БАТЛАВ: ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ, КРИМИНОЛОГИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР, ЦАГДААГИЙН ХУРАНДАА................................................................Г. ГАНТӨМӨР
ЭЭЗ-2 хичээлийн  1-р бие даалтын ажлыг үнэлэх, дүгнэх журам
Сэдвийн зорилго: Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой төрлийн гэит хэргийн  ойлголт, нийтлэг бүрэлдэхүүн, тайлбар зүйлчлэлийн талаар онолын мэдлэг олох, олж авсан мэдлэгтээ тулгуурлан гэмт хэргийн бүрэлдэхүүнд хууль зүйн үүднээс үнэлэлт дүгнэлт өгөх чадвар эзэмших,  Эрүүгийн  хуулийн хэм хэмжээг зөв хэрэглэх хандлага төлөвшихэд оршино.
Энэ сэдвийн хүрээнд хийж гүйцэтгэх бие даалтын ажил нь:
1. Уншиж тэмдэглэл хөтлөх
2. Холбогдох эрхийн акт  цуглуулж танилцах
3. Сорил
4. Тохиолдол шинжлэх
5.Тодорхой гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолд дүн шинжилгээ хийх гэсэн хэлбэртэй байх бөгөөд сонсогч бүр бие даалтын дэвтэр нээн эдгээр ажилбаруудыг гүйцэтгэн багшид шалгуулан 30 оноо авсан байна.
Даалгавар  1. “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, “Хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг”, “Иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг” сэдвийг уншиж тэмдэглэл хөтлөх
- Хэрэг тус бүрийн онцлогыг бүрэлдэхүүнээр нь задлан тайлбарлах чадвар эзэмшсэн байх
Даалгавар 2. Холбогдох эрхийн акт  цуглуулж танилцах
-“Аж ахуйн эсрэг гэмт хэрэг”, “Байгаль хамгаалах гэмт хэрэг”, “Захиргааны журмын эсрэг гэмт хэрэг”, “Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг”, “Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг” сэдвийн хүрээнд холбогдох эрхийн акт цуглуулж судалсан байх
-Бие даалтын ажилд электрон болон хэвэлмэл байдлаар хавсаргасан байх
Даалгавар 3. Дараах сорилыг анхааралтай уншаад зөв гэсэн нэг хариуг дугуйлна уу?
ӨМЧЛӨХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
1.Бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл нь:
А.Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх            Б.Бусдын эд хөрөнгийг булаах
В.Бусдын эд хөрөнгийг хулгайлах”            Г.Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх
2.“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн субъект нь нь:
А.14 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй Монгол Улсын иргэн, гадаад улсын харъяат, харъяалалгүй этгээд байж болно.
Б. 12 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй Монгол Улсын иргэн, гадаад улсын харъяат, харъяалалгүй этгээд байж болно.
В. 14 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй Монгол Улсын иргэн, гадаад улсын харъяат, харъяалалгүй этгээд байж болно.
Г. 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй. Монгол Улсын иргэн, гадаад улсын харъяат, харъяалалгүй этгээд байж болно.
3.Бага буюу өндөр настай, сэтгэцийн болон бусад хүнд өвчтэй, согтуурсан, мансуурсан буюу унтаж байсан, хөгжлийн бэрхшээлтэй /сохор, дүлий/ зэрэг бусад байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан тэдний дэргэд эд хөрөнгийг авсан бол.......гэмт хэрэг болно.
А.Бусдын эд хөрөнгийг булаах                                     Б. Бусдын эд хөрөнгийг хулгайлах
В.Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах             Г.Бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх
4.Субьект алдуул мал, гээгдэл эд хөрөнгийн эзэн нь хэн болохыг мэдсээр байж завшсан бол:
А. Хулгайлах                       Б. Булаах
В. Залилан мэхлэх               Г. Дээрэмдэх
5.Бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр авч байх үед дэргэд нь байгаа этгээд тухайн үйлдлийн шинж чанарыг ойлгож мэдээгүй, эсхүл гэмт этгээдтэй холбоотой /найз, танил, төрөл садан гэх мэт/ тул түүний зүгээс хориглох, эсэргүүцэх явдал гаргахгүй гэж тухайн этгээд тооцон бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан бол ямар гэмт хэргээр зүйлчлэх вэ?
А.145              Б.146               В.148                 Г.153
6.Гэмт хэрэг үйлдэх үед дэргэд нь байсан этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авсан бол ямар гэмт хэргээр зүйлчлэх вэ?
А.145             Б.146              В.148                   Г.153
7.“Шунахайн сэдэлт” гэдэгт
А.Гэмт этгээд өөртөө эдийн буюу эдийн бус баялаг олж авах гэсэн санаа зорилгыг ойлгоно.
Б.Гэмт этгээд бусад этгээдэд эдийн буюу эдийн бус баялаг олж авах гэсэн санаа зорилгыг ойлгоно.
В.Гэмт этгээд ямар нэгэн үүргийг гүйцэтгэхээс зайлсхийх гэсэн санаа зорилгыг ойлгоно.
Г.Дээрх бүгд хамаарна.
8.Бусдын эд хөрөнгийг хулгайлах үед өмчлөгч буюу эзэмшигч уг үйлдлийг харсан /мэдсэн/ талаар гэмт этгээд ойлгосон атлаа авсан эд зүйлээ өөрийн эзэмшилд үлдээх зорилгоор уг үйлдлээ үргэлжлүүлсэн бол ямар гэмт хэргээр зүйлчлэх вэ ?
А.145            Б.146              В.148                   Г.153
9.Бат гэмт хэрэг үйлдэж ялаа эдэлж дуусаад ялгүйд тооцогдсон байх үедээ дахин шинээр үйлджээ. Түүнийг  давтан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэж үзэж болох уу?
А.Болно.                                                                    Б.Болохгүй
В.Хохирлын хэмжээнээс шалтгаална.                    Г. Аль нь ч биш
10.“Машин механизм” гэдэгт аль нь хамаарах вэ?
А.Хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор хамаарна
Б.Өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, зориулалттай машин механизмууд хамаарна.
В.Ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарна.
Г.Бүгд хамаарна
11.Бусдын эд хөрөнгийг  хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг “Машин механизмыг хэрэглэсэн” гэдэгт хамааруулж болох уу?
А.Болно                                                               Б.Болохгүй
В.УДШ энэ талаар тайлбарлаагүй                    Г.Аль нь ч биш
12.Хулгайн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн буюу ашигласан бэхэлгээ, хамгаалалтыг эвдэх зориулалт бүхий биеийн хүч нэмэгдүүлэх, үйлдлийг хялбаршуулахад хэрэглэсэн бүх төрлийн багаж хэрэгсэл, тэсэлж дэлбэлэх болон химийн, үйлдвэрлэлийн, цэргийн зориулалттай тоног төхөөрөмжийг ...............гэж ойлгоно.
А. Тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл                     Б.Зэвсэг
В.Эвдлэх багаж                                                             Г.Устгах гэмтээх
13.эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсэгт заасан “орон байр” гэдэгт зуслангийн байр, майхан зэргийг хамааруулан ойлгож болох уу?
А.Тийм                                                       Б.Үгүй
В.Зөвхөн орон сууц хамаарна.                Г.Учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаална.
14.Эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг ............................хамааруулан ойлгоно.
А. 145.1 дахь хэсэгт заасан “агуулах сав” гэдэгт         Б.145.2 дахь хэсэгт заасан “агуулах сав” гэдэгт
В. 145.3 дахь хэсэгт заасан “агуулах сав” гэдэгт         Г.145.4 дахь хэсэгт заасан “агуулах сав” гэдэгт
15.Мал, гэрийн тэжээвэр амьтныг бусдын халдлагаас хамгаалж зориулалтын цоож, бэхэлгээ хийсэн хашаа, байр, савыг “агуулах сав” гэдэгт хамааруулж болох уу?
А.Тийм                                                     Б.Үгүй
В.Зөвхөн амбаар хамаарна.                  Г.Учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаална.
16.Нийтийн үйлчилгээний газар /дэлгүүр, музей, үзэсгэлэнгийн танхим гэх мэт/-т хууль ёсоор нэвтэрч орсны дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзэхүү?
А.Тийм                                                                                        Б.Үгүй
В.Зөвхөн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч үйлдсэн бол          Г.Учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаална.
17. эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсэгт заасан “олон тооны мал хулгайлсан” гэдэгт  хэдэн тооны мал хулгайлах үйлдлийг ойлгох вэ ?
А.6 бод эсхүл 16 бог, түүнээс дээш тооны мал хулгайлсан байхыг ойлгоно.
Б.7 бод эсхүл 20 бог, түүнээс дээш тооны мал хулгайлсан байхыг ойлгоно.
В.7 бод эсхүл 15 бог, түүнээс дээш тооны мал хулгайлсан байхыг ойлгоно.
Г.8 бод эсхүл 25 бог, түүнээс дээш тооны мал хулгайлсан байхыг ойлгоно.
18.Эрүүгийн хуулийн 145.3 дахь хэсэгт заасан “хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан” гэдгийг:
А.Хулгайлсан зүйлийн хэмжээгээр шалган тогтоосон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчээс өгөх үнэлэмжээр тодорхойлно.
Б.Хохирогчийн амьдралд уг зүйлийн гүйцэтгэж байсан эдийн засгийн ач холбогдлыг шалган тогтоосон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчээс өгөх үнэлэмжээр тодорхойлно.
В.Хулгайлсан зүйлийн  үнээр шалган тогтоосон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчээс өгөх үнэлэмжээр тодорхойлно.
Г.Бүгд хамаарна
19.Дээрмийн гэмт хэргийг үйлдэхдээ хүнийг санаатай алсан бол :
А.Эрүүгийн хуулийн  91.2.7-д зааснаар зүйлчилнэ.
Б.Эрүүгийн хуулийн  91.2.7, 147 дугаар зүйлээр давхар зүйлчилнэ.
В.Эрүүгийн хуулийн 147.3-р зүйлчилнэ.
Г.Аль нь биш
20.Дипломат болон олон улсын байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн  бол эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект болох уу?
А.Болно                                              Б.Болохгүй
В.Шүүх шийдвэрлэнэ.                       Г.Эрүүгийн хуульд энэ талар заагаагүй
21.Р гэгч ...-р цэргийн ангийн зэвсгийн агуулахаас ПМ маркын буу хулгайлан нарантуул зах дээр борлуулах гэж байгаад баригдсан байна. Р ямар гэмт хэрэг үйлдсэн бэ?
А.145               Б.146                   В.185                Г.186
22.С харуулын үүрэг гүйцэтгэж байсан байдлагч Б-д хүнд гэмтэл учруулан бууг нь булааж авч явсан гэмт хэрэг үйлджээ. С-ын үйлдлийг зүйлчил.
А.147.3-р зүйлчилнэ                   Б.147, 96-р давхар зүйлчилнэ.
В.186-р зүйлчилнэ                      Г.186, 96-р зүйлээр давхар зүйлчилнэ.
23.Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийн субъектын нас хэд вэ?
А. 14 нас            Б.  16 нас             В. 18 нас            Г. 20 нас
24.Бусдын эд хөрөнгийг  дээрэмдэх  гэмт хэргийн субъектын нас хэд вэ?
А. 14 нас             Б.  16 нас             В. 18 нас            Г. 20 нас
25.Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн нэмэгдэл объект нь аль нь вэ?
А. Бусдын амь бие эрүүл мэнд                                 Б. Бусдын эд хөрөнгө, өмчлөх эрх
В. Итгэмжлэгдэн хариуцсан өмч                                Г. Гээгдэл эд хөрөнгө
26.Хохирогч эд хөрөнгөө хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан булааж авсан бол:
А. ЭХ-ийн 146.1-ээр зүйлчилнэ.                                Б . ЭХ-ийн 146.2-оор зүйлчилнэ.
В . ЭХ-ийн 146.3-аар зүйлчилнэ.                               Г . ЭХ-ийн 146.4-өөр зүйлчилнэ.
27.Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг нь хэдийд төгсөх вэ ?
А. Эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авснаар     Б. Эд хөрөнгийг авч чадсан эсэхээс үл хамаарч хүч хэрэглэснээр
В. Гэмт санаа бодол бий болсон үеэс                 Г. Аль нь ч биш
28. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь :
А. Эд хөрөнгийг нь дээрэмдэж авснаар төгсдөг
Б. Эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултай хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсноор төгсдөг
В. Эд хөрөнгийг авахаар амь биед аюултай хүч хэрэглэж авснаар төгсдөг
Г. Аль нь ч биш
29. Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг нь дээрэмдэх гэмт хэргийн объектив талын ямар шинжээрээ ялгаатай вэ?
А. Бусдын амь бие эрүүл мэндэд хүч хэрэглэхгүйгээр эд хөрөнгийг нь авах үйлдлээрээ
Б. Бусдын амь бие эрүүл мэндэд нь аюулгүйгээр хүч хэрэглэж эд хөрөнгийг нь авах үйлдлээрээ
В. Бусдын амь биед нь аюултай хүч хэрэглэж эд хөрөнгийг нь авах үйлдлээрээ
Г. Нууц далд аргаар үйлддэгээрээ
30. Б гэгч орой ажлаа тараад явж байсан Б-д хутга тулгаж байгаад 80.000 төгрөг авсан байна. Б-ын үйлдэл нь :
А. Хохирлын хэмжээ 108.000 төгрөг хүрээгүй тул дээрэмдэх гэмт хэрэг биш
Б. Дээрэмдэх гэмт хэрэг мөн
В. Булаах гэмт хэрэг мөн
Г. Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэрэг мөн.
31. А гэгч Б-н машинд  их хэмжээний мөнгө байгааг мэдсэн бөгөөд түүний машиныг дагаж байгаад гэртээ орох үед орцонд нь буу тулган 15 сая төгрөг дээрэмдэн авсан байна.  А урд нь уулгалан довтлох гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан нэгэн байжээ. А-ын үйлдлийг…..
А.147.1-р зүйлчилнэ.                                         Б. 147.2-р зүйлчилнэ.
В. 147.3-р зүйлчилнэ.                                        Г. 147.4-р зүйлчилнэ
32.Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт аль нь хамаарахгүй вэ?
А. Хулгайлах                                                   Б. Мөнгө угаах
В .Дээрэмдэх                                                  Г. Залилан мэхлэх
33.Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх явцад гэмт халдлагын улмаас хохирогчын биед хөнгөн гэмтэл учирсан бол амь биед нь аюултайгаар хүч хэрэглэсэн гэж үзэх үү ?
А.Тийм                                                              Б. Үгүй
В. Хүндэвтэр гэмтэл учирсан бол                   Г. Шүүх шийдвэрлэнэ.
34.Булаах гэмт хэргийн үед хохирогчид сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглэж болох уу ?
А. Тийм                                                                                                      Б. Үгүй
В. Хохирлын хэмжээг харгалзан хэрэглэсэн үгүйг тогтооно                  Г. Аль нь ч биш
35. Дээрэмдэх гэмт хэрэг нь ямар бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг вэ?
А. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй                              Б. Материаллаг бүрэлдэхүүнтэй
В. Холимог бүрэлдэхүүнтэй                                  Г. Бүгд зөв
36. Булаах гэмт хэрэг нь ямар бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг вэ ?

В. Холимог бүрэлдэхүүнтэй                                  Г. Аль нь ч биш
37.Бат хохирогч Болдыг  эд хөрөнгөө хамгаалах боломжгүй болгох зорилгоор ууж байсан цайнд нь нойрсуулах үйлчилгээтэй эм хийж өгсөн нь тогтоогдсон тул дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байна  гэж үзсэнийг Бат хүлээн зөвшөөрсөнгүй. Энэ нь үндэслэлтэй юу ?
А. Тийм. Амь биед нь аюултай хүч хэрэглэсэн гэж үзнэ.                      Б. Үгүй. Амь биед нь аюултай хүч хэрэглээгүй
В. Хохирлын хэмжээг харгалзан өөр гэмт хэргээр зүйлчилнэ.          Г. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг гэж үзнэ.
38. Зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл гэдэгт аль нь хамаарахгүй вэ ?
А. Сэтгэцэд нөлөөлөх эм бодис                                   Б. Хүйтэн зэвсэг
В. Галт зэвсэг                                                                 Г. Бүгд хамаарна.
39.О бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх явцадаа бусдад хүнд гэмтэл учруулсан байна. О-ын үйлдлийг зүйлчил.
А.147.1                     Б.147.2                         В.147.3                   Г.147.1, 96
40. Албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн бол…болно.
А. Үндсэн бүрэлдэхүүн                                       Б. Хүндрүүлэх бүрэлдэхүүн
В. Онц хүндрүүлэх бүрэлдэхүүн                        Г. Аль нь ч биш
41. Залилан мэхлэж авах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг…
А. Шууд хохирлоор тооцно.                               Б. Шууд бус хохирлоор тооцно
В. Дээрх хоёрын аль алинаар нь тооцно         Г. УДШ энэ талаар тайлбарлаагүй
42. Бат өөрийн танил Сүхээс 7 хоногийн дараа буцааж өгөхөөр 100.000 төгрөг зээллэн авсан боловч хугацаандаа өгөлгүй уулзалгүй зугатаан мөнгөтэй болсны дараа өгөхөөр шийдэн утасны дугаараа өөрчилсөн тул Сүх цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Бат гэмт хэрэг үйлдсэн үү ?
А. Бат гэмт хэрэг үйлдсэн                                                 Б. Бат гэмт хэрэг үйлдээгүй
В. Бат завших үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн.               Г. Бат залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн
43. Залилан мэхлэх гэмт хэргийн халдлагын зүйл нь ……..байна.
А.Эд зүйлс                             Б.Өмчлөх эрх
В. Дээрх 2                              Г. Аль нь ч биш
44.Залилан мэхлэх гэмт хэрэг ямар аргаар үйлдэгддэг вэ?
А. Заналхийлэх                  Б. Итгэл эвдэх
В.Айлгаж сүрдүүлэх           Г. Бүгд зөв
45.Залилан мэхлэх гэмт хэргийг Иргэний эрх зүйн төсөөтэй зөрчлөөс ялгагдах шалгуур нь аль нь вэ ?
А.Үйлдлийн арга                                                           Б. Хохирлын хэмжээ
В. Субъектив шинж, гэмт санаа зорилго                     Г. Халдлагад өртсөн эрх ашиг
46. Бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлхийг …….гэнэ.
А.Хуурч мэхлэх арга                                                      Б.Итгэл эвдэх арга
В.Завших                                                                        Г. Үрэгдүүлэх
47.Залилан мэхлэх гэмт хэргийн хуурч мэхлэх арга нь ямар хэлбэрээр илрэх вэ?
А.Худал хэлэх                                                                Б.Хуурамч бичиг баримт үйлдэх
В. Зориуд төөрөгдүүлэх                                                Г.Бүгд зөв
48.Залилан мэхлэх гэмт хэргийн субьектийн нас хэд вэ?
А.14                   Б.16                           В.18                            Г.17
49.Хуурч мэхлэх арга нь ямар хэлбэрээр илэрч болох вэ?
А.Худал хэлэх, хуурамч баримт бичиг, факс, дүрс болон дуу авианы бичлэг, техник хэрэгсэл, компьютерийн мэдээлэл, сүлжээ ашиглах
Б.Тусгай албаны хувцас, хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх,
В.Дутуу буюу зориулалтын бус, эсхүл хуурамч буюу чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх
Г.Дээрх бүх хэлбэрээр илэрнэ.
50.Гэрээний буюу гэрээний бус харилцаагаар итгэмжлэн олгосон бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг санаатайгаар зөрчиж, ашиглах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг .........гэнэ.
А.Хуурч мэхлэх арга                                   Б.Итгэл эвдэх арга
В.Завших үрэгдүүлэх арга                          Г.Далайлган сүрдүүлэх
51.Итгэл эвдэх арга нь ямар хэлбэрээр илэрч болох вэ ?
А. Хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж, эд хөрөнгө хөлслөх, зээл өгөх авах, худалдах-худалдан авах гэх мэтээр олж авсан итгэлийг ашиглаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр илэрнэ.
Б.Ажил гүйцэтгэх, барьцаа, батлан даалт, баталгаа, даатгал, итгэмжлэл иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах гэх мэтээр олж авсан итгэлийг ашиглаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр илэрнэ.
В.Шан харамж өгөх, ашиг хүртээхийг амлах гэх мэтээр олж авсан итгэлийг ашиглаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр илэрнэ.
Г.Дээрх бүх хэлбэрээр илэрч болно.
52.Залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ямар шинжээрээ ялгагдах вэ?
А. Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа ялгаатай байдаг.
Б. Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа ялгаатай байдаг.
В. Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа ялгаатай байдаг.
Г.Дээрх бүх шинжээрээ ялгаатай байна.
53.Гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл, гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж болох уу?
А.Тийм                                           Б.Үгүй
В. Учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан залилан мэхлэх гэмт гэж үзнэ
Г.Гэрээний нөхцлөөс нь хамаарч залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ.
54.Гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж болох уу?
А.Тийм                                                Б.Үгүй
В. Учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалан залилан мэхлэх гэмт гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Г.Гэрээний нөхцлөөс нь хамаарч залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
55.Залилан мэхлэх гэмт хэргийн шинжид хамаарахгүйг ол.
А.Байгалийн давагдашгүй хүч, нийгэм, эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлтийн улмаас гэрээний үүрэг биелэгдээгүй бол
Б. Гэнэтийн осол, өвчин эмгэг, хорио цээр зэрэг талуудаас үл шалтгаалах хүчин зүйлийн улмаас гэрээний үүрэг биелэгдээгүй бол
В.Нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүй бол
Г. Дээрх бүгд хамаарна.
56.Залилан мэхлэж авах гэмт хэрэг нь хэдийд төгсөх вэ?
А.Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцно.
Б.Х уурч мэхлэх, итгэл эвдэх арга хэрэглснээр төгс үйлдэгдсэнд тооцно.
В.Бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авснаар төгс үйлдэгдсэнд тооцно.
Г.Бусдын өмчлөх эрх, эд хөрөнгийг өөрийн мэдэлд авснаар төгс үйлдэгдсэнд тооцно.
57.Залилан мэхлэж авах гэмт хэргийн улмаас учирсан  шууд бус хохирлыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд оруулан тооцож түүгээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж болох уу?
А.Болно.                                                                        Б.Болохгүй
В.Хохирлын хэмжээг харгалзан өөрчилж болно.      Г.Халдлагын зүйлийн онцлогыг  харгалзан өөрчилж болно.
58.Өмчлөх эрхийг үнэлж болохгүй тохиолдолд залилан мэхлэх гэмт хэргийг ямар бүрэлдэхүүнтэй гэж үзэх вэ?
А.Энгийн бүрэлдэхүүнтэй гэж үзнэ.                      Б.Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй
В.Онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй                       Г.Хөнгөрүүлэх бүрэлдэхүүнтэй
59.“А”,  “Г”-с өнөөдрийн дотор 3000 ам доллар олж өгөхгүй бол гэрийг чинь үнсэн товрог болгоно гэж утас, мессежээр удаа, дараа дарамтлан заналхийлж шаардсаар хүссэн мөнгөө авсан байна. “А”-ын үйлдэл нь :
А. Дээрэмдэх гэмт хэрэг                                     Б. Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэрэг
В. Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг       Г. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг
60. Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэргийн объектив тал:
А. Хүч хэрэглэх                                                        Б. Нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах
В. Эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх          Г. Бүгд зөв
61.Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн объектив талын шинж болох үрэгдүүлэх нь завшихаас юугаараа ялгаатай вэ ?
А.Шунахайн зорилгодоо хэрэглэсэн байдаг                           Б.Эд хөрөнгийг өөртөө хэрэглээгүй байдаг
В.Үр шимийг нь хүртсэн байдаг                                               Г.Эд хөрөнгийг үнэ төлбөргүй дур мэдэн авсан байдаг
62. Шийдвэр гүйцэтгэгч С төлбөр төлөгчийн өгсөн 3 сая төгрөгийг төлбөр авагчийн дансанд төвлөрүүлэхгүйгээр өөрийн суудлын авто машинаа засаж сайжруулсан байсныг   ахлах шийдвэр гүйцэтгэгч мэдэж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. С ямар гэмт хэрэг үйлдсэн бэ ?
А. Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах               Б. Бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх
В. Бусдын эд хөрөнгийг хулгайлах                                  Г. Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх
63.Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх  гэмт хэргийн объектив талын шинж болох заналхийлэл нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үү ?
А. Нөлөөлнө.                                                      Б. Нөлөөлөхгүй
В. Хохирлын хэмжээнээс шалтгаална.            Г. Шүүх шийдвэрлэнэ.
64. Бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх гэмт хэрэг нь :
А. Захиргааны журмын эсрэг гэмт хэрэгт хамаарна                  Б. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарна.
В.Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарна.     Г.Аж ахуйн эсрэг гэмт хэрэгт хамаарна
65. Бусдын эд хөрөнгийг хадгалж хамгаалах үүрэгтэй этгээд дур мэдэн өөртөө авч хэрэглэсэн байх нь:
А. Хулгайлах                           Б. Завших
В. Үрэгдүүлэх                          Г. Дээрэмдэх
66. Их хэмжээ гэдэгт аль нь хамаарах вэ ?
А. 8.500.000                            Б. 10.500.000
В. 21.600.000                          Г. 25.000.000
67. Завших үрэгдүүлэх гэмт хэргийн үед эд хөрөнгийг шилжүүлэх нь агуулга, хэлбэрийн хувьд бүх талаар….байдаг.
А. Хууль бус                           Б. Хууль ёсны
В. Хуурамч                             Г. Аль нь ч биш
68. Болд Доржын адуун сүрэгт цасан шуурганаар уруудсан зүс үл мэдэх 3 адуу нийлээд 7 хонож байгааг түүнээс мэдсэн байна. Маргааш нь Болд доржын адуунаас уг 3 адууг ялган хөөж өвөлжөөндөө авч ирэн махалж заржээ.Болдын үйлдэл нь:
А.Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Б.Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх
В.Алдуул мал гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших
Г.Бусдын эд хөрөнгийг завших
69.А Банкны теллер Ө-д өөрөө мэдэлгүйгээр авах ёстой төгрөгөөс 200.000 төгрөг илүү тоолж өгсөнийг Ө баярлан өөртөө хэрэгцээтэй зйүл авч үрэгдүүлсэн байна. Ө ямар гэмт хэрэг үйлдсэн бэ?
А.Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Б.Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах

70. Завшсан этгээдийн эзэмшилд өмчлөгч хариуцагчдын  салан задгай хэт болгоомжгүй ажиллагааны үр дүнд аяандаа олдсон,хэн нэг хүнд олдож байгаа боловч эзэн нь олдох ямарч боломжгүй, хэзээ хэн нуусан, хадгалсан алин болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйл……
А.Алдуул мал байна.                                                   Б.Гээгдэл эд хөрөнгө байна.
В.Санамсаргүй олдсон эд хөрөнгө байна.                 Г.Хадгалуулсан эд хөрөнгө байна.
71.А нутгийн танил Б-тэй уулзан хүнсэндээ хэрэглэхээр 10 үхэр авч ирсэн боловч хадгалах, хамгаалах газар байхгүй тул тэдний мал сүрэгт түр хугацаагаар хадгалуулахаар болсон бөгөөд Б 5 үхрийг нь бусдад өндөр үнээр заржээ. А 1 сарын дараа 2 үхэр авахаар очих үед Б чиний 5 үхэр сүргээс тасран чононд идүүлсэн гэжээ. Б ямар гэмт хэрэг үйлдсэн бэ ?

В. Бусдын эд хөрөнгийг хулгайлах                                  Г. Хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших
72.Хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийн үед:
А. Хохирогч өөрөө сайн дураараа гэмт этгээдийн эзэмшилд шилжүүлэн өгсөн байдаг
Б.Хохирогчоос мэхлэх аргаар өөртөө шилжүүлэн авсан байдаг
В.Хохирогчид мэдэгдэлгүй өөртөө шилжүүлэн авсан байдаг
Г.Аль нь ч биш
73.Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийн субьект нь :
А. 14 настай этгээд байна.                             Б.16 насантай этгээд байна
В.18 настай этгээд байна                               Г.20 настай этгээд байна.
74.Бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэгт хохирлын доод хэмжээ хэд байх вэ ?.
А. Бага бус                                                       Б. Үлэмж хэмжээ
В. Их хэмжээ                                                    Г. Хохирлын хэмжээ заагаагүй.
75.Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийн субьектив тал нь :
А.Болгоомжгүй хэлбэрээр илэрнэ.                          Б.Санаатай хэлбэрээр илэрнэ.
В.Санаатай, болгоомжгүй хэлбэрээр илэрнэ.        Г.Аль нь ч биш
76.Дипломат болон олон улсын байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэн бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн  бол эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект болох уу?

77.Бусдын эд хөрөнгийг санаатай устгах гэмтээх гэмт хэргийг ямар аргаар үйлдсэн бол хүндрүүлж үздэг вэ?
А.Галдан шатаах аргаар                                   Б. Нийтэд аюултай бусад аргаар
В.Дээрх 2 аргаар                                               Г.Энэ талаар эрүүгийн хуульд тодорхой заагаагүй.
78.А урдын өш хонзонтой байсан Л-ыг гэр бүлээрээ амралтанд явсан гэж мэдээд гэрийг нь галдан шатаасан байна. Гэтэл тэр шөнө Л-ын дүү Д гэгч тэднийд гэрийг манаж хонож байгаад амь нас нь хохирсон бөгөөд А энэ талаар мэдээгүй байжээ. Аын үйлдлийг зүйлчил.
А.91.2.2                  Б.94.1                         В.153.2                              Г.181.2
79.Бусдын эд хөрөнгийг зарим хэсгийг галдан шатаахдаа ойр хавийн хүмүүст аюул занал учруулаагүй бол  галдан шатаах аргаар үйлдсэн гэж үзэж болох уу ?
А.Тийм                                                                           Б.Үгүй.
В.Учруулсан хохирлын хэмжээнээс хамаарна           Г.Шүүх үзэмжээрээ шийдвэрлэнэ.
80. Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцох уу?
А.Тийм                                                                                                                          Б.Үгүй
В.Зөвхөн санаатайгаар усгаж гэмтээсэн бол гэмт хэрэгт тооцохоор заасан          Г.Эрүүгийн хуульд заагааүй.
81.Бусдын эд хөрөнгөд  болгоомжгүйгээр хохирол учруулсан гэмт хэргийг эрүүгийн хуулийн ....зүйлд заасан бэ?
А.153.1                     Б. 1531                           В.153.2                         Г.154
82.Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулах гэмт хэргийн үед учрах  хохиролын хэмжээ хэд байх вэ?
А.Бага бус                    Б.Үлэмж
В.Их хэмжээ                 Г.Онц их хэмжээ
83.Бусдын эд хөрөнгө хамгаалахад хайнга хандах гэмт хэргийн объектив тал нь:
А.Хууль болон гэрээгээр бусдын эд хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээсэн этгээд уг үүрэгтээ хайнга хандсан эс үйлдэхүй байна.
Б.Хуулиар бусдын эд хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээсэн этгээд уг үүрэгтээ хайнга хандсан  үйлдэл байна.
В.Гэрээгээр бусдын эд хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээсэн этгээд уг үүрэгтээ хайнга хандсан  үйлдэл байна.
Г.Хууль болон гэрээгээр бусдын эд хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээсэн этгээд уг үүрэгээ санаатай биелүүлээгүй үйлдэл байна.
84.Бусдын эд хөрөнгө хамгаалахад хайнга хандах гэмт хэргийн субьектив тал нь:
А.Санаатай                                                                 Б.Болгоомжгүй
В.Санаатай ба болгоомжгүй                                      Г.Аль нь ч биш
85.Бусдын эд хөрөнгө хамгаалахад хайнга хандах гэмт хэргийн субъектыг ол.
А. 16 насанд хүрсэн нийтлэг субъект                       Б.Албан тушаалтан
В.14 насанд хүрсэн нийтлэг сбуьект                        Г. Эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй  этгээд  байна.
86.Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах гэмт хэргийн нэмэгдэл обьект нь..........................байна.
А. Гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг шуурхай илрүүлэх байгууллагын хэвийн үйл ажиллагаа
Б.Шүүн таслах ажиллагааны журам
В.Захиргааны журам
Г.Нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд
87.Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах гэмт хэргийн объектив талд хамаарахыг ол.
А.Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдээгүй байж урьдчилан амлалгүйгээр авсан идэвхтэй үйлдэл байна
Б.Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан эс үйлдэхүй байна
В.Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлаж авсан идэвхтэй үйлдэл байна
Г.Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан идэвхтэй үйлдэл байна
88.Өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсан, эрхийн улсын бүртгэгч бүртгэж  бусдад их хэмжээний хохирол учруулсан нь ямар гэмт хэргийн ишнжтэй үйлдэл вэ ?
А.Залилан мэхлэх
Б.Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах
В.Нотариатч, эрхийн улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих
Г.Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
89.Нотариатч, эрхийн улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих гэмт хэргийн субьект нь хэн байх вэ?
А. 16 насанд хүрсэн нийтлэг субъект                         Б.Хэрэг хариуцах чадвартай хэн чбайж болно.
В.14 насанд хүрсэн нийтлэг сбуьект                           Г.   Нотариатч, эрхийн улсын бүртгэгч байна.
90.Нотариатч, эрхийн улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих гэмт хэрэг нь :

91.Нотариатч, эрхийн улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих гэмт хэргийн объектив тал нь:
А.Өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсан идэвхтэй үйлдэл байна
Б.Өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг эрхийн улсын бүртгэгч бүртгэсэн идэвхтэй үйлдэл байна.
В.Дээрх 2 аль алинаар нь
Г.Аль нь ч биш
92.Эрүүгийн хуулийн 1551.1-д заасан “Илт хууль бус хэлцэл гэдэгт ......хамаарна.
А.Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих  этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл
Б.Сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл
В. Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл
Г.Дээрх бүгд хамаарна.
93.Нотариатч гэдэгт хэнийг ойлгох вэ ?
А.Нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ.
Б.Нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа этгээд болон туслах ажилтныг нотариатч гэнэ.
В.Нотариатын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ.
Г.аль нь ч биш
Даалгавар 4 . Тохиолдол шинжлэх
Бодлого №1
Дорж архи ууж согтууран 5 давхар барилгын дээвэр дээр гарч элдэв цээртэй үгээр хараан доогуур явсан хүмүүс рүү чулуу шидэж танхайрчээ. Чулуу шидсэний улмаас “Ауди-100” маркын машины цонхны шил хагарч, өөр нэгэн хүний тархинд хүндэвтэр гэмтэл учирсан байна. Түүний үйлдлийг таслан зогсоохоор ирсэн цагдаагийн ажилтныг эсэргүүцэн малгайг нь авч шидээд 5 давхараас үсэрч амиа хорлоно гэж дүвчигнэж байхад нь цагдаагийн “тусгай тасгийн ажилтнууд” баривчилсан байна.
Доржийн үйлдэлд эрүүгийн эрх зүйн үнэлэлт дүгнэлт өг.
Бодлого № 2
А , Б, Д, Ш, Х  нар  гудамжинд сэлгүүцэж  явтал тэдний урд үл таних хүн боодолтой мөнгө тоолон алхаж явав. А Б рүү нүдээрээ ирмэх үед Б үл хүнийг гүйцэн боодолтой шүүрч аван хашааны булан тойрон зугатаав. Хохирогч араас нь гүйх үед А, Ш, Д нар араас нь хөөж гүйцэн  өшиглөж унагаан дэвсэлж зодон айлган сүрдүүлж Ш, Д нар халаасыг нь нэгжиж 200.000 төгрөгтэй түрийвчийг нь авч байх үед Х араас нь гүйцэж ирсэн байна. А одоо бүгдээрээ зугатаан шүү гээд Б рүү утасаар ярьж уулзах газраа тохиролцон нэгэн бааранд цуглаж  архи ууж эхэлсэн байна. Энэ үед архи хэтрүүлэн уусан А баарны хамгаалагчтай маргалдан зодолдож хөнгөн гэмтэл учруулжээ.
Асуулт:
Дээрх этгээдүүд ямар гэмт хэрэг үйлдсэн бэ?
Дээрх этгээдүүдийн  үйлдлийг зүйлчилж дэлгэрэнгүй тайлбарла.
Хохирлын хэмжээ, гэмтлийн зэрэг хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үү?Нэмэлт нөхцөл:
Хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол хэрхэнмзүйлчлэх вэ?
Баарны хамгаалагчид хүнд гэмтэл учруулсан бол хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үү.
А нь урд нь гэмт хэрэг үйлдэж 10 жилийн ял эдэлж байсан.
Б нь  хулгайн гэмт хэрэгт холбогдож шүүхээс 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоожээ.        Даалгавар 5.Тодорхой гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолд дүн шинжилгээ хийх
Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийн эмхэтгэлээс тодорхой гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолоос үйлдэгдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг задлан шинжилж бусад төсөөтэй хэргээс ялган тайлбарласан байх     Боловсруулсан: ЭЭЗК-ийн тэнхимийн багш цагдаагийн д/ч ..............................Л. Бат-Очир

Eruu 2  bie daalt
Eruu 2  bie daalt
Eruu 2  bie daalt

Eruu 2 bie daalt

• 1.
БАТЛАВ: ЭРҮҮГИЙН ЭРХЗҮЙ, КРИМИНОЛОГИЙН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР, ЦАГДААГИЙН ХУРАНДАА................................................................Г. ГАНТӨМӨР

• 2.
Дээрх этгээдүүдийн үйлдлийг зүйлчилж дэлгэрэнгүй тайлбарла.
• 3.
Хохирлын хэмжээ, гэмтлийнзэрэг хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үү?Нэмэлт нөхцөл:
Хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол хэрхэнмзүйлчлэх вэ?
• 4.
Баарны хамгаалагчид хүндгэмтэл учруулсан бол хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үү.
• 5.
А нь урднь гэмт хэрэг үйлдэж 10 жилийн ял эдэлж байсан.
• 6.