Аав минь
                                          Хэндээ ч нэг л зангаараа
                                         Хээгүй гүдэсхэн аав минь
                                        Далдхан нуусан хайрандаа
                                     Дандаа өлгийтэй өсгөлөө дөө
                                          Үггүй зэмлэсэн харцнаасаа
                                        Үнэний ухаарлыг авлуу даа
                                     Өөрийнхөө хайранд өлгийдөөд
                                    Өтлөхөд нь жаргааж чадлуу даа

шүлэг