SlideShare a Scribd company logo
1 of 42
МНЭЗГЗ
                                 Асуулт № 1
       МУ-ын нутаг дэвсгэрийн бүрэлдэн тогтсон түүхэн газар зүйн онцлог

Монгол орны нутаг дэвсгэрт эрт дээр үеэс хүн оршин сууж ирсэн бөгөөд түүхийн
хугацааны тодорхой үе шатуудад үүссэн овог аймгаас авахуулаад сяньби, түрэг,
уйгар, кидан гүрэн, дэлхийн талыг нэгтгэсэн Их Монгол Улс оршин тогтнож байсан нь
өнөөгийн МУ оршин байх эх үндэс нь болсон.
МУ-ын нутаг дэвсгэрийн бүрэлдэн тогтсон түүхэн үйл явцыг дараах түүхийн
хугацаанд хувааж үзэж болно.
    1. Их монгол улсын нутаг дэвсгэр
    2. Их монгол улс түүний бутрал, Автономит монгол улсын нутаг дэвсгэр /1915оны
       гурван улсын гэрээ/
    3. 1921-оноос хойш нутаг дэвсгэрт гарсан өөрчлөлт өнөөгийн байдал
1. 13-р зууны үед монголын нутаг дэвсгэр дээр байсан олон овог аймгуудыг нэгтгэсэн
Их Монгол Улсын нутаг дэвсгэрийн хойд тал нь Байгаль нуурын араас аваад урагш
Хятадын цагаан хэрэм хүртэл, баруун тал нь Хянганы нуруунаас зүүн тийш Алтайн
нуруунаас Тэнгэр уул, одоогийн /Тяньшин нуруу / хүртлэх өргөн уудам нутгийг
хамарч байсан.
2. 16-р зууны дунд үе буюу феодалын задарлын үеэр монгол орон говь цөлөөр
зааглагдсан, Ар, Өвөр Монгол гэсэн хоёр хэсэгт хуваагдсан.
Ар монгол нь :
    -    ойрадууд гололсон Баруун Монгол
    -    Халхууд гололсон Зүүн Монгол гэж 2 хуваагдаж байсан.
Монголчууд ингэж хэдэн хэсэг болж задарч байх үед одоогийн хойд Хятадад Манж
улс үүсч, Монголын энэ байдлыг ашиглан эхлээд Өвөр Монголыг 1634 онд Лигдэн
хааныг ялж өөртөө нэгтгэв. Халх Монгол, Баруун Монголын хаадын дунд зөрчил
тэмцэл үүсч, үүнийг Манж дэвэргэснээр тэмцэл нь улам хурцдасан. Энэ тэмцлээс
айсан Халх Монгол 1691 онд Манжид дагаар орсон.
Үүний дараагаар ганцхан Ойрад монголчууд Манжийн эсрэг удаан тэмцсэн боловч,
1758 онд аргагүй хүч дийлдэн Манжийн эрхэнд захирагдах болсон. Монгол орон
Манжийн эрхшээлд орсны дараа ионголын хил хязгаарт нилээд өөрчлөлт орсон. Энэ
үеэр Орос орон хүчирхэгжиж, өөрийн хилээ өргөтгөх болж дорно зүгт Уралын нурууг
давж Байгаль орчмын нутагт орж ирснээр Манж, Орос 2-н хооронд хил Хязгаарын
асуудал гарах болсон.
1727 оны Буурын гэрээгээр Орос Хятадын хилийг Монголын зүүн талын нутгийн
Аргуун голоос аваад хойгуур тойрон Тувагийн нутаг хүртэл тогтоосон. Ингэснээр
одоогийн Буриад, Байгаль нуурын нутаг орост шилжсэн.
1860 оны Бээжингийн гэрээ, Тарвагатайн гэрээнүүдээр түрүүчийн хил тогтоосон
газрын баруун хойд хилийг тогтоож нилээд их газар орос улсад шилжсэн.
1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялж, Богдыг хаанд өргөмжлөн монгол
улс тусгаар тогтнолоо зарласан.
Гэвч 1915 оны 3 улсын гэрээгээр мнголын тусгаар тогтнолыг цуцалж, зөвхөн Ар
Монголыг автономит эрхтэй болгосон. Уг гэрээгээр Ар Монголын нутаг дэвсгэрт
Халхын 4 аймаг, Ховд, Урайнхай, Хөвсгөлийн хязгаар, Дарьгангийн хошуу бүхий
нутаг дэвгэрийг Ар Монголын хамруулсан. 1912 онд Орос Тувагийн хязгаарыг
Оросод дагаар оруулсан.
3. 1921 оноос Ардын Засаг тогтож. 1924 онд Бүгд Найрамдах засаг байгуулсан.
1944 онд Киев хотод Орос, АНУ, Англи 3 улсын гэрээгээр Гадаад Монголын статус,
Тувагийн асуудлыг дахин орос улсад тавьжээ.
1945 онд МУ-н тусгаар тогтнолыг Орос хүлээн зөвшөөрсөн.
1958 онд байгуулсан гэрээгээр Монголын нутаг дэвсгэрээс Туваг таслаж өгсөн. Энэ
таслалт нь монголын нутаг руу 10-20 км дотогш нэмтэрсэн.
1962 онд хятад Монголын хоорондох хилийн асуудлыг шийдсэн.
      Энэ гэрээ нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Түүнээс хойш хилийн
цэгийг тодруулж байснаас биш ямар нэг хэмжээгээр өөрчлөөгүй. Дээрх олон
удаагийн гэрээ хэлэлцээрийн явцад монгол орон газар нутгаасаа тодорхой
хэмжэээгээр бусад орны мэдэлд алдаж байсан боловч, эцсийн дүнд аливаа улсын
тусгаар тогтнолын илрэл болсон газар нутгийнхаа хил заагийг хөрш орнуудаар
хүлээн зөвшөөрүүлсний үндсэн дээр дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн газар
нутагтай болсон явдал нь хамгийн чухал юм.
      Манай улс 1564100 м.кв газар нутаг дэвсгэртэй, нэг хүнд ногдох газар нутгийн
хэмжээгээр дэлхийд 1-р ордог.
      Бид одоо байгаа газар нутгаа хэрхэн зөв зохистой ашиглаж, хамгаалах тал
дээр санаа зовох л хэрэгтэй байна.


                              Асуулт № 2
    Манжид дагаар орохын өмнөх ба түүний дараах үеийн Монголын засаг
                     захиргааны хуваарь, мөн чанар

        Аливаа түүний төрийн байгууллагад орох нутагтаа өөрийн гаргасан тогтоол
 шийдвэрийг хэрэгжүүлэх, шатлан байршуулах, орон нутгийн хяналтыг сайжруулах,
 төрийн удирдлагыг түргэн шуурхай хүртээмжтэй болгох, улс төр эдийн засгийн гүн
 гүнзгий, уян хатан бодлогыг хэрэгжүүлэх зорилгын үүднээс засаг захиргааны зохион
 байгуулалтыг хийдэг. Төрийн байгууламжийн хувьд дэлхийд:
    • Нэгдмэл
    • Холбооны... гэж хуваана.
      Монгол улс нь Хүннүгийн үеэс нарийн зохион байгуулалттай хуваарьтай
байсан. Монголын нэгдсэн гүрний үед МУ төвийн, баруун, зүүн түмэн гэсэн 3 том
тойрогт хуваагдаж байсан. 10, 100. 1000-тын системтэй. /энэ системийн ач холбогдол
нь асар богино хугацаанд зохион байгуулагдах чадвартай/. Их монгол улс
байгуулагдсан тэр цагт Монгол улсын газар нутаг “умард байгалаас өмнөд түмэн
газрын цагаан хэрэм хүртэл, зүүн зүг Хянган нуруунаас өрнө зүг Алтайн уулс
өнгөртөл” байжээ. Их Монгол улсын үндсэн нутгаар төвийн түмэн байгуулагдаж
баруун гарын түмэн Алтай орчмын газарт, зүүн гарын түмэн Хараун жидун хэмээх
Хянганы уулсын зүүн биеэрх нутагт оршиж байжээ. Чингисийн үед Монгол улсын
засаг захиргааг мянгатын системээр зохион байгуулсан бөгөөд анх 95 мянгатад
хуваасан байдаг. Их монгол улсын төвийн түмэнд 129 мянгат, зүүн жигүүр болох
Хараун жидун хавийн түмэн 62 мянгатад хуваагдаж байсан.
      XIV-XVII зуунд бага хаадын үе эхэлж засаг захиргааны үндсэн нэгж нь түмэн
гэсэн бие даасан улсын шинжтэй хувиар зонхилох ойлголттой болсон. Төвийн түмэн
нь Алтай Хянганы хоорондох нутгийг, зүүн түмэн нь Хянган орчмыг, баруун түмэн нь
Алтайн нуруунаас цааш нутагт байсан. Эдгээр нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн
хамгийн том нэгж юм. Түмэн нь дотроо бага түмэн, бага түмэн нь мянгат, зуут,
аравтад хуваагдаж байсан. Түмт мянгатын зохион байгуулалт яваандаа отгийн
зохион байгуулалтанд шилжсэн. 16-р зууны үед Монголыг нэгтгэн захирч байсан
Батмөнх даян хаан улсаа хөвгүүддээ хуваан отгон хүүдээ Халх монголыг
захируулсан. Тэр үед Халх монгол 13 отогтой байсан. Гэрсэнз өөрийн 7 хүүдээ 13
отгоо хувааж Халхын 7 хошууг бий болгосон. 7 хошуу нь дотроо баруун, төвийн, зүүн
гар болж тэдгээрийг Халхын нөлөө бүхий 3 том ноён /түшээт хан, сэцэн хан, засагт
хан/ захирчээ.
       Энэ 3 түмэнг захирч байсан ноёд шарын шашинд орж далай ламаас хан
цолуудыг авсан. Энэ яваандаа нутгийн засаг захиргааны хамгийн том нэгж аймгийг
үүсгэсэн. Аймаг гэдэг гарал үүсэл нь бүлэг нэг хүмүүсийг хэлж байсан ба яваандаа
засаг захиргааны нэгж болж өөрчлөгдсөн.
       1691 оны Долон нуурын гэрээгээр Халх Манжид дагаар орсон ба Манжууд
ноёрхлоо бэхжүүлэхийн тулд хошуудыг дотор нь жижиглэж 43 болгоод 3 аймагт
захируулсан. 25 Түшээт хан, 11 сэцэн хан, 7 нь засагт ханд ноогджээ. 1725 онд Манж
Ойрдыг эзлэхэд их хувь нэмэр оруулсан Дашдондогт Түшээт хан аймгийн нутгаас 19
хошуу таслан өгч Сайн ноён цол олгожээ. Ховдын хязгаар тухайн үедээ Ойрд
монголд харъяалагдаж байсан бол Манжид эзлэгдсэний дараа Халх монголд
харъяалагдах болсон. Ингээд ар Монгол 6 аймаг 3 хязгаар /Ховд, Тагна урианхай,
Хөвсгөлийн хязгаар/ 1 бие даасан нэгж болох Дарьгангын хошуунаас бүрдэх болжээ.
       Манж нар эрх мэдлээ бэхжүүлэх зорилгоор Монголын засаг захиргааны улс,
түмэн, отог гэсэн хуваарийг эвдэж аймаг нь хошуу, сум, баг, баг нь 10 гэрт хуваагдаж
байхаар зохион байгуулсан. Хошуу нь сум, хамжлага гэж 2 хуваагдсан. Манжийн
хааны зарилгаар хошуудын захирагч нарт тоо тооны айл өрх өгсөн. Энэ нь хамжлага
ард юм. Эдгээрийг сумдын нэрийг захирч байсан ноёдын нэр, зүг чиглэлээр нь нэр
өгсөн.
       Мөн тусгайлан нутаг дэвсгэргүй нэгж бол шавь /их шавийн ардууд/ нар байв.
Манж нар өөрийн эрхшээлд оруулаад богдын шавь нарыг хэвээр үлдээж үүргийг
тодорхойлж шавь нарын зардлыг даах үүрэгтэй болгосон. Тэд эрдэнэ шанзавын
яаманд захирагдаж байсан. Богдын шавь дотроо отогт хуваагдана. Мөн хувилсан
хутагтын шавь гэж тоо нь 700-д хүрвэл тамга олгож байсан. Тамгатай 11, тамгагүй 5
хутагт байсан.
       Манж нар Монголын хүчин чадлыг задлан бутаргах зорилго баримталж байсан
бөгөөд 1655 онд Халх монголд 8 хошуу байсан бл 1725 онд 74 болсон байна.
       Мөн манж нар эрэгтэйчүүдийг хошууны мэдэлд хуваан өгч чухамдаа Монголын
цэргийн насны бүх эрэгтэй хүмүүсийг цэрэг болгосон. Цэргийн үүднээс авч үзвэл
хошуу гэдэг нь хошууны ноёны захиргаанд байх цэргийн тактикийн нэгж, дивиз
байлаа. Хошуу нь цэргийн байгуулалтын нэгж нөгөө талаас засаг захиргааны нэгж
болж тэр аяараа аль ч тайж ноёны мэдэлд өгсөн түүний өмч байсан. Энэ нь
хамжлагын маягтай үе дамжсан удирдлагатай байсан. Тэр үе Монголын хошуудын
тоо 150 гаруй байжээ.

                Манжийн үеийн Монголын засаг захиргааны нэгж

                Сэцэн хан                           23 хошуу


               Түшээт хан                           20 хошуу


              Сайн ноён хан                         24 хошуу


                Засагт хан                          19 хошуу


             Ховдын хязгаар                          5 хошуу

                                                     1 хошуу
Хөвсгөлийн
                хязгаар

 3. 1911 оны үндэсний тусгаар тогтнолын төлөөх хувьсгал ба автономит МУ,
                     түүний нутаг дэвсгэр, хил хязгаар

                              Асуулт № 4.
    1921, 1990 оны дараах жилүүдэд МУ-ийн засаг захиргааны хуваарийг
 өөрчилсөн нь, Түүний дэвшилттэй ба дутагдалтай талууд, Шинэчлэх чиглэл

      1921 оны хувьсгалаас өмнөх МУ-ын засаг захиргааны нэгж нь манжийн үеэс
уламжлаж ирсэн ба Түшээт хан, цэцэн хан, Сайн ноён хан, засагт хан гэсэн 4 аймаг,
Их шавь, Ховдын хязгаар гэсэн нэгжид хуваагдаж байсан.
Аймаг- хошуу-сум-хорьдод, шавь-отогд хуваагдна.
      1921 арды хувьсгал ялсан бөгөөд засгийн эрхэнд гарсан ХУ нам өөрийн
намын зорилгыг хэрэгжүүлэх үүднээс з.з.н-ийг өөрчлөх болсон. Зарим илүүдэл
нэгжийг устгасан. Жнь:Ховдын хязгаарт байсан Дөрвөдийн зоригт хааны аймаг,
далай хааны аймаг 2 аймгийг нэгтгэн Улаанбаатар төвтэй Чандмань аймаг болгон
өөрчилсөн.
      1923 онд Засгйин газрын шийдвэрээр аймгуудын нэрийг өөрчилсөн.
      Түшээт хан аймаг-Богд хан уулын аймаг /төвийг нийслэл хүрээнээс шилжүүлж
Лүнд төвлөрүүлсэн/
      Цэцэн хан аймаг-Хан-хэнтийн аймаг / Өндөрхаан/
      Сайн ноён хан аймаг- Цэцэрлэг мандлын аймаг / Цэцэрлэг/
      Засагт хан аймаг-Хан тайшир уулын аймаг /Улиастай/
      1924 онд анхны үндсэн хуулийг баталж Монгол улс БНМАУ болсныг баталж
нийслэлийг УБ гэж нэрлэн з.з тусгай нэгж болгосон.
      1930 он гэхэд МУ 5 аймаг, 72 хошуу, 512 сум, 7900 хорьдод хуваагдаж байсан
      1931 оны 2 сарын 6нд МУ-ыг 13 аймагт хуваан, хошууг устган аймаг-сум-баг
гэсэн 3 шатлалтай болгосон. Ингэж манжийн үеэс улс орны нэгдмэл байдлыг
сарниулах зорилгоор олон жижиг нэгжид хувааж байсан з.з.н-ийг устгасан нь хамгийн
том амжилт юм.
      1936 онд Газар тариалан аймгийг Сэлэнгэ аймаг болгосон.
      1937 онд Сэлэнгэ, архангай, Хөвсгөл, Төв аймгаас сум таслан Булган аймаг
      1940 онд Ховд увс аймгин Казак, Урайнхай зэрэг 20 сумдыг нийлүүлж Баян-
Өлгий аймгийг байгуулсан.
      1942 онд 18 аймаг 1 нийслэлтэй болсон. Үүнээс хойш аймгийн тоо
өөрчлөгдөөгүй 1960 он хүрсэн.
      1954 онд Кримд болсон их гүрнүүдийн зөвлөгөөнөөр МУ-ийг дэлхий дахинд
тусгаар улс хэмээн зөвшөөрүүлсэн.
      1962 онд хөрш 2 улстай гэрээ хэлэлцээрий дагуу нутаг дэвсгэрийн хилийг
тогтоон НҮБ-д өргөн барьж хадгалуулсан.
      1990 он хүртэл з.з.н –д өөрчлөлт ороогүй.
      1992 онд Үндсэн хууль батлагдсанаар з.з.н-ийг
Аймаг-сум-баг
Нийслэл-дүүрэг-хороо нд хуваагдна.
18+Эрдэнэт, дархан, Чойр=21 аймаг, 1 нийслэл, Зүүнхараа, Хөтөл, хархорин, бор
өндөр гэсэн албан ёсны 5 хоттой, 340 сум, 1664 багтай болсон.
Эрдэмтэн судлаачид дээрхи з.з.н-ийг хэтэрхий жижиг оновчгүй болсон тул дахин
шинэчлэн томсгох хэрэгтэй гэж үзсний улмаас 2005 онд ерөнхийлөгчийн зарилгаар
з.з.нийн шинэ хувиарын төслийг боловсруулсан. Энд: 4 аймаг, 68 хошуу, 329 ёум, 26
хоттой байна гэсэн.
    1. Сэцэн хан 12 аймаг, 4 хот
    2. Түшээт хан-15 хошуу, нийслэл хот, 13 хот
    3. Сайн ноён хан-22 хошуу,5 хот
    4. Алтай хан аймаг 19 хошуу 4 хот
Ингэж өөрчилснөөр:
    - бүсчлэн хөгжүүлэх үйл явц илүү хурдан үр дүнтэй болно.
    - Төврүү тэмүүлсэн их нүүдэл багасаж, бүс нутгуудад үр ашигтай төвлөрөл бий
       болно.
    - Байгалийн баялагийг тэнцүү хувиарлана
    - Улсын төсөвийг хэмнэх зэрэг олон давуу талтай юм.


   Газарзүйн байрлалын тухай ойлголт, МУ-н төр, эдийн засгийн газарзүйн
                      байрлалын онцлогг, үнэлэлт

   Тив, эх газар, бүс нутаг, улс орон ямар өргөрөг, уртраг, ямар орон зай эзэлж
бусад нутаг дэвсгэр, далай тэнгис уул нуруудаас аль хэр алслагдан хөрш ба
зэргэлдээ улс, олон улсын зам харилцаа, хот сууринтай ямар харьцаатай оршихыг
илэрхийлсэн газарзүйн ухагдахууныг газарзүйн байрлал гэнэ. Газар зүйн байрлалыг
онцлог, үр дагаврыг нь үндэслэн:
   1. Математикийн
   2. Байгалийн
   3. Эдийн засгийн гэж хуваана.
Математик газарзүйн байрлал:
      Математик газарзүйн байрлал нь дэлхийн бөмбөрцгийн аль хагас хэсэгт
газарзүйн ямар өргөрөг, уртрагт оршиж хэр зэрэг орон зай эзэлж байгаагаар
тодорхойлогдоно.
Байгалийн газарзүйн байрлал:
      Байгалийн газарзүйн байрлал нь тухайн улс орон ямар тивийн аль бүс нутаг,
уур амьсгал эь ямар бүсэд, байгалийн ямар ямар бүслүүр, бүсийг хамран далай
тэнгисээс хэр зэрэг алслагдаж байгаагаар тодорхойлогдоно.
Эдийн засгийн газарзүйн байрлал:
      Эдийн засаг, улс төрийн газарзүйн байрлал нь эдийн засаг, улс төрийн ямар
онцлогтой орнуудтай шууд ба шууд бус хиллэдэг, олон улсын чанартай зам
харилцаа, хот суурин, усан боомт, хөдөлмөрийн хуваарьт хэрхэн татагдах
бололцоотой, улс хоорондын улирлын, түр зуурын, хил орчмын дамжин өнгөрөх
боомт хир олонтойгоор тодорхойлогдоно.

Төр, эдийн засаг газарзүйн байрлалын онцлог:
  • ОХУ, Хятадын 2 том гүрний дунд оршдог. Эрт дээр үед торгоны зам газар
      байсан бөгөөд янз бүрийн худалдаа, наймаа дайран өнгөрдөг байсан.
  • Анх Зөвлөлт холбоот улстай дан ганц худалдаа наймаа явуулдаг байсан
      бөгөөд бүх импортын бараагаа Оросоос авдаг байсан.
•   1990ээд он гарч зах зээлийн нийгэмд шилжсэнээр өөр гадаад улсуудтай
       харилцаа тогтоож эхэлсэн.
   •   Том орон зайг эзлэн оршдог бөгөөд газрын хэвлий нь ашигт малтмалаар
       баялаг.


            5. МУ-ын нутаг дэвсгэр, түүний харьцангуй тодорхойлолт

                               Асуулт № 16
МУ-н хонин сүргийн аж ахуй, эдийн засагт эзлэх байр суурь, төрөлжилт

МУ-н хонины аж ахуй:
  Манай улсад голлон өсгөж байгаа таван хошуу малаас тоо толгой, таваарын
бүтээгдэхүүний хувьд хонины аж ахуй тэргүүн байр суурь эзэлдэг.Хонин сүргийн аж
ахуй их олон төрлийн ач холбогдолтой. Хөнгөн үйлдвэрийн түүхий эд болох ноос,
хурганы арьс, хүнсний үйлдвэр болон хүнсний зориулалттай мах, тос, сүү зэргийг
бэлтгэн авдаг ч гол зориулалт нь сайн чанарын ноос арьсыг нийлүүлэх явдал юм.
Хонины мах ноосыг үйлдвэрийн аргаар боловсруулдаг мах комбинат, махны
үйлдвэр, хивсний үйлдвэр зэрэг аж үйлдвэрийн хэд хэдэн салбар байдаг.
 Хонины аж ахуйг бүдүүн ноост арьсны ( каракуль ), нэхий, мах өөхний, мах ноосны,
мах ноос сүүний чиглэлд хуваадаг. Манай монгол хонь өөхний чиглэлтэй. Манай
улсын хонины ихэнх нь бүдүүн ноост монгол хонь байдаг ба энэ ноосоор хямд үнэтэй
өргөн хэрэгцээний ноосон эдлэл, эсгий хийх, хивс нэхэх зэрэгт ашиглах нь
тохиромжтой.
  Нутгийн монгол хонийг сонгож үржүүлэх буюу ноос ихтэй өөр үүлдэрийн хоньтой
эрлийзжүүлэх аргаар хонины ноос гарц, чанарыг дээшлүүлж байна. 1936 оноос эхлэн
Орхоны САА-д хэд хэдэн үүлдэрийн хонийг эрлийзжүүлж, бие томтой, чийрэг, галбир
сайтай, алсын отор нүүдлийн тууврыг сайн дааж чаддаг тэсвэр хатуужилттай,
нарийвтар ноосны “ Орхон “ үүлдэрийг бий болгосон ба тус үүлдэрийн амьдын жин
нь монгол хониныхоос 12-15 %-иар илүү, дунджаар 84.6 кг хүрч, ноосны гарц 5.6 кг
болсон. Харин бүдүүн эм хонь 57 кг, ноосны гарц 3.7 кг байв. ( Монгол хонины
амьдын жин нь 40-60 кг, ойролцоогоор 20-25 кг мах өгдөг, жилд 1.3-1.5 кг цагаан ноос
авдаг. ) Мөн ийм өндөр ашиг шимтэй нарийн ноосны “ Хангай “ нарийвтар ноосны “
Ерөө” үүлдэрийн хонийг гарган авчээ.Хангай үүлдэрийн хонь дунджаар 3.2-3.4 кг гоос
өгдөг. Эдгээр эрлийзжүүлсэн хониноос гадна цэвэр монгол хонины дотор Чамар,
Байдраг, Үзэмчин, Сартуул, Баяд зэрэг илүү ноос өгдөг нутгийн шилмэл омгийн хонь
бий.
  Тархалтын байдлын хувьд бусад малтай харьцуулахад бүх нутгаар жигд тархсан
байдаг ч ойт хээрийн бүсийн өмнөд, говийн бүсийн хойд хэсэг, хээрийн бүсэд орших
аймаг, сумууд хонийг харьцангуй олон тоогоор өсгөн үржүүлдэг. Хонины тоогоор
Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Архангай, Увс, Дундговь, Төв аймгуудын нутагт нийт
хонины 52.7% нь байршдаг ба 2006 оны байдлаар хониор тэргүүлэх аймаг нь 1 сая
251мян гаруй хониор Завхан аймаг байлаа. Дараагийн байрт Хөвсгөл, Өвөрхангай,
Увс, Төв зэрэг аймгууд орж байна.
  Дэлхий дээр янз бүрийн уур амьсгалд зохицсон олон зуун хонины үйлдвэр угсааг
бий болгосон байдаг. Ноосоор нь 2 ангилдаг.
   1. Нарийн ба нарийвтар               2.Бүдүүн ба бүдүүвтэр

Харин арьсыг :
  I. Каракуль                     2. Нэхий дээлний гэж ангилдаг.
Нарийн ба нарийвтар ноосоор хамгийн сүүлийн дээд зэрэглэлийн бараа
үйлдвэрлэдэг. Дэлхий дээр 1 тэр бум 300 гаруй сая хонь байдаг гэсэн тооцоо байдаг
бөгөөд үүнээс Хятад 130 гаруй сая, Австрали 120 гаруй сая, Шинэ Зеланд 50 гаруй,
Энэтхэг 60-аад, Их Британи 40 гаруй сая хоньтой гэсэн мэдээ байна.
Манай орны хувьд хонин сүргийн эдийн засагт эзлэх байр суурь:
  Таван хошуу мал дундаас хонины тоо толгой 2004 он хүртэл 1-р байр эзэлж байсан
ба энэ нь таван хошуу малын 40-50% байсан учир мал аж ахуйн таваарын
бүтээгдэхүүний ихэнхийг хонь өгдөг байсан. Өнөөгийн байдлаар мал аж ахуйн
бүтээгдэхүүний үнийн дүнгийн 27%-ийг хонь, 36 %-ийг ямаа өгч байна. Сүүлийн
жилүүдийн дунджаар 3 сая орчим хонийг хүнсэнд хэрэглэж, мах бэлтгэлийн 33%, 18
мян.тн хонины ноос бэлтгэж, ноос бэлтгэлийн 73%-ийг хонины аж ахуйгаас авдаг
гэсэн тооцоо байна. Хонины аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүний хэмжээгээр
жилд 117 мян тонн мах улсад нийлүүлдэг, энэ нь бүх махны 60 шахам % болно. Мөн
20 мян тн ноос, 4.4 сая арьс, нэхийг хонины аж ахуй нийлүүлж байна.
           МУ-н ямаан сүргийн аж ахуй, эдийн засагт эзлэх байр суурь,
                                байршилт, төрөлжилт
      Монгол улс нэг хүнд ноогдох ямааны тоогоор дэлхийд тэргүүн байр,
ноолуурын хэмжээгээр 2-р байранд, махаар 2-р байранд ордог. Ямаа нь олон иалын
ач холбогдолтой. Ямаан сүрэг тоо толгойн хувьд 2004 оноос хонин сүргийн тооноос
давж1-рт оорох боллоо. Манай улс 1990 онд 5саягаруйхан ямаатай байсан бол 2007
онд 18.347 мяанган ямаатай болж энэ хугацаанд ямааны тоо 3 дахин өссөн нь
ноолуурын хэрэгцээтэй холбоотой юм. МАА-н салбарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний
36%-ийг АА-гас авах ба мах бэлтгэлийн 22%-г бүх төрлийн ноос, ноолуур бэлтгэлийн
19%-гэзэлж байна. Жил бүр 2.8 сая ширхэг ямааны арьс бэлтгэдэг нь шевроны гол
түүхий эд болгон ашиглана. Сүүлийн жилүүдэд бараг 4000тн сайн чанарын ноолуур
бэлтгэж байна. Ноолуур, ноолууран эдлэлийн чанараар Монгол, Хятад улсууд
дэлхийд тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Ямааны аж ахуйгаас олсон орлогын
60-70%-ийг нь ноолуур эзэлдэг. Манай улсын хувьд ноолуур нь гадаад валют олж
авах нэгэн эх булаг болдог. Монгол ямааны ноолуур нь онцгой нарийн ширхэгтэй
учир олон улсын зах зээл дээр “Кашмир ноолуур” гэж нэрд гарчээ. Монгол ямааны
ноолуурын гарц дунджаар 290-300 гр байдаг. Ноолуурын урт нь 4-5см, голч нь 14-16
микрометр байдаг. Сүүлийн голчийн үзүүлэлт нь монгол ямааг алдаршуулж байгаа
юм. 1958 оноос Оросын “Дон” үйлдвэрийн ямааг монгол ямаатай эрлийзжүүлсний үр
дүнд гарган авсан “Говь Гурван сайхан” үйлдвэрийн ямаа нь монгол ямаанаас бараг
2 дахин их ноолуур өгдөг боловч түүний голч нь 3-4 микрометр байдаг онцлогтой.
Баян-Өлгий аймагт нутгийн ямааг ОХУ-н “Уулын алтай” үүлдрийн ямаатай
эрлийзжүүлэх замаар “уулын бор” гэсэн ноолуурын чиглэлийн үүлдрийг гарган авсан
юм. Энэ ямаа нь бие томтой ноолуур ихтэй боловч ноолуурын голчийн хэмжээгээр
монгол ямааг гүйцэхгүй. Бас ноосны чиглэлийн өнжүүл үүлдрийн ямаа бий. өвлийн
улиралд бүдүүн ухна 56-58 кг, эм ямаа 38-41 кг, охин шүдлэн 21-31 кг жин татна.
Дунджаар амьдын жин нь 40 кг орчим байна. Ямаанд тарга хүч сайн авхуулж чадвал
олноороо ихэрлэдэг чадвараараа тэргүүн зэрэгт орно. Эдгээр үзүүлэлтүүд нь монгол
ямааны эдийн засгийн ач холбогдлыг илэрхийлж байна. Ер нь ямаан сүргийн
байршлыг авч үзвэл Монгол ба Говь Алтайн нурууг дагасан аймаг, сумдын нутгаар
төвлөрч байгаа нь байгалийн нөхцөлтэй шууд уялдаа холбоотой юм. Монгол улсын
бүх ямааны 70% гаруйг нь Говийн болон Алтайн уулархаг бүс нутагт өсгөн
үржүүлдэг. Ямаан сүрэг нь говийн нүцгэн, уулын хярын сархиархаг, хад асга ихтэй,
агь шарилж, сонгинын төрлийн ааглаг, гашуун ургамлаар баялаг, хуурай уур
амьсгалтай бүс нутгт бусад төрлийн малаас илүү сайн зохилдсон байдаг. ГовьАлтай,
Ховд, Хөвсгөл аймгууд 1 сая гаруй ямаатай. Говь Алтай, Ховд аймгуудад ямаа нь тоо
толгойгоороо хониноосоо 1.5-2 дахин олон. Энэ 3 аймагт ямаан сүргийн 1/4 нь бий.
Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Дундговь, Увс аймаг 800мянгаас 1 сая хүртэлх
ямаатай бөгөөд дээрх 8 аймагт бүх ямааны 3/5 буюу 58.9% нь байна. Сүүлийн
жилүүдэд дэлхийн зах зээл дээр ямааны 13-16 микрометрийн голч бүхий нарийн
ноолуурын хэрэгцээ ихэссэнтэй холбоотойгоор манай улсад ямааг маш эрчимтэйгээр
өсгөж байна. Цаашид монгол ямааны ноолуурын чанарыг хадгалж үлдэхээр барахгүй
улам сайжруулах, тухайлбал ноолуурын голчыг улам нарийсгах талаар судалгаа,
шинжилгээний ажлыг явуулах, түүний ач холбогдлыг малчдад таниулах
шаардлагатай байгаа юм.




                                 Асуулт № 17
           МУ-ын үхэр сүргийн аж ахуй, эдийн засагт эзлэх байр суурь,
                             байршил, төрөлжилт

      Үхэр сүрэг бол дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй бүтээгдэхүүн өгдөг мал юм.
Үхрийн мах, сүү, арьс ширийг бусад малынхаас өндөр үнэлдэг. Дэлхийн сүүний
үйлдвэрт үхэр сүрэг нь голлох байр суурийг эзэлдэг. өнөөгийн байдлаар дэлхий дээр
1 тэрбум 267 сая үхэр байна гэж үздэг. Социализмын үед УБ зарим хотын сүүний
хэрэгцээг хангах зорилгоор Сибирээс сүү, махны чиглэлийн үхрийг авчирч сүүний
ферм байгуулж байсан түүхтэй. Гэвч зах зээлд шилжсэнээр тоо толгой нь хорогдож
фермийн үйл ажиллагаа муудсан юм.
      1957 оны үед Булган аймгийн үхрийг Казакын цагаан толгойт гэдэг үхэртэй
эрлийзжүүлэн махны чиглэлийн Сэлэнгийн үүлдрийн үхрийг бий болгож байсан. Энэ
нь амтдын жингээрээ нутгийн үхрээс 80 гаруй кг-аар их.
Эдийн засагт эзлэх байр суурь:
      Монгол орны хувьд 1999 онд 3 сая үхэр тоолуулсан нь 1918 оноос хамгийн их
тоо юм. Одоогийн байдлаар 2 сая гаруй үхэртэй бөгөөд дэлхийд үхэр сүргийн
тоогоор 35-40-д ордог. Монгол орны мал сүрэг дотор үхэр нь тоо толгойгоор 3-т орох
боловч таваарын бүтээгдэхүүнээр хонины дараа 2-т орно. Үхрээс авах таваарын
бүтээгдэхүүн нь сүү, мах бэлтгэл, арьс шир, бусад бүтээгдэхүүн орно.
      Монгол үхрийн зах зээл дээр үнэлэгдэх сайн тал нь мах юм. Манай улс жил
бүр 60-70мян тн мах бэлтгэдэг ба мах бэлтгэлийн 30-аад % нь үхэр сүрэг эзэлдэг.
Монгол үхэр нь бэлчээрт их зохицёон, тэсвэр хатуужилтай, мах нь шөрмөслөг
зүйлээр бага, шүүслэг, калорилаг зэрэг үзүүлэлтээр үнэлэгддэг бөгөөд 240-300 кг
амьдын жинтэй./50-55% махны гарц/. Гэхдээ сүү нь бэлчээрийн мал учир нэг үнээээс
500л хүрдэггүй, цэвэр сүүний үнээ бахйгүй. Мах, сүүний холимог үйлдвэр байгаа.
Дотоодын сүүний хэрэгцээний тал %ийг ч өөрөө хангаж чаддаггүй. Өнөөгийн нөхцөлд
үхэр сүргийн талаар тавигдах гол шаардлага бол сүү, махны чиглэлийн гарцыг
сайжруулах асуудал юм. 2006 онд үхрийн махны экспортоор 4683мян $ олсон.
Үхрийн арьс шир зах зээлд өндөр үнэтэй.
Үхэр сүргийн байршил:
      Үхэр нь байршлын хувьд хониноос ялгаатай. Харьцангуй хүн амын явцуурсан
ил задгай устай, өвс ургамал бүхий ойт хээрийн бүсэд Хөвсгөл, Архангай амйгуудад
250 гаруй мян үхэртэй. /26%/. Хэнтий, Сүхбаатар, Увс аймгууд 100-150мян гаруй
үхэртэй бөгөөд дээрхий аймгуудад нийт үхрийн 50 гаруй % байдаг.
      Архангай, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь Алтай, Баян Өлгий, Увс, Ховд,
ӨВ аймагт үхрийн сүргийн 40-70%-ийг сарлаг, хайнаг эзэлж байна.
Харин Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв, Булган, Дорноговь, Дундговь
аймгуудад сарлаг, хайнаг цөөн, монгол үхэр ихэнх хувийг эзэлнэ.
Төрөлжилт:
      Төрөлжилтийн хувьд дэлхий дээр үхрийг сүүний чиглэлийн, махны чиглэлийн
гэсэн 2 чиглэлээр өсгөдөг. Тал хээрийн /монгол үхэр/, уулархаг /сарлаг, хайнаг,
ортон/ гэж ангилдаг.
      Монгол үхрийг 3 чиглэлээр төрөлжүүлэх хэрэгтэй гэж үздэг.
          1. Дан сүүний чиглэлийн /хуучин УБын эргэн тойронд сүүний ферм
             байсан./ Сүүлийн жилүүдэд УБ, Дархан, Эрдэнэт хотуудын ойролцоо
             сүүний фермийг хөгжүүлж байна.
          2. Ойн хээрийн бүс нь зам тээврийн бололцоо, зах зээлийн хэрэгцээний
             байдлыг харгалзан мах-сүүний, сүү-махны чиглэлээр хөгжүүлж болох
             юм.
          3. Хээр говийн бүсэд махны чиглэлийн үхрийг өсгөх нь дээр. Гэхдээ гадны
             үхэртэй эрлийзжүүлэх замаар гарцыг нь нэмэгдүүлж болох юм.

                                 Асуулт № 7
                          Хүн амын нас хүйсний бүтэц

      Нийгэм эдийн засгийг хөхгжүүлэхэдл анхаарагдах хүн амзүйн нэг чухал
үзүүлэлт бол хүн амын нас хүйснтй бүтэц юм. Хүн амын нас хүйсний бүтцийг
урьдчилан тодорхойлсны үндсэн дээр хөдөлмөрийн хэтийн нөөцийг бодож гаргах,
сургууль цэцэрлэгийн хүүхдийн тоог урьдчилан мэдэх боломжийг олгодог. 2000 оны
хүн амын тооллогын материалаас үзвэл 0-15 насны хүүхэд залуучууд бүх хүн амын
бараг 36%-г 15-30 хүртэлх настан 30%-г эзэлж байлаа. Өөрөөр хэлбэл 30 хүртэлх
настан хүн амын бараг 66%-д хүрч байна. 30-50 хүртэлх настангууд хүн амын 24%-г
50-60 хүртэлх настан хүн амын бараг 5%-г 60 ба түүнээс дээш настангууд 5%-г тус
тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл 50-с дээш настангууд нийт хүн амын 10%-тай
тэнцэж байна. Эдгээр үзүүлэлтүүд нь манай орны хүн амын насны бүтэц зүй
зохистойг харуулж байна. Хүн ам залуужснаар хөдөлмөрийн нөөц жилээс жилд
залуучуудаар нөхөн сэргээгдэж байгаа нь нэн чухал юм. Хүйсийн бүтцийн хувьд авч
үзвэл эрэгтэй эмэгтэйчүүдийн нйит тоо бараг тэнцүү. Гэхдээ 16 хүртэл насныхны
дотор эрэгтэйчүүд, 50-с дээш насныхан дотор эмэгтэчүүд олон байна. Жишээлбэл
манай улсын 45-с дээш насны хүн ам дотор эмэгтэйчүүд 52% байна. Хүн амын нас
хүйсний бүтцийг харуулсан графикийг суварга гэнэ. МУ-н хүн амын суваргаас
харахад 2000 онд 0-4, 5-9 насны бүлгийн тоо 10-14 наснаас бага байгаа нь суваргын
суурь нарийсахад хүргэжээ. Өмнөх жилүүдэд төрөлтийн түвшин өндөр байснаас
10-14 насны эзлэх хувь мөн өндөр байв. Энэ насны бүлгийнхэн 2025 онд 35-29 насны
бүлэгт шилжиж бусад насны бүлгээс хамгийн их хувь эзлэх болно. Суварга дээшлэх
тусам нарийсч байгаа нь нас ахих тусам нас баралт өсөж баөйгаатай холбоотой. 70
ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн тоо их байгааг суварга харуулж байна.

                                Асуулт № 5
         МУ-ын хүн амын өсөлт, ердийн хөдөлгөөний гол үзүүлэлтүүд,
      түүнд гарч буй өөрчлөлтүүд, хүн амзүйн талаар баримтлах бодлого

      Хүн амын газарзүй бол хүн амын бүрэлдэхүүн, байршлыг улс орон, хот суурин
бүрээр нь авч иж бүрэн судалдаг нийгэм-эдийн засгийн газарзүйн нэгэн салбар ухаан
юм. Хүн амын газарзүй тодорхой нэгэн нутаг дээр оршин сууж байгаа хүн амын
бүрэлдэн тогтсон байдал, бүрэлдэхүүн, нягтшил болон хот суурингаар амьдрах хүн
   амын нутагшлын олон хэлбэрийн үүсэн тогтсон нөхцөл, өвөрмөц байдлыг судалдаг.
         Аливаа улс оронд хүн ам гэдэг нийгмийн гол үзүүлэлт юм.
         Монгол улсын хүн ам түүхэн тодорхой үеүдэд харилцан адилгүй өсөж үржиж
   иржээ гэж дүгнэсэн байдаг. Ер нь Монгол улсын хүн амын өсөлтийг:
       1921 оноос өмнөх үе
       1921-1950 он
       1951-1990 он
       1991 оноос хойших үе гэж ойролцоогоор хэсэгчлэн үзэж болно.
         1918 онд Богд хаант Монгол улсын засгийн газраас хүн амынхаа тооллогыг
   анх удаа явуулсан бөгөөд хэдийгээр бүх аймаг хошуудыг хамарч чадаагүй, гадаадын
   иргэдийг ердөө тоолоогүй дутагдалтай байсан боловч тэр тооллогын материал дээр
   үндэслээд 647500 хүн амтай байсан гэж үздэг. 1921 оны хувьсгалаас өмнөх
   монголчуудын тоо жилээс жилд хорогдож байсан учраас гадаадын жуулчин,
   судлаачид сөнөж байгаа ард түмэн гэж дүгнэсэн нь ч байдаг. 1921 оноос өмнөх
   монгол орны хүн амын төрөлтийн түвшин нэн доогуур, хүн амын нас баралт ялангуяа
   бага насны хүүхдийн эндэгдэл өндөр байснаас хүн амын өсөлтийн хурдац буурч,
   цэвэр өсөлт доод түвшинд байжээ.
         1921 оны хувьсгалаас хойш 1950-иад оныг хүртэл хүн амын өсөлт нилээд
   тогтворгүй байсан байна. Жишээ нь 1925-1935 оны хооронд нэг жилд 9000 орчим
   хүнээр өссөн бол 1935-1945 оны хооронд жилд дунджаар 2000 хүн болж буурсан нь
   тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой. 1922-1950 оныг
   хүртэл үргэлжилсэн улс төрийн их хэлмэгдүүлэлтийн хугацаанд 36000 хүнийг
   баривчилснаас 27720 хүний буудан хороосон байдаг.
         Харин 1950-иад оноос хүн амын өсөлт тогтвортой болсон нь дэлхийн 2-р дайн
   дууссан зэрэг олон шалтгаантай ба дотоод, гадаад олон хүчин зүйлийн нөлөөн дор
   хүн амын төрөлт нэмэгдэж нас баралт цөөрсөн байна.
         Монгол улсын хүн амын өсөлт 1960-1980-аад онд оргил үедээ хүрч, хүн амын
   өсөлт бараг 3%-тай байв. 1989-2000 оны хооронд 1000 хүнд ногдох төрөлт 36,5-20,4
   хүртэл 16 пунктээр буурсан байна.

                Монгол улсын хүн амын ердийн хөдөлгөөний үзүүлэлтүүд
                              /тооллого явагдсан оноор/
        1918   1935 1944 1956 1963          1969    1979   1989   2000     2006       2008
  Хүн
 амын
       647,5 738,2 759,1 845,5 1017,1 1197,6 1595,0 2044,0 2373,5 2594,8 2600
  тоо
 /мян/
Төрөлт   -     -   26,1 32,3    43,2   40,2   39,2   36,5   20,5    19
  Нас
         -     -   21,8 14,2    10,5   12,3   10,8    8,4    7,5    6,5
баралт
Ердийн
 цэвэр   -     -    4,3   18,1  32,7   27,9   28,4   28,1   12,9   12,5
 өсөлт

          Хүн амын өсөлт нь тухайн улсын хөгжлийн түвшин, хүн амын нас, хүйсийн
   бүтэц, хөдөлмөр эрхлэлтийн байдал, хот, хөдөөд оршин суугчдын хувийн жин,
   төрөөс баримталж буй бодлого зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг нийгэм, эдийн
   засаг, байгалийн цогц үзэгдэл юм.
Манай улсад төрөлт огцом буурч байгаа шалтгаан нь олон хүчин зүйлтэй
холбоотой юм. Тухайлбал, нийгэм, эдийн засгийн огцом өөрчлөлт, шинэчлэлтийн үед
олонхи хүн амын амьдралын баталгаа алдагдаж, бодит орлого, хоол хүнсний
хангамж багасч ядуурахын хирээр хүүхэд төрүүлэх сонирхол эрс буурсан, үүний
зэрэгцээ 1989 оноос үр хөндөлтийг чөлөөтэй болгосон нь хүн амын тооны үзүүлэлтэд
сөрөг нөлөө үзүүлсэн.
       Дэлхийн жишигт 1000 хүнд төрсөн хүүхдийн тоо 16-аас бага байвал хүн амын
нөхөн үйлдвэрлэлийн түвшинг хангаж чадахгүй, 16-25 байвал дунд зэрэг, түүнээс
дээш бол хангалттай гэж үздэг. Манай улс дээрх 3 хуваагдлын дунд түвшинд багтаж
байгаа юм. 1962 онд 1000 хүн тутамд 12 байсан бол 1989 онд 8.4, 2006 онд 6,5 болж
сүүлийн 10 жилд 1,3 дахин буурсан байна. Хүн амын өсөлтийн нэг чухал зүйл бол
амьд төрсөн 1000 хүххдэд ногдох нялхсын эндэгдэл юм. Энэ үзүүлэлт нь 1989 онд
64-т хүрч байсан бол 1999 онд 37, 2006 онд 19 болж буурсан байна.
       Хүн амын ердийн хөдөлгөөний үндсэн үзүүлэлт нь хүн амын ердийн өсөлт
байдаг бол нөгөө нэг үзүүлэлт нь механик өсөлт буюу шилжих хөдөлгөөн байдаг гэж
ойлгогдоно. Шилжих хөдөлгөөн нь гэдэг нь хүн ам нэг газраас нөгөө газар руу
бөөнөөр шилжиж суурьшихийг хэлнэ. Шилжилт хөдөлгөөнийг дотор нь гадаад,
дотоод гэж ангилна. Шилжих хөдөлгөөн нь хүн амын өсөлт, хөдөлмөр эрхлэлтэнд
онцгой нөлөөтэй. Шилжих хөдөлгөөнд нас биед хүрсэн хүн илүүтэйгээр оролцдог.
Хүн амын шилжилт хөдөлгөөнийг нийгмийн газарзүйд өргөн судалдаг ба МО-ны хүн
амын шилжих хөдөлгөөн нь үндсэн 3 хэсэгт хуваагддаг.
    1. Хувьсгалын эхэн үед хүн амын шилжих хөдөлгөөн өргөн хүрээтэй явагдаж
       байсан байна. 1920-иод оны үед Оросын Буриад Монголчууд Монголд
       нүүдэллэн ирж МУ-ын харъяат болсон хүн 16993 хүн байсан байна.
    2. 1945 оны дайны дараа цөөн тооны Өвөрмонгол, Казакууд орж ирсэн. 1950-иад
       онд нүүдэл багассан байна. 1990-ээд он хүртэл гадагш нүүх, нүүдэллэн ирэх
       нь багассан.
    3. 1990-ээд оноос хойш шинэ үндсэн хуульд Монгол хүн өөрийн байршин суух
       газраа чөлөөтэй сонгох эрхтэй гэж заасантай холбогдож гадаад, дотоод
       шилжих хөдөлгөөн эрчимжсэн байна. хамгийн их хөдөлгөөнд орсон нь
       Казакууд бөгөөд 1990 оноос хойш 65000 казак Казакстан руу шилжсэн байна.
       Мөн 7150 хүн эргэж ирсэн байна.
Монголчууд өөрсдөө гадаадруу амьдралаа дээшлүүлэхийн тулд ажиллаж амьдарч
байна. харин дотоод шилжих хөдөлгөөнд ихээхэн өөрчлөлт орсон. Гол төлөв зах
хязгаар аймгаас төв рүү тэмүүлж эхэлсэн. 1993 онд 19482 хүн Улаанбаатарынх
болсон байна. мөн гадаадаас ирэгсэд байдаг байна.
                         Монгол орны хүн амзүйн бодлого
       Хүн амзүйн бодлого нь тодорхой орны хүн амын тоо, улс орны хөгжил зэргээс
шалтгаалж хасах буюу хүн амын тоог барих бодлого, гол төлөв хөгжингүй орнуудад
ажиглагддаг хүн амыг нэмэгдүүлэх бодлого гэсэн чиглэлтэй байна.
       Монгол улсын их хурлаас 1996 оны 4-р сард “Монгол улсын төрөөс баримтлах
хүн ам зүйн бодлого” нэртэй 22-р тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоол нь 9
бүлэгтэй, 105 анги хэсэгтэй. Үүний нэгдүгээр зүйлийн нийтлэг үндэслэлд хүн амын
бодлого нь:
   1. хүн амын өсөлт, эрүүл мэндийн талаар
   2. хүн амын хоол хүнс, орон сууцны талаар
   3. хүн амын боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн талаар
   4. хүн амын байршил, шилжих хөдөлгөөний талаар
   5. хүн амын бүртгэл мэдээлэл, судалгааны талаар
   6. хүн ам тогтвортой хөгжлийн уялдааг хангах талаар
7. гэр бүл, хүн амын нийгмийн бодлогын талаар
   8. хүн амын бодлоыг удирдлага, нөөцийн талаар гэсэн хэсгээс бүрдэнэ гэжээ.
Хүн амын өсөлтийн талаар заахдаа 2010-2015 он хүртэлх хугацаанд хүн амын
жилийн дундаж өсөлтийг 1,8%-иас бууруулахгүй хадгалах, 0-5 хүртэлх насны
хүүхдийн эндэгдлийг 1990 оны түвшингээс гуравны нэгээр, эхийн эндэгдлийг тэн
хагасаар тус тус бууруулна гэжээ. Энэ бүхэн бол хүн амын өсөлтийг хангах нэг гол
хүчин зүйл гэж үзжээ.


                               Асуулт № 11
            МУ-н хүн амын байршил, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс

       Хүн ам нутаг дэвсгэрээр тархан суурьшсан байдлыг хүн амын байршил гэнэ.
Байршлыг нэгтгэн харуулах гол үзүүлэлт нь нягтшил бөгөөд улс, аймаг, сум, багийн
хүн амын тоог нутаг дэвсгэрт нь хуваасан үзүүлэлт юм. Ингэхлээр 1ам.км-т ноогдож
байгаа хүний амын тоо гарна. Монгол улсын хүн амын байршил, нягтшилтад тухайн
нутгийн байгалийн нөхцөл, түүхэн онцлог, эдийн засгийн хөгжил зэрэг олог хүчин
зүйл нөлөөлж иржээ. 1963 онд 1 ам.км-т 0.65 хүн ноогдож байсан бол одоо 1.54
болсон бөгөөд хүн амын нягтшил 0.3 ( Өмнөговь)-2.4 (Сэлэнгэ )-ийн хооронд
хэлбэлзэж байна. Ерөнхийдөө УБ болон төвийн бүсийн нутагт хүн ам илүү нягт
суурьшсан байна. Нийт хүн амын бараг 5ний 2нь УБ-т, 60-аас илүү % нь төвийн бүс
нутагт амьдарч байна. Энэ нь манай улсын хойноос урагш нэвтрэн гардаг УБ төмөр
зам, түүний дагуу хот тосгон, суурин олонтой аж үйлдвэр, үйлчилгээ, газар тариалан
харьцангуй сайн хөгжсөнтэй холбоотой юм.
       Монголын хүн ам нь хангай, тал, хээр хослосон 1.564.000 км нутагт оршин
сууж байна. Манай улсын хүн ам 2007 оны байдлаар 2.635.056 байна. Энэ нь 1918
оныхтой харьцуулахад 4.1 дахин өсчээ. МУ-ын нутаг дэвсгэрт хүн ам тархан
суурьшсан байдлыг ерөнхийд нь “Хүн амын байршил ” гэнэ. МУ-ын хүн амын
өнөөгийн байршил нь түүхийн урт удаан хугацааны турш нутаг орныг аж ахуйн
хэрэгцээнд ашиглан нутаглах явцад бүрэлдэн тогтсон. МУ-ын хүн ам олон зууны
турш харьцангуй тогтвортой байсан явдал нь хүн амын ихэнхи нь нүүдлийн
бэлчээрийн МАА эрхэлж байгаатай холбоотой. Тэгэхдээ өөрийн орны байгалийн
нөхцөл байдалд зохицуулан МАА-г хөгжүүлж ирсэн онцлогтой ба байгалийн нөөц
баялагийг ашиглан суурин амьдрах нөхцлийг бүрдүүлжээ. Энэ нь уудам нутагтай
манай орны хувьд хүн ам таруу нутагшуулахад нөлөөлсөн. Бэлчээрийн нүүдлийн
МАА-г эрхэлж байсан явдал нь Монголчуудын улс үндэснийхээ оршин тогтнох
үндсийг бэхжүүлэхээс гадна хүн амын байршилт, нутагшилт, хүн амыг сууринд хэт
бөөгнөрөхөөс болгоомжилж байжээ. Хүн амын байршилт, нутагшилтанд Алтай,
Хангай, Хэнтий, хээр говь цөлийн бүсийн байгалийн нөхцөл, бэлчээрийн хэрэгцээ
зэрэг нь нөлөөлсөн. Сүүлийн жилүүдэд манай хүн амын шилжих хөдөлгөөн
эрчимжиж хотод шилжин суурьшигчдийн тоо эрс өсч нийт хүн амын 1/3 нь хот суурих
газруудад суурьших болсон. Ерөнхийдөө төвийн бүсийн аймгууд болон Улаанбаатар
хотод төвлөрсөн. Хөдөөгийн хүн амын ихэнхи нь аймаг сумдад байршилтай бөгөөд
цөөн хэсэг нь тухайн орон нутагт бэлчээрийн МАА даган нүүдэллэн амьдарч байна.
Монгол орны ойт хээрийн ба хээрийн бүсэд хүн ам эртнээс шигүү сууришиж, говь
цөлийн бүсэд хүн амын нягтрал харьцангуй бага. Хүн амын байршил нутаг
дэвсгэрийн ялгааг түүний нутагшилтаар нь илэрхийлдэг. Нутагшилт нь тодорхой
нутаг дахь хүний тоог тодорхой талбайд нь харьцуулснаар илэрдэг.
Байршилд байгаль, нийгмийн, эдийн засаг, түүхэн уламжлал, зам тээвэр гэх мэт
хүчин зүйлүүд нөлөөлдөг. ( Нягтшил = хүн амын тоо : нутаг дэвсгэр 1км2) нягтшил
олон талын ач холбогдолтой. Нутаг дэвсгэрийн аж ахуйн хөгжлийг ихэнх тохиолдолд
нягтшил ихтэй бүс нутгийн хөгжлийн түвшин өндөр байна. Монгол улсын хүн амын
нягтшлийн хэмжээ түүхэн хөгжлийн онцлогоос болж харилцан адилгүй айсан.
Хувьсгалын эхэн үед хүн амын тоо цөөн учир 1 км 2дад ноогдох хүний тоо 1с бага
байна. џваандаа хүн ам өсөхөд энэ үзүүлэлт нэмэгдсэн. Одоо үед 1км2тат 1.4 байна.
Нягтшил нь бүс нутаг аймгуудаар өөр өөр байна. Бүс нутгаар хангайн бүсэд хүн ам
их, Говийн бүсэд хүн амын тоо цөөн байна. Монголын хүн амын ихэнх нь төв хэсэгт,
төмөр зам дагасан бүсэд их байна. Энэ нь зам тээвэр, аж үйлдвэр, газар
тариалангийн бүсэд ойртоо холбоотой. Засаг захиргааны нэгжээр авч үзвэл Сэлэнгэ,
Баян-Өлгийд хүн ам их. Сэлэнгэд ойт хээрийн бүсэд газар тариалангийн гол бүс
нутаг зам тээвэр сайн хөгжсөн. Аж үйлдвэрийн гол бүс тул хүн ам ихтэй. Харин Баян-
Өлгийд үндэсний онцлогоос хамаараад хүн ам их байдаг. Үүнээс гадна Архангай,
Өвөрхангай, Увс, Төв, Булган, Хөвсгөл, Завхан, Ховдод 1км2-т 1с-2 хүн ноогдож 1990
оноос хойш хүн амын байршилд нилээд өөрчлөлт гарсан. Энэ нь нэгдлийг тарааж
мал хувьчилснаар хөдөөгийн хүн амыг сийрэг болгосон.


                                    Асуулт № 9
         Монгол улсын хүн амын нутагшилт, хот тосгоны эрхзүй, хотууд,
                               түүний дотоод ялгаа
Нутагшилт
Байршлийн нэг хэлбэр гэхдээ нутаг дэвсгэрээр тархаж биш харин суурин газраар ХА
тархан байршсаныг хэлнэ. Суурин гэдэг бол үйлдвэрлэлийн болоод орон сууцны
нийгмийн зориулалтаар нэмэгдэл тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хүний амьдрах
нөхцөлийг бий болгосон тийм хэлбэр юм. Суурин газрыг хотын суурин, хөдөөгийн
суурин гэж ангилна. Хотын сууринг дотор нь том, дунд, тосгон гэж 3 хуваана,
хөдөөгийн сууринг нүүдлийн болон суурин гэж 2 хуваана. Хот тосгоны тухай хуульд
15.000-аас дээш байнгын оршин суугчтай, хүн амын ихэнхи нь ХАА бус орлогоор
амьдардаг, засаг захиргаа, зам тээвэр, соёл боловсорлын болон аж үйлдвэрийн
үйлдвэрлэлийн үүрэг бүхий суурин газрыг хот гэнэ.
Хот тосгоны эрхзүй
1993.12.20-ны өдөр хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль батлагдсан. Уг хууль 5
бүлэг 30 зүйлтэй. Энэ хуулийн зорилт нь МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгж дэхь хот, тосгон, тэдгээрийн нийгэм эдийн засгийн үндэс, удирдлагын үйл
ажиллагааны зарёим, тогтолцоо, бүрэн эрхийг тодорхойлж, хот тосгоны удирдлагаас
засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуй нэгж, байгууллага,
оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулахад оршино.
Хотуудын дотоод яргаа
   1. ХА-ын тоогоор нь
Үүнд ХА-ын тоо болон чанарын үзүүлэлтүүд үүрэгтэй нь холбоотой. Оршин суугчдын
тоо нээмэгдэх тусам хот томорч ирнэ. НҮБ-ээс хотыг 200000 ХА-тай бол бага хот,
200-500.000 ХА-тай бол дунд хот, 500-1.000.000 хүнтэй бол том хот, саяас дээш
хүнтэй бол саяиан хот гэж нэрлэдэг. Манай хотуудыг 30.000-40.000 ХА-тай хотууд
голлодог. Энэ талаар авч үзвэл бага, дунд зэргийн хотууд голлож байна. Харин УБ
хот бол эрс ялгаатай. УБ-аас гадна хуучнаар уулсын чанартай гэж байсан Дархан
,Эрдэнэт 70-80.000 ХА-тай.
   2. Улс нийгэмд эзэлж буй үүргээр нь
Аймгийн төвийн статусын үүрэг гүйцэтгэдэг. Чойбалсан хот бол социализмын үед
эдийн засгийн Дорнод бүсийн төв гэж байгуулагдсан байна. Үйлдвэрлэийн нэр төрөл
олонтой. Сүүлийн жилүүдэд нефтийн районыг илрүүлэх ганц бүс болоод байна.
Хотуудыг үүргийн бүтцээр нь
        1. Аж үйлдвэрийн
        2. Засаг захиргаа, СШУ, зм тээвэр аж үйлдвэрийн-хот
        3. Засаг захиргаа, соёл боловсрол, үйчилгээний-аймаг
        4. Үйлдвэр, зам тээврийн үйлдвэрийн бүтэц-Орхон
        5. Засаг захиргаа, СШУ, АҮ, зам тээврийн зангилаа үүрэг бүхий хот гэж ангилна.


     13. МУ-н МАА, эдийн засагт эзлэх байр суурь

                                      Асуулт № 13
                        Олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй МУ-ийн
                            гадаад бодлогын үндсэн чиглэлүүд

      Гадаад бодлого бол тухайн улсын оршин тогтнох нэг үндэс. МУ 2 том гүрний дунд оршин
байгаа жижиг улс тул гадаад бодлого чухал үүрэгтэй. Монголчууд эрт дээр үеийн түүхтэй
боловч 1691-1911 хүртэл Манж чин улсын бүрэлдэхүүнд багтаж байсан.
      1990-д оноос өмнө ЗХУ-г бүх талаар дэмжиж дагадаг байсан.
      1990-д онд дэлхий дахинд ихээхэн өөрчлөлтгарч социалист систем задарсан.
       МУ-д Зах зээлийн харилцаа бий болж нээлттэй нийгэм бий болсноор гадаад бодлого
өөрчлөгдсөн.
      1994.6.30нд УИХ “МУ-ын Гадаад бодлогын үзэл баримтлал”-ыг баталж гаргасан.Мөн “МУ-
ын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг гаргасан.
      Эхний баримт бичигт “ МУ нээлттэй, эвсэлд үл нэгдэх олон тулгуурт гадаад бодлогыг
явуулна” гэж заасан байдаг. Нээлттэй гэдэг ухагдахуун нь улс төрийн хувьд, худалдаа эдийн
засаг,соёл боловсрол, ШУ, хүмүүнлэгийн хувьд нийгмийн бүх л салбарт нээлттэй ил тод байх
санаа юм. Гэхдээ үндэсний ашиг сонирхлыг удирдлага болгон нийгмийн аль ч улстай түүний
үзэл суртал, төрийн байгууламж, шашин шүтлэгийн ялгааг үл харгалзан харилцааг ашигтай
байх зорилгыг барьж ажиллана. МУ “Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн”-д1990-д оны дундуур нэгдэн
орсон.
      Олон тулгуур гэдэг нь манай улсын гадаад бодлогын хувьд баримтлах чиглэл бөгөөд
зарим нөхцөлд өөр өөр байж болох боловч тулгуур баганы шинжтэй, аль ч нам засгийн эрхэнд
гарлаа ч гэсэн түүний үзэл баримтлалыг баримтлах ёстой.
      -Гадаад бодлогод 6 тулгуур буюу тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байдаг.
      1. Орос хятад улстай найрсаг харилцаатай байх нь МУ-ын гадаад бодлогын нэн
         тэргүүний злоилт бөгөөд нэгнийг нь өрөөсгөлөөр дагахгүй бүхэлдээ тэнцвэртэй
         харьцаж сайн хөршийн ёсоор өргөн хамтран ажиллана.1993.1.20-нд Москва хотноо
         МУ,Оросын “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсан.
         1994.5 сард БНХАУ-тай мөн дээрх гэрээг байгуулсан. Энэ 2 улс МУ-ын тусгаар
         тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан
         байдлыг хүндэтгэн үзнэ гэж заасан байдаг.
      2. МУ-ын гадаад бодлогын 2 дах чиглэл бол АНУ,ЯПОН, Холбооны Герман зэрэг өрнө,
         дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй найрсаг харилцааг хөгжүүлнэ. Гуравдагч хөрштэй
         байх нь МУ-д ашигтай. Энэ нь АНУ-аар тэргүүлүүлсэн өрнөдийн бодлого. Ингэснээр
         хүчний харьцаа тэнцүү болно.
      3. Азийн бүс нутагт байр сууриа бататгаж энэ бүс нутгийн улс төр, эдийн засгийн
         интеграцид идэвхтэй оролцоно.
      4. НҮБ болон түүний төрөлжсөн салбарууд,ОУ-ын вальютын сан, Дэлхийн банк, Азийн
         банк зэрэг санхүү , эдийн засгийн байгуулагатай хамтран ажиллах явдал мөн.
5. Хуучин социалист гэгдэж байсан орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ.(Чех,
        Унгар, Польш зэрэг Оросоор толгойлуулсон тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн
        орнууд.)
     6. Хөгжиж буй орнуудтай найрсаг харилцаатай байж, нийтлэг зорилтуудаа хэрэгжүүлэх
        үүднээс өөрийн боломжийн хүрээнд хамтран ажиллана
     МУ одоогийн байдлаар дэлхийн 80 гаруй улстай дипломат харилцаатай бөгөөд алан
хядах ажиллагаатай тэмцэх, энх тайвныг сахиулах үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулсаар
байна.


                                    Асуулт № 12
         МУ-ын нийгэм-эдийн засгийн тодорхойлолт, хөгжлийн түвшний үнэлгээ

        Дэлхийн банкнаас 1990-ээд онд дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшинг хүн
     амын үзүүлэлт, эдийн засгийн үзүүлэлт, байгаль орчин гэсэн 3 үзүүлэлтээр нэгтгэн
     дүгнэдэг болсон. Хүн амын хөгжлийн байдал:
           1. Хүн амын өсөлтийн түвшин
           2. Төрөх үеэс хүлээгдэх дундаж наслалт
           3. Үржлийн ерөнхий түвшин
           4. Нялхасын эндэгдэл
           5. Хүүхдийн тэжээлийн хомсдол
           6. Бичиг үсэг тайлагдсан байдаг
           7. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн байдал
           8. Сургуулийн насны сургуульд хамрагдсан байдал
     гэсэн үзүүлэлтээр тодорхойлогдоно. Монгол улсын хүн амын хөгжлийн үзүүлэлтийг
     ерөнхийд нь нэгтгэн авч үзвэл хүн амын өсөлт ерөнхийдөө буурах хандлагатай.
     1985-1993 онд жилийн дундаж өсөлт 2,4% байсан бол 2000 оны байдлаар 1,2%
     болсон байна. Харин анхан шатны боловсрол олгосон үзүүлэлтээр нэлээд дээгүүр
     түвшинд байна. Хөгжлийн түвшинг үнэлэх: Улс орны хөгжлийн түвшинг үнэлэх их
     олон үзүүлэлтүүд байдаг. Ер нь дэлхийн улсуудын нэг бүлэгт багтаахын тулд хялбар
     үзүүлэлт нь тоон а. Эдийн засгийн ерөнхий байдал б. Хүн амын орлогын ба ахуй
     амьдралын түвшинтэй холбоотой асуудлууд орно. Эдгээрийн дотроос доохрхи 5
     асуудлыг авч үздэг. Үүнд
        1. Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу Үндэсний нийт бүтээгдэхүүний хүн амд
           ноогдох хэмжээг авч үздэг.
        2. Үндэсний эдийн засгийн салбарын бүтэц
        3. Голлох бүтээгдэхүүний хэмжээ 1 хүн амд ноогдох
        4. Хүн амын амьдралын түвшин чанар
        5. Эдийн засгийн үр ашгийн үзүүлэлт
     Дотоодын нийт бүтээгдэхүүн = Үндэсний нийт бүтээгдэхүүн нь хүнд ноогдох голлох
     үзүүлэлт юм. Олон улсын өөр нэг эдийн засгийн үзүүлэлтийн салбар бол
     материаллаг болоод материаллаг бус үйлдвэрийн газрын харьцаа тэр дотроо
     боловсруулах үйлдвэр түүнээс гадна машины химийн үйлдвэр байгаа эсэх мөн
     тэдгээрийн дотоод бүтэц зэргээр тодорхойлогдоно. Хүн амд ногдох үндсэн чухал
     бүтээгдэхүүний хэмжээ, тухайн улсийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог.
     Тухайн орны нутаг дээр тодорхой хугацаанд дотоод гадаадын эдийн засгийн
     харьцаанд бий болсон нийт бүтээгдэхүүний нийлбэр үндэсний орлого тухайн улсын
     эдийн засгийн харъяатнуудыг шинээр бий болгох, гадаадын иргэд аж ахуйн нэгжийг
     бий болгосон бүтээгдэхүүнийг хасаад гадаад улсын нутаг дэвсгэр дээр байгаа
     өөрийн улсын харъяа иргэд аж ахуйн нэгжийн бий болгосон бүтээгдэхүүнийг хэлнэ.
Өмнө дурдсан 5 н үзүүлэлтээс монгол улсын хүн амын амьдралын түвшин чанар
гэдэг үзүүлэлтээс дээгүүр ордог. Монгол улс шинэ хөгжиж буй оронд ордог бө хүн
амтай холбогдсон үзүүлэлтээрээ дээгүүрт ордог. Хэрэв эдийн засгийн хөгжил
сайжирвал буурай хөгжилтэй орнуудын дотор дунд зэрэгт орно.

   1. 1921 оноос хойш МУ-ын нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшиинд гарсан
      өөрчлөлт
1920 оноос өмнө ч МУ дэлхийн ядуу буурай орон байсан. Эдийн засгийн үндэс нь
нүүдлийн МАА байсан. Хэдийгээр монголчууд дээр үеийн бичиг үсэгтэй боловч 21
оноос өмнө хүн амын дийлэнхи нь бичиг үсэг тайлагдаагүй, хамжлагын шинжтэй
байсан. Мөн насанд хүрсэн эрчүүдийн дотор лам хуврагийн эзлэх хувь өндөр
тиймээс үйлдвэрлэх хүчний хөгжилд муугаар нөлөөлж байсан. 21 оны хувьсгал
нийгмийн хөгжилд, өмч эзэмших байдлын аль алинд өөрчлөлт гаргасан. Ер нь
засгийн эрхийг барьж байсан хувьсгалт намын программ улс орноо аж үйлдвэр, ХАА-
н орон болгохыг зорьж байсан. үүний дагуу уламжлалт МАА-г эрчимжүүлэх, малын
үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нь нэмэх, хашаа саравч, худаг усаар хангах
зэрэгт амжилт олсон. АҮ, механикжсан тээвэр , харилцаа холбоо шинээр бий
болгосон. Газар тариаланг биеэ даасан салбар болгосон гэхдээ хувийн хэвшлийн аж
ахуйг аль болох устгаж улсын өмчийн аж ахуйг хөгжүүлэх бодлого барьж байсан. Энэ
нь яваандаа нийгмийн хөдөлмөр бүтээмжийн хувьд сөрөг иал бий болгож байсан.
үүнийг төвлөрсөн төлөвлөгөөт ЭЗ гэнэ. Манайх улс төр, ЭЗ-ийн хувьд Орос улсаас
шууд хамааралтай ядуу орон хэвээрээ байсан. 1980-аад оны дунд үеэс соуиалист
систем буурах хандлагатай болсон. өрсөлдөөн бага учир хөдөлмөрийн бүтээмж
байгаагүй, дэлхий нийтийн хөгжилд социалист ёс тусгаарлагдсан.
   2. 1990 оноос хойш улс орны нийгэм эдийн засагт гарсан үндсэн өөрчлөлт
1990 оноос хойш соц.систем, түүнийг толгойлж байсан ЗХУ буиарсан. Европын
ихэнхи орнууд зах зээлд шилжсэн, өөрөөр хэлбэл төвлөрсөн төлөвлөгөөтөөс хувийн
өмчит ЭЗ-т тулгуурласан, энэ нь урьдын бүх зүйл нийгмийн харилцаанд хямрал
учруулсан. Манайх арга буюу үйлдвэрлэлээ зогсоосон. Гэхдээ аажмаар МУ-ын
нийгмийн бүтэц шинэ х ан длага тогтсон. Нийгмийн хуучин тогтолцоог үндсэнд нь
халж шинэ үндсэн хуулиа баталж, түүндээ хувийн хэвшлийн аж ахуйг зөвшөөрч,
нийгмийн хувьд нэг нам биш олон нам байхыг зааж өгсөн. ЭЗ-ийн нээлттэй бодлогын
эхлэлийг тавьсан. Ингэснээр дэлхийн нийтийн аж ахуйн харилцаа ОУЗЗ-ийн нийтлэг
ёсонд шилжиж байна. үнийг чөлөөлөх ,хувийн хэвшлийг дэмжих, банк санхүүгийн
тогтолцоог өөрчлөх, татвар гаалийн дүрмийг шинэчлэх г.м гадаад худалдааг
либералчлах, өмч хувичлалын эхний үе шатыг тусгасан. Өөрөөр хэлбэл нийгмийн
харилцааны хуьд өөрчлөлт хийгдсэн. өнөөгийн байдлаар манай улсын хэмжээгээр
33200 гаруй ААН байна. Түүнээс 32.000 гаруй нь хувийн хэвшлийнх тэр нь ДНБ-ий
70-80%-г өгч байна. Мөн нийт экспортын 25%, импортын 30%-ийг эзэлж байна.
Ерөнхийдөө дэд бүтцийн болон нийгмийн үйлдвэрлэгчдээс бусад салбар үндсэндээ
хувьчлагдсан, гэхдээ ЭЗ-ийн үр ашгийн талаас хангалтгүй байна. Гадаад худалдаа
болон улсын төсвийн алдагдал хэвээрээ байна. МУ-ын гадаад нэр хүнд өссөн бөгөөд
гадаад орнуудаас манай улсыг дэмжих хандлага их болсон. МУ-ыг дэмжигч
орнуудын уулзалтыг жил бүр зохион байгуулдаг. Түүгээр МУ-ын хамгийн
тулгшамдсан асуудлыг шийдэхэд туслалцаа үзүүлж байна.
   3. МУ-ын нийгэм эдийн засгийн байдлын өнөөгийн байдал, цаашдын төлөв
Ер нь дэлхийн улсуудыг дэлхийн банкнаас үнэлэхдээ ХА, ХА-ын худалдан авах
чадвар, байгаль орчны үзүүлэлтийг гол болгодог. Ерөнхийдөө хөгжлийн төвшингөөр
нь өндөр хөгжилтэй, дунд зэргийн хөгжилтэй, буурай хөгжилтэй гэж 3 ангилна. Ингэж
хуваах гол үзүүлэлт нь нэг хүнд ногдох ҮНО, ДНБ юм. Дэлхийн банкнаас нэг хүнд
ногдох ҮНО нь 635$, түүнэс бага байвал буурай хөгжилтэй, 635-1555$ хүртэл дунд
зэргийн, түүнээс дээш байвал өндөр хөгжилтэй орон гэнэ. Энэ үзүүлэлтээр манайх
буурай хөгжилтэй оронд орно. Нэг хүнд 576.535 төг буюу 480$.МУ-ыг дэлхийн
хэмжээнд авч үзвэл дэлхийн нутаг дэвсгэрийн 1.2%-ийг эзэлдэг, байгалийн олон
төрлийн баялагтай улс юм. Гэхдээ ХА-ын тоо, ҮНБ-р дэлхийд хүрэхгүй. АНУ-ын
цэргийн жилийн зардал нь 300-500 т.бум $ байдаг. УААА-н бүтэц түүнд ажиддагсдаас
үзэхэд ХАА-д 42% нь ажиллаж байна. Энэ нь аж үйлдвэрт ажиллагчдаас 3.5 дахин их
байна. Дэлхийн банкны дүгнэлтээр өдөрт 1.8$-с бага орлоготой байвал ядуу улс гэнэ
гэжээ. Энэ манай төгрөгөөр 36.000, гэтэл манайх 20 гаруй мянга байна. Манай ХА-
ын 1/3 нь ядуу, 2004 оныхоор 107.000 ядуу хүн байна.


                              Асуулт № 29
 Монгол улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэр, ДЦС-уудын байршил, хүчин
                            чадал, ашиглалт

       Цахилгаан эрчим хүч бол аливаа хөгжлийн үндэс суурь болдог. Иймээс аливаа
улс орны хөгжлийн түвшинг хэмнэхдээ нэг хүн амд ногдох цахилгааны хэмжээг авч
үздэг. Цахилгаан эрчим хүчийг хэд хэдэн аргаар гаргаж авдаг.
    1. Дулааны цахилгаан станц
    2. Усан цахилгаан станц
    3. Атомын цахилгаан станц
    4. Нар салхины эрчим хүч
    5. Далайн таталт түлхэлтийн хүчийг ашиглах цахилгаан станц
    6. Газрын гүний био эрчим хүчний станц
1922 оны 12-р сард тухайн үеийн ганц үйлдвэр болох Налайхын уурхайг улсын
мэдэлд авч 24 квт-ын чадалтай анхны цахилгаан станцыг ашиглалтанд оруулснаар
Монгол улсын эрчим хүчний үйлдвэрийн суурь тавигдсан. 1934 оноос хойш Монгол
улсад эрчим хүчний хөгжил тасралтгүй өсч, 1934 онд жилд 1.13 сая квт/цаг эрчим хүч
гаргаж байсан бол 1996 оны байдлаар жилд 2500 сая квт/цаг цахилгаан, 4.3 сая ккал
дулаан боловсруулсан байна. Цахилгааныг дулааны цахилгаан станц (ДЦС), УЦС,
АЦС-аас гаргаж байна. Монгол оронд ихэвчилэн ДЦС-ууд, цөөн тооны УЦС бий.
ДЦС-ыг богино хугацаанд хялбар аргаар барьдаг. Энэ байдлааар хөрөнгө хэмнэдэг.
Цахилгаан болон дулаан үйлдвэрлэдэг станцуудыг төвлөрсөн цахилгаан станц гэнэ.
Одоогоо Улаанбаатархотод төвлөрсөн 3 ДЦС байна.
    1. 2-р ТЭЦ- Сонгинохайрхан дүүрэгт байрладаг. 24 мянган квт хүчин чадалтай.
    2. 3-р ТЭЦ- Хан-Уул дүүрэгт байрладаг. 1968 оноос ажиллуулсан. 148 мянган квт
       хүчин чадалтай.
    3. 4-р ТЭЦ- Сонгинохайрхан дүүрэгт байрладаг. 545000 квт/ц хүчин чадалтай.
    Эдгээр цахилгаан станцууд Монгол улсад цахилгааны ихэнхийг өгдөг. Төвлөрсөн
цахилгаан станц аймгийн төвүүдээс Орхон, Дархан, Чойбалсан, Өлгий, Хархорин
хотуудад байна. Улаанбаатар хотод байрладаг төвлөрсөн цахилгаан станцуудын
хувьд түлшний хангамжуудаа Налайхын нүүрсний уурхайгаас авдаг байсан бол одоо
Багануураас авдаг.
Асуулт № 38
                    Монгол улсын алт, мөнгөний нөөц, тархалт,
                     олборлолтын өнөөгийн ба хэтийн төлөв
       Монгол улс нь алтаар баян оронд орох бөгөөд түүний алтжилтын 21 бүсэд
3400тн алт бий гэж тоймлон тооцжээ. Бүрэн бус мэдээгээр алтны орд, ирээдүй бүхий
илэрц 600 гаруй олдоод байна. Монголд алтны хайгуул, олборлолт явуулж буй
дотоод, гадаадын 130 гаруй компани байна. Сүүлийн үед Алтай өвөр говийн Хатан
Суудал, Талын мэлтэс, Аж богд зэргээс 50-108 тн нөөцтэй байж болзошгүй алтны хэд
хэдэн томоохон илэрц нэмж олов. Монгол улсын алтны хүн амд ноогдох хайсан нөөц,
олборлолтоор дэлхийд тэргүүлэх орны нэг юм. Алтны олборлолт 1992 оноос өмнө
жилд 600кг-аас хэтрэхгүй байсан бол одоо 8тн гаруй болж, ойрын ирээдүйд 10тн
хүрэх боломжтой болж байна. Монгол орны алтны орд 1992-96 Алтны геологи
хайгуулын судалгаа Өвөрхангай хуурай сайр, Говь-Алтай Шар Хоолой, Хэнтий
Салхит, Хадагтай, Төв Алтан судал, Билгүүт, Цагаан гозгор зэрэг 40 гаруй ордыг
илрүүлэн нөөцийг өгсөн. 1991 он Алт хөтөлбөрт тусгагдсан нөөц нь 140,5 тн байсан
бол, 2000 онд Алт 2000 шинэчлэн тооцож тулгасан нөөц 165,2 тн алтны нийт
нөөцийн хэмжээг 24,7 тн-оор нэмэгдүүлсэн. Алт олборлолтийн хувьд Богд Хаант
Монгол Улсын үед Орос, Герман, Франц, Бельги, Хятад зэрэг орны хувьд
нийлүүлсэн. Монголоор нэртэй нийгэмлэг ажиллаж, 1900-05 онд 588кг, 1906-15 онд
898кг, 1915-19онд 984кг алт олборлож байжээ. 1991 онд Алт хөтөлбөрийг
боловсруулж, хувийн хэвшлийн аж ауйнууд энэ салбарт орж ирсэн. 1992-96 оны
хооронд 5 жилд 17616,0кг алт олборлож, өмнөх 70жилээс хамгийн их хэмжээтэй
олборлосон байна. Алт 2000 хөтөлбөр боловсруулж, 1997 онд 6,9м, 1998 онд 9,9м
1999 онд 14,8т 2000 онд 17,0 хүргэхээр тооцон, үндсэн чиглэлийг тусгасан байна.
Оюу Толгой 310тн алтны нөөцтэй. Монгол улс нь олборлосон алтаа Японд
цэвэршүүлдэг, 5-10тн алт олборлож, өөртөө цэвэрлүүлэх нь ашигтай байдаг. Монгол
улсын олборлоход бэлтгэгдсэн алтны ордуудын бүх нөөцийн 90% нь Заамар, Шарын
Гол, Бурхант, Их өвөлтөө, Булгант, Толгойтын районд оршино.
199 199 199 199 199 199 199 199 200      200 200 200 200
Он                                           2001                                   Дvн
          2   3   4   5   6   7   8   9   0        2   3   4   5
Алт,                                                      12.0
     0.78 1.1      1.8   4.1   5.4   8.7 10.0 10.1 11.4        10.9 10.1 18.5 22.2 127.14
 тн                                                        6

Хэтийн төлөв:
Нэгдсэн бодлого: Алт олборлогчидод зээл олгох, татвараас хөнглөх, зэргээр дэмжих,
геологи хайгуулын алтын аргачлал, тоног төхөөрөмж багаж хэрэгсэл аргачлалыг
шинэчлэх, алт ялгах арга. Орчин үеийн тэргүүний техник технологи хэргэлэх, өндөр
үр ашиг олох, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүй байх, дотоодод алт цэвэршүүлэх
зэрэгт анхаарах.
    • Цагаан алт: 33.3гр 400 ам доллар. Гоёл, техник ӨАБНУ, ОХУ, АНУ, Канад,
       Австрали, Япон. 1990 он Өмнөговь, Говь-Алтайгаас цагаан алт олсон.
       Гурвантэгшийн Алтан уул, Нэмэгтээс улаан алт илрүүлсэн. Энэ газрууд ТХГН-
       д орсон учраас хүндрэлтэй байдаг.

     •    Мөнгө: харьцангуй баян орд Баруун, өмнөд, Дорнод Монгол, түүний дотор
          Баян-Өлгий, Ховд, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь,
          Баянхонгор зэрэг орно. Гол орд нь Баян-Өлгий Асгат. 1993 онд
          Монросцветмент, ордын геологийн судалдаанд үндэслэн урьдчилсан тооцоо:
          жил 300мян тн хүдэр олборлон, 15 мян.тн хам баяжмал, үүнээс 67.9 тн мөнгө,
          2070тн зэс гаргах хүчин чадалтай үйлдвэр 25сая ам доллар-р байгуулах.
          Америк Изралийн хамтарсан АРЕХ ASIA компанитай асгатын ордыг хамтарч
          ашиглах Асгат мөнгө компанийг байгуулсан.
     Алтны орд:
       • Ар наймагны орд Төв Заамар

          •   Далтын орд Баянхонгор

          •   Бороо Орд Сэлэнгэ

          •   Ерөө орд Сэлэнгэ Ерөө

Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхолыг татахуйц олон төрлийн
ашигт малтмалын баялагтай юм. Үүнд, 80 төрөл бүрийн малтмалын 6000 гаруй орд
газар илэрч, нээгдсэн бөгөөд 400 судалгааны ордын нийт 160 гаруй нь ашиглагдаж
байгаа юм. Мөн, барилгын материал болох боржин чулуу ба гантигын бусад орд
газрууд бий бөгөөд үүнээс 35 нь ажиллаж, бусад 90 орчим нь олборлотынцйы
 шатандаа явж байгаа болно.

Урьд өмнө нь Монгол Улс дэд бүтэц болон хөрөнгө оруулалтын гачигдлаас улбаалан
илэрсэн ашигт малтмалын нөөцүүдийг сайжруулж, ашиглах боломжгүй байлаа.
Харин 1973 оноос хойш Монгол Улс Зүүн Европын орнуудын санхүү болон техникийн
дэмжлэгтэйгээр алт, зэс, молибден, уран, нүүрс болон хайлуур жоншны гол ордуудыг
судлах, хөгжүүлэх хамтарсан нэгжүүдийг үүсгэж, ажилуулж ирсэн. Өнөөгийн
байдлаар Монгол Улс эдгээр зарим төмөрлөг ба ашигт малтмалын томоохон
үйлдвэрлэгч болж чадсанаас гадна дэлхийн нийт жоншны 15 хувийг үйлдвэрлэж, мөн
зэс, молибден, ураны гол үйлдвэрлэгч, экспортлогч юм.
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй

More Related Content

What's hot

Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолП. Эрдэнэсайхан
 
Нирун улс
Нирун улсНирун улс
Нирун улсMarsel Sse
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацSainbuyn Baagii
 
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрМонгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрtolya_08
 
эдийн засгийн интеграци
эдийн засгийн интеграциэдийн засгийн интеграци
эдийн засгийн интеграциZorigoo Gantumur
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан ньAriuntulga Byambadorj
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өвulziiiiiiii
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэДэлгэрмаа Нн
 
бичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxбичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxEnkh Tseba
 
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудалДаяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудалJargal Jambal
 
5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсуудAriuntulga Byambadorj
 
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлП. Эрдэнэсайхан
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолtolya_08
 
Lecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үеLecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үеDamdin Serdaram
 

What's hot (20)

Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдолМонголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
Монголчуудын 1911 оны хувьсгалын ялалт, ач холбогдол
 
Нирун улс
Нирун улсНирун улс
Нирун улс
 
монголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархацмонголчуудын угсаа гарвал, тархац
монголчуудын угсаа гарвал, тархац
 
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөрМонгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр
 
эдийн засгийн интеграци
эдийн засгийн интеграциэдийн засгийн интеграци
эдийн засгийн интеграци
 
3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд
 
1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал1921 оны ардын хувьсгал
1921 оны ардын хувьсгал
 
1990 оны Ардчилсан хувьсгал
1990 оны Ардчилсан хувьсгал1990 оны Ардчилсан хувьсгал
1990 оны Ардчилсан хувьсгал
 
4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь4 их монгол улс байгуулагдсан нь
4 их монгол улс байгуулагдсан нь
 
Chingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulalChingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulal
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өв
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
 
Mongol
MongolMongol
Mongol
 
бичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptxбичиг үсэг.pptx
бичиг үсэг.pptx
 
Aj ahuin uusel
Aj ahuin uuselAj ahuin uusel
Aj ahuin uusel
 
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудалДаяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
Даяаршлын үеийн монголын нийгэм ба хөгжлийн асуудал
 
5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд5 монгол угсааны хаант улсууд
5 монгол угсааны хаант улсууд
 
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
 
Lecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үеLecture11 МАНЖ-ийн үе
Lecture11 МАНЖ-ийн үе
 

Similar to монголын нийгэм эдийн засгийн газарзүй

монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүймонголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүйbatsuuri
 
Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
Монгол орон Манжийн дарангуйлалд орсон ньП. Эрдэнэсайхан
 
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.tolya_08
 
Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголhappylight_anand
 
манжийн үеийн монгол
манжийн үеийн монголманжийн үеийн монгол
манжийн үеийн монголKun Martice
 
манжийн дарлалын үеийн монгол гүрэн Moogii
манжийн дарлалын үеийн монгол гүрэн Moogiiманжийн дарлалын үеийн монгол гүрэн Moogii
манжийн дарлалын үеийн монгол гүрэн Moogiimuujiismile
 
их монгол улс 8 анги
их монгол улс 8 ангиих монгол улс 8 анги
их монгол улс 8 ангиMonhjargal Tuul
 
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektsMongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektstulgaa14
 
манжийн эрхшээлийн үеийн монгол баярцэцэг
манжийн эрхшээлийн үеийн монгол баярцэцэгманжийн эрхшээлийн үеийн монгол баярцэцэг
манжийн эрхшээлийн үеийн монгол баярцэцэгbaajiibachka
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралBaterdene Tserendash
 
бнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүйбнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүйZulaa Bold
 
Bayarchimeg
BayarchimegBayarchimeg
BayarchimegGanaa42
 
монголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10éмонголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10étungalag
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралtungalag
 

Similar to монголын нийгэм эдийн засгийн газарзүй (20)

монголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүймонголын нийгэм эдийн засгийн газарзүй
монголын нийгэм эдийн засгийн газарзүй
 
Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь   Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
Монгол орон Манжийн дарангуйлалд орсон нь
 
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson niMongolchuud manjiin erhsheeld orson ni
Mongolchuud manjiin erhsheeld orson ni
 
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.Нутаг  дэвсгэр, засаг  захиргааны  зохион  байгуулалт, түшмэл  ёс.
Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохион байгуулалт, түшмэл ёс.
 
Манжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монголМанжийн эрхшээлийн үеийн монгол
Манжийн эрхшээлийн үеийн монгол
 
манжийн үеийн монгол
манжийн үеийн монголманжийн үеийн монгол
манжийн үеийн монгол
 
манжийн дарлалын үеийн монгол гүрэн Moogii
манжийн дарлалын үеийн монгол гүрэн Moogiiманжийн дарлалын үеийн монгол гүрэн Moogii
манжийн дарлалын үеийн монгол гүрэн Moogii
 
Internet48
Internet48Internet48
Internet48
 
Mongol uls
Mongol ulsMongol uls
Mongol uls
 
манж улс
манж улсманж улс
манж улс
 
их монгол улс 8 анги
их монгол улс 8 ангиих монгол улс 8 анги
их монгол улс 8 анги
 
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lektsMongolin shine nen shine uein tuuh.lekts
Mongolin shine nen shine uein tuuh.lekts
 
манжийн эрхшээлийн үеийн монгол баярцэцэг
манжийн эрхшээлийн үеийн монгол баярцэцэгманжийн эрхшээлийн үеийн монгол баярцэцэг
манжийн эрхшээлийн үеийн монгол баярцэцэг
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
бнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүйбнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүй
 
Bayarchimeg
BayarchimegBayarchimeg
Bayarchimeg
 
монголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10éмонголын эзэнт гүрэн 10é
монголын эзэнт гүрэн 10é
 
монгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутралмонгол дахь улс төрийн бутрал
монгол дахь улс төрийн бутрал
 
4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх4 Монгол улсын түүх
4 Монгол улсын түүх
 
Please read
Please readPlease read
Please read
 

More from batsuuri

монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүйbatsuuri
 
газрын кадастр
газрын кадастргазрын кадастр
газрын кадастрbatsuuri
 
монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүйbatsuuri
 
Dashzevge nsdi policy
Dashzevge nsdi policyDashzevge nsdi policy
Dashzevge nsdi policybatsuuri
 
талбайн нивелирдлэгGeodezi dadlaga
талбайн нивелирдлэгGeodezi  dadlagaталбайн нивелирдлэгGeodezi  dadlaga
талбайн нивелирдлэгGeodezi dadlagabatsuuri
 
Wagner database maintenance_mon
Wagner database maintenance_monWagner database maintenance_mon
Wagner database maintenance_monbatsuuri
 
Myagmartseren land monitoring and cadastre
Myagmartseren land monitoring and cadastreMyagmartseren land monitoring and cadastre
Myagmartseren land monitoring and cadastrebatsuuri
 

More from batsuuri (7)

монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүй
 
газрын кадастр
газрын кадастргазрын кадастр
газрын кадастр
 
монголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүймонголын байгалийн газарзүй
монголын байгалийн газарзүй
 
Dashzevge nsdi policy
Dashzevge nsdi policyDashzevge nsdi policy
Dashzevge nsdi policy
 
талбайн нивелирдлэгGeodezi dadlaga
талбайн нивелирдлэгGeodezi  dadlagaталбайн нивелирдлэгGeodezi  dadlaga
талбайн нивелирдлэгGeodezi dadlaga
 
Wagner database maintenance_mon
Wagner database maintenance_monWagner database maintenance_mon
Wagner database maintenance_mon
 
Myagmartseren land monitoring and cadastre
Myagmartseren land monitoring and cadastreMyagmartseren land monitoring and cadastre
Myagmartseren land monitoring and cadastre
 

монголын нийгэм эдийн засгийн газарзүй

  • 1. МНЭЗГЗ Асуулт № 1 МУ-ын нутаг дэвсгэрийн бүрэлдэн тогтсон түүхэн газар зүйн онцлог Монгол орны нутаг дэвсгэрт эрт дээр үеэс хүн оршин сууж ирсэн бөгөөд түүхийн хугацааны тодорхой үе шатуудад үүссэн овог аймгаас авахуулаад сяньби, түрэг, уйгар, кидан гүрэн, дэлхийн талыг нэгтгэсэн Их Монгол Улс оршин тогтнож байсан нь өнөөгийн МУ оршин байх эх үндэс нь болсон. МУ-ын нутаг дэвсгэрийн бүрэлдэн тогтсон түүхэн үйл явцыг дараах түүхийн хугацаанд хувааж үзэж болно. 1. Их монгол улсын нутаг дэвсгэр 2. Их монгол улс түүний бутрал, Автономит монгол улсын нутаг дэвсгэр /1915оны гурван улсын гэрээ/ 3. 1921-оноос хойш нутаг дэвсгэрт гарсан өөрчлөлт өнөөгийн байдал 1. 13-р зууны үед монголын нутаг дэвсгэр дээр байсан олон овог аймгуудыг нэгтгэсэн Их Монгол Улсын нутаг дэвсгэрийн хойд тал нь Байгаль нуурын араас аваад урагш Хятадын цагаан хэрэм хүртэл, баруун тал нь Хянганы нуруунаас зүүн тийш Алтайн нуруунаас Тэнгэр уул, одоогийн /Тяньшин нуруу / хүртлэх өргөн уудам нутгийг хамарч байсан. 2. 16-р зууны дунд үе буюу феодалын задарлын үеэр монгол орон говь цөлөөр зааглагдсан, Ар, Өвөр Монгол гэсэн хоёр хэсэгт хуваагдсан. Ар монгол нь : - ойрадууд гололсон Баруун Монгол - Халхууд гололсон Зүүн Монгол гэж 2 хуваагдаж байсан. Монголчууд ингэж хэдэн хэсэг болж задарч байх үед одоогийн хойд Хятадад Манж улс үүсч, Монголын энэ байдлыг ашиглан эхлээд Өвөр Монголыг 1634 онд Лигдэн хааныг ялж өөртөө нэгтгэв. Халх Монгол, Баруун Монголын хаадын дунд зөрчил тэмцэл үүсч, үүнийг Манж дэвэргэснээр тэмцэл нь улам хурцдасан. Энэ тэмцлээс айсан Халх Монгол 1691 онд Манжид дагаар орсон. Үүний дараагаар ганцхан Ойрад монголчууд Манжийн эсрэг удаан тэмцсэн боловч, 1758 онд аргагүй хүч дийлдэн Манжийн эрхэнд захирагдах болсон. Монгол орон Манжийн эрхшээлд орсны дараа ионголын хил хязгаарт нилээд өөрчлөлт орсон. Энэ үеэр Орос орон хүчирхэгжиж, өөрийн хилээ өргөтгөх болж дорно зүгт Уралын нурууг давж Байгаль орчмын нутагт орж ирснээр Манж, Орос 2-н хооронд хил Хязгаарын асуудал гарах болсон. 1727 оны Буурын гэрээгээр Орос Хятадын хилийг Монголын зүүн талын нутгийн Аргуун голоос аваад хойгуур тойрон Тувагийн нутаг хүртэл тогтоосон. Ингэснээр одоогийн Буриад, Байгаль нуурын нутаг орост шилжсэн. 1860 оны Бээжингийн гэрээ, Тарвагатайн гэрээнүүдээр түрүүчийн хил тогтоосон газрын баруун хойд хилийг тогтоож нилээд их газар орос улсад шилжсэн. 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялж, Богдыг хаанд өргөмжлөн монгол улс тусгаар тогтнолоо зарласан. Гэвч 1915 оны 3 улсын гэрээгээр мнголын тусгаар тогтнолыг цуцалж, зөвхөн Ар Монголыг автономит эрхтэй болгосон. Уг гэрээгээр Ар Монголын нутаг дэвсгэрт Халхын 4 аймаг, Ховд, Урайнхай, Хөвсгөлийн хязгаар, Дарьгангийн хошуу бүхий нутаг дэвгэрийг Ар Монголын хамруулсан. 1912 онд Орос Тувагийн хязгаарыг Оросод дагаар оруулсан. 3. 1921 оноос Ардын Засаг тогтож. 1924 онд Бүгд Найрамдах засаг байгуулсан. 1944 онд Киев хотод Орос, АНУ, Англи 3 улсын гэрээгээр Гадаад Монголын статус, Тувагийн асуудлыг дахин орос улсад тавьжээ.
  • 2. 1945 онд МУ-н тусгаар тогтнолыг Орос хүлээн зөвшөөрсөн. 1958 онд байгуулсан гэрээгээр Монголын нутаг дэвсгэрээс Туваг таслаж өгсөн. Энэ таслалт нь монголын нутаг руу 10-20 км дотогш нэмтэрсэн. 1962 онд хятад Монголын хоорондох хилийн асуудлыг шийдсэн. Энэ гэрээ нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Түүнээс хойш хилийн цэгийг тодруулж байснаас биш ямар нэг хэмжээгээр өөрчлөөгүй. Дээрх олон удаагийн гэрээ хэлэлцээрийн явцад монгол орон газар нутгаасаа тодорхой хэмжэээгээр бусад орны мэдэлд алдаж байсан боловч, эцсийн дүнд аливаа улсын тусгаар тогтнолын илрэл болсон газар нутгийнхаа хил заагийг хөрш орнуудаар хүлээн зөвшөөрүүлсний үндсэн дээр дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн газар нутагтай болсон явдал нь хамгийн чухал юм. Манай улс 1564100 м.кв газар нутаг дэвсгэртэй, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд 1-р ордог. Бид одоо байгаа газар нутгаа хэрхэн зөв зохистой ашиглаж, хамгаалах тал дээр санаа зовох л хэрэгтэй байна. Асуулт № 2 Манжид дагаар орохын өмнөх ба түүний дараах үеийн Монголын засаг захиргааны хуваарь, мөн чанар Аливаа түүний төрийн байгууллагад орох нутагтаа өөрийн гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, шатлан байршуулах, орон нутгийн хяналтыг сайжруулах, төрийн удирдлагыг түргэн шуурхай хүртээмжтэй болгох, улс төр эдийн засгийн гүн гүнзгий, уян хатан бодлогыг хэрэгжүүлэх зорилгын үүднээс засаг захиргааны зохион байгуулалтыг хийдэг. Төрийн байгууламжийн хувьд дэлхийд: • Нэгдмэл • Холбооны... гэж хуваана. Монгол улс нь Хүннүгийн үеэс нарийн зохион байгуулалттай хуваарьтай байсан. Монголын нэгдсэн гүрний үед МУ төвийн, баруун, зүүн түмэн гэсэн 3 том тойрогт хуваагдаж байсан. 10, 100. 1000-тын системтэй. /энэ системийн ач холбогдол нь асар богино хугацаанд зохион байгуулагдах чадвартай/. Их монгол улс байгуулагдсан тэр цагт Монгол улсын газар нутаг “умард байгалаас өмнөд түмэн газрын цагаан хэрэм хүртэл, зүүн зүг Хянган нуруунаас өрнө зүг Алтайн уулс өнгөртөл” байжээ. Их Монгол улсын үндсэн нутгаар төвийн түмэн байгуулагдаж баруун гарын түмэн Алтай орчмын газарт, зүүн гарын түмэн Хараун жидун хэмээх Хянганы уулсын зүүн биеэрх нутагт оршиж байжээ. Чингисийн үед Монгол улсын засаг захиргааг мянгатын системээр зохион байгуулсан бөгөөд анх 95 мянгатад хуваасан байдаг. Их монгол улсын төвийн түмэнд 129 мянгат, зүүн жигүүр болох Хараун жидун хавийн түмэн 62 мянгатад хуваагдаж байсан. XIV-XVII зуунд бага хаадын үе эхэлж засаг захиргааны үндсэн нэгж нь түмэн гэсэн бие даасан улсын шинжтэй хувиар зонхилох ойлголттой болсон. Төвийн түмэн нь Алтай Хянганы хоорондох нутгийг, зүүн түмэн нь Хянган орчмыг, баруун түмэн нь Алтайн нуруунаас цааш нутагт байсан. Эдгээр нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж юм. Түмэн нь дотроо бага түмэн, бага түмэн нь мянгат, зуут, аравтад хуваагдаж байсан. Түмт мянгатын зохион байгуулалт яваандаа отгийн зохион байгуулалтанд шилжсэн. 16-р зууны үед Монголыг нэгтгэн захирч байсан Батмөнх даян хаан улсаа хөвгүүддээ хуваан отгон хүүдээ Халх монголыг захируулсан. Тэр үед Халх монгол 13 отогтой байсан. Гэрсэнз өөрийн 7 хүүдээ 13 отгоо хувааж Халхын 7 хошууг бий болгосон. 7 хошуу нь дотроо баруун, төвийн, зүүн
  • 3. гар болж тэдгээрийг Халхын нөлөө бүхий 3 том ноён /түшээт хан, сэцэн хан, засагт хан/ захирчээ. Энэ 3 түмэнг захирч байсан ноёд шарын шашинд орж далай ламаас хан цолуудыг авсан. Энэ яваандаа нутгийн засаг захиргааны хамгийн том нэгж аймгийг үүсгэсэн. Аймаг гэдэг гарал үүсэл нь бүлэг нэг хүмүүсийг хэлж байсан ба яваандаа засаг захиргааны нэгж болж өөрчлөгдсөн. 1691 оны Долон нуурын гэрээгээр Халх Манжид дагаар орсон ба Манжууд ноёрхлоо бэхжүүлэхийн тулд хошуудыг дотор нь жижиглэж 43 болгоод 3 аймагт захируулсан. 25 Түшээт хан, 11 сэцэн хан, 7 нь засагт ханд ноогджээ. 1725 онд Манж Ойрдыг эзлэхэд их хувь нэмэр оруулсан Дашдондогт Түшээт хан аймгийн нутгаас 19 хошуу таслан өгч Сайн ноён цол олгожээ. Ховдын хязгаар тухайн үедээ Ойрд монголд харъяалагдаж байсан бол Манжид эзлэгдсэний дараа Халх монголд харъяалагдах болсон. Ингээд ар Монгол 6 аймаг 3 хязгаар /Ховд, Тагна урианхай, Хөвсгөлийн хязгаар/ 1 бие даасан нэгж болох Дарьгангын хошуунаас бүрдэх болжээ. Манж нар эрх мэдлээ бэхжүүлэх зорилгоор Монголын засаг захиргааны улс, түмэн, отог гэсэн хуваарийг эвдэж аймаг нь хошуу, сум, баг, баг нь 10 гэрт хуваагдаж байхаар зохион байгуулсан. Хошуу нь сум, хамжлага гэж 2 хуваагдсан. Манжийн хааны зарилгаар хошуудын захирагч нарт тоо тооны айл өрх өгсөн. Энэ нь хамжлага ард юм. Эдгээрийг сумдын нэрийг захирч байсан ноёдын нэр, зүг чиглэлээр нь нэр өгсөн. Мөн тусгайлан нутаг дэвсгэргүй нэгж бол шавь /их шавийн ардууд/ нар байв. Манж нар өөрийн эрхшээлд оруулаад богдын шавь нарыг хэвээр үлдээж үүргийг тодорхойлж шавь нарын зардлыг даах үүрэгтэй болгосон. Тэд эрдэнэ шанзавын яаманд захирагдаж байсан. Богдын шавь дотроо отогт хуваагдана. Мөн хувилсан хутагтын шавь гэж тоо нь 700-д хүрвэл тамга олгож байсан. Тамгатай 11, тамгагүй 5 хутагт байсан. Манж нар Монголын хүчин чадлыг задлан бутаргах зорилго баримталж байсан бөгөөд 1655 онд Халх монголд 8 хошуу байсан бл 1725 онд 74 болсон байна. Мөн манж нар эрэгтэйчүүдийг хошууны мэдэлд хуваан өгч чухамдаа Монголын цэргийн насны бүх эрэгтэй хүмүүсийг цэрэг болгосон. Цэргийн үүднээс авч үзвэл хошуу гэдэг нь хошууны ноёны захиргаанд байх цэргийн тактикийн нэгж, дивиз байлаа. Хошуу нь цэргийн байгуулалтын нэгж нөгөө талаас засаг захиргааны нэгж болж тэр аяараа аль ч тайж ноёны мэдэлд өгсөн түүний өмч байсан. Энэ нь хамжлагын маягтай үе дамжсан удирдлагатай байсан. Тэр үе Монголын хошуудын тоо 150 гаруй байжээ. Манжийн үеийн Монголын засаг захиргааны нэгж Сэцэн хан 23 хошуу Түшээт хан 20 хошуу Сайн ноён хан 24 хошуу Засагт хан 19 хошуу Ховдын хязгаар 5 хошуу 1 хошуу
  • 4. Хөвсгөлийн хязгаар 3. 1911 оны үндэсний тусгаар тогтнолын төлөөх хувьсгал ба автономит МУ, түүний нутаг дэвсгэр, хил хязгаар Асуулт № 4. 1921, 1990 оны дараах жилүүдэд МУ-ийн засаг захиргааны хуваарийг өөрчилсөн нь, Түүний дэвшилттэй ба дутагдалтай талууд, Шинэчлэх чиглэл 1921 оны хувьсгалаас өмнөх МУ-ын засаг захиргааны нэгж нь манжийн үеэс уламжлаж ирсэн ба Түшээт хан, цэцэн хан, Сайн ноён хан, засагт хан гэсэн 4 аймаг, Их шавь, Ховдын хязгаар гэсэн нэгжид хуваагдаж байсан. Аймаг- хошуу-сум-хорьдод, шавь-отогд хуваагдна. 1921 арды хувьсгал ялсан бөгөөд засгийн эрхэнд гарсан ХУ нам өөрийн намын зорилгыг хэрэгжүүлэх үүднээс з.з.н-ийг өөрчлөх болсон. Зарим илүүдэл нэгжийг устгасан. Жнь:Ховдын хязгаарт байсан Дөрвөдийн зоригт хааны аймаг, далай хааны аймаг 2 аймгийг нэгтгэн Улаанбаатар төвтэй Чандмань аймаг болгон өөрчилсөн. 1923 онд Засгйин газрын шийдвэрээр аймгуудын нэрийг өөрчилсөн. Түшээт хан аймаг-Богд хан уулын аймаг /төвийг нийслэл хүрээнээс шилжүүлж Лүнд төвлөрүүлсэн/ Цэцэн хан аймаг-Хан-хэнтийн аймаг / Өндөрхаан/ Сайн ноён хан аймаг- Цэцэрлэг мандлын аймаг / Цэцэрлэг/ Засагт хан аймаг-Хан тайшир уулын аймаг /Улиастай/ 1924 онд анхны үндсэн хуулийг баталж Монгол улс БНМАУ болсныг баталж нийслэлийг УБ гэж нэрлэн з.з тусгай нэгж болгосон. 1930 он гэхэд МУ 5 аймаг, 72 хошуу, 512 сум, 7900 хорьдод хуваагдаж байсан 1931 оны 2 сарын 6нд МУ-ыг 13 аймагт хуваан, хошууг устган аймаг-сум-баг гэсэн 3 шатлалтай болгосон. Ингэж манжийн үеэс улс орны нэгдмэл байдлыг сарниулах зорилгоор олон жижиг нэгжид хувааж байсан з.з.н-ийг устгасан нь хамгийн том амжилт юм. 1936 онд Газар тариалан аймгийг Сэлэнгэ аймаг болгосон. 1937 онд Сэлэнгэ, архангай, Хөвсгөл, Төв аймгаас сум таслан Булган аймаг 1940 онд Ховд увс аймгин Казак, Урайнхай зэрэг 20 сумдыг нийлүүлж Баян- Өлгий аймгийг байгуулсан. 1942 онд 18 аймаг 1 нийслэлтэй болсон. Үүнээс хойш аймгийн тоо өөрчлөгдөөгүй 1960 он хүрсэн. 1954 онд Кримд болсон их гүрнүүдийн зөвлөгөөнөөр МУ-ийг дэлхий дахинд тусгаар улс хэмээн зөвшөөрүүлсэн. 1962 онд хөрш 2 улстай гэрээ хэлэлцээрий дагуу нутаг дэвсгэрийн хилийг тогтоон НҮБ-д өргөн барьж хадгалуулсан. 1990 он хүртэл з.з.н –д өөрчлөлт ороогүй. 1992 онд Үндсэн хууль батлагдсанаар з.з.н-ийг Аймаг-сум-баг Нийслэл-дүүрэг-хороо нд хуваагдна.
  • 5. 18+Эрдэнэт, дархан, Чойр=21 аймаг, 1 нийслэл, Зүүнхараа, Хөтөл, хархорин, бор өндөр гэсэн албан ёсны 5 хоттой, 340 сум, 1664 багтай болсон. Эрдэмтэн судлаачид дээрхи з.з.н-ийг хэтэрхий жижиг оновчгүй болсон тул дахин шинэчлэн томсгох хэрэгтэй гэж үзсний улмаас 2005 онд ерөнхийлөгчийн зарилгаар з.з.нийн шинэ хувиарын төслийг боловсруулсан. Энд: 4 аймаг, 68 хошуу, 329 ёум, 26 хоттой байна гэсэн. 1. Сэцэн хан 12 аймаг, 4 хот 2. Түшээт хан-15 хошуу, нийслэл хот, 13 хот 3. Сайн ноён хан-22 хошуу,5 хот 4. Алтай хан аймаг 19 хошуу 4 хот Ингэж өөрчилснөөр: - бүсчлэн хөгжүүлэх үйл явц илүү хурдан үр дүнтэй болно. - Төврүү тэмүүлсэн их нүүдэл багасаж, бүс нутгуудад үр ашигтай төвлөрөл бий болно. - Байгалийн баялагийг тэнцүү хувиарлана - Улсын төсөвийг хэмнэх зэрэг олон давуу талтай юм. Газарзүйн байрлалын тухай ойлголт, МУ-н төр, эдийн засгийн газарзүйн байрлалын онцлогг, үнэлэлт Тив, эх газар, бүс нутаг, улс орон ямар өргөрөг, уртраг, ямар орон зай эзэлж бусад нутаг дэвсгэр, далай тэнгис уул нуруудаас аль хэр алслагдан хөрш ба зэргэлдээ улс, олон улсын зам харилцаа, хот сууринтай ямар харьцаатай оршихыг илэрхийлсэн газарзүйн ухагдахууныг газарзүйн байрлал гэнэ. Газар зүйн байрлалыг онцлог, үр дагаврыг нь үндэслэн: 1. Математикийн 2. Байгалийн 3. Эдийн засгийн гэж хуваана. Математик газарзүйн байрлал: Математик газарзүйн байрлал нь дэлхийн бөмбөрцгийн аль хагас хэсэгт газарзүйн ямар өргөрөг, уртрагт оршиж хэр зэрэг орон зай эзэлж байгаагаар тодорхойлогдоно. Байгалийн газарзүйн байрлал: Байгалийн газарзүйн байрлал нь тухайн улс орон ямар тивийн аль бүс нутаг, уур амьсгал эь ямар бүсэд, байгалийн ямар ямар бүслүүр, бүсийг хамран далай тэнгисээс хэр зэрэг алслагдаж байгаагаар тодорхойлогдоно. Эдийн засгийн газарзүйн байрлал: Эдийн засаг, улс төрийн газарзүйн байрлал нь эдийн засаг, улс төрийн ямар онцлогтой орнуудтай шууд ба шууд бус хиллэдэг, олон улсын чанартай зам харилцаа, хот суурин, усан боомт, хөдөлмөрийн хуваарьт хэрхэн татагдах бололцоотой, улс хоорондын улирлын, түр зуурын, хил орчмын дамжин өнгөрөх боомт хир олонтойгоор тодорхойлогдоно. Төр, эдийн засаг газарзүйн байрлалын онцлог: • ОХУ, Хятадын 2 том гүрний дунд оршдог. Эрт дээр үед торгоны зам газар байсан бөгөөд янз бүрийн худалдаа, наймаа дайран өнгөрдөг байсан. • Анх Зөвлөлт холбоот улстай дан ганц худалдаа наймаа явуулдаг байсан бөгөөд бүх импортын бараагаа Оросоос авдаг байсан.
  • 6. 1990ээд он гарч зах зээлийн нийгэмд шилжсэнээр өөр гадаад улсуудтай харилцаа тогтоож эхэлсэн. • Том орон зайг эзлэн оршдог бөгөөд газрын хэвлий нь ашигт малтмалаар баялаг. 5. МУ-ын нутаг дэвсгэр, түүний харьцангуй тодорхойлолт Асуулт № 16 МУ-н хонин сүргийн аж ахуй, эдийн засагт эзлэх байр суурь, төрөлжилт МУ-н хонины аж ахуй: Манай улсад голлон өсгөж байгаа таван хошуу малаас тоо толгой, таваарын бүтээгдэхүүний хувьд хонины аж ахуй тэргүүн байр суурь эзэлдэг.Хонин сүргийн аж ахуй их олон төрлийн ач холбогдолтой. Хөнгөн үйлдвэрийн түүхий эд болох ноос, хурганы арьс, хүнсний үйлдвэр болон хүнсний зориулалттай мах, тос, сүү зэргийг бэлтгэн авдаг ч гол зориулалт нь сайн чанарын ноос арьсыг нийлүүлэх явдал юм. Хонины мах ноосыг үйлдвэрийн аргаар боловсруулдаг мах комбинат, махны үйлдвэр, хивсний үйлдвэр зэрэг аж үйлдвэрийн хэд хэдэн салбар байдаг. Хонины аж ахуйг бүдүүн ноост арьсны ( каракуль ), нэхий, мах өөхний, мах ноосны, мах ноос сүүний чиглэлд хуваадаг. Манай монгол хонь өөхний чиглэлтэй. Манай улсын хонины ихэнх нь бүдүүн ноост монгол хонь байдаг ба энэ ноосоор хямд үнэтэй өргөн хэрэгцээний ноосон эдлэл, эсгий хийх, хивс нэхэх зэрэгт ашиглах нь тохиромжтой. Нутгийн монгол хонийг сонгож үржүүлэх буюу ноос ихтэй өөр үүлдэрийн хоньтой эрлийзжүүлэх аргаар хонины ноос гарц, чанарыг дээшлүүлж байна. 1936 оноос эхлэн Орхоны САА-д хэд хэдэн үүлдэрийн хонийг эрлийзжүүлж, бие томтой, чийрэг, галбир сайтай, алсын отор нүүдлийн тууврыг сайн дааж чаддаг тэсвэр хатуужилттай, нарийвтар ноосны “ Орхон “ үүлдэрийг бий болгосон ба тус үүлдэрийн амьдын жин нь монгол хониныхоос 12-15 %-иар илүү, дунджаар 84.6 кг хүрч, ноосны гарц 5.6 кг болсон. Харин бүдүүн эм хонь 57 кг, ноосны гарц 3.7 кг байв. ( Монгол хонины амьдын жин нь 40-60 кг, ойролцоогоор 20-25 кг мах өгдөг, жилд 1.3-1.5 кг цагаан ноос авдаг. ) Мөн ийм өндөр ашиг шимтэй нарийн ноосны “ Хангай “ нарийвтар ноосны “ Ерөө” үүлдэрийн хонийг гарган авчээ.Хангай үүлдэрийн хонь дунджаар 3.2-3.4 кг гоос өгдөг. Эдгээр эрлийзжүүлсэн хониноос гадна цэвэр монгол хонины дотор Чамар, Байдраг, Үзэмчин, Сартуул, Баяд зэрэг илүү ноос өгдөг нутгийн шилмэл омгийн хонь бий. Тархалтын байдлын хувьд бусад малтай харьцуулахад бүх нутгаар жигд тархсан байдаг ч ойт хээрийн бүсийн өмнөд, говийн бүсийн хойд хэсэг, хээрийн бүсэд орших аймаг, сумууд хонийг харьцангуй олон тоогоор өсгөн үржүүлдэг. Хонины тоогоор Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Архангай, Увс, Дундговь, Төв аймгуудын нутагт нийт хонины 52.7% нь байршдаг ба 2006 оны байдлаар хониор тэргүүлэх аймаг нь 1 сая 251мян гаруй хониор Завхан аймаг байлаа. Дараагийн байрт Хөвсгөл, Өвөрхангай, Увс, Төв зэрэг аймгууд орж байна. Дэлхий дээр янз бүрийн уур амьсгалд зохицсон олон зуун хонины үйлдвэр угсааг бий болгосон байдаг. Ноосоор нь 2 ангилдаг. 1. Нарийн ба нарийвтар 2.Бүдүүн ба бүдүүвтэр Харин арьсыг : I. Каракуль 2. Нэхий дээлний гэж ангилдаг.
  • 7. Нарийн ба нарийвтар ноосоор хамгийн сүүлийн дээд зэрэглэлийн бараа үйлдвэрлэдэг. Дэлхий дээр 1 тэр бум 300 гаруй сая хонь байдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд үүнээс Хятад 130 гаруй сая, Австрали 120 гаруй сая, Шинэ Зеланд 50 гаруй, Энэтхэг 60-аад, Их Британи 40 гаруй сая хоньтой гэсэн мэдээ байна. Манай орны хувьд хонин сүргийн эдийн засагт эзлэх байр суурь: Таван хошуу мал дундаас хонины тоо толгой 2004 он хүртэл 1-р байр эзэлж байсан ба энэ нь таван хошуу малын 40-50% байсан учир мал аж ахуйн таваарын бүтээгдэхүүний ихэнхийг хонь өгдөг байсан. Өнөөгийн байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүний үнийн дүнгийн 27%-ийг хонь, 36 %-ийг ямаа өгч байна. Сүүлийн жилүүдийн дунджаар 3 сая орчим хонийг хүнсэнд хэрэглэж, мах бэлтгэлийн 33%, 18 мян.тн хонины ноос бэлтгэж, ноос бэлтгэлийн 73%-ийг хонины аж ахуйгаас авдаг гэсэн тооцоо байна. Хонины аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүний хэмжээгээр жилд 117 мян тонн мах улсад нийлүүлдэг, энэ нь бүх махны 60 шахам % болно. Мөн 20 мян тн ноос, 4.4 сая арьс, нэхийг хонины аж ахуй нийлүүлж байна. МУ-н ямаан сүргийн аж ахуй, эдийн засагт эзлэх байр суурь, байршилт, төрөлжилт Монгол улс нэг хүнд ноогдох ямааны тоогоор дэлхийд тэргүүн байр, ноолуурын хэмжээгээр 2-р байранд, махаар 2-р байранд ордог. Ямаа нь олон иалын ач холбогдолтой. Ямаан сүрэг тоо толгойн хувьд 2004 оноос хонин сүргийн тооноос давж1-рт оорох боллоо. Манай улс 1990 онд 5саягаруйхан ямаатай байсан бол 2007 онд 18.347 мяанган ямаатай болж энэ хугацаанд ямааны тоо 3 дахин өссөн нь ноолуурын хэрэгцээтэй холбоотой юм. МАА-н салбарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 36%-ийг АА-гас авах ба мах бэлтгэлийн 22%-г бүх төрлийн ноос, ноолуур бэлтгэлийн 19%-гэзэлж байна. Жил бүр 2.8 сая ширхэг ямааны арьс бэлтгэдэг нь шевроны гол түүхий эд болгон ашиглана. Сүүлийн жилүүдэд бараг 4000тн сайн чанарын ноолуур бэлтгэж байна. Ноолуур, ноолууран эдлэлийн чанараар Монгол, Хятад улсууд дэлхийд тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Ямааны аж ахуйгаас олсон орлогын 60-70%-ийг нь ноолуур эзэлдэг. Манай улсын хувьд ноолуур нь гадаад валют олж авах нэгэн эх булаг болдог. Монгол ямааны ноолуур нь онцгой нарийн ширхэгтэй учир олон улсын зах зээл дээр “Кашмир ноолуур” гэж нэрд гарчээ. Монгол ямааны ноолуурын гарц дунджаар 290-300 гр байдаг. Ноолуурын урт нь 4-5см, голч нь 14-16 микрометр байдаг. Сүүлийн голчийн үзүүлэлт нь монгол ямааг алдаршуулж байгаа юм. 1958 оноос Оросын “Дон” үйлдвэрийн ямааг монгол ямаатай эрлийзжүүлсний үр дүнд гарган авсан “Говь Гурван сайхан” үйлдвэрийн ямаа нь монгол ямаанаас бараг 2 дахин их ноолуур өгдөг боловч түүний голч нь 3-4 микрометр байдаг онцлогтой. Баян-Өлгий аймагт нутгийн ямааг ОХУ-н “Уулын алтай” үүлдрийн ямаатай эрлийзжүүлэх замаар “уулын бор” гэсэн ноолуурын чиглэлийн үүлдрийг гарган авсан юм. Энэ ямаа нь бие томтой ноолуур ихтэй боловч ноолуурын голчийн хэмжээгээр монгол ямааг гүйцэхгүй. Бас ноосны чиглэлийн өнжүүл үүлдрийн ямаа бий. өвлийн улиралд бүдүүн ухна 56-58 кг, эм ямаа 38-41 кг, охин шүдлэн 21-31 кг жин татна. Дунджаар амьдын жин нь 40 кг орчим байна. Ямаанд тарга хүч сайн авхуулж чадвал олноороо ихэрлэдэг чадвараараа тэргүүн зэрэгт орно. Эдгээр үзүүлэлтүүд нь монгол ямааны эдийн засгийн ач холбогдлыг илэрхийлж байна. Ер нь ямаан сүргийн байршлыг авч үзвэл Монгол ба Говь Алтайн нурууг дагасан аймаг, сумдын нутгаар төвлөрч байгаа нь байгалийн нөхцөлтэй шууд уялдаа холбоотой юм. Монгол улсын бүх ямааны 70% гаруйг нь Говийн болон Алтайн уулархаг бүс нутагт өсгөн үржүүлдэг. Ямаан сүрэг нь говийн нүцгэн, уулын хярын сархиархаг, хад асга ихтэй, агь шарилж, сонгинын төрлийн ааглаг, гашуун ургамлаар баялаг, хуурай уур амьсгалтай бүс нутгт бусад төрлийн малаас илүү сайн зохилдсон байдаг. ГовьАлтай, Ховд, Хөвсгөл аймгууд 1 сая гаруй ямаатай. Говь Алтай, Ховд аймгуудад ямаа нь тоо
  • 8. толгойгоороо хониноосоо 1.5-2 дахин олон. Энэ 3 аймагт ямаан сүргийн 1/4 нь бий. Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Дундговь, Увс аймаг 800мянгаас 1 сая хүртэлх ямаатай бөгөөд дээрх 8 аймагт бүх ямааны 3/5 буюу 58.9% нь байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр ямааны 13-16 микрометрийн голч бүхий нарийн ноолуурын хэрэгцээ ихэссэнтэй холбоотойгоор манай улсад ямааг маш эрчимтэйгээр өсгөж байна. Цаашид монгол ямааны ноолуурын чанарыг хадгалж үлдэхээр барахгүй улам сайжруулах, тухайлбал ноолуурын голчыг улам нарийсгах талаар судалгаа, шинжилгээний ажлыг явуулах, түүний ач холбогдлыг малчдад таниулах шаардлагатай байгаа юм. Асуулт № 17 МУ-ын үхэр сүргийн аж ахуй, эдийн засагт эзлэх байр суурь, байршил, төрөлжилт Үхэр сүрэг бол дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй бүтээгдэхүүн өгдөг мал юм. Үхрийн мах, сүү, арьс ширийг бусад малынхаас өндөр үнэлдэг. Дэлхийн сүүний үйлдвэрт үхэр сүрэг нь голлох байр суурийг эзэлдэг. өнөөгийн байдлаар дэлхий дээр 1 тэрбум 267 сая үхэр байна гэж үздэг. Социализмын үед УБ зарим хотын сүүний хэрэгцээг хангах зорилгоор Сибирээс сүү, махны чиглэлийн үхрийг авчирч сүүний ферм байгуулж байсан түүхтэй. Гэвч зах зээлд шилжсэнээр тоо толгой нь хорогдож фермийн үйл ажиллагаа муудсан юм. 1957 оны үед Булган аймгийн үхрийг Казакын цагаан толгойт гэдэг үхэртэй эрлийзжүүлэн махны чиглэлийн Сэлэнгийн үүлдрийн үхрийг бий болгож байсан. Энэ нь амтдын жингээрээ нутгийн үхрээс 80 гаруй кг-аар их. Эдийн засагт эзлэх байр суурь: Монгол орны хувьд 1999 онд 3 сая үхэр тоолуулсан нь 1918 оноос хамгийн их тоо юм. Одоогийн байдлаар 2 сая гаруй үхэртэй бөгөөд дэлхийд үхэр сүргийн тоогоор 35-40-д ордог. Монгол орны мал сүрэг дотор үхэр нь тоо толгойгоор 3-т орох боловч таваарын бүтээгдэхүүнээр хонины дараа 2-т орно. Үхрээс авах таваарын бүтээгдэхүүн нь сүү, мах бэлтгэл, арьс шир, бусад бүтээгдэхүүн орно. Монгол үхрийн зах зээл дээр үнэлэгдэх сайн тал нь мах юм. Манай улс жил бүр 60-70мян тн мах бэлтгэдэг ба мах бэлтгэлийн 30-аад % нь үхэр сүрэг эзэлдэг. Монгол үхэр нь бэлчээрт их зохицёон, тэсвэр хатуужилтай, мах нь шөрмөслөг зүйлээр бага, шүүслэг, калорилаг зэрэг үзүүлэлтээр үнэлэгддэг бөгөөд 240-300 кг амьдын жинтэй./50-55% махны гарц/. Гэхдээ сүү нь бэлчээрийн мал учир нэг үнээээс 500л хүрдэггүй, цэвэр сүүний үнээ бахйгүй. Мах, сүүний холимог үйлдвэр байгаа. Дотоодын сүүний хэрэгцээний тал %ийг ч өөрөө хангаж чаддаггүй. Өнөөгийн нөхцөлд үхэр сүргийн талаар тавигдах гол шаардлага бол сүү, махны чиглэлийн гарцыг сайжруулах асуудал юм. 2006 онд үхрийн махны экспортоор 4683мян $ олсон. Үхрийн арьс шир зах зээлд өндөр үнэтэй. Үхэр сүргийн байршил: Үхэр нь байршлын хувьд хониноос ялгаатай. Харьцангуй хүн амын явцуурсан ил задгай устай, өвс ургамал бүхий ойт хээрийн бүсэд Хөвсгөл, Архангай амйгуудад 250 гаруй мян үхэртэй. /26%/. Хэнтий, Сүхбаатар, Увс аймгууд 100-150мян гаруй үхэртэй бөгөөд дээрхий аймгуудад нийт үхрийн 50 гаруй % байдаг. Архангай, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь Алтай, Баян Өлгий, Увс, Ховд, ӨВ аймагт үхрийн сүргийн 40-70%-ийг сарлаг, хайнаг эзэлж байна.
  • 9. Харин Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв, Булган, Дорноговь, Дундговь аймгуудад сарлаг, хайнаг цөөн, монгол үхэр ихэнх хувийг эзэлнэ. Төрөлжилт: Төрөлжилтийн хувьд дэлхий дээр үхрийг сүүний чиглэлийн, махны чиглэлийн гэсэн 2 чиглэлээр өсгөдөг. Тал хээрийн /монгол үхэр/, уулархаг /сарлаг, хайнаг, ортон/ гэж ангилдаг. Монгол үхрийг 3 чиглэлээр төрөлжүүлэх хэрэгтэй гэж үздэг. 1. Дан сүүний чиглэлийн /хуучин УБын эргэн тойронд сүүний ферм байсан./ Сүүлийн жилүүдэд УБ, Дархан, Эрдэнэт хотуудын ойролцоо сүүний фермийг хөгжүүлж байна. 2. Ойн хээрийн бүс нь зам тээврийн бололцоо, зах зээлийн хэрэгцээний байдлыг харгалзан мах-сүүний, сүү-махны чиглэлээр хөгжүүлж болох юм. 3. Хээр говийн бүсэд махны чиглэлийн үхрийг өсгөх нь дээр. Гэхдээ гадны үхэртэй эрлийзжүүлэх замаар гарцыг нь нэмэгдүүлж болох юм. Асуулт № 7 Хүн амын нас хүйсний бүтэц Нийгэм эдийн засгийг хөхгжүүлэхэдл анхаарагдах хүн амзүйн нэг чухал үзүүлэлт бол хүн амын нас хүйснтй бүтэц юм. Хүн амын нас хүйсний бүтцийг урьдчилан тодорхойлсны үндсэн дээр хөдөлмөрийн хэтийн нөөцийг бодож гаргах, сургууль цэцэрлэгийн хүүхдийн тоог урьдчилан мэдэх боломжийг олгодог. 2000 оны хүн амын тооллогын материалаас үзвэл 0-15 насны хүүхэд залуучууд бүх хүн амын бараг 36%-г 15-30 хүртэлх настан 30%-г эзэлж байлаа. Өөрөөр хэлбэл 30 хүртэлх настан хүн амын бараг 66%-д хүрч байна. 30-50 хүртэлх настангууд хүн амын 24%-г 50-60 хүртэлх настан хүн амын бараг 5%-г 60 ба түүнээс дээш настангууд 5%-г тус тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл 50-с дээш настангууд нийт хүн амын 10%-тай тэнцэж байна. Эдгээр үзүүлэлтүүд нь манай орны хүн амын насны бүтэц зүй зохистойг харуулж байна. Хүн ам залуужснаар хөдөлмөрийн нөөц жилээс жилд залуучуудаар нөхөн сэргээгдэж байгаа нь нэн чухал юм. Хүйсийн бүтцийн хувьд авч үзвэл эрэгтэй эмэгтэйчүүдийн нйит тоо бараг тэнцүү. Гэхдээ 16 хүртэл насныхны дотор эрэгтэйчүүд, 50-с дээш насныхан дотор эмэгтэчүүд олон байна. Жишээлбэл манай улсын 45-с дээш насны хүн ам дотор эмэгтэйчүүд 52% байна. Хүн амын нас хүйсний бүтцийг харуулсан графикийг суварга гэнэ. МУ-н хүн амын суваргаас харахад 2000 онд 0-4, 5-9 насны бүлгийн тоо 10-14 наснаас бага байгаа нь суваргын суурь нарийсахад хүргэжээ. Өмнөх жилүүдэд төрөлтийн түвшин өндөр байснаас 10-14 насны эзлэх хувь мөн өндөр байв. Энэ насны бүлгийнхэн 2025 онд 35-29 насны бүлэгт шилжиж бусад насны бүлгээс хамгийн их хувь эзлэх болно. Суварга дээшлэх тусам нарийсч байгаа нь нас ахих тусам нас баралт өсөж баөйгаатай холбоотой. 70 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн тоо их байгааг суварга харуулж байна. Асуулт № 5 МУ-ын хүн амын өсөлт, ердийн хөдөлгөөний гол үзүүлэлтүүд, түүнд гарч буй өөрчлөлтүүд, хүн амзүйн талаар баримтлах бодлого Хүн амын газарзүй бол хүн амын бүрэлдэхүүн, байршлыг улс орон, хот суурин бүрээр нь авч иж бүрэн судалдаг нийгэм-эдийн засгийн газарзүйн нэгэн салбар ухаан юм. Хүн амын газарзүй тодорхой нэгэн нутаг дээр оршин сууж байгаа хүн амын
  • 10. бүрэлдэн тогтсон байдал, бүрэлдэхүүн, нягтшил болон хот суурингаар амьдрах хүн амын нутагшлын олон хэлбэрийн үүсэн тогтсон нөхцөл, өвөрмөц байдлыг судалдаг. Аливаа улс оронд хүн ам гэдэг нийгмийн гол үзүүлэлт юм. Монгол улсын хүн ам түүхэн тодорхой үеүдэд харилцан адилгүй өсөж үржиж иржээ гэж дүгнэсэн байдаг. Ер нь Монгол улсын хүн амын өсөлтийг:  1921 оноос өмнөх үе  1921-1950 он  1951-1990 он  1991 оноос хойших үе гэж ойролцоогоор хэсэгчлэн үзэж болно. 1918 онд Богд хаант Монгол улсын засгийн газраас хүн амынхаа тооллогыг анх удаа явуулсан бөгөөд хэдийгээр бүх аймаг хошуудыг хамарч чадаагүй, гадаадын иргэдийг ердөө тоолоогүй дутагдалтай байсан боловч тэр тооллогын материал дээр үндэслээд 647500 хүн амтай байсан гэж үздэг. 1921 оны хувьсгалаас өмнөх монголчуудын тоо жилээс жилд хорогдож байсан учраас гадаадын жуулчин, судлаачид сөнөж байгаа ард түмэн гэж дүгнэсэн нь ч байдаг. 1921 оноос өмнөх монгол орны хүн амын төрөлтийн түвшин нэн доогуур, хүн амын нас баралт ялангуяа бага насны хүүхдийн эндэгдэл өндөр байснаас хүн амын өсөлтийн хурдац буурч, цэвэр өсөлт доод түвшинд байжээ. 1921 оны хувьсгалаас хойш 1950-иад оныг хүртэл хүн амын өсөлт нилээд тогтворгүй байсан байна. Жишээ нь 1925-1935 оны хооронд нэг жилд 9000 орчим хүнээр өссөн бол 1935-1945 оны хооронд жилд дунджаар 2000 хүн болж буурсан нь тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой. 1922-1950 оныг хүртэл үргэлжилсэн улс төрийн их хэлмэгдүүлэлтийн хугацаанд 36000 хүнийг баривчилснаас 27720 хүний буудан хороосон байдаг. Харин 1950-иад оноос хүн амын өсөлт тогтвортой болсон нь дэлхийн 2-р дайн дууссан зэрэг олон шалтгаантай ба дотоод, гадаад олон хүчин зүйлийн нөлөөн дор хүн амын төрөлт нэмэгдэж нас баралт цөөрсөн байна. Монгол улсын хүн амын өсөлт 1960-1980-аад онд оргил үедээ хүрч, хүн амын өсөлт бараг 3%-тай байв. 1989-2000 оны хооронд 1000 хүнд ногдох төрөлт 36,5-20,4 хүртэл 16 пунктээр буурсан байна. Монгол улсын хүн амын ердийн хөдөлгөөний үзүүлэлтүүд /тооллого явагдсан оноор/ 1918 1935 1944 1956 1963 1969 1979 1989 2000 2006 2008 Хүн амын 647,5 738,2 759,1 845,5 1017,1 1197,6 1595,0 2044,0 2373,5 2594,8 2600 тоо /мян/ Төрөлт - - 26,1 32,3 43,2 40,2 39,2 36,5 20,5 19 Нас - - 21,8 14,2 10,5 12,3 10,8 8,4 7,5 6,5 баралт Ердийн цэвэр - - 4,3 18,1 32,7 27,9 28,4 28,1 12,9 12,5 өсөлт Хүн амын өсөлт нь тухайн улсын хөгжлийн түвшин, хүн амын нас, хүйсийн бүтэц, хөдөлмөр эрхлэлтийн байдал, хот, хөдөөд оршин суугчдын хувийн жин, төрөөс баримталж буй бодлого зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг нийгэм, эдийн засаг, байгалийн цогц үзэгдэл юм.
  • 11. Манай улсад төрөлт огцом буурч байгаа шалтгаан нь олон хүчин зүйлтэй холбоотой юм. Тухайлбал, нийгэм, эдийн засгийн огцом өөрчлөлт, шинэчлэлтийн үед олонхи хүн амын амьдралын баталгаа алдагдаж, бодит орлого, хоол хүнсний хангамж багасч ядуурахын хирээр хүүхэд төрүүлэх сонирхол эрс буурсан, үүний зэрэгцээ 1989 оноос үр хөндөлтийг чөлөөтэй болгосон нь хүн амын тооны үзүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлсэн. Дэлхийн жишигт 1000 хүнд төрсөн хүүхдийн тоо 16-аас бага байвал хүн амын нөхөн үйлдвэрлэлийн түвшинг хангаж чадахгүй, 16-25 байвал дунд зэрэг, түүнээс дээш бол хангалттай гэж үздэг. Манай улс дээрх 3 хуваагдлын дунд түвшинд багтаж байгаа юм. 1962 онд 1000 хүн тутамд 12 байсан бол 1989 онд 8.4, 2006 онд 6,5 болж сүүлийн 10 жилд 1,3 дахин буурсан байна. Хүн амын өсөлтийн нэг чухал зүйл бол амьд төрсөн 1000 хүххдэд ногдох нялхсын эндэгдэл юм. Энэ үзүүлэлт нь 1989 онд 64-т хүрч байсан бол 1999 онд 37, 2006 онд 19 болж буурсан байна. Хүн амын ердийн хөдөлгөөний үндсэн үзүүлэлт нь хүн амын ердийн өсөлт байдаг бол нөгөө нэг үзүүлэлт нь механик өсөлт буюу шилжих хөдөлгөөн байдаг гэж ойлгогдоно. Шилжих хөдөлгөөн нь гэдэг нь хүн ам нэг газраас нөгөө газар руу бөөнөөр шилжиж суурьшихийг хэлнэ. Шилжилт хөдөлгөөнийг дотор нь гадаад, дотоод гэж ангилна. Шилжих хөдөлгөөн нь хүн амын өсөлт, хөдөлмөр эрхлэлтэнд онцгой нөлөөтэй. Шилжих хөдөлгөөнд нас биед хүрсэн хүн илүүтэйгээр оролцдог. Хүн амын шилжилт хөдөлгөөнийг нийгмийн газарзүйд өргөн судалдаг ба МО-ны хүн амын шилжих хөдөлгөөн нь үндсэн 3 хэсэгт хуваагддаг. 1. Хувьсгалын эхэн үед хүн амын шилжих хөдөлгөөн өргөн хүрээтэй явагдаж байсан байна. 1920-иод оны үед Оросын Буриад Монголчууд Монголд нүүдэллэн ирж МУ-ын харъяат болсон хүн 16993 хүн байсан байна. 2. 1945 оны дайны дараа цөөн тооны Өвөрмонгол, Казакууд орж ирсэн. 1950-иад онд нүүдэл багассан байна. 1990-ээд он хүртэл гадагш нүүх, нүүдэллэн ирэх нь багассан. 3. 1990-ээд оноос хойш шинэ үндсэн хуульд Монгол хүн өөрийн байршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй гэж заасантай холбогдож гадаад, дотоод шилжих хөдөлгөөн эрчимжсэн байна. хамгийн их хөдөлгөөнд орсон нь Казакууд бөгөөд 1990 оноос хойш 65000 казак Казакстан руу шилжсэн байна. Мөн 7150 хүн эргэж ирсэн байна. Монголчууд өөрсдөө гадаадруу амьдралаа дээшлүүлэхийн тулд ажиллаж амьдарч байна. харин дотоод шилжих хөдөлгөөнд ихээхэн өөрчлөлт орсон. Гол төлөв зах хязгаар аймгаас төв рүү тэмүүлж эхэлсэн. 1993 онд 19482 хүн Улаанбаатарынх болсон байна. мөн гадаадаас ирэгсэд байдаг байна. Монгол орны хүн амзүйн бодлого Хүн амзүйн бодлого нь тодорхой орны хүн амын тоо, улс орны хөгжил зэргээс шалтгаалж хасах буюу хүн амын тоог барих бодлого, гол төлөв хөгжингүй орнуудад ажиглагддаг хүн амыг нэмэгдүүлэх бодлого гэсэн чиглэлтэй байна. Монгол улсын их хурлаас 1996 оны 4-р сард “Монгол улсын төрөөс баримтлах хүн ам зүйн бодлого” нэртэй 22-р тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоол нь 9 бүлэгтэй, 105 анги хэсэгтэй. Үүний нэгдүгээр зүйлийн нийтлэг үндэслэлд хүн амын бодлого нь: 1. хүн амын өсөлт, эрүүл мэндийн талаар 2. хүн амын хоол хүнс, орон сууцны талаар 3. хүн амын боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн талаар 4. хүн амын байршил, шилжих хөдөлгөөний талаар 5. хүн амын бүртгэл мэдээлэл, судалгааны талаар 6. хүн ам тогтвортой хөгжлийн уялдааг хангах талаар
  • 12. 7. гэр бүл, хүн амын нийгмийн бодлогын талаар 8. хүн амын бодлоыг удирдлага, нөөцийн талаар гэсэн хэсгээс бүрдэнэ гэжээ. Хүн амын өсөлтийн талаар заахдаа 2010-2015 он хүртэлх хугацаанд хүн амын жилийн дундаж өсөлтийг 1,8%-иас бууруулахгүй хадгалах, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1990 оны түвшингээс гуравны нэгээр, эхийн эндэгдлийг тэн хагасаар тус тус бууруулна гэжээ. Энэ бүхэн бол хүн амын өсөлтийг хангах нэг гол хүчин зүйл гэж үзжээ. Асуулт № 11 МУ-н хүн амын байршил, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс Хүн ам нутаг дэвсгэрээр тархан суурьшсан байдлыг хүн амын байршил гэнэ. Байршлыг нэгтгэн харуулах гол үзүүлэлт нь нягтшил бөгөөд улс, аймаг, сум, багийн хүн амын тоог нутаг дэвсгэрт нь хуваасан үзүүлэлт юм. Ингэхлээр 1ам.км-т ноогдож байгаа хүний амын тоо гарна. Монгол улсын хүн амын байршил, нягтшилтад тухайн нутгийн байгалийн нөхцөл, түүхэн онцлог, эдийн засгийн хөгжил зэрэг олог хүчин зүйл нөлөөлж иржээ. 1963 онд 1 ам.км-т 0.65 хүн ноогдож байсан бол одоо 1.54 болсон бөгөөд хүн амын нягтшил 0.3 ( Өмнөговь)-2.4 (Сэлэнгэ )-ийн хооронд хэлбэлзэж байна. Ерөнхийдөө УБ болон төвийн бүсийн нутагт хүн ам илүү нягт суурьшсан байна. Нийт хүн амын бараг 5ний 2нь УБ-т, 60-аас илүү % нь төвийн бүс нутагт амьдарч байна. Энэ нь манай улсын хойноос урагш нэвтрэн гардаг УБ төмөр зам, түүний дагуу хот тосгон, суурин олонтой аж үйлдвэр, үйлчилгээ, газар тариалан харьцангуй сайн хөгжсөнтэй холбоотой юм. Монголын хүн ам нь хангай, тал, хээр хослосон 1.564.000 км нутагт оршин сууж байна. Манай улсын хүн ам 2007 оны байдлаар 2.635.056 байна. Энэ нь 1918 оныхтой харьцуулахад 4.1 дахин өсчээ. МУ-ын нутаг дэвсгэрт хүн ам тархан суурьшсан байдлыг ерөнхийд нь “Хүн амын байршил ” гэнэ. МУ-ын хүн амын өнөөгийн байршил нь түүхийн урт удаан хугацааны турш нутаг орныг аж ахуйн хэрэгцээнд ашиглан нутаглах явцад бүрэлдэн тогтсон. МУ-ын хүн ам олон зууны турш харьцангуй тогтвортой байсан явдал нь хүн амын ихэнхи нь нүүдлийн бэлчээрийн МАА эрхэлж байгаатай холбоотой. Тэгэхдээ өөрийн орны байгалийн нөхцөл байдалд зохицуулан МАА-г хөгжүүлж ирсэн онцлогтой ба байгалийн нөөц баялагийг ашиглан суурин амьдрах нөхцлийг бүрдүүлжээ. Энэ нь уудам нутагтай манай орны хувьд хүн ам таруу нутагшуулахад нөлөөлсөн. Бэлчээрийн нүүдлийн МАА-г эрхэлж байсан явдал нь Монголчуудын улс үндэснийхээ оршин тогтнох үндсийг бэхжүүлэхээс гадна хүн амын байршилт, нутагшилт, хүн амыг сууринд хэт бөөгнөрөхөөс болгоомжилж байжээ. Хүн амын байршилт, нутагшилтанд Алтай, Хангай, Хэнтий, хээр говь цөлийн бүсийн байгалийн нөхцөл, бэлчээрийн хэрэгцээ зэрэг нь нөлөөлсөн. Сүүлийн жилүүдэд манай хүн амын шилжих хөдөлгөөн эрчимжиж хотод шилжин суурьшигчдийн тоо эрс өсч нийт хүн амын 1/3 нь хот суурих газруудад суурьших болсон. Ерөнхийдөө төвийн бүсийн аймгууд болон Улаанбаатар хотод төвлөрсөн. Хөдөөгийн хүн амын ихэнхи нь аймаг сумдад байршилтай бөгөөд цөөн хэсэг нь тухайн орон нутагт бэлчээрийн МАА даган нүүдэллэн амьдарч байна. Монгол орны ойт хээрийн ба хээрийн бүсэд хүн ам эртнээс шигүү сууришиж, говь цөлийн бүсэд хүн амын нягтрал харьцангуй бага. Хүн амын байршил нутаг дэвсгэрийн ялгааг түүний нутагшилтаар нь илэрхийлдэг. Нутагшилт нь тодорхой нутаг дахь хүний тоог тодорхой талбайд нь харьцуулснаар илэрдэг. Байршилд байгаль, нийгмийн, эдийн засаг, түүхэн уламжлал, зам тээвэр гэх мэт хүчин зүйлүүд нөлөөлдөг. ( Нягтшил = хүн амын тоо : нутаг дэвсгэр 1км2) нягтшил
  • 13. олон талын ач холбогдолтой. Нутаг дэвсгэрийн аж ахуйн хөгжлийг ихэнх тохиолдолд нягтшил ихтэй бүс нутгийн хөгжлийн түвшин өндөр байна. Монгол улсын хүн амын нягтшлийн хэмжээ түүхэн хөгжлийн онцлогоос болж харилцан адилгүй айсан. Хувьсгалын эхэн үед хүн амын тоо цөөн учир 1 км 2дад ноогдох хүний тоо 1с бага байна. џваандаа хүн ам өсөхөд энэ үзүүлэлт нэмэгдсэн. Одоо үед 1км2тат 1.4 байна. Нягтшил нь бүс нутаг аймгуудаар өөр өөр байна. Бүс нутгаар хангайн бүсэд хүн ам их, Говийн бүсэд хүн амын тоо цөөн байна. Монголын хүн амын ихэнх нь төв хэсэгт, төмөр зам дагасан бүсэд их байна. Энэ нь зам тээвэр, аж үйлдвэр, газар тариалангийн бүсэд ойртоо холбоотой. Засаг захиргааны нэгжээр авч үзвэл Сэлэнгэ, Баян-Өлгийд хүн ам их. Сэлэнгэд ойт хээрийн бүсэд газар тариалангийн гол бүс нутаг зам тээвэр сайн хөгжсөн. Аж үйлдвэрийн гол бүс тул хүн ам ихтэй. Харин Баян- Өлгийд үндэсний онцлогоос хамаараад хүн ам их байдаг. Үүнээс гадна Архангай, Өвөрхангай, Увс, Төв, Булган, Хөвсгөл, Завхан, Ховдод 1км2-т 1с-2 хүн ноогдож 1990 оноос хойш хүн амын байршилд нилээд өөрчлөлт гарсан. Энэ нь нэгдлийг тарааж мал хувьчилснаар хөдөөгийн хүн амыг сийрэг болгосон. Асуулт № 9 Монгол улсын хүн амын нутагшилт, хот тосгоны эрхзүй, хотууд, түүний дотоод ялгаа Нутагшилт Байршлийн нэг хэлбэр гэхдээ нутаг дэвсгэрээр тархаж биш харин суурин газраар ХА тархан байршсаныг хэлнэ. Суурин гэдэг бол үйлдвэрлэлийн болоод орон сууцны нийгмийн зориулалтаар нэмэгдэл тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хүний амьдрах нөхцөлийг бий болгосон тийм хэлбэр юм. Суурин газрыг хотын суурин, хөдөөгийн суурин гэж ангилна. Хотын сууринг дотор нь том, дунд, тосгон гэж 3 хуваана, хөдөөгийн сууринг нүүдлийн болон суурин гэж 2 хуваана. Хот тосгоны тухай хуульд 15.000-аас дээш байнгын оршин суугчтай, хүн амын ихэнхи нь ХАА бус орлогоор амьдардаг, засаг захиргаа, зам тээвэр, соёл боловсорлын болон аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн үүрэг бүхий суурин газрыг хот гэнэ. Хот тосгоны эрхзүй 1993.12.20-ны өдөр хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль батлагдсан. Уг хууль 5 бүлэг 30 зүйлтэй. Энэ хуулийн зорилт нь МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэхь хот, тосгон, тэдгээрийн нийгэм эдийн засгийн үндэс, удирдлагын үйл ажиллагааны зарёим, тогтолцоо, бүрэн эрхийг тодорхойлж, хот тосгоны удирдлагаас засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуй нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулахад оршино. Хотуудын дотоод яргаа 1. ХА-ын тоогоор нь Үүнд ХА-ын тоо болон чанарын үзүүлэлтүүд үүрэгтэй нь холбоотой. Оршин суугчдын тоо нээмэгдэх тусам хот томорч ирнэ. НҮБ-ээс хотыг 200000 ХА-тай бол бага хот, 200-500.000 ХА-тай бол дунд хот, 500-1.000.000 хүнтэй бол том хот, саяас дээш хүнтэй бол саяиан хот гэж нэрлэдэг. Манай хотуудыг 30.000-40.000 ХА-тай хотууд голлодог. Энэ талаар авч үзвэл бага, дунд зэргийн хотууд голлож байна. Харин УБ хот бол эрс ялгаатай. УБ-аас гадна хуучнаар уулсын чанартай гэж байсан Дархан ,Эрдэнэт 70-80.000 ХА-тай. 2. Улс нийгэмд эзэлж буй үүргээр нь Аймгийн төвийн статусын үүрэг гүйцэтгэдэг. Чойбалсан хот бол социализмын үед эдийн засгийн Дорнод бүсийн төв гэж байгуулагдсан байна. Үйлдвэрлэийн нэр төрөл олонтой. Сүүлийн жилүүдэд нефтийн районыг илрүүлэх ганц бүс болоод байна.
  • 14. Хотуудыг үүргийн бүтцээр нь 1. Аж үйлдвэрийн 2. Засаг захиргаа, СШУ, зм тээвэр аж үйлдвэрийн-хот 3. Засаг захиргаа, соёл боловсрол, үйчилгээний-аймаг 4. Үйлдвэр, зам тээврийн үйлдвэрийн бүтэц-Орхон 5. Засаг захиргаа, СШУ, АҮ, зам тээврийн зангилаа үүрэг бүхий хот гэж ангилна. 13. МУ-н МАА, эдийн засагт эзлэх байр суурь Асуулт № 13 Олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй МУ-ийн гадаад бодлогын үндсэн чиглэлүүд Гадаад бодлого бол тухайн улсын оршин тогтнох нэг үндэс. МУ 2 том гүрний дунд оршин байгаа жижиг улс тул гадаад бодлого чухал үүрэгтэй. Монголчууд эрт дээр үеийн түүхтэй боловч 1691-1911 хүртэл Манж чин улсын бүрэлдэхүүнд багтаж байсан. 1990-д оноос өмнө ЗХУ-г бүх талаар дэмжиж дагадаг байсан. 1990-д онд дэлхий дахинд ихээхэн өөрчлөлтгарч социалист систем задарсан. МУ-д Зах зээлийн харилцаа бий болж нээлттэй нийгэм бий болсноор гадаад бодлого өөрчлөгдсөн. 1994.6.30нд УИХ “МУ-ын Гадаад бодлогын үзэл баримтлал”-ыг баталж гаргасан.Мөн “МУ- ын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг гаргасан. Эхний баримт бичигт “ МУ нээлттэй, эвсэлд үл нэгдэх олон тулгуурт гадаад бодлогыг явуулна” гэж заасан байдаг. Нээлттэй гэдэг ухагдахуун нь улс төрийн хувьд, худалдаа эдийн засаг,соёл боловсрол, ШУ, хүмүүнлэгийн хувьд нийгмийн бүх л салбарт нээлттэй ил тод байх санаа юм. Гэхдээ үндэсний ашиг сонирхлыг удирдлага болгон нийгмийн аль ч улстай түүний үзэл суртал, төрийн байгууламж, шашин шүтлэгийн ялгааг үл харгалзан харилцааг ашигтай байх зорилгыг барьж ажиллана. МУ “Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн”-д1990-д оны дундуур нэгдэн орсон. Олон тулгуур гэдэг нь манай улсын гадаад бодлогын хувьд баримтлах чиглэл бөгөөд зарим нөхцөлд өөр өөр байж болох боловч тулгуур баганы шинжтэй, аль ч нам засгийн эрхэнд гарлаа ч гэсэн түүний үзэл баримтлалыг баримтлах ёстой. -Гадаад бодлогод 6 тулгуур буюу тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байдаг. 1. Орос хятад улстай найрсаг харилцаатай байх нь МУ-ын гадаад бодлогын нэн тэргүүний злоилт бөгөөд нэгнийг нь өрөөсгөлөөр дагахгүй бүхэлдээ тэнцвэртэй харьцаж сайн хөршийн ёсоор өргөн хамтран ажиллана.1993.1.20-нд Москва хотноо МУ,Оросын “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсан. 1994.5 сард БНХАУ-тай мөн дээрх гэрээг байгуулсан. Энэ 2 улс МУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хүндэтгэн үзнэ гэж заасан байдаг. 2. МУ-ын гадаад бодлогын 2 дах чиглэл бол АНУ,ЯПОН, Холбооны Герман зэрэг өрнө, дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй найрсаг харилцааг хөгжүүлнэ. Гуравдагч хөрштэй байх нь МУ-д ашигтай. Энэ нь АНУ-аар тэргүүлүүлсэн өрнөдийн бодлого. Ингэснээр хүчний харьцаа тэнцүү болно. 3. Азийн бүс нутагт байр сууриа бататгаж энэ бүс нутгийн улс төр, эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцоно. 4. НҮБ болон түүний төрөлжсөн салбарууд,ОУ-ын вальютын сан, Дэлхийн банк, Азийн банк зэрэг санхүү , эдийн засгийн байгуулагатай хамтран ажиллах явдал мөн.
  • 15. 5. Хуучин социалист гэгдэж байсан орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ.(Чех, Унгар, Польш зэрэг Оросоор толгойлуулсон тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд.) 6. Хөгжиж буй орнуудтай найрсаг харилцаатай байж, нийтлэг зорилтуудаа хэрэгжүүлэх үүднээс өөрийн боломжийн хүрээнд хамтран ажиллана МУ одоогийн байдлаар дэлхийн 80 гаруй улстай дипломат харилцаатай бөгөөд алан хядах ажиллагаатай тэмцэх, энх тайвныг сахиулах үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулсаар байна. Асуулт № 12 МУ-ын нийгэм-эдийн засгийн тодорхойлолт, хөгжлийн түвшний үнэлгээ Дэлхийн банкнаас 1990-ээд онд дэлхийн улс орнуудын хөгжлийн түвшинг хүн амын үзүүлэлт, эдийн засгийн үзүүлэлт, байгаль орчин гэсэн 3 үзүүлэлтээр нэгтгэн дүгнэдэг болсон. Хүн амын хөгжлийн байдал: 1. Хүн амын өсөлтийн түвшин 2. Төрөх үеэс хүлээгдэх дундаж наслалт 3. Үржлийн ерөнхий түвшин 4. Нялхасын эндэгдэл 5. Хүүхдийн тэжээлийн хомсдол 6. Бичиг үсэг тайлагдсан байдаг 7. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн байдал 8. Сургуулийн насны сургуульд хамрагдсан байдал гэсэн үзүүлэлтээр тодорхойлогдоно. Монгол улсын хүн амын хөгжлийн үзүүлэлтийг ерөнхийд нь нэгтгэн авч үзвэл хүн амын өсөлт ерөнхийдөө буурах хандлагатай. 1985-1993 онд жилийн дундаж өсөлт 2,4% байсан бол 2000 оны байдлаар 1,2% болсон байна. Харин анхан шатны боловсрол олгосон үзүүлэлтээр нэлээд дээгүүр түвшинд байна. Хөгжлийн түвшинг үнэлэх: Улс орны хөгжлийн түвшинг үнэлэх их олон үзүүлэлтүүд байдаг. Ер нь дэлхийн улсуудын нэг бүлэгт багтаахын тулд хялбар үзүүлэлт нь тоон а. Эдийн засгийн ерөнхий байдал б. Хүн амын орлогын ба ахуй амьдралын түвшинтэй холбоотой асуудлууд орно. Эдгээрийн дотроос доохрхи 5 асуудлыг авч үздэг. Үүнд 1. Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу Үндэсний нийт бүтээгдэхүүний хүн амд ноогдох хэмжээг авч үздэг. 2. Үндэсний эдийн засгийн салбарын бүтэц 3. Голлох бүтээгдэхүүний хэмжээ 1 хүн амд ноогдох 4. Хүн амын амьдралын түвшин чанар 5. Эдийн засгийн үр ашгийн үзүүлэлт Дотоодын нийт бүтээгдэхүүн = Үндэсний нийт бүтээгдэхүүн нь хүнд ноогдох голлох үзүүлэлт юм. Олон улсын өөр нэг эдийн засгийн үзүүлэлтийн салбар бол материаллаг болоод материаллаг бус үйлдвэрийн газрын харьцаа тэр дотроо боловсруулах үйлдвэр түүнээс гадна машины химийн үйлдвэр байгаа эсэх мөн тэдгээрийн дотоод бүтэц зэргээр тодорхойлогдоно. Хүн амд ногдох үндсэн чухал бүтээгдэхүүний хэмжээ, тухайн улсийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог. Тухайн орны нутаг дээр тодорхой хугацаанд дотоод гадаадын эдийн засгийн харьцаанд бий болсон нийт бүтээгдэхүүний нийлбэр үндэсний орлого тухайн улсын эдийн засгийн харъяатнуудыг шинээр бий болгох, гадаадын иргэд аж ахуйн нэгжийг бий болгосон бүтээгдэхүүнийг хасаад гадаад улсын нутаг дэвсгэр дээр байгаа өөрийн улсын харъяа иргэд аж ахуйн нэгжийн бий болгосон бүтээгдэхүүнийг хэлнэ.
  • 16. Өмнө дурдсан 5 н үзүүлэлтээс монгол улсын хүн амын амьдралын түвшин чанар гэдэг үзүүлэлтээс дээгүүр ордог. Монгол улс шинэ хөгжиж буй оронд ордог бө хүн амтай холбогдсон үзүүлэлтээрээ дээгүүрт ордог. Хэрэв эдийн засгийн хөгжил сайжирвал буурай хөгжилтэй орнуудын дотор дунд зэрэгт орно. 1. 1921 оноос хойш МУ-ын нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшиинд гарсан өөрчлөлт 1920 оноос өмнө ч МУ дэлхийн ядуу буурай орон байсан. Эдийн засгийн үндэс нь нүүдлийн МАА байсан. Хэдийгээр монголчууд дээр үеийн бичиг үсэгтэй боловч 21 оноос өмнө хүн амын дийлэнхи нь бичиг үсэг тайлагдаагүй, хамжлагын шинжтэй байсан. Мөн насанд хүрсэн эрчүүдийн дотор лам хуврагийн эзлэх хувь өндөр тиймээс үйлдвэрлэх хүчний хөгжилд муугаар нөлөөлж байсан. 21 оны хувьсгал нийгмийн хөгжилд, өмч эзэмших байдлын аль алинд өөрчлөлт гаргасан. Ер нь засгийн эрхийг барьж байсан хувьсгалт намын программ улс орноо аж үйлдвэр, ХАА- н орон болгохыг зорьж байсан. үүний дагуу уламжлалт МАА-г эрчимжүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нь нэмэх, хашаа саравч, худаг усаар хангах зэрэгт амжилт олсон. АҮ, механикжсан тээвэр , харилцаа холбоо шинээр бий болгосон. Газар тариаланг биеэ даасан салбар болгосон гэхдээ хувийн хэвшлийн аж ахуйг аль болох устгаж улсын өмчийн аж ахуйг хөгжүүлэх бодлого барьж байсан. Энэ нь яваандаа нийгмийн хөдөлмөр бүтээмжийн хувьд сөрөг иал бий болгож байсан. үүнийг төвлөрсөн төлөвлөгөөт ЭЗ гэнэ. Манайх улс төр, ЭЗ-ийн хувьд Орос улсаас шууд хамааралтай ядуу орон хэвээрээ байсан. 1980-аад оны дунд үеэс соуиалист систем буурах хандлагатай болсон. өрсөлдөөн бага учир хөдөлмөрийн бүтээмж байгаагүй, дэлхий нийтийн хөгжилд социалист ёс тусгаарлагдсан. 2. 1990 оноос хойш улс орны нийгэм эдийн засагт гарсан үндсэн өөрчлөлт 1990 оноос хойш соц.систем, түүнийг толгойлж байсан ЗХУ буиарсан. Европын ихэнхи орнууд зах зээлд шилжсэн, өөрөөр хэлбэл төвлөрсөн төлөвлөгөөтөөс хувийн өмчит ЭЗ-т тулгуурласан, энэ нь урьдын бүх зүйл нийгмийн харилцаанд хямрал учруулсан. Манайх арга буюу үйлдвэрлэлээ зогсоосон. Гэхдээ аажмаар МУ-ын нийгмийн бүтэц шинэ х ан длага тогтсон. Нийгмийн хуучин тогтолцоог үндсэнд нь халж шинэ үндсэн хуулиа баталж, түүндээ хувийн хэвшлийн аж ахуйг зөвшөөрч, нийгмийн хувьд нэг нам биш олон нам байхыг зааж өгсөн. ЭЗ-ийн нээлттэй бодлогын эхлэлийг тавьсан. Ингэснээр дэлхийн нийтийн аж ахуйн харилцаа ОУЗЗ-ийн нийтлэг ёсонд шилжиж байна. үнийг чөлөөлөх ,хувийн хэвшлийг дэмжих, банк санхүүгийн тогтолцоог өөрчлөх, татвар гаалийн дүрмийг шинэчлэх г.м гадаад худалдааг либералчлах, өмч хувичлалын эхний үе шатыг тусгасан. Өөрөөр хэлбэл нийгмийн харилцааны хуьд өөрчлөлт хийгдсэн. өнөөгийн байдлаар манай улсын хэмжээгээр 33200 гаруй ААН байна. Түүнээс 32.000 гаруй нь хувийн хэвшлийнх тэр нь ДНБ-ий 70-80%-г өгч байна. Мөн нийт экспортын 25%, импортын 30%-ийг эзэлж байна. Ерөнхийдөө дэд бүтцийн болон нийгмийн үйлдвэрлэгчдээс бусад салбар үндсэндээ хувьчлагдсан, гэхдээ ЭЗ-ийн үр ашгийн талаас хангалтгүй байна. Гадаад худалдаа болон улсын төсвийн алдагдал хэвээрээ байна. МУ-ын гадаад нэр хүнд өссөн бөгөөд гадаад орнуудаас манай улсыг дэмжих хандлага их болсон. МУ-ыг дэмжигч орнуудын уулзалтыг жил бүр зохион байгуулдаг. Түүгээр МУ-ын хамгийн тулгшамдсан асуудлыг шийдэхэд туслалцаа үзүүлж байна. 3. МУ-ын нийгэм эдийн засгийн байдлын өнөөгийн байдал, цаашдын төлөв Ер нь дэлхийн улсуудыг дэлхийн банкнаас үнэлэхдээ ХА, ХА-ын худалдан авах чадвар, байгаль орчны үзүүлэлтийг гол болгодог. Ерөнхийдөө хөгжлийн төвшингөөр нь өндөр хөгжилтэй, дунд зэргийн хөгжилтэй, буурай хөгжилтэй гэж 3 ангилна. Ингэж хуваах гол үзүүлэлт нь нэг хүнд ногдох ҮНО, ДНБ юм. Дэлхийн банкнаас нэг хүнд
  • 17. ногдох ҮНО нь 635$, түүнэс бага байвал буурай хөгжилтэй, 635-1555$ хүртэл дунд зэргийн, түүнээс дээш байвал өндөр хөгжилтэй орон гэнэ. Энэ үзүүлэлтээр манайх буурай хөгжилтэй оронд орно. Нэг хүнд 576.535 төг буюу 480$.МУ-ыг дэлхийн хэмжээнд авч үзвэл дэлхийн нутаг дэвсгэрийн 1.2%-ийг эзэлдэг, байгалийн олон төрлийн баялагтай улс юм. Гэхдээ ХА-ын тоо, ҮНБ-р дэлхийд хүрэхгүй. АНУ-ын цэргийн жилийн зардал нь 300-500 т.бум $ байдаг. УААА-н бүтэц түүнд ажиддагсдаас үзэхэд ХАА-д 42% нь ажиллаж байна. Энэ нь аж үйлдвэрт ажиллагчдаас 3.5 дахин их байна. Дэлхийн банкны дүгнэлтээр өдөрт 1.8$-с бага орлоготой байвал ядуу улс гэнэ гэжээ. Энэ манай төгрөгөөр 36.000, гэтэл манайх 20 гаруй мянга байна. Манай ХА- ын 1/3 нь ядуу, 2004 оныхоор 107.000 ядуу хүн байна. Асуулт № 29 Монгол улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэр, ДЦС-уудын байршил, хүчин чадал, ашиглалт Цахилгаан эрчим хүч бол аливаа хөгжлийн үндэс суурь болдог. Иймээс аливаа улс орны хөгжлийн түвшинг хэмнэхдээ нэг хүн амд ногдох цахилгааны хэмжээг авч үздэг. Цахилгаан эрчим хүчийг хэд хэдэн аргаар гаргаж авдаг. 1. Дулааны цахилгаан станц 2. Усан цахилгаан станц 3. Атомын цахилгаан станц 4. Нар салхины эрчим хүч 5. Далайн таталт түлхэлтийн хүчийг ашиглах цахилгаан станц 6. Газрын гүний био эрчим хүчний станц 1922 оны 12-р сард тухайн үеийн ганц үйлдвэр болох Налайхын уурхайг улсын мэдэлд авч 24 квт-ын чадалтай анхны цахилгаан станцыг ашиглалтанд оруулснаар Монгол улсын эрчим хүчний үйлдвэрийн суурь тавигдсан. 1934 оноос хойш Монгол улсад эрчим хүчний хөгжил тасралтгүй өсч, 1934 онд жилд 1.13 сая квт/цаг эрчим хүч гаргаж байсан бол 1996 оны байдлаар жилд 2500 сая квт/цаг цахилгаан, 4.3 сая ккал дулаан боловсруулсан байна. Цахилгааныг дулааны цахилгаан станц (ДЦС), УЦС, АЦС-аас гаргаж байна. Монгол оронд ихэвчилэн ДЦС-ууд, цөөн тооны УЦС бий. ДЦС-ыг богино хугацаанд хялбар аргаар барьдаг. Энэ байдлааар хөрөнгө хэмнэдэг. Цахилгаан болон дулаан үйлдвэрлэдэг станцуудыг төвлөрсөн цахилгаан станц гэнэ. Одоогоо Улаанбаатархотод төвлөрсөн 3 ДЦС байна. 1. 2-р ТЭЦ- Сонгинохайрхан дүүрэгт байрладаг. 24 мянган квт хүчин чадалтай. 2. 3-р ТЭЦ- Хан-Уул дүүрэгт байрладаг. 1968 оноос ажиллуулсан. 148 мянган квт хүчин чадалтай. 3. 4-р ТЭЦ- Сонгинохайрхан дүүрэгт байрладаг. 545000 квт/ц хүчин чадалтай. Эдгээр цахилгаан станцууд Монгол улсад цахилгааны ихэнхийг өгдөг. Төвлөрсөн цахилгаан станц аймгийн төвүүдээс Орхон, Дархан, Чойбалсан, Өлгий, Хархорин хотуудад байна. Улаанбаатар хотод байрладаг төвлөрсөн цахилгаан станцуудын хувьд түлшний хангамжуудаа Налайхын нүүрсний уурхайгаас авдаг байсан бол одоо Багануураас авдаг.
  • 18. Асуулт № 38 Монгол улсын алт, мөнгөний нөөц, тархалт, олборлолтын өнөөгийн ба хэтийн төлөв Монгол улс нь алтаар баян оронд орох бөгөөд түүний алтжилтын 21 бүсэд 3400тн алт бий гэж тоймлон тооцжээ. Бүрэн бус мэдээгээр алтны орд, ирээдүй бүхий илэрц 600 гаруй олдоод байна. Монголд алтны хайгуул, олборлолт явуулж буй дотоод, гадаадын 130 гаруй компани байна. Сүүлийн үед Алтай өвөр говийн Хатан Суудал, Талын мэлтэс, Аж богд зэргээс 50-108 тн нөөцтэй байж болзошгүй алтны хэд хэдэн томоохон илэрц нэмж олов. Монгол улсын алтны хүн амд ноогдох хайсан нөөц, олборлолтоор дэлхийд тэргүүлэх орны нэг юм. Алтны олборлолт 1992 оноос өмнө жилд 600кг-аас хэтрэхгүй байсан бол одоо 8тн гаруй болж, ойрын ирээдүйд 10тн хүрэх боломжтой болж байна. Монгол орны алтны орд 1992-96 Алтны геологи хайгуулын судалгаа Өвөрхангай хуурай сайр, Говь-Алтай Шар Хоолой, Хэнтий Салхит, Хадагтай, Төв Алтан судал, Билгүүт, Цагаан гозгор зэрэг 40 гаруй ордыг илрүүлэн нөөцийг өгсөн. 1991 он Алт хөтөлбөрт тусгагдсан нөөц нь 140,5 тн байсан бол, 2000 онд Алт 2000 шинэчлэн тооцож тулгасан нөөц 165,2 тн алтны нийт нөөцийн хэмжээг 24,7 тн-оор нэмэгдүүлсэн. Алт олборлолтийн хувьд Богд Хаант Монгол Улсын үед Орос, Герман, Франц, Бельги, Хятад зэрэг орны хувьд нийлүүлсэн. Монголоор нэртэй нийгэмлэг ажиллаж, 1900-05 онд 588кг, 1906-15 онд 898кг, 1915-19онд 984кг алт олборлож байжээ. 1991 онд Алт хөтөлбөрийг боловсруулж, хувийн хэвшлийн аж ауйнууд энэ салбарт орж ирсэн. 1992-96 оны хооронд 5 жилд 17616,0кг алт олборлож, өмнөх 70жилээс хамгийн их хэмжээтэй олборлосон байна. Алт 2000 хөтөлбөр боловсруулж, 1997 онд 6,9м, 1998 онд 9,9м 1999 онд 14,8т 2000 онд 17,0 хүргэхээр тооцон, үндсэн чиглэлийг тусгасан байна. Оюу Толгой 310тн алтны нөөцтэй. Монгол улс нь олборлосон алтаа Японд цэвэршүүлдэг, 5-10тн алт олборлож, өөртөө цэвэрлүүлэх нь ашигтай байдаг. Монгол улсын олборлоход бэлтгэгдсэн алтны ордуудын бүх нөөцийн 90% нь Заамар, Шарын Гол, Бурхант, Их өвөлтөө, Булгант, Толгойтын районд оршино.
  • 19. 199 199 199 199 199 199 199 199 200 200 200 200 200 Он 2001 Дvн 2 3 4 5 6 7 8 9 0 2 3 4 5 Алт, 12.0 0.78 1.1 1.8 4.1 5.4 8.7 10.0 10.1 11.4 10.9 10.1 18.5 22.2 127.14 тн 6 Хэтийн төлөв: Нэгдсэн бодлого: Алт олборлогчидод зээл олгох, татвараас хөнглөх, зэргээр дэмжих, геологи хайгуулын алтын аргачлал, тоног төхөөрөмж багаж хэрэгсэл аргачлалыг шинэчлэх, алт ялгах арга. Орчин үеийн тэргүүний техник технологи хэргэлэх, өндөр үр ашиг олох, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүй байх, дотоодод алт цэвэршүүлэх зэрэгт анхаарах. • Цагаан алт: 33.3гр 400 ам доллар. Гоёл, техник ӨАБНУ, ОХУ, АНУ, Канад, Австрали, Япон. 1990 он Өмнөговь, Говь-Алтайгаас цагаан алт олсон. Гурвантэгшийн Алтан уул, Нэмэгтээс улаан алт илрүүлсэн. Энэ газрууд ТХГН- д орсон учраас хүндрэлтэй байдаг. • Мөнгө: харьцангуй баян орд Баруун, өмнөд, Дорнод Монгол, түүний дотор Баян-Өлгий, Ховд, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Баянхонгор зэрэг орно. Гол орд нь Баян-Өлгий Асгат. 1993 онд Монросцветмент, ордын геологийн судалдаанд үндэслэн урьдчилсан тооцоо: жил 300мян тн хүдэр олборлон, 15 мян.тн хам баяжмал, үүнээс 67.9 тн мөнгө, 2070тн зэс гаргах хүчин чадалтай үйлдвэр 25сая ам доллар-р байгуулах. Америк Изралийн хамтарсан АРЕХ ASIA компанитай асгатын ордыг хамтарч ашиглах Асгат мөнгө компанийг байгуулсан. Алтны орд: • Ар наймагны орд Төв Заамар • Далтын орд Баянхонгор • Бороо Орд Сэлэнгэ • Ерөө орд Сэлэнгэ Ерөө Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхолыг татахуйц олон төрлийн ашигт малтмалын баялагтай юм. Үүнд, 80 төрөл бүрийн малтмалын 6000 гаруй орд газар илэрч, нээгдсэн бөгөөд 400 судалгааны ордын нийт 160 гаруй нь ашиглагдаж байгаа юм. Мөн, барилгын материал болох боржин чулуу ба гантигын бусад орд газрууд бий бөгөөд үүнээс 35 нь ажиллаж, бусад 90 орчим нь олборлотынцйы шатандаа явж байгаа болно. Урьд өмнө нь Монгол Улс дэд бүтэц болон хөрөнгө оруулалтын гачигдлаас улбаалан илэрсэн ашигт малтмалын нөөцүүдийг сайжруулж, ашиглах боломжгүй байлаа. Харин 1973 оноос хойш Монгол Улс Зүүн Европын орнуудын санхүү болон техникийн дэмжлэгтэйгээр алт, зэс, молибден, уран, нүүрс болон хайлуур жоншны гол ордуудыг судлах, хөгжүүлэх хамтарсан нэгжүүдийг үүсгэж, ажилуулж ирсэн. Өнөөгийн байдлаар Монгол Улс эдгээр зарим төмөрлөг ба ашигт малтмалын томоохон үйлдвэрлэгч болж чадсанаас гадна дэлхийн нийт жоншны 15 хувийг үйлдвэрлэж, мөн зэс, молибден, ураны гол үйлдвэрлэгч, экспортлогч юм.