More Related Content
Similar to Uguulberiin zadlal, 12jil,vii_angi
Similar to Uguulberiin zadlal, 12jil,vii_angi (20)
Uguulberiin zadlal, 12jil,vii_angi
- 1. МОНГОЛ ХЭЛ
12 жилийн сургуулийн 7 дугаар анги (шилжилтийн)
Хичээл заасан Л. Атарцэцэг (Орчлон сургуулийн багш)
Хичээлийн сэдэв: Хүүрнэмж ба тоочимж эхийн ялгаа
Хичээл судлах үйл ажиллагааны дараалал:
Хүүрнэмж ба тоочимж эхийн ялгааг утгын задлал хийх аргаар олох
Хүүрнэмж ба тоочимж эхийн ялгааг бүтцийн задлал хийх аргаар олох
Хүүрнэмж ба тоочимж эх зохиох
Үйл ажиллагаа 1.
Эхэд задлал хийхийн тулд хүүхдүүд та нар дараах зүйлийг сэргээн санах
хэрэгтэй. Дараах онолын ойлголтыг тэмдэглээд аваарай.
Хүүрнэмж эх Тоочимж эх
Хэрэг явдлыг энгийн зураглан Юмс, үзэгдлийн гадаад, дотоод ба
дүрслэх зогсонги байдлыг нэг цагт зэрэгцүүлэн
зураглах
Үйл явдлын өрнөлтэй Юмсын гадаад дотоод шинжийг
тоочсон
Хөдлөнги шинжтэй Тогтвортой шинжтэй
Үйл явдлын үр дүнг Юмсын гадаад дотоод шинжийг
илэрхийлсэн гол санаатай нэгтгэн дүгнэсэн
Эхийг тонгоргоход үйл явдлын Эхийг тонгоргоход тогтвортой
дараалал өөрчлөгдөнө шинжээ хадгална
Хэн юу яаж байна? Ямар, ямар?, Яаж, яаж?
Үйл ажиллагаа 2.
Дараах хоѐр эхийг уншаад, утгын болон бүтцийн задлал хийж, хүүрнэмж ба
тоочимж эхийн ялгааг тайлбарлахад бэлтгээрэй.
- 2. АЛЬБЕРТ ЭЙНШТЕЙН
(тоочимж)
Эгэл даруухан бөгөөд мэдэхгүй
нэгэнд нь хэзээ ч үл анзаарагдах суут
ухаантан.
Буурал толгойтой,
бодлогошронгуй харцтай, хуучирсан
ноосон цамцтай энэ өвгөнийг хүн
төрөлхтний оюун ухааны гайхамшгийн
дүр төрх гэхэд маргах хүн үгүй биз.
Альберт Эйнштейн нь Онолын
физикч, одон оронч, агуу их математикч
хүн байв. Тэрээр физикийн онолын
хуулиараа 1921 онд Нобелийн шагнал
хүртсэн билээ.
УРАМ ЗОРИГ
(хүүрнэмж)
Альберт Эйнштейн ХХ зууны алдарт эрдэмтэн юм.
Харин түүний оюутан цагийг харахад суут авьяастан болно гэж төсөөлөх
аргагүй байв. Ахлах сургуулийн хувийн хэрэгт “Энэ сурагч ямар ч хичээл хийсэн
амжилт олох магадлал байхгүй” гэж тэмдэглэсэн дүнгийн хүснэгтийг нь аваад түүний
ээж сэтгэлээр унасан хүүгээ тайтгаруулан “Хүү минь чи бусад хүүхдүүдээс өөр юм. Чи
бусад хүүхдүүдтэй яг адилхан байвал суут хүн болж чадахгүй шүү дээ” гэж урам
өгчээ.
Эйнштейний суут авьяасыг таньж мэдээгүй, багшийн хатуу үнэлэлт ээжийнх нь
урам зоригоор солигдож, энэ урамшуулалд зориг орон, Эйнштейн өөрийн авьяасыг
нээж чадсан юм. (Монгол хэл-6, хуудас 90, дасгал 78)
Үйл ажиллагаа 3. Хүүрнэмж ба тоочимж эхийн ялгааг утгын задлал хийх
аргаар олох
Багшийн тайлбар:
Эхүүдийн хэв маяг нь тус тусын онцлог шинжтэй байна. Тухайлбал,
Тоочимж нь хүн, юм үзэгдлийн гадаад дотоод шинжийг тоочсон
байна.
Хүүрнэмж нь үйл явдлын өрнөлтэй байна.
- 3. 1. Эхүүдэд өгүүлэгдэгдэж байгаа зүйл болон тус бүрийн гол санаа
илэрхийлсэн өгүүлбэрийг олж, дор өгсөн хүснэгтэд бичээрэй.
Өгүүлэгдэж байгаа юм
АЛЬБЕРТ ЭЙНШТЕЙН УРАМ ЗОРИГ
Гадаад шинж Дотоод шинж -
- - -
- - -
- -
- -
Гол санааг илэрхийлсэн өгүүлбэр
АЛЬБЕРТ ЭЙНШТЕЙН УРАМ ЗОРИГ
Энэ өвгөн хүн төрөлхтний оюун Багшийн хатуу үнэлэлт ээжийнх нь
ухааны гайхамшгийн дүр төрх. урам зоригоор солигдож, энэ
урамшуулалд зориг орон, Эйнштейн
өөрийн авьяасыг нээж чадсан юм.
Үйл ажиллагаа 3. Хүүрнэмж ба тоочимж эхийн ялгааг бүтцийн задлал хийх
аргаар олох
Багшийн тайлбар:
Тоочимж Хүүрнэмж
Хөдлөнги шинжтэй Тогтвортой шинжтэй
Үйл явдлын үр дүнг илэрхийлсэн гол Юмсын гадаад дотоод шинжийг
санаатай нэгтгэн дүгнэсэн
Эхийг тонгоргоход үйл явдлын Эхийг тонгоргоход тогтвортой
дараалал өөрчлөгдөнө. шинжээ хадгална
- 4. 1. Эхийн бүтцийг ажиглаад дутуу орхисныг гүйцээн дэвтэртээ зааглан
бичээрэй.
АЛЬБЕРТ ЭЙНШТЕЙН УРАМ ЗОРИГ
Эгэл Альберт Эйнштейн ХХ зууны алдарт
.......................................................... эрдэмтэн юм.
Буурал толгойтой, бодлогошронгуй Харин түүний оюутан цагийг харахад
харцтай, хуучирсан ноосон цамцтай суут авьяастан болно гэж төсөөлөх
энэ өвгөнийг хүн төрөлхтний оюун аргагүй байв.
ухааны гайхамшгийн дүр төрх гэхэд .................................................................
маргах хүн үгүй биз. ..........................
Альберт Эйнштейн нь Онолын
физикч, одон оронч, агуу их
математикч хүн байв.
Тэрээр физикийн онолын хуулиараа Эйнштейний суут авьяасыг таньж
1921 онд Нобелийн шагнал хүртсэн мэдээгүй, багшийн хатуу үнэлэлт
билээ. ээжийнх нь урам зоригоор солигдож,
энэ урамшуулалд зориг орон,
Эйнштейн өөрийн авьяасыг нээж
чадсан юм.
2. Эхүүдийг тонгоргож бичээрэй.
АЛЬБЕРТ ЭЙНШТЕЙН УРАМ ЗОРИГ
Физикийн онолын хуулиараа 1921 онд Эйнштейний суут авьяасыг таньж
Нобелийн шагнал хүртсэн Альберт мэдээгүй, багшийн
Эйнштейн нь ........................................
...........................................
Буурал толгойтой, бодлогошронгуй Учир нь түүний оюутан цагийг харахад
харцтай, хуучирсан ноосон цамцтай суут авьяастан болно гэж төсөөлөх
энэ ........................................... аргагүй
байжээ...........................................
- 5. ................................ үл анзаарагдах ..................... ХХ зууны алдарт
суут ухаантан Альберт Эйнштейн. эрдэмтэн юм.
3. Одоо асуулт тавьж үзье.
АЛЬБЕРТ ЭЙНШТЕЙН Асуулт нь?
Буурал толгойтой, бодлогошронгуй
харцтай, хуучирсан ноосон ямар өвгөн?
цамцтай энэ өвгөн
УРАМ ЗОРИГ
Түүний ээж сэтгэлээр унасан хүүгээ
тайтгаруулан “Хүү минь чи бусад
хүүхдүүдээс өөр юм. Чи бусад
хүүхдүүдтэй яг адилхан байвал Хэн юу гэж хэлэв?
суут хүн болж чадахгүй шүү
дээ” гэж урам өгчээ.
Гэрийн даалгавар.
1. Зураг ба тулгуур үгийг ажиглаарай. Өгүүлбэрийг хуулж аваад, гарчиг
өгөн 70-80 үгтэй хүүрнэмж эх зохиож бичээрэй.
Цайдам хөндийн зүүн зах нь болсон хэсэг дэрс рүү эхээс гараад
хэдхэн хоносон цайвар цагаан янзага дагуулсан шаргачин орж
ирлээ.
- 6. ЗЭЭР
Эр-ооно
Эм-шаргачин
Үр төл- янзага
Монгол орны тал
хээрийн бүсэд
нутагладаг.
2. Монгол бичгээр бичсэн өгүүлбэрийг хуулж бичээд
дараа нь хөрвүүлж бичээрэй. Мөн өгүүлбэрийг
дэлгэрүүлж, 60-70 үгтэй эх зохиож бичээрэй.
3. Ч. Лодойдамбын “Шаргачин” өгүүллэгийг уншаарай.
Өгүүллэгийг унших ном сурах бичиг:
С.Дулам нарын зохиосон “Уран зохиол-1” сурах
бичгийн 96-р хуудас
Ч.Билэгсайхан нарын зохиосон “Уран зохиол-1” сурах
бичгийн 78-р хуудас
УРАМ ЗОРИГ