Skip to main content
М.Цэдэндорж гуайн цэцэрлэгт /Н.Амаржаргал/
Уйтгартай байсан шүү, Цэдэндорж гуайн цэцэрлэгт
Урьдын юм бүхэн нь тэнд байгаагүй
Моддын нүцгэн мөчир салхинаа исгэрээд л
Магадгүй энэ модод л мөнхийн дууг төрүүлсэн дээ
Зүгээр л тэнд сайхан байдаг
Зөндөө удаан би дуулж суудаг
Тасарч хийссэн навчисын гуниг
Танил ертөнцийнхөө тухай л дуулдаг аа.
Гэгээн шөнийн уйт саран дор
Ганцаардаж суухдаа дарс үгүйлэн
Гэнэтийн их холын холоос ирэх
Гэрэлт цаг хугацааг хүлээж байсан даа, Цэдэндорж гуай минь
Гунигтай халуун сэрлээр хөндөгдөж
Галзуу дарсны охь залгилах мэт омогшиж
Гандуу улирлийн энэ цэцэрлэгт л
Ганцаархнаа ирж суухдаа би дуртай
Уйтгартай байдаг шүү, Цэдэндорж гуайн цэцэрлэгт
Урьдын амраг нөхдийнх нь хэн нь ч тэнд байдаггүй
Мөнхийн галт мөрүүд, яруу найрагчийг тэвэрсэн
Моддын нүцгэн гуниг л салхинаа исгэрээд
Монгол найрагчийн шүлгийг баринтаглан дэрлэсэн
Мөнхийн цаг хугацаа л чимээгүй оршин байдаг аа
...Цэдэндорж гуайн цэцэрлэгт
1993-12-17- ны шөнө
Бодлын эрхи /Н.Амаржаргал/
Цас болоод бороо ороход
Чамайг би зөндөө санадаг
Инээд болоод нулимсанд минь
Итгэл болоод цөхрөл багтдаг аа
Хайрлах болоод үзэн ядах
Харам болоод бардам сэтгэл
Харанхуй болоод хатан гэгээ мэт
Харьж одоход чинь мартжээ гэхэд
1
Арц болоод хүжсийн үнэрт
Ариун болоод гэгээн болдог
Цаглашгүй болоод учирахуйн зөн сэрж
Чамд болоод ертөнцөд уусдаг аа...
1994 – 02
Мөн чанар /Н.Амаржаргал/
Нүв нүцгэн орчлонд
Нүв нүцгэн ирсэн
Нүв нүцгэн амьдрал дунд
Нүв нүцгэн өссөөн.
Нүв нүцгэн дурлалд
Нүв нүцгэн тэврүүлж
Нүв нүцгэн үрээ
Нүв нүцгэн төрүүлж
Нүв нүцгэн уйлж
Нүв нүцгэн дуулж
Нүв нүцгэн амьдарсаар л . . .
Нүв нүцгэн буцах нь ээ
Нүв нүцгэн биенээс
Нүв нүцгэн сүнс дайжиж
Нүв нүцгэн хорвоод
Нүв нүцгэн “ ижий “ – нхээ эрэлд одноо.
1994 - 4 сар
Өлгий Сэлэнгэ танаа /Н.Амаржаргал/
Өсөхийн жаргалыг хармалсангүй
Гунигийн сүүдэрт жиндээсэнгүй ээ
Өлгий элгэн нутаг минь та
Аньсганд минь ч бүтэн хонодог шүү.
2
Ээжийн минь сүүгээр ивлэж
Цээж рүү урссан нутагтаа
Эгштлээ санасан сэтгэлээ
Дуулж тайтгархаар ирлэг шүү.
Уйлж дуулж суугаад л . . .
Тайтгарчихдаггүй юм байна.
Ус нутгаа санаад . . .
Тогтдоггүй юм байна
Эжийдээ үнсүүлж
Уулсынхаа салхинд ороолгуулахгүй бол
Эгшиглэн дуулъя гэхнээ
Шүлэг төрдөггүй юм байна.
Сарвайж тосдог
Эжийдээ л би дуулж яваа
Санаж тэмцдэг
Нутагтайдаа л би бүтэн яваа
Сайхныг үзээд, сайханд шүтээд
Эжийгээ мартдаггүй юм.
Санаанаас алс, сайхнаас доогуур
Эх нутаг гэж байдаггүй ээ
Өвлийн шөнө
Тэнгэрийн нулимс барж
Өөдөө харвасан
Өндөр оддын чинь хэлтэрхий
Намайг бүтээлцсэн
Өлгийтэй нялхаасаа
Өнөөг хүртэл
Өөрийг чинь хөхөж л бүтэн өссөн
Өсөхийн жаргалд
Дутуу хайргүй, дундуурын зовлонгүй
Дураар наадлаа
Одоо би өгч чадах л бүхнээрээ
Эх нутаг минь тань руугаа урсана.
Орчлонд ирэгсдийг угтаж, та
Буй бүхнээрээ урсаад ч эмтэрч дундарсангүй
Одоо ганцхан дуу дуулсны минь төлөө
Дүүрэн болчихгүй
Гэлээ ч ирж одогсдын
Баяр, гунигт догдолж цалгилсан
Их цагаан урсгалд тань
3
Бага дусал багадахгүй ээ
Исгэрэх хүйтэн салхи алгадах өвлийн чинь жаврыг
Би зөөлхөн гэж дуулдаг
Эжийгий минь хайр л таныг сэлбэх гэж урсахдаа
Биеэн тасалж сүү төрүүлсэн юм чинь
Эгцэр үг, эрмэг сэтгэлээ дотогшоо зүгшээгээд
Хил хормойг чинь бүтэн гэж дууллааа
Эрсдэх амиа ч хайрлаагүй дээдэс минь
Бүтнээр нь үлдээгээд буцсан юм чинь
Yрээ санасан сэтгэлээс нь
Аяндаа дуслаж асгарах
Эжийгийн минь цээжний сүүнд
Нэвтэртлээ норсон, сүү дуссан
Нялх багын үнэртэй тоодон баривч
Намайг зүүдлэн дуудахад
Өрөө өмөртөл эжийгээн санаж
Сэтгэлээ эгштэл нутгаан санаж
Өрц нэвт нулимстай шүлгээн би бичдэг шүү
. . . Өлгий сэлэнгэ нутаг минь . . .
1993-01-25
Алтан улиас /М.Амархүү/
Аавынхаа дурсгалд
Тэнгэрийн хан гургалдай шувуу оройд нь бишгүүрддэг байлаа.
Энгэрийн нарангаравуу цэцэг хормойд нь туяардаг байлаа.
Өндрийн лимбэн салхи навчинд нь бүждэг байлаа.
Өвсний мянган исгэрээ өлмийд нь чуулдаг байлаа
Агар зандангаар үйсэлсэн уран сүлжээ үүрэнд нь
Ангирын хэдэн ангаахай амгалан жаргадаг байлаа
Хоргой эрээн солонго
Хойно өмнүүр нь гэрэлтсэн
Хул алтан улиас
Хурмастын ургамал байлаа.
Мөр замын тэр намар
4
Мөнөөх алтан улиасыг
Мөнхжингийн сүүдэр дайрсан юм
Мөчрөө чимэглэн жиргэсэн
Мөнгөн шувуудаа сэгсэрсэн юм.
Улмар шаргал навчсаа
Улалзуулан будруулсан юм.
Унасан юм
Ургаа хад цуурсан юм.
Ус мөрөн хөлдсөн юм
Уйлсан юм
Бундан хэлбэртэй навчсаараа
Бурханы шувуудыг эрхлүүлэх гэж
Эрдэнэсийн өнгөтэй салхиараа
Энхжингийн цэцэгсийг бүүвэйлэх гэж
Ангирхан үрсийг гэнгэнүүлж
Амирлаж унаал мөнхөрсөн
Алтанхан улиас бүүвэй . . .
Булгарсан алтан улиасны
Буурийг нь сахиад үлдсэн
Цэнхэр цэнхэр гунигтай
Цэцэг шиг ангаахайг бодохлоор
Цээжний минь нулимс бүүвэй . . .
Сугарсан алтан улиасны
Суурийг нь сахиад үлдсэн
Азай эзэй бууралтай
Ангирхан эхийг бодохлоор
Аньсганы минь нулимс бүүвэй . . .
2001. 09- 09
Зээрэн шүлбэт /М.Амархүү/
Зээрэн шүлбэт
Зорголон нүдэт минь
Зэнзгэр жүнзэт дарсыг
Зэрвэсхэн бүү ширвэ ээ
Эрвээхэй дэвэх шиг
Сормуус чинь дэрвэхэд
Ирмэг нь жингэнэж
5
Солонгорон цалгина.
Дарстай жүнзэнд давалгаа үүсвэл
Дараастай үгэнд гаргалгаа үүснэ ээ
Зээрэн шилбэт
Зорголон нүдэт минь
Зэнзгэр жүнзэт дарсыг
Зэрвэсхэн бүү ширвэ ээ
Бөднө дэрхийх шиг
Сормуус чинь дэрвэхэд
Бөөр нь гэрэлтэж
Солонгорон цалгина.
Нэрстэй жүнзэнд давалгаа үүсвэл
Нэхмээстэй үгэнд гаргалгаа үүснэ ээ.
2000.08.15
Үдшийн шүлэг /М.Амархүү/
Өнөө бүрэнхий тасрахад
Өрөөлийн амрагийг тэврээд
Yүр шөнийн мөнгөн булаг шиг
Yргэсэн хар нүдийг нь үнсэхэд
Зүүн авдрын
Зүмбэр арслан
Өргөн тавгаа дэвсэлж
Өлзий чиг хээнээсээ
Өндийж босоод суниана.
Өрцийн цаана навчис сэтэрнэм ээ . . .
Ахиад л бүрэнхий тасрахад
Айлын хонгорыг тэврээд
Арван тавны мөнгөн сар шиг
Асгарсан бумбан хөхийг нь үнсэхэд
Баруун авдрын
Баримал арслан
Алтан зогдороо сэгсэрч
Алхан чиг хүрээнээсээ
Архирч босоод шилгээнэ.
Аюулхайн цаана богширго дэрвэнэм зэ . . .
Мөнөөх л бүрэнхий тасрахад
Мөр замын амрагуудаа орхичихоод
Өрсөн жаргалаа хэлхэж
Өөрийн ганц ханиа үнсэхэд
Хул хонгор арслан
6
Хумхийн тоос ч хөдөлгөлгүй
Хурмастын доор
Хурхирнам за . . .
1996.4.23
Бэр цэцэг /М.Амархүү/
Буурцгийг нь имрэхэд
Будраад
Цочихдоо
Цомирлогоо хумих
Хээрийн дэгжин цэцэг
Хийсээд одож . . .
Цалин сарны марал
Цахилдган толгойд анирласан
Цагаан бүрэнхийгээр
Цуур өвс бишгүүрдэх
Цулхирын шар талд
Цуутай халхын хөвгүүн
Цулбуураа атгаад бууж . . .
Хошууран гунхах
Хоргой цэцэгсийн хоймор
Хормойгоо шууж . . .
Булбарайхан
Бумбан хөх дэлбээнд нь
Бундан гэрэлтэх
Бурхан буудайн уул руугаа
Буцаад явчихаж . . .
Тэгээд
Тэвэрт минь багтаагүй
Тэр цэцэг
Тэнгэрийн тамгатай
Бэр цэцэг болж . . .
Эх хонгор салхинаа
Энгэрийнх нь товчтой
Ижилсэнхэн үзэгдээд
Сувдранхан чийгтэх
Сормуусан завсараар
Солонгоронхон дохилном за . . .
7
Мэнгэт нуурт минь очоорой /Ж.Арганбай/
Мэнгэт нуурт минь заавал очоорой
Мичид марал түгсэн шөнө очоорой
Малаа манаж, хөгжөөн цэнгээн үүсгэсэн
Манай хүүхнүүд, та нарыг угтах бий.
Хотыржоон ууланд харин өвөл очоорой
Хойлог, хахилаг шувуу болгоомжтой бариарай
Гоёхон лоовуузны гал улаан үнэгийг
Хыргаа уулнаас л агнавал дээр байх шүү.
Нүцгэнээр явбал сайн дулаалж бэлдээрэй
Нүгэлтэй хүйтэн шүү, зун ч цас шуурч мэднэ
Малчин хүний эр зоригийг шалгадаг
Манай нутгийн нэртэй уулсын нэг шүү
Аргаль угалз элбэгтэй уул юм гээд
Алдарт Сарьдагт минь дураар бүү аашлаарай
Ян улаан хаданд нь дүүлэн ассан
Янгир маань ч гэсэн хориотой амьтан шүү
Хар Хадат ч гэсэн уул шиг уул даа
Халууны улиралд сүүдэр нь үнэхээр сайхан
Намрын налгар цагт жимсэнд явахад
Насан үеийн бүсгүйчүүд ч дайралдаж мэднэ
Хонгор-өлөнг ч хэн хүнгүй андахгүй дээ
Хотолсон хонь шиг багтаж ядсан загастай
8
Дэгээ мэгээ гэхгүй гараар л барина шүү дээ
Тор шүүр хаяж дэг битгий эвдээрэй дээ
Бороотыг мэдэхгүй хүн, хаа ч байхгүй
Боргилсон рашаан нь цууд гарсан уул даа
Эрдэнийн есөн өнгөт чулуунаас нь авч
Элдэв чимэг хийхээ битгий мартаарай
Мэнгэт нуурт минь заавал очоорой
Мичид марал түгсэн шөнө очоорой
Малаа манаж, хөгжөөн цэнгээн үүсгэсэн
Манай хүүхнүүд, та нарыг угтах бий.
Хоньчинд тавьсан асуулт, түүний өгсөн хариу /Ж.Арганбай/
- Гараасаа салгадаггүй таягаа яагаа вэ?
Гай болоо юу, юунд хаячихаа вэ?
Хонь чинь үргээд хэцүү байна уу?
Хоёр муу гутлаа бас хаячихаа юу?
Өдөр хороох гэж эрхэлж саатаж явдаг
Өнөө хорголоо мөн л цацчихсан уу?
- Таягаа мориор сольсон шүү нөхрөө,
Тамаа цайсан хоньчноо больсон шүү хө
Хоёр муу гутал ч байхгүй түүний чинь
Хог дээр аль хэдийн шидчихсэн шүү дээ
Хоргол морголоор саатахаа эртүү болиод
Хотол олонд нэртэй шатарчин болсон,
Эдүгээ намайг, олон түмэн маань
Эрдэмт хоньчин гэх болсныг, юу гээв?
- Цай чанах, галаа асаах санаатай
Цахиур чулуу хавирч суудгаа яасан бэ?
Айлын ямаа бэлчээрт барьж саагаад
Амны цангаа гаргадгаа бас байсан уу?
Уранхай ноорхой хувцас чирч сөвийчихөөд
Үйлээ үзэж явснаа бүр болио юу, чи?
9
- Аянгын очийг гартаа барьж атгаад
Дөл утаагүй, галтай суудаг болсон шүү дээ хө,
Ариун хөдөлмөрийн ашиг шимийг хүртээд
Айлын дайтай айл явдаг болсон шүү хө,
Ацаг мөнгөө хурааж цуглуулж байгаад
Аятай гэснийгээ, шилж авдаг болсон шүү хө,
Эрвий биеэ, шахаж шимтэж байгаад
Эрдэм номын захад хүрч явна шүү хө.
- Ам л нээвэл хэрүүл, ховоор зууралдсан
Айхтар омогтой, отот төрлүүд чинь яасан бэ?
Газар нутгаа булаалдан ташуур шийдмээр
Гарзанд гарсан юм шиг толгойгоо хагалалцан
Үйлээ үзэж байснаа, ашгүй болио юу?
Үнэн мөнөөр нь хэлээд орхиоч чи?
- Алаг бөөр шиг эвтэй найртай явахыг
Ачит төр чинь амьдрал болгож өглөө,
Алтан хуулиа өндрөөр тунхаглаж зарлаад
Ахуй нутагт минь эзэн болгож өглөө,
Хахир харанхуй, хуучин цагийг, тэгээд
Хайртай нутгаасаа хөөн тонилголоо бид
Баатар хоньчин гэдэг эрхэм хүндэт алдрыг
Баясгалант төр минь өвгөн надад шагнасан юм.
Б.Бааст монголчлов.
Худаг /Ж.Арганбай/
Энэ нутгийг Наран, Шилааш гэж нэрлэдэг
Эцгийнхэн маань олоон үеэрээ андахгүй
Энд мянга асч, түм унтарсан хүсэл бий
Эрх байхгүй надад, түүнийг тойрох……..
Цаст буурал уул цаана нь дүнхийж
Наст хүрэн адарга наана нь барзайж
10
Тэнгэрийн хаяа хүртэл тэлсэн хөндийтэй
Тэндээ нууцаа хадгалсан тийм нутаг
Цээжин дээрээ ганц овоохой босгуулаагүй
Чийгний зүйл ганц дусал нэвчүүлээгүй
Таван ямаа өөр рүүгээ зүглүүлээгүй
Таана хялгана тэндээ л халиурсан нутаг
Ургасан өвсний нь сүүн шимийг бодвол
Угаас саламгүй сайхан энэ нутгийг
Өндөр тэнгэрийн хүрэн бүргэдээс ондоо
Өвлөж эзэгнэсэн амьтан байхгүй нь гайхам
Муна шиг толгойлсон аагтай сонгиноосоо
Мяндас шиг халиурсан амттай өвснөөсөө
Мал сүрэгт ганц ширхэгийг ч хүргэдэггүй
Мунхаг харамч амьтан шиг нутаг байлаа
Устай бол мөн ч сайхан нутаг юмсан даа
Ухаад үзвэл…..гээд олон буурал зориглосон юм
Гандаж хүрэнтсэн хан хуурай цээжлээд
Ганц ч дусал ус гаргахгүй л гөлийлөө.
Устай болгох гэсэн баячуудын хөрөнгө
Ус гаргах гэсэн баатар эрсийн хөлс
Энд ердөө л түүх домог болон үлдэж
Эрээн мөр ч цээжиндээ үлдээхгүй байлаа.
Нэг сүрхий баян эр гарч ирж гэнэ
Энэ нутгийг ганцаараа эзэгнэхийг шийджээ
Хүн малын ундаа ус гаргаж чадах
Хүчтэй эр байвал даруй хүч ир
Ус гаргаж, хүслийг хангасан тэр эрд
Охиноо өгч өрх гэр тусгаар барина
Зуун адуу, мянган хонь өгөхөөр зарлажээ
Зуур замд, харин баяны нэр мартагджээ.
Бардам баяны амласныг авах санаатай
Баатар эрс газар газраас аахилан ирэв
11
Арай чуу гэж алд дэлэм малтаад цуцав
Асгарсан хөлс, худгийг усыг нь орлов
Малтаж гаргасан шороо овоорон ихэдсээр
Манхан толгод шиг боллоо ч гэсэн
Баян ядуугийн хэний нь ч хэрэг бүтсэнгүй
Балай худаг бахь байдгаараа үлджээ.
Салхи шуурга ээлж ээлжээр үлээсээр
Сайхь худгийг дахин булж хаяад
Хөөрхий газар тэгээд юу үлдэв ээ гэвэл
Хүн гар хүрсний сорви төдийхөн үлджээ
Эрин цаг улирсаар хорьдугаар зуун ирлээ
Эх нутагтаа ард түмэн эзэн боллоо
Ардаан гэсэн элбэрэлт төрийн хайр
Аливаа газрын нууцыг тайлж эхлэв
Шинэ хүн хар тэнхээ заахаа байж
Шидэт техник хүний оюунаар хөдөлж
Хахир тэр нутгийн долоон давхар гүн рүү
Хатан өрөм нугас хатгах мэт орлоо
Ширгэсэн хөхтэй юм шиг байсан нутаг
Ивэлсэн дэлэн шиг өгөөмөр усаа хайрлаж
Наран, Шилааш нутаг худагтай болж
Налгар амьдрал тэнд дэлгэрч эхэллээ
Ахуй нутгийн хаан нь ард түмэн болж
Адуу мал ихтэй нь Наран, Шилааш болж
Эмнэг байгаль эрхт олноо дагаж
Эртний домгийг ард түмэн шинээр цогцлов.
Адуучин бүсгүй /Б.Ахтан/
Адуучин би, ардын нэгдлийн гишүүн би
Адуун сүргийг багаасаа маллаж өссөн юм би
Адуучин гэдэг малчин хүнд сайхан алдар юм
12
Ардын нэгдлийн адуучин гэдэг бүр ч бахтай алдар юм
Өндөр уулсын ногоон бэлийг дамжиж
Өргөн хөндийн уудам цээлд хариулж
Үүрийг угтагч зоригт адуучны цээжинд
Үржилт сүргээ хайрлах эрхэм хүсэл дүүрэн
Түнэр харанхуйг ашиглаж хорт чоно ч гэтдэг
Зүсэр бороог далимдуулж муу хулгайч ч ирдэг
Гэвч түмний сүргийг маллагч адуучны ариун харцанд
Гэнэдэх осолдох цаг үе байдаггүй шүү дээ.
Уудам хээрийг цочтол адуу унгалдах сайхан
Унага даага тоглож дураар байх сайхан
Үүрийг баяртай угтах адууч бүсгүйд сайхан
Үнэндээ тийм адууч олон байгаа нь бүр ч сайхан
Амьдрах гэдэг сайхнаа /Б.Ахтан/
Аз жаргал нь заяасан л байвал
Амьдрал гэдэг сайхнаа даа
Өвгөрөх насанд ч дарагдахгүй
Өрнөсөн сэтгэлд автчихаад
Өндөр тэнгэр өөд
Өргөж явчих гээд сайхнаа
Аз жаргал нь заяасан л байвал
Амьдрах гэдэг сайхнаа даа
Өнгөрсөн амьдралаа эгж
Өнөөгийн толинд харахад
Эдүгээгийн энэ жаргалтай
Эртхэн учрах минь яав гэнэм
Аз жаргал нь заяасан л байвал
Амьдрах гэдэг нь сайхнаа даа
Энэ үеийн охь болсон
Эрхэм залуу хөвгүүд минь
Жаргалын сайханд бүү ташуурагтун
Жаргаагч эх орноо хайрлагтун!
13
Итгэлийн од /Б.Ахтан/
Хан өндөр оргилтой эн чацуу сүндэрлэсэн
Хайрт Улаанбаатар чиний халуун цээжнээс
Октябрийн алтан туяатай улс Монголдоо золгуулсан
Онцгой манай баатрууд төрж гарсан түүхтэй.
Уулын ноён оргилын бүргэд зоригт Сүхбаатар
Ухаант Ленинтэй уулзаж, манай замыг гийгүүлснээр
Төрсөн нутгийн минь магнайд, жаргалын наран мандаж
Түмэн ардын цээжинд мөнхийн баяр ирсээн.
Сайхан Монгол орон минь, өнөр бүлийн өргөө
Саруул дэлгэр нутаг минь мөнх хөгжлийн өлгий
Жигүүр болсон домбороо, хөглөн хөглөөд өвгөн би
Жишишгүй чиний гоо үнэнийг магтан дуулаад баршгүй.
Гайхамшигт Алтайн хормойд сэлүүн Ховдын хөвөөнд
Гал улаан цэцэг шиг, миний Өлгий хот цэцэглэж байна
Тэнд амьдарч байгаа казак, урианхай түмний
Тэмүүлж байгаа зүрхний ариун цохилтыг чагнавал,
Үргэлж дэвжин цэцэглэх мөнхийн сайхан үрийг
Үнэндээ Улаанбаатар минь чи,тэнд аваачиж тарьжээ
Итгэл найдварын од - их хүчний тулгуур
Энхрий Улаанбаатар чамдаа түм дахин баярлалаа
Өргөн дэлгэр нутагт минь, өглөө бүрд чи авч ирэлцдэг
Өнгөт алтан нарны гэгээн туяаг угтаж,
Элгэн садан түмнийхээ, халуун зүрхний хайрыг
Энхрий Улаанбаатар чамдаа, өргөн ирлээ бид
Алтайн цэцэг шиг дэлгэрсэн, амжилтын бэлэгтэй ирлээ
Алтан гургалдайн уянга шиг дуу бүжигтэй ирлээ,
Ард түмний минь, сайхан сэтгэлийн бэлэг тэр!
Ахиад чамаасаа сурах, үнэн мөрөөдлийн илрэл тэр.
14
Миний дуу /Б.Ахтан/
Алтайн цаст уулсаар нутагтай би
Алтан гургалдай шиг дууч ач нартай би
Ард түмэндээ дуу хоолойгоо өргөнө би
Ариун үйлсэд хувь нэмрээ өгнө би
Ачит нам минь намайг хүмүүжүүлж
Амьдрал бүхний минь хангаж өгсөнд
Өвгөн настай гэж хөл жийж суулгүй
Өргөн түмэндээ хүч чадлаа өгдөг билээ
Намтайгаа яваа хүн хөгширч болохгүй
Нас сүүдэр ч яахав, хэд л хүрвэл хүрэг
Харин ганц өдрийг ч гэсэн би
Хамаг олныхоо тусад л зориулна!
Б.Бааст монголчлов
Уудам сайхан орос нутаг /Б.Ахтан/
Өвгөн буурал Алтай шиг
Өндөр настай болсон хойноо
Галт тэргэнд суугаад
Газрын холыг зорилоо би
Молор эрдэнэ мэт хайртай
Монголын минь хээрийн салхи
Аян замыг минь өлзийтэй болог гээд
Араас үлээн үдэх цагт,
Уудам сайхан Оросын
Урсгал зөөлөн салхи,
Урдаас биднийг бас
Угтаж авсан нь бахтай
Уудам орос нутгийн
Урсгал зөөлөн салхиар
Зуны дэлгэр байгалийн
Зуун өнгийн цэцэгийн
Ханашгүй сайхан үнэр
15
Ханхийтэл үнэртэж байна
Тариа талхны үнэр
Таатай сайхан байна
Барагдашгүй их ойн
Баялаг шилмүүс үнэртэж байна
Бадрангуй олон үйлдвэрийн
Баагьсан утаа үнэртэж байна
Баясгалант олон хотын
Бадамласан гэрэл угтаж байна
Бат зузаан журамтай
Баатар ард нь угтаж байна
Зургаан хоног галт тэргээр
Зогсолтгүй давхих замдаа
Ильичийн гэрэл, орос нутгийг
Ид сайхан гийгүүлснийг үзэв
Бүх ард нь тэгшхэн хөдөлмөрлөж
Эх нутгаа шинэтгэснийг харав
Алх хадуур хоёр - оросын бахархал
Ажилчин тариачин хоёр - үүрдийн нөхөд
Алтан дэлхийгээ өөрчлөн шинэтгэж
Аж амьдралын далайг цалгиулсан
Алдарт зөвлөлтийн ард түмэн мандаг!
Аугаа коммунизмын наран гийг!
Уудам сайхан эх орон минь /Б.Ахтан/
Уудам сайхан эх орон минь
Улаан нарны туяагаар гиймэл байна
Цаст Алтайн минь мөнгөн цагаан оргил
Цал буурал аав шиг минь дотно байна
Дуулна би уудам сайхан эх орноо
Дуулна би тансаг арвин баялгийг нь
16
Дуулна би өсөж яваа жаргалант үеэ
Дуулна би хөдөлмөрч ард түмнээ
Баян сүрэг минь барагдашгүй арвижиж байна
Багачууд минь гэгээн эрдмээр бойжиж байна
Байгуулах нийгэм журмын ялалтад
Бадарсан бат итгэлээр давшиж байна
Уудам сайхан эх орон минь мандан цэцэглэ
Улаан нарны туяа үүрд чамайг гийгүүлнэ
Урамтай зоригтой манай хөдөлмөрч түмэн
Үргэлж чамайг шинэ ялалтаараа цогцлооно.
Эх орон /Б.Ахтан/
Гоц сайхан эх орноо
Эгц ширтэн харахад
Төв Азийн өндөрт нь
Таван Богдын энгэрт нь
Баян - Өлгий хот нь
Бараа татан харагдана
Даяар олон иргэд нь
Таван хуруу шиг хайрлагдана.
Өлгий хот минь олондоо
Соёлын үр цацна
Өнөр сайхан малчид нь
Баярын инээдээр мишээнэ
Хөндий талаар дүүрэн
Хөгжсөн сууриуд үзэгдэнэ
Хөхрөх уулсыг бүрхсэн
Мал сүрэг нь ярайна.
Баруун талаар тойрч
Баян Алтай сүүхийнэ.
Зургаан давааны эх
Сиргаалаг алсад дүнхийнэ
17
Соргог сайхан өвс
Тунгалаг рашаан ус
Сүрлэг өтгөн ой
Чимэг нь билээ манай Алтайн!
Ховд голын эх нь
Хорымдыгт байдаг билээ.
Түргэн урсгалдаа тэр нь
Өргөн хэрэгцээт модыг маань
Өнөр олон арддаа
Өргөн ирдэг билээ.
Ай баян Алтай минь
Асралт сайхан нутаг минь!
Зуны сайхан улиралд
Зузаан ногоон ойд нь
Уран хөхөө донгодож
Уяхан гургалдай жиргэж
Балын амттай салхи нь
Байн байн сэвэлзэхэд
Зоригт казак хөвгүүдийн
Золбоо хийморь нь сэргэнэ.
Хайртай эх орондоо
Халуун зүтгэлээ өгсөн
Найртай Алтайн хөвгүүд
Баяртай сайхан цагтаа
«Хар ямаагаа» татаж
Хонгор охидоо магтаж
Баярын дуугаа эхлэхэд
Баян Алтай минь сэргэнэ.
Дуулах дууны минь эх
Урлах шүлгийн минь булаг
Хүрэн бүргэдийн минь баяр
Хөнгөн домборын минь эрч
Ариун дэлгэр эх орныхоо
Алдры нь магтан дуулахдаа
Өвгөн нас залуужин ирнэ
Өндөр Алтай минь инээн угтана.
18
Өлгий хот /Б.Ахтан/
Өндөр уулсын хөндийг дагаж
Өргөн Ховдын хөвөөг барьж
Өлгий хот цэцэглэн хөгжиж
Өнөр олныхоо хайрыг татлаа
Өчигдөрхөн энэ хөндийг харахад
Өл цөлхөн нутаг байж билээ
Өнөөдөр чинийхээ цэцэглэснийг үзээд
Өр зүрх минь яасан их баярлана вэ?
Өлгий хот чинийхээ жишээг аваад
Өндөр уулсын бэл хөндий бүрд
Ирээдүйн жавхлант сайхан хотын
Ид залуу соёо ургаж байгаад баярлах юм
Уулсаар нутагтай ард олныхоо
Урам зоригийг хөгжөөн цэцэглүүлж
Охид хөвгүүдийн минь бяцхан цээжийг
Оюун эрдмийн шимээр тэтгээрэй.
Гэгээн өдөр манайд эхлэхэд
Гэрэлт нарны туяагаар гялбаж
Харанхуй шөнө нэгэнт болбол
Хаш эрдэнийн гэрлээ гялалзуулж
Өлгий хот минь өрнөн цэцэглэ
Өнө үүрд хөгжин мандаарай
Өнөр олны хүсэл ч тийм байна
Өвгөн дуучийн ерөөл ч тийм байна.
Мод шарлах нь ... /Г.Аюурзана/
Мод шарлах нь,
Нэг л өглөө намар болчих нь
Шинэ үл таних баярыг түрнэ.
Танигдахгүй, шинэ бүхний гүнд
Баяртай учралууд бий мэт
19
Тэсгэлгүй бодол сэрчихнэх нь
Хаа эртийн биелээгүй мөрөөдөл шиг.
Огт танихгүй бүсгүй инээмсэглэчихээд
Хажуугаар өнгөрөх нь
Хаа нэгтээ болсон учрал шиг.
Ахиж хэзээ ч тааралдахгүй
Тэх бүсгүйн сүрчигний үнэр,
Алхаан дороос хааяа нэг навч шужигнана.
Мод хамгаас гоо,
Дун шар навчсын гүнд байх цагтаа
Нэгл салхинд нүцгэрчих нь
Хачин, нууцлаг, ганцхан удаа бодогдсон,
Хайхрамжгүй, одоо мартагдсан хүслийг
Сэрээж ядна.
Тэнгэр цэлмэх нь,
Цэлмэх тусам нь сэрүү унах нь
Намайг зуурдын нойрноос дуудаж,
Үүрдийнхээр бүүвэйлнэ.
Ингээд үхлээ гэхэд,
Хоёр дахь амьдрал гэж байдаг бол
Эргээд яг энэ л заяандаа унах юмсан.
Хэзээ ч биелэхгүйг нь мэдсээр атлаа
Мөрөөдөж ханахгүй явсан бүхнээ
Ахиад үнэн голоосоо мөрөөдөх юмсан.
Хайрлах хүнгүйдэж /Г.Аюурзана/
Даанч эрт би амьдарлыг таньсан
Дахиад урагш алхах ганцхан зай бий
Энэ бол бүсгүй хүн!
Дэндүү эрт би сониуч нүдээ аньсан
Дэлхий тэмтрэх ганцхан зам үлдсэн
Тэр бол бүсгүй хүн!
Хичнээн шунгаад ч ёроолд хүрэхгүй
Хэзээ ч ёроолд нь хүрэх гэж шунгахгүй цүнхэл хүн
20
Бүрлэн сартай арваадхан насанд минь
Бүртийж ургаад гэнэдсэн
Торон цагаан гивлүүр цаанаас цоргиход нь
Тохойг нь надаас өөр хүн түшсэн
Бүсгүй хүн!
Цаг хугацаа амсхийх зуур /Г.Аюурзана/
Цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад
Цаашаа яьж эхлэхэд нь санаа алддаг.
Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
Цаашаа явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг.
Цаг хугацаа амсхийх зуур би шүлэг бичээд
Цаашаа явж эхлэхэд нь үзгээ тавьдаг.
Цаг хугацаа амсхийх зуур би нүдээ нээгээд
Цаашаа явж эхлэхэд нь үхлийг хардаг.
Цагаа олоогүй... /Г.Аюурзана/
Цагаа олоогүй,
Царай муутай, шинийн, нарийхан сарны
Гуниг надад халдварлаад...
Гэр дээр тавьсан хэлтгий шанага шиг
Долоон од
Дээврээр шөнөжин хөөцөлдөөд...
Нойр муутай хонолоо.
Нар ч цагаа олоогүй санагдах
Энэ хачин өглөө
Адилхан л хоёр хусны
Нэг нь шарлаад, навчис нь үймээд,
Нөгөө нь жишим ч үгүй, нов ногоон...
Арай эрт сэрчихэв үү, би?
Хожимдчихов уу?
21
Эрт унасан цас /Г.Аюурзана/
Зэвэргэн гудамжаар ганц машин
Захаа босгосон хүн шиг нугдайн өнгөрнө.
Дэрэвгэр хормой, өмнөөс нт даармаар хоёр охин
Хоёулаа тэгшхэн шилбэтэй, инээлдэн зөрнө.
Араас нь эргээд харахад
Хүзүү заамаар нь салхи шургана
Аятайхан, тийм ч жихүүн биш,
Yзүүрээс нь охидын инээд дуулдах салхинд
Хувцас муутайгаасаа болоод гадагш гаралгүй
Орондоо ном уншиж өнгөрөөсөн
Залуу насны хүйтэн өдрүүд санагдав
Хувь тавилангийн тэр,
Одоогийн нүдэнд хямдхан бэлэг. . .
Заавал үнсэх ёстой уруул шиг өдрүүд минь
1998. 10-13
Өнөөдрийн тухай /Г. Аюурзана/
Өглөө сэрэхэд зуун оньсого угтсан
Өнөөдөр, магадгүй, миний сүүлчийн өдөр.
Энэ хэдэн жилд бодож явсан бүхнээ
Эцсийн удаа цэгцэлж санах өдөр.
Хэзээ ч бусдын мэдэлд ороогүй
Хэнцхэн санаа минь насанд хүрч байна.
Хэний ч хүртэж нэвтэрч бараагүй
Тэнгэрийг тэмтрээд хуруу минь хөрч байна.
Энэнээс цааш маргааш гэж байхгүй.
Энэ чинь, бурхан минь, ямар сайхан юм бэ!
22
Энэ л өдрийн тулд амьд явснаа
Эргэцүүлж ч амжаагүй суутал нар жаргаж байна
Yхлийн цэцэгс /Г.Аюурзана/
Yнэр нь хаа ч байдаггүй үнэр
Өнгө нь хаа ч байхгүй өнгө
Тийм үнэрийг сайхан ч гэх, муухай ч гэх аргагүй
Тийм өнгийг үгээр дүрсэлж болохгүй. . .
Yс сэрвэлзэх ч салхин үгүй талд
Yнэр, өнгө түмэн цэцэг найгана.
Yл мэдэгхэн санаа алдахын цуурайг
Yүрдийн тайвшрал, мөнхийн зүүд залгана.
Өө, нөгөө л зүүд шив дээ
Урьдын өнгө, урьдын үнэрийг нь мэдэх цэцэгс
Yхэл, үнэндээ, бас л амьдрал шиг
Уйтгартай, сэтгэл булаах юмгүй эд шив дээ.
1998. 04-27
Их октябрийн эх оронд /Ө.Баасанжав/
Холын холдоо тэмүүлж
Хос шугамаар тэлгүүлж
Хоног хурмыг нисгэж
Хоёр тивийг шаглаж
Галт тэрэг хангинасаар
Газраа танин дунгинасаар
Гайхамшгийн дээд Москвагийн
Ганган тансаг хүрээлэнгийн
Ярославскийн вокзал дээр
23
Ягуухан очоод зогсдог байна
Яруу алдрын эзэдтэй
Яриа дэлгэж гардаг байна.
Саруул Москваг харах гэж
Сайхан нөхөдтэй уулзах гэж
Санаа сэтгэл яарсаар
Сар нарыг тоолсоор
Ярославскийн вокзал дээр
Яваад ирэхийн босгон дээр
Янз байдал шинээр төрж
Яралзтал инээдэг байна
Магнай тэнийтэл инээх нь
Манлайн дээд хүслэн биз
Мах цуснаа шингэсэн
Манай үеийн тавилан биз.
Бөмбөрцөг дэлхийг ивээх
Баатар дайчин алхаатай
Болор шиг тунгалаг найрамдалын
Солир шиг хурдан галт тэрэг
Аугаа Ленин Сүхбаатарыг
Золгуулж өгснөө дурсаж
Ахан дүүсэг харилцааны
Судас болон лугшсаар
Монгол-Зөвлөлт түмний
Мөнх наслах найрамдлын
Гүн дотно итгэлтэй
Чин халуун сэтгэлийг
Их цуваандаа тээж
Ид хавтай довтолгож
Бодлын хурдыг гүйцэх
Чадлын цэнэг авсаар
Тэнгэр тосон исгэрч
Тэнхээ заан амьсгалж
Толгой даган жагсаж
Талбай эмжин зогсном.
Ярославскийн вокзалын
Хөл ихтэй тавцангаас
24
Явдлын хүний харцанд
Хөгжлийн сүр цогцлоод
Өргөн түмний жаргал тийш
Өгсөж одсон замууд нь
Өлмийн өмнө зурайж
Өрнүүн баясал төрүүлнэм.
Олон салаа замуудаас
Онцгой тодхон дурайсан
Дуулим хорвоод алдартай
Шулуун зам тэндээсээ
Хүний дээд хүн
Хүж дэлхийн амь
Яруу алдрын суу
Ялгуулсан Лениний бунхан тийш
Алхаагийн минь сунгасаар
Аваад очдог, чиг байв
Ариун хүсэл биелэгдэх
Аз заяасан зүг байв.
«Энхийн Москвад алхах
Эхний гараа энэ мөн
Ильич багшид бараалхах
Энгүй цуваа тэр мөн» гэж
Баярласандаа болоод
Бараг дуулдахаар хэлээд
Эргэж хойшоо харснаа
Эгцэлж урагшаа алхлав
Шингэн үс минь сэвэлзэв
Шидсэн хормой дэрэлзэв
Гарын хаялаа ирэлцэв
Хөлийн алхаа товолзов.
МОСКВА 1976
25
Тал дахь байшин /Ө.Баасанжав/
Ихийн газар
алдар цуу нь
алслан цууриатсан
Ижил мөрөн
цэнхэр хадаг шиг
цэлэлзэн урсана
Энгүй тэнэгэр
өгөөж баян
өргөн тал
Энгэр задгай
тэнгэр тосон
дуниартана.
Хараа сунган
алс тэртээг
ажин ширтэхэд
Хачин сонин
өнгийн судал
үелнэ вий
Хачин сонин
өнгийн тэр
үелэх судал нь
Хөх, цэнхэр
26
Дун шараар
Дурайна бий вий.
Зөөлөн урсгалт
Ижил мөрөн
ирилзэж цэнхэртэнэ
Зүйдэл залгаад
сортой тариа
давалзан шаргалтана
Завсаргүй тэгээд
тэнгэрийн хаяа
тэлэн цэнхэртэнэ
Замиланг ивээгч
алтан наран
мандан шаргалтана
Шангаас халгисан
тариан талбай
тэртээ хойморт
Шовойж үзэгдэх
саарал байшин
сонирхол татна
Шовойж үзэгдэх
тэрхүү байшинд
тулаад очвол
Сергей баатрын
хээрийн өргөө
угтах болно.
Газар шорооны
ханхийх үнэр
27
хамар цохисон
Гарамгай баатрын
аварга гарыг
атган мэндлэхэд
Ахуй нутгийн
алдарт баатар
Алтангэрэлтэй минь
Ах дүү ч юм шиг
адилхан ч юм шиг
санагдана билээ.
Сэрүүн тэнгэр өөд
долгио өргөж
даргин шуугьсан
Сэлэнгэ мөрөн
цэнхэр хадаг шиг
цэлэлзэн урсана
Сүмбэр уулсын
үржил шимт
өвөр хөндийнүүд
Сүлжээ татан
дөрвөн зүгтээ
дуниартан байнам
Түргэн урсгалт
сэлэнгэ мөрөн
сахран цэнхэртэнэ
Түүнээс залгаад
сортой тариа
28
давалзан шаргалтана
Тойрон зогсох
ноёлог уулс
ногоотон дүнхийнэ
Толин тунгалаг
мэлтгэр тэнгэр
манхайн цэнхэртэнэ
Алтаар халгисан
тэнэгэр талбайн
тэртээ хойморт
Алсаас үзэгдэх
тэрхүү гэрт
тулан очвол
Алтангэрэл баатрын
нүүдлын өргөө
угтах болно!
Түвшин Ижилийн
хормой түлхүү
тэнгэр дор
Түргэн Сэлэнгийн
орой түлхүү
тэнгэр дор
Ижил сэтгэл
онц бүтээлээр
овоглож төрсөн
Ихэр юм шиг
хоёр баатар
харцанд ургав.
29
«Таван жилд
хорин жилийг
«алхана» хэмээн
Толгойлж явахыг
том зорилтоор
жигүүр дэвсэн
Yлгэрийн баатрууд
үйлс зүтгэл
нэгтэй байнам
Yлэмжийн сайхан
цогт ирээдүйд
цугтаа дэвшнэм
Түвшин урсгалт
Ижилийн эндэх
шовгор байшин
Түргэн урсгалт
Сэлэнгийн тэндэх
бөмбөгөр гэр
Ариун санаагаар
хана гэрэлтэм
дүүрэн байнам
Алдар гавьяагаар
хараа сунгам
сүмбэрлэж байнам.
1976 он
30
Аниргүйн эгшиг /Ц.Бавуудорж/
Анир гүмхэн үдшийн нялх нахиаг тэмтэрч
Аяс үесхэн борооны болор дуслууд нисэлдэнэ
Шанх задгайлах чиний туяхан хурууны завсраар
Шаргалхан сарны алтлаг туяа урсана
Тэрлэгний чинь хормой дээр өнчин зоргол мэт хэвтээд
Тэнгэрт ямар од нисэхийг чиний нүдэнд үзмээр байна
Хүүхэд зангаа ганцхан л агшинд сарниах бол
Хөлөрсөн алгаараа би бэлхүүсэнд чинь хүрмээр байна
Харуй бүрийд нэг тэрлэг дээр зэрэгцэн суугаад
Ханхөхий уулын согоо өвс хазлахыг үзмээр байна
Урт цагаан шөнө гэзгийг чинь дэрлэн шүлэг уншиж
Уруул дээр минь чиний уруул аяархан хүрэхийг нэг анзаармаар байна
Цэцэг таслан хуруундаа имэрч чулуун дээр би удаан суулаа
Чиний өлмий шүргэсэн цагаан өвснөөс бусад нь л зовлон ажаам
Алган дээр чинь алгаа тавиад ад биш гоо үзэсгэлэнгээс чинь хагацмуй
Аниргүйд зовхин дээр чинь тунарах алтан дусалд зайгаа орхиё доо
Зохиролт сарнаа /Ц.Бавуудорж/
Чи миний аглагийн аглагт суух юм
Чингэвч чамд ер очмооргүй нэгэн хүслэн байна
Цаглашгүй ариун таалшгүй эрхэмсэг
Цангашгүй гунигт цамнашгүй гижигт
Залуу насыг чинь би таалмааргүй байна
Зөвхөн чамтай зөвхөн сартай
Зөрөг зам дээр би удмааргүй байна
Царай чинь харагдам хөл чинь үзэгдэм
Сарны тунгалагт би гунигламааргүй байна
Гэгээн зовлон ариун тавилангаа
Гэргийнхээ өмнө гэрийнхээ хойморь
31
Өрж орхиод
Цаст уулынхаа чулуугаар
Өөрийгөө зодож сууна би
Чи миний аглагийн аглагт суух юм
Чингэвч чамд одоохон очмоор нэгэн хүслэн байна.
Их хайрын дууль /Ц.Бавуудорж/
Шинийн сарны асгарсан гэрэл доор
Хагацал гэдэг үгийг бид зохиосон
Шинэхэн цасны ариун будраан дунд
Гуниг гэдэг үгийг бас нээж олсон
Мөнхийн хутаг хайж гэнэнг бүтээсэн
Мөчир бүхнийг нь цантуулж их хайрыг уйлуулсан
Хайр дааж чадаагүй
Харанхуй түүхийг бид бүтээсэн
Их хайранд ташуурч
Эндсэн цадигийг бас бүтээсэн
Сайхан хайрыг бид уйлуулж жаргасан
Сар нарны хорвоог дааруулж амьдарсан
Их хайрыг бид сүйтгэж жаргасан
Энэ цэнхэр орчлонгоо гомдоож амьдарсан
Хан буурал хүмүүн төрөлхтөний
Сэтгэл унасан хяруу нүдэнд хөвсөн мананг
Мянгантаа арчин дуулав
Их хайр...
Төмөр жарнуудын уй гуниг
Төгсөөгүй үлгэр бүхний дэргэд
Түмэнтээ сэмрэн шаналав
ИХ ХАЙР...
Эх газрын чулуун сарнай, балгад
Эрхэмсэг хаадын нууцлаг шаналан
Тангараг, алт, шүр, сувд
Таж махалын хүйтэн инээмсэглэл
Сүү, нулимс, сарны гунигаар
32
Сүлжиж урласан бидний хайр ийм дээ
Хээнцэр мөрөөдөл ихийг тээлгэсэндээ
Хэлтгий цэнхэр дэлхийтэй юм аа бид
хээрийн салхи шиг омголон амьдралтайдаа
Хэлтгий гэнэн дурлалтай юмаа бид
Чихээ дагасан нулимс жирэлзэнэ
Толгой нь үл үзэгдмой
Санчгаа дагасан хяруу гялтганана
Эзэн нь үл олдмой
Аяа ...
Алтанхан орчлонг хэн гийгүүлсэн юм бэ?
Агуу их хайр гийгүүлсэн юм
Алтанхан зуунуудыг хэн бүтээсэн юм бэ?
Агуу их хайр бүтээсэн юм
Алтанхан ургийг минь хэн хэлхсэн юм бэ?
Агуу их хайр хэлхсэн юм
Амгалан тавиланг минь хэн догдлуулсан юм бэ?
Агуу их хайр догдлуулсан юм
Амьдрал өөрөө ингэж дуурссан юм
Буцахын хаалгагүй орчлонгийн хатавчинд
Бууралтанхан суугаа ИХ ХАЙРЫГ өрөвдмой
Дорнын цуутай мөнгөлөг үдэш
Тал нутгийн нүүдэлчин Монголыг
Доголон нулимстай итгэлээр
Санаашран ширтэхэд нь шимширмой
Аяа...
АЛТАНХАН ОРЧЛОНГ ХЭН ГИЙГҮҮЛСЭН ЮМ БЭ?
Монголын их амар амгалан /Ц.Бавуудорж/
Мордож буй улаан дээлтэй өвгөн
Монголын их амар амгалан
Морины хөлөөс чөдөр уйдаж
Шөнийн талд гуних
Монголын их амар амгалан
Модон тэрэгний хөх дугуй
Шинэ өвсний солонго гишгэх
33
Монголын их амар амгалан
Молор саран
Монголын их амар амгалан
Өндөр цагаан үүлс
Монголын их амар амгалан
Гэсэр жангарын шарласан хуудас
Монголын их амар амгалан
Гол мөрөн урсах
Монголын их амар амгалан
Гоолингоо
Монголын их амар амгалан
Эрдэнийн сормуусаа униарт дүрж
Адуу унтах
Монголын их амар амгалан
Эр хүн ятгатай дуулах
Монголын их амар амгалан
Алтай хангай
Монголын их амар амгалан
Арван тавны саран
Монголын их амар амгалан
Гучин гурван говь
Монголын их амар амгалан
Гучин гуравтай харцуул
Монголын их амар амгалан
Ганга агийн торгон суунаг
Монголын их амар амгалан
Ганган харцтай бүсгүйчүүд
Монголын их амар амгалан
Жаргаж гуних
Монголын их амар амгалан
Зангирсан нулимс дотогшоо урсах
Монголын их амар амгалан
Хөх хөх аргалын дөл
Монголын их амар амгалан
Хөсөг нүүдэл
Монголын их амар амгалан
Тооноор туссан наран дотор
Хүү мөлхөх
Монголын их амар амгалан
Тогоонтөмөр хаан
34
Монголын их амар амгалан
Амар болоочийг ачсан
Цагаан тэмээ
Монголын их амар амгалан
Анирхан талын бүүвэй
Монголын их амар амгалан
Буурин дээр нялх ногоо цухуйх
Монголын их амар амгалан
Бурханы мэлмий
Монголын их амар амгалан
Богд шиг миний залбирсан
Наран, саран
Тэнгэрийн их амар амгалан
Болор биеийг минь нууцлах
Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бүүвэй аялуулж
Эцгээр минь үнэг эсгүүлсэн
Дэрлээд нойрсох
Миний хатан өвөр
Монголын их амар амгалан
Дэргэдээ дуудаж толгойгоо түшүүлэх
Миний хаан үр
Монголын их амар амгалан.
Монголын их хувь тавилан /Ц.Бавуудорж/
Хүлэг морин хавартай хуурдаж гүйдэг монголсон
Хөх ногооны униарт ээж минь хүлээдэг нутагсан
Хар сүлдийг дурэлзүүлсэн дээдсийи алтан уулссан
Хаан буурал түүхийн утаа зуусан баринтагсан
Тэнгэрийн цэнхэрлэгт хун тайжийн санаашрал дуралзана
Тэнгэрийн цэнхэрлэгт Хулан хатангийн зүүд дуниартана
Тэнгэрийн цэнхэрлэгт өндөр гэгээний бурхад зүүрмэглэнэ
Тэнгэрийн цэнхэрлэгт Өэлүн ээжийн бүүвэй эгшиглэнэ
Тэнгэрийн цэнхэрлэгт Агай гүнж мэлмэрч үзэгдэнэ
35
Тэнгэрийн цэнхэрлэгт алтан бумбатай сархад улалзана
Сайхан хүрэл эрсийн эрэмгий зүүдний үргэлжлэл
Сангийн утаат хээр тал минь хээр тал минь
Их дэлтэй шарга морьдын хөлс ханхалсан
Эсгий гүрний хувь тавилан минь хувь тавилан минь
Гэсэр Жангарыг хайлсан өвгөн товшуурын утаснаас
Цагаан гарьдын нүд мэлтэс мэлтэс гэрэлтлээ
Гишүү зандан бичгээр гүрний түүхийг товчоолсон
Хаш судрын магнайд алтан солонго татлаа
Хөхөмдөг ууланд саран тэргэлээр адуутай
Монгол минь Хөсөг нүүдлийн шаргал тоостой хувь тавилан минь...
МӨНХ ТЭНГЭРТЭЭ БАЙНА
Гүрвэлжин гоо хатан сарны цагаан туяагаар
Их хаадын зүрхэн дээр цэцэг зангидаж тоглосон
Монголын их хувь тавилан хээр талдаа байна
Гүнгэрваа дээд хурмаст цагаан тарнийн гэрлээр
Ижий хатдын хэвлийд цүү хаяж наадсан
Гүүний сүүгээр цэнгэдэг гүрний их тавилан
Сарны туяагаар бичсэн тэмдэглэл /Ц.Бавуудорж/
Орчлонгын сайханыг хайранд гэдэг юм
Хайранд гэдгийг нь амссан хүний
Харц нь нэг л гэрэлтэй гэдэг юм
Харц чинь тийм л гэрэлтэй яваасай
Амрагын сайхныг нууцханд гэдэг
Нууцханд гэдгийг нь мэдсэн хүний
Нулимс нь нэг л гэрэлтэй гэдэг юм
Нулимс чинь тийм л гэрэлтэй яваасай
36
Сарны сайхныг уяханд гэдэг
Уяханд гэдгийг нь таньсан хүний
Уруул нь нэг л гэрэлтэй гэдэг юм
Уруул чинь тийм л гэрэлтэй яваасай
Үнсэлтийн сайхныг зүүд гэдэг
Зүүд гэдгийг нь мэдэрсэн хүний
Зүрх нь нэг л гэрэлтэй гэдэг юм
Зүрх чинь тийм л гэрэлтэй яваасай...
Сарны шүлгүүд номноос...
Сэтгэлийн аяз /Ц.Бавуудорж/
Хөх өвсний налах чимээ сонсогдоно
Хөндүүр зүрхэнд сарны гэгээ шагалзана
Хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
Хөмсгөн доор зөөлөн сэтгэлийн цалгиа анирлана
Айсуй яваа баярын зөн совин татна
Алганд тунасан борооны дусал мэлтэлзэнэ
Харьж яваа орчлонгийн хором намайг урсгана
Харц оносон нялх цэцгийн дэлбээ задарна
Нарны хүрэлцэх орон зайд оршигч бүхэн
Надаас илч гэрэл нэхнэ
Сарны хөлд шаргал өвсний шүүдэр сүүдэхүй
Салхины торгон мэдрэмж алганы хээнд сарнина
Ирэх өдрүүдийн намираа бороон дунд
Эрэвгэрхэн сормуусаа чийглэж санагалз даа
Мөнгөн сортой санчингны чинь гэрэлд
Мөнхийн эрхэмсэг дүрээ тодруулан нэг үзмээр байна
Хэн ч бүтээхгүй ариун гунигаа орчлонд бэлэглэчихээд
Хээнцэр гоо араншингаа чинийхээ л төлөө үлдээнээ БИ
37
Хайрын романс /Ц.Бавуудорж/
Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа
Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа
Дунгийн гэрэлт чулууд усанд гэрэлтдэг байлаа
Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа
Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа
Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа
Нарны буурал будраанд чамайг дурсдаг байлаа
Нарийн цагаан хур хацар норгодог байлаа
Голын торгон мандалд дүрийг чинь зурдаг байлаа
Гогцоо гогцоо долгис цээжрүү урсдаг байлаа
Яруухан учралт газар цастын намар байлаа
Явуухулангийн нутаг цэнхэр манантай байлаа
Үүрийн шаргал туяанд чамайг дурсдаг байлаа
Үнэр ялдам цэцэгс анхил залуухан байлаа
Ус дамнасан бүсгүй цэнхэр дуу байлаа
Уулын морин харгуй буданд шургадаг байлаа
Од зүсэлсэн чи минь орь залуухан байлаа
Огторгуйн цагаан заадас зүрхэн дээр тусдаг байлаа
Навчис улаарах цагаар чамайг дурсдаг байлаа
Намрын цагаан хус түшиж суудаг байлаа
Цагны мөнгөн зүү чамруу заадаг байлаа
Цайвар сарны хөмсөг мөстөж хонодог байлаа
Хээрийн цагаан бороо сэтгэл норгодог байлаа
Хэвтсэн газрын өвс хуурай үзэгддэг байлаа
Цаст уулын намраар чамайг дурсдаг байлаа
Цармын цагаахан үдэш цэцгээр шуурдаг байлаа
Мартагдсан захидлын үгс дугтуйндаа гэрэлтдэг байлаа
Манан дундах сар марал шиг үзэгддэг байлаа
Нарны цэнхэр униар цээж дүүрдэг байлаа
Нандин залуу өдрүүд аяншиж буцдаг байлаа
38
Хангайн будант намраар чамайг дурсдаг байлаа
Харганын алтан үйсэнд саран шингэдэг байлаа
Орчих цагийн аяс сэвэгнэн үлээдэг байлаа
Одны гялгар туяа бодолд харвадаг байлаа
Үүрийн шаргал гэгээнд дуу зохиодог байлаа
Үеийн хонгор бүсгүйн мөрийг түшдэг байлаа
Уулын цагаан шөнөөр чамайг дурсдаг байлаа
Усанд үйсэн навчис мөнгөн бүрхүүлтэй байлаа
Хээр хөдөөгийн зам сэтгэлд дотно байлаа
Хяруу сүвлэсэн өвс хөх өнгөтэй байлаа
Дэнгийн шаргал туяа зүрхний дэргэд байлаа
Дэлхийн хөхөмдөг мандалд чамтай хоёулаа байлаа
Сөл тасрах цагаар чамайг дурсдаг байлаа
Сүрэг цэнхэр үдэш далласаар зөрдөг байлаа
Мөнхийн дурсамж бүтээсэн ариун учрал байлаа
Мөндрийн цагаан зурвас цайрсаар холддог байлаа
Хэн нэгэн бүсгүй дуулсаар буцдаг байлаа
Хэсэг цагаан манан сэтгэлд намарждаг байлаа
Цагаан өвс сэвэгнэхэд чамайг дурсдаг байлаа
Цасны будан хөшиглөсөн уулын намар байлаа
Цайвар үүлсийн нүүдэл цэнхэр хүрээтэй байлаа
Цамцны сувдан товч шинэхэн торгон дээр байлаа
Зүүрмэг шаргал орчлон цээжинд илхэн байлаа
Зүүдний шаргал хөндийд зөвхөн чи л байлаа
Аянч үүлс цавцайхад чамайг дурсдаг байлаа
Аясын хонгор салхинд сэтгэл ганхдаг байлаа
Дүрлэгэн алаг нүд зүрхэнд чимэг байлаа
Дүүрэн цагаан саран орчлонд хосгүй байлаа
Хөх өвс сэрчигнэх намарт дуртай байлаа
Хөнгөн шаргал үүлс чиний нутгийнх байлаа
Аниргүй гэгээн харцны чинь навчсыг би хөндөхгүй
Алтан бөмбөрцөг харцны чинь сартай зөргийг сэрээхгүй
Дотно урин сэтгэлийн чинь зандан балгаст зугаацахгүй
Долоон бурхан биеийн чинь мөнгөлөг гэрлийг нөмрөхгүй
39
Цэнхэр аадарт шөнөөр чамдаан би очихгүй
Цэлмэг үдшийн сарнаар чи минь наддаа ирэхгүй
Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа
Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа
Дунгийн гэрэлт чулууд усанд гэрэлтдэг байлаа
Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа
Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа
Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа
Хутагт Равжаагийн нутагт /Ц.Бавуудорж/
Галбын хур хөллөж зүсрээд
Ганган морьтон хатирч үзэгдэнэ
Согтуу хутагтын хөхөмдөг нутаг
Солонгын өнгөөр нумарч харагдана.
Таанын цэцэг бүрхэж ганхаад
Тансар морьтон гангарч үзэгдэнэ
Галзуу хутагтын хөхөмдөг нутаг
Гарьдын дэвэлтээр нисч харагдана.
Шувуун шандын хөх зэрэглээнд
Шунхан дэлт үүлс товолзоно
Галуун хүзүүтийн ураг биелгээнд
Ганьхан сэтгэлт хутагт дүрэлзэнэ.
40
Дүвчин хутагтын хөх сэржим
Дөрвөн зүгтээ бороошиж үзэгдэнэ.
Догшин ноёны говь нутаг
Дорно дахинд духиарч харагдана.
Цагаахан үүлсийг энд үдсэн юм
Цасан будрахыг энд харсан юм
Намрын бороонд энд норсон юм
Намхан толгодыг энд дэрлэсэн юм
Сарны мэлмэрээнд гуньж үзсэн юм
Сархадын хатууг шимж дуулсан юм
Наран зүг саравчилж зогссон юм
Нарийн салхинд ганхаж суусан юм
Сэвлэгний үнэрээ энд гээсэн юм
Сэтгэлийн дурднаа энд цуулсан юм
Амрагийн дууг энд зохиосон юм
Алтан биеийг энд орхисон юм.
Шинийн сарны туяаг нөмөрсөн юм
Шингэн цэнхэр манан болсон юм
Амуу цагаан хяруунд хувилсан юм
Алтан харганын үйсэнд шингэсэн юм
Танхил гэгээн нялх Равжаа
Цасаар урласан зүүд байсан юм
Тал нутгийн залуу хөвгүүн
Цагаан чулуун сарнай байсан юм
Бударгант говийн хөлгөн сударч
Усанд туссан сар байсан юм
Буурал дорнын монгол хутагт
Улаан гэрэлт луу байсан юм
Галбын хур хөллөж зүсрээд
Ганган морьтон хатирч үзэгдэнэ
Согтуу хутагтын цэнхэр нутаг
Солонгын өнгөөр нумарч харагдана
41
Таанын цэцэг бүрхэж ганхаад
Тансар морьтон гангарч үзэгдэнэ
Галзуу хутагтын хөхөмдөг нутаг
Гарьдын дэвэлтээр нисч харагдана.
Хүрэл чоно /Ц.Бавуудорж/
Хүрэл чоно улина
Тэнгэр газар тэмдэгрэх
Тэр Хүннү нутагт
Хүрэл чоно улина
Жавартай болоод уяралтай энэ улианд
Жаргах ч хэцүү , гуних ч хэцүү
Эрэмгий болоод зоримог энэ улианд
Энэлэх ч хэцүү , эргэлзэх ч хэцүү
Морин чинээ Хүрэл чоно
Монголоор дүүрэн улина
Хан Хэтий дайвж сонсоно
Хатан Хэрлэн цалгиж сонсоно
Захгүй Мэнэн алдалж сонсоно
Цаст Очирваань догширч сонсоно
Хүрэл чоно улина
Хөх совинт адуу , хүн хоёроос өөр
Хөрстөд нэн ч сонсохгүй , сонсогдохгүй
Хүрэл чоно улина
Их дайнч хар илд шиг
Чонын улианд
Энэ дэлхий дагжин чичирч
Бүсээ чангалж байсан санагдана
Бүүр түүр , тийм совин хааяа татна
Хүрэл чоно улина
Молцоглосон даахийг эвийлж улина
Модун Шаниюг мордуулж улина
Эсгий гүрнийг хурайлж улина
42
Их хар сүлдийг хуурдаж улина
Шинийн хоёрны саран дээр улина
Шихи хутагийн буурин дээр оуойж улина
Хүрэл чоно улина
Үр нь ээжээ мартахад улина
Үс залуугаараа бууралтахад улина
Арганд хүү суулгасан
Ачаа хөсгийг бараадаж улина
Амар амгалангийн хормойноос
Зүүгдэж улина
Хүрэл чоно улина
Цээжин дотор улина
Сэтгэл дотор улина
Нүдэнд хөх гал бутартал
Нүүрэнд ягаан дөл бадартал
Чоно улина
Сүүлчийн болоод эхний энэ дэлхийд
Сүж энхрий улина
Сүүнд цус дусахад улина
Цусанд сүү дусахад улина
Хүрэл чоно улина
Их хайр цантахад улина
Эндсэн цадигаа мартахад улина
Хүрэл чоно улина
Хан орчлонг цууртал улив гэж эмээхэд
Харин үгүй
Хагархайг нь хөвөрдөж улина
Хагацалт орчлонг хувааж улив гэж эмээхэд
Харин үгүй
Сэмэрхийг нь хөвөрдөж улина
Хүрэл чоно улина
Хаан гүрний тэнгэрийг харамлаж улина
Архирч улина
Халтар өвстэй талаа эвхэж улина
Дэлгэж улина
Надтай хамт төрж улисан
Хүрэл чоно
Нартай хамт үлдэж улих
Хүрэл чоно
Нум шиг улина
43
Сум шиг улина
Морин чинээ Хүрэл чоно
Монголоор дүүрэн улина
Гурвэн зуун ясны мнь
Алтан заадал бүхэн
Салж сонсоно
Нийлж сонсоно
Гучин үеийн дээдэс минь
Сэрж сонсоно
Босч сонсоно
Хүрэл чоно улина
Хүннү чоно улина
Хөрст энэ орчлонд
Хөх тэнгэр улина
Хүрэл чоно тэнгэр улина
Улина ...
Ээжтэй орчлон /Ц.Бавуудорж/
Борлог үүлс шуургалаад эхлэхээр
Бодлын энүүхэнд миний л ижий
Тэрлэг дээлтэй жиндээд ирэхээр
Тэнгэрийн энүүхэнд миний л ижий
Үрлэн мєндєр шуургалаад ирэхээр
Үрий минь дэргэд миний л ижий
Галуун цуваа хошуураад буцахлаар
Галын минь дэргэд миний л ижий
Зүр цэцэг хєлдєєд эхлэхээр
Зүрхний минь дэргэд миний л ижий
Буурал хєгшид цєєрєєд л байхаар
Бурханы минь дэргэд миний л ижий
44
Алтан дэлхий давчдаад ирэхээр
Аньсага нь чийгтсээр миний л ижий
Хүрэл замлин бүгийгээд ирэхлээр
Хємсєг нь цантсаар миний л ижий
Анар эрдэнээр барс урлаж
Зүрхэнд нь нуулаа би ижийгээ
Агар зандангаар гарьд бүтээж
Жигүүрт нь нуулаа би ижийгээ
Хаш чулуугаар луу ороож
Аньсганд нь нуулаа би ижийгээ
Халтар арвайгаар арслан сийлж
Алганд нь нуулаа би ижийгээ
Малгайг минь засдаг мутартай л хүн дээ би
Магнайдаа хүргэдэг судартай л хүн дээ би
Сургаал хэлдэг ижийтэй хүн дээ би
Сунаж мєргєдєг тэнгэртэй хүн дээ би
Ажваа хоньчин /П.Бадарч/
Ажваа гуай гэж
Номхон цагаан хонь хариулдаг
Намхан бор хүн бий
Идэрхээн.
Ид дөчин дээрээ
Ажилтай ч, олонтой ч хүн.
Ардын их хуралын депутат шүү дээ.
45
Айдаа хонийг ч нэг хариулна даа
Хонь гэдэг амьтан
Ажваа гуайд, хариулуулах гэж
Хорвоод байгаа юм шиг
Ажваа гуай бол өөрөө
Хонь хариулахын
Ховор эрдмийг
Хорвоод авч төрсөн юм шиг
Тэгж заяагдсан юм шиг
Тийм сайхан ажилсаг хүн дээ
Зуны гурван л гэнэ
Зудын гурав л гэнэ
Хавсарган гурав л гэнэ
Хайлган гурав л гэнэ
Дөрвөн улиралд
Дөрөөн дээрээ явдаг хүн дээ
Адгуус ч гэлээ
Хонь нэг ухаантай
Араншин аягий нь
Ажваа гуай л мэднэ
Өвс ногоо л гэнэ
Өөр хоорондоо цөм адилгүй
Аль нь хонины хоолыг
Ажваа гуай л танина
Оёдолт дээлээ
Онгож гандтал
Олон цагаан хонио
Оторлоод явахаараа
Олдоно гэж үгүй ээ
Од, сар л мэддэг байх,
Тэгж явахдаа
Тэнүүн талдаа
Таван зуун хонио
Мянга болгоод ирнэ
Төллүүлээгүй байтлаа
Төл бойжуулаагүй хэрнээ
Нэг хонийг хоёртой тэнцэм
Нээрэн тэгж таргалуулаад ирнэ
Хонины ааш зан гэж
Ховор сонин юм ярина
46
Хонь чинь хө
Аймхай, дөлгөөн
Амгалан тайван
Том дуугарахаар айдаг
Тойглох аялгуунд уярдаг
Бас гомддог гэж ирээд л
Бараг л хүний араншин шиг
Ховор сониныг ярьж
Хонио хайрлана
Ажваа гуай гэж ийм хүн дээ
Ажилтай ч олонтой ч хүн
Номхон цагаан хонь хариулдаг
Намхан хэр нь өндөр алдартай
Энгэрт нь Алтан соёмбо
Их жанжин Сүхбаатарын одон бий
Ачит нам засгийн минь буян
Амгалан цагаан хонины минь буян
Баатар хоньчин ингэж
Бахархан ярина
Ажваа гуай гэж
Номхон цагаан хонины эзэн
Намхан бор хүн бий
Хөдөө сайхан талдаа
Хөрст алтан дэлхийдээ
Хонио хариулсаар яваад
Хөдөлмөрийн баатар болсон хүн дээ.
1974 он
Бөрттэй цагаан сарны дор /П.Бадарч/
Алаг үрээ тээсэн эх шиг
Бөртхөн сэвхтэй
Амрагийн дуунд уярсан бүсгүй шиг
Дэгжин цагаан сараа
Алтан мөнгөн элтэсээ
Цацлан цацлан элтэрч
Амьтан болоод хүмүүний явдлыг
Ажин ширтэн мэлмэрнэ үү
47
Аяахан хөөрхий замлин аа
Бөрттэй цагаан сарны дор
Бөмбөл цагаахан саахны хургаа зөрүүлж
Би ижийтэйгээ хоёул явнаа
- Бөөрөнхий цааган сарны дээр
Юу байгаа юм ээжээ
- Бүтээхийн рашаан
Бумбалж тэвэрсэн
Бүжинхэн туулай байгаа юмаа иний хүү ээ
Бөрттэй цагаан сарны дор
Би ижийдээн хөтлүүлж өссөөн
Бөрттэй цагаан сарны дор
Бүгд хонгор адуугаан гилж
Би аавыгаа дагаж явнаа.
- Алиман цагаан саран дээр
Юу байгаа юм. Ааваа
Раху гэгч байгаа юм
Ажиглаж битгий хар. Миний хүү ээ
Бөрттэй цагаан сарны дор
Би аавыгаа дагаж ухаажсаан.
Бөрттэй цагаан сарны дор
Бүсгүй хүнд дурлаж хайрлаж
Би ханиа дагуулж, дагаж явна.
Дугараг цагаан саран дээр
Юу байгаа юм. Хань минь ээ
Дурлалын бурхан тэр их холоос
Бид хоёрыг харжээ суугаа юм амраг минь ээ
Бөрттэй цагаан сарны дор
Бүсгүй хайранд би цэцэглэсэнсээн.
Мөнхийн рашаан бумбалж тэвэрсэн
Мөнөөхөн туулайг ирэв гэж зүүдллээ
Мөхөлгүйн рашаан нэг хүнд дутна.
Яадгийм билээ. / туулай хэлэв /
Мөр зохь оо. Би үхэхээр үлдэе дээ.
Ааван ээжин хоёрт минь
48
Амраг сайхан ханьд минь
Ачтай буянтай энэ олон хүмүүст
Амьтай болгонд хүртээгээд сэрэв
Аяахан замлин минь ээ
Бөрттэй цагаан сарны дор
Би зөөлөн сэтгэлт ажгуу.
Мөхлийн аюулыг шамбалж хахарсан
Муухай рахуг ирэв гэж зүүдэллээ
Мөддөө би ирэхгүй
Нэг л хүнийг залгина / раху хэлэв /
Мөргөлөө та, намайг ид дээ гэлээ
Ээжин ааван хоёрыг минь
Энхрий хөөрхөн зээгий минь
Энэ олон сайхан хүнийг орхи
Энэ биеийг минь залги гээд би сэрэв
Бөрттэй цагаан сарны дор
Би зөв бодолтой л яваа юм байна даа.
Дорнын тэнгэрт л аялж хонодог
Долоон бурхантай амраглаж тохиодог
Домгийн гоё хүүхэн Бөрттэй цагаан сарны дор
Догдлон сууж шүлгээн бичих
Хичнээн шөнө надад үлдсэн юм бэ
Аяа хөөрхий
Ажрал үгүй л эргэлддэг замлинаа.
1998. 12- сар
49
Есєн эрдэнийн орон /П.Бадарч/
Есөн хүсэл бүтэхийн үүд эрх чөлөөг дагуулсан их хувьсгал танаа
Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есөн эрдэнэ
1
Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
Эрдэнийн түрүү, сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бүл
Энхрий хос амрагийн дурсгалын нь бөгж алтан билээ
Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрдэнийн соёмбо үсэг
Элэгдэшгүй алтан билээ
Авралын гэгээн нар нь алтан
Ачит төрийн сүлд нь алтан
Арвайн түмэн түрүү нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан
Миний эх орон алтан эрдэнийн билээ
2
Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв
Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн
Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв
Саатаж алсад суугаад аавдаа очиж золговол
50
Санасан эцгийн зэхсэн эмээл мөнгөн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн,
Ээжийн цацлын халбага нь мөнгөн
Сар наадсан ус нь мөнгөн
Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн,
Миний эх орон мөнгөн эрдэнийн билээ
3
Улсынхаа заяаг түшиж хувьсгалч ах нарын
Уухайлан мандуулсан туг шүр адил улаан билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хүний голомт
Угалз дөлт гал минь шүр адил улаан билээ
Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь
Унь тооны бүхлээрээ шүр адил туяаран билээ
Уул усны савд уран бие найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ шүр адил дөлтөн билээ
Хурын улаан цэцэг нь шүрэн
Хувьсгалын улаан туг нь шүрэн
Хурц улаан гал нь шүрэн
Хорол улаан тооно нь шүрэн
Миний эх орон шүр эрдэнийн билээ.
4
Өргөн талын элгэнд чандманаланхан буусан
Өргөө гэрүүд минь танан өнгөөр цавцайна
Өчнөөн үеийг элээсэн хангайн буурал уулсын
Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна
Өлзийт ерөөл билэгдэж, өнөр буурал эхийн
Өргөсөн сүүний дусал танан өнгөөр цацарна
Өнөөдрийн сайхан үеийн бат цагаан харшууд
Өвлөж хойчдоо үлдээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сүү нь танан
Ханат цагаан гэр нь танан
Хангайн цагаан оргил нь танан
Хашийн цагаан орд нь танан
Миний эх орон тана эрдэнийн билээ.
5
51
Үүлгүй шөнийн тэнгэрт сүүн заадас татуулж
Өвч түгсэн одод сувд адил гялалзана
Үелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
Үржилт хонин сүрэг минь сувдранхан налайна
Үнэрт тансаг өвсний ширхэг тоолон буусан
Үүрийн ариун шүүдэр сувдан далай байна
Үр буяны «тэнгэр» саальчин монгол хүүхний
Үсний гоёхон даруулга сувдан хээтэй байна
Хөх тэнгэрийн нь одод сувдан,
Хөдөө талын нь сүрэг сувдан
Энх үрийн нь шүүдэр сувдан,
Эгэл саальчны гоёл нь сувдан
Миний эх орон сувд эрдэнийн билээ.
6
Эр биеийн хийморь сэргэж үүрийн талд давхивал
Энгүй тэнгэр зүүнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа
Ээлт сүргээ хурааж үдшийн хотонд ирвэл
Энэтээх үүлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сөгнөсөн хувин зэс бүстэй байлаа
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн өнгөөр цацарлаа
Саалийн хувингийн бүс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон үүрийн туяа нь зэс
Оройн үүлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ.
7
Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хөвөөлөн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хүлгээ хантайрч эмээлийн дөрөө авбал
52
Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв
Усны зөөлөн замаг нь оюу,
Угалз ширээлсэн гөлөм ч оюу,
Урьхан намрын ганга нь оюу
Уулсын сайхан гацуур нь оюу
Миний эх орон оюу эрдэнийн билээ
8
Хүү миний заяанд эхийн сүү шиг ариухан
Хүслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хүлэг морин гүйх хаврын налгар өдөр
Хүрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хүйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хүүшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хүний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хүндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин
Илбийн цэнхэр зэрэглээ нь номин
Эхний цэнхэр цэцэг нь номин,
Энхийн цэнхэр хадаг нь номин
Миний эх орон номин эрдэнийн билээ
9
Эрмэг хүлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зургаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгүй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг түмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган,
Урсгал гэрлийн утас нь ган,
Эр цэргийн нь зэвсэг ган,
Эрхэт ардын нь эв ган
Миний эх орон ган эрдэнийн билээ
Мэргэд цэцэлсэн далай хөлгөн их судрыг
Миний ард түмэн есөн эрдэнээр бичдэг билээ
53
Мөнх бусыг дагасан ачит буурлаа хүндэлж
Миний ард түмэн есөн эрдэнэ дэвсдэг билээ
Мөхөлгүй эрдэнийн дээж есөн эрдэм төгс
Миний ард түмэн улсаа бадруулж яваа билээ
Мөрөөдөл хүслийн дээд эв хамтад хүрч
Миний ард түмний есөн хүсэл бүрдэх билээ
Их сайхан, гурван сайхан хөх уул /П.Бадарч/
Сургуулийн багахан насандаа юмсан
Шүлэг номд дурласан үесэн
Цэлгэр талаар зам алсарч
Хөнгөн тэрэг түүгээр довтлон
Цэнхэртэх гурван уулсыг зорьсон
Гоё сайхан зурагтай, Лхамсүрэн гуайнхаа
«Говь гурван сайхан» номыг
Амтархан уншиж Довчинтойгоо булаацалдан
Алсын дуртгал өнөөдөр сэргэв
Бага насны дэврүүхэн бодол
Баянхан бардамхан ч байж дээ
Тэр гурван хөх уулсыг үзэхсэн гэж
Тэгэхэд миний сэтгэл мөрөөдөн явжээ
Намайг тэр хүсэл өнөөдөр л гүйцэж
Найрагчид онгод хайрласан гурван хөх ууланд ирлээ
Тэртээ багын минь хүслийг татсан гайхамшиг
Тэнгэрийн юм шиг «гурван сайхаан» та сайн байна уу,
Талын хүн гэж битгий бишүүрхээрэй
Та минь надад онгод хайрлаарай.
Буурал найрагчийн хүрэн моринд сундлалдаж өссөн
Буянтай жаалуудын нь л нэг ирлээ шүү дээ
Алсын уулс л цэнхэрлэн байдаг бус уу
Аяа тэгтэл таны хормойд ирэхэд
Тэнгэрийн юм шиг, тэнгэрийн уул шиг
Цэнхэртээд л цэнхэр уул юмаа даа та
Оройн наран жаргахад Хэрлэн голоос харанхуй
Олон цэнхэр уулс баруун зүг давхарлан
Тэнгэрийн хаяа цаана нь бас цэнхэрлэдэгсэн
Тэр цэнхэр хаяа та байсан байх нь ээ
54
Дэргэд чинь ирлээ, цэнхэрлээд л байх юм
Дээд, тэнгэрийн хаяа мөнөөсөө мөндөө
Оройд чинь гарахуй зүүн зүг цэнхэрлэлээ
Одоо л би учрыг ойлголоо уул минь
Эх орны минь хаяа цэнхэр байдаг байна
Эгэлхэн надад та тэнгэрийн хаяа байна
Хонгор, багахан насандаасан бол
Хормойд чинь сууж гэрээ санан уйлмаар,
Хожуу болсон гучин насандаа өнөө
Хонгор сайхан ханиан санан уярмаар
Элэг зүрхэнд мөнх хайрлагдах
Эх орны минь хаяа хязгаарын нэгэн
Их сайхаан, гурван сайхан
Гурван хөх уул та энх орштугай.
Даланзадгад 1971 он
Нулимст борхон болжмор /П.Бадарч/
Хаахнаас ч юм бэ нисэн ирж
Харуулын бяцхан шовгор дээр минь
Хээрийн хөөрхөн болжмор суугаад
Хэсэг юм шулганан хэллээ
Зүрхнээс ч жаахан энэ амьтны
Зүрх нь бас догдлон байна
Хөнгөн өдөө сэрвэгнэн чичиртэл
Хөөрсөн зүрх нь цээжээ түлхэлнэ
Ботгоны юм шиг уяхан нүдтэй юм
Болоочгүй бас түүндээ нулимстай юм.
Бугын бидэр шиг үелээ жигүүртэй юм
Буурал сөд өдөн дунд нь байх юм
Навчин чинээхэн далавчаа эцээн
Наад хөөрхөн зүрхээ булгиулан
Ботгон нүдэндээ нулимс гүйлгэн
Борхон шувуу минь юү гэж ирээв
Yүрийн ягаан жаварт хөөрхий
Yүрэглэж суугаад даарсан ч юмуу даа
Өөр шигээ үүрийн жавраар
55
Өндөрт зогсоо намайг гайхна уу
Өөрийн чинь хэлийг мэдэхгүй болохоор
Өдөт борхон минь чамд би үг хэлье
Хайртай ээжийнхээ мээмийг дэрлэн
Хархан нүдтэй нялххан монгол
Томоогүй наадмаа зүүдлэн мишээхийг
Тооноор нь чи хараад ирэв үү
Агьт талын адуун сүргээс
Алиахан унага унтаж хоцроход
Амраг эх нь эрэгцэн хайрлахыг
Ажиглаж чи үзээд ирэв үү
Баатар нь тэр тоглон зүүдэлж
Хүлэг нь тэр томоогүй унтаж
Эр цэрэг би хилийн харуулд
Эх орон тэднийгээ хамгаалж байгаа юм даа.
Хүүгийн бие цээнд хүрэх цагт
Хүлгийн унага шандас чангарах үед
Хүүгээн би сэрээж гэртээ харина
Хүлэг морьтойгоо тэр минь энд зогсоно
Эх орныхоо энхийг хамгаалж
Энэ харуулд тэднийг зогсоход
Өөр унага талдаа бас унтаж
Өлгийдөө бас нэг хүү зүүдэлнээ
Эх орноо ухаант хүн гэдэг
Ингэж л уламжлан хамгаалж байдаг юм
Өглөө бүрий нь амгалан байлгах гэж
Өндрийн харуулд цэрэг эрс зогсоо байна
Жаргалтайн дэлгэр эх орон гэдэгт
Жаалхан шувуу минь чи ч багтдаг болохоор
Нулимст борхон минь эндээс цааш хүний газар шүү
Нутгийнхаа зүг эргэж чи минь нис дээ.
1971 он
56
Цэрэг орны дууль /П.Бадарч/
Цэмцийтэл зассан нэгэн ор
Цэргийн байранд байдаг юм
Эгнүүлж тавьсан өчнөөн орны
Эхэнд зассан байдаг юм
Эгээ л саяхан эзэн цэрэг нь
Энэхэн зуур гарав уу гэлтэй
Эвхэж тавьсан алчуур ч дутуугүй
Эзгүй нэгэн ор байдаг юм
Цэрэг эр хаачсаныг гэвч
Цэхэлж жагсах байлдагч бүхэн мэднэ
Цэнхэрлэж харагдах Байтаг уул мэднэ
Цэлгэр сайхан эх орон нь мэднэ
Онголж хайрлах сэтгэл гэдэг
Хагацалд дургүй хойно доо
Орыг нь өглөө босоод
Хармаар санагдаад болдоггүй л юм
Дэндүү хайрлах сэтгэл гэдэг
Арай ч горьдлого тасардаггүй хойно доо
Дэрий нь өглөө босоод нэг
Алгаар дармаар санагддаг юм
Оройн тоогоор нэрс дуудахад
Олны жагсаалын дундаас нэг нь
«Байлдагч тэр эх орны төлөө»
Байлдаанд амь үрэгдсэн» гэхийг сонсоод
Эргэж яасан ч ирэхгүй гэдэгт
Итгэхээс өөр аргагүй билээ
Балагт дайны хар мөр арилаагүй
Байлдагч Тэгшээ салаандаа ирэхгүй
57
Баянбал гуайн хүү цэргээс халагдахгүй
Байтаг уул харуулаас солигдохгүй.
Эх орны дуулал /П.Бадарч/
Алтай их хайрхан мөнх цагаан оргилоос
Аварга халимын сэрвээ шиг Буйрын мөнгөн долгио хүртэл,
Аралт тэргэнд хотойсон монгол шарын даваанаас
Алтан элс молцоглосон овоон ингэний ус хүртэл
Энэ насанд ганцхан заяах
Эх сайхан орны минь
Анирхан загасны сэлээнд цацрах дусал нь ч минийх
Алаг нүдэнд өртөхгүй ширхэг элс нь ч минийх
Ханат цагаан гэрт монголын удам бүүвэйлсэн
Хацар улаан нэрт ээжийн минь суугуул нутаг,
Хадган цэнхэр талд ээлт сүргээн адуулсан
Халх монгол ард эцгийн минь уугуул усан,
Энэ насанд ганцхан заяах
Эх сайхан орны минь
Харь газар одохуй алганаа дээжлэх рашаан нь ч минийх
Дөрвөн өнгийн хувьсгал эргэх цагийн аясад
Дөрөөн дээрх «туг» малчны сүрэг налайсан
Дөчин өдрийн зам туулж гаршгүй талд
Дөмөнг дуулах хоолой таацах сэтгэл уяраасан
Энэ насанд ганцхан заяах
Эх сайхан орны минь
Далай саваан орхио юу гэмээр баян сүрэг нь ч миний
Далайсан илдтэн буцам ухаалагхан дуу нь ч минийх
Дэлтэй жаахан морьдын минь унаган хатуу туурай
Дэлгэр жаргалын өртөөнд улдаа нь үгүй төрсөн
Дээвэрт цагаан гэрийн минь удмаас өнөр үүд
Дээдлэн мандах нарны өмнөөс өөдлөн тоссон
Энэ насанд минь ганцхан заяах
Эх сайхан орны минь
Дэнжийнхээ зүлгэнд тэнцсэн унаган хүлэг нь ч минийх
Дээж таван тансагт өргөө гэр нь ч минийх
Шивээ хиагтын голомтноос асаж дүрэлзсэн гал
58
Шинэ төрийг тунхагласан ардын их хувьсгал
Ширүүн тулаанд эрсэдсэн ахмад тэдний дурсгал
Шижир алтаар сийлэвч үнэлж баршгүй бахархал
Энэ насанд ганцхан заяах
Эх сайхан орны минь
Шийдмэг зоригоор авчирсан эрх чөлөө ч минийх
Шинэ нийгмээ бадруулсан эрэлхэг ах нар ч минийх
Yүд тотго доргивол хоймор хот сэрхийж
Yлэмж тансаг орноо хатан зоригтнууд өмгөөлөн
Yй түмэн эрс мордоход, таны л тулд үрэгдэг гэж
Yр харам эх хүүгээн үдэж чадсан
Энэ насанд ганцхан заяах
Эх сайхан орны минь
Yеийн үед хайрласан эрдэнийн шороо нь минийх
Yнэний тулд нөгцсөн түмэн баатар нь ч минийх
Ухаант жанжин Сүхийн хатан баатар нам
Улс ардынхаа замыг ургах нар шиг гийгүүлсэн
Урагш дэвшихийн заяанд удирдагч энхрий намаа
Ухаалаг талбиун сэтгэлт саяар ард нь хүрээлсэн
Энэ насанд ганцхан заяах
Эх сайхан орны минь
Урдын бэрхээс гэтэлсэн дайчин нам нь ч минийх
Удмаас буян төгс далай түмэн нь ч минийх
Итгэлийн цэнхэр хадгаа дэлгэж золгосон цагаас
Эцгийн хоёр хүү шиг зовох жаргахад ханилсан
Их зөвлөлт ард олны минь түшиг болсон
Ильичийн гэгээн дэнлүү одны тоогоор гялбалзсан
Энэ насанд ганцхан заяах
Эх сайхан орны минь
Эрхэм нөхрийг таньсан ухаант ард нь ч минийх
Ээрэм талд бадарсан гэгээн одод нь ч минийх
Түмэн намрын өглөө алтан шашир намиаж
Түрүүгээн дааж ядах арвай буудай далайлсан
Түнэр шөнийн тэнгэрт гал цацсан яндангууд
Түүний эзэн баатар гал улаан ган цувьсан
Энэ насанд ганцхан заяах
Эх сайхан орны минь
Түрлэгт далай дүйцэм эрдэнийн тариа нь ч минийх
Түүхий төмрийг ширээсэн эрхэм ажилчин нь ч минийх
Эртний буурал сүмийн баганын дугуй сууринд
59
Эвийн улаан тоосгыг нутгийн шороогоор гагнаж
Энэ сайхан үеийнхээ бат харшийг сүндэрлүүлсэн
Энэ насанд ганцхан заяах
Эх сайхан орны минь
Эрээн мяраан алагласан хуучин дурсгал нь минийх
Эрдэнийн шигтгээ шиг гялалзсан шинэхэн ордууд нь ч минийх
Тоонот монгол гэрийн элэнц үеийн голомт
Тотгот ган тулганы элбэг улаан галыг,
Тохойрсон голын уснаас эрчмийн гал өртөөлж
Тоост талаар алхсан өндөр хүчдэлд холбосон
Энэ насанд ганцхан заяах
Эх сайхан орны минь
Тоотой насаараа хайрлах угалз улаан гал нь ч минийх
Тосох ирээдүйдээ бэлэглэх аварга их цахилгаан нь ч минийх
Эрдэнийн соёмбо үсэгт улаан хөх туг
Элэг бүтэн улсын туурга тусыг баталсан
Ээлт нарны зүг морьтон давхисан сүлд
Энэ гэгээн төрийн учир утгыг багтаасан
Энэ насанд ганцхан заяах
Эх сайхан орны минь
Эртний дээдсийн соёл, соёмбо эрдэнэ нь ч минийх
Энэхэн амиараа хамгаалах, сүлд туг нь ч минийх
Уулсын сайхан богдын тэнгэрт сүрлэх оргилтой
Улсын сайхан нийслэлийн сүр жавхаа дүйцсэн
Усны тунгалаг Туулын сүйх мөнгөн мандалд
Уран чамин хот минь шинэхэн өнгөө тольдсон
Энэ насанд ганцхан заяах
Эх сайхан орны минь
Учралын мянган зам, уулзах энэ газар нь ч минийх
Уярлын сайхан дуу шиг Улаанбаатар нь ч минийх
Аугаа монгол улс мөнх оршихын билэгдэл
Алаг хонгор үрс минь, жаргал төгс торнисон
Ачийг үүрд санах хойч тэднийхээ нийгмийг
Ард түмэн минь өнөө, хотол даяар бүтээсэн
Энэ насанд ганцхан заяах
Эх сайхан орны минь
Агуужим сайхан сэтгэлт найрсаг түмэн таных
Аялгуу дуугаан өргөсөн найрагч би таных
60
Эх орны хилээс /П.Бадарч/
Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий
Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас
Тэртээ хилийн багана хүртэл энхрий нутаг минь бий
Эх орноо хамгаалсан хилийн дархан харуул
Эр цэргийн сэтгэлд эх орон нь багтнам
Элэг буруу дайсан ширхэг чулуунд санаархвал
Эгэл бие чигээрээ чулуунд хувилах билээ.
Торойх баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас
Тохой хүрэхгүй зайд дархан хилийн шугам
Торгоны нандин зах шиг сэмлэж болохгүй ариунаар
Торойх түмэн мэлмий шиг намайг ширтэн байна
Эр цэрэг дийлдээ ухарч гэж бодъё л доо
Эхний нэг алхамд хилээн орхих болно
Хайчны хурц ирээр торгоны зах огтчих шиг
Харь дайсны хутган хөл хилийг минь гишгэлнэ
Эр цэрэгт тэгэхээр ухрах газар байдаггүй юм
Эх орноосоо алхам алдахаа жигшдэг юм
Сүлдэт баганын дэргэдэх энэхэн ширхэг чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл эх орон нь байдаг юм
Хилийн ширхэг чулуунаас эргэж нааш харвал
Хээр тал, ухаа толгод хээнцэр цэцгэс
Эзэн нь хайрлан гишгэмгүй эх орны минь
Эрдэнэ адил цогцос ээлжлэн байнам
Эртний буурал дээдсийн нутгаа тэмцсэн зөрөг
Энэ л хилийн тулд нөгцсөн дайчны булш
Эрдэнийн номин дуулга шиг одот цэнхэр нуур
Эргийн нь зэгсэнд ганганалдах амраг хоёр ангир
Эхний айл, гүүн зэл, ингэ ботгоны гунганаан
Эмээлт морь шилгээн баясах хусан уяа
Ээлт үүдий нь сөхвөл зол бадрах голомт
Ээж аавын буянт жаргалын цагаан өргөө
Хаагуур ухарч би хаяад гарах юм бэ?
Дээгүүр нь дайсан гарч дэвслэх билээ
Эр цэрэгт тэгэхээр ухрах газар байдаггүй юм
Эх орныхоо алхам бүрд амины хайртай байдаг юм
Далайн цагаан тана шиг талын цагаан хот
61
Тэнгэрийн гэрэлт од шиг түүний түмэн дэнлүү
Мөчир дүүрэн шувуутай мянган цагаан хус
Мөнгөн саранд болзсон янаг сайхан хос
Уяхан хонгор ээжийн хувин дүүрэн сүү
Ухаан төгс эцгийн хуйвт сунагар уурга
Улаан бүчтэй дүүгийн номын хөөрхөн ширээ
Уран бэрийн хатгасан цэцэгт цэнхэр алчуур
Хаагуур ухарч би хаяад гарах юм бэ?
Дээгүүр нь дайсан гарч дэвслэх билээ
Эр цэрэгт тэгэхээр ухрах газар байдаггүй юм
Эх орныхоо алхам бүрд амины хайртай байдаг юм
Торгон навчаа шаагиулсан ойн гоёхон төгөл
Томхон чөлөөнд нь сүжрэлдсэн зүр гур хоёр
Тоосгүй долгион нь хөөцөлдсөн усны тунгалаг урсгал
Тохой бэлий нь эмжин бэлчиж налайсан сүрэг
Хаврын цэнхэр талд тариачны унагасан хөлс
Халиун шаргал сортой ургацын их үер
Халуун зуухаар амилсан үйлдвэр заводын нүргээн
Хат нь гүйцсэн гангаар ажилчны урласан анжис
Хаагуур ухарч би хаяад гарах юм бэ?
Дээгүүр нь дайсан гарч дэвслэх билээ
Эр цэрэгт тэгэхээр ухрах газар байдаггүй юм
Эх орныхоо алхам бүрд амины хайртай байдаг юм
Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий
Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас
Саяын ширхэг чулуу хүртэл энхрий орон минь байна.
Эх орон бодол /П.Бадарч/
Чамаасаа хагацахаас л бусдыг үзлээ эх орон минь
Чанх дээр чинь долоон бурхан од байдаг гэж би итгэдэг
Аав, ээж, багш ах цөмөөс нь хагацсан хэрнээ би
Амьд мэнд, аз хийморьтой яваад л байх юм
Энэ лав таны буян хишигээ
Эх орон минь
62
Намрын чинь нуурын дугараг дугараг бидэрийг
Шувууны унагасан нулимсных гэж хэн ч билээ надад хэлсэн
Намтар цадигийн чинь зузаан хуудасны шаргал шаргал толбыг
Нэл цусны толбо гэж хэн ч билээ надад бас хэлсэн
Энэ бас үэнэ байх
Эх орон минь
Цаст уулс нь цагаан салхитай
Цайдам тал нь цэнхэр салхитай
Эгц эгцхэн байц хад нь хар салхитай
Ээрэм их говь нь алтан салхитай гэж
Эрдэнэ баавай миний багш хэлсэн
Энэ бас үнэн байх
Эх орон минь
Түймрийн галан хэл өвс ороон мод таслан тамлаж байна
Түйтгэрт энэ гай гамшгийг хэн тарив, бид л тарьсан
Цөмөөрөө хайртай гэж цээж дэлдэн хашгиралдавч
Цөөхөн нь хувинтай ус барин түймэр лүү гүйж харагдана.
Эх орон минь
Сулинхээрийн тухай урьд би шүлэг бичсэн сэн
Сул хурд тэр морины тухай домогт нутагсан
Өнөө хүний нутгаас тал нь өндөлзөж
Өчүүхэн сүйнд худалдагдсан
Өрөвдөлт бэрийн нүдээр
Өргөст торны цаанаас
Өндөлзөж байна
Өгсөний буруу болохоос
Авсаных нь буруу биш ээ эх орон минь
Адуу янцгаахыг сонсоогүй
Азгүйтэн олширч
Хуур хүнгэнэхийг дуулаагүй
Хувьгүйхэн ихэсч
Аалзны шүлс шиг атгаг сэтгэл
Авах шулахын донтон бид чинь
Амин зуулгын хүйтэн дайнд
Алалцаж байхад
Ариутгалын цасан шуургаар
Уйлан шуурч байна. Та
63
Зөв өө. Эх орон минь
Эрэл хурд – Дамчаа - Эмошны гүнжүүд
Ээрэм тал, уул, ус задгай цагаанд уярч байхад
Эрэг доорхон нь төмөр мангасууд
Элс хайрга, чулуу идэн эвшээж
Эгнэгт та нурсаар л хорсоор л байна
Энэ надад хамаагүй гэж үү
Эх орон минь
Аргал түүж яваад ээж минь газар тэмтрэхдээ
Ариуссан тэнгэрийн хүрэл сум атган тэсэж гэртээ ирсэн гэдэг юм
Алдхан бие бас нэгэн цагт ёолон унах нь жам агаад
Адлахгүй, сэжиглэхгүй тэврэх нь хэн билээ. Эх орон минь . Та
Ад шидийн хорвоод би
Амьд сарнай гоо бүсгүйд сөхөрч
Арчаагүй намайг тэр тоосны алчуур шиг сэгсрэхэд
Ахиад олонтой учирна бос гэж
Алтанзул, цээнэ, сэржмядагаараа
Аргадаж босгосон нь та билээ
Эх орон минь
Эгнэгт бурханаас заяасан
Yйлийн үрт эх минь ээ.
Сураг холын харь орноос ч төмөр гав таслан
Сул хатираар хүлэг морь нь гүйж ирдэг эх орон минь
Сувдан сондор шиг их л ганган цуваандаа уйлалданхан
Сугаа улайтал шувууд нь нисч, хүсч ирдэг эх орон минь
Хэлхэн бадаг шүлгэндээ
Чамайгаа яахан багтаана эх орон минь
Хэрүүл, хараал, зүхэл занал
Аллага дээрмээс залхаж гүйцлээ
Хэлд орохдоо хүүхэд хүртэл
Хараалын үгээр амлаж байна
Хэн буруутайг нь залхаан цээрлүүлж аль эх орон минь
Хэвтэж шингэхийн цагт ганц алд газраа хайрла.
Эх орон минь.
64
Эхийн сэтгэл /П.Бадарч/
Ижий нь муу хүүгээ их муухайгаар зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй дээ
Сааль сүүндээ дэвэлзсэн ч санаа сэтгэл гэгэлзсэн ч
Сарних бодлын үзүүрээс муу хүү минь гарахгүй юм даа
Сайхан шүлэг бичиж гэнэ ээ миний хүү
Амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ ээ миний хүү
Арааживаар дуулж байна лээ
Сайн явна гэнэ ээ миний хүү
Аян замын хүн хэлж байна
Муу явна гэнэ ээ миний хүү
Амны зугаа ярьж байна аа
Аль нь ч ялгаагүй дээ ижийд нь
Амьд яваа чинь л ижийдээ алдар чинь юм шүү дээ
Ижий нь муу хүүгээ их л санах юм даа
Араг савар хоёрыг зөрүүлэн байж бодох юм
Аргал чулуу хоёрыг андууран түүж санах юм
Алга аа миний хүү алга
Тэмээ тэмээ цагаан үүлийг
Тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг
Цав суутал ширтлээ
Хүний хүү ижийдээ ирж гэнэ ээ
Гол усаар нэг найр наадам
Минийх болохоор шоронд орж гэнэ
Голыг минь гомдом хэлж байна аа
Аа, яадгийм ороо л биз
Гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа даа
Дотогшоо би өмөлзлөө
Миний хүү чинь ижийгээ
Гал шиг залуухан явахад үсэрсэн оч минь юм шүү дээ
Миний хүү чинь ижийгээ
Ганц бие минь зандан явахад тасарсан навч минь юм шүү дээ
Алаг бөмбүүлэй эрдэнэ алган дээр байна гэж
Зөгнүүлж ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод амандаа үмхтэл
65
Залгичихлаа гэж зүүдлүүлж олсон ганц үр минь юмсан даа
Ядаж яваа юм бол миний хүү
Тэнд байгаад яах нь вэ
Ядарч яваа юм бол миний хүү
Тэнэж яваад юухэв дээ
Ижийдээ л хүрээд ир
Хүний нүдэнд бол хөгцтэй хад шиг
Хөх толгойтой хөгшин муу хүү минь юм
Ижийдээ бол манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь юм
Ижий дээ ир ээ
Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ижийдээ ир ээ
Ухаантай даа миний хүү
Хурай хурай
Унага шиг ижийдээ
Давхиад ир, миний хүү
Гурий, гурий
Зандан Шоо /Ж.Бадраа/
Харцагын шунгах эрмүүнээр
Хадан халилд цойлохдоо
Хаа чиг хүрэх эрээрээ
Хатан туурай нь баараагүй
Залуу танхил насандаа
Заяа холбон довтолгосоор
Замлин хорвоог эдэлсэн
Зандан Шоо гэгч морьтой сон
Яхир сунгуу бартаагаар
Янгир адил шуугихдаа
66
Ямар ч давчуу цаг хэмийн
Янагийн болзоонд саатаагүй
Залуу танхил насандаа
Заяа холбон довтолгосоор
Замлин хорвоог эдэлсэн
Зандан Шоо гэгч морьтой сон
Ганга л царван анхилуулаад
Газар шүргэн дүүлэхдээ
Гаргуун хурдан хатиргаа
Ганцхан ч удаа саагаагүй
Залуу танхил насандаа
Заяа холбон довтолгосоор
Замлин хорвоог эдэлсэн
Зандан Шоо гэгч морьтой сон
Төхмийн найрын уян дээр
Түмэн гайхаад бараагүй
Төрийн наадмын бариан дээр
Түрүү магнай алдаагүй
Залуу танхил насандаа
Заяа холбон довтолгосоор
Замлин хорвоог эдэлсэн
Зандан Шоо гэгч морьтой сон
Мөрөөсөл /Ж.Бадраа/
Цэцэгтэй хөндийгөөр
Цэнгэлтэй ч явж билээ.
Амраг хайрт чамтайгаа
Ахин яаж учирна вэ?
Хатиртай морьдынхоо
Хазаартай хөг нийлүүлж
67
Хонгор хайрт чамтайгаа
Хоршин дуулж явсан сан
Эрвээхэй нүдний чинь
Эрвэлзэхийн тоолонгоор
Аюулхай зүрхэнд минь
Аз заяа хурдаг сан
Жавхлантай царайг чинь
Жаргалтай олж баясаад
Янаг хайрт чамтайгаа
Яг одоо учраасай.
Намрын шөнө /Ж.Бадраа/
Мэлтэлзсэн сүү шиг сарны туяанд
Гялталзсан шүүдэр сувдан өнгөтэй
Мэлрэн хүлээх миний дотрыг
Гялайлгах цайлгах хайрт чамайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй
Сугсалзан найгах өвсний толгойд
Сувдарсан шүүдэр намрын сүртэй
Санан хүлээх миний цээжийг
Саруулсган уужлах хайрт чамтайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй
Түрэлхэн дайрах үдшийн бүрийд
Түгээмэл гийсэн саран цогтой
68
Тэсэн хүлээх миний зүрхийг
Тэнхрүүлэн таалах хайрт чамайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй
Халуун элгэн нутаг минь /Ж.Бадраа/
Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий еэ.
Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчлахаар
Мөрөн гол дуугаа дуулж
Мөнгөн сарьдаг нь мишээдэг ээ.
Сэвүүн салхиа сэвсүүлэн
Хацар нүүрийг үнсэн байж
Сэтгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг даа.
Алтанбулаг /С.Базарсад/
69
Хаа холоос чамдаа тэмүүлж
Хаврын шувуу шиг ирлээ
Алтанбулагаа?
Айл айлын чинь өргөөнд багтаагүй инээд
Агаарт чинь хангинахыг сонслоо
Алтанбулагаа?
Дөрвөн пулемёт тэндээс буудсийм гэж
Дөрөвтэй жаал чинь зааж өглөө
Алтанбулагаа?
Хувьтай сэргэлэн үрс чинь анх
Хувьсгал гэж хэлд ордог байнаа
Алтанбулагаа?
Хүндтэй хувьсгалынхаа голомтыг бахдаад
Хүмүүс чинь уцаарлах ч дургүй юм
Алтанбулагаа?
Заяаны сайхан алдрыг чинь сэвтээн
Залхуурч хоцрох хүн байхгүй юм
Алтанбулагаа?
Бүгдээрээ эелдэг олны чинь дунд
Бүтэлгүй хүн багтах зайгүй юм
Алтанбулагаа?
Найртай чамдаа хоромхонд дасчихаад
Намрын шувуу шиг хоргодсоор буцлаа
Алтанбулагаа?
Баян нуур /С.Базарсад/
Од сүүдэртүүлсэн хоёрдугаар дайнд
Орос цэрэг баян хууртайгаа явсан юм
Нуурын цалгиа шиг цээлхэн эгшгийг нь
Нутгийнхан нь сонсоод сэргэдэг байсан юм
Далай буцалгам дайчин аялгууг нь
Дайсны сум гэмтээгээгүй юм
Од сүүдэртүүлсэн хоёрдугаар дайнд
Орос цэрэг баян хууртайгаа явсан юм
Хоромхон саатахдаа хөгжмөө тоглохуй
Хоолны нь амт нэмдэг байсан юм
Дайчин эрсийн шинельд наалдсан
70
Дарьтай шороо унадаг байсан юм
Бөмбөгөнд дүлийрсэн цэрэг эрсийн
Бөглөрсөн чих онгойдог байсан юм
Од сүүдэртүүлсэн хоёрдугаар дайнд
Орос цэрэг баян хууртайгаа явсан юм
Хөнөөлт дайсны үхлийн сум
Хөгжмийн эгшгийг мөргөөд унасан юм
Хөрст дэлхийг гандахаас авраад
Хөөрөгт хөгжим бүтэн ирсэн юм
Баян хуурын аялгуу гэдэг
Баатруудыг анагаасан эм байсан юм
Эм болсон дуутай хөгжим
Энх тайвныг дуулсаар ирсэн юм.
1977 он
Жанжинд дуулах магтаал /С.Базарсад/
Цэл залуухандаа нар шиг тодрон
Цэрэг эрсийнхээ хүндэтгэлд өргөгдөж
Аагтай цай шиг шимтэй үгээрээ
Ардынхаа сэтгэлийг соронздон татсан
Ардын хувьсгалчдын багш та минь
Алдаагүй амьдрахын жишээ байна
Аавын хайрласан нэр нь цуурайтаж
Айлаас айл руу Сэлэнгэ шиг урсаж
Хонхрын нэг тарсан олны сэтгэлийг
Хооронд нь нээн биесэд нь харуулсан
Ширүүн хувьсгалын ухуулагч та минь
Шивээ Хиагтын эгшиг нь байна
Нарс ганхтал уриалан уухайлж
Навчис гялалзтал дөлгөөн инээмсэглэж
Дарийн утааг харцаараа тууж
Дайсны зүрхийг үгээрээ буудсан
Эрчит хувьсгалын жолоодогч та минь
Энх тайвны давалгаа байнам
Холын аянд Гагарин шиг нисэж
71
Хонгор мориороо «Салют» шиг дүүлж
Хосгүй Лениний сургаалыг өвөрлөсөн
Цэцэн хувьсгалын гургалдай та минь
Цэнгүүн найрамдалын аялгуу нь байнам
Ширхэг үг нь бороо шиг задарч
Шийдвэр зарлиг нь гацуур шиг мөнхөрч
Бодол хүсэл нь хувьсгал шигээ үлдэж
Бууршгүй тэмцлийн ирээдүйд газарчилсан
Гайхамшигт хувьсгалын бүрээч та минь
Газар дэлхийн магтуу байнам.
1978 он
Лениний шөнө /С.Базарсад/
Ухаант мэргэдийн энгүүн хөшөө
Уянгатай орчлонд минь олршон байнам
Тэдэн дундаа Лениний хөшөө
Тэнгэрийн од шиг олон болном
Зөвлөлт нутгийнхаа хилийг алхаад
Зөндөөн гүрэнд очсон байна
Ухаант Лениний хөшөө боссон нутагт
Уран харшид ядуус орном
Хойноосоо энхийн нарыг дагуулсаар
Хосгүй Лениний хөшөө явж байна
Эрхэс гаригт хөшөө баривал
Эрхэм Лениний даруухан дүрийг
Холын гаригийн бүлээхэн чулуугаар
Хамгийн түрүүнд урлана гэж бодном
Тэнгэрт Лениний хөшөө босгох
Тэр цаг дөхөж байна.
1977 он
Агсам хар /Банзрагч.Д/
Амыг нь татвал
Амгай химлэн дугтчих
72
Зоригийг нь дагаж
Жолоогий нь өгвөл
Ар ширээтийн
Шар халзан даваагаар
Аагдуухан давах
Агсам харынхаа араншинг
Анддаггүй байж дээ
Ай, миний нөхөр!
Дэнжийн замаар дэргэдэх нь
Дээлийн хормой босч
Дэргэдэх айлууд
Цагаан толбо шиг
Бүрэлзээд өнгөрдөг сөн.
Урд
Улаан хөлтөн гарахааргүй
Дэрсний салхийг эцтэл
Дэргэдэх морин
Ард
Айлын айраг шуугьж
Асгарам
Агсардаг морин
Хан тэнгэрийнхээ
Аль нэг хаяа руу
Харваж одоод
Ханат гэртээ тогтдоггүй
Хорин насны минь хүсэл
Хачин танхай.
Хойгуур
Урдуур нь гялалзаад өнгөрөхөд
Хорин насыг минь ширтэж байсан
Хотол түмний нүд
Хачин гярхай.
Тэр л насны минь хүсэлтэй
Тэнцэж чадсан
Тэнгэртэй хүлэг морин
Ай, миний
Агсам хар!
73
Алтайн Хангай /Банзрагч.Д/
Алтай Хангайн уулс
Агуу сүрлэг
Ар зоон дээгүүр нь
Хурган үүл давж чадалгүй
Хад цохионд нь
Харганын ноос шиг өлгөгдөнө
Алтай хангайгаа
Аялан дуулахад амаргүй
Ахар хоолойн дуу
Хадыг нь мөргөн бутраад
Хяр дээгүүр нь давахгүй
Агар зандангийн дэргэд сэрүүдсэн хүн шиг
Амарч нэг өгөхгүй,
Үүл сэмлэсэн оргил
Үзэгдээд байх нь шаналантай
Өндөр уулсынхаа нэрийг
Өөр дээгүүр нь давуулж
Өргөн энэ дэлхийд хэлээгүй найрагч
Өр зүрхэндээ зовуурьтай.
1979 он
Ганц үг /Банзрагч.Д/
Ганцхан үгээр чамайгаа
Гомдооход
Эрэг дээр нь чиний минь
Эрхэлж өссөн нуур
Давстай ус
Нүд рүү цацаж
Надад догширлоо!
Хайрын аз түшсэн
Тэвшин завь шиг сар
74
Харахын завгүй
Хөлбөрлөө.
Харваас, эргийн зүг
Долоон бурхан
Долоон зэрэг ус самардана
Бодвоос,
Болчимгүй хэлсэн ганц үгнээс
Байгаль хямарч
Бид хагацаж болох нь!
Говийн өндөр /Банзрагч.Д/
Ялгуун говийн цэнхэр ууланд
Янгир өөрөө сүрэглэн бэлчинэ
Яралзан бэлчих түүний жавхланд
Явдлын хүн нүд хужирлана
Сүрэг янгир асганд бужигнаж
Сүүдэр нь харин бэлд явна,
Сүүдэр ч биедээ хүргэх дургүй
Сэхүүн янгир оргилд заларна
Тэнгэр түлхсэн оргилын дээр
Тэргүүн янгир ганцаар сүртэй
Уулын сүрийг өргөж байдаг
Янгирын сүрэгт хүн хайртай
Аглагч янгирын сонор хөндвөл
Алтан дэлхийгээс олдохгүй амьтан
Анирч түүнийг оргилд байвал
Ахуй нутаг алзахгүй тайван
75
Алд хоёр эврийнх нь дундуур
Алтай руу уруудаж наран жаргана
Алтай говийн уулс дундаа
Амьд оргил бүгдээс өндөр.
Дууны дууль /Банзрагч.Д/
Виктор Хара-д
Мөөмөө эрсэн хүүхэд шиг
Өнчирсөн дуу
Өвөр тэмтэрлээ?
Эцэг нь
Эрсэдсэн жаал шиг энэ дуу
Гил харанхуйд очтон тодорч
Галд тэмүүлсэн
Гал байлаа.
Энэ дууг
Эхлээд сонсоход
Эмнэлгийн газрын түгшүүр шиг чарлан
Эмгэнэлийн аясад чичирхийлж
Хана туурга руу минь
Халуун цус цацах шиг болсон юм
Харууслын туйлд
Чивчирсэн чавхдас
Ёолон хангинаад тасрах шиг
Хара - гаа бид алджээ.
Сэтгэлийн илчээрээ
Итгэлийн хүчээрээ
Хар генералуудыг чичрүүлж байсан
Хара - гийн дууны
Амь нь гэж
Андуурсан дайсан
Яруухан дуучны
Арван хуруунд нь
Ял оноожээ.
Хайр хүслэнгийн дуундаа
Халж улайссан мэт
76
Хара - гийн
Час улаан гитар
Чавхдсан дээрээ гаргүйгээр хангинан байна
Аяа?
Илдээр хяргаж болдоггүй
Их хүслэн
Илд адил хатаагдан
Ир нэмсээр байна
Дууг хороож болохгүй
Дуунд шингэсэн амьдралыг
Хөнөөж болохгүй
Дуунд
Мэс халирна
Дуунд
Мөс хайлна
Хара – г хороосноор
Хара - д хороогдож эхэлсэн
Хунт
Хара - гийн дуу
Хангинасан агаарт
Хачин зовуурьтай амьсгална!
Аргагүй ээ, тэд!
Ая дуунд нь яллагдсан
Атаат дайснууд! 1978 он
Орос ах /Банзрагч.Д/
Орос ах нарыгаа би
Орчлонгийн түм дотроос танина
Тэр болгонд заяадаггүй
Тэнгэрлэг сайхан хийморь
Тэдэнд минь бий
Аугаа октябрийн туяаг
Ард түмний заяаг
Авч яваа хүмүүс
Аргагүй ээ
Нүд хаасан харанхуйг
Нүх болсон бурангуйг
77
Ялж гарсан баатрууд
Яриангүй ээ
Хүнч сайхан сэтгэл
Тусч сайхан сэтгэл
Олон дотроос ялгарах
Орос сайхан чанар
Үгийг минь хурцалсан билүү
Үйлсий минь гийгүүлсэн дэнлүү
Орос ах нарыгаа би
Орчлонгийн түмэн дотроос танина
Хорвоод Ильичийн
Хайр түгээсэн инээмсэглэл
Тийм сайхан инээмсэглэл
Тэдэнд минь бий.
1979 он
Нарны эргэлт /С.Буяннэмэх/
Дүгрэг эрдэнийн гэрлийг
Түмэн газар сацруулж
Түгээмэл орчлонт ертөнцийг
Туяа гэрлээр гийгүүлж
Уудам огторгуйн оронд
Алтан хотлыг дэлгэсэн
Асар их тэнгэрийн
Амьд эрдэнэт наран
Тунгалаг туяагаа татуулж
Түмэн амьтныг гийгүүлсээр
Тус ачаа соёрхож
Түмэн бодис баясгасаар
Халуун илчээ хайрлаж
Хамаг амьтныг дулаацуулсаар
Хайр өршөөлөө хүртээж
Хамаг бодисыг тэтгэсээр
Өглөөний ордноос өөдөлж,
78
Yдийн ордноо үдэлж
Yдшийн ордноо хэлбийхэд
Yзэгдэл бүхэн угтав
Баруун тэнгэрийн хаяанаас
Билгүүн униар харагдаж
Байдал үзэсгэлэн бүрдсэн
Бэргэн солонго татав.
Таван өнгийн үүлүүд
Таван зүгээс хуралдаж
Танан эрдэнийн гэрэл нь
Таван тивийг бүрхэв
Цэгээн номин тэнгэрээс
Цэцгийн хур сийгэж
Цэлмэг тунгалаг огторгуйд
Цэнхэр туяа татав
Улаан шар гэрлээр
Орчлон дахиныг бүрхээж
Урсгал номхон далайд
Өнгийн байдал зохилдов
Гайхамшиг их гэрлээр
Газар дэлхийг гийгүүлсээр
Гадаад далайг туулж
Галавын орныг гэрэлтүүлэв
Урин далайн оронд
Улаан туяа соёрхож
Усан ордны амьтад
Учралт жаргалыг эдлэв.
Октябрийн хувьсгал /С.Буяннэмэх/
79
Октябрийн хувьсгалын их өдөр
Хүн төрөлхтний шинэ замыг нээсэн өдөр
Yйлдвэрчин тариачин ба улаан цэргүүд
Дайснаа дарж чадсан өдөр
Анхдугаар европын их дайн бол
Империализмын хор аюулыг таниулав
Хүн төрөлхтний цусыг урсгахад
Аврагч Октябрь гал мэт бадрав
Лениний тугийн доор хашгиран нэгдэж
Пролетарийн хувьсгалыг бүтээсний хүчээр
Империализмын анхны дайныг дарж
Хаан хөрөнгөтний харгис засгийг хувьсгав
Хөрөнгөтний ба феодалын ёс суртлыг
Yндсээр нь устган өөрчлөхийн хамт
Бөмбөрцгийн хойд дээрээс үүсгэн
Нийгэм журамт СССР улсыг тогтоов
Октябрийн хувьсгалын хөгжилт нь
Гагцхүү СССР- ийг гэрэлтүүлсэн төдий биш
Түүнчлэн дорно зүгийн дарлагдсан ардууд
Yндэсний эрх чөлөөгөө тэмцэх нь үзэгдэв
Олон жил хятад ба феодалд дарлагдсан
Монголын малчин нүүдэлчин түмэн ард
Октябрийн хувьсгалын үрээр
Өөрийн орны бүрэн эрхийг хөгжүүлэв
Октябрийн хувьсгалыг шүтсэн бүгдээр
Империализмын хорт дайныг дараад
Капитал феодалын дарлах ёсыг устган
Хүн төрөлхтний амгалант эрхийг олгоно
Улаан наран мэт Октябрийн хувьсгал
Хөрөнгөтөн ертөнцийн харанхуйг гийгүүлж
Хүн төрөлхтний үнэн замыг таниулсаар
80
Хөгжиж бадрахын туйлдаа хүрнэ.
Сүхбаатарын туг /С.Буяннэмэх/
Гайхамшигт баатрын аймшигт сум
Гамин чандруугийн зүрхэнд тусмагц
Гадаадын дайсны сүнс нь цалгиж
Дотоодын харгисын зүрх нь чичирнэ
Ардын цэргийн анхны буу
Алтан даваан дээр түн гэж
Түүний цууриа эдүгээ хүртэл
Эзэрхэгийн чихэнд нижигнэнэ
Алтан үсэгтэй улаан туг
Толгойтын даваанаас намилзахад
Жавхлант улаан гэрэл нь
Бүхий улсад туналзана
Ухаант жанжин Сүхбаатарын
Уянгат сайхан уриа нь
Анхан татсан өдрөөс нь эхлэн
Эдүгээ хүртэл дуурссаар байна
Түүний дуудсан эгшигт урианд
Түмэн ардууд эхэлж сэргээд
Түрэмгий дайсны эгц өөдөөс
Тун ч буцахгүй эрслэн жагсав
81
Эзэрхэг харгисын хөлд байсан
Буурай монголын цогтой ардыг
Эрэлхэг зоригт Сүхбаатар
Эдүгээ үед нэгтгэн дагуулж
Харанхуй засгийг хувьсгал халж
Тунгалаг эрдмийн туяаг тусгаж
Дэлхий дахины шинэ үеийн
Дээд мөрөнд тугаа хийсгэж
Арслан барсын хүчин сүртэй
Ардын хувьсгалт баатар цэргийг
Уужим их талын дундаа
Байлдаан сүрээр батлан байгуулж
Хөх тэнгэрийн хөлгийг жагсааж
Хүчит аянгын зэвсгийг барьцгааж
Ган цахилгаан хуягийг хуяглан
Ган болдын бүрээг татаж
Өргөн түмний амгалан байдал
Yндэсний хувьсгалт засаг төрийг
Yүрд батлан хамгаалж чадах
Ардын улаан цэрэг болбоос
Чин зоригт Сүхбаатарын
Чадамгай хурц бие болоод
Чанадаас ирэх дайснуудад
Чангахан хариуг өгч чадна.
Үргэлжлэн дэлгэрч байгаа үндэсний уран сайхан /С.Буяннэмэх/
Уран сайхны улс төрийн хөгжил боловсролын замыг
Уянгат хэдэн шүлгийн үгээр магтаж сайшаан өгүүлье
82
Ардын эрхт манай төр нь амар жаргалант сайхан
Ард түмэнтэй найрлан суух радио уран сайхан
Ашдын эрдэм улсын соёлыг хөгжүүлж мандуулах сайхан
Ард түмэн бид бүгдээр баясаж суух нь сайхан
Монгол улс хувьсгалт төрийг мандуулснаас нааш
Монгол хэмээх үндэсний соёлоо сэргээн хөгжүүлэх болов
Монгол хэмээх үндэсний соёл нь хөгжөөд ирэхийн хамтаар
Монголын дотор шинэ явдлууд дараалан үүсэв
Ший жүжиг, тоглоом наадам монгол маягаар тоглов
Шалгарсан сайн алдартай дуучид монгол дуугаа дуулав
Шанз хуучир дөрвөл чавхдас монгол янзаар хөдлөв
Шинэхэн янзын хувьсгалт ёсны монголын авьяас сэргэв
Холбоо шүлгүүд намираад гарах нь өөрийн хэлний монгол
Хослуулан зохиосон эгшигт дууны үг санаа нь монгол
Хойшид боловсрох соёлын зам дээр нь үндэс болох нь монгол
Хуучин ёсны азийн дундаас шинэ мандсан монгол
Олон түмэн монгол ардын идэр залуу дүү нар
Ухаан сэхээт монгол овгийн уран сайхны авьяас
Өөрийн болох монгол улсын мандаж бадрахыг хүсэж
Yндэсний эрдэм Монголын соёлыг өөд нь татахаар зорив
Энэ дор манай Монголд үндсэн соёл хөгжив
Энэ дэлхийд манай Монголын нэр алдар сэргэв
Эрдмийг хүссэн манай монголын бичгийн ардууд хуралдав
Эвдэрч хэмхэрсэн манай монгол бичиг зохиолоо сэлбэв
Шинэ ёсны шинжлэх ухаан Монгол оронд ирэв
Шалгарсан ёсны үнэн эрдмийг Монгол соёлоор угтлаа
Шилж олсон хувьсгалын журмыг монгол соёлдоо шингээж
Сэргэж боссон идэр залуу монгол бид нар суралцана
Өндөр дээрээс хүнгэнэн дуугарагч радио уран сайхан
Өөрийн хэл дээр холбоо шүлгээ өгүүлж байгаа нь сайхан
Yнэн эрдмийн чадал хүч нь үнэхээр илт сайхан
83
Yг бүрийн дуу хөгжмөөр нийтээр цэнгэх нь сайхан
Шинэхэн мандсан манай монголын үндэсний уран зохиолчид
Шилдэг сайн уран бүтээлийг өдөр өдрөөс бүтээж
Ший жүжиг, дуу хөгжим, радио бүхнээр нэвтэрч
Шимтэй сайхан эрдэм соёл нийтийн дундаа түгнэ
Түмэн ардын баясал болсон уран сайхны чуулган
Төр улсдаа чимэг болсон яруу сайхны хурим
Түгээмэл нийтийн хөгжил болсон үндэсний эрдэм соёл
Түвшин энх түмэн ардын утга уянгын хөгжим
Энэ бүхнийг сонсож суугаа олон түмэн та бүхэн
Энэ улсын хайрт болсон малчин нүүдэлчин ардууд
Энэ цагаас эрдэм ухаанд яаран хичээн сурцгааж
Энэ мэтээр үүрд баясан хөгжиж боловсрох нь хэрэгтэй
Манай улсын нам засгийн гавьяат хэрэг олон байна
Малчин нүүдэлчин монгол ардууд даанч мэдэлгүй яахав
Мандаж байгаа манай ардыг гагцхүү занадаг дайсан
Мартаж болохгүй хажуу талд хардаж муулсаар байна
Муулав, муулав, хардав, хардав яаж ч чадна тэд нар
Манай ёс, манай эрдэм үнэний үндэс мөн
Мандуулж байгаа үндсэн соёлоо түргэн түргэнээр
Машид хурц уран сайхнаар чимэн мандуулж хөгжүүлж чадъя.
Баяртай гэж би яахин хэлж чадна... /Ж.Болд-Эрдэнэ/
Баяртай гэж би яахин хэлж чадна
Би хэзээ ч, бүр хэзээ ч хэлэхгүй
Элгэн хайртай бүхнээсээ саллаа гэвч
Энэ үггүйгээр л би явна
Намрын тал шаргал өвсөөр халиурч
Навч цэцэг гандан гундан унасаар
Эргэцүүлэн бодох бодлоос минь хурднаар
84
Эргэж ирэхгүйгээр аяархан буцаж байна
Үүргэлсэн юм шиг бүхий орчин дүнсгэр
Үдшийн гэгээ ч цаанаа л нэг нуумгай
Уйлж явааг минь бусдаас нуух гэв үү
Усан бороо л хаа нэг дусагнах юм даа
Монголын намар...Үгээрч хэлэмгүй
Морьдын явдал ч зөөлөрч гишгэнэ
Үлгэрийн төгсгөл шиг жаргалтайн дэлгэр байхад
Үдэш болтол би юуг хүлээн санааширна...
Баяртай гэж би яахин хэлж чадна
Би хэзээ ч, бүр хэзээ ч хэлэхгүй
Элгэн хайртай бүхнээсээ саллаа гэвч
Энэ үггүйгээр л би явна
Одож буй үрэгдэж буй юм бүхэн учиртай... /Ж.Болд-Эрдэнэ/
Одож буй үрэгдэж буй юм бүхэн учиртай
Олон олон жилийн хойно эргэж ирэх гэж
Огт өөр дүрсээр дамжин дамжсаар
Одоогийн энэ төрхөндөө эргэж төрдөг юм
Одож буй үрэгдэж буй юм бүхэн учиртай
Жирийн бус учрал гэж орчлонд байдаггүй
Жил сар амьдрал туршаа танилгүй өнгөрөвч
Өвс ногоо болон зэрэгцэж ургахын цагтаа
Өвлийн цасан дор бие биесээ дэрлэдэг юм
Жирийн бус учрал гэж орчлонд байдаггүй
Сар одод мянга мянган жил ажигладаг юм
Сац тэнд цацардаггүй гэгээ, харагддагүй одод байдаг
Хөшөө чулуу, ургаа модод, хүмүүн явдал аль аль нь
Хөх тэнгэрийн дор өөрө өөрийн хугацаатай байдаг
85
Сар одод мянга мянган жил ажигладаг юм
Нэгэн үүрний шоргоолж хүртэл өөрсдийн гарагтай байдаг
Нэлмэгэр хөх хөвчийг тэдэнд өвс ногоо орлодог
Оройд нь хүрч чадсан хар ногоон халгай
Орчлонгийн оргил болж тэдэнд санагддаг
Нэгэн үүрний шоргоолж хүртэл өөрсдийн гарагтай байдаг
Уулын шоргоолж, модны шоргоолж харь гарагийнхан нь байдаг
Учрал тэдний хувьд бас л сураг таавар байдаг
Давтамжийн түм түмэн хувирал хумхын тоосноос
Далай их дэлхий хүртэл хэн нэгний хэвлий юм шүү
Одож буй үрэгдэж буй юм бүхэн учиртай (1989)
Хорвоод би яах гэж ирлээ дээ... /Ж.Болд-Эрдэнэ/
Хорвоод би яах гэж ирлээ дээ
Хоосорсон төгөлд минь ямар шувууд сууж
Шидэт лимбээр хэн тэднийг бүжиглүүлж
Сэтгэл зүрхэнд минь хэн тахил өргөх юм
Омогт эзлэгдсэн миний арчаагүй эдлэнд
Орой үдшээр хаа нэгхэн хүмүүс ирэхдээ
Хамгийн сүүлчийн, бүр өөртөө зохиосон үнэнээр
Хар цайнд бүр шавхаж хийсэн халбагахан чихрээр
Энгүй их хүндэтгэл болгон надад ёсорхоод
Эцэс төгсгөлгүйд аяархан уусан одно
Энд би яах гэж ирлээ дээ
Итгэлийн зулаа жаахан хөдөлгөвөл бөхөөчих гээд
Эзгүйрсэн төгөлдөө ганц биеэр тарчлах
Эрлэгийн зарлигаар юунд намайг шийитгэв ээ
Энд би яах гэж ирлээ дээ
86
Чинагш юм бүхэн улирч одно... /Ж.Болд-Эрдэнэ/
Чинагш юм бүхэн улирч одно
Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно
Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно
Нарыг зүглэсэн түм түмэн усны модон хорхой
Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй гэж нэрлэнэ
Намрын царманд зогсох марал бугын нүдэнд
Магадгүй ямархан гунигаар нулимс цийлэлзэнэ
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно
Ижий минь талын хаяа руу алсарч одно
Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно
Ээжийн загсаасан өрөм шиг шаргал саран
Энгэр тойрмын хоромсогтой сум шиг хэдэн зэгсэнд хононо
Эргийн хайргаа зөөлөн зөөлөн илбэж
Эртний домгоо Хэрлэн мөрөн минь шивнэнэ
Чинагш юм бүхэн улирч одно
Цасан ширхэгэүүд одны гялгараас чимхэж одно
Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно
Эх нутагтаа үлдээх гэрээс /Ж.Болд-Эрдэнэ/
Уйтай агаад битүүлэг анир орхиод
Улиасны навчис цаг бусаар гандлаа
Ургамал хүртэл шаралж амжилгүй хөлдөх
Угтаа надад хамгаас гунигтай байна
Хөлдөж хүрэнтсэн энэ л навчсын шаналан
Хөх тэнгэртээ далдуур бишрэх сүслэн
Эх орноо аргадсан дууны чинь энэлэн
87
Эцсийн өдөр нүгэл буяныг маань шүүг ээ!
Төрсөн үр нь эхдээ муухай харагддаггүй
Түмнээ хуурах сэтгэл өвөрлөж болдоггүй
Дээрх хүн суудлаа олохгүй будилвал
Доорх хүн гүйдлээ олдоггүй нь эртний үг ээ!
Айл хүний амь нэгээ гэж сургадаг
Ах дүүгийн хол нь дээр гэж хэлдэг
Гөлгийг хүн зодож тэжээвэл ярдаг болдог
Гүдэс муйхраар хорвоог туулах нь амьтны явдал аа
Хан уулсынхаа мөнх тэргүүнд биширч явснаас
Ханцуйд нь шургалах харийн салхинд сүсэлж үзсэнгүй
Эцэг дээдсийнхээ ёс заншилд биширч явснаас
Эрхт түшмэдийн суудал зэрэгт арсаж шүтсэнгүй
Хүний цустай манай зүстэйчүүлийн засаглалд
Хүнд сурталтан, хүлцэнгүй номхчуулын дунд
Хүрэн нүүртэй зэвхийнүүд, шорон эрүүлжүүлэхийн хараанд
Хүү чинь болсон азгүй найрагч амьдарлаа
Үлдэхээрээ үлдэх эх орон-ижий минь
Өвсний чинь үндэс, шувуудын чинь жиргээнд би шингэлээ
Үгний минь үнэн, үсний минь цагааныг
Өөр хэнээр ч бус, та л өөрөө шүүгээрэй
Эх Монгол нутаг минь ээ!
Би /Д.Болдхуяг/
Өндөр сансар огторгуй хязгааргүй уудам атлаа
Үймэгч орчлонд хугацаагүй юм гэж нэгээхэн бээр ч үгүй
Өнөөдөр хүн, маргааш чандар, нөгөөдөр цэцэг болоод
Үлэмж олон жил салхинд хувилан тэнэж явахад
Дарга цэрэг хоёр нэг жалгын ногоо болж
88
Дайсагнаж явсан улс нэг хадагны мяндас болж
Хагацаж одсон амраг хос нэг цэцгийн дэлбээ болж
Ханагар орчлонг цогцлоох гэж өнгө дүрсээ хувилгах юм
Сансар хэдий уужим ч гараг эрхсээс бүтдэг
Саруул дэлхий үгүй бол хорвоо яаж байх вэ
Сайхан бүсгүй үгүй бол шүлэг найраг төрөхгүй,
Саам хэрэв үгүй бол айраг исэхгүйтэй адил юм
Дэлхий хэдий уудам ч хумхийн тоосноос бүтдэг
Дэрний чулуу хийгээд, нулимсан дуслаар дутдаг
Дээр хөхрөгч тэнгэрээсээ эмгэн тас ойчлоо ч
Дэвэх жигүүрийн өд нь мэргэн сумны сөд болдог
Эх нутгаа гүйх ах дүү үрээний сүүл
Элгэнд мэгших хуурын хос чавхдас болдог
Эрхэс ойчтол янцагаах эрмэг азаргын дэл
Эзэнт төрийн цагаан сүлдний гөхөл болдог
Бүрдүүлж буй эгэл хэсгүүдийн нэг нь би учраас
Бүхэл сансар хорвоо надгүйгээр байж үл чадна
Намайг үгүйсэн бол нар ч мандахгүй
Нарийн шүтэлцээтэй нэг л цогц доо орчлон бид хоёр чинь
Өөр хоорондоо нөхцөлдөн байж хорвоог бүтээсэн болохоор
Өнгийн цэцэг, өвлийн цасыг өөрийн бие гэж итгээрэй
Ялаа алахыг тэвчдэггүйн учир би өөрийгөө хөнөөх дургүйд байдаг
Ядарсан хүнд өглөгчийн учир би төрсөн биедээ хайртайд байдаг
Болд төмөр галын элчинд уяран хайлдаг
Бодол сэтгэл ганц үгэнд уясан гэсдэг
Хорсож явдаг хүндээ тус болохын амтыг мэдэх үү
Хорвоод хүн болохын утга учир энэ юм шүү
Биесээ хайрлах гэдэг өөрийгөө хайрлахын нэр мөн
Билгүүн орчлон чамаар л дутахыг үргэлж санаарай
Үүнийг унших чи бол би гэдгийг мэдэх үү
Үймүүлж явсан шүлэгч хүү чи гэдгээ мэдэх үү
Би алтан нар билээ
89
Би аав ээж чинь билээ
Надгүйгээр чи яахан орших билээ
Чамгүйгээр би яахан тогтнох билээ
Мөргөлчин эмгэн /Д.Болдхуяг/
Цастын орны өнгө санчиганд нь хувилж
Цагираг татсан нүдэнд нь усан гуниг үдэлж
Цаг нарны урсгалд бөгтийтөл дарагдсан
Цайлган гэж жигтэйхэн майжиг хөх эмгэн
Арван хүүхдийнхээ заяаг бурханд даатгаж
Аврал хийгээд бурууллын аль алинд нь мэлмэрүүлж
Хэрэгтэй хэрэггүй хоёрт элгээ эмтэлж цөхөрсөөр
Хээрийн ганц хайлаас шиг уймраа болсныг чинь мэднэ
Атга будаагаа тагтаа болгонд хүргэх гэж
Аль өглөөгүүр Гандангийн дэнжээ эргэдэг
Амьтан хүнд элдвийн ном уншуулж
Арц рашаан залдаг ажил ихтэй эмгэн
Зулын гол имэрч өдөр өнгөрөөх
Зуугийн гол дуганд өргөл өгөх
Хүрдний гол элээж насыг барах
Хүрэн голоо тасартал бурханд сүжрэх
Үеийн хөгшдийг ганц нэгээр явчихаар нь
Үнэний хатууг зөөллөж маанийн ерөөл авахуулдаг
Үр цагаан номын ганц үсэг танихгүй ч
Үзсэн дуулсан хийгээд үйл урласан нь арвин
Цай сүүнийхээ дээжээр сүмийн ганжир угааж
Цацлын модон халбагаар өглөөг даллан авчрах
90
Цан сэлнэн шиг цангинасан дуутай
Цагаан сэтгэлт өр нимгэн буурал аа
Насан дээр гарлаа гэж учиган шаглаа чилээсэн ч
Намар намрын Хайлангаа тасдаж үзээгүй мөргөлчин
Наран доогуур буцах шувууд ганганан гунганан одоход
Наминчлан зогсоод ганц эмгэн уйлан уйлан үлддэг
Үйлийн үртэй сэтгэл /Д.Болдхуяг/
Ханьтай бүсгүйг бодохоор хө
Хар л нүд минь уйтгартай
Үртэй бүсгүйг санахаар хө
Үрэл нүд минь нулимстай
Үнэнээр явж болдоггүй
Үлэмж самуун хорвоо шүү
Үймүүлж явахаас өөрцгүй
Үйлийн үртэй сэтгэл шүү
Алиахан занг нь бодохоор хө
Арынх нь уулс будантай
Алагхан нүдийг нь санахаар хө
Амрагхан сэтгэл минь уйтай
Үнэнээр явж болдоггүй
Үлэмж самуун хорвоо шүү
Үймүүлж явахаас өөрцгүй
Үйлийн үртэй сэтгэл шүү
Хонгор намрын навч нь хө
Хормой эмжээд уналаа даа
Ховорхон аашийг нь бодохоор хө
Хорьж сэтгэлээ дийлэх үү дээ
91
Би хувьтай хүн /С.Базарсад/
Хувьсгал ээж хоёроо залуу байхад
Хувьтай би хорвоод төржээ
Хувьсгалын наранд улс орон
Хуучин хувцсаа сольж байхад
Ильичийн наранд шинэ Монгол
Ирээдүйн сайхнаа шулуудах үед
Хувьсгал ээж хоёроо залуу байхад
Хувьтай би хорвоод төржээ
Бурангуйг орхиж, дарлалыг устгах
Буцалсан тэмцлийн илчинд дулаацаж
Ялалтын уухайн сүрийг сонсож
Ялагчдын царайг нүдээр үзэх
Өдөр шөнө хоёрын зааг дээр
Өнөд мандах ялалтын эхэн дээр
Ээж хувьсгал хоёроо залуу байхад
Энэ дэлхийд би мэндэлжээ
Хорвоод тогтсон шударга нийгмийн
Хоёр дахь орны иргэн нь болж
Эх нутгийнхаа цэнгэлийн эхийг
Энэхэн насандаа үзэн баясаж
Хөрөнгөт нийгмийг алгасан харайсан
Хөдөлмөр тэмцэлд хүчээ өгсөн
Алдартай үед амьдарч яваа
Азтай түмний нэг нь би юм.
1970 он
92
Бодол /Б.Бэгзсүрэн/
Байгалийн урьхан хаврын цаг
Баян хангайн ногоо соёолж
Навч цэцэг амилан бултайгаад
Нарны илч дулааран ахуйд
Хүйтэн өвлийн догшин дүр
Хүний сэтгэл санаанаас
Хаврын сэвэлзэх салхитай цуг
Хачин сэмхнээр хийсэн байдаг ажээ.
Амьдралын хүндийг даван туулж
Ашдын жаргалд хүрсэн хүн
Гунигт амьдралын баларшгүй мөрөө
Гутран дурссаар насыг бардаггүй
Жаргалтай хоног золгох тутам
Жам дагуу мартан мартсаар
Сэтгэл зүрхний гуниг нь
Сэмрэн сэмэрсээр хийсэн байдаг ажээ.
1969 он
Залуу нас /Б.Бэгзсүрэн/
Аавын гараас гарч
Агтын дөрөөнд хүрэх
Арван таван нас
Асаасан гал шиг агаад
Yргэлж тийм явахыг
Yлгэр туужид зөгнөдөг
Эр хүн болохын эх нь
Энэ л үес эхэлдээг
93
Ай хонгор залуу нас
Ахиж ирэхгүй залуу нас
Ухаант хүний сэтгэлд
Унтаршгүй мөнхрөх залуу нас.
Yерхлийн итгэлээс үндэслэж
Дурлалын галд дулаацах
Дуулж ханашгүй залуу нас
Дурлалд бүсгүй шиг агаад
Yргэлж тийм явахыг
Yлгэр туужид зөгнөдөг
Аавын голомтыг бадраах
Амьдрал тэндээс эхэлдэг
Ай халуун залуу нас
Ахиж ирэхгүй залуу нас
Ухаант хүний маргаашийг
Угтан авч ирэх залуу нас
Оюутны ширээнээс босож
Оноосон ажлаа эхлэх
Хорин таван нас
Хорвоогийн өглөө шиг агаад
Yргэлж тийм явахыг
Yлгэр туужид зөгнөдөг
Амьдралдаа юу бүтээхийн
Амжилт тэндээс эхэлдээг
Ай халуун залуу нас
Ахиж ирэхгүй залуу нас
Ухаант хүний хөдөлмөртэй
Уралдаж өнгөрөх залуу нас.
1969 он
Оч /Б.Бэгзсүрэн/
Цагаан тал, цагаан тал
Цасан шуурга хуйларна
Цасан шуурга довтолж
Цагаан тал хуйларна.
94
Урагшаа довтлох салхитай
Гулсах цас уралдана
Уул толгод нэлдээ
Уралдан хөдлөх шиг санагдана
Уулын оройгоор шүнгэнэж
Уургын үзүүрт исгэрсэн
Өвлийн энэ шуурганаа
Өргөн дэлхий хөдөлж
Ургаа олон хайлс ч
Уруудах шинжтэй ганхалзана.
Өвлийн энэ шуурга
Өргөн дэлхийг хөдөлгөж
Өөртөө тохиолдсон бүхнийг
Өртсөн зүг шилбүүрдэвч
Манарах шуургыг сөрөн
Малчин эрс довтолгож
Аргамаг хүлгийн согсоо нь
Ар тийшээ сэрвэлзэн
Малчин эзэн нь өөрөө
Малгай сөхөн дэрвүүлсэн нь
Амьсгал давхцам шуурган дунд
Асаасан галын бяцхан оч
Уруугаа биш өөдөө сөрөөд
Улалзаж явах шиг санагдана
Тал /Б.Бэгзсүрэн/
Тэнгэрийн хаяа
Тэртээ тэнд цэнхэртэж
Тэрний тэнд
Сонин зэрэглээ сүмбэрлээд
Сэрүүн салхи
Зөөлөн аясаар илбэж
Сэмжин үүлс
Цэнхэр огторгуйд хөвөлзөнө
Ай хөө тал гэдэг үнэхээр сайхан юм
Тайван эрийн сэтгэл шиг тэнүүхэн юм
95
Нарийн өвс
Дөрөө шүүрэн суялзаж
Гэрийн орой
Хотгор дундаас цухуйгаад
Ханагар талын
Халиурсан их ургацанд
Хариулсан малын
Сэрвээ нуруу нь гөвөлзөнө
Ай хөө тал гэдэг үнэхээр сайхан юм
Таван өнгийн гоц нэгэн үзэмж юм
Yер цас
Хэдийд орохоо илтгэж
Yүлэн түрүүч
Yдийн газраас цухуйдаг
Аяны тэмээ
Даваа давах зүдрэлгүй
Автын жолооч
Хурд саах учралгүй
Ай хөө тал гэдэг үнэхээр сайхан юм
Тайван эрийн сэтгэл шиг тэнүүхэн юм
Түүн шиг юмаа /Б.Бэгзсүрэн/
Наран мандана, саран мэлтийнэ
Навч найгана, цэцэг ганхана
Хорвоо дэлхий сайхан юмаа
Хосгүй чи минь түүн шиг юмаа
Уулс сүмбэрлэнэ, тал цэлийнэ
Ус туналзана, модод шуугина.
Хорвоо дэлхий тэгш юмаа
Хосгүй чи минь түүн шиг юмаа.
96
Тэнгэр дуниаран дэлхийг ширтэнэ
Тэлгүүн салхи зөөлөн илбэнэ
Хорвоо дэлхий сайхан юмаа
Хосгүй чи минь түүн шиг юмаа.
1969 он
Адёша /Д.Бямбаа/
Хөшөөг амьд юм шиг хийж чадсаныг гайхмаар
Хөөрхөн жаалхан цэргийн дүрийг хараад баймаар
Хөл доорхи уул нь болоод өргөж эвийлмээр
Хөгжүүн хот Половдив болоод үргэлж энхрийлмээр
Уулан дээрх энэ хөшөө баатар эх зоригтных
Уг алдры нь хэл гэвэл бахдам их зөвлөлтийнх
Уяран хайлж урласан хүмүүс нь Болгарынх
Утга учирт нь автаад уйлсан би монголынх
Өөрийн нь алдар нэр, хэн байсныг бүү мэд
Өргөсөн нэр нь Алёша гэдэг нь бүхэнд тод
Өөдөөс минь явсаар ирлээ, бүр дэргэд
Өөрийн дүү шиг үнсье гэтэл, тэр хол үүлэнд
Малгай бүс хоёрт нь таван хошуу товгор
Магад ялах итгэлтэй зоригт нүд нь торомгор
Манлайд нь яваа цогтой дайчны нуруу тэнэгэр
Магнайд нь гийх золтой баярын бодол дэлгэр
Атганд нь бараг томдсон автомат зэхээстэй
97
Алуурчныг бардам хядах сум нь эгнээстэй
Хөлөөрөө, дайсныг сунатал өшиглөсөн шинжтэй
Хүчээрээ, хортныг сөнөтөл дарсан янзтай
Татсан нум хөмсгөн дээр малгай нь хэлтгий
«Тайван цаг ирнэ» гэсэн мөрөөдөл нь илэрхий
Тэгшхэн мөрөнд нь шүргэн шүргэх үүл сэмэрхий
Тэртээ өндөрт баатар хүүгийн дүр нь эрэмгий
Үнэнч дайчны зүрх цохилоостойн билэгдэл
Өлмий дороос нь тунгалаг булаг урсмал!
Үүрд мөнхжих алдры нь өргөсөн бишрэл
Үүгээр ирсэн бүхэнд Алёшаг бодох дурсгал!
Ай хөөрхий, бага жаалхан Алёша минь дээ
Алс холын монголд ах дүү чинь бий дээ
Заяанаасаа тэр л ууланд мөнх ургасан гэлтэй
Зайсан толгойн оргилд цэргийн хөшөө сүртэй!
Алдар нар нь хэн байсныг бид мэдэхгүй
Алёша гэхэд буруу гэж хэн ч мэтгэхгүй
Аз жаргал авралцсаны нь огтхон ч мартахгүй
Ачтай тийм Алёша олон гэдэгт маргахгүй.
Удамт баатрын зүрх цохилоостойн билэгдэл
Утаагүй улаан гал монгол тулганд асмал!
Урагшаа гэж тэмүүлсэн хүслийн нь биелэл
Уулын орой дайчин туг нь мандмал!
Тэрслүү дайсныг хиар цохисон газар бүрд
Тэнд эндхийн хот тосгон талбай бүхэнд
Ачийг нь бодсон урчууд аль л ухаанаа зарсан
Амийг нь гээхгүй гэсэндээ амьд юм шиг хийсэн
«Нэргүй баатруудын» хөшөөнд бөхийж хүндлэхдээ
Нээрээ эд чинь Алёша гэж бүгдийг нь нэрлэхдээ
«Зөвлөлтийн» гэсэн нэгэн овогтойд нь бахархдаг
«Баатрууд» гэсэн нийтлэг алдартайд нь баясдаг.
98
Амьдай /Д.Бямбаа/
Нэр нэгтэй олон сайхан амьдай нар
Нөр хичээнгүй ажилч эрхэм анд нар
Эх орны дуудлаганд чих нэгтэй байдаг юм
Их бүтээлийн замд чиг нэгтэй явдаг юм
Саятан жолооч баатрын машин дээр ч
Шатрын мастер эмэгтэйн ширээн дээр ч
Олны танил туужич зохиолчийн номон дээр ч
Онош алддаггүй эмчийн тамган дээр ч
Амьдайнхаа нэрийг хараад би баярлаж
Алдар хүндийг нь бишрэх сэтгэл төрөх юм
Ард түмэндээ хүч ухаанаа зориулдаг
Ажилсаг хүмүүстэй амьдай байхыг хүсэх юм
Дуудвал нэр нэг - амьдай байж
Дугтарвал хүч нэг - аварга болж
Дуулбал хоолой нэг - аялгуу нэмж
Дундаа бид нэг нэртэйдээ баясах юм
Хайрлан санах эх орон нэгийг учир
Хаана ч явсан монгол гэвэл аан? гэх
Хачин сонор чих нэгтэй төрснөө бодоход
Халуун элгэн монгол хүн бүр амьдай юм.
Эрх жаргалтай хүн ардын мянган нэр
Их бүтээлийн цол чимэгтэй мөнх нэр
Энэ л олон амьдайн нэр - миний нэр
Эндэлгүй сахих ариун алдар - Монголын нэр
99
Орхон охин хоёр /Д.Бямбаа/
Хундан улаан үүрийн туяанаар Орхоны эрэгт
Хувин барьсан охин инээн баяссаар ирлээ
Хувь заяа нэгийн учир Орхон охин хоёр
Хуучин, шинийн тухай ингэж ярилцахыг сонслоо.
Охин хэлрүүн:
Орхон ээж минь Та Түшээ гүн цолтой
Олон мянганы газар урсах зам холтой
Оргил хангайн бэл, энх талдаа ачтай
Орон нутгаа хайрлах энэ бие минь азтай
Хамгийн сайхан дуунд ээж хэмээн дуурсавч
Харин Таны зэрэг цол юунд эс нэмэгдэв?
Орхон хэлрүүн:
Дайн тулааны үед үрс юугаан хамгаалсан гэж
Дайсны цэргийн урдуур эрс ширүүн урссан гэж
Дайллага тахилга хийж, тийм цол хайрласан юм
Далан лангийн ембүү тэртээ эргээс хаялсан юм
Өгсөн цол нь харин, язгууртны хэргэм байлаа
Өргөсөн мөнгө нь хайран, ядуусын хөрөнгө байлаа
Түшээ гүн цолтойдоо бахархаад байх юм байдаггүй
Түмний ээж гэгдсэндээ баясаад баясаад бардаггүй
Айхтар үерлэж би, эрэг саваан халиагүй
Алдар горилж би, зэрэг нэмэхийг хүсээгүй.
Охин хэлрүүн:
Хөндий дүүрэн тариаланг ханатал нь усалж
100