More Related Content
PPTX
Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн шалтгаан, PPTX
PPTX
хүүхдийн сүүн шүдний зөөлцийн үрэвслийн эмчилгээ PPTX
сувгийн ломбоны материал PPTX
PPTX
PPTX
эрүү нүүрний физиологи 201 PPTX
What's hot
PPTX
PPTX
бие даалтаар унших материал PPTX
PDF
PPTX
Их хэмжээний согогийн үед шүдэлбэр хийх PPTX
шүдний гаралтай хавдар ба хавдар төст эмгэгүүд бие даалт DOCX
PPT
PPTX
сүүн шүд болон байнгын шүдний онцлог PPTX
PPTX
PPT
DOCX
Нүүр ам судалын эмч - 377 PPTX
Шүдний тулгуур эдийн оношлогоо ба аргууд PDF
PPTX
PPTX
PPTX
угжны цоорол, өнгөц, дунд, гүн PPT
PDF
Similar to эрүү нүүр орчмын нэвчээс
PPTX
PPTX
гэнэт тохиолддог яаралтай PPTX
гэнэт тохиолддог яаралтай DOCX
Уушгины нэвчдэст үрэвслүүдийн ялган оношилгоо PPTX
485584444-Уушигны-сүрьеэ11111111111111111 PPT
Нойр булчирхайн архаг үрэвсэл PPTX
тагнайн гүйлсний орчмын буглаа PPTX
чихний гаралтай гавал тархины эмгэг PPTX
PPTX
PPTX
PPTX
Өндгөвчний хавдар (Undguvch hawdar) PPTX
Шалтгаан тодорхойгүй уушгины фиброз өвчин PPTX
PPTX
PPTX
PPTX
Эмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдар PPTX
Эмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдар PPTX
бөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосоо PPTX
бөөр шээс бэлгийн замын тогтолцооны гаж хөгжил.Pptx сосоо More from ssuserb994bc
PPTX
Лекц №3 Ургамлын газрын дээрх эрхтний бүтэц түүний онцлог.pptx PPTX
Ургамлын газрын доорх хэсгүүдийн бүтэц түүний ялгаа Лекц №2.pptx PPTX
Ургамлын эдүүд.pptx..................... PPTX
ургамал судлал лекц №1.pptx............. PPTX
Хор судлалын хими №8.pptx............... PPTX
Хор судлалын хими №7.pptx............... PPTX
Хор судлалын хими №6.pptx............... PPTX
Хор судлалын хими №5.pptx............... PPTX
Хор судлалын хими №4.pptx............... PPTX
Хор судлалын хими №3.pptx............... PPTX
Хор судлалын хими №2.pptx............... PPTX
Хор судлалын хими №1.pptx............... PDF
Лекц №7-2 АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НИЙТЛЭГ ЖУРАМ.pdf PDF
Лекц-6 Эм, эмнэлэгийн хэрэгслэлийн тухай хууль.pdf PDF
лекц 5-2 ТББ.pdf........................ PDF
Лекц-5 Эмийн-үндэсний-бодлого.pdf..... PDF
лекц №4 .pdf............................ PDF
лекц №3.pdf............................. PDF
Лекц №2.pdf............................. PDF
лкц №1 Менежментийн үүсэл хөгжил онол .pdf эрүү нүүр орчмын нэвчээс
- 1.
- 3.
- 4.
Шалтгаан
Шүдний гаралтай нэвчээсийнүүсгэгчид (ихэвчлэн аманд байнга байрладаг нянгууд)
✓ Стафилококк
✓ Стрептококк
✓ Энтерококк
✓ Грам(-), грам(+) савханцарууд
Ихэнх судлаачдын материалд шүдний гаралтай халдварыг
стафилококк ба стрептококкийн бүлгийн нянгууд үүсгэж байгаа нь
харагдана.
- 5.
Эмгэг жам
Эрүү нүүрорчмын нэвчээс нь
✓ Биеийн эрхтэн тогтолцооны байдал
✓ Ерөнхий ба хэсэг газрын өвөрмөц болон өвөрмөц бус хамгаалах хүч
✓ Өвчин үүсгэгч нянгийн шинж чанар
✓ Өвчин үүсгэгч нянгийн төрөл
✓ Эдийн байрлал зүйн онцлог
- 6.
Ангилал
✓ Эрүү нүүрорчмын буглаа нэвчээс
- Хоншоор орчмын эслэгт зайн (Maxillary Spaces)
- Эрүү орчмын эслэгт зайн (Mandibular Spaces)
✓ Эрүү хоншоорын зэргэлдээх эдийн буглаа, нэвчээс
✓ Хавсарсан буглаа, нэвчээс
Эслэгт зайн байрлал зүй, үрэвслийн тархалтаас хамаарч
- 7.
Хоншоор орчмын буглаа,нэвчээс
Өнгөц байрлал
✓ Ухархайн доорх (Canine fossa space)
✓ Хацрын (space space)
Гүн байрлал
✓ Далавч тагнай- чамархайн доод хонхрын (Infratemporal space)
- 8.
Эрүү орчмын нэвчээсийн
Өнгөцбайрлал
✓ Эрүүн доорх (Submandibular space)
✓ Оочин доорх (Submentalspace)
✓ Хэлэн доорх (Sublingual space)
✓ Хацрын (Buccal space)
✓ Зажлуур булчин доорх (Submassetric space)
✓ Чихний ойролцоох шүлсний булчирхайн (Parotid space)
- 9.
Гүн байрлал
✓ Эрүүдалавчны (Pterygomandibular space)
✓ Залгиур орчмын (Pharyngeal space)
✓ Амны ёроолын болон Людвигын бахлуур (Ludwig's angina)
- 10.
- 11.
- 12.
Байршилт бүтэц зүй
Гаднахана
✓ Эрүүний эх биений дотор гадаргуу
Дотор хана
✓ Хоёр гэдэст булчингийн урд хойд гэдэс
Дээд хана
✓ Эрүү-шивнүүрийн булчинг доороос нь хучсан хүзүүний жинхэнэ хальсны
гүний ялтас
Доод хана
✓ Эрүүний эх биений ирмэгт бэхлэгдсэн хүзүүний жинхэнэ хальсны өнгөц
ялтас
- 13.
- 14.
Эслэгт зайн агууламж
✓Эрүүн доорх шүлсний булчирхай
✓ Эрүүн доорх шүлсний булчирхайн цорго
✓ Тунгалгийн булчирхай
✓ Нүүрний тараагуур болон хураагуур судас
- 15.
Шалтгаан
✓ Бага, ихараануудын холбоос эдийн архаг үрэвслийн сэдрэлт
✓ Зэргэлдээх зайн нэвчээсийн халдвар
✓ Тойрон эдийн идээт үрэвсэл болон идээлсэн уйланхай
- 16.
Эмнэл зүй
✓ Эрүүндоогуур өвдөнө. Өвдөлт нь ярих, залгих, ам ангайхад ихсэж
зовиурлана.
✓ Нүүрний тэгш хэм эрс алдагдана.
✓ Хавдар дээрх арьс чинэрч улайсан, чимхэгдэхгүй болсон байна.
✓ Хацар, чихалзуур орчмын хэсэгт орчны хаван үүснэ.
✓ Далавч төст дотор булчин руу үрэвсэл тархсанаас болон өвдөлтийн улмаас
ам ангайлт хязгаарлагдана.
- 17.
Эмчилгээ
Мэс ажилбарыг эрүүнийих биений ирмэгээс 2 см доогуур 5-7 см урт
зүслэг арьсанд хийгээд арьсан доорх эслэг хүзүүний арьсан доорхи булчин,
өнгөц ба жинхэнэ хальсыг хурц мохоо замаар үечлэн зүсч эрүүн доорх зайд
хүрч идээг гадагшлуулна.
- 22.
- 23.
Байршилт бүтэц зүй
Хоёрхажуу хана
✓ Хоёр гэдэст булчингуудын урд хоёр гэдэс
Дээд хана
✓ Эрүү шивнүүрийн булчинг доороос нь хучсан хүзүүний жинхэнэ хальсны
гүний ялтас
Доод хана
✓ Хүзүүний жинхэнэ хальсны өнгөц ялтас
- 24.
- 25.
- 26.
- 27.
Эмнэл зүй
Оочин доогуурголын шугамаар хавдартай түүн дээрх арьс улайж чинэрсэн,
чимхэгдэхгүй, тэмтрэхэд эмзэглэлтэй болсон байна.
Ам ангайлт хэвийн байх ба идээ орчны эд рүү тархсан үед бага зэрэг
хязгаарлагдана.
Хэлэн доорх салст өөрчлөлтгүй хааяа улайж хавдан дээш бага зэрэг өргөгдсөн
байна.
- 28.
Эмчилгээ
Мэс ажилбарыг гадуурголын шугамаар ба эрүүний оочны ирмэгтэй
зэрэгцээ нум хэлбэрийн зүслэг хийж хурц мохоо замаар идээлсэн хэсэгт хүрч
идээг гадагшлуулна.
Нум хэлбэрийн зүслэг нь гоо сайхны хувьд тохиромжтой байдаг.
- 33.
- 34.
Байршилт бүтэц зүйс
Урдхажуу хана
✓ Эрүүний эх биений дотор гадаргуу
Доод хана
✓ Эрүү шивнүүрийн булчин
Дотор хана
✓ Хэл -шивнүүрийн, ооч - хэлний булчин
Дээд хана
✓ Амны ёроолын салст
- 35.
- 36.
Эслэгт зайн агууламж
Энэбайрлалд хэлэн доорх булчирхай, эрүүн доорх булчирхайн цорго,
хэл, хэлэн доорх мэдрэл, хэлний хураагуур судас байрлана
- 37.
Шалтгаан
✓ Доод бүхшүдний холбоос эдийн архаг үрэвслийн сэдрэлт
✓ Зэргэлдээх зайн нэвчээсийн халдвар
- 38.
Эмнэл зүй
✓ Юмзалгих, хэл хөдлөх үед хүчтэй өвдөнө.
✓ Хэлэн доорх салст улайж хавагнах, эрүү хэлний ховил тэгшрэн тэмтрэхэд
эмзэглэлтэй
✓ Хэл эрүүл тал руугаа түлхэгдэнэ
- 39.
Эмчилгээ
Энэ үед хамгийних төвийсөн хэсэгт салстыг 1,5-2 см урттай зүсч мохоо
багажаар тэлж идээг гадагшлуулна. Зүслэг хийхдээ шүлсний булчирхайн
цорго, хэлний мэдрэл судсыг гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй.
- 40.
- 41.
Байршилт бүтэц зүй
Дээдхана
✓ Шанааны нум, шанаа яс,
Доод хана
✓ Эрүүний салааны доод ирмэг,
Урд хана
✓ Зажлуурын булчингийн урд ирмэг
Ар хана
✓ Эрүүний салааны арын ирмэг
Гадна хана
✓ Зажлуурын булчингийн дотор гадаргуу
Дотор хана
✓ Эрүүний салааны гадна гадаргуу
- 42.
Шалтгаан
✓ Дээд, доодагт араа болон доод 7-р шүдний холбоос эдийн архаг үрэвслийн
сэдрэлт
✓ Зэргэлдээх зайн нэвчээсийн халдвар
- 43.
Эмнэл зүй
Энэ үедмаш хүчтэй өвдөхөөс гадна булчингийн чангаралын улмаас ам
ангайлт эрс хязгаарлагдана.
Зажлуурын булчингийн байрлалтай тохирсон хавдрын улмаас нүүрний
тэгш хэм алдагдана
Аман дотуур үзлэг
✓ Завьжны арын хэсгийн салст улайж хавагнасан шүдний ором гарсан байна.
✓ Зажлуурын булчинг тэмтрэхэд агшилтын байдалтай эмзэглэлтэй байна.
- 44.
Эмчилгээ
Мэс ажилбарыг гаднааснь эрүүний булан тойрсон 5-6 см зүслэгийг
арьс, арьсан доорхи эслэг, хүзүүний өнгөц булчин, хальсанд болон эрүүний
ясны салааны ирмэгт хүрч m. masseter-ийг эрүүний яснаас багажаар салган
зажлуурын булчин доорх зайд хүрч идээг гадагшлуулна.
- 45.
- 46.
Байршилт бүтэц зүй
Дээдхана
✓ Далавч төст гадна булчин
Урд хана
✓ Хацар залгиурын заадал
Дотор хана
✓ Далавч төст дотор булчин
Гадна хана
✓ Эрүүний салааны дотор гадаргуу
Ар хана
✓ Чихний ойрлцоох шүлсний булчирхайн
залгиурын сэртэн
- 47.
- 48.
- 49.
Шалтгаан
✓ Доод 6,7, агт араа шүднүүдийн холбоос эдийн архаг үрэвслийн сэдрэлт
✓ Зэргэлдээх зайн нэвчээсийн халдвар
✓ Эрүүний болон товгорын мэдээгүйжүүлэлтийн үед үжилгүйжүүлэлтийн
дэглэм алдсанаас
- 50.
a. Dolor -pain
b. Calor - warmth
c. Rubor - erythema or redness
d. Functio laesa - loss of function
e. Tumor - swelling
Эмнэл зүй
- 51.
Эмнэл зүй
✓ Амангайлт хязгаарлагдаж, хоолой өвдөн улмаар өвдөлт чих рүү дамжих
ба залгих үед ихсэнэ гэж зовиурлана.
✓ Өвчтөний биеийн байдал дунд зэрэг.
✓ Нүүрний тэгш хэм алдагдаагүй арьсанд өөрчлөлтгүй байна.
✓ Сайтар ажиглавал эрүүний салааны арын хэсэгт үл мэдэг нэвчдэс үүссэн
байдаг.
- 52.
✓ Ам ангайлт2, 3-р зэргээр хязгаарлагдана
✓ Эрүү зуурна
✓ Далавч төст гадна булчинг үрэвсэл хамарснаас эрүүний эрүүл тал руу хийх
хажуугийн хөдөлгөөн багасна.
✓ Аман доторх үзлэгээр эрүү далавчны нугалаас орчмын салст улайж хавдан
тэмтрэхэд эмзэглэлтэй болсон байна.
- 53.
Эмчилгээ
Амны гадуурх зүслэгийгэрүүний буланг тойрсон байдалтай хагас
дугариг хэлбэрээр арьс, арьсан доорх өөхөн эслэг, хальс булчинд хийж
эрүүний салаанд хүрээд далавч төст дотор булчинг хурц аргаар салган
багажаар тэлж идээг гадагшлуулна.
- 55.
- 56.
Байршилт бүтэц зүй
Доторхана
✓ Залгиурын хана
Гадна хана
✓ Далавч төст дотор булчин, чихалзуурын шүлсний булчирхайн залгиурын
сэртэн
Урд хил
✓ Далавч хоорондын хальс
Ар хил
✓ Нугаламны урд хананаас залгиурын хана руу явсан хажуугийн хальсны
сэртэн
- 57.
- 58.
- 59.
- 60.
Эмнэл зүй
Юм залгихадхоолой хүчтэй өвддөг тул өвчтөн юм идэхээс татгалзана.
Амьсгалахад түвэгтэй болно. Энэ үед өвчтөний биеийн байдал хүнд гүнзгий
хордлоготой байна. Гаднаас харахад үрэвслийн хэсэг газрын шинж илрэхгүй
эрүүний булан доогуур гүн тэмтрэлтээр эмзэглэл бүхий нэвчдэс тэмтрэгдэнэ.
Далавч төст дотор булчинг үрэвсэл хамарснаас ам ангайлт
хязгаарлагдаж аман дотуур залгиур орчмыг үзэхэд хүндрэлтэй байдаг.
Залгиурын хана, зөөлөн тагнай хавагнаж, салст нь улайсан хүүхэн хэл эрүүл
тал руугаа шилжсэн байна. Мөн залгиурын арын хана, хэл, хэлэн доорх салст
хавагнаж болно. Багажаар тэмтрэхэд маш их эмзэглэлтэй байна.
- 61.
Эмчилгээ
Мэс ажилбарыг гаднааснь эрүүний буланг тойрсон 5-6 см зүслэг арьс,
арьсан доорх эслэг, булчин хальс эрүүний яс хүртэл хийж, эрүүний буланг
гаргаад далавч төст дотор булчингийн дотор гадаргууг дагуулан мохоо замаар
буюу хуруугаар залгиур орчмын зайд хүрч идээг гадагшлуулна.
- 67.
- 68.
Байршилт бүтэц зүй
Дээдхана
✓ Хэлэн доорх салст
Доод хана
✓ Ооч болон эрүүн доорх баруун, зүүн зайн дээр орших арьс
Ар хана
✓ Хэлний болон шөвөг сэртэнд бэхлэгдсэн булчингууд
Урд гадна хана
✓ Эрүүний эх биений дотор гадаргуу
- 69.
Эслэгт зайн харьцаа
✓Эрүүн доорх зай
✓ Оочин доорх зай
✓ Эрүү далавчны зай
✓ Залгиур орчмын зай
✓ Хэлэн доорх зай
- 70.
Эслэгт зайн агууламж
✓Эрүүн доорх болон хэлэн доорх шүлсний булчирхай, тэдгээрийн
цоргонууд
✓ Эрүүн доорх , оочин доорх тунгалгийн булчирхайнууд
✓ Хэлний судас, мэдрэлүүд
- 71.
Шалтгаан
✓ Доод бүхшүдний холбоос эдийн архаг үрэвслийн сэдрэлт
✓ Зэргэлдээх зайн нэвчээсүүдийн халдвар
- 72.
Эмнэл зүй
Өвчтний нүүрхөөнгө байдалтай Эрүүн доогуур хатуу тархмал
нэвчдэстэй, дээрх арьс нь улайж чинэрсэн, тэмтэрэхэд эмзэглэлтэй. Өвчтөн
албадмал байрлалтай, толгойгоо бөхийсөн, хоёр гараараа орны болон сандлын
ирмэгээс барьсан амаа хагас ангайсан байдалтай байна.
Өвчтөн албадмал байрлалтай, толгойгоо бөхийсөн, хоёр гараараа орны
болон сандлын ирмэгээс барьсан амаа хагас ангайсан байдалтай байна. Хэл
томорч тагнайд тулсан, хуурай бохир саарал өнгөртэй, хөдөлгөх үед хүчтэй
өвдөнө гэж зовиурлана.
- 73.
Өвдөлтийн улмаас юмзалгиж, ярьж чадахгүй амьсгалахад түвэгтэй
байна. Шүлс залгиж болохгүй болсноос гадагш гоожсон байдалтай байна.
Хэлэн доорх нугалаас хавагнаж заримдаа шүдний таслах ирмэгээс дээш
өргөгдөж, салстад шүдний цөгцний ором гарч идээт өнгөрөөр хучигдсан
байна. Амнаас эвгүй ялзармал үнэр гарна.
- 74.
Людвигын бахлуур (Ludwig'sangina)
Агааргүйтэн буюу холимог нянгаар үүсгэгдсэн амны ёроолын үхжилт нэвчээс
Хэлэн доорх, эрүүн доорх, оочин доорх зайнд 2 талдаа үүснэ
✓ Өвчтөн толгойгоо бөхийсөн байдалтай
✓ Албадмал байрлал
✓ Нүүр цонхигор үнсэн саарал өнгөтэй
✓ Шаравтар туяатай (заримдаа)
- 75.
✓ Эрүүн дорхгурвалжин, оочин дор тодорхой хил хязгааргүй хавантай
✓ Хаван хацар хүзүүрүү тархсан
✓ Тэмтрэхэд эмзэглэлтэй
✓ Хэл хавагнаж томорсон
✓ Хэл арагш дээш өргөгдөж хөдөлгөөн багассан
✓ Залгих үйл алдагдсан
- 76.
✓ Амьсгал давхцсан
✓Ам хагас ангайсан
✓ Шүлс гойжсон
✓ Хэлэн доорх салст өргөгдөж идээрхэг өнгөрөөр хучигдсан
✓ 3-5 хоногт арьсны өнгө өөрчлөгдөж хөхөвтөр хүрэн толбо үүснэ
✓ Тэмрэхэд хатуу нэвчдэстэй, шаржигнасан чимээтэй
- 77.
Эмчилгээ
Амны ёроолын нэгталын нэвчээсийн үед эрүү оочин доогуурх
зүслэгээр, амны ёроолыг нэлэнхүйд нь хамарсан буюу Людвигын бахлуурын
үед нум хэлбэрийн зүслэгийг эрүүний нэг булангаас нөгөө булан хүртэл хийж,
ооч, эрүүн доорх, хэлэн доорхи зайг нээж зэргэлдээх зайнуудыг шалгана.
- 78.
Хавсарсан эмчилгээ
Мэс заслын
✓Амны гадуур нум хэлбэрийн зүслэгийг эрүүний нэг булангаас нөгөө
булан хүртэл хийнэ
✓ Ооч, эрүүн доорх, хэлэн доорх зайг нээнэ
✓ Эрүү далавчн, хэлний уг, залгиурын зайг шалгана
✓ Tracheostomy шаардлагатай үед амьсгалын зам чөлөөлөх
- 79.
- 88.
- 89.
Байршилт бүтэц зүй
Дээдхана
✓ Ухархайн доод ирмэг
Доод хана
✓ Хоншоорын түүшин сэртэн
Дотор хана
✓ Хамрын хажуу
Гадна хана
✓ Шанаа хоншоорын заадал
- 90.
- 91.
- 92.
Шалтгаан
✓ Дээд үүдэнбүлэг шүднүүдийн холбоос эдийн архаг үрэвслийн сэдрэлт
✓ Зэргэлдээх зайн нэвчээсийн халдвар
✓ Ухархайн доорх мэдээгүйжүүлэлтийн үеийн үжилгүйжүүлэлтийн дэглэм
алдсанаас
- 93.
Эмнэл зүй
Нүд чамархайруу дамжин аяндаа хүчтэй өвдөнө гэж өвчтөн
зовиурлана. Үзэхэд ухархайн доод хэсэгт нэвчдэс үүссэн хацар, шанаа орчим,
дээд уруул, доод зовхи /хааяа дээд/ руу тархаж хавдсан байх ба хамар уруулын
нугалаас арилж тэгширсэн байна.
- 94.
Эмчилгээ
Аман дотуур дээдшилжих нугалаасаар хажуугийн үүдэн шүднээс
хоёрдугаар бага араа буюу нэгдүгээр их араа хүртэл ясанд тултал зүслэг хийж,
цааш мохоо багажаар ухархайн доод хонхорт хүрч идээг гадагшлуулна
- 102.
- 103.
Байршилт бүтэц зүй
Гаднахана
✓ Инээмсэглэлийн булчингууд ба арьсан доорх булчин
Дотор хана
✓ Хацрын булчинг хучиж буй хальс
Дээд хил
✓ Шанаа ясны доод ирмэг
Доод хил
✓ Эрүүний эх биений доод ирмэг
Урд хил
✓ Амны булан, хойд - зажлуурын булчингийн урд ирмэг ирмэг
- 104.
- 105.
Шалтгаан
✓ Дээд, доодбага болон их араа
✓ Шүднүүдийн холбоос эдийн архаг үрэвслийн сэдрэлт
✓ Зэргэлдээх зайн нэвчээсийн халдвар
- 106.
Эмнэл зүй
Өвчтөн хавдсанхэсэгт аяндаа хүчтэй өвдөнө, энэ нь юм зажлих, ам
ангайх үед ихэснэ гэж зовиурлана. Хацар орчмыг нэлэнхүйд нь хамарсан
нэвчдэс үүсч зэргэлдээх эд нь хавагнан нүдний дээд, доод зовхийг хамарснаас
нүдний завсар нарийсна.
- 107.
Мөн орчны хавандээд уруул, эрүүн доорх гурвалжин руу тархана. Нэвчдэс
дээрх арьс улайж чинэрэн чимхэгдэхгүй болсон байна. Завьжны салст улайж
хавагнан шүдний ором гарсан байж болно
Хацрын нэвчээс нь арьсан талдаа буюу салст талдаа өнгөц байрласан
байхаас гадна хааяа эслэгийн бүх давхаргыг хамарч Бишагийн өөхлөг эд
идээлж болно. Энэ үед их хэмжээний нэвчдэс үүсч нүүрний тэгш хэм ихээхэн
алдагдана.
- 108.
Эмчилгээ
Өнгөц байрласан, гадагшзөөлөрсөн үед арьсан талаас нүүрний
мэдрэлийн салаануудын чиглэлийг харгалзан зүслэг хийнэ. Ихэнх тохиолдолд
гоо сайхны үүднээс аман дотуур шүлсний булчирхайн цоргоны дагуу зүслэг
хийн мохоо багажаар идээнд хүрч гадагшлуулна.
- 122.
- 123.
Байршилт бүтэц зүй
Далавчтагнайн хонхрын дээд хана
✓ Ухархайн доод завсар, суурь ясны эх биений доод гадаргуу
Урд хана
✓ Хоншоорын арын хана
Арын хана
✓ Суурь ясны том далавч, далавч төст сэртэнгийн урд гадаргуу
Дотор хана
✓ Тагнайн босоо ялтасны гадна гадаргуу
Доод хана
✓ Далавч тагнайн суваг
- 124.
Чамархайн доорх хонхрынурд хана
✓ Хоншоорын төвгөр ба хацрын булчингийн арын хэсэг
Дээд хана
✓ Суурь ясны том далавчны чамархайн доод гадаргуу
Ард хана
✓ Шөвөг сэртэнгийн урд гадаргуу
Дотор хана
✓ Суурь ясны далавч төст сэртэн, далавч хоорондын хальс
Гадна хана
✓ Эрүүний салааны дотор гадаргуу, чамархайн булчингийн доод хэсэг
- 125.
- 126.
- 127.
Шалтгаан
✓ Дээд 6,7, 8-р шүднүүдийн холбоос эдийн архаг үрэвслийн сэдрэлт
✓ Зэргэлдээх зайн нэвчээсийн халдвар
✓ Төвгөрийн мэдээгүйжүүлэлт
- 128.
Эмнэл зүй
✓ Хүчтэйлугших маягийн өвдөлт үүсч цааш чамархай, нүд рүү дамжих ба
юм зажлахад өвдөлт
✓ Өвчтөний биеийн байдал дунд зэрэг, хааяа хүнд
✓ Хоол, нойронд дургүй
✓ Бие сулрах
✓ Толгой хүчтэй өвдөх
✓ Хордлогын шинжүүд илрэх ба биеийн халуун 39 - 40С хүрч, чичрүүлнэ
- 129.
✓ Гүн байрлалтайнэвчээс учир ерөнхий ба хэсгийн шинж тохирдоггүй
бөгөөд хэсгийн шинж илрэх нь бага
✓ Чамархайн доод хэсэг хавдсанаас нүүрний тэгшхэм алдагдана.
✓ Хааяа доод зовхи хавагнана.
✓ Арьсны өнгө хэвийн
✓ Тэмтрэхэд эмзэглэлтэй
✓ Ам ангайлт 3-р зэрэг хүртэл хязгаарлагдана
- 130.
✓ Үрэвслийн процессдалавч төст гадна булчин руу тархсанаас эрүүний
хөдөлгөөн эрүүл тал руугаа хязгаарлагдана.
✓ Заримдаа чамархай орчим нэвчдэс үүссэн байх ба энэ нь нэвчээс хүндрэн
зэргэлдээх зай руу тархаж буйг илтгэнэ.
✓ Дээд үүдэн мухрын салст улайж хавагнасан, нэвчдэсийн улмаас нааш
цүлхийсэн байх ба тэмтрэхэд ихээхэн эмзэглэлтэй байна.
- 131.
Эмчилгээ
✓ Мэс ажилбарыгаман дотуур
✓ Шилжих нугалаасаар шанаа түүшийн төвгөрөөс 0,5 см арагш, 2-2,5 см
хүртэл зүслэг ясанд тултал
✓ Цааш мохой багжаар хоншоорын төвгөрийг дагуулан арагш дээш дотогш
чиглэлээр явж идээг гадагшлуулна
- 132.
- 133.
Байршилт бүтэц зүй
✓Ухархайн өөхөн эслэг нь ухархайн арын хананд байрлах ба урд талаараа
ухархайн таславчаар тусгаарлагдана.
- 134.
- 135.
- 136.
- 137.
Эмнэл зүй
✓ Ухархайорчим, дух, чамархай, ухархайн доорх хэсэг рүү дамжсан лугших
байдалтай өвдөлт үүснэ.
✓ Толгой хүчтэй өвдөнө.
✓ Нүдний зовхи хавагнаж, заримдаа нүдний завсар бүрэн хаагдана.
✓ Нүдний алимны хөдөлгөөн нэг талруугаа хязгаарлагдана.
✓ Нүдэнд юм хоёрлож харагдана.
- 138.
✓ Нүдний алимбүлтийнэ/экзофтальм/
✓ Нүдний салст хөөж хавагнана /хемоз/
✓ Нүдний хараа муудна
✓ Нүдний уг дурандахад судас өргөсч, цус зогсонгшлийн шинж харагдана.
✓ Нүдний мэдрэл дарагдсанаас түр сохорч болно.
✓ Идээт үрэвсэл нүдний алим руу тархсанаас алимны үрэвсэл болж хүндрэх
тохиолдол байдаг.
- 139.
Эмчилгээ
Мэс ажилбарыг ухархайнгадна доод ба дээд ирмэгээр хийнэ.
Тунгалгийн зогсонгишил үүсэхээс сэргийлж ухархайн ирмэгээс 2-3 мм гадагш
арьсны нугалаасаар 2-3 см урт зүслэгийг арьс, арьсан доорхи өөхөн эслэгт
хийнэ. Цааш мохоо багажаар ухархайн ирмэгт хүрч ясаа даган ухархайд
нэвтрэн идээг гадагшлуулна.
- 140.
- 141.
Байршилт бүтэц зүй
Гаднахана
✓ Чамархайн хальс
Дотор хана
✓ Чамархайн яс
Доод хана
✓ Суурь ясны том далавчны чамархайн доорх хянга
Ар дээд хана
✓ Чамархайн ясны хайрсm хэсгийн ирмэг
Урд хана
✓ Шанаа, духны ясны заадал
- 142.
- 143.
Эмнэл зүй
✓ Шанаанынумнаас дээш, чамархайн хонхрыг хамарсан нэвчдэс үүсч дух,
зулай руу орчны хаван тархана.
✓ Мөн шанаа, дээд зовхи, хааяа доод зовхи руу хавагнаж болно.
✓ Ам ангайлт хязгаарлагдана.
✓ Тэмтрэхэд чамархайн урд, эсвэл дээд хэсгээс дээш тархсан хатуу,
эмзэглэлтэй нэвчдэс мэдрэгдэнэ.
✓ Нэвчдэс дээрх арьс наалдсан чинэрсэн байна.
✓ Булчин завсрын нэвчээсийн үед гадагш хялбар зөөлрөх ба гүний
нэвчээсийн үед зөөлрөлт хожуу үүсдэг.
- 144.
Эмчилгээ
Арьсан талаас нүүрниймэдрэлийн ширхэгийн дагуу санчигны үсний
урд захаар босоо үл мэдэг ташуу чиглэлтэй зүслэг хйиж, мохоо багажаар
зөөлөн эдийг яран идээг гадагшлуулна.
Гүн байрласан, цааш тархах хандлага бүхий нэвчээсийн үед чамархайн
шугамын дагуу нум хэлбэрийн зүслэг хийж чамархайн булчинг яснаас салган
идээнд хүрнэ.
Хэрэв идээний гадагшлалт хангалтгүй бол шанааны нумны дээгүүр
зүслэг хийж холбон гуурс тавин тогтмол угаалт хийвэл үр дүн сайтай байдаг.
- 149.
Аденофлегмон
Энэ нэвчээс нь3-7 насны хүүхдэд элбэг тохиолдоно. Эх үүсвэр нь
үрэвссэн тунгалгийн булчирхай бөгөөд түүний гадна бүрхүүл нь идээнд
идэгдсэнээс идээт үрэвсэл цааш mархаж булчирхай орчмын эслэгийг
хамарснаас булчирхай орчмын нэвчээс болно. Энэ процесс нь тунгалгийн
булчирхайн үрэвсэл эхэлснээс 2-4 дэх хоног дээр бий болно.
- 150.
Энэ нэвчээс ньзонхилон эрүүн доорхи, оочин доорхи зай хааяа хүзүүнд
байрлана. Булчирхайн гаралтай нэвчээс нь шүдний гаралтай нэвчээсийг бодвол
ерөнхий ба хэсгийн шинж сул илэрч, өвчний явц аажим байна. Энэ нэвчээстэй
ихэнх өвчтөнүүд 38-38,5° хүрч халуурна. Хүүхдэд биеийн байдал хүндэвтэр
39-40 хүртэл халууран нойр хоолонд дургүй болно. Хордлогын шинж илэрч
болно.
- 151.
Эмийн эмчилгээ
✓ Нянгийнэсрэг
✓ Хэт мэдрэгшилтийг багасгах
✓ Гистамины эсрэг
✓ Биеийн эсэргүүцэл сайжруулах
✓ Дархлаа сайжруулах
✓ Хордлого тайлах
✓ Шинж тэмдгийн эмчилгээ
- 152.
Физик эмчилгээ
Үрэвсэлт процессыншүүдэст нэвчдэст үед УВЧ 15-20 Вт хүчдэлээр 8-
10 минут үйлчлүүлнэ. Нянгийн эсрэг үйлчлэлийг сайжруулахын тулд
антибиотик, фермент, гепаринтай электрофорез хэрэглэж болно. Хатуу
нэвчдэстэй үед дулаанаар (гүн улаан, туяа, тосон) үйлчлэхэд үр дүнтэй байдаг.