Intimacy
- 1. Э.ГИДДЕНС - ОРЧИН ҮЕ БА
НАНДИН ХАРИЛЦАА
Багийн гишүүд:
Б.Баярчимэг
М.Дөлгөөн
Г.Нандин-эрдэнэ
Э.Наранзул
Д.Түвшинтөгс
- 2. Энтони Гидденс намтар
Энтони Гидденс 1938онд Англи улсын
Лондон хотод төрсөн. 1959онд Хулл-ийн их
сургуулийг социологи болон сэтгэл судлалаар
төгссөн бөгөөд докторын зэргээ Кэмбрижийн
их сургуульд хамгаалсан.
1961 онд тэрбээр нийгмийн сэтгэл судлалыг
Ликестэр их сургуульд зааж байсан бөгөөд
энд анхлан өөрийн онолууд дээрээ ажилж
эхэлсэн. Дараагаар тэрээр Кэмбрижийн
Кингийн коллежид шилжин тэндээ
социологийн проффесор болсон.
1998-2003 онуудад Лондонгийн эдийн засгийн
сургуулийн захирал байсан бөгөөд одоо
профессороор ажилладаг.
- 3. Зохиол, уран бүтээл
Дэвшилтэд нийгмийн анги бүтэц 1973
Капитализм болон орчин үеийн нийгмийн
онол 1971
Социологийн аргын Шинэ дүрэм (1976)
Нийгмийн онол дахь гол асуудлууд 1979
Нийгмийн үндсэн хууль1984
Нандин харилцааны өөрчлөлт 1992
Гурав дахь аргачлал 1998
- 4. Орчин үе ба нандин харилцаа
интимность
Гиддэнс 1992 онд “Интим нандин харилцааны
өөрчлөлт” хэмээх бүтээлдээ орчин үеийн нийгэм
дэх интим харилцаа, түүнд хандах хандлагын
хувьсал, цэвэр харилцаа нь сэтгэл хөдлөлийн
шинжтэй харилцаагаар тодорхойлогдон бэлгийн
болон эмоционал тэгш байдлыг хангаж байдаг
хэмээжээ.
Интим харилцааны ардчилал нь бие хүмүүс
хоорондын харилцааг ардчилаад зогсохгүй макро
институциональ байгууламжуудын харилцааг
ардчилахад хүргэдэг байна.
Интим харилцааны шинж чанарын өөрчлөлт нь
эмэгтэйчүүд санаачлагыг гартаа авах чиглэл рүү
хөгжин томоохон хэмжээний хувьсгалуудыг
дагуулсан.
- 5. Гиддэнс сексийн чөлөөлөл,
плюрализмыг төдийлөн дэмждэггүй,
ёс зүй болон зан суртахууны
хувьслын интим харилцаанд үзүүлж
буй нөлөөллийг өөрчлөхийн төлөө
зогсдог.
Нийгмийн харилцаанд хувьсал
хийхэд зайлшгүй бэлгийн
чөлөөлөл хийх нь төдийлөн өндөр
ач холбогдолгүй.
- 6. ◦ Хувийн амьдралын дэд бүтцүүдэд ч хувьсгал гүн гүнзгий нөлөөлж байна.
Интим харилцааны шилжилт нь доороос өрнөх сэтгэл зүйн болоод социал
өөрчлөлтүүдийг зүй ёсоор шаардаж байна.
- 7. Орчин үеийн нийгэм дэх интим
харилцаа ба бэлгийн амьдрал
хооронд тодорхой хязгаарлалт
үүсэн бий болоод байна.
Уламжлалт нийгмийн интим
харилцаанаас аль болох холдох
чөлөөлөгдөх хэлбэрээр илүү цэвэр
хэлбэрийн интим харилцааг ёс
суртахууны болон ёс зүйн
стереотипээсхэвшмэл ойлголт тусгаар
байдалтай болоход илүү ач холбогдол
өгч байна.
- 8. Орчин үед эмэгтэйчүүд өөрсдийгөө
болон бусдыг зохион байгуулах
рефлектив чанарт тодорхой дарамт
шахалтыг үзүүлж байна.
Гиддэнс сексийн чөлөөлөл,
плюрализмыг төдийлөн дэмждэггүй,
ёс зүй болон зан суртахууны
хувьслын интим харилцаанд үзүүлж
буй нөлөөллийг өөрчлөхийн төлөө
зогсдог.
- 10. Интим нандин харилцааны өөрчлөлт:
Романтик хайр дурлал- Орчин үежилтийн бүтээгдэхүүн
буюу 18-р зууны сүүл үеэс шинэчлэлттэй хамт урган
гарч ирсэн ойлголт юм гэсэн сонирхолтой санааг
дэвшүүлсэн.
Гидденсийн үзсэнээр ихэнх гэрлэлтүүд бэлгийн
сонирхол бус эдийн засгийн ашиг сонирхол дээр
гэрээнд үндэслэн хийгддэг байсан орчин үеээс өмнөх
үед хайр сэтгэл дээр суурилсан дотно буюу нандин
харилцаа байх боломжгүй байсан.
- 11. Романтик хайр дурлал нь интим харилцаатай
холбоотой.
Интим харилцаа гэдэг нь төрөлхийн бэлгийн дур хүсэл,
хуял тачаалыг нөхөхийг шаардахаас илүүтэйгээр
бодгалиудын сэтгэцийн харилцаа ба тэднийг дотоод
сэтгэлээрээ нэг нэгнээ нөхөхийг шаарддаг харилцаа
юм.
Интим харилцаа нь "дутмаг байдал"-тай мөн адил
холбоотой бөгөөд энэ нь "өөрийгөө хэн болохтой
танилцах“ юм.
Өөрөөр хэлбэл "Би өөрөө" нь төгс бүрэн биш бөгөөд
хайр дурлал нь хоёулаа төгс бүрэн биш хүмүүсийн
харилцааг хэлнэ.
- 12. Иймд Гидденс хайр болон нандин харилцааг
тогтвортой байлгахад харилцааны хил хязгаар чухал
ач холбогдолтой гэж үзсэн.
Өөрийгөө таних буюу өөрөө нь хувь хүний дотор бие
даан оршин байдаг зүйл биш бөгөөд энэ нь хэн
нэгэнтэй харилцаанд орж тодорхой хил хягааруудыг
тогтооход бий болдог зүйл юм.
Энэ тохиолдолд тодорхой харилцааг хэн нэгэнтэй үүсгэхдээ харилцан интим харилцааг бий болгох нь
чухал. Хувийн бие даасан байдал, хараат байдлаас ангижрах болон өдөр тутмын амьдралд
ардчилалыг бий болгоход нөлөөлдөг чухал элемэнт нь интим харилцаа юм.
- 13. Ерөнхийдөө интим харилцааны гол асуудал нь хувийн
орон зайд ардчилсан байдлыг бий болгох процесстой
гүнзгий холбоотой. Энэ нь өөртэйгөө болон хэн
нэгэнтэй сэтгэл зүйн харилцааны хувьд ч тэр
хоорондын тэгш эрхийн хүрээнд байна гэсэн үг.
Эрэгтэй эмэгтэй хүмүүс, эцэг эх хүүхэдтэйгээ гэх
мэт ардчилсан байдал дээр суурилсан ариун
харилцаа нь бие даасан үзэл бодол болон бусад
хувийн шинжийг нь хүндэтгэх үйл явцад
тулгуурладаг.
- 14. Дүгнэлт
Интим харилцаа гэдэг нь төрөлхийн бэлгийн дур хүсэл, хүсэл тачаалыг
нөхөхөөс илүүтэйгээр бодгалиудын сэтгэцийн харилцаа ба тэднийг дотоод
сэтгэлээрээ нэг нэгнээ нөхөхийг шаарддаг харилцаа хэмээн үзсэн ба
Гиддэнс сексийн чөлөөлөл, плюрализмыг төдийлөн дэмждэггүй байсан
бөгөөд зан суртахууны хувьслын интим харилцаанд үзүүлж буй
нөлөөллийг өөрчлөхийг эрмэлзэж байсан.
- 15. Орчин үеийн нийгэмд бие хүмүүс хоорондын интим харилцаа уламжлалт нийгэмтэй
харьцуулхад илрэх хэлбэр нь харилцан адилгүй болсон төдийгүй хүмүүс бие биенийхээ
сэтгэлийг харилцан нөхөж чадахгүй байгаа нь дүр зураг ажиглагддаг.
Өөрөөр хэлбэл интим харилцааны мөн чанар орчин үеийн нийгэмд алдагдаж өмнөх
сэдвүүдийн хүрээнд үзсэнчлэх хүнийсэх үйл явц давамгайлсаар байгаа нь Гиддэнсийн хэлэхийг
зорьсон үзэл санааг агуулж байна.