SlideShare a Scribd company logo
СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН СТРАТЕГИ СОНГОЛТЫН ЗАГВАР
БОЛОВСРУУЛАЛТ
Чулуунцэцэг.Д, Батцэцэг.Я
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн
сургууль
e-mail:d_ tsetsg @yahoo.com, trinitybts@yahoo.com
Хураангуй
Орчин үеийн зах зээлийн нөхцөлд үйлдвэр аж ахуйн газрууд, компаниуд
инновацийн арга барилыг тогтмол нэвтрүүлэхийг гол зорилгоо болгож байна.
Инноваци нь байгууллагын хэтийн хөгжлийг тодорхойлж, байгууллагын
үйлдвэрлэл, маркетинг, удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт оруулдаг. Энэхүү
судалгааны ажлаараа нарийн, нарийвтар ноост хонины ноосоор утас ээрэх
лабораторийн инновацийн төслийг орон нутагт хэрэгжүүлэх боломжийг судаллаа.
Байгаль орчинд сөрөг нөлөөгүй шинэ дэвшилтэт техник, технологи бүхий
боловсруулах технологитой “Утас ээрэх бага оврын инновацийн лаборатори”
байгуулах төслийг хэрэгжүүлэх стратегийн үзэл баримтлалын функциональ
хувилбаруудыг гарган авсан.
Түлхүүр үг: инноваци, менежмент, техник, технологи, матриц,
Оршил
Шинжлэх ухаан техник технологийн инновацийн хөгжил нь хүн төрөлхтөний
оршин тогтнох гол нөхцөл болж байна. Орчин үеийн эдийн засгийн хөгжилд
инновацийн реинженерингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал нэн тэргүүнд
тулгарч байна. Инновацийн үйл ажиллагаа нь шинжлэх ухаан судалгааны ажил
дээр суурилсан шинэ бүтээл, шинэ технологи боловсруулалт, төсөлт ажил зэргийг
үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оруулж мэдлэгт суурилсан эдийн засгийг
хөгжүүлэх шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ, шинэ технологи, ур чадвар,
удирдлага зохион байгуулалтын арга барил бий болгох цогц үйл ажиллагаа юм.
Инновацийг үйлдвэрлэлд ашиглахын тулд инновацийн үйл ажиллагааны тодорхой
зохион байгуулалт шаардлагатай байдаг. Орчин үеийн зах зээлийн нөхцөлд
үйлдвэр аж ахуйн газрууд, компаниуд инновацийн арга барилыг тогтмол
нэвтрүүлэх хэрэгтэй юм. Инновацийн менежмент нь үйлдвэрлэлийн системийн
оновчтой үйл ажиллагааг зохион байгуулах инженерчлэлийн харилцаа юм [1, 2].
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт
шилжсэнтэй холбоотойгоор «инноваци» гэсэн нэр томьѐо нь илүү өргөн тархсан
ойлголт болсон. Инновацитай нягт холбоотой «инновацийн үйл ажиллагаа»,
«оюуны өмч», «патент», «шинэ бүтээл», «ашигтай загвар», «аж үйлдвэрийн
загвар», «барааны тэмдэг», «инновацийн шийдэл», «лиценз», «инновацийн
процесс» зэрэг ойлголтууд ашиглагдаж байна. Өнөөдөр эдийн засгийн өрсөлдөх
чадварыг урт удаан хугацаанд хэрэгжүүлэх бодлогыг инновацийн эдийн засагт
шилжих шилжилтийн үндсэн дээр хангах боломжтой юм. Монгол Улсын Засгийн
газар 2008 онд Үндэсний инновацийн тогтолцооны хөгжлийн хөтөлбөрийг баталсан
(2008-2015). Улсын их хурлын 2012 оны 5-р сарын 22-ны өдрийн нэгдсэн
чуулганаар Инновацийн тухай хууль батлагдсанаар түүхий эдэд суурилсан эдийн
засгаас мэдлэгийн эдийн засагт шилжих эрх зүйн үндэс тавигдлаа [3]. ШУТИС-ийн
ДаТС-ийн «Ноос, хувцас судлалын бүсийн төв» нь инновацийн дэвшлийг
судалгааны ажилдаа нэвтрүүлэх зорилт тавин ажиллалаа.
Хэлэлцүүлэг, үр дүн
Инноваци нь шинэ санаа олж авах, нээлт хийх, бүтээгдэхүүн, үйлчилгээ,
түүний зах зээлийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн шинэ технологи, бүтээгдэхүүний
нийлүүлэлт, хуваарилалт, удирдлага, хөдөлмөр зохион байгуулалтыг шинэчлэх
үйл ажиллагаа юм. Инновацийн үйл ажиллагаа нь өөрчлөлтийг бий болгодог
бөгөөд инновацийн үйл ажиллагааны өөрчлөлтийн функциональ хувилбаруудыг
бий болгодог. Бид судалгаандаа Австрийн эрдэмтэн Иосеф Шумпетерийн
дэвшүүлсэн шинэ техник, шинэ технологи, шинэ түүхий эд ашиглан үйлдвэрийн
зохион байгуулалт ба материал техникийн хангамжийг өөрчлөх гурван нийтлэг
өөрчлөлтийг сонгон авсан юм [1].
Инноваци нь байгууллагын хэтийн хөгжлийг тодорхойлж, үйлдвэрлэл,
маркетинг, удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт оруулах болно. Инновацийн шинэ
технологийг нэвтрүүлснээр өрсөлдөх чадвараа дээшлүүлэн инженерчлэлийн шинэ
алхамыг тодорхойлон мэдлэгийн өөрчлөлтийг хийх боломжтой. Инновацийн үйл
ажиллагаа нь хөрөнгө оруулалттай нягт холбоотой байдаг ба мэдлэгийн эдийн
засгийг шингээсэн техник, технологийг нэвтрүүлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг
шаарддаг. Инноваци ба хөрөнгө оруулалтын харилцан холбоотой байдал нь
шинжлэх ухаан техникийн дэвшлийн үр дүнг нэвтрүүлэх инновацийн
менежментийн асуудлыг бий болгодог. Хөгжиж буй болон шилжилтийн эдийн
засагтай улс орнуудад үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэл нь
тулгамдсан асуудал болж байна. Энэ нь юуны түрүүнд инновацийн үйл
ажиллагаанд оруулах хөрөнгө оруулалт буюу санхүүжилтийн эх үүсвэр
дутагдалтай байгаатай холбоотой юм.
Үйлдвэр аж ахуйн газарт инновацийг нэвтрүүлэх нь инновацийн менежментийг
хэрэгжүүлэхтэй холбоотой юм. Инновацийн менежментийн системийн
бүрэлдэхүүнд тухайн байгууллагын дотоод орчиныг үүсгэж буй удирдах,
удирдуулах нөхцлийг хангасан шинжлэх ухааны үндэслэлтэй зорилтот дэд
системүүд багтдаг. Инновацийн менежментийн мөн чанар нь инновацийг аж ахуйн
механизмын үйл ажиллагаа явагдаж буй объект гэж үздэг. Аж ахуйн механизм нь
инновацийг бий болгох, хэрэгжүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагаан дээр тухайн
процесст оролцож буй бүх оролцогчдын (инновацийг үйлдвэрлэгч, борлуулагч,
худалдан авагч) хооронд явагдаж буй эдийн засгийн харилцааны төлөвшил юм.
Үйлдвэрлэл аж ахуйн процессын инноваци дээрх нөлөөлөл нь удирдлагын арга
барил ба стратегийн тусламжтайгаар явагдана. Энэ арга барил стратеги нь
инновацийн удирдлагын онцлог механизм болох инновацийн менежментийг
үүсгэдэг. Инновацийн менежмент нь удирдлагын стратеги ба тактикийг агуулна.
Стратеги нь эцсийн зорилгодоо хүрэхийн тулд ашиглаж буй хэрэгслийн ерөнхий
чиглэл ба арга барилыг сонгох боломжийг олгоно. Тактик нь төвлөрсөн зорилгыг
тодорхой нөхцөлд хэрэгжүүлэх шийдэл ба арга барил юм. Инновацийн
менежментийн тактикийн бодлого нь тухайн нөхцөл байдалд илүү үр ашигтай
шийдэлд хүргэх оновчтой шийдэл, мэдлэгийн арга барилыг сонгох, хэрэгжүүлэх
урлаг [4]. Инновацийн менежмент нь үйлдвэрлэлийг удирдах систем юм. Эндээс
авч үзэхэд инновацийн менежментийн систем нь удирдах дэд систем (удирдлагын
субъект) ба удирдуулах дэд систем (удирдлагын объект) гэсэн хоѐр дэд
системтэй. Удирдлагын субъект нь объектыг ажиллуулах зорилгод чиглэсэн
удирдлагыг явуулж буй нэг ба бүлэг ажилтнууд байж болно. Тухайн тохиолдолд
удирдлагын объект нь инноваци, инновацийн процесс ба инновацийн зах зээлд
оролцогчдын хоорондох эдийн засгийн харилцаа болно. Удирдлагын субъект ба
объектын холбоо нь мэдээллийн түгээлтийн сувгаар явагддаг. Мэдээллийн
түгээлтийн суваг нь удирдлагын процесс болж өгнө. Инновацийн маркетинг нь
инновацийн менежментийн салшгүй хэсэг юм. Маркетинг нь инновацийн
арилжааны үр дүнг дээшлүүлэх боломжийг олгодог [5, 6].
Судалгааны ажлын хүрээнд ШУТИС-ийн ДаТС-ийн захирал ба Ноос, хувцас
судлалын бүсийн төвийн захиралууд удирдлагын цогц асуудлуудыг шийдвэрлэсэн.
Үүнд:
• байгууллагын хөгжлийн удирдлагын стратегийн зорилгыг тодорхойлох;
• байгууллагын зорилтуудыг тодорхойлж, тэднийг шийдвэрлэх дэс дараалалыг
тогтоох;
• албан байгууллага дахь өөрчлөлтийг удирдах;
• шинэ төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулах ба эзэмших арга хэмжээг явуулах;
• зайлшгүй шаардлагатай нөөцийг үнэлж, тэднийг хангах эх үүсвэрийг эрж хайх;
• инновацийн үйл ажиллагааны хүрээнд тавьсан зорилгыг биелүүлэхэд хатуу
хяналт тавих;
• ширүүн өрсөлдөөний нөхцөлд байгууллагын өрсөлдөх чадварыг хангах;
• өөрчлөлтийн шаардлагад нийцсэн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг
боловсронгуй болгох;
• байгууллагын санхүүгийн нөхцөл байдал дээрх эрсдэлтэй нөхцлийн үйлчлэлийг
багасгах чадвартай болох зэрэг болно.
Дархан, Сэлэнгийн бүс нутагт үржиж буй нарийн, нарийвтар ноост хонины түүхий
эдийг ашиглан Утас ээрэх лаборатори байгуулах орчины үнэлгээг судалж SWOT
шинжилгээг (хүснэгт1) хийж үзэхэд давуу тал ба боломжтой байдал давамгайлж
байна [7, 8]. Бүс нутгийн Эдийн засгийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт
хамрагдсанаар гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх боломжтой юм.
Байгаль орчинд сөрөг нөлөөгүй шинэ дэвшилтэт техник, технологи бүхий хонины
нарийн, нарийвтар ноос боловсруулах “Утас ээрэх бага оврын инновацийн
лаборатори” байгуулах төслийг хэрэгжүүлэх стратегийн үзэл баримтлалын
функциональ хувилбаруудыг дараах байдлаар гаргаж байна. Үүнд:
Стратеги I – Утас ээрэх бага оврын инновацийн лабораторийг байгуулахын тулд
инновацийн техник, технологийг нутагшуулснаар гадаадын хөрөнгө оруулалтын
хуримтлал бий болгох;
Стратеги II – Инновацийн тоног төхөөрөмж дээр ажиллах мэргэжилтэй боловсон
хүчинг сургаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дамжлагыг эзэмшүүлэх;
Стратеги III – Инновацийг нэвтрүүлснээр орон нутгийн түүхий эд болох нарийн,
нарийвтар ноостой хонины ноосоор бүс нутгийн бренд бүтээгдэхүүн-ээрсэн утас
үйлдвэрлэх;
Хүснэгт 1. Утас ээрэх лаборатори байгуулах боломжид хийсэн
SWOT шинжилгээний үр дүн
Стратегийн сонголт:
Байгууллага нь стратегийн үндсэн хувилбаруудаас хамгийн оновчтойг
сонгон авах шийдвэрийг стратегийн сонголт гэнэ. Энэ шийдвэр буюу сонголтыг
хийхийн тулд тухайн стратегийн үйл ажиллагааны хувилбаруудыг харьцуулан
тэдний гол хүчин зүйлүүдийг үнэлж үзэх шаардлагатай [9, 10, 11]. Утас ээрэх
инновацийн лаборатори байгуулах төслийг хэрэгжүүлэх стратегийн загвар (зураг
1) боловсруулж гарах үр дүнг тодорхойллоо.
Зураг 1. Стратегийн загвар
Үйлдвэрийн газрын менежмент бол төслийн амьдралын бүхий л мөчлөгт байнга
боловсорч байж, үр ашгийг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн функцийн аргумент нь
байдаг. Утас ээрэх үйлдвэрийн удирдлагын зохион байгуулалтын чиг үүргийн
бүтцийг зураг 2-д үзүүлэв.
Зураг 2. Удирдлагын зохион байгуулалтын чиг үүргийн бүтэц
Энэхүү судалгааны ажлыг олон хүчин зүйлийн GE матриц болох зах зээлийг
өөртөө татах чадвар, өрсөлдөөний байдал гэсэн 2 хэмжигдэхүүнийг ашиглан
өрсөлдөх чадварыг тодорхойлон үнэлгээ хийж дүгнэлээ (зураг 3) [12].
Зураг 3. Олон хүчин зүйлийн GE матрицийн үнэлгээ
Судалгааны лабораторийг GE матрицаар үнэлэхэд үнэлгээний зах зээлээ өөртөө
татах чадварын үнэлгээ 2,5 гарч байгаа нь энэ үйлдвэр зах зээлд өрсөлдөх чадвар
сайн, хөгжих бүрэн боломжтой болох нь харагдаж байна. Судалгааны
лабораторийн өрсөлдөөний байдал нь 1,3 гарч байгаа нь бид өрсөлдөгчиддөө
сөрөг үр дагавар үзүүлж чадахуйц үйлдвэрлэл бий болгох боломжтой байна.
Цаашдаа өрсөлдөөн улам ширүүснэ.
Дүгнэлт
1. Инновацийн лабораторийг байгуулах орчины үнэлгээний SWOT
шинжилгээний үндсэн дээр төслийг хэрэгжүүлэх стратеги загварыг гарган
авч, гарах үр дүнг тодорхойллоо.
2. Энэхүү судалгааны ажлын олон хүчин зүйлийн GE матрицаар зах зээлийг
өөртөө татах чадвар, өрсөлдөөний байдал гэсэн хоѐр хэмжигдэхүүнийг
ашиглан үнэлгээ өглөө.
Ашигласан ном, сэтгүүл
[1]. Морозов Ю.П. Инновационный менеджмент. / Учебник для вузов. М.: ЮНИТИ,
2010. 4-11с.
[2]. Шевченко И.В. Роль инновационности как фактора повышения национальной
конкурентоспособности // Финансы и кредит. 2007. №26. 40–48 с.
[3]. www.legalinfo.mn › Монгол Улсын хууль
[4]. www.rae.ru/forum2012/193/253
[5]. urf.podelise.ru/docs/450/index-194892.html
[6]. www.scienceforum.ru/2014/pdf/2226.pdf
[7]. www.stplan.ru/articles/theory/swot.htm
[8]. www.marketing.spb.ru/lib-research/swot.htm
[9]. www.ereport.ru/articles/manage/manage03.htm
[10]. Я.Батцэцэг Монгол улсад уул уурхай-металлургийн цогцолбор хөгжүүлэх
стратегийн судалгаа. Техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг
сэдэвт бүтээл, //УБ, 2013. 82-86 х., 113-126.
[11]. ru.wikipedia.org/.../Стратегический_менеджмент
[12]. dsarangerel.blog.banjig.net/post.php?post_id=93546
Зохиогчийн тухай:
1. Дананжав овогтой Чулуунцэцэг. ЗХУ-ын Ташкент хотын Нэхмэл, Хөнгөн
үйлдвэрийн дээд сургуулийг Нэхмэлийн үйлдвэрийн машин аппарат мэргэжлээр
төгссөн. ШУТИС-д “Плазман пургиулалтаар сэргээн засварласан бүрхүүлийн
бүтэц, шинж чанарын судалгаа” сэдвээр Техникийн ухааны доктор (Ph.D)–ын зэрэг
хамгаалсан. Докторын ажлын удирдагч И.Г. Сизов, Ч. Батхүрэл. Дэд профессор
цолтой.
2. Янжмаа овогтой Батцэцэг. ОХУ-ын Омск хотын Техникийн их сургуулийг
Үйлдвэрлэлийн инженер- эдийн засагч мэргэжлээр төгссөн. ШУТИС-д “Монгол
улсад уул уурхай-металлургийн цогцолбор хөгжүүлэх стратегийн судалгаа”
сэдвээр Техникийн ухааны доктор (Ph.D)–ын зэрэг хамгаалсан.

More Related Content

What's hot

Говь хувьцаад компани
Говь хувьцаад компаниГовь хувьцаад компани
Говь хувьцаад компаниsemjid
 
Г.Нямхүү - Чанарын дугуйлангийн аргыг ашиглаж байгууллагын бүтээмжийг дээшлү...
Г.Нямхүү - Чанарын дугуйлангийн аргыг ашиглаж  байгууллагын бүтээмжийг дээшлү...Г.Нямхүү - Чанарын дугуйлангийн аргыг ашиглаж  байгууллагын бүтээмжийг дээшлү...
Г.Нямхүү - Чанарын дугуйлангийн аргыг ашиглаж байгууллагын бүтээмжийг дээшлү...batnasanb
 
инновацийн шинжит улс байгуулах бнхау ын зорилтод, үйл ажиллагаа
инновацийн шинжит улс байгуулах бнхау ын зорилтод, үйл ажиллагааинновацийн шинжит улс байгуулах бнхау ын зорилтод, үйл ажиллагаа
инновацийн шинжит улс байгуулах бнхау ын зорилтод, үйл ажиллагааZorigoo Gantumur
 
Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...
Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...
Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...batnasanb
 
Г.ЦАЦРАЛ - ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ИННОВАЦИ
Г.ЦАЦРАЛ - ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ИННОВАЦИГ.ЦАЦРАЛ - ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ИННОВАЦИ
Г.ЦАЦРАЛ - ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ИННОВАЦИbatnasanb
 
Potency food industry
Potency food industryPotency food industry
Potency food industrynoonii
 
Strategic Management - Lecture 6
Strategic Management - Lecture 6Strategic Management - Lecture 6
Strategic Management - Lecture 6
Энхтамир Ш
 
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЦ.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИbatnasanb
 
Types of strategies
Types of strategiesTypes of strategies
стратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэсстратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэс
Nael Narantsengel
 
П. Мандарь - Байгууллага дахь шинэчлэлтийн менежмент
П. Мандарь - Байгууллага дахь шинэчлэлтийн менежментП. Мандарь - Байгууллага дахь шинэчлэлтийн менежмент
П. Мандарь - Байгууллага дахь шинэчлэлтийн менежментbatnasanb
 
Lecture №3
Lecture №3Lecture №3
Lecture №3
NasanjargalP
 
For engineer's lecture 3
For engineer's lecture 3For engineer's lecture 3
For engineer's lecture 3noonii
 
Маркетингийн үндсүүд
Маркетингийн үндсүүдМаркетингийн үндсүүд
Маркетингийн үндсүүд
Erdenebolor Baast
 
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/Ulzii ganbat
 
strategic management 1
strategic management 1strategic management 1
Ц.Бөртэцэцэнбаяр Д.Мяасүрэн - ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА
Ц.Бөртэцэцэнбаяр Д.Мяасүрэн - ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЦ.Бөртэцэцэнбаяр Д.Мяасүрэн - ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА
Ц.Бөртэцэцэнбаяр Д.Мяасүрэн - ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАbatnasanb
 
Б.Наранцацрал -БАЙГУУЛЛАГЫН ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙН ЗАГВАРУУДЫГ АШИ...
Б.Наранцацрал -БАЙГУУЛЛАГЫН ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙН ЗАГВАРУУДЫГ АШИ...Б.Наранцацрал -БАЙГУУЛЛАГЫН ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙН ЗАГВАРУУДЫГ АШИ...
Б.Наранцацрал -БАЙГУУЛЛАГЫН ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙН ЗАГВАРУУДЫГ АШИ...batnasanb
 
What's hot (20)

Говь хувьцаад компани
Говь хувьцаад компаниГовь хувьцаад компани
Говь хувьцаад компани
 
Г.Нямхүү - Чанарын дугуйлангийн аргыг ашиглаж байгууллагын бүтээмжийг дээшлү...
Г.Нямхүү - Чанарын дугуйлангийн аргыг ашиглаж  байгууллагын бүтээмжийг дээшлү...Г.Нямхүү - Чанарын дугуйлангийн аргыг ашиглаж  байгууллагын бүтээмжийг дээшлү...
Г.Нямхүү - Чанарын дугуйлангийн аргыг ашиглаж байгууллагын бүтээмжийг дээшлү...
 
инновацийн шинжит улс байгуулах бнхау ын зорилтод, үйл ажиллагаа
инновацийн шинжит улс байгуулах бнхау ын зорилтод, үйл ажиллагааинновацийн шинжит улс байгуулах бнхау ын зорилтод, үйл ажиллагаа
инновацийн шинжит улс байгуулах бнхау ын зорилтод, үйл ажиллагаа
 
Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...
Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...
Сонгоровын Үүрцайх - Хүнсний үйлдвэрийн бүтээмжийн удирдлагад нөлөөлөх хүчин ...
 
Г.ЦАЦРАЛ - ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ИННОВАЦИ
Г.ЦАЦРАЛ - ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ИННОВАЦИГ.ЦАЦРАЛ - ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ИННОВАЦИ
Г.ЦАЦРАЛ - ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ИННОВАЦИ
 
Potency food industry
Potency food industryPotency food industry
Potency food industry
 
Strategic Management - Lecture 6
Strategic Management - Lecture 6Strategic Management - Lecture 6
Strategic Management - Lecture 6
 
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЦ.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
Ц.Тогтохтуяа - СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ
 
Types of strategies
Types of strategiesTypes of strategies
Types of strategies
 
стратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэсстратегийн удирдлагын онолын үндэс
стратегийн удирдлагын онолын үндэс
 
П. Мандарь - Байгууллага дахь шинэчлэлтийн менежмент
П. Мандарь - Байгууллага дахь шинэчлэлтийн менежментП. Мандарь - Байгууллага дахь шинэчлэлтийн менежмент
П. Мандарь - Байгууллага дахь шинэчлэлтийн менежмент
 
Lecture №3
Lecture №3Lecture №3
Lecture №3
 
шинэ бүтээгдэхүүний төлөвлөлтийн стратеги
шинэ бүтээгдэхүүний төлөвлөлтийн стратегишинэ бүтээгдэхүүний төлөвлөлтийн стратеги
шинэ бүтээгдэхүүний төлөвлөлтийн стратеги
 
For engineer's lecture 3
For engineer's lecture 3For engineer's lecture 3
For engineer's lecture 3
 
Маркетингийн үндсүүд
Маркетингийн үндсүүдМаркетингийн үндсүүд
Маркетингийн үндсүүд
 
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
 
strategic management 1
strategic management 1strategic management 1
strategic management 1
 
Ц.Бөртэцэцэнбаяр Д.Мяасүрэн - ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА
Ц.Бөртэцэцэнбаяр Д.Мяасүрэн - ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЦ.Бөртэцэцэнбаяр Д.Мяасүрэн - ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА
Ц.Бөртэцэцэнбаяр Д.Мяасүрэн - ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА
 
Б.Наранцацрал -БАЙГУУЛЛАГЫН ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙН ЗАГВАРУУДЫГ АШИ...
Б.Наранцацрал -БАЙГУУЛЛАГЫН ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙН ЗАГВАРУУДЫГ АШИ...Б.Наранцацрал -БАЙГУУЛЛАГЫН ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙН ЗАГВАРУУДЫГ АШИ...
Б.Наранцацрал -БАЙГУУЛЛАГЫН ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖИЙН ЗАГВАРУУДЫГ АШИ...
 
Маркетингийн төлөвлөгөө
Маркетингийн төлөвлөгөөМаркетингийн төлөвлөгөө
Маркетингийн төлөвлөгөө
 
Similar to Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт

Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...
Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...
Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...
Erdenebolor Baast
 
Б. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИ
Б. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИБ. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИ
Б. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИbatnasanb
 
Business strategy 10
Business strategy 10Business strategy 10
Business strategy 10
Ganbaatar ch
 
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежментЧ. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежментbatnasanb
 
Marketing
MarketingMarketing
MarketingJigmee
 
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...batnasanb
 
New Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentNew Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentJigmee
 
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docxMNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
tg_tuvshee
 
Building supply chains
Building supply chainsBuilding supply chains
Building supply chainstsolmon_mn1
 
Strategic Management - Lecture 7
Strategic Management - Lecture 7Strategic Management - Lecture 7
Strategic Management - Lecture 7
Энхтамир Ш
 
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАРПүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАРbatnasanb
 
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлтЧ.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлтbatnasanb
 
С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ...
С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ...С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ...
С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ...batnasanb
 
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...
Ankhbileg Luvsan
 
012 мэдээллийн технологийн байгууллагын болон глобал удирдлага
012 мэдээллийн технологийн байгууллагын болон глобал удирдлага012 мэдээллийн технологийн байгууллагын болон глобал удирдлага
012 мэдээллийн технологийн байгууллагын болон глобал удирдлагаBobby Wang
 
Similar to Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт (20)

Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...
Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...
Экстейншиний үйлчилгээний зах зээлийг бий болгож, оролцогч талуудын хамтын аж...
 
Б. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИ
Б. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИБ. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИ
Б. ЗОРИГТ Э. ХАШХҮЛЭГ - ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ИНКУБАЦИ
 
Business strategy 10
Business strategy 10Business strategy 10
Business strategy 10
 
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежментЧ. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
Ч. Ундрам - Байгууллагын өөрчлөлтийн менежмент
 
Marketing
MarketingMarketing
Marketing
 
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
Д. Бямбажаргал - ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР БАЙГУУЛЛАГЫГ ОНОВЧТОЙ УДИРДА...
 
.Ppt ари
.Ppt ари.Ppt ари
.Ppt ари
 
New Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian DevelopmentNew Paradigm Of Mongolian Development
New Paradigm Of Mongolian Development
 
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docxMNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
MNG ЕДИЭТ удирдамж 29082022.docx
 
Building supply chains
Building supply chainsBuilding supply chains
Building supply chains
 
Strategic Management - Lecture 7
Strategic Management - Lecture 7Strategic Management - Lecture 7
Strategic Management - Lecture 7
 
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАРПүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
Пүрэвжав - ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ИННОВАЦИЙН НЭВТРЭЛТИЙН ЗАГВАР
 
Naidkaa angiin ajil
Naidkaa angiin ajilNaidkaa angiin ajil
Naidkaa angiin ajil
 
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлтЧ.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
 
С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ...
С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ...С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ...
С.Уянга, С.Сарнай, Э.Дайриймаа - БАЙГУУЛЛАГАД МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮ...
 
It101 lectue 14
It101 lectue 14It101 lectue 14
It101 lectue 14
 
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...
Дархан-Уул аймагт технологид түшиглэсэн бизнес инкубатор төвийг байгуулан хөг...
 
It101 14
It101 14It101 14
It101 14
 
012 мэдээллийн технологийн байгууллагын болон глобал удирдлага
012 мэдээллийн технологийн байгууллагын болон глобал удирдлага012 мэдээллийн технологийн байгууллагын болон глобал удирдлага
012 мэдээллийн технологийн байгууллагын болон глобал удирдлага
 
It101 lec14
It101 lec14It101 lec14
It101 lec14
 
More from Ankhbileg Luvsan

Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн дундах гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ ба хангагда...
Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааДархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Дархан-Уул аймгийн хүн амын антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгаа
Ankhbileg Luvsan
 
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгааЦэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Цэцэрлэгийн эрүүл ахуйн орчинд хийсэн судалгаа
Ankhbileg Luvsan
 
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүнАрхаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Архаг пиелонефритийн эмчилгээнд “Бөөрний зэхмэл” бэлдмэлийг хэрэглэсэн дүн
Ankhbileg Luvsan
 
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
3-4 Настай хүүхдүүдийн хооллолтоос авч буй илчлэгийг физиологийн нормтой харь...
Ankhbileg Luvsan
 
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүст pgc-1α, adipoq генийн полиморфизмыг су...
Ankhbileg Luvsan
 
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
“Экологийн боловсрол – насан туршийн чадамж”
Ankhbileg Luvsan
 
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаагэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааAnkhbileg Luvsan
 
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгааГэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламжийн хэрэгцээг тодорхойлсон судалгаа
Ankhbileg Luvsan
 
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Эрүүл Мэндийн Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмүүдээр үйлчилсэн ба...
Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт зүрхний шигдээсийн үеийн титэм судсан дот...
Ankhbileg Luvsan
 
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалдИх, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Их, дээд сургуулийн багшийн хөгжлийн асуудалд
Ankhbileg Luvsan
 
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн  өв...
Хэвлийн хөндийн идээт үрэвсэлт өвчний үед тунгалагийн булчирхайд хийгдсэн өв...
Ankhbileg Luvsan
 
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх ньАртерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Артерийн даралт ихдэх өвчний тархалт, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх нь
Ankhbileg Luvsan
 
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан ньӨсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Өсвөр насны суралцагчдын мэргэжил сонгох сэтгэл зүйн онцлогийг судалсан нь
Ankhbileg Luvsan
 
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх ньХүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага, түүнийг дээшлүүлэх нь
Ankhbileg Luvsan
 
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад тулгамда...
Ankhbileg Luvsan
 
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга замМонголын уламжлалт ёс заншлыг  хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Монголын уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх зарим арга зам
Ankhbileg Luvsan
 
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломжДархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Дархан-Уул аймгийн боловсролын салбарт инноваци хийх боломж
Ankhbileg Luvsan
 
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс
Ankhbileg Luvsan
 
More from Ankhbileg Luvsan (20)

Судалгааны лабораторийн стратеги сонголтын загвар боловсруулалт

  • 1. СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИЙН СТРАТЕГИ СОНГОЛТЫН ЗАГВАР БОЛОВСРУУЛАЛТ Чулуунцэцэг.Д, Батцэцэг.Я ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль e-mail:d_ tsetsg @yahoo.com, trinitybts@yahoo.com Хураангуй Орчин үеийн зах зээлийн нөхцөлд үйлдвэр аж ахуйн газрууд, компаниуд инновацийн арга барилыг тогтмол нэвтрүүлэхийг гол зорилгоо болгож байна. Инноваци нь байгууллагын хэтийн хөгжлийг тодорхойлж, байгууллагын үйлдвэрлэл, маркетинг, удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт оруулдаг. Энэхүү судалгааны ажлаараа нарийн, нарийвтар ноост хонины ноосоор утас ээрэх лабораторийн инновацийн төслийг орон нутагт хэрэгжүүлэх боломжийг судаллаа. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй шинэ дэвшилтэт техник, технологи бүхий боловсруулах технологитой “Утас ээрэх бага оврын инновацийн лаборатори” байгуулах төслийг хэрэгжүүлэх стратегийн үзэл баримтлалын функциональ хувилбаруудыг гарган авсан. Түлхүүр үг: инноваци, менежмент, техник, технологи, матриц, Оршил Шинжлэх ухаан техник технологийн инновацийн хөгжил нь хүн төрөлхтөний оршин тогтнох гол нөхцөл болж байна. Орчин үеийн эдийн засгийн хөгжилд инновацийн реинженерингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх асуудал нэн тэргүүнд тулгарч байна. Инновацийн үйл ажиллагаа нь шинжлэх ухаан судалгааны ажил дээр суурилсан шинэ бүтээл, шинэ технологи боловсруулалт, төсөлт ажил зэргийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оруулж мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ, шинэ технологи, ур чадвар, удирдлага зохион байгуулалтын арга барил бий болгох цогц үйл ажиллагаа юм. Инновацийг үйлдвэрлэлд ашиглахын тулд инновацийн үйл ажиллагааны тодорхой зохион байгуулалт шаардлагатай байдаг. Орчин үеийн зах зээлийн нөхцөлд үйлдвэр аж ахуйн газрууд, компаниуд инновацийн арга барилыг тогтмол
  • 2. нэвтрүүлэх хэрэгтэй юм. Инновацийн менежмент нь үйлдвэрлэлийн системийн оновчтой үйл ажиллагааг зохион байгуулах инженерчлэлийн харилцаа юм [1, 2]. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор «инноваци» гэсэн нэр томьѐо нь илүү өргөн тархсан ойлголт болсон. Инновацитай нягт холбоотой «инновацийн үйл ажиллагаа», «оюуны өмч», «патент», «шинэ бүтээл», «ашигтай загвар», «аж үйлдвэрийн загвар», «барааны тэмдэг», «инновацийн шийдэл», «лиценз», «инновацийн процесс» зэрэг ойлголтууд ашиглагдаж байна. Өнөөдөр эдийн засгийн өрсөлдөх чадварыг урт удаан хугацаанд хэрэгжүүлэх бодлогыг инновацийн эдийн засагт шилжих шилжилтийн үндсэн дээр хангах боломжтой юм. Монгол Улсын Засгийн газар 2008 онд Үндэсний инновацийн тогтолцооны хөгжлийн хөтөлбөрийг баталсан (2008-2015). Улсын их хурлын 2012 оны 5-р сарын 22-ны өдрийн нэгдсэн чуулганаар Инновацийн тухай хууль батлагдсанаар түүхий эдэд суурилсан эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжих эрх зүйн үндэс тавигдлаа [3]. ШУТИС-ийн ДаТС-ийн «Ноос, хувцас судлалын бүсийн төв» нь инновацийн дэвшлийг судалгааны ажилдаа нэвтрүүлэх зорилт тавин ажиллалаа. Хэлэлцүүлэг, үр дүн Инноваци нь шинэ санаа олж авах, нээлт хийх, бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүний зах зээлийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн шинэ технологи, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хуваарилалт, удирдлага, хөдөлмөр зохион байгуулалтыг шинэчлэх үйл ажиллагаа юм. Инновацийн үйл ажиллагаа нь өөрчлөлтийг бий болгодог бөгөөд инновацийн үйл ажиллагааны өөрчлөлтийн функциональ хувилбаруудыг бий болгодог. Бид судалгаандаа Австрийн эрдэмтэн Иосеф Шумпетерийн дэвшүүлсэн шинэ техник, шинэ технологи, шинэ түүхий эд ашиглан үйлдвэрийн зохион байгуулалт ба материал техникийн хангамжийг өөрчлөх гурван нийтлэг өөрчлөлтийг сонгон авсан юм [1]. Инноваци нь байгууллагын хэтийн хөгжлийг тодорхойлж, үйлдвэрлэл, маркетинг, удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт оруулах болно. Инновацийн шинэ технологийг нэвтрүүлснээр өрсөлдөх чадвараа дээшлүүлэн инженерчлэлийн шинэ алхамыг тодорхойлон мэдлэгийн өөрчлөлтийг хийх боломжтой. Инновацийн үйл
  • 3. ажиллагаа нь хөрөнгө оруулалттай нягт холбоотой байдаг ба мэдлэгийн эдийн засгийг шингээсэн техник, технологийг нэвтрүүлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шаарддаг. Инноваци ба хөрөнгө оруулалтын харилцан холбоотой байдал нь шинжлэх ухаан техникийн дэвшлийн үр дүнг нэвтрүүлэх инновацийн менежментийн асуудлыг бий болгодог. Хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай улс орнуудад үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэл нь тулгамдсан асуудал болж байна. Энэ нь юуны түрүүнд инновацийн үйл ажиллагаанд оруулах хөрөнгө оруулалт буюу санхүүжилтийн эх үүсвэр дутагдалтай байгаатай холбоотой юм. Үйлдвэр аж ахуйн газарт инновацийг нэвтрүүлэх нь инновацийн менежментийг хэрэгжүүлэхтэй холбоотой юм. Инновацийн менежментийн системийн бүрэлдэхүүнд тухайн байгууллагын дотоод орчиныг үүсгэж буй удирдах, удирдуулах нөхцлийг хангасан шинжлэх ухааны үндэслэлтэй зорилтот дэд системүүд багтдаг. Инновацийн менежментийн мөн чанар нь инновацийг аж ахуйн механизмын үйл ажиллагаа явагдаж буй объект гэж үздэг. Аж ахуйн механизм нь инновацийг бий болгох, хэрэгжүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагаан дээр тухайн процесст оролцож буй бүх оролцогчдын (инновацийг үйлдвэрлэгч, борлуулагч, худалдан авагч) хооронд явагдаж буй эдийн засгийн харилцааны төлөвшил юм. Үйлдвэрлэл аж ахуйн процессын инноваци дээрх нөлөөлөл нь удирдлагын арга барил ба стратегийн тусламжтайгаар явагдана. Энэ арга барил стратеги нь инновацийн удирдлагын онцлог механизм болох инновацийн менежментийг үүсгэдэг. Инновацийн менежмент нь удирдлагын стратеги ба тактикийг агуулна. Стратеги нь эцсийн зорилгодоо хүрэхийн тулд ашиглаж буй хэрэгслийн ерөнхий чиглэл ба арга барилыг сонгох боломжийг олгоно. Тактик нь төвлөрсөн зорилгыг тодорхой нөхцөлд хэрэгжүүлэх шийдэл ба арга барил юм. Инновацийн менежментийн тактикийн бодлого нь тухайн нөхцөл байдалд илүү үр ашигтай шийдэлд хүргэх оновчтой шийдэл, мэдлэгийн арга барилыг сонгох, хэрэгжүүлэх урлаг [4]. Инновацийн менежмент нь үйлдвэрлэлийг удирдах систем юм. Эндээс авч үзэхэд инновацийн менежментийн систем нь удирдах дэд систем (удирдлагын субъект) ба удирдуулах дэд систем (удирдлагын объект) гэсэн хоѐр дэд системтэй. Удирдлагын субъект нь объектыг ажиллуулах зорилгод чиглэсэн
  • 4. удирдлагыг явуулж буй нэг ба бүлэг ажилтнууд байж болно. Тухайн тохиолдолд удирдлагын объект нь инноваци, инновацийн процесс ба инновацийн зах зээлд оролцогчдын хоорондох эдийн засгийн харилцаа болно. Удирдлагын субъект ба объектын холбоо нь мэдээллийн түгээлтийн сувгаар явагддаг. Мэдээллийн түгээлтийн суваг нь удирдлагын процесс болж өгнө. Инновацийн маркетинг нь инновацийн менежментийн салшгүй хэсэг юм. Маркетинг нь инновацийн арилжааны үр дүнг дээшлүүлэх боломжийг олгодог [5, 6]. Судалгааны ажлын хүрээнд ШУТИС-ийн ДаТС-ийн захирал ба Ноос, хувцас судлалын бүсийн төвийн захиралууд удирдлагын цогц асуудлуудыг шийдвэрлэсэн. Үүнд: • байгууллагын хөгжлийн удирдлагын стратегийн зорилгыг тодорхойлох; • байгууллагын зорилтуудыг тодорхойлж, тэднийг шийдвэрлэх дэс дараалалыг тогтоох; • албан байгууллага дахь өөрчлөлтийг удирдах; • шинэ төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулах ба эзэмших арга хэмжээг явуулах; • зайлшгүй шаардлагатай нөөцийг үнэлж, тэднийг хангах эх үүсвэрийг эрж хайх; • инновацийн үйл ажиллагааны хүрээнд тавьсан зорилгыг биелүүлэхэд хатуу хяналт тавих; • ширүүн өрсөлдөөний нөхцөлд байгууллагын өрсөлдөх чадварыг хангах; • өөрчлөлтийн шаардлагад нийцсэн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох; • байгууллагын санхүүгийн нөхцөл байдал дээрх эрсдэлтэй нөхцлийн үйлчлэлийг багасгах чадвартай болох зэрэг болно. Дархан, Сэлэнгийн бүс нутагт үржиж буй нарийн, нарийвтар ноост хонины түүхий эдийг ашиглан Утас ээрэх лаборатори байгуулах орчины үнэлгээг судалж SWOT шинжилгээг (хүснэгт1) хийж үзэхэд давуу тал ба боломжтой байдал давамгайлж байна [7, 8]. Бүс нутгийн Эдийн засгийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт хамрагдсанаар гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх боломжтой юм. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй шинэ дэвшилтэт техник, технологи бүхий хонины нарийн, нарийвтар ноос боловсруулах “Утас ээрэх бага оврын инновацийн
  • 5. лаборатори” байгуулах төслийг хэрэгжүүлэх стратегийн үзэл баримтлалын функциональ хувилбаруудыг дараах байдлаар гаргаж байна. Үүнд: Стратеги I – Утас ээрэх бага оврын инновацийн лабораторийг байгуулахын тулд инновацийн техник, технологийг нутагшуулснаар гадаадын хөрөнгө оруулалтын хуримтлал бий болгох; Стратеги II – Инновацийн тоног төхөөрөмж дээр ажиллах мэргэжилтэй боловсон хүчинг сургаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дамжлагыг эзэмшүүлэх; Стратеги III – Инновацийг нэвтрүүлснээр орон нутгийн түүхий эд болох нарийн, нарийвтар ноостой хонины ноосоор бүс нутгийн бренд бүтээгдэхүүн-ээрсэн утас үйлдвэрлэх; Хүснэгт 1. Утас ээрэх лаборатори байгуулах боломжид хийсэн SWOT шинжилгээний үр дүн Стратегийн сонголт: Байгууллага нь стратегийн үндсэн хувилбаруудаас хамгийн оновчтойг сонгон авах шийдвэрийг стратегийн сонголт гэнэ. Энэ шийдвэр буюу сонголтыг хийхийн тулд тухайн стратегийн үйл ажиллагааны хувилбаруудыг харьцуулан тэдний гол хүчин зүйлүүдийг үнэлж үзэх шаардлагатай [9, 10, 11]. Утас ээрэх
  • 6. инновацийн лаборатори байгуулах төслийг хэрэгжүүлэх стратегийн загвар (зураг 1) боловсруулж гарах үр дүнг тодорхойллоо. Зураг 1. Стратегийн загвар Үйлдвэрийн газрын менежмент бол төслийн амьдралын бүхий л мөчлөгт байнга боловсорч байж, үр ашгийг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн функцийн аргумент нь байдаг. Утас ээрэх үйлдвэрийн удирдлагын зохион байгуулалтын чиг үүргийн бүтцийг зураг 2-д үзүүлэв.
  • 7. Зураг 2. Удирдлагын зохион байгуулалтын чиг үүргийн бүтэц Энэхүү судалгааны ажлыг олон хүчин зүйлийн GE матриц болох зах зээлийг өөртөө татах чадвар, өрсөлдөөний байдал гэсэн 2 хэмжигдэхүүнийг ашиглан өрсөлдөх чадварыг тодорхойлон үнэлгээ хийж дүгнэлээ (зураг 3) [12]. Зураг 3. Олон хүчин зүйлийн GE матрицийн үнэлгээ Судалгааны лабораторийг GE матрицаар үнэлэхэд үнэлгээний зах зээлээ өөртөө татах чадварын үнэлгээ 2,5 гарч байгаа нь энэ үйлдвэр зах зээлд өрсөлдөх чадвар сайн, хөгжих бүрэн боломжтой болох нь харагдаж байна. Судалгааны лабораторийн өрсөлдөөний байдал нь 1,3 гарч байгаа нь бид өрсөлдөгчиддөө сөрөг үр дагавар үзүүлж чадахуйц үйлдвэрлэл бий болгох боломжтой байна. Цаашдаа өрсөлдөөн улам ширүүснэ. Дүгнэлт 1. Инновацийн лабораторийг байгуулах орчины үнэлгээний SWOT шинжилгээний үндсэн дээр төслийг хэрэгжүүлэх стратеги загварыг гарган авч, гарах үр дүнг тодорхойллоо.
  • 8. 2. Энэхүү судалгааны ажлын олон хүчин зүйлийн GE матрицаар зах зээлийг өөртөө татах чадвар, өрсөлдөөний байдал гэсэн хоѐр хэмжигдэхүүнийг ашиглан үнэлгээ өглөө. Ашигласан ном, сэтгүүл [1]. Морозов Ю.П. Инновационный менеджмент. / Учебник для вузов. М.: ЮНИТИ, 2010. 4-11с. [2]. Шевченко И.В. Роль инновационности как фактора повышения национальной конкурентоспособности // Финансы и кредит. 2007. №26. 40–48 с. [3]. www.legalinfo.mn › Монгол Улсын хууль [4]. www.rae.ru/forum2012/193/253 [5]. urf.podelise.ru/docs/450/index-194892.html [6]. www.scienceforum.ru/2014/pdf/2226.pdf [7]. www.stplan.ru/articles/theory/swot.htm [8]. www.marketing.spb.ru/lib-research/swot.htm [9]. www.ereport.ru/articles/manage/manage03.htm [10]. Я.Батцэцэг Монгол улсад уул уурхай-металлургийн цогцолбор хөгжүүлэх стратегийн судалгаа. Техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл, //УБ, 2013. 82-86 х., 113-126. [11]. ru.wikipedia.org/.../Стратегический_менеджмент [12]. dsarangerel.blog.banjig.net/post.php?post_id=93546 Зохиогчийн тухай: 1. Дананжав овогтой Чулуунцэцэг. ЗХУ-ын Ташкент хотын Нэхмэл, Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг Нэхмэлийн үйлдвэрийн машин аппарат мэргэжлээр төгссөн. ШУТИС-д “Плазман пургиулалтаар сэргээн засварласан бүрхүүлийн бүтэц, шинж чанарын судалгаа” сэдвээр Техникийн ухааны доктор (Ph.D)–ын зэрэг хамгаалсан. Докторын ажлын удирдагч И.Г. Сизов, Ч. Батхүрэл. Дэд профессор цолтой. 2. Янжмаа овогтой Батцэцэг. ОХУ-ын Омск хотын Техникийн их сургуулийг Үйлдвэрлэлийн инженер- эдийн засагч мэргэжлээр төгссөн. ШУТИС-д “Монгол
  • 9. улсад уул уурхай-металлургийн цогцолбор хөгжүүлэх стратегийн судалгаа” сэдвээр Техникийн ухааны доктор (Ph.D)–ын зэрэг хамгаалсан.