More Related Content
Similar to монголын түүх агуулга
Similar to монголын түүх агуулга (20)
More from Erdenetuya Galbadrah
More from Erdenetuya Galbadrah (20)
монголын түүх агуулга
- 1. Монголын түүх
хичээлийн тодорхойлолт
1. Хичээлийн индекс HIST 100
2. Хичээлийн багц цаг 3
3. Судлах улирал намар/хавар
4. Урьд нь үзсэн байх хичээлийн нэр, индекс -
5. Хичээлийн зорилго
Монголын түүхийн үндсэн мэдлэгтэй болж, өвөг дээдсийнхээ арвин баялаг түүхийг танин
мэдэж, эх орныхоо түүх, соёл, төр ёсны баялаг уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэх,
үндэсний бахархал, эх оронч үзэл төлөвшүүлэхэд гол зорилго нь оршино. Түүнчлэн
нүүдлийн соёл иргэншлийн үүсэл хөгжил, түүний өвөрмөц болон давуу талыг судлан,
монголчуудын төр ёсны болон соёлын баялаг уламжлалыг танин мэдэж, Монголын
нийгмийн орчин үежилт, түүний нийтлэг болон өвөрмөц онцлогийг ойлгоход хичээлийн
зорилго чиглэгдэнэ.
6. Хичээлийн товч агуулга
Монгол нутагт хүн анх суурьшин амьдарсан 800 мянган жилийн тэртээгээс эдүгээ хүртэлх эх
орныхоо баялаг түүхийг дараах бүлэг сэдвүүдэд хуваан судална. Үүнд:
- Монгол улсын түүхийг судлах онол-арга зүйн асуудлууд;
- Монгол нутаг дахь эртний хүмүүсийн ул мөр, монголчуудын угсаа гарвал;
- Монголын төр эрх зүйн түүхэн уламжлал;
- Монгол төрийн гадаад бодлого;
- Монголын нийгмийн социаль харилцаа;
- Монголчуудын улс төрийн харилцаа;
- Эдийн засгийн сэтгэлгээний түүх;
- Монголчуудын шашин, соёл;
- Монгол төрийн зүтгэлтнүүд;
- Дэлхийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг зэрэг асуудлаар бүлэглэн судална.
7. Эзэмшүүлэх мэдлэг, чадвар:
Уг хичээлийг судалснаар дараах чадварыг эзэмших болно. Үүнд:
- Өвөг дээдсийнхээ арвин баялаг түүхийг танин мэдэж, үндэсний бахархал, эх оронч үзэл
төлөвшүүлэх,
- Эх түүхээ судалснаар түүхэн сургамж, ухаарал авах, түүхэн үзэгдэл, үйл явцад бодитой
үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмших,
- Нүүдлийн соёл иргэншлийн үүсэл, хөгжил, түүний өвөрмөц болон давуу талыг ойлгосноор
Монголчуудын төр ёс, соёлын баялаг уламжлалаас суралцах болно.
8. Хичээлийн үнэлгээ (идэвх, явц, шалгалтын оноо):
Нийт 100 оноог дараах байдлаар дүгнэнэ. Үүнд,
1. Хичээлийн ирц, лекц, семинарын хичээлд оролцсон байдал - 25 оноо
2. Явцын 2 удаагийн шалгалт – 25 оноо
3. Улирлын эцсийн шалгал – 50 оноо
- 2. 9. Заавал унших эх сурвалж, ном зохиол
А. Эх сурвалж:
1. Монголын нууц товчоо. УБ., 1990
2. Монгол улсын үндсэн хууль.УБ., 1992
3. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал. УБ., 1994
4. Коминтерн ба Монгол (Баримт бичгийн эмхтгэл). УБ., 1996
5. Рашид-Аддин. Судрын чуулган. (Сүрэнхорлоогийн орчуулга). УБ., 2002
Б. Судалгааны ном, зохиол:
1. Монгол улсын түүх (Түүх, онол-арга зүйн асуудлууд). Нэмэн засварласан хоёр дахь
хэвлэл. УБ., 2006
2. Монгол улсын түүх. Таван боть зохиол. УБ., 2003
3. Монголын археологи. (Хамтын бүтээл). УБ., 2001
4. Баасанжав.З. Монгол улсын түүх. (Гарын авлага). УБ., 2004
5. Бира.Ш. Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа. УБ., 1994
6. Болдбаатар Ж, Лүндээжанцан Д. Монгол улсын төр, эрх зүйн түүхэн уламжлал. УБ.,
1997
7. Гонгор Д. Халх товчоон. Боть I, II. УБ.,1970, 1978
8. Гүндсамбуу Х. Монголын нийгмийн давхраажил:хөгжил, хандлага. УБ., 2002
9. Далай Ч. Их Монгол улс. УБ., 2006
10. Дашдаваа Ч. Улаан түүх. УБ., 2003
11. Дэлгэржаргал П. Монголчуудын угсаа гарвал. УБ., 2005
12. Латтимор О. Нүүдэлчид ба хувьсгалчид. УБ., 1994
13. Нацагдорж Ш. Халхын түүх. УБ., 1963
14. Отгонжаргал С, Бат-Очир Л. XX зууны Монгол дахь улс төрийн түүхэн үйл явц,УБ., 1996
15. Рачневский П. Чингис хаан: түүний амьдрал ба өв. (Орчуулсан Л. Мөнх-Эрдэнэ). УБ.,
2006
16. Санждорж М. Монгол төрийн түүхээс (XIII-XIX зуун). УБ., 1998
17. Сүхбаатар Г. Монголчуудын эртний өвөг. УБ., 1980
18. Сүхбаатар Г. Сяньби. УБ., 1971
19. Сүхбаатар Г. Монгол Нирун улс. УБ., 1992
20. Сүхбаатар Д. Монгол улсын нутаг дэвсгэрийн хуваарилалтын түүхэн уламжлал. УБ.,
1999
21. Шагдарсүрэн Ц. Монгочуудын үсэг бичгийн товчоон. УБ.,
22. Шагдарсүрэн Ц. Монголчуудын утга соёлын товчоон. УБ.,
23. Урангуа Ж. XX зууны эхэн үеийн Монгол улс (1911-1919). УБ., 2006
Хичээлийн тодорхойлолтыг боловсруулсан багш:……………………… /д-р П.Дэлгэржаргал/
Хянасан:
Түүхийн тэнхмийн эрхлэгч: …………………………… /акад. Ж. Болдбаатар/
Зөвшөөрсөн
Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн сургалтын албаны эрхлэгч:
…………………………… /д-р Г. Эрдэнэбаяр/
2008 он 5 сар