SlideShare a Scribd company logo
1 of 30
ҮНДСЭН ХУУЛЬ БА ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ
Багш: У. Наранжаргал
Насан туршийн боловсрол төв
Сургалтын зорилго:
Үндсэн хууль, түүний ач холбогдол, зарчим, зохицуулалтын
мэдээлэл, хүний эрх, эрх чөлөөг тайлбарлах замаар хүний
үндсэн эрхийн талаар ойлголтыг өгөх
Сургалтын агуулга:
Үндсэн хуулийн эрх зүйн ойлголт болон хүний эрхийн
ойлголтын талаарх мэдээллийг товч өгнө.
Бодлогын баримт бичиг
• Монгол Улсын Засгийн газрын 2018.2.14-ний өдрийн 50
дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг
дээшлүүлэх үндсэний хөтөлбөр”-ийг баталжээ.
• Хөтөлбөрийн зорилго: Монгол Улсын бүх иргэдийг эрх зүйн
хувьд чадавхжуулах, иргэдэд хуулиар олгогдсон эрх
боломжийг үр дүнтэй ашиглах нөхцөлийг нэмэгдүүлэх,
иргэдэд эрх зүйн анхан шатны үйлчилгээг ойртуулж
чадавхижуулснаар эргээд төрийн байгууллагыг хариуцлагатай,
үр нөлөөтэй ажиллуулах сайн засаглалыг хөгжүүлэхэд
оршино.
• Хүрэх үр дүн: Үндсэн хууль болон хүний эрх, эрх чөлөөний
талаарх суурь зохицуулалтыг мэдэж аван цаашид бүтээлчээр
ашиглах мэдлэг, чадвар дадлыг эзэмшинэ.
• Заах арга: Үндсэн хуулийн эрх зүй болон хүний эрх, эрх
чөлөөний талаарх ойлголт мэдээллийг иргэд болон сургалтанд
оролцогчдод лекц, ярилцлагын хэлбэрээр түгээнэ.
Монгол Улсын эдүгээ мөрдөж байгаа Үндсэн хуулийг 1992 онд
тунхаглан баталсан бөгөөд Монгол Улсын хамгийн дээд хүчин
чадалтай хууль юм.
Монголын ард түмэн бид:
• Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
• хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг
эрхэмлэн дээдэлж,
• төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
• хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
• эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан
хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.
Энэхүү өгүүлбэр дэх үг нэг бүр нь гүн гүнзгий утга санааг
илэрхийлэхийн зэрэгцээ “Монгол Улсад хүний төлөө нийгэм” –ийг бий
болгохыг эрхэмлэн зорьж байгаагаа тунхагласан юм.
Монгол Улсын гавьяат хуульч Б.Чимэд агсан:
“Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм.
1. МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ
2. ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ
3. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ
4. МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ
ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА
5. МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
6. МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
Хүний эрх, эрх чөлөө
Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 14,15,16
дугаар зүйл болон бусад хэсэгт хүний эрх, чөлөөг шууд болон
шууд бусаар бататган бэхжүүлсэн байдаг.
1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль,
шүүхийн өмнө эрх тэгш байна.
1. Тэгш байх
2. Ялгаварлан гадуурхахгүй байх
“Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн
гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал,
шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан
гадуурхаж үл болно.
3. Хүн бүр эрх зүйн этгээд байх эрхтэй.
“Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэдэг нь хүн эхээс
төрж насан эцэслэх хүртлээ өөрөө эрх, үүрэг бий
болгож байх жам ёсны ерөнхий чадварыг илэрхийлнэ.
4. Харьяалалтай байх эрхтэй.
• Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох,
харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно.
• Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо
хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно.
5. Амьд явах эрхтэй.
Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт
хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор
ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь
нас бусниулахыг хатуу хориглоно.
6. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй.
“Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол,
байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй.”
Хүмүүсийн эргэн тойрон дахь байгаль, хүний гараар
бүтээгдсэн аливаа юмс тэдэнд сөргөөр нөлөөлөхгүй
байх юм.
Төр нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг
хангах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас
иргэдээ хамгаалах үүрэгтэй гэж ойлгох
7. Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших,
өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар
хураах, дайчлан авахыг хориглоно.
Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй
хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал
нөхөх олговор, үнийг төлнө.
8. Хөдөлмөрлөх эрхтэй.
Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн
аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах,
хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар
албадан хөдөлмөрлүүлж болохгүй.
9. Нийгмийн хамгаалалд хамрагдах эрхтэй.
Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд
төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд
эд, мөнгөний тусламж авах эрхтэй.
10. Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн
тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн
төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг
хуулиар тогтооно.
11. Сурч боловсрох эрхтэй.
Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй
олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн
сургууль байгуулан ажиллуулж болно.
БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО: Иргэнийг оюун ухаан, ёс
суртахуун, бие бялдарын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг
дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай
болгон төлөвшүүлэхэд оршино.
10. Соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа
явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй.
Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар
хамгаална.
13. Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан
төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад
сонгох, сонгогдох эрхтэй.
Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг
төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг
харгалзан хуулиар тогтооно.
14. Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын
үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн
дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй.
Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн
аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам,
олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон
гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг
хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг
түдгэлзүүлж болно.
15. Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр
бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй.
Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн
эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын
харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн
ашиг сонирхлыг төр хамгаална.
16. Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл,
гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
• Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл,
гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.
17. Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй.
Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч
нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь
хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг
бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй.
Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний
гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд
мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц,
орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална.
18. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй.
19. Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй
илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал,
цуглаан хийх эрх чөлөөтэй.
Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;
20. Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан
хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар
мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй.
Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах,
үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах
зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний
нууцыг хуулиар тогтоон хамгаална.
21. Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу
байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин
суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй.
Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн
амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг
хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.
1. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн
үүргийг ёсчлон биелүүлнэ:
• 1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;
• 2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
• 3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх;
• 4/ эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах.
2. Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх,
байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.
www.legalinfo.mn
e-khutuch.mn
1800-1202 тусгай дугаар ….
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД
БАЯРЛАЛАА.

More Related Content

What's hot

Захиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалалЗахиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалалUmguullin Mongol Umguulugch
 
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцооМэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцооGlobe International
 
Хүний эрх ба ялгаварлан гадуурхал
Хүний эрх ба ялгаварлан гадуурхалХүний эрх ба ялгаварлан гадуурхал
Хүний эрх ба ялгаварлан гадуурхалGalbaatar Lkhagvasuren
 
L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber
L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helberL 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber
L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helberBMunguntuul
 
улс төрийн нам
улс төрийн нам улс төрийн нам
улс төрийн нам MoAltantuya
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйBachkana Enhbat
 
гарчиггүй төр
гарчиггүй төргарчиггүй төр
гарчиггүй төрdoljoo79
 
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsMongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsAltangerel Bilguun
 
хүүхдийн үүрэг
хүүхдийн үүрэгхүүхдийн үүрэг
хүүхдийн үүрэгsmilemunkhuu
 

What's hot (20)

Hudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lectureHudulmuriin erh zui lecture
Hudulmuriin erh zui lecture
 
Hudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptxHudulmuriin erkh zui.pptx
Hudulmuriin erkh zui.pptx
 
Захиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалалЗахиргааны актыг шалгах дараалал
Захиргааны актыг шалгах дараалал
 
захиргааны шийдвэр
захиргааны шийдвэрзахиргааны шийдвэр
захиргааны шийдвэр
 
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцооМэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
Мэдээллийн эрх чөлөө ба иргэдийн оролцоо
 
Turiin onol
Turiin onolTuriin onol
Turiin onol
 
төрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр ньтөрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр нь
 
Хүний эрх ба ялгаварлан гадуурхал
Хүний эрх ба ялгаварлан гадуурхалХүний эрх ба ялгаварлан гадуурхал
Хүний эрх ба ялгаварлан гадуурхал
 
L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber
L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helberL 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber
L 4 delhiin ulsuudiin zasaglaliin helber
 
хүний эрх гэж юу в1
хүний эрх гэж юу в1хүний эрх гэж юу в1
хүний эрх гэж юу в1
 
төр гэж юу вэ
төр гэж юу вэтөр гэж юу вэ
төр гэж юу вэ
 
улс төрийн нам
улс төрийн нам улс төрийн нам
улс төрийн нам
 
ардчилал
ардчилалардчилал
ардчилал
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүй
 
гарчиггүй төр
гарчиггүй төргарчиггүй төр
гарчиггүй төр
 
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsMongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
 
үндсэн хуулийн өөрчлөлтүүд
үндсэн хуулийн өөрчлөлтүүдүндсэн хуулийн өөрчлөлтүүд
үндсэн хуулийн өөрчлөлтүүд
 
Хүхдийн эрх
Хүхдийн эрх Хүхдийн эрх
Хүхдийн эрх
 
гаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээлгаж үзэгдэл хичээл
гаж үзэгдэл хичээл
 
хүүхдийн үүрэг
хүүхдийн үүрэгхүүхдийн үүрэг
хүүхдийн үүрэг
 

Similar to үндсэн хууль

Mongol usliin undsen huuli
Mongol usliin undsen huuliMongol usliin undsen huuli
Mongol usliin undsen huuliBatsaikhanshdee
 
legalinfo.mn-ХҮНИЙ-ЭРХИЙН-ТҮГЭЭМЭЛ-ТУНХАГЛАЛ.pdf
legalinfo.mn-ХҮНИЙ-ЭРХИЙН-ТҮГЭЭМЭЛ-ТУНХАГЛАЛ.pdflegalinfo.mn-ХҮНИЙ-ЭРХИЙН-ТҮГЭЭМЭЛ-ТУНХАГЛАЛ.pdf
legalinfo.mn-ХҮНИЙ-ЭРХИЙН-ТҮГЭЭМЭЛ-ТУНХАГЛАЛ.pdfssuser02f4c7
 
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэлхүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэлaltangerel altangerel
 
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэхүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэBattsetseg1982
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнOnon Battsengel
 
хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн.....хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн.....Onon Battsengel
 
хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн.....хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн.....Onon Battsengel
 
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...The Business Council of Mongolia
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptxMurun10a
 
зайн сургалт 3
зайн сургалт 3зайн сургалт 3
зайн сургалт 3Bama740517
 

Similar to үндсэн хууль (20)

Nu 9 r angi
Nu 9 r angiNu 9 r angi
Nu 9 r angi
 
Mongol usliin undsen huuli
Mongol usliin undsen huuliMongol usliin undsen huuli
Mongol usliin undsen huuli
 
legalinfo.mn-ХҮНИЙ-ЭРХИЙН-ТҮГЭЭМЭЛ-ТУНХАГЛАЛ.pdf
legalinfo.mn-ХҮНИЙ-ЭРХИЙН-ТҮГЭЭМЭЛ-ТУНХАГЛАЛ.pdflegalinfo.mn-ХҮНИЙ-ЭРХИЙН-ТҮГЭЭМЭЛ-ТУНХАГЛАЛ.pdf
legalinfo.mn-ХҮНИЙ-ЭРХИЙН-ТҮГЭЭМЭЛ-ТУНХАГЛАЛ.pdf
 
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэлхүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
хүний эрх гэж юу C 1 г.алтангэрэл
 
хүний эрх гэж юу
хүний эрх гэж юухүний эрх гэж юу
хүний эрх гэж юу
 
Хүүхдийн эрх
Хүүхдийн эрхХүүхдийн эрх
Хүүхдийн эрх
 
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэхүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
Huuhed
HuuhedHuuhed
Huuhed
 
Huuhed
HuuhedHuuhed
Huuhed
 
хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн.....хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн.....
 
хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн.....хэрэглэгдэхүүн.....
хэрэглэгдэхүүн.....
 
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
2014.03.06 Авлига, ашиг сонирхлын зөрчил ба ил тод байдал, Монгол Улсын Авлиг...
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
 
зайн сургалт 3
зайн сургалт 3зайн сургалт 3
зайн сургалт 3
 
Erh zui ba erh chuluu
Erh zui ba erh chuluuErh zui ba erh chuluu
Erh zui ba erh chuluu
 
улс төр
улс төрулс төр
улс төр
 
Huuhed
HuuhedHuuhed
Huuhed
 
ёс суртахуун
ёс суртахуунёс суртахуун
ёс суртахуун
 
мтэз
мтэзмтэз
мтэз
 

More from uranchimegchuluun1

More from uranchimegchuluun1 (7)

Hog hayagdal
Hog hayagdalHog hayagdal
Hog hayagdal
 
Ecologi
EcologiEcologi
Ecologi
 
Huuhed ugtahbayar
Huuhed ugtahbayar Huuhed ugtahbayar
Huuhed ugtahbayar
 
Huvi hunii hugjil ugtahbayr
Huvi hunii hugjil ugtahbayrHuvi hunii hugjil ugtahbayr
Huvi hunii hugjil ugtahbayr
 
Sonjoonii hariu eco
Sonjoonii hariu ecoSonjoonii hariu eco
Sonjoonii hariu eco
 
угтахаа хог хаягдал
угтахаа хог хаягдалугтахаа хог хаягдал
угтахаа хог хаягдал
 
усны хэрэглээ Converted
усны хэрэглээ Convertedусны хэрэглээ Converted
усны хэрэглээ Converted
 

үндсэн хууль

  • 1. ҮНДСЭН ХУУЛЬ БА ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ Багш: У. Наранжаргал Насан туршийн боловсрол төв
  • 2. Сургалтын зорилго: Үндсэн хууль, түүний ач холбогдол, зарчим, зохицуулалтын мэдээлэл, хүний эрх, эрх чөлөөг тайлбарлах замаар хүний үндсэн эрхийн талаар ойлголтыг өгөх Сургалтын агуулга: Үндсэн хуулийн эрх зүйн ойлголт болон хүний эрхийн ойлголтын талаарх мэдээллийг товч өгнө.
  • 3. Бодлогын баримт бичиг • Монгол Улсын Засгийн газрын 2018.2.14-ний өдрийн 50 дугаар тогтоолоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндсэний хөтөлбөр”-ийг баталжээ. • Хөтөлбөрийн зорилго: Монгол Улсын бүх иргэдийг эрх зүйн хувьд чадавхжуулах, иргэдэд хуулиар олгогдсон эрх боломжийг үр дүнтэй ашиглах нөхцөлийг нэмэгдүүлэх, иргэдэд эрх зүйн анхан шатны үйлчилгээг ойртуулж чадавхижуулснаар эргээд төрийн байгууллагыг хариуцлагатай, үр нөлөөтэй ажиллуулах сайн засаглалыг хөгжүүлэхэд оршино.
  • 4. • Хүрэх үр дүн: Үндсэн хууль болон хүний эрх, эрх чөлөөний талаарх суурь зохицуулалтыг мэдэж аван цаашид бүтээлчээр ашиглах мэдлэг, чадвар дадлыг эзэмшинэ. • Заах арга: Үндсэн хуулийн эрх зүй болон хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголт мэдээллийг иргэд болон сургалтанд оролцогчдод лекц, ярилцлагын хэлбэрээр түгээнэ.
  • 5. Монгол Улсын эдүгээ мөрдөж байгаа Үндсэн хуулийг 1992 онд тунхаглан баталсан бөгөөд Монгол Улсын хамгийн дээд хүчин чадалтай хууль юм. Монголын ард түмэн бид: • Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, • хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, • төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, • хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, • эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.
  • 6. Энэхүү өгүүлбэр дэх үг нэг бүр нь гүн гүнзгий утга санааг илэрхийлэхийн зэрэгцээ “Монгол Улсад хүний төлөө нийгэм” –ийг бий болгохыг эрхэмлэн зорьж байгаагаа тунхагласан юм. Монгол Улсын гавьяат хуульч Б.Чимэд агсан: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм. 1. МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ 2. ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ 3. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ 4. МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА 5. МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ 6. МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
  • 7. Хүний эрх, эрх чөлөө Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 14,15,16 дугаар зүйл болон бусад хэсэгт хүний эрх, чөлөөг шууд болон шууд бусаар бататган бэхжүүлсэн байдаг. 1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. 1. Тэгш байх
  • 8. 2. Ялгаварлан гадуурхахгүй байх “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.
  • 9. 3. Хүн бүр эрх зүйн этгээд байх эрхтэй. “Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэдэг нь хүн эхээс төрж насан эцэслэх хүртлээ өөрөө эрх, үүрэг бий болгож байх жам ёсны ерөнхий чадварыг илэрхийлнэ.
  • 10. 4. Харьяалалтай байх эрхтэй. • Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно. • Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно.
  • 11. 5. Амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно.
  • 12. 6. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй.” Хүмүүсийн эргэн тойрон дахь байгаль, хүний гараар бүтээгдсэн аливаа юмс тэдэнд сөргөөр нөлөөлөхгүй байх юм. Төр нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас иргэдээ хамгаалах үүрэгтэй гэж ойлгох
  • 13. 7. Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө.
  • 14. 8. Хөдөлмөрлөх эрхтэй. Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй.
  • 15. 9. Нийгмийн хамгаалалд хамрагдах эрхтэй. Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй.
  • 16. 10. Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно.
  • 17. 11. Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно. БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО: Иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдарын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.
  • 18. 10. Соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална.
  • 19. 13. Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно.
  • 20. 14. Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно.
  • 21. 15. Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.
  • 22. 16. Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. • Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.
  • 23. 17. Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална.
  • 24. 18. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй.
  • 25. 19. Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;
  • 26. 20. Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална.
  • 27. 21. Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.
  • 28. 1. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ: • 1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх; • 2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх; • 3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх; • 4/ эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах. 2. Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.

Editor's Notes

  1. ҮНДСЭН ХУУЛЬ НЬ НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ҮНДСЭН ДҮРЭМ, ЗАРЧИМ, ҮНЭТ ЗҮЙЛИЙГ МОНГОЛ уЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ, БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ, ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АГУУЛГААР ХУУЛЬЧЛАН БАТАТГАН БЭХЖҮҮЛСЭН БАРИМТ БИЧИГ ЮМ. /ҮҮНИЙ УЧИР МУ-ЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ДАЯАР ОЛНОО ЗАРЛАН ТУНХАГЛАСАН БАЙНА. ХЭМЭЭСЭН БАЙДАГ.
  2. ҮНДСЭН ХУУЛЬ ХЭДЭН БҮЛЭГ, ХЭДЭН ЗҮЙЛТЭЙ ВЭ? ИРГЭДЭЭС АСУУНА. 6 БҮЛЭГ, 71 ЗҮЙЛ, . мОНГОЛ уЛСЫН үНДСЭН ХУУЛИЙГ 1992 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН 12 ЦАГ БУЮУ АРВАН ДОЛДУГААР ЖАРНЫ УСАН БИЧИН ЖИЛИЙН ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАРС САРЫН ШИНИЙН ЕСНИЙ ИДРИЙН БАРИЛДЛАГААТАЙ ӨЛЗИЙТ САЙН ШАР МОРИН ӨДРИЙН МОРИН ЦАГААС ЭХЛЭН УЛС ДАЯАР ДАГАЖ МӨРДӨНӨ. мЭДЭГТҮН, САХИГТУН! бүгд найрамдах монгол ард улсын ардын их хурал 1992 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН уЛААНБААТАР 13-НЫ ӨДРИЙН 11 ЦАГ 35 МИНУТ
  3. НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ХОРОО ТОДОРХОЙЛСОН БАЙДАГ. /1945 ОНД НҮБ БАЙГУУЛАГДСАН./
  4. ХАРЬЯАТЫН ТУХАЙ ХУУЛЬ
  5. УИХ-ААС 2012 ОНД” ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН 2 ДУГААР НЭМЭЛТ ПРОТОКОЛ”-ЫГ СОЁРХОН БАТАЛСНААР МОНГОЛ УЛС ЦААЗЫН ЯЛГҮЙ ОРОН БОЛСОН. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ДАГУУ ЦААЗЫН ЯЛЫГ ХАЛСАН УЛС ОРОН ТҮҮНИЙГ БУЦААН СЭРГЭЭН ХЭРЭГЛЭХ БОЛОМЖГҮЙ БАЙДАГ. “ХҮН БҮР ХҮН ШИГ АМЬДРАХ ЭРХТЭЙ” АГУУЛГАТАЙ ЮМ.
  6. ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ӨРГӨДӨЛ ӨГӨХ ЭРХТЭЙ.
  7. ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ГЭДЭГТ УНАЖ БУЙ МАШИН, БАРЬЖ БУЙ ХӨӨРӨГ, ЗҮҮЖ БАЙГАА ЭЭМЭГ БӨГЖНӨӨС ЭХЛЭЭД ХУРДНЫ УДАМТ ХҮЛЭГ МОРЬД, ХОНЬ ЯМАА ГЭХЧИЛЭН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨС БУСАД ЭД ХӨРӨНГӨ ЦӨМ БАГТАНА.
  8. ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР АВАХ, ЖИРЭМСНИЙ БОЛОН АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХ ЗЭРЭГ ОЛОН ЭРХ БОЛОМЖИЙГ ХАМТАД НЬ ОЙЛГОДОГ. ИРГЭНИЙ ЖУРАМТ ҮҮРГИЙН НЭГ НЬ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ БОЛНО.
  9. ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛД ХҮН БҮР НИЙГМИЙН ГИШҮҮНИЙ ХУВЬД НИЙГМИЙН ХАНГАМЖ ЭДЛЭХ ЭРХТЭЙ ХЭМЭЭЖЭЙ.
  10. ХУВЬ ХҮН ЭРҮҮЛ БАЙХ ЭСЭХ НЬ ТӨРӨӨС ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ ӨӨРӨӨС НЬ ХАМААРАЛТАЙ. ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫН ХҮРТЭЭМЖ НЬ ЭНЭ ЭРХИЙН АГУУЛГАД ХАМААРАЛТАЙ. ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭШСЭН ЭМЧИЙН БАГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ЖИРЭМСНИЙ ТӨРӨЛТ, ТӨРСНИЙ ДАРААХ ҮЕД ЭХ, УРАГ – ЭХ БАРИХЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ЗЭРЭГ БАГТДАГ.
  11. ИРГЭДЭЭС ТӨРИЙГ УДИРДАХ ХЭРЭГТ ОРОЛЦОХ ХАМГИЙН ТОДОРХОЙ ХЭЛБЭР БОЛ СОНГУУЛЬ ЮМ. СОНГОГДОХ ЭРХ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД 45 НАСАНД ХҮРСЭН, УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР 25 НАСАНД ХҮРСЭН ХҮН СОНГОГДОХ ЭРХТЭЙ БА
  12. МАНАЙ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ГЭРЛЭЛТИЙГ ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ГЭЖ ХҮЙСИЙГ ШУУД ЗААСАН ТУЛ ИЖИЛ ХҮЙСТЭН ГЭЖ НЭРЛЭСЭН ХҮМҮҮС ГЭРЛЭХ, ХҮҮХЭД ҮРЧЛЭН АВАХЫГ ЗӨВШӨӨРДӨГГҮЙ.
  13. АРДЧИЛСАН НИЙГЭМД ИРГЭД НЬ НИЙГМИЙН АМЬДРАЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЛДАА ДУТАГДАЛ, ГАЖУУДЛЫГ АРИЛГАХ ХЭЛБЭРЭЭР ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГАРГАЖ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ЭРХ ХЭРЭГЖДЭГ. ХУГАЦААГ ХУУЛИАР 30 ХОНОГИЙН ДОТОР БАЙХААР ЗААЖ ӨГСӨН. ЭНЭХҮҮ ХАРИЛЦААГ УИХ-С БАТАЛСАН ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИАР ЗОГЦУУЛНА.
  14. мОНГОЛ уЛСЫН ХУУЛЬ, ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ЗААСАН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ НЬ ЗӨРЧИГДСӨН ГЭЖ ҮЗВЭЛ УУЛ ЭРХЭЭ ХАМГААЛУУЛАХААР ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАХ, БУСДЫН ХУУЛЬ БУСААР УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ, ӨӨРИЙН БОЛОН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮД, ЭЦЭГ ЭХ, ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ЭСРЭГ МЭДҮҮЛЭГ ӨГӨХГҮЙ БАЙХ, ӨӨРИЙГӨӨ ӨМГӨӨЛӨХ, ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА АВАХ, НОТЛОХ БАРИМТЫГ ШАЛГУУЛАХ, ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ, ХЭРГЭЭ ШҮҮХ АЖИЛЛАГААНД БИЕЭР ОРОЛЦОХ, ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ДАВЖ ЗААЛДАХ, УУЧЛАЛ ХҮСЭХ ЭРХТЭЙ.
  15. ИРГЭДИЙН ШАШИН ШҮТЭХ ЭС ШҮТЭХ ЭРХИЙН ХҮРЭЭНД мОНГОЛ уЛСАД тӨР СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬ ҮЙЛЧИЛНЭ. ЭНЭ ХУУЛИЙН 4,2Т ТӨРӨӨС МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЭВ НЭГДЭЛ, СОЁЛ ИРГЭНШЛИЙН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛАА ЭРХЭМЛЭХИЙН ҮҮДНЭЭС МОНГОЛ УЛС ДАХЬ БУДДЫН ШАШНЫ ЗОНХИЛОХ БАЙР СУУРИЙГ ХҮНДЭТГЭН ҮЗНЭ. ХЭМЭЭН ЗААЖ ӨГСӨН.
  16. ИРГЭН НЬ УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГЭЛТЭЙ ХАЯГААС ӨӨР ХАЯГТ ШИЛЖИН 180 ХОНОГООС ДЭЭШ ХУГАЦААГААР ОРШИН СУУХААР БҮРТГҮҮЛЭХИЙГ БАЙНГА ОРШИН СУУХ, 180 ХОНОГООС ДООШ ХУГАЦААГААР ОРШИН СУУХААР БҮРТГҮҮЛЭХИЙГ ТҮР ОРШИН СУУХ ГЭНЭ. 180 ХОНОГООС ДООШ ХУГАЦААГААР ОРШИН СУУХ ГАЗРЫН ХАЯГ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, ХҮҮХДИЙН ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭГ ҮНДЭСЛЭН ОРШИН СУУХ ГАЗРЫНХАА СУМ, ХОРООНЫ УЛСЫН БҮРТГЭГЧИД 10 ХОНОГИЙН ДОТОР ӨӨРИЙН БИЕЭР БҮРТГҮҮЛНЭ.
  17. ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ