SlideShare a Scribd company logo
1 of 5
ФИЛОСОФИ – 2 Б. ХОНГОРЖИН
Шанкара болон Раманужагын философи

Дундад зууны энэтхэгийн философид Адвайта – веданта /Шанкара/ ,Вишешта –
адвайта /Раманужа/ , Шиваизм /Шивай - Сиддханта/ шактизм хэмээх чиглэлүүд
голлож байв. Эдгээр чиглэлүүд нь Брахман, ертөнц, хувийн сүнсний харилцааны
талаар янз бүрийн ойлголттой байв.Өөрөөр хэлбэл, энэ үеийн философийн
үндсэн асуудал бол Брахман ба ертөнцийн харилцаа холбооны асуудал байв.
Одоо эдгээр философийн чиглэлүүдийн үзэл баримтлалыг тус тусад нь товч
тайлбарлая.

Адвайта – Веданта

Энэхүү философийн үзэл нь Дундад зууны Энэтхэгийн философийн хамгийн гол
үзэл мөн. Адвайта – веданта нь Энэтхэгийн философийн сонгодог үеийн веданта
философийн үзэл санааг уламжлан шинэчлэж, гүнзгийрүүлж, тайлбарладаг.
Шанкара нь веданта философийн үзлийг шинэ шатанд гаргаж, түүний үзэл нь
Энэтхэгийн философийн дараа дараагийн үед хүчтэй нөлөөлсөн юм. Түүний
философийн гол үзэл санаа нь „‟ертөнц бол брахман хэмээх туйлын бодит оюун
санаанаас үүссэн. Брахман нь цорын ганц бодит зүйл. Хүний амьдралын дээд
зорилго нь Брахманыг ухаарах явдал, өөрөөр хэлбэл, эрх чөлөөнд буюу Мокшад
хүрэх явдал” ажээ. Шанкара нь Дундад зууны Энэтхэгийн агуу сэтгэгч, яруу
найрагч, философич, шашны шинэчлэгч хэмээн алдаршсан хүн. Түүний гол
бүтээлүүд нь “Упанишад” , ”Бхагавадгита” болон “Веданта – сутрад” бичсэн
тайлбар юм. Германы судлаач Макс Мюллерийн үзлээр, Шанкара нь 788 - 822 оны
хооронд амьдарч байжээ. Тэрээр Энэтхэгийн Калади тосгонд боловсролтой
брахман гэр бүлд төржээ. Шанкара гэрээсээ гарч Нарманда голын эрэг дээр
амьдарч байсан даяанчидтай нэгдэж, Говинда Гуруд шавь оржээ. Говиндагаас
боловсролын үндсийг таньж мэдсэн ба маш богино хугацаанд дээд мэдлэгт хүрсэн
гэдэг. Түүний амьдралыг судлаачид гурван үед хувааж үздэг. Үүнд:

  1. Ведийг судлах ѐстой. Ведийг судлахгүйгээр аливаа танин мэдэхүй байх
     болоцоогүй юм гэж үзэж байлаа. Түүний үзлээр Вед бол мөнхийн ач
     холбогдолтой зүйл юм.
  2. Хүртэхүй нь Хүний мэдрэхүйн эрхтний үйл ажиллагаатай холбоотой. Аливаа
     танин мэдэхүйн эхний үе шат юм.
  3. Танин мэдэхүйн 3 дахь уг сурвалжыг интуици, оюун дүгнэлттэй холбоотой
     авч үзсэн. Үүнийгээ дээд танин мэдэхүй гэж нэрлэсэн ба энэ шатанд
     Брахманыг танин мэдэх бололцоотой ажээ.

Шанкарын үзлээр, аливаа танин мэдэхүй үнэнийг нээн илрүүлэх зорилготой. Гэвч
бодит байдал дээр хүмүүс төөрөгдөлд орох нь их байдаг. Танин мэдэхүй үнэн
байхын тулд шууд ухамсарлагддаг байх ѐстой. Бүх танин мэдэхүй үнэн байх
боломжтой гэж үзсэн. Түүний үзлээр, үнэн бол сэтгэцийн үйл ажилгаанаас үл
хамаарах обьектив шинжтэй зүйл юм. Хүмүүс танин мэдэхүйн эмпирик түвшинд
төөрөгдөлд орох нь олоноо. Үүний шалтгаан нь тэнд логик сэтгэлгээ хэрэглэдэггүй
явдал юм. Түүнчлэн мэдлэг дотооддоо болон амьдрал практиктай зөрчилдөхгүй
байвал үнэн мэдлэг гэж тооцогддог. Ийм байхын тулд хийсвэр сэтгэлгээ, болон
логикын хууль дүрмүүд мэдэх нь чухал. Логикийн хууль, дүрмүүд нь төөрөгдлийг
засаж залруулах төдийгүй, үнэнийг нээж илрүүлдэг. Ийнхүү логик сэтгэлгээ нь
танин мэдэхүйн дээд шат болдог. Үүний тусламжтайгаар хүн үнэн зөв мэдлэгийг
олж авдаг юм. Мөн түүнчлэн мокшагийн талаар авч үзсэн. Түүнийхээр мокша
гэдэг бол биднээс нуугдмал далд оршдог хэдий ч мөнх байдаг зүйл юм. Тэр бол
булааж авч чадахгүй цорын ганц аз жаргал юм. Аз жаргал бол эрх чөлөө. Мөн эрх
чөлөө гэдэг бол аз жаргал юм. Эрх чөлөө ухамсар оюун ухааныг улам гийгүүлж
байдаг зүйл. Мэдлэгүйгээс чөлөөт бус байдал оршино. Дэлхий дээр хүн ганцаараа
ѐс суртахуунтай амьтан. Хүн өөр өөрийгөө боловсруулахгүй бол байгалийн жирийн
амьтан болно. Ингээд хувь хүн өөрийгөө боловсруулах ѐс суртахууны зарчмуудыг
Шанкара боловсруулсан. Үүнд:

   1.   Мөнх бус зүйлийг мөнх зүйлээс ялгаж сурах.
   2.   Ирээдүйд болон өөртөө итгэлтэй байх.
   3.   Мэдрэхүйгээ захирч сурах.
   4.   Үнэний тухай байнга эргэцүүлж, үнэний замаар явах хэрэгтэй.
   5.   Багшийн сургаалыг дагах.
   6.   Хүн амьдралдаа идэвхтэй байх хэрэгтэй.
   7.   Зорилготой байх эдгээр болно.

Адвайта – Веданта философид хүний амьдралын гол зорилго бол эрх чөлөөнд
хүрч аз жаргалтай амьдрах явдал юм гэдэгт би санал нийлж байна. Үнэхээр хүн
эрдэм мэдлэг олж авснаараа аж жаргалд хүрч чадна. Гэхдээ энд яригдаж буй
эрдэм мэдлэг нь Математик, Физик, Хими зэрэг Шинжлэх ухааны мэдлэгүүд биш.
Чухам энд яригдаж буй эрдэм мэдлэг бол амьдралын ухаан буюу философи юм.
Адвайта – Веданта философид эрх чөлөө бол аз жаргал гэж үздэг. Гэвч Францийн
философич Жан Поль Сартрын “Огиудас” хэмээх зохиолд нийгмийн эрх чөлөө
болон хувь хүний эрх чөлөө гэж байдаггүй гэж үздэг. Чухам хүний абсолют эрх
чөлөө бол үхэл юм. Дэлхий дээр хүн ганцаараа ѐс суртахуунтай амьтан. Тийм ч
учраас хүн ѐс суртахуундаа баригдаж байдаг. Хэрэв ѐс суртахуунаа хаях юм бол
адгуус амьтанаас өөрцгүй гянданд хоригдох болно. Хэрэв тухайн хүн нийгмээс
холдож даяанчилж амьдрах юм бол ядаж л ходоодныхоо боол болно шүүдээ.
Тэгэхээр Туйлын эрх чөлөө гэж байхгүй юм.Веданта философид ч гэсэн эцсийн
эцэст “атаман” болоход Брахманд захирагдана. Тэгэхээр энэ ертөнцөд Абсолют
Эрх Чөлөө гэж байхгүй юм.
Вишешта – Адвайта

Вишешта – Адвайта философийг үндэслэгч шашны зүтгэлтэн Раманужа 1027 онд
Шриперунбудурт төрсөн. Раманужа өнмөд энэтхэгийг тойрч, вишнуизмийн олон
сүмийг сэргээн босгож, вишнуизмд их анхаарал хандуулсан. Ригведад Вишну буюу
нарны бурханы тухай гардаг. Тэр бол бүхнийг бүтээгч, дээд тэнгэр юм. Раманужа
Вишнуг Брахмантай адилтган авы үзэж, вишнуизмийг үндэслэсэн. Тэр янз бүрийн
сэдвийг хөндөж олон ном бичсэн бөгөөд түүний философийн гол бүтээлүүд нь
“Ведантасара” , “Ведантипа” зохиолууд юм. Мөн “Брахма – Сутра” , “Бхагавадгитад
бичсэн тайлбар” зохиол бас байдаг. Эдгээр зохиолд бичсэн түүний философийн
үндсэн баримтлал нь Брахман бол дээд үнэн, иймд түүнд итгэж бурханд зүтгэвэл
аврагдана гэсэн үзэл юм. Тэрээр Брахман хэмээх оюун санааны эхлэлийн
зэрэгцээ пракрити хэмээх материаллаг эхлэл байдаг гэж үзсэн. Пракрити нь гал,
ус, газар гэсэн гурван элементийг өөртөө агуулдаг материаллаг шалтгаан.
Ойлголт, оюун дүгнэлт нь пракритигийн оршихуйн үндэс болж чадахгүй. Пракрити
нь Брахманы адил бүтээгдэшгүй, мөнхийн, хязгааргүй, хаа сайгүй оршдог түгээмэл
эхлэл гэж үзсэн. Пракритад гурван гуна буюу гурван үндсэн элемент байдаг. Үүнд:

   1. Саттва – хөнгөн гэрэлтүүлэгч эхлэл
   2. Раджас – өдөөгч ба хөдөлгөгч эхлэл
   3. Тамас – хүнд, хязгаарлагдмал эхлэл

Эдгээр болно. Түүний үзлээр, Цаг хугацаа бол оршихуйн дээд хэлбэр юм. Өдөр,
сарын ялгаа нь цаг хугацааны харилцаан дээр үндэслэдэг. Брахман болон ертөнц
бол адилхан бодитой зүйл. Ариун ном сударт л Брахманы тухай өгүүлдэг. Брахман
гэдэг бол туйлын оюун санаа буюу бурхан юм. Бурхан бол анхдагч бодит зүйл.
Бурхан нь өөртөө матери болон сэтгэл санааны элементийг багтаадаг. Ахуй (сат),
ухамсар (чит), аз жаргал (ананда) нь Брахманы тодорхой шинжүүд юм. Брахман
бол агуу их хүч, хайр энэрэл бөгөөд үүний ачаар ертөнц үүсэж, хууль журам
тогтсон. Брахман хүний төгс замд хүрэхэд байнга тусалж байдаг. Зовлон үзээгүй
зүрх сэтгэл, хувирал өөрчлөлгүй матери нь хэзээ ч Брахманд хүрдэггүй. Бүх юмны
хувьсал, өөрчлөлтийг материйн хөдөлгөөнийг зөвхөн Брахман хянаж байдаг.
Бурхан бол ертөнцийн дотоод үндэс, бодьгал юм. Пракрита нь бурханд
захирагддаг. Раманужа шалтгаалцлын онолыг авч үзсэн. Ертөнцийн бүх юмс
үзэгдэл шалтгаан үрийн шүтэн барилдлагад оршдог. Бүх юмс өөрийн дотооддоо
материаллаг шалтгаан агуулж оршдог. Брахманы зэрэгцээ атаман гэж байдаг.
Атаман бол өөрөө өөрийгөө тусгах чадвар юм. Атаман бол хувийн ухамсар болно.
Мөн сүнс бол атаманы салшгүй хэсэг юм. Гурван янзын сүнс байдаг. Үүнд:

   1. Нитья буюу Мөнхийн сүнс. Энэ бол карма болон пракритигаас хамаарахгүй
      оршдог зүйл.
2. Мукта буюу чөлөөлөгдсөн сүнс. Хүний оюун ухаан болон сайн үйлийн ачаар
      чөлөөлөгдсөн сүнс.
   3. Баддха буюу Ертөнцтэй холбогдсон сүнс. Энэ бол хувиа хичээсэн
      байдалтай холбоотой. Баддха буюу Ертөнцтэй холбогдсон сүнсийг дотор нь
      дөрвөн төрөлд хуваасан буй. Үүнд:

Тэнгэрийн сүнс, Хүний сүнс, амьтны сүнс, ургамлын сүнс эдгээр болно. Брахман
хэдий бүх юмийг зохицуулж, тусалж байдаг хэдий ч хүн амьтнаас өөрөөс нь
шалтгаалах юм байдаг. Ийм үйлийн үрийг бурхан хариуцдаггүй гэж үзсэн. Түүний
үзлээр, танин мэдэхүйн эх үндэс бол ариун ном судар, оюун дүгнэлт, хүртэхүй юм.
Танин мэдэхүйн субьект нь “би” бөгөөд би нь өөрөө танин мэдэхүй бус, тэр нь
зөвхөн ухамсарладаг. Ухамсарын онцлог нь юмсыг ялгах чадвар бөгөөд бид юмс
үзэгдэлд ямар нэгэн өвөрмөц шинж байхгүй бол түүнийг ухамсарлаж чадахгүй.
Брахман бол дээд үнэн. Үнэнд хүрэхийн тулд өөрийн оюун ухааны бололцоо, хүч
чадлыг бүрэн дайчлах ѐстой. Мэдлэг нь бурхны нигүүлслийн ачаар бий болдог
бөгөөд өдөр бүр бурхныг шүтэж, мөргөл залбирал үйлдэж байвал мэдлэгт хүрнэ.
Үнэн мэдлэг нь амьдралд ашигтай. Үнэн нь бодит байдал ба практикийн ашиг
тусыг илэрхийлдэг. Брахман би хоѐрыг нэгж, ерөнхийн харьцаанд авч үзсэн. “Би”
чөлөөлөгдвөл танин мэдэхүйн төгс дээд туйлын зорилгод хүрч чадна. Энэ
ертөнцөд төгс танин мэдэхүй байх бололцоогүй. Яагаад гэвэл төгс танин мэдэхүй
гэдэг нь аливаа алдаа төөрөгдлөөс бүрэн ангижрахыг хэлнэ. Танин мэдэхүйд
сэрэл хүртэхүй хэт нөлөөлбөл мэдлэгийн цар хүрээ хумигддаг. Танин мэдэхүй
сэрэл хүртэхүйгээс хамаарахгүй байж чадвал мэдлэгийн хүрээ тэлнэ хэмээн
үзжээ. Мөн тодорхой болон тодорхой бусын хоорондын ялгаа гаргасан. Тодорхой
бус ойлголт нь судлагдахууныг нарийн ялгадаггүй. Тодорхой ойлголтын юмс ба
түүний шинж чанар нь тодорхой бус ойлголттой холбоогүй байдаг. Бид эхлээд
тодорхой бус ойлголтыг тус тусад нь авч үзээд, дараа нь тэдгээрт буй нийтлэг зүйл
дээр үндэслэн тодорхой ойлголт олж авдаг. Раманужа танин мэдэхүйн гол
хэрэгсэл нь оюун дүгнэлт, бясалгал гэж үзсэн. Брахманыг танин мэдэх нь
мэдрэхүйн эрхтнээс шалтгаалдаггүй. Брахман бол бүгдийн зөн билэг, бүхнийг
мэдэгч юм. Раманужа дээд төгс оюун ухааныг Вишнутай адилтгасан. Танин
мэдэхүйн объект, субъект нь бие даан оршдог боловч танин мэдэхүйн аргаар нэг
нь нөгөөтэйгөө харилцаанд оршдог.Ёс суртахууны сургаалдаа Раманужа нь хүн
өөрийгөө боловсруулах, төгс хүн болох асуудлыг голлон авч үзсэн буй. Түүний
хувьд бурхан бол дээд үнэн. Тийм учир хүн бүр бурхныг өөрийн багш, эцэг эх мэт
үзэх ѐстой. Хүний бүх үйлдэл, үйл ажиллагааны анхдагч шалтгаан нь бурхан
байдаг. Хүний мэдлэгт хүрч, өөрийгөө алдаа дутагдлаас ангижруулж чадвал эрх
чөлөөг олж авдаг. Хүн бурханд ойр байх зарчмыг хэрэгжүүлбэл аз жаргал буюу
анандад хүрч чадна. Бурхан хүний сайн болон муу үйлдлийг хянаж байдаг. Хувийн
сэтгэлийн үйлдэл, үйл ажиллагаа бүгд бурханаас шалтгаалдаг. Хүний хүсэл зориг
нь бурхны тогтоосон заалт журмаар явдаг.
Вишешта – Адвайтафилософид Бурхан бодитой оршдог боловч ертөнц дээрхи
оршиж буй матери ч гэсэн бодитой хэмээн үздэг. Энэ нь миний бодлоор Веданта
философи дахь том хөгжил юм. Ертөнцийн гол эх үүсвэр болох материйг хуурамч
гэж үзэх нь хэт гэнэн үзэл.Бидний санаа бодит байдал дээр оршихуйгүй юм.
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүний сэтгэц нь гадаад орчноо оюун бодолдоо
тусгах чанар юм. Тиймээс ертөнцийн анхдагч бол матери билээ. Хэт идеалист
үзэл хүнийг 5 мэдрэхүйгүй юм шиг болгодог.Шанкарагын философидертөнц
дээрхи оршиж буй бүх зүйл хуурамч “майя” Брахман бол ганц бодитой оршдог гэж
үздэг нь хэт хийсвэр үзэл билээ. Танин мэдэхүйн хувьд Шанкара болон
Раманужагийн философи хоѐулаа рациональ шинжтэй жинхэнэ мэдлэгийг оюун
дүгнэлтээр олж авна мөн мэдрэхүйн мэдлэг нь хуурамч байдаг гэж үзсэн.

More Related Content

What's hot (15)

бие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалуудбие хүний талаар үзэл баримтлалууд
бие хүний талаар үзэл баримтлалууд
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
сэтгэл судлалын үүсэл хөгжил
сэтгэл судлалын үүсэл хөгжилсэтгэл судлалын үүсэл хөгжил
сэтгэл судлалын үүсэл хөгжил
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаан
 
PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9PTON111-Хичээл-9
PTON111-Хичээл-9
 
Psychology
PsychologyPsychology
Psychology
 
New microsoft office word document
New microsoft office word documentNew microsoft office word document
New microsoft office word document
 
Matematic logic 2006 yu.namsrai
Matematic logic 2006 yu.namsraiMatematic logic 2006 yu.namsrai
Matematic logic 2006 yu.namsrai
 
христийн шашны философи шинэ
христийн шашны философи шинэхристийн шашны философи шинэ
христийн шашны философи шинэ
 
зохион бодохуй
зохион бодохуйзохион бодохуй
зохион бодохуй
 
ухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанарухамсар, түүний мөн чанар
ухамсар, түүний мөн чанар
 
нийгмийн сэтгэл зүй
нийгмийн сэтгэл зүйнийгмийн сэтгэл зүй
нийгмийн сэтгэл зүй
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
логик 2
логик 2логик 2
логик 2
 

Similar to шанкара болон раманужагын философи

Эртны дорно дахины философи
Эртны дорно дахины философиЭртны дорно дахины философи
Эртны дорно дахины философи
CEO ZOL
 
монгол улсын их сургууль
монгол улсын их сургуульмонгол улсын их сургууль
монгол улсын их сургууль
CEO ZOL
 
хүний тухай гүн ухаан
хүний тухай гүн ухаанхүний тухай гүн ухаан
хүний тухай гүн ухаан
Алексей Бат
 
логик хөтөлбөр
логик хөтөлбөрлогик хөтөлбөр
логик хөтөлбөр
Dorj Otgonchimeg
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
azora14
 
орчин үеийн философи
орчин үеийн философиорчин үеийн философи
орчин үеийн философи
Arsenic Halcyon
 
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философиэртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
Prime Rose Snowdrop
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
Dorj Otgonchimeg
 

Similar to шанкара болон раманужагын философи (19)

P1
P1P1
P1
 
лекц1.
лекц1.лекц1.
лекц1.
 
MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7
 
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docxТАРХИНЫ ФИТНЕС.docx
ТАРХИНЫ ФИТНЕС.docx
 
P1
P1P1
P1
 
Эртны дорно дахины философи
Эртны дорно дахины философиЭртны дорно дахины философи
Эртны дорно дахины философи
 
монгол улсын их сургууль
монгол улсын их сургуульмонгол улсын их сургууль
монгол улсын их сургууль
 
Dundad zuunii philosophi
Dundad zuunii philosophi Dundad zuunii philosophi
Dundad zuunii philosophi
 
хүний тухай гүн ухаан
хүний тухай гүн ухаанхүний тухай гүн ухаан
хүний тухай гүн ухаан
 
логик хөтөлбөр
логик хөтөлбөрлогик хөтөлбөр
логик хөтөлбөр
 
Shine ueiin philosophy
Shine ueiin philosophyShine ueiin philosophy
Shine ueiin philosophy
 
Хятадын философи ба орчин үеийн
Хятадын философи ба орчин үеийн Хятадын философи ба орчин үеийн
Хятадын философи ба орчин үеийн
 
Odnoo5
Odnoo5Odnoo5
Odnoo5
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
Mongoliin gun uhaan
Mongoliin gun uhaanMongoliin gun uhaan
Mongoliin gun uhaan
 
Emfipism end patsionalism
Emfipism end patsionalismEmfipism end patsionalism
Emfipism end patsionalism
 
орчин үеийн философи
орчин үеийн философиорчин үеийн философи
орчин үеийн философи
 
эртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философиэртний энэтхэгийн философи
эртний энэтхэгийн философи
 
философийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөрфилософийн хичээлийн хөтөлбөр
философийн хичээлийн хөтөлбөр
 

шанкара болон раманужагын философи

  • 1. ФИЛОСОФИ – 2 Б. ХОНГОРЖИН Шанкара болон Раманужагын философи Дундад зууны энэтхэгийн философид Адвайта – веданта /Шанкара/ ,Вишешта – адвайта /Раманужа/ , Шиваизм /Шивай - Сиддханта/ шактизм хэмээх чиглэлүүд голлож байв. Эдгээр чиглэлүүд нь Брахман, ертөнц, хувийн сүнсний харилцааны талаар янз бүрийн ойлголттой байв.Өөрөөр хэлбэл, энэ үеийн философийн үндсэн асуудал бол Брахман ба ертөнцийн харилцаа холбооны асуудал байв. Одоо эдгээр философийн чиглэлүүдийн үзэл баримтлалыг тус тусад нь товч тайлбарлая. Адвайта – Веданта Энэхүү философийн үзэл нь Дундад зууны Энэтхэгийн философийн хамгийн гол үзэл мөн. Адвайта – веданта нь Энэтхэгийн философийн сонгодог үеийн веданта философийн үзэл санааг уламжлан шинэчлэж, гүнзгийрүүлж, тайлбарладаг. Шанкара нь веданта философийн үзлийг шинэ шатанд гаргаж, түүний үзэл нь Энэтхэгийн философийн дараа дараагийн үед хүчтэй нөлөөлсөн юм. Түүний философийн гол үзэл санаа нь „‟ертөнц бол брахман хэмээх туйлын бодит оюун санаанаас үүссэн. Брахман нь цорын ганц бодит зүйл. Хүний амьдралын дээд зорилго нь Брахманыг ухаарах явдал, өөрөөр хэлбэл, эрх чөлөөнд буюу Мокшад хүрэх явдал” ажээ. Шанкара нь Дундад зууны Энэтхэгийн агуу сэтгэгч, яруу найрагч, философич, шашны шинэчлэгч хэмээн алдаршсан хүн. Түүний гол бүтээлүүд нь “Упанишад” , ”Бхагавадгита” болон “Веданта – сутрад” бичсэн тайлбар юм. Германы судлаач Макс Мюллерийн үзлээр, Шанкара нь 788 - 822 оны хооронд амьдарч байжээ. Тэрээр Энэтхэгийн Калади тосгонд боловсролтой брахман гэр бүлд төржээ. Шанкара гэрээсээ гарч Нарманда голын эрэг дээр амьдарч байсан даяанчидтай нэгдэж, Говинда Гуруд шавь оржээ. Говиндагаас боловсролын үндсийг таньж мэдсэн ба маш богино хугацаанд дээд мэдлэгт хүрсэн гэдэг. Түүний амьдралыг судлаачид гурван үед хувааж үздэг. Үүнд: 1. Ведийг судлах ѐстой. Ведийг судлахгүйгээр аливаа танин мэдэхүй байх болоцоогүй юм гэж үзэж байлаа. Түүний үзлээр Вед бол мөнхийн ач холбогдолтой зүйл юм. 2. Хүртэхүй нь Хүний мэдрэхүйн эрхтний үйл ажиллагаатай холбоотой. Аливаа танин мэдэхүйн эхний үе шат юм. 3. Танин мэдэхүйн 3 дахь уг сурвалжыг интуици, оюун дүгнэлттэй холбоотой авч үзсэн. Үүнийгээ дээд танин мэдэхүй гэж нэрлэсэн ба энэ шатанд Брахманыг танин мэдэх бололцоотой ажээ. Шанкарын үзлээр, аливаа танин мэдэхүй үнэнийг нээн илрүүлэх зорилготой. Гэвч бодит байдал дээр хүмүүс төөрөгдөлд орох нь их байдаг. Танин мэдэхүй үнэн
  • 2. байхын тулд шууд ухамсарлагддаг байх ѐстой. Бүх танин мэдэхүй үнэн байх боломжтой гэж үзсэн. Түүний үзлээр, үнэн бол сэтгэцийн үйл ажилгаанаас үл хамаарах обьектив шинжтэй зүйл юм. Хүмүүс танин мэдэхүйн эмпирик түвшинд төөрөгдөлд орох нь олоноо. Үүний шалтгаан нь тэнд логик сэтгэлгээ хэрэглэдэггүй явдал юм. Түүнчлэн мэдлэг дотооддоо болон амьдрал практиктай зөрчилдөхгүй байвал үнэн мэдлэг гэж тооцогддог. Ийм байхын тулд хийсвэр сэтгэлгээ, болон логикын хууль дүрмүүд мэдэх нь чухал. Логикийн хууль, дүрмүүд нь төөрөгдлийг засаж залруулах төдийгүй, үнэнийг нээж илрүүлдэг. Ийнхүү логик сэтгэлгээ нь танин мэдэхүйн дээд шат болдог. Үүний тусламжтайгаар хүн үнэн зөв мэдлэгийг олж авдаг юм. Мөн түүнчлэн мокшагийн талаар авч үзсэн. Түүнийхээр мокша гэдэг бол биднээс нуугдмал далд оршдог хэдий ч мөнх байдаг зүйл юм. Тэр бол булааж авч чадахгүй цорын ганц аз жаргал юм. Аз жаргал бол эрх чөлөө. Мөн эрх чөлөө гэдэг бол аз жаргал юм. Эрх чөлөө ухамсар оюун ухааныг улам гийгүүлж байдаг зүйл. Мэдлэгүйгээс чөлөөт бус байдал оршино. Дэлхий дээр хүн ганцаараа ѐс суртахуунтай амьтан. Хүн өөр өөрийгөө боловсруулахгүй бол байгалийн жирийн амьтан болно. Ингээд хувь хүн өөрийгөө боловсруулах ѐс суртахууны зарчмуудыг Шанкара боловсруулсан. Үүнд: 1. Мөнх бус зүйлийг мөнх зүйлээс ялгаж сурах. 2. Ирээдүйд болон өөртөө итгэлтэй байх. 3. Мэдрэхүйгээ захирч сурах. 4. Үнэний тухай байнга эргэцүүлж, үнэний замаар явах хэрэгтэй. 5. Багшийн сургаалыг дагах. 6. Хүн амьдралдаа идэвхтэй байх хэрэгтэй. 7. Зорилготой байх эдгээр болно. Адвайта – Веданта философид хүний амьдралын гол зорилго бол эрх чөлөөнд хүрч аз жаргалтай амьдрах явдал юм гэдэгт би санал нийлж байна. Үнэхээр хүн эрдэм мэдлэг олж авснаараа аж жаргалд хүрч чадна. Гэхдээ энд яригдаж буй эрдэм мэдлэг нь Математик, Физик, Хими зэрэг Шинжлэх ухааны мэдлэгүүд биш. Чухам энд яригдаж буй эрдэм мэдлэг бол амьдралын ухаан буюу философи юм. Адвайта – Веданта философид эрх чөлөө бол аз жаргал гэж үздэг. Гэвч Францийн философич Жан Поль Сартрын “Огиудас” хэмээх зохиолд нийгмийн эрх чөлөө болон хувь хүний эрх чөлөө гэж байдаггүй гэж үздэг. Чухам хүний абсолют эрх чөлөө бол үхэл юм. Дэлхий дээр хүн ганцаараа ѐс суртахуунтай амьтан. Тийм ч учраас хүн ѐс суртахуундаа баригдаж байдаг. Хэрэв ѐс суртахуунаа хаях юм бол адгуус амьтанаас өөрцгүй гянданд хоригдох болно. Хэрэв тухайн хүн нийгмээс холдож даяанчилж амьдрах юм бол ядаж л ходоодныхоо боол болно шүүдээ. Тэгэхээр Туйлын эрх чөлөө гэж байхгүй юм.Веданта философид ч гэсэн эцсийн эцэст “атаман” болоход Брахманд захирагдана. Тэгэхээр энэ ертөнцөд Абсолют Эрх Чөлөө гэж байхгүй юм.
  • 3. Вишешта – Адвайта Вишешта – Адвайта философийг үндэслэгч шашны зүтгэлтэн Раманужа 1027 онд Шриперунбудурт төрсөн. Раманужа өнмөд энэтхэгийг тойрч, вишнуизмийн олон сүмийг сэргээн босгож, вишнуизмд их анхаарал хандуулсан. Ригведад Вишну буюу нарны бурханы тухай гардаг. Тэр бол бүхнийг бүтээгч, дээд тэнгэр юм. Раманужа Вишнуг Брахмантай адилтган авы үзэж, вишнуизмийг үндэслэсэн. Тэр янз бүрийн сэдвийг хөндөж олон ном бичсэн бөгөөд түүний философийн гол бүтээлүүд нь “Ведантасара” , “Ведантипа” зохиолууд юм. Мөн “Брахма – Сутра” , “Бхагавадгитад бичсэн тайлбар” зохиол бас байдаг. Эдгээр зохиолд бичсэн түүний философийн үндсэн баримтлал нь Брахман бол дээд үнэн, иймд түүнд итгэж бурханд зүтгэвэл аврагдана гэсэн үзэл юм. Тэрээр Брахман хэмээх оюун санааны эхлэлийн зэрэгцээ пракрити хэмээх материаллаг эхлэл байдаг гэж үзсэн. Пракрити нь гал, ус, газар гэсэн гурван элементийг өөртөө агуулдаг материаллаг шалтгаан. Ойлголт, оюун дүгнэлт нь пракритигийн оршихуйн үндэс болж чадахгүй. Пракрити нь Брахманы адил бүтээгдэшгүй, мөнхийн, хязгааргүй, хаа сайгүй оршдог түгээмэл эхлэл гэж үзсэн. Пракритад гурван гуна буюу гурван үндсэн элемент байдаг. Үүнд: 1. Саттва – хөнгөн гэрэлтүүлэгч эхлэл 2. Раджас – өдөөгч ба хөдөлгөгч эхлэл 3. Тамас – хүнд, хязгаарлагдмал эхлэл Эдгээр болно. Түүний үзлээр, Цаг хугацаа бол оршихуйн дээд хэлбэр юм. Өдөр, сарын ялгаа нь цаг хугацааны харилцаан дээр үндэслэдэг. Брахман болон ертөнц бол адилхан бодитой зүйл. Ариун ном сударт л Брахманы тухай өгүүлдэг. Брахман гэдэг бол туйлын оюун санаа буюу бурхан юм. Бурхан бол анхдагч бодит зүйл. Бурхан нь өөртөө матери болон сэтгэл санааны элементийг багтаадаг. Ахуй (сат), ухамсар (чит), аз жаргал (ананда) нь Брахманы тодорхой шинжүүд юм. Брахман бол агуу их хүч, хайр энэрэл бөгөөд үүний ачаар ертөнц үүсэж, хууль журам тогтсон. Брахман хүний төгс замд хүрэхэд байнга тусалж байдаг. Зовлон үзээгүй зүрх сэтгэл, хувирал өөрчлөлгүй матери нь хэзээ ч Брахманд хүрдэггүй. Бүх юмны хувьсал, өөрчлөлтийг материйн хөдөлгөөнийг зөвхөн Брахман хянаж байдаг. Бурхан бол ертөнцийн дотоод үндэс, бодьгал юм. Пракрита нь бурханд захирагддаг. Раманужа шалтгаалцлын онолыг авч үзсэн. Ертөнцийн бүх юмс үзэгдэл шалтгаан үрийн шүтэн барилдлагад оршдог. Бүх юмс өөрийн дотооддоо материаллаг шалтгаан агуулж оршдог. Брахманы зэрэгцээ атаман гэж байдаг. Атаман бол өөрөө өөрийгөө тусгах чадвар юм. Атаман бол хувийн ухамсар болно. Мөн сүнс бол атаманы салшгүй хэсэг юм. Гурван янзын сүнс байдаг. Үүнд: 1. Нитья буюу Мөнхийн сүнс. Энэ бол карма болон пракритигаас хамаарахгүй оршдог зүйл.
  • 4. 2. Мукта буюу чөлөөлөгдсөн сүнс. Хүний оюун ухаан болон сайн үйлийн ачаар чөлөөлөгдсөн сүнс. 3. Баддха буюу Ертөнцтэй холбогдсон сүнс. Энэ бол хувиа хичээсэн байдалтай холбоотой. Баддха буюу Ертөнцтэй холбогдсон сүнсийг дотор нь дөрвөн төрөлд хуваасан буй. Үүнд: Тэнгэрийн сүнс, Хүний сүнс, амьтны сүнс, ургамлын сүнс эдгээр болно. Брахман хэдий бүх юмийг зохицуулж, тусалж байдаг хэдий ч хүн амьтнаас өөрөөс нь шалтгаалах юм байдаг. Ийм үйлийн үрийг бурхан хариуцдаггүй гэж үзсэн. Түүний үзлээр, танин мэдэхүйн эх үндэс бол ариун ном судар, оюун дүгнэлт, хүртэхүй юм. Танин мэдэхүйн субьект нь “би” бөгөөд би нь өөрөө танин мэдэхүй бус, тэр нь зөвхөн ухамсарладаг. Ухамсарын онцлог нь юмсыг ялгах чадвар бөгөөд бид юмс үзэгдэлд ямар нэгэн өвөрмөц шинж байхгүй бол түүнийг ухамсарлаж чадахгүй. Брахман бол дээд үнэн. Үнэнд хүрэхийн тулд өөрийн оюун ухааны бололцоо, хүч чадлыг бүрэн дайчлах ѐстой. Мэдлэг нь бурхны нигүүлслийн ачаар бий болдог бөгөөд өдөр бүр бурхныг шүтэж, мөргөл залбирал үйлдэж байвал мэдлэгт хүрнэ. Үнэн мэдлэг нь амьдралд ашигтай. Үнэн нь бодит байдал ба практикийн ашиг тусыг илэрхийлдэг. Брахман би хоѐрыг нэгж, ерөнхийн харьцаанд авч үзсэн. “Би” чөлөөлөгдвөл танин мэдэхүйн төгс дээд туйлын зорилгод хүрч чадна. Энэ ертөнцөд төгс танин мэдэхүй байх бололцоогүй. Яагаад гэвэл төгс танин мэдэхүй гэдэг нь аливаа алдаа төөрөгдлөөс бүрэн ангижрахыг хэлнэ. Танин мэдэхүйд сэрэл хүртэхүй хэт нөлөөлбөл мэдлэгийн цар хүрээ хумигддаг. Танин мэдэхүй сэрэл хүртэхүйгээс хамаарахгүй байж чадвал мэдлэгийн хүрээ тэлнэ хэмээн үзжээ. Мөн тодорхой болон тодорхой бусын хоорондын ялгаа гаргасан. Тодорхой бус ойлголт нь судлагдахууныг нарийн ялгадаггүй. Тодорхой ойлголтын юмс ба түүний шинж чанар нь тодорхой бус ойлголттой холбоогүй байдаг. Бид эхлээд тодорхой бус ойлголтыг тус тусад нь авч үзээд, дараа нь тэдгээрт буй нийтлэг зүйл дээр үндэслэн тодорхой ойлголт олж авдаг. Раманужа танин мэдэхүйн гол хэрэгсэл нь оюун дүгнэлт, бясалгал гэж үзсэн. Брахманыг танин мэдэх нь мэдрэхүйн эрхтнээс шалтгаалдаггүй. Брахман бол бүгдийн зөн билэг, бүхнийг мэдэгч юм. Раманужа дээд төгс оюун ухааныг Вишнутай адилтгасан. Танин мэдэхүйн объект, субъект нь бие даан оршдог боловч танин мэдэхүйн аргаар нэг нь нөгөөтэйгөө харилцаанд оршдог.Ёс суртахууны сургаалдаа Раманужа нь хүн өөрийгөө боловсруулах, төгс хүн болох асуудлыг голлон авч үзсэн буй. Түүний хувьд бурхан бол дээд үнэн. Тийм учир хүн бүр бурхныг өөрийн багш, эцэг эх мэт үзэх ѐстой. Хүний бүх үйлдэл, үйл ажиллагааны анхдагч шалтгаан нь бурхан байдаг. Хүний мэдлэгт хүрч, өөрийгөө алдаа дутагдлаас ангижруулж чадвал эрх чөлөөг олж авдаг. Хүн бурханд ойр байх зарчмыг хэрэгжүүлбэл аз жаргал буюу анандад хүрч чадна. Бурхан хүний сайн болон муу үйлдлийг хянаж байдаг. Хувийн сэтгэлийн үйлдэл, үйл ажиллагаа бүгд бурханаас шалтгаалдаг. Хүний хүсэл зориг нь бурхны тогтоосон заалт журмаар явдаг.
  • 5. Вишешта – Адвайтафилософид Бурхан бодитой оршдог боловч ертөнц дээрхи оршиж буй матери ч гэсэн бодитой хэмээн үздэг. Энэ нь миний бодлоор Веданта философи дахь том хөгжил юм. Ертөнцийн гол эх үүсвэр болох материйг хуурамч гэж үзэх нь хэт гэнэн үзэл.Бидний санаа бодит байдал дээр оршихуйгүй юм. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүний сэтгэц нь гадаад орчноо оюун бодолдоо тусгах чанар юм. Тиймээс ертөнцийн анхдагч бол матери билээ. Хэт идеалист үзэл хүнийг 5 мэдрэхүйгүй юм шиг болгодог.Шанкарагын философидертөнц дээрхи оршиж буй бүх зүйл хуурамч “майя” Брахман бол ганц бодитой оршдог гэж үздэг нь хэт хийсвэр үзэл билээ. Танин мэдэхүйн хувьд Шанкара болон Раманужагийн философи хоѐулаа рациональ шинжтэй жинхэнэ мэдлэгийг оюун дүгнэлтээр олж авна мөн мэдрэхүйн мэдлэг нь хуурамч байдаг гэж үзсэн.