Huuhed

1,996 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
1,996
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
634
Actions
Shares
0
Downloads
5
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

Huuhed

  1. 1. ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ 1996 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл1 дүгээр зүйл. Хуулийн зорилтЭнэ хуулийн зорилт нь хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдож үүссэн харилцаагзохицуулахад оршино.2 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж1. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль,энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаасбүрдэнэ.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөр журам тогтоосонбол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.З дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ1. Хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл хамгаалахад энэ хуульүйлчилнэ.2. Энэ хууль Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийхүүхдэд нэгэн адил хамаарна.4 дүгээр зүйл. Хүүхдийн эрхийг хамгаалах үндсэн зарчимХүүхдийн эрхийг хамгаалахад дараахь үндсэн зарчмыг баримтална:1. хүүхдийн болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үндэс угсаа,хэл, арьсны өнгө, нас,хүйс, нийгмийн гарал, байдал, төрсөн газар, хөрөнгө чинээ,эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүлмэндийн байдлаар хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш байлгах2. төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн эрхашгийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэх3. хүүхдийн бие бялдар, оюун санаа, ѐс суртахууны хөгжлийг хангах, сурчболовсроход эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч адил үүрэг хариуцлагахүлээх4. хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцохэрхийг хангах явдал төр, гэр бүлийн үндсэн үүрэг байх5. хүүхэд мэдээлэл хайх, хүлээн авах, эвлэлдэн нэгдэх, шашин шүтэх, эх орноосоогарах, буцаж ирэх эрх Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрхчөлөө, эрүүл мэнд, нийгмийн дэг журам, үндэсний зан суртахуунд харшлахгүй байх.
  2. 2. ХОЁРДУГААР БҮЛЭГ Хүүхдийн эрх, журамт үүрэг5 дугаар зүйл. Хүүхдийн амьдрах эрх1. Хүүхэд төрмөгцөө нэр авах, Монгол Улсын харьяат байх эрхтэй. Хүүхэд гадаадынхарьяат болох, гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхэд Монгол Улсын харьяатболох асуудлыг холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээгээр зохицуулна.2. Хүүхэд эрүүл мэнд өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангидбайх эрхтэй. Хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байр, ахуйн хэрэгслэлээр санаатайгачигдуулах, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсээр хангахыг хориглоно./Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/3. Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюухэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх ньгэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналааилэрхийлэх эрхтэй.4. Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж авах, тэтгэвэр тэтгэмж, асрамж, халамж хүртэхэрхтэй. Хүүхэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ,дархлаажуулалт болон эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдана. Энэ заалтыгхэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна./Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/5. Хүүхэд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт гадаададцагаачлах, дүрвэх, байнга амьдрах, эх орондоо эргэн ирэх эрхтэй. Хүүхдийн болонэцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр оршин суухгазрыг нь зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу өөрчилж болно.6 дугаар зүйл. Хүүхдийн хөгжих эрх1. Хүүхэд ерөнхий боловсролыг төлбөргүй эзэмших эрхтэй.2. Хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ѐс заншил, түүх соѐлын уламжлалыг өвлөнэзэмших эрхтэй.3. Хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөсдэмжлэг авах эрхтэй./Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/4. Хүүхэд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзандэмжигчийн хүсэлтийн дагуу хүүхдэд шашны боловсрол олгож болно. Хүүхдэдшашны үзэл номлолыг тулган хүлээлгэх, хүүхдийг хууран мэхлэх замаар шашны үйлажиллагаанд татан оролцуулах, шашны сургууль, сүм хийдэд албадан суулгахыгхориглоно.5. Хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, мэдээлэл хайх хүлээн авах эрхтэй. Хүүхдэд
  3. 3. үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулах, терроризм болонбусад гэмт хэрэг, садар самуун, хүчирхийллийг сурталчлах, түүнчлэн эцэг эх, асранхамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд өөрөө хүсээгүй бол хүүхдийгсурталчилгаанд ашиглахыг хориглоно. /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/6.Хүүхэд хүрээлэн байгаа орчин, нийгэмтэй чөлөөтэй харилцах эрхтэй. Хүүхдийгорчноос нь тусгаарлах, бусадтай харилцахыг хязгаарлах явдлыг хориглоно. /Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/7 дугаар зүйл. Хүүхдийн хамгаалуулах эрх1. Хүүхдийг гэр бүл, эцэг, эхээс нь хууль бусаар салгаж үл болно. Хүүхдийн эрхашгийг хамгаалах зорилгоор зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийншийдвэрээр эцэг, эхээс нь тусгаарлаж болно. Энэ нөхцөлд хүүхэд төрийн асрамжидбайна.2. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эрхийг нь зөрчсөн тохиолдолдхүүхэд тэдэнтэй хууль ѐсны харилцаагаа зохих журмын дагуу зогсоох, таслах, тухайннөхцөл байдал арилсан тохиолдолд уг харилцаагаа сэргээх эрхтэй.3. Хүүхэд нэр төр, эрүүл мэнд хувийн болон захидал харилцааны нууц, орон байрныхалдашгүй байдлаа хамгаалуулах эрхтэй. /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/4. Хүүхдийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчил, хүчирхийлэл, мөрийтэй тоглоом, садарсамуун, насанд хүрэгчдийн хоорондын аливаа зөрчил, архи,тамхи, мансууруулахболон хордуулах бодис хэрэглэхэд татан оруулах; доромжлох, басамжлах, гүтгэх,хүчирхийлэх, хулгайлах, барьцаанд авах, худалдах; дамжуулан худалдах, боолчлохбуюу түүнтэй адилтгах нөхцөлд байлгах, санаатай солих, хаях, төөрүүлэх; тарчлаанзовоох, тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаанд ашиглах, бага насанд нь сүй тавьжалбадан гэрлүүлэх;хууль бусаар үрчлэх, хорьж цагдах, гадаадад авч гарах, гадаадаас оруулж ирэхийгхориглоно. /Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/5. Төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хорих ял эдэлж байгаахүүхдийн нэр төрийг хүндэтгэн хамгаалж, сурч боловсрох, авьяас чадвараахөгжүүлэх, хууль тогтоомжийн дагуу хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.Хүүхдийг насанд хүрэгчидтэй хамт албадан саатуулах, цагдан хорихыг хориглоно.Хүүхдийг албадан саатуулах, цагдан хорих болон насанд хүрээгүйчүүдийн хорихбайгууллагын дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална./Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/6. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийг албадан ажиллуулах, ѐс суртахуун,эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн
  4. 4. хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, тэдний хөдөлмөрийн хөлсийг шударгабусаар тооцож олгох, гуйлга гуйлгах, хууль бусаар нэрээр нь ашиг олох үйлажиллагаа явуулахыг хориглоно./Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/8 дугаар зүйл. Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрх1.Хүүхэд нас, бие, сэтгэхүйн онцлог, эрүүл мэндэд тохирсон тоглоом, наадам, соѐлурлаг, биеийн тамир, аялал жуулчлалын арга хэмжээнд оролцох, амрах эрхтэй.2. Олон улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд оролцох болзол хангасан,амжилт гаргасан хүүхдэд төрөөс зохих дэмжлэг, урамшуулал үзүүлнэ. Ашиг хонжооолох, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамдоролцуулахыг хориглоно. Хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоомнаадмын жагсаалтыг эрүүл мэндийн болон хүн ам зүйн асуудал эрхэлсэн төрийнзахиргааны төв байгууллага батална./Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/3. Хүүхэд сайн дураараа эвлэлдэн нэгдэх, тайван замаар хуран цуглах,үзэл бодлоочөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Хүүхдэд аль нэг улс төрийн үзэл сургаал тулганхүлээлгэх, бага насны хүүхдийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулахыгхориглоно./Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/4. Хүүхэд өөрт нь зориулсан сургалт, эмчилгээ, асрамж, сувилал, бусад үйлчилгээндүнэлэлт өгөх, энэ талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.5. Хүүхэд өөрийн бүтээсэн оюуны үнэт зүйлийг хууль тогтоомжид заасны дагууөмчлөх эрхтэй.6. Хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх,өвлөх эрхтэй.9 дүгээр зүйл. Хүүхдийн журамт үүрэг. Хүүхэд дараахь журамт үүрэг хүлээнэ:1/ эцэг эхээ хайрлах, бусад хүнийг хайрлах, хүндэтгэх, тэдэнд туслах; /Энэзаалтад 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэт орсон/2/ эх орон, байгаль орчноо хайрлан хамгаалах;3/ суурь боловсрол заавал эзэмших;4/ төрийн хууль ѐсыг сахиж, ард түмний өв уламжлалыг дээдлэн хүндэтгэх, эзэмших;5/ эрүүл мэндээ хамгаалах;6/ авьяас чадвараа хөгжүүлэх.

×