Удирдах элементүүд     Удирдах элементүүд нь форм, удирдах элементийн агуулагч тухайн програмынчухал бүрэлдэхүүн.     Визу...
дарааллыг заана. Өөрөөр хэлбэл TabIndex-ны 0 байгаа товчин дээр удирдлага байх батүүнээс програм ажиллаж эхэлнэ гэсэн үг. ...
3. Түүнийг дарах үзэгдэл дээр програмын код бичих.                             Командын товч (Button) байрлуулах        Гэ...
Label удирдах элемент         Label (тэмдэглэгээ) буюу           нь объектыг зааж байгаа зүйлсийн тайлбартэмдэглэгээг хару...
TextBox удирдах элементийн ерөнхий шинж   Шинж                                                ТайлбарTextAlign         Teк...
o логик алдаа – кодын бичлэг болон програмын ажиллагаанд алдаа гарахгүй               боловч хүссэн үр дүн өгөгдөхгүй.    ...
Locals Window - тухайн прожектийн бүх шинж чанар, хувьсагчийн төлөвийгхаруулна. View => Locals Window командыг сонгоно. Lo...
o Break on All Errors – прожектыг ажиллуулахад ямар нэгэн алдаа гарвал   програм   тасарна.    Үүнийг   шинэ   програм   б...
Upcoming SlideShare
Loading in …5
×

удирдах элементүүд

812 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
812
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
37
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

удирдах элементүүд

  1. 1. Удирдах элементүүд Удирдах элементүүд нь форм, удирдах элементийн агуулагч тухайн програмынчухал бүрэлдэхүүн. Визуал бейсикийг ачааллан шинэ прожектийг нээж, удирдах элементүүдийгбайрлуулан I сонголт: шаардлагатай шинжийг тодорхойлох, тус бүрд нь үзэгдэлт процедурыг бичнэ. II сонголт: Удирдах элементүүдийн цонхноос тухайн элемент дээр хоѐр дарж эсвэл зөөх үйлдлээр форм дээр байрлуулна. Энэ хоѐр сонголт нь өөр хоорондоо ялгаатай. Эхний сонголтоор удирдах элементформын төвд стандарт хэмжээтэйгээр гарах бол хоѐр дахь сонголтоор өөрийн сонгосонудирдах элементээ хүссэн хэмжээтэйгээр форм дээр байрлуулж болно. Жишээ нь формдээр товч тавиад түүнийхээ шинжийн утгуудыг (name, 4 талын зайны хэмжээ, харагдахүсгийн фондын хэлбэр, хэмжээ гэх мэт) тодорхойлно. Жишээлбэл Name шинжийн утгыгcmdExit болгон өөрчлөөд Сlick буюу дарах үзэгдэл хийснээр тухайн програмыг дуусгахкодыг бичнэ. File => Alt+X болгохын тулд Text шинжэд E&xit гэж бичнэ: Private Sub cmdE&xit_Click() End End Sub Тухайн удирдах элемент нь үзэгдлээ хүлээн авсан буюу идэвхтэй байвал уг “удирдахэлемент фокустай байна” гэнэ. Фокус нь тухайн програм ажилласан үеийн зарчим юм.Нэг цонх, нэг форм эсвэл форм дээр нэг удирдах элемент байрласан үед тэр нь фокустайбайх нь тодорхой. Харин олон цонх форм ба удирдах элемент байгаа үед тэдгээртфокусны буюу удирдлагын шилжилтийн асуудал үүсдэг. Фокустай байгаа форм болон цонхны TitleBar (гарчгийн мөр) гэрэлтэж харагддаг.Удирдах элементийн хувьд жишээлбэл, команд товчин дээрх тасалдсан хүрээтэй TextBoxдээр курсор байрласан зэрэг нь тухайн удирдах элементийг фокустай байгааг илэрхийлнэ. Удирдлагыг шилжүүлэхдээ Tab эсвэл Shift+Tab товчыг ашиглана. Фокустай байгаатовч нь өөр дээрээ тодорхойлсон үзэгдлийг хүлээн авна. Хэрвээ дэлгэц дээр олон товчбайрлуулсан бол програмыг ажиллуулахад алийг нь эхэлж удирдлагыг авахыгтодорхойлохдоо шинж чанарын цонхонд TabIndex-д 0-ээр эхлэн удирдлага шилжүүлэх
  2. 2. дарааллыг заана. Өөрөөр хэлбэл TabIndex-ны 0 байгаа товчин дээр удирдлага байх батүүнээс програм ажиллаж эхэлнэ гэсэн үг. Хулгана ба Hotkey-ийн хувьд фокусын талаар хүндрэл байхгүй. Өөрөөр хэлбэлхулганы Help-тэй ямар нэгэн товчийг дарах нь түүн дээр удирдлага шилжсэн эсэхээсхамаарахгүй. Hotkey-ийн хувьд ч тус бүрт харгалзуулсан Alt+X товчны хослолооргүйцэтгэх тул удирдлага шилжүүлэхээс хамаарахгүй тухайн үйлдэл хийгдэнэ. Гэхдээ бүхудирдах элементэд фокус тодорхойгүй. Жишээ нь: Hotkey-ийг Text цонхонд хийжболохгүй. Удирдах элементүүдийн хэрэгсэл Command Button Команд товч (Command button) нь ямар ч програм болон харилцан цонхондтодорхойлдог, хамгийн ерөнхий хэрэглэгддэг удирдах элемент юм. Команд товч ньнийтдээ 36 шинж, 15 үзэгдэлтэй боловч ихэнх тохиолдолд дараах зүйлийг тодорхойлдог: 1. Форм дээр байрлуулж хэмжээг тодорхойлох; 2. Name ба Text шинжийг өөрчлөх;
  3. 3. 3. Түүнийг дарах үзэгдэл дээр програмын код бичих. Командын товч (Button) байрлуулах Гэхдээ зарим шинж нь зөвхөн дизайны үед, зарим шинжийг дизайн болон ажиллахүед тодорхойлдог. Түүнчлэн ажиллах явцад зөвхөн ListBox-д тодорхойлдог шинжүүд бий. Команд товчны ерөнхий шинж Шинж ТайлбарBackColor Команд товчны арын өнгийг тодорхойлноText Товчин дээрх нүдэнд харагдах нэрийг тодорхойлноEnabled Товчийг програм ажиллах үед тодорхой нөхцөлтэйгөөр идэвхтэй байхыг тодорхойлно. False - товч ямар ч удирдлага авахгүй.Font … Text хэсгийн фонт, фонтны хэмжээ, хэлбэрийг тодорхойлно.Margin Товчийг формын цонхны ирмэгүүдээс ямар хэмжээтэй байхыг twips нэгжээр тодорхойлно.Cursor Програм ажилласны дараа форм дээрх курсорын заагчийн хэлбэрийг өөрчилнө.Image Товчин дээр тавигдсан зургийн нэрийг тодорхойлно. Style шинжийг Graffical болгоход зураг товчин дээр тавигдана.TabIndex Товчнуудын удирдлагын дарааллыг тодорхойлно.Tabstop Товч удирдлагыг хүлээн авах эсэхийг тодорхойлно. Тrue - хүлээж авна, False - хүлээн авахгүйVisible Товчийг хэрэглэгчид харуулах эсэхийг тодорхойлдог. Тrue - харагдана, False харагдахгүй.
  4. 4. Label удирдах элемент Label (тэмдэглэгээ) буюу нь объектыг зааж байгаа зүйлсийн тайлбартэмдэглэгээг харуулдаг. Тэмдэглэгээ дээр үзэгдэлт процедурыг ховорхон бичдэг. Label удирдах элементийн ерөнхий шинж Шинж ТайлбарTextAlign Бичигдсэн текстийн байрлалыг тодорхойлно. Зүүн тал руу шахсан, төвд байрлуулсан, баруун тал руу шахсан хэлбэртэй.Autosize Энэ шинж үнэн (true) утгатай бол бичигдсэн текстийн хэмжээнээс хамаарч өөрчлөгдөнө. Худал (false) утгатай бол стандарт хэмжээтэй байх ба бичигдсэн текст багтахгүй бол харагдахгүй.BackColor Фоны өнгийг тохируулна.BackStyle Фоны текст, өнгө зэргээр бүрхэгдсэн байвал түүнийг тодорхойлно.BorderStyle Хүрээний хэлбэрийг тодорхойлно.Text Бичигдэх текстийг тодорхойлно.Enabled Идэвхтэй ба идэвхигүй хэлбэрийг тодорхойлно.Font … Бичигдэх текстийн хэлбэр, хэмжээ зэргийг тодорхойлно.ForeColor Text дээрх текстийн өнгийг тодорхойлно.Name Label-д нэр өгнө.Location Label-ийн байрлалыг тодорхойлно.Cursor Хулганы заагчийн харагдах хэлбэрийг тодорхойлно. Text Box удирдах элемент TextBox нь хэрэглэгчийн гараас оруулсан утгыг хүлээн авах үүрэгтэй. Түүнчлэнхэд хэдэн хэрэглэгчээс утга хүлээн авдаг хэд хэдэн удирдах элемент байх боловч хамгийнхялбар, өргөн хэрэглэгддэг нь TextBox юм. TextBox-д бичигдэх анхны бичилтийгпрограмын дизайн ба ажиллах үед ижил байхаар бичдэг. Харин тэмдэглэгээ ба командтовчинд тодорхойлсон Text шинж TextBox-д байхгүй ба түүний “Тext” шинжид анхбичигдэх текст мөрийг оруулна.
  5. 5. TextBox удирдах элементийн ерөнхий шинж Шинж ТайлбарTextAlign Teкстt мөрийг зүүн, дунд, баруун талд тэгшлэхийг тодорхойлно.BackColor Фон ба дэвсгэр өнгийг тодорхойлно.BorderColor Хүрээний өнгийг тодорхойлно.Enabled Идэвхтэй байх эсэхийг тодорхойлно. Энэ шинжийг програмын кодоор өөрчилж болно.Font … Фонт, хэмжээ, хэлбэрийг тодорхойлно.ForeColor Бичигдэх текстийн өнгийг тодорхойлно.Size Хэмжээг тодорхойлно.Location Байрлалыг тогтооно.Locked Бичигдсэн текстийг хэрэглэгч засварлах эсэхийг тодорхойлно.Max Length Бичигдэх текстийн тэмдэгтийн уртыг тодорхойлно.Cursor Курсорын заалтын өөрчлөлтийг тодорхойлно.Multiline Олон мөрөөр бичих боломж олгоно.Password char Хэрэглэгч нууц үгээ оруулахад түүнийг text нүдэнд харагдахуйц болно.Scroll Bar Олон мөртэй үед хэрэглэнэ.TabIndex Олон TextBox-уудын удирдлагыг шилжүүлнэ.TabStop Удирдлагыг хүлээн авах эсэхийг тодорхойлно.Text Анхны текстийн утгыг оруулна.Visible Хэрэглэгчээс нуугдмал эсвэл харагдах хэлбэртэй байлгах эсэхийг тодорхойлно. Програмд үүсэх алдаа Програмчлалд гурван төрлийн алдаа гардаг: o бичлэгийн буюу синтакс (syntax) алдаа – кодын бичлэгт форматыг буруу сонгох, илэрхийллийг буруу бичсэн тохиолдолд үүсдэг; o ажиллах горимын алдаа – програмыг ажиллуулахад гарч програмын ажиллагааг зогсоодог;
  6. 6. o логик алдаа – кодын бичлэг болон програмын ажиллагаанд алдаа гарахгүй боловч хүссэн үр дүн өгөгдөхгүй. Debug Програмд цикл тасралтгүй үргэлжлэхэд ажиллагааг зогсоохыдоо Ctrl+Breakашиглана. Break Point-г програмын хянах мөрөндөө байрлуулдаг. Харин хувьсагч зарлажбайгаа эсвэл хоосон мөрөнд тавихгүй. Break Point-г тавихдаа F9 товч дарна. Програмыгажиллуулахад Break Point тавьсан газар програм очоод зогсоно. Break Point байрлуулахдөрвөн арга бий: o Debug => Toggle => BreakPoint o F9 товчоор o тухайн кодын мөрөн дээр очоод хулганыхаа баруун товчийг дарж Toggle => BreakPoint o тухайн кодын мөрний эхэнд очоод кодын цонхны зүүн хэсэгт хулганыхаа товчийг дарахад тухайн мөрний урд улаан бөөрөнхий дүрс бүхий BreakPoint-н таних тэмдэг үүснэ. Эдгээр аргаас хамгийн хялбар нь сүүлийн арга юм. Stop - тухайн бичлэг дээр Break Point хийсэнтэй адилхан. Step Into - програмыг мөр мөрөөр ажиллуулан шалгана. Гараас F8 товч дарна. Step Over - тухайн хэсгийг алгасаж ажиллуулахад хэрэглэгддэг. Гараас Shift+F8эсвэл Debug => Step Over. Run to Cursor - өөр нэг програмын ажиллагааг тасалдаг онцлог бол курсорын байгаагазар хүртэл ажиллуулна. Ажиллуулахдаа Ctrl+F8. Step Out - програмын тухайн хэсгийг биелүүлээд Break Mode руу буцахболомжтойгоор програмыг ажиллуулна. Энэ нь програмыг таслах нэг арга юм. Set Next - програмыг түр зогсоосон газраас цааш үргэлжлүүлэн ажиллуулахадхэрэглэгддэг. Энэ командыг ажиллуулахдаа эхлээд тухайн кодын хэсэгт таслахтэмдэглэгээ тавих шаардлагатай. Дараа нь Debug => Set Next Statement командыг сонгоно.Програмыг ажиллуулахад тухайн таслах мөрийн дараагийн командууд биелнэ.
  7. 7. Locals Window - тухайн прожектийн бүх шинж чанар, хувьсагчийн төлөвийгхаруулна. View => Locals Window командыг сонгоно. Local цонх хувьсагч бүрийн утга,өгөгдлийн төрөл ба тухайн идэвхтэй байгаа формын бүх шинж чанарын утгуудыгагуулдаг. Эдгээр мэдээллийг харахдаа Local цонхны Me гэсэн утган дээр дарна. Энэ цонхBreak mode үед тухайн шинж чанар ба хувьсагчийн утгыг өөрчлөх боломжтой. Add Watch – програмын хувьсагч болон илэрхийллийн төлөвийг хянана. Түүнчлэнпрограмын ямар нэг хувьсагчийн утгыг програмыг түр зогсоон өөрчлөх боломжтой.Өөрөөр хэлбэл, програмын ажиллагааг түр зогсооход Watch цонхон дотор Add Watchхийсэн хувьсагчийн тухайн эгшин дэх утга харагддаг. Энэхүү утгыг Local цонхонд байгаахувьсагчийн утгыг өөрчлөх замаар сольж болно. Quick Watch – таслах горимд илэрхийлэл эсвэл хувьсагчийн утгыг сайтар хянахболомжтой. Ажиллуулахдаа Debug => Quick Watch эсвэл Shift+F9 ашиглана. Хийгдэжбайгаа хяналт програмыг кодонд хадгалагдаж үлдэхгүй. Өөрөөр хэлбэл, програмыгдуусгаад дахин ачаалахад тэдгээр хяналтууд байхгүй болно. Error Handling Error Handling нь програмын удирдах элементийн чухал хэсэг. Үүнийг заримдааалдаа баригч гэж нэрлэх явдал бий. Error Handling нь програм ажиллах явцад гарахгэнэтийн асуудлыг багасгадаг. Өөрөөр хэлбэл, процедурын код нь Error Handling-гагуулбал програм ажиллах явцад гарч болох алдаанаас сэргийлэх боломжтой гэсэн үг.Үүний тулд өөрийн процедур дотор on error гэж бичнэ. On error гурван хэлбэртэй: o On Error Goto Line – програмд алдаа илэрсэн тохиолдолд тухайн мөрөнд удирдлага шилжинэ; o On Error Resume Next – процедурт ямар нэгэн алдаа илэрвэл уг мөрийг алгасаж дараагийн команд руу удирдлагыг шилжүүлнэ; o On Error GoTo 0 – процедурыг ажиллах явцад алдаа гарвал хүчингүй болгодог. Энэ нь төгсгөлгүй давталт гэх маш ховор ашиглана. Error Handling–ний тохиргоо хийхдээ Tools => Option => General Tab сонгоно:
  8. 8. o Break on All Errors – прожектыг ажиллуулахад ямар нэгэн алдаа гарвал програм тасарна. Үүнийг шинэ програм бичихэд ашиглавал илүү тохиромжтой;o Break in Class Module – прожектын анги (class) модулд мэдэгдээгүй алдаа гарсан тохиолдолд програм тасарна. Үүнийг .ехе програмд алдааны удирдлага оруулахад ашиглана;o Break on unhandled Errors – мэдэгдэж байгаа алдаануудын тухай мэдээллийг өөрийнхөө прожектод тавиагүй тохиолдолд сонгоно.

×