Бэлтгэсэн: Э.Шүрэнцэцэг
Т.Түвшинтөгс
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ
ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН
АВАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ
ХУУЛИЙН ТӨСЛИЙН
ТАНИЛЦУУЛГА
2025-01-03
1. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага;
2. Хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах
харилцаа;
3. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох эдийн засаг,
нийгэм, хууль зүйн үр дагавар;
4. Дагалдах хуулийн төсөл.
АГУУЛГА
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогын эх үүсвэрээс давсан, түүний шууд
болон шууд бус өмчлөл, эзэмшилд байгаа, эрхэлж байсан болон эрхэлж байгаа
албан тушаалын эрх нөлөөгөөр бий болсон, хууль ёсны эх үүсвэр тодорхойгүй,
эсхүл хууль бус аргаар олж авсан эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс
олсон ашиг, орлогыг хурааж авах, нөхөн төлүүлэх эрх зүйн үндэслэлийг тогтоох
замаар нийтийн алба дахь авлигыг таслан зогсоох, дахин үйлдэгдэхээс урьдчилан
сэргийлэх, авлигагүй нийтийн албыг бий болгоход хуулийн зорилго оршино.
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн
төлүүлэх тухай хуулийн төсөл /анхдагч хууль/
Хууль зүй, дотоод хэргийн яам
Монгол Улсын Үндсэн
хуулийн Нэгдүгээр зүйл
ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА
Арван зургадугаар зүйлийн 3
дахь хэсэг
Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш
байдал, үндэсний эв нэгдлийг хангах,
хуулийг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны
үндсэн зарчим мөн
иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө
шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв
залгамжлуулах эрхтэй
Төрийн үйл ажиллагааны нийтээр
дагаж мөрдөх суурь зарчим болон
авлигаас ангид байх төрийн бодлогын
эрх зүйн үндсийг тодорхойлж
иргэн өмчийн эрхээ шударгаар
хэрэгжүүлэх суурь зарчмыг тунхаглан
баталгаажуулсан
Авлигалын эсрэг НҮБ-ын
конвенц
Монгол Улс а) авлигын улмаас нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсэж буй
бэрхшээл, аюулгүй байдалд үүсэж буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо,
үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил,
хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байгаад сэтгэл зовниж;
б) эд баялгийг хувьдаа хууль бусаар олж авах нь ардчилсан тогтолцоо, үндэсний эдийн
засаг, хууль дээдлэх ёсонд нэн хохиролтой гэдэгт итгэж;
с) эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний буюу
захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг шийдвэрлэх ажиллагааны
үндсэн зарчмуудыг баримтлах.
Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52
дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын
урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын
хараа 2050”, Монгол Улсын Их Хурлын
2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан
“Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын
Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор
баталсан “Монгол Улсын Засгийн газрын
2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”,
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59
дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай
тэмцэх үндэсний хөтөлбөр (2023-2030)”
Монгол Улсад авлигагүй нийгмийг цогцлоон
бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх
эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй
болгох, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө,
орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн нас барсан,
сураггүй алга болсон, оргон зайлснаас үл
хамааран шүүхийн шийдвэрээр хурааж, улсын
орлого болгох тогтолцоог бий болгоно.
ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА
ХОЁР. ПРАКТИК ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА
Эрүүгийн хуулийн 7.2.1 “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгыг хангахад
шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл
оногдуулсан ял дээр нэмж дараах зүйлд хөрөнгө албадлагын арга хэмжээг хэрэглэж болно.
Мөн 7.5-д хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой
зохицуулалтыг тусгасан хэдий ч тус хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг
хэрэгжүүлээгүй
Хуулийн хэрэгжилт, хариуцлагын бодлого сул, тодорхой бус, авлигын эсрэг хууль тогтоомжийг
хэрэгжүүлэх байгууллагуудын хоорондын уялдаа хангалтгүй, албан тушаалтанд хариуцлага
хүлээлгэх процесс удаашралтай, үр дүнгүй, гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сул
Гэмт хэрэг үйлдэж олсон буюу шударга бус аргаар олж авсан хөрөнгийг хураан авах бодлого
өнгөрсөн жилүүдэд хэрэгжээгүй, өөрөөр хэлбэл гэмт этгээдүүдэд болон хууль бусаар
хөрөнгөжсөн этгээдүүд өдийг хүртэл хууль бусаар олсон хөрөнгөө эзэмшиж, түүнийхээ үр шим
ашгийг хүртэж байгаа
Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авах, нөхөн төлүүлэх
процесс, үүнээс гадна хураасан хөрөнгө, орлогыг хяналттайгаар, ил тод эрхлэн удирдах, эрхлэн
удирдсанаас олсон орлогыг зөв, ил тод зарцуулах, тайлагнах эрх зүйн тодорхой бус, түүнчлэн
авлигын мэдээлэгчийг хамгаалах, нууцлах, урамшуулах талаар хууль тогтоомжгүй
Практик үндэслэл, шаардлага
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг хэлбэрийн
шинжтэйгээр /хохирлын хэмжээ шаардахгүй/ хуульчилсан нь хохирол өндөр, багаас үл
хамааран адилхан ял шийтгэл хүлээхээр байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3.1-т “Эрүүгийн
хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн
аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны
зарчимтай нийцэхгүй
Нийтийн албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэрэг нь гэм буруугийн
болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг хэдий ч энэ гэмт хэргийн субьектив талын
шинжид гэм буруугийн хэлбэрийг тодорхой зааж өгөөгүйн улмаас практикт хайнга хандах гэмт
хэргийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, гэмт хэргээс ялган зүйлчлэхэд
хүндрэл учруулж байна.
АТГ улсын хэмжээнд авлигын гэмт хэргийг дангаараа мөрдөн шалгаж байгаа нь авлигатай үр
дүнтэй тэмцэхэд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа орон нутагт гарсан авлигын гэмт хэргийг
орон нутагт салбар, нэгжгүй АТГ мөрдөн шалгахад хүндрэлтэйгээс гадна орон нутагт гарсан
авлигын хэрэг хяналтаас гарах эрсдэлтэй байна.
Практик үндэслэл, шаардлага
Хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа
• Нийтлэг үндэслэл, хуулийн зорилго
• Зохицуулах харилцаа, албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан
аваах, нөхөн төлүүлэх хууль тогтоомж,
• Хуулийн үйлчлэх хүрээ
• Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
1 дүгээр бүлэг
• Албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх
зарчим
2 дугаар бүлэг
• Хууль бус хөрөнгө шалгах, хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагааны
оролцогч буюу хууль бус хөрөнгө шалгах, хураан авах, нөхөн төлүүлэх
ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагын тогтолцоо, шүүх, прокурор,
мөрдөгч, өмгөөлөгч, холбогдогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, шинжээч,
мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчийн эрх , үүрэг
3 дугаар бүлэг
• Хууль бус хөрөнгө шалгах, хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагаанд
хүсэлт, гомдол гаргах
4 дүгээр зүйл
11 бүлэг, 64 зүйл
Хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа
• Хууль бус хөрөнгө шалгах, хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагааны
нотлох баримтын тухай
5 дугаар бүлэг
• Хууль бус хөрөнгийг шалгах ажиллагаа, түүнийг явуулах үндэслэл,
шалгах ажиллагааны хамрах хугацаа, шалгах ажиллагаа явуулах журам,
шалгах ажиллагаа явуулах тодорхой төрлийн ажиллагаа, хууль бус
хөрөнгийг битүүмжлэх, түр хураан авах, шалгах ажиллагааны баримт
бичиг, прокурорын зөвшөөрөл, шалгах ажиллагаа явуулах хугацаа,
нууцлал, нийтэд мэдээлэх, хөрөнгө шалгах ажиллагааны шийдвэр
гаргах тухай
6 дугаар бүлэг
• Хөрөнгө шалгах ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай
7 дугаар бүлэг
• Хөрөнгө шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын тухай
8 дугаар зүйл
Хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа
• Хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай
нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийг шүүхэд хянан шийдвэрлэх
ажиллагааны тухай
9 дүгээр бүлэг
• Олон улсын хамтын ажиллагааны тухай
10 дугаар бүлэг
• Бусад зохицуулалт
• Мэдээллийн сан, тайлангийн тухай
11 дүгээр бүлэг
Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох эдийн засаг,
нийгэм, хууль зүйн үр дагавар
Нийтийн албан тушаалтнуудын авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх, шударга ёсыг хангах,
иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, сэргээх, хууль бус үйлдлийг үл зөвшөөрөх, үл тэвчих
ёс зүй, соёлыг нийгэмд бий болгох, төрийн байгууллагын хариуцлагатай байдал дээшлэхэд ач
холбогдолтой
Нийтийн албыг шударга, зөв, зүй зохистой, үр дүнтэй, ёс зүйтэй, хууль ёсны байлгахад үндэс
суурь болох буюу хууль бус аргаар хөрөнгөждөг, танил талдаа болон албан тушаалтнууд өөр
хоорондоо найр тавих байдлаар нэгэндээ давуу байдал олгодог, төрийн албыг хувийн ашиг
сонирхолдоо ашигладаг байдал арилахад томоохон эерэг нөлөө үзүүлнэ.
Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн зохицуулалтыг
боловсронгуй болгох ба ингэснээр битүүмжилж, хурааж болохгүй хөрөнгө, орлогын хүрээ,
хязгаар, шударга эзэмшигчийн эрхийг хөндөхгүйгээр хураах, битүүмжлэх, гэмт хэрэг шүүхээс
шийдвэрлэгдэхээс өмнөх шатанд битүүмжлэгдэж, хураагдсан хөрөнгө, орлогыг шүүхийн шийдвэр
гарах хүртэл хугацаанд хэрхэн хадгалж, хамгаалах, эрхлэн удирдах, тус хөрөнгө, орлогыг хураах
тухай шүүхийн шийдвэр гарсны дараа тус хөрөнгийг тухайн хөрөнгө, орлогын шинж чанараас
хамаараад хэрхэн удирдах, захиран зарцуулах хэлбэрүүд, дуудлага худалдаа явуулах,
түрээсэлснээс олсон орлогыг мэдээлэх, эдгээр үйл ажиллагаанд хяналт тавих, тайлагнах,
эдгээрийг хэрэгжүүлэх байгууллагын тогтолцоо зэрэг асуудал тодорхой болно.
Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох эдийн засаг,
нийгэм, хууль зүйн үр дагавар
Нийтийн албан тушаалтан хээл хахууль авах гэмт хэрэгтээ “төлөөний хүн” оролцуулсан буюу
хээл хахуулийг “төлөөний хүн”-д өгүүлсэн үйлдлийг авлигын гэмт хэрэгт тооцож, эрүүгийн
хариуцлага хүлээлгэхээр тусгаснаар одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль дахь хээл хахууль
авах гэмт хэргийн шинж хийдэлгүй, оновчтой болно
Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах харьяаллыг нэмэгдүүлж, мөрдөн шалгах байгууллагад
Цагдаагийн байгууллагыг нэмж тусгана. Ингэснээр Цагдаагийн байгууллага АТГ-ын ачааллаас
хуваалцаж, авлигын гэмт эсрэг хүч нэмэгдэнэ.
Авлигын зарим гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд оройтож илрэх, мөн үйлдэгдсэн цаг хугацааг
хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байдлаар тогтоолгох магадлал өндөртэй байдаг ба авлигын гэмт
хэргийн хөөн хэлэлцэх хугацааг онцгойлон нэмэгдүүлж тусгаснаар авлигын гэмт хэрэгт
холбогдож, буруутай этгээдүүдэд зохих ял шийтгэл оноохгүй өнгөрөөх, гэмт хэргийг нь
шийдэлгүй удаашруулах, улмаар улсад учирсан хохирлыг төлүүлэхгүй байх, авлигаар үүсгэсэн,
олсон хөрөнгө, орлогыг хураахгүй байх явдлыг арилгахад гол нөлөөлөл үзүүлнэ.
Дагалдах хуулийн төсөл
• Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
• Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хууль
• Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хууль
• Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хууль
• Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль
• Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
• Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хууль
• Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА .pptx
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА .pptx

НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА .pptx

  • 1.
    Бэлтгэсэн: Э.Шүрэнцэцэг Т.Түвшинтөгс НИЙТИЙН АЛБАНТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА 2025-01-03
  • 2.
    1. Хуулийн төсөлболовсруулах үндэслэл, шаардлага; 2. Хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа; 3. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар; 4. Дагалдах хуулийн төсөл. АГУУЛГА
  • 3.
    Нийтийн албан тушаалтныхууль ёсны орлогын эх үүсвэрээс давсан, түүний шууд болон шууд бус өмчлөл, эзэмшилд байгаа, эрхэлж байсан болон эрхэлж байгаа албан тушаалын эрх нөлөөгөөр бий болсон, хууль ёсны эх үүсвэр тодорхойгүй, эсхүл хууль бус аргаар олж авсан эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг хурааж авах, нөхөн төлүүлэх эрх зүйн үндэслэлийг тогтоох замаар нийтийн алба дахь авлигыг таслан зогсоох, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, авлигагүй нийтийн албыг бий болгоход хуулийн зорилго оршино. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /анхдагч хууль/ Хууль зүй, дотоод хэргийн яам
  • 4.
    Монгол Улсын Үндсэн хуулийнНэгдүгээр зүйл ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хуулийг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй Төрийн үйл ажиллагааны нийтээр дагаж мөрдөх суурь зарчим болон авлигаас ангид байх төрийн бодлогын эрх зүйн үндсийг тодорхойлж иргэн өмчийн эрхээ шударгаар хэрэгжүүлэх суурь зарчмыг тунхаглан баталгаажуулсан Авлигалын эсрэг НҮБ-ын конвенц Монгол Улс а) авлигын улмаас нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсэж буй бэрхшээл, аюулгүй байдалд үүсэж буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байгаад сэтгэл зовниж; б) эд баялгийг хувьдаа хууль бусаар олж авах нь ардчилсан тогтолцоо, үндэсний эдийн засаг, хууль дээдлэх ёсонд нэн хохиролтой гэдэгт итгэж; с) эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний буюу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмуудыг баримтлах. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
  • 5.
    Монгол Улсын ИхХурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр (2023-2030)” Монгол Улсад авлигагүй нийгмийг цогцлоон бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн нас барсан, сураггүй алга болсон, оргон зайлснаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж, улсын орлого болгох тогтолцоог бий болгоно. ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА
  • 6.
  • 7.
    Эрүүгийн хуулийн 7.2.1“Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах зүйлд хөрөнгө албадлагын арга хэмжээг хэрэглэж болно. Мөн 7.5-д хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан хэдий ч тус хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлээгүй Хуулийн хэрэгжилт, хариуцлагын бодлого сул, тодорхой бус, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх байгууллагуудын хоорондын уялдаа хангалтгүй, албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх процесс удаашралтай, үр дүнгүй, гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сул Гэмт хэрэг үйлдэж олсон буюу шударга бус аргаар олж авсан хөрөнгийг хураан авах бодлого өнгөрсөн жилүүдэд хэрэгжээгүй, өөрөөр хэлбэл гэмт этгээдүүдэд болон хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүд өдийг хүртэл хууль бусаар олсон хөрөнгөө эзэмшиж, түүнийхээ үр шим ашгийг хүртэж байгаа Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авах, нөхөн төлүүлэх процесс, үүнээс гадна хураасан хөрөнгө, орлогыг хяналттайгаар, ил тод эрхлэн удирдах, эрхлэн удирдсанаас олсон орлогыг зөв, ил тод зарцуулах, тайлагнах эрх зүйн тодорхой бус, түүнчлэн авлигын мэдээлэгчийг хамгаалах, нууцлах, урамшуулах талаар хууль тогтоомжгүй Практик үндэслэл, шаардлага
  • 8.
    Эрх мэдэл, албантушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг хэлбэрийн шинжтэйгээр /хохирлын хэмжээ шаардахгүй/ хуульчилсан нь хохирол өндөр, багаас үл хамааран адилхан ял шийтгэл хүлээхээр байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3.1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй Нийтийн албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг хэдий ч энэ гэмт хэргийн субьектив талын шинжид гэм буруугийн хэлбэрийг тодорхой зааж өгөөгүйн улмаас практикт хайнга хандах гэмт хэргийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, гэмт хэргээс ялган зүйлчлэхэд хүндрэл учруулж байна. АТГ улсын хэмжээнд авлигын гэмт хэргийг дангаараа мөрдөн шалгаж байгаа нь авлигатай үр дүнтэй тэмцэхэд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа орон нутагт гарсан авлигын гэмт хэргийг орон нутагт салбар, нэгжгүй АТГ мөрдөн шалгахад хүндрэлтэйгээс гадна орон нутагт гарсан авлигын хэрэг хяналтаас гарах эрсдэлтэй байна. Практик үндэслэл, шаардлага
  • 9.
    Хуулийн төслийн зорилго,ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа • Нийтлэг үндэслэл, хуулийн зорилго • Зохицуулах харилцаа, албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан аваах, нөхөн төлүүлэх хууль тогтоомж, • Хуулийн үйлчлэх хүрээ • Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 1 дүгээр бүлэг • Албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх зарчим 2 дугаар бүлэг • Хууль бус хөрөнгө шалгах, хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагааны оролцогч буюу хууль бус хөрөнгө шалгах, хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагын тогтолцоо, шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, холбогдогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчийн эрх , үүрэг 3 дугаар бүлэг • Хууль бус хөрөнгө шалгах, хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагаанд хүсэлт, гомдол гаргах 4 дүгээр зүйл 11 бүлэг, 64 зүйл
  • 10.
    Хуулийн төслийн зорилго,ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа • Хууль бус хөрөнгө шалгах, хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагааны нотлох баримтын тухай 5 дугаар бүлэг • Хууль бус хөрөнгийг шалгах ажиллагаа, түүнийг явуулах үндэслэл, шалгах ажиллагааны хамрах хугацаа, шалгах ажиллагаа явуулах журам, шалгах ажиллагаа явуулах тодорхой төрлийн ажиллагаа, хууль бус хөрөнгийг битүүмжлэх, түр хураан авах, шалгах ажиллагааны баримт бичиг, прокурорын зөвшөөрөл, шалгах ажиллагаа явуулах хугацаа, нууцлал, нийтэд мэдээлэх, хөрөнгө шалгах ажиллагааны шийдвэр гаргах тухай 6 дугаар бүлэг • Хөрөнгө шалгах ажиллагааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 7 дугаар бүлэг • Хөрөнгө шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын тухай 8 дугаар зүйл
  • 11.
    Хуулийн төслийн зорилго,ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа • Хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай 9 дүгээр бүлэг • Олон улсын хамтын ажиллагааны тухай 10 дугаар бүлэг • Бусад зохицуулалт • Мэдээллийн сан, тайлангийн тухай 11 дүгээр бүлэг
  • 12.
    Хуулийн төсөл батлагдсаныдараа үүсч болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар Нийтийн албан тушаалтнуудын авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх, шударга ёсыг хангах, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, сэргээх, хууль бус үйлдлийг үл зөвшөөрөх, үл тэвчих ёс зүй, соёлыг нийгэмд бий болгох, төрийн байгууллагын хариуцлагатай байдал дээшлэхэд ач холбогдолтой Нийтийн албыг шударга, зөв, зүй зохистой, үр дүнтэй, ёс зүйтэй, хууль ёсны байлгахад үндэс суурь болох буюу хууль бус аргаар хөрөнгөждөг, танил талдаа болон албан тушаалтнууд өөр хоорондоо найр тавих байдлаар нэгэндээ давуу байдал олгодог, төрийн албыг хувийн ашиг сонирхолдоо ашигладаг байдал арилахад томоохон эерэг нөлөө үзүүлнэ. Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ба ингэснээр битүүмжилж, хурааж болохгүй хөрөнгө, орлогын хүрээ, хязгаар, шударга эзэмшигчийн эрхийг хөндөхгүйгээр хураах, битүүмжлэх, гэмт хэрэг шүүхээс шийдвэрлэгдэхээс өмнөх шатанд битүүмжлэгдэж, хураагдсан хөрөнгө, орлогыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хэрхэн хадгалж, хамгаалах, эрхлэн удирдах, тус хөрөнгө, орлогыг хураах тухай шүүхийн шийдвэр гарсны дараа тус хөрөнгийг тухайн хөрөнгө, орлогын шинж чанараас хамаараад хэрхэн удирдах, захиран зарцуулах хэлбэрүүд, дуудлага худалдаа явуулах, түрээсэлснээс олсон орлогыг мэдээлэх, эдгээр үйл ажиллагаанд хяналт тавих, тайлагнах, эдгээрийг хэрэгжүүлэх байгууллагын тогтолцоо зэрэг асуудал тодорхой болно.
  • 13.
    Хуулийн төсөл батлагдсаныдараа үүсч болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар Нийтийн албан тушаалтан хээл хахууль авах гэмт хэрэгтээ “төлөөний хүн” оролцуулсан буюу хээл хахуулийг “төлөөний хүн”-д өгүүлсэн үйлдлийг авлигын гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгаснаар одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль дахь хээл хахууль авах гэмт хэргийн шинж хийдэлгүй, оновчтой болно Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах харьяаллыг нэмэгдүүлж, мөрдөн шалгах байгууллагад Цагдаагийн байгууллагыг нэмж тусгана. Ингэснээр Цагдаагийн байгууллага АТГ-ын ачааллаас хуваалцаж, авлигын гэмт эсрэг хүч нэмэгдэнэ. Авлигын зарим гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд оройтож илрэх, мөн үйлдэгдсэн цаг хугацааг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байдлаар тогтоолгох магадлал өндөртэй байдаг ба авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг онцгойлон нэмэгдүүлж тусгаснаар авлигын гэмт хэрэгт холбогдож, буруутай этгээдүүдэд зохих ял шийтгэл оноохгүй өнгөрөөх, гэмт хэргийг нь шийдэлгүй удаашруулах, улмаар улсад учирсан хохирлыг төлүүлэхгүй байх, авлигаар үүсгэсэн, олсон хөрөнгө, орлогыг хураахгүй байх явдлыг арилгахад гол нөлөөлөл үзүүлнэ.
  • 14.
    Дагалдах хуулийн төсөл •Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль • Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хууль • Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль • Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль • Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль • Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль