SlideShare a Scribd company logo
ISSN 1560-8794 2021 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ
БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН
СУДАЛГАА
Г.Мөнхзул, С.Алтангэрэл, И.Гончигбат 1
1
Монгол улс, Улаанбаатар, ШУТИС, Барилга Архитектурын Сургууль, Архитектурын салбар
Munkhzulgangaa95@gmail.com, altangerel.az@gmail.com, gnchg@yahoo.com
Хураангуй—Улс орны түүхэн хувьсал болон өөрчлөлтийг харуулах, хотын дурсамж, түүхийг гэрчлэх соёлын биет
өвийн нэг нь дурсгалт барилга юм. Иймд уламжлалт архитектур, түүхэн дурсгалт барилгыг судалж өвийн анхны
байдлыг хэвээр хадгалан хамгаалах шаардлагатай байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд буддын шашны сүм,
хийдийн нэг болох Богд хааны ордон музейн орон зай, орчны архитектурыг судалсан болно. Судалгааны ажлын үр
дүнгээс авч үзвэл сүм дуганы барилгууд нэг цогцогбор хэлбэрээр хоорондоо уялдаа холбоотой баригддаг байсан бөгөөд
ордоны зориулалтаар ашиглагдаж байсан үеэс хойш олон төрлийн зориулалт бүхий барилгууд баригдсанаар энэхүү
орчинтойгоо уялдсан байдлыг алдагдуулж, орон зайг нь хязгаарлаж байгаа тул өнгө төрхийг нэг цогцолбор байдлаар
төлөвлөх шаардлагатай байна.
Түлхүүр үг—соёлын өв, уламжлалт архитектур, уран барилга, буддын сүм
I. УДИРТГАЛ
Тухайн цаг үеийн аж байдал, улс орны амжилт,
бахархал, түүх дурсамжийг агуулж, өнгөрсөн одоо
цагийн хэлхээ болдог архитектурын үнэт өв бол
түүхэн дурсгалт барилга юм. Тэр дундаа шашны сүм
хийд, ордоны барилгууд нь уран барилгын хөгжилд
чухал нөлөө үзүүлсэн байдаг.
Дурсгалт барилгын талаарх архитектурын
судалгаа нь өвийн анхны байдлыг алдагдуулахгүй
сэргээн засварлан, хадгалан хамгаалж ирээдүй хойч
үедээ өвлүүлэн үлдээхэд чиглэх ба эхний алхам нь
соёлын биет өвийн онцлог, хэв шинж, түүхэн нөлөө,
хувьсал зэргийг судлах шаардлагатай байдаг.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монголын
сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын
ордны түүх, өөрчлөлт, одоогийн ашиглалт зэргийг
судлах болно. Иймд дараах зорилтуудыг дэвшүүлэв.
Үүнд:
- Судалгааны ажлын хүрээнд ном товхимол,
ижил төстэй судалгааны ажил зэргийг
судлан түүхэн дурсгалт барилгын талаар
ойлголт авч, онолын судалгаа хийх
- Богд хааны ордны түүхэн судалгааг анхдагч
болон хоёрдогч эх сурвалжуудаас судлах
- Байршил дээр ажиглалтын судалгаа хийх,
холбогдох мэргэжилтэнтэй ярилцлага хийж
өнөөгийн байдлыг тодорхойлох
- Цуглуулсан мэдээллүүдээ нэгтгэн дүн
шинжилгээ хийж хувьсал өөрчлөлтийг
тодорхойлох
- Цаашдын ижил төстэй судалгааны ажилд
санал зөвлөмж боловсруулах
Судалгааны ач холбогдол нь түүхэн дурсгалт
барилгын архитектур төлөвлөлтийг судалж,
үндэсний хэв шинжтэй сүм хийдийн барилгын
онцлогийг судалснаар өвийн анхны төрх байдлыг
хадгалан үлдэж хамгаалах, архитектурын шийдлийг
орчин үеийн барилгад тусгах боломж, цаашдын
судалгааны ажилд санал, зөвлөмж боловсруулахад
оршино.
II. ОНОЛЫН ТОЙМ СУДАЛГАА
A. Түүхэн дурсгалт барилга
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 2-р
бүлгийн 5-р зүйлд зааснаар түүх соёлын үл хөдлөх
дурсгалд эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл,
түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал
зэргийг хамруулна гэж заасан байдаг. Мөн Нэгдсэн
Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх
ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь “Уран
барилга, барилга байгууламж эсвэл тодорхой
дурсгалт газар нутгийн хосгүй гайхамшгийн жишээ
болохуйц буюу хүн төрөлхтний хөгжлийн түүхийн
нэг ба түүнээс дээш үеийг илтгэх дурсгалыг
хамруулан үзнэ” гэж тусгасан байдаг.Үүнээс үзвэл
түүхэн дурсгалт барилга байгууламж гэдэг нь он цаг
ач холбогдол, онцлог байдал, нийгэм соёлын
төлөөлөл бүхий дахин давтагдашгүй шинж чанарыг
илтгэх архитектурын дурсгал юм [3].
Дурсгалт барилга байгууламжийг тодорхойлон
бүртгэх нь улс бүхэнд харилцан адилгүй байдаг.
Тухайлбал, Францад сүүлийн үеийн зарим барилга
болон 1845 оноос хойших, Мексикт 1522-1900 оны
бүх барилга, Польшид 1939 оноос өмнөх, Англид
1700 оноос өмнөх бүх барилга, 1700-1870 оны
дурсгалт барилга, 1870-1914 оны нэрт
архитекторуудын уран бүтээлийг тус тус
хамгаалалтад авсан байх жишээтэй. Үүнээс үзэхэд
түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийг
хамгаалалтад авах үндсэн шалгуур нь улиран
өнгөрсөн цаг хугацаа юм (Монгол Улсын Зөвлөх
архитектор З.Оюунбилэг).
ISSN 1560-8794 2021 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ
1-р зураг. Соёлын өвийн мөчлөг [12].
Соёлын өвийн талаар мэдээлэл авч тодорхой
хэмжээний ойлголттой болж, улмаар мэдлэг
хуримтлуулсанаар тухайн зүйлийн үнэ цэнийг
ойлгож ирээдүйд авч үлдэх шийдвэр гаргадаг [12].
Өөрөөр хэлбэл аливаа зүйлийн үнэ цэнэ, оршихуйн
үндсийг ойлгож авснаар түүнийг хадгалан хамгаалах
хэрэгтэйг ойлгож авдаг тул түүх, соёлын өвийн
талаар иргэдэд сурталчилж, таниулах шаардлагатай
нь харагдаж байна.
Үндэсний хэв шинжтэй дурсгалт барилга нь
тухайн улс орны түүх, ой санамж болох бөгөөд өнөө
цагт сүйтгэх бус сэргээн засварлаж, насжилтыг
уртасгасан ашиглалттай байлгахыг эрмэлзэж байна
Ингэснээр өнгөрсөн үеийг одоо үетэй холбох хотын
орон зайн нэгэн элемент болдог байна [8].
Түүхэн барилгууд нь гоо зүй, түүх сургамж,
эдийн засаг, бэлгэдлийн гэх зэрэг ач холбогдолтой
байдаг [7]. Барилга байгууламжийг сэргээн
засварлаж насжилтыг нэмэгдүүлэн ашиглалтыг
өмнөх эсвэл шинэ функциональ өөрчлөлт оруулан
ашиглах боломжтой [9].
Азийн түүхэн дурсгалт барилга байгууламжийн
дийлэнх нь буддын шашны зан үйлтэй холбогдох
сүм хийдийн барилга байгууламжийн төлөвлөлт,
хийц зонхилдог. Ашиглалтын хувьд төрөл бүрийн
зориулалтаар ашигладаг ч ихэвчлэн аялал
жуулчлалын зориулалтаар ашигладаг. Одоо үед улс
орнууд соёлын өвд бүртгэгдсэн түүхэн дурсгалуудаа
аялал жуулчлалыг хөгжүүлэхэд голчлон ашиглаж,
музей, үзмэр, үзүүлэнгийн зориулалтаар ашиглаж
байна. Харин барууны улс орнуудын хувьд үндсэн
функцийн дагуу эсвэл ашиглалтын шаардлага
хангаагүй нөхцөлд үзмэрийн зориулалтаар ашиглаж
байна. Соёлын өвийн бүртгэлд олон улсад эсвэл
тухайн улс орон дахь түүхэн ач холбогдлыг
чухалчлан авдаг байна [6].
2-р зураг. Хотжилт ба дурсгалт барилгын
өөрчлөлт [11].
B. Монголын уран барилга
Монголын уран барилга нь тухайн цаг үеийн
онцлог, уламжлалт ёс заншил зэргийг харуулсан
байх ба Буддын шашны үзэл санааг тусгасан байдаг
бөгөөд эдгээр ордон, сүм хийдийн барилгууд нь
өөрийн гэсэн хэв шинжтэй байхаас гадна барилгын
зориулалтыг харагдуулдаг байжээ. Сүм хийдүүдийн
орон зайн архитектурын гол дүрслэх хэрэгсэл нь
тухайн барилга байгууламжийн тэгш хэмийн
зарчмыг баримталсан архитектурын цар хэмжээ,
ерөнхий эзлэхүүн, түүний цулын байгууламжийн
хэлбэр тогтолцоо байх ба Монголын уран барилга
хөгжлийнхөө явцад Төвөд Хятадынхаас ялгаатай
өөрийн гэсэн үндэсний өвөрмөц сүрлэг хийц, шинж
төрхтэй архитектур бий болгосон [4].
Монголчууд сүм хийд, шилтгээн, эртний хот,
сууринуудыг барихдаа геометрийн зарчмаар биш
бусад соёл иргэншлүүдийн адилаар органик
байдлаар байгалийн жамаар нь хөгжүүлж ирсэн
бөгөөд сүм хийд, хүрээ суурины байршил
архитектурын хэлбэр дүрийг сонгохдоо түүний нүүр
талыг өмнө зүг рүү харуулан нарны гэрэлтэх хүч, цаг
хугацаа, орон зайн зохиролтой нь уялдуулан
тогтоодог байжээ. Монголын уран барилга
хөгжлийнхөө явцад Төвөд, Хятадынхаас ялгаатай
өөрийн гэсэн үндэсний өвөрмөц сүрлэг хийц, шинж
төрхтэй архитектур бий болгожээ [4].
Монголын эртний уран барилгын түүх нь Төв
Азийн эртний нүүдлийн аж ахуй үүсэж хөгжсөнтэй
холбоотой монголын эртний уран барилгын түүхийн
үе шатуудыг цаг хугацааны хувьд 12-р зууны сүүл,
13-р зууны эхэн үетэй, байршлын хувьд Өмнөд
Сибир, Дундад Ази, Түвд, Хятадын архитектуртай
холбон үзэх нь чухал юм. Монголын архитектурын
Түвд, Хятадаас ялгаатай нэг чухал зүйл нь барилгын
тулгуур багана нь байшингийн шалнаас орой хүртэл
тууш үргэлжилдэг байжээ. Мөн баганы хөндлөн
огтлол нь дөрвөлжин буюу дугуй хэлбэртэй байсан.
Барилгын дээврийг олон үетэй хийж гадна талаас нь
ISSN 1560-8794 2021 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ
гөлмөн төмөр, алтадсан зэс, харуулдаж янзалсан
банзаар өнгөлдөг байв [3].
Да хүрээнээс уламжлагдан үлдсэн
Гандантэгчилэн хийд, Гэсэр сүм, Чойжин ламын
сүм, хийд, Богд хааны ордон музейн цогцолбор,
Эрдэнэ зуу хийд, Амарбаясгалант хийд,
Дамбадаржаалин хийдийн архитектурын бүтээлүүд
нь орон зайн байгууламж юм. Энэхүү цогцолборыг
бүрдүүлж буй сүм, дуган, цэцэрлэг, ногоон
байгууламж уг орон зайг зохион байгуулахад
идэвхтэй оролцож буй хөшөө, дурсгалын барилга
байгууламжууд, элементүүдийн тогтолцоо нь сайтар
зохион байгуулагдсан нээлттэй орон зайн
архитектурын нэгдсэн чуулбар ансамблийг үүсгэсэн
нь сүм хийдийн барилгуудын хоорондын харьцааг
Пифагорын зохицлын онолоор тооцоолон
төлөвлөсөн байна [4].
III. СУДАЛГААНЫ ҮНДСЭН ХЭСЭГ
A. Түүхэн судалгаа
VIII-р Богд Жавзандамба хутагт нь 1869 онд
Төвөдийн Лхас хотод мэндэлсэн ба 1974 онд ар
монголын шашны тэргүүнээр тодорч нийслэл Их
хүрээнд ирсэн. 1911 оны 12 сарын 29-нд Богд
гэгээнийг шашин төрийг хослуулан баригч хаанаар
өргөмжлөн Монгол улс тусгаар тогтнолоо зарласан.
Богд хаан 1893-1903 оны хооронд одоогийн
Богд хааны ордон музей буюу Ногоон ордоныг Туул
голын хөвөөн дээр бариулсан. Хамгийн анх 1983 онд
Махранзийн сүм баригдаж эхэлсэн бол дараа нь
асралт гурвал хаалга, торгон зургийн сүм, зуны
ордон гэх мэт барилгууд баригдаж дуусчээ (Богд
хааны ордон музейн тайлбарлагч).
3-р зураг. Богд хааны ордны өмнөх ерөнхий
байдал
Богд хааны Ногоон ордны урд талд байрлах
хавтаст хаалгыг Манжийн хааны зарлигаар
байгуулагдсан сүм хийдүүдийн өмнө байрлуулдаг
байсан. 1903 - 1905 онд Богд хаан Оросын II Николай
хааны бэлэглэсэн зураг төслийн дагуу буриад
барилгачидаар Өвлийн ордоныг бариулсан ба тухайн
үедээ барууны соёл үзэл бодлыг дэмжсэн хэмээн
манжийн хаан эсэргүүцэхэд монгол хээ,
элемэнтүүдийг нэмэлтээр оруулан чимэглэсэн
байна. Өвлийн ордон нь цогцолборын бусад
байгууламжуудаас содон орос хэв маяг бүхий хоёр
давхар барилга юм. 1912 - 1919 онд буюу Монгол улс
манжийн эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо зарлан,
Богд хаан шашин төрийг хослуулан баригч
хэмжээлшгүй эрхт хаан цолтой болсныхоо дараачаар
Амгалан-Энхийн хаалгыг монгол урчууд,
барилгачидаар бариулсан. Амгалан-Энхийн хаалга
нь ганц ч хадаас оролгүйгээр 108 оньс углуурга
ашиглан баригдсан байгууламж юм (Богд хааны
ордон музейн тайлбарлагч).
Зохиомжийн тэнхлэгийг урдаас хойш чиглэсэн
төвийг дайран гарах, хүндэтгэл илэрхийлэх гол зүг
болгож түүнд хөндөлдүүлэн халхавч ханыг хөх
тоосгоор өрж, хоёр талын гадаргад ингэмлээр
чимэглэж хойд талд ямба ёслолын нээлттэй хаалга
босгосноор Богд хаан орж гарах хэрмэн хана хүртэл
том талбайг үүсгэсэн ба баруун зүүн талд ёслолын
нээлттэй хаалгууд байгаа нь ихэс дээдэст
зориулагджээ [1-2].
Богд хааны ордоны цогцолбор нь хятад
архитектурын хэв маяг зонхилсон, монгол болон
манж шашны бэлгэдэл бүхий хээ чимэглэлтэй. Орон
зайн төлөвлөлтийн хувьд монголын бусад сүм
хийдүүдэд ажиглагддаг гол байгууламжаа
хүрээлсэн тэгш хэм бүхий хэлбэртэй, хаалттай орон
зай үүсгэсэн ерөнхий төлөвлөгөөтэй. Ордоны бүх
барилгуудын ногоон өнгийн вааран дээвэр болон
ёрөнхий төсөөтэй нүүр талууд нь уг
байгууламжуудыг цогцолбор болгон нэгдмэл
байдлыг үүсгэж байна. Богд хааны ордон
цогцолборыг барихад ашигласан гол барилгын
материал нь хар мод, хавтаст хаалга болон хашааг
хөх чулуугаар барьсан бол чимэглэлийн хээ болон
гадна нүүр талыг будахдаа шороон будгийг
ашиглажээ. Богд хааны ордон 1924 оноос музейн
зориулалтаар ашиглагдаж ирсэн ба 1951 онд бие
даасан музей статустай болсон. Богд хааны ордоны
барилгууд нь VIII-р Богд Жавзандамба хутагт болон
Дондогдулам хатны эдэлж хэрэглэж байсан эд зүйлс,
үе үеийн Богд гэгээнтнүүдийн бүтээлийн цуглуулга
болон тухайн цаг үеийн урчууд, шашны
зүтгэлтнүүдийн бүтээлүүдийг хадгалан, иргэдэд
таниулах зорилгоор ашиглагдаж байна (Богд хааны
ордон музейн тайлбарлагч).
B. Өнөөгийн байдал
Богд хааны ордон нь Улсын хамгаалалтад байх
түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад анх
1954 онд орж байсан бөгөөд хамгийн сүүлд Монгол
улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар
тогтоолоор шинэчлэн батлагдаж байжээ [5].
ISSN 1560-8794 2021 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ
4-р зураг Богд хааны ордон музейн одоогийн
харагдах байдал
Богд хааны ордон 1924 оноос музейн
зориулалтаар ашиглагдаж ирсэн ба 1951 онд бие
даасан музейн статустай болсон байна. Музейн
зориулалтаар ашиглагдаж эхэлснээс хойш Богд
хааны ордоны өрөнхий төлөвлөгөө, гол барилгууд
нураагдаж устгагдаагүй хэвээр үлдсэн. Одоогийн
байдлаар Богд хааны ордон музей нь нийт 21
барилга, байгууламжаас бүрдэж байгаа ба үүнээс 17
нь үзмэр байрлуулах танхим болон үйлчилгээний
зориулалтаар ашиглагдаж байна (Богд хааны ордон
музейн тайлбарлагч).
Богд хааны ордон музейд нийт 4 удаагийн
сэргээн засварлалт хийгдэж байсан ба 1960-аад онд
анхны сэргээн засварлалт хийгдсэн. Хэсэгчилсэн
сэргээн засварлалт 1970-аад болон 1980-аад онд,
хамгийн сүүлд 2003 онд сэргээн засварлалт
хийгдсэн. Одоогоор сэргээн засварлалтын ажил
хийгдэж байгаа бөгөөд энэ нь 2022 оны 8 сараас
эхэлжээ. Байршил дээрх ажиглалтаар сэргээн
засварлалт хангалтгүй хийгдсэний улмаас Богд
хааны ордон цогцолборын ихэнхи барилгууд гадна
талаасаа болон дотор талаасаа эвдэрч гэмтэж, хэв
гажилтанд орсон байдалтай байв.
5-р зураг. Богд хааны ордон музейн одоогийн
ерөнхий байдал
Тухайн барилга байгууламжийн хүрээлэн буй
орчинд атмосфер үүсгэж, орон зайн чанар болон
газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх нэгэн чухал хүчин
зүйлсийн нэг нь ногоон байгууламж бүхий задгай
орон зай болно.
Богд хааны ордон музейн дэргэдэх 1.4 га газарт
байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт
хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил 2020 онд
нээлтээ хийж байсан бөгөөд 14 мянган м2 талбайг
хамрах ба үүнээс 5600 м.кв талбайг хатуу хучилттай
замаар засаж 6320м.кв талбайг зүлэгжүүлж цэцгэн
мандал төлөвлөсөн. Төрийн соёрхолт, урлагийн
гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуягийн
урласан VIII-р Богд Жавзандамба хааны хүрэл
хөшөө, “Мөнх тэнгэрийн хүчин дор” баримал,
“Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд
хүрэл баримал, түүхэн олдворуудын дээжсээс
бүрдсэн нийт 13 баримлыг цэцэрлэгт хүрээлэнд
сүндэрлүүлсэн байна (Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл
мэдээлэлтэй харилцах хэлтэс).
Богд хааны ордны ногоон байгууламж бүхий
задгай орон зайг амралт зугаалга, дамжин өнгөрөх
үйл ажиллагаанд зориулан төлөвлөсөн бөгөөд задгай
орон зайн чанар, барилгын үнэ цэнийг нэмэгдүүлэх
зорилгоор эдэлбэр газрын хэмжээнд орчныг нь
тухайн цаг үеийг харуулсан хэв маягтай төлөвлөх нь
өнгөрсөн болон одоо цагийг холбосон сонирхолтой
орчин бий болох боломжтой.
ISSN 1560-8794 2021 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ
6-р зураг. Богд хааны ордон музейн цэцэрлэгжүүлэлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
E. Хувьсал өөрчлөлт
Богд хааны ордоны ихэнхи барилгууд нь
устгагдаагүй үлдсэн ч Богд хааны ордон нь музейн
зориулалтаар ашиглагдаж эхэлснээс хойш ордоны
зориулалтаар ашиглагдаж байсан үеээсээ нэлээдгүй
өөрчлөлтөнд орсон. Хамгийн түрүүнд Богд хааныг
амьдарч байх үед хашаан дотор байсан аж ахуйн
зориулалт бүхий жижиг байшин болон гэрүүд
нураагдсан. Түүний дараагаар одоогийн музейн
захиргааны байрлал дээр буюу лавиран сүмийн хойд
талд байрлаж байсан Дарь эхийн сүм гэх нэртэй
барилга нураагдсан. Социолизмийн үед музейн
захиргаа байрлах зориулалттай орос хэв маяг бүхий
хоёр цагаан нэг давхар барилга баригдсан ба одоо
энэ хоёр барилга нь ажилчдын байрны зориулалтаар
ашиглагдаж байна. Үүний дараагаар одоогийн сан
хөмрөгийн байр баригдсан.
Музейн зориулалтаар ашиглагдаж эхэлсний
дараагаар өвлийн ордоны нэг талд нь шат нэмж
хийсэн ба халаалтын систем нь галлаж хана дагуу
халдаг байсныг нь дулааны төв шугаманд холбож
нэгдсэн халаалтын системтэй болгожээ. 2011 онд
цогцолборын хамгийн хойд талд Музейн захиргаа
байрлах шинэ байр хоёр давхар барилга баригдсан.
Хамгийн сүүлд 2021 онд ил байрладаг тогоонуудыг
байгалийн нөлөөлөл, элэгдэл гэмтэлээс хамгаалах
зорилгоор модон саравч бариулсан байна (Богд
хааны ордон музейн тайлбарлагч).
Сэргээн засварлалт хийсэн хүмүүсийн
мэргэжлийн дутмаг байдал болон сэргээн засварлалт
хангалтгүй давтамжтай хийгдсэний улмаас
байгууламжуудын зарим нэг хэсгийн элемент
чимэглэлүүд анхны хэлбэрээсээ нэлээд өөрчлөгдсөн.
Задгай талбай болон хүрээлэн буй орчны хувьд
ордоны зориулалтаар ашиглагдаж байсан үеэс хойш
олон барилгууд нэмж баригдан орон зайг нь
хязгаарласан ба нэмэгдэж баригдсан барилгууд
дотор музейн үйл ажиллагаа, соёлын өвийн
байгууламжийн шаардлагатай орчинг үл хангах
үйлдвэрийн барилга, эмнэлгийн барилгууд орж
байна.
Өнгөрсөн болон одоогийн байдлыг судлан, эх
сурвалжуудад дүн шинжилгээ хийж дараах он
цагийн хуанлиг боловсруулав (7-р зураг).
ISSN 1560-8794 2021 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ
7-р зураг. Хувьсал өөрчлөлтийн он цагийн хуанли
IV. ЦААШДЫН СУДАЛГААНЫ АЖЛЫН САНАЛ, ЗӨВЛӨМЖ
Үндэсний хэв шинжтэй түүхэн дурсгалт
барилгуудын түүх, өнөөгийн байдлын насжилт,
ашиглалтыг судлан, өөрчлөлтийг илрүүлэн өвийн
анхны байдлыг хадгалан үлдэх, орчныг цогцолбор
хэлбэрээр нэг чуулбар хэлбэрээр төлөвлөх
боломжийн талаар судалгаа хийх шаардлагай байна.
Задгай орон зайд явагдах шаардлагатай болон
шаардлагатай бус үйл ажиллагаануудыг тодорхойлж,
ISSN 1560-8794 2021 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ
хэрэглэгчийн туршлагад үндэслэн олон төрлийн
функцийг агуулсан байхаар төлөвлөх боломжтой.
Иймд задгай орон зайн ашиглалтыг ажиглалтын
аргаар судалж орон зайн чанарыг нэмэгдүүлэх хүчин
зүйлс буюу тухайн орон зайд явагдах үйл ажиллагаа
буюу ашиглалт, гоо зүй, аюулгүй байдал, тав тух,
хүртээмж зэргийг судлан үнэлгээ өгч, дүн шинжилгээ
хийх нь зохимжтой.
ДҮГНЭЛТ
Монголын түүхэн сүм хийд, ордоны барилгуудын
гаднах харагдах байдлаас барилгад явагдах үйл
ажиллагаа, зориулалт нь мэдэгддэг байсан бөгөөд
ерөнхий төлөвлөгөөний хувьд гүн утга агуулга,
шашны үзэл санаа бэлгэдэлийг тусгадаг байжээ.
Сүм хийд, дуганы барилга нь үндсэн барилгаас
гадна ногоон байгууламж, хөшөө, баримал гэх мэт
элементүүдийг агуулах задгай орон зай болон бусад
туслах барилга байгууламж зэргийг бодолцон
цогцолбор хэлбэрээр баригдан, тэдгээрийг нэг
ансамбль үүсгэж архитектур орон зайн төлөвлөлтийг
хүрээлэн буй орчинтой нь уялдуулан төлөвлөдөг
байжээ.
Богд хааны ордон нь Да хүрээнээс уламжлагдан
үлдсэн буддын сүм хийдийн архитектурын үнэт өв
болсон барилгуудын нэг бөгөөд өвийн анхны төрх
байдлыг алдагдуулахгүй сэргээн засварлах хэрэгтэй.
Мөн Богд хааны ордоны ногоон байгууламж
задгай орон зайн ашиглалтыг задгай орон зайн онол,
орчны зан төлөв болон хэрэглэгчийн туршлагад
үндэслэн уриалан дуудсан, хүн бүрт нээлттэй,
хэрэгцээ шаардлагад нийцсэн байхаар дахин
шинэчлэх шаардлагатай.
Дурсгалт барилгын хэв шинжийг ойр орчмны
барилга байгууламжуудад тусгаж нэгдсэн нэг
ансамбль бий болгосноор тухайн цаг үетэй холбосон
орчин бүрдэх ба цаашлаад жуулчдыг татаж, улс орны
эдийн засагт эерэгээр нөлөөлөх боломжтой ба
хязгаарлалтын бүс гаргаж, орчин үе болон уламжлалт
архитектурыг хослуулан тэдгээрийг уялдуулсан
нэгдсэн нэг ансамбль бүхий төлөвлөлтийг бий болгох
шаардлагатай. Иймд хот төлөвлөгч, архитектор,
урлаг судлаач, түүхч зэрэг мэргэжилтэнүүдийн
хамтын ажиллагааны хүрээнд түүхэн дурсгалт
барилга байгууламжийн орчны өнгө төрхийг нэг
цогцолбор байдлаар тодорхойлох шаардлагатай.
ТАЛАРХАЛ
Эрдэм шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэхэд
гүн тусалцаа үзүүлж, хамтран ажилласан Богд хааны
ордон музейн хамт олонд талархал илэрхийлье.
НОМ ЗҮЙ
[1] Д.Даажав, Р.Баяр, “Монголын уран барилгын түүх Их хүрээ”,
Улаанбаатар, 2007 он.
[2] Д.Даажав, “Монголын уран барилгын түүх”, Улаанбаатар,
2014 он.
[3] Д.Оюун, “Түүхэн дурсгалт барилгын архитектурын судалгаа
/Дамбадаржаалин хийдийн жишээн дээр/”, 2016 он.
[4] Монголын Архитекторуудын эвлэл, “Монголын
Архитектур: Сэтгүүл”, Улаанбаатар, №3645, 2015, х.51-62.
[5] Монгол Улсын Засгийн Газар "Улсын хамгаалалтад байх
түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт", 13 дугаар
тогтоол, 2020 [Online]. Available:
https://legalinfo.mn/mn/detail?lawId=149.
[6] Х.Хулан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршдог
архитектурын сүм хийдийн зориулалттай нэгдсэн бүртгэлд
бүртгэгдсэн дурсгалуудын ашиглалт, хамгаалалтын
судалгаа”, 2014 он.
[7] Ahmad E.H., Hasnizan A., Shahrul Y.S. “Functional
Assessment through Post Occupancy Review on Refurbished
Historical Public Building in Kuala Lumpur. Procedia- Social
and Behavioral Sciences”, Malaysia, 2003.
[8] Bullen, P.A., "Adaptive reuse and sustainability of commercial
buildings", Facilities, Vol. 25 No. 1/2, 2007, pp. 20-31.
[9] Bullen, P. A., & Love, P. E. The Rhetoric of Adaptive Reuse or
Reality of Demolition: Views from the field”. Cities, 27(4), 2010,
pp. 215-224.
[10] Harold Kalman "The Evaluation of Historic Buildings", ISBN 0-
662-10483-8, 1980.
[11] K.Kiruthigan, K.Thirumaran, “Effects of urbanization on
historical heritage buildings in Kumbakonam, Tamilnadu, India”,
2018.
[12] Sally M. Foster & Siân Jones, The Untold Heritage Value and
Significance of Replicas, Conservation and Management of
Archaeological Sites, 21:1, 1-24 [Online]. Available: DOI:
10.1080/13505033.2019.1588008.
[13] UNESCO. “Operational Guidelines for the Implementation of
the World Heritage Convention”, WHC/2 Revised; UNESCO:
Paris, France, 1983.

More Related Content

What's hot

Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудалХэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
Ankhbileg Luvsan
 
Mon.t 1
Mon.t 1Mon.t 1
Mon.t 1
tolya_08
 
chingisiin uureg
chingisiin uuregchingisiin uureg
chingisiin uureg
tolya_08
 
1911 дүгнэлт
1911 дүгнэлт1911 дүгнэлт
1911 дүгнэлт
Bayraa Bayraa
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйDashdorj Jambal
 
эргүнэ куны домог
эргүнэ куны домогэргүнэ куны домог
эргүнэ куны домогAmarjargal_se
 
3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд
Хотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр
 
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлТүүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл
UrtnasanOdontuya
 
3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсуудAriuntulga Byambadorj
 
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
П. Эрдэнэсайхан
 
Монгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлМонгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэл
zulalazu
 
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
gbd01
 
ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docx
ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docxОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docx
ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docx
RAYB
 
эсийн судалгаа
эсийн судалгааэсийн судалгаа
эсийн судалгаа
Sugar Gonchigdanzan
 
анхны сэтгэгдэл
анхны сэтгэгдэланхны сэтгэгдэл
анхны сэтгэгдэлBayarmaa Anu
 
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задралLekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задралAriuntulga Byambadorj
 
Хүннү гүрэн
Хүннү гүрэнХүннү гүрэн
Хүннү гүрэнBolzooo
 

What's hot (20)

нууц бүлгэм
нууц бүлгэмнууц бүлгэм
нууц бүлгэм
 
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудалХэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
Хэрэглэгчийн эрхийг бодитоор хамгаалахад тулгамдаж буй асуудал
 
Mon.t 1
Mon.t 1Mon.t 1
Mon.t 1
 
chingisiin uureg
chingisiin uuregchingisiin uureg
chingisiin uureg
 
Lects1
Lects1Lects1
Lects1
 
1911 дүгнэлт
1911 дүгнэлт1911 дүгнэлт
1911 дүгнэлт
 
Эртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуйЭртний улсуудын аж ахуй
Эртний улсуудын аж ахуй
 
эргүнэ куны домог
эргүнэ куны домогэргүнэ куны домог
эргүнэ куны домог
 
3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд3 Монголын ханлиг аймгууд
3 Монголын ханлиг аймгууд
 
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлТүүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл
 
3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд3 эртний төрт улсууд
3 эртний төрт улсууд
 
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
1921 оны ардын хувьсгалын ялалт, ач хологдол
 
Монгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэлМонгол төрийн бэлгэдэл
Монгол төрийн бэлгэдэл
 
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэгЧингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
Чингис хааныг залгамжлагч хаадын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг
 
Chingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulalChingiss khaani baildan daguulal
Chingiss khaani baildan daguulal
 
ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docx
ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docxОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docx
ОРЧУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ, МЭРГЭЖЛИЙН.docx
 
эсийн судалгаа
эсийн судалгааэсийн судалгаа
эсийн судалгаа
 
анхны сэтгэгдэл
анхны сэтгэгдэланхны сэтгэгдэл
анхны сэтгэгдэл
 
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задралLekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
Lekz 6 юан гүрэн ба эзэнт гүрний задрал
 
Хүннү гүрэн
Хүннү гүрэнХүннү гүрэн
Хүннү гүрэн
 

Similar to 宮殿博物館に関する研究.pdf

АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ Otgonjargal Batzorig
 
өмнөд болон зүүн өмнөд азийн улсын архитектур
өмнөд болон зүүн өмнөд азийн улсын архитектурөмнөд болон зүүн өмнөд азийн улсын архитектур
өмнөд болон зүүн өмнөд азийн улсын архитектур
Gerlee IP
 
Mongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzeiMongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzei
Tulga Erdenetogtoh
 
11 zurag zui
11 zurag zui11 zurag zui
11 zurag zui
Shagaishuu Xoo
 
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzeiHadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
ArtsCouncil Mongolia Acm
 
эртний энэтхэгийн урлаг
эртний энэтхэгийн урлагэртний энэтхэгийн урлаг
эртний энэтхэгийн урлагfdiged
 
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
mecss
 
Lekts 4-design-2016
Lekts 4-design-2016Lekts 4-design-2016
Lekts 4-design-2016
radnaajav gerelchimeg
 
Lekts 4-design-2016
Lekts 4-design-2016Lekts 4-design-2016
Lekts 4-design-2016
radnaajav gerelchimeg
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
tolya_08
 
Choijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailan
Choijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailanChoijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailan
Choijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailan
ArtsCouncil Mongolia Acm
 
түүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлантүүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлан
Jargalsaihan Buyandelger
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өвulziiiiiiii
 
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замШ.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Unuruu Dear
 
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙАРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
BatzorigO Batzorig
 

Similar to 宮殿博物館に関する研究.pdf (19)

АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
 
өмнөд болон зүүн өмнөд азийн улсын архитектур
өмнөд болон зүүн өмнөд азийн улсын архитектурөмнөд болон зүүн өмнөд азийн улсын архитектур
өмнөд болон зүүн өмнөд азийн улсын архитектур
 
Mongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzeiMongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzei
 
Mongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzeiMongoliin tvvhiin muzei
Mongoliin tvvhiin muzei
 
11 zurag zui
11 zurag zui11 zurag zui
11 zurag zui
 
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzeiHadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
 
эртний энэтхэгийн урлаг
эртний энэтхэгийн урлагэртний энэтхэгийн урлаг
эртний энэтхэгийн урлаг
 
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, 
сэргээн засварлах үндэ...
 
Lekts 4-design-2016
Lekts 4-design-2016Lekts 4-design-2016
Lekts 4-design-2016
 
Lekts 4-design-2016
Lekts 4-design-2016Lekts 4-design-2016
Lekts 4-design-2016
 
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдолМонголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
Монголын түүхийн үечлэл, түүх судлахын учир холбогдол
 
Choijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailan
Choijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailanChoijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailan
Choijin lamiin sum muzein orchnii nuluulliin sudalgaanii tailan
 
түүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлантүүхийн дадлагын тайлан
түүхийн дадлагын тайлан
 
Badraa 333
Badraa 333Badraa 333
Badraa 333
 
биет ба биет бус өв
биет ба биет бус өвбиет ба биет бус өв
биет ба биет бус өв
 
History
HistoryHistory
History
 
дэлхийн 7
дэлхийн 7дэлхийн 7
дэлхийн 7
 
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замШ.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
Ш.Цэнд-Аюуш: Соёлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам
 
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙАРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
АРХЕОЛОГИЙН ҮНДЭС СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
 

宮殿博物館に関する研究.pdf

  • 1. ISSN 1560-8794 2021 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН СУДАЛГАА Г.Мөнхзул, С.Алтангэрэл, И.Гончигбат 1 1 Монгол улс, Улаанбаатар, ШУТИС, Барилга Архитектурын Сургууль, Архитектурын салбар Munkhzulgangaa95@gmail.com, altangerel.az@gmail.com, gnchg@yahoo.com Хураангуй—Улс орны түүхэн хувьсал болон өөрчлөлтийг харуулах, хотын дурсамж, түүхийг гэрчлэх соёлын биет өвийн нэг нь дурсгалт барилга юм. Иймд уламжлалт архитектур, түүхэн дурсгалт барилгыг судалж өвийн анхны байдлыг хэвээр хадгалан хамгаалах шаардлагатай байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд буддын шашны сүм, хийдийн нэг болох Богд хааны ордон музейн орон зай, орчны архитектурыг судалсан болно. Судалгааны ажлын үр дүнгээс авч үзвэл сүм дуганы барилгууд нэг цогцогбор хэлбэрээр хоорондоо уялдаа холбоотой баригддаг байсан бөгөөд ордоны зориулалтаар ашиглагдаж байсан үеэс хойш олон төрлийн зориулалт бүхий барилгууд баригдсанаар энэхүү орчинтойгоо уялдсан байдлыг алдагдуулж, орон зайг нь хязгаарлаж байгаа тул өнгө төрхийг нэг цогцолбор байдлаар төлөвлөх шаардлагатай байна. Түлхүүр үг—соёлын өв, уламжлалт архитектур, уран барилга, буддын сүм I. УДИРТГАЛ Тухайн цаг үеийн аж байдал, улс орны амжилт, бахархал, түүх дурсамжийг агуулж, өнгөрсөн одоо цагийн хэлхээ болдог архитектурын үнэт өв бол түүхэн дурсгалт барилга юм. Тэр дундаа шашны сүм хийд, ордоны барилгууд нь уран барилгын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн байдаг. Дурсгалт барилгын талаарх архитектурын судалгаа нь өвийн анхны байдлыг алдагдуулахгүй сэргээн засварлан, хадгалан хамгаалж ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чиглэх ба эхний алхам нь соёлын биет өвийн онцлог, хэв шинж, түүхэн нөлөө, хувьсал зэргийг судлах шаардлагатай байдаг. Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын ордны түүх, өөрчлөлт, одоогийн ашиглалт зэргийг судлах болно. Иймд дараах зорилтуудыг дэвшүүлэв. Үүнд: - Судалгааны ажлын хүрээнд ном товхимол, ижил төстэй судалгааны ажил зэргийг судлан түүхэн дурсгалт барилгын талаар ойлголт авч, онолын судалгаа хийх - Богд хааны ордны түүхэн судалгааг анхдагч болон хоёрдогч эх сурвалжуудаас судлах - Байршил дээр ажиглалтын судалгаа хийх, холбогдох мэргэжилтэнтэй ярилцлага хийж өнөөгийн байдлыг тодорхойлох - Цуглуулсан мэдээллүүдээ нэгтгэн дүн шинжилгээ хийж хувьсал өөрчлөлтийг тодорхойлох - Цаашдын ижил төстэй судалгааны ажилд санал зөвлөмж боловсруулах Судалгааны ач холбогдол нь түүхэн дурсгалт барилгын архитектур төлөвлөлтийг судалж, үндэсний хэв шинжтэй сүм хийдийн барилгын онцлогийг судалснаар өвийн анхны төрх байдлыг хадгалан үлдэж хамгаалах, архитектурын шийдлийг орчин үеийн барилгад тусгах боломж, цаашдын судалгааны ажилд санал, зөвлөмж боловсруулахад оршино. II. ОНОЛЫН ТОЙМ СУДАЛГАА A. Түүхэн дурсгалт барилга Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 2-р бүлгийн 5-р зүйлд зааснаар түүх соёлын үл хөдлөх дурсгалд эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгал зэргийг хамруулна гэж заасан байдаг. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь “Уран барилга, барилга байгууламж эсвэл тодорхой дурсгалт газар нутгийн хосгүй гайхамшгийн жишээ болохуйц буюу хүн төрөлхтний хөгжлийн түүхийн нэг ба түүнээс дээш үеийг илтгэх дурсгалыг хамруулан үзнэ” гэж тусгасан байдаг.Үүнээс үзвэл түүхэн дурсгалт барилга байгууламж гэдэг нь он цаг ач холбогдол, онцлог байдал, нийгэм соёлын төлөөлөл бүхий дахин давтагдашгүй шинж чанарыг илтгэх архитектурын дурсгал юм [3]. Дурсгалт барилга байгууламжийг тодорхойлон бүртгэх нь улс бүхэнд харилцан адилгүй байдаг. Тухайлбал, Францад сүүлийн үеийн зарим барилга болон 1845 оноос хойших, Мексикт 1522-1900 оны бүх барилга, Польшид 1939 оноос өмнөх, Англид 1700 оноос өмнөх бүх барилга, 1700-1870 оны дурсгалт барилга, 1870-1914 оны нэрт архитекторуудын уран бүтээлийг тус тус хамгаалалтад авсан байх жишээтэй. Үүнээс үзэхэд түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийг хамгаалалтад авах үндсэн шалгуур нь улиран өнгөрсөн цаг хугацаа юм (Монгол Улсын Зөвлөх архитектор З.Оюунбилэг).
  • 2. ISSN 1560-8794 2021 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ 1-р зураг. Соёлын өвийн мөчлөг [12]. Соёлын өвийн талаар мэдээлэл авч тодорхой хэмжээний ойлголттой болж, улмаар мэдлэг хуримтлуулсанаар тухайн зүйлийн үнэ цэнийг ойлгож ирээдүйд авч үлдэх шийдвэр гаргадаг [12]. Өөрөөр хэлбэл аливаа зүйлийн үнэ цэнэ, оршихуйн үндсийг ойлгож авснаар түүнийг хадгалан хамгаалах хэрэгтэйг ойлгож авдаг тул түүх, соёлын өвийн талаар иргэдэд сурталчилж, таниулах шаардлагатай нь харагдаж байна. Үндэсний хэв шинжтэй дурсгалт барилга нь тухайн улс орны түүх, ой санамж болох бөгөөд өнөө цагт сүйтгэх бус сэргээн засварлаж, насжилтыг уртасгасан ашиглалттай байлгахыг эрмэлзэж байна Ингэснээр өнгөрсөн үеийг одоо үетэй холбох хотын орон зайн нэгэн элемент болдог байна [8]. Түүхэн барилгууд нь гоо зүй, түүх сургамж, эдийн засаг, бэлгэдлийн гэх зэрэг ач холбогдолтой байдаг [7]. Барилга байгууламжийг сэргээн засварлаж насжилтыг нэмэгдүүлэн ашиглалтыг өмнөх эсвэл шинэ функциональ өөрчлөлт оруулан ашиглах боломжтой [9]. Азийн түүхэн дурсгалт барилга байгууламжийн дийлэнх нь буддын шашны зан үйлтэй холбогдох сүм хийдийн барилга байгууламжийн төлөвлөлт, хийц зонхилдог. Ашиглалтын хувьд төрөл бүрийн зориулалтаар ашигладаг ч ихэвчлэн аялал жуулчлалын зориулалтаар ашигладаг. Одоо үед улс орнууд соёлын өвд бүртгэгдсэн түүхэн дурсгалуудаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд голчлон ашиглаж, музей, үзмэр, үзүүлэнгийн зориулалтаар ашиглаж байна. Харин барууны улс орнуудын хувьд үндсэн функцийн дагуу эсвэл ашиглалтын шаардлага хангаагүй нөхцөлд үзмэрийн зориулалтаар ашиглаж байна. Соёлын өвийн бүртгэлд олон улсад эсвэл тухайн улс орон дахь түүхэн ач холбогдлыг чухалчлан авдаг байна [6]. 2-р зураг. Хотжилт ба дурсгалт барилгын өөрчлөлт [11]. B. Монголын уран барилга Монголын уран барилга нь тухайн цаг үеийн онцлог, уламжлалт ёс заншил зэргийг харуулсан байх ба Буддын шашны үзэл санааг тусгасан байдаг бөгөөд эдгээр ордон, сүм хийдийн барилгууд нь өөрийн гэсэн хэв шинжтэй байхаас гадна барилгын зориулалтыг харагдуулдаг байжээ. Сүм хийдүүдийн орон зайн архитектурын гол дүрслэх хэрэгсэл нь тухайн барилга байгууламжийн тэгш хэмийн зарчмыг баримталсан архитектурын цар хэмжээ, ерөнхий эзлэхүүн, түүний цулын байгууламжийн хэлбэр тогтолцоо байх ба Монголын уран барилга хөгжлийнхөө явцад Төвөд Хятадынхаас ялгаатай өөрийн гэсэн үндэсний өвөрмөц сүрлэг хийц, шинж төрхтэй архитектур бий болгосон [4]. Монголчууд сүм хийд, шилтгээн, эртний хот, сууринуудыг барихдаа геометрийн зарчмаар биш бусад соёл иргэншлүүдийн адилаар органик байдлаар байгалийн жамаар нь хөгжүүлж ирсэн бөгөөд сүм хийд, хүрээ суурины байршил архитектурын хэлбэр дүрийг сонгохдоо түүний нүүр талыг өмнө зүг рүү харуулан нарны гэрэлтэх хүч, цаг хугацаа, орон зайн зохиролтой нь уялдуулан тогтоодог байжээ. Монголын уран барилга хөгжлийнхөө явцад Төвөд, Хятадынхаас ялгаатай өөрийн гэсэн үндэсний өвөрмөц сүрлэг хийц, шинж төрхтэй архитектур бий болгожээ [4]. Монголын эртний уран барилгын түүх нь Төв Азийн эртний нүүдлийн аж ахуй үүсэж хөгжсөнтэй холбоотой монголын эртний уран барилгын түүхийн үе шатуудыг цаг хугацааны хувьд 12-р зууны сүүл, 13-р зууны эхэн үетэй, байршлын хувьд Өмнөд Сибир, Дундад Ази, Түвд, Хятадын архитектуртай холбон үзэх нь чухал юм. Монголын архитектурын Түвд, Хятадаас ялгаатай нэг чухал зүйл нь барилгын тулгуур багана нь байшингийн шалнаас орой хүртэл тууш үргэлжилдэг байжээ. Мөн баганы хөндлөн огтлол нь дөрвөлжин буюу дугуй хэлбэртэй байсан. Барилгын дээврийг олон үетэй хийж гадна талаас нь
  • 3. ISSN 1560-8794 2021 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ гөлмөн төмөр, алтадсан зэс, харуулдаж янзалсан банзаар өнгөлдөг байв [3]. Да хүрээнээс уламжлагдан үлдсэн Гандантэгчилэн хийд, Гэсэр сүм, Чойжин ламын сүм, хийд, Богд хааны ордон музейн цогцолбор, Эрдэнэ зуу хийд, Амарбаясгалант хийд, Дамбадаржаалин хийдийн архитектурын бүтээлүүд нь орон зайн байгууламж юм. Энэхүү цогцолборыг бүрдүүлж буй сүм, дуган, цэцэрлэг, ногоон байгууламж уг орон зайг зохион байгуулахад идэвхтэй оролцож буй хөшөө, дурсгалын барилга байгууламжууд, элементүүдийн тогтолцоо нь сайтар зохион байгуулагдсан нээлттэй орон зайн архитектурын нэгдсэн чуулбар ансамблийг үүсгэсэн нь сүм хийдийн барилгуудын хоорондын харьцааг Пифагорын зохицлын онолоор тооцоолон төлөвлөсөн байна [4]. III. СУДАЛГААНЫ ҮНДСЭН ХЭСЭГ A. Түүхэн судалгаа VIII-р Богд Жавзандамба хутагт нь 1869 онд Төвөдийн Лхас хотод мэндэлсэн ба 1974 онд ар монголын шашны тэргүүнээр тодорч нийслэл Их хүрээнд ирсэн. 1911 оны 12 сарын 29-нд Богд гэгээнийг шашин төрийг хослуулан баригч хаанаар өргөмжлөн Монгол улс тусгаар тогтнолоо зарласан. Богд хаан 1893-1903 оны хооронд одоогийн Богд хааны ордон музей буюу Ногоон ордоныг Туул голын хөвөөн дээр бариулсан. Хамгийн анх 1983 онд Махранзийн сүм баригдаж эхэлсэн бол дараа нь асралт гурвал хаалга, торгон зургийн сүм, зуны ордон гэх мэт барилгууд баригдаж дуусчээ (Богд хааны ордон музейн тайлбарлагч). 3-р зураг. Богд хааны ордны өмнөх ерөнхий байдал Богд хааны Ногоон ордны урд талд байрлах хавтаст хаалгыг Манжийн хааны зарлигаар байгуулагдсан сүм хийдүүдийн өмнө байрлуулдаг байсан. 1903 - 1905 онд Богд хаан Оросын II Николай хааны бэлэглэсэн зураг төслийн дагуу буриад барилгачидаар Өвлийн ордоныг бариулсан ба тухайн үедээ барууны соёл үзэл бодлыг дэмжсэн хэмээн манжийн хаан эсэргүүцэхэд монгол хээ, элемэнтүүдийг нэмэлтээр оруулан чимэглэсэн байна. Өвлийн ордон нь цогцолборын бусад байгууламжуудаас содон орос хэв маяг бүхий хоёр давхар барилга юм. 1912 - 1919 онд буюу Монгол улс манжийн эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо зарлан, Богд хаан шашин төрийг хослуулан баригч хэмжээлшгүй эрхт хаан цолтой болсныхоо дараачаар Амгалан-Энхийн хаалгыг монгол урчууд, барилгачидаар бариулсан. Амгалан-Энхийн хаалга нь ганц ч хадаас оролгүйгээр 108 оньс углуурга ашиглан баригдсан байгууламж юм (Богд хааны ордон музейн тайлбарлагч). Зохиомжийн тэнхлэгийг урдаас хойш чиглэсэн төвийг дайран гарах, хүндэтгэл илэрхийлэх гол зүг болгож түүнд хөндөлдүүлэн халхавч ханыг хөх тоосгоор өрж, хоёр талын гадаргад ингэмлээр чимэглэж хойд талд ямба ёслолын нээлттэй хаалга босгосноор Богд хаан орж гарах хэрмэн хана хүртэл том талбайг үүсгэсэн ба баруун зүүн талд ёслолын нээлттэй хаалгууд байгаа нь ихэс дээдэст зориулагджээ [1-2]. Богд хааны ордоны цогцолбор нь хятад архитектурын хэв маяг зонхилсон, монгол болон манж шашны бэлгэдэл бүхий хээ чимэглэлтэй. Орон зайн төлөвлөлтийн хувьд монголын бусад сүм хийдүүдэд ажиглагддаг гол байгууламжаа хүрээлсэн тэгш хэм бүхий хэлбэртэй, хаалттай орон зай үүсгэсэн ерөнхий төлөвлөгөөтэй. Ордоны бүх барилгуудын ногоон өнгийн вааран дээвэр болон ёрөнхий төсөөтэй нүүр талууд нь уг байгууламжуудыг цогцолбор болгон нэгдмэл байдлыг үүсгэж байна. Богд хааны ордон цогцолборыг барихад ашигласан гол барилгын материал нь хар мод, хавтаст хаалга болон хашааг хөх чулуугаар барьсан бол чимэглэлийн хээ болон гадна нүүр талыг будахдаа шороон будгийг ашиглажээ. Богд хааны ордон 1924 оноос музейн зориулалтаар ашиглагдаж ирсэн ба 1951 онд бие даасан музей статустай болсон. Богд хааны ордоны барилгууд нь VIII-р Богд Жавзандамба хутагт болон Дондогдулам хатны эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, үе үеийн Богд гэгээнтнүүдийн бүтээлийн цуглуулга болон тухайн цаг үеийн урчууд, шашны зүтгэлтнүүдийн бүтээлүүдийг хадгалан, иргэдэд таниулах зорилгоор ашиглагдаж байна (Богд хааны ордон музейн тайлбарлагч). B. Өнөөгийн байдал Богд хааны ордон нь Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад анх 1954 онд орж байсан бөгөөд хамгийн сүүлд Монгол улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдаж байжээ [5].
  • 4. ISSN 1560-8794 2021 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ 4-р зураг Богд хааны ордон музейн одоогийн харагдах байдал Богд хааны ордон 1924 оноос музейн зориулалтаар ашиглагдаж ирсэн ба 1951 онд бие даасан музейн статустай болсон байна. Музейн зориулалтаар ашиглагдаж эхэлснээс хойш Богд хааны ордоны өрөнхий төлөвлөгөө, гол барилгууд нураагдаж устгагдаагүй хэвээр үлдсэн. Одоогийн байдлаар Богд хааны ордон музей нь нийт 21 барилга, байгууламжаас бүрдэж байгаа ба үүнээс 17 нь үзмэр байрлуулах танхим болон үйлчилгээний зориулалтаар ашиглагдаж байна (Богд хааны ордон музейн тайлбарлагч). Богд хааны ордон музейд нийт 4 удаагийн сэргээн засварлалт хийгдэж байсан ба 1960-аад онд анхны сэргээн засварлалт хийгдсэн. Хэсэгчилсэн сэргээн засварлалт 1970-аад болон 1980-аад онд, хамгийн сүүлд 2003 онд сэргээн засварлалт хийгдсэн. Одоогоор сэргээн засварлалтын ажил хийгдэж байгаа бөгөөд энэ нь 2022 оны 8 сараас эхэлжээ. Байршил дээрх ажиглалтаар сэргээн засварлалт хангалтгүй хийгдсэний улмаас Богд хааны ордон цогцолборын ихэнхи барилгууд гадна талаасаа болон дотор талаасаа эвдэрч гэмтэж, хэв гажилтанд орсон байдалтай байв. 5-р зураг. Богд хааны ордон музейн одоогийн ерөнхий байдал Тухайн барилга байгууламжийн хүрээлэн буй орчинд атмосфер үүсгэж, орон зайн чанар болон газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх нэгэн чухал хүчин зүйлсийн нэг нь ногоон байгууламж бүхий задгай орон зай болно. Богд хааны ордон музейн дэргэдэх 1.4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил 2020 онд нээлтээ хийж байсан бөгөөд 14 мянган м2 талбайг хамрах ба үүнээс 5600 м.кв талбайг хатуу хучилттай замаар засаж 6320м.кв талбайг зүлэгжүүлж цэцгэн мандал төлөвлөсөн. Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуягийн урласан VIII-р Богд Жавзандамба хааны хүрэл хөшөө, “Мөнх тэнгэрийн хүчин дор” баримал, “Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд хүрэл баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримлыг цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүлсэн байна (Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс). Богд хааны ордны ногоон байгууламж бүхий задгай орон зайг амралт зугаалга, дамжин өнгөрөх үйл ажиллагаанд зориулан төлөвлөсөн бөгөөд задгай орон зайн чанар, барилгын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор эдэлбэр газрын хэмжээнд орчныг нь тухайн цаг үеийг харуулсан хэв маягтай төлөвлөх нь өнгөрсөн болон одоо цагийг холбосон сонирхолтой орчин бий болох боломжтой.
  • 5. ISSN 1560-8794 2021 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ 6-р зураг. Богд хааны ордон музейн цэцэрлэгжүүлэлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө E. Хувьсал өөрчлөлт Богд хааны ордоны ихэнхи барилгууд нь устгагдаагүй үлдсэн ч Богд хааны ордон нь музейн зориулалтаар ашиглагдаж эхэлснээс хойш ордоны зориулалтаар ашиглагдаж байсан үеээсээ нэлээдгүй өөрчлөлтөнд орсон. Хамгийн түрүүнд Богд хааныг амьдарч байх үед хашаан дотор байсан аж ахуйн зориулалт бүхий жижиг байшин болон гэрүүд нураагдсан. Түүний дараагаар одоогийн музейн захиргааны байрлал дээр буюу лавиран сүмийн хойд талд байрлаж байсан Дарь эхийн сүм гэх нэртэй барилга нураагдсан. Социолизмийн үед музейн захиргаа байрлах зориулалттай орос хэв маяг бүхий хоёр цагаан нэг давхар барилга баригдсан ба одоо энэ хоёр барилга нь ажилчдын байрны зориулалтаар ашиглагдаж байна. Үүний дараагаар одоогийн сан хөмрөгийн байр баригдсан. Музейн зориулалтаар ашиглагдаж эхэлсний дараагаар өвлийн ордоны нэг талд нь шат нэмж хийсэн ба халаалтын систем нь галлаж хана дагуу халдаг байсныг нь дулааны төв шугаманд холбож нэгдсэн халаалтын системтэй болгожээ. 2011 онд цогцолборын хамгийн хойд талд Музейн захиргаа байрлах шинэ байр хоёр давхар барилга баригдсан. Хамгийн сүүлд 2021 онд ил байрладаг тогоонуудыг байгалийн нөлөөлөл, элэгдэл гэмтэлээс хамгаалах зорилгоор модон саравч бариулсан байна (Богд хааны ордон музейн тайлбарлагч). Сэргээн засварлалт хийсэн хүмүүсийн мэргэжлийн дутмаг байдал болон сэргээн засварлалт хангалтгүй давтамжтай хийгдсэний улмаас байгууламжуудын зарим нэг хэсгийн элемент чимэглэлүүд анхны хэлбэрээсээ нэлээд өөрчлөгдсөн. Задгай талбай болон хүрээлэн буй орчны хувьд ордоны зориулалтаар ашиглагдаж байсан үеэс хойш олон барилгууд нэмж баригдан орон зайг нь хязгаарласан ба нэмэгдэж баригдсан барилгууд дотор музейн үйл ажиллагаа, соёлын өвийн байгууламжийн шаардлагатай орчинг үл хангах үйлдвэрийн барилга, эмнэлгийн барилгууд орж байна. Өнгөрсөн болон одоогийн байдлыг судлан, эх сурвалжуудад дүн шинжилгээ хийж дараах он цагийн хуанлиг боловсруулав (7-р зураг).
  • 6. ISSN 1560-8794 2021 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ 7-р зураг. Хувьсал өөрчлөлтийн он цагийн хуанли IV. ЦААШДЫН СУДАЛГААНЫ АЖЛЫН САНАЛ, ЗӨВЛӨМЖ Үндэсний хэв шинжтэй түүхэн дурсгалт барилгуудын түүх, өнөөгийн байдлын насжилт, ашиглалтыг судлан, өөрчлөлтийг илрүүлэн өвийн анхны байдлыг хадгалан үлдэх, орчныг цогцолбор хэлбэрээр нэг чуулбар хэлбэрээр төлөвлөх боломжийн талаар судалгаа хийх шаардлагай байна. Задгай орон зайд явагдах шаардлагатай болон шаардлагатай бус үйл ажиллагаануудыг тодорхойлж,
  • 7. ISSN 1560-8794 2021 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ хэрэглэгчийн туршлагад үндэслэн олон төрлийн функцийг агуулсан байхаар төлөвлөх боломжтой. Иймд задгай орон зайн ашиглалтыг ажиглалтын аргаар судалж орон зайн чанарыг нэмэгдүүлэх хүчин зүйлс буюу тухайн орон зайд явагдах үйл ажиллагаа буюу ашиглалт, гоо зүй, аюулгүй байдал, тав тух, хүртээмж зэргийг судлан үнэлгээ өгч, дүн шинжилгээ хийх нь зохимжтой. ДҮГНЭЛТ Монголын түүхэн сүм хийд, ордоны барилгуудын гаднах харагдах байдлаас барилгад явагдах үйл ажиллагаа, зориулалт нь мэдэгддэг байсан бөгөөд ерөнхий төлөвлөгөөний хувьд гүн утга агуулга, шашны үзэл санаа бэлгэдэлийг тусгадаг байжээ. Сүм хийд, дуганы барилга нь үндсэн барилгаас гадна ногоон байгууламж, хөшөө, баримал гэх мэт элементүүдийг агуулах задгай орон зай болон бусад туслах барилга байгууламж зэргийг бодолцон цогцолбор хэлбэрээр баригдан, тэдгээрийг нэг ансамбль үүсгэж архитектур орон зайн төлөвлөлтийг хүрээлэн буй орчинтой нь уялдуулан төлөвлөдөг байжээ. Богд хааны ордон нь Да хүрээнээс уламжлагдан үлдсэн буддын сүм хийдийн архитектурын үнэт өв болсон барилгуудын нэг бөгөөд өвийн анхны төрх байдлыг алдагдуулахгүй сэргээн засварлах хэрэгтэй. Мөн Богд хааны ордоны ногоон байгууламж задгай орон зайн ашиглалтыг задгай орон зайн онол, орчны зан төлөв болон хэрэглэгчийн туршлагад үндэслэн уриалан дуудсан, хүн бүрт нээлттэй, хэрэгцээ шаардлагад нийцсэн байхаар дахин шинэчлэх шаардлагатай. Дурсгалт барилгын хэв шинжийг ойр орчмны барилга байгууламжуудад тусгаж нэгдсэн нэг ансамбль бий болгосноор тухайн цаг үетэй холбосон орчин бүрдэх ба цаашлаад жуулчдыг татаж, улс орны эдийн засагт эерэгээр нөлөөлөх боломжтой ба хязгаарлалтын бүс гаргаж, орчин үе болон уламжлалт архитектурыг хослуулан тэдгээрийг уялдуулсан нэгдсэн нэг ансамбль бүхий төлөвлөлтийг бий болгох шаардлагатай. Иймд хот төлөвлөгч, архитектор, урлаг судлаач, түүхч зэрэг мэргэжилтэнүүдийн хамтын ажиллагааны хүрээнд түүхэн дурсгалт барилга байгууламжийн орчны өнгө төрхийг нэг цогцолбор байдлаар тодорхойлох шаардлагатай. ТАЛАРХАЛ Эрдэм шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэхэд гүн тусалцаа үзүүлж, хамтран ажилласан Богд хааны ордон музейн хамт олонд талархал илэрхийлье. НОМ ЗҮЙ [1] Д.Даажав, Р.Баяр, “Монголын уран барилгын түүх Их хүрээ”, Улаанбаатар, 2007 он. [2] Д.Даажав, “Монголын уран барилгын түүх”, Улаанбаатар, 2014 он. [3] Д.Оюун, “Түүхэн дурсгалт барилгын архитектурын судалгаа /Дамбадаржаалин хийдийн жишээн дээр/”, 2016 он. [4] Монголын Архитекторуудын эвлэл, “Монголын Архитектур: Сэтгүүл”, Улаанбаатар, №3645, 2015, х.51-62. [5] Монгол Улсын Засгийн Газар "Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт", 13 дугаар тогтоол, 2020 [Online]. Available: https://legalinfo.mn/mn/detail?lawId=149. [6] Х.Хулан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршдог архитектурын сүм хийдийн зориулалттай нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн дурсгалуудын ашиглалт, хамгаалалтын судалгаа”, 2014 он. [7] Ahmad E.H., Hasnizan A., Shahrul Y.S. “Functional Assessment through Post Occupancy Review on Refurbished Historical Public Building in Kuala Lumpur. Procedia- Social and Behavioral Sciences”, Malaysia, 2003. [8] Bullen, P.A., "Adaptive reuse and sustainability of commercial buildings", Facilities, Vol. 25 No. 1/2, 2007, pp. 20-31. [9] Bullen, P. A., & Love, P. E. The Rhetoric of Adaptive Reuse or Reality of Demolition: Views from the field”. Cities, 27(4), 2010, pp. 215-224. [10] Harold Kalman "The Evaluation of Historic Buildings", ISBN 0- 662-10483-8, 1980. [11] K.Kiruthigan, K.Thirumaran, “Effects of urbanization on historical heritage buildings in Kumbakonam, Tamilnadu, India”, 2018. [12] Sally M. Foster & Siân Jones, The Untold Heritage Value and Significance of Replicas, Conservation and Management of Archaeological Sites, 21:1, 1-24 [Online]. Available: DOI: 10.1080/13505033.2019.1588008. [13] UNESCO. “Operational Guidelines for the Implementation of the World Heritage Convention”, WHC/2 Revised; UNESCO: Paris, France, 1983.