More Related Content
PPTX
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нь PPTX
багшийн харилцаа, арга зүй сурагчийн сурах хүсэлд нөлөөлөх PPTX
багшлахуйн менежмент "Онолын удиртгал" DOCX
ODP
PPSX
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас PPTX
PPTX
What's hot
PPTX
PDF
“БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ” PPTX
DOCX
PPTX
DOCX
PPTX
Ардын уламжлалт тоглоомоор хүүхдийг хэл яриаг хөгжүүлэх нь DOCX
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан DOCX
PPTX
ёс зүй нийгмийн хариуцлага DOCX
PDF
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль DOCX
DOCX
монгол ардын зүйр цэцэн үгс PPTX
PPTX
оньсого таацгаая-давтлага DOCX
PPTX
DOCX
PPTX
гурвалжин ба түүний чанар Viewers also liked
DOCX
DOCX
PDF
DOCX
DOCX
PPTX
PDF
DOCX
ODT
PDF
PDF
PPTX
ODT
PDF
PDF
ODP
PDF
DOCX
O.dashbalbar tenger shig bai PDF
монгол хэл хэрэглэгдэхүүн PDF
Similar to Hereglegdehuun 1
DOC
DOCX
DOCX
DOCX
DOCX
DOCX
DOCX
DOCX
Сүмтэй будрын чулуу шүлгийн ном DOCX
ODT
DOCX
PDF
PDF
PPTX
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг PPT
ODP
PPTX
PPTX
PPTX
PPTX
More from tsendee_okok
DOCX
PPTX
хөгжмийн урсгал чиглэлүүд болон хөгжмийн зохиолчид хулан PPT
ODP
PPTX
ODS
ODS
PPTX
PPTX
ODP
PPTX
ODP
ODP
PPTX
ODT
ODP
ODP
PPTX
ODP
ODP
Hereglegdehuun 1
- 1.
Үг. Г. Баярмөнх Ая. С.Ганчимэг
Багшийн алдар
Авъяас билгийн нууцыг нээж
Ажиллах урлахын үйлэнд сургасан
Алтан гартай ариун дээд
Ардын багш миний багшаа
Урлах соёлын үрийг тарьж
Урлах бүтээхийн алдрыг өргөсөн
Урам тэтгэх ухаан дээд
Уран багш миний багшаа
Эрдэм оюуны шимийг ухааруулж
Эрин зууны хөгжилд хөтөлсөн
Энгүй ачит эрхэм дээдээ
Эрдэмт багш миний багшаа
Оньсон эрдмийн түлхүүр атгуулж
Оргилох амьдралын замыг заасан
Онцгой гавьяат оройн дээд
Олны багш миний багшаа
- 2.
Үг. Ая. Г. Эрдэнэчулуун
Багш танаа
Ээжээс минь өөрцгүй таныхаа
Энгэрт нь бүлээцэж явна даа
Эргэх хорвоогийн хүрдэндээ
Таньдаа эрхэлж явна даа
Ай миний ачтан, ачтай багшаа
Охин чинь...Уйлж дуулж л явна даа
Аавааөс минь өөрцгүй таныхаа
Асрсмжинд дулаацаж явна даа
Алаг хорвоогийн хүрдэнд
Таныгаа л хайрлаж явна даа
Ай миний ачтан, ачтай багшаа
Хүү чинь...Ухаарч томоожиж явна даа
Хангай шиг түшигтэй таныхаа
Халамжинд дулаацаж явна даа
Хатуу хорвоогийн хүрдэнд
Тандаа л ээнэгшиж явна даа
Ай миний ачтан, ачтай багшаа
Шавь нар чинь...Хайрлан хүндэлж явна
даа
- 3.
Үг. Б. Бадрал Ая. Т. Түвшинтөр
Монгол гэр
Зээр нь хуйлрах тал нутагт
Зэрэглээнд умбах монгол гэрүүд
Тарааж тавьсан тана шиг
Талдаа цайрах монгол гэрүүд
Хэний ч ордноос илүү
Хээнцэр ганган монгол гэрүүд
Эртний үеэс улам жлалтай
Эцгийн минь голомт монгол
гэрүүд
Зун нь зусаж намар нь нүүдэллэдэг
Өвөлдөө тухлаж хавар нь сэлгэдэг
Цагийн аясаар нүүдэллэж болдог
Цагаан асар монгол гэр минь
Хэний ч ордноос илүү
Хээнцэр ганган монгол гэрүүд
Эртний үеэс улам жлалтай
Эцгийн минь голомт монгол
гэрүүд
- 4.
Үг. Д. Пашка Ая. Т. СэрОд
Нутгийн уулс, ээж хоёр минь
Энгэр дүүрэн цэцэг нь алагласан
Эрдэнийн өнгөтэй Хайрхан уул минь
Эгшин бүрийд үрдээн дээдэлсэн
Элбэрлийн далай сайхан ээжий минь
Дэлгэрхэн буянтай ээжийнхээ хайранд
Дэндүү чиг эрхэлж өссөн болохоороо
Дэгдээхий насаа өгсөн нутагтаа би
Дэгдээд очмоор санагдах юм даа
бодогдох юм даа
Тоглож өссөн чулуу нь хүртэл
Тодхон харагдах буурал уулс минь
Томоо суугаагүй насны минь энэхэнд
Тойглож өсгөсөн ухаант ээжий минь
Дахилт
Ханхар өврөө ноолуулж өсгөсөн
Хан уул шиг буурал уулс минь
Хат суугаагүй насны минь энэхэнд
Хайрлаж өсгөсөн ухаант ээжий минь
Дахилт
- 5.
Үг. О.Сандуй Ая. Б.Цэвээнсүрэн
Дөрвөн цагийн вальс
Урин хаврын цэнхэрхэн вальс
Ургаж дэлгэрээд яргуй бүжнэ
Нутгаа санасан шувууд шувууд ирэхээр
Нууцхан догдлоод найзууд бүжнэ
Ля ля ля ля ля ля цэнхэрхэн вальс
Хүж дэлхийн яруухан вальс вальс
Ля ля ля цэнхэрхэн вальс
Хүүхэд бидний намуухан вальс
Дэлгэр зуны налгархан вальс
Дэнжээ дүүрээд цэцэгс бүжнэ
Нартай борооны өнгө өнгийн солонгоор
Наадан баясаад найзууд бүжнэ
Дахилт
Аялгуут намрын шаргалхан вальс
Зэллэж буцаад шувууд бүжнэ
Алтан навчис анхны анхны цаснаар
Аялан дуулаад бид бүжнэ
Дахилт
- 6.
Үг. А.Доржсүрэн Ая Г.Бирваа
Нэг ангийнхан
Хонх жингэнэх дуугаар
Хорь гучуулаа бужигнаад
Хонгор бага насандаа
Хосгүй үерхлээр ижилдсэн
Нэг айлын хүүхэд шиг
Нэг ангийн бид нар
Сайн үйлсийг бүтээх
Санаа зорилго нэгтэй
Нэг ангийн бид нар
Санаа зорилго нэгтэй
Үе тэнгийн охидтой
Үймж шуугиж явахдаа
Шоглож өдмөөр санагддаг
Тоглож өхөөрдмөөр бодогддог
Зүс царай ижилхэн ч
Зүрх сэтгэл ариухан
Найз олон нөхдөө
Насан туршдаа
мартахгүй
- 7.
Үг. Ая.Хуушаан
Босоо заяатай монгол
Унаган зуундаа балчирдаж төрсөн
Ургийн хэлхээ алтан бие минь
Уулсынхаа дундаа унаж боссон
Ухаант монголын удам шүү дээ би
Ай хө зээ хө
Ухаант монголын удам шүү дээ
би
Нүүдэл дундаа нүдээ нээсэн
Нүүрийн буяндаа нүнжиг тээсэн
Бодол холтой түмний удам
Босоо заяатай монгол шүү дээ би
Ай хө зээ хө
Босоо заяатай монгол шүү дээ би
Дэлхийн энгээр алдраа дуурсгасан
Дэлтэй сумаар бөмбөр дэлдсэн
Эгэлгүй мөнхийн эх оронтой
Эзэн Чингэсийн үр сад шүү дээ би
Ая . Өнөржаргал
- 8.
Сургуульдаа
Дэлхийг багтаасан уужим сургуульдаа
Дүрэмт хувцасааа өмсөөстэй сурагч бид нар
Дуу аяланхан багш тантай дотносон дасаад
Даамай сайхан эрдмийг тань өвөрлье бид нар
Эрдэм номын одтойхон ширээн дээр
Зүггүйхэн сэтгэлээ шавь нь уусгах гээд
Эрдэм номын одтойхон мөрийг хөөсөөр
Зулзган чинээ ухаанаа эрдэм болгоё
Сансар огторгуй шиг уудам сургуульдаа
Салхин хөлгийг хөлөглөөстэй сурагч бид нар
Эрдэмтэйхэн багш таниараа бишрээд
Эрдэнийн замын харгуй руу хөлөглөе бид нар
Дахилт
Алтанхан нэрийг минь дуудаастай сургуульдаа
Амьсгалах зүрхэндээ бахархсан сурагч бид нар
Эгнэшгүй сургаальтай багшийн эрдмийг өвлөөд
Энхрийхэн шавь нь амьдралаа чиглүүлье бид нар
Ая. Ганчимэг
- 9.
Хүсэн хүлээсэн шинэ жил
Цас мөсөөр тоглуулж
Цана чаргаар гулгуулахаар
Гацуур модоо чимэглэхээр
Ганган өвөл ирлээ ирлээ
Цасан охиноо хөтөлж
Ан амьтнаа дагуулсаар
Бэлэг үүрсэн өвгөн аав
Мөсний туйлаас ирлээ ирлээ
Хүсэн хүлээсэн цагаан өвөл
Хүүхдийн дуртай цастай өвөл
Мөрөөдөл болсон мөнгөн өвөл
Мөнхөд гэрэлтэх мөстэй өвөл
Нэг нас нэмэхээр Нэгэн жилийг уүдэхээр
Цагаан сахалт өвгөн аав Цасны туйлаас
ирлээ
Үнэтэй сургааль хайрлаж Үүрдийн жаргал
бэлэглэхээр
Мөнх настай өвгөн аав
Мөсний туйлаас ирлээ ирлээ
- 10.
Ая . Ганчимэг
Даашинз
Хүсэл мөрөөдлийн биелэл болсон
Хөөрхөн борхон шидтэй даашинз
Хүүхэд бидний харцыг булаасан
Хайртай эмээгийн оёсон даашинз
Даашинз өө миний даашинз
Дэрвэсэн цэцэгтэй ганган
даашинз
Төрсөн өдрийн чимэг болсон
Тэнгэр өнгөтэй идтэй даашинз
Найз нөхдийн сэтгэл шингэсэн
Настай эмээгийн урласан даашинз
Дахилт
Аав ээжийн хайрыг татсан
Итгэл дүүрэн гоёхон даашинз
Анд нөхдийн нүдийг баясгасан
Эмээ ээжийн бэлэглэсэн даашинз
Дахилт