SlideShare a Scribd company logo
1 of 59
 Шүдний гаралтай хавдар ба хавдар төст эмгэгүүд
 Эрүү хоншоор ясанд байрласан шүд үүсгэдэг эдээс
гаралтай хавдрыг шүдний гаралтай хавдар гэнэ.Шүдний
гаралтай хоргүй хавдрыг шүдний аль эдээс гаралтайгаас
хамааран дотор нь;
 Амелобластома
 Амелобластический фибром
 Цементом
 Одонтом гэж нэрлэнэ.

 Амелобластома
Шүдний хучуур эдээс гаралтай нэвчиж ургадаг хавдар
ба эсийн бүтэц нь шүдний паалангийн хөгжлийг
санагдуулдаг (adamantos).Паалан,алмаз гэсэн грек
үгнээс гаралтайгаар адамантином гэж нэрлэдэг
байсан.Гол төлөв 20-40 насны хүмүүст тохиолдох ба
эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг.Зарим тохиолдолд
хүүхэд болон ахимаг насны хүмүүст
тохиолдоно.Ихэвчлэн хоншоор яснаас 6-7 дахин илүү
эрүүний ясыг гэмтээж булан,салаа орчмоор байрлана.
 Эмгэг бүтэц:
 Эсийн бүтэц нь холбогч эд ба хучуур эдээс тогтох ба
үүрүүд үүсгэсэн байдаг.Үүрийн зах бортгон хэлбэрийн
эмийн давхаргаар төв хэсэг од хэлбэрийн эсээр
хүрээлэгдсэн арал ба шүдний паалангийн бүтэцтэй адил
харагдана.
 Ангилал:
 Амелобластомыг хөгжлөөр нь;
 Литический (ameloblastoms sodium) хэлбэрийн
aмелобластом нь ховор тохиолдох ба хавдрын холбогч
эдийн задралын шинжтэй байдаг.
 Уйланхайт (ameloblastomа cysticum) хэлбэрийн
aмелобластом нь холестрин агуулсан талстгүй
шингэнтэй, хавдрын бүрхүүл цайвар өнгөтэй,
харьцангуй зузаан (3-4mm) яснаас салгахад төвөгтэй
байдаг. Амелобластомын гарал үүсэл нь тодорхой бус,
хэсэг эрдэмтэд шүдний паалангийн хөгжлийн гажгаас,
зарим нь амны салстын хучуур эдийн үлдэгдлээс
(Малласын арал) үүсдэг гэж үздэг байна.
 Эмнэл зүй:
 Хавдар удаан ургалттай, хэдэн жил эмнэл зүйн илрэлгүй явагдах ба үрэвссэн
тохиолдолд эсвэл тохиолдлын байрлалаар рентген зураг авхуулахад
илрэнэ.Эмнэлзүйн шинжгүй явагдах процесс нь хавдрын ургалт, хавдрын
байршил хүндрэлээс хамаардаг байна.Хавдар эрүүний ясыг гэмтээж түүшин
яс нимгэрч, нүүрний хэлбэр алдагдана.Эрүүний ясны нимгэрсэн хэсэг ихэнх
тохиолдолд гөлгөр боловч тэгш бус байдаг.Хавдар эрүүний булан салаа
орчмоор элбэг тохиолдоно. Эрүү аажмаар эмзэглэлгүй овойж томорно. Аман
дотор үзлэгээр эрүүний салааны урд ирмэг түүшин сэртэн хэлбэр алдагдаж
нимгэрсэх, шилжих нугалаас тэнийж хавагнасан байдаг. Салстын өнгө ойр
орчмын эдээс ялимгүй цайвар харагдана.Тэмтэрч үзэхэд эрүүний яс нимгэрч
шажигнан дуугарч ясгүй газар бамбалзана.Зарим тохиолдолд хавдар
эрүүний ясны ойролцоох зөөлөн эд рүү түрж ургах ба аман дотор идээт
шингэнтэй цорго үүсдэг. Хавдрын ойролцоох шүд муруйсан, бага зэрэг
хөдөлгөөнтэй, зуухад эмзэглэлгүй байдаг.
 Амелобластом нь ихэвчлэн хавдрын бүсэд буй шүд авсны дараа болон буйл,
тойрон эдийн хавдрын улмаас идээлж үрэвсдэг.Иймд амелобластомтой
өвчтөн ихэвчлэн идээлж үрэвссэн тохиолдхлд эмчид үзүүлж оношлогддог
байна. Хавдар том хэмжээтэй ургасан тохиолдолд эрүүний яс их
нимгэрсэнээс эрүү аяндаа хугарч болдог.
 Оношлогоо;
 Pентген зурагт литический хэлбэрийн үед нэг том хөндий,
уйланхайт хэлбэрийн үед олон тооны жижиг уйланхайт хөндийтэй
ясны өөрчлөлт харагдана.Хөндий нь янз бүрийн хэмжээтэй
хоорондоо ясан таславчтай байдаг.Холтослог давхарга их
хэмжээгээр эвдэрсэнээс зарим хэсэгт байхгүй болсон байна. Зарим
үед хөндий дотроо саатсан шүд эсвэл цөгц агуулсан байдаг.
 Ю.Д.Зорин амелобластомын үед рентген зураглалыг нэг хөндийт,
олон хөндийт, үүрлэг, шүд агуулсан гэсэн 4-н үндсэн хэлбэрт
хуваажээ.
 Эсийн шинжилгээ наалдац бэлтгэх
 Хатгалт хийх амелобластомын үед хатгалт хийхэд холестрин
агуулсан талсттай тунгалаг шаргал шингэн гардаг.
 Ялгах онош;
 Шүд агуулсан уйланхай, анхдагч уйланхай, аварга эст
хавдар, амелобластический фибром.
 Хатгалт хийхэд аварга эст хавдрын үед цусархаг зүйл
гардаг. Амелобластомыг бусад хавдар, уйланхайгаас
ялгахын тулд эдийн шинжилгээ авна. Хэсгийн мэдээ
алдуулалтан дор хавдрын хана болон ясны эдээс
шинжилгээ авч оёдол тавина. Амелобластома хоргүй
хавдар боловч ойролцоогоор 4% нь хорт хавдар луу
шилждэг гэж үздэг.
 Эмчилгээ:
 Мэс заслын. Эрүү тайрч ясны согогийг нөхөх хагалгаа
хийнэ.Хавдрыг хуссан тохиолдолд дахих нь олонтаа
ажиглагддаг.
 Шүдний гаралтай фибром
 Ховор тохиолдох ба эрүүний ясан дотор байрласан
байдаг.Шүдний үүсгэврийн хөгжил алдагдсаны улмаас
үүсдэг ба эсийн шинжилгээгээр шүд үүсгэдэг хучуур
эсээс гаралтай холбогч эд бага харагдана.Шүдний
гаралтай фибром удаан эмзэглэлгүй ургах ба эрүүний
тодорхой хэсэг зузаардаг. Хавдрын ойролцоох шүд
муруйж сурвалж нь шимэгддэг.Эрүүг тэмтэрч үзэхэд
хатуувтар байдалтай дугуй хэлбэрийн хавдар
тэмтрэгдэнэ.Хавдар хүрээлэн буй ясны эдээс хялбар
ялгагдана.Хавдрыг зүсэж үзэхэд цагаан саарал өнгөтэй
байдаг.Эмнэл зүй болон рентген шинж тэмдэг тодорхой
бус учир эсийн шинжилгээ хийж онош тодруулна.
 Эмчилгээ:
 Мэс заслын аргаар хавдрыг ууттай нь авна.
 Шүдний холбогч эдээс гаралтай ясжмаг эд агуулсан нэг
болон хэд хэдэн шүдний сурвалжтай холбоотой холбогч
эдэн хоргүй хавдар юм. Цементом нь эрүүний ясанд
залуу эмэгтэйчүүд тохиолддог хавдар бөгөөд
хязгаарлагдмал хальстай байдаг. Цементомыг
 Дотор нь ;жинхэн Цементом цеметный дисплази, аварга
эст цементом гэж хуваадаг.
Ясжмаг төст эдээс үүсэлтэй ясжилтын янз бүрийн шатанд тохиолддог хоргүй
хавдар юм. Хавдар гол төлөв эрүүний бага ба их араа, шүдний сурвалжтай
наалдсан байрлалтай байдаг. Ийм шүдийг авахад шүдний сурвалж хугардаг.
 Эмнэлзүй:
 Цементом эмнэл зүйн шинжгүй удаан хугардаг. Холтослог давхарга
шимэгдсэнээс эрүүний хэлбэр алдагдаж хоол идэх болон тэмтрэхэд
эмзэглэлтэй байдаг. Хавдрын ойролцоо үрэвслийн процесс явагдаж болдог
ба халдвар шүдний суваг болон амны салстаар дамждаг.
 Рентген зурагт дугуй болон зөв бус хэлбэрийн нэг төрлийн нягт сүүдэр
харагдах ба дотроо ясжилттай бүрхүүлтэй эрүүл яс тод харагдана. Хавдар
шүдний сурвалжаас гаралтай ба сурвалж нь гүйцэд хэлбэржээгүй эрүүл эд
сурвалжийн зай тодорхой бус байдаг. Зураг(89).
 Хавдар дээрх эдийн өнгө цагаан шар буюу ясжилтын зэргээс хамаарч
бяслагтай төстэй байдаг. Эсийн шинжилгээнд ясжмаг эд харилцан адилгүй
байдаг.
 Эмчилгээ:
 Мэс заслын аргаар хавдрыг ууттай нь авна.
 Ясжмаг эдийн алдагдлаас үүсдэг хавдар төст эмгэг. Ховор
тохиолдох ба ясны эдээс гадна бүлэг шүдний сурвалжийг
хамардаг.
 Эмнэлзүй:
 Шинж тэмдэггүй явагддаг. Шүд болон сурвалжийн хугарлын
үед рентген зураг авах тохиолдолд илэрдэг. Рентген зурагт
тархмал өөрчлөлттэй нягт сүүдэр харагдах ба шүдний
сурвалжтай шууд холбогдсон янз бүрийн хэлбэр хэмжээтэй
ясны өөрчлөлт илэрнэ. Хавдар байрласан хэсэгт шүдний
сурвалжийн зай байдаггүй. Голомтын хил хязгаар тодорхой
бус, эмгэг эд, эрүүл эд рүү шилжиж буй нь ажиглладаг.
 Эмчилгээ:
 Мэс заслын эмчилгээ хийхгүй ажиглана.
 Шүдний системийн (эдийн) гажиг хөгжлийн явцад
одонтом үүсдэг. Шүдний эд агуулсан агууламжийн
зэргээс шалтгаалж хатуу (нийлмэл) ба зөөлөн одонтом
гэж ангилдаг.
 Зөөлөн одонтом (Амелобластический)
 Шүдний хучуур эдээс (шүдний үүсгэвэр) гаралтай
шүдний үүсгэврийн хөхлөгтэй төстэй бүтэцтэй
(Амелобластомтой ижил) хоргүй хавдар. Ховор
тохиолдох ба дахих хандлагатай байдаг. Залуу хүмүүст
тохиолдох ба гол төлөв эрүүний бага араа шүд орчим
байрлана.
 Эмнэлзүй:
 Эмнэлзүй шинж тэмдэг Амелобластомаас ялгаатай нь
байнгын шүд хэлбэржих үеийн залуу хүмүүст тохиолдоно.
Рентген зурагт хэлбэржиж буй шүд болон шүд агуулсан
уйланхайг санагдуулам хязгаарлагдсан голомт харагдана.
 Ялгах онош:
 Амелобластома, аварга эст хавдартай ялган оношлоно.
 Оношлогоо:
 Эсийн болон эдийн шинжилгээгээр онош тодруулна. Эсийн
бүтэц холбогч эд нь Амелобластомаас илүү эс агуулсан,
хучуур эдийн бүтэц нь амелобластомтой төстэй, уйланхай
үүсээгүй байдаг.
 Эмчилгээ:
 Мэс заслын аргаар эрүүг тайрна.
 Шүдний эдүүд (зөөлц, сурвалж гэх мэт) эмх замбараагүй байрлаж
шохойжин нягт бөөгнөрөл үүсэхийг нийлмэл одонтом гэнэ. Шүдний эдүүд
паалан ясжмаг эд дотор, зөөлц гадна нь гэх мэт замбараагүй байрласан
байдаг. Шүдний хэвийн эдүүдээс гадна шүд төст бүтцүүдийг агуулсан
хавдрыг бүрэлдэхүүнт одонтом гэнэ. Одонтом шүд ургах үетэй давхцан
залуу хүмүүст (өсвөр үеийнхэнд) тохиолдоно. Насанд хүрсэн хүмүүст
үрэвсэлтэй хавсарсан үед тохиолдлоор илэрдэг. Одонтомын өсөлт нь
шүдний ургах ба хэлбэржиж дуусахтай холбоотой хязгаарлагдмал байдаг
 Эмнэл зүй:
 Ихэнх тохиолдолд эмнэлзүйн шинжгүй явагдах ба шүдний өвчин, шүд ургахтай
холбоотойгоор рентген зураг холбоотойгоор рентген зураг авах үед тохиолдлоор
илэрдэг.
 Одонтом нь том хэмжээгээр ургасан үед эрүүний ясны хэлбэрийг алдагдуулж
нимгэн болгодог. Хавдар цааш ясны хальс, салструу түрж ургадаг. Салст овойсон
хэсэг рүү хатгаж үзэхэд шүдтэй төстэй хатуу эд тэмтрэгдэнэ.
 Одонтом байрласан хэсэгт шүд саатах шинж илэрдэг. Халдвар орсон тохиолдолд
цорго үүсэж бага зэрэг идээ гарч ясны архаг үрэвсэлтэй андуурагддаг.
 Рентген зурагт дотроо шүдний цөгц агуулсан мэт дугуй эсвэл зөв бус хэлбэртэй,
хүрээлэн буй эд нь тод ялгарсан том хэмжээний сүүдэр харагдана. (Зураг 90)
 Оношлогоо:
 Оношлоход төвөгтэй бус.
 Эмчилгээ:
 Мэс заслын аргаар хавдрыг уутай нь (Зураг 91). Бага хэмжээний одонтомыг мэс
заслын аргаар эмчлэх шаардлагагүй.
 Боловсорсон мөгөөрснөөс гаралтай хоргүй хавдар. Хондром нь барзгар
гадаргатай, мөгөөрсөрхөг байдалтай, нимгэн холбогч эдэн бүрхүүлтэй
байдаг. Хондром нь гол төлөв хоншоорын урд хэсэгт ургадаг хавдар.
Ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолдоно. А.А.Колесовын судалгаагаар эрүү
хоншоорын хоргүй хавдар дотор хондром нь 1,26% ийг эзэлдэг гэжээ.
Хондромыг дотор нь энхохондром, энкохондром гэж ангилдаг.
Энхохондром ясны дотор буюу гүнд нь байрлана. Энкохондром эрүү
хоншоорын гадна давхарга, ясны хальсанд байрлана.
 Эмнэлзүй:
 Экхондром нь түүшин сэртэнг хамарсан эмээл хэлбэрийн өргөн суурьтай
мөгөөрслөг ургалт юм. Хавдрын дээрх салст хөхөвтөр өнгөтэй байдаг.
Тэмтрэхэд хавдар нягт, барзгар хэлбэртэй эмзэглэлгүй ястай нягт наалдсан
байдаг. Хил хязгаар нь тодорхой байнга томорч тагнай, хоншоор, эрүү,
хамар хэлбэрээ алддаг. Экхондромыг бүрэн аваагүй тохиолдолд байнга
дахих ба хорт хавдар луу шилждэг.
 Рентген зурагт экхондром нь яснаас нягт багатай яс руу тархсан ясны
өөрчлөлт харагдана.
 Энхондром нь ясны гүнд байрласан хэсгийн бүтэн шүд өвдөх хөдлөх
гурамсан мэдрэлийн өвдөлтийн шинж илрэх үед тохиолдлоор илрүүлдэг.
Хожуу шатанд нэг болон бүлэг шүднүүд хөдлөж өвдөх ба яс овойж томорно.
Рентген зурагт тодорхой хил хязгаартай уйланхай төст дугуй бөөрөнхий
хэлбэрийн тод сүүдрүүд харагдана.

 Оношлогоо:
 Хоншоор ясны урд хэсэгт байрласан тохиолдолд оношлоход түвэгтэй.
 Ялгах онош:
 Остеофибром, амелобластический фибромтой ялган оношлоно. Хиндром нь
хэсэгчилсэн (доль) мөгөөрс хэлбэрийн хатуу байдалтай цагаан саарал
өнгөтэй үхжсэн байдаг. Эсийн шинжилгээгээр мөгөөрсний гиалин агуулсан
эсийн элементээр ядмаг нэг бүтэцтэй мөгөөрсөн эс харагдана.
 Эмчилгээ:
 Мэс заслын аргаар хоншоор, эрүүг эрүүл эдтэй тайрч авна.
 Ясны гаралтай хоргүй хавдар. А.А.Колесов остеобластокластом нь
харьцангүй элбэг тохиолддог ба эрүү хоншоор ясны хавдар ба хавдар төст
эмгэгийг 64,7% эзэлдэг гэжээ. Хавдар нь зөвхөн эрүү эсвэл хоншоорыг
гэмтээдэг. Эсийн шинжилгээгээр олон аварга эст остеокластын дунд
байрласан ганц эст остеобластыг агуулсан байдаг. Остеобластокластомыг
байрлалаар нь төвийн (ясан дотор) ба захын (түүшин сэртэнд) гэж ангилдаг.
 Гол төлөв эрүүний зүүн бие ба араа орчмоор байрладаг. А.А.Колесов Төвийн
остеобластокластомыг дотор нь: Үүрлэг, уйланхайт литический гэж 3 үндсэн хэлбэр
болгон хуваасан.
 Үүрлэг хэлбэрийн остеобластокластом нь залуу ба ахимаг насны хүмүүст тохиолддог
удаан ургалттай. Эрүүний яс байнга зузаарч гадарга нь барзгар болдог.
 Тэмтрэхэд хатуу эмзэглэлгүй тодорхой хил хязгааргүй байдаг. Хавдар дээрх салст
хөхөвтөр өнгөтэй байна.
 Рентген зурагт янз бүрийн хэмжээтэй хоорондоо харилцан адилгүй зузаантай таславч
бүхий олон хөндий харагдана. Гадна ялтас давхарга нимгэрч амеобластомтой төстэй
харагддаг.
 Уйланхай хэлбэрийн үед эрүүл бүтэн шүд өвдөнө. Ихэнхи өвчтөн өвдөлтийг
мэдэрдэггүй. Өвчтөнийг шинжилж үзэхэд эрүүний яс овойж шажигнаж дуугарах
зэрэг уйланхайн шинж тэмдэгүүд илэрнэ.
 Рентген зурагт шүдний гаралтай уйланхайтай төстэй ялгагдах шинж нь эрүүний
гадна ялтас илүү нимгэрсэн харагдана.
 Литический хэлбэр нь хүүхэд өсвөр үеийнхэнд элбэг тохиолддог өсөлт хурдан өвдөлт
ихтэй байдаг. Хавдрын ойролцоох шүд хазайж хөдлөх эрүүний гадна ялтас нимгэрэх
шинж эрт илэрнэ. Ясны хальс нь цоорсноор хавдар зөөлөн эд рүү ургана. Хавдар
дээрх салст хөхөвтөр туяатай тараагуур судас өргөссөн байдаг.
 Хавдар эрүүнд байрласан тохиолдолд эмгэг хугарал үүсэх, хоншоорт байрлавал
хоншоорын хөндий амны хөндийрүү түрж ургадаг. Рентген зурагт литический
хэлбэрийн үед нэг том тодорхой хил хязгаартай хөндий харагдана.
 Ялгах онош:
 Амелобластма, фиброзный дисплази, хондром,эозинофильный гранулем,
ясны саркомтой ялган оношлоно.Эдийн шинжилгээгээр онош тодруулна.
 Эмчилгээ:
 Мэс заслын үүрлэг, уйланхайт хэлбэрийн остеобластоклестомын үед
хавдрыг хусах, литический хэлбэрийн үед эрүү, хоншоор тайрах хагалгаа
хийнэ.
 Боловсорсон ясны эдээс гаралтай хоргүй хавдар. Зарим эрдэмтэд яс үүсч
хөгжих үед ургийн хөгжлийн алдагдалын улмаас үүсдэг жинхэнэ хавдар гэж
үздэг. Остеом нь залуу эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Эрүүний ясны
хоргүй хавдрын 8% ыг эзэлдэг. Остеомыг байрлалаар нь захын ба төвийн
гэж ангилдаг.
 Захын остеом нь ясны ургац буюу яс зөв бус хэлбэртэй эрүүний ясны өргөн
ба нарийн сууриар холбогдсон байна. Нүүрний хэлбэрийг алдагдуулдаг.
 Төвийн остеом нь нягт зангилаа хэлбэртэй эрүүний ясан дотор байрладаг.
 Хавдрыг эсийн бүтцээр нь хатуу, зөөлөн остеом гэж ангилдаг.
 Хатуу остеом нь замбараагүй байрласан нарийнхан тэжээлийн сувагтай
ясны гадна ялтаст давхаргатай төстэй байдаг.
 Зөөлөн остеом нь ясны хэмтэй төстэй ширхэглэг эсийн эдийн өргөн
давхаргатай байдаг. Остеом нь түүшин сэртэнгээр ургацаг хэлбэртэй
ургаснаар шүдэлбэр хийхэд түвэгтэй байдаг.

 Эмнэлзүй:
 Остеом нь хавдрын хэмжээ, байрлалаас хамаарч эмнэлзүй шинж харилцан
адилгүй илэрнэ. Удаан явцтай, эмзэглэлгүй томорч нүүрний ясанд хэлбэр
алдагдалт болон үйл ажилагааны алдагдалт илэрсэн тохиолдолд ажиглагддаг
байна.
 Хавдар хоншоор ясанд байрласан тохиолдолд нүдэнд юм 2 харагдах
(диплопи), нүд бүлтийх (экзофтальм), нүд харах талбай багасах шинж
тэмдэгүүд илэрдэг. (зураг 92)
 Зарим тохиолдолд зажлах үйл ажиллагааны алдагдал гурамсан мэдрэлийн
өвдөлт илэрлэг. Рентген зурагт хатуу остеомын үед ясны гадна ялтас
зузаарсан эрүүний эдийн захыг хамарсан тодорхой хил хязгаартай нягт
сүүдэр харагдана. (Зураг 93)
 Рентген зурагт зөөлөн остеомын үед нэг төрлийн бус зузаарч нимгэрсэн
ясны сийрэгжилт харагдана.
 Оношлогоо:
 Түвэгтэй бус.
Ялгах онош:
 Фибром, хондром, остеосарком
 Эсийн болон эдийн шинжилгээгээр онош тодруулна. Эсийн шинжилгээгээр
боловсорсон ясны хатуу давхаргыг санагдуулсан бүтэц харагдана.
 Эмчилгээ:
 Жижиг хэмжээтэй үед ажиглана. Шүдэлбэр хийхэд түвэгтэй болон үйл
ажиллагааны алдагдлын үед мэс засал хийнэ. Хавдрыг эрүүл эд оролцуулж
болно.
 Мезенхим эдээс гаралтай цусны судасны эсээр баялаг хоргүй хавдар.
Остеобластын нэг бөөмт эсээс тогтох ба гадуураа ясжмаг эдээр хүрээлүүлсэн,
зарим тохиолдолд остеокластын олон бөөмт эс агуулсан байдаг. Остеод-остеом
эрүүний гадна ялтас давхаргаас үүсдэг.
 Эмнэл зүй:
 Хавдар өнгөц байрлах ба эвгүй оргих, юм идэх хүчтэй бус өвдөх шинж илэрдэг.
Тодорхой шалтгаангаангүйгээр хавдар байрласан газар өвдөх, загатнах, шөнө
өвдөлт нэмэгдэнэ. Хавдар дээрх салст улайж лугших, завсарлагатай өвддөг.
 Тэмтрэхэд 1-1.5 см хэмжээтэй эмзэглэлтэй овгор яс тэмтрэгдэнэ. Хавдар гүн
хэмт бодисонд байрласан тохиолдолд салст улайж өвдөх шинж илэрдэггүй.
 Рентген зурагт 1см хүртэл хэмжээтэй тодорхой хил хязгаартай хүрээлэн буй яс
нь хатингаршиж сийрэгжсэн сүүдэр харагдана.
 Ялгах онош:
 Мэдрэлийн үрэвсэл, гурамсан мэдрэлийн өвдөлт, ясны архаг үрэвсэл, эрүү ясны
уйланхай Остеод- остеомын үед хавдрыг хүрээлэн буй яс хатингаршсан ясны эд
цайвар өнгөтэй байдаг. Эсийн шинжилгээгээр боловсорсон яс харагдана.
 Эмчилгээ: Мэс заслын. Хавдрыг хатингаршсан ястай цуг авна.
 Хэсэг газар нэвчиж ургадаг хоргүй хавдар. Миксом нь
эрүү, хоншоор ясанд ховор тохиолдох ба нүүрний ясны
хавдар, хавдар төст эмгэгүүдийн 1% эзэлдэг. Миксом нь
хоншоор яснаас илүүтэй эрүүнд элбэг тохиолддог. Хавдар
гол төлөв өсвөр насны залуучуудад тохиолддог. Зарим
эрдэмтэд миксом нь мөгөөрснөөс гаралтай гэж үздэг.
Эсийн шинжилгээнд миксом нь муцины үлдсэн бодисноос
тогтох ба дугуй, ээрүүл хэлбэрийн, од хэлбэрийн эсүүд
оршино.
 Эмнэлзүй:
 Хавдар эмнэлзүйн шинжгүй удаан эмзэглэлгүй ургадаг.
Хавдар байрласан хэсэгт эрүү эмзэглэлгүй зузаарч
овойдог. Хавдарыг тэмтэрхэд нягт гөлгөр гадаргатай
байдаг. Хавдар судас мэдрэлийн багцыг дарсанаар
эрүүний хагас мэдээгүй оргиж (Венсаны шинж тэмдэг)
болно. Хавдарын ойролцоох шүд хөдөлгөөнтэй болж
хажуу тийш налдаг. Рентген зурагт миксом тодорхой бус
харагдана. Рентген зурагт хоорондоо ясан таславчтай
зөгийн үүр санагдуулам ясны өөрчлөлт ( савангийн хөөс
хэлбэрийн) харагдана.
 .
 Ялгах онош:
 Амелоблас, том, аварга эст хавдар
 Эсийн шинжилгээгээр онош тодруулна. Хатгалт хийж
үзэхэд амелобластомын уйланхайт хэлбэрийн үед
тунгалаг шингэн гарна. Миксомийн үед шингэн
гарахгүй. Эсийн шинжилгээгээр миксонадын стром
агуулсан дугариг эс харагдана.
 Эмчилгээ:
 Мэс заслын, эрүүл эдийг оролцуулан эрүүг тайрна
 Фибром
 Ясан доторх фибром нь эрүү, хоншоорт ховор тохиолдоно. Эсийн
шинжилгээнд ясан доторх фибром нь холбогч эдийн элемэнтээс тогтох ба
ясны эд агуулаагүй байдаг.
 Эмнэлзүй:
 Тодорхой шинжгүй, удаан эмзэшлэлгүй ургадаг хавдар. Зарим тохиолдолд
эрүү, хоншоор орчмоор бага зэрэг лугшиж өвдөнө. Өвчтөн хавдар томорч
эрүү хоншоорын хэлбэр алдагддсан үед эмчид ханддаг. Зарим тохиолдолд
цоорсон шүдээр халдвар орж хавдар үрэвсдэг. Энэ тохиолдолд ясны архаг
үрэвсэлтөй шинж тэмдэгээр хавдар илэрдэг. Рентген зурагт ясанд тодорхой
хил хязгаартай дугуй сүүдэр харагдана. Хавдарын төв хэсэгт шохойжсон
хэсэн харагдана.
 Эмчилгээ:
 Хавдарыг ууттай нь авна.
 Энэ фибром нь хоншоорын түүшин сэртэнгийн арын
хэсэг тагнайд тэгш хэмээр байрласан байдаг. Ховор
тохиолдолд эрүүний агт араа орчмоор түүшин сэртэнд
байрлана. Хавдар удаан , эмзэглэлгүй ургадаг. Хавдар
дээрх салст хэвийн өнгөтэй, тэмтрэхэд хатуу нягт,
гадарга нь гөлгөр байдаг.
 Эмчилгээ.
 Мэс заслын. Хавдарыг ясны хальстай хамт авна.

 Эрүү, хоншоор ясан доторх гемангиом ховор тохиолдоно. Ясан доторх
гемангиом нь шинж тэмдэггүй эсвэл шүд байнга лугшиж өвдөх шинж тэмдэгээр
илэрдэг. Зарим тохиолдолд буйлнаас цус алдсан үед эмчид хандаж илэрдэг.
 В.А. Дунаевский шүд авсны дараа шүдний оромноос хүчтэй цус алдсаны улмаас
ясан доторх гемангиом яснаас зөөлөн эд рүү ургадаг. Энэ тохиолдолд амны салст
хөхөвтөр өнгөтэй байдаг. Шүд хөдөлгөөнтэй болж, буйлнаас цус гарамтай
болдог. Зарим үед толгой бөхийлгөх, хажуу тийш харж хэвтэхэд лугших шинж
тэмдэг илэрнэ. Рентген зурагт эрүү, хоншоорын яс агааржсан үүрлэг уйланхайт
хөндий харагдана. Амелобластом, фиброзный дисплазитай ялган оношлоно.
Онош дотруулахын тулд хатгалт хийнэ. Хатгалт хийхэд гемангиомийн үед цэвэр
цус гарна.
 Эмчилгээ:
 Том бус хэлбэрийн гемангиомийн үед хатаах эмчилгээ (96oспирт, 2%
салициловийн хүчил, варикоцид гэх мэт хийнэ. Том хэлбэрийн гемангиомийн
үед хоншоорыг хэсэгчлэн тайрч даралттай боолт хийнэ. Хоншоор ясан доторх .
гемангиомийн үед гадна ялтасыг авч зажлуур булчингаас далбан гарган (цус
алдаж буй судсыг боож) хаана. Даралттай боолт хийнэ.
 Эозинофильная гранулемыг оросын эрдэмтэн Н.И. Таратынов 1913 онд бие
даасан өвчин гэжээ. Гистоцитын элементийн эрчимтэй олшролын дунд янз
бүрийн хэмжээтэй эозонифиль, нейтрофиль, лимфоцит, сийвэнт эс, олон аварга
эс үүсдэг хавдар төст эмгэг(өвчин)
 Эозонифильный гранулема 2хэлбэр байна.
 Леттерера-Зивийн хам шинж (өвчин)
 Хенда-Шюллер-Кричены хам шинж (өвчин)
 Леттерера-Зивийн өвчин хөхүүл хүүхдэд тохиолдох ба араг яс, уушги, арьс салст
гэмтээж чихэргүй шижин хэлбэрээр олон эрхтэн гэмтээнэ. Хурдан явцтай олон
эрхтэн гэмтээдэг. Эозонифильный гранулема нь 30 насны залуучуудад
тохиолдоно. Гол төлөв эрүүг гэмтээдэг.
 Эрүүнд байрласан байдлаар нь:
 Хязгаарлагдмал: хэлбэрийн үед ганц болон хэд хэдэн хязгаарлагдмал голомт
байх бөгөөд амны хөндийн талаас Өөрчлөлтгүй байдаг.Эрүүний булан салаанд
байрласан бага зэрэг эмзэглэлтэй байна.Рентген зурагт тодорхой хил хязгааргүй
согог нүх харагдана.
 Тархмал:Хэлбэрийн үед түүшин сэртэн,шүдний хоорондох таславч сийрэгжин
шүд сунана.
 Эмнэлзүй:
 Бүтэн араа шүд хөдлөж,буйл загатнаж,буйлнаас цус гарч амнаас эвгүй үнэр
үнэртэнэ.Түүшин сэртэнгийн ясны өөрчлөлт байнга эрүүний бие рүү
тархдаг.Буйлны хөхлөг хатингаршин шүдний сурвалж ил гарна.Түүшин
сэртэнгийн салст улайж шархлана.
 Шүд авсаны дараа ором эдгэрэхгүй эмгэг эдээр дүүрч өнгөр тогтож
хүрэлцэхэд эрс өвдөнө.Зарим тохиолдолд халуурч биеийн байдал
хүндэрдэг.Цусны шинжилгээгээр лейкоцитоз,СОЭ түргэсэх,эозинофильный
заалт өндөрсч 10хүрнэ.Рентген зурагт түүшин сэртэн,бие орчим тархмал
сийрэгжин голомтууд хооронд нийлж дугуй эсвэл зууван хэлбэрийн согогууд
харагдана.
 Ялгах онош:
 Шүдний тойрон эдийн архаг үрэвсэл,шүдний гаралтай уйланхай.
 Эозинофильный гранулемыг эмнэлзүй болон рентген зургаар оношлоход
төвөгтэй ба эдийн шинжилгээгээр онош тодоруулна.
 Эмчилгээ:
 Хэлбэрээс хамаарч эмчилгээ хийнэ.
 Хязгаарлагдмал үед мэс засал хийж хавдрыг хусна.
 Тархмал хэлбэрийн үед хавсарсан эмчилгээ хавдар болон шүдийг авч туяа
эмчилгээ 10-15гр хийнэ.
 Буйлны фиброматозыг хэвлэлд зааны буйл гэж нэрлэдэг.Буйлны хөхлөгөөр
холбогч эд их хэмжээгээр /тархмал/ ургаснаар түүшин сэртэнгийн хэлбэр алдаж
зажлах үйл ажиллагаа алдагддаг.Гол төлөв залуу хүмүүст тохиолдох ба
харьцангуй ховор эмгэг.Одоо болтол фиброматозын эмгэг жам тодорхой
бус,буйлны архаг үрэвсэл болон гэмтлийн улмаас үүсдэг гэж үздэг
 Эмнэлзүй:
 Шүдний цөгцийг хагас болон бүтэн хучсан зузаан буйл байдаг.Фиброматоз
нь буйл томрох хэлбэрээр удаан үргэлжлэн бүх шүд түүшин сэртэнг хамран
томордог.Гол төлөв үүдэвч талын буйл цаашлан хэлэн талын буйлыг хамран
ургадаг.
 Фиброматозын гадарга ихэнх тохиолдолд барзгар ба түүн дээрх салст
хөдөлгөөнгүй байдаг.Эмгэг буйлны ургалт бий болсноор уут үүсэж хоолны
үлдэгдэл цугларч үрэвсэл үүсдэг.
 /Зураг 94/
 Эсийн шинжилгээгээр буйлны фиброматоз нь судсаар ядуу нягт холбогч
эдийн эс харагдана.
 Эмчилгээ:
 Мэс заслын.Эмгэг эдийн ясанд нь хүртэл өвчин авна.Иодоформтой чихээс
хийнэ
 Ясны хөгжлийн гажгаас үүссэн хавдар төст эмгэг. Фиброзный
дисплазийн эдийн зураглал нь жинхэнэ хавдартай их төстэй. 1927 онд
Брайцев хэсэг ясны эдийн фиброз, 1937 онд А.Е.Лихтенштейн шинээр
фиброзны дисплази гэж нэрлэсэн. Гол төлөв 10-30 насны залуу хүмүүст
тохиолддог. А.А. Колесовын судалгаагаар фиброзны дисплази хүүхдийн
нүүрний ясанд 22%, эрүү, хоншоор ясны анхдагч хавдар ба хавдар төст
эмгэгийн дотор 7,5% эзэлдэг гэжээ. Фиброзный дисплази нэг эсвэл хэд
хэдэн ясыг гэмтээдэг.
 Ясанд тархсан байдлаар нь хязгаарлагдмал ба тархмал хэлбэр гэж хуваана.
 -Хязгаарлагдмал хэлбэрийн үед хүрээлэн буй эд болон яснаас тодорхой
тусгаарлагдсан өөрчлөлт байдаг. Тэмтэрч үзэхэд хатуу зөөлөн байдалтай
цайвар өнгөтэй байна.
 -Тархмал хэлбэрийн үед тодорхой хил хязгааргүй, гадна ялтас тэгш бус
зузаарсан байна.
 Эмнэл зүй:
 Эмнэл зүй шинж тэмдэггүй явагдана. Гол төлөв хоншоор ясанд тохиолдох
ба тагнай, шанаа орчмоор яс овойж зузаарах шинж илэрч эмзэглэлгүй, удаан
томордог. Түүшин сэртэнгээр тархсанаар шүд аажмаар хөдөлгөөнтэй болж
түүшин зузаарч овойн. Фиброзный дисплази нь эмзэглэлгүй удаан ургалттай
тул хэдэн арван жил үргэлжилж өвчтөн анзаардаггүй байна. Рентген зураг
гэмтсэн хэсгийн яс тархмал зузаарч нягтарсан сүүдэр харагдана.
 Оношлогоо:
 Рентген зураг , эдийн шинжилгээгээр онош тодруулна.
 Ялгах онош:
 Остеосарком, остеом, хондром, периапикальный цементный дисплази.
 Фибрознй дисплазийн салст саарал өнгөтэй, амархан цус гарамтгай, хутгаар
зүсэхэд зөөлөн, ууссан сахар шиг шажигнана.
 Эсийн шинжилгээнд боловсроогүй ясны эд агуулсан ясны эдийн ширхэглэг
эсийн ургалт харагдана.
 Боловсорсон өөхөн эдээс гаралтай хоргүй хавдар. Нүүр орчмын өөхөн хавдар
ховор тохиолдоно. Гол төлөв дух, хацар, эрүү болон оочин доор байрлана.
 Эмнэл зүй:
 Өөхөн хавдар нь удаан эмзэглэлгүй, эрүүл эдээс ялгарч ургах ба үйл
ажиллагааны алдагдалд оруулдаггүй. Заримдаа өөхөн хавдар том хэмжээтэй
байдаг. Тэмтэрч үзэхэд уян зөөлөн, байдалтай, том хэмжээтэй үед холборч эд шиг
нягт хил хязгаар нь тодорхой, доль (үечлэл) тэмтрэгдэнэ (Зураг 95).
 Оношлогоо:
 Оношлоход төвөгтэй бус.
 Ялгах онош:
 Дермойдный киста
 Хатгалт хийж үзэхэд өөхний эд илэрнэ. Эсийн шинжилгээнд хавдар нь өөхөн
эдээс тогтсон, дольнууд нь холбогч эдэн давхаргатай, бие даасан судсан
хангамжтай байна.
 Эмчилгээ:
 Мэс заслын. Хавдрыг ууттай нь авна.
 Тос ба хөлсний булирхайн гаралтай хоргүй хавдар.
 Гол төлөв хамар, хацар, зовхи, дээд, доод уруул, чихний ойролцоо
байрладаг.
 Эмнэлзүй:
 Эмзэглэлгүй удаан томордог хавдар. Атером нь гадаруураа ууттай, арьстай
хэсэг газар наалдсан байдаг. Тэмтрэхэд эмзэглэлгүй, хөдөлгөөнгүй, хил
хязгаар нь тодорхой, арьстай наалдсан хэсэг хөхөрч харагддаг.
 Оношлогоо:
 Оношлоход хялбар
 Эмчилгээ:
 Мэс заслын, хавдрыг ууттай нь авна.
 Боловсорсон холбогч эдээс гаралтай хоргүй хавдар.
 Фибром нь эмзэглэлгүй, удаан ургалттай хавдар ба хатуу дугуй хэлбэрийн
өргөн суурьтай, хажуугийн эдээс тодорхой заагтай байдаг.
 Фибромыг дотор нь хатуу, зөөлөн гэж хавдрын эдээс хамаарч 2 хуваадаг.
 Хатуу фибром ширхэглэг холбогч эдээс тогтдог.
 Зөөлөн фибром өөхлөг эд агуулсан ширхэглэг эд нь хөвсгөр байдаг тул
заримдаа фибролипом гэж нэрлэдэг.
 Оношлогоо:
 Оношлоход төвөггүй. Эсийн шинжилгээгээр хавдрын эд холбогч ширхэглэг
багцаас тогтох ба хоорондоо холбогч эдийн эсүүдээр бүрхэгдсэн байдаг.
 Эмчилгээ:
 Мэс заслын. Хавдрыг эрүүл эдийн захаар өвчин авна.
 Холбогч эдийн сууриас үндэстэй хучуур давхаргаас ургадаг хөхлөг хэлбэрийн
хоргүй хавдар.
 Папиллом нь гол төлөв ганцаар ургах ба зарим тохиолдолд нийлж олон тоотой
ургахийг папилломатоз гэнэ.
 Папилломатоз нь амиы салстад элбэг тохиолддог. Папиллом нь 40-50 насны
хүмүүст элбэг тохиолддог. Папилломатоз нь таараагүй авагддаг шүдэлбэрийн
улмаас ургадаг.
 Эмнэлзүй:
 Ганцаар тохиолдох папиллом зөөлөн хөхлөг хэлбэртэй 1-2мм-с 2-3см
хүртэл хэмжээтэй байдаг. Папиллом нь уруулын Улаан, завьж, хэлний
үзүүр орчмоор ургадаг. Тэмтрэхэд эмзэглэлгүй, суурьтай, хатуу, зөөлөн
байдалтай байдаг (Зураг 98).
 Эмчилгээ:
 Мэс заслын. Хавдрыг өвчин авна.
 Судсан хавдар
 Судаснаас гаралтай хоргүй хавдрыг гемангиом,тунгалгийн судаснаас
гаралттай хавдрыг лимфангиом гэж нэрлэдэг. Судасны болон тунгалгийн
судасны гажиг хөгжлийн улмаас дээрх хавдарууд үүсдэг гэж үдэг. Судсан
хавдрын 60-80% нь эрүү нүүр орчим байрладаг
 Судсан хавдар нүүрний бүх хавдрын 25%-ийг , зөөлөн эдийн хавдрын 65%-
ийг эзлэх ба нилээд элбэг тохиолддог хавдар юм. Гол төлөв нүүр орчмоор
байрладаг , гоо сайхны болон үйл ажиллагааны алдагдалд оруулдаг. Ихэнх
тохиолдолд цусны цусны судасны гажиг хөгжил гэж үздэг.
 Гимангиом нь төрөлхийн гаралтай ба биеийн өсөлтийн даган томорч байдаг.
Зарим тохиолдолд гүн байрлаж ахимаг насанд илэрдэг. Гимангиом нь
нүүрний ясны эмгэгтэй хавсарч явагддаг. Цусны судаснаас гаралтай,хил
хязгаар нь тодорхой бус хоргүй хавдар.


 Гемангиомийг дотор нь:
 -Өнгөц ( Капиллярный )
 -Хөндийт ( кавернозный )
 -Салаалсан ( ветвистый ) гэж 3 ангилдаг.
 Өнгөц гемангиом
 Жижиг /хялгасан/ тараагуур болон хураагуур судаснаас
үүсдэг. Өнгөц гемангиом нь хацар,дух,зовхи орчимоор
байрладаг улаан өнгөтэй толбо байдаг. Хуруугаар
дарахад өнгөц гемангиом цайж дахин улайдаг.
 Гимангиом нь арьс болон амны салстыг гэмтээдэг.
Гемангиом нь арьс болон амны салстыг гэмтээдэг. Өнгөц
гемангиомын хялгасан судасны хана хөөж томорсноос
арьсны гадаргаас дээш овойно
 Хөндийн гемангиом
 Том хөндий нь цусаар дүүрсэн хавдар. Гемангиомын
хөндийнүүд хоорондоо салбарлан холбогдсон байдаг.
 Эмнэлзүй:
 Хөндийт гемангиом нь зангилаат хэлбэрийн хөх саарал
өнгөтэй байдаг. Тэмтэрч үзэхэд зөөлөн, эмзэглэлгүй,гүнд
нь нягт том бус дугуй хэлбэрийн бүлэн /ангиолит/
тэмтрэгдэнэ. Гол төлөв хэл, уруулд байрлах ба үйл
ажиллагааны алдагдалд орж хэлбэр алдагдалт үүсдэг
 Салаалсан гемангиом
 Тараагуур болон хураагуур судасны өргөссөн цагираг юм. Тараагуур
судасны гемангиомын үед лугшилт ажиглагдах ба чагнаж үзэхэд
агшилтын шуугиан сонсогдоно. Толгойг тонгойлгоход гемангиом
томордог. Зарим тохиолдолд өнгөц, хөндийт, салаалсан
гемангиомууд хавсарч (нийлмэл) тохиолддог
 Оношлогоо: Гемангиомын хэмжээ, тархалтыг тодорхойлохын тулд
ангиографи хийнэ. Хатгалт хийхэд шприц аяндаа цусаар дүүрнэ.
 Эмчилгээ: Гемангиомын хэмжээ, хэлбэр, төрөл, байрлалаас
шалтгаалж янз бүрийн аргаар эмчилнэ. Гол төлөв хөлдөөх, хатаах,
мэс засал хийж авах аргуудыг хэрэглэдэг. Хатаах эмчилгээнд 2℅-ийн
салицилын спирт буюу 70℅-ийн этилийн спирт хэрэглэнэ.
Гемангиомын хэмжээнээс хамаарч 5-60мм хүртэл хэмжээтэй спирт
шахаж даралтай боолт хийнэ. 2 долоо хоногийн дараа давтан спирт
шахна. Өнгөц гемангиомын үед шингэн азотаар хөлдөөх эмчилгээ
хийнэ. Жижиг хэмжээтэй гемангиомыг авч оёдол тавина.
 Лимфангиом
 Тунгалгийн судасны хавдар, цусны судасны хавдараас харьцангуй ховор
тохиолддог. Хавдар төрөлхийн бөгөөд гемангиомтой хавсарч явагддаг.
 Ангилал:
 Өнгөц
 Хөндийт
 Уйланхай (гигром(хэлбэр
 Хамгийн тархмал тохиолддог нь хөндийт лимфангиом юм. Гол төлөв хацар,
уруул, хэл орчмоор байрлах ба үйл ажиллагааны алдагдалд оруулдаг.
 Эмчилгээ: Гемангиомтой адил эмнэлзүйн шинжтэй явагдах ба салст,
арьсны өнгө хэвийн байдаг. Хөндийт лимфангиом олон тооны хөндийгөөс
тогтож, тэдгээр нь эндотелээр хучигдсан, тунгалагаар дүүрсэн, хоорондоо
холбоос эдэн таславчтай байдаг. Лимфангиом нь салст гэмтсэний улмаас
үргэлж үрэвсэж байдаг. Тэмтэрэхэд хатуу, нягт эд тэмтрэгдэнэ.Үрэвссэн
тохилдолд эмзэглэлтэй байдаг.
 Уйланхайт хэлбэрийн лимфангиом нь тунгалгаар дүүрсэн хэд хэдэн том
хөндийгөөс тогтоно. Тэмтэрэхэд бамбалзана. Хатгалт хийж үзэхэд тунгалаг
шингэн эсвэл цус агуулсан булингартай шингэн гарна.
 Эмчилгээ: Мэс заслын
шүдний гаралтай хавдар ба хавдар төст эмгэгүүд бие даалт

More Related Content

What's hot

Сүүн болон бүрэн хэлбэржээгүй байнгын шүд
Сүүн болон бүрэн хэлбэржээгүй байнгын шүдСүүн болон бүрэн хэлбэржээгүй байнгын шүд
Сүүн болон бүрэн хэлбэржээгүй байнгын шүдZoloo Baagii
 
сувгийн ломбоны материал
сувгийн ломбоны материалсувгийн ломбоны материал
сувгийн ломбоны материалtudu9586
 
Шүдний үүсэл хөгжил
Шүдний үүсэл хөгжилШүдний үүсэл хөгжил
Шүдний үүсэл хөгжилZoloo Baagii
 
201 Хэсэг анатоми
201 Хэсэг анатоми201 Хэсэг анатоми
201 Хэсэг анатомиtechdental
 
суваг цэвэрлэх уусмалууд
суваг цэвэрлэх уусмалуудсуваг цэвэрлэх уусмалууд
суваг цэвэрлэх уусмалуудtudu9586
 
Ажиглалт шинжилгээний үндсэн менежмент
Ажиглалт шинжилгээний үндсэн менежментАжиглалт шинжилгээний үндсэн менежмент
Ажиглалт шинжилгээний үндсэн менежментmscoder999
 
шүдний өсөлт хөгжил
шүдний өсөлт хөгжилшүдний өсөлт хөгжил
шүдний өсөлт хөгжилmscoder999
 
хүүхдийн нүүр амны эмчилгээний үед анхаарах зүйлс
хүүхдийн нүүр амны эмчилгээний үед анхаарах зүйлсхүүхдийн нүүр амны эмчилгээний үед анхаарах зүйлс
хүүхдийн нүүр амны эмчилгээний үед анхаарах зүйлсDelgertsetseg Jargaltsogt
 
сүүн шүд болон байнгын шүдний онцлог
сүүн шүд болон байнгын шүдний онцлог сүүн шүд болон байнгын шүдний онцлог
сүүн шүд болон байнгын шүдний онцлог Erdenetsogt Dari
 
Shudee archilah
Shudee archilahShudee archilah
Shudee archilahBolzooo
 
гласс иономер
гласс иономергласс иономер
гласс иономерmscoder999
 
шарх гэж юу вэ
шарх гэж юу вэшарх гэж юу вэ
шарх гэж юу вэSosoo Byambaa
 
Lekts 1.utts oilgolt
Lekts  1.utts oilgoltLekts  1.utts oilgolt
Lekts 1.utts oilgoltnytt103103
 
Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн шалтгаан,
Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн шалтгаан,Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн шалтгаан,
Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн шалтгаан,Bat-Erdene Uuganjavkhaa
 
Артерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлтАртерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлтЦахим Эмч
 

What's hot (20)

Сүүн болон бүрэн хэлбэржээгүй байнгын шүд
Сүүн болон бүрэн хэлбэржээгүй байнгын шүдСүүн болон бүрэн хэлбэржээгүй байнгын шүд
Сүүн болон бүрэн хэлбэржээгүй байнгын шүд
 
сувгийн ломбоны материал
сувгийн ломбоны материалсувгийн ломбоны материал
сувгийн ломбоны материал
 
Шүдний үүсэл хөгжил
Шүдний үүсэл хөгжилШүдний үүсэл хөгжил
Шүдний үүсэл хөгжил
 
201 Хэсэг анатоми
201 Хэсэг анатоми201 Хэсэг анатоми
201 Хэсэг анатоми
 
суваг цэвэрлэх уусмалууд
суваг цэвэрлэх уусмалуудсуваг цэвэрлэх уусмалууд
суваг цэвэрлэх уусмалууд
 
Ажиглалт шинжилгээний үндсэн менежмент
Ажиглалт шинжилгээний үндсэн менежментАжиглалт шинжилгээний үндсэн менежмент
Ажиглалт шинжилгээний үндсэн менежмент
 
шүдний өсөлт хөгжил
шүдний өсөлт хөгжилшүдний өсөлт хөгжил
шүдний өсөлт хөгжил
 
хүүхдийн нүүр амны эмчилгээний үед анхаарах зүйлс
хүүхдийн нүүр амны эмчилгээний үед анхаарах зүйлсхүүхдийн нүүр амны эмчилгээний үед анхаарах зүйлс
хүүхдийн нүүр амны эмчилгээний үед анхаарах зүйлс
 
сүүн шүд болон байнгын шүдний онцлог
сүүн шүд болон байнгын шүдний онцлог сүүн шүд болон байнгын шүдний онцлог
сүүн шүд болон байнгын шүдний онцлог
 
Shudee archilah
Shudee archilahShudee archilah
Shudee archilah
 
гласс иономер
гласс иономергласс иономер
гласс иономер
 
бие даалт №3 салст
бие даалт №3 салстбие даалт №3 салст
бие даалт №3 салст
 
шарх гэж юу вэ
шарх гэж юу вэшарх гэж юу вэ
шарх гэж юу вэ
 
Nass davtan
Nass davtanNass davtan
Nass davtan
 
Lekts 1.utts oilgolt
Lekts  1.utts oilgoltLekts  1.utts oilgolt
Lekts 1.utts oilgolt
 
Цэврүүт өвчинүүд
Цэврүүт өвчинүүдЦэврүүт өвчинүүд
Цэврүүт өвчинүүд
 
cwnifoaip
cwnifoaipcwnifoaip
cwnifoaip
 
Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн шалтгаан,
Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн шалтгаан,Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн шалтгаан,
Сүүн шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвслийн шалтгаан,
 
салст
салстсалст
салст
 
Артерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлтАртерийн даралт ихсэлт
Артерийн даралт ихсэлт
 

Similar to шүдний гаралтай хавдар ба хавдар төст эмгэгүүд бие даалт

Similar to шүдний гаралтай хавдар ба хавдар төст эмгэгүүд бие даалт (10)

доод мөчдийн гэмтэл
доод мөчдийн гэмтэлдоод мөчдийн гэмтэл
доод мөчдийн гэмтэл
 
Шүдний тулгуур эдийн оношлогоо ба аргууд
Шүдний тулгуур эдийн оношлогоо ба аргуудШүдний тулгуур эдийн оношлогоо ба аргууд
Шүдний тулгуур эдийн оношлогоо ба аргууд
 
булууны остеомиелит ( osteomielit )
булууны остеомиелит ( osteomielit )булууны остеомиелит ( osteomielit )
булууны остеомиелит ( osteomielit )
 
Эмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдар
Эмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдарЭмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдар
Эмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдар
 
Эмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдар
Эмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдарЭмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдар
Эмэгтэйн гадна бэлэг эрхтэний хавдар
 
бие даалт №4 хавдар
бие даалт №4 хавдарбие даалт №4 хавдар
бие даалт №4 хавдар
 
Ossifying fibroma and cementifying fibroma
Ossifying fibroma and cementifying fibromaOssifying fibroma and cementifying fibroma
Ossifying fibroma and cementifying fibroma
 
gogii
gogii gogii
gogii
 
Nail tumor
Nail tumorNail tumor
Nail tumor
 
Anhaa
AnhaaAnhaa
Anhaa
 

шүдний гаралтай хавдар ба хавдар төст эмгэгүүд бие даалт

  • 1.
  • 2.  Шүдний гаралтай хавдар ба хавдар төст эмгэгүүд  Эрүү хоншоор ясанд байрласан шүд үүсгэдэг эдээс гаралтай хавдрыг шүдний гаралтай хавдар гэнэ.Шүдний гаралтай хоргүй хавдрыг шүдний аль эдээс гаралтайгаас хамааран дотор нь;  Амелобластома  Амелобластический фибром  Цементом  Одонтом гэж нэрлэнэ.
  • 3.   Амелобластома Шүдний хучуур эдээс гаралтай нэвчиж ургадаг хавдар ба эсийн бүтэц нь шүдний паалангийн хөгжлийг санагдуулдаг (adamantos).Паалан,алмаз гэсэн грек үгнээс гаралтайгаар адамантином гэж нэрлэдэг байсан.Гол төлөв 20-40 насны хүмүүст тохиолдох ба эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг.Зарим тохиолдолд хүүхэд болон ахимаг насны хүмүүст тохиолдоно.Ихэвчлэн хоншоор яснаас 6-7 дахин илүү эрүүний ясыг гэмтээж булан,салаа орчмоор байрлана.
  • 4.
  • 5.
  • 6.  Эмгэг бүтэц:  Эсийн бүтэц нь холбогч эд ба хучуур эдээс тогтох ба үүрүүд үүсгэсэн байдаг.Үүрийн зах бортгон хэлбэрийн эмийн давхаргаар төв хэсэг од хэлбэрийн эсээр хүрээлэгдсэн арал ба шүдний паалангийн бүтэцтэй адил харагдана.
  • 7.  Ангилал:  Амелобластомыг хөгжлөөр нь;  Литический (ameloblastoms sodium) хэлбэрийн aмелобластом нь ховор тохиолдох ба хавдрын холбогч эдийн задралын шинжтэй байдаг.  Уйланхайт (ameloblastomа cysticum) хэлбэрийн aмелобластом нь холестрин агуулсан талстгүй шингэнтэй, хавдрын бүрхүүл цайвар өнгөтэй, харьцангуй зузаан (3-4mm) яснаас салгахад төвөгтэй байдаг. Амелобластомын гарал үүсэл нь тодорхой бус, хэсэг эрдэмтэд шүдний паалангийн хөгжлийн гажгаас, зарим нь амны салстын хучуур эдийн үлдэгдлээс (Малласын арал) үүсдэг гэж үздэг байна.
  • 8.  Эмнэл зүй:  Хавдар удаан ургалттай, хэдэн жил эмнэл зүйн илрэлгүй явагдах ба үрэвссэн тохиолдолд эсвэл тохиолдлын байрлалаар рентген зураг авхуулахад илрэнэ.Эмнэлзүйн шинжгүй явагдах процесс нь хавдрын ургалт, хавдрын байршил хүндрэлээс хамаардаг байна.Хавдар эрүүний ясыг гэмтээж түүшин яс нимгэрч, нүүрний хэлбэр алдагдана.Эрүүний ясны нимгэрсэн хэсэг ихэнх тохиолдолд гөлгөр боловч тэгш бус байдаг.Хавдар эрүүний булан салаа орчмоор элбэг тохиолдоно. Эрүү аажмаар эмзэглэлгүй овойж томорно. Аман дотор үзлэгээр эрүүний салааны урд ирмэг түүшин сэртэн хэлбэр алдагдаж нимгэрсэх, шилжих нугалаас тэнийж хавагнасан байдаг. Салстын өнгө ойр орчмын эдээс ялимгүй цайвар харагдана.Тэмтэрч үзэхэд эрүүний яс нимгэрч шажигнан дуугарч ясгүй газар бамбалзана.Зарим тохиолдолд хавдар эрүүний ясны ойролцоох зөөлөн эд рүү түрж ургах ба аман дотор идээт шингэнтэй цорго үүсдэг. Хавдрын ойролцоох шүд муруйсан, бага зэрэг хөдөлгөөнтэй, зуухад эмзэглэлгүй байдаг.  Амелобластом нь ихэвчлэн хавдрын бүсэд буй шүд авсны дараа болон буйл, тойрон эдийн хавдрын улмаас идээлж үрэвсдэг.Иймд амелобластомтой өвчтөн ихэвчлэн идээлж үрэвссэн тохиолдхлд эмчид үзүүлж оношлогддог байна. Хавдар том хэмжээтэй ургасан тохиолдолд эрүүний яс их нимгэрсэнээс эрүү аяндаа хугарч болдог.
  • 9.  Оношлогоо;  Pентген зурагт литический хэлбэрийн үед нэг том хөндий, уйланхайт хэлбэрийн үед олон тооны жижиг уйланхайт хөндийтэй ясны өөрчлөлт харагдана.Хөндий нь янз бүрийн хэмжээтэй хоорондоо ясан таславчтай байдаг.Холтослог давхарга их хэмжээгээр эвдэрсэнээс зарим хэсэгт байхгүй болсон байна. Зарим үед хөндий дотроо саатсан шүд эсвэл цөгц агуулсан байдаг.  Ю.Д.Зорин амелобластомын үед рентген зураглалыг нэг хөндийт, олон хөндийт, үүрлэг, шүд агуулсан гэсэн 4-н үндсэн хэлбэрт хуваажээ.  Эсийн шинжилгээ наалдац бэлтгэх  Хатгалт хийх амелобластомын үед хатгалт хийхэд холестрин агуулсан талсттай тунгалаг шаргал шингэн гардаг.
  • 10.  Ялгах онош;  Шүд агуулсан уйланхай, анхдагч уйланхай, аварга эст хавдар, амелобластический фибром.  Хатгалт хийхэд аварга эст хавдрын үед цусархаг зүйл гардаг. Амелобластомыг бусад хавдар, уйланхайгаас ялгахын тулд эдийн шинжилгээ авна. Хэсгийн мэдээ алдуулалтан дор хавдрын хана болон ясны эдээс шинжилгээ авч оёдол тавина. Амелобластома хоргүй хавдар боловч ойролцоогоор 4% нь хорт хавдар луу шилждэг гэж үздэг.
  • 11.  Эмчилгээ:  Мэс заслын. Эрүү тайрч ясны согогийг нөхөх хагалгаа хийнэ.Хавдрыг хуссан тохиолдолд дахих нь олонтаа ажиглагддаг.
  • 12.  Шүдний гаралтай фибром  Ховор тохиолдох ба эрүүний ясан дотор байрласан байдаг.Шүдний үүсгэврийн хөгжил алдагдсаны улмаас үүсдэг ба эсийн шинжилгээгээр шүд үүсгэдэг хучуур эсээс гаралтай холбогч эд бага харагдана.Шүдний гаралтай фибром удаан эмзэглэлгүй ургах ба эрүүний тодорхой хэсэг зузаардаг. Хавдрын ойролцоох шүд муруйж сурвалж нь шимэгддэг.Эрүүг тэмтэрч үзэхэд хатуувтар байдалтай дугуй хэлбэрийн хавдар тэмтрэгдэнэ.Хавдар хүрээлэн буй ясны эдээс хялбар ялгагдана.Хавдрыг зүсэж үзэхэд цагаан саарал өнгөтэй байдаг.Эмнэл зүй болон рентген шинж тэмдэг тодорхой бус учир эсийн шинжилгээ хийж онош тодруулна.
  • 13.  Эмчилгээ:  Мэс заслын аргаар хавдрыг ууттай нь авна.
  • 14.  Шүдний холбогч эдээс гаралтай ясжмаг эд агуулсан нэг болон хэд хэдэн шүдний сурвалжтай холбоотой холбогч эдэн хоргүй хавдар юм. Цементом нь эрүүний ясанд залуу эмэгтэйчүүд тохиолддог хавдар бөгөөд хязгаарлагдмал хальстай байдаг. Цементомыг  Дотор нь ;жинхэн Цементом цеметный дисплази, аварга эст цементом гэж хуваадаг.
  • 15.
  • 16. Ясжмаг төст эдээс үүсэлтэй ясжилтын янз бүрийн шатанд тохиолддог хоргүй хавдар юм. Хавдар гол төлөв эрүүний бага ба их араа, шүдний сурвалжтай наалдсан байрлалтай байдаг. Ийм шүдийг авахад шүдний сурвалж хугардаг.  Эмнэлзүй:  Цементом эмнэл зүйн шинжгүй удаан хугардаг. Холтослог давхарга шимэгдсэнээс эрүүний хэлбэр алдагдаж хоол идэх болон тэмтрэхэд эмзэглэлтэй байдаг. Хавдрын ойролцоо үрэвслийн процесс явагдаж болдог ба халдвар шүдний суваг болон амны салстаар дамждаг.  Рентген зурагт дугуй болон зөв бус хэлбэрийн нэг төрлийн нягт сүүдэр харагдах ба дотроо ясжилттай бүрхүүлтэй эрүүл яс тод харагдана. Хавдар шүдний сурвалжаас гаралтай ба сурвалж нь гүйцэд хэлбэржээгүй эрүүл эд сурвалжийн зай тодорхой бус байдаг. Зураг(89).  Хавдар дээрх эдийн өнгө цагаан шар буюу ясжилтын зэргээс хамаарч бяслагтай төстэй байдаг. Эсийн шинжилгээнд ясжмаг эд харилцан адилгүй байдаг.  Эмчилгээ:  Мэс заслын аргаар хавдрыг ууттай нь авна.
  • 17.  Ясжмаг эдийн алдагдлаас үүсдэг хавдар төст эмгэг. Ховор тохиолдох ба ясны эдээс гадна бүлэг шүдний сурвалжийг хамардаг.  Эмнэлзүй:  Шинж тэмдэггүй явагддаг. Шүд болон сурвалжийн хугарлын үед рентген зураг авах тохиолдолд илэрдэг. Рентген зурагт тархмал өөрчлөлттэй нягт сүүдэр харагдах ба шүдний сурвалжтай шууд холбогдсон янз бүрийн хэлбэр хэмжээтэй ясны өөрчлөлт илэрнэ. Хавдар байрласан хэсэгт шүдний сурвалжийн зай байдаггүй. Голомтын хил хязгаар тодорхой бус, эмгэг эд, эрүүл эд рүү шилжиж буй нь ажиглладаг.  Эмчилгээ:  Мэс заслын эмчилгээ хийхгүй ажиглана.
  • 18.  Шүдний системийн (эдийн) гажиг хөгжлийн явцад одонтом үүсдэг. Шүдний эд агуулсан агууламжийн зэргээс шалтгаалж хатуу (нийлмэл) ба зөөлөн одонтом гэж ангилдаг.  Зөөлөн одонтом (Амелобластический)  Шүдний хучуур эдээс (шүдний үүсгэвэр) гаралтай шүдний үүсгэврийн хөхлөгтэй төстэй бүтэцтэй (Амелобластомтой ижил) хоргүй хавдар. Ховор тохиолдох ба дахих хандлагатай байдаг. Залуу хүмүүст тохиолдох ба гол төлөв эрүүний бага араа шүд орчим байрлана.
  • 19.
  • 20.  Эмнэлзүй:  Эмнэлзүй шинж тэмдэг Амелобластомаас ялгаатай нь байнгын шүд хэлбэржих үеийн залуу хүмүүст тохиолдоно. Рентген зурагт хэлбэржиж буй шүд болон шүд агуулсан уйланхайг санагдуулам хязгаарлагдсан голомт харагдана.  Ялгах онош:  Амелобластома, аварга эст хавдартай ялган оношлоно.  Оношлогоо:  Эсийн болон эдийн шинжилгээгээр онош тодруулна. Эсийн бүтэц холбогч эд нь Амелобластомаас илүү эс агуулсан, хучуур эдийн бүтэц нь амелобластомтой төстэй, уйланхай үүсээгүй байдаг.  Эмчилгээ:  Мэс заслын аргаар эрүүг тайрна.
  • 21.  Шүдний эдүүд (зөөлц, сурвалж гэх мэт) эмх замбараагүй байрлаж шохойжин нягт бөөгнөрөл үүсэхийг нийлмэл одонтом гэнэ. Шүдний эдүүд паалан ясжмаг эд дотор, зөөлц гадна нь гэх мэт замбараагүй байрласан байдаг. Шүдний хэвийн эдүүдээс гадна шүд төст бүтцүүдийг агуулсан хавдрыг бүрэлдэхүүнт одонтом гэнэ. Одонтом шүд ургах үетэй давхцан залуу хүмүүст (өсвөр үеийнхэнд) тохиолдоно. Насанд хүрсэн хүмүүст үрэвсэлтэй хавсарсан үед тохиолдлоор илэрдэг. Одонтомын өсөлт нь шүдний ургах ба хэлбэржиж дуусахтай холбоотой хязгаарлагдмал байдаг
  • 22.  Эмнэл зүй:  Ихэнх тохиолдолд эмнэлзүйн шинжгүй явагдах ба шүдний өвчин, шүд ургахтай холбоотойгоор рентген зураг холбоотойгоор рентген зураг авах үед тохиолдлоор илэрдэг.  Одонтом нь том хэмжээгээр ургасан үед эрүүний ясны хэлбэрийг алдагдуулж нимгэн болгодог. Хавдар цааш ясны хальс, салструу түрж ургадаг. Салст овойсон хэсэг рүү хатгаж үзэхэд шүдтэй төстэй хатуу эд тэмтрэгдэнэ.  Одонтом байрласан хэсэгт шүд саатах шинж илэрдэг. Халдвар орсон тохиолдолд цорго үүсэж бага зэрэг идээ гарч ясны архаг үрэвсэлтэй андуурагддаг.  Рентген зурагт дотроо шүдний цөгц агуулсан мэт дугуй эсвэл зөв бус хэлбэртэй, хүрээлэн буй эд нь тод ялгарсан том хэмжээний сүүдэр харагдана. (Зураг 90)  Оношлогоо:  Оношлоход төвөгтэй бус.  Эмчилгээ:  Мэс заслын аргаар хавдрыг уутай нь (Зураг 91). Бага хэмжээний одонтомыг мэс заслын аргаар эмчлэх шаардлагагүй.
  • 23.  Боловсорсон мөгөөрснөөс гаралтай хоргүй хавдар. Хондром нь барзгар гадаргатай, мөгөөрсөрхөг байдалтай, нимгэн холбогч эдэн бүрхүүлтэй байдаг. Хондром нь гол төлөв хоншоорын урд хэсэгт ургадаг хавдар. Ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолдоно. А.А.Колесовын судалгаагаар эрүү хоншоорын хоргүй хавдар дотор хондром нь 1,26% ийг эзэлдэг гэжээ. Хондромыг дотор нь энхохондром, энкохондром гэж ангилдаг. Энхохондром ясны дотор буюу гүнд нь байрлана. Энкохондром эрүү хоншоорын гадна давхарга, ясны хальсанд байрлана.
  • 24.
  • 25.  Эмнэлзүй:  Экхондром нь түүшин сэртэнг хамарсан эмээл хэлбэрийн өргөн суурьтай мөгөөрслөг ургалт юм. Хавдрын дээрх салст хөхөвтөр өнгөтэй байдаг. Тэмтрэхэд хавдар нягт, барзгар хэлбэртэй эмзэглэлгүй ястай нягт наалдсан байдаг. Хил хязгаар нь тодорхой байнга томорч тагнай, хоншоор, эрүү, хамар хэлбэрээ алддаг. Экхондромыг бүрэн аваагүй тохиолдолд байнга дахих ба хорт хавдар луу шилждэг.  Рентген зурагт экхондром нь яснаас нягт багатай яс руу тархсан ясны өөрчлөлт харагдана.  Энхондром нь ясны гүнд байрласан хэсгийн бүтэн шүд өвдөх хөдлөх гурамсан мэдрэлийн өвдөлтийн шинж илрэх үед тохиолдлоор илрүүлдэг. Хожуу шатанд нэг болон бүлэг шүднүүд хөдлөж өвдөх ба яс овойж томорно. Рентген зурагт тодорхой хил хязгаартай уйланхай төст дугуй бөөрөнхий хэлбэрийн тод сүүдрүүд харагдана. 
  • 26.  Оношлогоо:  Хоншоор ясны урд хэсэгт байрласан тохиолдолд оношлоход түвэгтэй.  Ялгах онош:  Остеофибром, амелобластический фибромтой ялган оношлоно. Хиндром нь хэсэгчилсэн (доль) мөгөөрс хэлбэрийн хатуу байдалтай цагаан саарал өнгөтэй үхжсэн байдаг. Эсийн шинжилгээгээр мөгөөрсний гиалин агуулсан эсийн элементээр ядмаг нэг бүтэцтэй мөгөөрсөн эс харагдана.  Эмчилгээ:  Мэс заслын аргаар хоншоор, эрүүг эрүүл эдтэй тайрч авна.
  • 27.  Ясны гаралтай хоргүй хавдар. А.А.Колесов остеобластокластом нь харьцангүй элбэг тохиолддог ба эрүү хоншоор ясны хавдар ба хавдар төст эмгэгийг 64,7% эзэлдэг гэжээ. Хавдар нь зөвхөн эрүү эсвэл хоншоорыг гэмтээдэг. Эсийн шинжилгээгээр олон аварга эст остеокластын дунд байрласан ганц эст остеобластыг агуулсан байдаг. Остеобластокластомыг байрлалаар нь төвийн (ясан дотор) ба захын (түүшин сэртэнд) гэж ангилдаг.
  • 28.
  • 29.  Гол төлөв эрүүний зүүн бие ба араа орчмоор байрладаг. А.А.Колесов Төвийн остеобластокластомыг дотор нь: Үүрлэг, уйланхайт литический гэж 3 үндсэн хэлбэр болгон хуваасан.  Үүрлэг хэлбэрийн остеобластокластом нь залуу ба ахимаг насны хүмүүст тохиолддог удаан ургалттай. Эрүүний яс байнга зузаарч гадарга нь барзгар болдог.  Тэмтрэхэд хатуу эмзэглэлгүй тодорхой хил хязгааргүй байдаг. Хавдар дээрх салст хөхөвтөр өнгөтэй байна.  Рентген зурагт янз бүрийн хэмжээтэй хоорондоо харилцан адилгүй зузаантай таславч бүхий олон хөндий харагдана. Гадна ялтас давхарга нимгэрч амеобластомтой төстэй харагддаг.  Уйланхай хэлбэрийн үед эрүүл бүтэн шүд өвдөнө. Ихэнхи өвчтөн өвдөлтийг мэдэрдэггүй. Өвчтөнийг шинжилж үзэхэд эрүүний яс овойж шажигнаж дуугарах зэрэг уйланхайн шинж тэмдэгүүд илэрнэ.  Рентген зурагт шүдний гаралтай уйланхайтай төстэй ялгагдах шинж нь эрүүний гадна ялтас илүү нимгэрсэн харагдана.  Литический хэлбэр нь хүүхэд өсвөр үеийнхэнд элбэг тохиолддог өсөлт хурдан өвдөлт ихтэй байдаг. Хавдрын ойролцоох шүд хазайж хөдлөх эрүүний гадна ялтас нимгэрэх шинж эрт илэрнэ. Ясны хальс нь цоорсноор хавдар зөөлөн эд рүү ургана. Хавдар дээрх салст хөхөвтөр туяатай тараагуур судас өргөссөн байдаг.  Хавдар эрүүнд байрласан тохиолдолд эмгэг хугарал үүсэх, хоншоорт байрлавал хоншоорын хөндий амны хөндийрүү түрж ургадаг. Рентген зурагт литический хэлбэрийн үед нэг том тодорхой хил хязгаартай хөндий харагдана.
  • 30.  Ялгах онош:  Амелобластма, фиброзный дисплази, хондром,эозинофильный гранулем, ясны саркомтой ялган оношлоно.Эдийн шинжилгээгээр онош тодруулна.  Эмчилгээ:  Мэс заслын үүрлэг, уйланхайт хэлбэрийн остеобластоклестомын үед хавдрыг хусах, литический хэлбэрийн үед эрүү, хоншоор тайрах хагалгаа хийнэ.
  • 31.  Боловсорсон ясны эдээс гаралтай хоргүй хавдар. Зарим эрдэмтэд яс үүсч хөгжих үед ургийн хөгжлийн алдагдалын улмаас үүсдэг жинхэнэ хавдар гэж үздэг. Остеом нь залуу эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Эрүүний ясны хоргүй хавдрын 8% ыг эзэлдэг. Остеомыг байрлалаар нь захын ба төвийн гэж ангилдаг.  Захын остеом нь ясны ургац буюу яс зөв бус хэлбэртэй эрүүний ясны өргөн ба нарийн сууриар холбогдсон байна. Нүүрний хэлбэрийг алдагдуулдаг.  Төвийн остеом нь нягт зангилаа хэлбэртэй эрүүний ясан дотор байрладаг.  Хавдрыг эсийн бүтцээр нь хатуу, зөөлөн остеом гэж ангилдаг.  Хатуу остеом нь замбараагүй байрласан нарийнхан тэжээлийн сувагтай ясны гадна ялтаст давхаргатай төстэй байдаг.  Зөөлөн остеом нь ясны хэмтэй төстэй ширхэглэг эсийн эдийн өргөн давхаргатай байдаг. Остеом нь түүшин сэртэнгээр ургацаг хэлбэртэй ургаснаар шүдэлбэр хийхэд түвэгтэй байдаг. 
  • 32.
  • 33.
  • 34.  Эмнэлзүй:  Остеом нь хавдрын хэмжээ, байрлалаас хамаарч эмнэлзүй шинж харилцан адилгүй илэрнэ. Удаан явцтай, эмзэглэлгүй томорч нүүрний ясанд хэлбэр алдагдалт болон үйл ажилагааны алдагдалт илэрсэн тохиолдолд ажиглагддаг байна.  Хавдар хоншоор ясанд байрласан тохиолдолд нүдэнд юм 2 харагдах (диплопи), нүд бүлтийх (экзофтальм), нүд харах талбай багасах шинж тэмдэгүүд илэрдэг. (зураг 92)  Зарим тохиолдолд зажлах үйл ажиллагааны алдагдал гурамсан мэдрэлийн өвдөлт илэрлэг. Рентген зурагт хатуу остеомын үед ясны гадна ялтас зузаарсан эрүүний эдийн захыг хамарсан тодорхой хил хязгаартай нягт сүүдэр харагдана. (Зураг 93)  Рентген зурагт зөөлөн остеомын үед нэг төрлийн бус зузаарч нимгэрсэн ясны сийрэгжилт харагдана.
  • 35.  Оношлогоо:  Түвэгтэй бус. Ялгах онош:  Фибром, хондром, остеосарком  Эсийн болон эдийн шинжилгээгээр онош тодруулна. Эсийн шинжилгээгээр боловсорсон ясны хатуу давхаргыг санагдуулсан бүтэц харагдана.  Эмчилгээ:  Жижиг хэмжээтэй үед ажиглана. Шүдэлбэр хийхэд түвэгтэй болон үйл ажиллагааны алдагдлын үед мэс засал хийнэ. Хавдрыг эрүүл эд оролцуулж болно.
  • 36.  Мезенхим эдээс гаралтай цусны судасны эсээр баялаг хоргүй хавдар. Остеобластын нэг бөөмт эсээс тогтох ба гадуураа ясжмаг эдээр хүрээлүүлсэн, зарим тохиолдолд остеокластын олон бөөмт эс агуулсан байдаг. Остеод-остеом эрүүний гадна ялтас давхаргаас үүсдэг.  Эмнэл зүй:  Хавдар өнгөц байрлах ба эвгүй оргих, юм идэх хүчтэй бус өвдөх шинж илэрдэг. Тодорхой шалтгаангаангүйгээр хавдар байрласан газар өвдөх, загатнах, шөнө өвдөлт нэмэгдэнэ. Хавдар дээрх салст улайж лугших, завсарлагатай өвддөг.  Тэмтрэхэд 1-1.5 см хэмжээтэй эмзэглэлтэй овгор яс тэмтрэгдэнэ. Хавдар гүн хэмт бодисонд байрласан тохиолдолд салст улайж өвдөх шинж илэрдэггүй.  Рентген зурагт 1см хүртэл хэмжээтэй тодорхой хил хязгаартай хүрээлэн буй яс нь хатингаршиж сийрэгжсэн сүүдэр харагдана.  Ялгах онош:  Мэдрэлийн үрэвсэл, гурамсан мэдрэлийн өвдөлт, ясны архаг үрэвсэл, эрүү ясны уйланхай Остеод- остеомын үед хавдрыг хүрээлэн буй яс хатингаршсан ясны эд цайвар өнгөтэй байдаг. Эсийн шинжилгээгээр боловсорсон яс харагдана.  Эмчилгээ: Мэс заслын. Хавдрыг хатингаршсан ястай цуг авна.
  • 37.  Хэсэг газар нэвчиж ургадаг хоргүй хавдар. Миксом нь эрүү, хоншоор ясанд ховор тохиолдох ба нүүрний ясны хавдар, хавдар төст эмгэгүүдийн 1% эзэлдэг. Миксом нь хоншоор яснаас илүүтэй эрүүнд элбэг тохиолддог. Хавдар гол төлөв өсвөр насны залуучуудад тохиолддог. Зарим эрдэмтэд миксом нь мөгөөрснөөс гаралтай гэж үздэг. Эсийн шинжилгээнд миксом нь муцины үлдсэн бодисноос тогтох ба дугуй, ээрүүл хэлбэрийн, од хэлбэрийн эсүүд оршино.
  • 38.  Эмнэлзүй:  Хавдар эмнэлзүйн шинжгүй удаан эмзэглэлгүй ургадаг. Хавдар байрласан хэсэгт эрүү эмзэглэлгүй зузаарч овойдог. Хавдарыг тэмтэрхэд нягт гөлгөр гадаргатай байдаг. Хавдар судас мэдрэлийн багцыг дарсанаар эрүүний хагас мэдээгүй оргиж (Венсаны шинж тэмдэг) болно. Хавдарын ойролцоох шүд хөдөлгөөнтэй болж хажуу тийш налдаг. Рентген зурагт миксом тодорхой бус харагдана. Рентген зурагт хоорондоо ясан таславчтай зөгийн үүр санагдуулам ясны өөрчлөлт ( савангийн хөөс хэлбэрийн) харагдана.  .
  • 39.  Ялгах онош:  Амелоблас, том, аварга эст хавдар  Эсийн шинжилгээгээр онош тодруулна. Хатгалт хийж үзэхэд амелобластомын уйланхайт хэлбэрийн үед тунгалаг шингэн гарна. Миксомийн үед шингэн гарахгүй. Эсийн шинжилгээгээр миксонадын стром агуулсан дугариг эс харагдана.  Эмчилгээ:  Мэс заслын, эрүүл эдийг оролцуулан эрүүг тайрна
  • 40.  Фибром  Ясан доторх фибром нь эрүү, хоншоорт ховор тохиолдоно. Эсийн шинжилгээнд ясан доторх фибром нь холбогч эдийн элемэнтээс тогтох ба ясны эд агуулаагүй байдаг.  Эмнэлзүй:  Тодорхой шинжгүй, удаан эмзэшлэлгүй ургадаг хавдар. Зарим тохиолдолд эрүү, хоншоор орчмоор бага зэрэг лугшиж өвдөнө. Өвчтөн хавдар томорч эрүү хоншоорын хэлбэр алдагддсан үед эмчид ханддаг. Зарим тохиолдолд цоорсон шүдээр халдвар орж хавдар үрэвсдэг. Энэ тохиолдолд ясны архаг үрэвсэлтөй шинж тэмдэгээр хавдар илэрдэг. Рентген зурагт ясанд тодорхой хил хязгаартай дугуй сүүдэр харагдана. Хавдарын төв хэсэгт шохойжсон хэсэн харагдана.  Эмчилгээ:  Хавдарыг ууттай нь авна.
  • 41.  Энэ фибром нь хоншоорын түүшин сэртэнгийн арын хэсэг тагнайд тэгш хэмээр байрласан байдаг. Ховор тохиолдолд эрүүний агт араа орчмоор түүшин сэртэнд байрлана. Хавдар удаан , эмзэглэлгүй ургадаг. Хавдар дээрх салст хэвийн өнгөтэй, тэмтрэхэд хатуу нягт, гадарга нь гөлгөр байдаг.  Эмчилгээ.  Мэс заслын. Хавдарыг ясны хальстай хамт авна. 
  • 42.
  • 43.  Эрүү, хоншоор ясан доторх гемангиом ховор тохиолдоно. Ясан доторх гемангиом нь шинж тэмдэггүй эсвэл шүд байнга лугшиж өвдөх шинж тэмдэгээр илэрдэг. Зарим тохиолдолд буйлнаас цус алдсан үед эмчид хандаж илэрдэг.  В.А. Дунаевский шүд авсны дараа шүдний оромноос хүчтэй цус алдсаны улмаас ясан доторх гемангиом яснаас зөөлөн эд рүү ургадаг. Энэ тохиолдолд амны салст хөхөвтөр өнгөтэй байдаг. Шүд хөдөлгөөнтэй болж, буйлнаас цус гарамтай болдог. Зарим үед толгой бөхийлгөх, хажуу тийш харж хэвтэхэд лугших шинж тэмдэг илэрнэ. Рентген зурагт эрүү, хоншоорын яс агааржсан үүрлэг уйланхайт хөндий харагдана. Амелобластом, фиброзный дисплазитай ялган оношлоно. Онош дотруулахын тулд хатгалт хийнэ. Хатгалт хийхэд гемангиомийн үед цэвэр цус гарна.  Эмчилгээ:  Том бус хэлбэрийн гемангиомийн үед хатаах эмчилгээ (96oспирт, 2% салициловийн хүчил, варикоцид гэх мэт хийнэ. Том хэлбэрийн гемангиомийн үед хоншоорыг хэсэгчлэн тайрч даралттай боолт хийнэ. Хоншоор ясан доторх . гемангиомийн үед гадна ялтасыг авч зажлуур булчингаас далбан гарган (цус алдаж буй судсыг боож) хаана. Даралттай боолт хийнэ.
  • 44.  Эозинофильная гранулемыг оросын эрдэмтэн Н.И. Таратынов 1913 онд бие даасан өвчин гэжээ. Гистоцитын элементийн эрчимтэй олшролын дунд янз бүрийн хэмжээтэй эозонифиль, нейтрофиль, лимфоцит, сийвэнт эс, олон аварга эс үүсдэг хавдар төст эмгэг(өвчин)  Эозонифильный гранулема 2хэлбэр байна.  Леттерера-Зивийн хам шинж (өвчин)  Хенда-Шюллер-Кричены хам шинж (өвчин)  Леттерера-Зивийн өвчин хөхүүл хүүхдэд тохиолдох ба араг яс, уушги, арьс салст гэмтээж чихэргүй шижин хэлбэрээр олон эрхтэн гэмтээнэ. Хурдан явцтай олон эрхтэн гэмтээдэг. Эозонифильный гранулема нь 30 насны залуучуудад тохиолдоно. Гол төлөв эрүүг гэмтээдэг.  Эрүүнд байрласан байдлаар нь:  Хязгаарлагдмал: хэлбэрийн үед ганц болон хэд хэдэн хязгаарлагдмал голомт байх бөгөөд амны хөндийн талаас Өөрчлөлтгүй байдаг.Эрүүний булан салаанд байрласан бага зэрэг эмзэглэлтэй байна.Рентген зурагт тодорхой хил хязгааргүй согог нүх харагдана.  Тархмал:Хэлбэрийн үед түүшин сэртэн,шүдний хоорондох таславч сийрэгжин шүд сунана.
  • 45.  Эмнэлзүй:  Бүтэн араа шүд хөдлөж,буйл загатнаж,буйлнаас цус гарч амнаас эвгүй үнэр үнэртэнэ.Түүшин сэртэнгийн ясны өөрчлөлт байнга эрүүний бие рүү тархдаг.Буйлны хөхлөг хатингаршин шүдний сурвалж ил гарна.Түүшин сэртэнгийн салст улайж шархлана.  Шүд авсаны дараа ором эдгэрэхгүй эмгэг эдээр дүүрч өнгөр тогтож хүрэлцэхэд эрс өвдөнө.Зарим тохиолдолд халуурч биеийн байдал хүндэрдэг.Цусны шинжилгээгээр лейкоцитоз,СОЭ түргэсэх,эозинофильный заалт өндөрсч 10хүрнэ.Рентген зурагт түүшин сэртэн,бие орчим тархмал сийрэгжин голомтууд хооронд нийлж дугуй эсвэл зууван хэлбэрийн согогууд харагдана.  Ялгах онош:  Шүдний тойрон эдийн архаг үрэвсэл,шүдний гаралтай уйланхай.  Эозинофильный гранулемыг эмнэлзүй болон рентген зургаар оношлоход төвөгтэй ба эдийн шинжилгээгээр онош тодоруулна.  Эмчилгээ:  Хэлбэрээс хамаарч эмчилгээ хийнэ.  Хязгаарлагдмал үед мэс засал хийж хавдрыг хусна.  Тархмал хэлбэрийн үед хавсарсан эмчилгээ хавдар болон шүдийг авч туяа эмчилгээ 10-15гр хийнэ.
  • 46.  Буйлны фиброматозыг хэвлэлд зааны буйл гэж нэрлэдэг.Буйлны хөхлөгөөр холбогч эд их хэмжээгээр /тархмал/ ургаснаар түүшин сэртэнгийн хэлбэр алдаж зажлах үйл ажиллагаа алдагддаг.Гол төлөв залуу хүмүүст тохиолдох ба харьцангуй ховор эмгэг.Одоо болтол фиброматозын эмгэг жам тодорхой бус,буйлны архаг үрэвсэл болон гэмтлийн улмаас үүсдэг гэж үздэг  Эмнэлзүй:  Шүдний цөгцийг хагас болон бүтэн хучсан зузаан буйл байдаг.Фиброматоз нь буйл томрох хэлбэрээр удаан үргэлжлэн бүх шүд түүшин сэртэнг хамран томордог.Гол төлөв үүдэвч талын буйл цаашлан хэлэн талын буйлыг хамран ургадаг.  Фиброматозын гадарга ихэнх тохиолдолд барзгар ба түүн дээрх салст хөдөлгөөнгүй байдаг.Эмгэг буйлны ургалт бий болсноор уут үүсэж хоолны үлдэгдэл цугларч үрэвсэл үүсдэг.  /Зураг 94/  Эсийн шинжилгээгээр буйлны фиброматоз нь судсаар ядуу нягт холбогч эдийн эс харагдана.  Эмчилгээ:  Мэс заслын.Эмгэг эдийн ясанд нь хүртэл өвчин авна.Иодоформтой чихээс хийнэ
  • 47.  Ясны хөгжлийн гажгаас үүссэн хавдар төст эмгэг. Фиброзный дисплазийн эдийн зураглал нь жинхэнэ хавдартай их төстэй. 1927 онд Брайцев хэсэг ясны эдийн фиброз, 1937 онд А.Е.Лихтенштейн шинээр фиброзны дисплази гэж нэрлэсэн. Гол төлөв 10-30 насны залуу хүмүүст тохиолддог. А.А. Колесовын судалгаагаар фиброзны дисплази хүүхдийн нүүрний ясанд 22%, эрүү, хоншоор ясны анхдагч хавдар ба хавдар төст эмгэгийн дотор 7,5% эзэлдэг гэжээ. Фиброзный дисплази нэг эсвэл хэд хэдэн ясыг гэмтээдэг.  Ясанд тархсан байдлаар нь хязгаарлагдмал ба тархмал хэлбэр гэж хуваана.  -Хязгаарлагдмал хэлбэрийн үед хүрээлэн буй эд болон яснаас тодорхой тусгаарлагдсан өөрчлөлт байдаг. Тэмтэрч үзэхэд хатуу зөөлөн байдалтай цайвар өнгөтэй байна.  -Тархмал хэлбэрийн үед тодорхой хил хязгааргүй, гадна ялтас тэгш бус зузаарсан байна.
  • 48.  Эмнэл зүй:  Эмнэл зүй шинж тэмдэггүй явагдана. Гол төлөв хоншоор ясанд тохиолдох ба тагнай, шанаа орчмоор яс овойж зузаарах шинж илэрч эмзэглэлгүй, удаан томордог. Түүшин сэртэнгээр тархсанаар шүд аажмаар хөдөлгөөнтэй болж түүшин зузаарч овойн. Фиброзный дисплази нь эмзэглэлгүй удаан ургалттай тул хэдэн арван жил үргэлжилж өвчтөн анзаардаггүй байна. Рентген зураг гэмтсэн хэсгийн яс тархмал зузаарч нягтарсан сүүдэр харагдана.  Оношлогоо:  Рентген зураг , эдийн шинжилгээгээр онош тодруулна.  Ялгах онош:  Остеосарком, остеом, хондром, периапикальный цементный дисплази.  Фибрознй дисплазийн салст саарал өнгөтэй, амархан цус гарамтгай, хутгаар зүсэхэд зөөлөн, ууссан сахар шиг шажигнана.  Эсийн шинжилгээнд боловсроогүй ясны эд агуулсан ясны эдийн ширхэглэг эсийн ургалт харагдана.
  • 49.  Боловсорсон өөхөн эдээс гаралтай хоргүй хавдар. Нүүр орчмын өөхөн хавдар ховор тохиолдоно. Гол төлөв дух, хацар, эрүү болон оочин доор байрлана.  Эмнэл зүй:  Өөхөн хавдар нь удаан эмзэглэлгүй, эрүүл эдээс ялгарч ургах ба үйл ажиллагааны алдагдалд оруулдаггүй. Заримдаа өөхөн хавдар том хэмжээтэй байдаг. Тэмтэрч үзэхэд уян зөөлөн, байдалтай, том хэмжээтэй үед холборч эд шиг нягт хил хязгаар нь тодорхой, доль (үечлэл) тэмтрэгдэнэ (Зураг 95).  Оношлогоо:  Оношлоход төвөгтэй бус.  Ялгах онош:  Дермойдный киста  Хатгалт хийж үзэхэд өөхний эд илэрнэ. Эсийн шинжилгээнд хавдар нь өөхөн эдээс тогтсон, дольнууд нь холбогч эдэн давхаргатай, бие даасан судсан хангамжтай байна.  Эмчилгээ:  Мэс заслын. Хавдрыг ууттай нь авна.
  • 50.  Тос ба хөлсний булирхайн гаралтай хоргүй хавдар.  Гол төлөв хамар, хацар, зовхи, дээд, доод уруул, чихний ойролцоо байрладаг.  Эмнэлзүй:  Эмзэглэлгүй удаан томордог хавдар. Атером нь гадаруураа ууттай, арьстай хэсэг газар наалдсан байдаг. Тэмтрэхэд эмзэглэлгүй, хөдөлгөөнгүй, хил хязгаар нь тодорхой, арьстай наалдсан хэсэг хөхөрч харагддаг.  Оношлогоо:  Оношлоход хялбар  Эмчилгээ:  Мэс заслын, хавдрыг ууттай нь авна.
  • 51.  Боловсорсон холбогч эдээс гаралтай хоргүй хавдар.  Фибром нь эмзэглэлгүй, удаан ургалттай хавдар ба хатуу дугуй хэлбэрийн өргөн суурьтай, хажуугийн эдээс тодорхой заагтай байдаг.  Фибромыг дотор нь хатуу, зөөлөн гэж хавдрын эдээс хамаарч 2 хуваадаг.  Хатуу фибром ширхэглэг холбогч эдээс тогтдог.  Зөөлөн фибром өөхлөг эд агуулсан ширхэглэг эд нь хөвсгөр байдаг тул заримдаа фибролипом гэж нэрлэдэг.  Оношлогоо:  Оношлоход төвөггүй. Эсийн шинжилгээгээр хавдрын эд холбогч ширхэглэг багцаас тогтох ба хоорондоо холбогч эдийн эсүүдээр бүрхэгдсэн байдаг.  Эмчилгээ:  Мэс заслын. Хавдрыг эрүүл эдийн захаар өвчин авна.
  • 52.  Холбогч эдийн сууриас үндэстэй хучуур давхаргаас ургадаг хөхлөг хэлбэрийн хоргүй хавдар.  Папиллом нь гол төлөв ганцаар ургах ба зарим тохиолдолд нийлж олон тоотой ургахийг папилломатоз гэнэ.  Папилломатоз нь амиы салстад элбэг тохиолддог. Папиллом нь 40-50 насны хүмүүст элбэг тохиолддог. Папилломатоз нь таараагүй авагддаг шүдэлбэрийн улмаас ургадаг.
  • 53.  Эмнэлзүй:  Ганцаар тохиолдох папиллом зөөлөн хөхлөг хэлбэртэй 1-2мм-с 2-3см хүртэл хэмжээтэй байдаг. Папиллом нь уруулын Улаан, завьж, хэлний үзүүр орчмоор ургадаг. Тэмтрэхэд эмзэглэлгүй, суурьтай, хатуу, зөөлөн байдалтай байдаг (Зураг 98).  Эмчилгээ:  Мэс заслын. Хавдрыг өвчин авна.  Судсан хавдар  Судаснаас гаралтай хоргүй хавдрыг гемангиом,тунгалгийн судаснаас гаралттай хавдрыг лимфангиом гэж нэрлэдэг. Судасны болон тунгалгийн судасны гажиг хөгжлийн улмаас дээрх хавдарууд үүсдэг гэж үдэг. Судсан хавдрын 60-80% нь эрүү нүүр орчим байрладаг
  • 54.  Судсан хавдар нүүрний бүх хавдрын 25%-ийг , зөөлөн эдийн хавдрын 65%- ийг эзлэх ба нилээд элбэг тохиолддог хавдар юм. Гол төлөв нүүр орчмоор байрладаг , гоо сайхны болон үйл ажиллагааны алдагдалд оруулдаг. Ихэнх тохиолдолд цусны цусны судасны гажиг хөгжил гэж үздэг.  Гимангиом нь төрөлхийн гаралтай ба биеийн өсөлтийн даган томорч байдаг. Зарим тохиолдолд гүн байрлаж ахимаг насанд илэрдэг. Гимангиом нь нүүрний ясны эмгэгтэй хавсарч явагддаг. Цусны судаснаас гаралтай,хил хязгаар нь тодорхой бус хоргүй хавдар.    Гемангиомийг дотор нь:  -Өнгөц ( Капиллярный )  -Хөндийт ( кавернозный )  -Салаалсан ( ветвистый ) гэж 3 ангилдаг.
  • 55.  Өнгөц гемангиом  Жижиг /хялгасан/ тараагуур болон хураагуур судаснаас үүсдэг. Өнгөц гемангиом нь хацар,дух,зовхи орчимоор байрладаг улаан өнгөтэй толбо байдаг. Хуруугаар дарахад өнгөц гемангиом цайж дахин улайдаг.  Гимангиом нь арьс болон амны салстыг гэмтээдэг. Гемангиом нь арьс болон амны салстыг гэмтээдэг. Өнгөц гемангиомын хялгасан судасны хана хөөж томорсноос арьсны гадаргаас дээш овойно
  • 56.  Хөндийн гемангиом  Том хөндий нь цусаар дүүрсэн хавдар. Гемангиомын хөндийнүүд хоорондоо салбарлан холбогдсон байдаг.  Эмнэлзүй:  Хөндийт гемангиом нь зангилаат хэлбэрийн хөх саарал өнгөтэй байдаг. Тэмтэрч үзэхэд зөөлөн, эмзэглэлгүй,гүнд нь нягт том бус дугуй хэлбэрийн бүлэн /ангиолит/ тэмтрэгдэнэ. Гол төлөв хэл, уруулд байрлах ба үйл ажиллагааны алдагдалд орж хэлбэр алдагдалт үүсдэг
  • 57.  Салаалсан гемангиом  Тараагуур болон хураагуур судасны өргөссөн цагираг юм. Тараагуур судасны гемангиомын үед лугшилт ажиглагдах ба чагнаж үзэхэд агшилтын шуугиан сонсогдоно. Толгойг тонгойлгоход гемангиом томордог. Зарим тохиолдолд өнгөц, хөндийт, салаалсан гемангиомууд хавсарч (нийлмэл) тохиолддог  Оношлогоо: Гемангиомын хэмжээ, тархалтыг тодорхойлохын тулд ангиографи хийнэ. Хатгалт хийхэд шприц аяндаа цусаар дүүрнэ.  Эмчилгээ: Гемангиомын хэмжээ, хэлбэр, төрөл, байрлалаас шалтгаалж янз бүрийн аргаар эмчилнэ. Гол төлөв хөлдөөх, хатаах, мэс засал хийж авах аргуудыг хэрэглэдэг. Хатаах эмчилгээнд 2℅-ийн салицилын спирт буюу 70℅-ийн этилийн спирт хэрэглэнэ. Гемангиомын хэмжээнээс хамаарч 5-60мм хүртэл хэмжээтэй спирт шахаж даралтай боолт хийнэ. 2 долоо хоногийн дараа давтан спирт шахна. Өнгөц гемангиомын үед шингэн азотаар хөлдөөх эмчилгээ хийнэ. Жижиг хэмжээтэй гемангиомыг авч оёдол тавина.
  • 58.  Лимфангиом  Тунгалгийн судасны хавдар, цусны судасны хавдараас харьцангуй ховор тохиолддог. Хавдар төрөлхийн бөгөөд гемангиомтой хавсарч явагддаг.  Ангилал:  Өнгөц  Хөндийт  Уйланхай (гигром(хэлбэр  Хамгийн тархмал тохиолддог нь хөндийт лимфангиом юм. Гол төлөв хацар, уруул, хэл орчмоор байрлах ба үйл ажиллагааны алдагдалд оруулдаг.  Эмчилгээ: Гемангиомтой адил эмнэлзүйн шинжтэй явагдах ба салст, арьсны өнгө хэвийн байдаг. Хөндийт лимфангиом олон тооны хөндийгөөс тогтож, тэдгээр нь эндотелээр хучигдсан, тунгалагаар дүүрсэн, хоорондоо холбоос эдэн таславчтай байдаг. Лимфангиом нь салст гэмтсэний улмаас үргэлж үрэвсэж байдаг. Тэмтэрэхэд хатуу, нягт эд тэмтрэгдэнэ.Үрэвссэн тохилдолд эмзэглэлтэй байдаг.  Уйланхайт хэлбэрийн лимфангиом нь тунгалгаар дүүрсэн хэд хэдэн том хөндийгөөс тогтоно. Тэмтэрэхэд бамбалзана. Хатгалт хийж үзэхэд тунгалаг шингэн эсвэл цус агуулсан булингартай шингэн гарна.  Эмчилгээ: Мэс заслын