SlideShare a Scribd company logo
1 of 7
Download to read offline
ЭМШУИС-ийн Оюутны үнэлгээний журам

                             Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. ЭМШУИС-д мөрдөж буй сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн
хөтөлбөрийн дагуу оюутны мэдлэг чадварыг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг
энэхүү журмаар зохицуулна.
1.2. Оюутан сургалтын төлөвлөгөөнд заагдсан кредит цагийг биелүүлнэ.
1.3. Оюутны авсан рейтинг оноо 60 хувь ба түүнээс дээш тохиолдолд кредитийг
тооцно. Рейтинг оноо 60 хувиас бага бол тооцохгүй.

              Хоёр. Оюутны үнэлгээний нэгдсэн тогтолцоо (ОҮНТ)

2.1.Сургалтын кредит тогтолцооны зарчимд нийцүүлэн оюутны мэдлэг чадварыг
ОҮНТ-ны дагуу үнэлнэ.
2.2.Оюутны сурлагын амжилтыг тухайн улирал болон жилд судалсан бүх хичээлийн
дүнгээр дүгнэнэ.
2.3.Оюутны мэдлэг чадварыг дүгнэхдээ стандарт үнэлгээг хэрэглэнэ. Үүнд: A,B,C,D,F
нь стандарт үнэлгээ болно.



2.4.Хичээлийн явцын дүн хангалтгүй, шалгалтын тооцоотой, бусад сургууль коллежоос
шилжиж ирээд кредитийн зөрүүгээ нөхөж амжаагүй тохиолдолд стандарт бус
тэмдэглэгээг хэрэглэх ба энэ нь зөвхөн суралцагчийн тухайн үеийн байдлыг
тодорхойлох зорилготой юм. Үүнд дараах тэмдэглэгээг хэрэглэнэ.
I - Явцын үнэлгээ хангалтгүй.
E - Улирлын шалгалт өгөөгүй.
NC - Өөр сургуулийн кредитийг тооцохгүй
CR - Өөр сургуулийн кредитийг тооцох
W- Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан
Эдгээр тэмдэглэгээнд харгалзах үнэлгээний оноо байхгүй болно. Оюутан нь жилийн
дотор I, E, NC, W дээрх тэмдэглэгээтэйгээр шалгагдсан тухайн хичээлийг дахин
судалж, үнэлүүлнэ.
Оюутны мэдлэгийн төвшинг үнэлэх стандарт бус тэмдэглэгээ:

1.    I (incomplete) Явцын үнэлгээ хангалтгүй.

      Хүндэтгэн үзэх шалтгаанаар явцын үнэлгээ (реферат, даалгавар,
дадлагын ажил дутуу, явцын шалгалтанд орж чадаагүй гэх мэт) хангалтгүй ч
шалгалтын өмнөх бэлтгэл хугацаанд нөхөн гүйцэтгэж, шалгуулах нөхцөлтэйгээр
хэрэглэнэ.

2.    Е (examine incomplete by student) Улирлын шалгалт өгөөгүй.

      Хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтанд ороогүй бол холбогдох
баримтыг үндэслэн энэ тэмдэглэгээг багш дүнгийн хуудсанд бичиж бүрэлдэхүүн
сургуулийн захирал баталгаажуулна.

3. NC (non credit)
Өөр сургуулийн кредитийг тооцохгүй. Шилжин ирсэн сургууль,
коллежийн кредитийг тооцох боломжгүй тохиолдолд суралцагч тухайн
хичээлийг төлбөртэйгээр нөхөн суралцаж, шалгалтаа журмын дагуу өгч
үнэлүүлэхэд хэрэглэнэ.


4.CR (credit granted)

       Өөр сургуулийн кредитийг тооцох. Шилжин ирсэн сургууль, коллежийн
кредитийг тооцох боломжтой тохиолдолд хэрэглэнэ. Энэ тохиолдолд түүнд
харгалзах чанарын оноо байхгүй, улирлын голч дүнг бодоход кредит нь зөвхөн
кредит цагийн нийлбэрт тооцогдоно. Оюутан “CR” үнэлгээ авахгүй байх
эрхтэй. Энэ тохиолдолд оюутан тухайн хичээлийг дахин судалж, суралцаад
“A-F” үнэлгээг авна.

5.W (withdrawal)

     Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан. Оюутан ямар нэг
шалтгаанаар хичээлдээ суугаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй
тохиолдолд багш шууд “W” тэмдэглэгээ тавина.”W” тэмдэглэгээ авсан
оюутнууд мэргэжлийн харьяа тэнхимийн эрхлэгчтэй уулзаж шалтгааныг
тодруулна.Тодруулга хийгдсэний дараа:

·     “WA”-хаясан

·     “WP”-шилжсэн

·     “WC”- өвчтэй, чөлөөтэй байсан гэх мэт үнэлгээг тавина.

      I,E тэмдэглэгээтэй оюутан дараагийн улирлын эхний 4 долоо хоногт
багтаан шалгуулахгүй бол шалгалтын комисс F үнэлгээ тавина.

                   Гурав. Оюутны мэдлэг чадварыг үнэлэх

3.1. Оюутанд эзэмшүүлбэл зохих мэдлэг, чадвар, хандлагын төвшинг тухайн
хичээлийн хөтөлбөр, стандартад тодорхойлсны дагуу үнэлнэ.

3.2. Оюутны мэдлэг, хандлага, чадварын рейтингийг 100 хувийн системээр
үнэлнэ.

3.2.1. Тухайн сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадварын рейтингийн үнэлгээ нь
явцын 50 хувийн болон шалгалтын 50 хувийн дүн гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.

3.2.2. Явцын үнэлгээ нь ТЗЭШ болон дадлагажигч эмчийн шалгалтын дүнд
хамаарахгүй болно.
3.2.3. Ерөнхий суурь хичээлүүдийн шалгалтыг Сургалтын алба нэгдсэн
байдлаар зохион байгуулах ба шалгалтын дүнд явцын үнэлгээ хамаарахгүй
болно.

3.2.4. Ерөнхий суурь хичээлүүдийн шалгалтын дундаж оноо 70 хувиас дээш
тохиолдолд анги дэвшин суралцана. Хэрэв 70-аас доош бол улиран суралцана.

3.3. Явцын үнэлгээний дүн (50%)

3.3.1.Оюутны мэдлэгийг дүгнэх үнэлгээ нь 50 хувийн оноотой тэнцүү байна.

Е 50= A1+A2+A3+An Үүнд:

A1 - хичээлийн ирц -10

A2 - онолын мэдлэгийн түвшин - 20

A3 - лаборатори, дадлага, семинарын хичээлийн

даалгаврын биелэлт - 10

An - бие даан судлах даалгаврын биелэлт – 10 гэх мэтээр хичээл заах багш
аль хэсэгт нь ямар үнэлгээ өгөхийг тухайн хичээлийн хөтөлбөр стандартад
нийцүүлэн шийдвэрлэнэ. Эмнэл зүйн сургалтанд өвчтөн үзэх, өвчний түүх
бичих, гардан үйлдлийн ур чадвар, жижүүр хийх, эмнэлзүйн ярилцлага,
харилцаа, хандлага, эмнэл зүйн тохиолдол шийдвэрлэх байдал зэргийг
үнэлгээнд тусгана.

3.3.2. Явцын үнэлгээг тооцуулсан оюутнууд шалгалтын үнэлгээ хийлгэсний
дараа нийт дүнг сурлагын дэвтэрт тэмдэглэл хийлгэж баталгаажуулсан
байна.

3.3.3. Явцын үнэлгээний 50 хувийн дүнгээр 30-аас доош хувийн үнэлгээ авсан
оюутныг шалгалтанд оруулахгүй (60 хувиас дээш байх).

3.3.4. Явцын дүнгийн амжилтаас хамаарч оюутныг шалгалтаас чөлөөлөхгүй.

3.4. Шалгалтын дүн (50%)

3.4.1. Шалгалтын дүн нь оюутны тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг,
чадварыг үнэлж улирлын стандарт үнэлгээг дүгнэж гаргахад чиглэгдэнэ.

3.4.2. Оюутнуудаас авах шалгалтын хуваарийг шалгалт эхлэхээс 2 долоо
хоногийн өмнө багш оюутанд мэдэгдсэн байна.

3.4.3. Оюутан тухайн улиралд судлах нэг хичээлд “Үл тооцов” гэсэн үнэлгээ
авсан тохиолдолд шалгалтанд орохгүй.
3.4.4. Тухайн хичээлийн нийт цагийн 20%-д суугаагүй бол шалгалтанд
оруулахгүй.

3.4.5. Оюутны мэдлэг, чадварын түвшинг харгалзан дараах үнэлгээний арга,
хэлбэрүүдээс тохиромжтойг нь сонгоно:

·     Аман шалгалт

·     Эссэ

·     Олон сонголтот сорил /MCQ/

·     Уялдуулан сонгох сорил /EMI/

·     ТЗЭШ /OSCE/, ТЗДШ /OSPE/

·     Урт болон богино хэлбэрийн эмнэлзүйн тохиолдол /Case/

·     360 хэм үнэлгээ /360 degree evaluation/

·     Эмнэлзүйн дасгал үнэлгээ /Mini-CEX/

·     Гардан гүйцэтгэлийн ажиглалтын үнэлгээ /DOPS/ гэх мэт

3.4.6.Эмнэлзүйн сургалтын түвшинг ТЗЭШ - I,II,III шалгалтуудаар тус тус үнэлнэ.

3.4.7.Шалгалтын дүнг оюутны сурлагын дэвтэр болон “Дүнгийн хуудас”–д
тэмдэглэж, гарын үсэг зурж баталгаажуулна.

3.4.8.Дүнгийн хуудас засвартай тохиолдолд хүчингүйд тооцно.

3.4.9.“Дүнгийн хуудас”, “Оюутны сурлагын дэвтэр” дэх дүнгийн тэмдэглэгээг
үндэслэн Оюутны алба тухайн улирлын шалгалтын рейтинг оноо,
цуглуулсан кредит, үнэлгээний голч дүнг нэгтгэн дүгнэнэ.

3.5. Голч дүн

      Оюутны тухайн улиралд үзэж судалсан бүх хичээлийн дүнг гаргахдаа
явцын болон шалгалтын дүнгийн нийлбэрээр оюутны рейтинг оноог тооцно.
Энэхүү рейтингийн оноонд харгалзах үсгэн үнэлгээ, чанарын оноог оюутны
сурлагын дэвтэрт тэмдэглэж мэдээллийн нэгдсэн санд оруулна.

Үнэлгээний голч дүн

3.5.1.Оюутны чансааг харуулах гол үзүүлэлт нь үнэлгээний голч дүн мөн.
(ҮГД). ҮГД-г оюутны улирлын болон суралцах хугацааны хөтөлбөрийн
агуулга эзэмшилтийн чанарын түвшинг тогтооход ашиглана.
3.5.2.Оюутны үнэлгээний голч дүнг улирал бүрээр болон суралцсан хугацааны
хуримтлуулсан дүнгээр тооцно.

3.5.3Улирлын голч дүн нь тухайн нэг улиралд судалсан хичээлүүдийн, хуримтлуулсан
голч дүн нь сургалтын эхний жилээс эхлэн тодорхой улирлыг дуусталх хугацаанд үзсэн
хичээлүүдийн агуулгын багтаамж, тэдний стандарт үнэлгээгээр тодорхойлогдоно..

3.5.4.Суралцагчийн боловсролын баримт бичиг олгох, дараагийн шатны
сургалтад хамрагдах, түүнчлэн норматив ачааллаас илүү гаргаж хичээл
сонгох, онцгойлох диплом өгөх, сурлагаар хасах зэрэгт нэг нөхцөл болгож
голч дүнгийн хэмжээнд босго тавина.

3.5.5.Үнэлгээний голч дүнг (ҮГД) дараах томъёогоор тооцно.

ГД = K1*O1+K2*O2+...+Kn*On

K1+K2+K3+ …+Kn Үүнд:

К1 + К2 + К3 ... Кn – тухайн улиралд болон тодорхой улирлыг дуусталх
хугацаанд үзэж судалсан тухайн хичээл болон блокийн кредит

О1+О1+О1 ... Оn- тухайн улиралд болон тодорхой улирлыг дуусталх
хугацаанд үзэж судалсан тухайн хичээл болон блокийн рейтингийн дүнд
харгалзах чанарын оноо

3.5.6.Тухайн хичээл болон блокийн рейтингийн дүнд харгалзах чанарын оноог
доорх зааврын дагуу рейтинг онооны хувь тус бүрт тохируулан тооцно.

Дөрөв. Хичээл нөхөн суралцах

4.1. Тухайн хичээлийн лекц, дадлагын нийт цагийн 20 ба түүнээс дээш хувьд
нь хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй бол сургалтын хөтөлбөрийн
шаардлага хангаагүй гэж үзнэ. 20-иос доош хувьд нь оролцоогүй, хүндэтгэх
шалтгаанаар лекц, дадлагын хичээлд суугаагүй бол зөвшөөрлийн дагуу
тасарсан хичээлийг нөхөн суралцана.

4.2. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зөрүү гарсан хичээлийг
төлбөртэйгээр нөхөн суралцана.

4.3. Тухайн хичээлд ногдох төлбөрийг доорх байдлаар тогтооно.

      Х - Оюутны нэг кредитийн үнэ

      A1- Тухайн дамжааны сургалтын жилийн төлбөр

      К4- Тухайн дамжааны нийт кредит
4.4. Нөхөн суралцах хичээлийн нэг цагийн хөлс нь оюутны 1 кредитийн үнийг
1 кредитэд ноогдох лекц, дадлагын цагт хуваасантай тэнцүү байна.

Тав. Шалгалт дахин өгөх

5.1. Оюутан шалгалтанд “F” дүн авсан, шалгалтанд хүндэтгэх шалтгааны
улмаас ороогүй бол тухайн шалгалтыг дахин өгнө.

5.2. Хүндэтгэх шалтгаангүйгээр хуваарьт шалгалтанд ороогүй оюутны
үнэлгээг “F” дүнгээр тооцож дахин шалгалтанд оруулна.

5.3. 60-аас дээш рейтинг оноо авсан оюутнуудыг дүн ахиулах зорилгоор
шалгалт дахин өгөхийг зөвшөөрөхгүй.

5.4. Баталсан хуваарийн дагуу дахин шалгалтыг авна.

5.5. Дахин шалгалт өгөх төлбөр нь оюутны 1 кредит цагийн үнийн 50
хувьтай тэнцүү байна. Оюутан төлбөрийн хуудсыг Оюутны албанд
шалгалтаас 1 хоногийн өмнө өгсөн байх ба шалгагч багш шалгалт өгөх
оюутны нэрсийг Оюутны албанаас авна.

5.6. Дахин шалгалтанд орж буй оюутны шалгалтын дүнг сурлагын дэвтрийн
дахин шалгалт гэсэн хуудсанд бичиж тэмдэглэнэ.

5.7. Дахин шалгалтыг тухайн улиралдаа багтаан зөвхөн 1 удаа өгөх эрхтэй.

5.8. Эмнэл зүйн мэдлэг, ур чадварыг үнэлэх ТЗЭШ-I, II шалгалтыг хичээлийн
жилд 1 удаа авах бөгөөд ТЗЭШ -I, II шалгалтанд D, F үнэлгээ авсан
тохиолдолд уг шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан буюу тэнцээгүйд
тооцно.

5.9. ТЗЭШ-I шалгалтанд хангалтгүй үнэлгээ (D,F) авсан тохиолдолд улиран
суралцахгүйгээр дахин 1 удаа өгөх эрхтэй ба дараагийн жилийн ТЗЭШ-I
шалгалтанд ороогүй тохиолдолд болон шалгалтанд D, F үнэлгээ авбал
улиран суралцана.

5.10. ТЗЭШ-I дахин шалгалтанд орохын өмнө 1 багц цагийн Шугаман
сургалтын дадлагын хичээлээр Эмнэл зүйн ур чадварын төвд суралцана.

5.11. ТЗЭШ-II шалгалтанд хангалтгүй үнэлгээ (D,F) авсан тохиолдолд улиран
суралцах буюу 2 жилийн дотор уг шалгалтыг дахин 2 удаа өгөх эрхтэй.

5.12. ТЗЭШ-II дахин шалгалтанд орохын өмнө 2 багц цагийн Шугаман
сургалтын дадлагын хичээлээр Эмнэл зүйн ур чадварын төвд суралцана.

More Related Content

Viewers also liked

Hypothesis testing.pdf; t test and chi-square test ph d
Hypothesis testing.pdf; t test and chi-square test ph dHypothesis testing.pdf; t test and chi-square test ph d
Hypothesis testing.pdf; t test and chi-square test ph dzorigoo.sph
 
Descriptive statistics serod
Descriptive  statistics serodDescriptive  statistics serod
Descriptive statistics serodSerod Khuyagaa
 
эрүүл мэндийн статистик лекц 1
эрүүл мэндийн статистик лекц 1эрүүл мэндийн статистик лекц 1
эрүүл мэндийн статистик лекц 1Serod Khuyagaa
 
экстраполяци хийх энгийн арга
экстраполяци хийх энгийн аргаэкстраполяци хийх энгийн арга
экстраполяци хийх энгийн аргаSerod Khuyagaa
 
Чанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcЧанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcSICA LLC
 
Correlation rm1 fall2013_b
Correlation rm1 fall2013_bCorrelation rm1 fall2013_b
Correlation rm1 fall2013_bSerod Khuyagaa
 
тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2Serod Khuyagaa
 
таамаглал шалгах
таамаглал шалгахтаамаглал шалгах
таамаглал шалгахSerod Khuyagaa
 
Хугацааны цуваан шинжилгээ
Хугацааны цуваан шинжилгээХугацааны цуваан шинжилгээ
Хугацааны цуваан шинжилгээSerod Khuyagaa
 
тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2zorigoo.sph
 
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйТүүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйSerod Khuyagaa
 
эрдэм шинжилгээ, судалгаа, бүтээл
эрдэм шинжилгээ, судалгаа, бүтээлэрдэм шинжилгээ, судалгаа, бүтээл
эрдэм шинжилгээ, судалгаа, бүтээлserod_8908
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйNaraa_06
 

Viewers also liked (18)

Sudalgaa ajil hiih arga zui
Sudalgaa ajil hiih arga zuiSudalgaa ajil hiih arga zui
Sudalgaa ajil hiih arga zui
 
Hypothesis testing.pdf; t test and chi-square test ph d
Hypothesis testing.pdf; t test and chi-square test ph dHypothesis testing.pdf; t test and chi-square test ph d
Hypothesis testing.pdf; t test and chi-square test ph d
 
Sampling survey
Sampling surveySampling survey
Sampling survey
 
Descriptive statistics serod
Descriptive  statistics serodDescriptive  statistics serod
Descriptive statistics serod
 
Sudalgaa
SudalgaaSudalgaa
Sudalgaa
 
эрүүл мэндийн статистик лекц 1
эрүүл мэндийн статистик лекц 1эрүүл мэндийн статистик лекц 1
эрүүл мэндийн статистик лекц 1
 
экстраполяци хийх энгийн арга
экстраполяци хийх энгийн аргаэкстраполяци хийх энгийн арга
экстраполяци хийх энгийн арга
 
Чанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llcЧанарын судалгаа - SICA llc
Чанарын судалгаа - SICA llc
 
Sampling method
Sampling methodSampling method
Sampling method
 
Correlation rm1 fall2013_b
Correlation rm1 fall2013_bCorrelation rm1 fall2013_b
Correlation rm1 fall2013_b
 
тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2
 
таамаглал шалгах
таамаглал шалгахтаамаглал шалгах
таамаглал шалгах
 
Хугацааны цуваан шинжилгээ
Хугацааны цуваан шинжилгээХугацааны цуваан шинжилгээ
Хугацааны цуваан шинжилгээ
 
Correlation
CorrelationCorrelation
Correlation
 
тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2тойм статистик лекц 2
тойм статистик лекц 2
 
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйТүүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй
 
эрдэм шинжилгээ, судалгаа, бүтээл
эрдэм шинжилгээ, судалгаа, бүтээлэрдэм шинжилгээ, судалгаа, бүтээл
эрдэм шинжилгээ, судалгаа, бүтээл
 
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
 

Similar to эмшуис.Dvrem

Оюутаны мэдвэл зохих зарим зүйлс
Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлсОюутаны мэдвэл зохих зарим  зүйлс
Оюутаны мэдвэл зохих зарим зүйлсdagvajamts
 
Unelgeejuram
UnelgeejuramUnelgeejuram
Unelgeejuramtungalag
 
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААSaraa Sarantuya
 
Durem juram nom helbereer oruulah
Durem juram nom helbereer oruulahDurem juram nom helbereer oruulah
Durem juram nom helbereer oruulahnyamdavaa6768
 
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...zob_2007
 
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2nasaa99
 
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...PUTU
 
Esis.edu.mn - БАГШ - Төгсөх шалгалтын дүн оруулах
Esis.edu.mn - БАГШ -  Төгсөх шалгалтын дүн оруулахEsis.edu.mn - БАГШ -  Төгсөх шалгалтын дүн оруулах
Esis.edu.mn - БАГШ - Төгсөх шалгалтын дүн оруулахБямбаа Авирмэд
 
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramOyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramJack Jones
 
Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17NUM_IT
 
Elseltiin juram 2013 udur
Elseltiin juram   2013 udurElseltiin juram   2013 udur
Elseltiin juram 2013 udurPUTU
 
대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어Altai2013
 
ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль
ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд СургуульISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль
ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд СургуульISU - International School of Ulaanbaatar
 

Similar to эмшуис.Dvrem (20)

Songolt
SongoltSongolt
Songolt
 
Оюутаны мэдвэл зохих зарим зүйлс
Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлсОюутаны мэдвэл зохих зарим  зүйлс
Оюутаны мэдвэл зохих зарим зүйлс
 
Unelgee juram
Unelgee juramUnelgee juram
Unelgee juram
 
Unelgeejuram
UnelgeejuramUnelgeejuram
Unelgeejuram
 
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
 
Durem juram nom helbereer oruulah
Durem juram nom helbereer oruulahDurem juram nom helbereer oruulah
Durem juram nom helbereer oruulah
 
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...
Comparing physics-assessment-of-cambridge-igcse-and-mongolian-university-and-...
 
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2
 
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2012 ОНД УЛААНБААТАР ХОТООС О...
 
UNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJUNELGEENII JURAM ZUVLUMJ
UNELGEENII JURAM ZUVLUMJ
 
Oyutnii setgel hanamjiin sudalgaa
Oyutnii setgel hanamjiin sudalgaaOyutnii setgel hanamjiin sudalgaa
Oyutnii setgel hanamjiin sudalgaa
 
Dx nemelt
Dx nemeltDx nemelt
Dx nemelt
 
Esis.edu.mn - БАГШ - Төгсөх шалгалтын дүн оруулах
Esis.edu.mn - БАГШ -  Төгсөх шалгалтын дүн оруулахEsis.edu.mn - БАГШ -  Төгсөх шалгалтын дүн оруулах
Esis.edu.mn - БАГШ - Төгсөх шалгалтын дүн оруулах
 
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramOyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
 
Muis elseltiin-juram.2014-3-17.-be .
Muis elseltiin-juram.2014-3-17.-be .Muis elseltiin-juram.2014-3-17.-be .
Muis elseltiin-juram.2014-3-17.-be .
 
Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17Muis elseltiin juram_2014_3_17
Muis elseltiin juram_2014_3_17
 
Elseltiin juram 2013 udur
Elseltiin juram   2013 udurElseltiin juram   2013 udur
Elseltiin juram 2013 udur
 
대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어
 
Juram2012
Juram2012Juram2012
Juram2012
 
ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль
ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд СургуульISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль
ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль
 

эмшуис.Dvrem

  • 1. ЭМШУИС-ийн Оюутны үнэлгээний журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. ЭМШУИС-д мөрдөж буй сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны мэдлэг чадварыг үнэлж дүгнэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна. 1.2. Оюутан сургалтын төлөвлөгөөнд заагдсан кредит цагийг биелүүлнэ. 1.3. Оюутны авсан рейтинг оноо 60 хувь ба түүнээс дээш тохиолдолд кредитийг тооцно. Рейтинг оноо 60 хувиас бага бол тооцохгүй. Хоёр. Оюутны үнэлгээний нэгдсэн тогтолцоо (ОҮНТ) 2.1.Сургалтын кредит тогтолцооны зарчимд нийцүүлэн оюутны мэдлэг чадварыг ОҮНТ-ны дагуу үнэлнэ. 2.2.Оюутны сурлагын амжилтыг тухайн улирал болон жилд судалсан бүх хичээлийн дүнгээр дүгнэнэ. 2.3.Оюутны мэдлэг чадварыг дүгнэхдээ стандарт үнэлгээг хэрэглэнэ. Үүнд: A,B,C,D,F нь стандарт үнэлгээ болно. 2.4.Хичээлийн явцын дүн хангалтгүй, шалгалтын тооцоотой, бусад сургууль коллежоос шилжиж ирээд кредитийн зөрүүгээ нөхөж амжаагүй тохиолдолд стандарт бус тэмдэглэгээг хэрэглэх ба энэ нь зөвхөн суралцагчийн тухайн үеийн байдлыг тодорхойлох зорилготой юм. Үүнд дараах тэмдэглэгээг хэрэглэнэ. I - Явцын үнэлгээ хангалтгүй. E - Улирлын шалгалт өгөөгүй. NC - Өөр сургуулийн кредитийг тооцохгүй CR - Өөр сургуулийн кредитийг тооцох W- Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан Эдгээр тэмдэглэгээнд харгалзах үнэлгээний оноо байхгүй болно. Оюутан нь жилийн дотор I, E, NC, W дээрх тэмдэглэгээтэйгээр шалгагдсан тухайн хичээлийг дахин судалж, үнэлүүлнэ.
  • 2. Оюутны мэдлэгийн төвшинг үнэлэх стандарт бус тэмдэглэгээ: 1. I (incomplete) Явцын үнэлгээ хангалтгүй. Хүндэтгэн үзэх шалтгаанаар явцын үнэлгээ (реферат, даалгавар, дадлагын ажил дутуу, явцын шалгалтанд орж чадаагүй гэх мэт) хангалтгүй ч шалгалтын өмнөх бэлтгэл хугацаанд нөхөн гүйцэтгэж, шалгуулах нөхцөлтэйгээр хэрэглэнэ. 2. Е (examine incomplete by student) Улирлын шалгалт өгөөгүй. Хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтанд ороогүй бол холбогдох баримтыг үндэслэн энэ тэмдэглэгээг багш дүнгийн хуудсанд бичиж бүрэлдэхүүн сургуулийн захирал баталгаажуулна. 3. NC (non credit)
  • 3. Өөр сургуулийн кредитийг тооцохгүй. Шилжин ирсэн сургууль, коллежийн кредитийг тооцох боломжгүй тохиолдолд суралцагч тухайн хичээлийг төлбөртэйгээр нөхөн суралцаж, шалгалтаа журмын дагуу өгч үнэлүүлэхэд хэрэглэнэ. 4.CR (credit granted) Өөр сургуулийн кредитийг тооцох. Шилжин ирсэн сургууль, коллежийн кредитийг тооцох боломжтой тохиолдолд хэрэглэнэ. Энэ тохиолдолд түүнд харгалзах чанарын оноо байхгүй, улирлын голч дүнг бодоход кредит нь зөвхөн кредит цагийн нийлбэрт тооцогдоно. Оюутан “CR” үнэлгээ авахгүй байх эрхтэй. Энэ тохиолдолд оюутан тухайн хичээлийг дахин судалж, суралцаад “A-F” үнэлгээг авна. 5.W (withdrawal) Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан. Оюутан ямар нэг шалтгаанаар хичээлдээ суугаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй тохиолдолд багш шууд “W” тэмдэглэгээ тавина.”W” тэмдэглэгээ авсан оюутнууд мэргэжлийн харьяа тэнхимийн эрхлэгчтэй уулзаж шалтгааныг тодруулна.Тодруулга хийгдсэний дараа: · “WA”-хаясан · “WP”-шилжсэн · “WC”- өвчтэй, чөлөөтэй байсан гэх мэт үнэлгээг тавина. I,E тэмдэглэгээтэй оюутан дараагийн улирлын эхний 4 долоо хоногт багтаан шалгуулахгүй бол шалгалтын комисс F үнэлгээ тавина. Гурав. Оюутны мэдлэг чадварыг үнэлэх 3.1. Оюутанд эзэмшүүлбэл зохих мэдлэг, чадвар, хандлагын төвшинг тухайн хичээлийн хөтөлбөр, стандартад тодорхойлсны дагуу үнэлнэ. 3.2. Оюутны мэдлэг, хандлага, чадварын рейтингийг 100 хувийн системээр үнэлнэ. 3.2.1. Тухайн сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадварын рейтингийн үнэлгээ нь явцын 50 хувийн болон шалгалтын 50 хувийн дүн гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. 3.2.2. Явцын үнэлгээ нь ТЗЭШ болон дадлагажигч эмчийн шалгалтын дүнд хамаарахгүй болно.
  • 4. 3.2.3. Ерөнхий суурь хичээлүүдийн шалгалтыг Сургалтын алба нэгдсэн байдлаар зохион байгуулах ба шалгалтын дүнд явцын үнэлгээ хамаарахгүй болно. 3.2.4. Ерөнхий суурь хичээлүүдийн шалгалтын дундаж оноо 70 хувиас дээш тохиолдолд анги дэвшин суралцана. Хэрэв 70-аас доош бол улиран суралцана. 3.3. Явцын үнэлгээний дүн (50%) 3.3.1.Оюутны мэдлэгийг дүгнэх үнэлгээ нь 50 хувийн оноотой тэнцүү байна. Е 50= A1+A2+A3+An Үүнд: A1 - хичээлийн ирц -10 A2 - онолын мэдлэгийн түвшин - 20 A3 - лаборатори, дадлага, семинарын хичээлийн даалгаврын биелэлт - 10 An - бие даан судлах даалгаврын биелэлт – 10 гэх мэтээр хичээл заах багш аль хэсэгт нь ямар үнэлгээ өгөхийг тухайн хичээлийн хөтөлбөр стандартад нийцүүлэн шийдвэрлэнэ. Эмнэл зүйн сургалтанд өвчтөн үзэх, өвчний түүх бичих, гардан үйлдлийн ур чадвар, жижүүр хийх, эмнэлзүйн ярилцлага, харилцаа, хандлага, эмнэл зүйн тохиолдол шийдвэрлэх байдал зэргийг үнэлгээнд тусгана. 3.3.2. Явцын үнэлгээг тооцуулсан оюутнууд шалгалтын үнэлгээ хийлгэсний дараа нийт дүнг сурлагын дэвтэрт тэмдэглэл хийлгэж баталгаажуулсан байна. 3.3.3. Явцын үнэлгээний 50 хувийн дүнгээр 30-аас доош хувийн үнэлгээ авсан оюутныг шалгалтанд оруулахгүй (60 хувиас дээш байх). 3.3.4. Явцын дүнгийн амжилтаас хамаарч оюутныг шалгалтаас чөлөөлөхгүй. 3.4. Шалгалтын дүн (50%) 3.4.1. Шалгалтын дүн нь оюутны тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлж улирлын стандарт үнэлгээг дүгнэж гаргахад чиглэгдэнэ. 3.4.2. Оюутнуудаас авах шалгалтын хуваарийг шалгалт эхлэхээс 2 долоо хоногийн өмнө багш оюутанд мэдэгдсэн байна. 3.4.3. Оюутан тухайн улиралд судлах нэг хичээлд “Үл тооцов” гэсэн үнэлгээ авсан тохиолдолд шалгалтанд орохгүй.
  • 5. 3.4.4. Тухайн хичээлийн нийт цагийн 20%-д суугаагүй бол шалгалтанд оруулахгүй. 3.4.5. Оюутны мэдлэг, чадварын түвшинг харгалзан дараах үнэлгээний арга, хэлбэрүүдээс тохиромжтойг нь сонгоно: · Аман шалгалт · Эссэ · Олон сонголтот сорил /MCQ/ · Уялдуулан сонгох сорил /EMI/ · ТЗЭШ /OSCE/, ТЗДШ /OSPE/ · Урт болон богино хэлбэрийн эмнэлзүйн тохиолдол /Case/ · 360 хэм үнэлгээ /360 degree evaluation/ · Эмнэлзүйн дасгал үнэлгээ /Mini-CEX/ · Гардан гүйцэтгэлийн ажиглалтын үнэлгээ /DOPS/ гэх мэт 3.4.6.Эмнэлзүйн сургалтын түвшинг ТЗЭШ - I,II,III шалгалтуудаар тус тус үнэлнэ. 3.4.7.Шалгалтын дүнг оюутны сурлагын дэвтэр болон “Дүнгийн хуудас”–д тэмдэглэж, гарын үсэг зурж баталгаажуулна. 3.4.8.Дүнгийн хуудас засвартай тохиолдолд хүчингүйд тооцно. 3.4.9.“Дүнгийн хуудас”, “Оюутны сурлагын дэвтэр” дэх дүнгийн тэмдэглэгээг үндэслэн Оюутны алба тухайн улирлын шалгалтын рейтинг оноо, цуглуулсан кредит, үнэлгээний голч дүнг нэгтгэн дүгнэнэ. 3.5. Голч дүн Оюутны тухайн улиралд үзэж судалсан бүх хичээлийн дүнг гаргахдаа явцын болон шалгалтын дүнгийн нийлбэрээр оюутны рейтинг оноог тооцно. Энэхүү рейтингийн оноонд харгалзах үсгэн үнэлгээ, чанарын оноог оюутны сурлагын дэвтэрт тэмдэглэж мэдээллийн нэгдсэн санд оруулна. Үнэлгээний голч дүн 3.5.1.Оюутны чансааг харуулах гол үзүүлэлт нь үнэлгээний голч дүн мөн. (ҮГД). ҮГД-г оюутны улирлын болон суралцах хугацааны хөтөлбөрийн агуулга эзэмшилтийн чанарын түвшинг тогтооход ашиглана.
  • 6. 3.5.2.Оюутны үнэлгээний голч дүнг улирал бүрээр болон суралцсан хугацааны хуримтлуулсан дүнгээр тооцно. 3.5.3Улирлын голч дүн нь тухайн нэг улиралд судалсан хичээлүүдийн, хуримтлуулсан голч дүн нь сургалтын эхний жилээс эхлэн тодорхой улирлыг дуусталх хугацаанд үзсэн хичээлүүдийн агуулгын багтаамж, тэдний стандарт үнэлгээгээр тодорхойлогдоно.. 3.5.4.Суралцагчийн боловсролын баримт бичиг олгох, дараагийн шатны сургалтад хамрагдах, түүнчлэн норматив ачааллаас илүү гаргаж хичээл сонгох, онцгойлох диплом өгөх, сурлагаар хасах зэрэгт нэг нөхцөл болгож голч дүнгийн хэмжээнд босго тавина. 3.5.5.Үнэлгээний голч дүнг (ҮГД) дараах томъёогоор тооцно. ГД = K1*O1+K2*O2+...+Kn*On K1+K2+K3+ …+Kn Үүнд: К1 + К2 + К3 ... Кn – тухайн улиралд болон тодорхой улирлыг дуусталх хугацаанд үзэж судалсан тухайн хичээл болон блокийн кредит О1+О1+О1 ... Оn- тухайн улиралд болон тодорхой улирлыг дуусталх хугацаанд үзэж судалсан тухайн хичээл болон блокийн рейтингийн дүнд харгалзах чанарын оноо 3.5.6.Тухайн хичээл болон блокийн рейтингийн дүнд харгалзах чанарын оноог доорх зааврын дагуу рейтинг онооны хувь тус бүрт тохируулан тооцно. Дөрөв. Хичээл нөхөн суралцах 4.1. Тухайн хичээлийн лекц, дадлагын нийт цагийн 20 ба түүнээс дээш хувьд нь хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй бол сургалтын хөтөлбөрийн шаардлага хангаагүй гэж үзнэ. 20-иос доош хувьд нь оролцоогүй, хүндэтгэх шалтгаанаар лекц, дадлагын хичээлд суугаагүй бол зөвшөөрлийн дагуу тасарсан хичээлийг нөхөн суралцана. 4.2. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зөрүү гарсан хичээлийг төлбөртэйгээр нөхөн суралцана. 4.3. Тухайн хичээлд ногдох төлбөрийг доорх байдлаар тогтооно. Х - Оюутны нэг кредитийн үнэ A1- Тухайн дамжааны сургалтын жилийн төлбөр К4- Тухайн дамжааны нийт кредит
  • 7. 4.4. Нөхөн суралцах хичээлийн нэг цагийн хөлс нь оюутны 1 кредитийн үнийг 1 кредитэд ноогдох лекц, дадлагын цагт хуваасантай тэнцүү байна. Тав. Шалгалт дахин өгөх 5.1. Оюутан шалгалтанд “F” дүн авсан, шалгалтанд хүндэтгэх шалтгааны улмаас ороогүй бол тухайн шалгалтыг дахин өгнө. 5.2. Хүндэтгэх шалтгаангүйгээр хуваарьт шалгалтанд ороогүй оюутны үнэлгээг “F” дүнгээр тооцож дахин шалгалтанд оруулна. 5.3. 60-аас дээш рейтинг оноо авсан оюутнуудыг дүн ахиулах зорилгоор шалгалт дахин өгөхийг зөвшөөрөхгүй. 5.4. Баталсан хуваарийн дагуу дахин шалгалтыг авна. 5.5. Дахин шалгалт өгөх төлбөр нь оюутны 1 кредит цагийн үнийн 50 хувьтай тэнцүү байна. Оюутан төлбөрийн хуудсыг Оюутны албанд шалгалтаас 1 хоногийн өмнө өгсөн байх ба шалгагч багш шалгалт өгөх оюутны нэрсийг Оюутны албанаас авна. 5.6. Дахин шалгалтанд орж буй оюутны шалгалтын дүнг сурлагын дэвтрийн дахин шалгалт гэсэн хуудсанд бичиж тэмдэглэнэ. 5.7. Дахин шалгалтыг тухайн улиралдаа багтаан зөвхөн 1 удаа өгөх эрхтэй. 5.8. Эмнэл зүйн мэдлэг, ур чадварыг үнэлэх ТЗЭШ-I, II шалгалтыг хичээлийн жилд 1 удаа авах бөгөөд ТЗЭШ -I, II шалгалтанд D, F үнэлгээ авсан тохиолдолд уг шалгалтанд хангалтгүй үнэлгээ авсан буюу тэнцээгүйд тооцно. 5.9. ТЗЭШ-I шалгалтанд хангалтгүй үнэлгээ (D,F) авсан тохиолдолд улиран суралцахгүйгээр дахин 1 удаа өгөх эрхтэй ба дараагийн жилийн ТЗЭШ-I шалгалтанд ороогүй тохиолдолд болон шалгалтанд D, F үнэлгээ авбал улиран суралцана. 5.10. ТЗЭШ-I дахин шалгалтанд орохын өмнө 1 багц цагийн Шугаман сургалтын дадлагын хичээлээр Эмнэл зүйн ур чадварын төвд суралцана. 5.11. ТЗЭШ-II шалгалтанд хангалтгүй үнэлгээ (D,F) авсан тохиолдолд улиран суралцах буюу 2 жилийн дотор уг шалгалтыг дахин 2 удаа өгөх эрхтэй. 5.12. ТЗЭШ-II дахин шалгалтанд орохын өмнө 2 багц цагийн Шугаман сургалтын дадлагын хичээлээр Эмнэл зүйн ур чадварын төвд суралцана.