтвэл чи түүний гэрийн хажуугар эргэлдэхгүй даруйхан буудалдаа очоод хүлээж байгаарай эгч нь хэргийг нь бүтээнэ гэж ам өгнө.
  • 55. Дулам авгайн төлөвлөгөө ч биелэлээ олж, Раднаагийн гэрийн босгыг алхсан тэр өдрөөс уйтгар гунигт авсан Мядагмаагийн сэтгэлийг сэргээж, улмаар Мядагмаа, Думаа хоёр эгч дүүс мэт дотно нөхөрлөнө. Думаа түүнд орчлонгийн түмэн зүйл, сайн ба саар явдлын талаар үргэлж ярьж ганцаардсан Мядагмаад хань болсоор. Нэгэн үдэш тэр хоёрын яриа ихдэж оройтсон тул Мядагмаа Думаа хүүхнийг гэртээ хонохыг хүснэ. Думаа цааргалсан хэдий ч Мядагмаагийн ятгалганд орж, тэднийд хонох болов. Энэ завшааныг алдалгүй Думаа хүүхэн Мядагмааг Балбартай учруулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр зорих бөгөөд зарц бүсгүй Дуламыг аргалан Балбарыг Раднаагийн гэрт оруулж, шатны доор нууна.
  • 56. Ингээд Думаа Мядагмаатай зэрэгцэн хэвтэж, ертөнцийн элдэв сонин, эр эмийн жаргал цэнгэлийн тухай ярихад Мядагмаагийн дотор сэргэж, угаас хайрлаж, хайрлуулахын жаргал амсаагүй удсан сэтгэлийн дотор янагийн гал бадарч байх үед Балбарыг нүцэглэн Мядагмаагийн өвөрт оруулжээ. Хайр сэтгэл, янаг амрагийн илчэнд автсан Мядагмаа даруй Балбарыг тэврэн дөрвөн нүд ширтэлцэн харилцан шимэлцэн янагийн үйлэнд автжээ. Энэ завсар Мядагмаа өөрийн хайрт эр Раднаатайгаа уулзсан мэт болж, сэтгэлийн жаргал эдлэв.
  • 57. Өглөө болж Мядагмаа хайрын харцаар өөрийг нь ширтэх Балбараас хэн гэдгийг нь асуухад Балбар түүнд анх сэтгэл алдарч, уулзан учрахын тулд Думаа хүүхнээр хэрхэн зуучлуулсан тухайгаа бүгдийг үнэнээр нь хэлнэ. Думаа хүүхэн ч өөрийн үйлдийг буруугүй хэмээн би зөвхөн та хоёрын жаргалын төлөө тус болсон гэж өөрийгөө хамгаална. Үүнээс хойш Мядагмаа ч Балбарт сэтгэл алдарч, өөрийн нөхөр Раднааг санах нь Балбараар солигджээ. Энэ цагаас хойш Мядаг, Балбар хоёр бие биедээ ихэд дасч Балбар өөрийн эхнэрийг умартан Мядагмаагийнд хонон өнжин жаргаж байлаа.
  • 58. Мөн энэхүү явдлаа гэрийн эзэн Раднаад хэрхэвч хэлүүлэхгүй гэж зарц бүсгүй Дуламд их шан харамж өгнө. Тэр хоёр ийнхүү жаргалтай хоногуудыг өнгөрүүлсний эцэст хайрт залуу Балбар нь өөрийн худалдааны ажил саатсан тул явах болно. энэ учраа Мядагмаад хэлэхэд Мядагмаа: Би чамайг даган эндээс оргон явж, хамт амьдарна гэв. Үүнд Балбар хэрхэвч тэгэж болохгүйээ чи бид хоёрын явдлыг Думаа хүүхнээс авхуулаад гэрийн эзэнд мэдэгдэх өчнөөн хүн бий. Харин хойт жил би энд ирээд нэгэн сэлүүн буудалд бууж чамтайгаа учран хамт эндээс оргон явбал хэн ч бид хоёрыг мэдэхгүй. гэхэд Мядагмаа “Хэрэв чамайг хойт жил бас ирэхгүй бол хэрхэх вэ хэмээхэд: Балбар даруй зүйл зүйлээр амлав.
  • 59. Ингээд Балбартай байх өдрүүдээ жаргалтай өнгөрөөж, явах үед нь эхнэр эрдэнийн хайрцгаа нээж, Очирбай хааны сувд эрдэнийн бөөртэй, өмнөд далайн шүрээр засаж сийлбэрлэсэн шүрэн эрих гаргаж Балбарт өгөөд: “Энэ эрих бол баян Раднаагийн арван үед уламжилсан эрдэнийн эд, газар дээр ганцаас илүүгүй ховор эд юм. Үүнийг чамдаа эргэн уулзахын бэлгэ болгож өгье гэсэнд Балбар эхнэрийн хайранд уярч даруй уйлсаар байхад Мядагмаа эрихийг өөрийн гараар Балбарын хүзүүнд зүүн өгч Дулам охиныг дуудан үүдийг нээлгээд өөрийн биеэр үдэн мордуулав.
  • 60. Балбар хайртынхаа өгсөн эрихийг олсон өдрөөс өөрөөсөө салгалгүй өдөр бүр гартаа зүүж, шөнө бүр хүзүүндээ зүүж унтана. Замд гарч нэгэн сар болоод Улиастай хотод ирэв. Энэ газар мөн л олон газрын худалдаачин цугласан их хөлийн газар бөгөөд Балбар нэгэн пүүсийг олж бараа таваараа тушаана. Нэгэн өдөр айлын хурим дээр байж байгаад нэгэн хутагт хүнтэй таарав. Тэр хүн бол баян Раднаа бөгөөд олон газар явж, худалдаа арилжаа нь ашигтай байсан тул нэрээ нууцлан Лодой нэрээр явна. Балбар түүнийг Раднаа гэдгийг мэдэхгүй тул түүнтэй танилцаж басхүү нас намба, зүс царай ойролцоо тул харилцан амраглаж ах дүү мэт сайн нөхөд болжээ.
  • 61. Нэгэн удаа Раднаа худалдааны ажлаа цэгцлээд нутгийн зүг явахын өмнө Балбарын буудалд очиж салах ёс хийхэд Балбар дарс бэлтгэн нөхөр Лодойтой машид баясан дотно ярилцана. Энэ үе таван сарын дунд үе, бахим халуун болсон тул Балбар хувцсаа тайлж, дарс ууж байх үед Раднаагийн шүрэн эрих ил гарна. Раднаа гэнэт өөрийн эрихийг таньсан боловч таниагүй дүр эсгэн улмаар эрихний сайхныг магтан учрыг асуухад Балбар түүнд Их хүрээнд суух баян Раднаагийн тухай улмаар өөрөө түүний эхнэр Мядагмаад хайртай болж, хайрт хүүхэн Мядагмаа нь эргэн уулзахын бэлгэ болгож, авааль эрийнхээ эрихийг өгсөн тухай цөмийг ярина.
  • 62. Ингээд Раднааг явах болоход Балбар түүгээр хайрт хүүхэн Мядагмаад нэгэн битүүмж бичиг хүргүүлэхээр болно. Раднаа зөвшөөрсөн хэдий ч сэтгэл дотор нь уур, бухимдлаар буцалж байлаа. Маргааш нь мордох үеэр Балбар ирж бичгийг Раднаад өгч сайн аваачиж өгнө үү хэмээн байн байн гуйж өгөхөд Раднаагийн царай шороо мэт болж, дуу нь гарч өгөхгүй болов. Балбарыг одсоны хойно битүүмжийн дээрх бичгийг үзвэл: “Энэ бичгийг Их хүрээний баруун өмнөх Сайд бэйсийн хорооны баян Раднаагийн гудамжны баруун үзүүрт суух хүүхэн Думаагийн гэрт хүргэ” хэмээжээ. Раднаа түүнийг үзээд улам уурлаж хоёр тийш нь татсанд урагдаад түүний дотроос дөрвөн ам бажгар дурдан алчуур гарч түүний нэгэн үзүүрт таван цэнгийн алтан бөгж зангиджээ.
  • 63. Бичгийг уншвал: “Өчүүхэн эл хоёр зүйлийг эрхэм авгай уламжлан сэтгэлийн амраг нөхөр Мядагмаад өгч өчүүхэн төдий тэмдэг болтугай. Харилцан уулзах болзоо хойтон жилийн хаварт буй” гэжээ. Рандаа ихэд уурлан бичгийг урж галд хаяад бөлзгийг авч модон дээр тавин хутгаараа хоёр анги болгон цавчаад гэнэт эд мөрийн баримт болгон үлдээхээр бөлзгийг даруй хумин авч алчуурт боон гэрийн зүг хөсгийг яаруулан явна. Гэртээ ирэхэд нэгэнт Раднааг гэх сэтгэлгүй болсон Мядагмаа түүнтэй мэндийн төдий дуугарч ядан байлаа. Раднаа өөрийг нь хүлээж чадаагүй Мядагмаад хичнээн хорсовч түүнээ ил гаргаж чадахгүй байна.
  • 64. Ингээд хөсөг ачаагаа янзалж дуусаад хадам эцэг эхээ эргэнэ хэмээн гарч жинчний майханд хоноод эргэж гэртээ ирэн Мядагмаад эцэг эх чинь өвчинд нэрвэгдээд хэцүү байна. Би нэг шөнө сахиж хонов. Одоо чи даруй тэдэндээ оч гэнэ. Мядагмаа нөхрийн үгэнд итгэж хүүхнийг ээж аавдаа яаран очих үед Раднаа Дуламд ханцуйнаасаа нэгэн бичиг гарган түүнд өгөөд “Чи энэ бичгийг аваачиж Санжид өвгөнд өгөөд даруй сүйхийг даган ир” гэж тушаана. Тэндээс Мядагмаа эцэг эхдээ хүрээд цөм бие сайн байхыг үзээд ихэд цочив.
  • 65. Эцэг эх нь Мядагмааг ийнхүү гэнэт ирсэнд гайхаж байв. Энэ нь Раднаагийн эхнэрээ төрхөмд буцаасан шийдвэр байлаа. Ингээд Раднаа өөрийн эхнэрийн гэмийг Санжид өвгөнд бүгдийг хэлж, Мядагмаа ч эр нөхрөө хүлээж чадалгүй өөр хүнд сэтгэлээ өгч хайрын бэлгэдэл болсон эрихийг Балбарт өгснөө ч хүлээнэ. Ийнхүү хэдэн сар болсны дараа эцэг нь Урайнхайн Тагнын газрын захирагч Буян нэрт түшмэлд Мядагмааг эхнэр болгон өгнө. Мядагмаагийн зарц хүүхэн Дуламыг байцаан шийтгэж ам алдуулж, үнэн учрыг хэлүүлээд янханы газар худалджээ. Думаа хүүхнийг олж гэсгээн цээрлүүлэх гэсэнд тэр оргон ор сураггүй болно.
  • 66. Энэ үед Балбар Улиастайд худалдааны ажлаа дуусан Ховдод гэртээ эхнэр Хандын дэргэд ирсэн хэдий ч гагцхүү зүрхний хайрт Мядагмаагаа санан хайрын бэлгэдэл шүрэн эрихээ харж санаа алдан сууна. Эхнэр Ханд нь нөхрөө унтсаны хойно эрихийг нь авч учрыг мэдээд түүнийг байшингийн дээр нууна. Балбар өглөө сэрээд эрихээ эс олж цухалдаад эхнэрээ хараан аашилж хоёр гурван хоног хэрүүл шуугиантай байв. Ингээд Балбар мөнгө, хөсгөө цуглуулж нэгэн бага хүүхдийг дагуулан Их хүрээнд ойртон ирэх үедээ дээрмийн бүлгийнхэнд баригдаж эд хөрөнгөө дээрэмдүүлэн арай гэж тэднээс амь мултарч нэгэн танил буудалдаа ирж, Думаа хүүхнийг сураглахад гэрийн эзэн Дамба Думааг Раднаа ноён барьж шийтгэх гэхэд ор сураггүй алга болсон хийгээд өөрийн сэтгэлийг умартсан эхнэр Мядагмааг Урианхайн нэг ноёнд бага хатан болгон өгсөн тухай ярихад Балбар үүнийг сонсоод ухаан балартах мэт болж, улмаар шөнө нь бие нь хөрч халуурсаар өвчин олно.
  • 67. Балбарын өвчин улам хүндэрсний улмаас Дамбыг гуйж Ховдод суух эхнэр Ханддаа өөрт тохиолдсон бүх зүйлийн талаар дурдан бичиг илгээнэ. Ханд бичгийг үзэж үнэхээр нөхрийн төлөө сэтгэл зовинож, хөтөч Лувсанг дагуулан хүрээг зүглэн одно. Заяын хүрээ хүрээд хамт нөхөр болж явсан Лувсан нь өвчин олж улмаар нас барсанд Чойжил, Должин хэмээх эр, эм хоёрыг хань болгон Их хүрээнээ арай гэж Дамбынд очиход нөхөр Балбар нь өвчнөө даалгүй таван өдрийн өмнө насыг барсан байв.
  • 68. Ханд нөхрийн хойноос сэтгэлээр унаж, басхүү хойдын буян номыг сайтар үйлдээд нэгэн сар болоод нутгийн зүг явах болно. Гэвч түүнд нутагтаа очих чадал байсангүй. Ингээд Ханд Дамбын нутагт үлдэж Сүрэнжав хэмээх хөгшин авгайн дэргэд сууж, түүнээс дээл, хувцас оёх арга ухаанд суралцах болно. Улмаар Сүрэнжав Хандыг Раднаатай танилцуулж түүний гэрийн оёдолчноор ажилуулахаар болов. Хандыг Раднаа ихэд таалж, хэдийгээр урьд эхнэрийн сайханд хүрэхгүй ч хөнгөн шаламгай хөдөлгөөнтэй, хурц ухаантай тул Хандыг хатнаа болгож суух болно.
  • 69. Нэгэн өдөр Хандын дээл хувцасны дотор өөрийнх нь шүрэн эрих байхыг Раднаа олж үзээд учрыг асуувал Ханд урьдын нөхөр Балбарын тухай ярьж энэ эрихээс болж нөхрөөсөө салах болсноо хэлнэ. Балбар учрыг мэдээд уг эрих өөрийнх нь эрих болохыг хэлж, улмаар түүний нөхөр Балбар өөрийн эхнэр Мядагмаа хоёрын хайр сэтгэлийн тухай бүх түүхийг хэлж, Балбар Мядагмаагийн дурсгал болгож эрихийг хадгалж байсныг өгүүлнэ. Энэ нь даруй Балбар, Мядагмаа хоёроос авч байгаа Ханд, Раднаа хоёрын өшөө авалт болж буйд хоёул сэтгэл нийлэн улам их янагших болно.
  • 70. Ингээд тэр хоёр ханилан жил өнгөрсний хойно Раднаа Тарвагтайд очиж арилжаа хийхээр явах замд Тагна уулыг дайрч одов. Нэг өдөр хотод булга халиуны арьс худалдан авч тооцоогоо хийгээд дууссаны хойно гэрийн эзэн өвгөн маш сайн хар булга нэгийг гэдрэг хулгайлж аваад хэргээ хүлээхгүй байхад нь Раднаа уурлаж ханцуйнаас нь бариад нэгжсүгэй хэмээн санамсаргүй очиж өвгөнийг татсанд газар унаад амьсгал хураана. Өвгөний үр хүүхэд, хөвгүүд охид уйлан бархирч нэгэн зэрэг ирээд Раднааг барьж хэрэг шүүх газар хүргэнэ. Энэ хэргийг Тагна уулын захирагч түшмэл Буян шүүх болно.
  • 71. Мядагмаа өөрийн хуучин нөхөр Раднааг хэрэгт холбогдсоныг мэдэж түүнийг хэлс хэргээс ангижруулахын тулд нөхөр Буянгаас гуйж өөрийн нагац ах минь хэрэгт холбогджээ түүнийг минь суллаж өгөөч гэж олонтаа гуйсны эцэст Раднааг санамсаргүйгээр хүний аминд хүрсэн, тэр өвгөн ч үхэх насандаа ойртсон байсан гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Раднаагаас өнгөрөгч өвгөний хойдын явдлын бүх зардлыг гаргуулж чөлөөлнө.
  • 72. Улмаар Мядагмаа, Раднаа хоёр урьдын сэтгэлт эр, эм байсан түүхээ Буянд ярихад угийн зөөлөн сэтгэлт Буян тэр хоёрын урьдын үнэн хайрыг хүндэлж, басхүү Мядагмаатай ханилан суусаар гурван жил өнгөрөхөд үрийн заяа олоогүйг бодож, тэр хоёрт дахин хамтдаа амьдарцгаа даа хэмээхэд хоёул Буянд сөгдөн мөргөв. Тэндээс Раднаа Мядагмааг гэртээ авч хариад Хандтай золгуулав. Ингээд Ханд насаар эгч тул Раднаагийн төв эм болж, Мядагмаа хажуугийн эм нь болов. Ханд, Мядагмаа хоёр эгч дүү мэт дотносож, үүнээс нэгэн эр хоёр эхнэртэй өнө удтал сайхан жаргав.
  • 73. Өгүүлэх ину: Баян залуу Балбар хэмээгч худалдаачин нь Бас нэгийг олохын тулд явж сүйдэв.
  • 74. Бага эхнэр Мядагмаа хэдий үзэсгэлэн боловч Бас эгэж дахин ичингүйрэв
  • 75. Шударгагүй арга мэхийг үүсгэж Шулуун ардын журам ёсыг сүйтгэсэн Шулам хүн Думаа хүүхнийг үзэгчид Шунал бузрын жуучид явахыг цээрлэ.
  • 76. Ховдод байсан Ханд хэмээх эхнэрийн бие Хол газар харьд ирсний хойно Холбосон нөхөр Балбараа үхүүлж Хожимд нь Раднаад очих нь сонирхолтой.
  • 77. Тэнгэрийн зохиолоор хариуг аваад Тэнэж бас Тагнад хүрсний хойно Тэр эхнэр Мядагмааг дахин олсон нь Тэнгэрийн журамт Буян түшмэлийн ач болой.
  • 78. Онц сайхан үзэсгэлэн зүс нь Олонд нэгэн жигд үгүй тул Оюун төгс та минь бусдын хувьд бүү шунахайр Олсон түүнээс илүү гарч бүү сүйдэгтүн Угаас баялаг хэмээгч Раднаа хэмээгчийн үлгэр нь энэ.
  • 79. Угаас баялаг хэмээгч Раднаа хэмээгчийн үлгэр энэ нь Урьдаас уламжилсан сувдын цамцаас төржээ Ухаан төгс нөхдийн зугаацалд зориулан Урвуулан найруулж цацруулсан нь Бодой болой.
  • 80. Туужийн үзэл санаа, дэвшүүлсэн асуудал: Уг туужийн үзэл санаа нь хүний аж амьдрал сайн ба муу үйлийн эрхэнд ээлжлэн байдаг. Хүн бурхнаас заяасан үйлийн эрхээр жаргал зовлон аль алиныг амсаж байдаг хэдий ч ерөөс өөрт заяасан аз жаргалыг тухайн хүн өөрийн оюун ухаанаар хааш нь залахаа удирдаж байдаг. Зарим нэг нь зөв тийш нь залж байхад нөгөө хэсэг нь буруу замаар будаа тээх нь олонтаа. Харин хувь заяагаа буруугаар эргүүлж хүслээ хэтрүүлж шунал нь ихэдсэн үед муу зүгийн тэнгэрийг өөртөө урин залж тэр нь зовлонгийн үүд хаалгыг нээж байдгийг сургамжилсан бөгөөд үүнийг зохиолын гол баатар Раднаа, Балбар, Мядагмаа, Думаа нарын дүрээр товойлгон дүрсэлжээ.
  • 81. Өөрөөр хэлбэл, зохиолын гол дүр Раднаа худалдаа наймааны олз ашиг хөөн явсаар өөрийн амьдралаа умартан зүрхний хайрт гэргий Мядагмаагаасаа хагацаж, хүрээний хүүхэн Думаа эд хөрөнгийн шуналаасаа болж бусдын амьдралд саад учруулж байгаа бол Мядагмаа, Балбар нар сэтгэлийн тэвчээр алдан дотоод сэтгэлийн хувьд шунахайрч эцэстээ тогтсон амьдрал хувь заяанаасаа салж, нэг нь нөхөртөө хөөгдөж, нөгөө нь хувь ерөөлгүй хайрынхаа золиосонд ертөнцийн мөнх бусыг үзүүлж байна.
  • 82. Туужийн туурвилзүйн онцлог: Энэхүү тууж нь дорно дахины бүтээл туурвилын сэтгэлгээний уламжлалт хэв маягт тулгуурлан зохиогджээ. Өөрөөр хэлбэл эртний Энэтхэг, Хятадын хашлагат үлгэр өгүүллийн хэв маягийг баримталсан үйл явдлын 4 хэсгээс бүрдсэн байна. Хэсэг бүрийн төгсгөлд тухайн хэсгүүдийн гол утга санааг илтгэсэн шүлгийн мөртүүдийг шигтгэж өгсөн нь зохиолын бүтэц, байгууламжийн хувьд өвөрмөц өнгө аясыг бий болгожээ.