SlideShare a Scribd company logo
1 of 23
Download to read offline
БАХАРХАЛ 1
БАХАРХАЛ 3БАХАРХАЛ2
2016 ОНЫ 10 САРЫН 08
БАХАРХАЛ
... Санхүү эдийн засгийн их сургуулийн
№02
Бүртгэлийн
БАДАМАА
ЭЭЖ шиг
багш
НҮҮР НОМЫН
“БАДАМАА БАГШ БИД ХОЁРТ ТОХИОЛДСОН ХӨГЖИЛТЭЙ ЯВДЛУУД“
ГРУППЫН 1646 ГИШҮҮДИЙН ОРОЛЦООТОЙГООР БҮТЭВ.
2016 ОНЫ 10 САРЫН 08
Copyright © 2015, Нандиа ба түүний нөхөд, Зохиогчийн эрх нь хуулиар хамгаалагдсан тул энэхүү сэтгүүлийг хэвлэх, хувилан тараахыг хориглоно
БАХАРХАЛ 5БАХАРХАЛ4
ӨМНӨХ ҮГ
БАХАРХАЛсэтгүүлМонголынбагшнарын
баярын 50 дахь жилийн ойд зориулсан
дугаараа СЭЗИС-ийн зөвлөх профессор
Нямын БАДАМРАГЧАА багшдаа зориулж
байна. Н.Бадамрагчаа багш маань тэртээ
1978 оноос хойш өнөөдрийг хүртэл 38
жилийн турш Санхүүгийн Техникумыг
СЭЗИС болгон хөгжүүлсэн гайхалтай
түүхийг бүтээлцсэн эрхэм нэгэн билээ.
Энэ бүх хугацаанд Бадамаа багш маань
нэг түм хол давсан шавь бэлтгээд
зогсохгүй, таван үеийн нягтлан бодох
бүртэлийн багш нарын “ээж шиг багш нь”,
орчин үеийн нягтлан бодох бүртгэлийн
мэргэжилтнүүдийн манлай, шилдэг
тэнхимийн эрхлэгч гээд нэгэн биед
ахдам олон зүйлийг бүтээжээ. Энэхүү
бахархам түүхийн хэсэгхэн хэлтэрхийг
олон шавь нар, хамтран ажиллагч, найз
нөхөд, үр хүүхэд нар нь эвлүүлэн зүйж
сэтгүүлдээ шингээхийг хичээлээ. Таалан
соёрхоно уу
НОМ ДОР МӨРГӨМҮ
БАГШ ДОР МӨРГӨМҮ
Санаачлагч
Ц.Булган
Сэтгүүлийг эрхлэн гаргасан
Б.Нандин-Эрдэнэ
Ш.Эрдэнэбуян
Б.Бат-Амгалан
Н.Саранчимэг
Дэмжлэг үзүүлсэн
Г.Гантулга
Б.Мөнхбат
П.Доржпүрэв
Ч.Өнөржаргал
Б.Авирмэд
С.Алтанзул
Ц.Эрдэнэцэцэг
Д.Мөнхтуул
Эх бэлтгэсэн 		
Н.Саранчимэг
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬД - 38 ЖИЛ
С.Ишцэдэн
Д.Гэрэлмаа
Б.Баярмаа
Д.Болормаа
Г.Содгэрэл
Ц.Тунгалагтуяа
БАХАРХАЛ 7БАХАРХАЛ6
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их
өргөөний эзэн юм
Багш та, хүсэл долгилсон
ирээдүйн замын эх юм
Гэрэлт эрдмийн тэнгэр,
Гэгээн оюуны тэнгис
Гэрээс дуудсан хөтөч
Гараас хөтөлсөн замч
Багш гэж дуудахад
Ардын үрсийн оюунд
Түмэн цэцэгс дэлгэрнэ.
Багш гэж нэрлэхэд
Алаг зүрхний гүнд
Төгөлдөр баяр оргилно
Түмэн багшийн
Буман шавь нар
Түүхт орныхоо
Багш танаа
Булан бүрд шамдана.
Түмэн багшийн
Буман шавь нар
Түргэлэх хөгжлийн
Булаг бүхнийг тэтгэнэ.
Зүс үзээгүй найзтайгаа
Энд бид танилцсан
Зүрх сэтгэлээ нээлцэж
Эрдмийн тэнгист сэлсэн
Дүнгийн дэвтрээ нээхэд
Ангийн багш минь санагдана
Дүүрэн ярайсан тооноос
Сургуулийн жил минь ургана
Багш та Алган дээр од тавьдаг
шидтэн
Багш та Амьдралд оч харвуулдаг
хүчтэн
Ус мөрнийг Далайд үзээд
Байрандаа үлддэг уулс юм
Тус бүтээж Даяныг тэтгээд Хариу
нэхдэггүй өглөгч юм та.
/Ш.Сүрэнжав/
АЛДАРШСАН НЭР:
Бадамаа багш
ДУУДУУЛАХ ДУРТАЙ НЭР:
Багш
ӨХӨӨРДДӨГ НЭР:
Бадаа
АХ ДҮҮСИЙН ХҮҮХДҮҮДДЭЭ БОЛ:
Ажаа
ХАМТ ОЛНЫ ҮНЭЛГЭЭ:
Чамин, дэгжин, ганган
БАЙНГЫН ХАЯГ:
Санхүүгийн сургууль
ТӨГССӨН СУРГУУЛЬ:
СЭЗТехникум, МУИС-ийн ЭЗС
ГЭР БҮЛ:
Батмэндийн галын бурхан
Баттүвшин, Эрдэмээ, Сондор нарын “хонины
морь”,
Баруунд байгаа Одгооноогийн эрх ээж
ГОЦ АВЬЯАС:
Үлэмжийн чанарыг үнэхээр уянгалаг дуулна.
БАГАДАА:
Айлын хэнз охин, олон ах эгчийн халамжинд
өлгийдүүлж хөл газар хүрэхгүй өссөн танхил
нэгэн
ХЭЛДЭГ ҮГ:
Багш хүн шавьдаа хэзээд таагдашгүй оньсого
байх ёстой.
БҮЖИГЛЭХ ДУРТАЙ АЯ:
Вальс
ХАМГИЙН БАЯЛАГ КОЛЛЕКЦИ:
Ээмэг бөгжний хослол, энгэрийн зүүлт
ХАМГИЙН ИХ ХИЙСЭН ЗҮЙЛ:
Санхүүгийн сургуулийн албан хэргийн
хөтлөлтийн ариутган шүүгч редактор
ХАМГИЙН ҮНЭНЧ ИМИЖ:
Богино зассан хар үс
ДУРТАЙ ХООЛ:
Хонины шарсан хавирга, тарган хонины
чанасан мах, сүүлийн үед бибимбаб
ДУРТАЙ УНДАА:
Кофе
ДУРТАЙ ДУУ:
Жаргалын зам дуурийн Халиуны ари
ХОББИ:
Хувцас цуглуулах
ХАМГИЙН ДУРГҮЙ ЗҮЙЛ:
Худал тал засдаг зан
ДУТАГДАЛТАЙ ЗАН:
Хэнээс ч юугаа ч харамладаггүй хэтэрхий
өглөгч
ДУТАГДАЛТАЙ ЗУРШИЛ:
Нарийхан янжуур зуух
БҮГДИЙГ УЯРААДАГ ҮГ:
Цаадахдаа туслаарай , цаадах чинь зүгээр
байгаа даа,
ТҮҮНД ТОХИРОХ ҮГ:
Өр зөөлөн, өгөөмөр нинжин өрлөг ижий
НЯМЫН
БАДАМРАГЧАА
БЛИЦ АНКЕТ
БАХАРХАЛ 9БАХАРХАЛ8
Бадамаа багшийн он цагийн хэлхээс
БАХАРХАЛ 11БАХАРХАЛ10
Нямбай бичнэ
Нарийн тэмдэглэнэ
Укропоор нааж хийсэн
хөрөг
БАХАРХАЛ 13БАХАРХАЛ12
Таньдаа юуны түрүүнд багш нарын баярын гал халуун мэндийг хүргэн чанга тэврэн үнсье.
Оюутанзалуусынбагшбайхаасгаднахүүгээөдийзэрэгтэйболоходньамьдралынминьбагш
байсаар ирсэн билээ та минь. Таньдаа талархах сэтгэл үгээр илэрхийлэхийн аргагүй учир
энэ хэдхэн үгээр баяр баясал, хайр, хүндлэлээ илэрхийлэхэд хангалтгүй санагдана. Бурхан
гэж байдаг бол таньтай минь л адилхан хүн байдаг байхдаа гэж бодогддог юм шүү. Та
бол миний шүтээн. Өөрсдийгөө магтаж зүрхлэхгүй ч гэсэн та хүүхдүүдээ сайн өсгөж сайн хүн
болгож чадсан гэдэгт туйлын итгэлтэй байна. Таныгаа урт насалж удаан жарган, ач зээ
нарыгаачсурганхүмүүжүүлэн,дэргэдминьбайжүүрдбагшминьбайхыгхүсэжбайна.Үүрд
хамт байгаарай, Ээжээ.
Таныгаа хүндэтгэсэн,
Хүү Батмэндийн Баттүвшин
Багш нарын баяр болж байгааг би гэдэг “хэнэггүй” нөхөр даанч мартчихсан байж. Эрхэм
дээд хүний минь нэг багш байхад би уул нь мартах ёсгүй хүн шүү дээ. Саяхан л таньтайгаа
ярьсан болохоор хэлж ярих юм олдохгүй болов уу гэсэн, хэлэх зүйл хичнээн их байгааг энэ
завшаанаар олж мэдлээ.
Намайг өдийхөн жаахан байхаас л авхуулаад дандаа ажилруугаа дагуулж явдаг байсан
даа. Тэр үед миний хамгийн сайн санадаг бас дуртай байсан зүйл тантай хамт хичээл
рүү чинь орох юмдаг. Зөндөө олон шавь нарых нь урд ичих булчирхайгаа үл хайхран сайхан
гэгч нь самбар дээр баллаж гардаг байсансан. Тэр үед ээжийхээ ямар олон шавь нартайг
хараад гайхаж бас бахдаж байснаа одоо ч бас санадаг. Миний ээж хичээлээ зааж байхдаа
л хамгийн мундаг бас сүр жавхлантай харагддаг гэж би бодож явдаг шүү. Хүнд тохирсон
мэргэжилгэжүнэхээрбайдагюмгэдгийгталнададүлгэржишээхаруулсан.Багшхүнгэдэг
нэг талаар ээжээс өөрцгүй мэт.
Шавь нартаа эрдэм мэдлэгийг тараагаад зогсохгүй тэдэнд амьдралын алхам бүрийг
чиглүүлэгч луужин, түшиг тулгуур нь болж байдаг учраас. Та минь зөвхөн миний ч биш,
агаагийн ч биш олон олон шавь нарыхаа ээж нь. Харин бид хоёрын агуу багш билээ.
Би таныгаа өдөр бүр санадаг бас бодож явдаг учраас удаан ярьсангүй гэж санаа зовсны
хэрэггүй ээ. Та дандаа л надтай хамт байгаа гэсэн үг. Охин нь хурдан эрдэмээ сураад
тандаа очиж үнсүүлэх өлзийтэй сайхан ерөөл тавиад багш нарын баярын гал халуун мэндийг
өргөн дэвшүүлье.
Хайртай шүү гээд ийййм том зүрх
Охин нь
БАХАРХАЛ 15БАХАРХАЛ14
БАДАМАА БАГШ
Тэнхимийнхээ хоймор залархаараа тэргүүн хатагтайн зангарагтай
Т дансаа заахаараа тэнгэрлэг онгодын хийморьтой
“Үлэмжийн чанар”-аа аялахаар сэтгэл гэгэлзүүлсэн уянгатай
Үйлс заяагаа тэгшилсэн насны сайхан намбатай
Залуу хойчийн үеийнхэндээ үлгэрлэн дуурайх бахархалтай
Захиж сургамжилсан үг нь хэтийн үйлсэд тустай
Сонгодог хатагтайн төрх нь бишрэл хүндлэлийн увьдастай
Социалист нийгмийн үлдэгдэл үнэнч шударга хандлагатай
Наргиж егөөдсөн үгс нь нарийн торгон мэдрэмжтэй
Найруулан бичсэн өгүүлбэр нь яахын аргагүй уншуургатай
Уран хурц шийдэл нь ухаарсан бодлын угшилтай
Урсгал дөлгөөн төрх нь удамын сайхан ундаргатай
Нягталж тооцоолохын шидийг олсон номын садан
Нийлүүлж тэнцүүлэхийг идийг үзүүлсэн шилмэл мэргэжилтэн
Түмний үрсийн төлөө өөрийгөө умартсан ачтан
Төөрөг тавилан заяагдмал эрдмийн их даянч
Нэгэн насны заяагаа санхүүгийн сургуультай холбосон
Нийгэм, нийтийн төлөө нигүүлсэхүйн сэтгэлээ зориулсан
Нябогийн тэнхимийнхэндээ “өндөр ээж”-ээр өргөмжлөгдсөн
Нямын Бадмаа багш бидний бахархалт хүмүүн
Ц.Батсүх
Бадамаа багш та амьдралын арга ухааныг заагч ачтан билээ
Бадамаа багш та ажил мэргэжлийг заагч аав ээжийн минь ачтан билээ
Бадамаа багш та ирээдүйг зөгнөгч далд ухаантан билээ
Бадамаа багш та улс орны хөгжлийн гарцыг ологч билээ
Нарны илчээс дутуугүй
Оюуны гэрлийг түгээсэн
Насны багаас ялгалгүй
Оюуны шимийг ундраасан
Эрдэмийн ариун буяныг
Дээжлэн шавьдаа өгсөн
Эрхэмсэг багш тандаа
Дээдийн дээдийг ерөөе.
Шавь Б.Мөнхбат
Энэ л орчлонгийн жамаар
Ээж болсон билээ та
Эгэлгүй олон шавь нарынхаа
Эрдэмтэн “ДААМ” багш нь билээ та
	 Санхүүгийн сургуульдаа шилдэг “Тэнхимийн эрхлэгч” нь
	 Санхүүчдийн дундаа шилдэг “ДААМ” багш нь билээ та
	 Соц нийгмийн шилдэг ажилтан билээ та
	 Сайн үйлсийг дэмждэг ачтан нь билээ та
Цэмцгэр явахыг шавьдаа үлгэрлэдэг
Цээрлэж явахыг бусдад сургадаг
Цэл залуугаараа гялалзаж яваа
Цайлган сэтгэлт бидний “ДААМ” багшаа
	 Ажил мэргэжлээрээ манлайлан “Мэргэшсэн” болсон
	 Ач зээгээрээ хүрээлүүлэн “Эмээ” болсон
	 Аугаа олон шавь нарынхаа “Бахархал” болсон
	 Ачилж, дээдэлж явмаар бидний “ДААМ” багшаа
Алдаа оноо алив болгонтой хамт байж
Амьдралын хичээлийн анхны үсгийг шавьдаа заасан
Амжилтын оргилд цойлж яваа шавь нараараа бахархаж
Араас нь залбирч сүүгээ өргөдөг ээжийн минь энтэй “ДААМ” багш билээ та.
Б.Авирмэд
ТАНДАА БАЯРЛАЛАА
Хуучин, шинийн хооронд
Хугарч, нугараагүй нуруу
Хэцүү, хатуугийн эрхэнд
Хэмхэрч, эвдрээгүй сэтгэл
Ялгаагүй дээ та миний ээжээс
Яалт ч үгүй эхийн сэтгэл ханхална
Ягдаагүй дээ та хэцүү бэрхэд
Яалт ч үгүй ноён нуруу харагдана
Ач нартаа бол аргагүй хайртай эмээ нь та
Амараа багшид бол аргагүй сайн хамтрагч нь та
Багш нартаа бол бахархал болсон шавь нь та
Бидэндээ бол барагдашгүй буянт багш нь та
Үйлс бүтэх ерөөлтэй эрдмийн цагаан өргөөндөө
Үүлс бүрхэвч цэлмэх хүмүүний энэхэн амьдралдаа
Багшаа гэж эрхлэх түмэн олон шавь нартай
Бадамрагчаа гэж цуурайтах түмэнд хүндлэгдсэн нэртэй
Шавь П.Доржпүрэв
БАХАРХАЛ 17БАХАРХАЛ16
Багшийн-багшийн-багшийн-багшийн-багш
буюу 5 үеээс илүү багш гэдэг алдарын эзэн
болсон хүн
* * *
Санхүүгийн сургуулийн брэндийн
хэлтэрхийнүүдээс тодорсон
* * *
Эрдмийн их өргөөний эзэд болсон оюутан
сурагч, багш хамт олондоо багшийн
сэтгэлээр, ээж хүний элбэрэлээр зааж
сургадаг
* * *
Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, бурууд хатуу,
үнэнд бол маш зөөлөн хүн.
* * *
Тэр бөгж, ээмэг, хувцаслалт энэ тэр бол
хачин дэгжин.
* * *
Би багшийгаа засаагүй самнаагүй үс
гэзэгтэй, хайш яайш хувцастай байхыг ер
харж байгаагүй.
* * *
Багш маань “үлэмжийн чанар”-ыг бол
“томчууд”-ын захиалгаар л дуулна. Харин
өөрийнхөө сэтгэлээр бол хааяа “аргагүй
амраг”-ийг л дуулаад байдаг хүн дээ.
* * *
Багшийн гар хуруу, бөгж сэлтийн гоёыг
хэлэх үү.
* * *
Хайрлаж хүндлэхгүй байхын аргагүй хүн шүү
дээ
“Бадамаа багш бид хоёрт тохиолдсон хөгжилтэй явдал“ группт үе үеийн
багш нар, төгсөгчид болон оюутнуудын бичсэн сэтгэгдэл, түүхүүдээс
Багш маань эмэгтэй хүний өр зөөлөн
нинжин сэтгэлтэй, мэдрэмжтэй
* * *
Оюутан байх үеэс л ийм сайхан багш болвол
мөн гоё оо гэж боддог байлаа
* * *
Батмэнд захирал, Бадамаа багш хоёр
маань их сайхан гэр бүл, их сайхан хүмүүс
шүү дээ
* * *
Багш маань нягт нямбай, аливаад чин
сэтгэлээсээ ханддаг, хүмүүсийн итгэл
хайрыг хүлээсэн хүн гэдгийг багшийг
таньдаг хүн бүр хэлэх биз ээ.
* * *
Ялгаагүй дээ та миний ээжээс
Яалт ч үгүй эхийн сэтгэл ханхална
* * *
Багш минь та өөрөө “үлэмжийн чанар
төгөлдөр” юм шүү дээ.
* * *
Багш маань үнэхээр сэтгэл сайхантай, өр
зөөлөн хүн шүү.
* * *
Багш хүнд ч гэлтгүй цагийн юмыг цагт
нь хийх, олдсон цагаа зөв ашиглах,
хичээлийг цагийг хичээлтэй холбогдолгүй
зүйл ярихгүй байх, оюутнуудынхаа эрдэм
мэдлэгт шамдахад хариуцлагатай байх
* * *
Таны нягт нямбай, хичээнгүй байдал, багш
бүрийн хийсэн зүйлийн сайныг олж харан,
дэмжиж, урмын үг хэлж байсныг тань
үргэлж санаж байдгиймаа
* * *
Бодсон, хэлсэндээ нягт нямбай, удирдах,
удирдуулах зарчим; хамтрагч нараа
хайрлах, халамжлахыг багшаасаа сурсан.
* * *
Заримдаа яг жаахан охин шиг ааштай
болчихдог юм шүү. Тэр үед ёстой хөөрхөн.
* * *
Сахал үсэнд минь халтай ч өөрт минь
ээлтэй
* * *
Миний найз
хамгийн гоё
Одоогоос 36 жилийн тэртээх ургацын их ажлын
дараа багш оюутнууд нь тал талаасаа цугларан
бужигнасан СЭЗТ-д найзтайгаа анхлан танилцаж
нөхөрлөсөн билээ. Залуу ч явсан, сайхан ч явсан
миний найзыг мэдэх хүн олон, хайрлан дурласан
харцуул ч цөөнгүй байсан даа, нэрлээд яахав. Нэг
удаа Улаанбаатар ресторанд Бадмаагийн ангийг
төгссөн гурван охинтай сууж байтал, хажуугийн
ширээний залуу бүр нүд салгадаггүй. Гэтэл охидыг
сонирхоогүй, та яг Ардын элчийн Ариунаа шиг
сайхан эмэгтэй юм гээд салах шинжгүй болохоор
нь бид зугтах шахуу юм болж билээ.
Бадмаа чинь Хувьсгалт залуучуудын эвлэлийн
үүрийн товчооны гишүүн, намын орлогч гишүүн
гээд л жинхэнэ үргэрлэн манлайлагч байлаа шүү
дээ, биднийгээ. Мэргэжлийн мэдлэг, багшлах ур
чадварын хувьд ярих юм байхгүй МУНДАГ. Орос
хэлэнд их сайн, хойно төгссөн мэргэжлийн зарим
багш нараас ч илүү, урт урт хавсарсан нийлмэл
өгүүлбэрээр алдаагүй бичнэ.
Бичиг үсгийн чадвар, албан баримт бичиг
хөтлөхдөө лут. Багш нарын зөвлөгөөний нарийн
бичгийн хувьд суганы булчирхайгаа цочтол протокол
хөтөлнө. Жишээ нь: Төгсөх ангийн 450-500 сурагчийг
бүх багш нарын хурлаар оруулаад л протоколдож
өгнө шүү дээ.
Бид хоёр “хороор” инээлдэж, эвшээлгэж
ядаргаагаа гаргадаг гэвэл яахав. Залуу байхад
юухан дээр ч нулимсаа гартал тас тас хөхөрдөгсөн.
Лида багш бид гурав Америк явлаа, мань эр юм
ярих болгондоо “цусаар тээглэ” гэдгийн урсгана. Тэр
тоолонд нь бид хоёр хөхрөөд уначихна, бүүр аргаа
бараад “ Энэ хоёр аальгүй цуснуудыг яана аа” гээд л
шогширно, дахиад л бөөн инээдэм.
Бид хоёр сүүлийн үед хөөрч хөшөөд ирвэл чанга
дуугаар, зэрэг зэргээр нулимсаа гартал эвшээлгэж
ядаргаа тайлдаг болсон... Залуу сайхан насаараа
гоёж явсан найздаа Эрдэм боловсрол, ажилсаг
чанараараа гоёж Энэ л сургуулийнхаа төлөө
үнэнчээр зүтгэсэн найздаа Эрүүл саруул, энх тунх
амьдралаараа гоёж яваа найздаа БИ ХАЙРТАЙ.
Миний найз хамгийн гоё.
С.Ишцэдэн
Намайг 1980 онд тухайн үеийн Дээд, дунд
боловсролын Улсын хорооны томилолтоор
Санхүү эдийн засгийн техникумд орос хэлний
багшаар ирэхэд Бадамаа маань хэдхэн сарын
өмнө багш болоод ажиллаж байсан. Тэр үедээ
эмэгтэй багш нар дотор насаар ойр байсан
болоод ч тэр үү төд удалгүй л дотны сайхан
найзууд болцгоосон доо. Гэхдээ бидний
мэргэжил өөр учраас өөр өөр заах аргын
нэгдэлд харъяалагддаг, хичээл ихтэй байсан
зэргээс үргэлж уулзалдаж ярьж хөөрч суух цаг
хомс байжээ. Намрын ургац хураалтын ажилд
шинээр элссэн оюутнуудыг удирдан сангийн аж
ахуйд олон хоногоор ажилладаг байснаас болж үдээс
өмнө хуваарьт хичээлээ ороод, үдээс хойш тасарсан
хичээлээ нөхөх, залгуулаад оройн ангийн хичээл
орох зэргээр зав чөлөөгүй ажилладаг үе байсан юм.
Энэ бүх он жилүүдэд найзынхаа сайн сайхан олон
чанаруудыг танин мэдэж, хэзээ ч, хэнд ч түшиг болж
чадах хүн гэдэгт нь бат итгэж явдаг даа. Найз минь
одоо халамжит хань, хайртай ээж, ачлалт эмээгийн
үүргийг амжилттай сайн гүйцэтгэхийн зэрэгцээ хамт
олныхоо дунд хөдөлмөрлөн төрөлх сургуулийнхаа
түүхийн шинэ шинэ хуудсуудыг бичилцсээр л шинэ
залуу багш нартаа өмөг түшиг нь болсоор яваад
найзын хувь бахархаж явдгаа илэрхийлье.
Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхдийн минь нэг чи минь билээ.
Бурхан багш бидэнд улам олон он жилийг хайрлаж,
үерхэл нөхөрлөлийн хуудсууд маань зузаарсаар
байгаасай гэж хүснэм. Найздаа аз жаргал, эрүүл энх,
сайн сайхныг хүсэн ерөөе!
Л.Туул
БАХАРХАЛ 19БАХАРХАЛ18
САНХҮҮГИЙН СУРГУУЛИЙН
БРЭНДИЙН НЭГЭН ЭС
Монгол оронд 1990 оны эхэн үед Сангийн
яамнаас Нягтлан бодох бүртгэл, аудитыг
хөгжүүлэх дунд хугацааны (1993-1998 он)
хөтөлбөрийг боловсруулж, Дэлхийн банк,
Азийн хөгжлийн банк, Австралийн засгийн
газар зэрэг олон улсын байгууллагаас
тусламж, дэмжлэг авч төсөл хэрэгжүүлж
байлаа. Энэ ажлын хүрээнд хамаарах
томоохонажлыннэгболИх,дээдсургуулийн
багш нарын мэргэжлийг дээшлүүлэх ажил
байсан юм.
Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж
байгаа төслийн сургагч багшаар Филиппин
улсын иргэн Макарио Ж.Севилла уригдан
ирж бүртгэлийн хэд хэдэн чиглэлээр
(санхүүгийнбүртгэл,зардлынбүртгэл,аудит,
нягтлан бодох бүртгэл мэдээллийн систем,
удирдлагад зөвлөгөө өгөх үйлчилгээ)
багш, мэргэжилтэн нарт сургалт зохион
байгуулж, дараа нь шалгалт авч гэрчилгээ
олгох үед нэг багшийн шавь болж суралцах
болсоноор Нямын Бадамрагчаа гэдэг
эрхэм хүнийг таньж мэдэх болсон юм.
БадамрагчаабагшМонголоронднягтлан
бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэх
үйлсэд 26 жил бидэнтэй хамтран зүтгэсэн
ахмад багш нарын нэг мөн гэдэгээр сайн
мэдэх юм даа.
Санхүү,эдийн засгийн дээд сургуулийн
удирдах зөвлөлийн дарга,Улсын Их Хурлын
гишүүн асан Р.Амаржаргал тус сургуулийн
90 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлыг
нээж үг хэлэхдээ манай сургуулийн брэнд бол
нягтлан бодох бүртгэл, нягтлан бодогч гэсэн нь
үнэхээр онож хэлсэн үг байлаа. Брэнд бол олон
түмэнд танигдсан үнэ цэнэтэй зүйл. Тиймээ
Санхүүгийн сургуулийн 90 гаруй жилийн 70
жилд зөвхөн нягтлан бодогч бэлдсэн, нийт
төгсөгчдийн 80 гаруй хувийг нягтлан бодогчид
эзэлж байгаа, тус сургуулийн төгсөгчдөөс
тодорсон төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг, спорт,
шинжлэх ухааны алдартнуудын 90 гаруй хувь
нягтлан бодогч,
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн анхны
хөтөлбөр нягтлан бодох бүртгэл гэхээр Санхүү,
эдийн засгийн их сургуулийн үнэ цэнэтэй зүйл
бол нягтлан бодох бүртгэл, нягтлан бодогч мөн
дөө. Санхүүгийн сургуулийн брэнд Монголдоо
хамгийн олон төдийгүй чанартай байдагаар их
нэр хүндтэй байдаг.
Санхүү,эдийн засгийн техникумын 1974 оны
төгсөгч Нямын Бадамрагчааг санхүүгийн
сургуулийн мянга мянган брэндийн нэгэн эс
эсвэл брэндийн хэлтэрхий ч гэж хэлж болно.
Бадамрагчаа нь төрлөх сургуулийнхаа
хөгжил, дэвшлийн төлөө сайхан сэтгэлээр
хандаж, чадах хэмжээгээр хүчин зүтгэдэг
болохоор мэргэжлийн хишиг, буянг хүртэж
яваа санхүүгийн сургуулийн брэндийн
хэлтэрхийнүүдээс тодорсон сайн багш даа.
Бадамрагчаа гэдэг эрхэмийг тус сургуулийн
нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн багшийн-
багшийн-багшийн--багшийн-багшийн-багш буюу
5 үеээс илүү багш гэдэг алдарын эзэн болсон
хүн гэж хэлэхэд болох байхаа.
Таны эрдмийн их өргөөний эзэд болсон
оюутан сурагч, багш хамт олондоо багшийн
сэтгэлээр, ээж хүний элбэрэлээр зааж сургадаг
гэж бичсэн дурсамж, дурдатгал бол багш
гэдэг алдар хүндийн эзэн болсондоо баярлаж,
бахархаж явдаг хүний үг гэдэгт эргэлзэхгүй
байна. Н.Бадамрагчаа сургалтын ажлын мөн
чанар, хичээл заах арга зүйг сайн мэддэг
манай мэргэжлийн сайн багш нарын нэг мөн
бөгөөд өөрийн удирлагад байгаа хүмүүсийг
ажилд сургах, хамт олныг удирдах талаар
нэр хүндтэй удирдагч билээ. Иймээс нягтлан
“Багш нарын баяр”-ыг тохиолдуулан
Н.Бадамрагчаа багшид маань зориулж
хайрлаж хүндэлж явдаг хүмүүсээс нь, шавь
нараас нь чин сэтгэлийн халуун дулаан
үг, сайхан дурсамжуудаар нь “БАХАРХАЛ”
сэтгүүл хэвлүүлэн гэнэтийн бэлэг барих
болсон явдалд гүнээ талархаж байна.
Энэхүү сайхан санал санаачилга гаргасан
бүх багш нартаа баярлалаа гэж хэлмээр
байна.
Одоогоос 37 жилийн тэртээ 1979 оны
намар миний бие Статистикийн 2-XI ангийн
оюутан байсан цаг. 313 тоот хурлын
зааланд сургуулийн нийт оюутны хурал
болж сургуулийн удирдлага манай сургууль
саяхан 2 залуухан багштай болсныг бидэнд
дуулгаж Б.Энхтайван багш, Н.Бадамрагчаа
багш хоёр маань цэл залуухан, заал дүүрэн
багш, оюутнуудынхаа өмнө гарч зогсон
инээмсэглэн мэндчилж байсан тэр нэгэн
баярт мөчийг эргэн дурсахад сайхан байна.
ЭнэүеэсэхлэнбиБадамаабагштайгаабагш,
шавийн барилдлагатай болсон түүхтэй.
Миний бие 1985 оноос багштайгаа хамт
ажиллаж ирсэн.
Бид хэдийгээр өөр өөр Заах арга зүйн нэгдэлд
энэ нь одоогоор өөр өөр тэнхимд харъяалагддаг
байсан хэдий ч нэгэн зүйлээр дотно холбогдсон
юм. Энэ нь 1985 онд миний анхны даасан анги
нь Барилгын ня-бо 1-7, Бадамаа багшийн маань
даасан анги нь Барилгын ня-бо 1-6 гэдэг анги
байсан. Барилгын ня-бо 1-7, Барилгын ня-бо 1-6
ангийн оюутнууд маань Булган аймгийн Хутаг-
Өндөр сумын Магсаржав САА-д намрын ажилд
хамтдаа явж хоорондоо их сайхан найз нөхөд
болсон сайхан хүүхдүүд.
Одоо ч тэд маань насан туршийн найзууд
хэвээрээ. Тэр үед багш маань надад хүүхэдтэй
хэрхэн ажиллах, анги даах, хичээлдээ бэлдэх
талаар үнэт зөвлөгөөг өгдөг байсан.
Н.Бадамрагчаа багшийнхаа ажил, амьдралын
тухай “Хэрэглээний стандарт” сэтгүүлийн
2007.02/019 тоот дугаарт “СЭЗДС-ийнхан
сургуулиараа, бас багшаараа, мөнгөний
бурхадаараа бахархдаг” гэсэн гарчиг бүхий
нийтлэлийг бичиж хэвлүүлсэн. Энэ нийтлэлд
маань багшийн маань олон сайхан чанарыг
дурдсан байгаа. Бадамаа багш маань ирээдүйн
санхүүчдийг сайхан мэргэжил эзэмшихэд нь,
сайн хүн болж төлөвшихөд нь санаа тавин
өөрийн бүхий л ажил, амьдралаа зориулж олон
хаврыг ардаа үдэж, эдүгээ 38 дах хичээлийн
жилтэйгээ золгож, сургуулийнхаа түүхийн
хуудсыг бичилцэж яваа эрхэм хүндтэй багш
нарын маань нэг. Ингээд хайрт багшдаа болон
багшийнхаа гэр бүл, үр хүүхдүүдэд нь эрүүл энх,
аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн
ерөөе. Удахгүй багштайгаа хамт авхуулсан
“Дурсамж дүүрэн” зургийн цомог илгээх болно.
Шавь Г.Балж
бодох бүртгэлийн төрийн болон мэргэжлийн
байгууллагууд Санхүүчдийн баярын өдрийг
тохиолдуулан Н.Бадамрагчааг сайн багш
болохыг үнэлж Монголын мэргэшсэн
нягтлан бодогчдын институтийн 2007 оны
“ШИЛДЭГ НЯГТЛАН БОДОГЧ БАГШ ” гэдэг
хүндэт өргөмжлөлөөр шагнасан байна.
Багш Та урт насалж, удаан жаргаж, сургамж,
зөвлөмжөө үргэлж бидэндээ хайрлаж, Монгол
улсын Гавъяат багш гэсэн эрхэм цол хүртэхийн
ерөөл дэвшүүлж байна. Сайн үйлс бүхэн
дэлгэрэх болтугай.
Монгол улсын гавъяат эдийн засагч, Доктор,
Профессор,
Монгол улсын Мэргэшсэн нягтлан бодогч,
Мондгой овогт Рэнчингийн Батжаргал
БАХАРХАЛ 21БАХАРХАЛ20
БАДАМРАГЧАА БАГШДАА
СЭЗИСургууль буюу тухайн үеийн Санхүү
Эдийн Засгийн Техникумыг төгссөн
төгсөчид, багшилсан багш нар нь бүгд л нэр
алдартай, олноо танигдсан, домог түүхтэй
хүмүүс байдгийг түүх гэрчилнэ. Тэртээх
1989 оны хичээлийн шинэ жил эхэлж
тухайн үеийнхээ нийгмийн тогтолцооны
жишгээр бүгд сангийн аж ахуй, үр тариа,
төмс хүнсний ногоо, ферм, хөдөө аж
ахуйн салбарт хүч хөдөлмөрөө зориулан
намрын сэрүүн орж уулын толгойд цасан
хяруу тогтсон тэр үед тус тусынхаа
хөдөлмөрийн талбараас сургууль дээрээ
цугларч хуваарилагдсан анги танхим, багш
нартайгаа танилцаж нэгэн хичээлийн шинэ
жил эхэлсэн нь саяхан мэт боловч хэдийн
гуч шахуу жилийг үджээ.
Эх орныхоо өнцөг булан бүрээс
цугласан шинэхэн оюутнууд бид анги
танхимаа ч мэдэхгүй, ямар хүүхдүүдтэй
нэгэн анги болохоо ч мэдэхгүй мөн оюутны
байранд яаж орох, яаж амьдарч сурах арга
эвээ олохгүй бужигнаж явах тэрхэн үед
барилгыннягтланбодохын23ангийгтухайн
үеийн луухагар багш нарын нэг, нүдээрээ
инээсэн, намбалаг төрхтэй, олон жилийн
туршлагатай, нилээд чанга, зарчимч
байрын нэгэн эмэгтэй манай ангийг дааж
авсан нь Бадамрагчаа багш маань байлаа.
Бидний төгсөлтийн онцлог нь социализмын
үеийн хамгийн сүүлийн, зах зээл нээлттэй
нийгмийн хамгийн анхных гэдгээрээ
сургуулийн түүхэнд үлджээ.
Дүн өвөл болж Монгол оронд өөрчлөлт
шинэчлэлт, жагсаал цуглаан, өлсгөлөн, алдарт
20 дугаар тогтоол, картын бараа гэх зэрэг
зүүдэнд ч ороогүй зүйлүүд бидний нүдэн дээр
бий болж тэр хатуу ширүүн түүхэн үеийг туулж
өнгөрүүлэх эгзэгтэй үед Бадмаа багшийн
бидэнд хандах хандлага, учирлаж ойлгуулах,
тайлбарлах, хүний амьдралын анхны болох бүх
зүйлд санаа оноо, хамтын шийдвэр гаргалцдаг
байсан.
10 жилийн сургуулийн хичээлийн ширээнээс
оюутны ширээнд шилжин ирсэн бидэнд олон
нэр төрлийн, олон мэргэжлийн хичээл сурж,
олон ааш араншинтай багш нараар заалгах
тэр үед их ажлынхаа хажуугаар цаг зав гарган
хүүхэд бүрийн төлөө анхаарал тавьж чаддаг
байсан нь бусад багшаас онцлог гэлтэй. Мөн
муудаж сайдах, уйлж гундах, өвчин зовлон,
цэрэг татлага гээд бүхий л зүйлд бидний дунд
хамт байж бүхий л зохицуулалтыг хийхэд гол
тулгуур маань болж байсан билээ.
Багш өөрөө бидэнд Нягтлан бодох бүртгэлийн
хичээл ордог байсан бөгөөд мэргэжлийн хичээл
заахын сацуу хүүхэд нэг бүрийн амьдрал ахуй,
дотоод ертөнцөд орж заавар зөвлөмж өгдөг
байсан.
Хэнзхэн хөөрхөн хүүтэй. Хүүг нь Баттүвшин
гэнэ. Хааяа нэг хүүгээ дагуулж сургууль дээр
ирнэ. Манай анги хоёрхон бандитай, бусад
нь охидууд байлаа. Бид хоёр л болсон хойно
хичээлд суухгүй байх, биеийн амрыг хайх
боломжыг олохдоо багшийн хүүд саймширч,
уйдуулахгүй, зугаацуулах нэрийдлээр хамт
дэлгүүр орох, мөхөөлдөс идэх зэргээр далим
гаргах нь олонтой.
Нэг л мэдэхнээ сургуулиа төгсөх цаг хаяанд
ирж багш бид ижилдэн дасаж олон хөгжилтэй
зүйлүүд тохиолддог байсан. Нэгэн хөгжилтэй
явдлыг дурсахад төгсөлт ойртох тусам бидний
нийлэх, аялах зугаалах олширч багш ч тэр
бүгдэд санаа оноо зовж та нар энэ сургуулийг
бүтэлтэйхэн төгсөөрэй гэж сургамжаа хайрлаж
архи, тамхи хэрэглэхгүй байх, охидуудыг
жирэмсэн болов, гэдсээ чирээд харив гээд л
үглэх аргадах аятай анхааруулгыг бид өдөр бүр
авдаг ч түүнийг хэзээний л зөрчдөг заншилтай.
Нэгэн өдөр бид нийллэгэнд явж тэндээсээ
дотуур байранд байгаа хэд дээрээ бүгдээрээ
ирэн бөөгнөрөн хонож билээ. Хаанаас ч юм
багшид ангийнхнийх нь тухай алтан хошуу хүрж
гэнэтийн шалгалтанд бид өртөв.
САНХҮҮГИЙН СУРГУУЛИЙН
БРЭНДИЙН НЭГЭН ЭС
Хүн болгон шалтгалтнаас бага донго
хүртэхийн тулд өөрсдийгөө нуун далдалж
ор, шалан дээр зулан унтацгааж байсан бид
хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн хэвтэж
байв. Гаднаас багшийн орж ирэх чимээ
сонсогдож хүн бүр амьсгаа даран хэвтэж
байхад “Хөөе та нар! Юу болж байгаа нь энэ
вэ? Сургуулиар л нэг юм болж байна” гээд л
авч өгч байна.
… Тэгснээ гэнэт “Энэ л лав Цогоогийн хөл
байна” гэж хэлэхэд нэгэнт хэрэг хийсэн
нөхөд хэргээс хөнгөн мултрахын далим
гаргаж нэгэн зэрэг “Багшаа та яагаад
Цогоогийн хөлийг таньдаг юм бэ?” гээд л
бүгд инээлдэн босож ирж багшийн номлолыг
зөрчсөн зөрчлүүд эхнээсээ илэрч эхлэв.
Манай ангийн зарим адтай охидууд “Та яаж
Цогоогийн хөлийг таньж байнаа?” гээд л
багшийг дийлэх гэтэл Бадмаа багш хариуг
нь дор нь барьж “Та нар сур сур гэсэн юмыг
сурахгүй мөртлөө битгий сур гэсэн юмыг бүр
сайн сурсан байх шив дээ. Би та нарын бүгдийн
чинь хөл байтугайг хараад мэднэ” гээд л банга
хүртээж эхлэв.
Энэ бүгдээс харахад багш биднийг хөлөөс
толгой хүртэл, гаднахаас доторх сэтгэл зүй
хүртэлх мэдэрдэг, сургуульд ирэх цагаас төгсөх
хүртэлх бүхий л хугацаанд аав ээжийг минь
орлосон аатай зангарагтай багш минь байлаа.
Сургууль төгсөхөд хэд хэдэн охидууд маань хань
ижилтэй, жирэмсэн болж бүгдээрээ сургуулиа
амжилттай төгссөн. Сүүлд бид амьдралын их
замыг туулж сургуулийнхаа 90 жилийн ойгоор
цуглахад зөвхөн манай анги ч биш багшийн
үе үеийн төгсөгч нар багшийнхаа намбалаг,
хатуу чанга, зарчимч, өгөөмөр занг дурсан
ярилцацгааж байв.
1991 оны даасан ангийн төгсөгч Ж.Батсууриас
БАХАРХАЛ 23БАХАРХАЛ22
БАХАРХАЛ 25БАХАРХАЛ24
БАХАРХАЛ 27БАХАРХАЛ26
БАХАРХАЛ 29БАХАРХАЛ28
БАХАРХАЛ 31БАХАРХАЛ30
Багш бид хоёрын дурсамж
Ангийн найзаа дурсахуй.
1974 оны намрын тэр нэгэн сайхан өдөр бидний 40 гаруй нөхөд “Нягтлан бодох бүртгэл”-
ийн ажилтан болохоор энэ мэргэжлийг сонгон нэгэн ангид элсэн суралцсанаас хойш 42
жилийг ардаа үджээ.
Тэдний нэг нь Нямын Бадамрагчаа хэмээх эгэлхэн бор охин цонхон талын эгнээний
урдаасаа 2 дахь ширээнд суудаг байлаа.
Оюутан ахуйн мартагдашгүй сайхан дурсамжууд Жаргалантын САА-н Тал булгийн
тариан талбайд тариа будаа хураалцаж, Хэнтий аймгийн Мөрөн суманд барилгын өрлөг
хийж барилгачин болж явсан зэрэг хамтдаа ажиллаж, хөгжилдөж явсан үеүүдээ дурсан
санахад таатай байна.
/ Хөгжилтэй дурсамжаас ... Мөрөн суманд барилга барьж байхад нэгэн удаа орой ажил
тарахын өмнө бидний хэдэн охид 12-ын хана хичээнгүйлэн өрж орхиод явлаа. Өглөө
ажилдаа ирэхэд нөгөө хана маань нурсан байж билээ... мэргэжил ээ гэж.../
Н.Бадамрагчаа маань сурлага, сахилга, идэвхи санаачлагаар биднийгээ хошуучлан
МУИС-ыг 1978 онд нягтлан бодогч эдийн засагч мэргэжлээр онц дүнтэй “Улаан диплом”-
той төгссөн цөөхөн оюутны нэгэн билээ.
Ангийн анд маань ажил хөдөлмөрийн замд ч хошуучлан Монгол Улсын анхны хугацаагүй
эрхтэй Мэргэшсэн нягтлан бодогч болж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, сурган
хүмүүжүүлэх үйлсэд хүч хөдөлмөрөө зориулан олон арван шавь төрүүлсэнд найзаараа
ихэд бахархаж явдаг юм.
Г.ДАШБАЛЖИР, Н.ЦЭРЭНХАНД нар
Бадамаа багшийнхаа удирдлаган дор 2006-2012 оныг хүртэл ажиллаж энэ буянтай
хүнээс ихийг сурч мэдэж, үлгэрлэн дурайж ирсэн. Багшийн заах арга зүй, хүн байх утга
учир, амьдралын нарийн ширийн бүхий л зүйлсийг зааж сургасан эрхэм хүмүүсийн минь
нэг нь яахын аргагүй Бадамаа багш мөн билээ. Тэгээд сургамжтай бөгөөд хөгжилтэй
нэг дурсамжаа сийрүүлье. Багш болоод удаагүй л байсан юм. Юм болгоныг хийж үзэх
сонирхол ихтэй тэгээд бас уйдамтгай байсан үе юм шиг. Тэнхимийн эрхлэгчийн өгсөн үүрэг
даалгаварыг хийнэ, чадна гээд л авдаг. Нэг мэдэхнээ нөгөө ажлаа дуусгалгүй шал өөр
зүйл хийгээд явж байдаг нэг алдаатай. Үүнийг ажигласан багш маань нэг өдөр хэлж байна.
“Бабураа чи хонь хариулж яваад л адуу туугаад алга болох юм аа” гэж хэлсэн нь одоо ч
санагдаж явдаг билээ. Эхэлсэн ажлаа дуусгасны дараа өөр ажлыг эхлэх, нэг ажлынхаа
ард гарч сурах, өөрийнхөө ачааллыг зөв хуваарилах гэсэн санааг энэ нэг үгээр надад
ойлгуулж чадсан гэж боддог. Энэ үг, энэ ёгтлол надад сургамжилж хэлсэн олон зүйлсийнх
нэгээхэн нь билээ. За ингээд багшдаа баярлаж явдаг шүү гэдгээ дахин илэрхийлье.
Шавь С.БЯМБАХОРЛОО
Бадамаа багшид минь зориулж энэ сайхан зүйлийг зохион байгуулж байгаад туйлын баяртай
байна. Бадамаа багш буюу миний Ажаа чинь хайрлаж хүндлэхгүй байхын аргагүй хүн шүү дээ.
Би бүр бага байхын л ажаагаас айж сүрддэг байлаа. Анх 1999 онд сургуульдаа орчихоод
сургууль дээр ажаатай тааралдахгүй байхыг их хичээдэг байж билээ. Ажаа нүдний үзүүрт
харагдвал шууд нуугддаг байсан юм. Яагаад тэгдэг байснаа одоо гайхах юм. Намайг зугтаад
байгааг ажаа ажиглаад их гомдож аавруу утасдаж хэлснээр энэ байдал арай дээрдэж
билээ. Гэхдээ л ажаагийнхаа зааж байсан хичээлүүдээс ерөөсөө сонгож байгаагүйдээ одоо
ч харамсдаг юм. 2010 онд ажаатайгаа АНУ-д уулзаж хэд хоногийг хамт өнгөрүүлсэн. Яг
л ээжтэйгээ уулзсан юм шиг л санагдаж билээ. Ажаадаа маш их хайртай шүү. Та минь урт
насалж удаан жаргаарай.
Чимгээ ДОРЖРЭНЧИН
Сургуулиа төгсөөд ХҮДС-д багшаар үлдэх санал хүлээн авч багш гэдэг эрхэм
алдраар овоглох болсон. Бид мэргэжил нэг учраас Н.Бадамрагчаа багштай
хурал цуглаан, семинар, НББ-ийн Улсын олимпиад зэрэг арга хэмжээнд цөөнгүй
тааралддаг байлаа. Сайн байна уу багш аа гээд л өнгөрнө. Нэг өдөр би ажлын
шугамаар СЭЗДС-д ирээд сониуч зангаараа анги танхим шагайж явлаа. Гэтэл нэг
танил дуу, мэддэг үг хэллэг нэгэн ангийн хаалганы цаанаас хөвөрлөө. Дөхөж очоод
хаалганы цаанаас сэмээрхэн хартал Н.Бадамрагчаа багш хичээл зааж байна.
Багшлах ур чадвар сууж амжаагүй миний хувьд түүний заах аргаас суралцах алтан
боломж ингэж гарч билээ. Хаалганы цаанаас ч гэсэн хэсэг хугацаанд түүний заах
арга барилиас суралцсан минь одоог хүртэл мартагддаггүй юм. Найдваргүй авлагын
хасагдуулга данс гэж нэрлэхээ болих хэрэгтэй “нөөц” гэдэг утга төгөлдөр монгол
сайхан үг хэрэглэ. Танаараа баярлаж, бахархаж явдаг шүү шавь нь.
Г.ГАНТУЛГА
“Манай тэнхимийнхэн бүгд СЭЗДС-ийн төгсөгчид” 2004 оны намар
СЭЗДС-д шинээр элссэн оюутнуудад тэнхим, алба хэлтэсүүд өөрсдийн танилцуулгаа ээлж
дараагаар хийж байлаа. Тухайн үед НББТ-ийн эрхлэгчээр Бадамаа багш маань ажиллаж
байсан юм. Тэнхимийнхээ багш нартайгаа 315д орж ирээд өөрсдийгөө танилцуулахын
хажуугаар СЭЗДС-ийн маань үүх түүх, нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, төгсөгчдийн талаар болон
бусад зүйлсийн талаар олон сонирхолтой мэдээллүүдийг хүргэж ШИНЭХЭН ОЮУТНУУД
бидэнд сонгосон сургуулиараа бахархах, багш нараараа бахархах, төгсөгчдөөр нь бахархах
сэтгэлийг маш ихээр төрүүлсэн билээ. Тэр яриан дунд орсон бас нэгэн бахархалтай бөгөөд
сонирхолтой зүйл нь тухайн үеийн НББТ-ийн багш нар бүгд СЭЗДС-ийн “бүтээгдэхүүн” байсан
юм. Үүнээс санаж буйгаараа сийрүүлбэл:
Бадамрагчаа, Нямсүрэн, Эрдэнэцэцэг, Баярмаа /Бямба гаригийн хөтөлбөрийн эрхлэгч/ ,
Алтанзул, Саранчимэг, Шинэ-Өлзий, Мөнхбаяр, Одгэрэл, Пүрэвдулам
Одоо ч гэсэн энэ уламжлал, залгамж холбоо хадгалагдсаар...
СЭЗИС-ийн өнөөдрийн амжилт нь Бадамаа багштай, Бадамаа багшийн шавь нартай, шавийнх
нь шавь нартай холбоотой бөгөөд 92 жилийн УРТ түүхтэй сургуулийн маань БАС НЭГЭН ТҮҮХ
нь Бадамаа багш маань өөрөө юм. Дан ганц хичээл ном гэлтгүй олон зүйл дээр шавийнхаа
БАГШ нь байсан тандаа “ОУ-ын багш нарын баяр”-ын мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг
хүсэн ерөөе.
Жич: “Миний бие Бадамаа багшийн хүү Б.Баттөвшинтэй 1998-2002 онуудад Нийслэлийн
Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуульд нэг ангид суралцдаг байсан ба
5,6-р ангидаа бүүр НЭГ ШИРЭЭНД хамт суудаг байлаа.”
2008 оны төгсөгч Е.НОМИН-ЭРДЭНЭ
БАХАРХАЛ 33БАХАРХАЛ32
Бадамаа багш даа энэ өдрийн мэнд хүргэе! Хамтарч ажилласан он жилүүдээ тоолсон
чинь хоёр арвыг аль хэдийнээ давсан байна. Бадамаа багшийгаа хүндэлдэг, хайрладаг,
биширдэг. Бадамаа багшаасаа их олон зүйлийг сурчээ.
1.	 Бодсон, хэлсэндээ нягт байх;
2.	 Ачаалал даах, бүтээмжтэй ажиллах;
3.	 Удирдах, удирдуулах;
4.	 Хамтрагч нараа хайрлах, халамжлах;
5.	 Мэргэшсэн байх.
Биднийгээ хайрлаж, халамжилж байдагт чинь маш их баярлаж, талархаж явдаг шүү,
багшаа. Тандаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Д.ГЭРЭЛМАА
Бадамаа багш бол миний хувьд нягтлан бодох бүртгэлийн анхны А үсгийг заасан хүн. Анх 1
дүгээр курсэд ороод удалгүй би их удаан хугацаагаар өвдөөд бараг тэр семестрийн хичээлийн
50%-д суугаагүй байх. Тэр үед анх үзэж байсан хичээлийн нэг нь “Нягтлан бодох бүртгэлийн
үндэс” байлаа. Хичээлдээ удаан суугаагүй хүн би Бадамаа багштай уулзаж учраа хэлэхэд “За
хичээлээ уншаад ир, оройн анги тарахаар ойлгоогүй зүйлээ асуугаад явцын 3 шалгалтаа зэрэг
өгч чадах уу” гэж билээ. Тэр өдөртөө хичээлээ нөхөж уншаад бүр орой, оройн анги тараад
харанхуй болсон байхад зөвхөн надад цаг гаргаж ойлгоогүй юмнуудыг маань тайлбарлаж
өгөөд бүх шалгалтаа хийж дуустал минь хүлээж билээ. Хоцорсон сэдвүүдийг надад зааж
өгсний ачаар би шалгалтуудаа бүгдийг нь 90%-аас дээш өгч нягтлан бодох бүртгэлийн анхны
суурь ойлголтоо нэг өдрийн дотор авч байж билээ. Багшдаа баярлалаа.
2005 оны төгсөгч И.БАЙГАЛ
Эдийн засгийн коллеж байгуулагдсан 1991 оны намар сургуульдаа багшаар ирээд
Бадамрагчаа гэж нэг гоё багшийн сургийг техникумд байсан хуучин багш нараас сонсож
танилцаад, хамтдаа ажиллаад эдүгээ 25 жил болжээ. Энэ хугацаанд ялангуяа 10 гаруй
жил тэнхимийн эрхлэгчээр хамт ажиллаж, сургуулийн өнөөгийн үнэ цэнийг бий болгосон
олон том ажлын ард гарахдаа Бадмаа багшийгаа улам сайн танин мэдэж, үлгэр дуурайл
авч өдийг хүрчээ. Багш маань сургуулийн маань үнэ цэнэтэй багш, манлайлагч, төдийгүй
өөрийнхөө дуулах дуртай “Үлэмжийн чанар” дуу шигээ олон сайхан шинж чанарыг
цогцлоосон эмэгтэй, ээж, эмээ, түшигтэй найз нөхөр билээ. Би Бадмаа багшийгаа
манай улсад олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг нэвтрүүлэхэд хариуцаж
байсан НББ-ийн хөтөлбөрөөрөө, төгсөгчдөөрөө дамжуулан үнэтэй хувь нэмэр оруулсан
гавьяатай хүний нэг мөнөөс мөн гэж боддог.
Шулуун, шударга, зарчимч байх нь Бадмаа багшийн маань бас нэг онцлог. Зөв гэж
бодсон, хэлье гэсэн юмаа шулуухан хэлчихдэг нь маш их таалагддаг юм. Хурлын
протокол, хичээлийн конспектыг үлгэр жишээ бичдэг байсан гэж техникумд хамт
ажилладаг байсан олон багш нараас сонсож байлаа. Биеэ маш сайхан авч явдаг, яг л
“багш хүн ийм л байх ёстой доо” гэсэн имиждийг бүрдүүлсэн хүн дээ.
Өнөөдөр Та минь зүгээр л хамт суугаад ярьж хөөрөхөд нэг л сайхан, багшийн болон
хүний амьдралын их ухаанаас нь үргэлж суралцмаар, эгч, ээж шиг минь цөөхөн дотно
сайхан хүмүүсийн минь нэг болжээ. Багшдаа нарт хорвоод олдошгүй нандин сайхан
мэргэжил-Багш нарын баярын халуун мэндийг дэвшүүлж, эрүүл энх, урт удаан нас, аз
жаргалыг хүсэн ерөөе!
Д.БОЛОРМАА
Бадамаа багштайгаа анх 1988 онд (одоогоос 28 жилийн өмнө шүү дээ)
СЭЗТехникумд элсэн орж ирээд анхны “Аж үйлдвэрийн НББ ба шинжилгээ” гэх
хичээлийг заалгаж байлаа. Өдөрт багш 6 цаг орно оо. Самбар дээр он сар
өдрөө заавал бичнэ. Тэгээд тэр өдрийн орох хичээлийн сэдвийг оросоор нээх гоё
томоор бас элемэнтээр бичнэ. Багшийн гар хуруу, бөгж сэлтийн гоёыг хэлэх үү.
Тэгээд оросоор бас ярьж тайлбарлана аа. Ер нь л залуухан, донжтой, бас мундаг
чадварлаг багш байсан. Манай ангийнхан их айна.
Багш хүн зөвхөн онол заах биш оновчтой ажигч чиглүүлэгч байх ёстойг хожим
багш болчихоод би энэ хөгжилтэй дурсамжаа санаад бодож байлаа. Уг нь манай
ангийг даасан багш минь Бадамаа багшийн шавь мөртлөө биднийг нэг их тоохгүй
ээ. Харин Бадамаа багш л “за байрныхан яаж байна, холоос явдагууд...” энэ тэр
гээд л ээж хүний сэтгэлээр хайрлан халамжилдаг байсан даа. Тэр нь багшаар
ажиллах болоод эргээд ирсэн надад ихээхэн сургууль болсон гэж боддог шүү.
НББ-ийн тэнхимд ассистент багшаар ажиллах болоход Бадамаа багш минь
хамгийн их урам дэм ухаарал өгдөг байсан шүү. Тэр үед англи хэл дээр сурах
бичиг ашигладаг байсан. Бадамаа багш мундаг орчуулж бидэнд зааж зөвлөдөг
чиглүүлдэг байсан. Орос, англи хэл дээр мэргэжлийн түвшинд ахиж хөгжихөд минь
хамгийн их туслаж байсан хүн та минь байсан шүү. Багшдаа урт удаан энх тунх
аз жаргалтай амьдралыг хүсэн ерөөе. Тандаа хязгааргүй их баярлаж явдаг шүү
шавь нь.
Өдөрт 6 цаг ороод бүр найзууд болсон, хөгжилтэй жишээ гэвэл манай сургуулийн
урд байдаг одоогийн Эвэридай дэлгүүр чинь 30-р дэлгүүр нэртэй алдартай дэлгүүр
байлаа. Багш 6 цаг нэг дор ороход уйдна ядрана бас хүүхдүүд нь чилж ядардаг
байсан байх. Биднийг нойрмоглоод үлбэгэр болохыг анзаардаг байсан биз. Багш
нэг хүүхэд явуулаад 26 морожен авчраад бүгд идсэн тэр нэг өдөр огт санаанаас
гардаггүй юм аа. Багш хичээлээ тайлбарлаад, бид бүгд мороженоо идээстэй,
хичээлээ бичээстэй, бүгдээрээ нэг их хөөрхөн.
1990 оны Төсвийн НББ ангийн төгсөгч Б.БАЯРМАА
Багшдаа баярын мэнд хүргэе. Ийм сайхан сургуулийг төгссөн бид мөн азтай хүмүүс шүү.
Бадамаа багшаар хичээл заалгах хувь тохиогоогүй ч гэсэн Бадамаа багш маань манай
Батмэнд захирлын гэргий шүү дээ. Батмэнд захирал маань 2001-2003 онд Мобикомын СЕО
байсан юм. Батмэнд захирал, Бадамаа багш хоёр маань их сайхан гэр бүл, их сайхан хүмүүс
шүү дээ. Бидэнд яг л эцэг эх маань юм шиг ханддаг байж билээ. Та хоёртоо аз жаргал, эрүүл
энхийн дээдийг хүсье.
2000 оны Бизнесийн удирдлагын ангийн төгсөгч Г.УРАНЧИМЭГ
Багш бид хоёрт тохиолдсон
ХӨГЖИЛТЭЙ ЯВДАЛ
Бадамрагчаа багш бол бидний бахархан дуурайх эрхэм хүмүүсийн нэг, энэ сургуулийн
амьд түүх болсон сайхан эмэгтэй. Тандаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2015 оны багш нарын баярын өмнө Сургуулийн шилдэг багш шалгаруулах комисст хамт
ажиллахдаа таны нягт нямбай, хичээнгүй байдал, багш бүрийн хийсэн зүйлийн сайныг олж
харан, дэмжиж, урмын үг хэлж байсныг тань үргэлж санаж байдгиймаа. Танаараа үргэлж
бахархдаг шүү.
Д.ОЮУН
БАХАРХАЛ 35БАХАРХАЛ34
Сургуулиа төгсөөд оюутны ширээнээс ажил амьдралын гараагаа эхлэхдээ Бадамрагчаа
багшийнхаа удирдлагад ажиллаж, олон жилийг хамт угтаж, багшаасаа их зүйлийг сурч
мэдсээр байгаадаа өөрийгөө үнэхээр их хувьтай хүн гэж боддог. Багш маань ямар ч
хүнтэй яг л нэг зангаараа харьцана. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, бурууд хатуу, үнэнд
бол маш зөөлөн хүн. Ажлын шаардлагаар хэн нэгэнд хатуухан шаардлага тавьчихаад л
гараад явахаар нь үр хүүхэд, ар гэрийн асуудалд нь (санаа тавихгүй зүйл бараг байхгүй)
өөрийн хүүхдээс ялгаагүй сэтгэлээ чилээж, санаа тавьж нэгэндээ тусалж байхыг бидэнд
сануулна. Багш хажууд байхад аав, ээжийнхээ хайр халамжид орсон мэт л санагддаг
тийм л хүний дээд хүн юм.
Багштай холбоотой маш олон сайхан дурсамжууд байна. Багш болоод удаагүй байхад
сэтгэлд үлдсэн нэгэн дурсамжийг хуваалцъя гэж бодлоо. Багш болсны дараахан Дорнод
аймагт эчнээ ангид хичээл заахаар багштайгаа хамт явлаа. Бид хоёр нэг өрөөнд
орчихсон багштай юу эсийг ярих уу “Багш хүн бол оюутандаа тааварлагдашгүй байх
хэрэгтэй. Зөөлөн нь хатуугаа иднэ” гэж хэлсэн сургааль үгсийг үргэлж санан мөрдлөг
болгосон гэхэд болно. Бид хоёр хичээлээ орж дуусаад орой нь дэлгүүр хэснэ ээ. Багш
их мэдрэмжтэй сайхан хувцаслаж, биеэ гоё авч явна. Тэгээд л Өжөө энийг өмсөөд үз тэр
чамд зохино гээд л сайн зөвлөж өгнө дөө. Тэр үед үнэхээр сайхан байжээ. Багш ажлын
хамт олноос гадна оюутан бүрд санаа тавина. Ямар сайндаа хичээл орж байсан ангид
нь нэг сайн залуу байж таараад найз охингүй гэхээр нь за одоо ирж хичээл орох багш
чинь найз залуугүй танилцаад ав гэж хэлээд будлиан үүсгэсэн тал бий шүү. Багшдаа эрүүл
энх байж, урт удаан насалж, шавь бидэндээ үнэтэй сайхан сургааль үгсээ хайрлаж явах
болтугай гэж ерөөл дэвшүүлье.
Шавь Ж.ӨЛЗИЙБАЯР
МанайаавнамайганхсанхүүдорсныдарааханБадамрагчаагэжбагшбайнауугэжасууж
байж билээ. Манай аав Эрдэнэцэцэг багш нар нэг үеийн техникумын оюутнууд. Одоо ч
аавын найзууд манайд ирээд надтай таарахаараа Бадамаа багшийн талаар их асуудаг.
Оюутан болгондоо чин сэтгэлээсээ ханддаг болохоор бүгд багшийг хүндэлж ярьдаг юм
билээ. Харин би анх багш болоод тухайн үеийн манай сургалтын албаны мундагууд залуу
багш нартаа сургалт зохион байгуулаад Бадамаа багш бид нарт “За хүүхдүүд минь та
нар зөв хүн байж оюутнууддаа үлгэрлэж байгаарай. Хэдий залуу байгаа ч чиний тавьж
байгаа дүн, хэлж байгаа үг цаанаа хүний амьдралыг шийдэж байдаг юм шүү. Битий
их хатуурхаарай уян хатан байгаарай” гэж хэлж байсан нь үг ер мартдагддаггүй юм.
Ажилд орсон тухайн жил олон улсын магадлан, дотоодын магадлангийн их ажилд биднийг
чиглүүлэн зөвлөж хамт ажиллаж байлаа. Хэдий нөр их ажлын үеэр орсон ч Бадамаа багш
шиг мундаг хүмүүстэй хамт ажиллаж тэднээс олон зүйл суралцсан даа. Багшдаа эрүүл энх
аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
1982 оны элсэгч Ц.НАСАНЖАРГАЛ болон охин САРАНЧИМЭГ
Юуны өмнө бүх багш нартаа баярын мэнд хүргээд тэр дундаа Бадамрагчаа багшдаа
баярлаж талархаж явдагаа илэрхийлье! Хотод анх хөл тавин СЭЗДС-ийнхаа босгыг
алхаж орж ирсэн тэр хөдөөний бүрэг ичимхий даруухан охин миний хувьд анхны эмээдэг
хэрнээ цаанаа л нүдэнд дулаахан, ихэмсэг төрхтэй хүндэлмээр, бахархмаар тэр эрхэм
хүн маань Бадамаа багш минь байсан. НББ-ын үндэсээс эхлээд ахисан дунд шатны
бүртгэлийг багшаараа заалгаж, төгсөлтийн диплом удирдагч багшаар бас багшийгаа
сонгож билээ. Айж эмээсэн ч уулзах санаатай хааяа тэнхим шагайхад Амидаа гэж
дуудаж байсан нь одоо ч санаанаас гарахгүй дотно мэдрэмж төрдөг юм. Багшдаа
амьдралд нь сайн сайхан бүхийг хүсч эрүүл энхийг хүсэн ерөөе!
2001 оны 4-3 /НББ-ийн ангийн / төгсөгч Т.БАДАМЦЭЦЭГ
Би анх оюутан байхдаа 2005 онд Бадамаа багш дээр хичээл үзэж байлаа. Орон
нутгаас ирсэн хүүхдүүд толгой сийрэг сайн байдаг гээд л магтаад л, би ч хичээлдээ сайн.
Мэргэжилээ солиод НББ-ийн анги руу орохоо дөхөж билээ. Хичээлийн завсарлагаанаар
багш “Цэрэгт татагдахаар яадаг вэ? Манай хүүг дуудаад, ирэхгүй бол хариуцлага тооцно
гэнэ ээ” гээд л хэд хэдэн удаа асууж байж билээ. Одоо Бадамаа багш бид 2 “Эрхэм
баян эрдэм” дунд сургуулийн камерын дэлгэц дээр байнга завсарлагаанаар таардаг
болсон. Багшийн цэрэгт татагдаж байсан хүүгийнх нь хүү, манай охинтой нэг ангид (1-р
анги), одоо нэг ширээнд сууж байгаа юм. Хичээл дээрээ юу хийж байна, анхааралтай
сууж байна уу? гээд л камерын дэлгэцээр хараад л зогсоно доо. Магтуулж байсан,
загнуулж байсан багштайгаа цугтаа ажиллаж байгаадаа баяртай байдаг шүү. Хөдөө явж
байх замдаа бичлээ.
Шавь С.МӨНХБАЯР
А үсэг заахтай адил Нягтлан бодох бүртгэлийн үндсийг анх Бадамрагчаа багшаараа
заалгаж нябо мэргэжлийг эзэмшиж авсандаа. Одоо мэргэжлээрээ сайхан амьдарч байгаа
нь таны минь хувь нэмэр их байдаг. Баярлалаа
Б. ЦОЛМОНТУЯА
Бадамаа багштайгаа анх учирсан нь гэвэл 1982 онд Санхүү Эдийн Засгийн Техникумд
элсэн ороод намрын ажилд дайчлагдан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав
сангийн аж ахуйд явж байсан үе юм. Сургуулийн ар талд одоо В байр байгаа газарт
цуглараад бүртгүүлж байсансан. Аав маань захаас хөвөнтэй куртка, бакал гутал модон
авдар авч өгөөд Зил 130 машинаар явж билээ. (Тэр үеийг бодсон чинь бидний нэг үеийнхний
түүх учраас зарим зүйлсийг үеийнхнийхээ өмнөөс тодорхой бичмээр санагдлаа.) Яг манай
ангийг авч явсан багш маань Л.Туул багш, гэхдээ Бадамаа багш болон бусад багш нар
маань бүгд бидэнтэй ойр байсан. Галнэмэх багшаас үхтлээ айна. Тогоо багш хээрийн
захирал гээд сахилга журам зөрчсөн оюутнуудыг хөөх тухай тушаал байсхийгээд л уншина.
Ингээд л хөөчихдөг юм байхдаа гээд би дотроо тэр хүүхдийн өмнөөс харамсаад л хэ
хэ. (Гэхдээ хөөгөөгүй.) Тэр үед дөнгөж арван жилээ төгсөөд очсон охид хөвгүүд биднийг
сургах үедээ сургаж, загнах үедээ загнаж, аргадах үедээ аргадаж ээжийн, бас эгчийн
сэтгэлээр энэрч хайрладаг байсан багш минь. Бадамаа багш маань оюутны зөвлөлийг
хариуцдаг нэлээд хатуу шаардлагатай, зарчимч үлгэр дууриал болсон багш байлаа. Бид
нар багш нараасаа их сүрддэг бас их бахархаж хүндэлдэг байсан.
Дараа нь дээд сургууль дүүргээд 2-3 жил ажилласныхаа дараа 1993 онд төрөлх
сургуульдаа багшаар орж НББ тэнхимд багштайгаа хамт ажиллах болсон юм. Багш
маань шинэ залуу багш биднийг залан чиглүүлж байнга зааж сургаж ирсэн. Багш маань
эмэгтэй хүний өр зөөлөн нинжин сэтгэлтэй, мэдрэмжтэй (орчин үеийнхээр бол хэ хэ) хүнийг
сайн ойлгож тусладаг, удирдахуйн ур ухаантай, холч бодолтой сайхан эмэгтэй юм аа.
Оюутан байх үеэс л ийм сайхан багш болвол мөн гоё оо гэж боддог байсан нь төдийгөөс
өдий хүртэл хөтөлж өдийд энэ ажлаа хийгээд энэ ажилдаа дуртай хайртай байдаг юм
болов уу даа. Багшийн мянга мянган шавь нар бусад олон сайхан түүх өгүүлэх учраас
давхардуулахгүйн үүднээс ингэсгээд товчлов. Багшдаа урт насалж удаан жаргаарай гэж
ерөөе!
Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ
БАХАРХАЛ 37БАХАРХАЛ36
Хайрт багшдаа Олон Улсын БАГШ нарын мэнд хүргэе.
Мянга мянган шавь нарынхан нэг болсон азтай миний бие Бадмаа багштайгаа танилцсан
өөрийн дурсамжнаасаа хуваалцъя.
2004 онд сургуулиа төгсөх гээд л дипломын хамгаалалтанд ортол тухайн үед
НББТэнхмийн эрхлэгч байсан Бадамаа багш (хичээл заалгаж байгаагүй ч өндөр,
царайлаг, үнэн сак стильтэй багшийгаа харахаараа сүрддэг байлаа :)) маань “ За чи чинь
саяхан тогоо шиг гэдэстэй байсан хэзээдээ диплом бичээд ороод ирэв” гэдэг байгаа
би ч намайг жирэмсэн байсныг мэдэх байтугай танихгүй ч байх гэж бодож байсан би
(төрөөд удаагүй саргүй хүүхэдтэй байсан юм. Хэхэхэхэхэх Нэрээ яаж бичснээсээ ч
одоо бүдэг бадаг санадаг) шууд ухаан балартаж юу ч ярьсан юм бүү мэд нэг мэдсэн
хана түшээд гарч явсан шүү. За тэгээд л багшийн хэлсэн үг толгойнд бодогдоод л яг муу
хийсэн унасан гэсэн үг гээд сэтгэлээр унаж байтал дажгүй шүү .
2012 онд тэнхимдээ багшаар орох гээд ярилцлаганд иртэл багш маань тэнхмийн
эрхлэгч хэвээрээ байдаг юм байна (Би урьдын адил сүрдээд, багшийг хараад хувхай
цайчихсан. Тэрийг харсан найзууд намайг сүнс шиг байсан гэж одоо хүртэл ярьдаг юм.)
За тэгээд тэнхмийнхэндээ нэрээ хэлээд л өөрийгөө байдгаараа танилцуулж байтал
БАГШ маань “ Өө чи нөгөө хорддог Хонгорынх юм уу” гэдэг байгаа. Би гэдэг хүн чинь
дахиад л ухаан балартах шахлаа. Хэхэхэхэ (Багш маань харахад, бас хэлэхдээ хатуу
ч цаанаа бол хайлсан тугалга шиг уян хүн юм билээ. Хамт ажиллаад л мэдэж байгаа
юм чинь)
Түүнээс хойш БАГШ-тайгаа хамт ажиллаж ирснээс хойш нэрийг харж ухаан балартах
биш харин хараад хайр хүрээд л (БАХАРХАЖ, ХҮНДЭЛЖ, БИШИРЧ) багш шигээ
бусдыг ойлгодог, хайрладаг, үнэнч шударга, нэр хүндтэй багш болно гэж Болдын
Дэлгэрсайхан гэдэг шавь нь зүтгэж байна даа. Багшдаа үнэхээр үнэхээр үнэхээр их
хайртай шүү. Үнсье
Жич: Таниараа магтуулах маш их дуртай шүү би
Шавь Б. ДЭЛГЭРСАЙХАН
Би 2010 онд багшаар ажилд ороход Бадамаа багш тэнхимийн эрхлэгчээр ажиллаж
байсан
юм. Ажилд орсон жилийнхээ өвлийн төгсөлтийн шалгалтын нарийн бичиг (ер нь бол нарийны
нарийн буюу туслах нарийн бичиг) болсон юм. Тэр өвөл их ч оюутан төгсч, ажил ч их
байсан. Үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгээд диплом гардуулах ёслолын үйл ажиллагаанд
бэлдэж байтал Бадамаа багш надад “Ёслолын үйл ажиллагаа эхлэхээр намайг дуудаарай”
гэснийг нь таг мартаж орхисон байж билээ. Багш үйл ажиллагаанд хоцорж ирээд намайг
дуудаж ихэд ууртайгаар залуу хүн байж яасан мартамхай хариуцлагагүй юм гээд зэмлэж
ёстой л нөгөө бухын сүүлэн дээр хутга гэгч нь болж би ч одоо муу нэртэй луу данстай
боллоо доо гэж өчүүхнээр бодож билээ. Дараахан тэнхимийн хурал болж тэнхимийн багш
нарт ажил хуваарилагдахад залуу багш намайг хэд хэдэн ажилд томилоход Бадамаа
багш могойд барьдаг мод шиг ямар их ажил даалгадаг юм зарим ажлыг нь тэр тэрэнд
өг гээд өмөөрсөн юм. Би гэдэг хүн ах эгч нараасаа өмөөрөгдөн ээждээ эрхэлж байгаа
отгон хүү шиг л байлаа. Эндээс л би Бадамаа багшийг удирдан чиглүүлэхдээ удирдахуйн
ухааныг төгс эзэмшсэн мундаг удирдагч уг хүн дотроо бол хүнийг энэрэн хайрлах чин
сэтгэлтэй жинхэнэ Монгол ижий гэдгийг мэдэрсэн юм.
Багшдаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та минь урт насалж удаан
жаргаарай.
2009 оны төгсөгч. Б.БАТ-АМГАЛАН
Багш бид хоёрт тохиолдсон
ХӨГЖИЛТЭЙ ЯВДАЛ
Оюутан байхдаа сургуульдаа багшлах мөрөөдөлтэй байсан намайг аз хийморь ивээж энэ
өндөр босготой өнөр бүлийн гишүүн болох хувь тохиосон юм. 2013 оны 8-р сард, ажилд
орохын өмнөхөн тухайн үеийн НББ-ийн тэнхимийн эрхлэгч Б.Мөнхбаяр багш дуудаад “одоо
багш нарын хурлаар орно, багш нарт хичээл зааж үзүүл” гэв. Багш нараар хичээл заалгуулж
үзсэнээс биш хичээл зааж үзээгүй болохоор тулгамдаж сандарсан, айж мэгдсэн би нэг л
мэдэхэд багш нар суусан ангид яваад орчихсон байлаа. Багш нар руу харахаар л сүрдээд
болдоггүй. Дүүрсэн хэрэг гээд л нэг их чанга дуугаар үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын тухай
самбартайгаа баахан ярилцав өө. Ярьж дууссаны минь дараа Бадамаа багш “Багш хүн биеэ
зөв авч явах ёстой, элдэв гоёл чимэглэл, этгээд хувцаслалтаас татгалзах хэрэгтэй байдаг юм.
Оюутнуудын нүд рүү нь харж байгаад үнэн сэтгэлээсээ ярьдаг байх хэрэгтэй” гэж билээ.
Багшийнхаа энэ зөвлөгөөг би одоо ч санаж, хичээж явдаг. Багш маань яг л надад зөвлөсөн
шигээ нягт нямбай, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, хүмүүсийн итгэл хайрыг хүлээсэн хүн
гэдгийг багшийг таньдаг хүн бүр хэлэх биз ээ.
Бадамаа багш бол миний энэ насандаа учрах хувь тавилантай, эгэлгүй сайхан багш минь,
бас ээжээс минь ч ялгаагүй эрхэм нэгэн билээ. Би санхүүд орохдоо багшаараа ДШНББ-
ийг заалгасан. Сургуулиа төгсөөд, мастерт суралцахад ч мөн багшаараа заалгаж байлаа.
2006 онд сургуульдаа багшаар орж багштайгаа хамт ажиллаж эхэлсэн юм. Энэ үеэс
НББ-ийн мастерын хөтөлбөрт элсэн эргээд Бадамаа багшийнхаа шавь нь болсон хэрэг.
Мастерт Санхүүгийн бүртгэл хичээлийг ахисан түвшинд заалгах хуваарь таарч байсан юм.
Туслах багш болчихсон, ачаалал ихтэй байгааг багш маань анзаарч хичээлээс чөлөөлж
байж билээ. Тэр үед манай ангийнханд “Та нар барьцаад байх шаардлагагүй, наад хүн
чинь мэргэжлийн нягтлан, бас одоо хичээлийг нь зааж байгаа” гээд магтаж, өмгөөлөхийн
голоор хэлж байсан нь өнөөдөр ч надад урам зориг, багшийн шавиа ойлгож, хайрлах
сэтгэлийн жишээ болон үлджээ. Би бас нэг удаа багшаараа нэг их сайхан аргадуулсан
юмдаг. Тэнхимийн хурал болж асуудал хэлэлцэж байв аа. Би саналаа хэлтэл сургуулийн
дүрэм журам батлагдсан хойно хэллээ гээд намайг нэлээд хатуухан загнаж, би хурлыг нь
орхиод өрөөндөө орж бөөн хямарсан амьтан сууж байв. Багш маань орж ирээд “Муу
Өлзиймаагаа арай л хатуу загначихлаа, багшийгаа уучлаарай” гээд үнсэхэд нь ээждээ
эрхэлж байгаа охин шиг л уйлж, сэтгэл нэг их сайхан цэлмэж байж билээ. Багш маань
үнэхээр сэтгэл сайхантай, өр зөөлөн хүн шүү. Тандаа хамгийн сайн сайхан бүхнийг чин
сэтгэлээсээ хүсэн ерөөе. Багш минь оройгүй эрдмийн оргил руу мацах Монголынхоо мянга
мянган шавь нартаа энэ л хэвээрээ багш нь байж, урт удаан наслахын ерөөл өргөе.
2001 оны төгсөгч шавь Д.ӨЛЗИЙМАА
Шавь П.ДОРЖПҮРЭВ
2007 онд мастерийн хөтөлбөрт шинэ оюутан болж ороод мастерийн бэлтгэл курсийн 10
хичээл үзээд, хамгийн сүүлийн хичээл Удирдлагын бүртгэл үзэж байлаа. Нэг өдөр багш
самбар дээр хичээлээ орж байснаа ширээгээ зөөлөн цохилоо бид гайхаад л анхаарлаа
хандуул гэж байгаа юм байх гээд л харсан чинь жоохон байж байгаад л дахиад ширээгээ
цохиод босоод ирлээ. “Та нар дэндүү байна, мастерт сурч байж хичээл дээр унтлаа.
Хичээл дээр сууж чаддаг болохоороо нөхөж орно” гээд л гараад явлаа. Хойгуур сууж
байсан бид хэн унтсан яасан ийсэн гээд л гайхсан хамгийн урд онц сурлагатан цариалаад
сууж байсан том биетэй нөхөр урд суучихаад унтсан байгаа юм даа. Тэгчихээд өглөө
эрт ажилтай байдаг болохоор орой ингээд хичээл дээр хэсэг унтчихдаг, 10 хичээл үзэж
байж мэдэж байгаа юм даа бид хэ хэ. Тэгэхэд л багшийг хүн бүгдэд адилхан шаардлага
Пүрэвцэрэн БАЯРЖАРГАЛ
Бахархал сэтгүүл: Нямын Бадамрагчаа
Бахархал сэтгүүл: Нямын Бадамрагчаа
Бахархал сэтгүүл: Нямын Бадамрагчаа
Бахархал сэтгүүл: Нямын Бадамрагчаа

More Related Content

What's hot

Г. Мөнхцэцэг - ЦАЛИН ХӨЛС УРАМШУУЛЛЫН БҮТЭЦ, ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА
Г. Мөнхцэцэг - ЦАЛИН ХӨЛС УРАМШУУЛЛЫН БҮТЭЦ,  ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГААГ. Мөнхцэцэг - ЦАЛИН ХӨЛС УРАМШУУЛЛЫН БҮТЭЦ,  ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА
Г. Мөнхцэцэг - ЦАЛИН ХӨЛС УРАМШУУЛЛЫН БҮТЭЦ, ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГААbatnasanb
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгооTegshee myagmar
 
Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9Bbujee
 
Цалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааЦалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааNational of University Mongolia
 
монголын эстрад хөгжим
монголын эстрад хөгжиммонголын эстрад хөгжим
монголын эстрад хөгжимtsetsnee
 
Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16ariunubu
 
илтгэх урлаг
илтгэх урлагилтгэх урлаг
илтгэх урлагtulga_11e
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлGunjargal
 
Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4ariunubu
 
Lekts13. dinamik egnee jisheetei buten
Lekts13.  dinamik egnee jisheetei butenLekts13.  dinamik egnee jisheetei buten
Lekts13. dinamik egnee jisheetei butenAnhaa8941
 
бизнес ба ёс зүй
бизнес ба ёс зүйбизнес ба ёс зүй
бизнес ба ёс зүйAnaro Nyamdorj
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсJust Burnee
 
Г.Нандинцэцэг - АЖИЛЛАХ ХҮЧ БА ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭНЦВЭР /Улаанбаатар хотын...
Г.Нандинцэцэг - АЖИЛЛАХ ХҮЧ БА ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭНЦВЭР /Улаанбаатар хотын...Г.Нандинцэцэг - АЖИЛЛАХ ХҮЧ БА ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭНЦВЭР /Улаанбаатар хотын...
Г.Нандинцэцэг - АЖИЛЛАХ ХҮЧ БА ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭНЦВЭР /Улаанбаатар хотын...batnasanb
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...batnasanb
 
бизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйбизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйBachkana Enhbat
 

What's hot (20)

Г. Мөнхцэцэг - ЦАЛИН ХӨЛС УРАМШУУЛЛЫН БҮТЭЦ, ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА
Г. Мөнхцэцэг - ЦАЛИН ХӨЛС УРАМШУУЛЛЫН БҮТЭЦ,  ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГААГ. Мөнхцэцэг - ЦАЛИН ХӨЛС УРАМШУУЛЛЫН БҮТЭЦ,  ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА
Г. Мөнхцэцэг - ЦАЛИН ХӨЛС УРАМШУУЛЛЫН БҮТЭЦ, ХЭРЭГЛЭЭНД ХИЙСЭН СУДАЛГАА
 
соёлын довтолгоо
соёлын довтолгоосоёлын довтолгоо
соёлын довтолгоо
 
Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9
 
Цалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааЦалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгаа
 
хөдөлмөрийн нийлүүлэлт
хөдөлмөрийн нийлүүлэлтхөдөлмөрийн нийлүүлэлт
хөдөлмөрийн нийлүүлэлт
 
Хог хаягдал
Хог хаягдалХог хаягдал
Хог хаягдал
 
лекц 3
лекц 3лекц 3
лекц 3
 
монголын эстрад хөгжим
монголын эстрад хөгжиммонголын эстрад хөгжим
монголын эстрад хөгжим
 
Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16Lecture №13,14,15,16
Lecture №13,14,15,16
 
Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9Bagshin hugjil 9
Bagshin hugjil 9
 
илтгэх урлаг
илтгэх урлагилтгэх урлаг
илтгэх урлаг
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээл
 
Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4Lecture №1.2.3.4
Lecture №1.2.3.4
 
Lekts13. dinamik egnee jisheetei buten
Lekts13.  dinamik egnee jisheetei butenLekts13.  dinamik egnee jisheetei buten
Lekts13. dinamik egnee jisheetei buten
 
Hudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lectureHudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lecture
 
бизнес ба ёс зүй
бизнес ба ёс зүйбизнес ба ёс зүй
бизнес ба ёс зүй
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
 
Г.Нандинцэцэг - АЖИЛЛАХ ХҮЧ БА ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭНЦВЭР /Улаанбаатар хотын...
Г.Нандинцэцэг - АЖИЛЛАХ ХҮЧ БА ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭНЦВЭР /Улаанбаатар хотын...Г.Нандинцэцэг - АЖИЛЛАХ ХҮЧ БА ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭНЦВЭР /Улаанбаатар хотын...
Г.Нандинцэцэг - АЖИЛЛАХ ХҮЧ БА ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭНЦВЭР /Улаанбаатар хотын...
 
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ...
 
бизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүйбизнесийн ёс зүй
бизнесийн ёс зүй
 

Similar to Бахархал сэтгүүл: Нямын Бадамрагчаа

Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн Nandin-Erdene Banzragch
 
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440saixana
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэгGan Tuya
 
би монголоороо гоёдог
би монголоороо гоёдогби монголоороо гоёдог
би монголоороо гоёдогBolopchimeg Bolopoo
 
залуу нас зөвлөгөө
залуу нас зөвлөгөө залуу нас зөвлөгөө
залуу нас зөвлөгөө saraa97
 
та хэр ажигч хүн бэ
та  хэр ажигч хүн бэта  хэр ажигч хүн бэ
та хэр ажигч хүн бэSubd85
 
манай ангийнхан
манай ангийнханманай ангийнхан
манай ангийнханBumbaya Ish-khu
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэгmunhmaa
 
Argamjaani chuluu
Argamjaani chuluuArgamjaani chuluu
Argamjaani chuluuGanuch
 
монгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолмонгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолErdenetuya Galbadrah
 
монгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолмонгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолErdenetuya Galbadrah
 
монгол хэл ц 2
монгол хэл ц 2монгол хэл ц 2
монгол хэл ц 2Munkhnar
 
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэгZoogii
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаRdnchmg_97
 

Similar to Бахархал сэтгүүл: Нямын Бадамрагчаа (20)

Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
Бахархал сэтгүүл: Санжжавын Ишцэдэн
 
Hereglegdehuun 1
Hereglegdehuun 1Hereglegdehuun 1
Hereglegdehuun 1
 
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
U0411.u041 cu04e9u043du0445u0441u0443u0433u0430u0440
 
Bagshin hugjil 8
Bagshin hugjil 8Bagshin hugjil 8
Bagshin hugjil 8
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
би монголоороо гоёдог
би монголоороо гоёдогби монголоороо гоёдог
би монголоороо гоёдог
 
залуу нас зөвлөгөө
залуу нас зөвлөгөө залуу нас зөвлөгөө
залуу нас зөвлөгөө
 
та хэр ажигч хүн бэ
та  хэр ажигч хүн бэта  хэр ажигч хүн бэ
та хэр ажигч хүн бэ
 
манай ангийнхан
манай ангийнханманай ангийнхан
манай ангийнхан
 
шүлэг
шүлэгшүлэг
шүлэг
 
Danzanravjaa
DanzanravjaaDanzanravjaa
Danzanravjaa
 
Argamjaani chuluu
Argamjaani chuluuArgamjaani chuluu
Argamjaani chuluu
 
монгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолмонгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиол
 
монгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиолмонгол ардын аман зохиол (уран зохиол
монгол ардын аман зохиол (уран зохиол
 
монгол хэл ц 2
монгол хэл ц 2монгол хэл ц 2
монгол хэл ц 2
 
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 
амьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрлаамьддаа би биеэ хайрла
амьддаа би биеэ хайрла
 

Бахархал сэтгүүл: Нямын Бадамрагчаа

  • 2. БАХАРХАЛ 3БАХАРХАЛ2 2016 ОНЫ 10 САРЫН 08 БАХАРХАЛ ... Санхүү эдийн засгийн их сургуулийн №02 Бүртгэлийн БАДАМАА ЭЭЖ шиг багш НҮҮР НОМЫН “БАДАМАА БАГШ БИД ХОЁРТ ТОХИОЛДСОН ХӨГЖИЛТЭЙ ЯВДЛУУД“ ГРУППЫН 1646 ГИШҮҮДИЙН ОРОЛЦООТОЙГООР БҮТЭВ. 2016 ОНЫ 10 САРЫН 08 Copyright © 2015, Нандиа ба түүний нөхөд, Зохиогчийн эрх нь хуулиар хамгаалагдсан тул энэхүү сэтгүүлийг хэвлэх, хувилан тараахыг хориглоно
  • 3. БАХАРХАЛ 5БАХАРХАЛ4 ӨМНӨХ ҮГ БАХАРХАЛсэтгүүлМонголынбагшнарын баярын 50 дахь жилийн ойд зориулсан дугаараа СЭЗИС-ийн зөвлөх профессор Нямын БАДАМРАГЧАА багшдаа зориулж байна. Н.Бадамрагчаа багш маань тэртээ 1978 оноос хойш өнөөдрийг хүртэл 38 жилийн турш Санхүүгийн Техникумыг СЭЗИС болгон хөгжүүлсэн гайхалтай түүхийг бүтээлцсэн эрхэм нэгэн билээ. Энэ бүх хугацаанд Бадамаа багш маань нэг түм хол давсан шавь бэлтгээд зогсохгүй, таван үеийн нягтлан бодох бүртэлийн багш нарын “ээж шиг багш нь”, орчин үеийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдийн манлай, шилдэг тэнхимийн эрхлэгч гээд нэгэн биед ахдам олон зүйлийг бүтээжээ. Энэхүү бахархам түүхийн хэсэгхэн хэлтэрхийг олон шавь нар, хамтран ажиллагч, найз нөхөд, үр хүүхэд нар нь эвлүүлэн зүйж сэтгүүлдээ шингээхийг хичээлээ. Таалан соёрхоно уу НОМ ДОР МӨРГӨМҮ БАГШ ДОР МӨРГӨМҮ Санаачлагч Ц.Булган Сэтгүүлийг эрхлэн гаргасан Б.Нандин-Эрдэнэ Ш.Эрдэнэбуян Б.Бат-Амгалан Н.Саранчимэг Дэмжлэг үзүүлсэн Г.Гантулга Б.Мөнхбат П.Доржпүрэв Ч.Өнөржаргал Б.Авирмэд С.Алтанзул Ц.Эрдэнэцэцэг Д.Мөнхтуул Эх бэлтгэсэн Н.Саранчимэг САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬД - 38 ЖИЛ С.Ишцэдэн Д.Гэрэлмаа Б.Баярмаа Д.Болормаа Г.Содгэрэл Ц.Тунгалагтуяа
  • 4. БАХАРХАЛ 7БАХАРХАЛ6 Ерийн малчны хотноос Ертөнцийн дэвжээнд гаргасан Ерхөг найгасан талаас Есөн гаригт хүргэсэн Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм Гэрэлт эрдмийн тэнгэр, Гэгээн оюуны тэнгис Гэрээс дуудсан хөтөч Гараас хөтөлсөн замч Багш гэж дуудахад Ардын үрсийн оюунд Түмэн цэцэгс дэлгэрнэ. Багш гэж нэрлэхэд Алаг зүрхний гүнд Төгөлдөр баяр оргилно Түмэн багшийн Буман шавь нар Түүхт орныхоо Багш танаа Булан бүрд шамдана. Түмэн багшийн Буман шавь нар Түргэлэх хөгжлийн Булаг бүхнийг тэтгэнэ. Зүс үзээгүй найзтайгаа Энд бид танилцсан Зүрх сэтгэлээ нээлцэж Эрдмийн тэнгист сэлсэн Дүнгийн дэвтрээ нээхэд Ангийн багш минь санагдана Дүүрэн ярайсан тооноос Сургуулийн жил минь ургана Багш та Алган дээр од тавьдаг шидтэн Багш та Амьдралд оч харвуулдаг хүчтэн Ус мөрнийг Далайд үзээд Байрандаа үлддэг уулс юм Тус бүтээж Даяныг тэтгээд Хариу нэхдэггүй өглөгч юм та. /Ш.Сүрэнжав/ АЛДАРШСАН НЭР: Бадамаа багш ДУУДУУЛАХ ДУРТАЙ НЭР: Багш ӨХӨӨРДДӨГ НЭР: Бадаа АХ ДҮҮСИЙН ХҮҮХДҮҮДДЭЭ БОЛ: Ажаа ХАМТ ОЛНЫ ҮНЭЛГЭЭ: Чамин, дэгжин, ганган БАЙНГЫН ХАЯГ: Санхүүгийн сургууль ТӨГССӨН СУРГУУЛЬ: СЭЗТехникум, МУИС-ийн ЭЗС ГЭР БҮЛ: Батмэндийн галын бурхан Баттүвшин, Эрдэмээ, Сондор нарын “хонины морь”, Баруунд байгаа Одгооноогийн эрх ээж ГОЦ АВЬЯАС: Үлэмжийн чанарыг үнэхээр уянгалаг дуулна. БАГАДАА: Айлын хэнз охин, олон ах эгчийн халамжинд өлгийдүүлж хөл газар хүрэхгүй өссөн танхил нэгэн ХЭЛДЭГ ҮГ: Багш хүн шавьдаа хэзээд таагдашгүй оньсого байх ёстой. БҮЖИГЛЭХ ДУРТАЙ АЯ: Вальс ХАМГИЙН БАЯЛАГ КОЛЛЕКЦИ: Ээмэг бөгжний хослол, энгэрийн зүүлт ХАМГИЙН ИХ ХИЙСЭН ЗҮЙЛ: Санхүүгийн сургуулийн албан хэргийн хөтлөлтийн ариутган шүүгч редактор ХАМГИЙН ҮНЭНЧ ИМИЖ: Богино зассан хар үс ДУРТАЙ ХООЛ: Хонины шарсан хавирга, тарган хонины чанасан мах, сүүлийн үед бибимбаб ДУРТАЙ УНДАА: Кофе ДУРТАЙ ДУУ: Жаргалын зам дуурийн Халиуны ари ХОББИ: Хувцас цуглуулах ХАМГИЙН ДУРГҮЙ ЗҮЙЛ: Худал тал засдаг зан ДУТАГДАЛТАЙ ЗАН: Хэнээс ч юугаа ч харамладаггүй хэтэрхий өглөгч ДУТАГДАЛТАЙ ЗУРШИЛ: Нарийхан янжуур зуух БҮГДИЙГ УЯРААДАГ ҮГ: Цаадахдаа туслаарай , цаадах чинь зүгээр байгаа даа, ТҮҮНД ТОХИРОХ ҮГ: Өр зөөлөн, өгөөмөр нинжин өрлөг ижий НЯМЫН БАДАМРАГЧАА БЛИЦ АНКЕТ
  • 6. БАХАРХАЛ 11БАХАРХАЛ10 Нямбай бичнэ Нарийн тэмдэглэнэ Укропоор нааж хийсэн хөрөг
  • 7. БАХАРХАЛ 13БАХАРХАЛ12 Таньдаа юуны түрүүнд багш нарын баярын гал халуун мэндийг хүргэн чанга тэврэн үнсье. Оюутанзалуусынбагшбайхаасгаднахүүгээөдийзэрэгтэйболоходньамьдралынминьбагш байсаар ирсэн билээ та минь. Таньдаа талархах сэтгэл үгээр илэрхийлэхийн аргагүй учир энэ хэдхэн үгээр баяр баясал, хайр, хүндлэлээ илэрхийлэхэд хангалтгүй санагдана. Бурхан гэж байдаг бол таньтай минь л адилхан хүн байдаг байхдаа гэж бодогддог юм шүү. Та бол миний шүтээн. Өөрсдийгөө магтаж зүрхлэхгүй ч гэсэн та хүүхдүүдээ сайн өсгөж сайн хүн болгож чадсан гэдэгт туйлын итгэлтэй байна. Таныгаа урт насалж удаан жарган, ач зээ нарыгаачсурганхүмүүжүүлэн,дэргэдминьбайжүүрдбагшминьбайхыгхүсэжбайна.Үүрд хамт байгаарай, Ээжээ. Таныгаа хүндэтгэсэн, Хүү Батмэндийн Баттүвшин Багш нарын баяр болж байгааг би гэдэг “хэнэггүй” нөхөр даанч мартчихсан байж. Эрхэм дээд хүний минь нэг багш байхад би уул нь мартах ёсгүй хүн шүү дээ. Саяхан л таньтайгаа ярьсан болохоор хэлж ярих юм олдохгүй болов уу гэсэн, хэлэх зүйл хичнээн их байгааг энэ завшаанаар олж мэдлээ. Намайг өдийхөн жаахан байхаас л авхуулаад дандаа ажилруугаа дагуулж явдаг байсан даа. Тэр үед миний хамгийн сайн санадаг бас дуртай байсан зүйл тантай хамт хичээл рүү чинь орох юмдаг. Зөндөө олон шавь нарых нь урд ичих булчирхайгаа үл хайхран сайхан гэгч нь самбар дээр баллаж гардаг байсансан. Тэр үед ээжийхээ ямар олон шавь нартайг хараад гайхаж бас бахдаж байснаа одоо ч бас санадаг. Миний ээж хичээлээ зааж байхдаа л хамгийн мундаг бас сүр жавхлантай харагддаг гэж би бодож явдаг шүү. Хүнд тохирсон мэргэжилгэжүнэхээрбайдагюмгэдгийгталнададүлгэржишээхаруулсан.Багшхүнгэдэг нэг талаар ээжээс өөрцгүй мэт. Шавь нартаа эрдэм мэдлэгийг тараагаад зогсохгүй тэдэнд амьдралын алхам бүрийг чиглүүлэгч луужин, түшиг тулгуур нь болж байдаг учраас. Та минь зөвхөн миний ч биш, агаагийн ч биш олон олон шавь нарыхаа ээж нь. Харин бид хоёрын агуу багш билээ. Би таныгаа өдөр бүр санадаг бас бодож явдаг учраас удаан ярьсангүй гэж санаа зовсны хэрэггүй ээ. Та дандаа л надтай хамт байгаа гэсэн үг. Охин нь хурдан эрдэмээ сураад тандаа очиж үнсүүлэх өлзийтэй сайхан ерөөл тавиад багш нарын баярын гал халуун мэндийг өргөн дэвшүүлье. Хайртай шүү гээд ийййм том зүрх Охин нь
  • 8. БАХАРХАЛ 15БАХАРХАЛ14 БАДАМАА БАГШ Тэнхимийнхээ хоймор залархаараа тэргүүн хатагтайн зангарагтай Т дансаа заахаараа тэнгэрлэг онгодын хийморьтой “Үлэмжийн чанар”-аа аялахаар сэтгэл гэгэлзүүлсэн уянгатай Үйлс заяагаа тэгшилсэн насны сайхан намбатай Залуу хойчийн үеийнхэндээ үлгэрлэн дуурайх бахархалтай Захиж сургамжилсан үг нь хэтийн үйлсэд тустай Сонгодог хатагтайн төрх нь бишрэл хүндлэлийн увьдастай Социалист нийгмийн үлдэгдэл үнэнч шударга хандлагатай Наргиж егөөдсөн үгс нь нарийн торгон мэдрэмжтэй Найруулан бичсэн өгүүлбэр нь яахын аргагүй уншуургатай Уран хурц шийдэл нь ухаарсан бодлын угшилтай Урсгал дөлгөөн төрх нь удамын сайхан ундаргатай Нягталж тооцоолохын шидийг олсон номын садан Нийлүүлж тэнцүүлэхийг идийг үзүүлсэн шилмэл мэргэжилтэн Түмний үрсийн төлөө өөрийгөө умартсан ачтан Төөрөг тавилан заяагдмал эрдмийн их даянч Нэгэн насны заяагаа санхүүгийн сургуультай холбосон Нийгэм, нийтийн төлөө нигүүлсэхүйн сэтгэлээ зориулсан Нябогийн тэнхимийнхэндээ “өндөр ээж”-ээр өргөмжлөгдсөн Нямын Бадмаа багш бидний бахархалт хүмүүн Ц.Батсүх Бадамаа багш та амьдралын арга ухааныг заагч ачтан билээ Бадамаа багш та ажил мэргэжлийг заагч аав ээжийн минь ачтан билээ Бадамаа багш та ирээдүйг зөгнөгч далд ухаантан билээ Бадамаа багш та улс орны хөгжлийн гарцыг ологч билээ Нарны илчээс дутуугүй Оюуны гэрлийг түгээсэн Насны багаас ялгалгүй Оюуны шимийг ундраасан Эрдэмийн ариун буяныг Дээжлэн шавьдаа өгсөн Эрхэмсэг багш тандаа Дээдийн дээдийг ерөөе. Шавь Б.Мөнхбат Энэ л орчлонгийн жамаар Ээж болсон билээ та Эгэлгүй олон шавь нарынхаа Эрдэмтэн “ДААМ” багш нь билээ та Санхүүгийн сургуульдаа шилдэг “Тэнхимийн эрхлэгч” нь Санхүүчдийн дундаа шилдэг “ДААМ” багш нь билээ та Соц нийгмийн шилдэг ажилтан билээ та Сайн үйлсийг дэмждэг ачтан нь билээ та Цэмцгэр явахыг шавьдаа үлгэрлэдэг Цээрлэж явахыг бусдад сургадаг Цэл залуугаараа гялалзаж яваа Цайлган сэтгэлт бидний “ДААМ” багшаа Ажил мэргэжлээрээ манлайлан “Мэргэшсэн” болсон Ач зээгээрээ хүрээлүүлэн “Эмээ” болсон Аугаа олон шавь нарынхаа “Бахархал” болсон Ачилж, дээдэлж явмаар бидний “ДААМ” багшаа Алдаа оноо алив болгонтой хамт байж Амьдралын хичээлийн анхны үсгийг шавьдаа заасан Амжилтын оргилд цойлж яваа шавь нараараа бахархаж Араас нь залбирч сүүгээ өргөдөг ээжийн минь энтэй “ДААМ” багш билээ та. Б.Авирмэд ТАНДАА БАЯРЛАЛАА Хуучин, шинийн хооронд Хугарч, нугараагүй нуруу Хэцүү, хатуугийн эрхэнд Хэмхэрч, эвдрээгүй сэтгэл Ялгаагүй дээ та миний ээжээс Яалт ч үгүй эхийн сэтгэл ханхална Ягдаагүй дээ та хэцүү бэрхэд Яалт ч үгүй ноён нуруу харагдана Ач нартаа бол аргагүй хайртай эмээ нь та Амараа багшид бол аргагүй сайн хамтрагч нь та Багш нартаа бол бахархал болсон шавь нь та Бидэндээ бол барагдашгүй буянт багш нь та Үйлс бүтэх ерөөлтэй эрдмийн цагаан өргөөндөө Үүлс бүрхэвч цэлмэх хүмүүний энэхэн амьдралдаа Багшаа гэж эрхлэх түмэн олон шавь нартай Бадамрагчаа гэж цуурайтах түмэнд хүндлэгдсэн нэртэй Шавь П.Доржпүрэв
  • 9. БАХАРХАЛ 17БАХАРХАЛ16 Багшийн-багшийн-багшийн-багшийн-багш буюу 5 үеээс илүү багш гэдэг алдарын эзэн болсон хүн * * * Санхүүгийн сургуулийн брэндийн хэлтэрхийнүүдээс тодорсон * * * Эрдмийн их өргөөний эзэд болсон оюутан сурагч, багш хамт олондоо багшийн сэтгэлээр, ээж хүний элбэрэлээр зааж сургадаг * * * Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, бурууд хатуу, үнэнд бол маш зөөлөн хүн. * * * Тэр бөгж, ээмэг, хувцаслалт энэ тэр бол хачин дэгжин. * * * Би багшийгаа засаагүй самнаагүй үс гэзэгтэй, хайш яайш хувцастай байхыг ер харж байгаагүй. * * * Багш маань “үлэмжийн чанар”-ыг бол “томчууд”-ын захиалгаар л дуулна. Харин өөрийнхөө сэтгэлээр бол хааяа “аргагүй амраг”-ийг л дуулаад байдаг хүн дээ. * * * Багшийн гар хуруу, бөгж сэлтийн гоёыг хэлэх үү. * * * Хайрлаж хүндлэхгүй байхын аргагүй хүн шүү дээ “Бадамаа багш бид хоёрт тохиолдсон хөгжилтэй явдал“ группт үе үеийн багш нар, төгсөгчид болон оюутнуудын бичсэн сэтгэгдэл, түүхүүдээс Багш маань эмэгтэй хүний өр зөөлөн нинжин сэтгэлтэй, мэдрэмжтэй * * * Оюутан байх үеэс л ийм сайхан багш болвол мөн гоё оо гэж боддог байлаа * * * Батмэнд захирал, Бадамаа багш хоёр маань их сайхан гэр бүл, их сайхан хүмүүс шүү дээ * * * Багш маань нягт нямбай, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, хүмүүсийн итгэл хайрыг хүлээсэн хүн гэдгийг багшийг таньдаг хүн бүр хэлэх биз ээ. * * * Ялгаагүй дээ та миний ээжээс Яалт ч үгүй эхийн сэтгэл ханхална * * * Багш минь та өөрөө “үлэмжийн чанар төгөлдөр” юм шүү дээ. * * * Багш маань үнэхээр сэтгэл сайхантай, өр зөөлөн хүн шүү. * * * Багш хүнд ч гэлтгүй цагийн юмыг цагт нь хийх, олдсон цагаа зөв ашиглах, хичээлийг цагийг хичээлтэй холбогдолгүй зүйл ярихгүй байх, оюутнуудынхаа эрдэм мэдлэгт шамдахад хариуцлагатай байх * * * Таны нягт нямбай, хичээнгүй байдал, багш бүрийн хийсэн зүйлийн сайныг олж харан, дэмжиж, урмын үг хэлж байсныг тань үргэлж санаж байдгиймаа * * * Бодсон, хэлсэндээ нягт нямбай, удирдах, удирдуулах зарчим; хамтрагч нараа хайрлах, халамжлахыг багшаасаа сурсан. * * * Заримдаа яг жаахан охин шиг ааштай болчихдог юм шүү. Тэр үед ёстой хөөрхөн. * * * Сахал үсэнд минь халтай ч өөрт минь ээлтэй * * * Миний найз хамгийн гоё Одоогоос 36 жилийн тэртээх ургацын их ажлын дараа багш оюутнууд нь тал талаасаа цугларан бужигнасан СЭЗТ-д найзтайгаа анхлан танилцаж нөхөрлөсөн билээ. Залуу ч явсан, сайхан ч явсан миний найзыг мэдэх хүн олон, хайрлан дурласан харцуул ч цөөнгүй байсан даа, нэрлээд яахав. Нэг удаа Улаанбаатар ресторанд Бадмаагийн ангийг төгссөн гурван охинтай сууж байтал, хажуугийн ширээний залуу бүр нүд салгадаггүй. Гэтэл охидыг сонирхоогүй, та яг Ардын элчийн Ариунаа шиг сайхан эмэгтэй юм гээд салах шинжгүй болохоор нь бид зугтах шахуу юм болж билээ. Бадмаа чинь Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн товчооны гишүүн, намын орлогч гишүүн гээд л жинхэнэ үргэрлэн манлайлагч байлаа шүү дээ, биднийгээ. Мэргэжлийн мэдлэг, багшлах ур чадварын хувьд ярих юм байхгүй МУНДАГ. Орос хэлэнд их сайн, хойно төгссөн мэргэжлийн зарим багш нараас ч илүү, урт урт хавсарсан нийлмэл өгүүлбэрээр алдаагүй бичнэ. Бичиг үсгийн чадвар, албан баримт бичиг хөтлөхдөө лут. Багш нарын зөвлөгөөний нарийн бичгийн хувьд суганы булчирхайгаа цочтол протокол хөтөлнө. Жишээ нь: Төгсөх ангийн 450-500 сурагчийг бүх багш нарын хурлаар оруулаад л протоколдож өгнө шүү дээ. Бид хоёр “хороор” инээлдэж, эвшээлгэж ядаргаагаа гаргадаг гэвэл яахав. Залуу байхад юухан дээр ч нулимсаа гартал тас тас хөхөрдөгсөн. Лида багш бид гурав Америк явлаа, мань эр юм ярих болгондоо “цусаар тээглэ” гэдгийн урсгана. Тэр тоолонд нь бид хоёр хөхрөөд уначихна, бүүр аргаа бараад “ Энэ хоёр аальгүй цуснуудыг яана аа” гээд л шогширно, дахиад л бөөн инээдэм. Бид хоёр сүүлийн үед хөөрч хөшөөд ирвэл чанга дуугаар, зэрэг зэргээр нулимсаа гартал эвшээлгэж ядаргаа тайлдаг болсон... Залуу сайхан насаараа гоёж явсан найздаа Эрдэм боловсрол, ажилсаг чанараараа гоёж Энэ л сургуулийнхаа төлөө үнэнчээр зүтгэсэн найздаа Эрүүл саруул, энх тунх амьдралаараа гоёж яваа найздаа БИ ХАЙРТАЙ. Миний найз хамгийн гоё. С.Ишцэдэн Намайг 1980 онд тухайн үеийн Дээд, дунд боловсролын Улсын хорооны томилолтоор Санхүү эдийн засгийн техникумд орос хэлний багшаар ирэхэд Бадамаа маань хэдхэн сарын өмнө багш болоод ажиллаж байсан. Тэр үедээ эмэгтэй багш нар дотор насаар ойр байсан болоод ч тэр үү төд удалгүй л дотны сайхан найзууд болцгоосон доо. Гэхдээ бидний мэргэжил өөр учраас өөр өөр заах аргын нэгдэлд харъяалагддаг, хичээл ихтэй байсан зэргээс үргэлж уулзалдаж ярьж хөөрч суух цаг хомс байжээ. Намрын ургац хураалтын ажилд шинээр элссэн оюутнуудыг удирдан сангийн аж ахуйд олон хоногоор ажилладаг байснаас болж үдээс өмнө хуваарьт хичээлээ ороод, үдээс хойш тасарсан хичээлээ нөхөх, залгуулаад оройн ангийн хичээл орох зэргээр зав чөлөөгүй ажилладаг үе байсан юм. Энэ бүх он жилүүдэд найзынхаа сайн сайхан олон чанаруудыг танин мэдэж, хэзээ ч, хэнд ч түшиг болж чадах хүн гэдэгт нь бат итгэж явдаг даа. Найз минь одоо халамжит хань, хайртай ээж, ачлалт эмээгийн үүргийг амжилттай сайн гүйцэтгэхийн зэрэгцээ хамт олныхоо дунд хөдөлмөрлөн төрөлх сургуулийнхаа түүхийн шинэ шинэ хуудсуудыг бичилцсээр л шинэ залуу багш нартаа өмөг түшиг нь болсоор яваад найзын хувь бахархаж явдгаа илэрхийлье. Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж Ашгүй бурхан гар таталгүй хайрласан Амины хэдэн нөхдийн минь нэг чи минь билээ. Бурхан багш бидэнд улам олон он жилийг хайрлаж, үерхэл нөхөрлөлийн хуудсууд маань зузаарсаар байгаасай гэж хүснэм. Найздаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе! Л.Туул
  • 10. БАХАРХАЛ 19БАХАРХАЛ18 САНХҮҮГИЙН СУРГУУЛИЙН БРЭНДИЙН НЭГЭН ЭС Монгол оронд 1990 оны эхэн үед Сангийн яамнаас Нягтлан бодох бүртгэл, аудитыг хөгжүүлэх дунд хугацааны (1993-1998 он) хөтөлбөрийг боловсруулж, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Австралийн засгийн газар зэрэг олон улсын байгууллагаас тусламж, дэмжлэг авч төсөл хэрэгжүүлж байлаа. Энэ ажлын хүрээнд хамаарах томоохонажлыннэгболИх,дээдсургуулийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх ажил байсан юм. Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслийн сургагч багшаар Филиппин улсын иргэн Макарио Ж.Севилла уригдан ирж бүртгэлийн хэд хэдэн чиглэлээр (санхүүгийнбүртгэл,зардлынбүртгэл,аудит, нягтлан бодох бүртгэл мэдээллийн систем, удирдлагад зөвлөгөө өгөх үйлчилгээ) багш, мэргэжилтэн нарт сургалт зохион байгуулж, дараа нь шалгалт авч гэрчилгээ олгох үед нэг багшийн шавь болж суралцах болсоноор Нямын Бадамрагчаа гэдэг эрхэм хүнийг таньж мэдэх болсон юм. БадамрагчаабагшМонголоронднягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд 26 жил бидэнтэй хамтран зүтгэсэн ахмад багш нарын нэг мөн гэдэгээр сайн мэдэх юм даа. Санхүү,эдийн засгийн дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга,Улсын Их Хурлын гишүүн асан Р.Амаржаргал тус сургуулийн 90 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэлэхдээ манай сургуулийн брэнд бол нягтлан бодох бүртгэл, нягтлан бодогч гэсэн нь үнэхээр онож хэлсэн үг байлаа. Брэнд бол олон түмэнд танигдсан үнэ цэнэтэй зүйл. Тиймээ Санхүүгийн сургуулийн 90 гаруй жилийн 70 жилд зөвхөн нягтлан бодогч бэлдсэн, нийт төгсөгчдийн 80 гаруй хувийг нягтлан бодогчид эзэлж байгаа, тус сургуулийн төгсөгчдөөс тодорсон төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг, спорт, шинжлэх ухааны алдартнуудын 90 гаруй хувь нягтлан бодогч, Олон улсад магадлан итгэмжлэгдсэн анхны хөтөлбөр нягтлан бодох бүртгэл гэхээр Санхүү, эдийн засгийн их сургуулийн үнэ цэнэтэй зүйл бол нягтлан бодох бүртгэл, нягтлан бодогч мөн дөө. Санхүүгийн сургуулийн брэнд Монголдоо хамгийн олон төдийгүй чанартай байдагаар их нэр хүндтэй байдаг. Санхүү,эдийн засгийн техникумын 1974 оны төгсөгч Нямын Бадамрагчааг санхүүгийн сургуулийн мянга мянган брэндийн нэгэн эс эсвэл брэндийн хэлтэрхий ч гэж хэлж болно. Бадамрагчаа нь төрлөх сургуулийнхаа хөгжил, дэвшлийн төлөө сайхан сэтгэлээр хандаж, чадах хэмжээгээр хүчин зүтгэдэг болохоор мэргэжлийн хишиг, буянг хүртэж яваа санхүүгийн сургуулийн брэндийн хэлтэрхийнүүдээс тодорсон сайн багш даа. Бадамрагчаа гэдэг эрхэмийг тус сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн багшийн- багшийн-багшийн--багшийн-багшийн-багш буюу 5 үеээс илүү багш гэдэг алдарын эзэн болсон хүн гэж хэлэхэд болох байхаа. Таны эрдмийн их өргөөний эзэд болсон оюутан сурагч, багш хамт олондоо багшийн сэтгэлээр, ээж хүний элбэрэлээр зааж сургадаг гэж бичсэн дурсамж, дурдатгал бол багш гэдэг алдар хүндийн эзэн болсондоо баярлаж, бахархаж явдаг хүний үг гэдэгт эргэлзэхгүй байна. Н.Бадамрагчаа сургалтын ажлын мөн чанар, хичээл заах арга зүйг сайн мэддэг манай мэргэжлийн сайн багш нарын нэг мөн бөгөөд өөрийн удирлагад байгаа хүмүүсийг ажилд сургах, хамт олныг удирдах талаар нэр хүндтэй удирдагч билээ. Иймээс нягтлан “Багш нарын баяр”-ыг тохиолдуулан Н.Бадамрагчаа багшид маань зориулж хайрлаж хүндэлж явдаг хүмүүсээс нь, шавь нараас нь чин сэтгэлийн халуун дулаан үг, сайхан дурсамжуудаар нь “БАХАРХАЛ” сэтгүүл хэвлүүлэн гэнэтийн бэлэг барих болсон явдалд гүнээ талархаж байна. Энэхүү сайхан санал санаачилга гаргасан бүх багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Одоогоос 37 жилийн тэртээ 1979 оны намар миний бие Статистикийн 2-XI ангийн оюутан байсан цаг. 313 тоот хурлын зааланд сургуулийн нийт оюутны хурал болж сургуулийн удирдлага манай сургууль саяхан 2 залуухан багштай болсныг бидэнд дуулгаж Б.Энхтайван багш, Н.Бадамрагчаа багш хоёр маань цэл залуухан, заал дүүрэн багш, оюутнуудынхаа өмнө гарч зогсон инээмсэглэн мэндчилж байсан тэр нэгэн баярт мөчийг эргэн дурсахад сайхан байна. ЭнэүеэсэхлэнбиБадамаабагштайгаабагш, шавийн барилдлагатай болсон түүхтэй. Миний бие 1985 оноос багштайгаа хамт ажиллаж ирсэн. Бид хэдийгээр өөр өөр Заах арга зүйн нэгдэлд энэ нь одоогоор өөр өөр тэнхимд харъяалагддаг байсан хэдий ч нэгэн зүйлээр дотно холбогдсон юм. Энэ нь 1985 онд миний анхны даасан анги нь Барилгын ня-бо 1-7, Бадамаа багшийн маань даасан анги нь Барилгын ня-бо 1-6 гэдэг анги байсан. Барилгын ня-бо 1-7, Барилгын ня-бо 1-6 ангийн оюутнууд маань Булган аймгийн Хутаг- Өндөр сумын Магсаржав САА-д намрын ажилд хамтдаа явж хоорондоо их сайхан найз нөхөд болсон сайхан хүүхдүүд. Одоо ч тэд маань насан туршийн найзууд хэвээрээ. Тэр үед багш маань надад хүүхэдтэй хэрхэн ажиллах, анги даах, хичээлдээ бэлдэх талаар үнэт зөвлөгөөг өгдөг байсан. Н.Бадамрагчаа багшийнхаа ажил, амьдралын тухай “Хэрэглээний стандарт” сэтгүүлийн 2007.02/019 тоот дугаарт “СЭЗДС-ийнхан сургуулиараа, бас багшаараа, мөнгөний бурхадаараа бахархдаг” гэсэн гарчиг бүхий нийтлэлийг бичиж хэвлүүлсэн. Энэ нийтлэлд маань багшийн маань олон сайхан чанарыг дурдсан байгаа. Бадамаа багш маань ирээдүйн санхүүчдийг сайхан мэргэжил эзэмшихэд нь, сайн хүн болж төлөвшихөд нь санаа тавин өөрийн бүхий л ажил, амьдралаа зориулж олон хаврыг ардаа үдэж, эдүгээ 38 дах хичээлийн жилтэйгээ золгож, сургуулийнхаа түүхийн хуудсыг бичилцэж яваа эрхэм хүндтэй багш нарын маань нэг. Ингээд хайрт багшдаа болон багшийнхаа гэр бүл, үр хүүхдүүдэд нь эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Удахгүй багштайгаа хамт авхуулсан “Дурсамж дүүрэн” зургийн цомог илгээх болно. Шавь Г.Балж бодох бүртгэлийн төрийн болон мэргэжлийн байгууллагууд Санхүүчдийн баярын өдрийг тохиолдуулан Н.Бадамрагчааг сайн багш болохыг үнэлж Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн 2007 оны “ШИЛДЭГ НЯГТЛАН БОДОГЧ БАГШ ” гэдэг хүндэт өргөмжлөлөөр шагнасан байна. Багш Та урт насалж, удаан жаргаж, сургамж, зөвлөмжөө үргэлж бидэндээ хайрлаж, Монгол улсын Гавъяат багш гэсэн эрхэм цол хүртэхийн ерөөл дэвшүүлж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Монгол улсын гавъяат эдийн засагч, Доктор, Профессор, Монгол улсын Мэргэшсэн нягтлан бодогч, Мондгой овогт Рэнчингийн Батжаргал
  • 11. БАХАРХАЛ 21БАХАРХАЛ20 БАДАМРАГЧАА БАГШДАА СЭЗИСургууль буюу тухайн үеийн Санхүү Эдийн Засгийн Техникумыг төгссөн төгсөчид, багшилсан багш нар нь бүгд л нэр алдартай, олноо танигдсан, домог түүхтэй хүмүүс байдгийг түүх гэрчилнэ. Тэртээх 1989 оны хичээлийн шинэ жил эхэлж тухайн үеийнхээ нийгмийн тогтолцооны жишгээр бүгд сангийн аж ахуй, үр тариа, төмс хүнсний ногоо, ферм, хөдөө аж ахуйн салбарт хүч хөдөлмөрөө зориулан намрын сэрүүн орж уулын толгойд цасан хяруу тогтсон тэр үед тус тусынхаа хөдөлмөрийн талбараас сургууль дээрээ цугларч хуваарилагдсан анги танхим, багш нартайгаа танилцаж нэгэн хичээлийн шинэ жил эхэлсэн нь саяхан мэт боловч хэдийн гуч шахуу жилийг үджээ. Эх орныхоо өнцөг булан бүрээс цугласан шинэхэн оюутнууд бид анги танхимаа ч мэдэхгүй, ямар хүүхдүүдтэй нэгэн анги болохоо ч мэдэхгүй мөн оюутны байранд яаж орох, яаж амьдарч сурах арга эвээ олохгүй бужигнаж явах тэрхэн үед барилгыннягтланбодохын23ангийгтухайн үеийн луухагар багш нарын нэг, нүдээрээ инээсэн, намбалаг төрхтэй, олон жилийн туршлагатай, нилээд чанга, зарчимч байрын нэгэн эмэгтэй манай ангийг дааж авсан нь Бадамрагчаа багш маань байлаа. Бидний төгсөлтийн онцлог нь социализмын үеийн хамгийн сүүлийн, зах зээл нээлттэй нийгмийн хамгийн анхных гэдгээрээ сургуулийн түүхэнд үлджээ. Дүн өвөл болж Монгол оронд өөрчлөлт шинэчлэлт, жагсаал цуглаан, өлсгөлөн, алдарт 20 дугаар тогтоол, картын бараа гэх зэрэг зүүдэнд ч ороогүй зүйлүүд бидний нүдэн дээр бий болж тэр хатуу ширүүн түүхэн үеийг туулж өнгөрүүлэх эгзэгтэй үед Бадмаа багшийн бидэнд хандах хандлага, учирлаж ойлгуулах, тайлбарлах, хүний амьдралын анхны болох бүх зүйлд санаа оноо, хамтын шийдвэр гаргалцдаг байсан. 10 жилийн сургуулийн хичээлийн ширээнээс оюутны ширээнд шилжин ирсэн бидэнд олон нэр төрлийн, олон мэргэжлийн хичээл сурж, олон ааш араншинтай багш нараар заалгах тэр үед их ажлынхаа хажуугаар цаг зав гарган хүүхэд бүрийн төлөө анхаарал тавьж чаддаг байсан нь бусад багшаас онцлог гэлтэй. Мөн муудаж сайдах, уйлж гундах, өвчин зовлон, цэрэг татлага гээд бүхий л зүйлд бидний дунд хамт байж бүхий л зохицуулалтыг хийхэд гол тулгуур маань болж байсан билээ. Багш өөрөө бидэнд Нягтлан бодох бүртгэлийн хичээл ордог байсан бөгөөд мэргэжлийн хичээл заахын сацуу хүүхэд нэг бүрийн амьдрал ахуй, дотоод ертөнцөд орж заавар зөвлөмж өгдөг байсан. Хэнзхэн хөөрхөн хүүтэй. Хүүг нь Баттүвшин гэнэ. Хааяа нэг хүүгээ дагуулж сургууль дээр ирнэ. Манай анги хоёрхон бандитай, бусад нь охидууд байлаа. Бид хоёр л болсон хойно хичээлд суухгүй байх, биеийн амрыг хайх боломжыг олохдоо багшийн хүүд саймширч, уйдуулахгүй, зугаацуулах нэрийдлээр хамт дэлгүүр орох, мөхөөлдөс идэх зэргээр далим гаргах нь олонтой. Нэг л мэдэхнээ сургуулиа төгсөх цаг хаяанд ирж багш бид ижилдэн дасаж олон хөгжилтэй зүйлүүд тохиолддог байсан. Нэгэн хөгжилтэй явдлыг дурсахад төгсөлт ойртох тусам бидний нийлэх, аялах зугаалах олширч багш ч тэр бүгдэд санаа оноо зовж та нар энэ сургуулийг бүтэлтэйхэн төгсөөрэй гэж сургамжаа хайрлаж архи, тамхи хэрэглэхгүй байх, охидуудыг жирэмсэн болов, гэдсээ чирээд харив гээд л үглэх аргадах аятай анхааруулгыг бид өдөр бүр авдаг ч түүнийг хэзээний л зөрчдөг заншилтай. Нэгэн өдөр бид нийллэгэнд явж тэндээсээ дотуур байранд байгаа хэд дээрээ бүгдээрээ ирэн бөөгнөрөн хонож билээ. Хаанаас ч юм багшид ангийнхнийх нь тухай алтан хошуу хүрж гэнэтийн шалгалтанд бид өртөв. САНХҮҮГИЙН СУРГУУЛИЙН БРЭНДИЙН НЭГЭН ЭС Хүн болгон шалтгалтнаас бага донго хүртэхийн тулд өөрсдийгөө нуун далдалж ор, шалан дээр зулан унтацгааж байсан бид хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөн хэвтэж байв. Гаднаас багшийн орж ирэх чимээ сонсогдож хүн бүр амьсгаа даран хэвтэж байхад “Хөөе та нар! Юу болж байгаа нь энэ вэ? Сургуулиар л нэг юм болж байна” гээд л авч өгч байна. … Тэгснээ гэнэт “Энэ л лав Цогоогийн хөл байна” гэж хэлэхэд нэгэнт хэрэг хийсэн нөхөд хэргээс хөнгөн мултрахын далим гаргаж нэгэн зэрэг “Багшаа та яагаад Цогоогийн хөлийг таньдаг юм бэ?” гээд л бүгд инээлдэн босож ирж багшийн номлолыг зөрчсөн зөрчлүүд эхнээсээ илэрч эхлэв. Манай ангийн зарим адтай охидууд “Та яаж Цогоогийн хөлийг таньж байнаа?” гээд л багшийг дийлэх гэтэл Бадмаа багш хариуг нь дор нь барьж “Та нар сур сур гэсэн юмыг сурахгүй мөртлөө битгий сур гэсэн юмыг бүр сайн сурсан байх шив дээ. Би та нарын бүгдийн чинь хөл байтугайг хараад мэднэ” гээд л банга хүртээж эхлэв. Энэ бүгдээс харахад багш биднийг хөлөөс толгой хүртэл, гаднахаас доторх сэтгэл зүй хүртэлх мэдэрдэг, сургуульд ирэх цагаас төгсөх хүртэлх бүхий л хугацаанд аав ээжийг минь орлосон аатай зангарагтай багш минь байлаа. Сургууль төгсөхөд хэд хэдэн охидууд маань хань ижилтэй, жирэмсэн болж бүгдээрээ сургуулиа амжилттай төгссөн. Сүүлд бид амьдралын их замыг туулж сургуулийнхаа 90 жилийн ойгоор цуглахад зөвхөн манай анги ч биш багшийн үе үеийн төгсөгч нар багшийнхаа намбалаг, хатуу чанга, зарчимч, өгөөмөр занг дурсан ярилцацгааж байв. 1991 оны даасан ангийн төгсөгч Ж.Батсууриас
  • 16. БАХАРХАЛ 31БАХАРХАЛ30 Багш бид хоёрын дурсамж Ангийн найзаа дурсахуй. 1974 оны намрын тэр нэгэн сайхан өдөр бидний 40 гаруй нөхөд “Нягтлан бодох бүртгэл”- ийн ажилтан болохоор энэ мэргэжлийг сонгон нэгэн ангид элсэн суралцсанаас хойш 42 жилийг ардаа үджээ. Тэдний нэг нь Нямын Бадамрагчаа хэмээх эгэлхэн бор охин цонхон талын эгнээний урдаасаа 2 дахь ширээнд суудаг байлаа. Оюутан ахуйн мартагдашгүй сайхан дурсамжууд Жаргалантын САА-н Тал булгийн тариан талбайд тариа будаа хураалцаж, Хэнтий аймгийн Мөрөн суманд барилгын өрлөг хийж барилгачин болж явсан зэрэг хамтдаа ажиллаж, хөгжилдөж явсан үеүүдээ дурсан санахад таатай байна. / Хөгжилтэй дурсамжаас ... Мөрөн суманд барилга барьж байхад нэгэн удаа орой ажил тарахын өмнө бидний хэдэн охид 12-ын хана хичээнгүйлэн өрж орхиод явлаа. Өглөө ажилдаа ирэхэд нөгөө хана маань нурсан байж билээ... мэргэжил ээ гэж.../ Н.Бадамрагчаа маань сурлага, сахилга, идэвхи санаачлагаар биднийгээ хошуучлан МУИС-ыг 1978 онд нягтлан бодогч эдийн засагч мэргэжлээр онц дүнтэй “Улаан диплом”- той төгссөн цөөхөн оюутны нэгэн билээ. Ангийн анд маань ажил хөдөлмөрийн замд ч хошуучлан Монгол Улсын анхны хугацаагүй эрхтэй Мэргэшсэн нягтлан бодогч болж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, сурган хүмүүжүүлэх үйлсэд хүч хөдөлмөрөө зориулан олон арван шавь төрүүлсэнд найзаараа ихэд бахархаж явдаг юм. Г.ДАШБАЛЖИР, Н.ЦЭРЭНХАНД нар Бадамаа багшийнхаа удирдлаган дор 2006-2012 оныг хүртэл ажиллаж энэ буянтай хүнээс ихийг сурч мэдэж, үлгэрлэн дурайж ирсэн. Багшийн заах арга зүй, хүн байх утга учир, амьдралын нарийн ширийн бүхий л зүйлсийг зааж сургасан эрхэм хүмүүсийн минь нэг нь яахын аргагүй Бадамаа багш мөн билээ. Тэгээд сургамжтай бөгөөд хөгжилтэй нэг дурсамжаа сийрүүлье. Багш болоод удаагүй л байсан юм. Юм болгоныг хийж үзэх сонирхол ихтэй тэгээд бас уйдамтгай байсан үе юм шиг. Тэнхимийн эрхлэгчийн өгсөн үүрэг даалгаварыг хийнэ, чадна гээд л авдаг. Нэг мэдэхнээ нөгөө ажлаа дуусгалгүй шал өөр зүйл хийгээд явж байдаг нэг алдаатай. Үүнийг ажигласан багш маань нэг өдөр хэлж байна. “Бабураа чи хонь хариулж яваад л адуу туугаад алга болох юм аа” гэж хэлсэн нь одоо ч санагдаж явдаг билээ. Эхэлсэн ажлаа дуусгасны дараа өөр ажлыг эхлэх, нэг ажлынхаа ард гарч сурах, өөрийнхөө ачааллыг зөв хуваарилах гэсэн санааг энэ нэг үгээр надад ойлгуулж чадсан гэж боддог. Энэ үг, энэ ёгтлол надад сургамжилж хэлсэн олон зүйлсийнх нэгээхэн нь билээ. За ингээд багшдаа баярлаж явдаг шүү гэдгээ дахин илэрхийлье. Шавь С.БЯМБАХОРЛОО Бадамаа багшид минь зориулж энэ сайхан зүйлийг зохион байгуулж байгаад туйлын баяртай байна. Бадамаа багш буюу миний Ажаа чинь хайрлаж хүндлэхгүй байхын аргагүй хүн шүү дээ. Би бүр бага байхын л ажаагаас айж сүрддэг байлаа. Анх 1999 онд сургуульдаа орчихоод сургууль дээр ажаатай тааралдахгүй байхыг их хичээдэг байж билээ. Ажаа нүдний үзүүрт харагдвал шууд нуугддаг байсан юм. Яагаад тэгдэг байснаа одоо гайхах юм. Намайг зугтаад байгааг ажаа ажиглаад их гомдож аавруу утасдаж хэлснээр энэ байдал арай дээрдэж билээ. Гэхдээ л ажаагийнхаа зааж байсан хичээлүүдээс ерөөсөө сонгож байгаагүйдээ одоо ч харамсдаг юм. 2010 онд ажаатайгаа АНУ-д уулзаж хэд хоногийг хамт өнгөрүүлсэн. Яг л ээжтэйгээ уулзсан юм шиг л санагдаж билээ. Ажаадаа маш их хайртай шүү. Та минь урт насалж удаан жаргаарай. Чимгээ ДОРЖРЭНЧИН Сургуулиа төгсөөд ХҮДС-д багшаар үлдэх санал хүлээн авч багш гэдэг эрхэм алдраар овоглох болсон. Бид мэргэжил нэг учраас Н.Бадамрагчаа багштай хурал цуглаан, семинар, НББ-ийн Улсын олимпиад зэрэг арга хэмжээнд цөөнгүй тааралддаг байлаа. Сайн байна уу багш аа гээд л өнгөрнө. Нэг өдөр би ажлын шугамаар СЭЗДС-д ирээд сониуч зангаараа анги танхим шагайж явлаа. Гэтэл нэг танил дуу, мэддэг үг хэллэг нэгэн ангийн хаалганы цаанаас хөвөрлөө. Дөхөж очоод хаалганы цаанаас сэмээрхэн хартал Н.Бадамрагчаа багш хичээл зааж байна. Багшлах ур чадвар сууж амжаагүй миний хувьд түүний заах аргаас суралцах алтан боломж ингэж гарч билээ. Хаалганы цаанаас ч гэсэн хэсэг хугацаанд түүний заах арга барилиас суралцсан минь одоог хүртэл мартагддаггүй юм. Найдваргүй авлагын хасагдуулга данс гэж нэрлэхээ болих хэрэгтэй “нөөц” гэдэг утга төгөлдөр монгол сайхан үг хэрэглэ. Танаараа баярлаж, бахархаж явдаг шүү шавь нь. Г.ГАНТУЛГА “Манай тэнхимийнхэн бүгд СЭЗДС-ийн төгсөгчид” 2004 оны намар СЭЗДС-д шинээр элссэн оюутнуудад тэнхим, алба хэлтэсүүд өөрсдийн танилцуулгаа ээлж дараагаар хийж байлаа. Тухайн үед НББТ-ийн эрхлэгчээр Бадамаа багш маань ажиллаж байсан юм. Тэнхимийнхээ багш нартайгаа 315д орж ирээд өөрсдийгөө танилцуулахын хажуугаар СЭЗДС-ийн маань үүх түүх, нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, төгсөгчдийн талаар болон бусад зүйлсийн талаар олон сонирхолтой мэдээллүүдийг хүргэж ШИНЭХЭН ОЮУТНУУД бидэнд сонгосон сургуулиараа бахархах, багш нараараа бахархах, төгсөгчдөөр нь бахархах сэтгэлийг маш ихээр төрүүлсэн билээ. Тэр яриан дунд орсон бас нэгэн бахархалтай бөгөөд сонирхолтой зүйл нь тухайн үеийн НББТ-ийн багш нар бүгд СЭЗДС-ийн “бүтээгдэхүүн” байсан юм. Үүнээс санаж буйгаараа сийрүүлбэл: Бадамрагчаа, Нямсүрэн, Эрдэнэцэцэг, Баярмаа /Бямба гаригийн хөтөлбөрийн эрхлэгч/ , Алтанзул, Саранчимэг, Шинэ-Өлзий, Мөнхбаяр, Одгэрэл, Пүрэвдулам Одоо ч гэсэн энэ уламжлал, залгамж холбоо хадгалагдсаар... СЭЗИС-ийн өнөөдрийн амжилт нь Бадамаа багштай, Бадамаа багшийн шавь нартай, шавийнх нь шавь нартай холбоотой бөгөөд 92 жилийн УРТ түүхтэй сургуулийн маань БАС НЭГЭН ТҮҮХ нь Бадамаа багш маань өөрөө юм. Дан ганц хичээл ном гэлтгүй олон зүйл дээр шавийнхаа БАГШ нь байсан тандаа “ОУ-ын багш нарын баяр”-ын мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Жич: “Миний бие Бадамаа багшийн хүү Б.Баттөвшинтэй 1998-2002 онуудад Нийслэлийн Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуульд нэг ангид суралцдаг байсан ба 5,6-р ангидаа бүүр НЭГ ШИРЭЭНД хамт суудаг байлаа.” 2008 оны төгсөгч Е.НОМИН-ЭРДЭНЭ
  • 17. БАХАРХАЛ 33БАХАРХАЛ32 Бадамаа багш даа энэ өдрийн мэнд хүргэе! Хамтарч ажилласан он жилүүдээ тоолсон чинь хоёр арвыг аль хэдийнээ давсан байна. Бадамаа багшийгаа хүндэлдэг, хайрладаг, биширдэг. Бадамаа багшаасаа их олон зүйлийг сурчээ. 1. Бодсон, хэлсэндээ нягт байх; 2. Ачаалал даах, бүтээмжтэй ажиллах; 3. Удирдах, удирдуулах; 4. Хамтрагч нараа хайрлах, халамжлах; 5. Мэргэшсэн байх. Биднийгээ хайрлаж, халамжилж байдагт чинь маш их баярлаж, талархаж явдаг шүү, багшаа. Тандаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Д.ГЭРЭЛМАА Бадамаа багш бол миний хувьд нягтлан бодох бүртгэлийн анхны А үсгийг заасан хүн. Анх 1 дүгээр курсэд ороод удалгүй би их удаан хугацаагаар өвдөөд бараг тэр семестрийн хичээлийн 50%-д суугаагүй байх. Тэр үед анх үзэж байсан хичээлийн нэг нь “Нягтлан бодох бүртгэлийн үндэс” байлаа. Хичээлдээ удаан суугаагүй хүн би Бадамаа багштай уулзаж учраа хэлэхэд “За хичээлээ уншаад ир, оройн анги тарахаар ойлгоогүй зүйлээ асуугаад явцын 3 шалгалтаа зэрэг өгч чадах уу” гэж билээ. Тэр өдөртөө хичээлээ нөхөж уншаад бүр орой, оройн анги тараад харанхуй болсон байхад зөвхөн надад цаг гаргаж ойлгоогүй юмнуудыг маань тайлбарлаж өгөөд бүх шалгалтаа хийж дуустал минь хүлээж билээ. Хоцорсон сэдвүүдийг надад зааж өгсний ачаар би шалгалтуудаа бүгдийг нь 90%-аас дээш өгч нягтлан бодох бүртгэлийн анхны суурь ойлголтоо нэг өдрийн дотор авч байж билээ. Багшдаа баярлалаа. 2005 оны төгсөгч И.БАЙГАЛ Эдийн засгийн коллеж байгуулагдсан 1991 оны намар сургуульдаа багшаар ирээд Бадамрагчаа гэж нэг гоё багшийн сургийг техникумд байсан хуучин багш нараас сонсож танилцаад, хамтдаа ажиллаад эдүгээ 25 жил болжээ. Энэ хугацаанд ялангуяа 10 гаруй жил тэнхимийн эрхлэгчээр хамт ажиллаж, сургуулийн өнөөгийн үнэ цэнийг бий болгосон олон том ажлын ард гарахдаа Бадмаа багшийгаа улам сайн танин мэдэж, үлгэр дуурайл авч өдийг хүрчээ. Багш маань сургуулийн маань үнэ цэнэтэй багш, манлайлагч, төдийгүй өөрийнхөө дуулах дуртай “Үлэмжийн чанар” дуу шигээ олон сайхан шинж чанарыг цогцлоосон эмэгтэй, ээж, эмээ, түшигтэй найз нөхөр билээ. Би Бадмаа багшийгаа манай улсад олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг нэвтрүүлэхэд хариуцаж байсан НББ-ийн хөтөлбөрөөрөө, төгсөгчдөөрөө дамжуулан үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай хүний нэг мөнөөс мөн гэж боддог. Шулуун, шударга, зарчимч байх нь Бадмаа багшийн маань бас нэг онцлог. Зөв гэж бодсон, хэлье гэсэн юмаа шулуухан хэлчихдэг нь маш их таалагддаг юм. Хурлын протокол, хичээлийн конспектыг үлгэр жишээ бичдэг байсан гэж техникумд хамт ажилладаг байсан олон багш нараас сонсож байлаа. Биеэ маш сайхан авч явдаг, яг л “багш хүн ийм л байх ёстой доо” гэсэн имиждийг бүрдүүлсэн хүн дээ. Өнөөдөр Та минь зүгээр л хамт суугаад ярьж хөөрөхөд нэг л сайхан, багшийн болон хүний амьдралын их ухаанаас нь үргэлж суралцмаар, эгч, ээж шиг минь цөөхөн дотно сайхан хүмүүсийн минь нэг болжээ. Багшдаа нарт хорвоод олдошгүй нандин сайхан мэргэжил-Багш нарын баярын халуун мэндийг дэвшүүлж, эрүүл энх, урт удаан нас, аз жаргалыг хүсэн ерөөе! Д.БОЛОРМАА Бадамаа багштайгаа анх 1988 онд (одоогоос 28 жилийн өмнө шүү дээ) СЭЗТехникумд элсэн орж ирээд анхны “Аж үйлдвэрийн НББ ба шинжилгээ” гэх хичээлийг заалгаж байлаа. Өдөрт багш 6 цаг орно оо. Самбар дээр он сар өдрөө заавал бичнэ. Тэгээд тэр өдрийн орох хичээлийн сэдвийг оросоор нээх гоё томоор бас элемэнтээр бичнэ. Багшийн гар хуруу, бөгж сэлтийн гоёыг хэлэх үү. Тэгээд оросоор бас ярьж тайлбарлана аа. Ер нь л залуухан, донжтой, бас мундаг чадварлаг багш байсан. Манай ангийнхан их айна. Багш хүн зөвхөн онол заах биш оновчтой ажигч чиглүүлэгч байх ёстойг хожим багш болчихоод би энэ хөгжилтэй дурсамжаа санаад бодож байлаа. Уг нь манай ангийг даасан багш минь Бадамаа багшийн шавь мөртлөө биднийг нэг их тоохгүй ээ. Харин Бадамаа багш л “за байрныхан яаж байна, холоос явдагууд...” энэ тэр гээд л ээж хүний сэтгэлээр хайрлан халамжилдаг байсан даа. Тэр нь багшаар ажиллах болоод эргээд ирсэн надад ихээхэн сургууль болсон гэж боддог шүү. НББ-ийн тэнхимд ассистент багшаар ажиллах болоход Бадамаа багш минь хамгийн их урам дэм ухаарал өгдөг байсан шүү. Тэр үед англи хэл дээр сурах бичиг ашигладаг байсан. Бадамаа багш мундаг орчуулж бидэнд зааж зөвлөдөг чиглүүлдэг байсан. Орос, англи хэл дээр мэргэжлийн түвшинд ахиж хөгжихөд минь хамгийн их туслаж байсан хүн та минь байсан шүү. Багшдаа урт удаан энх тунх аз жаргалтай амьдралыг хүсэн ерөөе. Тандаа хязгааргүй их баярлаж явдаг шүү шавь нь. Өдөрт 6 цаг ороод бүр найзууд болсон, хөгжилтэй жишээ гэвэл манай сургуулийн урд байдаг одоогийн Эвэридай дэлгүүр чинь 30-р дэлгүүр нэртэй алдартай дэлгүүр байлаа. Багш 6 цаг нэг дор ороход уйдна ядрана бас хүүхдүүд нь чилж ядардаг байсан байх. Биднийг нойрмоглоод үлбэгэр болохыг анзаардаг байсан биз. Багш нэг хүүхэд явуулаад 26 морожен авчраад бүгд идсэн тэр нэг өдөр огт санаанаас гардаггүй юм аа. Багш хичээлээ тайлбарлаад, бид бүгд мороженоо идээстэй, хичээлээ бичээстэй, бүгдээрээ нэг их хөөрхөн. 1990 оны Төсвийн НББ ангийн төгсөгч Б.БАЯРМАА Багшдаа баярын мэнд хүргэе. Ийм сайхан сургуулийг төгссөн бид мөн азтай хүмүүс шүү. Бадамаа багшаар хичээл заалгах хувь тохиогоогүй ч гэсэн Бадамаа багш маань манай Батмэнд захирлын гэргий шүү дээ. Батмэнд захирал маань 2001-2003 онд Мобикомын СЕО байсан юм. Батмэнд захирал, Бадамаа багш хоёр маань их сайхан гэр бүл, их сайхан хүмүүс шүү дээ. Бидэнд яг л эцэг эх маань юм шиг ханддаг байж билээ. Та хоёртоо аз жаргал, эрүүл энхийн дээдийг хүсье. 2000 оны Бизнесийн удирдлагын ангийн төгсөгч Г.УРАНЧИМЭГ Багш бид хоёрт тохиолдсон ХӨГЖИЛТЭЙ ЯВДАЛ Бадамрагчаа багш бол бидний бахархан дуурайх эрхэм хүмүүсийн нэг, энэ сургуулийн амьд түүх болсон сайхан эмэгтэй. Тандаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 2015 оны багш нарын баярын өмнө Сургуулийн шилдэг багш шалгаруулах комисст хамт ажиллахдаа таны нягт нямбай, хичээнгүй байдал, багш бүрийн хийсэн зүйлийн сайныг олж харан, дэмжиж, урмын үг хэлж байсныг тань үргэлж санаж байдгиймаа. Танаараа үргэлж бахархдаг шүү. Д.ОЮУН
  • 18. БАХАРХАЛ 35БАХАРХАЛ34 Сургуулиа төгсөөд оюутны ширээнээс ажил амьдралын гараагаа эхлэхдээ Бадамрагчаа багшийнхаа удирдлагад ажиллаж, олон жилийг хамт угтаж, багшаасаа их зүйлийг сурч мэдсээр байгаадаа өөрийгөө үнэхээр их хувьтай хүн гэж боддог. Багш маань ямар ч хүнтэй яг л нэг зангаараа харьцана. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, бурууд хатуу, үнэнд бол маш зөөлөн хүн. Ажлын шаардлагаар хэн нэгэнд хатуухан шаардлага тавьчихаад л гараад явахаар нь үр хүүхэд, ар гэрийн асуудалд нь (санаа тавихгүй зүйл бараг байхгүй) өөрийн хүүхдээс ялгаагүй сэтгэлээ чилээж, санаа тавьж нэгэндээ тусалж байхыг бидэнд сануулна. Багш хажууд байхад аав, ээжийнхээ хайр халамжид орсон мэт л санагддаг тийм л хүний дээд хүн юм. Багштай холбоотой маш олон сайхан дурсамжууд байна. Багш болоод удаагүй байхад сэтгэлд үлдсэн нэгэн дурсамжийг хуваалцъя гэж бодлоо. Багш болсны дараахан Дорнод аймагт эчнээ ангид хичээл заахаар багштайгаа хамт явлаа. Бид хоёр нэг өрөөнд орчихсон багштай юу эсийг ярих уу “Багш хүн бол оюутандаа тааварлагдашгүй байх хэрэгтэй. Зөөлөн нь хатуугаа иднэ” гэж хэлсэн сургааль үгсийг үргэлж санан мөрдлөг болгосон гэхэд болно. Бид хоёр хичээлээ орж дуусаад орой нь дэлгүүр хэснэ ээ. Багш их мэдрэмжтэй сайхан хувцаслаж, биеэ гоё авч явна. Тэгээд л Өжөө энийг өмсөөд үз тэр чамд зохино гээд л сайн зөвлөж өгнө дөө. Тэр үед үнэхээр сайхан байжээ. Багш ажлын хамт олноос гадна оюутан бүрд санаа тавина. Ямар сайндаа хичээл орж байсан ангид нь нэг сайн залуу байж таараад найз охингүй гэхээр нь за одоо ирж хичээл орох багш чинь найз залуугүй танилцаад ав гэж хэлээд будлиан үүсгэсэн тал бий шүү. Багшдаа эрүүл энх байж, урт удаан насалж, шавь бидэндээ үнэтэй сайхан сургааль үгсээ хайрлаж явах болтугай гэж ерөөл дэвшүүлье. Шавь Ж.ӨЛЗИЙБАЯР МанайаавнамайганхсанхүүдорсныдарааханБадамрагчаагэжбагшбайнауугэжасууж байж билээ. Манай аав Эрдэнэцэцэг багш нар нэг үеийн техникумын оюутнууд. Одоо ч аавын найзууд манайд ирээд надтай таарахаараа Бадамаа багшийн талаар их асуудаг. Оюутан болгондоо чин сэтгэлээсээ ханддаг болохоор бүгд багшийг хүндэлж ярьдаг юм билээ. Харин би анх багш болоод тухайн үеийн манай сургалтын албаны мундагууд залуу багш нартаа сургалт зохион байгуулаад Бадамаа багш бид нарт “За хүүхдүүд минь та нар зөв хүн байж оюутнууддаа үлгэрлэж байгаарай. Хэдий залуу байгаа ч чиний тавьж байгаа дүн, хэлж байгаа үг цаанаа хүний амьдралыг шийдэж байдаг юм шүү. Битий их хатуурхаарай уян хатан байгаарай” гэж хэлж байсан нь үг ер мартдагддаггүй юм. Ажилд орсон тухайн жил олон улсын магадлан, дотоодын магадлангийн их ажилд биднийг чиглүүлэн зөвлөж хамт ажиллаж байлаа. Хэдий нөр их ажлын үеэр орсон ч Бадамаа багш шиг мундаг хүмүүстэй хамт ажиллаж тэднээс олон зүйл суралцсан даа. Багшдаа эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 1982 оны элсэгч Ц.НАСАНЖАРГАЛ болон охин САРАНЧИМЭГ Юуны өмнө бүх багш нартаа баярын мэнд хүргээд тэр дундаа Бадамрагчаа багшдаа баярлаж талархаж явдагаа илэрхийлье! Хотод анх хөл тавин СЭЗДС-ийнхаа босгыг алхаж орж ирсэн тэр хөдөөний бүрэг ичимхий даруухан охин миний хувьд анхны эмээдэг хэрнээ цаанаа л нүдэнд дулаахан, ихэмсэг төрхтэй хүндэлмээр, бахархмаар тэр эрхэм хүн маань Бадамаа багш минь байсан. НББ-ын үндэсээс эхлээд ахисан дунд шатны бүртгэлийг багшаараа заалгаж, төгсөлтийн диплом удирдагч багшаар бас багшийгаа сонгож билээ. Айж эмээсэн ч уулзах санаатай хааяа тэнхим шагайхад Амидаа гэж дуудаж байсан нь одоо ч санаанаас гарахгүй дотно мэдрэмж төрдөг юм. Багшдаа амьдралд нь сайн сайхан бүхийг хүсч эрүүл энхийг хүсэн ерөөе! 2001 оны 4-3 /НББ-ийн ангийн / төгсөгч Т.БАДАМЦЭЦЭГ Би анх оюутан байхдаа 2005 онд Бадамаа багш дээр хичээл үзэж байлаа. Орон нутгаас ирсэн хүүхдүүд толгой сийрэг сайн байдаг гээд л магтаад л, би ч хичээлдээ сайн. Мэргэжилээ солиод НББ-ийн анги руу орохоо дөхөж билээ. Хичээлийн завсарлагаанаар багш “Цэрэгт татагдахаар яадаг вэ? Манай хүүг дуудаад, ирэхгүй бол хариуцлага тооцно гэнэ ээ” гээд л хэд хэдэн удаа асууж байж билээ. Одоо Бадамаа багш бид 2 “Эрхэм баян эрдэм” дунд сургуулийн камерын дэлгэц дээр байнга завсарлагаанаар таардаг болсон. Багшийн цэрэгт татагдаж байсан хүүгийнх нь хүү, манай охинтой нэг ангид (1-р анги), одоо нэг ширээнд сууж байгаа юм. Хичээл дээрээ юу хийж байна, анхааралтай сууж байна уу? гээд л камерын дэлгэцээр хараад л зогсоно доо. Магтуулж байсан, загнуулж байсан багштайгаа цугтаа ажиллаж байгаадаа баяртай байдаг шүү. Хөдөө явж байх замдаа бичлээ. Шавь С.МӨНХБАЯР А үсэг заахтай адил Нягтлан бодох бүртгэлийн үндсийг анх Бадамрагчаа багшаараа заалгаж нябо мэргэжлийг эзэмшиж авсандаа. Одоо мэргэжлээрээ сайхан амьдарч байгаа нь таны минь хувь нэмэр их байдаг. Баярлалаа Б. ЦОЛМОНТУЯА Бадамаа багштайгаа анх учирсан нь гэвэл 1982 онд Санхүү Эдийн Засгийн Техникумд элсэн ороод намрын ажилд дайчлагдан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд явж байсан үе юм. Сургуулийн ар талд одоо В байр байгаа газарт цуглараад бүртгүүлж байсансан. Аав маань захаас хөвөнтэй куртка, бакал гутал модон авдар авч өгөөд Зил 130 машинаар явж билээ. (Тэр үеийг бодсон чинь бидний нэг үеийнхний түүх учраас зарим зүйлсийг үеийнхнийхээ өмнөөс тодорхой бичмээр санагдлаа.) Яг манай ангийг авч явсан багш маань Л.Туул багш, гэхдээ Бадамаа багш болон бусад багш нар маань бүгд бидэнтэй ойр байсан. Галнэмэх багшаас үхтлээ айна. Тогоо багш хээрийн захирал гээд сахилга журам зөрчсөн оюутнуудыг хөөх тухай тушаал байсхийгээд л уншина. Ингээд л хөөчихдөг юм байхдаа гээд би дотроо тэр хүүхдийн өмнөөс харамсаад л хэ хэ. (Гэхдээ хөөгөөгүй.) Тэр үед дөнгөж арван жилээ төгсөөд очсон охид хөвгүүд биднийг сургах үедээ сургаж, загнах үедээ загнаж, аргадах үедээ аргадаж ээжийн, бас эгчийн сэтгэлээр энэрч хайрладаг байсан багш минь. Бадамаа багш маань оюутны зөвлөлийг хариуцдаг нэлээд хатуу шаардлагатай, зарчимч үлгэр дууриал болсон багш байлаа. Бид нар багш нараасаа их сүрддэг бас их бахархаж хүндэлдэг байсан. Дараа нь дээд сургууль дүүргээд 2-3 жил ажилласныхаа дараа 1993 онд төрөлх сургуульдаа багшаар орж НББ тэнхимд багштайгаа хамт ажиллах болсон юм. Багш маань шинэ залуу багш биднийг залан чиглүүлж байнга зааж сургаж ирсэн. Багш маань эмэгтэй хүний өр зөөлөн нинжин сэтгэлтэй, мэдрэмжтэй (орчин үеийнхээр бол хэ хэ) хүнийг сайн ойлгож тусладаг, удирдахуйн ур ухаантай, холч бодолтой сайхан эмэгтэй юм аа. Оюутан байх үеэс л ийм сайхан багш болвол мөн гоё оо гэж боддог байсан нь төдийгөөс өдий хүртэл хөтөлж өдийд энэ ажлаа хийгээд энэ ажилдаа дуртай хайртай байдаг юм болов уу даа. Багшийн мянга мянган шавь нар бусад олон сайхан түүх өгүүлэх учраас давхардуулахгүйн үүднээс ингэсгээд товчлов. Багшдаа урт насалж удаан жаргаарай гэж ерөөе! Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ
  • 19. БАХАРХАЛ 37БАХАРХАЛ36 Хайрт багшдаа Олон Улсын БАГШ нарын мэнд хүргэе. Мянга мянган шавь нарынхан нэг болсон азтай миний бие Бадмаа багштайгаа танилцсан өөрийн дурсамжнаасаа хуваалцъя. 2004 онд сургуулиа төгсөх гээд л дипломын хамгаалалтанд ортол тухайн үед НББТэнхмийн эрхлэгч байсан Бадамаа багш (хичээл заалгаж байгаагүй ч өндөр, царайлаг, үнэн сак стильтэй багшийгаа харахаараа сүрддэг байлаа :)) маань “ За чи чинь саяхан тогоо шиг гэдэстэй байсан хэзээдээ диплом бичээд ороод ирэв” гэдэг байгаа би ч намайг жирэмсэн байсныг мэдэх байтугай танихгүй ч байх гэж бодож байсан би (төрөөд удаагүй саргүй хүүхэдтэй байсан юм. Хэхэхэхэхэх Нэрээ яаж бичснээсээ ч одоо бүдэг бадаг санадаг) шууд ухаан балартаж юу ч ярьсан юм бүү мэд нэг мэдсэн хана түшээд гарч явсан шүү. За тэгээд л багшийн хэлсэн үг толгойнд бодогдоод л яг муу хийсэн унасан гэсэн үг гээд сэтгэлээр унаж байтал дажгүй шүү . 2012 онд тэнхимдээ багшаар орох гээд ярилцлаганд иртэл багш маань тэнхмийн эрхлэгч хэвээрээ байдаг юм байна (Би урьдын адил сүрдээд, багшийг хараад хувхай цайчихсан. Тэрийг харсан найзууд намайг сүнс шиг байсан гэж одоо хүртэл ярьдаг юм.) За тэгээд тэнхмийнхэндээ нэрээ хэлээд л өөрийгөө байдгаараа танилцуулж байтал БАГШ маань “ Өө чи нөгөө хорддог Хонгорынх юм уу” гэдэг байгаа. Би гэдэг хүн чинь дахиад л ухаан балартах шахлаа. Хэхэхэхэ (Багш маань харахад, бас хэлэхдээ хатуу ч цаанаа бол хайлсан тугалга шиг уян хүн юм билээ. Хамт ажиллаад л мэдэж байгаа юм чинь) Түүнээс хойш БАГШ-тайгаа хамт ажиллаж ирснээс хойш нэрийг харж ухаан балартах биш харин хараад хайр хүрээд л (БАХАРХАЖ, ХҮНДЭЛЖ, БИШИРЧ) багш шигээ бусдыг ойлгодог, хайрладаг, үнэнч шударга, нэр хүндтэй багш болно гэж Болдын Дэлгэрсайхан гэдэг шавь нь зүтгэж байна даа. Багшдаа үнэхээр үнэхээр үнэхээр их хайртай шүү. Үнсье Жич: Таниараа магтуулах маш их дуртай шүү би Шавь Б. ДЭЛГЭРСАЙХАН Би 2010 онд багшаар ажилд ороход Бадамаа багш тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Ажилд орсон жилийнхээ өвлийн төгсөлтийн шалгалтын нарийн бичиг (ер нь бол нарийны нарийн буюу туслах нарийн бичиг) болсон юм. Тэр өвөл их ч оюутан төгсч, ажил ч их байсан. Үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгээд диплом гардуулах ёслолын үйл ажиллагаанд бэлдэж байтал Бадамаа багш надад “Ёслолын үйл ажиллагаа эхлэхээр намайг дуудаарай” гэснийг нь таг мартаж орхисон байж билээ. Багш үйл ажиллагаанд хоцорж ирээд намайг дуудаж ихэд ууртайгаар залуу хүн байж яасан мартамхай хариуцлагагүй юм гээд зэмлэж ёстой л нөгөө бухын сүүлэн дээр хутга гэгч нь болж би ч одоо муу нэртэй луу данстай боллоо доо гэж өчүүхнээр бодож билээ. Дараахан тэнхимийн хурал болж тэнхимийн багш нарт ажил хуваарилагдахад залуу багш намайг хэд хэдэн ажилд томилоход Бадамаа багш могойд барьдаг мод шиг ямар их ажил даалгадаг юм зарим ажлыг нь тэр тэрэнд өг гээд өмөөрсөн юм. Би гэдэг хүн ах эгч нараасаа өмөөрөгдөн ээждээ эрхэлж байгаа отгон хүү шиг л байлаа. Эндээс л би Бадамаа багшийг удирдан чиглүүлэхдээ удирдахуйн ухааныг төгс эзэмшсэн мундаг удирдагч уг хүн дотроо бол хүнийг энэрэн хайрлах чин сэтгэлтэй жинхэнэ Монгол ижий гэдгийг мэдэрсэн юм. Багшдаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та минь урт насалж удаан жаргаарай. 2009 оны төгсөгч. Б.БАТ-АМГАЛАН Багш бид хоёрт тохиолдсон ХӨГЖИЛТЭЙ ЯВДАЛ Оюутан байхдаа сургуульдаа багшлах мөрөөдөлтэй байсан намайг аз хийморь ивээж энэ өндөр босготой өнөр бүлийн гишүүн болох хувь тохиосон юм. 2013 оны 8-р сард, ажилд орохын өмнөхөн тухайн үеийн НББ-ийн тэнхимийн эрхлэгч Б.Мөнхбаяр багш дуудаад “одоо багш нарын хурлаар орно, багш нарт хичээл зааж үзүүл” гэв. Багш нараар хичээл заалгуулж үзсэнээс биш хичээл зааж үзээгүй болохоор тулгамдаж сандарсан, айж мэгдсэн би нэг л мэдэхэд багш нар суусан ангид яваад орчихсон байлаа. Багш нар руу харахаар л сүрдээд болдоггүй. Дүүрсэн хэрэг гээд л нэг их чанга дуугаар үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын тухай самбартайгаа баахан ярилцав өө. Ярьж дууссаны минь дараа Бадамаа багш “Багш хүн биеэ зөв авч явах ёстой, элдэв гоёл чимэглэл, этгээд хувцаслалтаас татгалзах хэрэгтэй байдаг юм. Оюутнуудын нүд рүү нь харж байгаад үнэн сэтгэлээсээ ярьдаг байх хэрэгтэй” гэж билээ. Багшийнхаа энэ зөвлөгөөг би одоо ч санаж, хичээж явдаг. Багш маань яг л надад зөвлөсөн шигээ нягт нямбай, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, хүмүүсийн итгэл хайрыг хүлээсэн хүн гэдгийг багшийг таньдаг хүн бүр хэлэх биз ээ. Бадамаа багш бол миний энэ насандаа учрах хувь тавилантай, эгэлгүй сайхан багш минь, бас ээжээс минь ч ялгаагүй эрхэм нэгэн билээ. Би санхүүд орохдоо багшаараа ДШНББ- ийг заалгасан. Сургуулиа төгсөөд, мастерт суралцахад ч мөн багшаараа заалгаж байлаа. 2006 онд сургуульдаа багшаар орж багштайгаа хамт ажиллаж эхэлсэн юм. Энэ үеэс НББ-ийн мастерын хөтөлбөрт элсэн эргээд Бадамаа багшийнхаа шавь нь болсон хэрэг. Мастерт Санхүүгийн бүртгэл хичээлийг ахисан түвшинд заалгах хуваарь таарч байсан юм. Туслах багш болчихсон, ачаалал ихтэй байгааг багш маань анзаарч хичээлээс чөлөөлж байж билээ. Тэр үед манай ангийнханд “Та нар барьцаад байх шаардлагагүй, наад хүн чинь мэргэжлийн нягтлан, бас одоо хичээлийг нь зааж байгаа” гээд магтаж, өмгөөлөхийн голоор хэлж байсан нь өнөөдөр ч надад урам зориг, багшийн шавиа ойлгож, хайрлах сэтгэлийн жишээ болон үлджээ. Би бас нэг удаа багшаараа нэг их сайхан аргадуулсан юмдаг. Тэнхимийн хурал болж асуудал хэлэлцэж байв аа. Би саналаа хэлтэл сургуулийн дүрэм журам батлагдсан хойно хэллээ гээд намайг нэлээд хатуухан загнаж, би хурлыг нь орхиод өрөөндөө орж бөөн хямарсан амьтан сууж байв. Багш маань орж ирээд “Муу Өлзиймаагаа арай л хатуу загначихлаа, багшийгаа уучлаарай” гээд үнсэхэд нь ээждээ эрхэлж байгаа охин шиг л уйлж, сэтгэл нэг их сайхан цэлмэж байж билээ. Багш маань үнэхээр сэтгэл сайхантай, өр зөөлөн хүн шүү. Тандаа хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Багш минь оройгүй эрдмийн оргил руу мацах Монголынхоо мянга мянган шавь нартаа энэ л хэвээрээ багш нь байж, урт удаан наслахын ерөөл өргөе. 2001 оны төгсөгч шавь Д.ӨЛЗИЙМАА Шавь П.ДОРЖПҮРЭВ 2007 онд мастерийн хөтөлбөрт шинэ оюутан болж ороод мастерийн бэлтгэл курсийн 10 хичээл үзээд, хамгийн сүүлийн хичээл Удирдлагын бүртгэл үзэж байлаа. Нэг өдөр багш самбар дээр хичээлээ орж байснаа ширээгээ зөөлөн цохилоо бид гайхаад л анхаарлаа хандуул гэж байгаа юм байх гээд л харсан чинь жоохон байж байгаад л дахиад ширээгээ цохиод босоод ирлээ. “Та нар дэндүү байна, мастерт сурч байж хичээл дээр унтлаа. Хичээл дээр сууж чаддаг болохоороо нөхөж орно” гээд л гараад явлаа. Хойгуур сууж байсан бид хэн унтсан яасан ийсэн гээд л гайхсан хамгийн урд онц сурлагатан цариалаад сууж байсан том биетэй нөхөр урд суучихаад унтсан байгаа юм даа. Тэгчихээд өглөө эрт ажилтай байдаг болохоор орой ингээд хичээл дээр хэсэг унтчихдаг, 10 хичээл үзэж байж мэдэж байгаа юм даа бид хэ хэ. Тэгэхэд л багшийг хүн бүгдэд адилхан шаардлага Пүрэвцэрэн БАЯРЖАРГАЛ