More Related Content
Similar to Argamjaani chuluu
Similar to Argamjaani chuluu (20)
Argamjaani chuluu
- 2. Эх
Мөчлөг
Тулгуур
цогцолбор
Тулгуур
өгүүлбэр
Тулгуур
үг
- 3. Дөнгөж хөлд орж буй
хүүхдэд гарт нь чулуу бариулж,
тэнцүүлж өгдөг.
Миний гарт буурал ижийн минь
бариулсан чулуу урд
Өнжүүлийн чулуу байсан.
Өөрөө би чулуу танихын
аргагүй нялх байсан ч намайг
тэнгэр газрын дунд тэнцүүлсэн
чулуу Өнжүүлийн гэдэгт
эргэлздэггүй.
Хааяа би нутагтаа очиж,
тэнэж яваад тэр чулуун дээр
гишгэчхээгүй л байгаасай гэж
боддог. Гишгэчихсэн байлаа ч
миний чулуу надад
хилгэнэхгүй, харин ч намайг
“босоогоороо” яваад баярлаж
ч болох...
Б.Лхагвасүрэн
- 12. Зорилго
Тоомойн Очирхүү “Аргамжааны
чулуу “шүлгийн агуулга, уран
сайхантай танилцах, улмаар
шүлгээр дамжуулан унасан
газар угаасан ус, эх орноо
хайрлаж,эх орноороо бахархах
үзэл сэтгэлтэй болох.
- 13. Товч намтар
Эцгийн нэр :Тоомой
Нэр:Очирхүү
Төрсөн газар: Говь-Алтай аймгийн
Тонхил сум
Төгссөн сургууль: Тонхил сумын
дунд сургууль, хүн эмнэлгийн
техниккум, Москва хотын коммунист
намын дээд сургууль
Анхны бүтээл: ”Хулдын даваанд”
Уран бүтээлээс: ”Сэтгэлийн үер”,
“Тэнгэрийн хаяаны од”, “Аргамжааны
чулуу”, “Урам хайрла”, “Улаанбаатар
минь баяртай”, “Чулууны магтаал”
Бичлэгийн хэлбэр: Шүлэг,
найраглал, дууль, роман
Гавьяа шагнал: Ч. Лодойдамбын
болон МЗЭ-ийн шагнал
- 14. Аргамжааны чулуу
Төө зайгүй хайртай эх орноо санаж
Түмэн бээрийн чанадаас бодол бэлчээн суухад
Таталт сайтай дуран шиг нэхэн дурсах сэтгэлд
минь
Танхил багын зураг нэгд нэгэнгүй тодрох юм
Өргөн ширтийн зуслан нүдний өмнө илхэн
Өвст судгийн эхэнд аргамжааны чулуу тодхон
Гучин жилийн тэртээ яг л байсан газраа
Гурвалжин хөх чулуу явсан ч үгүй янзаараа
Хэн нэгний морин аргамжаатай байгаа харагдана
Хэнзхэн ногооны үнэр анхилж байх шиг бодогдоно
Унаа морио бөхлөхтэйгээ болж дээ хүү минь гэж
Урамшуулж хэлсэн эцгийн минь үг
Бядгүй балчир насны минь бяцхан гарын оромтой
цуг
Аргамжааны тэр л чулуунд арилшгүй үлдсэн бий
Ширхэгхэн ганц чулуу ч сэтгэлийн угт уяатай
Сэрүүн Алтай нутагтаа би хүлэг морь шиг
аргамжаатай
Аргамжааны тэрхэн чулууг тойрон идэшлэх хүлэг
шиг
Аяа эх орон чамдаа би тоосны үзүүрээс эргээстэй
- 15. Б ү тээлч
даалгавар
1. Аргамжаа гэдэг үгийн утгыг тайлбарла.
2. Аргамжааны ганцхан чулуунд юу юу
уяатай байна вэ?
3. Шүлгийн ур маягийг жишээгээр
тайлбарла.
4. Шүлэгт эх орны тухай сэтгэгдлээ уугуул
нутаг, уулын чулуутайгаа хэрхэн холбон
дүрсэлсэн бэ?
- 17. Хүлэг морь
бодитой Бяцхан гарын
ором
Аргамжааны
чулуу
хийсвэр
Эцгийн хэлсэн Нутгаа санасан
урмын үг сэтгэл
- 18. Ширхэгхэн ганц чулуу нь ч сэтгэлийн угт
уяатай
Сэрүүн Алтай нутагтаа би хүлэг морь
шиг аргамжаатай
- 21. Хүлэг морь Би
у
я х
а о
т л
а б
й о
о
т
о
й
Аргамжааны Эх орон
чулуу
- 22. “Төрж өссөн эх орны тухай бодол санааг
өссөн төрсөн нутгийн ширхэг чулуунд
шингээж, малчин ардынхаа өвөрмөц зан
заншилтай холбож чадсан”
Д.Оюунбадрах
“Оройд нь од мичид гялалзсан догшин
сүрлэг уулс сүүхийн, их хэцийн омголон
цагаан салхи шүлгээс нь сэнгэнэж байх
шиг санагддаг. Би ийм шүлгийг нь “Уулын
шүлэг” гэж нэрлэх дуртай.
Д.Пүрэвдорж
- 23. Д ү гнэлт
Энд зөвхөн чулууг чулуу чигээр нь биш
амьдрал, хүний сэтгэл болгон хувиргаж
тэгснээрээ эх орноо хайрлах эгэл хүний
сэтгэлийн ертөнцийн хувирал болгон
үзүүлжээ.
Унасан газар, угаасан ус, амьсгалсан агаар,
жаргал зовлон нэгт ард, эх хэл, уламжлалт
соёл, төр ёс, хууль цааз, ширхэг ганц
чулуу хүртэл эх орон минь юм.
- 24. 1.”Сүлдэт баганын дэргэдэх
ширхэг ганц чулуунаас эх
орон минь эхэлдэг”-гэсэн үгийн
санааг дэлгэрүүлэн эх зохион бичих.
80-100 үг
2.Шүлгийг цээжлэн уран тод уншиж
сурах.