SlideShare a Scribd company logo
1 of 11
MICROSOFTOFFICE EXCEL 2013 ПРОГРАММД
ФУНКЦ АШИГЛАХ
Зорилго: Formulas командын зурвас дахь Function Library бүлгийн Math & Trig,
Insert Function командуудыг ашиглан бодолт хийх
Энэхүү лабораторийн ажлын хүрээнд оюутан дараах чадваруудыг эзэмшинэ. Үүнд:
● Математикийн энгийн илэрхийлэл бодох томъёо оруулах;
● Математикийн болон Тригонометрийн функцууд ашиглан бодолт хийх;
● Логикийн функц ашиглан бодолт хийх;
● Хүснэгтийн муж дах утгуудыг эрэмбэлэх;
● Хүснэгтүүдийг нэгтгэх.
Лабораторийн ажлаар хийх даалгавар
1. Өгөгдсөн дасгал болон даалгаврыг хичээлийн цагт багтаан гүйцэтгэж багшид
шалгуулан хамгаална.
2. Идэвхтэй байгаа Sheet1 хуудсанд Дасгал 1-г, Sheet2 хуудсанд Дасгал 2-г
зааврын дагуу гүйцэтгэж хадгална.
3. Даалгавар №1-г оюутан бие даан боловсруулж хэрхэн гүйцэтгэснээ тайлбарлана.
ДАСГАЛ 1.
1. Ажлын талбарыг /Sheet1/ “Дасгал-1” нэрээр солино.
2. Хүснэгтийг өгөгдсөн хэлбэрээр үүсгэ. Үсгийн өндөр 12pt. Цаасны хэмжээ А4,
хэвтээ байрлалтай, цаасны захаас авах зай баруун, зүүн, дээд, доод 1 см байхаар
тохируул.
3. Өгөгдсөн утгуудаар бодолт хийж дүнг бодож гаргаад, J3:J10 мужийн утгуудыг
ихээс нь бага руу эрэмбэлж файл болгон хадгална.
4. Хүснэгтэд өгөгдсөн Х, У-н утгуудаар эдгээрээс хойшхи багануудын утгуудыг
өгөгдсөн томъёогоор бодож 11-р мөрөнд багана бүрт харгалзах үйлдлүүдийг
гүйцэтгэнэ. Тоон утгуудыг таслалаас хойш 4 оронтой байхаар тохируулна.
5. Тоон утгуудын нийлбэрийг олохдоо: курсорыг А11 нүдэнд байрлуулж = тэмдэг
бичээд Home командын зурвасын Editing бүлгийн AutoSum командыг сонгоод
Enter товчлуур дарна.
6. Тоон утгуудын үржвэрийг олохдоо: курсорыг В11 нүдэнд байрлуулж = тэмдэг
бичээд Formulas командын зурвасын Function library бүлгийн Math&Trig
командаар нээгдэх функцуудын жагсаалтаас Product функцийг сонгоход В11
нүдэнд =PRODUCT(B3:B10) томъёо бичигдэх ба Enter товчлуур дарж утгыг
бодно.
7. ХУ –г бодохдоо курсорыг С3 нүдэнд байрлуулж = тэмдэг бичээд Formulas
командын зурвасын Function library бүлгийн Math&Trig командаар нээгдэх
функцуудын жагсаалтаас Power функцийг сонгоход Function Arguments харилцах
цонх нээгдэнэ. Number мөрөнд Х –н эхний утга байрлах нүдний хаяг A3-г, Power
мөрөнд У-н эхний утга байрлах нүдний хаяг В3-г тус тус бичихэд (Зураг 1) С3
нүдэнд =POWER(A3,B3) томъёо бичигдэх ба Enter товчлуур дарж утгыг бодно.
Энэ томъёог С11 нүд хүртэл хуулна.
Зураг 1. Тоон утгыг зэрэгт дэвшүүлэх функцийн харилцах цонх
8. Тоон утгуудын дундажийг олохдоо: курсорыг С11 нүдэнд байрлуулж = тэмдэг
бичээд Formulas командын зурвасын Function library бүлгийн AutoSum
командаар нээгдэх функцуудын жагсаалтаас Average функцийг сонгоход C11
нүдэнд =Average (C3:C10) томъёо бичигдэх ба Enter товчлуур дарж утгыг бодно.
9. Logx
y –г бодохдоо курсорыг D3 нүдэнд байрлуулж = тэмдэг бичээд Formulas
командын зурвасын Function library бүлгийн Math&Trig командаар нээгдэх
функцуудын жагсаалтаас Log функцийг сонгоход Function Arguments харилцах
цонх нээгдэнэ. Number мөрөнд У –н эхний утга буюу тоон утга байрлах нүдний
хаяг В3-г, Base мөрөнд X-н эхний утга буюу суурийн утга байрлах нүдний хаяг A3-
г тус тус бичихэд D3 нүдэнд = Log (В3,А3) томъёо бичигдэх ба Enter товчлуур
дарж утгыг бодно. Энэ томъёог D11 нүд хүртэл хуулна.
10. Тоон утгуудаас МАХ утга олохдоо: курсорыг D11 нүдэнд байрлуулж = тэмдэг
бичээд Formulas командын зурвасын Function library бүлгийн AutoSum
командаар нээгдэх функцуудын жагсаалтаас MAX функцийг сонгоход D11 нүдэнд
=MAX(D3:D10) томъёо бичигдэх ба Enter товчлуур дарж их утгыг олно.
11. E(x+y) –г бодохдоо курсорыг E3 нүдэнд байрлуулж = тэмдэг бичээд Formulas
командын зурвасын Function library бүлгийн Math&Trig командаар нээгдэх
функцуудын жагсаалтаас EXP функцийг сонгоход Function Arguments харилцах
цонх нээгдэнэ. Number мөрөнд A3+B3 бичихэд E3 нүдэнд = EXP (A3+B3) томъёо
бичигдэх ба Enter товчлуур дарж утгыг бодно. Энэ томъёог E11 нүд хүртэл хуулна.
12. Е11 нүдэнд Е3:Е10 мужийн утгуудаас 150000-с бага утга хэд байгааг олно. Үүний
тулд: курсорыг Е11 нүдэнд байрлуулж =COUNTIF(E3:E10,"<150000") функцийг
бичээд Enter товчлуур дарахад Е11 нүдэнд уг нөхцлийг хангах утгыг тоолж
харуулна. Нөхцлийг “ “ хашилтанд бичиж байгааг анхаарна уу.
13. илэрхийллийг бодох томъёог F3 нүдэнд =POWER((A3*B3),(3/5))
гэж бичээд Enter товчлуур дарж утгыг бодно. Энэ томъёог (x*y)(3/5) хэлбэрээр
бичиж болох тул үүнийг нь ашиглан бодолт хийсэн болно. Энэ томъёог F11 нүд
хүртэл хуулна.
14. F11 нүдэнд F3:F10 мужийн утгуудаас 10-с бага утгуудын нийлбэр олно. Үүний
тулд: курсорыг F11 нүдэнд байрлуулж =SUMIF(F3:F10,"<10") функцийг бичээд
Enter товчлуур дарахад F11 нүдэнд уг нөхцлийг хангах утгуудын нийлбэр
бодогдоно. SUMIF(range,criteria) функц нь Formulas командын зурвасын
Function library бүлгийн Math&Trig командаар нээгдэх функцуудын жагсаалтад
багтдаг.
15. Ln(x)-г бодохдоо курсорыг G3 нүдэнд байрлуулж = тэмдэг бичээд Formulas
командын зурвасын Function library бүлгийн Math&Trig командаар нээгдэх
функцуудын жагсаалтаас LN функцийг сонгоход Function Arguments харилцах
цонх нээгдэнэ. Number мөрөнд A3 бичихэд G3 нүдэнд =LN(A3) томъёо бичигдэх
ба Enter товчлуур дарж утгыг бодно. Энэ томъёог G11 нүд хүртэл хуулна.
16. Тоон утгуудаас МIN утга олохдоо: курсорыг G11 нүдэнд байрлуулж = тэмдэг
бичээд Formulas командын зурвасын Function library бүлгийн AutoSum
командаар нээгдэх функцуудын жагсаалтаас MAX функцийг сонгоход G11 нүдэнд
=MIN(G3:G10) томъёо бичигдэх ба Enter товчлуур дарж их утгыг олно.
17. Ln(x)-г бодохдоо курсорыг G3 нүдэнд байрлуулж = тэмдэг бичээд Formulas
командын зурвасын Function library бүлгийн Math&Trig командаар нээгдэх
функцуудын жагсаалтаас LN функцийг сонгоход Function Arguments харилцах
цонх нээгдэнэ. Number мөрөнд A3 бичихэд G3 нүдэнд =LN(A3) томъёо бичигдэх
ба Enter товчлуур дарж утгыг бодно. Энэ томъёог G11 нүд хүртэл хуулна.
18. X-г Ү-д хувааж үлдэгдлийг олохдоо: курсорыг Н3 нүдэнд байрлуулж = тэмдэг
бичээд Formulas командын зурвасын Function library бүлгийн Math&Trig
командаар нээгдэх функцуудын жагсаалтаас MOD функцийг сонгоход Function
Arguments харилцах цонх нээгдэнэ. Number мөрөнд A3-г, Divisor мөрөнд В3-г
бичихэд Н3 нүдэнд =MOD(A3,B3) томъёо бичигдэх ба Enter товчлуур дарж утгыг
бодно. Энэ томъёог Н11 нүд хүртэл хуулна.
19. Тоон утгуудын стандарт хазайлтыг олохдоо: Н11 нүдэнд байрлуулж
=STDEV(H3:H10) функцийг бичээд Enter товчлуур дарахад Н11 нүдэнд стандарт
хазайлтын утга бодогдоно. STDEV(number1,number2,..) функц нь Formulas
командын зурвасын Function library бүлгийн More Functions командаар нээгдэх
жагсаалтад байрлах Statistical бүлэгт багтдаг.
20. Cos(x°)-г бодохдоо:
a. Х-н утгыг градуст шилжүүлнэ, үүнийг DEGREES(angle) функцээр гүйцэтгэнэ.
b. Градуст шилжүүлсэн утгаасаа COS() функцийг бодно. Энэ 2 үйлдлийг тусад нь
салгаж хийхгүй шууд 1 нүдэнд томъёо хэлбэрээр бичнэ. Гэхдээ хамгийн эхэнд
хийгдэх үйлдлийг гүйцэтгэх функцийг дотор нь сүүлд гүйцэтгэх үйлдлийн
функцийг хамгийн гадна талд бичих юм.
c. Бидний дасгалын хувьд курсорыг I11 нүдэнд байрлуулж =COS(DEGREES(A3))
функцийг бичээд Enter товчлуур дарахад I11 нүдэнд үр дүн бодогдоно.
d. Энэ томъёог I11 нүд хүртэл хуулна.
21. Хамгийн их ба бага утгуудын ялгаврыг олохдоо: курсорыг I11 нүдэнд байрлуулж
=MAX(I3:I10)-MIN(I3:I10) функцийг бичээд Enter товчлуур дарахад I11 нүдэнд
ялгавар бодогдоно.
22. Ctg(y)-г бодохдоо COS(), SIN() функцийн томъёог ашиглана, учир нь программд
Ctg()-ийн стандарт функц байдаггүй иймд курсорыг J11 нүдэнд байрлуулж
=COS(RADIANS(B3))/SIN(RADIANS(B3)) функцийг бичээд Enter товчлуур
дарахад J11 нүдэнд үр дүн бодогдоно. Энэ томъёог J11 нүд хүртэл хуулна.
RADIANS(angle) функц нь өнцгийн утгыг радианд шилжүүлэх ба Math&Trig
бүлэгт багтдаг.
23. С3:J10 матрицын тодорхойлогч бодохдоо квадрат матрицын тодорхойлогч боддог
MDETERM(array) функцийг ашиглана, /array-матриц/. курсорыг J11 нүдэнд
байрлуулж =MDETERM(C3:J10) функцийг бичээд Enter товчлуур дарахад J11
нүдэнд C3:J10 мужийг хамарсан квадрат матрицын тодорхойлогч бодогдоно.
24. Дасгал 1-г гүйцэтгэж дуусахад хүснэгт доорх (Зураг 2) хэлбэртэй болно.
Зураг 2. Дасгал 1-н үр дүн
25. J3:J10 мужийн утгуудыг буурахаар эрэмбэлэхдээ: J3:J10 мужийг идэвхжүүлээд
Home командын зурвасын Editing бүлгийн Sort&Filter командын жагсаалтаас
Sort Largest to Smallest командыг сонгоно.
26. Хийсэн ажлаа хадгалаад багшид шалгуулна. Энэ дасгалаар туршсан функцуудын
бичилт болон оруулах өгөгдлийн хэлбэрийг сайн тогтоож аваарай.
Жиших үйлдэл
бичих хэлбэр
Гүйцэтгэх үйлдэл
> Эрс их
< Эрс бага
>= Их буюу тэнцүү
<= Бага буюу тэнцүү
<> Тэнцүү биш
= Тэнцүү
Логик функц түүнийг хэрэглэх нь
Excel программд нөхцөл шалгаж нөхцлөөс хамааруулан тодорхой үйлдлүүдийг
гүйцэтгэх боломжтой функцууд байдаг. Логик функцэд жиших үйлдлүүдийг дараах
хэлбэрээр бичдэг. Үүнд:
Логик функцийг бичих хэлбэр:
IF(нөхцөл,үйлдэл1,үйлдэл2)
Энэ функц нь нөхцөл шалгаад нөхцөл үнэн бол үйлдэл 1-г, нөхцөл худал
бол үйлдэл 2-г гүйцэтгэнэ.
Нөхцөл нүдний утгыг жишнэ. Энд А3>=10 гэх мэт үйлдлийг бичнэ.
Үйлдэл1, 2 оронд математик үйлдэл, функц, томъёо, текст зэргийг бичиж болно.
Логик функцыг хэд хэдэн давхар хэрэглэж болно. Мөн AND, OR, NOT логик
холбоосуудыг ашиглаж IF функц дотор 2 нөхцлийг нэг зэрэг шалгаж болно. Өөрөөр
хэлбэл нүдний утга тодорхой завсарт оршиж байгаа эсэхийг шалгаж болно.
Бичиглэлийн хэлбэр:
IF(AND(нөхцөл1,нөхцөл2),үйлдэл1,үйлдэл2)
Нөхцлүүд үнэн бол үйлдэл1-г, аль нэг нь эсвэл хоёул худал
бол үйлдэл2-г
гүйцэтгэнэ.
IF(OR(нөхцөл1,нөхцөл2),үйлдэл1,үйлдэл2)
Нөхцлүүдийн аль нэг нь ба бүгд үнэн бол үйлдэл1-г, хоёул худал
бол үйлдэл2-г гүйцэтгэнэ.
ДАСГАЛ 2.
1. Ажлын талбарт дүрс буюу New Sheet командаар шинэ ажлын хуудас нэмж Sheet2
нэрийг “Дасгал-2” нэрээр солино.
2. Хүснэгтийг өгсөн хэлбэрээр үүсгэ. Үсгийн өндөр 12pt. Цаасны хэмжээ А4, босоо
байдлаар, цаасны захаас авах зай баруун, зүүн, дээр, доор 1 см, Header орох хэсэгт 0,5
см, Footer орох хэсэгт 1 см.
Нийт оноо
Үсгэн
үнэлгэ
э
ҮГД
74 – 76 С 2.0
77 – 80 С + 2.4
81 – 83 В - 2.7
84 – 86 В 3.0
87 – 90 В + 3.4
91 – 95 А - 3.7
96 –100 А 4.0
3. Хүснэгтэд өгсөн нөхцлийн дагуу оюутны дүнгийн үсгэн үнэлгээ болон ҮГД бодож
гаргана.Бодолт хийхдээ IF() логик функц болон AND логик холбоос ашиглана.
Оюутны дүнг бодох хүснэгтийг зурагт үзүүлсэн (Зураг 3) хэлбэрээр үүсгэнэ.
Зураг 3. Дасгал 2
4. Үсгэн үнэлгээ бодох нүд буюу F5 нүдэнд курсорыг байрлуулж өмнөх хүснэгтэд өгсөн
нөхцлүүдийг томъёо болгон доорх хэлбэрээр бичиж оруулаад Enter товчлуур дарна.
=IF(AND(E5>=74,E5<=76),”C”,IF(AND(E5>=77,E5<=80),”C+”,IF(AND(E5>=81,E5<=83
),”B-”, IF(AND(E5>=84,E5<=86),”B”, IF(AND(E5>=87,E5<=90),”B+”, IF(AND(E5>=91,
E5<=95), ”A-“,”A”)))))). Томъёо
оруулахад доорх хэлбэрээр
харагдана (Зураг 4). Энд үсгэн
үнэлгээг функцэд бичихдээ “ “
хашилт ашиглан бичнэ.
Зураг 4. Логик функц оруулсан байдал
5. Ингэхэд уг нүдэнд үсгэн үнэлгээ (Зураг 5) бичигдэх болно. Энэ томъёог F11 нүдийг
дуустал хуулахад бүх оюутны дүн автоматаар дүгнэгдэх болно (Зураг 6).
Зураг 5. Томъёо оруулсны дараа Зураг 6. Томъёо хуулсны дараах дүн
6. ҮГД бодох томъёог өмнөх үсгэн үнэлгээ бодсон аргаар оруулна. Нөхцлийг хүснэгтэд
өгсөн тул курсорыг G5 нүдэнд байрлуулж доорх байдлаар оруулж эхний дүнг бодсны
дараа томъёогоо бүх оюутны дүнг бодохоор хуулна. Томъёо:
=IF(F5="A",4,IF(F5="A-",3.7,IF(F5="B+",3.4,IF(F5="B",3,IF(F5="B ",2.7, IF(F5="C+"
,2.4,2)))))) (Зураг 7).
7. Дээрх бодолтыг гүйцэтгэж томъёо хуулсны дараа дүнгийн хүснэгт доорх хэлбэртэй
болно (Зураг 8).
Зураг 7. Томъёо оруулсны дараа Зураг 8. Томъёо хуулсны дараа
8. Ажлын талбарт дүрс буюу New Sheet командаар шинэ ажлын хуудас нэмж Sheet3
нэрийг “2-р улирал” нэрээр сольж ажлын хуудас дээр Дасгал 2-т үүсгэсэн хүснэгтийг
хуулж Явцын 70 оноо, Улирлын шалгалтын оноог өөрчлөн оруулна (Зураг 9).
Зураг SEQ Зураг * ARABIC 10.ҮГД-ийн
дундаж бодох хүснэгт
Зураг 9. 2-р улирлын дүнгийн хүснэгт
9. Ажлын талбарт дүрс буюу New Sheet
командаар шинэ ажлын хуудас нэмж Sheet4
нэрийг “Жилийн дундаж” нэрээр сольж ажлын
хуудас дээр Дасгал 2-т үүсгэсэн хүснэгтийн
дэс дугаар /№/ ба Оюутны код баганыг хуулж
байрлуулаад 3-р багананд ҮГД-ийн дундаж
утгыг бичихээр бэлтгэнэ (Зураг 10).
10. Жилийн дундаж ажлын хуудсын С6 нүдэнд Дасгал 2 ба 2-р улирал ажлын хуудас дээрх
оюутны дүнгийн хүснэгтүүдэд бодож олсон ҮГД багананын утгуудын арифметик
дундажийн утгыг хүснэгт нэгтгэх Data командын зурвасын Consolidate командаар
нээгдэх харилцах цонхны командуудаар гүйцэтгэнэ.
11. Жилийн дундаж ажлын хуудсын С6 нүдэнд курсорыг байрлуулж доорх дарааллаар
ажиллана:
a. Data командын зурвасын Consolidate командаар нээгдэх харилцах цонхны
Function хэсгээс Average-г сонгоно;
b. Reference хэсэгт Дасгал 2 хуудсын хүснэгтээс ҮГД харуулах мужийг сонгоод
Add командаар All References хэсэгт нэмнэ;
c. Reference хэсэгт 2-р улирал хуудсын хүснэгтээс ҮГД харуулах мужийг сонгоод
Add командаар All References хэсэгт нэмнэ;
d. Create links to source data сонголтыг идэвхжүүлээд OK команд өгнө. (Зураг 11)
Зураг SEQ Зураг * ARABIC 12. ҮГД-
ийн арифметик дундаж утга
Зураг 11. Хүснэгт нэгтгэх тохиргоо хийх харилцах цонх
12. ҮГД-ийн жилийн дундаж утгыг бодоход үр
дүнг доорх хэлбэртэй харуулна. (Зураг 12)
13. Дасгалаа хийж дуусаад багшид шалгуулна.
Мэдлэг сорих тест
Оюутанта дараахь тестийнасуултуудад хариулж өөрийн эзэмшсэн мэдлэгээ сориорой.
1 (D1: F4) муж дахь утгуудаас зөвхөн 50-с доош тоон утгуудыг тоолохдоо . . .
a) Count (D1,F4,50)
b) CountIF(D1:F4,”<50”)
c) CountA(D1:F4,>50)
d) Мужаа тэмдэглээд Count(<50)
2 Тэмдэглэсэн мужийн утгуудыг буурахаар эрэмбэлэхдээ .... дарааллаар ажиллана.
a) Tools-Sort Ascending b)
Home tab- Data- Sort&Filter-
c) Home tab- Editing- Sort&Filter- d) Data-Sort-Sort
Ascending
3 A1:D5 мужийн үржвэрийг олохдоо.... бичилтийг ашиглана.
a) =(A1*D5)*(A1*D5)
b) =A1*D5
c) =(A1*D5)+( A1*D5)
d) =Product(A1:D5)
4 A1:D5 мужийн үржвэрийг олохдоо.... бичилтийг ашиглана.
a) =MAX(A1:D5)
b) =(A1:D5)
c) = If( (A1:D5)>0,Max,Min
d) =If(MAX(A1:D5))
5 LgX –г хэрхэн бодох вэ? Х-н утга А1 нүдэнд байгаа гэж үзвэл:
a) =Log(X)
b) =Log(10,A1)
c) =Log10(A1)
d) =Lg(A1)
6 ех –г хэрхэн бодох вэ? Х-н утга А1 нүдэнд байгаа гэж үзвэл:
a) =Exp(A1)
b) =ea1
c) =A1(e)
d) =Ln(ea1)
7
–г хэрхэн бодох вэ? Х-н утга А1 нүдэнд байгаа гэж үзвэл:
a) =X^(2/3)
b) =
c) =(A1)^(2/3)
d) =
8 А1:D5 мужийн 25-с их буюу тэнцүү утгыг тоолохдоо ....бичилтийг ашиглана.
a) =If(a1:d5>25)
b) =CountIF(A1:A5; “ >=25” )
c) =If(a1:d5>25)and)
d) =CountIF(a1:d5>25)
9 A1:D5 мужийн арифметик дундажийг олохдоо.... бичилтийг ашиглана.
a) =(A1+D5)/2
b) =(A1:D5)/5
c) =Average(A1:D5)
d) = (a1:D5)
10 A1:D5 мужаас зөвхөн 15-тай тэнцүү ба түүнээс доош утгуудын нийлбэрийг
олохдоо.... бичилтийг ашиглана.
a) =IF(A1:D5<=15, SUM(A1:D5))
b) =SUMMA(a1:D5)
c) =SUMMAIF(A1:D5,”<=15”)
d) =SUMMAIF(A1:D5,<=15)
11
10<x<20 бол y = x2 + 1/x3 эсрэг тохиолдолд томъёогоор бодолт хийх томъёо
аль нь вэ? Х-н утга А1 нүдэнд байсан бол
a) =IF(AND(A1>10, A1<20), (POWER(A1,2)+(1/POWER(A1,3))),
POWER(A1,(1/3)))
b) =IF(AND(10<A1<20, POWER(A1,2)+1/POWER(A1,3),POWER( A1,(1/3))
c) =POWER(A1,2)+1/POWER(A1,3), =POWER(A1,1/3)
d) Ийм томъёогоор бодолт хийх боломжгүй
12 Дараахь бичлэгүүдийн аль нь 2 нөхцөл бүгд үнэн байхад нөхцөл үнэн гэж тооцох вэ?
a) IF(AND(нөх1, нөх2), 1,2) ≤ ≥
b) IF(OR(нөх1, нөх2, нөх3), 1,2)
c) IF(NOT(нөх1, нөх2, нөх3), 1,2)
d) IF(AND(нөх1, нөх28 нөх3), 1,2)
13
Log10(x) IF(нөх1,2) AND(нөх1,
нөх2)
Mod(x, y)
OR(нөх1,
нөх2)
Cos(x) Sin(x) Product(range)
Average (range) Data Print
Page setup Sum(range) Tools
Дээрх жагсаалтаас функцийн нэрний өмнө үсгээр F үсгээр ялган тэмдэглэ.

More Related Content

What's hot (20)

Excel
ExcelExcel
Excel
 
Lec7
Lec7 Lec7
Lec7
 
Hicheel excel2010 8 class
Hicheel excel2010 8 classHicheel excel2010 8 class
Hicheel excel2010 8 class
 
Dadlaga khicheel 11 excel home
Dadlaga khicheel 11 excel homeDadlaga khicheel 11 excel home
Dadlaga khicheel 11 excel home
 
Dadlaga khicheel 19 excel formulas
Dadlaga khicheel 19 excel formulasDadlaga khicheel 19 excel formulas
Dadlaga khicheel 19 excel formulas
 
Lec3
Lec3 Lec3
Lec3
 
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
Microsoft excel програмтай ажиллах гарын авлага 2017
 
Access sem1
Access sem1Access sem1
Access sem1
 
Excel Lesson
Excel  LessonExcel  Lesson
Excel Lesson
 
Access sem2
Access sem2Access sem2
Access sem2
 
Excel test tsootsoolol
Excel test tsootsoololExcel test tsootsoolol
Excel test tsootsoolol
 
Excel
ExcelExcel
Excel
 
IT10
IT10IT10
IT10
 
Геогебра гарын авлага татах
Геогебра гарын авлага татахГеогебра гарын авлага татах
Геогебра гарын авлага татах
 
Microsoft access 2007
Microsoft access 2007Microsoft access 2007
Microsoft access 2007
 
Test6
Test6Test6
Test6
 
IT-4
IT-4IT-4
IT-4
 
IT-9
IT-9IT-9
IT-9
 
Access Table
Access TableAccess Table
Access Table
 
Excel 1 heseg
Excel 1 hesegExcel 1 heseg
Excel 1 heseg
 

Similar to Lab7 excel

Лекц 14
Лекц 14Лекц 14
Лекц 14Muuluu
 
Excel data analysis
Excel   data analysisExcel   data analysis
Excel data analysisBabaa Naya
 
Excel2007 lesson
Excel2007 lessonExcel2007 lesson
Excel2007 lessonerdenebal
 
функц ашиглаж бодолт хийх
функц ашиглаж бодолт хийхфункц ашиглаж бодолт хийх
функц ашиглаж бодолт хийхhenjii
 
функц ашиглаж бодолт хийх
функц ашиглаж бодолт хийхфункц ашиглаж бодолт хийх
функц ашиглаж бодолт хийхhenjii
 
U.cs101 алгоритм программчлал-4-zasah
U.cs101   алгоритм программчлал-4-zasahU.cs101   алгоритм программчлал-4-zasah
U.cs101 алгоритм программчлал-4-zasahBadral Khurelbaatar
 
New microsoft office word document (2)
New microsoft office word document (2)New microsoft office word document (2)
New microsoft office word document (2)Zorigoo Bayar
 
удирдах элементүүд
удирдах элементүүдудирдах элементүүд
удирдах элементүүдOnon Tuul
 
Excel 1-120213033043-phpapp01
Excel 1-120213033043-phpapp01Excel 1-120213033043-phpapp01
Excel 1-120213033043-phpapp01saixana
 

Similar to Lab7 excel (20)

Lekts 8
Lekts 8Lekts 8
Lekts 8
 
Лекц 14
Лекц 14Лекц 14
Лекц 14
 
Cs101 lec13
Cs101 lec13Cs101 lec13
Cs101 lec13
 
Excel9
Excel9Excel9
Excel9
 
Excel data analysis
Excel   data analysisExcel   data analysis
Excel data analysis
 
Excel2007 lesson
Excel2007 lessonExcel2007 lesson
Excel2007 lesson
 
IT11
IT11IT11
IT11
 
Excel 2007
Excel 2007Excel 2007
Excel 2007
 
Jargal mtms
Jargal  mtmsJargal  mtms
Jargal mtms
 
Jargal mtms
Jargal  mtmsJargal  mtms
Jargal mtms
 
функц ашиглаж бодолт хийх
функц ашиглаж бодолт хийхфункц ашиглаж бодолт хийх
функц ашиглаж бодолт хийх
 
функц ашиглаж бодолт хийх
функц ашиглаж бодолт хийхфункц ашиглаж бодолт хийх
функц ашиглаж бодолт хийх
 
U.cs101 алгоритм программчлал-4-zasah
U.cs101   алгоритм программчлал-4-zasahU.cs101   алгоритм программчлал-4-zasah
U.cs101 алгоритм программчлал-4-zasah
 
New microsoft office word document (2)
New microsoft office word document (2)New microsoft office word document (2)
New microsoft office word document (2)
 
Excel function
Excel functionExcel function
Excel function
 
удирдах элементүүд
удирдах элементүүдудирдах элементүүд
удирдах элементүүд
 
Excel 1-120213033043-phpapp01
Excel 1-120213033043-phpapp01Excel 1-120213033043-phpapp01
Excel 1-120213033043-phpapp01
 
Excel
ExcelExcel
Excel
 
Bayartsetsg
BayartsetsgBayartsetsg
Bayartsetsg
 
Bayartsetsg
BayartsetsgBayartsetsg
Bayartsetsg
 

More from BPurev

Bodlogo11.05
Bodlogo11.05Bodlogo11.05
Bodlogo11.05BPurev
 
Lab11 2-it101
Lab11 2-it101Lab11 2-it101
Lab11 2-it101BPurev
 
Lab11 2-it101
Lab11 2-it101Lab11 2-it101
Lab11 2-it101BPurev
 
Lab10 2-it101
Lab10 2-it101Lab10 2-it101
Lab10 2-it101BPurev
 
Lab10 1-it101
Lab10 1-it101Lab10 1-it101
Lab10 1-it101BPurev
 
Lab9 it101
Lab9 it101Lab9 it101
Lab9 it101BPurev
 
Bie daalt 2 sedev
Bie daalt 2 sedevBie daalt 2 sedev
Bie daalt 2 sedevBPurev
 
Bodlogo3
Bodlogo3Bodlogo3
Bodlogo3BPurev
 
203lab3
203lab3203lab3
203lab3BPurev
 
203lec2
203lec2203lec2
203lec2BPurev
 
Bie daaltiin ajil 2 zaavar
Bie daaltiin ajil 2 zaavarBie daaltiin ajil 2 zaavar
Bie daaltiin ajil 2 zaavarBPurev
 
Bie daalt 2 sedev
Bie daalt 2 sedevBie daalt 2 sedev
Bie daalt 2 sedevBPurev
 
Bie daalt 2 sedev
Bie daalt 2 sedevBie daalt 2 sedev
Bie daalt 2 sedevBPurev
 
Bie daalt 1 zaavar
Bie daalt 1 zaavarBie daalt 1 zaavar
Bie daalt 1 zaavarBPurev
 
Lab2 windows2
Lab2 windows2Lab2 windows2
Lab2 windows2BPurev
 
Lab15. wbs
Lab15. wbsLab15. wbs
Lab15. wbsBPurev
 
Lab14 algorithm
Lab14 algorithmLab14 algorithm
Lab14 algorithmBPurev
 
Lab13 basic theory
Lab13 basic theoryLab13 basic theory
Lab13 basic theoryBPurev
 
Lab12 computer component
Lab12 computer componentLab12 computer component
Lab12 computer componentBPurev
 
Lab11 system security
Lab11 system securityLab11 system security
Lab11 system securityBPurev
 

More from BPurev (20)

Bodlogo11.05
Bodlogo11.05Bodlogo11.05
Bodlogo11.05
 
Lab11 2-it101
Lab11 2-it101Lab11 2-it101
Lab11 2-it101
 
Lab11 2-it101
Lab11 2-it101Lab11 2-it101
Lab11 2-it101
 
Lab10 2-it101
Lab10 2-it101Lab10 2-it101
Lab10 2-it101
 
Lab10 1-it101
Lab10 1-it101Lab10 1-it101
Lab10 1-it101
 
Lab9 it101
Lab9 it101Lab9 it101
Lab9 it101
 
Bie daalt 2 sedev
Bie daalt 2 sedevBie daalt 2 sedev
Bie daalt 2 sedev
 
Bodlogo3
Bodlogo3Bodlogo3
Bodlogo3
 
203lab3
203lab3203lab3
203lab3
 
203lec2
203lec2203lec2
203lec2
 
Bie daaltiin ajil 2 zaavar
Bie daaltiin ajil 2 zaavarBie daaltiin ajil 2 zaavar
Bie daaltiin ajil 2 zaavar
 
Bie daalt 2 sedev
Bie daalt 2 sedevBie daalt 2 sedev
Bie daalt 2 sedev
 
Bie daalt 2 sedev
Bie daalt 2 sedevBie daalt 2 sedev
Bie daalt 2 sedev
 
Bie daalt 1 zaavar
Bie daalt 1 zaavarBie daalt 1 zaavar
Bie daalt 1 zaavar
 
Lab2 windows2
Lab2 windows2Lab2 windows2
Lab2 windows2
 
Lab15. wbs
Lab15. wbsLab15. wbs
Lab15. wbs
 
Lab14 algorithm
Lab14 algorithmLab14 algorithm
Lab14 algorithm
 
Lab13 basic theory
Lab13 basic theoryLab13 basic theory
Lab13 basic theory
 
Lab12 computer component
Lab12 computer componentLab12 computer component
Lab12 computer component
 
Lab11 system security
Lab11 system securityLab11 system security
Lab11 system security
 

Lab7 excel

  • 1. MICROSOFTOFFICE EXCEL 2013 ПРОГРАММД ФУНКЦ АШИГЛАХ Зорилго: Formulas командын зурвас дахь Function Library бүлгийн Math & Trig, Insert Function командуудыг ашиглан бодолт хийх Энэхүү лабораторийн ажлын хүрээнд оюутан дараах чадваруудыг эзэмшинэ. Үүнд: ● Математикийн энгийн илэрхийлэл бодох томъёо оруулах; ● Математикийн болон Тригонометрийн функцууд ашиглан бодолт хийх; ● Логикийн функц ашиглан бодолт хийх; ● Хүснэгтийн муж дах утгуудыг эрэмбэлэх; ● Хүснэгтүүдийг нэгтгэх. Лабораторийн ажлаар хийх даалгавар 1. Өгөгдсөн дасгал болон даалгаврыг хичээлийн цагт багтаан гүйцэтгэж багшид шалгуулан хамгаална. 2. Идэвхтэй байгаа Sheet1 хуудсанд Дасгал 1-г, Sheet2 хуудсанд Дасгал 2-г зааврын дагуу гүйцэтгэж хадгална. 3. Даалгавар №1-г оюутан бие даан боловсруулж хэрхэн гүйцэтгэснээ тайлбарлана. ДАСГАЛ 1. 1. Ажлын талбарыг /Sheet1/ “Дасгал-1” нэрээр солино. 2. Хүснэгтийг өгөгдсөн хэлбэрээр үүсгэ. Үсгийн өндөр 12pt. Цаасны хэмжээ А4, хэвтээ байрлалтай, цаасны захаас авах зай баруун, зүүн, дээд, доод 1 см байхаар тохируул. 3. Өгөгдсөн утгуудаар бодолт хийж дүнг бодож гаргаад, J3:J10 мужийн утгуудыг ихээс нь бага руу эрэмбэлж файл болгон хадгална. 4. Хүснэгтэд өгөгдсөн Х, У-н утгуудаар эдгээрээс хойшхи багануудын утгуудыг өгөгдсөн томъёогоор бодож 11-р мөрөнд багана бүрт харгалзах үйлдлүүдийг гүйцэтгэнэ. Тоон утгуудыг таслалаас хойш 4 оронтой байхаар тохируулна.
  • 2. 5. Тоон утгуудын нийлбэрийг олохдоо: курсорыг А11 нүдэнд байрлуулж = тэмдэг бичээд Home командын зурвасын Editing бүлгийн AutoSum командыг сонгоод Enter товчлуур дарна. 6. Тоон утгуудын үржвэрийг олохдоо: курсорыг В11 нүдэнд байрлуулж = тэмдэг бичээд Formulas командын зурвасын Function library бүлгийн Math&Trig командаар нээгдэх функцуудын жагсаалтаас Product функцийг сонгоход В11 нүдэнд =PRODUCT(B3:B10) томъёо бичигдэх ба Enter товчлуур дарж утгыг бодно. 7. ХУ –г бодохдоо курсорыг С3 нүдэнд байрлуулж = тэмдэг бичээд Formulas командын зурвасын Function library бүлгийн Math&Trig командаар нээгдэх функцуудын жагсаалтаас Power функцийг сонгоход Function Arguments харилцах цонх нээгдэнэ. Number мөрөнд Х –н эхний утга байрлах нүдний хаяг A3-г, Power мөрөнд У-н эхний утга байрлах нүдний хаяг В3-г тус тус бичихэд (Зураг 1) С3 нүдэнд =POWER(A3,B3) томъёо бичигдэх ба Enter товчлуур дарж утгыг бодно. Энэ томъёог С11 нүд хүртэл хуулна. Зураг 1. Тоон утгыг зэрэгт дэвшүүлэх функцийн харилцах цонх 8. Тоон утгуудын дундажийг олохдоо: курсорыг С11 нүдэнд байрлуулж = тэмдэг бичээд Formulas командын зурвасын Function library бүлгийн AutoSum командаар нээгдэх функцуудын жагсаалтаас Average функцийг сонгоход C11 нүдэнд =Average (C3:C10) томъёо бичигдэх ба Enter товчлуур дарж утгыг бодно. 9. Logx y –г бодохдоо курсорыг D3 нүдэнд байрлуулж = тэмдэг бичээд Formulas командын зурвасын Function library бүлгийн Math&Trig командаар нээгдэх функцуудын жагсаалтаас Log функцийг сонгоход Function Arguments харилцах цонх нээгдэнэ. Number мөрөнд У –н эхний утга буюу тоон утга байрлах нүдний хаяг В3-г, Base мөрөнд X-н эхний утга буюу суурийн утга байрлах нүдний хаяг A3- г тус тус бичихэд D3 нүдэнд = Log (В3,А3) томъёо бичигдэх ба Enter товчлуур дарж утгыг бодно. Энэ томъёог D11 нүд хүртэл хуулна. 10. Тоон утгуудаас МАХ утга олохдоо: курсорыг D11 нүдэнд байрлуулж = тэмдэг бичээд Formulas командын зурвасын Function library бүлгийн AutoSum командаар нээгдэх функцуудын жагсаалтаас MAX функцийг сонгоход D11 нүдэнд =MAX(D3:D10) томъёо бичигдэх ба Enter товчлуур дарж их утгыг олно. 11. E(x+y) –г бодохдоо курсорыг E3 нүдэнд байрлуулж = тэмдэг бичээд Formulas командын зурвасын Function library бүлгийн Math&Trig командаар нээгдэх функцуудын жагсаалтаас EXP функцийг сонгоход Function Arguments харилцах
  • 3. цонх нээгдэнэ. Number мөрөнд A3+B3 бичихэд E3 нүдэнд = EXP (A3+B3) томъёо бичигдэх ба Enter товчлуур дарж утгыг бодно. Энэ томъёог E11 нүд хүртэл хуулна. 12. Е11 нүдэнд Е3:Е10 мужийн утгуудаас 150000-с бага утга хэд байгааг олно. Үүний тулд: курсорыг Е11 нүдэнд байрлуулж =COUNTIF(E3:E10,"<150000") функцийг бичээд Enter товчлуур дарахад Е11 нүдэнд уг нөхцлийг хангах утгыг тоолж харуулна. Нөхцлийг “ “ хашилтанд бичиж байгааг анхаарна уу. 13. илэрхийллийг бодох томъёог F3 нүдэнд =POWER((A3*B3),(3/5)) гэж бичээд Enter товчлуур дарж утгыг бодно. Энэ томъёог (x*y)(3/5) хэлбэрээр бичиж болох тул үүнийг нь ашиглан бодолт хийсэн болно. Энэ томъёог F11 нүд хүртэл хуулна. 14. F11 нүдэнд F3:F10 мужийн утгуудаас 10-с бага утгуудын нийлбэр олно. Үүний тулд: курсорыг F11 нүдэнд байрлуулж =SUMIF(F3:F10,"<10") функцийг бичээд Enter товчлуур дарахад F11 нүдэнд уг нөхцлийг хангах утгуудын нийлбэр бодогдоно. SUMIF(range,criteria) функц нь Formulas командын зурвасын Function library бүлгийн Math&Trig командаар нээгдэх функцуудын жагсаалтад багтдаг. 15. Ln(x)-г бодохдоо курсорыг G3 нүдэнд байрлуулж = тэмдэг бичээд Formulas командын зурвасын Function library бүлгийн Math&Trig командаар нээгдэх функцуудын жагсаалтаас LN функцийг сонгоход Function Arguments харилцах цонх нээгдэнэ. Number мөрөнд A3 бичихэд G3 нүдэнд =LN(A3) томъёо бичигдэх ба Enter товчлуур дарж утгыг бодно. Энэ томъёог G11 нүд хүртэл хуулна. 16. Тоон утгуудаас МIN утга олохдоо: курсорыг G11 нүдэнд байрлуулж = тэмдэг бичээд Formulas командын зурвасын Function library бүлгийн AutoSum командаар нээгдэх функцуудын жагсаалтаас MAX функцийг сонгоход G11 нүдэнд =MIN(G3:G10) томъёо бичигдэх ба Enter товчлуур дарж их утгыг олно. 17. Ln(x)-г бодохдоо курсорыг G3 нүдэнд байрлуулж = тэмдэг бичээд Formulas командын зурвасын Function library бүлгийн Math&Trig командаар нээгдэх функцуудын жагсаалтаас LN функцийг сонгоход Function Arguments харилцах цонх нээгдэнэ. Number мөрөнд A3 бичихэд G3 нүдэнд =LN(A3) томъёо бичигдэх ба Enter товчлуур дарж утгыг бодно. Энэ томъёог G11 нүд хүртэл хуулна. 18. X-г Ү-д хувааж үлдэгдлийг олохдоо: курсорыг Н3 нүдэнд байрлуулж = тэмдэг бичээд Formulas командын зурвасын Function library бүлгийн Math&Trig командаар нээгдэх функцуудын жагсаалтаас MOD функцийг сонгоход Function Arguments харилцах цонх нээгдэнэ. Number мөрөнд A3-г, Divisor мөрөнд В3-г бичихэд Н3 нүдэнд =MOD(A3,B3) томъёо бичигдэх ба Enter товчлуур дарж утгыг бодно. Энэ томъёог Н11 нүд хүртэл хуулна. 19. Тоон утгуудын стандарт хазайлтыг олохдоо: Н11 нүдэнд байрлуулж =STDEV(H3:H10) функцийг бичээд Enter товчлуур дарахад Н11 нүдэнд стандарт хазайлтын утга бодогдоно. STDEV(number1,number2,..) функц нь Formulas командын зурвасын Function library бүлгийн More Functions командаар нээгдэх жагсаалтад байрлах Statistical бүлэгт багтдаг. 20. Cos(x°)-г бодохдоо:
  • 4. a. Х-н утгыг градуст шилжүүлнэ, үүнийг DEGREES(angle) функцээр гүйцэтгэнэ. b. Градуст шилжүүлсэн утгаасаа COS() функцийг бодно. Энэ 2 үйлдлийг тусад нь салгаж хийхгүй шууд 1 нүдэнд томъёо хэлбэрээр бичнэ. Гэхдээ хамгийн эхэнд хийгдэх үйлдлийг гүйцэтгэх функцийг дотор нь сүүлд гүйцэтгэх үйлдлийн функцийг хамгийн гадна талд бичих юм. c. Бидний дасгалын хувьд курсорыг I11 нүдэнд байрлуулж =COS(DEGREES(A3)) функцийг бичээд Enter товчлуур дарахад I11 нүдэнд үр дүн бодогдоно. d. Энэ томъёог I11 нүд хүртэл хуулна. 21. Хамгийн их ба бага утгуудын ялгаврыг олохдоо: курсорыг I11 нүдэнд байрлуулж =MAX(I3:I10)-MIN(I3:I10) функцийг бичээд Enter товчлуур дарахад I11 нүдэнд ялгавар бодогдоно. 22. Ctg(y)-г бодохдоо COS(), SIN() функцийн томъёог ашиглана, учир нь программд Ctg()-ийн стандарт функц байдаггүй иймд курсорыг J11 нүдэнд байрлуулж =COS(RADIANS(B3))/SIN(RADIANS(B3)) функцийг бичээд Enter товчлуур дарахад J11 нүдэнд үр дүн бодогдоно. Энэ томъёог J11 нүд хүртэл хуулна. RADIANS(angle) функц нь өнцгийн утгыг радианд шилжүүлэх ба Math&Trig бүлэгт багтдаг. 23. С3:J10 матрицын тодорхойлогч бодохдоо квадрат матрицын тодорхойлогч боддог MDETERM(array) функцийг ашиглана, /array-матриц/. курсорыг J11 нүдэнд байрлуулж =MDETERM(C3:J10) функцийг бичээд Enter товчлуур дарахад J11 нүдэнд C3:J10 мужийг хамарсан квадрат матрицын тодорхойлогч бодогдоно. 24. Дасгал 1-г гүйцэтгэж дуусахад хүснэгт доорх (Зураг 2) хэлбэртэй болно. Зураг 2. Дасгал 1-н үр дүн 25. J3:J10 мужийн утгуудыг буурахаар эрэмбэлэхдээ: J3:J10 мужийг идэвхжүүлээд Home командын зурвасын Editing бүлгийн Sort&Filter командын жагсаалтаас Sort Largest to Smallest командыг сонгоно. 26. Хийсэн ажлаа хадгалаад багшид шалгуулна. Энэ дасгалаар туршсан функцуудын бичилт болон оруулах өгөгдлийн хэлбэрийг сайн тогтоож аваарай.
  • 5. Жиших үйлдэл бичих хэлбэр Гүйцэтгэх үйлдэл > Эрс их < Эрс бага >= Их буюу тэнцүү <= Бага буюу тэнцүү <> Тэнцүү биш = Тэнцүү Логик функц түүнийг хэрэглэх нь Excel программд нөхцөл шалгаж нөхцлөөс хамааруулан тодорхой үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой функцууд байдаг. Логик функцэд жиших үйлдлүүдийг дараах хэлбэрээр бичдэг. Үүнд: Логик функцийг бичих хэлбэр: IF(нөхцөл,үйлдэл1,үйлдэл2) Энэ функц нь нөхцөл шалгаад нөхцөл үнэн бол үйлдэл 1-г, нөхцөл худал бол үйлдэл 2-г гүйцэтгэнэ. Нөхцөл нүдний утгыг жишнэ. Энд А3>=10 гэх мэт үйлдлийг бичнэ. Үйлдэл1, 2 оронд математик үйлдэл, функц, томъёо, текст зэргийг бичиж болно. Логик функцыг хэд хэдэн давхар хэрэглэж болно. Мөн AND, OR, NOT логик холбоосуудыг ашиглаж IF функц дотор 2 нөхцлийг нэг зэрэг шалгаж болно. Өөрөөр хэлбэл нүдний утга тодорхой завсарт оршиж байгаа эсэхийг шалгаж болно. Бичиглэлийн хэлбэр: IF(AND(нөхцөл1,нөхцөл2),үйлдэл1,үйлдэл2) Нөхцлүүд үнэн бол үйлдэл1-г, аль нэг нь эсвэл хоёул худал бол үйлдэл2-г гүйцэтгэнэ. IF(OR(нөхцөл1,нөхцөл2),үйлдэл1,үйлдэл2) Нөхцлүүдийн аль нэг нь ба бүгд үнэн бол үйлдэл1-г, хоёул худал бол үйлдэл2-г гүйцэтгэнэ. ДАСГАЛ 2. 1. Ажлын талбарт дүрс буюу New Sheet командаар шинэ ажлын хуудас нэмж Sheet2 нэрийг “Дасгал-2” нэрээр солино. 2. Хүснэгтийг өгсөн хэлбэрээр үүсгэ. Үсгийн өндөр 12pt. Цаасны хэмжээ А4, босоо байдлаар, цаасны захаас авах зай баруун, зүүн, дээр, доор 1 см, Header орох хэсэгт 0,5 см, Footer орох хэсэгт 1 см. Нийт оноо Үсгэн үнэлгэ э ҮГД 74 – 76 С 2.0
  • 6. 77 – 80 С + 2.4 81 – 83 В - 2.7 84 – 86 В 3.0 87 – 90 В + 3.4 91 – 95 А - 3.7 96 –100 А 4.0 3. Хүснэгтэд өгсөн нөхцлийн дагуу оюутны дүнгийн үсгэн үнэлгээ болон ҮГД бодож гаргана.Бодолт хийхдээ IF() логик функц болон AND логик холбоос ашиглана. Оюутны дүнг бодох хүснэгтийг зурагт үзүүлсэн (Зураг 3) хэлбэрээр үүсгэнэ. Зураг 3. Дасгал 2 4. Үсгэн үнэлгээ бодох нүд буюу F5 нүдэнд курсорыг байрлуулж өмнөх хүснэгтэд өгсөн нөхцлүүдийг томъёо болгон доорх хэлбэрээр бичиж оруулаад Enter товчлуур дарна. =IF(AND(E5>=74,E5<=76),”C”,IF(AND(E5>=77,E5<=80),”C+”,IF(AND(E5>=81,E5<=83 ),”B-”, IF(AND(E5>=84,E5<=86),”B”, IF(AND(E5>=87,E5<=90),”B+”, IF(AND(E5>=91, E5<=95), ”A-“,”A”)))))). Томъёо оруулахад доорх хэлбэрээр харагдана (Зураг 4). Энд үсгэн үнэлгээг функцэд бичихдээ “ “ хашилт ашиглан бичнэ. Зураг 4. Логик функц оруулсан байдал
  • 7. 5. Ингэхэд уг нүдэнд үсгэн үнэлгээ (Зураг 5) бичигдэх болно. Энэ томъёог F11 нүдийг дуустал хуулахад бүх оюутны дүн автоматаар дүгнэгдэх болно (Зураг 6). Зураг 5. Томъёо оруулсны дараа Зураг 6. Томъёо хуулсны дараах дүн 6. ҮГД бодох томъёог өмнөх үсгэн үнэлгээ бодсон аргаар оруулна. Нөхцлийг хүснэгтэд өгсөн тул курсорыг G5 нүдэнд байрлуулж доорх байдлаар оруулж эхний дүнг бодсны дараа томъёогоо бүх оюутны дүнг бодохоор хуулна. Томъёо: =IF(F5="A",4,IF(F5="A-",3.7,IF(F5="B+",3.4,IF(F5="B",3,IF(F5="B ",2.7, IF(F5="C+" ,2.4,2)))))) (Зураг 7). 7. Дээрх бодолтыг гүйцэтгэж томъёо хуулсны дараа дүнгийн хүснэгт доорх хэлбэртэй болно (Зураг 8). Зураг 7. Томъёо оруулсны дараа Зураг 8. Томъёо хуулсны дараа 8. Ажлын талбарт дүрс буюу New Sheet командаар шинэ ажлын хуудас нэмж Sheet3 нэрийг “2-р улирал” нэрээр сольж ажлын хуудас дээр Дасгал 2-т үүсгэсэн хүснэгтийг хуулж Явцын 70 оноо, Улирлын шалгалтын оноог өөрчлөн оруулна (Зураг 9).
  • 8. Зураг SEQ Зураг * ARABIC 10.ҮГД-ийн дундаж бодох хүснэгт Зураг 9. 2-р улирлын дүнгийн хүснэгт 9. Ажлын талбарт дүрс буюу New Sheet командаар шинэ ажлын хуудас нэмж Sheet4 нэрийг “Жилийн дундаж” нэрээр сольж ажлын хуудас дээр Дасгал 2-т үүсгэсэн хүснэгтийн дэс дугаар /№/ ба Оюутны код баганыг хуулж байрлуулаад 3-р багананд ҮГД-ийн дундаж утгыг бичихээр бэлтгэнэ (Зураг 10). 10. Жилийн дундаж ажлын хуудсын С6 нүдэнд Дасгал 2 ба 2-р улирал ажлын хуудас дээрх оюутны дүнгийн хүснэгтүүдэд бодож олсон ҮГД багананын утгуудын арифметик дундажийн утгыг хүснэгт нэгтгэх Data командын зурвасын Consolidate командаар нээгдэх харилцах цонхны командуудаар гүйцэтгэнэ. 11. Жилийн дундаж ажлын хуудсын С6 нүдэнд курсорыг байрлуулж доорх дарааллаар ажиллана: a. Data командын зурвасын Consolidate командаар нээгдэх харилцах цонхны Function хэсгээс Average-г сонгоно; b. Reference хэсэгт Дасгал 2 хуудсын хүснэгтээс ҮГД харуулах мужийг сонгоод Add командаар All References хэсэгт нэмнэ; c. Reference хэсэгт 2-р улирал хуудсын хүснэгтээс ҮГД харуулах мужийг сонгоод Add командаар All References хэсэгт нэмнэ; d. Create links to source data сонголтыг идэвхжүүлээд OK команд өгнө. (Зураг 11)
  • 9. Зураг SEQ Зураг * ARABIC 12. ҮГД- ийн арифметик дундаж утга Зураг 11. Хүснэгт нэгтгэх тохиргоо хийх харилцах цонх 12. ҮГД-ийн жилийн дундаж утгыг бодоход үр дүнг доорх хэлбэртэй харуулна. (Зураг 12) 13. Дасгалаа хийж дуусаад багшид шалгуулна.
  • 10. Мэдлэг сорих тест Оюутанта дараахь тестийнасуултуудад хариулж өөрийн эзэмшсэн мэдлэгээ сориорой. 1 (D1: F4) муж дахь утгуудаас зөвхөн 50-с доош тоон утгуудыг тоолохдоо . . . a) Count (D1,F4,50) b) CountIF(D1:F4,”<50”) c) CountA(D1:F4,>50) d) Мужаа тэмдэглээд Count(<50) 2 Тэмдэглэсэн мужийн утгуудыг буурахаар эрэмбэлэхдээ .... дарааллаар ажиллана. a) Tools-Sort Ascending b) Home tab- Data- Sort&Filter- c) Home tab- Editing- Sort&Filter- d) Data-Sort-Sort Ascending 3 A1:D5 мужийн үржвэрийг олохдоо.... бичилтийг ашиглана. a) =(A1*D5)*(A1*D5) b) =A1*D5 c) =(A1*D5)+( A1*D5) d) =Product(A1:D5) 4 A1:D5 мужийн үржвэрийг олохдоо.... бичилтийг ашиглана. a) =MAX(A1:D5) b) =(A1:D5) c) = If( (A1:D5)>0,Max,Min d) =If(MAX(A1:D5)) 5 LgX –г хэрхэн бодох вэ? Х-н утга А1 нүдэнд байгаа гэж үзвэл: a) =Log(X) b) =Log(10,A1) c) =Log10(A1) d) =Lg(A1) 6 ех –г хэрхэн бодох вэ? Х-н утга А1 нүдэнд байгаа гэж үзвэл: a) =Exp(A1) b) =ea1 c) =A1(e) d) =Ln(ea1) 7 –г хэрхэн бодох вэ? Х-н утга А1 нүдэнд байгаа гэж үзвэл: a) =X^(2/3) b) = c) =(A1)^(2/3) d) = 8 А1:D5 мужийн 25-с их буюу тэнцүү утгыг тоолохдоо ....бичилтийг ашиглана. a) =If(a1:d5>25) b) =CountIF(A1:A5; “ >=25” ) c) =If(a1:d5>25)and) d) =CountIF(a1:d5>25) 9 A1:D5 мужийн арифметик дундажийг олохдоо.... бичилтийг ашиглана. a) =(A1+D5)/2 b) =(A1:D5)/5 c) =Average(A1:D5)
  • 11. d) = (a1:D5) 10 A1:D5 мужаас зөвхөн 15-тай тэнцүү ба түүнээс доош утгуудын нийлбэрийг олохдоо.... бичилтийг ашиглана. a) =IF(A1:D5<=15, SUM(A1:D5)) b) =SUMMA(a1:D5) c) =SUMMAIF(A1:D5,”<=15”) d) =SUMMAIF(A1:D5,<=15) 11 10<x<20 бол y = x2 + 1/x3 эсрэг тохиолдолд томъёогоор бодолт хийх томъёо аль нь вэ? Х-н утга А1 нүдэнд байсан бол a) =IF(AND(A1>10, A1<20), (POWER(A1,2)+(1/POWER(A1,3))), POWER(A1,(1/3))) b) =IF(AND(10<A1<20, POWER(A1,2)+1/POWER(A1,3),POWER( A1,(1/3)) c) =POWER(A1,2)+1/POWER(A1,3), =POWER(A1,1/3) d) Ийм томъёогоор бодолт хийх боломжгүй 12 Дараахь бичлэгүүдийн аль нь 2 нөхцөл бүгд үнэн байхад нөхцөл үнэн гэж тооцох вэ? a) IF(AND(нөх1, нөх2), 1,2) ≤ ≥ b) IF(OR(нөх1, нөх2, нөх3), 1,2) c) IF(NOT(нөх1, нөх2, нөх3), 1,2) d) IF(AND(нөх1, нөх28 нөх3), 1,2) 13 Log10(x) IF(нөх1,2) AND(нөх1, нөх2) Mod(x, y) OR(нөх1, нөх2) Cos(x) Sin(x) Product(range) Average (range) Data Print Page setup Sum(range) Tools Дээрх жагсаалтаас функцийн нэрний өмнө үсгээр F үсгээр ялган тэмдэглэ.