Ли Бай
Агуулга
• Тан улсын уран зохиол
• Зохиолчийн товч намтар
• Зохиолчийн бүтээл
• Ном зүй
Тан улсын уран зохиол
Энэ үед яруу найраг хөгжиж, “алтан үе”-дээ хүрсэн бөгөөд яруу
найргийн хэм хэмжээ нь хорьдугаар зууны эхэн хүртэл уламжлан ирсэн.
Тан улсын үед хоёр мянга хоёр зуу гаруй яруу найрагч байсны 489000
гаруй бадаг шүлэг бүртгэгджээ. Эдгээр нь шүлгийн есөн зуун дэвтэрт байдаг
бөгөөд биеэ даасан дэвтэр гаргасан шүлэгч зургаан зуун ерэн нэг байсан
байна. Мөн энэ үед шүлгийн хэлбэр их боловсронгуй болж, дүрмээс гажсан
шүлгийг шүлэгт тооцдоггүй байв. “Тасархай бадаг”, “хэмжээт шүлэг” гэсэн
хоёр хэлбэр шинээр бий болж, цы буюу уянга, фү буюу магтаал, юэфү буюу
ардын дуу, ши буюу дуулал, тав ба долоон үгийн шүлэг зэрэг хуучин
хэлбэрүүд улам боловсрон хөгжиж байв.
Тан улсын уран зохиол
Тангийн алдарт найман найрагч гэдэг нь:
Ван Вэй, Мэн као жан, Ли бай, Дү фу, Бай зюу э, Юань жэнь, Ли шан ин, Ду
му нар юм. Хуучин Хятадын яруу найраг нь амьдралаас нилээд тасархай
сэдвийн хувьд явцуу, гол төлөв байгалийн болон гүн ухааны аястай бичигддэг,
чамин тансаг дүрслэлийг эрхэмлэдэг байсныг Ли бай, Дү фу, Бай зюу э нарын
найрагчид амьдралд ойртуулан, ард түмний зовлон зүдгүүр, нийгмийн ялгааг
дүрсэлсэн, иргэний уянгыг хөгжүүлсэн байна. Бай зюугийн дараа есдүгээр
зуун гэхэд Юань жэнь, Ли шан ин, Ду му нарын бүтээлд хувийн бодол санаа
голллох болон хээнцэр тансаг дүрслэлийг эрхэмлэх болжээ.
Намтар
“Мөнхийн найрагч” гэгддэг, Хятадын Тан
улсын үеийн шүлэгч Ли Бай (700-762) нь нэгэн үе
шилийн сайн эрстэй нийлж, нэгэн үе бясалгал
даяаны мөр ч хөөж явсан энэ сул чөлөөт иргэн
ордны дотоод зөрчилдөөнд оролцон, дэмжиж явсан
ханхүү нь улстөрийн тэмцэлд ялагдсаны улмаас
насныхаа эцэст бөглүү хязгаарт цөлөгдсөн ажээ.
Монголчууд бүр XIII зуунаас ч өмнө Ли Байг
орчуулсан хэмээн барим тавим дурдагддаг бөгөөд
1960 онд Ч.Чимид, Б.Явуухулан нар тусгай түүвэр
гаргасан байна.
Зохиолчийн бүтээл
Ли Байгийн яруу найраг
уяангалаг аясаараа их өвөрмөц бөгөөд
түүний байгалийн уянгад хятадын гоо
сайхан байгалийг бахархан, хүний
сэтгэлийн байдлыг илэрхийлсэн
шүлэг их олон.
Лу Шань уулын хүрхрээг харахад
Алсын буурал униарын тэртээ
Улбар туяа татав.
Арсгар уулыг би ширтэж
Урт хүрхрээг сонирхов.
Үүлэрхэг өндрөөс буусан хүрхрээ
Уулын хөвчийг зүсчээ.
Үзтэл, тэнгэрийн зүйдэл дорогшоо
Унасан юм шиг сунажээ.
Зохиолчийн бүтээл
“Тян Му Шань хайрханд зүүдээр зугаацсан дуулал” шүлэгтээ: байгалийн байдлыг:
Өтгөн ой, өндөр оргилоос гэнэт цочисхийн эмээв.
Үүл хөхөөс хөх, бороо орох байдалтай.
Ус тунгалгаас тунгалаг, униар татмой.
Аянга цахилгаан нижигнэрүүн.
Уул хад эвхэрнэм.
Тэнгэрийн агуйн чулуун үүд
Түүний дотроос түнгэнэн нээгдэв.
… Агаар огторгуйн гүн уудам үзүүр хязгаар үгүй.
Алтан мөнгөн мандал дэгтэрийг наран саран гийгүүлэв.
Солонгоор хувцас хийж салхиар хөлөг болгон
Цувран цуварч морилон буух үүслийн сахиулсад аа? … хэмээжээ.
“Эй Мэй Шань уулын дуулал”-д Сечуань мужид байдаг Эй Мэй Шань
уулын байдлыг дүрсэлсэн нь:
Эй Мэй Шань уулын намрын саран
тал дугуйран гэрэлтээд
Пэн Жян мөрнөө туналзан тусахуйяа
мөрний усан урсана.
Чинси горхиноос шөнө мордоод
гурван хавцлыг чиглэрүүн
Чигч үнэн авгай лав Юй Жеү орсонгүй
буй за.
Зохиолчийн бүтээл
Ли Бай хүний сэтгэлийг нарийн мэдэрдэг дууч байсны илрэл нь түүний
“Сэлүүн шөнийн бодол” шүлэг мөн. Түүнчлэн “Анд нөхрөө үдсэн нь”, “Гомдол
уярал”, “Амраг хонгорын дуулал хоёр бадаг”, “Хасын яндарын гомдол” гэх мэт
олон шүлгүүддээ хүний сэтгэлийн нандин сайхныг нээж, уйтгар гунигийг
харуулсан байдаг.
“Сэлүүн шөнийн бодол”:
Дэрэн дээрх гэгээн сарны гэрлийг
Дээрээс унасан хяруу гэж гайхаад
Дээш харж тунгалаг сарыг ширтээд
Доош харж төрсөн нутгаа санав аа
гэсэн мөрүүдэд эх нутгаасаа хол яваа хүний гуниг гансралыг илэрсэн байна.
Гомдол уярал
Ганган хүн сувдан орхиулыг эвхээд
Гансран суухад эрвээхий хөмсөг нь зангидмой
Гагц үзэхүл нүдэн зовхи нойтон
Гашуун гомдол хэний төлөө буй
“Амраг хонгорын дуулал хоёр бадаг”
Амраг хонгороо мөрөөдрүүн, бие Чан Ань хотноо буй
Алтан хашлагат худагийн ирмэг намрын хүрээлзгэнээ дуугарахуйяа
Нимгэн хяруу чив чив чихарсны өнгө жихүүн
Өнчин зул бүдэг бадаг, бодол сэтгэл гутарч
Өрүү хөшигөөр сарыг барлан хоосон санаа алдмуй.
Сайхан хүмүүн цэцэг мэт үүлэн цацагтай буй
Тэнгэр нь хөхөмдөг биндэрьяан урт огторгуй нөмөрч
Доор нь тунгалаг усны ногоон давалгаан ирэлзмүй.
Огторгуй гүн, газар хол, сүнс хүрэхүйеэ гашуун
Унтах зүүднээ учирч чадах үгүй: уул давааны бартаа.
Амраг хонгороо мөрөөдрүүн: уушиг зүрх хэмхэрвэй.
“Амраг хонгорын дуулал хоёр бадаг”
Нарны гэрэл дуусах шахаж, цэцэг утаа хавчиж
Саран гэгээн цас мэт, унтаж чадах үгүй.
Гарьдийн чихт Жоугийн ятга сайхан дуугарахаа зогсвой
Уран хажины нарийн чавхасаараа Шу-гийн чтга хөгжидмүй.
Хавтай энэ сайхан дууг уламжлах хүмүүн үгүй
Хаврын салхиныг дагалдан нисч хангай хайрханаа хүрсүгэй.
Авгай чи алс холын тэнгэрийн цагаанаа амуй,
Эртний үе жишүү нүдээр хараваа
Эдүгээ харин нулимсан булаг боловоо.
Эхнэр минь гиюүрлийг үл итгэхүл
Эгэж буцан ирсэн хойно толины дотороо үзэгтүн.
Зохиолчийн бүтээл
Түүний уран бүтээлийн дотор дарсны тухай сэдэв элбэг байдаг нь
зохиолч нийгмийн бурангуйг эсэргүүцэн дарс уун санаа сэтгэлээ тайвшруулж
байсныг харуулдаг. “Сэлүүн хүн лүүгээ ууланд архидсан нь”, “Жин Лингийн
архины мухлагаас аярласан нь”, “Сарны саруулд ганцаар согтохуй” зэрэг нь
найрагчийн ганцаардлыг маш уран илэрхийлсэн байдаг.
Сэлүүн хүн лүгээ ууланд архидсан нь
Хоёр хүн эсэргүүлэн уухуйяа уулын цэцэг дэлгэрч
Нэгэн хундага нэгэн хундагаар, бас нэг хундага
Мансууран согтоод унтмуй, би, авгай түр одоорой
Маргаашийн өдөр санаа байдул ятгаа тэврээд ирээрэй.
Сарны саруулд ганцаар согтохуй
Цэцгэн дунд өмнөө гүц дарс тавиад,
Цэнгэх нөхөд үгүйд, гагц өөртөө сөгнөв.
Дарстай хундага өргөөд, сарыг хань
татахуйд
Даруй сүүдэр минь тодроод, бидэн
гурвуул болов.
Архи балгаж сураагүй сар эв дүйгүй,
Арга үгүй сүүдэр минь л намайг дагаж
хөнтөрнө.
Сар, сүүдэр бидэн,- гэлээ ч зайгүй
Сайн нөхөд бололцоод, хаврын
шөнөжин наргив.
Намайг ая барихуйд, сар дэмнэн
намилзана.
Намайг хөгжин бүжихүйд, сүүдэр дагаж
биелнэ.
Гурвуул ийн найрлахад, амьдрал мөн ч
зугаатай.
Гуулин гүц хоосоход л зүг зүгтээ
тарцгаана.
Алс тэнгэрийн заадас дээр учрахын
болзоо товлоод,
Ахиад л би ганцаар өөрийн мөрийг
хөөнө.
Зуурхан амьдралын шүлэг
Зун дуусав,
Иймхэн богино.
Зуун жил ч
Ингээд л замхарна.
Хэзээнээс энэ тэнгэр
Хязгааргүйг олоо вэ?
Түүнээс хойш, лавтайяа,
Түмэн үе улираа вий.
Гүнжийн туг үс ч
Цал бууралтжээ,
Гүйгүүл цагийн хяруу,
Ул мөр нь энэ.
Эзэн хаан тэгээд
Залуу охидыг ажжээ,
Инээд нь луугийн дуугаар
Сая жилд цуурайтна.
Зургаан лууг бариад
Аварга модонд уях сан,
Даруй шанаган оддыг
Дарсаар дүүргээд найрлах сан.
Хагартлаа баяжих уу?
Нэрд гарах уу? За, төвөг дөө…
Харин, цаг хугацааг л
Нэг зогсоож үзэх сэн.
Хаш чулуун шатнаа
Хаш чулуун шатнаа
Шүүдэр унаад хүйтэн.
Хав харанхуй шөнө…
Торгон оймс нойтон.
Харьж гэртээ ирээд,
Болор эрихэн хөшгийг
Хааж суухуйяа, цаанаас нь
Саран нэвт гэрэлтэнэ.
Намуун шөнийн бодрол
Орны дэргэд тусах сэрүүн
сарны туяа
Огторгуйгаас унах хялмаа мэт
үзэгднэм.
Өөдөө өндийн харахуй тэнгэрт
саран гэрэлтэвч,
Өссөн нутгаа санахаас эрхгүй
толгой гудайнам.
Ном зүй
• Дэлхийн сонгомол яруу найраг. (2008). Сонгон түүвэрлэж, орчуулсан
Г.Аюурзана. УБ.
• Гурван зуун шүлэгт. (2013). Соноглт хийж, эмхэтгэсэн Г.Мэнд-Ооёо. УБ.
• Хөвсгөл,С. (2010). Дорно дахины уран зохиол (Түүхэн найрууллууд). УБ.
• Тан улсын яруу найргаас (Ли Бай, Дү Фү, Бай Зюй Й). (1998). Монгол бичгээс
крилл бичигт буулгасан С.Хөвсгөл, Д.Ариунцэцэг. УБ.

Ли Бай.pptxххххххххххххххххххххххххххххххххххх ххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххххх

  • 1.
  • 2.
    Агуулга • Тан улсынуран зохиол • Зохиолчийн товч намтар • Зохиолчийн бүтээл • Ном зүй
  • 3.
    Тан улсын уранзохиол Энэ үед яруу найраг хөгжиж, “алтан үе”-дээ хүрсэн бөгөөд яруу найргийн хэм хэмжээ нь хорьдугаар зууны эхэн хүртэл уламжлан ирсэн. Тан улсын үед хоёр мянга хоёр зуу гаруй яруу найрагч байсны 489000 гаруй бадаг шүлэг бүртгэгджээ. Эдгээр нь шүлгийн есөн зуун дэвтэрт байдаг бөгөөд биеэ даасан дэвтэр гаргасан шүлэгч зургаан зуун ерэн нэг байсан байна. Мөн энэ үед шүлгийн хэлбэр их боловсронгуй болж, дүрмээс гажсан шүлгийг шүлэгт тооцдоггүй байв. “Тасархай бадаг”, “хэмжээт шүлэг” гэсэн хоёр хэлбэр шинээр бий болж, цы буюу уянга, фү буюу магтаал, юэфү буюу ардын дуу, ши буюу дуулал, тав ба долоон үгийн шүлэг зэрэг хуучин хэлбэрүүд улам боловсрон хөгжиж байв.
  • 4.
    Тан улсын уранзохиол Тангийн алдарт найман найрагч гэдэг нь: Ван Вэй, Мэн као жан, Ли бай, Дү фу, Бай зюу э, Юань жэнь, Ли шан ин, Ду му нар юм. Хуучин Хятадын яруу найраг нь амьдралаас нилээд тасархай сэдвийн хувьд явцуу, гол төлөв байгалийн болон гүн ухааны аястай бичигддэг, чамин тансаг дүрслэлийг эрхэмлэдэг байсныг Ли бай, Дү фу, Бай зюу э нарын найрагчид амьдралд ойртуулан, ард түмний зовлон зүдгүүр, нийгмийн ялгааг дүрсэлсэн, иргэний уянгыг хөгжүүлсэн байна. Бай зюугийн дараа есдүгээр зуун гэхэд Юань жэнь, Ли шан ин, Ду му нарын бүтээлд хувийн бодол санаа голллох болон хээнцэр тансаг дүрслэлийг эрхэмлэх болжээ.
  • 5.
    Намтар “Мөнхийн найрагч” гэгддэг,Хятадын Тан улсын үеийн шүлэгч Ли Бай (700-762) нь нэгэн үе шилийн сайн эрстэй нийлж, нэгэн үе бясалгал даяаны мөр ч хөөж явсан энэ сул чөлөөт иргэн ордны дотоод зөрчилдөөнд оролцон, дэмжиж явсан ханхүү нь улстөрийн тэмцэлд ялагдсаны улмаас насныхаа эцэст бөглүү хязгаарт цөлөгдсөн ажээ. Монголчууд бүр XIII зуунаас ч өмнө Ли Байг орчуулсан хэмээн барим тавим дурдагддаг бөгөөд 1960 онд Ч.Чимид, Б.Явуухулан нар тусгай түүвэр гаргасан байна.
  • 6.
    Зохиолчийн бүтээл Ли Байгийняруу найраг уяангалаг аясаараа их өвөрмөц бөгөөд түүний байгалийн уянгад хятадын гоо сайхан байгалийг бахархан, хүний сэтгэлийн байдлыг илэрхийлсэн шүлэг их олон. Лу Шань уулын хүрхрээг харахад Алсын буурал униарын тэртээ Улбар туяа татав. Арсгар уулыг би ширтэж Урт хүрхрээг сонирхов. Үүлэрхэг өндрөөс буусан хүрхрээ Уулын хөвчийг зүсчээ. Үзтэл, тэнгэрийн зүйдэл дорогшоо Унасан юм шиг сунажээ.
  • 7.
    Зохиолчийн бүтээл “Тян МуШань хайрханд зүүдээр зугаацсан дуулал” шүлэгтээ: байгалийн байдлыг: Өтгөн ой, өндөр оргилоос гэнэт цочисхийн эмээв. Үүл хөхөөс хөх, бороо орох байдалтай. Ус тунгалгаас тунгалаг, униар татмой. Аянга цахилгаан нижигнэрүүн. Уул хад эвхэрнэм. Тэнгэрийн агуйн чулуун үүд Түүний дотроос түнгэнэн нээгдэв. … Агаар огторгуйн гүн уудам үзүүр хязгаар үгүй. Алтан мөнгөн мандал дэгтэрийг наран саран гийгүүлэв. Солонгоор хувцас хийж салхиар хөлөг болгон Цувран цуварч морилон буух үүслийн сахиулсад аа? … хэмээжээ.
  • 8.
    “Эй Мэй Шаньуулын дуулал”-д Сечуань мужид байдаг Эй Мэй Шань уулын байдлыг дүрсэлсэн нь: Эй Мэй Шань уулын намрын саран тал дугуйран гэрэлтээд Пэн Жян мөрнөө туналзан тусахуйяа мөрний усан урсана. Чинси горхиноос шөнө мордоод гурван хавцлыг чиглэрүүн Чигч үнэн авгай лав Юй Жеү орсонгүй буй за.
  • 9.
    Зохиолчийн бүтээл Ли Байхүний сэтгэлийг нарийн мэдэрдэг дууч байсны илрэл нь түүний “Сэлүүн шөнийн бодол” шүлэг мөн. Түүнчлэн “Анд нөхрөө үдсэн нь”, “Гомдол уярал”, “Амраг хонгорын дуулал хоёр бадаг”, “Хасын яндарын гомдол” гэх мэт олон шүлгүүддээ хүний сэтгэлийн нандин сайхныг нээж, уйтгар гунигийг харуулсан байдаг. “Сэлүүн шөнийн бодол”: Дэрэн дээрх гэгээн сарны гэрлийг Дээрээс унасан хяруу гэж гайхаад Дээш харж тунгалаг сарыг ширтээд Доош харж төрсөн нутгаа санав аа гэсэн мөрүүдэд эх нутгаасаа хол яваа хүний гуниг гансралыг илэрсэн байна.
  • 10.
    Гомдол уярал Ганган хүнсувдан орхиулыг эвхээд Гансран суухад эрвээхий хөмсөг нь зангидмой Гагц үзэхүл нүдэн зовхи нойтон Гашуун гомдол хэний төлөө буй
  • 11.
    “Амраг хонгорын дуулалхоёр бадаг” Амраг хонгороо мөрөөдрүүн, бие Чан Ань хотноо буй Алтан хашлагат худагийн ирмэг намрын хүрээлзгэнээ дуугарахуйяа Нимгэн хяруу чив чив чихарсны өнгө жихүүн Өнчин зул бүдэг бадаг, бодол сэтгэл гутарч Өрүү хөшигөөр сарыг барлан хоосон санаа алдмуй. Сайхан хүмүүн цэцэг мэт үүлэн цацагтай буй Тэнгэр нь хөхөмдөг биндэрьяан урт огторгуй нөмөрч Доор нь тунгалаг усны ногоон давалгаан ирэлзмүй. Огторгуй гүн, газар хол, сүнс хүрэхүйеэ гашуун Унтах зүүднээ учирч чадах үгүй: уул давааны бартаа. Амраг хонгороо мөрөөдрүүн: уушиг зүрх хэмхэрвэй.
  • 12.
    “Амраг хонгорын дуулалхоёр бадаг” Нарны гэрэл дуусах шахаж, цэцэг утаа хавчиж Саран гэгээн цас мэт, унтаж чадах үгүй. Гарьдийн чихт Жоугийн ятга сайхан дуугарахаа зогсвой Уран хажины нарийн чавхасаараа Шу-гийн чтга хөгжидмүй. Хавтай энэ сайхан дууг уламжлах хүмүүн үгүй Хаврын салхиныг дагалдан нисч хангай хайрханаа хүрсүгэй. Авгай чи алс холын тэнгэрийн цагаанаа амуй, Эртний үе жишүү нүдээр хараваа Эдүгээ харин нулимсан булаг боловоо. Эхнэр минь гиюүрлийг үл итгэхүл Эгэж буцан ирсэн хойно толины дотороо үзэгтүн.
  • 13.
    Зохиолчийн бүтээл Түүний уранбүтээлийн дотор дарсны тухай сэдэв элбэг байдаг нь зохиолч нийгмийн бурангуйг эсэргүүцэн дарс уун санаа сэтгэлээ тайвшруулж байсныг харуулдаг. “Сэлүүн хүн лүүгээ ууланд архидсан нь”, “Жин Лингийн архины мухлагаас аярласан нь”, “Сарны саруулд ганцаар согтохуй” зэрэг нь найрагчийн ганцаардлыг маш уран илэрхийлсэн байдаг. Сэлүүн хүн лүгээ ууланд архидсан нь Хоёр хүн эсэргүүлэн уухуйяа уулын цэцэг дэлгэрч Нэгэн хундага нэгэн хундагаар, бас нэг хундага Мансууран согтоод унтмуй, би, авгай түр одоорой Маргаашийн өдөр санаа байдул ятгаа тэврээд ирээрэй.
  • 14.
    Сарны саруулд ганцаарсогтохуй Цэцгэн дунд өмнөө гүц дарс тавиад, Цэнгэх нөхөд үгүйд, гагц өөртөө сөгнөв. Дарстай хундага өргөөд, сарыг хань татахуйд Даруй сүүдэр минь тодроод, бидэн гурвуул болов. Архи балгаж сураагүй сар эв дүйгүй, Арга үгүй сүүдэр минь л намайг дагаж хөнтөрнө. Сар, сүүдэр бидэн,- гэлээ ч зайгүй Сайн нөхөд бололцоод, хаврын шөнөжин наргив. Намайг ая барихуйд, сар дэмнэн намилзана. Намайг хөгжин бүжихүйд, сүүдэр дагаж биелнэ. Гурвуул ийн найрлахад, амьдрал мөн ч зугаатай. Гуулин гүц хоосоход л зүг зүгтээ тарцгаана. Алс тэнгэрийн заадас дээр учрахын болзоо товлоод, Ахиад л би ганцаар өөрийн мөрийг хөөнө.
  • 15.
    Зуурхан амьдралын шүлэг Зундуусав, Иймхэн богино. Зуун жил ч Ингээд л замхарна. Хэзээнээс энэ тэнгэр Хязгааргүйг олоо вэ? Түүнээс хойш, лавтайяа, Түмэн үе улираа вий. Гүнжийн туг үс ч Цал бууралтжээ, Гүйгүүл цагийн хяруу, Ул мөр нь энэ. Эзэн хаан тэгээд Залуу охидыг ажжээ, Инээд нь луугийн дуугаар Сая жилд цуурайтна. Зургаан лууг бариад Аварга модонд уях сан, Даруй шанаган оддыг Дарсаар дүүргээд найрлах сан. Хагартлаа баяжих уу? Нэрд гарах уу? За, төвөг дөө… Харин, цаг хугацааг л Нэг зогсоож үзэх сэн.
  • 16.
    Хаш чулуун шатнаа Хашчулуун шатнаа Шүүдэр унаад хүйтэн. Хав харанхуй шөнө… Торгон оймс нойтон. Харьж гэртээ ирээд, Болор эрихэн хөшгийг Хааж суухуйяа, цаанаас нь Саран нэвт гэрэлтэнэ. Намуун шөнийн бодрол Орны дэргэд тусах сэрүүн сарны туяа Огторгуйгаас унах хялмаа мэт үзэгднэм. Өөдөө өндийн харахуй тэнгэрт саран гэрэлтэвч, Өссөн нутгаа санахаас эрхгүй толгой гудайнам.
  • 17.
    Ном зүй • Дэлхийнсонгомол яруу найраг. (2008). Сонгон түүвэрлэж, орчуулсан Г.Аюурзана. УБ. • Гурван зуун шүлэгт. (2013). Соноглт хийж, эмхэтгэсэн Г.Мэнд-Ооёо. УБ. • Хөвсгөл,С. (2010). Дорно дахины уран зохиол (Түүхэн найрууллууд). УБ. • Тан улсын яруу найргаас (Ли Бай, Дү Фү, Бай Зюй Й). (1998). Монгол бичгээс крилл бичигт буулгасан С.Хөвсгөл, Д.Ариунцэцэг. УБ.