SlideShare a Scribd company logo
1 of 15
БТНС-II
П.Бадамцэцэг
Монголын Коммунист идеаль
хүмүүжил
Сэдвийг сонгон судлахын шалтгаан,
үндэслэл
 Хүүхэд биологийн гэхээсээ илүү нийгэм-соёлын орчин, хүчин зүйлийн нөлөөнд “хүн болон” төлөвшдөг.
Өөрөөр хэлбэл аливаа нийгэм, цаг үе болгонд хүүхдийн хүмүүжил харилцан адилгүй байж, тухайн
нийгмийн өвөрмөц онцлогийг агуулж байдаг. Тиймээс хүүхдийн хүмүүжил, түүнтэй холбогдох аливаа
асуудлыг авч үзэхдээ тэрхүү хүмүүжлийг “бий болгон, байгуулж буй” нийгэм-соёлын контекст, хүчин
зүйлийн нөлөөг онцлон судлах хэрэгтэй юм. Нөгөө талаар, өнөө үеийн хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйл
ажиллагаа, арга ухаанд тулгарч буй олон талт бэрхшээлүүдийг судалж, ойлгоход юуны түрүүнд өмнөх
үеийн нийгэм-соёлын нөлөөг судлах шаардлага байнга тулгарч байдаг. Судлагааны энэхүү хандлага
монголын өнөөгийн “шилжилтийн үеийн” хүүхдийн хүмүүжлийг ойлгож ухаарах, судлахад бүр ч их учир
холбогдолтой бөгөөд үүнд юуны түрүүнд социалист үеийн нийгэмд нам, улс төрийн байгууллагаас
удирдан хэрэгжүүлж байсан хүүхдийн хүмүүжлийн бодлого, түүний онцлогыг задлан шинжлэх
шаардлагатай.
 Монголын төр засгаас залуус хүүхдүүдийг бүхэлд нь хамран явуулсан хүмүүжлийн бодлого 1970-аад
оны сүүл 1980-аад оны эхэнд ид оргил үедээ хэрэгжиж монголын орчин үежих үйл явцад гүнзгий ул
мөрөө үлдээсэн юм. Учир нь, энэ үед МАХН нийгэм, улс төрийн бодлогод хүүхдийн боловсрол,
хүмүүжлийн асуудлыг асар их анхаарч олон төрлийн бодлого явуулж байсан бөгөөд социалист хэв
загварын хүүхдийн хүмүүжил “идеаль” буюу “үлгэр жишээ” хүүхдийн дүр төрх бүрэн төлөвшиж
нийгмийн бодлогын салшгүй нэг хэсэ болжээ. Социалист нийгмийн “идеаль” хүүхдээр дамжуулан
тухайн үед социалист идеаль хэв загварын хүмүүжил юу гэж ойлгож байсан болохыг тодорхойлон
судлахад:
 Хүүхдийн социалист “идеаль” хэв загварын хүмүүжил бий болоход нийгэм-эдийн засаг, хүн амзүйн ямар
хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
 Хүүхдийн социалист хүмүүжлийн бодлогыг улс орон даяар хэрэгжүүлэхийн тулд улс орныг удирдагч
МАХН-аас ямар бодлого хэрэгжүүлж байсан бэ?
 МАХН-ын бодлогоор хүүхдийн идеаль хүмүүжил, идеаль хүүхдийг юу гэж тодорхойлж байсан бэ?
 МАХН-аас тодорхойлж байсан хүүхдийн албан ёсны боловсрол, хүмүүжлийн бодлого бодит байдал
байдал дээр хэрхэн хэрэгжиж байсан бэ?
 гэдгийг тус бүр задлан шинжилж болно.
Хүүхдийн социалист “идеаль” хэв загварын хүмүүжил
бий болоход нийгэм-эдийн засаг, хүн амзүйн ямар хүчин
зүйлс нөлөөлсөн бэ?
 Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг нэг үг байдаг. Бүх зүйл учир
шалтгаантай. МАХН-ын зүгээс хүүхдийн хүмүүжил, түүнтэй холбогдох аливаа
асуудлыг чухалд тооцон авч үзэх болсон гол шалтгаан бол 1960-аад оны сүүл
1970-аад онд өрнөсөн хүн амын эрс өсөлт (“Baby boom”) билээ. Монголын хүн
ам зүйн судалгаанаас авч үзэхэд:
 1963 оны эхээр явагдсан хүн амын тооллогын дүнгээр манай улс сая гаруй хүн
амтай байжээ. Түүнээс 15 жилийн дараа буюу 1979 онд хүн амын тоо 1,6 сая
болж, харин түүнээс 10 жилийн дараа буюу 1989 онд манай улсын нийт хүн
амын тоо 2 сая гаруйдхүрсн байдаг. Харин хүн амын дундаж өсөлт 1960-1970
онд 2,8 хувь байсан бол 1970-1980 онд ХХ зууны хувьд хамгийн өндөр
үзүүлэлт буюу 2,9 хувьд хүрч байсан ажээ. Энэ тоо 1980-1990 онуудад буурч
дунджаар 2,5 хувь болсон байдаг. Нөгөө талаар хүн амын энэхүү өсөлт нь
манай улсын хүн амын бүтцэд ихээхэн нөлөө үзүүлсэний нэг нь хүнамд эзлэх
залуучуудын хувь юм. 1963 оны байдлаар нийт хүн амын 63,3 хувь нь 15
хүртэлх насны хүүхдүүд байсан бол энэ тоо 1989 онд 77,6 хувь болж, 11,3
хувиар нэмэгджээ. Дор графикаар үзүүлэв.
 Иймээс хүн амын энэ өсөлт нь улс орныг удирдаж буй эрх баригчид нам
засгаас эрүүл мэндийг сахин хамгаалах болон хүүхэд залуусын хүмүүжил,
үзэл суртлыг сайжруулах хүүхэд рүү чиглэсэн бодлогыг шинээр анхаарахад
хүргэжээ.
 Хүүхдийн социалист хүмүүжлийн бодлогыг улс орон даяар хэрэгжүүлэхийн тулд МАХН-аас ямар
бодлого хэрэгжүүлж байсан бэ?
 ЗХУКН-ын XXII их хурлаас (1961) баталсан намын программд анх томъёологдсон шинэ хүн хэмээх
ойлголт Монголд 1966 оны XV их хурлын бодлогод тусгалаа олж улс орон даяар “шинэ хүнийг” бий
болгох системт үйл ажиллагаа эхэлжээ. Тус их хуралд үндсэн зорилтуудын нэг болгон коммунист “шинэ
хүн” төлөвшүүлэх асуудлыг багтаахдаа “шинэ хүн” гэдэгт энэхүү нэр томъёонд Социалист ухамсрыг
дээшлүүлэх, улс төр, хөдөлмөрийн идэвхийг өрнүүлэх, хөдөлмөр нийгмийн өмчид социалист ёсоор
ханддаг болгох, зохион байгуулалт, сахилга батад сургах, залуу үеийг ард түмэн, ахмад үеийн шилдэг
уламжлалаар хүмүүжүүлэх асуудлыг бүх насныханд хамаатай нам төрийн зорилт болгон гаргажээ. Нам,
төрийн зүгээс хүмүүст шинэ ёс суртахууныг төлөвшүүлэх, тэдний ахуй ухамсарт үлдсэн өнгөрсөн үеийн
үлдэгдэлтэй эрс шийдвэртэй тэмцэхийг чухалчлан үзээд хөдөлмөрчдийн коммунист хүмүүжлийг хүчтэй
болгоход чиглэсэн.
 Зорилтын хүрээнд залуучуудыг авч үзэхэд намын үндсэн гол үүргийн нэг нь элбэг баян, оюун ухаантай,
эрүүл чийрэг бие бялдартай ямар ч бэрхшээл сорилтыг давахад бэлхэнээр хүмүүжүүлэх нь намын
байгууллагуудын үүрэг мөн гэж тодорхойлж улсын хэмжээнд бүх төрлийн шатанд эхлүүлсэн байна.

 Залуучуудад хандсан тус бодлого 1976 оны XVII хурал болон 1981 оны XVIII хуралд улам гүнзгийрүүлэн
боловсруулж үргэлжлүүлсэн.
 Эдгээр нь нэгдүгээрт, Социализмын материал техникийн баазыг байгуулж дуусгах, Хоёрдугаарт,
Нийгмийн социалист харилцааг улам боловсронгуй болгох, Гуравдугаарт, Хөдөлмөрчдийн коммунист
хүмүүжлийг хүчтэй болгож, шинэ хүнийг төлөвшүүлэх явдал гэж тодорхойлсон. Дэлгэрэнгүйг
Болдбаатар, Ж., Мягмар, Д. Социалист байгуулалтанд МАХН-ын удирдах роль өсөн нэмэгдэж байгаа нь,
Улаанбаатар:Улсын хэвлэлийн газар, 1982,129. үзнэ үү.
XVII их хурлын удирдамжийн дагуу авч байсан арга
хэмжээнээс дурьдвал:
 Суралцаж байгаа залуучуудын сурлагын чанарыг дээшлүүлэх, үзэл суртал, улс төрийн
хүмүүжлийг сайжруулахад дээд, тусгай, техникийн мэргэжлийн сургуульд онцгой
анхаарал тавьбал зохино.Бүх шатны сургуулиар хүмүүжлийг олгоыг эрмэлзэж байжээ.
 Пионерийн зуслан, биеийн тамирын талбайг нэмэгдүүлж, хүүхдийн байгууллагын ажил,
тэдний чөлөөт цагийг зөв зохион байгуулах ажлыг сайжруулах. Материаллаг талаас нь
хангаж байжээ.
 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоог 25% нэмэгдүүлнэ. Сурагчдын
хөдөлмөрийн хүмүүжлийг гоо зүй, ёс суртахууны хүмүүжил, мэргэжил сонгох чиглэлтэй
хослуулахад анхаарна. Бүх хүүхдүүдэд боловсрол олгохоос гадна мэргэжилтэй нь
хүмүүжлийг хослуулах зорилттой.
 Залуу техникчдийн ордон, станц, пионерийн ордон, ерөнхий боловсролын сургуулийн
залуу байгальчдын болон техникийн дугуйлан зэрэг байгуууллагын ажлыг сайжруулах
замаар техникийн бүтээлч авъяасыг хөгжүүлэх ажлыг өрнүүлнэ. Хичээлээс бусад үйл
ажиллагаагаар дамжуулан авъяасыг хөгжүүлж байжээ.
 Хөдөлмөрчдийн улс төр-үзэл суртал,ёс суртахуун, гоо зүйн хүмүүжилд соёл, урлагийн
байгууллагуудын гүйцэтгэх ролийг дээшлүүлнэ, материаллаг баазыг бэхжүүлнэ. Сурган
хүмүүжүүлэх ажилд шаардлагатай материаллаг зүчин зүйлээр хангахыг эрмэлзэв.
 Мөн 1978 оны IҮ сарын 19-нд МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга
Ю.Цэдэнбал аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга нартай уулзаж хэлсэн
үгэндээ “Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй нандигнан хайрлаж, тахин шүтэж байх зүйл
маань нэгдүгээрт нийгмийн өмч, хоёрдугаарт өмчийг цогцлон бүрдүүлэгч эх үүсвэр
болсон ариун цагаан хөдөлмөр мөн” хэмээсэн үг социализмын үеийн хүний үнэлэмжийн
гол нуруу болон шинэ үеийг тодорхойлж байжээ.
МАХН-ын XVIII их хурлаас:
Залуучуудын онцлогийг харгалзан эвлэлийн ажлыг цогцолбор арга хэмжээ
болгон зохиосоноор бүтээлч хөдөлмөр, шинэ санаачлага уриалах
 Залуучуудын соёлын түвшинг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон
өнгөрөөх
 Хөдөлмөрийн сайханд суралцах
 Зөвлөлтийн залуусын бүтээлч, идэвхитэй суралцах хөдөлгөөн өрнүүлэх
 Үр хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх
 Намын болон социалист аж төрөх ёс, шинжлэх ухаан техникийн ололт,
туршлагыг нэвтрүүлэхэд чиглэж хэд хэдэн онолын болон эрдэм
шинжилгээний хурал зохион байгуулах.
 Энэ үед залуучуудын хүмүүжилд нийгэм, олон нийт, гэр бүл талаас илүү
анхаарч байжээ. Намын XVII, XVIII их хурлуудаас дэвшүүлсэн гол зорилт бол
социалист аж төрөх ёсыг хэвшүүлэн тогтоох байжээ. Социалист аж төрөх ёсыг
бүх нийтийн үйлс болгон хэвшүүлэн тогтоосоноор залуучуудын оюуны
болон хөдөлмөрийн соёлыг дээшлүүлэх, ёс суртахуун гоо зүйн хүмүүжлийг
боловсронгуй болгох, амьдарлын байр суурь, хатуужил, эх оронч,
интернационалч үзэл төлөвшүүлэх ба ХЗЭ-ийн байгууллагуудын уялдаа
холбоог бэхжүүлэн шинэ хүн хүмүүжүүлэх ажлыг хэрэгжүүлж иржээ.
 “Baby boom” эрчимтэй явагдаж хүн ам огцом
нэмэгдсэнээр хүүхдийн асуудал дээгүүр тавигдаж
улсаас хүүхэд залуусруугаа чиглэсэн үйл ажиллагааг
илүү өргөн хүрээнд авч үзсэн ба 1970-1980аад онд
хүүхдийн хүмүүжил дээд цэгт хүрсэн. Мөн нам
засгаас хүүхдийн хүмүүжлийн хамгийн идеаль
төрхийг гаргаж иржээ. 1966 оны хурлаар
хүмүүжлийн асуудлын цухас дурьдаж байсан бол
XVII хуралын тайлангаас сургуулиудын тоог
нэмэгдүүлэх, тамирын талбай нэмэх гэх мэт
материаллаг тал руугаа чиглэх нь давуу байсан бол
XVIII хурлаас тухайн хүний хүмүүжил, үзэл суртал
руу анхаарч идеаль, интернационал, үв тэгш
хүмүүжил олгохыг зорьж ажиллаж байсан нь
ажиглагдаж байна.
МАХН-ын бодлогоор хүүхдийн идеаль хүмүүжил,
идеаль хүүхдийг юу гэж тодорхойлж байсан бэ?
 Хүмүүжлийн үндсэн тодорхойлолт нь хүнжүүлэх, хүнээр хүн хийх, хүн
шиг хүн болгох, амьдрах ур дүйтэй болгох гэсэн үг юм. Нийгэм, улс
төрийн бодлогоор хүүхдийн боловсрол болон хүмүүжилд маш их
анхаарч олон төрлийн бодлого явуулж, социалист хэв загварын
хүүхдийн хүмүүжил энэ үед оргилдоо хүрч тухайн үеийн идеаль
хүүхэд буюу үлгэр жишээ хүүхдийн төрх төлөвшсөн байна. Үүнийг
тухайн цаг үед коммунист үвтэгш хүмүүжил гэж нэрлэж байсан.
 МАХН-н албан ёсны баримт бичигт коммунист үвтэгш хүмүүжил
гэдэгт коммунист үзэлтэй, эх оронч, интернациолналч, хувьсгалт
дайчин, өндөр ухамсартай, хатуу сахилгатай, оюунлаг, нөхөрсөг,
ариун цагаан хөдөлмөрч, эх орныхоо сайн сайхны тулд ухамсартай
бүтээлч бүхнээ зориулахад хэзээд бэлхэн байх үзлийг хэлж байлаа.
Мөн үүнийг пионерын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байлаа.
Жишээ нь: МАХН-ын Төв хорооноос гаргасан уриалгад: “Хүн бүр бага
балчраасаа эхлэн аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс
ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч хөдөлмөрийг
бишрэн шүтэгч байх ёстой” гэж залуусын хүмүүжлийг тодорхойлсон
байна.
 Тухайн үеийн намаас гаргасан “идеаль” зан
чанарыг пионерийн байгууллагын үндсэн
сэтгүүлүүд болох “Залгамжлагч”, “Пионерийн
удирдагч”, “Хүүхдийн хүмүүжил” гэх
сэтгүүлүүдээс шүүж үзэхэд идеал хүмүүжлын
үндсэн зан төрхийг:
 Ариун цагаан хөдөлмөрч
 Аривч хямгач
 Эх оронч
 Интернационалч

 Аривлан хямгадах, хайрлан хамгаалах гэх мэт өргөн ойлголт илэрхийлэх ба хүүхэд
багаасаа юманд тооцоотой хандаж сурна. Мөн эдийн засгийн хүмүүжил олгож байгаа
хэлбэр. Социализмийн нийгэмд хувийн өмч гэж байдаггүй, олон нийтийн өмч байсан
учираас өмчийг үрэгдүүлж болохгүй ариьч хямгач байх хэрэгтэй.
 Ариун цагаан хөдөлмөр-МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр 1978онд сурагчдын
хөдөлмөр соёлын улсын анхдугаар чуулган хийлгэсэн нь сурагчдын хөдөлмөрийн
хүмүүжил, мэргэжлийн баримжаа логох ажлын дүнг гаргаж, зарчим лоозонг хэрэгжүүл.
Сурагчдын хөдөлмөр амралтын зуслангуудад 1977 онд 159 зусланд 18,6 мянган сурагч,
1978онд 183зусланд 21,4 мяанган сурагчид хамрагдаж байжээ. Биеийн болон оюуны
хүчээ дайчлахгүйгээр зорьсондоо хүрнэ гэж байхгүй. Хөдөлмөр бол ажилчины нийгмийн
гол хүчин зүйл байсан.
 Интернационалч - намын үзэл суртлын ажлыг хүчтэй болгож марксизм ленинизмийн
үзэл санааг өргөн суртачлах, хөдөлмөрчдийн үзэл сурталын хувьд бат туйлбартай,
хөрөнгөтний үзэл болон оппортунизмын аливаа хэлбэрийн нөлөөтэй эвлэрэшгүя байх
үзэл, социалист эх оронч, пролетарийн интернационализмын үзлээр хүмүүжүүлэх заалт
өгчээ. 1971 онд Социалист орнуудын эдийн засгын харилцан туслалцах XХV хурал
хуралдаж хүйтэн дайны үеийн социалист улс орнуудтайгаа нийгэм, эдийн засаг гэх
талаар харилцах, туслалцах нь болсон. Эндээс интернационалч гэх нэр томъёо орсон.
 Үвтэгш хүмүүжил бол тухайн хүнд нуугдаж байгаа баялагийг нээхийн нэр мөн. Хүн
бүхэн байгалаас өөртөө заяагдсан зүйлүүдээ ашиглан аливаа хүрээнд өөрийгөө бүрэн
дүүрэн илэрхийлж чаддаг болгоход коммунист хүмүүжлийн мэргэн чанар байдаг. Нэг
үгээр хэлвэл дээрхи зан чанаруудын цогцыг үв тэгш хүмүүжил гэж хэлж болох юм. Энэ
чадвар чадамжыг хүүхэд бүрт тал бүрээр суулгах гэж нам засгын бодлого хэрэгжиж
байсан.
МАХН-аас тодорхойлж байсан хүүхдийн албан ёсны боловсрол,
хүмүүжлийн бодлого бодит байдал байдал дээр хэрхэн хэрэгжиж
байсан бэ?
 “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүлийн 1982 оны 3-р
дугаарт ариун цагаан хөдөлмөрийг:
 Хавар зуны улиралд багш сурагчдын хүчээр 59720
мод, 97540 кв.м зүлэг суулгаж, 104840 тн түлээ, 338
тн аргал бэлтэсэн байна. Мөн хугацаанд сурагчын
хүчээд 3 сая 265 мянган литр сүү сааж, 494 мянган
литр айраг эсгэн 200 тн цагаан идээ боловсруулж,
31 мянган эмнэг сургаж, 102 худаг гарган, 341 худаг
засч, 459 хашаа барьж, 809мянган мал ноосолж,
1748 тн ноос авчээ. Ерөнхий боловсролын
сургуулийн сурагчид бага наснаасаа эхлэн ариун
цагаан хөдөлмөрт оролцож, нэгдэлч, малчид, нийт
ард түмнийхээ хайр талархалыг хүлээсэн сайхан
уламжлалд суралцаж байжээ.
“Хүүхдийн хүмүүжил” сэтгүүлийн 1979 оны 2-р
дугаарт аривч хямгач байдлыг:
 Сургуулийн цайны газрын нэгэн жижиг өрөөнд
хэдэн хүүхдүүд цугларч өөр өөрийн дуртай боов
талх худалдаж авцгааж ширээ тойрон сууцгаана.
Гэтэл захын ширээнд сууж байсан Бат идэж байсан
үзэмтэй талхнаасаа тасдан авч зэргэлдээ ширээний
охид руу шидэв. Охид хэн талхаа шидээд байна! гэж
эргэн тойрныг сэм ажсанаа мөнөөх хүүг олж чи
хүний хөдөлмөрийг хүндэтгэдэггүй ямар хачин
хүүхэд вэ? гэж хэлтэл хонх дуугарч хүүхдүүд анги
анги руугаа гүйлдэн одоцгоов. Цайны газрын ширээ
шалан дээгүүр дутуу идэж, үйрүүлж хаясан талх
зөндөө үлджээ. Харин охид талхаа цаасанд боож авч
явжээ. Үүнээс Батын арвич хямгач бус хүмүүжил нь
ширээн дээр үлдсэн талх шигээ тодхон харагдаж
байна.
 Мөн МАХН-ын Төв хорооны санаагаар хүүхдээ
хүмүүжүүлж байгаа эцэг эх нар хоол ундаа асгалгүй
цэвэр идэж уух, хувцасаа цэвэр өмсөх, ор дэвсгэрээ
эмх цэгцтэй хураах, хашаа байшинг өнгө үзэмжтэй
будах гэх мэт амьдарч байгаа орон байр сурч буй
цэцэрлэг, сургуульдаа аж ахуйчаар эзэмшихэд
анхаарч байгаа нь хүмүүжлийн эхлэл гэж дүгнэжээ.
Өчүүхэн жижиг зүйлээс хөдөлмөрийн дадлага
эхэлдэг.
 Залуучуудыг үзэл суртал, улс төр, хөдөлмөрийн
хүмүүжил, шинэ бүтээн байгуулалтанд тэднийг
оролцуулсанаар Монгол Зөвлөлтийн хамтарсан
Эрдэнэт үйлдвэр, хотыг байгуулахад залуучууд маш
их үүрэг гүйцэтгэсэн.
Дүгнэлт
 1970-аад онд “Baby boom” буюу хүн амын эрс өсөлт гарсан. Ингэсэнээр намын бодлогоор хүүхдийн
хүмүүжил, боловсролд илүү их анхаарч олон бодлого явуулж, хүүхдийн хүмүүжилийн ажилуудад илүү
санаа тавьж нийт улсын хэрэг болгон, боловсронгуй болгох аргыг эрэлхийлж, бүх ардын үйлс болгосон.
МАХН-с хүүхэд залуусруугаа чиглэсэн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд авч үзсэн ба 1970-1980аад онд
хүүхдийн хүмүүжил оргилдоо хүрсэн. Мөн намаас тухайн үеийн идеаль хүүхэд буюу үлгэр жишээ
хүүхдийн төрхийг гаргасан.
 МАХН-ын албан ёсны баримт бичигт коммунист үвтэгш хүмүүжил гэдэгт коммунист үзэлтэй, эх оронч,
интернациолналч, хувьсгалт дайчин, өндөр ухамсартай, хатуу сахилгатай, оюунлаг, нөхөрсөг, ариун
цагаан хөдөлмөрч, эх орныхоо сайн сайхны тулд ухамсартай бүтээлч бүхнээ, зориулахад хэзээд бэлхэн
байх үзлийг хэлж байлаа. Мөн үүнийг пионерын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байжээ.
 Тухайн үеийн намаас гаргасан “идеаль” зан чанарыг Пионерийн байгууллагын үндсэн сэтгүүлүүд болох
Залгамжлагч, Пионерийн удирдагч, Хүүхдийн хүмүүжил гэх сэтгүүлүүдээс шүүж үзэхэд идеал
хүмүүжлын үндсэн зан төрхийг:

 Ариун цагаан хөдөлмөрч
 Аривч хямгач
 Эх оронч
 Интернационалч

 Эдгээр үндсэн шинж чанарууд нь МАХН-ын тухайн үед нийгмийг удирдаж байсан намын бодлого, үзэл
сурталтай нягт холбоотой байсан ажээ.

Ном зүй, хавсралт
 Болдбаатар, Ж. МАХН-ын үйл ажиллагаанд намын их хурал, ТХ-ны хурлын роль,
Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар 1985.
 Болдбаатар, Ж., Мягмар, Д. Социалист байгуулалтанд МАХН-ын удирдах роль
өсөн нэмэгдэж байгаа нь, Улаанбаатар:Улсын хэвлэлийн газар 1982.
 Залгамжлагч, УБ: 1980-1985
 Лааган, Б., Дамбий, Н. (эмх./ред.) Монгол ардын хувьсгалт намын XVII их хурал,
Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар 1976.
 Лхагвасүрэн, Л. МАХН-ын XVIII их хурал, залуучуудын хүмүүжлийн зарим
асуудал, Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар 1983.
 Монгол ардын хувьсгалт намын XVIII их хурал, Улаанбаатар: Улсын хэвлэлийн
газар 1981.
 Монгол улс XXI-р зуунд: Эдийн засаг, нийгмийн шинчлэлийн бодлого, УБ 1997,
 Монгол улсын хүн ам, УБ, 1994.
 Пионерийн удирдагч, УБ: Пионерийн үнэн сонины хэвлэх үйлдвэр, 1979-1985
 Хүүхдийн хүмүүжил, УБ: 1979-1983

More Related Content

What's hot

4 20160603-бодлого боловсруулах үйл явц
4 20160603-бодлого боловсруулах үйл явц4 20160603-бодлого боловсруулах үйл явц
4 20160603-бодлого боловсруулах үйл явцAfsdfa Asdfasdfad
 
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2 ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2 Mr Nyak
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааMr Nyak
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikhOdon Ch
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнschool14
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнschool14
 
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн school14
 
боловсрол
боловсролболовсрол
боловсролBayarmaa Anu
 
Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилБага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилYondonsambuu Buyanbileg
 
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаанХүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаанbraving
 
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаBayarmaa Anu
 
Дотуур байрны багш нар
Дотуур байрны багш нарДотуур байрны багш нар
Дотуур байрны багш нарOdbayar Odgii
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэлdelgerya
 

What's hot (18)

4 бодлого 20160328
4 бодлого 201603284 бодлого 20160328
4 бодлого 20160328
 
4 20160603-бодлого боловсруулах үйл явц
4 20160603-бодлого боловсруулах үйл явц4 20160603-бодлого боловсруулах үйл явц
4 20160603-бодлого боловсруулах үйл явц
 
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2 ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагааХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
 
bst3
bst3bst3
bst3
 
Suragch hutulbur
Suragch hutulburSuragch hutulbur
Suragch hutulbur
 
Surgaltiin bodlogo eo nalaikh
Surgaltiin  bodlogo  eo   nalaikhSurgaltiin  bodlogo  eo   nalaikh
Surgaltiin bodlogo eo nalaikh
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
 
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
 
боловсрол
боловсролболовсрол
боловсрол
 
Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжилБага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжил
 
Sob0727 tsum
Sob0727 tsumSob0727 tsum
Sob0727 tsum
 
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаанХүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
Хүүхдийг хүмүүжүүлэх төлөвшүүлэх монгол арга ухаан
 
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлагаэмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
эмэгтэйчүүдийн нийгмийн халамжийн байгуулгын удирдлага
 
Дотуур байрны багш нар
Дотуур байрны багш нарДотуур байрны багш нар
Дотуур байрны багш нар
 
авъяас
авъяасавъяас
авъяас
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 

Viewers also liked

хүчирхийлэл гэж юу вэ?
хүчирхийлэл гэж юу вэ?хүчирхийлэл гэж юу вэ?
хүчирхийлэл гэж юу вэ?Цэнд-Аюуш О.
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
ажлын тайлан
ажлын тайланажлын тайлан
ажлын тайланnaranjav
 
140 цэцэрлэг
140 цэцэрлэг140 цэцэрлэг
140 цэцэрлэгOtgondulam
 
налайх дүүрэг хос ирээдүй цэцэрлэг
налайх дүүрэг хос ирээдүй цэцэрлэгналайх дүүрэг хос ирээдүй цэцэрлэг
налайх дүүрэг хос ирээдүй цэцэрлэгOtgondulam
 
2013 оны тайлан 71-р цэцэрлэг
2013 оны тайлан 71-р цэцэрлэг2013 оны тайлан 71-р цэцэрлэг
2013 оны тайлан 71-р цэцэрлэгchimgee_s99
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааAnkhbileg Luvsan
 
Surgaltiin orchinii eruul ahui
Surgaltiin orchinii eruul ahui Surgaltiin orchinii eruul ahui
Surgaltiin orchinii eruul ahui nergui5555
 

Viewers also liked (12)

хүчирхийлэл гэж юу вэ?
хүчирхийлэл гэж юу вэ?хүчирхийлэл гэж юу вэ?
хүчирхийлэл гэж юу вэ?
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
ажлын тайлан
ажлын тайланажлын тайлан
ажлын тайлан
 
140 цэцэрлэг
140 цэцэрлэг140 цэцэрлэг
140 цэцэрлэг
 
Tailan2013
Tailan2013Tailan2013
Tailan2013
 
налайх дүүрэг хос ирээдүй цэцэрлэг
налайх дүүрэг хос ирээдүй цэцэрлэгналайх дүүрэг хос ирээдүй цэцэрлэг
налайх дүүрэг хос ирээдүй цэцэрлэг
 
2013 оны тайлан 71-р цэцэрлэг
2013 оны тайлан 71-р цэцэрлэг2013 оны тайлан 71-р цэцэрлэг
2013 оны тайлан 71-р цэцэрлэг
 
Management
ManagementManagement
Management
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
 
Surgaltiin orchinii eruul ahui
Surgaltiin orchinii eruul ahui Surgaltiin orchinii eruul ahui
Surgaltiin orchinii eruul ahui
 
Orchin
OrchinOrchin
Orchin
 
БАГА БОЛОВСРОЛ - ДҮРСЛЭХ УРЛАГ, ТЕХНОЛОГИ
БАГА БОЛОВСРОЛ - ДҮРСЛЭХ УРЛАГ, ТЕХНОЛОГИБАГА БОЛОВСРОЛ - ДҮРСЛЭХ УРЛАГ, ТЕХНОЛОГИ
БАГА БОЛОВСРОЛ - ДҮРСЛЭХ УРЛАГ, ТЕХНОЛОГИ
 

Similar to монголын коммунист идеаль хүмүүжил илтгэл

Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгааБоловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгааХишигтөгс А.
 
Хэнтийгээ гэсэн залуусын чин сэтгэлийн аяны танилцуулга
Хэнтийгээ гэсэн залуусын чин сэтгэлийн аяны танилцуулгаХэнтийгээ гэсэн залуусын чин сэтгэлийн аяны танилцуулга
Хэнтийгээ гэсэн залуусын чин сэтгэлийн аяны танилцуулгаGankhuleg Munguntsog
 
илтгэл 2010
илтгэл 2010илтгэл 2010
илтгэл 2010Horolsuren
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаарTumurOchirGantumur
 
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ Mr Nyak
 
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoim
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoimZaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoim
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoimErdenetsogt Su
 
Surgan 7,8
Surgan 7,8Surgan 7,8
Surgan 7,8murun78
 
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн school14
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнschool14
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнschool14
 
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...University of Finance and Economics /UFE/
 

Similar to монголын коммунист идеаль хүмүүжил илтгэл (20)

Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгааБоловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
 
Хэнтийгээ гэсэн залуусын чин сэтгэлийн аяны танилцуулга
Хэнтийгээ гэсэн залуусын чин сэтгэлийн аяны танилцуулгаХэнтийгээ гэсэн залуусын чин сэтгэлийн аяны танилцуулга
Хэнтийгээ гэсэн залуусын чин сэтгэлийн аяны танилцуулга
 
илтгэл 2010
илтгэл 2010илтгэл 2010
илтгэл 2010
 
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
 
Gariin avlaga
Gariin avlagaGariin avlaga
Gariin avlaga
 
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
"Багшийн хөгжил" сэтгүүлийн IV дугаар
 
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
 
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoim
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoimZaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoim
Zaluuchuudiin bodlogiinsudalgaaniitoim
 
ECON302-хичээл 1 /20190108/
ECON302-хичээл 1 /20190108/ECON302-хичээл 1 /20190108/
ECON302-хичээл 1 /20190108/
 
Surgan 7,8
Surgan 7,8Surgan 7,8
Surgan 7,8
 
Сурган хүмүүжүүлэх ухаан-3
Сурган хүмүүжүүлэх ухаан-3Сурган хүмүүжүүлэх ухаан-3
Сурган хүмүүжүүлэх ухаан-3
 
отгоо илтгэл
отгоо илтгэлотгоо илтгэл
отгоо илтгэл
 
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
д.мягмар эцэг эхийн зөвөлгөөн
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
 
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөнэцэг эхчүүдийн зөвөлгөөн
эцэг эхчүүдийн зөвөлгөөн
 
ESON101-Хичээл 1-1/20190109/
ESON101-Хичээл 1-1/20190109/ESON101-Хичээл 1-1/20190109/
ESON101-Хичээл 1-1/20190109/
 
PDON303
PDON303PDON303
PDON303
 
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР  ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН МЭРГЭЖЛИЙН БУС АНГИД ОРДОГ БИЕИЙН ТАМИР ХИЧЭЭЛИЙН АГУУЛГ...
 
SWON205-20160610
SWON205-20160610SWON205-20160610
SWON205-20160610
 
bt1-1
bt1-1bt1-1
bt1-1
 

монголын коммунист идеаль хүмүүжил илтгэл

  • 2. Сэдвийг сонгон судлахын шалтгаан, үндэслэл  Хүүхэд биологийн гэхээсээ илүү нийгэм-соёлын орчин, хүчин зүйлийн нөлөөнд “хүн болон” төлөвшдөг. Өөрөөр хэлбэл аливаа нийгэм, цаг үе болгонд хүүхдийн хүмүүжил харилцан адилгүй байж, тухайн нийгмийн өвөрмөц онцлогийг агуулж байдаг. Тиймээс хүүхдийн хүмүүжил, түүнтэй холбогдох аливаа асуудлыг авч үзэхдээ тэрхүү хүмүүжлийг “бий болгон, байгуулж буй” нийгэм-соёлын контекст, хүчин зүйлийн нөлөөг онцлон судлах хэрэгтэй юм. Нөгөө талаар, өнөө үеийн хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа, арга ухаанд тулгарч буй олон талт бэрхшээлүүдийг судалж, ойлгоход юуны түрүүнд өмнөх үеийн нийгэм-соёлын нөлөөг судлах шаардлага байнга тулгарч байдаг. Судлагааны энэхүү хандлага монголын өнөөгийн “шилжилтийн үеийн” хүүхдийн хүмүүжлийг ойлгож ухаарах, судлахад бүр ч их учир холбогдолтой бөгөөд үүнд юуны түрүүнд социалист үеийн нийгэмд нам, улс төрийн байгууллагаас удирдан хэрэгжүүлж байсан хүүхдийн хүмүүжлийн бодлого, түүний онцлогыг задлан шинжлэх шаардлагатай.  Монголын төр засгаас залуус хүүхдүүдийг бүхэлд нь хамран явуулсан хүмүүжлийн бодлого 1970-аад оны сүүл 1980-аад оны эхэнд ид оргил үедээ хэрэгжиж монголын орчин үежих үйл явцад гүнзгий ул мөрөө үлдээсэн юм. Учир нь, энэ үед МАХН нийгэм, улс төрийн бодлогод хүүхдийн боловсрол, хүмүүжлийн асуудлыг асар их анхаарч олон төрлийн бодлого явуулж байсан бөгөөд социалист хэв загварын хүүхдийн хүмүүжил “идеаль” буюу “үлгэр жишээ” хүүхдийн дүр төрх бүрэн төлөвшиж нийгмийн бодлогын салшгүй нэг хэсэ болжээ. Социалист нийгмийн “идеаль” хүүхдээр дамжуулан тухайн үед социалист идеаль хэв загварын хүмүүжил юу гэж ойлгож байсан болохыг тодорхойлон судлахад:  Хүүхдийн социалист “идеаль” хэв загварын хүмүүжил бий болоход нийгэм-эдийн засаг, хүн амзүйн ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?  Хүүхдийн социалист хүмүүжлийн бодлогыг улс орон даяар хэрэгжүүлэхийн тулд улс орныг удирдагч МАХН-аас ямар бодлого хэрэгжүүлж байсан бэ?  МАХН-ын бодлогоор хүүхдийн идеаль хүмүүжил, идеаль хүүхдийг юу гэж тодорхойлж байсан бэ?  МАХН-аас тодорхойлж байсан хүүхдийн албан ёсны боловсрол, хүмүүжлийн бодлого бодит байдал байдал дээр хэрхэн хэрэгжиж байсан бэ?  гэдгийг тус бүр задлан шинжилж болно.
  • 3. Хүүхдийн социалист “идеаль” хэв загварын хүмүүжил бий болоход нийгэм-эдийн засаг, хүн амзүйн ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?  Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг нэг үг байдаг. Бүх зүйл учир шалтгаантай. МАХН-ын зүгээс хүүхдийн хүмүүжил, түүнтэй холбогдох аливаа асуудлыг чухалд тооцон авч үзэх болсон гол шалтгаан бол 1960-аад оны сүүл 1970-аад онд өрнөсөн хүн амын эрс өсөлт (“Baby boom”) билээ. Монголын хүн ам зүйн судалгаанаас авч үзэхэд:  1963 оны эхээр явагдсан хүн амын тооллогын дүнгээр манай улс сая гаруй хүн амтай байжээ. Түүнээс 15 жилийн дараа буюу 1979 онд хүн амын тоо 1,6 сая болж, харин түүнээс 10 жилийн дараа буюу 1989 онд манай улсын нийт хүн амын тоо 2 сая гаруйдхүрсн байдаг. Харин хүн амын дундаж өсөлт 1960-1970 онд 2,8 хувь байсан бол 1970-1980 онд ХХ зууны хувьд хамгийн өндөр үзүүлэлт буюу 2,9 хувьд хүрч байсан ажээ. Энэ тоо 1980-1990 онуудад буурч дунджаар 2,5 хувь болсон байдаг. Нөгөө талаар хүн амын энэхүү өсөлт нь манай улсын хүн амын бүтцэд ихээхэн нөлөө үзүүлсэний нэг нь хүнамд эзлэх залуучуудын хувь юм. 1963 оны байдлаар нийт хүн амын 63,3 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байсан бол энэ тоо 1989 онд 77,6 хувь болж, 11,3 хувиар нэмэгджээ. Дор графикаар үзүүлэв.  Иймээс хүн амын энэ өсөлт нь улс орныг удирдаж буй эрх баригчид нам засгаас эрүүл мэндийг сахин хамгаалах болон хүүхэд залуусын хүмүүжил, үзэл суртлыг сайжруулах хүүхэд рүү чиглэсэн бодлогыг шинээр анхаарахад хүргэжээ.
  • 4.  Хүүхдийн социалист хүмүүжлийн бодлогыг улс орон даяар хэрэгжүүлэхийн тулд МАХН-аас ямар бодлого хэрэгжүүлж байсан бэ?  ЗХУКН-ын XXII их хурлаас (1961) баталсан намын программд анх томъёологдсон шинэ хүн хэмээх ойлголт Монголд 1966 оны XV их хурлын бодлогод тусгалаа олж улс орон даяар “шинэ хүнийг” бий болгох системт үйл ажиллагаа эхэлжээ. Тус их хуралд үндсэн зорилтуудын нэг болгон коммунист “шинэ хүн” төлөвшүүлэх асуудлыг багтаахдаа “шинэ хүн” гэдэгт энэхүү нэр томъёонд Социалист ухамсрыг дээшлүүлэх, улс төр, хөдөлмөрийн идэвхийг өрнүүлэх, хөдөлмөр нийгмийн өмчид социалист ёсоор ханддаг болгох, зохион байгуулалт, сахилга батад сургах, залуу үеийг ард түмэн, ахмад үеийн шилдэг уламжлалаар хүмүүжүүлэх асуудлыг бүх насныханд хамаатай нам төрийн зорилт болгон гаргажээ. Нам, төрийн зүгээс хүмүүст шинэ ёс суртахууныг төлөвшүүлэх, тэдний ахуй ухамсарт үлдсэн өнгөрсөн үеийн үлдэгдэлтэй эрс шийдвэртэй тэмцэхийг чухалчлан үзээд хөдөлмөрчдийн коммунист хүмүүжлийг хүчтэй болгоход чиглэсэн.  Зорилтын хүрээнд залуучуудыг авч үзэхэд намын үндсэн гол үүргийн нэг нь элбэг баян, оюун ухаантай, эрүүл чийрэг бие бялдартай ямар ч бэрхшээл сорилтыг давахад бэлхэнээр хүмүүжүүлэх нь намын байгууллагуудын үүрэг мөн гэж тодорхойлж улсын хэмжээнд бүх төрлийн шатанд эхлүүлсэн байна.   Залуучуудад хандсан тус бодлого 1976 оны XVII хурал болон 1981 оны XVIII хуралд улам гүнзгийрүүлэн боловсруулж үргэлжлүүлсэн.  Эдгээр нь нэгдүгээрт, Социализмын материал техникийн баазыг байгуулж дуусгах, Хоёрдугаарт, Нийгмийн социалист харилцааг улам боловсронгуй болгох, Гуравдугаарт, Хөдөлмөрчдийн коммунист хүмүүжлийг хүчтэй болгож, шинэ хүнийг төлөвшүүлэх явдал гэж тодорхойлсон. Дэлгэрэнгүйг Болдбаатар, Ж., Мягмар, Д. Социалист байгуулалтанд МАХН-ын удирдах роль өсөн нэмэгдэж байгаа нь, Улаанбаатар:Улсын хэвлэлийн газар, 1982,129. үзнэ үү.
  • 5. XVII их хурлын удирдамжийн дагуу авч байсан арга хэмжээнээс дурьдвал:  Суралцаж байгаа залуучуудын сурлагын чанарыг дээшлүүлэх, үзэл суртал, улс төрийн хүмүүжлийг сайжруулахад дээд, тусгай, техникийн мэргэжлийн сургуульд онцгой анхаарал тавьбал зохино.Бүх шатны сургуулиар хүмүүжлийг олгоыг эрмэлзэж байжээ.  Пионерийн зуслан, биеийн тамирын талбайг нэмэгдүүлж, хүүхдийн байгууллагын ажил, тэдний чөлөөт цагийг зөв зохион байгуулах ажлыг сайжруулах. Материаллаг талаас нь хангаж байжээ.  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоог 25% нэмэгдүүлнэ. Сурагчдын хөдөлмөрийн хүмүүжлийг гоо зүй, ёс суртахууны хүмүүжил, мэргэжил сонгох чиглэлтэй хослуулахад анхаарна. Бүх хүүхдүүдэд боловсрол олгохоос гадна мэргэжилтэй нь хүмүүжлийг хослуулах зорилттой.  Залуу техникчдийн ордон, станц, пионерийн ордон, ерөнхий боловсролын сургуулийн залуу байгальчдын болон техникийн дугуйлан зэрэг байгуууллагын ажлыг сайжруулах замаар техникийн бүтээлч авъяасыг хөгжүүлэх ажлыг өрнүүлнэ. Хичээлээс бусад үйл ажиллагаагаар дамжуулан авъяасыг хөгжүүлж байжээ.  Хөдөлмөрчдийн улс төр-үзэл суртал,ёс суртахуун, гоо зүйн хүмүүжилд соёл, урлагийн байгууллагуудын гүйцэтгэх ролийг дээшлүүлнэ, материаллаг баазыг бэхжүүлнэ. Сурган хүмүүжүүлэх ажилд шаардлагатай материаллаг зүчин зүйлээр хангахыг эрмэлзэв.  Мөн 1978 оны IҮ сарын 19-нд МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга нартай уулзаж хэлсэн үгэндээ “Хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй нандигнан хайрлаж, тахин шүтэж байх зүйл маань нэгдүгээрт нийгмийн өмч, хоёрдугаарт өмчийг цогцлон бүрдүүлэгч эх үүсвэр болсон ариун цагаан хөдөлмөр мөн” хэмээсэн үг социализмын үеийн хүний үнэлэмжийн гол нуруу болон шинэ үеийг тодорхойлж байжээ.
  • 6. МАХН-ын XVIII их хурлаас: Залуучуудын онцлогийг харгалзан эвлэлийн ажлыг цогцолбор арга хэмжээ болгон зохиосоноор бүтээлч хөдөлмөр, шинэ санаачлага уриалах  Залуучуудын соёлын түвшинг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх  Хөдөлмөрийн сайханд суралцах  Зөвлөлтийн залуусын бүтээлч, идэвхитэй суралцах хөдөлгөөн өрнүүлэх  Үр хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх  Намын болон социалист аж төрөх ёс, шинжлэх ухаан техникийн ололт, туршлагыг нэвтрүүлэхэд чиглэж хэд хэдэн онолын болон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах.  Энэ үед залуучуудын хүмүүжилд нийгэм, олон нийт, гэр бүл талаас илүү анхаарч байжээ. Намын XVII, XVIII их хурлуудаас дэвшүүлсэн гол зорилт бол социалист аж төрөх ёсыг хэвшүүлэн тогтоох байжээ. Социалист аж төрөх ёсыг бүх нийтийн үйлс болгон хэвшүүлэн тогтоосоноор залуучуудын оюуны болон хөдөлмөрийн соёлыг дээшлүүлэх, ёс суртахуун гоо зүйн хүмүүжлийг боловсронгуй болгох, амьдарлын байр суурь, хатуужил, эх оронч, интернационалч үзэл төлөвшүүлэх ба ХЗЭ-ийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэн шинэ хүн хүмүүжүүлэх ажлыг хэрэгжүүлж иржээ.
  • 7.  “Baby boom” эрчимтэй явагдаж хүн ам огцом нэмэгдсэнээр хүүхдийн асуудал дээгүүр тавигдаж улсаас хүүхэд залуусруугаа чиглэсэн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд авч үзсэн ба 1970-1980аад онд хүүхдийн хүмүүжил дээд цэгт хүрсэн. Мөн нам засгаас хүүхдийн хүмүүжлийн хамгийн идеаль төрхийг гаргаж иржээ. 1966 оны хурлаар хүмүүжлийн асуудлын цухас дурьдаж байсан бол XVII хуралын тайлангаас сургуулиудын тоог нэмэгдүүлэх, тамирын талбай нэмэх гэх мэт материаллаг тал руугаа чиглэх нь давуу байсан бол XVIII хурлаас тухайн хүний хүмүүжил, үзэл суртал руу анхаарч идеаль, интернационал, үв тэгш хүмүүжил олгохыг зорьж ажиллаж байсан нь ажиглагдаж байна.
  • 8. МАХН-ын бодлогоор хүүхдийн идеаль хүмүүжил, идеаль хүүхдийг юу гэж тодорхойлж байсан бэ?  Хүмүүжлийн үндсэн тодорхойлолт нь хүнжүүлэх, хүнээр хүн хийх, хүн шиг хүн болгох, амьдрах ур дүйтэй болгох гэсэн үг юм. Нийгэм, улс төрийн бодлогоор хүүхдийн боловсрол болон хүмүүжилд маш их анхаарч олон төрлийн бодлого явуулж, социалист хэв загварын хүүхдийн хүмүүжил энэ үед оргилдоо хүрч тухайн үеийн идеаль хүүхэд буюу үлгэр жишээ хүүхдийн төрх төлөвшсөн байна. Үүнийг тухайн цаг үед коммунист үвтэгш хүмүүжил гэж нэрлэж байсан.  МАХН-н албан ёсны баримт бичигт коммунист үвтэгш хүмүүжил гэдэгт коммунист үзэлтэй, эх оронч, интернациолналч, хувьсгалт дайчин, өндөр ухамсартай, хатуу сахилгатай, оюунлаг, нөхөрсөг, ариун цагаан хөдөлмөрч, эх орныхоо сайн сайхны тулд ухамсартай бүтээлч бүхнээ зориулахад хэзээд бэлхэн байх үзлийг хэлж байлаа. Мөн үүнийг пионерын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байлаа. Жишээ нь: МАХН-ын Төв хорооноос гаргасан уриалгад: “Хүн бүр бага балчраасаа эхлэн аж ахуйч, арвич хямгач, социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой” гэж залуусын хүмүүжлийг тодорхойлсон байна.
  • 9.  Тухайн үеийн намаас гаргасан “идеаль” зан чанарыг пионерийн байгууллагын үндсэн сэтгүүлүүд болох “Залгамжлагч”, “Пионерийн удирдагч”, “Хүүхдийн хүмүүжил” гэх сэтгүүлүүдээс шүүж үзэхэд идеал хүмүүжлын үндсэн зан төрхийг:  Ариун цагаан хөдөлмөрч  Аривч хямгач  Эх оронч  Интернационалч 
  • 10.  Аривлан хямгадах, хайрлан хамгаалах гэх мэт өргөн ойлголт илэрхийлэх ба хүүхэд багаасаа юманд тооцоотой хандаж сурна. Мөн эдийн засгийн хүмүүжил олгож байгаа хэлбэр. Социализмийн нийгэмд хувийн өмч гэж байдаггүй, олон нийтийн өмч байсан учираас өмчийг үрэгдүүлж болохгүй ариьч хямгач байх хэрэгтэй.  Ариун цагаан хөдөлмөр-МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр 1978онд сурагчдын хөдөлмөр соёлын улсын анхдугаар чуулган хийлгэсэн нь сурагчдын хөдөлмөрийн хүмүүжил, мэргэжлийн баримжаа логох ажлын дүнг гаргаж, зарчим лоозонг хэрэгжүүл. Сурагчдын хөдөлмөр амралтын зуслангуудад 1977 онд 159 зусланд 18,6 мянган сурагч, 1978онд 183зусланд 21,4 мяанган сурагчид хамрагдаж байжээ. Биеийн болон оюуны хүчээ дайчлахгүйгээр зорьсондоо хүрнэ гэж байхгүй. Хөдөлмөр бол ажилчины нийгмийн гол хүчин зүйл байсан.  Интернационалч - намын үзэл суртлын ажлыг хүчтэй болгож марксизм ленинизмийн үзэл санааг өргөн суртачлах, хөдөлмөрчдийн үзэл сурталын хувьд бат туйлбартай, хөрөнгөтний үзэл болон оппортунизмын аливаа хэлбэрийн нөлөөтэй эвлэрэшгүя байх үзэл, социалист эх оронч, пролетарийн интернационализмын үзлээр хүмүүжүүлэх заалт өгчээ. 1971 онд Социалист орнуудын эдийн засгын харилцан туслалцах XХV хурал хуралдаж хүйтэн дайны үеийн социалист улс орнуудтайгаа нийгэм, эдийн засаг гэх талаар харилцах, туслалцах нь болсон. Эндээс интернационалч гэх нэр томъёо орсон.  Үвтэгш хүмүүжил бол тухайн хүнд нуугдаж байгаа баялагийг нээхийн нэр мөн. Хүн бүхэн байгалаас өөртөө заяагдсан зүйлүүдээ ашиглан аливаа хүрээнд өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг болгоход коммунист хүмүүжлийн мэргэн чанар байдаг. Нэг үгээр хэлвэл дээрхи зан чанаруудын цогцыг үв тэгш хүмүүжил гэж хэлж болох юм. Энэ чадвар чадамжыг хүүхэд бүрт тал бүрээр суулгах гэж нам засгын бодлого хэрэгжиж байсан.
  • 11. МАХН-аас тодорхойлж байсан хүүхдийн албан ёсны боловсрол, хүмүүжлийн бодлого бодит байдал байдал дээр хэрхэн хэрэгжиж байсан бэ?  “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүлийн 1982 оны 3-р дугаарт ариун цагаан хөдөлмөрийг:  Хавар зуны улиралд багш сурагчдын хүчээр 59720 мод, 97540 кв.м зүлэг суулгаж, 104840 тн түлээ, 338 тн аргал бэлтэсэн байна. Мөн хугацаанд сурагчын хүчээд 3 сая 265 мянган литр сүү сааж, 494 мянган литр айраг эсгэн 200 тн цагаан идээ боловсруулж, 31 мянган эмнэг сургаж, 102 худаг гарган, 341 худаг засч, 459 хашаа барьж, 809мянган мал ноосолж, 1748 тн ноос авчээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бага наснаасаа эхлэн ариун цагаан хөдөлмөрт оролцож, нэгдэлч, малчид, нийт ард түмнийхээ хайр талархалыг хүлээсэн сайхан уламжлалд суралцаж байжээ.
  • 12. “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүлийн 1979 оны 2-р дугаарт аривч хямгач байдлыг:  Сургуулийн цайны газрын нэгэн жижиг өрөөнд хэдэн хүүхдүүд цугларч өөр өөрийн дуртай боов талх худалдаж авцгааж ширээ тойрон сууцгаана. Гэтэл захын ширээнд сууж байсан Бат идэж байсан үзэмтэй талхнаасаа тасдан авч зэргэлдээ ширээний охид руу шидэв. Охид хэн талхаа шидээд байна! гэж эргэн тойрныг сэм ажсанаа мөнөөх хүүг олж чи хүний хөдөлмөрийг хүндэтгэдэггүй ямар хачин хүүхэд вэ? гэж хэлтэл хонх дуугарч хүүхдүүд анги анги руугаа гүйлдэн одоцгоов. Цайны газрын ширээ шалан дээгүүр дутуу идэж, үйрүүлж хаясан талх зөндөө үлджээ. Харин охид талхаа цаасанд боож авч явжээ. Үүнээс Батын арвич хямгач бус хүмүүжил нь ширээн дээр үлдсэн талх шигээ тодхон харагдаж байна.
  • 13.  Мөн МАХН-ын Төв хорооны санаагаар хүүхдээ хүмүүжүүлж байгаа эцэг эх нар хоол ундаа асгалгүй цэвэр идэж уух, хувцасаа цэвэр өмсөх, ор дэвсгэрээ эмх цэгцтэй хураах, хашаа байшинг өнгө үзэмжтэй будах гэх мэт амьдарч байгаа орон байр сурч буй цэцэрлэг, сургуульдаа аж ахуйчаар эзэмшихэд анхаарч байгаа нь хүмүүжлийн эхлэл гэж дүгнэжээ. Өчүүхэн жижиг зүйлээс хөдөлмөрийн дадлага эхэлдэг.  Залуучуудыг үзэл суртал, улс төр, хөдөлмөрийн хүмүүжил, шинэ бүтээн байгуулалтанд тэднийг оролцуулсанаар Монгол Зөвлөлтийн хамтарсан Эрдэнэт үйлдвэр, хотыг байгуулахад залуучууд маш их үүрэг гүйцэтгэсэн.
  • 14. Дүгнэлт  1970-аад онд “Baby boom” буюу хүн амын эрс өсөлт гарсан. Ингэсэнээр намын бодлогоор хүүхдийн хүмүүжил, боловсролд илүү их анхаарч олон бодлого явуулж, хүүхдийн хүмүүжилийн ажилуудад илүү санаа тавьж нийт улсын хэрэг болгон, боловсронгуй болгох аргыг эрэлхийлж, бүх ардын үйлс болгосон. МАХН-с хүүхэд залуусруугаа чиглэсэн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд авч үзсэн ба 1970-1980аад онд хүүхдийн хүмүүжил оргилдоо хүрсэн. Мөн намаас тухайн үеийн идеаль хүүхэд буюу үлгэр жишээ хүүхдийн төрхийг гаргасан.  МАХН-ын албан ёсны баримт бичигт коммунист үвтэгш хүмүүжил гэдэгт коммунист үзэлтэй, эх оронч, интернациолналч, хувьсгалт дайчин, өндөр ухамсартай, хатуу сахилгатай, оюунлаг, нөхөрсөг, ариун цагаан хөдөлмөрч, эх орныхоо сайн сайхны тулд ухамсартай бүтээлч бүхнээ, зориулахад хэзээд бэлхэн байх үзлийг хэлж байлаа. Мөн үүнийг пионерын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байжээ.  Тухайн үеийн намаас гаргасан “идеаль” зан чанарыг Пионерийн байгууллагын үндсэн сэтгүүлүүд болох Залгамжлагч, Пионерийн удирдагч, Хүүхдийн хүмүүжил гэх сэтгүүлүүдээс шүүж үзэхэд идеал хүмүүжлын үндсэн зан төрхийг:   Ариун цагаан хөдөлмөрч  Аривч хямгач  Эх оронч  Интернационалч   Эдгээр үндсэн шинж чанарууд нь МАХН-ын тухайн үед нийгмийг удирдаж байсан намын бодлого, үзэл сурталтай нягт холбоотой байсан ажээ. 
  • 15. Ном зүй, хавсралт  Болдбаатар, Ж. МАХН-ын үйл ажиллагаанд намын их хурал, ТХ-ны хурлын роль, Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар 1985.  Болдбаатар, Ж., Мягмар, Д. Социалист байгуулалтанд МАХН-ын удирдах роль өсөн нэмэгдэж байгаа нь, Улаанбаатар:Улсын хэвлэлийн газар 1982.  Залгамжлагч, УБ: 1980-1985  Лааган, Б., Дамбий, Н. (эмх./ред.) Монгол ардын хувьсгалт намын XVII их хурал, Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар 1976.  Лхагвасүрэн, Л. МАХН-ын XVIII их хурал, залуучуудын хүмүүжлийн зарим асуудал, Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар 1983.  Монгол ардын хувьсгалт намын XVIII их хурал, Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар 1981.  Монгол улс XXI-р зуунд: Эдийн засаг, нийгмийн шинчлэлийн бодлого, УБ 1997,  Монгол улсын хүн ам, УБ, 1994.  Пионерийн удирдагч, УБ: Пионерийн үнэн сонины хэвлэх үйлдвэр, 1979-1985  Хүүхдийн хүмүүжил, УБ: 1979-1983