SlideShare a Scribd company logo
Санхүүжүүлэгч Хэрэгжүүлэгч Хамтрагч
Stephen J. Kelley Inc.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН
ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ
Боловсруулсан: “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл”
ICOMOS -ийн Америкийн хорооны тэргүүлэгч гишүүн, АНУ-ын түүхэн
дурсгалт барилгын сэргээн засварлалтын архитектор Стивен Ж.Келли
Улаанбаатар хот
2020
CHOIJIN LAMA TEMPLE MUSEUM
CONSERVATION MANAGEMENT PLAN
Prepared by
Stephen J. Kelley, FAIA, SE, FUSICOMOS
For
The Arts Council of Mongolia
23 August 2020
I. Танилцуулга ба Талархлын үг
Америкийн Архитекторуудын Хүрээлэнгийн гишүүн, АНУ-ын Хөшөө дурсгал,
Соёлын өвийн дурсгалт газруудын хорооны гишүүн Стивен Ж.Келли Монголын
Урлагийн Зөвлөлөөс тавьсан хүсэлтийн дагуу 2019 оны 6 сарын 2-14 ний хооронд
Чойжин Ламын Сүм музейд ажиллалаа. Энэхүү айлчлалын зорилго нь Чойжин
ламын сүм музейн барилга байгууламжид нөхцөл байдлын үнэлгээ хийх, соёлын
өвийг хадгалах, хамгаалах чиглэлээр сургалт явуулах, оролцогч талуудтай уулзаж
Чойжин ламын сүм музейн цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг зохион
байгуулах, мөн Хадгалалт Хамгаалалтын Менежмент Төлөвлөгөөг бэлтгэхэд
оршино.
А.Хадгалалт Хамгааллалтын Менежментийн Төлөвлөгөө гэж юу вэ?
Хадгалалт Хамгаалалтын Менежмент Төлөвлөгөө нь соёлын өвийн ач
холбогдлыг тодорхойлж, энэхүү ач холбогдлыг цаашдын ашиглалт, менежмент,
нөхөн сэргээлт, засварын явцад хэрхэн хадгалахыг илэрхийлдэг. Энэхүү
төлөвлөгөө нь тэнд юу байна вэ; яагаад тэр чухал вэ; ямар нөхцөлд байгаа вэ;
тэрхүү нөхцлийг ямар хүчин зүйлс үүсгэж байна вэ; түүнийг удирдах бодлого,зарчим
зэргийг тодорхойлж, засвар үйлчилгээ, менежмент, ашиглалтын талаар илүү
нарийвчилсан хөтөлбөр зохиох үйл ажиллагаан дээр суурилдаг. Үүнээс гадна
сэргээн засварлалттай холбоотой томоохон шийдвэрүүд гарахаас өмнө юу чухал
болохыг тодорхойлж, тухайн газрыг зөв арчлахад туслана.
Хадгалалт Хамгаалалтын Менежмент төлөвлөгөөг боловсруулах үйл явцад
хүмүүсийг цуглуулж, мэдээлэл цэгцлэх ажлууд багтана. Уг үйл явц нь үндсэн найман
үе шаттай. Үүнд:
1. Соёлын өвийн нөөц, түүний ач холбогдлыг тодорхойлох
2. Оролцогч талуудыг тодорхойлох
3. Тухайн газрын нөхцөл байдал, түүний үндсэн шалтгааныг тодруулах
4. Ач холбогдол, цаашид хэрхэн арчлан тордох зэргийг судлах
5. Бодлогын зорилго, зорилтыг бий болгох.
6. Хадгалалт, сэргээн засварлалтын ажлын хуваарь гаргах.
7. Хадгалалт Хамгаалалтын Менежмент төлөвлөгөөн дэх зөвлөмжийг
хэрэгжүүлэх.
8. Төлөвлөгөөг тогтмол хянах
Энэхүү тайланг бичих явцад 1-6 алхамууд хийгдсэн байгаа ба санал болгосон
зарим ажлууд хэрэгжиж эхлээгүй байна. Тиймээс Хадгалалт Хамгаалалтын
Менежмент Төлөвлөгөө нь динамик шинжтэй, хувьсан өөрчлөгддөг /living document/
бөгөөд зөвлөмжийг хэрэгжүүлж, гүйцэтгэсэн ажилд хяналт шинжилгээ хийж байх
явцад өөрчлөгдөж болно.
Б. Сургалт
Түүхэн дурсгалт уран барилгын оношилгоо сэргээн засварлалтын тухай сургалтын
лекцийн хэсгүүд МУЗ-ын ажлын байранд зохион байгуулагдлаа. Монгол хэл дээр
синхрон орчуулж танилцуулсан лекцүүд нь:
1. Барилгын материалын талаархи ойлголт
2. Барилгын бүтэц, систем
3. Барилгын асуудлуудыг оношлох
4. Урт хугацааны хяналт
5. Эмзэг байдал ба эрсдлийн үнэлгээ
6. Ач холбогдлыг тодорхойлох, Хадгалалт Хамгаалалтын Менежмент төлөвлөгөөг
боловсруулах
7. Чойжин ламын сүм музейн дээвэр
8. Чойжин ламын сүм музейн урьдчилсан дүн шинжилгээ ба дараа дараагийн
алхамууд
Харин сургалтын дадлагын хэсэг нь Чойжин ламын сүм музейд хоёр долоо
хоногийн турш зохион байгуулагдсан. Сургалтанд хамрагдсан хүмүүс III Бүлэгт
дурьдсан олон оношлогооны горимуудыг хэрэгжүүлж, барилгын асуудлыг
оношлохтой холбоотой хэлэлцүүлэгт хамрагдав. Музейн нөхцөл байдлыг үнэлэх
явц дахь тэдний оролцоо энэхүү санаачлагыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг
гүйцэтгэлээ.
Сургалтыг орчуулагч Дэлгэрмаа удирдан явуулав. Сургалтанд хамрагдсан
хүмүүсийн нэрс:
В. Оролцогч талуудын сургалт
Хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөнд Оролцогч талуудын
сургалтыг 2019 оны 6-р сарын 10-ны өдөр Музейн захирал Отгонсүрэнгийн ажлын
байранд зохион байгуулав. Энэхүү сургалтыг орчуулагч Дэлгэрмаа, МУЗ-ын
ажилтан Д.Баянмөнх нар удирдан явуулсан. Уулзалтын үр дүнг IV бүлэгт
танилцуулсан. Хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөний талаарх
сургалтанд Монголын Урлагийн Зөвлөлийн болон Чойжин ламын сүм музейн
дараах ажилтнууд оролцлоо.
Training Course Participants
З.Оюунбилэг (Зөвлөх архитектор, доктор)
Ц.Батбаяр (Зөвлөх архитектор) Сүлд Проект ХХК
Г.Нямцогт (Зөвлөх архитектор) Сүлд Проект ХХК
Н.Энхжин Архитектор Сүлд Проект ХХК
Э.Гантөгс Барилгын инженер Сүлд-Уул ХХК
Ц.Дуламсүрэн (Сэргээн засварлагч) Сүлд Уул ХХК
М.Буянтамир Барилгын инженер Зэндмэнэ Суварга ХХК
Б.Норов-Очир Барилгын инженер Энэрэлт Их Эрдэнэ ХХК
Д.Төмөрбөх Сэргээн засварлагч /Мужаан/ Энэрэлт Их Эрдэнэ ХХК
Б. Батзориг Арxитектор TUTO ARCHITECTS
Б. Бадраx Мэргэшсэн арxитектор TUTO ARCHITECTS
Б.Бизъяасүрэн (Мэргэшсэн архитектор) Архитектурын сургуулийн багш
Н.Энхманлай Сэргээн засварлагч Богд хааны ордон музей
П.Ариунаа Сан хөмрөгч УБ хотын музей
Ц.Содномсүрэн Менежер Эрдэнэ Зуу
Д.Жүрмэддорж аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар
Б.Болорцэцэг Барилга, дэд бүтцийн тэнхимийн багш Шинэ Монгол Технологийн Коллеж
Э.Мөнхдалай Барилга, дэд бүтцийн тэнхимийн багш Шинэ Монгол Технологийн Коллеж
Г.Анхсанаа Газрын дарга Соёлын Өвийн Үндэсний Төв
М.Оюунтулга Ерөнхий технологич Соёлын Өвийн Үндэсний Төв
Э.Ганбат Бүртгэл, мэдээллийн санч ЧЛСМ
Н.Саруул Эрдэм шинжилгээний ажилтан Занабазарын музей
Н.Эрдэмбилэг Бурханч лам Дашчойлон хийд
А.Намуун Архитекторын ангийн 5-р курсийн оюутан ШУТИС
Ж.Баясгалан (Барилгын инженер) Бүрэн оролцох боломжгүй
Г.Талархал
Хадгалалт Хамгаалалтын Менежмент Төлөвлөгөөг амжилттай хэрэгжихэд
тусласан дараах хүмүүстээ талархсанаа илэрхийлье.
• MCS групп: Төслийн хандивлагч
• Соёлын өвийн үндэсний төв ба Чойжин ламын сүм музей: Монголын
Урлагийн Зөвлөлийн түншүүд.
• Нөхцөл байдлын судалгааг олон талт ажил болгохоор хичээж, 14 хоногийн
хугацаанд маш их зүйлийг хийх боломжтой болгосон сургалтын
оролцогчид
• Соёлын өвийн эх үүсвэр болох Чойжин ламын сүм музейг нэгдмэл талаас
авч үзсэн оролцогч талуудын сургалтанд хамрагдагчид
• Бидний ажлыг маш найрсаг байдлаар хүлээн авсан Д.Отгонсүрэн захирал
болон Чойжин ламын сүм музейн ажилтнууд.
• Орчуулагч Дэлгэрмаа
• Монголын Урлагийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Одончимэдийн
Одгэрэл, Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Доржпаламын Баянмөнх,
Монголын Урлагийн Зөвлөлийн ажилтан Мөнхбатын Биндэръяа нар.
• Энэхүү төлөвлөгөөг бодит үйл хэрэг болгохын тулд удаан хугацааны турш
уйгагүй хичээл зүтгэл гаргасан Доржпаламын Баянмөнх танд тусгайлан
талархал илэрхийлье.
Stakeholders Workshop Participants
Мөнхзул СУГ
Мэндсайхан СУГ
Д.Отгонбаяр Соёлын хяналтын улсын байцаагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Гомбосүрэн
Цэцэгбаатар Соёлын өвийн мэргэжилтэн UNESCO,
Энхбат Захирал СӨҮТ
Цэцэнбилэг СӨҮТ
Эрдэнэбаатар Захирал Богд Хааны Ордон Музей
Отгонсүрэн Захирал Чойжин ламын сүм музей
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 29
III. НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА
Бид сургалтад оролцогчдын хамтаар
Чойжин ламын сүм музейн цогцолборын
2-9-р барилгад нөхцөл байдлын судалгаа
хийсэн бөгөөд энэ судалгаа нь
сургалтын агуулгын дадлага ажил
болсон юм. Нөхцөл байдлын судалгаанд
бүх үл хөдлөх биет өвийг хамруулсан
бөгөөд үүнд урлагийн бүтээл, бусад эд
зүйлийг оруулаагүй.
A. АРГАЗҮЙ
Үнэлгээ судалгааг хийх явцад дараах
шинжлэлт аргазүйг ашигласан бөгөөд
биет судалгааг зарим тохиолдлоос бусад
үед Гол сүмд төвлөн явуулав. Чойжин
ламын сүм музейн бусад барилгуудыг
Гол сүмийн хамт нэг зэрэг, адил
материал, аргаар барьсан тул бодит
шинж чанар, үзүүлэлт нь ижил төстэй
гэж үзсэн болно.
1. Архивын судалгаа
Музейд судалгаа хийхдээ хэд хэдэн ном
бүтээлийг архивын мэдээлэл болгон
авсны зэрэгцээ мөн АНУ-аас авах
боломжтой хэдэн ном хэвлэлийг
оруулсан болно. Архивын судалгаа нь
аливаа нөхцөл байдлын судалгааг
хийхийн өмнөх зайлшгүй бэлтгэл үе шат
бөгөөд энэ мэдээллийн тусламжтайгаар
шинжлэлт судалгааг явуулах арга замыг
томъёолдог. Тайлан мэдээг англи хэлнээ
орчуулсан бөгөөд мөн интэрнэт эх
сурвалжийг ч ашиглав. Энэхүү
мэдээллийг 2-р хэсэг буюу Танилцуулга
хэсэгт оруулсан ба бусад холбогдох
мэдээллийг тайлангийн төгсгөлд
хавсаргав. Эх сурвалжийг товч
жагсаавал:
a. Номзүй
• Encyclopedia of Mongolia and the
Mongolian Empire by Christopher
P. Atwood, Indiana University:
Bloomington (2004).
• Mongolian Arts edited by
Otgonsuren D and Khatanbaatar
Choi, ЧЛСМ: Ulaanbaatar (2018).
• Mongolian Architecture by N.
Tsultem, State Publishing House:
Ulaanbaatar (1988).
• Palace of the State Oracle edited by
Otgonsuren Dugarsuren and
Tsatsralt Sereeter, ЧЛСМ:
Ulaanbaatar (2018).
b. Тайлан
• Чойжин ламын сүм музейн
дyрсталт барилгад эрсдэл
yчруулж болох нөлөөллийн
судалгаа Тайлан илтгэл,
Улаанбаатар (2018.)
• Чойжин ламын сүм музейн
ЦОГЦОЛБОРЫН НӨХЦӨЛ
БАЙДЛЫН СУДАЛГАА,
Төслийн гүйцэтгэгч: МУ-ын
Зөвлөх архитектор
З.ОЮУНБИЛЭГ(PhD),
“ХЭРИТЭЙЖ” ХХК.
• Past intervention at Choijin Lama
Temple, PDF file, ЧЛСМ.
c. Интэрнэт эх сурвалж
• Architecture:
https://www.chinahighlights.com/tr
avelguide/architecture/
• Architecture of Mongolia:
https://enacademic.com/dic.nsf/en
wiki/6782688
• Architecture:
https://www.wikiwand.com/en/Cho
ijin_Lama_Temple
• Seismology:
https://ui.adsabs.harvard.edu/abs/2
002AGUFM.S71B1100D/abstract
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 30
• Seismology:
http://thinkhazard.org/en/report/20
95-mongolia-ulaanbaatar/EQ
• Historical:
http://madmonarchist.blogspot.com
/2010/06/consort-profile-ekh-
dagina.html
2. Орчин нөхцлийн судалгаа
Орчин нөхцлийн судалгаа нь өвийн эх
сурвалжуудыг газарзүй, нийгэм, улстөр,
соёлын хувьд агуулгажуулах арга юм.
Энд дурдсан дурсгалт газрууд нь бүгд
анх бурхны шашны сүм хийдийн
зориулалтаар байгуулагдсаны зэрэгцээ
Чойжин ламын сүм музейтэй нэгэн цаг
үед баригдсан юм. Доор дурдсан дөрвөн
дурсгалт газрын Гандантэгчинлэн
хийдээс бусад гуравт нь тусгай задлан
шинжлэл бүхий тайланг гарган
хавсаргасан болно.
a. Богд хааны ордон музей
Богд хааны ордоны цогцолбор барилгыг
Туул голын ар хөвөөнд 1893-1905 онд
барьж байгуулсан бөгөөд эл ордныг
зориулсан барьсан 8-р Жавзандамба
хутагт нь 1911 онд тусгаар тогтнолоо
сэргээн тунхагласан Монгол улсын Богд
хаанаар өргөмжлөгджээ. Өвлийн ордны
цогцолборыг МАХН-ын Төв Хорооны
тушаалаар 1926 онд музей болгосон
учир 1930-аад онд бурхны шашны сүм
хийдийг хоморголон устгахад өртөлгүй
үлджээ. Энэ ордон нь Богд хааны таван
ордноос бүрэн бүтэн үлдсэн ганц нь
бөгөөд мөн коммунист дэглэмийн үед
сүйтгэгдэлгүй үлдсэн цөөн хэдэн
дурсгалын нэг мөн. БХОМ нь Зуны
болон Өвлийн ордон гэсэн үндсэн 2
хэсгээс бүрдэнэ. Зуны ордонд
Махранзын сүм, Шүтээн зургийн сүм,
Торгон зургийн сүм, Олон бурхдын сүм,
Номын сангийн сүм болон Лаврин
сүмээс бүрдэнэ. Богд хааны өвлийн
ордон нь Оросын хаанаас бэлэг болгон
барьсан хоёр давхар орос хийцийн
байшин бөгөөд үүнээс гадна ямпай,
Амгалан-Энхийн хаалга болон хоёр гэр
тугтам бий. (Зураг 3-1- 4).
Зураг 3-1 – Богд хааны ордон музейг
дүрсэлсэн байдал.
Зураг 3-2 - Богд хааны ордон музейн
Амгалан-Энхийн хаалга . Гэрэл зургийг
С.Келли.
Зураг 3-3 – Богд хааны ордон музейн
гаднах байдал. Гэрэл зургийг С.Келли.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 31
Зураг 3-4 –Богд хааны ордон музейн
вааран дээврийг орлуулсан төмөр
ялтсан дээвэр. Гэрэл зургийг С.Келли.
b. Дашчойлин хийд
Дашчойлин хийд нь одоогийн
Улаанбаатар буюу хуучнаар Их
Хүрээний цогцолбор хийдийн нэг учир
Улаанбаатар хотын түүхтэй салшгүй
холбоотой уран барилгын дурсгал мөн.
Анх 1890 онд баригдсан энэ хийд нь
Монголд бүрэн бүтэн үлдээд буй гурван
гэр хийдийн нэг бөгөөд 1939 оныг
хүртэл шашин соёлын томоохон төв
байжээ. 1930-д оны сүүл үеэрх их
хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд, бусад
бараг бүх сүм хийдийг нураасан ч,
Дашчойлин хийдийг бусад 2 сүмийн
хамт үлдээсний нэгийг худалдааны зах,
нөгөөг хангамжийн төв, гуравдахыг нь
циркийн барилга болгон ашиглаж
байжээ. 1990-д оны өөрчлөлт
шинэчлэлтээр Дашчойлин хийд ахин
бурхны шашны төв болсон ч, гурав дахь
барилгыг циркийн байр хэвээр үлджээ.
(Зураг 3-5-7).
Зураг 3-5 –Дашчойлин хийдийг хуучны
уран зурагт дүрсэлсэн нь.
Зураг 3-6 - Дашчойлин хийд. Гэрэл
зургийг С.Келли.
Зураг 3-7 - Дашчойлин хийдийн дотоод
байдал. Гэрэл зургийг С.Келли.
c. Гандантэгчинлэн хийд
Уг хийдийг 1809 онд анх барьснаас
хойш хэд хэдэн удаа өөрчлөн, нэмж
засварлаж байжээ. 1913 онд Мэгжид
Жанрайсигийн сүмийг байгуулсан нь уг
хийдийн нэгэн гол дурсгал болсон
бөгөөд 1930-д оны их хэлмэгдүүлэлт
сүйтгэлийг давсан ч 1938 онд хаагдан,
194 онд ахин нээгдснээр социалист
нийгмийн үед үйл ажиллагаагаа
тасралтгүй явуулсан цорын ганц шашны
төв болж байв. 1990 оны ардчилсан
хувьсгалаар шашин шүтлэг чөлөөтэй
болсон юм. (Зураг 3-8 and 9).
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 32
Зураг 3-8 – Гандантэгчинлэн хийд.
Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-9 – Гандантэгчинлэн хийдийн
сүмийн доторх байдал. Гэрэл зургийг
С.Келли.
d. Гэсэр сүм
XIX зууны сүүл үед Гэсэр сүмийг хятад
худалдаачдын хандиваар барьсан бөгөөд
барилга төлөвлөлт нь хятад хэв
загвартай боловч Монголын бурхны
шашин, бөө мөргөл, хятадын бомбын
буюу хөхийн шашны бүрдвэрийг
агуулсан өвөрмөц хийц бүхий уран
барилгын дурсгал юм. Монгол улсын
засгийн газраас 1933 онд Гэсэр сүмийг
Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын
байр болгосноор 1937 оны их
хэлмэгдүүлэлтийн үеэр сүйдэлгүй
үлдсэн бөгөөд 1990 онд коммунист
дэглэм унаснаар шашны үйл
ажиллагаагаа сэргээн явуулах болжээ
(Зураг 3-10 and 11).
Зураг 3-10 – Гэсэр сүм. Гэрэл зургийг
С.Келли.
Зураг 3-11 – Гэсэр сүм. Гэрэл зургийг
С.Келли.
3. Ажиглалт болон зайны судалгаа
Бид ажиглалт болон зайны судалгааг
музейн цогцолборын бусад барилгын
жишиг болгон Гол сүмд төвлөн явуулсан
бөгөөд Гол сүмд үндсэн оношилгоо
шинжилгээг явуулсны дараа бусад сүм
болон асар хаалгыг мөн шинжлэв.
Хараазүйн судалгааг музейн
цогцолборын бүх барилгын орчимд
гадна, дотор болон дээвэр зэрэг хүрч
болохуйц бүх талаас хийв. (Зураг 3-12 ба
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 33
3-13). Зайны судалгааг тухайн эд зүйлд
ямарваа нэгэн хохирол гэмтэл
учруулахгүйгээр шинжлэх явц гэж
тайлбарлаж болно. Ийм зайны судалгааг
модон шал, багана, дээврийн хөндлөн
дам нуруу зэрэгт "тэгш ус" (Зураг 3-14),
лазер хэмжигч (Зураг 3-15) болон
шалгах багаж (Зураг 3-16) ашиглан хийв.
Зураг 3-12 – Гол сүмийн 2-р давхарт
ажиглалт судалгаа хийж буй нь. Гэрэл
зургийг С.Келли.
Зураг 3-13 – Занхан сүмийн дээврийн
вааранд ажиглалт хийж буй нь. Гэрэл
зургийг С.Келли.
Зураг 3-14 – Баганы эгцийг тэгш хэм
хэмжигчээр шалгаж буй нь. Гэрэл
зургийг С.Келли.
Зураг 3-15 – Шалны түвшинг лазер
гэрлээр хэмжиж буй нь. Гэрэл зургийг
С.Келли.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 34
Зураг 3-16 - Модон баганы өмхрөл
нягтралын байдлыг шөвгөөр шалгаж
буй нь. Гэрэл зургийг С.Келли..
4. Физик судалгаа
Физик өнгөц судалгаа гэдэг нь тухайн эд
зүйлд хамгийн бага хэмжээгээр гэмтэл
учруулж болохуйц аргыг хэлнэ. Өөрөөр
хэлбэл энэ аргыг зөвхөн гэмтэл учирсан
буюу нүднээс далд хэсэгт маш нямбай
хянуур хийж гүйцэтгэдэг. Шинжлэлт
судалгааны явц, үр дүнг доор жагсаав:
a. Модны нягтшилыг
өрөмдлөгөөр шалгах
Гол сүмийн зүүн урд булангийн модон
баганыг урт нарийн модон хошуу бүхий
өрмөөр өрөмдөв. Булангийн тоосгон
хана сууриараа сууж, гарсан цаваар
модон тулгуур багана ил гарсан байв.
Ханан дахь цаваар модон багана руу
15см гүн орох урттай, 4мм голчтой
хошуугаар өрөмдсөн. Тоосгон хийцийн
цаана далд буй модон багана нь
/чийгний буюу хуурай өмхрөл үүсэх/
мөөгөнцөртсөн байж болзошгүй гэх
таамаглал байсан бөгөөд модны
нягтшил нь модны нөхцөл байдлыг
тодорхойлох үзүүлэлт болж байгаа юм. -
Хэрвээ модон багана дотроо өмхөрсөн
бол, нягтшил муу, өрөм саадгүй хурдан
өрөмдөж орох ёстой. Модон баганыг
суурийн орчимд гурван газар өрөмдсөн
(Зураг 3-17) ба модны эсэргүүцэх чанар
өндөр, нягтшил сайтай байгаа нь модон
1
RILEM: Reunion Internationale des Laboratoires D'Essais et de
Recherches sur les Materiaux et les Constructions) - Барилгын
багана боломжийн үзүүлэлттэй байгааг
харуулав.
Зураг 3-17 – Гол сүмийн зүүн урд буланд
барилгын суурийн ан цаваар тулгуур
модон багана нь ил гарсан тул модны
бат бөхийг өрөмдөж шалгах боломж
гарав. Гэрэл зургийг С.Келли.
b. РИЛЕМ цоргон туршилт
РИЛЕМ1
цоргон туршилт нь тоосгон
бүтээц болон бусад барилгын түүхий
эдийн ус нэвчүүлэх чанарыг
тодорхойлох шингээлтийн арга юм. Энэ
РИЛЕМ цоргон туршилтын
төхөөрөмжийг Барилгын түүхий эд,
материал, бүтцийн туршилт, судалгааны
олон улсын холбооноос боловсруулан
гаргасан болно.
РИЛЕМ цорго нь хоолой, аяганаас
бүрдэх ба аяган хэсгийг шалгах эд
зүйлдээ усны хамгаалалттай цавуу,
барьцалдуулагчаар наана. Аяганы дээрх
хоолойд ус хийх ба /ойролцоогоор 10см/
өндөртэй усан хоолой нь үзүүлэлтийн
хувьд салхитай бороотой дүйцнэ.
түүхий эд, материал, бүтцийн туршилт, судалгааны олон
улсын холбоо
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 35
Гадаргууд нэвчин доошлох усны хэмжээ
нь нэвчих хугацаатайгаа уялдан уг
барилгын материалын ус нэвчүүлэлтийг
хэмжих үзүүлэлт болдог. (Зураг 3-18).
Бид судалгаандаа тоосго, дээврийн ваар
болон шавардлагад усны нэвчилтийн
зэргийг харьцуулан тодорхойлохыг
зорив.
Зураг 3-18 – Тоосгон өрлөг дээр РИЛЕМ
цоргон туршилт хийж буй нь. Гэрэл
зургийг С.Келли.
c. Гол сүмийн дээврийн байдал
Бидний судалгаа хийх үед Гол сүмд
дээврийг засварлаж байсан тул засвар
хийхээр буулгасан дээврийн байдлаас
дээвэрлэх уламжлал хийц, системийг
нарийн ажиглах боломж олдов. (Зураг 3-
19).
Зураг 3-19 – Занхан сүмийн дээврийн
ваарыг сольж буй байдлаас дээврийг
хийсэн уламжлалт арга технологийг
мэдэх боломжтой байв. Гэрэл зургийг
С.Келли.
d. Нүх ухаж шалгах
Биднийг дурсгалт газар ажиллах үед мөн
томоохон тохижуулалтын ажил явагдаж
байсан нь Махранзын сүмийн хойд
хаалганы баруун талд арын хананы
харалдаа нүх ухаж шалгах боломжийг
олгов. (Зураг 3-20). Энэ орчим газрыг
араг бүтээцийн модон баганы нэгнийх
нь харалдаа байхаар бодож сонгосон ба
суурийн системийг ил гаргаж үзснээр
бусад бүх барилгын суурийн системийн
байдлыг тодорхойлж болно гэж үзсэн
болно.
Зураг 3-20 - Махранзын сүмийн гадна
нүх ухаж шалгаж буй нь. Гэрэл зургийг
С.Келли.
e. Өмнө хийсэн геотехникийн
шинжилгээ
2017 оны 4-р сард ЧЛСМ-н цогцолборт
хөрсний ус болон цэвдгийн түвшин,
шинж чанарыг тодорхойлох зорилгоор
геотехникийн шинжилгээ хийж байжээ.
Үүнд цогцолбор дурсгалын талбайн
баруун хойд хэсэгт 10м гүн цооног, мөн
Гол сүмийн зүүн урд талд нэг
туршилтын нүх ухсан ба газрын
гадаргаас 5,5-5,6м гүнд мөнх цэвдэг хөрс
байгааг тогтоосон байна.1
ЧЛСМ цогцолбор газрын өнгөн хөрс нь
тунамал2
болон хурдаслаг3
бүтэцтэй.
Хөрсний доод давхарга нь элсэрхэг
шаварлаг хөрс4
байх ба шаварлаг
давхарга нь гялтгануурын үетэй байна.
Хөрсний доод давхаргад тунамал болон
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 36
хувирмал чулуулгийн хурдсын томхон
бөөгнөрлүүд байна. Хөрсний ус
гадаргаас доош 6,15м гүнд илэрсэн
бөгөөд энэ нь усзүйн хувьд Туул болон
Сэлбэ голтой холбоотой ба эдгээр голын
болон хур тунадасны усаар тэжээгддэг.
Хөрсний ус нь 1, 2, 3-р сард хамгийн
доод түвшинд хүрдэг бол 7, 8, 9-р
саруудад хамгийн дээд түвшиндээ
хүрдэг байна.5
ЧЛСМ-н орчимд одоогоор орчин үеийн
дөрвөн ч өндөр барилга баригдсан нь
хөрсний усанд нөлөөлж байгаа тул тус
музейн геотехникийн нөхцөл байдал нь
асуудалтай байна. ЧЛСМ-д гадаргын
болон хөрсний гүний уснаас хамгаалах
усны менежментийн төлөвлөлт
шаардлагатай.6
5. Дээж авах нь
ЧЛСМ-гээс анхан шатны лабораторийн
шинжилгээнд зориулан дараах эдийг
авав. Үүнд: Гол сүмээс шавар зуурмаг;
Гол сүмийн модон хийцийн
чимэглэлийн өнгөлгөө; Гол сүмийн
дээврийн ваар; Гол сүмийн модон
хийцийн дээж; арын хэрмэн хананы
түүхий тоосго, шавар зуурмаг,
шавардлага болон шохойн зуурмаг
(Зураг 3-21). Эдгээр дээжийг УБ хот
дахь зочид буудал болон АНУ-ын
Чикаго хот дахь ажлын байранд
шинжлэв. Шинжилгээний үр дүнг энэ
бүлгийн төгсгөл хэсэгт танилцуулав.
Зураг 3-21 - Лабораторийн
шинжилгээнд зориулан авсан түүхий
эдийн дээж. Гэрэл зургийг С.Келли.
B. АЖИГЛАЛТ
Энэ хэсэгт эхэнд танилцуулсан
барилгуудын ерөнхий биет байдлын
шинж чанар, байр байдлыг танилцуулж,
дараа нь өөрсдийн аргакзүйд тулгуурлан
барилга тус бүрт оношилгоо хийсэн
болно.
1. Ерөнхий үр дүн
ЧЛСМ цогцолборын бусад барилгууд нь
Гол сүмтэй нэгэн зэрэг адил түүхий
эдээр баригдсан тул адил нөхцөл
байдалтай байгаа хэмээн үзэж, Гол сүмд
төвлөсөн дэлгэрэнгүй үнэлгээ судалгааг
үндэслэн ерөнхий дүн шинжилгээг
хийсэн болно.
a. Барилгын суурь
Махранзын сүмийн ард ухсан
туршилтын нүхний үр дүнд үндэслэн
дүгнэхэд барилгуудын суурийн чулуун
суурийг тус бүр 5-10кг жинтэй, цайвар
бор өнгөтэй, өөлж засаагүй шохойн
чулууг зуурмагаар барьцалдуулаагүй
өрж хийсэн байна. (Зураг 3-22). Суурийг
хийхдээ барилгын хана дагуу суваг
ухаж, үүндээ ямар нэг аргаар
нягтруулсан чулуугаар дүүргэжээ.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 37
Зураг 3-22 - Махранзын сүмийн ард
ухсан туршилтын нүхнээс суурийн сул
чулуу гарч буй нь. Бүдүүвч зурагт
суурийн бүтцийг тойм үзүүлэв. Гэрэл
зураг, бүдүүвчийг С.Келли.
Энэ нь суурийн систем гэхээсээ
дагтаршуулсан хөрсний систем учир
суурийн хазайлт суулт үүссэн байх
магадлалтай байна. Тайланд дурдснаар
газрын гадаргаас 15м-ийн гүнд мөнх
цэвдэг, 16м-ийн гүнд хөрсний усны
судал илэрсэн нь суурийн суултыг улам
дордуулж болох ба мөнх цэвдгийн
овойлт, суулт7
ч үүссэн байж болно.
Барилгын тоосгон хананд хагарал гарсан
байгаа нь суурийн суулт үүссэний шинж
тэмдэг байж болох ба үүнийг жич
өгүүлнэ. Гэхдээ, одоогоор барилгын
одоогийн дарах жин буюу геотехникийн
нөхцөлд байдалд өөрчлөлт ороогүй тул
нэмж суулт өгнө гэх асуудалгүй.
b. Модон араг яс
Барилга бүр нь энгийн модон багана,
хөндөл нуруунаас бүрдсэн араг ястай ба
баганыг сийлмэл боржин сууринд
суулгасан өөлсөн дүнз модыг сийлмэл
боржин чулуунд суулган хийжээ (Зураг
3-23). Модны дээжээс үзэхэд, баганыг
зөөлөн модоор хийсэн байна.8
Модон
бүтцийг хооронд нь углуургадах болон
тулах аргаар холбосон байна (Зураг 3-
24).
Зураг 3-23 - Зуугийн сүм доторх
сийлмэл боржин сууринд суулгасан
дөрвөн талт модон багана. Гэрэл
зургийг С.Келли.
Зураг 3-24 - Гол сүм дэр модон баганыг
хөндөл нуруутай углуургын аргаар
холбосон байдал. Гэрэл зургийг С.Келли
Модон араг яс нь харьцангуй хэвийн
байдалтай байгаа боловч багана, дам
нуруунд цууралт үүссэн байна. Цуурал
гэдэг нь модонд үүсдэг босоо хагарал
юм (Зураг 3-25, 26). Энэ цуурал нь
модны жилийн цагаригийн дагуу буду
хөндлөн үүсдэг. Мод нь анизотропик9
чанартай /өөр өөр хэсэгт өөр өөр шинж
чанар үзүүлдэг/ материал, өөрөөр хэлбэл
тэнхлэгийн, цацрагийн болон тойрог
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 38
чиглэлд өөр өөр шинж чанартай гэсэн үг
юм. Ийм цуурал нь модны чийгшил
буюу чийглэгийн агууламж буурч,
модны хаталт нь ширхэг дагуух
сунгалтыг даах бөхжлөөс хэтэрсэн үед
үүсдэг. Өөлсөн дүнз, гуалин модон
баганад ийм цуурал үүсэх нь ховор биш
боловч, анх модон баганыг суулгахын
өмнө хатаах боловсруулалтыг зөв
хийгээгүй байж болохыг харуулж байна.
Гэхдээ энэ нь модон хийцийн хувьд
одоогоор анхаарах ёстой асуудал биш
бөгөөд одоо бүрэн хатсан байх учир
нэмж цууралт өгөхгүй гэж үзэв.
Зураг 3-25 - Модон баганад үүссэн
тохон цуурал. Сургалтанд оролцогчийн
авсан гэрэл зураг.
Зураг 3-26 - Модон дам нуруунд үүссэн
цуурал. Гэрэл зургийг С.Келли.
Тоосгон ханын цаадах тулгуур
баганатай харьцуулахад доторх модон
баганад илүү их жин ачаалагддаг. Ийм
учраас, доторх модон баганууд нь модон
шаландаа гадна хананаас дотогш
төврүүгээ чиглэлд ихээхэн суулт
өгснөөс зарим модон хийц дорогш
хазайсан байна. (Зураг 3-27). Модон
хийц, ялангуяа доугүн аргыг ашигласан
модон араг яс нь ийм суурийн суултанд
өчүүхэн ч гэмтэлгүй тэсвэрлэхээс гадна
бүр ажиглагдахааргүй эвлэн зохицсон
байдаг.
Зураг 3-27 - Гол сүмийн шалны түвшинг
лазер төхөөрөмжөөр хэмжин суулт
хотойлтыг гаргасан байдал. Тал төв
хэсэгт 3см орчим суусан байна.
Бүдүүвч зургийг С.Келли.
Гол сүмийн зүүнурд булан дахь тоосгон
ханаар битүүлсэн тулгуур модон багана
нэлээд том ан цаваар ил гарсан байна
(Зураг 3-28). Энэ хэсэгт модны нөхцөл
байдлыг тандахын тулд модны
хатуулгийг тодорхойлох туршилтын
өрөмдлөг хийв. Тоосго, чулуун хананы
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 39
цаадах модон эдэд нь илүүдэл
чийгшлийн улмаас ялзрал явагддаг. Мөн
газарт ойр модон хийцэд
/serpulalacrymans/ хэлбэрийн хуурай
өмхрөл илэрсэн. Харин модны
хатуулгийг шалгах туршилтын
өрөмдлөгийг чулуун хананы цаадах
суурийн ойр гурван газар хийж үзэхэд
мод харьцангуй хэвийн байдалтай
байна.
Зураг 3-28 - Гол сүмийн зүүнурд
булангийн хананд босоо цуурал үүссэн ан
цаваар чулуун хананы цаадах модон
тулгуур баганад хатуулаг шалгах
туршилтын өрөмдлөг хийх боломж
гарсан юм. Гэрэл зургийг С.Келли.
c. Дээвэр ба ус зайлуулах систем
Цоцголборын барилгуудын дээврийг
хятадын доугүн буюу шүрэн шүтээний
аргаар хийсэн бөгөөд модон багана,
хөндөл багануудыг дугуйрсан буюу
дөрвөлжин хэлбэртэй яс модтой нь
зангидсан байна. Яс модыг зарим
тохиолдолд барилгын дотоод заслын
бүрдэл болгосон байх ба зарим барилгад
яс модыг адрын хавтангаар далдалжээ.
Дээврийн бүтэц нь нимгэн модон хучилт
дээр дагтаршуулсан шавар тавьсан
бүтэцтэй байна. Нягтаршуулсан шавар,
зуурмаг дээр хятад маягийн паалангүй
ваар тавьжээ. Ерөнхийдөө гурван янзын
буюу хонхор, гүдгэр болон нөмрөг ваар
ашигласан байна. Мөн өөр бусад
чимэглэлийн ваарыг ч дээврийн
хормойд нөмрөг ваарын оронд
ашигласан байна. Барилгын дээврийн
дэл дээр домгийн амьтад дүрсэлсэн байх
ба улаанаар будсан бол дээврийн ваар нь
саарал өнгөтэй. Энэ дээврийн систем нь
галын хамгаалалт болох чухал ач
холбогдолтой. Харин дээврийн ваарын
доорх шороо нь өвс ургамал ургах хөрс
болж, ялангуяа дээврийн ар хэсэгт өвс
ургамал ургах таатай нөхцөл болж өгсөн
байна.
Дээвэр бүрт аянга зайлуулах газардуулга
хийсэн нь дэлний чимэг домгийн амьтад
болон дээврийн чимэглэлийг давуулан
нямбай тогтоосон төмөр утаснаас
бүрджээ. (Зураг 3-29).
Зураг 3-29 - Махранзын сүмийн дээрх
аянга зайлуулах газардуулга. Гэрэл
зургийг С.Келли.
Барилга тус бүрийн дээврийн систем нь
засварлах өөр өөр нөхцөл байдалтай
байгаа нь арчилгаа тордолгооны
мөчлөгөөс үүдсэн байх магадлалтай.
Дээврийн ваар дээгүүр нь явсан хөлийн
гишгэдэл болон бусад хүчин зүйлээс
болж эвдэрч хагарсан байна. (Зураг 3-
30). Мөн, ваарын доорх шавар хөрс нь
ялангуяа нар тусдаггүй арын хэсэгт өвс
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 40
ургамал ургах суурь болж, ваар ихээхэн
суларсан байна.
Зураг 3-30 - Дээвэр дээгүүр явсан
хөлийн гишгэдэл болон өвс ургамлаас
болж гэмтсэн дээврийн ваар. Гэрэл
зургийг С.Келли
Дээврийн өнцгүүдийн залгаас хэсэгт ус
зайлуулах суваг хийжээ (Зураг 3-31, 32).
Үүнийг төмөрлөг, асфальт буюу
эдгээрийг хослуулан хийсэн (Зураг 3-33)
байгаагийн зарим хэсгийг засварлах
шаардлагатай болсон байна (Зураг 3-34).
Дээврийн ус ус зайлуулах хоолойгоор
доош буух ёстой ба хоолой нь хөндий,
цэвэр байх ёстой боловч бөглөрсөн, ус
халих эрсдэлтэй байна (Зураг 3-35, 36).
Мөн зарим хэсэгт ус зайлуулах систем
цахилгааны утастай давхацжээ.
Барилгууд гадна хананд ус нэвчихээс
хамгаалах зорилгоор голдуу бетонон
манаас хийсэн байна (Зураг 3-37).
Зураг 3-31 - Гол сүмийн дээвэр дээрх ус
зайлуулах асфальтан суваг. Гэрэл
зургийг С.Келли.
Зураг 3-32 - Гол сүмийн дээвэр дээрх ус
зайлуулах өргөн суваг. Гэрэл зургийг
С.Келли.
Зураг 3-33 - Гол сүмийн дээвэр дээрх ус
зайлуулах төмөрлөг ялтсан суваг. Гэрэл
зургийг С.Келли.
Зураг 3-34 - Төмөр ялтсан ус зайлуулах
суваг зэвд идэгдэж цоорсон байдал.
Гэрэл зургийг С.Келли.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 41
Зураг 3-35 - Гол сүмийн ус зайлуулах
хоолой бөглөрсөн байдал. Гэрэл зургийг
С.Келли.
Зураг 3-36 - Гол сүмийн дээвэр дээрх ус
зайлуулах хоолойтой давхцаж буй, усны
урсгалыг саатуулах цахилгааны утас.
Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-37 - Барилгын эргэн тйронд
хийсэн бетонон манаас. Гэрэл зургийг
С.Келли.
d. Тоосгон хана ба шавардсан хана
Цогцолборын гадуурх тоосгон ханыг
хэвэнд шахаж, шатаасан "хөх тоосгоор"
барьж, шохойн зуурмагаар өнгөлжээ.
Эдгээрийг ерөнхийд нь цагаан шохойн
лагшингаар будсан байна (Зураг 3-38 -
40). Барилгын тоосгон хана нь уран гоё
боловч эхнээсээ даацын хана гэж
тооцоогүй, харин модон багана, хөндөл
нуруу бүхий модон араг ясыг дээврийг
тулах даацын үүрэгтэйгээр төлөвлөж
барьжээ..
Зураг 3-38 - Махранзын сүмийн тоосгон
хана. Тоосгон ханын доод хэсгийг
шараар, дээд хэсгийг улаанаар будсан
байна. Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-39 -Дунд асар хаалганы тоосгон
хана. Доод хэсгийг шараар, дээд хэсгийг
улаанаар буджээ. Гэрэл зургийг
С.Келли.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 42
Зураг 3-40 - Ядамын сүмийн тоосгон
хана. Доод хэсгийг хөх, дээд хэсгийг
шараар буджээ. Гэрэл зургийг С.Келли.
Тоосгон ханыг барилгын араг ясын
гаднах модон баганыг хагас буюу бүрэн
битүүлэн өржээ. Гадна нүүрэн талын
бэхэлгээ төмөр боолтууд ил харагдана
(Зураг 3-41 and 42). Эдгээрийг харахад
үзэмжтэй байдлаар тогтоосон бөгөөд
ханын цаадах модон баганыг ханатай нь
нэвт цоолон 2 талд нь бэхэлж хөндлөн
бэхэлгээ хийсэн нь энэ юм. Гэхдээ дотор
талын бэхэлгээ боолт нь дотоод заслын
шавардлагын цаана далдлагджээ.
Зураг 3-41 – Гол сүмийн бэхэлгээ төмөр
боолт бүхий тоосгон хананы байдал.
Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-42 -Бэхэлгээ төмөр боолт.
Гэрэл зургийг С.Келли.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 43
Миний таамаглалаар, араг яс нь хүнд
дээврийн бүх даацыг модон баганд
ачаалж байгаад, цагийн эрхээр гадна
тоосгон хана доторх модон
тулгуурынхаа даацаас авч эхэлсэн байх
магадлалтай. Үүнийг багана болон
ханын суурин дахь шалны суулт,
тоосгон өрлөгийн чийгийн тэлэлтээс
дүгнэсэн болно. Ингэснээр гадна модон
багана огт буюу маш бага хэмжээний
даац авч, харин тоосгон хананд даац
шилжсэн гэж үзэв. Эдгээр хананы
дээгүүрх модон дам нурууг тоосгон
ханан дээр шавар зуурмагаар
барьцалдуулан тогтоосон (Зураг 3-43) нь
даац шилжихэд дэм болж байна. Үүнээс
үүдсэн багахан хэмжээний суурийн
суултаас болж барилгын булангуудад
цуурал үүсчээ (Зураг 3-44). Нэгэнт даач
нь модон баганаас тоосгон ханаруу
шилжсэн учраас, шалны суултаас үүдсэн
энэ цуурал ахиж нэмэгдэхгүй гэж үзэв.
Зураг 3-43 - Зуугийн сүмийн дам нурууг
тоосгон ханан дээр тогтоосон учир
дээврийн жингийн даац тоосгон хананд
шилжээ. Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-44 - Тоосгон хананы цаадах
модон баганад суулт өгсний улмаас
тоосгон хананд цуурал үүссэн байдал.
Гэрэл зургийг С.Келли.
Модон араг яс нь шалны суултанд дасан
зохицдог бол хүчитгээгүй тоосгон хана
эсрэгээрээ, маш өчүүхэн суулт
хотойлтонд цуурал үүсдэг. Гэхдээ цөөн
хэдэн тохиолдлоос бусдаар тоосгон
хананд суултаас үүссэн цуурал
ажиглагдсангүй.
Мөн барилга бүрт гадна тоосгон хана нь
дорвитой тулгуур болж байгааг дурдах
нь зүйтэй. Ийм хүнд жинтэй дээвэр
бүхий ийм байгууламж ийм нүсэр ханан
бүслүүргүй бол газар хөдлөлтийн
хүчинд дорхноо нурах юм.
Барилгын гадна тоосгон хана нь цонхны
нээлхий, доторх модон тулгуур багана
болон тоосгон ханын жин багассан
хэсгүүдэл бсоо цуурал өгсөн байна.
(Зураг 3-45). Энэ нь шатаасан тоосгон
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 44
хана цаг улирлын байдлаас шалтгаалан
чийгийн тэлэлт явагдах ба агаарын хэм,
нарын тусгал зэрэгт байнгын тэлж,
агшснаас үүдсэн биет шинж тэмдэг юм.
Одоо ахин чийгийн тэлэлт явагдахгүй
боловч, цаг агаарын байдал, агаарын
хэмээс үүдсэн хөдөлгөөн явагдсаар байх
нь зүй.
Барилгуудын хойд хананы ёроол
хэсгийн тоосго ус гүйх, байнгын
хөлдөлт гэсэлтийн мөчлөгөөс үүдсэн
гэмтлүүд10
ажиглагдаж байгаа нь нар
тусдаггүй, чийг усанд норсон нь мөд
хатдаггүйгээс болсон байна. (Зураг 3-
46).
Зураг 3-45 - Цонхний нээлхийн доорх
тоосгон хананд босоо цуурал үүссэн
байдал. Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-46 - Зуугийн сүмийн сууринд
хөлтөлт, гэсэлтийн байнгын мөчлөгөөс
үүдэн тоосго гэмтсэн байдал. Гэрэл
зургийг С.Келли.
Дээд давхрын ханыг модон араг яс дээр
шууд өрсөн тоосгон хана буюу
шавардлага, модон хавтан эс бөгөөс аль
алиныг нь хослуулан хийжээ (Зураг 3-
47, 48). Хоёрдугаар давхрын хана нь
сайнаас муу янз байдалтай байгаа нь
арчилгаа тордолгоо хийхэд хүрц
тааруугаас болсон байна.
Зураг 3-47 - Бүхэлдээ модон араг яс
бүхий хийцтэй Ядамын сүмийн 2-р
давхрын тоосгон хананы баруун талаас
харагдах байдал. Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-48 - Ядамын сүмийн 2-р
давхрын модон, шавардлаган ханын
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 45
өмнөөс харагдах байдал. Гэрэл зургийг
С.Келли.
РИЛЕМ цоргон туршилтыг Гол сүм
болон Ядамын сүмийн тоосгон хана,
чулуун хийц болон шавардлага дээр
хийв. Боржин нь усыг бараг
нэвчүүлэхгүй байсан бол тоосго,
дээврийн керамик ваар болон зуурмаган
шавардлага нь усыг нэвчүүлж байна
(Зураг 3-49 and 3-50). Тоосгон ханан
дээрх будаг нь усны нэвчилтэнд өчүүхэн
ч нөлөөлөхгүй байсан тул хэрэглээ,
хамгаалалтын бус зөвхөн чимэглэлийн
үүрэгтэй байна.
Зураг 3-49 -Будагтай тоосгон дээрх
РИЛЕМ цоргон туршилт. Гэрэл зургийг
С.Келли.
Зураг 3-50 - Боржин дээрх РИЛЕМ
цоргон туршилт. Гэрэл зургийг
С.Келли.
a. Ц
о
н
х
,
х
а
а
л
г
а
Нэгдүгээр давхрын цонхнууд нь сайнаас
муу хүртэл нөхцөл байдалтай байна.
Харин хоёрдугаар давхрын цонхнуудын
мод, будаг нь муудсан буюу гипс/
байтуу, өнгөлгөө ховхорсон зэрэг
байдалтай байна. Хоёрдугаар давхрын
цонхнууд нь хүрэхэд бэрх, мөн цас
борооны хүчин зүйлээс халхлагдаагүй
учир ус нэвчилт илүү их байх талтай.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 46
Хаалганууд сайнаас муу янз байдалтай
байна.
b. Ш
а
л
Барилгын шалыг хоёр янзаар хийсэн
байна. Ихэнх сүм модон банзыг
эгнүүлж, будсан шалтай байх (Зураг 3-
51) харин гадаах үүдэндээ чулуу,
тоосгон шалтай байна. (Зураг 3-52).
Банзан шал нь хариьцангуй сайн
байдалтайв Тоосгон шал нь нэлээд
элэгдсэн, зарим газраа хагарал үүссэн
байна. гэхдээ эдгээр нь дотоод заслын
бүрдэл хэсэг болох тул дотоод шинж
байдалд нөлөөлөхгүйн тулд аль болох
өөрчлөхгүй байх нь зүйтэй..
Зураг 3-51 - Гол сүмийн доторх банз
модон шал. Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-52 - Махранзын сүмийн тоосгон
шал. Гэрэл зургийг С.Келли.
c. Г
о
ё
л
ч
и
м
э
г
л
э
л
Барилгын дотор хананы зарим хэсгийн
шавардлага дээр шууд даавуу нааж,
өнгөтөөр зурж чимэглэсэн (Зураг 3-53,
54) байгаа нь сайнаас муу янз бүрийн
нөхцфөл байдалтай байна. Гадаах ийм
зураг чимэглэл нь ихээхэн муудсан,
ялангуяа 2-р давхрынх нь хүрэх
боломжгүй учраас илүү дордсон байна.
Барилгын байтуу, зүмбэр чимэглэлүүд
сайнаас муу янз бүрийн нөхцөл
байдалтай байгаа ба гадаах цаг агаарын
нөхцөлд ил байгаа нь ихээхэн элэгдсэн
байна (Зураг 3-55, 56). Муудсан гэдэгт
өнгөө алдах, цуурах, гандах, элэгдэх
болон модон суурь дэвсгэрээсээ
хөндийрөх зэрэг багтана. Ийм
чимэгдлэлийн арга нь ялангуяа нарны
шууд тусгалд ихээхэн эмзэг. Нарны
шууд тусгал нь хурц гэрэл, агаарт урвалд
орон түүхий эдэд өөрчлөлт орох, гандах,
өнгөө алддаг бол чийг, ус нь давс урган
цагаарах; харин агаарын өндөр хэм нь
гадаргууд халууны урвалаар өөрчлөлт
ороход хүргэдэг. Өмнө хийж байсан
дүүргэх, давхарлаж будах зэрэг зохисгүй
нөхөн сэргээлтүүд нь ч жинхэнэ эх
зураг, чимэглэлийг ихээхэн гэмтээх
магадлалтай.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 47
Зураг 3-53 - Ядамын сүмийн адар дахь
будаж чимэглэсэн модон араг яс. Гэрэл
зургийг С.Келли.
Зураг 3-54 - Ядамын сүмийн 2-р
давхрын будмал модон хаалга. Гэрэл
зургийг С.Келли.
Зураг 3-55 - Гол сүм дэх модон баганын
дээрх харицангуй сайн хадгалагдсан
зүмбэр чимэглэл. Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-56 – Ядамын сүмийн гаднах
модон баганы байтуу чимэглэл ихээхэн
муудсан байдалтай байна. Гэрэл зургийг
С.Келли
Ёслолын асар хаалган дээрх байтуу
болон зүмбэр чимэглэлээс дээж авч
лабораторид шинжлэн үзэв. (Зураг 3-57).
Хэдий маш их элэгдсэн ч эдгээр
материал нь онцгой хатуу, бат бөх байв.
Эдгээрийн бүтцийг нүүр өнгөлгөөнөөс
ар хүртэлх дарааллаар жагсаав. Үүнд:
• Улаан өнгийн өнгөлгөө түрэц, усанд
уусдаггүй, ус нэвчилт бага зэрэг
боловч торгон элс гэх мэт органик
бус ус дамжуулдаггүй түүхий эд
агуулсан нь 0,5-3мм хүртэлх
зузаантай байна (Зураг 3-58).
Тайлангаас үзвэл аргалын үнс
ашигладаг байжээ.11
• Хар давхарга нь усанд уусдаггүй,
усны нэвчилт бага зэрэг, мөн органик
бус түүхий эдийн орцтой ус
дамжуулдагүй материалаар 3мм
орчим зузаантай хийсэн.
• Боровтор саарал өнгийн суурь
давхарга нь усанд уусдаггүй, бага
хэмжээний органик бус орцтой, ус
нэвчүүлдэг сүвэрхэг материалаар
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 48
хийсэн нь 2-5мм зузаантай (Зураг 3-
59). Энэ давхаргад ургамлын
гаралтай сүлжмэл бус хүчжүүлэгч
утаслаг эд ашигласан нь сомронз,
хөвөнгийн мяндас, маалингын олс
зэрэг байдаг. (Зураг 3-60). Ийм
мяндас нь их бөх боловч шатамхай
байдаг..
Зураг 3-57 - Ёслолын асар хаалганы
бараан талаас авсан байтууны дээж.
Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-58 - Дээжийн дээд улаан болон
доод хар давхаргын үзэгдэх байдал.
Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-59 -Хар давхаргын доорх бор
давхарна. /микроскопоор цагаан
харагдана/. Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-60 - Суурь давхаргыг ургамлын
/сүрлэн/ ширхгээр хүчжүүлсэн байдал.
Гэрэл зургийг С.Келли.
Эдгээр судалсан түүхий эд нь Ази
дахины уламжлалт чийдмэл бүтээлтэй
онцгой адилхан бөгөөд энэ нь хятад,
Энэтхэг, Япон, Солонгос зэрэг оронд
ургадаг чийний модны шүүсийг
ашигладаг олон зууны уламжлалтай
билээ. Энэ модны шүүсний хортой тос
нь чийг хүрмэгц хатуурдаг чанартай
бөгөөд суурь давхаргад ихэвчлэн
чийний шүүсийг шавартай хольж мод
зэрэгт түрхсний дараа боловсруулсан
хар чий, хамгийн сүүлд улаан чий
түрхэн бүрэн хатсаны дараа өнгөлдөг.
Чий өнгөлгөө нь ус нэвчүүлдэггүй,
усанд уусдаггүй, маш бат бөх материал
болдог.
Цаасан шуумал чимэглэлүүд нь ихээхэн
хэврэг учир сайнаас муу нөхцөл
байдалтай байна.
e. Хэрмэн хашаа
ЧЛСМ-н хэрмэн хашаа нь хуучин ханыг
шинэчлэн сольсон хамгийн сүүлийн
нөхөн сэргээлтийн хэсэг бөгөөд орчин
цагийн шинэ тоосгыг цементэн
зуцурмагаар ыбарьцалдуулан өрж,
цементэн шавардлага хийсэн байна.
Гэхдээ ар хэсгийн хашаа нь хуучнаараа
байгаад түүхий тоосго, шавар зуурмаг,
шавар шавардлагаараа байгаа юм байнав
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 49
Эдгээр нь муухан нөхцөл байдалтай
байна.
Ар хэсгийн хананаас 4 дээж авсан нь:
түүхий тоосго; шавар зуурмаг; шавар
шавардлага; болон шавар шохойн
зуурмаг болно. Эдгээр дээжийг бутлан, 4
цэвэр усны лонхонд хийж, цэвэшүүлсэн
ус дүүргэн уусгаад 48 цагийн турш
хөдөлгөөнгүй байлгаж тунгаасан болно.
Ингэснээр түүхий эдийн орц агууламж
ёроолдоо таталцлын хүчний дагуу
тунаж, органик эд нь гадпаргад хөвж
тогтдог. Тунгаах явцад, том
ширхэглэгтэй элс мэт нь хамгийн доор,
торгон элс, нарийн шавар зэрэг нь дээрээ
тунав. (Зураг 3-61). Тунадас болон
органик агууламжийг дараа нь
шинжилж, хэмжээг тодорхойлсон
болно. Үр дүнг харуулбал:
Зураг 3-61 – Арын хэрмэн хананаас
авсан тоосгон ханын дээжүүд.
Баруунаас зүүн: Дээж 3 - шавар
шавардлага; дээж 2 - шавар зуурмаг;
дээж 1 - түүхий тоосго; ба дээж 4 -
шохойн зуурмаг. Гэрэл зургийг С.Келли.
• Дээж 1 - түүхий тоосго: Дээжийг
ажиглахад 90 орчим хувь нь
шавар/лаг шавар, 10% нь торгон элс
байнав Тунадас нь бараан бор
өнгөтэй. Ямар нэгэн органик орц
ажиглагдсангүй. Ус нь 48 цагийн
дараа ч тунгалаг шар туяатай хэвээр
байв.
• Дээж 2 – шавар зуурмаг: Энэ
дээжийг торгон элсний хольцгүй,
дан шавраар хийсэн гэж ажиглагдав.
Тунадас нь бараан бор өнгөтэй, маш
бага органик бодис ялгарсан байна.
Ус нь 48 цагийн дараа ч тунгалаг шар
туяатай хэвээр байв.
• Дээж 3 – шавар шавардлага: Энэ
дээж мөн торгон элсний хольцгүй,
дан шавраас бүтсэн бөгөөд тунадас
нь бараан бор өнгөтэй. Органик эд
нэлээд ялгарсан нь шавардлагын
шаврыг барьцалдуулах зорилгоор
хольсон сүрэл байв. Ус нь 48 цагийн
дараа ч тунгалаг шар туяатай хэвээр
байв. Шавардлагын дээж нь харахад
барьцалдуулагчаас гадна агшилтын
хагарлаас сэргийлсэн органик
нэмэлтээс бусдаар дээж 2-оос
ялгагдахгүй байна.
• Дээж 4 – шохойн зуурмаг: Энэ дээж
нь цагаан шохойн лагшин болон
элснээс бүрдсэн байх ба тунадас нь
саарал өнгөтэй. Илрэх организ к орц
байсангүй. Ус нь 48 цагийн дараа
тунгалаг болсон нь тунаж гүйцсэн
гэж үг юм.
Эдгээр үр дүн нь маш чухал бөгөөд
хойно дэлгэрэнгүй өгүүлнэ. Зуугүийн
сүмийн гадна ханыг арын хэрмэн
ханатай адил түүхий тоосго, шавар
зуурмаг, шавардлага болон шохойн
зуурмагаар хийсэн байна.
Цогцолбор ар болон зүүн, баруун хэсэгт
машины зогсоол байгуулсан байгаа нь
энэ нь хэрмэн хананд ихээхэн халтай
гэдгийг онцлон дурдах нь зүйтэй. (Зураг
3-62).
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 50
Зураг 3-62 - Арын хана дагуух машины
зогсоол. Гэрэл зургийг С.Келли.
f. Тоноглол
Тоноглолд цахилгаан утасны сүлжээ,
механик систем, хоолой, аюулгүйн
болон галын дохиоллын систем зэрэг
орно. Өмнө дурдсанчлан, цахилгааны
кабель утаснуудыг барилга хооронд
дээгүүр холбосон байгаа нь дотор гадна
гэрэлтүүлгийг цахилгаанаар хангадаг ч
ЧЛСМ-н цогцолбор барилгын гадаад
үзэмжид муугаар нөлөөлж байна. (Зураг
3-63). Дээвэр дээгүүр гүйлгэсэн
цахилгааны кабелиуд нь мөн ус
зайлуулах системд садаа үүсгэж байна.
Иймд цахилгааны болон аюулгүйн
кабель утаснуудыг газар доогуур
байрлуулах тухайд бодолцож үзүүштэй.
Зураг 3-63 – Дунд асар хаалганы
дээврээс Ёслолын асар хаалгаруу
цахилгааны кабелийг татсан байдал
/зүүн гар талд/. Гэрэл зургийг С.Келли.
Одоогоор музейн Махранзын сүм
доторх бэлэг дурсгалын сүмээс бусад
дурсгалт барилгуудад халаалт болон
агааржуулагч зэрэг ямар нэгэн механик
систем байхгүй. Банз модон шалтай
барилгуудад ховор нандин үзмэр
хадгалагддаг учир халаалт,
агааржуулагчийг шалан доор байхаар
шийдэх боломж байж болно.
Одоогоор гал түймрийн нөхцөлд гал
унтраагуураас өөр ямарваа усны эх
үүсвэр байхгүй, галын машин болон
бусад онцгой тээврийн хэрэгслийг
оруулах ямар ч орц, гарц байхгүй байна.
Иймд, хадгалалт хамгаалалтын
менежментийн төлөвлөгөөнд галын
эрсдэлд бэлтгэлтэй байх төлөвлөгөөг
багтаах нь зүйтэй..
2. Махранзын сүм
Сүмийн барилгын зургийг Хавсралт А-
д хавсаргав.
Тайлангаас үзвэл, Махранзын сүм нь
1961 онд болсон шуурганаар ихээхэн
сүйдэж, 2-р давхар нь нурснаас шинээр
сэргээн барьжээ. Харин энэ шинээр
барьссн тухай ямар ч тэмдэглэл
олдсонгүй.
Одоогийн дээврийн байдал нь
харьцангуй сайн боловч бусад
барилгатай харьцуулбал энэ сүмд
тоосгон ханыг уснаас хамгаалах бетонон
манаас хийгдээгүй тул арын хананд ус
нэвчсэн, өнгөө алдсан гэх мэт гэмтлүүд
ажиглагдаж байна (Зураг 3–64).
Барилгын баруун талын тоосгон хана
байнгын хөлдөлт-гэсэлтийн мөчлөгөөс
үүдэн ихээхэн муудсан байна. (Зураг 3–
65). Харин сүмийн 2-р давхрыг барьсан
түүхий эд, аргыг тогтоосонгүй. Гадна
талаас үзэхэд, улаан өнгөтэй
шавардлагатай ба ташуу хагарал
ажиглагдав (Зураг 3–66).
Зураг 3-64 – Махранз сүмийг араас
харуулсан байдал. Тоосгон ханын суурь
толботож, гэмтсэн байна. Бетонон
манаас байхгүй. Гэрэл зургийг С.Келли.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 51
Зураг 3-65 – Хөлдөлт-гэсэлтээс үүдсэн
гэмтэл. Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-66 - 2-р давхрын ханан дахь
ташуу хагарал. Гэрэл зургийг С.Келли.
Tоосгоны будаг нь хэвийн байдалтай.
Харин нүүрэн талын саравчыг тулсан
модон багануудын байтуу муудсан
байдалтай. (Зураг 3–67). Сүмийн доторх
цаасан шуумал бурхдын дүрийн өнгө
будаг нь тоосонд дарагдан бүдгэрсэн,
мөн зарим хэсэг нь гэмтсэн байна (Зураг
3–68).
Зураг 3-67 – Урд үүдний модон баганы
байтуу ихээхэн муудсан байна. Гэрэл
зургийг С.Келли.
Зураг 3-68 – Цаасан шуумал хийцтэй
бурхдын зарим хэсэг гэмтсэн байдал.
Гэрэл зургийг С.Келли.
Махранзын сүм нь анхны барилгуудын
нэг бөгөөд зүүн талдаа бэлэг дурсгалын
дэлгүүрийн агааржуулагчтай. Гэвс
үүний холболтын кабель, цахилгааны
утсыг ихээхэн болхи зохисгүй байдлаар
хийжээ (Зураг 3–69).
Зураг 3-69 – Сүмийн зүүн талын хананд
ихээхэн болхи байдлаар суурилуулсан
агааржуулагч. Гэрэл зургийг С.Келли.
3. Хүндэтгэлийн буюу Дунд Асар
хаалга
Сүмийн барилгын зургийг Хавсралт Б-
д хавсаргав.
Энэ барилгын дээврийн арын хормойд
өвс ургамал ургасан нэлээд муудсан
байдалтай (Зураг 3–70). Дээврийн шавар
ваарууд хагарч, хөндийрсөн, хаалгаар
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 52
орж гарч буй үзэгчдийн дээрээс ч унаж
болзошгүй суларсан байна (Зураг 3-71-
73).
Зураг 3-70 – Дунд асар хаалгын араас
харагдах байдал. Дээврийн ар хормойд
өвс ургасан, үүдний модон баганы
байтуу ихээхэн муудсан байдалтай
бөгөөд мөн ил татсан цахилгааны
кабелийг ч мөн анзаарах хэрэгтэй.
Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-71 - Вааран дээврийн муудсан
байдал. Цувраа ваарын бййдлыг
анзаарна уу. Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-72 – Хэмхэрч суларсан дээврийн
ваар газар унаж болзошгүй тул
үзэгчдийн авулгүй байдалд эрсдэл
учруулж байна. Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-73 – Вааран дээврийн муудсан
байдал. Гэрэл зургийг С.Келли.
Энэ сүм нь тоосгон ханыг уснаас
хамгаалан бетонон манаасгүй бөгөөд
зүүн хананд ус нэвчсэн, өнгөө алдсан гэх
мэт гэмтлүүд ажиглагдаж байна (Зураг
3–74). Мөн хоёр давхрын тоосгон хана
муудсан байна (Зураг 3-75).
Зураг 3-74 – Тоосгон хана суурь
орчмоороо гэмтсэн байгаа ба бетонон
манаасгүй. Гэрэл зургийг С.Келли.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 53
Зураг 3-75 – Хоёр давхрын тоосгон хана
муудсан байдалтай. Гэрэл зургийг
С.Келли.
The тоосгоны будаг нь хэвийн, харин
хоёр давхрын модон араг яс (Зураг 3-76),
өмнө ба ар талын үүдэн дэх модон
баганууд муудсан байдалтай (Зураг 3 –
70).
Зураг 3-76 - Хоёрдугаар давхрын гаднах
байтуу өнгөлгөө муудсан байдал. Гэрэл
зургийг С.Келли.
4. Гол сүм
Сүмийн барилгын зургийг Хавсралт В-
д хавсаргав..
a. Ёслолын асар хаалга
The Ёслолын асар хаалга нь модон
хийцийн доугүн аргын уран чамбай
бүтээлийн жишээ мөн. Энэ асар хаалга
нь хоёр тулгуурт хос модон багана дээрх
Шан загварын /дэрэвгэр үзүүртэй/
дээвэртэй хаалга юм (Зураг 3-77 - 78).
Иймээс энэ нь бүтцийн хувьд хамгийн
хялбар байгууламж юм.Энэ хаалга нь
баруун тийш болон арагш бага зэрэг
налсан байдалтай байна. Баруун тийш
налсан нь хоёр баганы хоолон дахь
суурийн суулт буюу баруун баганы
боржин суулгасан суурь өмхөрснөөс,
эсхүл аль алинаас нь зэрэг шалтгаалсан
байж болно. Энэ байдлыг цааш нь
нягтлан шалгаж, байгууламжийн
бүтцийг бэхэтгэх шаардлагатай байж
мэднэ..
Зураг 3-77 – Ёслолын асар хаалга нь
хоёр тулгуурт баганатай. Хаалга
баруун тийш бага зэрэг налан хазайж
буй байдалтай. Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-78 – Ёслолын асар хаалганы
тулгуурт баганыг харуулан баруун
талаас зурагласан байдал. Хаалга мөн
хойш бага зэрэг налсан байна. Модон
багана, тулгуурын байтуу муудсан
байна. Гэрэл зургийг С.Келли.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 54
Энэ хаалга нь музейн цогцолборын
барилгууд дотроо анхы эх хэвээрээ
боловч дээврийн ваарыг дуурайлгасан
төмөр дээврээр орлуулсан ганц
байгууламж болно. (Зураг 3-79). Төмөр
ялтсан дээвэр нь зэвэрсэн боловч хойд
талдаа анх будсан ногоон будаг нь
ялгагдаж байна. Вааран дээврийг төмөр
дээврээр сольсон нь вааран дээврийн
хүнд жин байгууламжийн тогтвортой
байдалд нөлөөлөхүйц байсныг илүү
хөнгөн дээврээр орлуулсан алхам байсан
байх магадлалтай.
Зураг 3-79 – Эх вааран дээврийг шавар
ваарыг дуурайлгасан төмөр дээврээр
сольсон нь дээврийн модон хийц, жинг
багасгах зорилготой байсан байж
болно. Гэрэл зургийг С.Келли.
b. Гол сүм
Сүмийн зүүн урд булан нь тоосгон
хананд суурийн суулт нөлөөлсөн ганц
тохиолдол (Зураг 3-80) бөгөөд энэ нь
удаан хугацаанд ус хуримтлагдснаас,
суурийг буруу хийснээс буюу мөнх
цэвдгийн овойлт, суултаас үүдсэн байж
болно.
Модон багана, хөндөл нуруу бүхий араг
яс нь бага зэрэг хазайлт, шалны суулт
болон дам нурууны гажилт ажиглагдаж
байна. Эдгээр нь үүдниы хэсэгт илүү тод
ажиглагдана. (Зураг 3-81 -82). Гол
сүмийн гаднах тоосгон хананаасаа
шалтгаалан доторх модон багануудад
суулт өгч, шаланд бага зэрэг суулт
хотойлт өгсөн байна. Тайлангаас үзвэл
1974 онд модон багануудын доор
хүчжүүлсэн бетонон суурь хийсэн
бөгөөд цуурал үүссэн нь баруун урд
баганд их тод ажиглагдана. (Зураг 3-83).
Зураг 3-80 - Гол сүмийн баруун урд
буланд ташуу хагарал үүссэнээс үзвэл
суурийн суулт өгсөн байх магадлалтай.
Гэрэл зургийг С.Келли.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 55
Зураг 3-81 -Хэмжилтоээр үүдний
саравчны модон баганууд баруун тийш
үл ялиг налж хазайсан байгааг
тогтоов. Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-82 - Гол сүмийн 2-р давхрын
дам нуруунд хотойлт үүссэн байдал.
Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-83 - Дотор модон баганад
томхон босоо цуурал үүссэн нь. Гэрэл
зургийг С.Келли.
Дээвэр нь зарим нөхцлийг эс тооцвол
харьцангуй хэвийн байдалтай. Нэг ус
зайлуулах хоолой нь битүү бөглөрсөн,
мөн ус зайлуулах төмөр суваг нь
зэвэрсэн байна. (Зураг 3-84 - 85).
Зураг 3-84 - Бөглөрсөн ус зайлуулах
хоолой. Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-85 - Дээврийн ус зайлуулах
системийн төмөр суваг зэвэрч цоорсон
байдал.. Гэрэл зургийг С.Келли.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 56
Гадна ханаы тоосго нь суурь орчимдоо
толботсон, байнгын хөлтөх-гэсэх
мөчлөгөөс үүдэн муудсан байдалтай.
(Зураг 3-86). Цохны нээлхийн орчим
болон тоосгон хананы цаадах модон
баганы харалдаа босоо цуурлууд
ажиглагдав (Зураг 3-87). Энэ нь сүмийн
зүүн талд илүү тод ажиглагдах ба зүүн
урд болон баруун урд булангийн модон
тулгуур баганы хавьцаа хагарлууд
үүсчээ (Зураг 3-88- 89).
Зураг 3-86 - Баруун хойд булан дахь
тоосгон хананы сууриар гэмтэл үүссэн
байдал. Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-87 - Цонхны нээлхийн доорх
болон модон баганы харалдаах босоо
цуурал (баруун талд). Гэрэл зургийг
С.Келли.
Зураг 3-88 - Тоосгон хананы цаадах
модон баганад суурийн суулт өгснөөс
үүдсэн ноцтой босоо хагарал. Гэрэл
зургийг С.Келли.
Зураг 3-89 - Тоосгон хананы цаадах
модон баганад суурийн суулт өгснөөс
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 57
үүдсэн ноцтой босоо хагарал. Гэрэл
зургийг С.Келли.
Гадна тоосгон ханын будаг муудсан
байдалтай. Үүдний саравчны баганы
байтуу нь сайнаас муу янз байдалтай ба
нарны тусгалд ил байдгаас үүдэн өнгө нь
ихээхэн гандаж бүдгэрсэн байна (Зураг
3-90 - 91). Цохны байтуу мөн муудсан
байдалтай (Зураг 3-92) ба хоёрдугаар
давхрын цонхнууд маш муудсан байна
(Зураг 3-93).
Дотоод засал чимэглэлийн хээ угалз
харьцангуй сайн бюу сайн хадгалагдсан.
Барилгыг анх барихад хийсэн хана,
адрын зураг чимэглэл үзмэрийн хорго,
дэглэлтийн цаана далдлагдсан боловч
хадгалагдсан хэвээр байгааг дурдах нь
зүйтэй. (Зураг 3-94). Харж болохуйц
хэсгээс үзэхэд харьцангуй сайн төлөв
байдалтай байна.
Зураг 3-90 - Нарны гэрэл шууд тусдаг
хэсэгт байтуу ихээхэн гандсан байна.
Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-91 - Байтуу хэт муудсан байна..
Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-92 - Хоёрдугаар давхрын зураг
чимэглэл сайнаас муу янз байдалтай
байна. Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-93 - Цонхны будаг, өнгөлгөө
маш муудсан байна. Гэрэл зургийг
С.Келли.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 58
Зураг 3-94 - Доторх засал чимэглэл
үзмэрийн хоргонд далдлагдсан ч
хайрьцангуй сайн хадгалагдсан төлөв
байдалтай байна. Гэрэл зургийг
С.Келли.
a. Занхан сүм
Занхан сүмийг цогцолбор баригдсны
дараахан Гол сүмд залган нэмж барьсан
байна. Энэ сүм нь Гол сүмтэй
харьцуулахад илүү сайн нөхцөл
байдалтай.
Модон араг ясанд бага зэрэг суурийн
суулт ажиглагдав. Сүмийн гадна
тоосгон хананаас шалтгаалан доторх
модон багануудад суулт өгч, шаланд
бага зэрэг хотойлт суулт өгсөн байна.
Доторх модон багана, дам нуруунд том
том цуурал үүссэн байна.
Бидний судалгааны үеэр дээврийн
ваарыг сольж байсан (Зураг 3-95) тул
одоо дээвэр сайн төлөв байдалтай байгаа
гэж үзэж болно. Гэхдээ, аянга
зайлуулагч харагдаагүй. Иймд аянга
зайлуулагчийг одоо болтол суулгаагүй
бол зайлшгүй суулгах хэрэгтэй. Мөн
уламжлалт вааран дээврийн системийд
орчин үеийн резинжүүлсэн ус
нэвтрүүлдэггүй давхаргыг далд
байрлуулах санал гарч байв. Энэ нь
дээврийн ашиглалтын хугацааг уртасгах
бөгөөд цаашид мөрдөх жишиг арга байж
болно.
Зураг 3-95 - Занхан сүмийн дээврийг
солихын өмнө дээврийн арын налууны
ваарыг авч байгаа нь. Гэрэл зургийг
С.Келли.
Занхан сүм болон Гол сүм, арын сүмийн
хоорондох залгаас нь баруун, зүүндээ
сүүдэрлэгдсэн бөгөөд яг энэ хэсэгт
дээврийн ус зайлуулах хоолойг
байрлуулсан байна. Иймээс энэ хэсгийн
тоосгон хана толботсон, нойтон чийгтэй
бөгөөл хөлдөх-гэсэх мөчлөгөөс
шалтгаалан гэмтсэнэ байдалтай байна
(Зураг 3-96).
Зураг 3-96 - Занхан сүм, Гол сүмтэй
залгагдах хэсэгт ус зайлуулах хоолой
байгаа ба нар тусдаггүй учир хана нь
нойтон, ус нэвчсэн байдалтай байна..
Гэрэл зургийг С.Келли.
Тоосгон ханын будаг муудсан, харин
гаднах гоёл чимэглэл сайн төлөв
байдалтай. Дотор засал чимэглэл мөн
сайн хадгалагдсан байна (Зураг 3-97).
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 59
Зураг 3-97 - Занхан сүмийн дотоод
засал. Гэрэл зургийг С.Келли.
5. Зуугийн сүм
Сүмийн барилгын зургийг Хавсралт Г-
д хавсаргав.
Зуугийн сүмийн дөрвөн булангийн
суурь орчим тал бүрт нь босоо хагарал
үүссэн байна (Зураг 3-98, 99). Энэ нь
хүндийн жингийн даац гаднах тоосгон
хананд шилжихээс өмнө модон араг яс
даацыг авч суулт өгснөөс үүджээ.
Зураг 3-98 - зуугийн сүмийн баруунурд
булангийн урд талд тоосгон хананы
цаадах тулгуур модон багана сууснаас
үүдэн хагарал үүсжээ. Гэрэл зургийг
С.Келли.
Зураг 3-99 - Зуугийн сүмийн баруунурд
булангийн баруун талд тоосгон хананы
цаадах тулгуур модон багана сууснаас
үүдэн хагарал үүсжээ. Гэрэл зургийг
С.Келли.
Гаднах тоосгон хананы цаадах тулгуур
модон баганыг дотроос нь харах
боломжгүй, дотоод заслын цаасан
шуумал чимэглэл халхалжээ. Гаднах
тоосгон ханан дээр бэхэлгээ төмөр боолт
байгаа нь тулгуур модон байгааг илтгэх
ба мөн байршлыг тодорхой болгож
байгаа юм. (Зураг 3–100).
Зураг 3-100 - Бэхэлгээ төмөр боолт
болон тоосогон ханын хгарлаар модон
баганы байршыг мэдэж болно. Цагаан
ханыг түүхий тоосгоор өрж, шохойн
зуурмагаар өнгөлсөн бөгөөд зураг дээрх
баруун гар талын ханыг хэсэгчлэн
цементээр шавардаж нөхөн сэргээсэн
байна.. Гэрэл зургийг С.Келли.
Дээд вааран дээврээ тулж байдаг
хоёрдугаар давхрын модон араг яс нь
сайнуус муу янз байдалтай. (Зураг 3 –
101).
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 60
Зураг 3-101 - Хоёрдугаар даюхрын
модон араг яс сайнаас муу янз бүр
төлөв байдалтай байна. Харин хашлага
мод муудсан байна. Гэрэл зургийг
С.Келли.
Вааран дээвэр ерөнхийдөө сайн
хадгалагдсан байдалтай. Гэхдээ доод
давхрын хавтгай дээврийг хуйлмал
резинэн материалаар бүрж, хайргаар
хучин, хөнгөнцагаан төмрөөр амсрыг
дарж хадсан байна (Зураг 3-102, 103).
Дээврийн 4 буланд ус зайлуулагч хоолой
байдаг (Зураг 3-104 and 105)ба нэг нь уг
дээврийн резинэнд хэсэгчлэн
далдлагдсан байна(Зураг 3-106).
Зураг 3-102 - Хоёрдугаар давхар дахь
хайргаар хучсан хуйлмал резинэн
дээвэр. Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-103 - Резинэн материалыг
хөнгөнцагаан даруулга төмрөөр эмжин
тоосгон хананд хадсан байдал.. Гэрэл
зургийг С.Келли.
ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
III. CONDITION ASSESSMENT 61
Зураг 3-104 - Хоёрдугаар давхраас нэг
давхрын дээврийн дөрвөн булан дахь ус
зайлуулагч хоолой харагдах байдал.
Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-105 - Дээврийн 4 булангийн ус
зайлуулагчийн гадна хүрээнээс харагдах
байдал. Гэрэл зургийг С.Келли.
Зураг 3-106 - Дээврийн ус
зайлууулагчийг резинэн материалаар
хагас хаасан байдал. Гэрэл зургийг
С.Келли.
Гадна ханыш шатаасан тоосго, шохойн
зуурмагаар барьж, түүхий тоосгоор
дүүргэн, шавардаад шохойн зуурмагаар
өнгөлжээ. Ихэнх түүхий тоосго, шавар
зуурмаг нь хуучнаараа байгаа ба хойд
хана зэрэг дээр хэдхэн газарт цементэн
шавардлагаар нөхөөс тавьсан байна.
Ханын доод хэсэг дэх шатаасан тоосго
хөлдөх-гэсэхээс үүдэн гэмтсэн
байдалтай (Зураг 3-107).
Зураг 3-107 - Хойд ханын доод хэсгийн
тоосго хөлдөх-гэхэс мөчлөгөөс үүдэн
буудсан байдал. Гэрэл зургийг С.Келли.
Түүхий тоосго нь Зуугийн сүмийн
онцлог болох ба бусад барилгад ингэж
ашиглаагүй. Иймээс хана нь тус
барилгын онцлог шинж бөгөөд онцгой
чухал бүрдвэр болно. Мөн, түүхий
тоосго нь дулаан барих онцгой
чадвартайгаас гадна тоосгон хананаас
ялгаатай нь чийгшийн янз бүр байдлаас
шалтгаалан дулааныг дамжуулж байдаг.
Улмаар, түүхий тоосго нь агаарын уурыг
шингээж гаргадаг байгалийн агаар
чийгшүүлэгч болдог. Одоогийн түүхий
тоосгон хана болон сүм доторх цаасан
шуумал чимэглэлд ямар нэгэн симбиоз
хамаарал байж болно. Ийм учраас,
түүхий тоосгон хана болон шохойн
зуурмаган өнгөлгөөг энэ хэвээр нь нөхөн
сэргээж байх шаардлагатай.
Бусад бүх барилга модон хүрээтэй
байхад энэ сүм шатаасан вааран
чимэглэл бүхий парапет хүрээтэй байна
(Зураг 3-108). Мөн, парапетийг гагнасан
төмөр тороор хүчитгэж, цементэн
зуурмагаар хийснийг үзвэл хуучин
хийцийг шинээр өөрчлөн хийжээ.
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei
Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei

More Related Content

More from ArtsCouncil Mongolia Acm

What's on ACM Newsletter May 2021
What's on ACM Newsletter May 2021What's on ACM Newsletter May 2021
What's on ACM Newsletter May 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
Mongol Messenger newspaper ACM page April 2021
Mongol Messenger newspaper ACM page April  2021Mongol Messenger newspaper ACM page April  2021
Mongol Messenger newspaper ACM page April 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
What's on ACM newsletter April 2021
What's on ACM newsletter April 2021What's on ACM newsletter April 2021
What's on ACM newsletter April 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
What's on ACM Newsletter March 2021
What's on ACM Newsletter March 2021What's on ACM Newsletter March 2021
What's on ACM Newsletter March 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
Choijin lama temple museum conservation management plan
Choijin lama temple museum conservation management planChoijin lama temple museum conservation management plan
Choijin lama temple museum conservation management plan
ArtsCouncil Mongolia Acm
 
ACM Annual report 2020 mon
ACM Annual report 2020 monACM Annual report 2020 mon
ACM Annual report 2020 mon
ArtsCouncil Mongolia Acm
 
ACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 engACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 eng
ArtsCouncil Mongolia Acm
 
Mongol Messenger newspaper -ACM page March 2021
Mongol Messenger newspaper -ACM page March 2021Mongol Messenger newspaper -ACM page March 2021
Mongol Messenger newspaper -ACM page March 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
ACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 engACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 eng
ArtsCouncil Mongolia Acm
 
ACM Annual Report 2020 mon
ACM Annual Report 2020 monACM Annual Report 2020 mon
ACM Annual Report 2020 mon
ArtsCouncil Mongolia Acm
 
What's on ACM Newsletter February 2021
What's on ACM Newsletter February 2021What's on ACM Newsletter February 2021
What's on ACM Newsletter February 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
MM ACM FEBRUARY 2021
MM ACM FEBRUARY 2021MM ACM FEBRUARY 2021
MM ACM FEBRUARY 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
What's on ACM January newsletter 2021
What's on ACM January newsletter 2021What's on ACM January newsletter 2021
What's on ACM January newsletter 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
MM ACM January page 2021
MM ACM January page 2021MM ACM January page 2021
MM ACM January page 2021
ArtsCouncil Mongolia Acm
 
What's on ACM newsletter December 2020
What's on ACM newsletter December 2020What's on ACM newsletter December 2020
What's on ACM newsletter December 2020
ArtsCouncil Mongolia Acm
 
ACM Annual report-2019-eng
ACM Annual report-2019-engACM Annual report-2019-eng
ACM Annual report-2019-eng
ArtsCouncil Mongolia Acm
 
ACM Annual report-2019-mon
ACM Annual report-2019-monACM Annual report-2019-mon
ACM Annual report-2019-mon
ArtsCouncil Mongolia Acm
 
Mongol Messenger December 2020
Mongol Messenger December 2020Mongol Messenger December 2020
Mongol Messenger December 2020
ArtsCouncil Mongolia Acm
 
Mongol Messenger November 2020
Mongol Messenger November 2020Mongol Messenger November 2020
Mongol Messenger November 2020
ArtsCouncil Mongolia Acm
 
What's on ACM Newsletter November 2020
What's on ACM Newsletter November 2020What's on ACM Newsletter November 2020
What's on ACM Newsletter November 2020
ArtsCouncil Mongolia Acm
 

More from ArtsCouncil Mongolia Acm (20)

What's on ACM Newsletter May 2021
What's on ACM Newsletter May 2021What's on ACM Newsletter May 2021
What's on ACM Newsletter May 2021
 
Mongol Messenger newspaper ACM page April 2021
Mongol Messenger newspaper ACM page April  2021Mongol Messenger newspaper ACM page April  2021
Mongol Messenger newspaper ACM page April 2021
 
What's on ACM newsletter April 2021
What's on ACM newsletter April 2021What's on ACM newsletter April 2021
What's on ACM newsletter April 2021
 
What's on ACM Newsletter March 2021
What's on ACM Newsletter March 2021What's on ACM Newsletter March 2021
What's on ACM Newsletter March 2021
 
Choijin lama temple museum conservation management plan
Choijin lama temple museum conservation management planChoijin lama temple museum conservation management plan
Choijin lama temple museum conservation management plan
 
ACM Annual report 2020 mon
ACM Annual report 2020 monACM Annual report 2020 mon
ACM Annual report 2020 mon
 
ACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 engACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 eng
 
Mongol Messenger newspaper -ACM page March 2021
Mongol Messenger newspaper -ACM page March 2021Mongol Messenger newspaper -ACM page March 2021
Mongol Messenger newspaper -ACM page March 2021
 
ACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 engACM Annual Report 2020 eng
ACM Annual Report 2020 eng
 
ACM Annual Report 2020 mon
ACM Annual Report 2020 monACM Annual Report 2020 mon
ACM Annual Report 2020 mon
 
What's on ACM Newsletter February 2021
What's on ACM Newsletter February 2021What's on ACM Newsletter February 2021
What's on ACM Newsletter February 2021
 
MM ACM FEBRUARY 2021
MM ACM FEBRUARY 2021MM ACM FEBRUARY 2021
MM ACM FEBRUARY 2021
 
What's on ACM January newsletter 2021
What's on ACM January newsletter 2021What's on ACM January newsletter 2021
What's on ACM January newsletter 2021
 
MM ACM January page 2021
MM ACM January page 2021MM ACM January page 2021
MM ACM January page 2021
 
What's on ACM newsletter December 2020
What's on ACM newsletter December 2020What's on ACM newsletter December 2020
What's on ACM newsletter December 2020
 
ACM Annual report-2019-eng
ACM Annual report-2019-engACM Annual report-2019-eng
ACM Annual report-2019-eng
 
ACM Annual report-2019-mon
ACM Annual report-2019-monACM Annual report-2019-mon
ACM Annual report-2019-mon
 
Mongol Messenger December 2020
Mongol Messenger December 2020Mongol Messenger December 2020
Mongol Messenger December 2020
 
Mongol Messenger November 2020
Mongol Messenger November 2020Mongol Messenger November 2020
Mongol Messenger November 2020
 
What's on ACM Newsletter November 2020
What's on ACM Newsletter November 2020What's on ACM Newsletter November 2020
What's on ACM Newsletter November 2020
 

Hadgalalt hamgaalaltiin management tuluvluguu choijin lamiin sum muzei

  • 1. Санхүүжүүлэгч Хэрэгжүүлэгч Хамтрагч Stephen J. Kelley Inc. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТ ТӨЛӨВЛӨГӨӨ Боловсруулсан: “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл” ICOMOS -ийн Америкийн хорооны тэргүүлэгч гишүүн, АНУ-ын түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалтын архитектор Стивен Ж.Келли Улаанбаатар хот 2020
  • 2. CHOIJIN LAMA TEMPLE MUSEUM CONSERVATION MANAGEMENT PLAN Prepared by Stephen J. Kelley, FAIA, SE, FUSICOMOS For The Arts Council of Mongolia 23 August 2020
  • 3. I. Танилцуулга ба Талархлын үг Америкийн Архитекторуудын Хүрээлэнгийн гишүүн, АНУ-ын Хөшөө дурсгал, Соёлын өвийн дурсгалт газруудын хорооны гишүүн Стивен Ж.Келли Монголын Урлагийн Зөвлөлөөс тавьсан хүсэлтийн дагуу 2019 оны 6 сарын 2-14 ний хооронд Чойжин Ламын Сүм музейд ажиллалаа. Энэхүү айлчлалын зорилго нь Чойжин ламын сүм музейн барилга байгууламжид нөхцөл байдлын үнэлгээ хийх, соёлын өвийг хадгалах, хамгаалах чиглэлээр сургалт явуулах, оролцогч талуудтай уулзаж Чойжин ламын сүм музейн цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг зохион байгуулах, мөн Хадгалалт Хамгаалалтын Менежмент Төлөвлөгөөг бэлтгэхэд оршино. А.Хадгалалт Хамгааллалтын Менежментийн Төлөвлөгөө гэж юу вэ? Хадгалалт Хамгаалалтын Менежмент Төлөвлөгөө нь соёлын өвийн ач холбогдлыг тодорхойлж, энэхүү ач холбогдлыг цаашдын ашиглалт, менежмент, нөхөн сэргээлт, засварын явцад хэрхэн хадгалахыг илэрхийлдэг. Энэхүү төлөвлөгөө нь тэнд юу байна вэ; яагаад тэр чухал вэ; ямар нөхцөлд байгаа вэ; тэрхүү нөхцлийг ямар хүчин зүйлс үүсгэж байна вэ; түүнийг удирдах бодлого,зарчим зэргийг тодорхойлж, засвар үйлчилгээ, менежмент, ашиглалтын талаар илүү нарийвчилсан хөтөлбөр зохиох үйл ажиллагаан дээр суурилдаг. Үүнээс гадна сэргээн засварлалттай холбоотой томоохон шийдвэрүүд гарахаас өмнө юу чухал болохыг тодорхойлж, тухайн газрыг зөв арчлахад туслана. Хадгалалт Хамгаалалтын Менежмент төлөвлөгөөг боловсруулах үйл явцад хүмүүсийг цуглуулж, мэдээлэл цэгцлэх ажлууд багтана. Уг үйл явц нь үндсэн найман үе шаттай. Үүнд: 1. Соёлын өвийн нөөц, түүний ач холбогдлыг тодорхойлох 2. Оролцогч талуудыг тодорхойлох 3. Тухайн газрын нөхцөл байдал, түүний үндсэн шалтгааныг тодруулах 4. Ач холбогдол, цаашид хэрхэн арчлан тордох зэргийг судлах 5. Бодлогын зорилго, зорилтыг бий болгох. 6. Хадгалалт, сэргээн засварлалтын ажлын хуваарь гаргах. 7. Хадгалалт Хамгаалалтын Менежмент төлөвлөгөөн дэх зөвлөмжийг хэрэгжүүлэх. 8. Төлөвлөгөөг тогтмол хянах Энэхүү тайланг бичих явцад 1-6 алхамууд хийгдсэн байгаа ба санал болгосон зарим ажлууд хэрэгжиж эхлээгүй байна. Тиймээс Хадгалалт Хамгаалалтын Менежмент Төлөвлөгөө нь динамик шинжтэй, хувьсан өөрчлөгддөг /living document/ бөгөөд зөвлөмжийг хэрэгжүүлж, гүйцэтгэсэн ажилд хяналт шинжилгээ хийж байх явцад өөрчлөгдөж болно.
  • 4. Б. Сургалт Түүхэн дурсгалт уран барилгын оношилгоо сэргээн засварлалтын тухай сургалтын лекцийн хэсгүүд МУЗ-ын ажлын байранд зохион байгуулагдлаа. Монгол хэл дээр синхрон орчуулж танилцуулсан лекцүүд нь: 1. Барилгын материалын талаархи ойлголт 2. Барилгын бүтэц, систем 3. Барилгын асуудлуудыг оношлох 4. Урт хугацааны хяналт 5. Эмзэг байдал ба эрсдлийн үнэлгээ 6. Ач холбогдлыг тодорхойлох, Хадгалалт Хамгаалалтын Менежмент төлөвлөгөөг боловсруулах 7. Чойжин ламын сүм музейн дээвэр 8. Чойжин ламын сүм музейн урьдчилсан дүн шинжилгээ ба дараа дараагийн алхамууд Харин сургалтын дадлагын хэсэг нь Чойжин ламын сүм музейд хоёр долоо хоногийн турш зохион байгуулагдсан. Сургалтанд хамрагдсан хүмүүс III Бүлэгт дурьдсан олон оношлогооны горимуудыг хэрэгжүүлж, барилгын асуудлыг оношлохтой холбоотой хэлэлцүүлэгт хамрагдав. Музейн нөхцөл байдлыг үнэлэх явц дахь тэдний оролцоо энэхүү санаачлагыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ. Сургалтыг орчуулагч Дэлгэрмаа удирдан явуулав. Сургалтанд хамрагдсан хүмүүсийн нэрс:
  • 5. В. Оролцогч талуудын сургалт Хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөнд Оролцогч талуудын сургалтыг 2019 оны 6-р сарын 10-ны өдөр Музейн захирал Отгонсүрэнгийн ажлын байранд зохион байгуулав. Энэхүү сургалтыг орчуулагч Дэлгэрмаа, МУЗ-ын ажилтан Д.Баянмөнх нар удирдан явуулсан. Уулзалтын үр дүнг IV бүлэгт танилцуулсан. Хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөний талаарх сургалтанд Монголын Урлагийн Зөвлөлийн болон Чойжин ламын сүм музейн дараах ажилтнууд оролцлоо. Training Course Participants З.Оюунбилэг (Зөвлөх архитектор, доктор) Ц.Батбаяр (Зөвлөх архитектор) Сүлд Проект ХХК Г.Нямцогт (Зөвлөх архитектор) Сүлд Проект ХХК Н.Энхжин Архитектор Сүлд Проект ХХК Э.Гантөгс Барилгын инженер Сүлд-Уул ХХК Ц.Дуламсүрэн (Сэргээн засварлагч) Сүлд Уул ХХК М.Буянтамир Барилгын инженер Зэндмэнэ Суварга ХХК Б.Норов-Очир Барилгын инженер Энэрэлт Их Эрдэнэ ХХК Д.Төмөрбөх Сэргээн засварлагч /Мужаан/ Энэрэлт Их Эрдэнэ ХХК Б. Батзориг Арxитектор TUTO ARCHITECTS Б. Бадраx Мэргэшсэн арxитектор TUTO ARCHITECTS Б.Бизъяасүрэн (Мэргэшсэн архитектор) Архитектурын сургуулийн багш Н.Энхманлай Сэргээн засварлагч Богд хааны ордон музей П.Ариунаа Сан хөмрөгч УБ хотын музей Ц.Содномсүрэн Менежер Эрдэнэ Зуу Д.Жүрмэддорж аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар Б.Болорцэцэг Барилга, дэд бүтцийн тэнхимийн багш Шинэ Монгол Технологийн Коллеж Э.Мөнхдалай Барилга, дэд бүтцийн тэнхимийн багш Шинэ Монгол Технологийн Коллеж Г.Анхсанаа Газрын дарга Соёлын Өвийн Үндэсний Төв М.Оюунтулга Ерөнхий технологич Соёлын Өвийн Үндэсний Төв Э.Ганбат Бүртгэл, мэдээллийн санч ЧЛСМ Н.Саруул Эрдэм шинжилгээний ажилтан Занабазарын музей Н.Эрдэмбилэг Бурханч лам Дашчойлон хийд А.Намуун Архитекторын ангийн 5-р курсийн оюутан ШУТИС Ж.Баясгалан (Барилгын инженер) Бүрэн оролцох боломжгүй
  • 6. Г.Талархал Хадгалалт Хамгаалалтын Менежмент Төлөвлөгөөг амжилттай хэрэгжихэд тусласан дараах хүмүүстээ талархсанаа илэрхийлье. • MCS групп: Төслийн хандивлагч • Соёлын өвийн үндэсний төв ба Чойжин ламын сүм музей: Монголын Урлагийн Зөвлөлийн түншүүд. • Нөхцөл байдлын судалгааг олон талт ажил болгохоор хичээж, 14 хоногийн хугацаанд маш их зүйлийг хийх боломжтой болгосон сургалтын оролцогчид • Соёлын өвийн эх үүсвэр болох Чойжин ламын сүм музейг нэгдмэл талаас авч үзсэн оролцогч талуудын сургалтанд хамрагдагчид • Бидний ажлыг маш найрсаг байдлаар хүлээн авсан Д.Отгонсүрэн захирал болон Чойжин ламын сүм музейн ажилтнууд. • Орчуулагч Дэлгэрмаа • Монголын Урлагийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Одончимэдийн Одгэрэл, Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Доржпаламын Баянмөнх, Монголын Урлагийн Зөвлөлийн ажилтан Мөнхбатын Биндэръяа нар. • Энэхүү төлөвлөгөөг бодит үйл хэрэг болгохын тулд удаан хугацааны турш уйгагүй хичээл зүтгэл гаргасан Доржпаламын Баянмөнх танд тусгайлан талархал илэрхийлье. Stakeholders Workshop Participants Мөнхзул СУГ Мэндсайхан СУГ Д.Отгонбаяр Соёлын хяналтын улсын байцаагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Гомбосүрэн Цэцэгбаатар Соёлын өвийн мэргэжилтэн UNESCO, Энхбат Захирал СӨҮТ Цэцэнбилэг СӨҮТ Эрдэнэбаатар Захирал Богд Хааны Ордон Музей Отгонсүрэн Захирал Чойжин ламын сүм музей
  • 7. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 29 III. НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА Бид сургалтад оролцогчдын хамтаар Чойжин ламын сүм музейн цогцолборын 2-9-р барилгад нөхцөл байдлын судалгаа хийсэн бөгөөд энэ судалгаа нь сургалтын агуулгын дадлага ажил болсон юм. Нөхцөл байдлын судалгаанд бүх үл хөдлөх биет өвийг хамруулсан бөгөөд үүнд урлагийн бүтээл, бусад эд зүйлийг оруулаагүй. A. АРГАЗҮЙ Үнэлгээ судалгааг хийх явцад дараах шинжлэлт аргазүйг ашигласан бөгөөд биет судалгааг зарим тохиолдлоос бусад үед Гол сүмд төвлөн явуулав. Чойжин ламын сүм музейн бусад барилгуудыг Гол сүмийн хамт нэг зэрэг, адил материал, аргаар барьсан тул бодит шинж чанар, үзүүлэлт нь ижил төстэй гэж үзсэн болно. 1. Архивын судалгаа Музейд судалгаа хийхдээ хэд хэдэн ном бүтээлийг архивын мэдээлэл болгон авсны зэрэгцээ мөн АНУ-аас авах боломжтой хэдэн ном хэвлэлийг оруулсан болно. Архивын судалгаа нь аливаа нөхцөл байдлын судалгааг хийхийн өмнөх зайлшгүй бэлтгэл үе шат бөгөөд энэ мэдээллийн тусламжтайгаар шинжлэлт судалгааг явуулах арга замыг томъёолдог. Тайлан мэдээг англи хэлнээ орчуулсан бөгөөд мөн интэрнэт эх сурвалжийг ч ашиглав. Энэхүү мэдээллийг 2-р хэсэг буюу Танилцуулга хэсэгт оруулсан ба бусад холбогдох мэдээллийг тайлангийн төгсгөлд хавсаргав. Эх сурвалжийг товч жагсаавал: a. Номзүй • Encyclopedia of Mongolia and the Mongolian Empire by Christopher P. Atwood, Indiana University: Bloomington (2004). • Mongolian Arts edited by Otgonsuren D and Khatanbaatar Choi, ЧЛСМ: Ulaanbaatar (2018). • Mongolian Architecture by N. Tsultem, State Publishing House: Ulaanbaatar (1988). • Palace of the State Oracle edited by Otgonsuren Dugarsuren and Tsatsralt Sereeter, ЧЛСМ: Ulaanbaatar (2018). b. Тайлан • Чойжин ламын сүм музейн дyрсталт барилгад эрсдэл yчруулж болох нөлөөллийн судалгаа Тайлан илтгэл, Улаанбаатар (2018.) • Чойжин ламын сүм музейн ЦОГЦОЛБОРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН СУДАЛГАА, Төслийн гүйцэтгэгч: МУ-ын Зөвлөх архитектор З.ОЮУНБИЛЭГ(PhD), “ХЭРИТЭЙЖ” ХХК. • Past intervention at Choijin Lama Temple, PDF file, ЧЛСМ. c. Интэрнэт эх сурвалж • Architecture: https://www.chinahighlights.com/tr avelguide/architecture/ • Architecture of Mongolia: https://enacademic.com/dic.nsf/en wiki/6782688 • Architecture: https://www.wikiwand.com/en/Cho ijin_Lama_Temple • Seismology: https://ui.adsabs.harvard.edu/abs/2 002AGUFM.S71B1100D/abstract
  • 8. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 30 • Seismology: http://thinkhazard.org/en/report/20 95-mongolia-ulaanbaatar/EQ • Historical: http://madmonarchist.blogspot.com /2010/06/consort-profile-ekh- dagina.html 2. Орчин нөхцлийн судалгаа Орчин нөхцлийн судалгаа нь өвийн эх сурвалжуудыг газарзүй, нийгэм, улстөр, соёлын хувьд агуулгажуулах арга юм. Энд дурдсан дурсгалт газрууд нь бүгд анх бурхны шашны сүм хийдийн зориулалтаар байгуулагдсаны зэрэгцээ Чойжин ламын сүм музейтэй нэгэн цаг үед баригдсан юм. Доор дурдсан дөрвөн дурсгалт газрын Гандантэгчинлэн хийдээс бусад гуравт нь тусгай задлан шинжлэл бүхий тайланг гарган хавсаргасан болно. a. Богд хааны ордон музей Богд хааны ордоны цогцолбор барилгыг Туул голын ар хөвөөнд 1893-1905 онд барьж байгуулсан бөгөөд эл ордныг зориулсан барьсан 8-р Жавзандамба хутагт нь 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монгол улсын Богд хаанаар өргөмжлөгджээ. Өвлийн ордны цогцолборыг МАХН-ын Төв Хорооны тушаалаар 1926 онд музей болгосон учир 1930-аад онд бурхны шашны сүм хийдийг хоморголон устгахад өртөлгүй үлджээ. Энэ ордон нь Богд хааны таван ордноос бүрэн бүтэн үлдсэн ганц нь бөгөөд мөн коммунист дэглэмийн үед сүйтгэгдэлгүй үлдсэн цөөн хэдэн дурсгалын нэг мөн. БХОМ нь Зуны болон Өвлийн ордон гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Зуны ордонд Махранзын сүм, Шүтээн зургийн сүм, Торгон зургийн сүм, Олон бурхдын сүм, Номын сангийн сүм болон Лаврин сүмээс бүрдэнэ. Богд хааны өвлийн ордон нь Оросын хаанаас бэлэг болгон барьсан хоёр давхар орос хийцийн байшин бөгөөд үүнээс гадна ямпай, Амгалан-Энхийн хаалга болон хоёр гэр тугтам бий. (Зураг 3-1- 4). Зураг 3-1 – Богд хааны ордон музейг дүрсэлсэн байдал. Зураг 3-2 - Богд хааны ордон музейн Амгалан-Энхийн хаалга . Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-3 – Богд хааны ордон музейн гаднах байдал. Гэрэл зургийг С.Келли.
  • 9. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 31 Зураг 3-4 –Богд хааны ордон музейн вааран дээврийг орлуулсан төмөр ялтсан дээвэр. Гэрэл зургийг С.Келли. b. Дашчойлин хийд Дашчойлин хийд нь одоогийн Улаанбаатар буюу хуучнаар Их Хүрээний цогцолбор хийдийн нэг учир Улаанбаатар хотын түүхтэй салшгүй холбоотой уран барилгын дурсгал мөн. Анх 1890 онд баригдсан энэ хийд нь Монголд бүрэн бүтэн үлдээд буй гурван гэр хийдийн нэг бөгөөд 1939 оныг хүртэл шашин соёлын томоохон төв байжээ. 1930-д оны сүүл үеэрх их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд, бусад бараг бүх сүм хийдийг нураасан ч, Дашчойлин хийдийг бусад 2 сүмийн хамт үлдээсний нэгийг худалдааны зах, нөгөөг хангамжийн төв, гуравдахыг нь циркийн барилга болгон ашиглаж байжээ. 1990-д оны өөрчлөлт шинэчлэлтээр Дашчойлин хийд ахин бурхны шашны төв болсон ч, гурав дахь барилгыг циркийн байр хэвээр үлджээ. (Зураг 3-5-7). Зураг 3-5 –Дашчойлин хийдийг хуучны уран зурагт дүрсэлсэн нь. Зураг 3-6 - Дашчойлин хийд. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-7 - Дашчойлин хийдийн дотоод байдал. Гэрэл зургийг С.Келли. c. Гандантэгчинлэн хийд Уг хийдийг 1809 онд анх барьснаас хойш хэд хэдэн удаа өөрчлөн, нэмж засварлаж байжээ. 1913 онд Мэгжид Жанрайсигийн сүмийг байгуулсан нь уг хийдийн нэгэн гол дурсгал болсон бөгөөд 1930-д оны их хэлмэгдүүлэлт сүйтгэлийг давсан ч 1938 онд хаагдан, 194 онд ахин нээгдснээр социалист нийгмийн үед үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан цорын ганц шашны төв болж байв. 1990 оны ардчилсан хувьсгалаар шашин шүтлэг чөлөөтэй болсон юм. (Зураг 3-8 and 9).
  • 10. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 32 Зураг 3-8 – Гандантэгчинлэн хийд. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-9 – Гандантэгчинлэн хийдийн сүмийн доторх байдал. Гэрэл зургийг С.Келли. d. Гэсэр сүм XIX зууны сүүл үед Гэсэр сүмийг хятад худалдаачдын хандиваар барьсан бөгөөд барилга төлөвлөлт нь хятад хэв загвартай боловч Монголын бурхны шашин, бөө мөргөл, хятадын бомбын буюу хөхийн шашны бүрдвэрийг агуулсан өвөрмөц хийц бүхий уран барилгын дурсгал юм. Монгол улсын засгийн газраас 1933 онд Гэсэр сүмийг Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын байр болгосноор 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр сүйдэлгүй үлдсэн бөгөөд 1990 онд коммунист дэглэм унаснаар шашны үйл ажиллагаагаа сэргээн явуулах болжээ (Зураг 3-10 and 11). Зураг 3-10 – Гэсэр сүм. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-11 – Гэсэр сүм. Гэрэл зургийг С.Келли. 3. Ажиглалт болон зайны судалгаа Бид ажиглалт болон зайны судалгааг музейн цогцолборын бусад барилгын жишиг болгон Гол сүмд төвлөн явуулсан бөгөөд Гол сүмд үндсэн оношилгоо шинжилгээг явуулсны дараа бусад сүм болон асар хаалгыг мөн шинжлэв. Хараазүйн судалгааг музейн цогцолборын бүх барилгын орчимд гадна, дотор болон дээвэр зэрэг хүрч болохуйц бүх талаас хийв. (Зураг 3-12 ба
  • 11. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 33 3-13). Зайны судалгааг тухайн эд зүйлд ямарваа нэгэн хохирол гэмтэл учруулахгүйгээр шинжлэх явц гэж тайлбарлаж болно. Ийм зайны судалгааг модон шал, багана, дээврийн хөндлөн дам нуруу зэрэгт "тэгш ус" (Зураг 3-14), лазер хэмжигч (Зураг 3-15) болон шалгах багаж (Зураг 3-16) ашиглан хийв. Зураг 3-12 – Гол сүмийн 2-р давхарт ажиглалт судалгаа хийж буй нь. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-13 – Занхан сүмийн дээврийн вааранд ажиглалт хийж буй нь. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-14 – Баганы эгцийг тэгш хэм хэмжигчээр шалгаж буй нь. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-15 – Шалны түвшинг лазер гэрлээр хэмжиж буй нь. Гэрэл зургийг С.Келли.
  • 12. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 34 Зураг 3-16 - Модон баганы өмхрөл нягтралын байдлыг шөвгөөр шалгаж буй нь. Гэрэл зургийг С.Келли.. 4. Физик судалгаа Физик өнгөц судалгаа гэдэг нь тухайн эд зүйлд хамгийн бага хэмжээгээр гэмтэл учруулж болохуйц аргыг хэлнэ. Өөрөөр хэлбэл энэ аргыг зөвхөн гэмтэл учирсан буюу нүднээс далд хэсэгт маш нямбай хянуур хийж гүйцэтгэдэг. Шинжлэлт судалгааны явц, үр дүнг доор жагсаав: a. Модны нягтшилыг өрөмдлөгөөр шалгах Гол сүмийн зүүн урд булангийн модон баганыг урт нарийн модон хошуу бүхий өрмөөр өрөмдөв. Булангийн тоосгон хана сууриараа сууж, гарсан цаваар модон тулгуур багана ил гарсан байв. Ханан дахь цаваар модон багана руу 15см гүн орох урттай, 4мм голчтой хошуугаар өрөмдсөн. Тоосгон хийцийн цаана далд буй модон багана нь /чийгний буюу хуурай өмхрөл үүсэх/ мөөгөнцөртсөн байж болзошгүй гэх таамаглал байсан бөгөөд модны нягтшил нь модны нөхцөл байдлыг тодорхойлох үзүүлэлт болж байгаа юм. - Хэрвээ модон багана дотроо өмхөрсөн бол, нягтшил муу, өрөм саадгүй хурдан өрөмдөж орох ёстой. Модон баганыг суурийн орчимд гурван газар өрөмдсөн (Зураг 3-17) ба модны эсэргүүцэх чанар өндөр, нягтшил сайтай байгаа нь модон 1 RILEM: Reunion Internationale des Laboratoires D'Essais et de Recherches sur les Materiaux et les Constructions) - Барилгын багана боломжийн үзүүлэлттэй байгааг харуулав. Зураг 3-17 – Гол сүмийн зүүн урд буланд барилгын суурийн ан цаваар тулгуур модон багана нь ил гарсан тул модны бат бөхийг өрөмдөж шалгах боломж гарав. Гэрэл зургийг С.Келли. b. РИЛЕМ цоргон туршилт РИЛЕМ1 цоргон туршилт нь тоосгон бүтээц болон бусад барилгын түүхий эдийн ус нэвчүүлэх чанарыг тодорхойлох шингээлтийн арга юм. Энэ РИЛЕМ цоргон туршилтын төхөөрөмжийг Барилгын түүхий эд, материал, бүтцийн туршилт, судалгааны олон улсын холбооноос боловсруулан гаргасан болно. РИЛЕМ цорго нь хоолой, аяганаас бүрдэх ба аяган хэсгийг шалгах эд зүйлдээ усны хамгаалалттай цавуу, барьцалдуулагчаар наана. Аяганы дээрх хоолойд ус хийх ба /ойролцоогоор 10см/ өндөртэй усан хоолой нь үзүүлэлтийн хувьд салхитай бороотой дүйцнэ. түүхий эд, материал, бүтцийн туршилт, судалгааны олон улсын холбоо
  • 13. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 35 Гадаргууд нэвчин доошлох усны хэмжээ нь нэвчих хугацаатайгаа уялдан уг барилгын материалын ус нэвчүүлэлтийг хэмжих үзүүлэлт болдог. (Зураг 3-18). Бид судалгаандаа тоосго, дээврийн ваар болон шавардлагад усны нэвчилтийн зэргийг харьцуулан тодорхойлохыг зорив. Зураг 3-18 – Тоосгон өрлөг дээр РИЛЕМ цоргон туршилт хийж буй нь. Гэрэл зургийг С.Келли. c. Гол сүмийн дээврийн байдал Бидний судалгаа хийх үед Гол сүмд дээврийг засварлаж байсан тул засвар хийхээр буулгасан дээврийн байдлаас дээвэрлэх уламжлал хийц, системийг нарийн ажиглах боломж олдов. (Зураг 3- 19). Зураг 3-19 – Занхан сүмийн дээврийн ваарыг сольж буй байдлаас дээврийг хийсэн уламжлалт арга технологийг мэдэх боломжтой байв. Гэрэл зургийг С.Келли. d. Нүх ухаж шалгах Биднийг дурсгалт газар ажиллах үед мөн томоохон тохижуулалтын ажил явагдаж байсан нь Махранзын сүмийн хойд хаалганы баруун талд арын хананы харалдаа нүх ухаж шалгах боломжийг олгов. (Зураг 3-20). Энэ орчим газрыг араг бүтээцийн модон баганы нэгнийх нь харалдаа байхаар бодож сонгосон ба суурийн системийг ил гаргаж үзснээр бусад бүх барилгын суурийн системийн байдлыг тодорхойлж болно гэж үзсэн болно. Зураг 3-20 - Махранзын сүмийн гадна нүх ухаж шалгаж буй нь. Гэрэл зургийг С.Келли. e. Өмнө хийсэн геотехникийн шинжилгээ 2017 оны 4-р сард ЧЛСМ-н цогцолборт хөрсний ус болон цэвдгийн түвшин, шинж чанарыг тодорхойлох зорилгоор геотехникийн шинжилгээ хийж байжээ. Үүнд цогцолбор дурсгалын талбайн баруун хойд хэсэгт 10м гүн цооног, мөн Гол сүмийн зүүн урд талд нэг туршилтын нүх ухсан ба газрын гадаргаас 5,5-5,6м гүнд мөнх цэвдэг хөрс байгааг тогтоосон байна.1 ЧЛСМ цогцолбор газрын өнгөн хөрс нь тунамал2 болон хурдаслаг3 бүтэцтэй. Хөрсний доод давхарга нь элсэрхэг шаварлаг хөрс4 байх ба шаварлаг давхарга нь гялтгануурын үетэй байна. Хөрсний доод давхаргад тунамал болон
  • 14. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 36 хувирмал чулуулгийн хурдсын томхон бөөгнөрлүүд байна. Хөрсний ус гадаргаас доош 6,15м гүнд илэрсэн бөгөөд энэ нь усзүйн хувьд Туул болон Сэлбэ голтой холбоотой ба эдгээр голын болон хур тунадасны усаар тэжээгддэг. Хөрсний ус нь 1, 2, 3-р сард хамгийн доод түвшинд хүрдэг бол 7, 8, 9-р саруудад хамгийн дээд түвшиндээ хүрдэг байна.5 ЧЛСМ-н орчимд одоогоор орчин үеийн дөрвөн ч өндөр барилга баригдсан нь хөрсний усанд нөлөөлж байгаа тул тус музейн геотехникийн нөхцөл байдал нь асуудалтай байна. ЧЛСМ-д гадаргын болон хөрсний гүний уснаас хамгаалах усны менежментийн төлөвлөлт шаардлагатай.6 5. Дээж авах нь ЧЛСМ-гээс анхан шатны лабораторийн шинжилгээнд зориулан дараах эдийг авав. Үүнд: Гол сүмээс шавар зуурмаг; Гол сүмийн модон хийцийн чимэглэлийн өнгөлгөө; Гол сүмийн дээврийн ваар; Гол сүмийн модон хийцийн дээж; арын хэрмэн хананы түүхий тоосго, шавар зуурмаг, шавардлага болон шохойн зуурмаг (Зураг 3-21). Эдгээр дээжийг УБ хот дахь зочид буудал болон АНУ-ын Чикаго хот дахь ажлын байранд шинжлэв. Шинжилгээний үр дүнг энэ бүлгийн төгсгөл хэсэгт танилцуулав. Зураг 3-21 - Лабораторийн шинжилгээнд зориулан авсан түүхий эдийн дээж. Гэрэл зургийг С.Келли. B. АЖИГЛАЛТ Энэ хэсэгт эхэнд танилцуулсан барилгуудын ерөнхий биет байдлын шинж чанар, байр байдлыг танилцуулж, дараа нь өөрсдийн аргакзүйд тулгуурлан барилга тус бүрт оношилгоо хийсэн болно. 1. Ерөнхий үр дүн ЧЛСМ цогцолборын бусад барилгууд нь Гол сүмтэй нэгэн зэрэг адил түүхий эдээр баригдсан тул адил нөхцөл байдалтай байгаа хэмээн үзэж, Гол сүмд төвлөсөн дэлгэрэнгүй үнэлгээ судалгааг үндэслэн ерөнхий дүн шинжилгээг хийсэн болно. a. Барилгын суурь Махранзын сүмийн ард ухсан туршилтын нүхний үр дүнд үндэслэн дүгнэхэд барилгуудын суурийн чулуун суурийг тус бүр 5-10кг жинтэй, цайвар бор өнгөтэй, өөлж засаагүй шохойн чулууг зуурмагаар барьцалдуулаагүй өрж хийсэн байна. (Зураг 3-22). Суурийг хийхдээ барилгын хана дагуу суваг ухаж, үүндээ ямар нэг аргаар нягтруулсан чулуугаар дүүргэжээ.
  • 15. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 37 Зураг 3-22 - Махранзын сүмийн ард ухсан туршилтын нүхнээс суурийн сул чулуу гарч буй нь. Бүдүүвч зурагт суурийн бүтцийг тойм үзүүлэв. Гэрэл зураг, бүдүүвчийг С.Келли. Энэ нь суурийн систем гэхээсээ дагтаршуулсан хөрсний систем учир суурийн хазайлт суулт үүссэн байх магадлалтай байна. Тайланд дурдснаар газрын гадаргаас 15м-ийн гүнд мөнх цэвдэг, 16м-ийн гүнд хөрсний усны судал илэрсэн нь суурийн суултыг улам дордуулж болох ба мөнх цэвдгийн овойлт, суулт7 ч үүссэн байж болно. Барилгын тоосгон хананд хагарал гарсан байгаа нь суурийн суулт үүссэний шинж тэмдэг байж болох ба үүнийг жич өгүүлнэ. Гэхдээ, одоогоор барилгын одоогийн дарах жин буюу геотехникийн нөхцөлд байдалд өөрчлөлт ороогүй тул нэмж суулт өгнө гэх асуудалгүй. b. Модон араг яс Барилга бүр нь энгийн модон багана, хөндөл нуруунаас бүрдсэн араг ястай ба баганыг сийлмэл боржин сууринд суулгасан өөлсөн дүнз модыг сийлмэл боржин чулуунд суулган хийжээ (Зураг 3-23). Модны дээжээс үзэхэд, баганыг зөөлөн модоор хийсэн байна.8 Модон бүтцийг хооронд нь углуургадах болон тулах аргаар холбосон байна (Зураг 3- 24). Зураг 3-23 - Зуугийн сүм доторх сийлмэл боржин сууринд суулгасан дөрвөн талт модон багана. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-24 - Гол сүм дэр модон баганыг хөндөл нуруутай углуургын аргаар холбосон байдал. Гэрэл зургийг С.Келли Модон араг яс нь харьцангуй хэвийн байдалтай байгаа боловч багана, дам нуруунд цууралт үүссэн байна. Цуурал гэдэг нь модонд үүсдэг босоо хагарал юм (Зураг 3-25, 26). Энэ цуурал нь модны жилийн цагаригийн дагуу буду хөндлөн үүсдэг. Мод нь анизотропик9 чанартай /өөр өөр хэсэгт өөр өөр шинж чанар үзүүлдэг/ материал, өөрөөр хэлбэл тэнхлэгийн, цацрагийн болон тойрог
  • 16. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 38 чиглэлд өөр өөр шинж чанартай гэсэн үг юм. Ийм цуурал нь модны чийгшил буюу чийглэгийн агууламж буурч, модны хаталт нь ширхэг дагуух сунгалтыг даах бөхжлөөс хэтэрсэн үед үүсдэг. Өөлсөн дүнз, гуалин модон баганад ийм цуурал үүсэх нь ховор биш боловч, анх модон баганыг суулгахын өмнө хатаах боловсруулалтыг зөв хийгээгүй байж болохыг харуулж байна. Гэхдээ энэ нь модон хийцийн хувьд одоогоор анхаарах ёстой асуудал биш бөгөөд одоо бүрэн хатсан байх учир нэмж цууралт өгөхгүй гэж үзэв. Зураг 3-25 - Модон баганад үүссэн тохон цуурал. Сургалтанд оролцогчийн авсан гэрэл зураг. Зураг 3-26 - Модон дам нуруунд үүссэн цуурал. Гэрэл зургийг С.Келли. Тоосгон ханын цаадах тулгуур баганатай харьцуулахад доторх модон баганад илүү их жин ачаалагддаг. Ийм учраас, доторх модон баганууд нь модон шаландаа гадна хананаас дотогш төврүүгээ чиглэлд ихээхэн суулт өгснөөс зарим модон хийц дорогш хазайсан байна. (Зураг 3-27). Модон хийц, ялангуяа доугүн аргыг ашигласан модон араг яс нь ийм суурийн суултанд өчүүхэн ч гэмтэлгүй тэсвэрлэхээс гадна бүр ажиглагдахааргүй эвлэн зохицсон байдаг. Зураг 3-27 - Гол сүмийн шалны түвшинг лазер төхөөрөмжөөр хэмжин суулт хотойлтыг гаргасан байдал. Тал төв хэсэгт 3см орчим суусан байна. Бүдүүвч зургийг С.Келли. Гол сүмийн зүүнурд булан дахь тоосгон ханаар битүүлсэн тулгуур модон багана нэлээд том ан цаваар ил гарсан байна (Зураг 3-28). Энэ хэсэгт модны нөхцөл байдлыг тандахын тулд модны хатуулгийг тодорхойлох туршилтын өрөмдлөг хийв. Тоосго, чулуун хананы
  • 17. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 39 цаадах модон эдэд нь илүүдэл чийгшлийн улмаас ялзрал явагддаг. Мөн газарт ойр модон хийцэд /serpulalacrymans/ хэлбэрийн хуурай өмхрөл илэрсэн. Харин модны хатуулгийг шалгах туршилтын өрөмдлөгийг чулуун хананы цаадах суурийн ойр гурван газар хийж үзэхэд мод харьцангуй хэвийн байдалтай байна. Зураг 3-28 - Гол сүмийн зүүнурд булангийн хананд босоо цуурал үүссэн ан цаваар чулуун хананы цаадах модон тулгуур баганад хатуулаг шалгах туршилтын өрөмдлөг хийх боломж гарсан юм. Гэрэл зургийг С.Келли. c. Дээвэр ба ус зайлуулах систем Цоцголборын барилгуудын дээврийг хятадын доугүн буюу шүрэн шүтээний аргаар хийсэн бөгөөд модон багана, хөндөл багануудыг дугуйрсан буюу дөрвөлжин хэлбэртэй яс модтой нь зангидсан байна. Яс модыг зарим тохиолдолд барилгын дотоод заслын бүрдэл болгосон байх ба зарим барилгад яс модыг адрын хавтангаар далдалжээ. Дээврийн бүтэц нь нимгэн модон хучилт дээр дагтаршуулсан шавар тавьсан бүтэцтэй байна. Нягтаршуулсан шавар, зуурмаг дээр хятад маягийн паалангүй ваар тавьжээ. Ерөнхийдөө гурван янзын буюу хонхор, гүдгэр болон нөмрөг ваар ашигласан байна. Мөн өөр бусад чимэглэлийн ваарыг ч дээврийн хормойд нөмрөг ваарын оронд ашигласан байна. Барилгын дээврийн дэл дээр домгийн амьтад дүрсэлсэн байх ба улаанаар будсан бол дээврийн ваар нь саарал өнгөтэй. Энэ дээврийн систем нь галын хамгаалалт болох чухал ач холбогдолтой. Харин дээврийн ваарын доорх шороо нь өвс ургамал ургах хөрс болж, ялангуяа дээврийн ар хэсэгт өвс ургамал ургах таатай нөхцөл болж өгсөн байна. Дээвэр бүрт аянга зайлуулах газардуулга хийсэн нь дэлний чимэг домгийн амьтад болон дээврийн чимэглэлийг давуулан нямбай тогтоосон төмөр утаснаас бүрджээ. (Зураг 3-29). Зураг 3-29 - Махранзын сүмийн дээрх аянга зайлуулах газардуулга. Гэрэл зургийг С.Келли. Барилга тус бүрийн дээврийн систем нь засварлах өөр өөр нөхцөл байдалтай байгаа нь арчилгаа тордолгооны мөчлөгөөс үүдсэн байх магадлалтай. Дээврийн ваар дээгүүр нь явсан хөлийн гишгэдэл болон бусад хүчин зүйлээс болж эвдэрч хагарсан байна. (Зураг 3- 30). Мөн, ваарын доорх шавар хөрс нь ялангуяа нар тусдаггүй арын хэсэгт өвс
  • 18. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 40 ургамал ургах суурь болж, ваар ихээхэн суларсан байна. Зураг 3-30 - Дээвэр дээгүүр явсан хөлийн гишгэдэл болон өвс ургамлаас болж гэмтсэн дээврийн ваар. Гэрэл зургийг С.Келли Дээврийн өнцгүүдийн залгаас хэсэгт ус зайлуулах суваг хийжээ (Зураг 3-31, 32). Үүнийг төмөрлөг, асфальт буюу эдгээрийг хослуулан хийсэн (Зураг 3-33) байгаагийн зарим хэсгийг засварлах шаардлагатай болсон байна (Зураг 3-34). Дээврийн ус ус зайлуулах хоолойгоор доош буух ёстой ба хоолой нь хөндий, цэвэр байх ёстой боловч бөглөрсөн, ус халих эрсдэлтэй байна (Зураг 3-35, 36). Мөн зарим хэсэгт ус зайлуулах систем цахилгааны утастай давхацжээ. Барилгууд гадна хананд ус нэвчихээс хамгаалах зорилгоор голдуу бетонон манаас хийсэн байна (Зураг 3-37). Зураг 3-31 - Гол сүмийн дээвэр дээрх ус зайлуулах асфальтан суваг. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-32 - Гол сүмийн дээвэр дээрх ус зайлуулах өргөн суваг. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-33 - Гол сүмийн дээвэр дээрх ус зайлуулах төмөрлөг ялтсан суваг. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-34 - Төмөр ялтсан ус зайлуулах суваг зэвд идэгдэж цоорсон байдал. Гэрэл зургийг С.Келли.
  • 19. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 41 Зураг 3-35 - Гол сүмийн ус зайлуулах хоолой бөглөрсөн байдал. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-36 - Гол сүмийн дээвэр дээрх ус зайлуулах хоолойтой давхцаж буй, усны урсгалыг саатуулах цахилгааны утас. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-37 - Барилгын эргэн тйронд хийсэн бетонон манаас. Гэрэл зургийг С.Келли. d. Тоосгон хана ба шавардсан хана Цогцолборын гадуурх тоосгон ханыг хэвэнд шахаж, шатаасан "хөх тоосгоор" барьж, шохойн зуурмагаар өнгөлжээ. Эдгээрийг ерөнхийд нь цагаан шохойн лагшингаар будсан байна (Зураг 3-38 - 40). Барилгын тоосгон хана нь уран гоё боловч эхнээсээ даацын хана гэж тооцоогүй, харин модон багана, хөндөл нуруу бүхий модон араг ясыг дээврийг тулах даацын үүрэгтэйгээр төлөвлөж барьжээ.. Зураг 3-38 - Махранзын сүмийн тоосгон хана. Тоосгон ханын доод хэсгийг шараар, дээд хэсгийг улаанаар будсан байна. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-39 -Дунд асар хаалганы тоосгон хана. Доод хэсгийг шараар, дээд хэсгийг улаанаар буджээ. Гэрэл зургийг С.Келли.
  • 20. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 42 Зураг 3-40 - Ядамын сүмийн тоосгон хана. Доод хэсгийг хөх, дээд хэсгийг шараар буджээ. Гэрэл зургийг С.Келли. Тоосгон ханыг барилгын араг ясын гаднах модон баганыг хагас буюу бүрэн битүүлэн өржээ. Гадна нүүрэн талын бэхэлгээ төмөр боолтууд ил харагдана (Зураг 3-41 and 42). Эдгээрийг харахад үзэмжтэй байдлаар тогтоосон бөгөөд ханын цаадах модон баганыг ханатай нь нэвт цоолон 2 талд нь бэхэлж хөндлөн бэхэлгээ хийсэн нь энэ юм. Гэхдээ дотор талын бэхэлгээ боолт нь дотоод заслын шавардлагын цаана далдлагджээ. Зураг 3-41 – Гол сүмийн бэхэлгээ төмөр боолт бүхий тоосгон хананы байдал. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-42 -Бэхэлгээ төмөр боолт. Гэрэл зургийг С.Келли.
  • 21. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 43 Миний таамаглалаар, араг яс нь хүнд дээврийн бүх даацыг модон баганд ачаалж байгаад, цагийн эрхээр гадна тоосгон хана доторх модон тулгуурынхаа даацаас авч эхэлсэн байх магадлалтай. Үүнийг багана болон ханын суурин дахь шалны суулт, тоосгон өрлөгийн чийгийн тэлэлтээс дүгнэсэн болно. Ингэснээр гадна модон багана огт буюу маш бага хэмжээний даац авч, харин тоосгон хананд даац шилжсэн гэж үзэв. Эдгээр хананы дээгүүрх модон дам нурууг тоосгон ханан дээр шавар зуурмагаар барьцалдуулан тогтоосон (Зураг 3-43) нь даац шилжихэд дэм болж байна. Үүнээс үүдсэн багахан хэмжээний суурийн суултаас болж барилгын булангуудад цуурал үүсчээ (Зураг 3-44). Нэгэнт даач нь модон баганаас тоосгон ханаруу шилжсэн учраас, шалны суултаас үүдсэн энэ цуурал ахиж нэмэгдэхгүй гэж үзэв. Зураг 3-43 - Зуугийн сүмийн дам нурууг тоосгон ханан дээр тогтоосон учир дээврийн жингийн даац тоосгон хананд шилжээ. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-44 - Тоосгон хананы цаадах модон баганад суулт өгсний улмаас тоосгон хананд цуурал үүссэн байдал. Гэрэл зургийг С.Келли. Модон араг яс нь шалны суултанд дасан зохицдог бол хүчитгээгүй тоосгон хана эсрэгээрээ, маш өчүүхэн суулт хотойлтонд цуурал үүсдэг. Гэхдээ цөөн хэдэн тохиолдлоос бусдаар тоосгон хананд суултаас үүссэн цуурал ажиглагдсангүй. Мөн барилга бүрт гадна тоосгон хана нь дорвитой тулгуур болж байгааг дурдах нь зүйтэй. Ийм хүнд жинтэй дээвэр бүхий ийм байгууламж ийм нүсэр ханан бүслүүргүй бол газар хөдлөлтийн хүчинд дорхноо нурах юм. Барилгын гадна тоосгон хана нь цонхны нээлхий, доторх модон тулгуур багана болон тоосгон ханын жин багассан хэсгүүдэл бсоо цуурал өгсөн байна. (Зураг 3-45). Энэ нь шатаасан тоосгон
  • 22. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 44 хана цаг улирлын байдлаас шалтгаалан чийгийн тэлэлт явагдах ба агаарын хэм, нарын тусгал зэрэгт байнгын тэлж, агшснаас үүдсэн биет шинж тэмдэг юм. Одоо ахин чийгийн тэлэлт явагдахгүй боловч, цаг агаарын байдал, агаарын хэмээс үүдсэн хөдөлгөөн явагдсаар байх нь зүй. Барилгуудын хойд хананы ёроол хэсгийн тоосго ус гүйх, байнгын хөлдөлт гэсэлтийн мөчлөгөөс үүдсэн гэмтлүүд10 ажиглагдаж байгаа нь нар тусдаггүй, чийг усанд норсон нь мөд хатдаггүйгээс болсон байна. (Зураг 3- 46). Зураг 3-45 - Цонхний нээлхийн доорх тоосгон хананд босоо цуурал үүссэн байдал. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-46 - Зуугийн сүмийн сууринд хөлтөлт, гэсэлтийн байнгын мөчлөгөөс үүдэн тоосго гэмтсэн байдал. Гэрэл зургийг С.Келли. Дээд давхрын ханыг модон араг яс дээр шууд өрсөн тоосгон хана буюу шавардлага, модон хавтан эс бөгөөс аль алиныг нь хослуулан хийжээ (Зураг 3- 47, 48). Хоёрдугаар давхрын хана нь сайнаас муу янз байдалтай байгаа нь арчилгаа тордолгоо хийхэд хүрц тааруугаас болсон байна. Зураг 3-47 - Бүхэлдээ модон араг яс бүхий хийцтэй Ядамын сүмийн 2-р давхрын тоосгон хананы баруун талаас харагдах байдал. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-48 - Ядамын сүмийн 2-р давхрын модон, шавардлаган ханын
  • 23. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 45 өмнөөс харагдах байдал. Гэрэл зургийг С.Келли. РИЛЕМ цоргон туршилтыг Гол сүм болон Ядамын сүмийн тоосгон хана, чулуун хийц болон шавардлага дээр хийв. Боржин нь усыг бараг нэвчүүлэхгүй байсан бол тоосго, дээврийн керамик ваар болон зуурмаган шавардлага нь усыг нэвчүүлж байна (Зураг 3-49 and 3-50). Тоосгон ханан дээрх будаг нь усны нэвчилтэнд өчүүхэн ч нөлөөлөхгүй байсан тул хэрэглээ, хамгаалалтын бус зөвхөн чимэглэлийн үүрэгтэй байна. Зураг 3-49 -Будагтай тоосгон дээрх РИЛЕМ цоргон туршилт. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-50 - Боржин дээрх РИЛЕМ цоргон туршилт. Гэрэл зургийг С.Келли. a. Ц о н х , х а а л г а Нэгдүгээр давхрын цонхнууд нь сайнаас муу хүртэл нөхцөл байдалтай байна. Харин хоёрдугаар давхрын цонхнуудын мод, будаг нь муудсан буюу гипс/ байтуу, өнгөлгөө ховхорсон зэрэг байдалтай байна. Хоёрдугаар давхрын цонхнууд нь хүрэхэд бэрх, мөн цас борооны хүчин зүйлээс халхлагдаагүй учир ус нэвчилт илүү их байх талтай.
  • 24. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 46 Хаалганууд сайнаас муу янз байдалтай байна. b. Ш а л Барилгын шалыг хоёр янзаар хийсэн байна. Ихэнх сүм модон банзыг эгнүүлж, будсан шалтай байх (Зураг 3- 51) харин гадаах үүдэндээ чулуу, тоосгон шалтай байна. (Зураг 3-52). Банзан шал нь хариьцангуй сайн байдалтайв Тоосгон шал нь нэлээд элэгдсэн, зарим газраа хагарал үүссэн байна. гэхдээ эдгээр нь дотоод заслын бүрдэл хэсэг болох тул дотоод шинж байдалд нөлөөлөхгүйн тулд аль болох өөрчлөхгүй байх нь зүйтэй.. Зураг 3-51 - Гол сүмийн доторх банз модон шал. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-52 - Махранзын сүмийн тоосгон шал. Гэрэл зургийг С.Келли. c. Г о ё л ч и м э г л э л Барилгын дотор хананы зарим хэсгийн шавардлага дээр шууд даавуу нааж, өнгөтөөр зурж чимэглэсэн (Зураг 3-53, 54) байгаа нь сайнаас муу янз бүрийн нөхцфөл байдалтай байна. Гадаах ийм зураг чимэглэл нь ихээхэн муудсан, ялангуяа 2-р давхрынх нь хүрэх боломжгүй учраас илүү дордсон байна. Барилгын байтуу, зүмбэр чимэглэлүүд сайнаас муу янз бүрийн нөхцөл байдалтай байгаа ба гадаах цаг агаарын нөхцөлд ил байгаа нь ихээхэн элэгдсэн байна (Зураг 3-55, 56). Муудсан гэдэгт өнгөө алдах, цуурах, гандах, элэгдэх болон модон суурь дэвсгэрээсээ хөндийрөх зэрэг багтана. Ийм чимэгдлэлийн арга нь ялангуяа нарны шууд тусгалд ихээхэн эмзэг. Нарны шууд тусгал нь хурц гэрэл, агаарт урвалд орон түүхий эдэд өөрчлөлт орох, гандах, өнгөө алддаг бол чийг, ус нь давс урган цагаарах; харин агаарын өндөр хэм нь гадаргууд халууны урвалаар өөрчлөлт ороход хүргэдэг. Өмнө хийж байсан дүүргэх, давхарлаж будах зэрэг зохисгүй нөхөн сэргээлтүүд нь ч жинхэнэ эх зураг, чимэглэлийг ихээхэн гэмтээх магадлалтай.
  • 25. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 47 Зураг 3-53 - Ядамын сүмийн адар дахь будаж чимэглэсэн модон араг яс. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-54 - Ядамын сүмийн 2-р давхрын будмал модон хаалга. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-55 - Гол сүм дэх модон баганын дээрх харицангуй сайн хадгалагдсан зүмбэр чимэглэл. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-56 – Ядамын сүмийн гаднах модон баганы байтуу чимэглэл ихээхэн муудсан байдалтай байна. Гэрэл зургийг С.Келли Ёслолын асар хаалган дээрх байтуу болон зүмбэр чимэглэлээс дээж авч лабораторид шинжлэн үзэв. (Зураг 3-57). Хэдий маш их элэгдсэн ч эдгээр материал нь онцгой хатуу, бат бөх байв. Эдгээрийн бүтцийг нүүр өнгөлгөөнөөс ар хүртэлх дарааллаар жагсаав. Үүнд: • Улаан өнгийн өнгөлгөө түрэц, усанд уусдаггүй, ус нэвчилт бага зэрэг боловч торгон элс гэх мэт органик бус ус дамжуулдаггүй түүхий эд агуулсан нь 0,5-3мм хүртэлх зузаантай байна (Зураг 3-58). Тайлангаас үзвэл аргалын үнс ашигладаг байжээ.11 • Хар давхарга нь усанд уусдаггүй, усны нэвчилт бага зэрэг, мөн органик бус түүхий эдийн орцтой ус дамжуулдагүй материалаар 3мм орчим зузаантай хийсэн. • Боровтор саарал өнгийн суурь давхарга нь усанд уусдаггүй, бага хэмжээний органик бус орцтой, ус нэвчүүлдэг сүвэрхэг материалаар
  • 26. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 48 хийсэн нь 2-5мм зузаантай (Зураг 3- 59). Энэ давхаргад ургамлын гаралтай сүлжмэл бус хүчжүүлэгч утаслаг эд ашигласан нь сомронз, хөвөнгийн мяндас, маалингын олс зэрэг байдаг. (Зураг 3-60). Ийм мяндас нь их бөх боловч шатамхай байдаг.. Зураг 3-57 - Ёслолын асар хаалганы бараан талаас авсан байтууны дээж. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-58 - Дээжийн дээд улаан болон доод хар давхаргын үзэгдэх байдал. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-59 -Хар давхаргын доорх бор давхарна. /микроскопоор цагаан харагдана/. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-60 - Суурь давхаргыг ургамлын /сүрлэн/ ширхгээр хүчжүүлсэн байдал. Гэрэл зургийг С.Келли. Эдгээр судалсан түүхий эд нь Ази дахины уламжлалт чийдмэл бүтээлтэй онцгой адилхан бөгөөд энэ нь хятад, Энэтхэг, Япон, Солонгос зэрэг оронд ургадаг чийний модны шүүсийг ашигладаг олон зууны уламжлалтай билээ. Энэ модны шүүсний хортой тос нь чийг хүрмэгц хатуурдаг чанартай бөгөөд суурь давхаргад ихэвчлэн чийний шүүсийг шавартай хольж мод зэрэгт түрхсний дараа боловсруулсан хар чий, хамгийн сүүлд улаан чий түрхэн бүрэн хатсаны дараа өнгөлдөг. Чий өнгөлгөө нь ус нэвчүүлдэггүй, усанд уусдаггүй, маш бат бөх материал болдог. Цаасан шуумал чимэглэлүүд нь ихээхэн хэврэг учир сайнаас муу нөхцөл байдалтай байна. e. Хэрмэн хашаа ЧЛСМ-н хэрмэн хашаа нь хуучин ханыг шинэчлэн сольсон хамгийн сүүлийн нөхөн сэргээлтийн хэсэг бөгөөд орчин цагийн шинэ тоосгыг цементэн зуцурмагаар ыбарьцалдуулан өрж, цементэн шавардлага хийсэн байна. Гэхдээ ар хэсгийн хашаа нь хуучнаараа байгаад түүхий тоосго, шавар зуурмаг, шавар шавардлагаараа байгаа юм байнав
  • 27. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 49 Эдгээр нь муухан нөхцөл байдалтай байна. Ар хэсгийн хананаас 4 дээж авсан нь: түүхий тоосго; шавар зуурмаг; шавар шавардлага; болон шавар шохойн зуурмаг болно. Эдгээр дээжийг бутлан, 4 цэвэр усны лонхонд хийж, цэвэшүүлсэн ус дүүргэн уусгаад 48 цагийн турш хөдөлгөөнгүй байлгаж тунгаасан болно. Ингэснээр түүхий эдийн орц агууламж ёроолдоо таталцлын хүчний дагуу тунаж, органик эд нь гадпаргад хөвж тогтдог. Тунгаах явцад, том ширхэглэгтэй элс мэт нь хамгийн доор, торгон элс, нарийн шавар зэрэг нь дээрээ тунав. (Зураг 3-61). Тунадас болон органик агууламжийг дараа нь шинжилж, хэмжээг тодорхойлсон болно. Үр дүнг харуулбал: Зураг 3-61 – Арын хэрмэн хананаас авсан тоосгон ханын дээжүүд. Баруунаас зүүн: Дээж 3 - шавар шавардлага; дээж 2 - шавар зуурмаг; дээж 1 - түүхий тоосго; ба дээж 4 - шохойн зуурмаг. Гэрэл зургийг С.Келли. • Дээж 1 - түүхий тоосго: Дээжийг ажиглахад 90 орчим хувь нь шавар/лаг шавар, 10% нь торгон элс байнав Тунадас нь бараан бор өнгөтэй. Ямар нэгэн органик орц ажиглагдсангүй. Ус нь 48 цагийн дараа ч тунгалаг шар туяатай хэвээр байв. • Дээж 2 – шавар зуурмаг: Энэ дээжийг торгон элсний хольцгүй, дан шавраар хийсэн гэж ажиглагдав. Тунадас нь бараан бор өнгөтэй, маш бага органик бодис ялгарсан байна. Ус нь 48 цагийн дараа ч тунгалаг шар туяатай хэвээр байв. • Дээж 3 – шавар шавардлага: Энэ дээж мөн торгон элсний хольцгүй, дан шавраас бүтсэн бөгөөд тунадас нь бараан бор өнгөтэй. Органик эд нэлээд ялгарсан нь шавардлагын шаврыг барьцалдуулах зорилгоор хольсон сүрэл байв. Ус нь 48 цагийн дараа ч тунгалаг шар туяатай хэвээр байв. Шавардлагын дээж нь харахад барьцалдуулагчаас гадна агшилтын хагарлаас сэргийлсэн органик нэмэлтээс бусдаар дээж 2-оос ялгагдахгүй байна. • Дээж 4 – шохойн зуурмаг: Энэ дээж нь цагаан шохойн лагшин болон элснээс бүрдсэн байх ба тунадас нь саарал өнгөтэй. Илрэх организ к орц байсангүй. Ус нь 48 цагийн дараа тунгалаг болсон нь тунаж гүйцсэн гэж үг юм. Эдгээр үр дүн нь маш чухал бөгөөд хойно дэлгэрэнгүй өгүүлнэ. Зуугүийн сүмийн гадна ханыг арын хэрмэн ханатай адил түүхий тоосго, шавар зуурмаг, шавардлага болон шохойн зуурмагаар хийсэн байна. Цогцолбор ар болон зүүн, баруун хэсэгт машины зогсоол байгуулсан байгаа нь энэ нь хэрмэн хананд ихээхэн халтай гэдгийг онцлон дурдах нь зүйтэй. (Зураг 3-62).
  • 28. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 50 Зураг 3-62 - Арын хана дагуух машины зогсоол. Гэрэл зургийг С.Келли. f. Тоноглол Тоноглолд цахилгаан утасны сүлжээ, механик систем, хоолой, аюулгүйн болон галын дохиоллын систем зэрэг орно. Өмнө дурдсанчлан, цахилгааны кабель утаснуудыг барилга хооронд дээгүүр холбосон байгаа нь дотор гадна гэрэлтүүлгийг цахилгаанаар хангадаг ч ЧЛСМ-н цогцолбор барилгын гадаад үзэмжид муугаар нөлөөлж байна. (Зураг 3-63). Дээвэр дээгүүр гүйлгэсэн цахилгааны кабелиуд нь мөн ус зайлуулах системд садаа үүсгэж байна. Иймд цахилгааны болон аюулгүйн кабель утаснуудыг газар доогуур байрлуулах тухайд бодолцож үзүүштэй. Зураг 3-63 – Дунд асар хаалганы дээврээс Ёслолын асар хаалгаруу цахилгааны кабелийг татсан байдал /зүүн гар талд/. Гэрэл зургийг С.Келли. Одоогоор музейн Махранзын сүм доторх бэлэг дурсгалын сүмээс бусад дурсгалт барилгуудад халаалт болон агааржуулагч зэрэг ямар нэгэн механик систем байхгүй. Банз модон шалтай барилгуудад ховор нандин үзмэр хадгалагддаг учир халаалт, агааржуулагчийг шалан доор байхаар шийдэх боломж байж болно. Одоогоор гал түймрийн нөхцөлд гал унтраагуураас өөр ямарваа усны эх үүсвэр байхгүй, галын машин болон бусад онцгой тээврийн хэрэгслийг оруулах ямар ч орц, гарц байхгүй байна. Иймд, хадгалалт хамгаалалтын менежментийн төлөвлөгөөнд галын эрсдэлд бэлтгэлтэй байх төлөвлөгөөг багтаах нь зүйтэй.. 2. Махранзын сүм Сүмийн барилгын зургийг Хавсралт А- д хавсаргав. Тайлангаас үзвэл, Махранзын сүм нь 1961 онд болсон шуурганаар ихээхэн сүйдэж, 2-р давхар нь нурснаас шинээр сэргээн барьжээ. Харин энэ шинээр барьссн тухай ямар ч тэмдэглэл олдсонгүй. Одоогийн дээврийн байдал нь харьцангуй сайн боловч бусад барилгатай харьцуулбал энэ сүмд тоосгон ханыг уснаас хамгаалах бетонон манаас хийгдээгүй тул арын хананд ус нэвчсэн, өнгөө алдсан гэх мэт гэмтлүүд ажиглагдаж байна (Зураг 3–64). Барилгын баруун талын тоосгон хана байнгын хөлдөлт-гэсэлтийн мөчлөгөөс үүдэн ихээхэн муудсан байна. (Зураг 3– 65). Харин сүмийн 2-р давхрыг барьсан түүхий эд, аргыг тогтоосонгүй. Гадна талаас үзэхэд, улаан өнгөтэй шавардлагатай ба ташуу хагарал ажиглагдав (Зураг 3–66). Зураг 3-64 – Махранз сүмийг араас харуулсан байдал. Тоосгон ханын суурь толботож, гэмтсэн байна. Бетонон манаас байхгүй. Гэрэл зургийг С.Келли.
  • 29. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 51 Зураг 3-65 – Хөлдөлт-гэсэлтээс үүдсэн гэмтэл. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-66 - 2-р давхрын ханан дахь ташуу хагарал. Гэрэл зургийг С.Келли. Tоосгоны будаг нь хэвийн байдалтай. Харин нүүрэн талын саравчыг тулсан модон багануудын байтуу муудсан байдалтай. (Зураг 3–67). Сүмийн доторх цаасан шуумал бурхдын дүрийн өнгө будаг нь тоосонд дарагдан бүдгэрсэн, мөн зарим хэсэг нь гэмтсэн байна (Зураг 3–68). Зураг 3-67 – Урд үүдний модон баганы байтуу ихээхэн муудсан байна. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-68 – Цаасан шуумал хийцтэй бурхдын зарим хэсэг гэмтсэн байдал. Гэрэл зургийг С.Келли. Махранзын сүм нь анхны барилгуудын нэг бөгөөд зүүн талдаа бэлэг дурсгалын дэлгүүрийн агааржуулагчтай. Гэвс үүний холболтын кабель, цахилгааны утсыг ихээхэн болхи зохисгүй байдлаар хийжээ (Зураг 3–69). Зураг 3-69 – Сүмийн зүүн талын хананд ихээхэн болхи байдлаар суурилуулсан агааржуулагч. Гэрэл зургийг С.Келли. 3. Хүндэтгэлийн буюу Дунд Асар хаалга Сүмийн барилгын зургийг Хавсралт Б- д хавсаргав. Энэ барилгын дээврийн арын хормойд өвс ургамал ургасан нэлээд муудсан байдалтай (Зураг 3–70). Дээврийн шавар ваарууд хагарч, хөндийрсөн, хаалгаар
  • 30. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 52 орж гарч буй үзэгчдийн дээрээс ч унаж болзошгүй суларсан байна (Зураг 3-71- 73). Зураг 3-70 – Дунд асар хаалгын араас харагдах байдал. Дээврийн ар хормойд өвс ургасан, үүдний модон баганы байтуу ихээхэн муудсан байдалтай бөгөөд мөн ил татсан цахилгааны кабелийг ч мөн анзаарах хэрэгтэй. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-71 - Вааран дээврийн муудсан байдал. Цувраа ваарын бййдлыг анзаарна уу. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-72 – Хэмхэрч суларсан дээврийн ваар газар унаж болзошгүй тул үзэгчдийн авулгүй байдалд эрсдэл учруулж байна. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-73 – Вааран дээврийн муудсан байдал. Гэрэл зургийг С.Келли. Энэ сүм нь тоосгон ханыг уснаас хамгаалан бетонон манаасгүй бөгөөд зүүн хананд ус нэвчсэн, өнгөө алдсан гэх мэт гэмтлүүд ажиглагдаж байна (Зураг 3–74). Мөн хоёр давхрын тоосгон хана муудсан байна (Зураг 3-75). Зураг 3-74 – Тоосгон хана суурь орчмоороо гэмтсэн байгаа ба бетонон манаасгүй. Гэрэл зургийг С.Келли.
  • 31. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 53 Зураг 3-75 – Хоёр давхрын тоосгон хана муудсан байдалтай. Гэрэл зургийг С.Келли. The тоосгоны будаг нь хэвийн, харин хоёр давхрын модон араг яс (Зураг 3-76), өмнө ба ар талын үүдэн дэх модон баганууд муудсан байдалтай (Зураг 3 – 70). Зураг 3-76 - Хоёрдугаар давхрын гаднах байтуу өнгөлгөө муудсан байдал. Гэрэл зургийг С.Келли. 4. Гол сүм Сүмийн барилгын зургийг Хавсралт В- д хавсаргав.. a. Ёслолын асар хаалга The Ёслолын асар хаалга нь модон хийцийн доугүн аргын уран чамбай бүтээлийн жишээ мөн. Энэ асар хаалга нь хоёр тулгуурт хос модон багана дээрх Шан загварын /дэрэвгэр үзүүртэй/ дээвэртэй хаалга юм (Зураг 3-77 - 78). Иймээс энэ нь бүтцийн хувьд хамгийн хялбар байгууламж юм.Энэ хаалга нь баруун тийш болон арагш бага зэрэг налсан байдалтай байна. Баруун тийш налсан нь хоёр баганы хоолон дахь суурийн суулт буюу баруун баганы боржин суулгасан суурь өмхөрснөөс, эсхүл аль алинаас нь зэрэг шалтгаалсан байж болно. Энэ байдлыг цааш нь нягтлан шалгаж, байгууламжийн бүтцийг бэхэтгэх шаардлагатай байж мэднэ.. Зураг 3-77 – Ёслолын асар хаалга нь хоёр тулгуурт баганатай. Хаалга баруун тийш бага зэрэг налан хазайж буй байдалтай. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-78 – Ёслолын асар хаалганы тулгуурт баганыг харуулан баруун талаас зурагласан байдал. Хаалга мөн хойш бага зэрэг налсан байна. Модон багана, тулгуурын байтуу муудсан байна. Гэрэл зургийг С.Келли.
  • 32. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 54 Энэ хаалга нь музейн цогцолборын барилгууд дотроо анхы эх хэвээрээ боловч дээврийн ваарыг дуурайлгасан төмөр дээврээр орлуулсан ганц байгууламж болно. (Зураг 3-79). Төмөр ялтсан дээвэр нь зэвэрсэн боловч хойд талдаа анх будсан ногоон будаг нь ялгагдаж байна. Вааран дээврийг төмөр дээврээр сольсон нь вааран дээврийн хүнд жин байгууламжийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц байсныг илүү хөнгөн дээврээр орлуулсан алхам байсан байх магадлалтай. Зураг 3-79 – Эх вааран дээврийг шавар ваарыг дуурайлгасан төмөр дээврээр сольсон нь дээврийн модон хийц, жинг багасгах зорилготой байсан байж болно. Гэрэл зургийг С.Келли. b. Гол сүм Сүмийн зүүн урд булан нь тоосгон хананд суурийн суулт нөлөөлсөн ганц тохиолдол (Зураг 3-80) бөгөөд энэ нь удаан хугацаанд ус хуримтлагдснаас, суурийг буруу хийснээс буюу мөнх цэвдгийн овойлт, суултаас үүдсэн байж болно. Модон багана, хөндөл нуруу бүхий араг яс нь бага зэрэг хазайлт, шалны суулт болон дам нурууны гажилт ажиглагдаж байна. Эдгээр нь үүдниы хэсэгт илүү тод ажиглагдана. (Зураг 3-81 -82). Гол сүмийн гаднах тоосгон хананаасаа шалтгаалан доторх модон багануудад суулт өгч, шаланд бага зэрэг суулт хотойлт өгсөн байна. Тайлангаас үзвэл 1974 онд модон багануудын доор хүчжүүлсэн бетонон суурь хийсэн бөгөөд цуурал үүссэн нь баруун урд баганд их тод ажиглагдана. (Зураг 3-83). Зураг 3-80 - Гол сүмийн баруун урд буланд ташуу хагарал үүссэнээс үзвэл суурийн суулт өгсөн байх магадлалтай. Гэрэл зургийг С.Келли.
  • 33. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 55 Зураг 3-81 -Хэмжилтоээр үүдний саравчны модон баганууд баруун тийш үл ялиг налж хазайсан байгааг тогтоов. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-82 - Гол сүмийн 2-р давхрын дам нуруунд хотойлт үүссэн байдал. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-83 - Дотор модон баганад томхон босоо цуурал үүссэн нь. Гэрэл зургийг С.Келли. Дээвэр нь зарим нөхцлийг эс тооцвол харьцангуй хэвийн байдалтай. Нэг ус зайлуулах хоолой нь битүү бөглөрсөн, мөн ус зайлуулах төмөр суваг нь зэвэрсэн байна. (Зураг 3-84 - 85). Зураг 3-84 - Бөглөрсөн ус зайлуулах хоолой. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-85 - Дээврийн ус зайлуулах системийн төмөр суваг зэвэрч цоорсон байдал.. Гэрэл зургийг С.Келли.
  • 34. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 56 Гадна ханаы тоосго нь суурь орчимдоо толботсон, байнгын хөлтөх-гэсэх мөчлөгөөс үүдэн муудсан байдалтай. (Зураг 3-86). Цохны нээлхийн орчим болон тоосгон хананы цаадах модон баганы харалдаа босоо цуурлууд ажиглагдав (Зураг 3-87). Энэ нь сүмийн зүүн талд илүү тод ажиглагдах ба зүүн урд болон баруун урд булангийн модон тулгуур баганы хавьцаа хагарлууд үүсчээ (Зураг 3-88- 89). Зураг 3-86 - Баруун хойд булан дахь тоосгон хананы сууриар гэмтэл үүссэн байдал. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-87 - Цонхны нээлхийн доорх болон модон баганы харалдаах босоо цуурал (баруун талд). Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-88 - Тоосгон хананы цаадах модон баганад суурийн суулт өгснөөс үүдсэн ноцтой босоо хагарал. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-89 - Тоосгон хананы цаадах модон баганад суурийн суулт өгснөөс
  • 35. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 57 үүдсэн ноцтой босоо хагарал. Гэрэл зургийг С.Келли. Гадна тоосгон ханын будаг муудсан байдалтай. Үүдний саравчны баганы байтуу нь сайнаас муу янз байдалтай ба нарны тусгалд ил байдгаас үүдэн өнгө нь ихээхэн гандаж бүдгэрсэн байна (Зураг 3-90 - 91). Цохны байтуу мөн муудсан байдалтай (Зураг 3-92) ба хоёрдугаар давхрын цонхнууд маш муудсан байна (Зураг 3-93). Дотоод засал чимэглэлийн хээ угалз харьцангуй сайн бюу сайн хадгалагдсан. Барилгыг анх барихад хийсэн хана, адрын зураг чимэглэл үзмэрийн хорго, дэглэлтийн цаана далдлагдсан боловч хадгалагдсан хэвээр байгааг дурдах нь зүйтэй. (Зураг 3-94). Харж болохуйц хэсгээс үзэхэд харьцангуй сайн төлөв байдалтай байна. Зураг 3-90 - Нарны гэрэл шууд тусдаг хэсэгт байтуу ихээхэн гандсан байна. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-91 - Байтуу хэт муудсан байна.. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-92 - Хоёрдугаар давхрын зураг чимэглэл сайнаас муу янз байдалтай байна. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-93 - Цонхны будаг, өнгөлгөө маш муудсан байна. Гэрэл зургийг С.Келли.
  • 36. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 58 Зураг 3-94 - Доторх засал чимэглэл үзмэрийн хоргонд далдлагдсан ч хайрьцангуй сайн хадгалагдсан төлөв байдалтай байна. Гэрэл зургийг С.Келли. a. Занхан сүм Занхан сүмийг цогцолбор баригдсны дараахан Гол сүмд залган нэмж барьсан байна. Энэ сүм нь Гол сүмтэй харьцуулахад илүү сайн нөхцөл байдалтай. Модон араг ясанд бага зэрэг суурийн суулт ажиглагдав. Сүмийн гадна тоосгон хананаас шалтгаалан доторх модон багануудад суулт өгч, шаланд бага зэрэг хотойлт суулт өгсөн байна. Доторх модон багана, дам нуруунд том том цуурал үүссэн байна. Бидний судалгааны үеэр дээврийн ваарыг сольж байсан (Зураг 3-95) тул одоо дээвэр сайн төлөв байдалтай байгаа гэж үзэж болно. Гэхдээ, аянга зайлуулагч харагдаагүй. Иймд аянга зайлуулагчийг одоо болтол суулгаагүй бол зайлшгүй суулгах хэрэгтэй. Мөн уламжлалт вааран дээврийн системийд орчин үеийн резинжүүлсэн ус нэвтрүүлдэггүй давхаргыг далд байрлуулах санал гарч байв. Энэ нь дээврийн ашиглалтын хугацааг уртасгах бөгөөд цаашид мөрдөх жишиг арга байж болно. Зураг 3-95 - Занхан сүмийн дээврийг солихын өмнө дээврийн арын налууны ваарыг авч байгаа нь. Гэрэл зургийг С.Келли. Занхан сүм болон Гол сүм, арын сүмийн хоорондох залгаас нь баруун, зүүндээ сүүдэрлэгдсэн бөгөөд яг энэ хэсэгт дээврийн ус зайлуулах хоолойг байрлуулсан байна. Иймээс энэ хэсгийн тоосгон хана толботсон, нойтон чийгтэй бөгөөл хөлдөх-гэсэх мөчлөгөөс шалтгаалан гэмтсэнэ байдалтай байна (Зураг 3-96). Зураг 3-96 - Занхан сүм, Гол сүмтэй залгагдах хэсэгт ус зайлуулах хоолой байгаа ба нар тусдаггүй учир хана нь нойтон, ус нэвчсэн байдалтай байна.. Гэрэл зургийг С.Келли. Тоосгон ханын будаг муудсан, харин гаднах гоёл чимэглэл сайн төлөв байдалтай. Дотор засал чимэглэл мөн сайн хадгалагдсан байна (Зураг 3-97).
  • 37. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 59 Зураг 3-97 - Занхан сүмийн дотоод засал. Гэрэл зургийг С.Келли. 5. Зуугийн сүм Сүмийн барилгын зургийг Хавсралт Г- д хавсаргав. Зуугийн сүмийн дөрвөн булангийн суурь орчим тал бүрт нь босоо хагарал үүссэн байна (Зураг 3-98, 99). Энэ нь хүндийн жингийн даац гаднах тоосгон хананд шилжихээс өмнө модон араг яс даацыг авч суулт өгснөөс үүджээ. Зураг 3-98 - зуугийн сүмийн баруунурд булангийн урд талд тоосгон хананы цаадах тулгуур модон багана сууснаас үүдэн хагарал үүсжээ. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-99 - Зуугийн сүмийн баруунурд булангийн баруун талд тоосгон хананы цаадах тулгуур модон багана сууснаас үүдэн хагарал үүсжээ. Гэрэл зургийг С.Келли. Гаднах тоосгон хананы цаадах тулгуур модон баганыг дотроос нь харах боломжгүй, дотоод заслын цаасан шуумал чимэглэл халхалжээ. Гаднах тоосгон ханан дээр бэхэлгээ төмөр боолт байгаа нь тулгуур модон байгааг илтгэх ба мөн байршлыг тодорхой болгож байгаа юм. (Зураг 3–100). Зураг 3-100 - Бэхэлгээ төмөр боолт болон тоосогон ханын хгарлаар модон баганы байршыг мэдэж болно. Цагаан ханыг түүхий тоосгоор өрж, шохойн зуурмагаар өнгөлсөн бөгөөд зураг дээрх баруун гар талын ханыг хэсэгчлэн цементээр шавардаж нөхөн сэргээсэн байна.. Гэрэл зургийг С.Келли. Дээд вааран дээврээ тулж байдаг хоёрдугаар давхрын модон араг яс нь сайнуус муу янз байдалтай. (Зураг 3 – 101).
  • 38. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 60 Зураг 3-101 - Хоёрдугаар даюхрын модон араг яс сайнаас муу янз бүр төлөв байдалтай байна. Харин хашлага мод муудсан байна. Гэрэл зургийг С.Келли. Вааран дээвэр ерөнхийдөө сайн хадгалагдсан байдалтай. Гэхдээ доод давхрын хавтгай дээврийг хуйлмал резинэн материалаар бүрж, хайргаар хучин, хөнгөнцагаан төмрөөр амсрыг дарж хадсан байна (Зураг 3-102, 103). Дээврийн 4 буланд ус зайлуулагч хоолой байдаг (Зураг 3-104 and 105)ба нэг нь уг дээврийн резинэнд хэсэгчлэн далдлагдсан байна(Зураг 3-106). Зураг 3-102 - Хоёрдугаар давхар дахь хайргаар хучсан хуйлмал резинэн дээвэр. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-103 - Резинэн материалыг хөнгөнцагаан даруулга төмрөөр эмжин тоосгон хананд хадсан байдал.. Гэрэл зургийг С.Келли.
  • 39. ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙГ ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ III. CONDITION ASSESSMENT 61 Зураг 3-104 - Хоёрдугаар давхраас нэг давхрын дээврийн дөрвөн булан дахь ус зайлуулагч хоолой харагдах байдал. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-105 - Дээврийн 4 булангийн ус зайлуулагчийн гадна хүрээнээс харагдах байдал. Гэрэл зургийг С.Келли. Зураг 3-106 - Дээврийн ус зайлууулагчийг резинэн материалаар хагас хаасан байдал. Гэрэл зургийг С.Келли. Гадна ханыш шатаасан тоосго, шохойн зуурмагаар барьж, түүхий тоосгоор дүүргэн, шавардаад шохойн зуурмагаар өнгөлжээ. Ихэнх түүхий тоосго, шавар зуурмаг нь хуучнаараа байгаа ба хойд хана зэрэг дээр хэдхэн газарт цементэн шавардлагаар нөхөөс тавьсан байна. Ханын доод хэсэг дэх шатаасан тоосго хөлдөх-гэсэхээс үүдэн гэмтсэн байдалтай (Зураг 3-107). Зураг 3-107 - Хойд ханын доод хэсгийн тоосго хөлдөх-гэхэс мөчлөгөөс үүдэн буудсан байдал. Гэрэл зургийг С.Келли. Түүхий тоосго нь Зуугийн сүмийн онцлог болох ба бусад барилгад ингэж ашиглаагүй. Иймээс хана нь тус барилгын онцлог шинж бөгөөд онцгой чухал бүрдвэр болно. Мөн, түүхий тоосго нь дулаан барих онцгой чадвартайгаас гадна тоосгон хананаас ялгаатай нь чийгшийн янз бүр байдлаас шалтгаалан дулааныг дамжуулж байдаг. Улмаар, түүхий тоосго нь агаарын уурыг шингээж гаргадаг байгалийн агаар чийгшүүлэгч болдог. Одоогийн түүхий тоосгон хана болон сүм доторх цаасан шуумал чимэглэлд ямар нэгэн симбиоз хамаарал байж болно. Ийм учраас, түүхий тоосгон хана болон шохойн зуурмаган өнгөлгөөг энэ хэвээр нь нөхөн сэргээж байх шаардлагатай. Бусад бүх барилга модон хүрээтэй байхад энэ сүм шатаасан вааран чимэглэл бүхий парапет хүрээтэй байна (Зураг 3-108). Мөн, парапетийг гагнасан төмөр тороор хүчитгэж, цементэн зуурмагаар хийснийг үзвэл хуучин хийцийг шинээр өөрчлөн хийжээ.