SlideShare a Scribd company logo
Стратегийн удирдлагын
онолын урсгал чиглэл
хандлага
Стратегийн удирдлагын онолын мөн чанар чиг
хандлага
Стратегийн онол сургуулийн орчин үеийн ололтууд
Стратегийн удирдлагын онолын мөн
чанар
Ерөнхий менежментийн ном зохиолоос үзэхэд
өнгөрсөн зууны сүүлч үе хүртэл менежментийн
сэтгэлгээний голлох найман хандлага буюу сургууль
илт давамгайлж ирсэн хэдий ч хоёр мянганы зааг үеэс
Петер М.Сенгегийн сурч буй байгууллагын онол,
Роберт Б. Шоугийн итгэлцэлийн тэнцвэрийн онол тус
тус нийтийн хүртээл болсноор менежментийн сургууль
арав болж өргөжлөө.
Х.Минцберг нарын судалж тогтоосноор
стратегийн удирдлагын хувьд ч арван онол,
хандлага голлодог ажээ. Ийнхүү бид хүний
ой тогтоолтын "Зохистой хүрээнд" үл
баригдан монгол сэтгэлгээнд илүү дөхөмтэй
тоонд багтаан стратеги хэмээх "заан" буюу
системийн арван элементийн тухай авч
үзвэл:
Стратегийн удирдлагын 10 онол хандлагыг
3 бүлэгт хуваавал:
I. Эхний гурван онол хандлага нь удирдамжын буюу чиглүүлэх
шинжтэй, эдгээр онол хандлагыг баримтлагчид бодит байдалд
стратегийг яаж боловсруулах вэ гэдгээс илүү стратегийг
бүрдүүлэхэд илүү анхаардаг байна. Энэ бүлэгт багтаж буй эхний
онол хандлагыг баримтлагчид стратегийг албан бус бүтцийг
төлөвшүүлэх явцад буюу зохион бүтээх, төсөл зохиох,
загварчлах замаар сонгох хандлагатай байдаг. Энэ бол уг
чанартаа эрэгцүүлэн бодох дахин дахин боловсруулалт хийх үйл
явц билээ.
Хоёрдахь онол нь өнгөрсөн зууны 1970-аад оноос эрчээ авсан
бөгөөд стратегийн боловсруулалт, сонголтыг албан ёсны
төлөвлөлтийн харьцангуй бие даасан бүрэлдэхүүн хэсэг гэж
үздэг.
Харин байрлалын онолынхон 1980-аад оноос эхний хоёртой
ойрхон байх болж, стратегийн боловсруулалт, сонголтоос
илүүтэйгээр түүний агуулгыг сонирхож судалсан байдаг. Энэ
сургуулийн үндэслэгчид байгууллага зах зээлд өөрийн гэсэн
стратегийн байр сууриа сонгож авахад асуудлын гол нь
оршино гэж үздэг учираас байрлалын онол хэмээн нэрлэгдэх
болжээ.
II. Дараагийн 6 онол нь стратегийг бүрдүүлэх үйл явцын
тодорхой талуудыг голлон авч үздэг. Тийм ч
учираас эдгээр онолуудын талынхан байгууллагын
стратегийн зан төлөвийг урьдчилан хархад биш
харин стратегийг боловсруулах бодит үйл явцыг
тодорхойлход анхаарлаа хандуулдаг ажээ. Энэ
бүлгийн эхний хоёр буюу ажил хэргийн, танин
мэдэхүйн онол сургууль нь стратегчийн ажил
хэрэгч чанар, овсгоотой холбож үздэг судлаачид
түүнийг тодорхойлж сонгох үйл явцыг ирээдүйгээ
урьдчилан харах гэсэн оролдлого, сайн менежерийн
толгойд орж ирсэн шинэ санаа менежерүүдийн
риск хүлээх чадвар гэж үзсэн байдаг.
Хоёр дахь бүлгийн үлдэж буй 4-н онол нь
стратегийг боловсруулах зарчмуудыг авч үзсэн ба
хувь хүний түвшингээс дээш гарч, бусад хүмүүс,
өөр хүчний нөлөөг судлахад анхаарал, хүч
тавьснаараа онцлогтой. Тухайлбал, сургалтын
онолынхон бидний хүрээлэн буй орчин нэн
төвөгтэй, тиймээс төлөвлөгөөтэй адилаар
стратегийг эхнээс нь эцсийг нь хүртэл нэг
амьсгаагаар бичих боломжгүй, харин түүнийг
байгууллага хэрхэн сурч, хөгжиж буйд нийцүүлэн
алхам алхамаар боловсруулах ёстой гэж үздэг
байна.
Эрх мэдлийн онол, сургуулийн
асуудалд энэ л байр сууринаас,
гэхдээ арай өөр өнцгөөс нь ханддаг.
Энэ онолын талыг баримталдаг
судлаачид стратегийг байгууллагын
доторх сөргөлдөж буй талуудын
эсвэл байгууллага ба түүний орчны
хоорондын яриа хэлэлцээ,
зөвшилцөл, тохиролцооны үйл явц
хэмээн тодорхойлдог.
Стратегийг бүрдүүлэх зарчмууд нь байгууллагын
соёлоор тодорхойлогддог. Иймд стратегийн үйл
явц нь ямагт хамтын байдаг гэсэн үйл баримтлал
нь соёлын онолын үндэс болдог.
Гадаад орчны онолынхны үздэгээр стратегийн
сонголт нь байгууллагын дотоодын хэрэг биш
харин гадаад орчны хүчин зүйлүүдийн нөлөөлөлд
үзүүлэх хариу үйлдэл байдаг ажээ. Иймд
байгууллагын гадаад орчны эерэг сөрөг
нөлөөллийг таньж мэдэх нь стратегийн үйл явцын
шийдвэрлэх хэсэг гэж тэд үздэг ажээ.
III. Сүүлчийн бүлэгт хэдийгээр
ганцхан онол багтдаг ч гэсэн бусад
бүх хандлагуудын цогц нэгдэл
болдогоороо ач холбогдолтой.
Иймээс ч нэгдсэн сургууль гэж
нэрлэгддэг. 
2. Стратегийн онол сургуулийн орчин үеийн ололтууд
Бүтцийн  сургуулийн  бодомж: Бүтцийн сургуулийн онолын үндсэн санаа,
үзэл баримтлал нь:
 Стратегийг бүрдүүлэх нь урьдчилан бодсон үйл явц мөн. Энэ бодомжоор
бол хүний үйлдэл бүхэн оюун ухааны гаралтай байдаг, тийм ч учраас аливаа
стратеги нь эрчимтэй сэтгэн бодох үйл явцын үр дүнд бүрддэг .
 Стратегийн үйл явцыг хянах, түүний бүтээлч оюунлаг шинжийг хангах нь
стратегчийн үүрэг мөн. Ийнхүү бүтцийн сургуулийнхан зохион
байгуулалтын пирамидын оройг буюу стратегийн түвшний удирдагчийг гол
стратегич хэмээн үзэж тэрбээр байгууллагын амжилт, өөрчлөлт, хөгжлийн
уран барилгач байх ёстой, тийм ч учраас бүхий л чухал асуудлыг биечлэн
шийдвэрлэж, түүний биелэлтийг төлөвлөлт, санхүүжилт, зохицуулалтын
механизмыг ашиглан хянах үүрэгтэй гэж үздэг.
 Стратегийг бүрдүүлэх загвар нь хялбар тэгээд ч албан бус байх нь
зохимжтой. Энэ бол эхлээд сайтар бодож боловсруулаад дараа нь албан
ёсных болгоход стратегийн үйл явцын мөн чанар оршино гэсэн санаа юм.
 Тухайлсан загварчлалын үр дүнгээр хамгийн сайн цорын ганц стратегийг
бүрдүүлж болох хэдий ч тэр нь бүх тохиолдолд биш харин тухайн
тодорхой нөхцөлд голлон суурилж байдаг.
 Стратегийг хэтийн төлвийн хэлбэрээр томъёолсноор загварчлалын үйл
явц дуусна гэж үздэг.
 Энгийн ойлгомжтой байлгахын тулд стратегийг ойлгомжтой томъёолох
нь чухал юм. Стратегич буюу дээд түвшний удирдагчын хувьд ч
стратеги нь нэн тодорхой, ойлгомжтой, итгэл төрүүлэхүйцээр
томъёологдсон байвал зохистой.
 Цагаа олж гүйцэд боловсруулагдсан тодорхой бөгөөд энгийн стратегийг
бүрдүүлсний дараа л түүнийг хэрэгжүүлэх үйл явц эхлэх ёстой. Өөрөөр
хэлбэл, стратегын боловсруулалтын ба хэрэгжүүлэлтүүдийн үе
шатуудыг сайтар зааглах шаардлагатай гэж энэ сургууль үздэг. Энэ үзэл
баримтлалаар бол стратегийн өөрчлөлт нь хийх зайлшгүй шаардлагыг
бий болгодог бөгөөд ерөөс бүтэц нь стратегийг хэрэгжүүлэх арга
хэрэгсэл болдог ажээ.
Төлөвлөлтийн  сургуулийн  үндсэн  бодомжууд: Уг
сургууль бүтцийн сургуулийн олонх санаа, дүгнэлтийг
хүлээн зөвшөөрдөг. Ялгаа нь гэвэл төлөвлөлтийн
сургууль аливаа загварын хэрэглээг хэт хялбаршуулж,
бараг л автоматаар хэрэгждэг хэмээн үзэхэд хүргэдэг.
Энэ сургуулийнхан төлөвлөгөөний бүлэг, хэсэг бүрийг
урьдчилан баталсан удирдамж, аргачлалын дагуу
боловсруулж, дараа нь мөн л зөвлөмжийн дагуу
нэгтгэхийг шаардаж түүгээрээ стратегийн төлөвлөлтийн
үйл явцыг хязгаарладаг байна.
Үндсэн бодомж нь:
Стратеги бол ухамсартай хяналт бүхий албан ёсны
төлөвлөлтийн үйл явцын үр дүн мөн.
Стратегийн үйл явцын зарчмын асуудлуудыг дээд
удирдлага, харин үйлдлэгийн буюу түүнийг
боловсруулж сонгох асуудлыг мэргэжлийн
төлөвлөгчид хариуцна.
Бүрдүүлэх үйл явц дуусгавар болсноор бид
хэрэгжүүлж үр дүнг нь үзэхэд бэлэн болсон
стратегийг хүлээж авна.
Байрлалын сургуулийн үндсэн бодомж: Аль ч салбарт
амжилтад хүргэж чадахуйц цөөн тооны стратеги
байдаг гэж үздэгээрээ бүтцийн болон төлөвлөлтийн
сургуулиудаас ялгарч байдаг. Онолын үндсэн санаа
үзэл баримтлал нь:
Стратеги бол байгууллагын зах зээл дэх зөвхөн өөрт
нь хамаарах бөгөөд ерөнхий байрлал юм. Түүнийг
судалж олж тогтоох ёстой.
Зах зээл дэх энэхүү байрлал нь эдийн засгийн болон
өрсөлдөөний агуулгатай байж болно.
Стратегийн бүрдүүлэлт гэдэг нь судалгаа, тооцооны
үндсэн дээр тодорхой нэг байрлалыг сонгох үйл явц
мөн.
Энэ үйл явцад шинжээчид гол үүрэг гүйцэтгэдэг хэдий
ч сонголтыг албан ёоор хянаж буй менежерт судалгаа,
тооцооны үр дүнг өгнө.
Стратегийг бүрдүүлэх үйл явцын төгсгөлд байгууллага
хэрэгжүүлэхэд бэлэн болсон стратегийн хүлээж авна.
Энэхүү стратеги нь /байрлал/ зах зээлийн бүтцээр
нөхцөлддөг бол стратеги нь зохион байгуулалтын
бүтцэд идэвхитэй нөлөө үзүүлнэ.
Ажил хэргийн сургуулийн үндсэн
бодомжууд: Онолын үндсэн санаа үзэл
баримтлал нь:
Стратеги нь удирдагчийн ухаан бодолд
байгууллагын ирээдүйг таамаглан төсөөлж, зөн
совингоор сонголт хийх хэлбэрээр оршиж байдаг.
Стратегийг бүрдүүлэх үйл явц стратегийн санаа
төрөх, гаднын нөхцлийг яаж хүлээж авахаас үл
хамааран байгууллагын удирдагчийн мэдрэмж ба
амьдралын туршлага дээр үндэслэгддэг.
 Хөгжлийн чиг хандлагыг удирдагч тодорхойлон
түүнийгээ гуйвалтгүй баримталж шаардлагатай
бол цаг тухайд нь засвар тодотгол хийх үүднээс
хэрэгжилтэд нь хяналт тавьж байдаг.
 Стратегийн урьдчилсан төсөөлөл дэвшүүлэх нь
уян хатан шинж чанартай байх
 Ажил хэргийн байгууллага удирдагчийн заалтыг
шууд мэдэрч ажиллахад дөхөмтэй энгийн бүтэц,
зохион байгуулалттай байж удирдагчид маневр
хийх чөлөөт байдлыг олгосон байхыг зөвлөдөг.
 Ажил хэргийн стратеги нь эрэл хайгуул хийхэд
чиглэж, өрсөлдөөний шууд нөлөөллөөс
хамгаалагдсан байдаг.
Танин мэдэхүйн сургуулийн бодомж: Энэ сургууль бол
хөгжиж буй сургууль юм. Түүний судлагдахуун нь стратегийг
бүрдүүлэх үйл явц мөн. Танин мэдэхүйн сургуулийн үндсэн
бодомжуудыг дох тоймлон авч үзвэл:
 Стратегийн бүрдүүлэлт бол стратечийн ухамсарт явагдаж
байгаа танин мэдэхүйн үйл явц мөн
 Стратеги нь үзэл баримтлал, зураг зүй, бүдүүвч, хүрээ
хэлбэрээр илэрхийлэгддэг хэтийн төлөв бөгөөд тэрээр
орчноос мэдээлэл олж авахад удирдамж болдог
 Энэхүү мэдээлэл түүнийг тайлж уншихаас өмнө олон тооны
шүүлтүүрээр орж ихээхэн гаждаг
 Үзэл баримтлалтай нэгэн адил стратеги нь " зовж байж"
бүрддэг бөгөөд аль нэг хүлээн зөвшөөрөгдсөн стратеги ч
гэсэн төгс боловсронгуй байж чаддаггүй, иймээс үеэ
өнгөрөөсөн хуучин стратегийг өөрчлөхөд мэдэгдэхүйц хүч
чармайлт шаардагддаг.
Сургалтын сургуулийн үндсэн бодомжууд: Байгууллагын
гадаад орчны өөрчлөлтийг урьдчилан харах боломжгүй бөгөөд
нарийн төвөгтэй шинж чанар нь стратегийг бүрдүүлэх
шаардалагатай мэдлэгээ байнга дээшлүүлж байхыг шаарддаг
 Байгууллагын хамгийн сайн "сурагч" нь түүний удирдагч
байж, хамт олны дотор байгаа өндөр чадавхитай ажилтнуудыг
татан оролцууулж сургалтыг хийх ёстой
 Сургах ерөнхий дэг нь давшингуй шинжийг агуулж өнгөрснөө
эргэцүүлэх авч буй арга хэмжээгээ задлан шинжлэх зорилго
агуулсан байх учиртай
 Стратегийн сургалтын явцад шинэ, ирээдүйтэй хөгжлийн
стратеги гарч ирэх үйл явцыг удирдахад чиглэх ёстой
 Ингэснээр стратеги нь өмнөх үеийн туршлагуудын үргэлжлэл
болон гарч ирэх бөгөөд цаашдаа ирээдүйн төлөвлөгөө болон
хувирч, эцэст нь хэтийн чиглэл болон хүлээн зөвшөөрөгддөг.
 Эрх мэдлийн сургуулийн бодомжууд: Уг  сургуулийн  тухайд  хөндөгдсөн 
асуудлуудыг  нэгтгэн  үндсэн  бодомжуудыг  дараах  байдлаар  томъёолж 
болдог.
 Стратегийг  бүрдүүлж,  хэрэгжүүлэх нь эрх  мэдэл,  нөлөө  бүхий хүчнүүдээс 
гадаад  орчинд  явуулж  буй  үйл  ажиллагаа,  байгууллагын  дотор  өрнүүлж 
байгаа үйл явцаар тодорхойлогдоно.
 Ингэж  бүрдүүлсэн  стратеги  нь  хэтийн  чиг  хандлоагыг  харуулахаас  илүү 
тодорхой  хариу  үйлдэл  хийх,  байр  сууриа  илэрхийлэх,  эсвэл  арга  мэхний 
шинжтэй байдаг
 Дотооод  орчны  эрх  мэдэлд  стратегийг  удаан  хугацаанд  аль  нэг  нь 
давамгайлах  байр  суурь  эзэлж  чадаагүй  бүлэглэлүүдийн  ашиг  сонирхлын 
уулзвар дээр улс төрөөр тоглож, итгэж үнэмшүүлэх, заримдаа зөрчилдүүлэх 
замаар хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал гэж үздэг
 Гадаад  орчны  эрх  мэдэл  нь  байгууллагыг  хамтран  ажиллагч  түншүүддээ 
нөлөөлөх,  хяналт  тавих  замаар  өөрийнхөө  байр  суурийг  хадгалхын  тул 
оршдог гэж үздэг
 Соёлын сургуулийн бодомжууд: Соёлын  сургуулийн  үндсэн  шаардлага, 
мөрдлөг болгох зарчмуудаар түүний бодомжуудыг тодорхойлдог.
 Стратегийг  бүрдүүлэх  гэдэг  нь  байгууллагын  нийт  гишүүдийн  хувьд 
нийтлэг итгэл үнэмшил, нэгтсэн ойлголтод үндэслэсэн хамтын ажиллагаа 
мөн
 Хувь  хүмүүсийг  итгэл  үнэмшил  нь  тодорхой  соёлд  үндэслэсэн  социал 
хамтын ажиллагаа мөн
 Байгууллагын  гишүүд  соёлын  тодорхой  хэлбэрийн  илэрхийлэл  болсон 
итгэл үнэмшилдээ хөтлөгдөн ажиллах нь нийгэмжих үйл явцын үр дүн юм
 Стратеги  нь  юуны  өмнө  ирээддүйн  дүр  төрх  болж,  үүний  дараа 
өрсөлдөөний  давуу  тал  бүрдүүлэгч  нөөц  болон  боломжуудаа  хамгаалах 
байр суурь болдог
 Соёл  ялангуяа  үзэл  суртал  нь  мөрдөж  буй  стратегийг  дэмжихэд  түлхүү 
үйлчилхээс стратегийн өөрчлөлтөнд тус дэм үзүүлж чаддаггүй.
Гадаад орчны сургуулийн бодомжууд:
Стратегийг  бүрдүүлэх  үйл  явцын  гол  элемент  нь 
тодорхой  төлөв  байдлыг  илэрхийлэх  хүчнүүдийн 
нийлбэрээс бүрдсэн гадаад орчин юм
Байгууллагад  нэг  бол  эдгээр  хүчнүүдэд  тохирсон  хариу 
үйлдэл хийж амьдарх эсхүл тайзаас шахагдахаас өөр гарц 
байхгүй
Ингэснээр стратегийн үйл явцад удирдлага нь идэвхигүй 
элемент  болох  бөгөөд  түүний  гол  зорилт  нь  гадаад 
хүчийг  илрүүлж,  байгууллага  түүнд  зохицож  ажиллах 
бололцоог хангахад оршино
Байгууллага  өөрт  оногдсон  хувь  тавиландаа  зохицож, 
нөөцөө  шавхан  гадаад  орчинд  тааламжгүй,  илт 
 Нэгдсэн сургуулийн үндсэн бодомжууд: Уг  сургуулийн 
үндсэн  бодомжууд  нь  бусад  сургуулиудын  бодомжуудыг 
өөртөө  агуулж,  тэдгээрийг  тодорхой  нэг  цэгт  нэгтгэн 
тайлбарладаг. Онолын үндсэн санаа үзэл баримтлал нь:
 Байгууллагыг  ихэнх  тохиолдолд  нэгж  хэсгүүдийн  тогтвортой 
нэгдэл  хэмээн  үзэж  болно.  Стратегийн  сонголт  хийгдсний 
дараа түүнд зохицсон бүтцийн хэлбэрээр олсноор байгууллага 
үйл ажиллагаагаа төлөвлөн явуулдаг
 Харьцангуй  тогтвортой  үе  шатууд  нь  үе  үе  тасалдаж,  багц 
шинэчлэл хийгдэн бүтцийн нэг хэлбэрийг нөгөөгөөр сольдог
 Нэг төлөв байдлаас нөгөөд шилжих үйл явц н ь байгууллагын 
хувьд тодорхой дэс дарааллаар явагддаг
 Иймд  стратегийн  удирдлагын  гол  зорилго  нь  харьцангуй  урт  хугацаанд 
байгууллагыг  тогтвортой  хөгжүүлэх,  ядахдаа  бүрдүүлсэн  стратегийн 
хүрээнд  л  өөрчлөлт  хийж  байхад  оршино.  Хэрэв  шилжилт  хийх 
тулгамдсан  хэрэгцээ  гарвал  стратегийн  удирдлага  нь  байгууллагын 
амьдрах чадварыг алдалгүйгээр үйл явцыг жолоодоход чиглэнэ.
 Стратегийг  бүрдүүлэх  нь  чиг  хандлагаа  тогтоох  эсвэл  албан  ёсны 
төлөвлөгөө  боловсруулах,  цэгцэлж  эмхэлсэн  шинжилгээ  хийх  эсхүл 
удирдлагаас ирээдүйгээ үндэслэлтэй таамаглах, нийтийг хамарсан сургалт 
явуулах эсхүл өрсөлдөөний бодлогоо тодорхойлох, хамт олны харилцааг 
өргөжүүлэх  эсхүл  гадаад  орчны  нөлөөлөлд  хариу  үйлдэл  өгөх  зэргээр 
тодорхойлогдоно. Гагцхүү зайлшгүй мөрдөх үндсэн нөхцөл нь цаг хугацаа 
алдалгүй,  шйидвэрлэх  асуудлын  мөн  чанарт  тохирсон  арга  хэмжээ  авах 
явдал юм
 Стратеги  нь  нөхцөл  байдал,  цаг  хугацаандаа  зохицсон  төлөвлөгөө,  байр 
суурв, хэтийн төлөв, бүдүүвч, уран аргын хэлбэртэй байна.

More Related Content

What's hot

Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Adilbishiin Gelegjamts
 
эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцоо
Silkroad10
 
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Adilbishiin Gelegjamts
 
Байгууллагын хөгжил
Байгууллагын хөгжилБайгууллагын хөгжил
Байгууллагын хөгжил
Erdenezul Purevnanzad
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
Lkhamaa Emma
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежмент
Usukhuu Galaa
 

What's hot (20)

Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
Хяналт, хяналтын удирдлага, хяналтын үүрэг, хяналтын тогтолцоо ...
 
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши...
 
Types of strategies
Types of strategiesTypes of strategies
Types of strategies
 
Lecture №7
Lecture №7Lecture №7
Lecture №7
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
 
эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцоо
 
Managment legts
Managment legtsManagment legts
Managment legts
 
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
Маркетинг, маркетинг төлөвлөгөө боловсруулах арга зүй-1а /товч ойлголт/
 
Lecture №9
Lecture №9Lecture №9
Lecture №9
 
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдалхүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
 
Байгууллагын хөгжил
Байгууллагын хөгжилБайгууллагын хөгжил
Байгууллагын хөгжил
 
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ...
 
маркетингийн идэвхижүүлэлт
маркетингийн идэвхижүүлэлтмаркетингийн идэвхижүүлэлт
маркетингийн идэвхижүүлэлт
 
Корпорацийн, бизнесийн нэгжийн болон маркетингийн стратеги
Корпорацийн, бизнесийн нэгжийн болон маркетингийн стратегиКорпорацийн, бизнесийн нэгжийн болон маркетингийн стратеги
Корпорацийн, бизнесийн нэгжийн болон маркетингийн стратеги
 
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэцудирдлагын зохион байгуулалтын бүтэц
удирдлагын зохион байгуулалтын бүтэц
 
шийдвэр гаргах
шийдвэр гаргахшийдвэр гаргах
шийдвэр гаргах
 
хүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежментхүний нөөцийн менежмент
хүний нөөцийн менежмент
 
маркетингийн стратеги
маркетингийн стратегимаркетингийн стратеги
маркетингийн стратеги
 
Management1
Management1Management1
Management1
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
 

Similar to Стратегийн удирдлагын онолын урсгал чиглэл хандлага

Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлтЧ.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
batnasanb
 
Ba501 standart
Ba501 standartBa501 standart
Ba501 standart
userjigmee
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Adilbishiin Gelegjamts
 
стратегийн удирдлага нэгдсэн сургууль
стратегийн удирдлага   нэгдсэн сургуульстратегийн удирдлага   нэгдсэн сургууль
стратегийн удирдлага нэгдсэн сургууль
Buka King
 
Lec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & VisionLec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & Vision
ChimgeeJ
 
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Ulzii ganbat
 
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн  стратегийн хөгжилСтратеги, маркетингийн  стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
Mr Nyak
 

Similar to Стратегийн удирдлагын онолын урсгал чиглэл хандлага (20)

Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлалТөлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
Төлөвлөлтийн сургуулийн стратеги үзэл баримтлал
 
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлтЧ.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
Ч.Отгонжаргал - Соёл урлагийн байгууллагуудын стратеги төлөвлөлт
 
Strategiin tuluvluguu
Strategiin tuluvluguuStrategiin tuluvluguu
Strategiin tuluvluguu
 
Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4Strategic Management - Lecture 4
Strategic Management - Lecture 4
 
Бизнесийн бодлогын шинж чанар
Бизнесийн бодлогын шинж чанарБизнесийн бодлогын шинж чанар
Бизнесийн бодлогын шинж чанар
 
Strategic Management - Lecture 11
Strategic Management - Lecture 11Strategic Management - Lecture 11
Strategic Management - Lecture 11
 
Бизнесийн стратегийн удирдлагын асуудал
Бизнесийн стратегийн удирдлагын асуудалБизнесийн стратегийн удирдлагын асуудал
Бизнесийн стратегийн удирдлагын асуудал
 
PTON402-Хичээл-1
PTON402-Хичээл-1PTON402-Хичээл-1
PTON402-Хичээл-1
 
Ba501 standart
Ba501 standartBa501 standart
Ba501 standart
 
ESON101-Хичээл 6
 ESON101-Хичээл 6 ESON101-Хичээл 6
ESON101-Хичээл 6
 
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
Байгууллагын орчин , байгууллагын дотоод болон гадаад орчин, эрхэм зорилго гэ...
 
стратегийн удирдлага нэгдсэн сургууль
стратегийн удирдлага   нэгдсэн сургуульстратегийн удирдлага   нэгдсэн сургууль
стратегийн удирдлага нэгдсэн сургууль
 
Бизнесийн бодлогын хэлбэр, төрлүүд
Бизнесийн бодлогын хэлбэр, төрлүүдБизнесийн бодлогын хэлбэр, төрлүүд
Бизнесийн бодлогын хэлбэр, төрлүүд
 
Lec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & VisionLec 4 Leadership & Vision
Lec 4 Leadership & Vision
 
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
Өлзийбуян /Борлуулалтын төлөөлөгчийн ур чадварын матриц/
 
EMON401-Хичээл-1
EMON401-Хичээл-1EMON401-Хичээл-1
EMON401-Хичээл-1
 
Менежментийн үүсэл
Менежментийн үүсэлМенежментийн үүсэл
Менежментийн үүсэл
 
Бизнесийн бодлогын үндсэн асуудал
Бизнесийн бодлогын үндсэн асуудалБизнесийн бодлогын үндсэн асуудал
Бизнесийн бодлогын үндсэн асуудал
 
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн  стратегийн хөгжилСтратеги, маркетингийн  стратегийн хөгжил
Стратеги, маркетингийн стратегийн хөгжил
 
Strategic Management - Lecture 5
Strategic Management - Lecture 5Strategic Management - Lecture 5
Strategic Management - Lecture 5
 

Стратегийн удирдлагын онолын урсгал чиглэл хандлага

  • 1. Стратегийн удирдлагын онолын урсгал чиглэл хандлага Стратегийн удирдлагын онолын мөн чанар чиг хандлага Стратегийн онол сургуулийн орчин үеийн ололтууд
  • 2. Стратегийн удирдлагын онолын мөн чанар Ерөнхий менежментийн ном зохиолоос үзэхэд өнгөрсөн зууны сүүлч үе хүртэл менежментийн сэтгэлгээний голлох найман хандлага буюу сургууль илт давамгайлж ирсэн хэдий ч хоёр мянганы зааг үеэс Петер М.Сенгегийн сурч буй байгууллагын онол, Роберт Б. Шоугийн итгэлцэлийн тэнцвэрийн онол тус тус нийтийн хүртээл болсноор менежментийн сургууль арав болж өргөжлөө.
  • 3. Х.Минцберг нарын судалж тогтоосноор стратегийн удирдлагын хувьд ч арван онол, хандлага голлодог ажээ. Ийнхүү бид хүний ой тогтоолтын "Зохистой хүрээнд" үл баригдан монгол сэтгэлгээнд илүү дөхөмтэй тоонд багтаан стратеги хэмээх "заан" буюу системийн арван элементийн тухай авч үзвэл:
  • 4.
  • 5. Стратегийн удирдлагын 10 онол хандлагыг 3 бүлэгт хуваавал: I. Эхний гурван онол хандлага нь удирдамжын буюу чиглүүлэх шинжтэй, эдгээр онол хандлагыг баримтлагчид бодит байдалд стратегийг яаж боловсруулах вэ гэдгээс илүү стратегийг бүрдүүлэхэд илүү анхаардаг байна. Энэ бүлэгт багтаж буй эхний онол хандлагыг баримтлагчид стратегийг албан бус бүтцийг төлөвшүүлэх явцад буюу зохион бүтээх, төсөл зохиох, загварчлах замаар сонгох хандлагатай байдаг. Энэ бол уг чанартаа эрэгцүүлэн бодох дахин дахин боловсруулалт хийх үйл явц билээ.
  • 6. Хоёрдахь онол нь өнгөрсөн зууны 1970-аад оноос эрчээ авсан бөгөөд стратегийн боловсруулалт, сонголтыг албан ёсны төлөвлөлтийн харьцангуй бие даасан бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг. Харин байрлалын онолынхон 1980-аад оноос эхний хоёртой ойрхон байх болж, стратегийн боловсруулалт, сонголтоос илүүтэйгээр түүний агуулгыг сонирхож судалсан байдаг. Энэ сургуулийн үндэслэгчид байгууллага зах зээлд өөрийн гэсэн стратегийн байр сууриа сонгож авахад асуудлын гол нь оршино гэж үздэг учираас байрлалын онол хэмээн нэрлэгдэх болжээ.
  • 7. II. Дараагийн 6 онол нь стратегийг бүрдүүлэх үйл явцын тодорхой талуудыг голлон авч үздэг. Тийм ч учираас эдгээр онолуудын талынхан байгууллагын стратегийн зан төлөвийг урьдчилан хархад биш харин стратегийг боловсруулах бодит үйл явцыг тодорхойлход анхаарлаа хандуулдаг ажээ. Энэ бүлгийн эхний хоёр буюу ажил хэргийн, танин мэдэхүйн онол сургууль нь стратегчийн ажил хэрэгч чанар, овсгоотой холбож үздэг судлаачид түүнийг тодорхойлж сонгох үйл явцыг ирээдүйгээ урьдчилан харах гэсэн оролдлого, сайн менежерийн толгойд орж ирсэн шинэ санаа менежерүүдийн риск хүлээх чадвар гэж үзсэн байдаг.
  • 8. Хоёр дахь бүлгийн үлдэж буй 4-н онол нь стратегийг боловсруулах зарчмуудыг авч үзсэн ба хувь хүний түвшингээс дээш гарч, бусад хүмүүс, өөр хүчний нөлөөг судлахад анхаарал, хүч тавьснаараа онцлогтой. Тухайлбал, сургалтын онолынхон бидний хүрээлэн буй орчин нэн төвөгтэй, тиймээс төлөвлөгөөтэй адилаар стратегийг эхнээс нь эцсийг нь хүртэл нэг амьсгаагаар бичих боломжгүй, харин түүнийг байгууллага хэрхэн сурч, хөгжиж буйд нийцүүлэн алхам алхамаар боловсруулах ёстой гэж үздэг байна.
  • 9. Эрх мэдлийн онол, сургуулийн асуудалд энэ л байр сууринаас, гэхдээ арай өөр өнцгөөс нь ханддаг. Энэ онолын талыг баримталдаг судлаачид стратегийг байгууллагын доторх сөргөлдөж буй талуудын эсвэл байгууллага ба түүний орчны хоорондын яриа хэлэлцээ, зөвшилцөл, тохиролцооны үйл явц хэмээн тодорхойлдог.
  • 10. Стратегийг бүрдүүлэх зарчмууд нь байгууллагын соёлоор тодорхойлогддог. Иймд стратегийн үйл явц нь ямагт хамтын байдаг гэсэн үйл баримтлал нь соёлын онолын үндэс болдог. Гадаад орчны онолынхны үздэгээр стратегийн сонголт нь байгууллагын дотоодын хэрэг биш харин гадаад орчны хүчин зүйлүүдийн нөлөөлөлд үзүүлэх хариу үйлдэл байдаг ажээ. Иймд байгууллагын гадаад орчны эерэг сөрөг нөлөөллийг таньж мэдэх нь стратегийн үйл явцын шийдвэрлэх хэсэг гэж тэд үздэг ажээ.
  • 11. III. Сүүлчийн бүлэгт хэдийгээр ганцхан онол багтдаг ч гэсэн бусад бүх хандлагуудын цогц нэгдэл болдогоороо ач холбогдолтой. Иймээс ч нэгдсэн сургууль гэж нэрлэгддэг. 
  • 12. 2. Стратегийн онол сургуулийн орчин үеийн ололтууд Бүтцийн  сургуулийн  бодомж: Бүтцийн сургуулийн онолын үндсэн санаа, үзэл баримтлал нь:  Стратегийг бүрдүүлэх нь урьдчилан бодсон үйл явц мөн. Энэ бодомжоор бол хүний үйлдэл бүхэн оюун ухааны гаралтай байдаг, тийм ч учраас аливаа стратеги нь эрчимтэй сэтгэн бодох үйл явцын үр дүнд бүрддэг .  Стратегийн үйл явцыг хянах, түүний бүтээлч оюунлаг шинжийг хангах нь стратегчийн үүрэг мөн. Ийнхүү бүтцийн сургуулийнхан зохион байгуулалтын пирамидын оройг буюу стратегийн түвшний удирдагчийг гол стратегич хэмээн үзэж тэрбээр байгууллагын амжилт, өөрчлөлт, хөгжлийн уран барилгач байх ёстой, тийм ч учраас бүхий л чухал асуудлыг биечлэн шийдвэрлэж, түүний биелэлтийг төлөвлөлт, санхүүжилт, зохицуулалтын механизмыг ашиглан хянах үүрэгтэй гэж үздэг.  Стратегийг бүрдүүлэх загвар нь хялбар тэгээд ч албан бус байх нь зохимжтой. Энэ бол эхлээд сайтар бодож боловсруулаад дараа нь албан ёсных болгоход стратегийн үйл явцын мөн чанар оршино гэсэн санаа юм.
  • 13.  Тухайлсан загварчлалын үр дүнгээр хамгийн сайн цорын ганц стратегийг бүрдүүлж болох хэдий ч тэр нь бүх тохиолдолд биш харин тухайн тодорхой нөхцөлд голлон суурилж байдаг.  Стратегийг хэтийн төлвийн хэлбэрээр томъёолсноор загварчлалын үйл явц дуусна гэж үздэг.  Энгийн ойлгомжтой байлгахын тулд стратегийг ойлгомжтой томъёолох нь чухал юм. Стратегич буюу дээд түвшний удирдагчын хувьд ч стратеги нь нэн тодорхой, ойлгомжтой, итгэл төрүүлэхүйцээр томъёологдсон байвал зохистой.  Цагаа олж гүйцэд боловсруулагдсан тодорхой бөгөөд энгийн стратегийг бүрдүүлсний дараа л түүнийг хэрэгжүүлэх үйл явц эхлэх ёстой. Өөрөөр хэлбэл, стратегын боловсруулалтын ба хэрэгжүүлэлтүүдийн үе шатуудыг сайтар зааглах шаардлагатай гэж энэ сургууль үздэг. Энэ үзэл баримтлалаар бол стратегийн өөрчлөлт нь хийх зайлшгүй шаардлагыг бий болгодог бөгөөд ерөөс бүтэц нь стратегийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болдог ажээ.
  • 14. Төлөвлөлтийн  сургуулийн  үндсэн  бодомжууд: Уг сургууль бүтцийн сургуулийн олонх санаа, дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөг. Ялгаа нь гэвэл төлөвлөлтийн сургууль аливаа загварын хэрэглээг хэт хялбаршуулж, бараг л автоматаар хэрэгждэг хэмээн үзэхэд хүргэдэг. Энэ сургуулийнхан төлөвлөгөөний бүлэг, хэсэг бүрийг урьдчилан баталсан удирдамж, аргачлалын дагуу боловсруулж, дараа нь мөн л зөвлөмжийн дагуу нэгтгэхийг шаардаж түүгээрээ стратегийн төлөвлөлтийн үйл явцыг хязгаарладаг байна.
  • 15. Үндсэн бодомж нь: Стратеги бол ухамсартай хяналт бүхий албан ёсны төлөвлөлтийн үйл явцын үр дүн мөн. Стратегийн үйл явцын зарчмын асуудлуудыг дээд удирдлага, харин үйлдлэгийн буюу түүнийг боловсруулж сонгох асуудлыг мэргэжлийн төлөвлөгчид хариуцна. Бүрдүүлэх үйл явц дуусгавар болсноор бид хэрэгжүүлж үр дүнг нь үзэхэд бэлэн болсон стратегийг хүлээж авна.
  • 16. Байрлалын сургуулийн үндсэн бодомж: Аль ч салбарт амжилтад хүргэж чадахуйц цөөн тооны стратеги байдаг гэж үздэгээрээ бүтцийн болон төлөвлөлтийн сургуулиудаас ялгарч байдаг. Онолын үндсэн санаа үзэл баримтлал нь: Стратеги бол байгууллагын зах зээл дэх зөвхөн өөрт нь хамаарах бөгөөд ерөнхий байрлал юм. Түүнийг судалж олж тогтоох ёстой. Зах зээл дэх энэхүү байрлал нь эдийн засгийн болон өрсөлдөөний агуулгатай байж болно.
  • 17. Стратегийн бүрдүүлэлт гэдэг нь судалгаа, тооцооны үндсэн дээр тодорхой нэг байрлалыг сонгох үйл явц мөн. Энэ үйл явцад шинжээчид гол үүрэг гүйцэтгэдэг хэдий ч сонголтыг албан ёоор хянаж буй менежерт судалгаа, тооцооны үр дүнг өгнө. Стратегийг бүрдүүлэх үйл явцын төгсгөлд байгууллага хэрэгжүүлэхэд бэлэн болсон стратегийн хүлээж авна. Энэхүү стратеги нь /байрлал/ зах зээлийн бүтцээр нөхцөлддөг бол стратеги нь зохион байгуулалтын бүтцэд идэвхитэй нөлөө үзүүлнэ.
  • 18. Ажил хэргийн сургуулийн үндсэн бодомжууд: Онолын үндсэн санаа үзэл баримтлал нь: Стратеги нь удирдагчийн ухаан бодолд байгууллагын ирээдүйг таамаглан төсөөлж, зөн совингоор сонголт хийх хэлбэрээр оршиж байдаг. Стратегийг бүрдүүлэх үйл явц стратегийн санаа төрөх, гаднын нөхцлийг яаж хүлээж авахаас үл хамааран байгууллагын удирдагчийн мэдрэмж ба амьдралын туршлага дээр үндэслэгддэг.
  • 19.  Хөгжлийн чиг хандлагыг удирдагч тодорхойлон түүнийгээ гуйвалтгүй баримталж шаардлагатай бол цаг тухайд нь засвар тодотгол хийх үүднээс хэрэгжилтэд нь хяналт тавьж байдаг.  Стратегийн урьдчилсан төсөөлөл дэвшүүлэх нь уян хатан шинж чанартай байх  Ажил хэргийн байгууллага удирдагчийн заалтыг шууд мэдэрч ажиллахад дөхөмтэй энгийн бүтэц, зохион байгуулалттай байж удирдагчид маневр хийх чөлөөт байдлыг олгосон байхыг зөвлөдөг.  Ажил хэргийн стратеги нь эрэл хайгуул хийхэд чиглэж, өрсөлдөөний шууд нөлөөллөөс хамгаалагдсан байдаг.
  • 20. Танин мэдэхүйн сургуулийн бодомж: Энэ сургууль бол хөгжиж буй сургууль юм. Түүний судлагдахуун нь стратегийг бүрдүүлэх үйл явц мөн. Танин мэдэхүйн сургуулийн үндсэн бодомжуудыг дох тоймлон авч үзвэл:  Стратегийн бүрдүүлэлт бол стратечийн ухамсарт явагдаж байгаа танин мэдэхүйн үйл явц мөн  Стратеги нь үзэл баримтлал, зураг зүй, бүдүүвч, хүрээ хэлбэрээр илэрхийлэгддэг хэтийн төлөв бөгөөд тэрээр орчноос мэдээлэл олж авахад удирдамж болдог  Энэхүү мэдээлэл түүнийг тайлж уншихаас өмнө олон тооны шүүлтүүрээр орж ихээхэн гаждаг  Үзэл баримтлалтай нэгэн адил стратеги нь " зовж байж" бүрддэг бөгөөд аль нэг хүлээн зөвшөөрөгдсөн стратеги ч гэсэн төгс боловсронгуй байж чаддаггүй, иймээс үеэ өнгөрөөсөн хуучин стратегийг өөрчлөхөд мэдэгдэхүйц хүч чармайлт шаардагддаг.
  • 21. Сургалтын сургуулийн үндсэн бодомжууд: Байгууллагын гадаад орчны өөрчлөлтийг урьдчилан харах боломжгүй бөгөөд нарийн төвөгтэй шинж чанар нь стратегийг бүрдүүлэх шаардалагатай мэдлэгээ байнга дээшлүүлж байхыг шаарддаг  Байгууллагын хамгийн сайн "сурагч" нь түүний удирдагч байж, хамт олны дотор байгаа өндөр чадавхитай ажилтнуудыг татан оролцууулж сургалтыг хийх ёстой  Сургах ерөнхий дэг нь давшингуй шинжийг агуулж өнгөрснөө эргэцүүлэх авч буй арга хэмжээгээ задлан шинжлэх зорилго агуулсан байх учиртай  Стратегийн сургалтын явцад шинэ, ирээдүйтэй хөгжлийн стратеги гарч ирэх үйл явцыг удирдахад чиглэх ёстой  Ингэснээр стратеги нь өмнөх үеийн туршлагуудын үргэлжлэл болон гарч ирэх бөгөөд цаашдаа ирээдүйн төлөвлөгөө болон хувирч, эцэст нь хэтийн чиглэл болон хүлээн зөвшөөрөгддөг.
  • 22.  Эрх мэдлийн сургуулийн бодомжууд: Уг  сургуулийн  тухайд  хөндөгдсөн  асуудлуудыг  нэгтгэн  үндсэн  бодомжуудыг  дараах  байдлаар  томъёолж  болдог.  Стратегийг  бүрдүүлж,  хэрэгжүүлэх нь эрх  мэдэл,  нөлөө  бүхий хүчнүүдээс  гадаад  орчинд  явуулж  буй  үйл  ажиллагаа,  байгууллагын  дотор  өрнүүлж  байгаа үйл явцаар тодорхойлогдоно.  Ингэж  бүрдүүлсэн  стратеги  нь  хэтийн  чиг  хандлоагыг  харуулахаас  илүү  тодорхой  хариу  үйлдэл  хийх,  байр  сууриа  илэрхийлэх,  эсвэл  арга  мэхний  шинжтэй байдаг  Дотооод  орчны  эрх  мэдэлд  стратегийг  удаан  хугацаанд  аль  нэг  нь  давамгайлах  байр  суурь  эзэлж  чадаагүй  бүлэглэлүүдийн  ашиг  сонирхлын  уулзвар дээр улс төрөөр тоглож, итгэж үнэмшүүлэх, заримдаа зөрчилдүүлэх  замаар хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал гэж үздэг  Гадаад  орчны  эрх  мэдэл  нь  байгууллагыг  хамтран  ажиллагч  түншүүддээ  нөлөөлөх,  хяналт  тавих  замаар  өөрийнхөө  байр  суурийг  хадгалхын  тул  оршдог гэж үздэг
  • 23.  Соёлын сургуулийн бодомжууд: Соёлын  сургуулийн  үндсэн  шаардлага,  мөрдлөг болгох зарчмуудаар түүний бодомжуудыг тодорхойлдог.  Стратегийг  бүрдүүлэх  гэдэг  нь  байгууллагын  нийт  гишүүдийн  хувьд  нийтлэг итгэл үнэмшил, нэгтсэн ойлголтод үндэслэсэн хамтын ажиллагаа  мөн  Хувь  хүмүүсийг  итгэл  үнэмшил  нь  тодорхой  соёлд  үндэслэсэн  социал  хамтын ажиллагаа мөн  Байгууллагын  гишүүд  соёлын  тодорхой  хэлбэрийн  илэрхийлэл  болсон  итгэл үнэмшилдээ хөтлөгдөн ажиллах нь нийгэмжих үйл явцын үр дүн юм  Стратеги  нь  юуны  өмнө  ирээддүйн  дүр  төрх  болж,  үүний  дараа  өрсөлдөөний  давуу  тал  бүрдүүлэгч  нөөц  болон  боломжуудаа  хамгаалах  байр суурь болдог  Соёл  ялангуяа  үзэл  суртал  нь  мөрдөж  буй  стратегийг  дэмжихэд  түлхүү  үйлчилхээс стратегийн өөрчлөлтөнд тус дэм үзүүлж чаддаггүй.
  • 24. Гадаад орчны сургуулийн бодомжууд: Стратегийг  бүрдүүлэх  үйл  явцын  гол  элемент  нь  тодорхой  төлөв  байдлыг  илэрхийлэх  хүчнүүдийн  нийлбэрээс бүрдсэн гадаад орчин юм Байгууллагад  нэг  бол  эдгээр  хүчнүүдэд  тохирсон  хариу  үйлдэл хийж амьдарх эсхүл тайзаас шахагдахаас өөр гарц  байхгүй Ингэснээр стратегийн үйл явцад удирдлага нь идэвхигүй  элемент  болох  бөгөөд  түүний  гол  зорилт  нь  гадаад  хүчийг  илрүүлж,  байгууллага  түүнд  зохицож  ажиллах  бололцоог хангахад оршино Байгууллага  өөрт  оногдсон  хувь  тавиландаа  зохицож,  нөөцөө  шавхан  гадаад  орчинд  тааламжгүй,  илт 
  • 25.  Нэгдсэн сургуулийн үндсэн бодомжууд: Уг  сургуулийн  үндсэн  бодомжууд  нь  бусад  сургуулиудын  бодомжуудыг  өөртөө  агуулж,  тэдгээрийг  тодорхой  нэг  цэгт  нэгтгэн  тайлбарладаг. Онолын үндсэн санаа үзэл баримтлал нь:  Байгууллагыг  ихэнх  тохиолдолд  нэгж  хэсгүүдийн  тогтвортой  нэгдэл  хэмээн  үзэж  болно.  Стратегийн  сонголт  хийгдсний  дараа түүнд зохицсон бүтцийн хэлбэрээр олсноор байгууллага  үйл ажиллагаагаа төлөвлөн явуулдаг  Харьцангуй  тогтвортой  үе  шатууд  нь  үе  үе  тасалдаж,  багц  шинэчлэл хийгдэн бүтцийн нэг хэлбэрийг нөгөөгөөр сольдог  Нэг төлөв байдлаас нөгөөд шилжих үйл явц н ь байгууллагын  хувьд тодорхой дэс дарааллаар явагддаг
  • 26.  Иймд  стратегийн  удирдлагын  гол  зорилго  нь  харьцангуй  урт  хугацаанд  байгууллагыг  тогтвортой  хөгжүүлэх,  ядахдаа  бүрдүүлсэн  стратегийн  хүрээнд  л  өөрчлөлт  хийж  байхад  оршино.  Хэрэв  шилжилт  хийх  тулгамдсан  хэрэгцээ  гарвал  стратегийн  удирдлага  нь  байгууллагын  амьдрах чадварыг алдалгүйгээр үйл явцыг жолоодоход чиглэнэ.  Стратегийг  бүрдүүлэх  нь  чиг  хандлагаа  тогтоох  эсвэл  албан  ёсны  төлөвлөгөө  боловсруулах,  цэгцэлж  эмхэлсэн  шинжилгээ  хийх  эсхүл  удирдлагаас ирээдүйгээ үндэслэлтэй таамаглах, нийтийг хамарсан сургалт  явуулах эсхүл өрсөлдөөний бодлогоо тодорхойлох, хамт олны харилцааг  өргөжүүлэх  эсхүл  гадаад  орчны  нөлөөлөлд  хариу  үйлдэл  өгөх  зэргээр  тодорхойлогдоно. Гагцхүү зайлшгүй мөрдөх үндсэн нөхцөл нь цаг хугацаа  алдалгүй,  шйидвэрлэх  асуудлын  мөн  чанарт  тохирсон  арга  хэмжээ  авах  явдал юм  Стратеги  нь  нөхцөл  байдал,  цаг  хугацаандаа  зохицсон  төлөвлөгөө,  байр  суурв, хэтийн төлөв, бүдүүвч, уран аргын хэлбэртэй байна.