Submit Search
Upload
4 бодлого 20160328
•
0 likes
•
500 views
Afsdfa Asdfasdfad
Follow
Төрөөс баримтлах бодлогын баримт бичиг төсөл
Read less
Read more
Law
Report
Share
Report
Share
1 of 14
Download now
Download to read offline
Recommended
4 20160603-бодлого боловсруулах үйл явц
4 20160603-бодлого боловсруулах үйл явц
Afsdfa Asdfasdfad
5 2 heseg 1 ppt mandkhai (1)
5 2 heseg 1 ppt mandkhai (1)
Afsdfa Asdfasdfad
Legalinfo.mn залуучуудын хөгжлийг дэмжих тухай
Legalinfo.mn залуучуудын хөгжлийг дэмжих тухай
Монголын Залуучуудын Холбоо
Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он
Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он
Монголын Залуучуудын Холбоо
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
Mr Nyak
Huuli
Huuli
Монголын Залуучуудын Холбоо
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Mr Nyak
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
Mr Nyak
Recommended
4 20160603-бодлого боловсруулах үйл явц
4 20160603-бодлого боловсруулах үйл явц
Afsdfa Asdfasdfad
5 2 heseg 1 ppt mandkhai (1)
5 2 heseg 1 ppt mandkhai (1)
Afsdfa Asdfasdfad
Legalinfo.mn залуучуудын хөгжлийг дэмжих тухай
Legalinfo.mn залуучуудын хөгжлийг дэмжих тухай
Монголын Залуучуудын Холбоо
Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он
Монголын Залуучуудын Холбооны СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ -2015 он
Монголын Залуучуудын Холбоо
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
НэгдсэН ҮНдэстНий БайгууллагыН ХөгжлийН тусламжийН ХҮрээ 2017-2021
Mr Nyak
Huuli
Huuli
Монголын Залуучуудын Холбоо
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа
Mr Nyak
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ | justice_corruption_survey_youth_voices_2
Mr Nyak
монголын залуучуудын-холбоо-төлөвлөгөө
монголын залуучуудын-холбоо-төлөвлөгөө
Монголын Залуучуудын Холбоо
Suragch hutulbur
Suragch hutulbur
Ganbold Bayarjargal
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
нийгмийн ажил, философи гарын авлага
нийгмийн ажил, философи гарын авлага
E-Gazarchin Online University
Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжил
Yondonsambuu Buyanbileg
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
University of Finance and Economics /UFE/
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
Lhamlhundev Baljaa
D.Jargalsaikhan BCM presentation 24-05-18
D.Jargalsaikhan BCM presentation 24-05-18
The Business Council of Mongolia
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2015 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2015 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монголын Залуучуудын Холбоо
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монголын Залуучуудын Холбоо
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
Mr Nyak
Hunii hogjliin indexiig tsootsoh
Hunii hogjliin indexiig tsootsoh
Uunee Moon
Монголын залуучуудын холбооны 2015 оны төлөвлөгөө
Монголын залуучуудын холбооны 2015 оны төлөвлөгөө
Монголын Залуучуудын Холбоо
Huuiluudssssssssssssss
Huuiluudssssssssssssss
ankhaa erka
7 2 heseg 3 ppt
7 2 heseg 3 ppt
Afsdfa Asdfasdfad
Нэгдсэн эмнэлэг танилцуулга
Нэгдсэн эмнэлэг танилцуулга
ehero
аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа
аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа
Naraa Bayarsaikhan
Өөртөө табиһан асуудал
Өөртөө табиһан асуудал
Alexandr Asargaev
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
nominbyambadorj
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
Zoogii
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Adilbishiin Gelegjamts
байгууллагын тухай
байгууллагын тухай
Odnoo Odnush
More Related Content
What's hot
монголын залуучуудын-холбоо-төлөвлөгөө
монголын залуучуудын-холбоо-төлөвлөгөө
Монголын Залуучуудын Холбоо
Suragch hutulbur
Suragch hutulbur
Ganbold Bayarjargal
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
нийгмийн ажил, философи гарын авлага
нийгмийн ажил, философи гарын авлага
E-Gazarchin Online University
Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжил
Yondonsambuu Buyanbileg
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
University of Finance and Economics /UFE/
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
Lhamlhundev Baljaa
D.Jargalsaikhan BCM presentation 24-05-18
D.Jargalsaikhan BCM presentation 24-05-18
The Business Council of Mongolia
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2015 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2015 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монголын Залуучуудын Холбоо
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Монголын Залуучуудын Холбоо
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
Mr Nyak
Hunii hogjliin indexiig tsootsoh
Hunii hogjliin indexiig tsootsoh
Uunee Moon
Монголын залуучуудын холбооны 2015 оны төлөвлөгөө
Монголын залуучуудын холбооны 2015 оны төлөвлөгөө
Монголын Залуучуудын Холбоо
Huuiluudssssssssssssss
Huuiluudssssssssssssss
ankhaa erka
What's hot
(14)
монголын залуучуудын-холбоо-төлөвлөгөө
монголын залуучуудын-холбоо-төлөвлөгөө
Suragch hutulbur
Suragch hutulbur
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
нийгмийн ажил, философи гарын авлага
нийгмийн ажил, философи гарын авлага
Бага насны хүүхдийн цогц хөгжил
Бага насны хүүхдийн цогц хөгжил
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
D.Jargalsaikhan BCM presentation 24-05-18
D.Jargalsaikhan BCM presentation 24-05-18
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2015 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2015 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ХОРООНЫ 2014 ОНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙ
Hunii hogjliin indexiig tsootsoh
Hunii hogjliin indexiig tsootsoh
Монголын залуучуудын холбооны 2015 оны төлөвлөгөө
Монголын залуучуудын холбооны 2015 оны төлөвлөгөө
Huuiluudssssssssssssss
Huuiluudssssssssssssss
Viewers also liked
7 2 heseg 3 ppt
7 2 heseg 3 ppt
Afsdfa Asdfasdfad
Нэгдсэн эмнэлэг танилцуулга
Нэгдсэн эмнэлэг танилцуулга
ehero
аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа
аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа
Naraa Bayarsaikhan
Өөртөө табиһан асуудал
Өөртөө табиһан асуудал
Alexandr Asargaev
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
nominbyambadorj
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
Zoogii
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Adilbishiin Gelegjamts
Viewers also liked
(7)
7 2 heseg 3 ppt
7 2 heseg 3 ppt
Нэгдсэн эмнэлэг танилцуулга
Нэгдсэн эмнэлэг танилцуулга
аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа
аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа
Өөртөө табиһан асуудал
Өөртөө табиһан асуудал
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-5
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
хамгийн өргөн хэрэглээтэй үгнүүд
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Similar to 4 бодлого 20160328
байгууллагын тухай
байгууллагын тухай
Odnoo Odnush
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
Yondonsambuu Buyanbileg
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
Хөвсгөл аймаг Боловсролын газар
Huuhddin erkh 2016
Huuhddin erkh 2016
Shijee Mtsbolor
Баянзүрх дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр
Баянзүрх дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр
Баянзүрх Дүүргийн Арвантавдугаар Хороо
тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил
ydmaa
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
E-Gazarchin Online University
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№4
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№4
E-Gazarchin Online University
Uilchilgee
Uilchilgee
Darkhijav
илтгэл
илтгэл
delgerya
илтгэл
илтгэл
delgerya
Bodlogo bolovsrol
Bodlogo bolovsrol
otgoo_6143
4444444444444444444444
4444444444444444444444
delgerya
4444444444444444444444
4444444444444444444444
delgerya
Хүүхэд гэр бүл төвийн ажлын төлөвлөгөө
Хүүхэд гэр бүл төвийн ажлын төлөвлөгөө
Баянзүрх Дүүргийн Арвантавдугаар Хороо
ESON101-Хичээл 2
ESON101-Хичээл 2
E-Gazarchin Online University
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
ᠯᠣᠪᠰᠠᠡ ᠯᠦᠦ
Дотуур байрны багш нар
Дотуур байрны багш нар
Odbayar Odgii
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ
mecss
хишгээ эгч
хишгээ эгч
saruulkaa
Similar to 4 бодлого 20160328
(20)
байгууллагын тухай
байгууллагын тухай
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
"ОЮУНЛАГ ХӨВСГӨЛ" ХӨТӨЛБӨР
Huuhddin erkh 2016
Huuhddin erkh 2016
Баянзүрх дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр
Баянзүрх дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр
тогтвортой хөгжил
тогтвортой хөгжил
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№4
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц№4
Uilchilgee
Uilchilgee
илтгэл
илтгэл
илтгэл
илтгэл
Bodlogo bolovsrol
Bodlogo bolovsrol
4444444444444444444444
4444444444444444444444
4444444444444444444444
4444444444444444444444
Хүүхэд гэр бүл төвийн ажлын төлөвлөгөө
Хүүхэд гэр бүл төвийн ажлын төлөвлөгөө
ESON101-Хичээл 2
ESON101-Хичээл 2
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын хүүхэд хамгааллын...
Дотуур байрны багш нар
Дотуур байрны багш нар
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ
хишгээ эгч
хишгээ эгч
4 бодлого 20160328
1.
1 Төсөл Монгол Улсын Их
Хурлын 2015 оны .. дугаар тогтоолын хавсралт ТӨРӨӨС ЗАЛУУЧУУДЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО Нэг.Нийтлэг үндэслэлэл 1.1.Залуучууд эх орны ирээдүй, хөгжлийн асар их нөөц, идэвхтэй түншлэгч болох хүн амын хамгийн нөлөө бүхий бүлэг юм. 1.2.Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого нь Монгол залуу хүн ёс суртахуун, авьяас билэг, оюуны болон бие бялдрын чадвараа хөгжүүлэх, үндэсний өв соёл, ёс заншлаа уламжлан өвлөх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээгээр эрх тэгш, хүртээмжтэйгээр хангагдах, хөдөлмөрлөх, амьдралын эрүүл, аюулгүй, таатай орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн нийгэм, улс төр, эдийн засаг, эрх зүйн нөхцөлүүдийг тэдний оролцоотойгоор бүрдүүлэх замаар хэрэгжинэ. 1.3.Бодлогын төлөвлөлт, хэрэгжүүлэлт, тэдгээрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ нь баримтад үндэслэсэн, залуучуудын бодит хэрэгцээ, олон улсын стандарт, тэргүүн туршлагад тулгуурласан, салбар хоорондын уялдааг цогцоор нь хангасан байна. Хоёр.Нэр томьёоны тодорхойлолт 2.1. “Залуучууд” гэдэгт арван таваас гучин дөрвөн настай Монгол Улсын иргэн, харьяалалгүй хүнийг; 2.2. “Залуучуудын хөтөлбөр” гэж Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн зорилтот ажлуудын үе шат, хүрэх түвшинг тодорхойлсон оролцогч талуудын үйл ажиллагааны уялдаа, хяналт-шинжилгээ, үнэлгээ, санхүүжилтийн хүрээ, зарчим, төрлийг тодорхойлсон баримт бичгийг; 2.3 “Залуучуудын салбар” гэдэгт залуучуудын хөгжлийг дэмжих үндсэн зорилго, чиг үүрэг бүхий төрийн болон иргэний нийгэм, хувийн хэвшлийн харилцан уялдаа, хамтын ажиллагааны нийлбэр цогц; Гурав.Бодлогын тулгуур зарчмууд 3.1.Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2014 онд Азербайжан Улсын Баку хотноо зохион байгуулсан Дэлхийн Залуучуудын Бодлогын Анхдугаар Форум залуучуудын талаар баримтлах бодлого нь: (а) хүний эрхэд суурилсан байх; (б) бүгдийг тэгш
2.
2 хамруулах; (в) оролцоог
дэмжих; (г) жендерийн баримжаатай байх; (д) иж бүрэн хандах; (е) мэдлэг, нотолгоо баримтад үндэслэж байх; (ё) санхүүгийн эх үүсвэртэй байх; (ж) хариуцлагатай тайлагнах шаардлагуудыг хангасан байхыг онцолсон. 3.2. Төрөөс залуучуудын талаар явуулж буй үйл ажиллагаанд дараах зарчмуудыг баримтална. Үүнд: 3.2.1.залуучуудыг эх орныхоо өнөө ба ирээдүйн хөгжилд чухал үүрэгтэй эерэг хүч гэж үнэлнэ. 3.2.2.залуучуудын аливаа эрхийг нь хүндэтгэх, хамгаалах, хангахад төрийн бодлого чиглэгдэнэ. 3.2.3.залуучуудыг иргэний харьяалал, нас, хүйс, яс үндэс, шашин шүтлэг, итгэл үнэмшил, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийлэл, оюуны болоод бие махбодын чадвар, боловсролын түвшин зэрэг бодитоор ба бусдад ойлгогдох аливаа ялгаварлал, гадуурхлаас ангид байлгах нөхцөлийг бүрдүүлэн ажиллана. 3.2.4.залуучууд нийгмийн бүхий л хүрээнд эрх тэгш боломжоор хангагдана. 3.2.5.бодлого нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл бармтлал- 2030” зорилтуудтай нягт уялдаатай байна. 3.2.6.залуучуудын амьдралд нөлөө үзүүлэхүйц, чухал ач холбогдолтой бодлого, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, үнэлэлт дүгнэлт өгөхөд тэдний оролцоог хангана. Дөрөв.Бодлогын зорилго 4.1.Бодлогын зорилго нь залуучуудын эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах, тэдний амьдрах, хүмүүжих, хөгжих, хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бүрдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлсний үндсэн дээр эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэхэд оршино. Тав.Бодлогын зорилт, түүнийг хэрэгжүүлэх чиглэл 5.1.Бодлогыг дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ: 5.1.1.залуучуудын эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах;
3.
3 5.1.2.залуучуудын онцлог хэрэгцээнд
нийцсэн боловсролыг чанартай хүргэх; 5.1.3.залуучуудад ээлтэй эрүүл мэндийн цогц үйлчилгээг бүрдүүлэх; 5.1.4.залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; 5.1.5.залуучуудын орон байрны хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх; 5.1.6.залуучуудын эерэг дүр төрхийг тодорхойлох, үнэлэмжийг нэмэгдүүлэх; 5.1.7.залуучуудын оролцоог дэмжих тогтолцоог хөгжүүлэх; 5.1.8.нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай залуучуудад хүрч ажиллах; 5.1.9.залуучуудын байгууллагын санаачилга, залуучууд судлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; 5.2.Бодлогын зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах чиглэлийг баримтална: 5.2.1.Залуучуудын эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах зорилтын хүрээнд: 5.2.1.1.залуучуудын эрхийг хамгаалах асуудлаарх олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй байр суурь баримталж, залуучуудын эрхийн тухай гэрээ, конвенцид, нэгдэх, хэвлэн нийтлэх, түгээн дэлгэрүүлэх болон Монгол улсын хууль тогтоомжтой уялдуулах ажлыг тогтмол зохион байгуулна. 5.2.1.2.нийтийн албаны үйлчилгээний хүрээнд залуу хүний эрхэм чанарыг хүндэтгэх, аливаа ялгаварлах хандлагыг үгүй болгох, харилцааны зөв зохистой стандартыг бий болгож хэвшүүлнэ. 5.2.1.3.хүний эрхийн боловсролыг залуучууд, нийтийн алба болон хувийн хэвшилд системтэйгээр олгох замаар хүний эрхийн зөрчил, тулгамдсан асуудалд идэвхтэй, зохистой хариу арга хэмжээ авах тогтолцоог бэхжүүлнэ.
4.
4 5.2.1.4.залуучуудын эрх ашигт
нөлөөлөх аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцох эрхийг хангаж, эрхээ эдэлж чадахгүй байгаа залуучуудад дэмжлэг үзүүлэх санал, санаачилгыг төрөөс дэмжиж ажиллана. 5.2.1.5.залуучуудыг бүхий л орчинд хүн худалдаалах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг, үе тэнгийн дарамт, бусад хүчирхийллээс сэргийлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 5.2.2.Залуучуудын онцлог, хэрэгцээнд нийцсэн боловсролыг чанартай хүргэх зорилтын хүрээнд: 5.2.2.1.залуучуудад Монголын нийгмийн үнэт зүйлсийн баримжаа, иргэний болон амьдрах ухааны боловсрол олгох, технологийн, мэргэжлийн чиг баримжаа олж авах, авъяасаа нээх, нөхөн үржихүйн, эрүүл мэндийн суурь боловсрол авах идэвхтэй орчныг хөгжүүлнэ. 5.2.2.2.тогтвортой хөгжлийг дэмжихэд шаардлагатай мэдлэг, чадвар (үүнд: тогтвортой хөгжлийн боловсрол, амьдрах ухааны боловсрол, тогтвортой амьдралын хэвшил, хүний эрх, жендерийн тэнцвэртэй байдал, хүчирхийлэлгүй, амар тайван амьдралын соёл, дэлхийн иргэншил, ялгаатай соёлууд болон тэдгээрийн тогтвортой хөгжилд гүйцэтгэх үүргийг хүлээн зөвшөөрөх) –ыг бүх нийтийн болон насан туршийн боловсролтой уялдуулна. 5.2.2.3.албан боловсролын тогтолцооны үе шат бүрийг олон зэрэглэлт сертификат, кредитэд оруулах замаар завсардсан суралцагчийн эрхийг баталгаажуулах, цаашид сурах, хөдөлмөрлөх хугацаагаа өөрийн хэрэгцээ, санхүүгийн боломжийн хүрээнд шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ. 5.2.2.4.их, дээд сургуулийн суралцагч нь үндсэн ба дэд мэргэжил (хос мэргэжил) –ээр суралцах боломжийг бүрдүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлд хөрвөх чадвараа нэмэгдүүлэх боломж олгоно. (Жишээлбэл, үндсэн мэргэжил “сэтгүүл зүй”, дэд мэргэжил “байгаль хамгаалал” гэх мэт) 5.2.2.5.салбаруудын эрэлт хэрэгцээнд суурилсан, хүний нөөцийн бодлоготой уялдсан боловсролын сургалтын хөтөлбөрүүдийг дэмжих, энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, сургалтын байгууллагуудад дэмжлэг үзүүлнэ. 5.2.2.6.малчин залуучуудын хэрэгцээнд нийцсэн боловсролыг мэдээллийн технологийн дэвшил, оновчтой дэд бүтцийн шийдлийг ашиглан хүртээмжтэй арга хэрэгслээр хүргэнэ.
5.
5 5.2.2.7.залуучуудын нарийн мэргэших,
ахисан түвшний сургалт болон инноваци, технологи, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд зориулсан үндэсний тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ. 5.2.2.8.их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж төгсөгчдийн хоорондын эргэх холбоог хангуулах, төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд байршиж буй үзүүлэлтийг бодитойгоор тооцсон, шударга шалгуур бүхий хөндлөнгийн рейтингийн системийг нэвтрүүлнэ. 5.2.3.Залуучуудад ээлтэй эрүүл мэндийн цогц үйлчилгээг бүрдүүлэх зорилтын хүрээнд: 5.2.3.1.залуучуудад ээлтэй эрүүл мэндийн цогц үйлчилгээг тусламж үйлчилгээний бүх түвшинд өргөжүүлэн хөгжүүлнэ. 5.2.3.2.эрүүл мэндийн ажилтнуудад залуучуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн зөвлөгөө өгөх, тусламж үйлчилгээ үзүүлэх хандлага, харилцааг төлөвшүүлнэ. 5.2.3.3.залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, биеийн тамир, спортын цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, техник хэрэгслийг үйлдвэрлэх, импортлоход татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бий болгоно. 5.2.3.4.залуучуудад зонхилон тохиолддог эрсдэлт хүчин зүйл, өвчин эмгэгээс сэргийлэх, мэдлэг, мэдээллийг бие бялдар, сэтгэхүй, нийгмийн эмзэг байдал, онцлогт нь тохируулан хүргэнэ. 5.2.3.5.бүх шатны сургуульд залуучуудын, эрүүл мэнд, нөхөн үржихүйн зөвлөгөө, мэдээлэл авах, холбон зуучлах болон нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэх үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлнэ. 5.2.3.6.залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг үе тэнгийн сургагч, сайн дурын ажилтан, холбон зуучлагчаар дамжуулан хүргэх тогтолцоог бий болгоно. 5.2.3.7.гэр бүлийн, бэлгийн, бусад хүчирхийлэлд өртсөн залуучуудад үзүүлэх эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын хамтарсан багийн үйлчилгээг системтэйгээр хүргэнэ. 5.2.3.8.нийслэлд оюутан, залуучуудад, үйлчлэх дагнасан клиник
6.
6 байгуулна. 5.2.4.Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих зорилтын хүрээнд: 5.2.4.1.залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох тогтолцоог сайжруулж, хөгжүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ. 5.2.4.2.оюутан, зауучуудын цагийн ажлын тогтолцоог бий болгоно. 5.2.4.3.залуучуудыг нийгмийн даатгалын цахим карттай болгож, аль болох нийгмийн даатгалд эрт хамруулах хөшүүргийг бий болгоно. 5.2.4.4.ажил, хөдөлмөр эрхэлж байгаа боловч орлого багатай, бүрэн бус хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд чиглэсэн арга хэмжээг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хэрэгжүүлнэ. 5.2.4.5.ажилгүйдлийн даатгалын сангаас олгох сургалтын зардлыг нэмэгдүүлэх замаар ажилгүй залуучууд мэргэжлийн ур чадвараа сайжруулах, шинээр мэргэжил эзэмших боломжийг бүрдүүлнэ. 5.2.4.6.хөдөлмөрийн зах зээлийн судалгааг үндэслэн орчин үеийн дэвшилтэт техник, технологи дээр ажиллах нарийн мэргэжлийн хүний нөөцийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн зардлаар үе шаттайгаар бэлтгэж, ажлын байраар хангана. 5.2.4.7.залуучуудын сайн дурын ажлыг кредитжүүлэх, ажлын туршлагад тооцох тогтолцоог бүрдүүлнэ. 5.2.4.8.нийслэлээс хөдөө орон нутаг руу шилжин тогтвортой ажиллахаар суурьшиж буй залуучуудад ажлын байр бий болгохыг салбарын хэрэгцээнд тулгуурлан санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлнэ. 5.2.4.9.их, дээд сургууль төгсөгчид болон нийслэлээс хөдөө орон нутаг руу шилжин суурьшиж буй залуучуудыг тогтвортой ажлын байраар хангах талаар тухайн орон нутгийн болон холбогдох салбарын хэрэгцээнд тулгуурлан орон нутгийн захиргаа санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлнэ. 5.2.4.10.төрийн албаны мерит тогтолцоог бэхжүүлэх замаар төрийн албанд ажиллаж буй залуучуудыг тогтвор суурьшилтай, ур чадвараа дээшлүүлэх, мэргэшсэн, албан тушаал дэвших боломжийг шударгаар олгож, төрийн албаны залгамж холбоог тасралтгүй хөгжүүлнэ.
7.
7 5.2.4.11.хөдөлмөрийн ойрын, дунд
болон хэтийн төлөвийн талаарх судалгаа, шинжилгээний ажлыг чанаржуулж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, дүн шинжилгээний үр дүнг залуучуудад түгээх боломжийг бүрдүүлнэ. 5.2.5.Залуучуудын орон байрны хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд: 5.2.5.1.залуучуудад зориулсан хямд үнэтэй, чанартай, нийгмийн үйлчилгээ, дэд бүтцийг нь шийдвэрлэсэн орон байрны шийдлүүдийг дэмжинэ. 5.2.5.2.гурваас доошгүй жил тогвор суурьшилтай ажилласан залуучуудад орон байртай болоход урьдчилгаа төлбөрийн, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлнэ. 5.2.5.3.түр хугацаагаар орон гэрээсээ хол амьдарч буй оюутан, залуучууд, болон хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад зориулсан бүрэн тоноглол, тавилга, үйлчилгээ, аюулгүй орчин бүхий хямд үнэтэй түрээсийн нийтийн байруудыг олноор барихад дэмжлэг үзүүлнэ. 5.2.5.4.алслагдсан сум, сууринд мэргэжилтэй залуу боловсон хүчин суурьшихад дэмжлэг үзүүлэх орон байртай болгох цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 5.2.5.5.нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай залуучуудад орон байртай болох боломжийг үе шаттай бүрдүүлнэ. 5.2.6.Залуучуудын эерэг дүр төрхийг тодорхойлох, үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд: 5.2.6.1.хэл соёл, эх түүхээ эзэмшсэн, ёс суртахуунтай, оюуны чадавхтай, хариуцлагатай, бие даасан, харилцааны ур чадвартай, хүнлэг, нөхөрсөг, туйлбартай Монгол залуу хүний бусдад танигдах дүр төрхийг өөрсдийнх нь оролцоотойгоор оновчтой тодорхойлж цаашид хэвшүүлэх талаар залуучуудын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллана. 5.2.6.2.даяаршил, олон соёлын нөлөө бүхий амьдарлын хэв маяг, өөр соёлын орчинд өсч хүмүүжсэн Монгол залуучуудыг төрөлх хэлээ сурах, түүх, ёс заншил, уламжлалт соёлоо танин мэдэхэд нь дэмжлэг үзүүлнэ.
8.
8 5.2.6.3.үе тэнгийнхнээ авъяас
ёс суртахуун, сурлага, хөдөлмөрийн амжилтаараа манлайлагч залуучуудыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхийг дэмжинэ. 5.2.6.4.нийгэм дэх залуучуудын үзэл бодол, байр суурийг үгүйсгэн, залуу хүний үнэлэмжийг бууруулах үр дагавар бүхий хандлага, хууль тогтоомж, захиргааны акт, тогтсон хэвшлийг үе шаттайгаар багасгах арга хэмжээг авна. 5.2.7.Залуучуудын оролцоог дэмжих тогтолцоог хөгжүүлэх зорилтын хүрээнд: 5.2.7.1.залуучуудын иргэний оролцоог хангахад тэднийг бүрэн дүүрэн, үнэн зөв мэдээллээр хангах замаар үзэл бодлоо төлөвшүүлэх, сайн дурын үндсэн дээр сонголт хийх боломжийг бүрдүүлнэ. 5.2.7.2.залуучуудыг шийдвэр гаргах бүх түвшинд оролоцох эрхийг хангаж, оролцооны хэм хэмжээг бий болгоно. 5.2.7.3.залуучуудын бодлого, хөтөлбөр, тэдний эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хянаж, үнэлэхэд залуучуудын оролцоог хангах үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ. 5.2.7.4.залуучуудын өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг тогтвортой дэмжих замаар нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай залуучуудын оролцоог хангана. 5.2.7.5.залуучуудын нийгмийн идэвх, сайн дурын ажлыг бүртгэх, үнэлэх тогтолцоог бий болгоно. 5.2.8.Нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай залуучууд1ад хүрч ажиллах зорилтын хүрээнд: 5.2.8.1.нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай залуучуудын хүний эрхийг хангах чиглэлээр тусгайлсан арга хэмжээг системтэйгээр авч хэрэгжүүлнэ. 5.2.8.2.нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай залуучуудад нийгмийн цогц үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр 1 Нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай залуучууд: Хөгжлийн бэрхшээлтэй, хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгт өртсөн болон өртөх эрсдэлтэй, хорих ял эдэлж буй, согтуурах, мансуурах, донтох өвчтэй, орон гэргүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, өрх толгойлсон эх /эцэг/, сургууль завсардсан, ажилгүй, албан бус салбарт ажиллаж байгаа, шилжин суурьшсан /амьдарч байгаа хаягийн бүртгэлгүй/, асрамжийн газарт амьдарч байгаа,
9.
9 шийдвэрлэх асуудлыг олон
улсын туршлага, олон улсын байгууллагуудын тусламж, зөвлөгөөнд тулгуурлан хөгжүүлнэ. 5.2.8.3.нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай залуучуудыг хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх, хамтарсан багийн үйлчилгээг үзүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ. 5.2.8.4.хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад амьдрах, ажиллах, сурах, хөдөлмөрлөх ээлтэй орчныг бүрдүүлнэ. 5.2.8.5.“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцид заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын онцлог хэрэгцээнд нийцсэн туслах үйлчилгээг бий болгоно. 5.2.8.6.хорих ял эдэлж буй залуучуудыг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор боловсрол, нийгэм, эрх зүй, сэтгэл зүйн дэмжлэгийг зохистой арга хэлбэр, олон улсын туршлага, техник технологийн дэвшлийг ашиглан хүргэнэ. 5.2.9.Залуучуудын байгууллагын санаачилга, залуучууд судлалыг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд: 5.2.9.1.залуучуудын асуудлыг хариуцсан төрийн захиргааны бүтэц, төсөв, мэргэшсэн хүний нөөцийг хөгжүүлж, залуучууд судлал, залуучуудын оролцоотойгоор залуучуудын асуудлыг шийдэх тогтолцоог бүрдүүлнэ. 5.2.9.2.залуучуудын оролцоог хангах, судалгаанд суурилсан залуучуудын бодлого, хөтөлбөрийг боловсруулахдаа залуучуудын байгууллага, залуучуудын салбарын санал, санаачилгад тулгуурлана. 5.2.9.3.Албан ёсны болон захиргааны стастикийн мэдээнд төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын зорилтуудын хүрээнд нарийвчилсан стастик тоон мэдээлэл, судалгааг тусгана. 5.2.9.4.залуучуудын байгууллагуудын ил тод, үр ашигтай санхүүжилтийн тогтолцоог бий болгоно. 5.2.9.5.залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцохоор ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд сонгогдсон залуучуудын байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
10.
10 5.2.9.6.залуучууд судлалыг нийгмийн,
хүмүүнлэгийн, шинжлэх ухааны чиглэлээр хөгжүүлэх, энэ талаар зөвлөлдөх тогтолцоог бий болгоно. 5.2.9.7.засаг захиргааны бүх түвшинд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 хөтөлбөр”-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн залуучуудын оролцоо, залуучуудын байгууллагын санаачилгыг дэмжинэ. Зургаа.Бодлогыг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр 6.1.Энэхүү бодлогыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ: 6.1.1.улсын болон орон нутгийн төсөв; 6.1.2.гадаадын зээл, тусламж; 6.1.3.гадаад, дотоодын хөрөнгө оруулалт; 6.1.4.Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас; 6.1.5.хувь хүн, хуулийн этгээдээс Монгол Улсын хууль тогтоомжоор хориглоогүй хэлбэрээр олгох хандив, тусламжийн эх үүсвэр; 6.1.6.энэ бодлогод заасан зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр хэрэгжүүлэх төслийн санхүүжилт; 6.1.7.бусад эх үүсвэр; 6.2.Бодлогын хэрэгжилтийг хангах, залуучуудын салбарын байгууллагын үйл ажиллагааг дэмжих сантай байна. 6.3.Залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах зэрэг арга хэмжээг санхүүжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийг нэн тэргүүнд зориулна. 6.4.Бодлогыг цогцоор хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийг нэн тэргүүнд зориулна. Долоо.Бодлогыг хэрэгжүүлэх үе шат
11.
11 7.1.Бодлогыг дараах 3
үе шаттай хэрэгжүүлнэ. Үүнд: 7.1.1.I үе шат /2016-2018 он/: бодлого хэрэгжих хууль, эрх зүй, нийгэм, сэтгэлзүй, удирдлага, санхүүжилтийн орчныг бүрдүүлж нэн тулгамдсан дэд бүтцийг хөгжүүлнэ. 7.1.2.II үе шат /2019-2021 он/: залуучууд судлалыг дэмжих замаар залуучуудын эрх, оролцоог хангах аргазүйг төлөвшүүлж, бодлогын төлөвлөлт, хэрэгжилтийг шинэ шатанд гаргана. 7.1.3.III үе шат /2022-2025 он/: хөгжилд чиглэсэн дэд бүтцийг бэхжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан залуучуудад ээлтэй нийгмийг бий болгоно. Найм.Бодлогыг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн 8.1.Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр хүрэх үр дүнг дараах үндсэн үзүүлэлэтээр тодорхойлж үнэлнэ: № Үзүүлэлт Хэмжих нэгж Суурь түвшин (2014 он) Зорилтот түвшин (2025) 1. Их, дээд, МСҮТ, коллежийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн боловсрол олгох хичээлийн цагийн эзлэх хувь Хувь 2. Тухайн жилд Төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшилд зохион байгуулагдсан хүний эрхийн боловсролын сургалт, сурталчилгааны тоо Тоо 3. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудад мөрдөгдөж буй хүний эрхийг хамгаалах хөтөлбөрийн тоо Тоо 4. Тухайн жилд Хувь
12.
12 Захиргааны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн нийт хэрэгт
албан тушаалтны захиргааны актыг хүчингүй болгон шийдвэрлэсэн шийдвэрийн эзлэх хувь 5. Их, дээд сургууль, МСҮТ, коллеж төгсөөд ажилд орсон залуучууын тоо Мянган хүн 6. Олон улсын болон дотоодын оюуны өмчийн мэдээллийн санд бүртгэгдсэн патент, гэрчилгээ эзэмшигч залуучуудын эзлэх хувь Хувь 7. Нийт нас баралтад залуучуудын эзлэх хувь хувь 8. Халдварт бус өвчлөлд өртөж буй залуучуудын эзлэх хувь 9. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан залуучуудын тоо 10. Залуучуудын ажилгүйдлийн түвшин хувь 11. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 12. Тухайн жилд орон сууц өмчилсөн залуучуудын тоо Тоо
13.
13 13. Тухайн жилд
орон сууцны зээл авсан залуучуудын тоо Тоо 14. Сонгуульд саналаа өгсөн залуучуудын тоо /сонгуулийн жилд/ Тоо 15. Баг, хорооны иргэдийн нийтийн хуралд залуучуудын оролцооны хувь Тоо 16. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцэд зарцуулсан хөрөнгийн хэмжээ Улсын төсөв: Орон нутгийн төсөв: 17. Ял шийтгүүлсэн залуучуудын тоо Үүнээс: гэмт хэрэг санаатай үйлдсэн нь: Тоо, хувь Ес.Залуучуудын салбар дахь хамтын ажиллагаа, бодлогын хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, хүрэх үр дүн 9.1.Хамтын ажиллагаа, түншлэл 9.1.1.төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг хөгжүүлэхэд төр, дотоод, гадаадын олон нийт, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хувь нэмрийг хөхиүлэн дэмжиж, түншлэлийг өргөжүүлэн хүлээх үүрэг, хариуцлагыг дээшлүүлнэ. 9.1.2.олон улс, бүс нутгийн залуууудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хамтарсан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, бодлогыг уялдуулан зохицуулна. 9.2.Бодлогын хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ 9.2.1.төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын зорилтын хүрээнд холбогдох хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхэд энэхүү бодлогыг иш үндэс болгож, шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлнэ.
14.
14 9.2.2. Хүн амын
хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг хоёр жил, хөндлөнгийн үнэлгээг 4 жил тутамд тус тус зохион байгуулж тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. 9.2.3.залуучуудын салбар залуучуудын бодлого, хөтөлбөр, бусад асуудлаар сайн дурын хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгаа хийж болно. 9.2.4.төрийн захиргааны бүх шатны байгууллага болон залучуудыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага залуучуудын бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгааны ажилд шаардлагатай, төр, хувь хүн, байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээ баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Download now