More Related Content
DOCX
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ DOC
Б. Мөнхбат - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АС... DOC
С.Батсайхан - Үнэт цаасны индексийг таамаглах, техникийн шинжилгээ хийх, мэ... DOC
С.Уянга С.Сарнай - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙГ СА... DOCX
Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х... DOCX
А.Нинжин - Монгол улсад үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх боломж DOCX
Г.Халиунаа - МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БАГЦ СОНГОЛТ, ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ, ХУВЬЦААНЫ Х... DOC
М.Алтанбагана - Монголын үнэт цаасны зах зээл дэх тулгамдаж буй асуудал What's hot
PDF
2013.04.19 Үнэт цаас, хувьцааны зах зээлийн хөрөнгө оруулалт: эрсдэл, сорилт,... PDF
Г. Мөнх-Эрдэнэ C.Тулга Б.Шүрэнцэцэг Э.Мягмарсүрэн - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙ... PDF
Үнэт цаасны зах зээл /Монгол улсын үнэт цаасны зах зээлийн индекс ба макро эд... PDF
С.Дашзэвэг Ч.Сосорбарам - ВАЛЮТЫН ХАНШЫГ ТААМАГЛАЖ, ТҮҮНИЙ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЖ... DOC
Л.Балчинлувсан М.Баяржаргал - ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ PDF
DOCX
Т. Цэрэндорж С. Мягмарсүрэн - Орон сууцны үнийн шинжилгээ, цаашдын хандлага, ... PDF
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ... DOCX
Д.Батцэнгэл Б.Ганбаяр А.Мөнхзаяа - БАНКНЫ САЛБАРЫН ӨРСӨЛДӨӨН, ТОГТВОРТОЙ БАЙД... PDF
Л.Дөлгөөн МОНГОЛ ДАХЬ БАНКНЫ СЕКТОРЫН ӨРСӨЛДӨӨНИЙ ХЭЛБЭРИЙГ ―B-L‖ АРГА АШИГЛА... DOCX
Б.ЗАМАНДИЙЖАВ - КОМПАНИЙ ҮНЭ ЦЭНЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ DOC
М.Маргадмөн Х.Нямжаргал - ВАЛЮТЫН ОНОВЧТОЙ БАГЦ БҮРДҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ТААМАГЛАЛЫ... PDF
Ministry of construction and urban development PDF
2013.04.19 Гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хэтийн төлөв, С.Болд DOC
Ж.Гантулга Г.Энхсайхан - Монгол улсын мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх ... ZIP
PDF
С.Дашдорж Б.Дуламзаяа - Макро эдийн засаг ба Санхүүгийн Зах Зээлийн төлөв бай... DOC
Э.Базарваань - Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд техник шинжил... DOCX
DOCX
Уул уурхайн салбарын хөгжлийн зарим асуудал Viewers also liked
PPTX
DOCX
Ц.Дэмбэрэлням - Таваарын биржид тоон болон чанарын шинжилгээг ашиглах нь PPTX
PPTX
лондоны хөрөнгийн бирж Lse PDF
Г. Мөнх-Эрдэнэ C.Тулга Б.Цэнгүүнжав Э.Мягмарсүрэн - МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД... PPTX
PPTX
DOCX
О.Нямцэцэг - Боловсролын салбарт Мэдээлэл харилцаа холбоо технологийн Хөрөнгө... DOCX
Х. СҮГЖЛХАМ - МОНГОЛ УЛСЫН ӨМЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТҮҮХЭН ЭКСКУРС PPTX
DOC
A.bayartsetseg holland uwchin ba mongolyn ediin zasag PPTX
DOCX
Zandargiiraa - НИЙСЭЛЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМИЙГ Ш... DOCX
Отгонзаяа, Байгальмаа - МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭЭДРЭЭТ БАЙДАЛ БА ЭНЭ ХЭСГИЙН... PPTX
Torquest ’13 finals, MindSpark, College of Engineering Pune DOC
Баатар-Очирын Наранцацрал - БАЙГУУЛЛАГАД ЗАН ТӨЛӨВ, ХАРИЛЦААНЫ ДЭВШИЛТЭД ЗАГВ... DOCX
Г.Ганбилэг С.Мөнх-Эрдэнэ - Орон нутгийн аялал жуулчлалын салбарт Event Manag... DOC
О.Энхбаяр - Магадлалын тусламжтайгаар үнэт цаасны үнийн модыг байгуулах нь PPTX
งานนำเสนอ จินตนา ปินใจกุล DOCX
Э.АНАРДАРЬ, Г.СОЛОНГО - БҮС НУТАГ ДАХЬ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКАД ТҮШИГЛЭН ЛОГИСТИК... Similar to Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАНИУДЫН МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ
DOCX
А.Хулан - Монгол улсын эдийн засагт уул уурхай нөлөөлөх нь DOCX
С.Сарангэрэл П. Мөнхзул - Уул уурхайн баялгийг оновчтой хуваарилах замаар оло... DOCX
PDF
162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй бай... PDF
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв... PDF
DOC
А.Баярцэцэг - ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ PDF
What the new government can do to save the economic crisis PDF
О.Баасансүрэн Э.Уранзаяа Б.Цэнгүүнжав - БАЙГАЛИЙН БАЯЛГААС ОРЖ ИРЭХ ИХ ХЭМЖЭЭ... PDF
Mongolian economic overview june 2015 (mongolian) PDF
Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд гадаад худалдааны үзүүлэх нөлөө DOCX
PDF
2013.09.05 Mонголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар бодит байдал, боломж... PDF
2012.05.23 Монголын нүүрсний салбар дахь хөрөнгө оруулалтын боломжууд, Маса И... PPTX
Н.Алгаа "Уул уурхай ба бизнесийн эрх чөлөө" PDF
Монгол улсын 2013 оны төсвийн төсөл, www.gelegjamts.blogspot.com, http://www.... PDF
PDF
Worldbank report may 2015 mongolian PDF
Worldbank report may 2015 mongolian PPTX
монгол улсын нүүрсний нөөц, үйлдвэрлэл, More from batnasanb
PDF
Red arrow international company presentation PPTX
Mtvf panel on piracy and copyright mr final PPTX
Bei Bei Fan - Warner Bros PPTX
Saskia van Lier - Endemol Asia PDF
Jargalan.B - Hollywood movie supply in Mongolian Market PPTX
Final overview img mongolia v2 PPTX
Dai Huang - Sony Pictures Television PPTX
Delgertsoo.D - Legal regulation of Intellectual Property Rights PPTX
Khishigsuren Yadamsuren - Current Overview of Mongolian Television Industry PPTX
David Kao - Television Industry Technologies PPTX
Peter Markey - Building success in the digital era PPT
Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт PPTX
Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд DOC
А.Анхбаяр - Алтны үнийн хэтийн төлөв хандлага DOC
Э.Энхжаргал Г. Энхзаяа - БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИЙ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ШИ... PDF
Ч.Сосорбарам С.Дашзэвэг - Валютын ханшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойло... DOC
С.Сарангэрэл - Технологийн түвшний үнэлгээний арга зүйг уул уурхайн салбарт ... PDF
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ DOCX
Э.Энхтуяа Б.Баасанжав - Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн ... DOC
Ж.МӨНХГЭРЭЛ - ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН КОМПАНИУДЫН МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ
- 1.
ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙНБИРЖ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАСАН МОНГОЛЫН
КОМПАНИУДЫН МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ
ЖИГМЭДЦЭРЭНГИЙН МӨНХГЭРЭЛ
ШУТИС-Компьютерийн техник Менежментийн Сургууль
j_munkh@yahoo.com
ХУРААНГУЙ
Дэлхийн хөгжингүй орнуудад үнэт цаасны зах зээл тухайн орны эдийн засагт
ихээхэн нөлөөлөл үзүүлдэг. Улс орны эдийн засгийн байдал тогтворжихын хэрээр мөнгө
санхүүгийн зах зээлд өөрчлөлт бий болж байна. Монгол улсад сүүлийн жилүүдэд ҮЦЗЗ-д
хөрөнгө оруулагчид болон хувьцаат компаниудын байр суурь давамгайлах болж
хөгжингүй орнуудын замналын эхлэл тавигдаад байна. ҮЦЗЗ эдийн засаг хоёр хоорондоо
харилцан нөлөөлж байдаг. ҮЦЗЗ нь хөрөнгө оруулалтаар дамжин эдийн засгийн олон
асуудлыг эерэгээр шийдвэрлэдэг байна. Энэхүү судалгааны ажлаар олон улсын хөрөнгийн
биржүүд дээр хувьцаагаа арилжаалдаг монголын томоохон компаниудын хувьцааны
ханш, арилжааны тоо, зах зээлийн үнэлгээ зэргийг судалсан. EViews 7 програмыг ашиглан
эдгээрийн монгол улсын макро эдийн засагт үзүүлэх нөлөөллийн регрессийн шинжилгээг
хийсэн.
- 2.
ТҮЛХҮҮР ҮГС: хугацааныцуваа, онол хандлага, олон улсын хөрөнгийн бирж, үнэт
цаасны зах зээл, уул уурхайн салбар, макро эдийн засгийн үзүүлэлт
ОРШИЛ
Монгол улсад үнэт цаасны зах зээл 1991 оноос хойш хөгжиж эхэлснээс хойш өнөөдөр 23
жилийг үджээ. Тэгвэл өнөөдөр Монгол улсын үнэт цаасны зах зээл ямар байгааг эхлээд
сонирхоё. Өнөөдөр монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 194 компани байдгаас25
компанийн хувьцаа идэвхтэй арилжаалагдаж байна. Олон улсын хөрөнгийн биржүүдэд
бүртгэлтэй, монгол улстай холбоотой50 гаруй компани манай улсад үйл ажиллагаагаа
явуулж байна.
Өнөөдөр монгол улсад хөрөнгө оруулсан, олон улсын хөрөнгийн биржид
бүртгэлтэй 50 гаруй компани үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдгээр компаниудын
дийлэнх нь уул уурхай, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг. Манай улсын
хувьд 2000 оноос хойш уул уурхай, ашигт малтмалын олборлолт эрчимтэй хөгжиж, энэ
салбарт бизнес эрхлэгчид ихсэх болсон. Монгол улсын ДНБ-ийн ихэнххувийг уул уурхайн
салбар эзэлдэг бөгөөд 2013 онд нийт экспортын ихэнх хэсгийг аж үйлдвэрийн салбар, тэр
дундаа уул уурхайн бүтээгдэхүүн 63.1% хувийг эзэлж байна. Үүнээс үзэхэд монгол улсын
эдийн засгийн гол бүрэлдэхүүн хэсэг нь уул уурхай болж, уул уурхайн компаниудын
экспортлох чадвараас шалтгаалан манай улсын экспортын орлого болон гадаадын шууд
хөрөнгө оруулалт хамаарч, мөн цаашлаад валютын ханш, ДНБ, инфляци зэрэг макро
эдийн засгийн үзүүлэлтүүдэд нөлөөлж байгаа нь манай улс уул уурхайн бизнесээс ихээхэн
хамааралтай болсныг илтгэн харуулж байна.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа
олон улсын хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа гаргасан компаниудын орлого,
хувьцааны үнэ цэнийн өсөлт зэрэг нь монгол улсын эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлж
байгааг судлахад оршсон болно.
ҮНДСЭН ХЭСЭГ
2013 оны эхний 2 сарын байдлаар уул уурхайн компаниудын экспортлох чадвараас
шалтгаалан монгол улсын экспортын орлого болон, гадаадын шууд хөрөнгө оруулалт
буурч долларын ханш 23 хувиар буурсан зэрэг нь монгол улсын эдийн засагт тодорхой
хэмжээний сөрөг үр дагаварыг дагуулаад байгаа.2014 оны 2 сард аж үйлдвэрийн салбарын
борлуулалт нэмэгдэхэд уул уурхайн салбарын бүтээгдэхүүн гол үүрэг гүйцэтгэжээ. Аж
үйлдвэрийн салбарын нийт борлуулалтын 63.1%-ийг уул уурхайн олборлох үйлдвэрийн
аж үйлдвэрийн салбараас бүрдүүлдэг. Энэ оны эхний 2 сард монгол улс 681.6 тэрбум
төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэсний 611.7 тэрбум буюу 89.7 хувийг
борлуулсан. Харин борлуулсан бүтээгдэхүүнийхээ 86.4 хувийг гадагш экспортлосон.Уул
уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл ингэж нэмэгдэхэд газрын тосны олборлолт
нэмэгдсэн нь нөлөөлсөн. Тодруулбал жилийн өмнө монгол улс 648.4 мянган баррель
газрын тос олборлож байсан бол энэ оны эхний 2 сарын байдлаар 1 сая баррель
- 3.
олборлосон байна. Үүнээснийтдээ 170.7 тэрбум төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн
борлуулсан. 2 сард Зэсийн баяжмалын үйлдвэрлэл 79 хувиар нэмэгдсэн. Нүүрсний
үйлдвэрлэл 29.4 хувиар буурч 99.9 тэрбумын нүүрс борлуулсны 66.4 тэрбум төгрөгийг нь
гадаадад экспортлосон байна.
Монгол улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч гол эх үүсвэр нь татвар. Татварын
орлогын хэмжээнд уул уурхайн салбарын эзлэх хувийн жин өндөр байдаг. Олон улсын
хөрөнгийн биржүүд дээр хувьцаа гаргасан эдгээр компаниудын хувьцааны үнэ цэнэ
өсөхийн хэрээр, төдий хэмжээгээр компанийн үнэлгээ өсч, хөрөнгө төвлөрүүлэх боломж
ихсэнэ. Үүний үр дүнд манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж,
мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр валютын ханшны хэлблзлийг тогтоон барих боломж
бүрдэнэ. Мөн монгол улсын хуулийн дагуу эдгээр компаниудаас аж ахуйн нэгжийн
орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр, өсөн нэмэгдэх ашигт
малтмалын нөөц ашигласны төлбөр, экспортын гаалийн албан татвар, ногдол ашгийн
татвар гэх мэт орлогууд улсын төсөвт хуримтлагдсанаар энэ нь эдийн засагт ихээхэн
нэмэр болох юм.
Хүснэгт 1. Экспортын барааны гүйцэтгэл (сая ам.доллар)
2014.02 2013.02 Өөрчлөлт
Тоо/хэм
(мян.тн,кг)
Дүн % Тоо/хэм
(мян.тн,кг)
Дүн % Дүн Хувь %2
1. Ашигт малтмал 548 92 459 91 89 19% 17.6%
Чулуун нүүрс 2,072 108 18 1,785 123 24 (14) -12% -3%
Зэсийн баяжмал 123 187 31 91 136 27 51 37% 11%
Төмрийн хүдэр/баяжуулсан/ 778 68 12 773 85 17 (16) -19% -4%
Боловсруулаагүй нефть 1,004 97 18 601 58 11 39 76% 9%
Цайрын хүдэр ба баяжуулсан
хүдэр
12 12 2 15 15 3 (3) -21% -1%
Мөнгөжөөгүй алт 1,549 63 11 677 28 6 34 122% 0%
Жонш, лейцит, нефелинт 40 9 1 38 8 2 0 4% 0%
Молибдений хүдэр
/баяжуулсан/
1 4 1 1 6 1 (2) -27% 0%
2. Ноос ноолуур 4.4 1 4.9 1 (0) -10% 0%
Ямааны угаасан ноолуур 43 2 0 39 2 0 (0.0) -1% 0%
Ямааны самнасан ноолуур 28 3 0 36 3 1 (0.5) -14% -10%
3. Бусад 42 7 42 8 0 0% 0%
Нийт дүн 595 506 88.5 17.5%
%2- Өсөлтөд оруулсан хувь нэмэр
Хүснэгтээс үзэхэд нийт экспортын барааны 90-ээс дээш хувийг уул уурхай, ашигт
малтмалын салбар бүрдүүлж байна. Гэвч 2013 он гарснаас хойш олон улсын зах зээл дээр
зэс, нүүрсний үнэ буурснаас үүдэн монголын олборлогч компаниудын орлого буурах,
манай улсын гол нийлүүлэгч тал болох Хятад улсад эрэлтээс давсан нийлүүлэлт бий
болоод байна. Ингэснээр зэс, нүүрсний зах зээлд ширүүн өрсөлдөөн бий болж байгаа
учраас манай улсын хувьд энэ нь сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. 2013 оны 2 сарын
макро эдийн засгийн үзүүлэлтийг энэ оны 2 сарынхтай харьцуулсан хүснэгтийг доор
үзүүлэв
- 4.
Хүснэгт 2. 2012.02-2014.02хоорон дахь МАЗ-ийн үзүүлэлтүүд
МАЗ-ийн үзүүлэлтүүд 2014.02 сар 2013.02 сар 2012.02 сар
ДНБ-ийн өсөлт 11.7 (%) 7.1 (%) 11.8 (%)
Ажилгүйдлийн
түвшин
7.8 (%) 9.3 (%) 6.3 (%)
Инфляцийн түвшин 12.2 (%) 11.3 (%)
Улсын нэгдсэн
төсвийн
тэнцвэржүүлсэн
тэнцэл
-90,4 тэрбум -130,8 тэрбум -73,1 тэрбум
Гадаад худалдааны
нийт тэнцэл
-19.3 (сая ам.доллар) -1727,60
.
Монголын ашигт малтмалын ордуудтай хамааралтай олон улсын хөрөнгийн бирж дээр
хувьцаа нь арилжаалдаг нийт 50 гаруй компани байдгаас 41 компанийг хавсралтаар
оруулав. Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг дээрх компаниудаас
монгол улсын эдийн засагт голлох нөлөөүзүүлж буй дараах 5 компанийг сонгон авч,
эдийн засгийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийсэн болно.
1. Оюу толгой ХК /Туркойз хилл ресурсес/ TRQ Canada
2. Монголиа майнинг корпораци 975 Hongkong
3. Саус гоби ресурс ХК 1878 hongkong, SGQ Canada
4. Монголиа энержи корпораци 0276 Hongkong
5. Бороо гоулд ХК CG Canada
Хүснэгт 3. ОУХБ дээр хувьцаа гаргасан компаниудаас авсан түүвэр
№ Компанийн нэр Код Бирж Мөнгөн
тэмдэгт
Хаалтын үнэ Өөрчлөлт
2013.03.19 2014.03.19
1 Turquoise Hill
Resources
TRQ CAD CAD 6.87 3.73 -45.7%
2 Mongolian Mining
Corp Sep
0975 HK HK 3.06 0.81 -73.5%
3 Centerra Gold CG CAD CAD 6.27 5.32 -15.2
4 Southgobi
Resources
1878 HK HK 15.82 5.5 -65,2%
4 Southgobi
Resources
SGQ CAD CAD 2.05 0.77 -62.4
5 Mongolia Energy
Corp
0276 HK HK 0.33 0.22 -33.3
Оюу толгой ХК /Turquoise Hill Resources Ltd/
- 5.
Оюу толгой ХК-ийнихэнх хэсгийг эзэмшдэг Туркоиз хилл ресурсескомпани Торонтогийн
хөрөнгийн бирж дээр 2.012.241.573 ширхэг хувьцаа гаргасан бөгөөд тус компанийн
хувьцааны үнэлгээ2014.03.20-ны өдрийнхөөр 3,8 CAD$-аар арилжаалагдаж байсан ба зах
зээлийн үнэлгээ нь 7.505.661.067$байна. Туркоиз хилл ресурсес компанийн хувьцаа
2013.03.19-ны өдрийн байдлаар 6.87CAD$-аар арилжаалагдаж байсан бол 2014.03.19-ны
өдрийнхөөр 3.73CAD$ болж өмнөх оныхоосоо 45.7%-аар буурсан байна.
Зураг 1. Оюу толгой ХК /Turquoise Hill Resources Ltd/-ын хувьцааны ханшийн өсөлт
Монголиан майнинг корпораци
Монголиан майнинг корпорацийн хувьцааны үнэлгээ 2013 он гарснаас хойш буурсаар,
өнөөдөр нэг ширхэг хувьцааны үнэ 0,81HK$-тэй тэнцэж байна.
Зураг 2. Монголиан майнинг корпорацийн хувьцааны ханшийн өсөлт
Монголиан энержи корпораци
Монголиан майнинг корпорацийн хувьцааны үнэлгээ 2013 он гарснаас хойш буурсаар,
өнөөдөр нэг ширхэг хувьцааны үнэ 0,219HK$-тэй тэнцэж байна.
- 6.
Зураг 3. Монголианэнержи корпорацийн хувьцааны ханшийн өсөлт
Саус гоби ресурс
Саусгоби Ресурс Лимитэд (Саусгоби) нь монгол улсын өмнөговь аймгийн бүсэд орших
Пермийн үеийн металлургийн (төмөрлөгийн) болон эрчим хүчний нүүрсний ордуудад
хайгуул болон ашиглалтын үйл ажиллагаа голлон явуулдаг. Мөн тус компани нь төрөл
бүрийн чанарын нүүрсийг Азийн зах зээлд нийлүүлдэг.
Саус гоби ресурс компани нь Торонто, Хонконгийн хөрөнгийн биржүүд дээр хувьцаагаа
арилжаалдаг. Тус компанийн хувьцаа 2014 оны 03 сарын 19-ны өдрийн Хонконгийн
хөрөнгийн бирж дээрх хаалтын ханш 5,5 HK$, Торонтогийн хөрөнгийн бирж дээрх
хаалтын ханш 0,78 CAD$ тус тус байсан. Тус компанийн нийт хувьцааны 56 хувийг
Торонто болон Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойз Хилл Ресурс
Лимитэд (хуучнаар Айвенхоу Майнз Лимитед) компани эзэмшдэг.
Зураг 4. Саус гоби ресурс компанийн хувьцааны ханшийн өсөлт
Бороо гоулд
Бороо гоулдыг 100 хувь эзэмшдэг Centerra Gold Inc нь ОХУ, Хятад, Турк, Монгол, Киргиз
зэрэг улсуудад алтны хайгуул, олборлолт хийдэг компани юм. Centerra gold компанийн
хувьцааны Торонтогийн хөрөнгийн бирж дээрх 2014.03.19-ны өдрийн хаалтын ханш
5,33CAD$ байв. Тус хувьцаа нь 2013 оны 4-р улирлаас хойш өсөлттэй хэвээр байгаа юм.
- 7.
Зураг 5. Бороогоулд компанийн хувьцааны ханшийн өсөлт
Түүвэр компаниудын хувьцааны үнийн өсөлтийг харахад 2013 он гарснаас хойш ханш
бууралттай байсан бол 2014 он гарснаар эргээд өсөх хандлагатай болж байна. Хувьцааны
ханшын бууралтыг олон улсын зах зээл дэх алт, зэсийн үнэ буурсантай холбон
тайлбарлаж болно. Хэдийгээр дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ буурч байгаа ч манай
улсын гол экспортлогч орон болох БНХАУ улсын зэсийн хэрэглээ өсөх төлөвтэй байгаа.
Нүүрсний үнэ олон хүчин зүйлсээс хамаарч өөрлөгдөнө. Жишээ нь АНУ, Германы
эдийн засаг хүчтэй сэргэж эхэлж байна. Үүнийг дагаад Хятадын экспорт сэргэснээр
нүүрсний импорт өсөх боломжтой юм. Эндээс, АНУ, Германы эдийн засаг эрчимтэй өсвөл
Хятадын экспорт сэргэхээс гадна Хятад улс баруун хэсгээрээ хотжилтоо сайжруулж,
томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа. Ингэснээр ган, төмрийн хүдрийн
хэрэглээ ихэснэ. Үүнийг дагаад нүүрсний борлуулалт өсөх магадлалтай юм.
Зураг 6. Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ Зураг 7. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ
- 8.
Зураг 8. Дэлхийнзах зээл дээрх зэсийн үнэЗураг 9. Дэлхийн зах зээл дээрх цайрын үнэ
ОУХБ дээр үнэт цаас гаргасан түүвэр компаниудын жилийн орлогод тухайн компанийн
хувьцааны зах зээлийн нийт үнэлгээ, улсын хэмжээний нийт хөрөнгө оруулалтын
хамаарлыг харуулсан регрессийн шинжилгээг дараах байдлаар хийв.
Dependent Variable: REVENUE
Method: Least Squares
Date: 03/20/14 Time: 11:59
Sample: 2009 2013
Included observations: 5
Variable Coefficient Std. Error t-Statistic Prob.
C 1533908. 644893.0 2.378547 0.1405
CAP -0.000186 0.000314 -0.592575 0.6135
MONEY 0.001153 0.002372 0.486157 0.6749
R-squared 0.208279 Mean dependent var 1072418.
Adjusted R-squared -0.583442 S.D. dependent var 182468.9
S.E. of regression 229609.5 Akaike info criterion 27.80986
Sum squared resid 1.05E+11 Schwarz criterion 27.57552
Log likelihood -66.52464 Hannan-Quinn criter. 27.18092
F-statistic 0.263071 Durbin-Watson stat 3.531737
Prob(F-statistic) 0.791721
R-squared 0.208279 гэж гарсаннь дээрх хүчин зүйлсийн хамаарал сул байгааг харуулж
байна. Үүнийг өөрийн зүгээс тайлбарлавал, ОУХБ дээр үнэт цаас гаргасан уул уурхайн
олборлолт эрхэлдэг томоохон компаниудын хувьд улсын мөнгөний нийлүүлэлт төдийлөн
хамааралгүй үзүүлэлт бөгөөд, харин хөрөнгийр бирж дээрх үнэт цаасны зах зээлийн
үнэлгээ бага хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна.
ОУХБ дээр үнэт цаас гаргасан түүвэр компаниудын жилийн нийт орлого, ОУХБ дээрх
компанийн зах зээийн дундаж үнэлгээ ба монгол улсын ДНБ хоорондын хамаарлыг
харуулсан регрессийн шинжилгээг дараах байдалтай гарав.
Dependent Variable: GDP
- 9.
Method: Least Squares
Date:03/20/14 Time: 11:55
Sample: 2009 2013
Included observations: 5
Variable Coefficient Std. Error t-Statistic Prob.
C -4.86E+09 3.90E+09 -1.247151 0.3386
REVENUE 2210.175 2612.559 0.845981 0.4866
CAP 1.931631 0.286931 6.732045 0.0214
R-squared 0.959713 Mean dependent var 1.03E+10
Adjusted R-squared 0.919426 S.D. dependent var 3.16E+09
S.E. of regression 8.97E+08 Akaike info criterion 44.35087
Sum squared resid 1.61E+18 Schwarz criterion 44.11654
Log likelihood -107.8772 Hannan-Quinn criter. 43.72193
F-statistic 23.82190 Durbin-Watson stat 1.544603
Prob(F-statistic) 0.040287
R-squared 0.959713 гарч байгаа нь дээрх хүчин зүйлсийн хоорондын хамаарал маш
өндөр байгааг илтгэн харуулж байна.
ОУХБ дээр үнэт цаас гаргасан түүвэр компаниудын жилийн нийт орлого, ОУХБ
дээрх компанийн зах зээийн дундаж үнэлгээ ба монгол улсын мөнгөний нийлүүлэлтийн
хоорондын хамаарлыг харуулсан регрессийн шинжилгээг дараах байдалтай гарав.
Dependent Variable: MONEY
Method: Least Squares
Date: 03/20/14 Time: 11:58
Sample: 2009 2013
Included observations: 5
Variable Coefficient Std. Error t-Statistic Prob.
C -3.08E+08 2.81E+08 -1.094843 0.3878
REVENUE 91.64697 188.5133 0.486157 0.6749
CAP 0.132728 0.020704 6.410772 0.0235
R-squared 0.956809 Mean dependent var 6.67E+08
Adjusted R-squared 0.913618 S.D. dependent var 2.20E+08
S.E. of regression 64729392 Akaike info criterion 39.09304
Sum squared resid 8.38E+15 Schwarz criterion 38.85870
Log likelihood -94.73260 Hannan-Quinn criter. 38.46410
F-statistic 22.15290 Durbin-Watson stat 1.511994
Prob(F-statistic) 0.043191
ДҮГНЭЛТ
Судалгааны үр дүнгээс манай улсын эдийн засагт уул уурхайн салбараас олох
орлого ихээхэн нөлөө үзүүлж байгаа нь ажиглагдаж байна. 2013 он гарснаас хойш
дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын ханш хэлбэлзэлтэй байгаа хэдий ч, манай улсын
хувьд экспортын түнш орнуудын хувьд ашигт малтмалын хэрэглээ өсөх хандлагай байна.
- 10.
Гэвч үнэ буурч,нийлүүлэлт тогтмол байснаар монгол улсад орж ирэх мөнгөний урсгал
буурч, энэ нь эргээд эдийн засгийн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм.
Алтны үнэ буурсан ч монгол улсын эдийн засагт төдийлөн сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Ийм нөхцөлд алтыг гадагш экспортлох нь эдийн засгийн хувьд алдагдалтайн. Харин
дотооддоо шингээж валютын нөөцөө бүрдүүлэх бодлого баримтлах хэрэгэтэй. Дэлхийн
томоохон орнууд энэ бодлогыг барьж ажилладаг. Валютын ханшыг тогттон барих,
ам.долларын савлагааг бууруулахад алт чухал нөлөөтэй. Монгол банкны алтны нөөц их
байх тусмаа манай улсын мөнгөн тэмдэгтийн ханш тогтвортой байх үндэс бүрддэг.
2013 онд уул уурхайн компаниудын хувьцааны үнэлгээ буурсныг тайлбарлах 2
шалтгаан байна. Нэгдүгээрт, дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ буурч
компаниудын зардал өссөнөөс, хоёрдугаарт, хувьцааны үнэ, худалдан авах хэмжээ буурч
хөрөнгө оруулалт багассанаар үйл ажиллагаагаа өргөн хүрээтэй явуулж чадаагүйгээс.
2014 он гарснаас хойш ОУХБ дээрх үнэт цаасны үнэ эргэн өссөн ба цаашид ч өсөх
хандлагатай байна. Одоогоор монгол улсад тулгараад байгаа эдийн засгийн асуудлуудыг
шийдвэрлэхийн тулд юун түрүүнд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг
нэмэгдүүлэхшаардлагатай. Ингэснээр долларын ханшийг тогтворжуулж, компаниудын
алдагдлыг бууруулаад зогсохгүй иргэдийн бодит худалдан авах чадварыг нэмэгдүүлэх
болно. Харин хөрөнгө төвлөрүүлж чадахгүй энэ хэвээр байгаад байвал ирээдүйд үүнээс
үүдэн ам.долларын ханшийн өсөлт, инфляцийн тэлэлт, валютын зах зээлийн хямрал үүсч
эцсийн бүлэгтээ энэ нь эдийн засгийн хямралд хүргэх эрсдлийг дагуулж болзошгүй юм.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ
[1] Aswath Damodaran, “Damodaran on valuation: Security analysis for investment and
corporate finance”, second edition
[2] Ч.Авдай, Д.Энхтуяа, “Судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх арга зүй” 2013 он
[3] Н.Грегори Мэнкью, Эдийн засгийн ухаан: Макро экономикс 2009
[4] Л.Эрдэнэсувд, “Бизнесийн статистик”
[5] Д.Батням, Д.Ган-Очир (2008 он) “Монголын хөрөнгийн зах зээлийн загвар:
дэлхийн санхүүгийн хямралын эдийн засаг, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө”
судалгааны ажил
[6] А.Гэлэгжамц (2009 он) “Монгол улсын үнэт цаасны зах зээлийн индекс ба макро
эдийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын хамаарал, ТОР-20IM загвар
[7] Хонконгийн хөрөнгийн бирж http://www.hkex.com.hk/eng/index.htm
[8] Торонтогийн хөрөнгийн бирж http://www.tmxmoney.com/en/index.html
- 11.
[9] Лондонгийн хөрөнгийнбирж
http://www.londonstockexchange.com/home/homepage.htm
[10] Ашигт малтмалын мэдээ, мэдээлэл http://www.gmic.mn/
[11] Монгол банкны жилийн эмхтгэл
[12] Монгол улсын статистикийн эмхтгэл
[13] http://goldprice.org/
[14] http://www.infomine.com/investment/metal-prices/coal/5-year/
[15] Mongolian mining journal http://www.mongolianminingjournal.com
[16] http://economy.time.mn/content/17805.shtml
[17] http://www.eviews.com/
Хавсралт №1. Монголын ашигт малтмалын ордуудтай хамааралтай олон улсын
хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг компаниуд
№ Компанийн нэр Компанийн
код
Зах
зээлийн
үнэлгээ
Бүртгэлтэй
хөрөнгийн
бирж
Мөнгөний
нэгж
1 Mongolian Resource Corp Ltd- ASX:MUB Австралийн
бирж
AUS$
2 North Asia Resources Holdings Ltd
www.northasiaresources.com
0061 Хонконгийн
бирж
HK$
3 Mongolia Energy Corporation
www.mongolia-energy.com
0276 Хонконгийн
бирж
HK$
4 Mongolian Mining Corporation
www.mmc.mn
0975 Хонконгийн
бирж
HK$
5 Winsway Coking Coal -
www.winsway.com
1733 Хонконгийн
бирж
HK$
6 Southgobi Resources
www.southgobi.com
1878 Хонконгийн
бирж
HK$
7 Aspire Mining Limited
www.aspiremininglimited.co
m
AKM Австралийн
бирж AUS$
8 Haranga Resources Ltd
www.haranga.com
HAR Австралийн
бирж
AUS$
9 Voyager Resources Limited
www.voyagerresources.net
VOR Австралийн
бирж
AUS$
10 XanaduMine Limited
www.xanadumines.com
XAM Австралийн
бирж
AUS$
11 Draig Resource Limited
www.cnow.com.au
DRG Австралийн
бирж
AUS$
- 12.
12 Guildford CoalLimited
www.guildfordcoal.com.au
GUF Австралийн
бирж
AUS$
13 Modun Resources
www.modunresources.com
MOU Австралийн
бирж
AUS$
14 FeOre www.feore.com FEO Австралийн
бирж
AUS$
15 North Asia Resources Holdings Ltd
www.northasiaresources.com
0061 Хонконгийн
бирж
HK$
16 General Mining Corporation Ltd
www.generalmining.com
GMM Австралийн
бирж
AUS$
17 Bestway
www.ilinkfin.netbestway
0718 Хонконгийн
бирж
HK$
18 Asia Coal www.asiacoallimited.com 0835 Хонконгийн
бирж
HK$
19 Blina Minerals Ltd
www.blinadiamonds.com.au
BDI Австралийн
бирж
AUS$
20 Eumeralla Resources
www.eumerallaresources.com
EUM Австралийн
бирж
AUS$
21 Entree Gold Inc
www.entreegold.com
ETG:EGI Канадын
бирж
CAD$
22 Denison Mines Corporation
www.denisonmines.com
Канадын
бирж
CAD$
23 Erdene Resource Development
www.erdene.com
ERD Канадын
бирж
CAD$
24 Centerra Gold Inc
www.centerragold.com
CG Канадын
бирж
CAD$
25 Bayfield Ventures Corp. BYV Канадын
бирж
CAD$
26
Ivanhoe Mines, Ltd. IVN
Канадын
бирж
CAD$
27
Fortress Minerals Corp. FST
Канадын
бирж
CAD$
28
East Asia Minerals Corp EAS
Канадын
бирж
CAD$
29
Solomon Resources... SRB
Канадын
бирж
CAD$
30
Mega Uranium Ltd. MGA
Канадын
бирж
CAD$
31
Major Drilling Group... MDI
Канадын
бирж
CAD$
32
Khan Resources Inc. KRI
Канадын
бирж
CAD$
33
Landdrill International... LDI
Канадын
бирж
CAD$
34
Rio Tinto Limited RIO
Австралийн
бирж
AUS$
35
Leyshon Resources... LRL
Австралийн
бирж
AUS$
36
Petro Matad Limited MATD
Лондонгийн
бирж
UK£
37 Hunnu Coal Limited HUN Австралийн AUS$
- 13.
бирж
38
Ming Hing Waterworks...402
Хонконгийн
бирж
HK$
39
Solartech Intl. Hldgs... 1166
Хонконгийн
бирж
HK$
40
Prophecy Coal Corp PCY
Канадын
бирж
CAD$
41
Garrison International... GAU
Канадын
бирж
CAD$