Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

парапсихологи буюу ер бусын сэтгэл судлал

32,330 views

Published on

парапсихологи буюу ер бусын сэтгэл судлал

  1. 1. А.ДөлгөөнПарапсихологи буюу ер бусын сэтгэл судлал
  2. 2. Оршил Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хүн ба амьтны оюун ухаан, зан үйлийг судалдаг шинжлэх ухаан юм. 19-р зууны 2-р хагасаас бие даасан шинжлэх ухаан болон хөгжсөн. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь маш олон салбар ухаануудыг авч үздэг ба тэдний нэг нь парапсихологи юм.
  3. 3. Парапсихологи Сэрлийн эгэл мэдрэхүйн бус замаар мэдээллийг хүлээн авах, дамжуулах аргыг бүрдүүлэгч хэлбэрүүдийг судлах шинжлэх ухаан юм.
  4. 4.  Парапсихологи нь: Далдыг мэдрэх Далдыг үзэх Далдыг сонсох Зөгнөх Эд юмст нөлөөлөх Хөөрөн нисэх Газар товчлох Амин тандлага Зайнаас оношлох, эмчлэх Эд зүйлээр дамжуулан бусдыг мэдрэх Байгалийн үзэгдэлд нөлөөлөх, амьтан ургамалд нөлөөлөх, зөнч зүүд
  5. 5.  зэрэг гоц мэдрэхүйн олон үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс судалдаг юм. “Пара” гэдэг нь эртний грек үгнээс гаралтай гадна, гадуур гэсэн утгатай үг юм. 1882 онд Лондонд “ сэтгэхүйн үзэгдлийг судлах нийгэмлэг” ажилгаагаа явуулж эхэлсэн үеэс парапсихологийн ухаан бий болсон гэж үздэг. 1970 аад онд дэлхийн 30 оронд 240-с илүү лабораторид парапсихологийн асуудлыг ил далд судалж байжээ. Голлон удирдагч нь Л.Л. Васильев юм. Парапсихологийн судлагдахуун болж буй үзэгдэл нь их төлөв давтагдашгүй, дахин сэргээн үзүүлж болдоггүй, лабораторийн нөхцөлд турших, шалгах боломж хомс байдаг байна. Парапсихологийг сонирхон судалж байсан эрдэмтэд нь А.Эйнштейн, З.Фрейд, А.Менделеев, Мари Кюри, Я. Пуркине нар юм. 1980-аад оноос хойш уналтанд орж бусад салбар ухааныг бодвол судлагдахуун нь барьцгүй зүйл гэдгийг удаа дараа эрдэмтэд шүүмжилж мухардалд орсон юм.
  6. 6. Зүүд
  7. 7.  Хүн төрлөхтөн балар эртнээс зүүдний учрыг тайлахаар оролдож байсан. М.Э.Ө 3000 оноос эхтэй Вавилоны Гильгамешийн тууль-аас шавар самбар дээр бичсэн зүүдний тайллын тухай олж харж болно. Ацтекчууд зүүдийг захирдаг бурханыг хамгийн гол бурханд тооцдог байсан. Хүмүүс өөрийн би-г танихын тулд зүүдэндээ анализ хийх аргыг хүсэх болсон байна. Энэ нь ухамсарлагдсан зүйлс ухамсарлагдаагүй үйл явдлуудтай зэрэгцэн холилддог. Олон эрдэмтэд зүүд нойрондоо харсан зүйлсээ бодит болгон боловсруулж амжилтанд хүрч байжээ. Зүүдэнд гардаг бэлэгдэл, тэмдэг, дохионууд маш их утга санааг агуулж байдаг байна. Хүн шөнө унтаж байхдаа 5-7 удаа зүүдэлдэг.
  8. 8.  Зүүд манах: Монголчууд зүүд зөнд итгэх, түүнийг тайлах, мууг зүүдэлбэл цээр гаргах зан үйл нэн эртнээс улбаатай. Эртний мэргэд зөн ч зүүдний учрыг олох тайлахыг оролдож байжээ. Зөн ч зүүд зарим нь болох, аль хэдийн болчихсон, байгаа үйл явдлыг яг байгаагаар нь зүүдэлдэг эсвэл билэгдлийн хэлбэрээр зүүдлэгддэг тиймээс зүүдний тайлал бий болжээ. Зүүдний тайлал нь нутаг нутгийн ард түмний зан заншилтай уялдаатай байдаг учир хэлбэр дүрс, тоо ширхэг, өнгө, үйл хөдлөлийг өөр өөрөөр тайлбарладаг. Зүүдэн дунд бие махбодь, сэтгэл зүйн хүч чадал, сүлд хийморь сэргэдэг ба ухамсар, далд ухамсрын хооронд мэдээлэл солилцох ярвигтай үйл явц өрнөдөг
  9. 9. Далдыг мэдрэх
  10. 10.  Гоц мэдрэхүйтэй хүн бусдын бодлыг зайнаас мэдэх, өөрийн бодол хүслийг бусдад тулган хүлээлгэж захирч залах, цаг хугацаа орон зайн хэмжүүрт үл захирагдан мэдрэх. Вольф мессинг бусдын санаа бодлыг зайнаас уншин, өөрийн бодол санаага бусдаар хийлгэх, хүнийг санаа зоргоороо захиран залах чадвартай байжээ. Зайнаас нэг хүн нөгөөдөө нөлөөлөх буюу зайнаас үзэх, сонсох, мэдрэх үзэгдэл юугаар дамждаг хүлээн авагч нь чухам юу болох талаар нотнолгоо өнөө хэр бүрэн бус байна.
  11. 11. Зөгнөх
  12. 12.  Зөнчид хожим болох үйлийг урьдаас угтан хэлдэг. Алдарт зөнч Вангад үзүүлэхийн тулд орон орноос хаад ноёд, жирийн иргэдийн цуваа тасардаггүй байсан гэдэг. Тэрээр Bulgaria улсын Petrich хотод амьдардаг байсан бөгөөд 12 настайдаа хараагүй болсон ба 16 настайгаасаа юмыг урьдчилан харах далд авьяас нь илэрчээ. Дүүтэйгээ усанд явж байгаад шуурганд өртөн сохор болсон ч гэдэг. Ванга дэлхийд болох гамшгийн талаар урьдчилан мэддэг байсны тод жишээ бол 9.11-нд болсон аймшигт халдлагын талаар хэлсэн явдал юм.
  13. 13. Сүнс
  14. 14.  Сүнс нь хүн дүрст бие, дүрсгүй сүнс, оюун ухаан гурваас цогцлон бүрдсэн байдаг. Бөөгийн ухаанаар бол сүнс орж ирэх орон цаг, бас буцах цагийг тодорхой тэмдэглэсэн байна. Хүний дүрсгүй бие болох сүнс нь огторгуйд урган хүний дүрс олохдоо хар зурхайн ёсны мэлхийн биеийн баруун хойд зүгээс эхийн хэвлийн зүүн өндгөвчинд баруун бөөрийг энхрийлэн түшиж дүрс орон хүн үүсэж эхэлдэг гэж үздэг. Монголчууд үүнийг хий нас хэмээн нэрлэдэг. Сүнснээс хүний бие биежин бүтэхдээ эцгийн цагаан дусал эхийн улаан дусалтай шим лугаа нэгдэн 5 махбодиос цогцлон бүрддэг байна. Бөө нар хүний сүнс хүүрнээсээ зөнгөөрөө салж гараад бусад амьтны сүнсүүдийн дунд нийгмийн байгууламжтайгаа хамт оршдог гэж үздэг. Жишээ нь: өрхийн тэргүүлэгч нас барлаа гэхэд сүнс нь өрх гэрээ сахиж, том язгууртан өөд болжээ гэхэд сүнс нь өөрийнхөө овгийг сахиж үлдэхгэх мэт. Хүн зөвхөн 1 сүнстэй биш, зуурдын 2, үүрдийн нэг, нийт 3 сүнстэй хэмээн үздэг. Энэ нь эхээс заяасан “ махан бодийн сүнс”, эцгээс шингэсэн “ясны сүнс”, бас “ тэнгэр сүнс буюу “тэнгэр” гэж байдаг.
  15. 15. Сүнс гурван грамм жинтэй хэрнээ атомын бөмбөг шиг хүчтэйэнергитэй Хүн махан биеэс гадна виталь, астраль, менталь гээд олон нарийн биеэс бүрддэг. Гэвч бид өөрсдийн бие организмын оюуны ба биеийн нөөц хүчийг удирдаж чаддаггүй… Сүнс гурваас долоон грамм жинтэй. Нөгөө ертөнцөд одсон сүнсүүд тодорхой нөхцөлд бодит ертөнцтэй харьцах чадвартай…Шашингүйн үзлээр хүмүүжсэн нэгэн үеийн монголчууд хүртэл сүнс бий гэдэгт итгэдэг. Харин одоо үүнийг гадаадын эрдэмтэд туршилтаар баталжээ. Литва улсын эрдэмтэн Эугениюс Кумис “Сүнс бол энергийн бөөгнөрөл буюу астраль бие. Тэрээр заримдаа бие махбодь болон материаллаг эд зүйлст хүчтэй нөлөөлдөг” гэж үзэж байна. Тэр энэ салбарт олон жилийн турш туршилт .хийж байгаа нэгэн. Зарим хүний сүнс амьдад нь биеэ орхиж явдаг (манайхан сүнс нь зайлсан гэдэг), энэ тохиолдолд хүмүүс ухаан санаагаа гээж, бие нь амьд хэрнээ ургамал мэт болдог гэнэ.
  16. 16. Эд зүйлээр дамжуулан мэдрэх
  17. 17.  Энэ нь хүн бүхэнд байдаг сэтгэцийн нэгэн чадварын нэлээд хөгжсөн хэлбэр юм. Бид аливаа зүйлийг мартах тохиолдол гардаг тэр үед түүнтэй холбоотой өөр зүйлийг хармагц гэнэт санадаг. Энэ нь ямар нэг эд зүйлийг хараад түүнтэй төстэй юмуу холбоотой өөр эд зүйл, эзэн хүн, элдэв юмсын тухай мэдээлэл хүний сэрэхүйд хүрэх хэлбэх юм. Гоц мэдрэхүйтэй энэхүү сэрэхүй нь илүү хөгжсөний улмаас аливаа эд зүйлсээр дамжуулан түүнтэй холбогдох бусад эд , түүний эзэн хүн, орон зай, орчин, цаг хугацааны мэдээлийг сэргээн мэдэрч чаддаг байна.
  18. 18. Дүгнэлт Далдыг мэдрэх, зөгнөх зэрэг олон тайлбарлагдаж чадашгүй зүйлүүдийг монголын бөө, үзмэрч зэрэг хүмүүс нь зориудаар аль эсвэл гэв гэнэт мэдэрдэг байна. Эдгээр хүмүүс нь цөөн мэт боловч одоо ч бидний дунд амьдарч байна. Тэд энгийн жижиг сажиг зүйлсээс авахуулаад орон зайг үл харгалзан мэдэрдэг байна. Жил ирэх тусам эдгээр хүмүүсийн мэдрэмж, мэдрэхүй нь хөгжсөөр байдаг юм. Бидэнд ч мөн зөн билгийнхээ авъяасыг нээх боломж асар их байдаг. Жишээ нь: бясалгал, ёог зэргээр хичээллэх. Энэ авъяасаа нээж чадвал бид өөрсдөд тохиох саадын давах болон шаардлагатай үед зөв шийвэр гаргах чадвартай болно.
  19. 19. Ном зүй Галаарид Б. Филитонов К. Парапсихологийн унших бичиг. УБ.,2008 он Даваахүү С. Уураг тархи ба шинжлэх ухаан УБ., 2007 Кехо ж. Далд ухамсар бүхнийг чадна. УБ.,2011он Мессинг В. Би далдыг мэддэг. УБ.,1993он Сүхбат Ш. Бөө. УБ.,2007он Сүхбат Ш. Монголын бөө шашины уул ус тахих уламжлалт зан үйл. УБ.,2007он Төмөртогоо Д. Монголын шидтэнгүүд. УБ,.2006он Веб сайт http://tumacolor.miniih.com/ http://tengerlegeyrtunts.blog.gogo.mn/ http://denvermedee.com http://www.galaarid.mn/

×