SlideShare a Scribd company logo
1 of 27
Download to read offline
ХААИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ
                                    Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.        Монгол улсын “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хууль, БСШУ-ны сайдын
            2003 оны 158 тоот тушаалыг үндэс болгон ХААИС-д дээд боловсролын диплом, бакалаврын
            зэрэг олгох сургалтыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.
1.2.        Диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын гол зорилго нь элсэгчдэд боловсролын үндсэн
            зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлэн их сургуулийн мэргэжлийн суурь
            боловсрол олгож, цаашид бие даан суралцаж ажиллах мэдлэг, чадвар эзэмшсэн мэргэжилтэн
            бэлтгэхэд оршино.
1.3.        Диплом, бакалаврын сургалтын элсэлтийн асуудлыг “ХААИС-ийн элсэлтийн журам”-аар,
            сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртэй холбогдох асуудлыг “ХААИС-ийн бакалаврын
            мэргэжлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-аар, оюутны суралцах үйл
            ажиллагааг “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-аар, төгсөлттэй
            холбоотой асуудлыг “ХААИС-ийн төгсөлтийн шалгалтын журам”-аар, эчнээ, экстернат
            хэлбэрийн сургалтыг тусгай журмаар зохицуулна.

                                        Хоёр. Журмын нэр, томъёо
2.1.        Багц цаг нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны эзэмшсэн
            мэдлэг чадвар, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тооцох үндсэн
            хэмжүүр, дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион
            байгуулалтын харилцааг зохицуулах хэрэгсэл мөн.
2.2.        Нэг багц цагийн хэмжээ өдрийн хэлбэрээр суралцаж байгаа дундаж суралцагчийн 7 хоногийн
            бүтэн ачаалал буюу 40 цагтай тэнцүү байна. 16 долоо хоногтой улирлын нэг 7 хоногт
            суралцахад зориулах дараах багц цаг бүрийг нэг кредит гэнэ. /Цаашид багц цагийг дүрэм,
            журам, бусад баримт бичигт КРЕДИТ гэж тусгана/
2.3.        Кредит цагийг бүхэл тоогоор илэрхийлэх бөгөөд 7 хоногт суралцах хөдөлмөрийг тухайн
            хичээлийн онцлогийг харгалзан дараахь хувилбараас гадна тэнхим өөрөө тогтоож болно.
2.4.        Нэг хичээлийн кредит 4-өөс илүүгүй байна.

        3 кредит /7 хоногт 9 цаг/        2 кредит /7 хоногт 6 цаг/     1 кредит /7 хоногт 3 цаг/

                Дад,           Бие             Дад,            Бие           Дад,            Бие
       лекц             Лаб           Лекц             лаб            лекц          лаб
                сем           даалт            сем            даалт          сем            даалт

        2         2      -       5       2       1      -       3       2      -      -      1
        2         1      1       5       1       2      -       3       -      2      -      1
        2         2      1       4       1       1      1       3       1      1      -      1
        1         2      2       4       2       2      -       2
        -         4      -       5       2       -      2       2
                                  -      -       3      -       3       -      2      -      1
2.5.        Дээрх заалтаас гадна сургалт, үйлдвэрлэлийн дадлага, ангийн болон дипломын /төгсөлтийн/
            ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах хичээлийн
            40 цагийг 1 кредит гэж үзнэ
2.6.        Нэг адил индекстэй (нэртэй) хичээлүүд нэг ижил кредиттэй байна.
2.7.        Сургалтын төлөвлөгөөнд тусгагдах аливаа хичээлийг нэг улиралд үзэж дуусгахаар тооцон
            кредитийг тогтоох ба агуулгын багтаамж ихтэйгээс хэд хэдэн улиралд дамжин үзэх хичээл
            байвал түүнийг агуулгын залгамж чанар бүхий тусдаа хичээлүүдэд хувааж, тус бүрд нь нэр,
            индекс, багц цаг онооно.
2.8.        Тухайн хичээлийн кредит цаг нь уг хичээлийг судлан эзэмшихэд суралцагчаас зарцуулах нийт
            хугацаа буюу уг хичээлийн танхимын цаг, суралцагчийн бие дааж ажиллах цаг, зөвлөгөө,
            ангийн ажил /төсөл/, реферат, график тооцооны ажил гэрийн даалгавар болон суралцагчийн
            мэдлэг чадварыг үнэлэх явцын үнэлгээнд зарцуулах нийт хугацааг өөртөө багтаана.
2.9.  Оюутны сонгуульт ажил, хичээлээс гадуур зохиогдох соёл, хүмүүжил олон нийтийн ажлын
      идэвхтэй оролцоог харгалзан ирциийн оноонд урамшуулалт оноог оруулан тооцож болно.
2.10. Улирлын шалгалт, хэд хэдэн хичээлийг хамарсан нэгдсэн шалгалт, түүнчлэн уралдаан
      тэмцээн, эрдэм шинжилгээний хуралд оролцох зэрэгт багц цаг оноохгүй.
2.11. Хичээлийн кодчилол: Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийн залгамж холбоо, агуулгын
      гүнзгийрэлт, сонголтын мэдээллийг харуулах зорилгоор хичээлүүдэд үсэг (тухайн хичээлийн
      англи нэрийн товчлол) ба тоо (тухайн хичээлийн агуулгын гүнзгийрэлт)-гоор илэрхийлэгдэх
      индекс оногдуулна.

                            Гурав. Сургалтын хөтөлбөрийн агуулга
3.1.   Дээд боловсролын диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн агуулга нь
       суралцагчдын сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, шинжлэх ухаан, технологийн
       хөгжлийн хандлагад нийцүүлэн тэдэнд хөдөөгийн хөгжил, экологи, хөдөө аж ахуйн
       үйлдвэрлэлийн техник, технологи, нийгэм эдийн засгийн чиглэлээр мэргэжлийн мэдлэг,
       чадвар, дадал эзэмшүүлэх өөрийгөө хөгжүүлэх арга барил төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
3.2.   Диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн чиглэл бүрийн
       боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.
3.3.   Боловсролын стандартаар суралцагчдын зайлшгүй эзэмшвэл зохих боловсролын агуулга,
       түүний үнэлгээ, багш, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлж,
       баталгаажуулан мөрдөж ажиллана.
3.4.   Мэргэжлийн тодорхойлолтоор тухайн мэргэжлээр төгсөгчид тавигдах нийтлэг болон
       мэргэжлийн онцлог шаардлага, шалгуурыг нарийвчлан тусгаж уг шаардлагыг хангахад
       сургалтын төлөвлөгөөний агуулгыг чиглүүлэн боловсруулсан байна.

                               Дөрөв. Сургалтын төлөвлөгөө, явц
4.1.   aСургалтын төлөвлөгөө нь сургалтын ерөнхий зохион байгуулалт, агуулгын багтаамж,
       норматив хугацаа, судлах хичээлийн цэс, хэлбэр, тэдгээрийн багтаамж, дараалал залгамж
       холбоо, сургалт үйлдвэрлэлийн дадлагын төрөл, хугацааг тусгасан бакалаврын сургалтын
       үндсэн баримт бичиг мөн.
4.2.   Сургалтын төлөвлөгөө нь сургалттай холбоотой дүрэм, журам бусад баримт бичигтэй
       зөрчилдөхгүй байна.
4.3.   Диплом, бакалаврын сургалтын төлөвлөгөөг “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн
       хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-ын дагуу боловсруулж, боловсролын асуудал
       эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тус сургуулийн ректор
       батална.
4.4.   Өдрийн хэлбэрээр суралцагч оюутан суралцах хугацаандаа улирал тутам дунджаар 18-аас
       илүүгүй багц цагийн хичээлийг судлахаар сонголт хийнэ.           Сургалтын хөтөлбөрийн
       эрхлэгчийн зөвшөөрөлтөйгөөр нормативаас илүү ачаалалтай байхаар хичээл сонгож болно.
4.5.   Сургалтын төлөвлөгөө нь заавал үзэх хичээлээс гадна сонгон судлах хичээлүүдийг багтаасан,
       оюутан хувийн төлөвлөгөөгөөр зохицуулан суралцаж болохуйц уян хатан байхаар
       боловсруулагдсан байна.
4.6.   Батлагдсан сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийн хоорондох залгамж холбоог харгалзан
       жил, улирлаар хуваарилсан сургалтын санал болгох төлөвлөгөөг боловсруулж, оюутан
       суралцагчдад зөвлөн туслах ажлыг сургалтын алба, тэнхим, зөвлөх багш нар зохион
       байгуулна.
4.7.   Хичээлийн жил нь үндсэн 2 улирал (намар, хавар), нэмэлт улирал (өвөл, зуны)-аас бүрдэнэ.
       Намар, хаврын улиралд оюутан танхмын хичээлд заавал суух ба тус бүр хичээлийн 16 долоо
       хоног, шалгалтын 2 долоо хоног, нэмэлт сургалтын үргэлжлэх хугацаа 2 долоо хоног байна.
4.8.   Нэмэлт сургалт өвөл, зуны улирал нь оюутны хүсэлт, захиалгаар сургалт зохион байгуулах
       үйл ажиллагаанд зориулагдана.

                        Тав. Сургалтын агуулга, багтаамж, шаардлага
5.1.   Мэргэжлийн диплом олгох сургалтын агуулга нь тухайн мэргэжлийн бакалаврын сургалтын
       эхний 3 жилийн агуулгатай дүйцэхүйц буюу 90 багц цагаас доошгүй байна. Дараах
       тохиолдолд оюутанд дээд боловсролын дипломын зэрэг олгоно. Үүнд:
-   Оюутан 90-ээс доошгүй багц цаг цуглуулсан боловч цаашид суралцах шаардлагагүй гэж
           үзэн оюутан хүсэлт гаргасан
       - Судалсан хичээлд F үнэлгээгүй
       - Сургалтын төлбөрийг бүрэн төлсөн
       - Оюутан 120-оос доошгүй багц цаг цуглуулсан боловч үнэлгээний голч дүн нь 2.0-д
           хүрээгүй тохиолдолд олгоно.
5.2.   Бакалаврын зэрэг олгох сургалтын агуулга нь 120 багц цагаас доошгүй байна. Дараах нөхцөл,
       болзол хангасан оюутанд дээд боловсролын бакалаврын зэрэгтэй мэргэжлийн диплом олгоно.
       Үүнд:
       - Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг судалж нийт 120-оос доошгүй, үүний
           дотор заавал судлах хичээлүүдийн бүх багц цагийг болон сонгон суралцах хичээлүүдийн
           минимум багц цагийг бүрэн цуглуулсан,
       - Үнэлгээний голч дүн 2.0 ба түүнээс дээш байх шаардлагыг хангасан байвал зохино.
       - Судалсан хичээлд F үнэлгээгүй
       - Сургалтын төлбөрийг бүрэн төлсөн
5.3.   Бакалаврын сургалтыг өдөр, орой, эчнээ, зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулж явуулна.
5.4.   Диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын агуулгын багтаамж, норматив хугацааг
       элсэгчдийн боловсролын төвшин, суралцах хэлбэрээс хамааруулан дараах байдлаар тогтооно.
                             Сургалтын агуулгын багтаамж, хугацаа
                 Элсэгчийн           Өдөр             Орой              Эчнээ         Олгох
               боловсролын       Бүрэн           Бүрэн            Бүрэн            боловсролын
                                          жил              жил                Жил
                   түвшин         дунд            дунд             дунд                зэрэг
                Бүрэн дунд         90      3        90      3,5      90        4    Дипломын
                Бүрэн дунд       90+30     4       120      4,5     120        5     Бакалавр
                Бүрэн дунд        150*     5       150      5,5       -        -     Бакалавр
                                                                                      давхар
                Бүрэн дунд      120+40      5      160      5.5     160        6    мэргэжлийн
                                                                                     бакалавр
                  Бакалавр
                                  +40     +1.5     +40      +2     +40        +2.5   Бакалавр
               /ижил чиглэл/
                                                                                      давхар
              Бакалавр (өөр
                                  +60      +2      +60     +2.5    +60        +2.5  мэргэжлийн
                   чиглэл)
                                                                                     бакалавр
       Тайлбар: * - 5 жилийн сургалттай мал эмнэлгийн хөтөлбөр
       - Бакалавр / ижил чиглэл/ гэдэгт өмнө нь эзэмшсэн мэргэжлийн индексийн эхний 2 орон
           болон бакалаврын зэрэг олгосон чиглэл, нэршил ижил байх тохиолдлыг харгалзан үзнэ.
       Өмнө эзэмшсэн боловсролын төвшин, суралцагчийн бэлтгэл, авъяас, чадвараас хамаарч дээрх
       нормативаас бага хугацаанд тухайн шатны боловсролыг эзэмшиж болно.
5.5.   Өдрийн хэлбэрээр бакалаврын шатлалд суралцагч оюутан суралцаж буй чиглэлээрээ хоёр
       дахь нарийн мэргэжлийг давхар эзэмшихийг хүсвэл 40-өөс доошгүй кредит, өөр чиглэлээр
       бакалаврын зэргийн боловсрол эзэмших бол 60-аас доошгүй кредитийн хичээл нэмж сонгон
       судлахаар сургалтыг төлөвлөнө.
5.6.   Эчнээ хэлбэрээр суралцагч нь бакалаврын зэргийн D дипломтой бол 2,5 жил, бусад суралцагч
       4,5 жилийн хөтөлбөрөөр суралцана.

                             Зургаа. Хичээлийн стандарт хөтөлбөр
6.1.   Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүр хөтөлбөртэй байх ба түүнд тухайн
       хичээлийн агуулгын стандарт тодорхойлогдсон байна.
6.2.   Хичээлийн стандарт хөтөлбөр нь тухайн хичээлээр суралцагчдын эзэмшвэл зохих онол,
       практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, цагийн багтаамж, ашиглавал
       зохих ном, сурах бичгийн жагсаалтыг багтаасан сургалтын үндсэн баримт бичиг мөн.
6.3.   Хичээлийн стандарт хөтөлбөрийг “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр
       боловсруулахад баримтлах журам”-ын дагуу боловсруулан батална.
6.4.   Багш хичээлийн хөтөлбөрт тодорхойлогдсон агуулгыг оюутанд бүрэн олгох оюутан тэрхүү
       агуулгыг эзэмших үүрэгтэй.
Долоо. Оюутны сурах үйл ажиллагаа
7.1.   Оюутны суралцсан хугацаанд цуглуулсан багц цагийн тоо хэмжээг үндэслэн дараахь байдлаар
       ангилан нэрлэж, сургалтын албанаас тэдний суралцах үйл ажиллагаагаа зохистой төлөвлөж
       зохицуулахад нь зөвлөмж, чиглэл өгч ажиллана.
                        Кредит                          Ангилал
                          0-30                        Шинэ оюутан
                         31-89                           Оюутан
                         90-ээс                      Төгсөх оюутан
7.2.   Бүрэлдэхүүний сургуулийн захирал шинээр элсэгч оюутан болон дээрх ангиллаар “ХААИС-
       ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд (хавсралт I), (хавсралт II)-ийн дагуу
       тушаал гаргана.
7.3.   Оюутны сурах үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулахад зориулсан “Оюутны гарын
       авлага”-ыг хичээлийн жилийн эхэнд Сургалтын бодлого зохицуулалтын албанаас эрхлэн
       тэнхим, бүрэлдэхүүний сургууль олгож, WEB-д байрлуулна.
7.4.   “Оюутны гарын авлага” мэдээлэлд сургуулийн товч танилцуулга, сургалтын төлөвлөгөө,
       хичээлүүдийн хөтөлбөр, стандарт, бие даан судлах хичээлийн агуулга, ашиглах үндсэн болон
       нэмэлт сурах бичиг, сургалттай холбогдолтой дүрэм, журмыг тусгасан байна.
7.5.   Оюутнууд дараагийн улиралд судлах хичээлийг бүлгээр болон оюутан бүр сонгож,
       “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд багтааж бүрэлдэхүүний
       сургуулийн сургалтын албанд урьдчилан өгнө.
7.6.   Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба эдгээр саналыг “Сургалтын албаны программ”-
       д бүртгэж дараагийн улирлын хичээлийн хуваарийг нэгтгэн гаргана.
7.7.   Оюутан залгамж холбоотой хичээлүүдийн өмнөх холбоотой хичээлд F болон стандарт бус
       үнэлгээ авсан бол дараах залгамж холбоотой хичээлийг сонгож судлахыг хориглоно.
7.8.   Оюутан сонгосон хичээлийн явц болон нийт суралцсан хугацааны дүн, сургалтын төлбөрийн
       мэдээллийг “Оюутны программ”-аас өөрийн кодоор орж авч болно.
7.9.   Сургалтын санал болгох төлөвлөгөөнд тулгуурлан оюутны хэвийн ачаалалтай хичээлүүдийн
       залгамж холбоог хангах, “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-ыг
       үндэслэн сонголт хийхэд нь зөвлөх багш зөвлөн тусална.

                             ХААИС-ИЙН ОЮУТНЫ МЭДЛЭГ,
                               ЧАДВАРЫГ ДҮГНЭХ ЖУРАМ
                                  Нэг. Нийтлэг зарчим

1.1    ХААИС-д суралцаж буй оюутны мэдлэг, чадварыг дүгнэхэд энэхүү журмыг баримтлана.
1.2    Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн мэдлэг,
       чадварын төвшинг үнэлж, дүгнэх гол хэлбэр нь явцын үнэлгээ болон улирлын шалгалт
       (хөндлөнгийн үнэлгээ) байна.
1.3    Улирлын шалгалтыг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-н тогтоосон цаг хугацаанд
       зохион байгуулна.
1.4    Оюутны мэдлэг, чадварыг үнэлж дүгнэхдээ тэдний бие даан суралцах үйл ажиллагааг
       хөхүүлэн дэмжин хөгжүүлэх, оюутны сурах, багшийн сургах үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх
       зарчмыг удирдлага болгоно.
1.5    Оюутны мэдлэг, чадварыг дүгнэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй, бодитой,
       шударга, ил тод байх зарчмын дагуу зохион байгуулан явуулна.
1.6    Ижил кодтой, ижил кредиттэй хичээлийн шалгалтыг тест, бичгийн хэлбэртэй авах тохиолдолд
       нэг цагт, нэгэн зэрэг явуулна.
1.7    Ижил мэргэжлээр суралцаж буй өдөр, эчнээ, зайн сургалтын оюутны мэдлэг, чадварыг
       хичээлийн нэгэн ижил хөтөлбөрийн агуулгаар шалгаж дүгнэнэ.
1.8    “ХААИС-ийн бакалавр оюутны суралцах гэрээ”-ний дагуу төлбөр төлөөгүй оюутныг улирлын
       шалгалтанд оруулахгүй болно.
1.9    Оюутан тухайн хичээлийн шалгалтыг тогтоосон хугацаанд өгөх боломжгүй, хүндэтгэн үзэх
       шалтгаантай бол энэ тухай бүрэлдэхүүний сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгчид
бичгээр өргөдөл гаргаж, тухайн хичээлийн шалгалт авах улиралд шалгалт өгөх зөвшөөрөл
           авна.
1.10       Тухайн хичээлийг сонгосон боловч хичээлд суухгүйгээр улирлын шалгалтаа шууд өгч
           кредитээ тооцуулах хүсэлтэй оюутан улирлын эхний долоо хоногт тухайн хичээлийн
           кредитийн үнэлгээний 30 хувийн төлбөрийг тушааж, холбогдох сургуулийн сургалтын албанд
           өргөдөл гарган шалгалт өгнө. Шууд тооцуулах шалгалт нь зөвхөн ерөнхий суурь хичээлд
           зөвшөөрөгдөнө.
                             Хоёр. Оюутны үнэлгээний нэгдсэн систем (ОҮНС)
2.1         Сургалтын кредит тогтолцооны зарчимд нийцүүлэн оюутны мэдлэг, чадварыг ОҮНС-ээр
            үнэлж дүгнэнэ.
2.2         Оюутны сурлагын амжилтыг тухайн улиралд үзсэн бүх хичээлийн голч дүнгээр дүгнэнэ.
2.3         Оюутны мэдлэг, чадварыг дүгнэхдээ стандарт ба стандарт бус үнэлгээг хэрэглэнэ. Үүнд: А,
            В, С, D, F нь стандарт үнэлгээ, CR, NC, E, W, R нь стандарт бус үнэлгээ байна.
2.4         Оюутны мэдлэгийн түвшинг 100 хувийн үнэлгээгээр дүгнэж А, В, С, D, F, CR, NC гэсэн
            үсгэн дүнг тавина. Энэ нь оюутны тухайн хичээлийн дүн юм. Оюутны мэдлэг, чадварыг
            үнэлэхэд дараах лавлах хүснэгтийг хэрэглэнэ.
                           Оюутны мэдлэгийн түвшинг үнэлэх стандарт үнэлгээ

              Рейтинг              Үнэлгээ-
                          Үсгэн
       №       оноо /              ний оноо/                  Үнэлгээний болзол
                         үнэлгээ
              хувиар/              чанарын/
                                               Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн
                                               хичээлийн агуулгыг оюутан дээд зэрэг бүрэн
              90-100
       1                    А         4.0      гүйцэд бүтээлчээр ойлгож, мэдлэг эзэмшсэн,
                                               хичээлийн ухагдахуун, ойлголтуудыг чадварлаг
                                               ашиглаж чадахыг харуулна.
                                               Сурлагын дундаж төвшнөөс дээгүүр амжилтыг
                                               илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг сайн
               80-89                           ойлгосон, хичээлтэй холбогдох материалыг
       2                    В         3.0
                                               ашиглах, даалгавар хийж гүйцэтгэх чадвартай,
                                               эзэмшсэн мэдлэгийг үйл ажиллагаандаа хэрэглэх
                                               чадвартай болохыг илтгэнэ.
                                               Сурлагын дундаж төвшинг илтгэх дүн. Тухайн
                                               хичээлийн хувьд ихэнх хэсгийг хангалттай
                                               хэмжээний ойлголт авсан, холбогдох         энгийн
       3       70-79        С         2.0
                                               даалгаврыг хийж гүйцэтгэх чадвартай бөгөөд
                                               цаашид энэ салбарын мэдлэгийг гүнзгийрүүлэн
                                               судлах бэлтгэлтэй болохыг харуулна.
                                               Сурлагын дундаж төвшинд дөхсөн амжилтыг
                                               илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахуунуудыг
                                               жигд ойлгоогүй, харьцангуй хялбар бодлогыг
       4       60-69        D         1.0      бодох чадвартай, ерөнхий мэдлэг, чадвар , дадал
                                               дутмаг болохыг илтгэнэ. Тухайн тохиолдолд уг
                                               хичээлийн мэдлэгийг гүнзгийрүлэн судлахын тулд
                                               нэмэлт даалгавар хийж гүйцэтгэх шаардлагатай.
                                               Мэдлэг, чадвар, дадал хангалтгүйг илтгэх дүн.
       5       0-59         F         0.0

                     Оюутны мэдлэгийн түвшинг үнэлэх стандарт бус үнэлгээ
Оюутны тухайн хичээлээр авч болох тэмдэглэгээ
       Тухайн улирлын эцэст оюутан бүрээр бодогддог улирлын үнэлгээний голч дүнг тооцож
гаргахад дараах тэмдэглэгээнүүд хэрэглэгдэнэ. Үүнд:
       U    - Оюутан кредит шууд тооцох шалгалт өгөх
       Е     - Улирлын шалгалт өгөөгүй
       R    - Тухайн хичээлд дахин суралцахаар шийдсэн
W    - Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан
      R, W тэмдэглэгээнд харгалзах үнэлгээний оноо 0.0 байна.

      Оюутан нь дээрх тэмдэглэгээтэйгээр шалгагдсан тухайн хичээлийг дахин судалж, “A-F”
үнэлгээтэйгээр шалгуулах үүрэгтэй.
Оюутан кредит шууд тооцох шалгалт өгөх “U” Uncomplete
   • Оюутан тухайн хичээлийн өөрийн мэдлэг, дадлага, чадварыг хангалттай гэж үзвэл кредит
      шууд тооцох 30 хүртэл онооны шалгалтанд өөрийн хүсэлтээр орж болно.
   • Сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд Гадаад хэл, математик, физик, мэдээлэл зүй,
      биеийн тамир, хими, биологи зэрэг хичээлийн кредит шууд тооцох шалгалтыг өгөх ба
      Сургалтын бодлого зохицуулалтын албанаас нэгдсэн журмаар зохион байгуулна.
   • Кредит шууд тооцох шалгалтад орохдоо оюутнууд тухайн хичээлийн нийт кредитийн
      үнэлгээний 30 хувиар тооцож сургалтын төлбөрийг төлсөн байна.
   • Кредит шууд тооцох шалгалтыг оюутан амжилттай өгсөн тохиолдолд тухайн хичээлийн
      кредитийг оюутанд шууд олгоно. Хичээлийн үнэлгээний хувьд оюутны шалгалтанд авч болох
      30 хүртэлх оноог 3,33 гэсэн оноогоор үржүүлж, уг хичээлийг бүтэн үнэлэх 100 хүртэл оноонд
      шилжүүлнэ.
   • Оюутан нь нэг хичээлийн жилд 3 хүртэлх хичээлээр кредит шууд тооцуулах шалгалт өгөх
      эрхтэй.
   • Оюутан кредит шууд тооцох шалгалтын үр дүнд сэтгэл дундуур байвал тухайн хичээлийг
      шинээр дахин сонгож судлана.
Оюутан улирлын шалгалт өгөөгүй “E” Exam incomplete by the student
   • Оюутан ямар нэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас улирлын шалгалтанд ороогүй тохиолдолд
      “Е” тэмдэглэгээг тавиулж болно.
   • Улирлын шалгалт эхлэхээс өмнө оюутан энэ тухай өөрийн сургуулийн сургалтын албанд
      заавал бичгээр өргөдөл гаргасан байх ба өргөдөл өгөөгүй тохиолдолд “F” үнэлгээ авсанд
      тооцно.
   • “Е” тэмдэглэгээ авсан хичээлээр оюутан хоёр улирлын дотор багтаж заавал шалгалт өгсөн
      байна. Энэ тохиолдолд шалгалтын төлбөр төлөгдөхгүй.
   • “E” тэмдэглэгээ авсан хичээл Үнэлгээний голч дүнд орж тооцогдохгүй.
Оюутан тухайн хичээлийг дахин суралцахаар шийдсэн “R” Repeating a course
   • Оюутан тухайн хичээлийг дахин судлах хүсэлт гаргасан тохиолдолд “R” үнэлгээг дүнгийн
      хуудас, сурлагын дэвтэртээ тавиулж болно.
   • Улирлын эхний 4 долоо хоногт багтан бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд “R”
      үнэлгээ тавиулах хүсэлт гарган өргөдлөө баталгаажуулсан тохиолдолд тухайн хичээлийг
      төлбөр төлөхгүйгээр дахин сонгож судлах эрхтэй.
   • Улирлын эхний 4 долоо хоногоос хойш бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд “R”
      үнэлгээ тавиулах хүсэлт гарган өргөдлөө баталгаажуулсан тохиолдолд тухайн хичээлийн
      кредитийн төлбөрийг төлж дахин сонгож судлах боломжтой.
Оюутан хичээлийн явцад тухайн хичээлд суралцахаас татгалзаж хаясан “W” Withdrawal
   • Оюутан ямар нэгэн шалтгаанаар бүртгүүлсэн хичээлдээ суугаагүй, хөтөлбөрийн шаардлагыг
      хангаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй бол багш шууд “W” тэмдэглэгээ тавина.
   • W үнэлгээ авсан оюутнууд тухайн хичээлийг дахин сонгох бол кредитийн төлбөрийг 100%
      төлнө.

                                 Гурав. Явцын үнэлгээ 70%
3.1   Явцын үнэлгээний дүн нь оюутан улирлын турш хичээлийг тасралтгүй, жигд уншиж судлан,
      эзэмшсэн мэдлэгээ тухайн хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөөнд тусгасан хэлбэрээр, заасан
      хугацаанд бодитой үнэлүүлэхэд чиглэгдэнэ.
3.2   Оюутны сурах үйл ажиллагаа нь хичээлийн ерөнхий хуваарь болон бие даалтын хуваарийн
      дагуу явагдана.
3.3   Хичээлийн агуулгыг бүрэн эзэмшүүлэх үүднээс багш оюутантай тогтмол ажиллан, тэдний
      суралцах идэвхи, мэрийлтийг дэмжиж, өөрөө өөртөө дүгнэлт хийх боломжийг олгох
      зорилгоор бичгийн болон ярилцлага, тестийн хэлбэрээр явцыг дүгнэнэ.
3.4    Тухайн хичээлийн лекц, дадлага, семинар, лабораторийн ажил, бие даалтын сэдэвчилсэн
       төлөвлөгөөнд оюутнаас тест, бодлого, зураг, тооцоо, дасгал, жишээн дээр суралцах ажлын
       тайлан, илтгэл, реферат, хяналтын ажил, бие даан судлах даалгаврын хамгаалалт зэрэг явцын
       шалгалтыг хэзээ, хэдэн удаа авч, ямар аргаар дүгнэх талаар тодорхой тусгасан байна. Энэ
       талаархи мэдээллийг багш оюутнуудад улирлын эхэнд тайлбарлах ба сэдэвчилсэн
       төлөвлөгөөг тэнхимийн самбарт байрлуулна.
3.5    Улирлын турш оюутны мэдлэгийг дүгнэх багшийн үнэлгээ нь 70 хувийн оноотой тэнцүү байх
       бөгөөд 3 үндсэн хэсгээс бүрдэнэ
                                         E 70 = А 1 +А 2 +А 3 (1)
       E 70 -явцын үнэлгээний 70 хувийг дараах жишиг байдлаар үнэлж болно.

                                                                                         Хүснэгт 3
            Тэмдэг-      Бүрдүүлэх
                                                          Үнэлэх хэлбэр                      Оноо
             лэгээ         хэсэг
                         Хичээлийн     Лекц, дадлага, семинар, бие даалтын хичээлийн
               А1                                                                             10
                            ирц        ирцээр
                          Онолын       Тест, хяналтын ажил, сорил, бодлого, зураг, тооцоо,
                          мэдлэг,      дасгал, реферат, илтгэл тавиулах, лаборатори,
               А2                                                                             40
                        даалгаварын    дадлагын ажлын хамгаалалт гэх мэт хэлбэрээр
                          биелэлт
                                       Бодлого, жишээн дээр суралцах ажлын тайлан,
               А3        Бие даалт     график тооцооны ажил, орчуулга, реферат ангийн         20
                                       ажил, төсөл гэх мэт хэлбэрээр

3.6    Багш зааж буй хичээлийн кредитээс хамааран улирлын явцад оюутан бүрт 1 кредиттэй
       хичээлд 3-аас, 2 кредиттэй хичээлд 6-аас, 3 кредиттэй хичээлд 9-өөс, 4 кредиттэй хичээлд 12-
       оос доошгүй дүн тавьсан байна.
3.7    Багш 3.4, 3.5, 3.6-д заасан үнэлгээний зарчмыг үндэслэн улирлын эхэнд “Багшийн программ”-
       ын тохируулгыг хийж, улирлын туршид явцын үнэлгээг оруулна.
3.8    Хичээл заасан багш улирлын турш оюутантай хэрхэн ажиллаж, мэдлэгийг яаж үнэлж байгаад
       тэнхимийн эрхлэгч сард 1 удаа “Багшийн программ” болон “Багшийн ажлын дэвтэр”-т хяналт
       тавьж ажиллана.
3.9    Улирал бүрийн 8, 16 дахь долоо хоногийн эцэст “Багшийн программ” явцын үнэлгээг
       тооцсоноор хандах эрх хаагдана.
3.10   Оюутан явцын үнэлгээнийхээ талаарх мэдээллийг “Оюутны программ”-аас улирлын 8-р долоо
       хоногоос хойш харах боломжтой.

                          Дөрөв. Улирлын шалгалт (хөндлөнгийн 30%)
4.1.   Улирлын шалгалтын зорилго нь:
       • оюутан хичээлийн стандарт хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмшсэн эсэхийг хөндлөнгөөс
          үнэлэх
       • багш, оюутны явцыг бодитой үнэлсэн эсэхэд хяналт тавих
       • багшийн сургах, оюутны сурах үйл ажиллагаанд үнэлэлт өгөх
       • оюутны мэдлэг, чадварыг дүгнэх 100 хувийн үнэлгээг бүрдүүлэх
4.2.   Улирлын шалгалтын хуваарийг тухайн сургуулийн сургалтын алба Сургалтын бодлого
       зохицуулалтын албатай тохиролцон зохицуулж улирлын эхэнд мэдэгдсэн байна.
4.3.   Явцын үнэлгээний 70 хувийн дүнгээр 30-аас дээш хувийн үнэлгээ авсан оюутныг
       хөндлөнгийн үнэлгээний шалгалтанд оруулна.
4.4.   Хөндлөнгийн үнэлгээний шалгалтыг тестийн болон аман, бичгийн бүх хэлбэрээр авч болно.
4.5.   Хөндлөнгийн шалгалтыг комисс авах ба шалгагч багш, ассистентийг тухайн сургуулийн
       хөтөлбөрийн эрхлэгч томилно.
4.6.   Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба хөндлөнгийн шалгалтын тестийн иж бүрэн санг
       хичээл тус бүрээр бүрдүүлэн нууцлалыг хариуцна. Шалгалтын тестийг мэргэжлийн тэнхмийн
       эрхлэгч хянаж, сургалтын албаар баталгаажуулсан байна.
4.7.  Шаардлагатай тохиолдолд СБЗА-аас мэргэжлийн болон хичээлийн стандартын хэрэгжилтэнд
      үнэлгээ өгөх зорилгоор хөндлөнгийн шалгалтыг зохион байгуулан авч болно.
4.8.  Хичээлийн хөтөлбөр, агуулгыг шинэчлэн боловсруулах бүрд тестийн санд баяжилт хийж
      шинэчилсэн тестээр шалгалт авна.
4.9.  Тестээр буюу бичгээр авах тохиолдолд шалгалтын хугацаа 1 кредиттэй хичээлд 30 минут, 2
      кредиттэй хичээлд 60 минут, 3 кредиттэй хичээлд 90 минут, 4 кредиттэй хичээл 120 минут
      байна. Шалгалтыг амаар авах тохиолдолд нэг цагт 6 оюутан шалгагдсан байхаар зохион
      байгуулна.
4.10. Шалгалт авсан комисс шалгалтын дүнг ажлын 2 өдөрт багтаан “Багшийн программ”-д
      оруулсан байна. “Багшийн программ”-д оруулсан дүнг үндэслэн оюутны тухайн улирлын
      рейтингийн оноо, цуглуулсан кредит, үнэлгээний голч дүн бодогдоно.
4.11. Профессор багш нар намар, хаврын улиралд заасан хичээл бүрээр бүрэлдэхүүний сургуулийн
      сургалтын албанд хандаж програмаас дүнгийн хуудас гаргуулж баталгаажуулна.
4.12. Зөвлөх багш нар оюутны намар, хаврын улиралд судалсан хичээлийн голч дүнг гаргаж,
      сурлагын дэвтэрт бичилт хийж баталгаажуулна.
4.13. Оюутнууд намар, хаврын улирлын шалгалтын дүнгээ баталгаажуулан гарын үсэг зурах ба
      оюутны програм дахь дүнтэй танилцсан гэсэн хэсгийг идэвхижүүлнэ. Баталгаажуулалт
      хийгээгүй тохиолдолд дүнг оюутны програмд оруулснаар тооцож, дүнг дахин засварлахгүй
      болно.
4.14. Намар , хаврын улиралд дүнгээ баталгаажуулсан оюутнууд амарч, нэмэлт сургалтад
      хамрагдах оюутнуудын эрх нээгдэнэ.
                                   Тав. Үнэлгээний голч дүн
5.1.  Оюутны сурлагын чанарыг харуулах гол үзүүлэлт нь үнэлгээний голч дүн (ҮГД) мөн. ҮГД-г
      оюутны улирлын болон суралцах хугацааны хөтөлбөрийн агуулга эзэмшилтийн чанарын
      төвшинг тогтооход ашиглана.
5.2.  Улирлын үнэлгээний голч дүн (УҮГД)-г дараах томъёогоор тооцно.
                     k1 * o1 + k2 * o2 + ... + kn * on
            УҮГД =                                            (2)
                          k1 + k2 + k3 + ... + kn
       Үүнд:
        k 1 , k 2 , k 3 , …, k n – тухайн улиралд үзсэн тухайн хичээлийн кредит;
        o 1 , o 2 , o 3 , …, o n – тухайн улиралд үзсэн тухайн хичээлийн рейтингийн  дүнд харгалзах
        чанарын оноо;
5.3.    Мэдээллийн системээс оюутны УҮГД-г улирлын шалгалтын хугацаанд багтаан сурлагын
        дэвтэрт бичилт хийж, зөвлөх багш, тэнхмийн туслах ажилтан, сургалтын арга зүйч гарын үсэг
        зурж, сургалтын албаны тамгаар баталгаажуулна.
5.4.    Суралцагчдад бакалаврын диплом олгох /2,0-оос дээш/, магистрын сургалтанд хөнгөлөлттэй
        нөхцлөөр элсэх /3,2-оос дээш/, норматив ачааллаас илүү гаргаж хичээл сонгох /3,5-аас дээш/,
        онцгойлох диплом өгөх /3,6-аас дээш/, сурлагаар хасах /0,7-оос доош/ зэрэгт харгалзах нөхцөл
        болгож голч дүнгийн хэмжээнд босго тавина.
                                    Зургаа. Сургалтын системийн үндсэн стандарт
6.1.    Оюутан нь улирлын эцэс бүр өөрийн сурлагын амжилтандаа дүн шинжилгээ хийж,
        Сургуулийн нэгдсэн стандартад заасан Үнэлгээний голч дүнгийн түвшний шаардлагыг хангаж
        байгаа эсэхээ хянаж, цаашид суралцах арга барилаа төлөвлөнө.
6.2.    Оюутны үзэж судалсан хичээлүүдийн кредит нь 60 кредит хүрсэн боловч Үнэлгээний голч
        дүн нь 2.0–с доош бол цааш үргэлжлүүлэн хичээл үзэж судлахыг зогсоож, өмнө үзэж судлан
        хангалтгүй үнэлгээ авсан хичээлүүдийг судлуулна.
6.3.    Оюутан F үнэлгээ авсан тохиолдолд тухайн хичээлийн явцын үнэлгээний дүн 45-аас доошгүй
        байвал дараагийн улирал дахь тухайн хичээлийн шалгалтын хугацаанд зөвхөн нэг удаа
        шалгалтанд орох эрхтэй.
                                ХААИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ
                                                   Нэг. Ерөнхий зүйл
1.1.    Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 1997 оны 3 дугаар сарын 29-ний
        өдрийн 59 тоот тушаалаар баталсан                   “Дээд боловсролын төгсөлтийн шалгалтын
        үлгэрчилсэн журам” мөн 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 тоот тушаалаар
батлагдсан “Дээд боловсролын диплом олгох журам” болон энэхүү журмыг баримтлан
         ХААИС-ийн төгсөлтийн шалгалтыг зохион байгуулна.
  1.2.   Энэ журмаар дипломын болон бакалаврын шатны төгсөгчдөд тавих шаардлага, төгсөлтийн
         шалгалтын бэлтгэл, комисс, түүний эрх, үүрэг, хариуцлагатай холбогдсон асуудлыг
         зохицуулна.

                               Хоёр. Төгсөгчдөд тавигдах шаардлага,
                                        шалгалтын бэлтгэл
2.1.     Бакалаврын шатны суралцагч нь “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг                  дүгнэх
         журам”, “ХААИС-ийн бакалаврын сургалтын журам”-ын холбогдох заалтуудыг бүрэн
         биелүүлж, зохих болзол хангасан тохиолдолд оюутан мэргэжлийн суурь хичээлийн
         төгсөлтийн шалгалт өгнө.
2.2.     Журмын 2.1 дүгээр заалтыг хангасан төгсөлтийн шалгалт өгөх оюутны нэрсийг “ХААИС-ийн
         сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд Ректорын тушаалаар баталгаажуулна.
         Тушаалд нэр ороогүй оюутнаас мэргэжлийн суурь хичээлийн төгсөлтийн шалгалт авахыг
         хориглоно.
2.3.     Бакалаврын зэрэг горилогч нь мэргэжлийн суурь, мэргэшүүлэх чиглэлээр тус бүр нэг
         төгсөлтийн шалгалт эсвэл мэргэжлийн суурь шалгалт өгч төгсөлтийн ажил бичиж болно.
2.4.     Төгсөлтийн шалгалтын бүрэлдэхүүнд оруулах хичээлийн нэрс, агуулгыг мэргэжлийн тэнхим
         хэлэлцэж, бүрэлдэхүүний сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар баталгаажуулан шалгалт
         авахаас 2 сарын өмнө оюутанд мэдээлнэ.
2.5.     Мэргэжлийн суурь хичээлийн улсын шалгалтыг 4,6 дугаар улирлын эцэст, мэргэшүүлэх
         хичээлийн төгсөлтийн шалгалтыг 8, 10 дугаар улирлын эцэст тус тус авна.
2.6.     Төгсөгч оюутан нь төгсөлтийн ажил бичиж болно. Дараах ерөнхий шаардлага тавигдана.
            • Сурлагын голч дүн 3.0-оос доошгүй
            • Судалгаа, шинжилгээний ажилд зохих арга зүй эзэмшиж эрдэм шинжилгээний бага
                хуралд илтгэл тавьсан
2.7.     Төгсөлтийн ажил бичих сэдвийн жагсаалтыг тэнхим бүр хичээлийн жилийн эхэнд гарган ил
         тод байлгаж оюутнуудад сонгох бололцоо олгоно.
2.8.     Төгсөлтийн ажил бичиж төгсөх оюутанд тавих шаардлага, нөхцлийг тухайн сургууль өөрийн
         онцлогтой нийцүүлэн дээр зааснаас өөрөөр тогтоож болно.
2.9.     Оюутны төгсөлтийн ажлын удирдагч багш нь төгсөлтийн ажлыг гүйцэтгэх арга зүй,
         төлөвлөгөө боловсруулах, туршилтын болон лабораторийн             судалгааны арга барил
         эзэмшүүлэх, тооцоо болон зураглал үйлдэх, ажлаа цэгцлэн бичихэд туслах үүрэг хүлээнэ.
2.10.    Төгсөлтийн ажлын сэдэв, удирдагч, гүйцэтгэгчийг 7,9 дугаар улиралд багтаан бүрэлдэхүүний
         сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.
2.11.    Оюутны төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалтыг төгсөлтийн шалгалт авахаас 1 сарын
         өмнө тэнхимд хийлгэж, шаардлага хангаагүй гэж үзвэл мэргэшүүлэх хичээлийн төгсөлтийн
         шалгалтанд оруулна.
2.12.    Мэргэшүүлэх хичээлийн төгсөлтийн шалгалтанд “ХААИС-ийн бакалаврын сургалтын
         журам”-ын 5.2 дугаар заалтыг бүрэн хангасан төгсөгч оюутан орно.

                              Гурав. Төгсөлтийн шалгалтын комисс ,
                                       түүний үйл ажиллагаа
3.1.     Төгсөлтийн шалгалтын төв ба мэргэжлийн салбар комиссыг сургалтын              бодлого
         зохицуулалтын алба, бүрэлдэхүүний сургуулиудын саналыг үндэслэн ХААИС-ийн ректорын
         тушаалаар жил бүрийн 12-р сард томилно.
3.2.     Төгсөлтийн шалгалтын салбар комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн даргыг
         оролцуулаад 11 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байна.
3.3.     Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн тэргүүлэх профессор багш нар ба
         хөндлөнгийн хяналт тавих үүрэгтэй 3 хүртэл эрдэм шинжилгээний болон төрийн захиргааны
         төв байгууллагын удирдах ажилтан, мэргэжилтэн, эрдэмтэдийг оролцуулсан байна.
3.4.     Салбар комиссын гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэй үед төгсөлтийн шалгалт авах,
         ажил хамгаалуулахыг зөвшөөрнө. Салбар комиссын гишүүдийн ирцийг салбар комиссын
         нарийн бичгийн дарга ирсэн, явсан цагаар нь бүртгэнэ.
3.5.    Төгсөлтийн шалгалт болон хамгаалалтын үйл ажиллагааг салбар комиссын дарга, түүний
        эзгүйд орлогч дарга удирдан зохион байгуулна.
3.6.    Төгсөлтийн шалгалт, хамгаалалтын явцад комиссын гишүүн бүр хувийн үнэлгээг оюутан
        бүрээр гаргаж, ерөнхий үнэлгээг комиссын гишүүдийн дүнгийн дунджаар тооцож, дүнг
        хаалттай хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
3.7.    Салбар комиссын нарийн бичгийн дарга шалгалтын байр бэлтгэх, шалгалт авах өдөр, цагийг
        комиссын гишүүдэд тухай бүр мэдээлж байх, төгсөлттэй холбоотой бүх баримт бичгийг зохих
        журам, стандартын дагуу нямбай хөтлөн цэгцлэх, шалгалтын нууцлалыг хадгалах үүрэгтэй
        байх бөгөөд харин шалгуулагч оюутанд үнэлгээ өгөхгүй.
3.8.    Салбар комиссын нарийн бичгийн дарга төгсөх оюутны дипломын хавсралтын төслийг 4, 6, 8,
        10 дугаар улирлын шалгалт дууссаны дараа “Сургалтын программ”-аас хэвлэн, Сургалтын
        бодлого зохицуулалтын албанд хянуулж “Төгсөлтийн шалгалтанд орох оюутны нэрсийг
        батлах тухай” ХААИС-ийн ректорын тушаалаар баталгаажуулна.
3.9.    “Төгсөлтийн шалгалтанд орох оюутны нэрсийг батлах тухай” ХААИС-ийн ректорын
        тушаалыг гаргуулахад дараах бичиг баримтыг бүрдүүлж Сургалтын бодлого зохицуулалтын
        албанд хянуулна. Үүнд:
            • төгсөх оюутнуудын сургуульд элссэн ректорын тушаал
            • шилжиж ирсэн бол шилжилт хөдөлгөөний тушаал
            • сурлагын дэвтэр
            • дүнгийн хавсралт
            • төгсөлтийн шалгалтанд оруулах тухай бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаал
3.10.   Төгсөлтийн шалгалт авах, төгсөлтийн ажил хамгаалах хуваарийг салбар комиссын орлогч
        дарга боловсруулж, сургуулийн захирал батлана.
3.11.   Салбар комиссын нарийн бичгийн дарга салбар комиссын тогтоол, дүнгийн хуудсыг загвар,
        журмын дагуу хөтөлж, тухай бүр гишүүдийн гарын үсэг зуруулж баталгаажуулна.
3.12.   Салбар комиссын тогтоолыг үндэслэн “Төгсөгчдөд боловсролын зэрэг, мэргэжлийн
        диплом олгох тухай” тушаалын төслийг Сургалтын бодлого зохицуулалтын албаар хянуулан
        баталгаажуулж Ректорын тушаал гаргуулна. Тушаалын хавсралтанд оюутны овог, нэр, хүйс,
        регистр, дипломын болон бүртгэлийн дугаарыг тусгасан байна.
3.13.   Салбар комиссын нарийн бичгийн дарга шалгалт дууссаны дараа дэлгэрэнгүй болон
        хураангуйлсан тайлан бичнэ. Дэлгэрэнгүй тайланг архивт, хураангуйлсан тайланг
        бүрэлдэхүүний сургууль, Сургалтын бодлого зохицуулалтын албанд хүлээлгэн өгнө.
3.14.   Төгсөлтийн салбар комиссын архивт хадгалах дэлгэрэнгүй тайланд дараах материалыг
        бүрдүүлж хавсаргасан байна. Үүнд:
        - “Салбар комисс томилсон тухай” ректорын тушаал
        - “Төгсөлтийн шалгалтанд орох оюутны нэрсийг батлах тухай” ректорын тушаал
        - “Төгсөгчдөд боловсролын зэрэг, мэргэжлийн диплом олгох тухай” ректорын тушаал
        - Төгсөгч оюутны диплом, хавсралтын хуулбар
        - Төгсөлтийн шалгалт авсан тухай тогтоол, дүнгийн хуудас
        - Шалгалттай холбогдон гарсан зарим протокол
        - Мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг хүлээлгэн өгсөн тухай баримт
        - Оюутны товч анкет
        - Тойрох хуудас
        - Сурлагын дэвтэр
        - Төгсөлтийн шалгалтын товч тайлан

                                Дөрөв. Төгсөлтийн шалгалт авах
4.1.    Төгсөлтийн шалгалтыг аман, бичгийн хэлбэрээр авч болно.
4.2.    Төгсөлтийн шалгалтанд орсон оюутны мэдлэг чадварыг 100 оноогоор үнэлж, А, В, С, D, F
        гэсэн үсгэн дүнд шилжүүлэн гаргана.
4.3.    Салбар комиссын нарийн бичгийн дарга төгсөлтийн шалгалт /ажил/-ын дүнг нэгдсэн
        тогтоолын хуудас болон оюутны сурлагын дэвтэрт үнэн зөв бичиж тэмдэглэнэ.
4.4.    Мэргэжлийн суурь хичээлийн улсын шалгалтанд F үнэлгээ авсан болон хүндэтгэн үзэх
        шалтгаангүйгээр шалгалтанд ороогүй тохиолдолд анги дэвшүүлэн суралцуулахгүй.
4.5.     Мэргэжлийн суурь хичээлийн шалгалтад F үнэлгээ авсан оюутан дараагийн хичээлийн
         жилийн төгсөлтийн шалгалтын хугацаанд, Мэргэшүүлэх төгсөлтийн шалгалтад F үнэлгээ
         авсан оюутан тухайн шалгалтыг дараагийн төгсөлтийн шалгалтын хугацаанд дахин өгөх
         эрхтэй.
4.6.     Хүндэтгэн үзэх шалтгаанаар төгсөлтийн шалгалтаас хоцорсон оюутан салбар комиссын
         шийдвэрээр дараагийн хэсэг, бүлэгтэй хамт нөхөн өгч болно.
4.7.     Төгсөлтийн шалгалтанд орох эрх авсан оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтаа өгч
         чадахгүйд хүрвэл энэ тухай комисст өргөдөл гаргана. Уг өргөдлийг комисс хэлэлцэж шийдвэр
         гаргах бөгөөд энэ талаар протокол үйлдэж тайланд хавсаргана. Тэр үеийн комиссын
         шийдвэрийг үндэслэн дараа жилийн шалгалтанд оруулна. Энэ эрх гурван жилийн
         хугацаанд хүчинтэй байна.
4.8.     Төгсөлтийн ажилд өгөх үнэлгээ нь удирдагч багшийн болон комиссын үнэлгээнээс тогтоно.
         Төгсөлтийн ажилд өгөх үнэлгээний дээд оноо нь тэнхим, удирдагч багшийнх 30, комиссынх
         70 хувь байна. Комиссын зүгээс төгсөлтийн ажлын онол, арга зүйн төвшинг 20, практик ач
         холбогдолыг 20, бичилт, илтгэх ур чадварыг 20, асуулт, хариултын байдлыг 10 хүртэл
         оноогоор тус тус дүгнэж, тухайн ажилд өгөх үнэлгээний нийт дүнг гаргана.

                          Тав. Төгсөлтийн баримт бичиг захиалах, олгох
5.1.     Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба тухайн жилд төгсөх оюутны дипломын захиалгыг
         “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд Сургалтын бодлого
         зохицуулалтын албанд өгнө.
5.2.     Сургалтын хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангаж, төгсөлтийн шалгалтаа амжилттай
         өгсөн оюутанд төгсөлтийн шалгалтын комиссын шийдвэрийг              үндэслэн мэргэжил,
         боловсролын зэрэг хүртээж, түүнийг гэрчлэх диплом, энгэрийн тэмдгийг ректорын тушаалаар
         олгоно.
5.3.     Диплом нь Монгол улсын БСШУЯ-наас өгсөн дугаар, ХААИС-ийн бүртгэлийн дугаартай
         байх ба ХААИС-ийн удирдах зөвлөлийн дарга, ХААИС-ийн ректор, төгсөлтийн шалгалтын
         төв комиссын дарга, бүрэлдэхүүний сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажсан
         байна.
5.4.     Батлагдсан мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний хичээлийн дарааллыг баримтлан дипломын
         хавсралтыг монгол хэл, уйгаржин монгол бичиг, англи хэлээр хэвлэнэ. Сургалтын
         төлөвлөгөөнд тусгагдаагүй хичээлийг дипломын хавсралтанд оруулахгүй.
5.5.     Дипломын хавсралтанд оюутны овог, нэр, регистр, мэргэжлийн нэр, индекс, олгож буй
         боловсролын зэрэг, суралцах хугацаанд судалсан хичээлүүдийн нэр, кредит, сурлагын
         рейтинг, голч дүнг тусгасан байх бөгөөд ХААИС-ийн ректор, бүрэлдэхүүний сургуулийн
         захирал, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, нарын гарын үсэг, сургуулийн тэмдгээр
         баталгаажсан байна.
5.6.     “Төгсөгчдөд боловсролын зэрэг, мэргэжлийн диплом олгох тухай” Ректорын тушаалыг
         танилцуулж, диплом, энгэрийн тэмдэг гардуулах ажлыг бүрэлдэхүүний сургуулийн захирал
         удирдан зохион байгуулна.

                                       Зургаа. Хариуцлага
  6.1.  Төгсөлтийн шалгалтын дүнтэй холбоотой гомдлыг дүнг танилцуулсны дараа 30 минутын
        дотор төгсөлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн дарга хүлээн авч комисст
        танилцуулна.
  6.2. Төгсөлтийн шалгалтын дүнтэй холбоотой эцсийн шийдвэрийг төгсөлтийн шалгалтын салбар
        комисс бүрэн бүрэлдэхүүнээр гаргах ба салбар комиссын гишүүд төгсөлтийн шалгалтын
        тогтоолд гарын үсэг зурснаар дүн хүчин төгөлдөр болно.
  6.3.  Төгсөгчдийн диплом, хавсралтанд оюутны овог, нэр, регистр, мэргэжлийн нэр, индекс,
        төгсөлтийн ажлын сэдэв, төгсөлтийн шалгалтын нэр болон хичээлийн дүнг буруу бичсэн
        салбар комиссын нарийн бичгийн дарга диплом, хавсралтын үнэт цаасны үнийг төлөх буюу
        төгсөлтийн шалгалтын төв комисст албан ёсны залруулга хийнэ.
  6.4.  Төгсөлтийн шалгалтын тайланг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан
        хугацаанд хүлээлгэн өгөөгүй Салбар комиссын нарийн бичгийн даргад “ХААИС-ийн дотоод
        журам”-ын дагуу хариуцлага тооцно.
Энэхүү журмыг мөрдөж ажиллаагүй салбар комиссын даргад холбогдох хууль, дүрэм, журмын дагуу
хариуцлага тооцно.

                                ЗАЙН СУРГАЛТЫН ЖУРАМ
                                НЭГ. НИЙТЛЭГ VНДЭСЛЭЛ

      “ХААН КАМПУС” хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүд болох “Нээлттэй их сургууль-Дээд
боловсролын экспорт”, “Олон улсын стандарт – ХААИС-д” “Зайн сургалт” дэд хөтөлбөрийг
үндэслэн зайн сургалт явуулахад энэхvv журмыг баримтална.
ХОЁР. ЭЛСЭЛТ
2.1   Сургалтын бодлого зохицуулалтын албанаас бакалавр, магистрын зайн сургалтад оюутан
      элсvvлэх мэргэжлийн чиглэл, элсүүлэх оюутны хяналтын тоог тогтооно.
2.2   Зайн сургалтанд элсэн суралцахаар хvсэлт гаргагчийг энэ сургалтад хамрагдахад тавигдах
      техникийн шаардлагыг (утас, интернет, шуудан гэх мэт) бvрэн хангасан тохиолдолд бvртгэнэ.
2.3   Элссэн оюутныг тухайн мэргэжлийн тэнхимийн удирдлага, багш, холбогдох дүрэм журам,
      заавар болон бусад ерөнхий мэдээллээр бvрэн хангана.
2.4   Элсэлтийн шаардлага ханган шинээр элсэн орсон оюутныг бүртгэж, сургалтанд ашиглах Веб
      хуудас болон бусад сургалтын бааз руу нэвтрэх хэрэглэгчийн эрх олгоно.

ГУРАВ. СУРГАЛТ ЯВУУЛАХ
3.1 Сургалтын үйл ажиллагааг Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан “Зайн сургалтын
    нэгдсэн хуанли”, Сургалтын ажлын графикийн дагуу зохион байгуулж явуулна.
3.2 Зайн хэлбэрийн сургалт нь видео сургалт, онлайн сургалт, видео хэлэлцvvлэг гэх мэт
    хэлбэрvvдээр явагдана.
3.3 Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албадууд тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд
    тусгагдсан хичээл бvрээр оюутны бие даан ба танхимд заавал суралцах хугацаа, сорил,
    улирлын шалгалтын талаар нэмэлт мэдээлэл өгч сургалтыг зохион байгуулж явуулна.
3.4 Сургалтад оролцох мэргэжлийн тэнхим тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд
    тусгагдсан хичээл бvрээр зайн сургалтын vед шаардагдах материалыг (ном, сурах бичиг, CD,
    гарын авлага, Веб хуудас, хэрэглээний програм хангамж, аудио видео бичлэг гэх мэт) бэлэн
    болгосон байхаас гадна, е-хичээлийг “Электрон хичээлийг vнэлэх, хvлээн авах комисс”-
    оор хэлэлцvvлж, сургалт явуулах эрх авсан байна.

ДӨРӨВ. ОЮУТНЫ МЭДЛЭГИЙГ VНЭЛЭХ, ДVГНЭХ
4.1 Зайн сургалтаар суралцаж буй оюутны мэдлэгийг нэг улиралд 3-аас доошгүй удаа сорилоор
    шалгах ба улирлын эцэст хичээл бүрээр улирлын шалгалт авна.
4.2 Оюутны мэдлэгийг vнэлэх vнэлгээний оноо (100 оноо) нь 60:40 (сорилууд : улирлын
    шалгалт) гэсэн харьцаатай байна.
4.3 Сорил нь оюутан бие даан гvйцэтгэх болоод асуудал шийдвэрлэх тvвшинд өгөгдсөн ажил,
    даалгаврууд, иж бvрэн тестийн гэх мэт хэлбэртэй байх ба гvйцэтгэн илгээх, хvлээлгэн өгөх
    хугацааг багшийн зvгээс хичээлийн стандартаар дамжуулан хатуу тогтоож өгнө.
4.4 Оюутан нь “Сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд, бvрэлдэхvvн сургуулийн
    Сургалтын алба болон тухайн хичээлийг харъяалан зааж буй мэргэжлийн тэнхим дээр заавал
    өөрийн биеэр хvрэлцэн ирж, улирлын шалгалтад хуваарийн дагуу орно.

ТАВ. БУСАД ЗVЙЛ
5.1    Зайн сургалтын мэргэжлийн анги, хичээл заах багш нарын нэрсийг Сургалт эрхэлсэн
       проректор хянаж, Ректорын тушаалаар баталгаажуулах ба сургалтын ажлын явц, гvйцэтгэлд
       бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба, магистр, доктор, мэргэшлийн зэргийн сургуулийн
       сургалтын алба хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллана.
Зайн сургалтын төлбөрийн хэмжээ, нэг кредитийн vнэлгээг хичээлийн жил бvр тооцоолж, ХААИС-
ийн Удирдах зөвлөлөөр батлуулна.

                                                                         ХААИС-ийн ректорын
                                                   2006 оны 163 тоот тушаалын 2 дугаар хавсралт
БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ЖУРАМ

                                    Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. ХААИС-ийн бакалаврын шатлалын оюутны эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах,
     санхүүжүүлэх, шилдэг бүтээл, илтгэл шалгаруулах, урамшуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд
     энэхүү журмыг баримтална.
1.2. Бакалаврын оюутны суралцах хугацаандаа тодорхой салбарын чиглэлээр сорилт, туршилт,
     судалгааны ажил гүйцэтгэх, аргазүй эзэмших, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн
     ололт, шинэ мэдээллийг амьдрал, практикт өргөн хэрэглэх дадал олгох, мэрэгжилтний
     мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд уг журмын зорилго оршино.

                Хоёр. Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлыг зохион

                           байгуулах төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт

2.1Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт,               зохицуулалтыг   тэнхим,
бүрэлдэхүүний сургууль, харьяа хүрээлэнгүүдээр дамжуулан гүйцэтгэнэ.

2.1 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлыг шинжлэх ухаан технологийн төсөл, сэдэв,
    мэргэжлийн тэнхим, хүрээлэнгүүдийн лаборатори, сургалт, туршилтын нэгж зэргийг түшиглэн
    гүйцэтгэхээр төлөвлөж ажиллана.
2.2 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдагч багш нар болон төслийн удирдагч,
    мэргэжлийн тэнхим, хүрээлэнгүүдийн лаборатори, сургалт туршилтын нэгжийн эрхлэгч, дарга
    нар биечлэн удирдаж, зохицуулалт хийнэ.
2.3 Бүрэлдэхүүний сургуулийн хэмжээнд гүйцэтгэх бакалавр оюутны эрдэм шинжилгээний ажлын
    сэдвийг мэргэжлийн тэнхим бүрээр жил бүрийн 10 сарын эхний хагаст багтаан гаргаж оюутнаар
    сонголт хийлгэнэ. Оюутны сонгосон сэдвээр судалгаа явуулах арга зүйг тухайн салбарын
    хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэдийн төлөөлөл оролцсон тэнхимийн
    өргөтгөсөн хурлаар хэлэлцэж батална.
2.4 Бакалавр оюутны эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн бүртгэл, хяналт, зохицуулалтыг
    бүрэлдэхүүний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нар хариуцан ажиллана.
2.5 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлыг дараах хэлбэрээр зохион байгуулж болно. Үүнд:
    a) Сургууль, хүрээлэнгээс гүйцэтгэж байгаа шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь
       судалгааны ажил, гэрээт ажилд оролцох,
б) Зохион бүтээх, технологи боловсруулах эрдэм шинжилгээний дугуйланд

тусгай батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээллэх,

в) Мэргэжлийн тэнхим, салбараас баталсан арга зүйн дагуу лабораторийн болон хээрийн туршилт
гүйцэтгэх,

г) Судалгааны ажлын үр дүнгээр ХААИС, бусад мэргэжлийн болон олон нийтийн байгууллагаас
зарласан эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлэх,

д) Төгсөлтийн ажлын хүрээнд туршилт, судалгааны ажил гүйцэтгэж хамгаалах,

е) Мэргэжлийн тэнхим, нэгжээс баталсан тусгай сэдвээр шинжлэх ухааны мэдээлэл хайх, цуглуулах,
боловсруулах, дүгнэлт хийх зэргээр гүйцэтгэх ажил орно.

2.6 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг бүрэлдэхүүний
    болон их сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, зохих шийдвэр гаргаж ажиллана.
Гурав. Бакалаврын оюутны эрдэмшинжилгээний ажлыг дүгнэх, шалгаруулах

3.1 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэл шалгаруулах ажлыг жил бүр эрдэм
    шинжилгээний бага хурлын хэлбэрээр 3 үе шаттай зохион байгуулна.
3.2 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний анхан шатны бага хурлыг мэргэжлийн тэнхмүүд дээр
    явагдах бөгөөд сургууль, хүрээлэнгүүд мэргэжлийн чиглэл бүрээр жил бүрийн 3 сарын сүүлийн
    хагаст багтаан 2 дахь шатны бага хурлыг зохион байгуулж, шалгарсан 2 илтгэлийг Их сургуулийн
    хэмжээний төгсгөлийн шатны шалгаруулалтын нэгдсэн комисст ирүүлэх ба эрдэм шинжилгээний
    нэгдсэн хуралдааныг жил бүрийн 4 сарын эхний хагаст зохион байгуулна.
3.3 Нэгдсэн комиссын бүрэлдэхүүнд Шинжлэх ухааны зөвлөл, гадаад хамтын ажиллагааны алба,
    сургалтын бодлого зохицуулалтын алба, бүрэлдэхүүний сургууль, харьяа эрдэм шинжилгээний
    хүрээлэнгийн төлөөллийг оролцуулна.
3.4 Илтгэлийг шалгаруулахдаа дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ. Үүнд:
а) Сэдвийн ач холбогдол,

б) Туршилт, судалгааны арга зүйэ зэмшсэн байдал,

в) Тухайн салбарын онолын болон практикийн мэдлэг,

г) Судалгааны ажилд орчин үеийн программ хэрэгсэл ашигласан байдал.

г) Илтгэх ур чадвар зэрэг орно.

3.1.Их сургуулийн хэмжээний бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан
    илтгэлээс шилдэг 3 илтгэлийг шалгаруулж 1, 2, 3-р байр эзлүүлж дараах байдлаар урамшуулна.
       1-р байр, нэг–өргөмжлөл, 200 000 (хоёр зуун мянгантөгрөг) төгрөг,

      2-р байр, нэг–өргөмжлөл, 160 000 (нэг зуун жаран мянган төгрөг) төгрөг,

      3-р байр, хоёр - өргөмжлөл, 100 000 (нэг зуун мянган төгрөг) төгрөгөөр

тус тус шагнаж урамшуулна.

3.2.ХААИС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн бага хуралд шалгарч оролцсон
    оюутныг гадаад, дотоодын төрөл бүрийн тэтгэлэгт хамруулахад бүрэлдэхүүний болон их
    сургуулийн зүгээс нэн тэргүүн ээлжинд тодорхойлж дэмжлэг үзүүлнэ.

             Дөрөв. Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлын санхүүжилт

4.1Бүрэлдэхүүний сургуулийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлын санхүүжилтэнд
зориулж тухайн сургуулийн оюутны жилийн нийт сургалтын төлбөрийн 0,02 хүртэл хувийг ХААИС-
ийн санхүүгийн жилийн төсөвт тусгаж зарцуулна.

4.2 Бүрэлдэхүүний сургууль, салбар хүрээлэнгийн тухайн жилд бакалаврын оюутны эрдэм
шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ болон дараа жилийн зардлын төсвийг эрдэмтэн
нарийн бичгийн дарга нар гаргаж захиралуудаар баталгаажуулан Шинжлэх ухааны зөвлөлд жил
бүрийн 6 сарын 10-ний дотор ирүүлнэ.

4.3 Батлагдсан арга зүйн дагуу гүйцэтгэх оюутны эрдэм шинжилгээний ажлыг явуулахад шаардагдах
материал, эм урвалж авах, багаж, тоног төхөөрөмж түрээслэх зэрэгт 4.1-д заасан санхүүжилтийн эх
үүсвэрийг зарцуулах ба 2.1-2.5-д заасны дагуу зохицуулагдана.

                     НЭМЭЛТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
                                Нэг .Нийтлэг үндэслэл
1.1.   Оюутан хангалтгүй дүнтэй хичээлээр дүнгээ ахиулахаар тухайн хичээлийг сонгон судлах
       хүсэлт гаргасан үед энэхүү журмыг баримтлан зохицуулна.

                         Хоёр. Нэмэлт сургалт зохион байгуулах тухай

2.1.   ХААИС-ийн Сургалтын нэгдсэн хуанлийн 15, 31 дүгээр долоо хоногт “Хичээл сонголт 1”-ийг
       хийхийн хамт оюутан нь нэмэлт сургалтаар ямар хичээлийг сонгон дахин судлах хүсэлтэй
       байгаагаа бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд         хичээл сонголтын хуудсаар
       дамжуулан хүргэнэ.
2.2.   ХААИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын албанаас нэмэлт сургалтад хамрагдахаар
       хүсэлт гаргасан оюутны хичээл сонголтыг үндэслэн, тухайн сургалтыг зохион байгуулах
       бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албаны         саналыг харгалзан, нэмэлт сургалтын
       хичээлийн хуваарийг гаргана.
2.3.    Нэмэлт сургалтыг хичээлийн жил бүрийн өвөл болон зуны амралтаар Сургалтын бодлого
       зохицуулалтын алба бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албадуудтай хамтран зохион
       байгуулна.
2.4.    Нэмэлт сургалтад хамрагдах оюутны тушаалыг бүрэлдэхүүний сургуулийн захирал гаргаж,
       Сургалтын бодлого зохицуулалтын албанд хүргүүлнэ.
2.5.   Тухайн нэмэлт сургалтаар сонгон судлах хичээлийн нийт кредит нь 6-аас ихгүй байна.
                      Гурав. Нэмэлт сургалтын оюутны мэдлэгийг үнэлэх

3.1.   Нэмэлт сургалтад хамрагдсан оюутнуудын тухайн хичээлээр олж авсан мэдлэгийн түвшинг
       ХААИС-ийн оюутны мэдлэг чадварыг дүгнэх журмын дагуу дүгнэнэ.
3.2.   Нэмэлт сургалтын шалгалтыг Сургалтын бодлого зохицуулалтын албанаас зохион байгуулна.
       Шалгалтын комисс тухайн хичээлийн харъяаллын дагуу шалгалтын хуудсыг бүрэлдэхүүний
       сургуулийн сургалтын албанд хүргүүлнэ.

                               Дөрөв. Нэмэлт сургалтын төлбөр

4.1.  Нэмэлт сургалтын нэг кредитийн үнэлгээг дараах байдлаар тооцно.
      • F болон стандарт бус үнэлгээтэй хичээлийн кредитийн үнэлгээг тухайн мэргэжлийн
         ангийн, тухайн хичээлийн нийт кредитийн үнэлгээний 100%-иар тооцно.
      • B,C,D үнэлгээтэй хичээлийн кредитийн үнэлгээг тухайн мэргэжлийн ангийн тухайн
         хичээлийн нийт кредитийн 70%-иар тооцно.
4.2. Нэмэлт сургалтаар сонгон судлаж буй кредитийн төлбөрийг бүрэлдэхүүний сургуулийн дэд
      дансанд төвлөрүүлнэ.
4.3. Нэмэлт сургалтанд хичээл заасан багшийн ажлын хөлсийг бодит цагаар бодож олгох бөгөөд
      цагийн хөлсийг бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаар тухай бүр шийдвэрлэнэ.
Нэмэлт сургалтыг зохион байгуулахад оролцож буй комисс, Сургалтын хөтөлбөрийн эрхлэгчийн
цалинг хөдөлмөрийн хуулийн дагуу бодож олгоно.

                     ОЮУТНЫ ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ
                              Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.   ХААИС-ийн оюутанд чөлөө олгох, гадаад, дотоодын их, дээд сургуулиудаас оюутан шилжин
       ирж суралцах, мөн ХААИС-ийн бүрэлдэхүүн сургууль хооронд шилжүүлэн
       суралцах, ХААИС-ийн оюутныг сургуулиас чөлөөлөх зэрэг үйл ажиллагааг энэхүү журмаар
       зохицуулна.

                                 Хоёр. Оюутанд чөлөө олгох

2.1.   Оюутан нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авч болно.
2.2.   Оюутанд 1-3 хоногийн чөлөөг тэнхмийн эрхлэгч, 3-5 хоногийн чөлөөг сургалтын хөтөлбөрийн
       эрхлэгч, 2 долоо хоног хүртэлх чөлөөг бүрэлдэхүүний сургуулийн захирал олгоно.
2.3.   Цагийн чөлөөг тухайн хичээл зааж буй багш олгоно.
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2
Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

More Related Content

What's hot

үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03Mtuya.hsum
 
361 i ii-havsralt
361 i ii-havsralt361 i ii-havsralt
361 i ii-havsraltnaranmygmar
 
Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjoz
 

What's hot (6)

9. bagshiin hogjil
9. bagshiin hogjil9. bagshiin hogjil
9. bagshiin hogjil
 
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03
үйл ажиллагааны тайлан бичих ерөнхий загвар 03
 
Se205
Se205Se205
Se205
 
361 i ii-havsralt
361 i ii-havsralt361 i ii-havsralt
361 i ii-havsralt
 
Is320
Is320Is320
Is320
 
Angiin ajil udirdamj
Angiin ajil udirdamjAngiin ajil udirdamj
Angiin ajil udirdamj
 

Similar to Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Altantuya9915
 
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Altantuya9915
 
Negj Hicheeliin Erh Zui
Negj Hicheeliin Erh ZuiNegj Hicheeliin Erh Zui
Negj Hicheeliin Erh ZuiJavzandulam
 
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР1.pptx
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР1.pptxСУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР1.pptx
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР1.pptxOyuYuna1
 
Оюутаны мэдвэл зохих зарим зүйлс
Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлсОюутаны мэдвэл зохих зарим  зүйлс
Оюутаны мэдвэл зохих зарим зүйлсdagvajamts
 
Илтгэл
ИлтгэлИлтгэл
Илтгэлsurenee
 
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМChuka Davaanyam
 
Банкны хяналт шинжилгээ
Банкны хяналт шинжилгээБанкны хяналт шинжилгээ
Банкны хяналт шинжилгээIkhzasag SEZS
 
дээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасдээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасmecss
 
ахлах ангийн математикийн хичээлийн үнэлгээний шалгуур.pdf
ахлах ангийн математикийн хичээлийн үнэлгээний шалгуур.pdfахлах ангийн математикийн хичээлийн үнэлгээний шалгуур.pdf
ахлах ангийн математикийн хичээлийн үнэлгээний шалгуур.pdfdavaajavchoisuren1
 
эмшуис.Dvrem
эмшуис.Dvremэмшуис.Dvrem
эмшуис.Dvremserod_8908
 
судалгааны арга зүй
судалгааны арга зүйсудалгааны арга зүй
судалгааны арга зүйEegii Batjargal
 
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөрЗээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөрIkhzasag SEZS
 
Hutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyiHutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyigdavaa
 
Hutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyiHutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyigdavaa
 

Similar to Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2 (20)

Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
 
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
Abb n bagshiin ajliig tolovloh, uneleh, dugnehed bar.chiglel 600
 
Songon shalgaruulalt
Songon shalgaruulaltSongon shalgaruulalt
Songon shalgaruulalt
 
Negj Hicheeliin Erh Zui
Negj Hicheeliin Erh ZuiNegj Hicheeliin Erh Zui
Negj Hicheeliin Erh Zui
 
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР1.pptx
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР1.pptxСУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР1.pptx
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР1.pptx
 
Оюутаны мэдвэл зохих зарим зүйлс
Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлсОюутаны мэдвэл зохих зарим  зүйлс
Оюутаны мэдвэл зохих зарим зүйлс
 
Илтгэл
ИлтгэлИлтгэл
Илтгэл
 
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
 
2008 12-10-54
2008 12-10-542008 12-10-54
2008 12-10-54
 
Банкны хяналт шинжилгээ
Банкны хяналт шинжилгээБанкны хяналт шинжилгээ
Банкны хяналт шинжилгээ
 
дээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиасдээд боловсролын тухай хуулиас
дээд боловсролын тухай хуулиас
 
ахлах ангийн математикийн хичээлийн үнэлгээний шалгуур.pdf
ахлах ангийн математикийн хичээлийн үнэлгээний шалгуур.pdfахлах ангийн математикийн хичээлийн үнэлгээний шалгуур.pdf
ахлах ангийн математикийн хичээлийн үнэлгээний шалгуур.pdf
 
Bagts tsag tootsoh juram
Bagts tsag tootsoh juramBagts tsag tootsoh juram
Bagts tsag tootsoh juram
 
эмшуис.Dvrem
эмшуис.Dvremэмшуис.Dvrem
эмшуис.Dvrem
 
Num09
Num09Num09
Num09
 
судалгааны арга зүй
судалгааны арга зүйсудалгааны арга зүй
судалгааны арга зүй
 
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөрЗээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
Зээлийн шинжилгээ хичээлийн хөтөлбөр
 
хөгжлийн төлөвлөгөө
хөгжлийн төлөвлөгөөхөгжлийн төлөвлөгөө
хөгжлийн төлөвлөгөө
 
Hutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyiHutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyi
 
Hutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyiHutulbur bolovsruulah arga zyi
Hutulbur bolovsruulah arga zyi
 

Bakalavrin surgaltin juram (bagshiin gariin avlaga-2

  • 1. ХААИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол улсын “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хууль, БСШУ-ны сайдын 2003 оны 158 тоот тушаалыг үндэс болгон ХААИС-д дээд боловсролын диплом, бакалаврын зэрэг олгох сургалтыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална. 1.2. Диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын гол зорилго нь элсэгчдэд боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлэн их сургуулийн мэргэжлийн суурь боловсрол олгож, цаашид бие даан суралцаж ажиллах мэдлэг, чадвар эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино. 1.3. Диплом, бакалаврын сургалтын элсэлтийн асуудлыг “ХААИС-ийн элсэлтийн журам”-аар, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртэй холбогдох асуудлыг “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-аар, оюутны суралцах үйл ажиллагааг “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-аар, төгсөлттэй холбоотой асуудлыг “ХААИС-ийн төгсөлтийн шалгалтын журам”-аар, эчнээ, экстернат хэлбэрийн сургалтыг тусгай журмаар зохицуулна. Хоёр. Журмын нэр, томъёо 2.1. Багц цаг нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны эзэмшсэн мэдлэг чадвар, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тооцох үндсэн хэмжүүр, дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах хэрэгсэл мөн. 2.2. Нэг багц цагийн хэмжээ өдрийн хэлбэрээр суралцаж байгаа дундаж суралцагчийн 7 хоногийн бүтэн ачаалал буюу 40 цагтай тэнцүү байна. 16 долоо хоногтой улирлын нэг 7 хоногт суралцахад зориулах дараах багц цаг бүрийг нэг кредит гэнэ. /Цаашид багц цагийг дүрэм, журам, бусад баримт бичигт КРЕДИТ гэж тусгана/ 2.3. Кредит цагийг бүхэл тоогоор илэрхийлэх бөгөөд 7 хоногт суралцах хөдөлмөрийг тухайн хичээлийн онцлогийг харгалзан дараахь хувилбараас гадна тэнхим өөрөө тогтоож болно. 2.4. Нэг хичээлийн кредит 4-өөс илүүгүй байна. 3 кредит /7 хоногт 9 цаг/ 2 кредит /7 хоногт 6 цаг/ 1 кредит /7 хоногт 3 цаг/ Дад, Бие Дад, Бие Дад, Бие лекц Лаб Лекц лаб лекц лаб сем даалт сем даалт сем даалт 2 2 - 5 2 1 - 3 2 - - 1 2 1 1 5 1 2 - 3 - 2 - 1 2 2 1 4 1 1 1 3 1 1 - 1 1 2 2 4 2 2 - 2 - 4 - 5 2 - 2 2 - - 3 - 3 - 2 - 1 2.5. Дээрх заалтаас гадна сургалт, үйлдвэрлэлийн дадлага, ангийн болон дипломын /төгсөлтийн/ ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах хичээлийн 40 цагийг 1 кредит гэж үзнэ 2.6. Нэг адил индекстэй (нэртэй) хичээлүүд нэг ижил кредиттэй байна. 2.7. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдах аливаа хичээлийг нэг улиралд үзэж дуусгахаар тооцон кредитийг тогтоох ба агуулгын багтаамж ихтэйгээс хэд хэдэн улиралд дамжин үзэх хичээл байвал түүнийг агуулгын залгамж чанар бүхий тусдаа хичээлүүдэд хувааж, тус бүрд нь нэр, индекс, багц цаг онооно. 2.8. Тухайн хичээлийн кредит цаг нь уг хичээлийг судлан эзэмшихэд суралцагчаас зарцуулах нийт хугацаа буюу уг хичээлийн танхимын цаг, суралцагчийн бие дааж ажиллах цаг, зөвлөгөө, ангийн ажил /төсөл/, реферат, график тооцооны ажил гэрийн даалгавар болон суралцагчийн мэдлэг чадварыг үнэлэх явцын үнэлгээнд зарцуулах нийт хугацааг өөртөө багтаана.
  • 2. 2.9. Оюутны сонгуульт ажил, хичээлээс гадуур зохиогдох соёл, хүмүүжил олон нийтийн ажлын идэвхтэй оролцоог харгалзан ирциийн оноонд урамшуулалт оноог оруулан тооцож болно. 2.10. Улирлын шалгалт, хэд хэдэн хичээлийг хамарсан нэгдсэн шалгалт, түүнчлэн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хуралд оролцох зэрэгт багц цаг оноохгүй. 2.11. Хичээлийн кодчилол: Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийн залгамж холбоо, агуулгын гүнзгийрэлт, сонголтын мэдээллийг харуулах зорилгоор хичээлүүдэд үсэг (тухайн хичээлийн англи нэрийн товчлол) ба тоо (тухайн хичээлийн агуулгын гүнзгийрэлт)-гоор илэрхийлэгдэх индекс оногдуулна. Гурав. Сургалтын хөтөлбөрийн агуулга 3.1. Дээд боловсролын диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн агуулга нь суралцагчдын сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн тэдэнд хөдөөгийн хөгжил, экологи, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн техник, технологи, нийгэм эдийн засгийн чиглэлээр мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх өөрийгөө хөгжүүлэх арга барил төлөвшүүлэхэд чиглэгдэнэ. 3.2. Диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн чиглэл бүрийн боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ. 3.3. Боловсролын стандартаар суралцагчдын зайлшгүй эзэмшвэл зохих боловсролын агуулга, түүний үнэлгээ, багш, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлж, баталгаажуулан мөрдөж ажиллана. 3.4. Мэргэжлийн тодорхойлолтоор тухайн мэргэжлээр төгсөгчид тавигдах нийтлэг болон мэргэжлийн онцлог шаардлага, шалгуурыг нарийвчлан тусгаж уг шаардлагыг хангахад сургалтын төлөвлөгөөний агуулгыг чиглүүлэн боловсруулсан байна. Дөрөв. Сургалтын төлөвлөгөө, явц 4.1. aСургалтын төлөвлөгөө нь сургалтын ерөнхий зохион байгуулалт, агуулгын багтаамж, норматив хугацаа, судлах хичээлийн цэс, хэлбэр, тэдгээрийн багтаамж, дараалал залгамж холбоо, сургалт үйлдвэрлэлийн дадлагын төрөл, хугацааг тусгасан бакалаврын сургалтын үндсэн баримт бичиг мөн. 4.2. Сургалтын төлөвлөгөө нь сургалттай холбоотой дүрэм, журам бусад баримт бичигтэй зөрчилдөхгүй байна. 4.3. Диплом, бакалаврын сургалтын төлөвлөгөөг “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-ын дагуу боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тус сургуулийн ректор батална. 4.4. Өдрийн хэлбэрээр суралцагч оюутан суралцах хугацаандаа улирал тутам дунджаар 18-аас илүүгүй багц цагийн хичээлийг судлахаар сонголт хийнэ. Сургалтын хөтөлбөрийн эрхлэгчийн зөвшөөрөлтөйгөөр нормативаас илүү ачаалалтай байхаар хичээл сонгож болно. 4.5. Сургалтын төлөвлөгөө нь заавал үзэх хичээлээс гадна сонгон судлах хичээлүүдийг багтаасан, оюутан хувийн төлөвлөгөөгөөр зохицуулан суралцаж болохуйц уян хатан байхаар боловсруулагдсан байна. 4.6. Батлагдсан сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийн хоорондох залгамж холбоог харгалзан жил, улирлаар хуваарилсан сургалтын санал болгох төлөвлөгөөг боловсруулж, оюутан суралцагчдад зөвлөн туслах ажлыг сургалтын алба, тэнхим, зөвлөх багш нар зохион байгуулна. 4.7. Хичээлийн жил нь үндсэн 2 улирал (намар, хавар), нэмэлт улирал (өвөл, зуны)-аас бүрдэнэ. Намар, хаврын улиралд оюутан танхмын хичээлд заавал суух ба тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 2 долоо хоног, нэмэлт сургалтын үргэлжлэх хугацаа 2 долоо хоног байна. 4.8. Нэмэлт сургалт өвөл, зуны улирал нь оюутны хүсэлт, захиалгаар сургалт зохион байгуулах үйл ажиллагаанд зориулагдана. Тав. Сургалтын агуулга, багтаамж, шаардлага 5.1. Мэргэжлийн диплом олгох сургалтын агуулга нь тухайн мэргэжлийн бакалаврын сургалтын эхний 3 жилийн агуулгатай дүйцэхүйц буюу 90 багц цагаас доошгүй байна. Дараах тохиолдолд оюутанд дээд боловсролын дипломын зэрэг олгоно. Үүнд:
  • 3. - Оюутан 90-ээс доошгүй багц цаг цуглуулсан боловч цаашид суралцах шаардлагагүй гэж үзэн оюутан хүсэлт гаргасан - Судалсан хичээлд F үнэлгээгүй - Сургалтын төлбөрийг бүрэн төлсөн - Оюутан 120-оос доошгүй багц цаг цуглуулсан боловч үнэлгээний голч дүн нь 2.0-д хүрээгүй тохиолдолд олгоно. 5.2. Бакалаврын зэрэг олгох сургалтын агуулга нь 120 багц цагаас доошгүй байна. Дараах нөхцөл, болзол хангасан оюутанд дээд боловсролын бакалаврын зэрэгтэй мэргэжлийн диплом олгоно. Үүнд: - Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг судалж нийт 120-оос доошгүй, үүний дотор заавал судлах хичээлүүдийн бүх багц цагийг болон сонгон суралцах хичээлүүдийн минимум багц цагийг бүрэн цуглуулсан, - Үнэлгээний голч дүн 2.0 ба түүнээс дээш байх шаардлагыг хангасан байвал зохино. - Судалсан хичээлд F үнэлгээгүй - Сургалтын төлбөрийг бүрэн төлсөн 5.3. Бакалаврын сургалтыг өдөр, орой, эчнээ, зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулж явуулна. 5.4. Диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын агуулгын багтаамж, норматив хугацааг элсэгчдийн боловсролын төвшин, суралцах хэлбэрээс хамааруулан дараах байдлаар тогтооно. Сургалтын агуулгын багтаамж, хугацаа Элсэгчийн Өдөр Орой Эчнээ Олгох боловсролын Бүрэн Бүрэн Бүрэн боловсролын жил жил Жил түвшин дунд дунд дунд зэрэг Бүрэн дунд 90 3 90 3,5 90 4 Дипломын Бүрэн дунд 90+30 4 120 4,5 120 5 Бакалавр Бүрэн дунд 150* 5 150 5,5 - - Бакалавр давхар Бүрэн дунд 120+40 5 160 5.5 160 6 мэргэжлийн бакалавр Бакалавр +40 +1.5 +40 +2 +40 +2.5 Бакалавр /ижил чиглэл/ давхар Бакалавр (өөр +60 +2 +60 +2.5 +60 +2.5 мэргэжлийн чиглэл) бакалавр Тайлбар: * - 5 жилийн сургалттай мал эмнэлгийн хөтөлбөр - Бакалавр / ижил чиглэл/ гэдэгт өмнө нь эзэмшсэн мэргэжлийн индексийн эхний 2 орон болон бакалаврын зэрэг олгосон чиглэл, нэршил ижил байх тохиолдлыг харгалзан үзнэ. Өмнө эзэмшсэн боловсролын төвшин, суралцагчийн бэлтгэл, авъяас, чадвараас хамаарч дээрх нормативаас бага хугацаанд тухайн шатны боловсролыг эзэмшиж болно. 5.5. Өдрийн хэлбэрээр бакалаврын шатлалд суралцагч оюутан суралцаж буй чиглэлээрээ хоёр дахь нарийн мэргэжлийг давхар эзэмшихийг хүсвэл 40-өөс доошгүй кредит, өөр чиглэлээр бакалаврын зэргийн боловсрол эзэмших бол 60-аас доошгүй кредитийн хичээл нэмж сонгон судлахаар сургалтыг төлөвлөнө. 5.6. Эчнээ хэлбэрээр суралцагч нь бакалаврын зэргийн D дипломтой бол 2,5 жил, бусад суралцагч 4,5 жилийн хөтөлбөрөөр суралцана. Зургаа. Хичээлийн стандарт хөтөлбөр 6.1. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүр хөтөлбөртэй байх ба түүнд тухайн хичээлийн агуулгын стандарт тодорхойлогдсон байна. 6.2. Хичээлийн стандарт хөтөлбөр нь тухайн хичээлээр суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, цагийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг багтаасан сургалтын үндсэн баримт бичиг мөн. 6.3. Хичээлийн стандарт хөтөлбөрийг “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-ын дагуу боловсруулан батална. 6.4. Багш хичээлийн хөтөлбөрт тодорхойлогдсон агуулгыг оюутанд бүрэн олгох оюутан тэрхүү агуулгыг эзэмших үүрэгтэй.
  • 4. Долоо. Оюутны сурах үйл ажиллагаа 7.1. Оюутны суралцсан хугацаанд цуглуулсан багц цагийн тоо хэмжээг үндэслэн дараахь байдлаар ангилан нэрлэж, сургалтын албанаас тэдний суралцах үйл ажиллагаагаа зохистой төлөвлөж зохицуулахад нь зөвлөмж, чиглэл өгч ажиллана. Кредит Ангилал 0-30 Шинэ оюутан 31-89 Оюутан 90-ээс Төгсөх оюутан 7.2. Бүрэлдэхүүний сургуулийн захирал шинээр элсэгч оюутан болон дээрх ангиллаар “ХААИС- ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд (хавсралт I), (хавсралт II)-ийн дагуу тушаал гаргана. 7.3. Оюутны сурах үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулахад зориулсан “Оюутны гарын авлага”-ыг хичээлийн жилийн эхэнд Сургалтын бодлого зохицуулалтын албанаас эрхлэн тэнхим, бүрэлдэхүүний сургууль олгож, WEB-д байрлуулна. 7.4. “Оюутны гарын авлага” мэдээлэлд сургуулийн товч танилцуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн хөтөлбөр, стандарт, бие даан судлах хичээлийн агуулга, ашиглах үндсэн болон нэмэлт сурах бичиг, сургалттай холбогдолтой дүрэм, журмыг тусгасан байна. 7.5. Оюутнууд дараагийн улиралд судлах хичээлийг бүлгээр болон оюутан бүр сонгож, “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд багтааж бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд урьдчилан өгнө. 7.6. Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба эдгээр саналыг “Сургалтын албаны программ”- д бүртгэж дараагийн улирлын хичээлийн хуваарийг нэгтгэн гаргана. 7.7. Оюутан залгамж холбоотой хичээлүүдийн өмнөх холбоотой хичээлд F болон стандарт бус үнэлгээ авсан бол дараах залгамж холбоотой хичээлийг сонгож судлахыг хориглоно. 7.8. Оюутан сонгосон хичээлийн явц болон нийт суралцсан хугацааны дүн, сургалтын төлбөрийн мэдээллийг “Оюутны программ”-аас өөрийн кодоор орж авч болно. 7.9. Сургалтын санал болгох төлөвлөгөөнд тулгуурлан оюутны хэвийн ачаалалтай хичээлүүдийн залгамж холбоог хангах, “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-ыг үндэслэн сонголт хийхэд нь зөвлөх багш зөвлөн тусална. ХААИС-ИЙН ОЮУТНЫ МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ДҮГНЭХ ЖУРАМ Нэг. Нийтлэг зарчим 1.1 ХААИС-д суралцаж буй оюутны мэдлэг, чадварыг дүгнэхэд энэхүү журмыг баримтлана. 1.2 Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийн дагуу оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын төвшинг үнэлж, дүгнэх гол хэлбэр нь явцын үнэлгээ болон улирлын шалгалт (хөндлөнгийн үнэлгээ) байна. 1.3 Улирлын шалгалтыг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-н тогтоосон цаг хугацаанд зохион байгуулна. 1.4 Оюутны мэдлэг, чадварыг үнэлж дүгнэхдээ тэдний бие даан суралцах үйл ажиллагааг хөхүүлэн дэмжин хөгжүүлэх, оюутны сурах, багшийн сургах үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх зарчмыг удирдлага болгоно. 1.5 Оюутны мэдлэг, чадварыг дүгнэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй, бодитой, шударга, ил тод байх зарчмын дагуу зохион байгуулан явуулна. 1.6 Ижил кодтой, ижил кредиттэй хичээлийн шалгалтыг тест, бичгийн хэлбэртэй авах тохиолдолд нэг цагт, нэгэн зэрэг явуулна. 1.7 Ижил мэргэжлээр суралцаж буй өдөр, эчнээ, зайн сургалтын оюутны мэдлэг, чадварыг хичээлийн нэгэн ижил хөтөлбөрийн агуулгаар шалгаж дүгнэнэ. 1.8 “ХААИС-ийн бакалавр оюутны суралцах гэрээ”-ний дагуу төлбөр төлөөгүй оюутныг улирлын шалгалтанд оруулахгүй болно. 1.9 Оюутан тухайн хичээлийн шалгалтыг тогтоосон хугацаанд өгөх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ тухай бүрэлдэхүүний сургуулийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгчид
  • 5. бичгээр өргөдөл гаргаж, тухайн хичээлийн шалгалт авах улиралд шалгалт өгөх зөвшөөрөл авна. 1.10 Тухайн хичээлийг сонгосон боловч хичээлд суухгүйгээр улирлын шалгалтаа шууд өгч кредитээ тооцуулах хүсэлтэй оюутан улирлын эхний долоо хоногт тухайн хичээлийн кредитийн үнэлгээний 30 хувийн төлбөрийг тушааж, холбогдох сургуулийн сургалтын албанд өргөдөл гарган шалгалт өгнө. Шууд тооцуулах шалгалт нь зөвхөн ерөнхий суурь хичээлд зөвшөөрөгдөнө. Хоёр. Оюутны үнэлгээний нэгдсэн систем (ОҮНС) 2.1 Сургалтын кредит тогтолцооны зарчимд нийцүүлэн оюутны мэдлэг, чадварыг ОҮНС-ээр үнэлж дүгнэнэ. 2.2 Оюутны сурлагын амжилтыг тухайн улиралд үзсэн бүх хичээлийн голч дүнгээр дүгнэнэ. 2.3 Оюутны мэдлэг, чадварыг дүгнэхдээ стандарт ба стандарт бус үнэлгээг хэрэглэнэ. Үүнд: А, В, С, D, F нь стандарт үнэлгээ, CR, NC, E, W, R нь стандарт бус үнэлгээ байна. 2.4 Оюутны мэдлэгийн түвшинг 100 хувийн үнэлгээгээр дүгнэж А, В, С, D, F, CR, NC гэсэн үсгэн дүнг тавина. Энэ нь оюутны тухайн хичээлийн дүн юм. Оюутны мэдлэг, чадварыг үнэлэхэд дараах лавлах хүснэгтийг хэрэглэнэ. Оюутны мэдлэгийн түвшинг үнэлэх стандарт үнэлгээ Рейтинг Үнэлгээ- Үсгэн № оноо / ний оноо/ Үнэлгээний болзол үнэлгээ хувиар/ чанарын/ Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг оюутан дээд зэрэг бүрэн 90-100 1 А 4.0 гүйцэд бүтээлчээр ойлгож, мэдлэг эзэмшсэн, хичээлийн ухагдахуун, ойлголтуудыг чадварлаг ашиглаж чадахыг харуулна. Сурлагын дундаж төвшнөөс дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг сайн 80-89 ойлгосон, хичээлтэй холбогдох материалыг 2 В 3.0 ашиглах, даалгавар хийж гүйцэтгэх чадвартай, эзэмшсэн мэдлэгийг үйл ажиллагаандаа хэрэглэх чадвартай болохыг илтгэнэ. Сурлагын дундаж төвшинг илтгэх дүн. Тухайн хичээлийн хувьд ихэнх хэсгийг хангалттай хэмжээний ойлголт авсан, холбогдох энгийн 3 70-79 С 2.0 даалгаврыг хийж гүйцэтгэх чадвартай бөгөөд цаашид энэ салбарын мэдлэгийг гүнзгийрүүлэн судлах бэлтгэлтэй болохыг харуулна. Сурлагын дундаж төвшинд дөхсөн амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахуунуудыг жигд ойлгоогүй, харьцангуй хялбар бодлогыг 4 60-69 D 1.0 бодох чадвартай, ерөнхий мэдлэг, чадвар , дадал дутмаг болохыг илтгэнэ. Тухайн тохиолдолд уг хичээлийн мэдлэгийг гүнзгийрүлэн судлахын тулд нэмэлт даалгавар хийж гүйцэтгэх шаардлагатай. Мэдлэг, чадвар, дадал хангалтгүйг илтгэх дүн. 5 0-59 F 0.0 Оюутны мэдлэгийн түвшинг үнэлэх стандарт бус үнэлгээ Оюутны тухайн хичээлээр авч болох тэмдэглэгээ Тухайн улирлын эцэст оюутан бүрээр бодогддог улирлын үнэлгээний голч дүнг тооцож гаргахад дараах тэмдэглэгээнүүд хэрэглэгдэнэ. Үүнд: U - Оюутан кредит шууд тооцох шалгалт өгөх Е - Улирлын шалгалт өгөөгүй R - Тухайн хичээлд дахин суралцахаар шийдсэн
  • 6. W - Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан R, W тэмдэглэгээнд харгалзах үнэлгээний оноо 0.0 байна. Оюутан нь дээрх тэмдэглэгээтэйгээр шалгагдсан тухайн хичээлийг дахин судалж, “A-F” үнэлгээтэйгээр шалгуулах үүрэгтэй. Оюутан кредит шууд тооцох шалгалт өгөх “U” Uncomplete • Оюутан тухайн хичээлийн өөрийн мэдлэг, дадлага, чадварыг хангалттай гэж үзвэл кредит шууд тооцох 30 хүртэл онооны шалгалтанд өөрийн хүсэлтээр орж болно. • Сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд Гадаад хэл, математик, физик, мэдээлэл зүй, биеийн тамир, хими, биологи зэрэг хичээлийн кредит шууд тооцох шалгалтыг өгөх ба Сургалтын бодлого зохицуулалтын албанаас нэгдсэн журмаар зохион байгуулна. • Кредит шууд тооцох шалгалтад орохдоо оюутнууд тухайн хичээлийн нийт кредитийн үнэлгээний 30 хувиар тооцож сургалтын төлбөрийг төлсөн байна. • Кредит шууд тооцох шалгалтыг оюутан амжилттай өгсөн тохиолдолд тухайн хичээлийн кредитийг оюутанд шууд олгоно. Хичээлийн үнэлгээний хувьд оюутны шалгалтанд авч болох 30 хүртэлх оноог 3,33 гэсэн оноогоор үржүүлж, уг хичээлийг бүтэн үнэлэх 100 хүртэл оноонд шилжүүлнэ. • Оюутан нь нэг хичээлийн жилд 3 хүртэлх хичээлээр кредит шууд тооцуулах шалгалт өгөх эрхтэй. • Оюутан кредит шууд тооцох шалгалтын үр дүнд сэтгэл дундуур байвал тухайн хичээлийг шинээр дахин сонгож судлана. Оюутан улирлын шалгалт өгөөгүй “E” Exam incomplete by the student • Оюутан ямар нэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас улирлын шалгалтанд ороогүй тохиолдолд “Е” тэмдэглэгээг тавиулж болно. • Улирлын шалгалт эхлэхээс өмнө оюутан энэ тухай өөрийн сургуулийн сургалтын албанд заавал бичгээр өргөдөл гаргасан байх ба өргөдөл өгөөгүй тохиолдолд “F” үнэлгээ авсанд тооцно. • “Е” тэмдэглэгээ авсан хичээлээр оюутан хоёр улирлын дотор багтаж заавал шалгалт өгсөн байна. Энэ тохиолдолд шалгалтын төлбөр төлөгдөхгүй. • “E” тэмдэглэгээ авсан хичээл Үнэлгээний голч дүнд орж тооцогдохгүй. Оюутан тухайн хичээлийг дахин суралцахаар шийдсэн “R” Repeating a course • Оюутан тухайн хичээлийг дахин судлах хүсэлт гаргасан тохиолдолд “R” үнэлгээг дүнгийн хуудас, сурлагын дэвтэртээ тавиулж болно. • Улирлын эхний 4 долоо хоногт багтан бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд “R” үнэлгээ тавиулах хүсэлт гарган өргөдлөө баталгаажуулсан тохиолдолд тухайн хичээлийг төлбөр төлөхгүйгээр дахин сонгож судлах эрхтэй. • Улирлын эхний 4 долоо хоногоос хойш бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд “R” үнэлгээ тавиулах хүсэлт гарган өргөдлөө баталгаажуулсан тохиолдолд тухайн хичээлийн кредитийн төлбөрийг төлж дахин сонгож судлах боломжтой. Оюутан хичээлийн явцад тухайн хичээлд суралцахаас татгалзаж хаясан “W” Withdrawal • Оюутан ямар нэгэн шалтгаанаар бүртгүүлсэн хичээлдээ суугаагүй, хөтөлбөрийн шаардлагыг хангаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй бол багш шууд “W” тэмдэглэгээ тавина. • W үнэлгээ авсан оюутнууд тухайн хичээлийг дахин сонгох бол кредитийн төлбөрийг 100% төлнө. Гурав. Явцын үнэлгээ 70% 3.1 Явцын үнэлгээний дүн нь оюутан улирлын турш хичээлийг тасралтгүй, жигд уншиж судлан, эзэмшсэн мэдлэгээ тухайн хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөөнд тусгасан хэлбэрээр, заасан хугацаанд бодитой үнэлүүлэхэд чиглэгдэнэ. 3.2 Оюутны сурах үйл ажиллагаа нь хичээлийн ерөнхий хуваарь болон бие даалтын хуваарийн дагуу явагдана. 3.3 Хичээлийн агуулгыг бүрэн эзэмшүүлэх үүднээс багш оюутантай тогтмол ажиллан, тэдний суралцах идэвхи, мэрийлтийг дэмжиж, өөрөө өөртөө дүгнэлт хийх боломжийг олгох зорилгоор бичгийн болон ярилцлага, тестийн хэлбэрээр явцыг дүгнэнэ.
  • 7. 3.4 Тухайн хичээлийн лекц, дадлага, семинар, лабораторийн ажил, бие даалтын сэдэвчилсэн төлөвлөгөөнд оюутнаас тест, бодлого, зураг, тооцоо, дасгал, жишээн дээр суралцах ажлын тайлан, илтгэл, реферат, хяналтын ажил, бие даан судлах даалгаврын хамгаалалт зэрэг явцын шалгалтыг хэзээ, хэдэн удаа авч, ямар аргаар дүгнэх талаар тодорхой тусгасан байна. Энэ талаархи мэдээллийг багш оюутнуудад улирлын эхэнд тайлбарлах ба сэдэвчилсэн төлөвлөгөөг тэнхимийн самбарт байрлуулна. 3.5 Улирлын турш оюутны мэдлэгийг дүгнэх багшийн үнэлгээ нь 70 хувийн оноотой тэнцүү байх бөгөөд 3 үндсэн хэсгээс бүрдэнэ E 70 = А 1 +А 2 +А 3 (1) E 70 -явцын үнэлгээний 70 хувийг дараах жишиг байдлаар үнэлж болно. Хүснэгт 3 Тэмдэг- Бүрдүүлэх Үнэлэх хэлбэр Оноо лэгээ хэсэг Хичээлийн Лекц, дадлага, семинар, бие даалтын хичээлийн А1 10 ирц ирцээр Онолын Тест, хяналтын ажил, сорил, бодлого, зураг, тооцоо, мэдлэг, дасгал, реферат, илтгэл тавиулах, лаборатори, А2 40 даалгаварын дадлагын ажлын хамгаалалт гэх мэт хэлбэрээр биелэлт Бодлого, жишээн дээр суралцах ажлын тайлан, А3 Бие даалт график тооцооны ажил, орчуулга, реферат ангийн 20 ажил, төсөл гэх мэт хэлбэрээр 3.6 Багш зааж буй хичээлийн кредитээс хамааран улирлын явцад оюутан бүрт 1 кредиттэй хичээлд 3-аас, 2 кредиттэй хичээлд 6-аас, 3 кредиттэй хичээлд 9-өөс, 4 кредиттэй хичээлд 12- оос доошгүй дүн тавьсан байна. 3.7 Багш 3.4, 3.5, 3.6-д заасан үнэлгээний зарчмыг үндэслэн улирлын эхэнд “Багшийн программ”- ын тохируулгыг хийж, улирлын туршид явцын үнэлгээг оруулна. 3.8 Хичээл заасан багш улирлын турш оюутантай хэрхэн ажиллаж, мэдлэгийг яаж үнэлж байгаад тэнхимийн эрхлэгч сард 1 удаа “Багшийн программ” болон “Багшийн ажлын дэвтэр”-т хяналт тавьж ажиллана. 3.9 Улирал бүрийн 8, 16 дахь долоо хоногийн эцэст “Багшийн программ” явцын үнэлгээг тооцсоноор хандах эрх хаагдана. 3.10 Оюутан явцын үнэлгээнийхээ талаарх мэдээллийг “Оюутны программ”-аас улирлын 8-р долоо хоногоос хойш харах боломжтой. Дөрөв. Улирлын шалгалт (хөндлөнгийн 30%) 4.1. Улирлын шалгалтын зорилго нь: • оюутан хичээлийн стандарт хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмшсэн эсэхийг хөндлөнгөөс үнэлэх • багш, оюутны явцыг бодитой үнэлсэн эсэхэд хяналт тавих • багшийн сургах, оюутны сурах үйл ажиллагаанд үнэлэлт өгөх • оюутны мэдлэг, чадварыг дүгнэх 100 хувийн үнэлгээг бүрдүүлэх 4.2. Улирлын шалгалтын хуваарийг тухайн сургуулийн сургалтын алба Сургалтын бодлого зохицуулалтын албатай тохиролцон зохицуулж улирлын эхэнд мэдэгдсэн байна. 4.3. Явцын үнэлгээний 70 хувийн дүнгээр 30-аас дээш хувийн үнэлгээ авсан оюутныг хөндлөнгийн үнэлгээний шалгалтанд оруулна. 4.4. Хөндлөнгийн үнэлгээний шалгалтыг тестийн болон аман, бичгийн бүх хэлбэрээр авч болно. 4.5. Хөндлөнгийн шалгалтыг комисс авах ба шалгагч багш, ассистентийг тухайн сургуулийн хөтөлбөрийн эрхлэгч томилно. 4.6. Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба хөндлөнгийн шалгалтын тестийн иж бүрэн санг хичээл тус бүрээр бүрдүүлэн нууцлалыг хариуцна. Шалгалтын тестийг мэргэжлийн тэнхмийн эрхлэгч хянаж, сургалтын албаар баталгаажуулсан байна.
  • 8. 4.7. Шаардлагатай тохиолдолд СБЗА-аас мэргэжлийн болон хичээлийн стандартын хэрэгжилтэнд үнэлгээ өгөх зорилгоор хөндлөнгийн шалгалтыг зохион байгуулан авч болно. 4.8. Хичээлийн хөтөлбөр, агуулгыг шинэчлэн боловсруулах бүрд тестийн санд баяжилт хийж шинэчилсэн тестээр шалгалт авна. 4.9. Тестээр буюу бичгээр авах тохиолдолд шалгалтын хугацаа 1 кредиттэй хичээлд 30 минут, 2 кредиттэй хичээлд 60 минут, 3 кредиттэй хичээлд 90 минут, 4 кредиттэй хичээл 120 минут байна. Шалгалтыг амаар авах тохиолдолд нэг цагт 6 оюутан шалгагдсан байхаар зохион байгуулна. 4.10. Шалгалт авсан комисс шалгалтын дүнг ажлын 2 өдөрт багтаан “Багшийн программ”-д оруулсан байна. “Багшийн программ”-д оруулсан дүнг үндэслэн оюутны тухайн улирлын рейтингийн оноо, цуглуулсан кредит, үнэлгээний голч дүн бодогдоно. 4.11. Профессор багш нар намар, хаврын улиралд заасан хичээл бүрээр бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд хандаж програмаас дүнгийн хуудас гаргуулж баталгаажуулна. 4.12. Зөвлөх багш нар оюутны намар, хаврын улиралд судалсан хичээлийн голч дүнг гаргаж, сурлагын дэвтэрт бичилт хийж баталгаажуулна. 4.13. Оюутнууд намар, хаврын улирлын шалгалтын дүнгээ баталгаажуулан гарын үсэг зурах ба оюутны програм дахь дүнтэй танилцсан гэсэн хэсгийг идэвхижүүлнэ. Баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд дүнг оюутны програмд оруулснаар тооцож, дүнг дахин засварлахгүй болно. 4.14. Намар , хаврын улиралд дүнгээ баталгаажуулсан оюутнууд амарч, нэмэлт сургалтад хамрагдах оюутнуудын эрх нээгдэнэ. Тав. Үнэлгээний голч дүн 5.1. Оюутны сурлагын чанарыг харуулах гол үзүүлэлт нь үнэлгээний голч дүн (ҮГД) мөн. ҮГД-г оюутны улирлын болон суралцах хугацааны хөтөлбөрийн агуулга эзэмшилтийн чанарын төвшинг тогтооход ашиглана. 5.2. Улирлын үнэлгээний голч дүн (УҮГД)-г дараах томъёогоор тооцно. k1 * o1 + k2 * o2 + ... + kn * on УҮГД = (2) k1 + k2 + k3 + ... + kn Үүнд: k 1 , k 2 , k 3 , …, k n – тухайн улиралд үзсэн тухайн хичээлийн кредит; o 1 , o 2 , o 3 , …, o n – тухайн улиралд үзсэн тухайн хичээлийн рейтингийн дүнд харгалзах чанарын оноо; 5.3. Мэдээллийн системээс оюутны УҮГД-г улирлын шалгалтын хугацаанд багтаан сурлагын дэвтэрт бичилт хийж, зөвлөх багш, тэнхмийн туслах ажилтан, сургалтын арга зүйч гарын үсэг зурж, сургалтын албаны тамгаар баталгаажуулна. 5.4. Суралцагчдад бакалаврын диплом олгох /2,0-оос дээш/, магистрын сургалтанд хөнгөлөлттэй нөхцлөөр элсэх /3,2-оос дээш/, норматив ачааллаас илүү гаргаж хичээл сонгох /3,5-аас дээш/, онцгойлох диплом өгөх /3,6-аас дээш/, сурлагаар хасах /0,7-оос доош/ зэрэгт харгалзах нөхцөл болгож голч дүнгийн хэмжээнд босго тавина. Зургаа. Сургалтын системийн үндсэн стандарт 6.1. Оюутан нь улирлын эцэс бүр өөрийн сурлагын амжилтандаа дүн шинжилгээ хийж, Сургуулийн нэгдсэн стандартад заасан Үнэлгээний голч дүнгийн түвшний шаардлагыг хангаж байгаа эсэхээ хянаж, цаашид суралцах арга барилаа төлөвлөнө. 6.2. Оюутны үзэж судалсан хичээлүүдийн кредит нь 60 кредит хүрсэн боловч Үнэлгээний голч дүн нь 2.0–с доош бол цааш үргэлжлүүлэн хичээл үзэж судлахыг зогсоож, өмнө үзэж судлан хангалтгүй үнэлгээ авсан хичээлүүдийг судлуулна. 6.3. Оюутан F үнэлгээ авсан тохиолдолд тухайн хичээлийн явцын үнэлгээний дүн 45-аас доошгүй байвал дараагийн улирал дахь тухайн хичээлийн шалгалтын хугацаанд зөвхөн нэг удаа шалгалтанд орох эрхтэй. ХААИС-ИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖУРАМ Нэг. Ерөнхий зүйл 1.1. Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 1997 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 59 тоот тушаалаар баталсан “Дээд боловсролын төгсөлтийн шалгалтын үлгэрчилсэн журам” мөн 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 тоот тушаалаар
  • 9. батлагдсан “Дээд боловсролын диплом олгох журам” болон энэхүү журмыг баримтлан ХААИС-ийн төгсөлтийн шалгалтыг зохион байгуулна. 1.2. Энэ журмаар дипломын болон бакалаврын шатны төгсөгчдөд тавих шаардлага, төгсөлтийн шалгалтын бэлтгэл, комисс, түүний эрх, үүрэг, хариуцлагатай холбогдсон асуудлыг зохицуулна. Хоёр. Төгсөгчдөд тавигдах шаардлага, шалгалтын бэлтгэл 2.1. Бакалаврын шатны суралцагч нь “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”, “ХААИС-ийн бакалаврын сургалтын журам”-ын холбогдох заалтуудыг бүрэн биелүүлж, зохих болзол хангасан тохиолдолд оюутан мэргэжлийн суурь хичээлийн төгсөлтийн шалгалт өгнө. 2.2. Журмын 2.1 дүгээр заалтыг хангасан төгсөлтийн шалгалт өгөх оюутны нэрсийг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд Ректорын тушаалаар баталгаажуулна. Тушаалд нэр ороогүй оюутнаас мэргэжлийн суурь хичээлийн төгсөлтийн шалгалт авахыг хориглоно. 2.3. Бакалаврын зэрэг горилогч нь мэргэжлийн суурь, мэргэшүүлэх чиглэлээр тус бүр нэг төгсөлтийн шалгалт эсвэл мэргэжлийн суурь шалгалт өгч төгсөлтийн ажил бичиж болно. 2.4. Төгсөлтийн шалгалтын бүрэлдэхүүнд оруулах хичээлийн нэрс, агуулгыг мэргэжлийн тэнхим хэлэлцэж, бүрэлдэхүүний сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар баталгаажуулан шалгалт авахаас 2 сарын өмнө оюутанд мэдээлнэ. 2.5. Мэргэжлийн суурь хичээлийн улсын шалгалтыг 4,6 дугаар улирлын эцэст, мэргэшүүлэх хичээлийн төгсөлтийн шалгалтыг 8, 10 дугаар улирлын эцэст тус тус авна. 2.6. Төгсөгч оюутан нь төгсөлтийн ажил бичиж болно. Дараах ерөнхий шаардлага тавигдана. • Сурлагын голч дүн 3.0-оос доошгүй • Судалгаа, шинжилгээний ажилд зохих арга зүй эзэмшиж эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьсан 2.7. Төгсөлтийн ажил бичих сэдвийн жагсаалтыг тэнхим бүр хичээлийн жилийн эхэнд гарган ил тод байлгаж оюутнуудад сонгох бололцоо олгоно. 2.8. Төгсөлтийн ажил бичиж төгсөх оюутанд тавих шаардлага, нөхцлийг тухайн сургууль өөрийн онцлогтой нийцүүлэн дээр зааснаас өөрөөр тогтоож болно. 2.9. Оюутны төгсөлтийн ажлын удирдагч багш нь төгсөлтийн ажлыг гүйцэтгэх арга зүй, төлөвлөгөө боловсруулах, туршилтын болон лабораторийн судалгааны арга барил эзэмшүүлэх, тооцоо болон зураглал үйлдэх, ажлаа цэгцлэн бичихэд туслах үүрэг хүлээнэ. 2.10. Төгсөлтийн ажлын сэдэв, удирдагч, гүйцэтгэгчийг 7,9 дугаар улиралд багтаан бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна. 2.11. Оюутны төгсөлтийн ажлын урьдчилсан хамгаалалтыг төгсөлтийн шалгалт авахаас 1 сарын өмнө тэнхимд хийлгэж, шаардлага хангаагүй гэж үзвэл мэргэшүүлэх хичээлийн төгсөлтийн шалгалтанд оруулна. 2.12. Мэргэшүүлэх хичээлийн төгсөлтийн шалгалтанд “ХААИС-ийн бакалаврын сургалтын журам”-ын 5.2 дугаар заалтыг бүрэн хангасан төгсөгч оюутан орно. Гурав. Төгсөлтийн шалгалтын комисс , түүний үйл ажиллагаа 3.1. Төгсөлтийн шалгалтын төв ба мэргэжлийн салбар комиссыг сургалтын бодлого зохицуулалтын алба, бүрэлдэхүүний сургуулиудын саналыг үндэслэн ХААИС-ийн ректорын тушаалаар жил бүрийн 12-р сард томилно. 3.2. Төгсөлтийн шалгалтын салбар комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн даргыг оролцуулаад 11 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байна. 3.3. Комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн тэргүүлэх профессор багш нар ба хөндлөнгийн хяналт тавих үүрэгтэй 3 хүртэл эрдэм шинжилгээний болон төрийн захиргааны төв байгууллагын удирдах ажилтан, мэргэжилтэн, эрдэмтэдийг оролцуулсан байна. 3.4. Салбар комиссын гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэй үед төгсөлтийн шалгалт авах, ажил хамгаалуулахыг зөвшөөрнө. Салбар комиссын гишүүдийн ирцийг салбар комиссын нарийн бичгийн дарга ирсэн, явсан цагаар нь бүртгэнэ.
  • 10. 3.5. Төгсөлтийн шалгалт болон хамгаалалтын үйл ажиллагааг салбар комиссын дарга, түүний эзгүйд орлогч дарга удирдан зохион байгуулна. 3.6. Төгсөлтийн шалгалт, хамгаалалтын явцад комиссын гишүүн бүр хувийн үнэлгээг оюутан бүрээр гаргаж, ерөнхий үнэлгээг комиссын гишүүдийн дүнгийн дунджаар тооцож, дүнг хаалттай хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. 3.7. Салбар комиссын нарийн бичгийн дарга шалгалтын байр бэлтгэх, шалгалт авах өдөр, цагийг комиссын гишүүдэд тухай бүр мэдээлж байх, төгсөлттэй холбоотой бүх баримт бичгийг зохих журам, стандартын дагуу нямбай хөтлөн цэгцлэх, шалгалтын нууцлалыг хадгалах үүрэгтэй байх бөгөөд харин шалгуулагч оюутанд үнэлгээ өгөхгүй. 3.8. Салбар комиссын нарийн бичгийн дарга төгсөх оюутны дипломын хавсралтын төслийг 4, 6, 8, 10 дугаар улирлын шалгалт дууссаны дараа “Сургалтын программ”-аас хэвлэн, Сургалтын бодлого зохицуулалтын албанд хянуулж “Төгсөлтийн шалгалтанд орох оюутны нэрсийг батлах тухай” ХААИС-ийн ректорын тушаалаар баталгаажуулна. 3.9. “Төгсөлтийн шалгалтанд орох оюутны нэрсийг батлах тухай” ХААИС-ийн ректорын тушаалыг гаргуулахад дараах бичиг баримтыг бүрдүүлж Сургалтын бодлого зохицуулалтын албанд хянуулна. Үүнд: • төгсөх оюутнуудын сургуульд элссэн ректорын тушаал • шилжиж ирсэн бол шилжилт хөдөлгөөний тушаал • сурлагын дэвтэр • дүнгийн хавсралт • төгсөлтийн шалгалтанд оруулах тухай бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаал 3.10. Төгсөлтийн шалгалт авах, төгсөлтийн ажил хамгаалах хуваарийг салбар комиссын орлогч дарга боловсруулж, сургуулийн захирал батлана. 3.11. Салбар комиссын нарийн бичгийн дарга салбар комиссын тогтоол, дүнгийн хуудсыг загвар, журмын дагуу хөтөлж, тухай бүр гишүүдийн гарын үсэг зуруулж баталгаажуулна. 3.12. Салбар комиссын тогтоолыг үндэслэн “Төгсөгчдөд боловсролын зэрэг, мэргэжлийн диплом олгох тухай” тушаалын төслийг Сургалтын бодлого зохицуулалтын албаар хянуулан баталгаажуулж Ректорын тушаал гаргуулна. Тушаалын хавсралтанд оюутны овог, нэр, хүйс, регистр, дипломын болон бүртгэлийн дугаарыг тусгасан байна. 3.13. Салбар комиссын нарийн бичгийн дарга шалгалт дууссаны дараа дэлгэрэнгүй болон хураангуйлсан тайлан бичнэ. Дэлгэрэнгүй тайланг архивт, хураангуйлсан тайланг бүрэлдэхүүний сургууль, Сургалтын бодлого зохицуулалтын албанд хүлээлгэн өгнө. 3.14. Төгсөлтийн салбар комиссын архивт хадгалах дэлгэрэнгүй тайланд дараах материалыг бүрдүүлж хавсаргасан байна. Үүнд: - “Салбар комисс томилсон тухай” ректорын тушаал - “Төгсөлтийн шалгалтанд орох оюутны нэрсийг батлах тухай” ректорын тушаал - “Төгсөгчдөд боловсролын зэрэг, мэргэжлийн диплом олгох тухай” ректорын тушаал - Төгсөгч оюутны диплом, хавсралтын хуулбар - Төгсөлтийн шалгалт авсан тухай тогтоол, дүнгийн хуудас - Шалгалттай холбогдон гарсан зарим протокол - Мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг хүлээлгэн өгсөн тухай баримт - Оюутны товч анкет - Тойрох хуудас - Сурлагын дэвтэр - Төгсөлтийн шалгалтын товч тайлан Дөрөв. Төгсөлтийн шалгалт авах 4.1. Төгсөлтийн шалгалтыг аман, бичгийн хэлбэрээр авч болно. 4.2. Төгсөлтийн шалгалтанд орсон оюутны мэдлэг чадварыг 100 оноогоор үнэлж, А, В, С, D, F гэсэн үсгэн дүнд шилжүүлэн гаргана. 4.3. Салбар комиссын нарийн бичгийн дарга төгсөлтийн шалгалт /ажил/-ын дүнг нэгдсэн тогтоолын хуудас болон оюутны сурлагын дэвтэрт үнэн зөв бичиж тэмдэглэнэ. 4.4. Мэргэжлийн суурь хичээлийн улсын шалгалтанд F үнэлгээ авсан болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалтанд ороогүй тохиолдолд анги дэвшүүлэн суралцуулахгүй.
  • 11. 4.5. Мэргэжлийн суурь хичээлийн шалгалтад F үнэлгээ авсан оюутан дараагийн хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтын хугацаанд, Мэргэшүүлэх төгсөлтийн шалгалтад F үнэлгээ авсан оюутан тухайн шалгалтыг дараагийн төгсөлтийн шалгалтын хугацаанд дахин өгөх эрхтэй. 4.6. Хүндэтгэн үзэх шалтгаанаар төгсөлтийн шалгалтаас хоцорсон оюутан салбар комиссын шийдвэрээр дараагийн хэсэг, бүлэгтэй хамт нөхөн өгч болно. 4.7. Төгсөлтийн шалгалтанд орох эрх авсан оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтаа өгч чадахгүйд хүрвэл энэ тухай комисст өргөдөл гаргана. Уг өргөдлийг комисс хэлэлцэж шийдвэр гаргах бөгөөд энэ талаар протокол үйлдэж тайланд хавсаргана. Тэр үеийн комиссын шийдвэрийг үндэслэн дараа жилийн шалгалтанд оруулна. Энэ эрх гурван жилийн хугацаанд хүчинтэй байна. 4.8. Төгсөлтийн ажилд өгөх үнэлгээ нь удирдагч багшийн болон комиссын үнэлгээнээс тогтоно. Төгсөлтийн ажилд өгөх үнэлгээний дээд оноо нь тэнхим, удирдагч багшийнх 30, комиссынх 70 хувь байна. Комиссын зүгээс төгсөлтийн ажлын онол, арга зүйн төвшинг 20, практик ач холбогдолыг 20, бичилт, илтгэх ур чадварыг 20, асуулт, хариултын байдлыг 10 хүртэл оноогоор тус тус дүгнэж, тухайн ажилд өгөх үнэлгээний нийт дүнг гаргана. Тав. Төгсөлтийн баримт бичиг захиалах, олгох 5.1. Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба тухайн жилд төгсөх оюутны дипломын захиалгыг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд Сургалтын бодлого зохицуулалтын албанд өгнө. 5.2. Сургалтын хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангаж, төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн оюутанд төгсөлтийн шалгалтын комиссын шийдвэрийг үндэслэн мэргэжил, боловсролын зэрэг хүртээж, түүнийг гэрчлэх диплом, энгэрийн тэмдгийг ректорын тушаалаар олгоно. 5.3. Диплом нь Монгол улсын БСШУЯ-наас өгсөн дугаар, ХААИС-ийн бүртгэлийн дугаартай байх ба ХААИС-ийн удирдах зөвлөлийн дарга, ХААИС-ийн ректор, төгсөлтийн шалгалтын төв комиссын дарга, бүрэлдэхүүний сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажсан байна. 5.4. Батлагдсан мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний хичээлийн дарааллыг баримтлан дипломын хавсралтыг монгол хэл, уйгаржин монгол бичиг, англи хэлээр хэвлэнэ. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй хичээлийг дипломын хавсралтанд оруулахгүй. 5.5. Дипломын хавсралтанд оюутны овог, нэр, регистр, мэргэжлийн нэр, индекс, олгож буй боловсролын зэрэг, суралцах хугацаанд судалсан хичээлүүдийн нэр, кредит, сурлагын рейтинг, голч дүнг тусгасан байх бөгөөд ХААИС-ийн ректор, бүрэлдэхүүний сургуулийн захирал, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, нарын гарын үсэг, сургуулийн тэмдгээр баталгаажсан байна. 5.6. “Төгсөгчдөд боловсролын зэрэг, мэргэжлийн диплом олгох тухай” Ректорын тушаалыг танилцуулж, диплом, энгэрийн тэмдэг гардуулах ажлыг бүрэлдэхүүний сургуулийн захирал удирдан зохион байгуулна. Зургаа. Хариуцлага 6.1. Төгсөлтийн шалгалтын дүнтэй холбоотой гомдлыг дүнг танилцуулсны дараа 30 минутын дотор төгсөлтийн шалгалтын комиссын нарийн бичгийн дарга хүлээн авч комисст танилцуулна. 6.2. Төгсөлтийн шалгалтын дүнтэй холбоотой эцсийн шийдвэрийг төгсөлтийн шалгалтын салбар комисс бүрэн бүрэлдэхүүнээр гаргах ба салбар комиссын гишүүд төгсөлтийн шалгалтын тогтоолд гарын үсэг зурснаар дүн хүчин төгөлдөр болно. 6.3. Төгсөгчдийн диплом, хавсралтанд оюутны овог, нэр, регистр, мэргэжлийн нэр, индекс, төгсөлтийн ажлын сэдэв, төгсөлтийн шалгалтын нэр болон хичээлийн дүнг буруу бичсэн салбар комиссын нарийн бичгийн дарга диплом, хавсралтын үнэт цаасны үнийг төлөх буюу төгсөлтийн шалгалтын төв комисст албан ёсны залруулга хийнэ. 6.4. Төгсөлтийн шалгалтын тайланг “ХААИС-ийн сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй Салбар комиссын нарийн бичгийн даргад “ХААИС-ийн дотоод журам”-ын дагуу хариуцлага тооцно.
  • 12. Энэхүү журмыг мөрдөж ажиллаагүй салбар комиссын даргад холбогдох хууль, дүрэм, журмын дагуу хариуцлага тооцно. ЗАЙН СУРГАЛТЫН ЖУРАМ НЭГ. НИЙТЛЭГ VНДЭСЛЭЛ “ХААН КАМПУС” хөтөлбөрийн дэд хөтөлбөрүүд болох “Нээлттэй их сургууль-Дээд боловсролын экспорт”, “Олон улсын стандарт – ХААИС-д” “Зайн сургалт” дэд хөтөлбөрийг үндэслэн зайн сургалт явуулахад энэхvv журмыг баримтална. ХОЁР. ЭЛСЭЛТ 2.1 Сургалтын бодлого зохицуулалтын албанаас бакалавр, магистрын зайн сургалтад оюутан элсvvлэх мэргэжлийн чиглэл, элсүүлэх оюутны хяналтын тоог тогтооно. 2.2 Зайн сургалтанд элсэн суралцахаар хvсэлт гаргагчийг энэ сургалтад хамрагдахад тавигдах техникийн шаардлагыг (утас, интернет, шуудан гэх мэт) бvрэн хангасан тохиолдолд бvртгэнэ. 2.3 Элссэн оюутныг тухайн мэргэжлийн тэнхимийн удирдлага, багш, холбогдох дүрэм журам, заавар болон бусад ерөнхий мэдээллээр бvрэн хангана. 2.4 Элсэлтийн шаардлага ханган шинээр элсэн орсон оюутныг бүртгэж, сургалтанд ашиглах Веб хуудас болон бусад сургалтын бааз руу нэвтрэх хэрэглэгчийн эрх олгоно. ГУРАВ. СУРГАЛТ ЯВУУЛАХ 3.1 Сургалтын үйл ажиллагааг Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан “Зайн сургалтын нэгдсэн хуанли”, Сургалтын ажлын графикийн дагуу зохион байгуулж явуулна. 3.2 Зайн хэлбэрийн сургалт нь видео сургалт, онлайн сургалт, видео хэлэлцvvлэг гэх мэт хэлбэрvvдээр явагдана. 3.3 Бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албадууд тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бvрээр оюутны бие даан ба танхимд заавал суралцах хугацаа, сорил, улирлын шалгалтын талаар нэмэлт мэдээлэл өгч сургалтыг зохион байгуулж явуулна. 3.4 Сургалтад оролцох мэргэжлийн тэнхим тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бvрээр зайн сургалтын vед шаардагдах материалыг (ном, сурах бичиг, CD, гарын авлага, Веб хуудас, хэрэглээний програм хангамж, аудио видео бичлэг гэх мэт) бэлэн болгосон байхаас гадна, е-хичээлийг “Электрон хичээлийг vнэлэх, хvлээн авах комисс”- оор хэлэлцvvлж, сургалт явуулах эрх авсан байна. ДӨРӨВ. ОЮУТНЫ МЭДЛЭГИЙГ VНЭЛЭХ, ДVГНЭХ 4.1 Зайн сургалтаар суралцаж буй оюутны мэдлэгийг нэг улиралд 3-аас доошгүй удаа сорилоор шалгах ба улирлын эцэст хичээл бүрээр улирлын шалгалт авна. 4.2 Оюутны мэдлэгийг vнэлэх vнэлгээний оноо (100 оноо) нь 60:40 (сорилууд : улирлын шалгалт) гэсэн харьцаатай байна. 4.3 Сорил нь оюутан бие даан гvйцэтгэх болоод асуудал шийдвэрлэх тvвшинд өгөгдсөн ажил, даалгаврууд, иж бvрэн тестийн гэх мэт хэлбэртэй байх ба гvйцэтгэн илгээх, хvлээлгэн өгөх хугацааг багшийн зvгээс хичээлийн стандартаар дамжуулан хатуу тогтоож өгнө. 4.4 Оюутан нь “Сургалтын нэгдсэн хуанли”-д заасан хугацаанд, бvрэлдэхvvн сургуулийн Сургалтын алба болон тухайн хичээлийг харъяалан зааж буй мэргэжлийн тэнхим дээр заавал өөрийн биеэр хvрэлцэн ирж, улирлын шалгалтад хуваарийн дагуу орно. ТАВ. БУСАД ЗVЙЛ 5.1 Зайн сургалтын мэргэжлийн анги, хичээл заах багш нарын нэрсийг Сургалт эрхэлсэн проректор хянаж, Ректорын тушаалаар баталгаажуулах ба сургалтын ажлын явц, гvйцэтгэлд бүрэлдэхүүний сургуулийн сургалтын алба, магистр, доктор, мэргэшлийн зэргийн сургуулийн сургалтын алба хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллана. Зайн сургалтын төлбөрийн хэмжээ, нэг кредитийн vнэлгээг хичээлийн жил бvр тооцоолж, ХААИС- ийн Удирдах зөвлөлөөр батлуулна. ХААИС-ийн ректорын 2006 оны 163 тоот тушаалын 2 дугаар хавсралт
  • 13. БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. ХААИС-ийн бакалаврын шатлалын оюутны эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, санхүүжүүлэх, шилдэг бүтээл, илтгэл шалгаруулах, урамшуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд энэхүү журмыг баримтална. 1.2. Бакалаврын оюутны суралцах хугацаандаа тодорхой салбарын чиглэлээр сорилт, туршилт, судалгааны ажил гүйцэтгэх, аргазүй эзэмших, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололт, шинэ мэдээллийг амьдрал, практикт өргөн хэрэглэх дадал олгох, мэрэгжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд уг журмын зорилго оршино. Хоёр. Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт 2.1Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, зохицуулалтыг тэнхим, бүрэлдэхүүний сургууль, харьяа хүрээлэнгүүдээр дамжуулан гүйцэтгэнэ. 2.1 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлыг шинжлэх ухаан технологийн төсөл, сэдэв, мэргэжлийн тэнхим, хүрээлэнгүүдийн лаборатори, сургалт, туршилтын нэгж зэргийг түшиглэн гүйцэтгэхээр төлөвлөж ажиллана. 2.2 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдагч багш нар болон төслийн удирдагч, мэргэжлийн тэнхим, хүрээлэнгүүдийн лаборатори, сургалт туршилтын нэгжийн эрхлэгч, дарга нар биечлэн удирдаж, зохицуулалт хийнэ. 2.3 Бүрэлдэхүүний сургуулийн хэмжээнд гүйцэтгэх бакалавр оюутны эрдэм шинжилгээний ажлын сэдвийг мэргэжлийн тэнхим бүрээр жил бүрийн 10 сарын эхний хагаст багтаан гаргаж оюутнаар сонголт хийлгэнэ. Оюутны сонгосон сэдвээр судалгаа явуулах арга зүйг тухайн салбарын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэдийн төлөөлөл оролцсон тэнхимийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж батална. 2.4 Бакалавр оюутны эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн бүртгэл, хяналт, зохицуулалтыг бүрэлдэхүүний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга нар хариуцан ажиллана. 2.5 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлыг дараах хэлбэрээр зохион байгуулж болно. Үүнд: a) Сургууль, хүрээлэнгээс гүйцэтгэж байгаа шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгааны ажил, гэрээт ажилд оролцох, б) Зохион бүтээх, технологи боловсруулах эрдэм шинжилгээний дугуйланд тусгай батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээллэх, в) Мэргэжлийн тэнхим, салбараас баталсан арга зүйн дагуу лабораторийн болон хээрийн туршилт гүйцэтгэх, г) Судалгааны ажлын үр дүнгээр ХААИС, бусад мэргэжлийн болон олон нийтийн байгууллагаас зарласан эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлэх, д) Төгсөлтийн ажлын хүрээнд туршилт, судалгааны ажил гүйцэтгэж хамгаалах, е) Мэргэжлийн тэнхим, нэгжээс баталсан тусгай сэдвээр шинжлэх ухааны мэдээлэл хайх, цуглуулах, боловсруулах, дүгнэлт хийх зэргээр гүйцэтгэх ажил орно. 2.6 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэлийн чанар, үр дүнг бүрэлдэхүүний болон их сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, зохих шийдвэр гаргаж ажиллана.
  • 14. Гурав. Бакалаврын оюутны эрдэмшинжилгээний ажлыг дүгнэх, шалгаруулах 3.1 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэл шалгаруулах ажлыг жил бүр эрдэм шинжилгээний бага хурлын хэлбэрээр 3 үе шаттай зохион байгуулна. 3.2 Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний анхан шатны бага хурлыг мэргэжлийн тэнхмүүд дээр явагдах бөгөөд сургууль, хүрээлэнгүүд мэргэжлийн чиглэл бүрээр жил бүрийн 3 сарын сүүлийн хагаст багтаан 2 дахь шатны бага хурлыг зохион байгуулж, шалгарсан 2 илтгэлийг Их сургуулийн хэмжээний төгсгөлийн шатны шалгаруулалтын нэгдсэн комисст ирүүлэх ба эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдааныг жил бүрийн 4 сарын эхний хагаст зохион байгуулна. 3.3 Нэгдсэн комиссын бүрэлдэхүүнд Шинжлэх ухааны зөвлөл, гадаад хамтын ажиллагааны алба, сургалтын бодлого зохицуулалтын алба, бүрэлдэхүүний сургууль, харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөллийг оролцуулна. 3.4 Илтгэлийг шалгаруулахдаа дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ. Үүнд: а) Сэдвийн ач холбогдол, б) Туршилт, судалгааны арга зүйэ зэмшсэн байдал, в) Тухайн салбарын онолын болон практикийн мэдлэг, г) Судалгааны ажилд орчин үеийн программ хэрэгсэл ашигласан байдал. г) Илтгэх ур чадвар зэрэг орно. 3.1.Их сургуулийн хэмжээний бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан илтгэлээс шилдэг 3 илтгэлийг шалгаруулж 1, 2, 3-р байр эзлүүлж дараах байдлаар урамшуулна. 1-р байр, нэг–өргөмжлөл, 200 000 (хоёр зуун мянгантөгрөг) төгрөг, 2-р байр, нэг–өргөмжлөл, 160 000 (нэг зуун жаран мянган төгрөг) төгрөг, 3-р байр, хоёр - өргөмжлөл, 100 000 (нэг зуун мянган төгрөг) төгрөгөөр тус тус шагнаж урамшуулна. 3.2.ХААИС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн бага хуралд шалгарч оролцсон оюутныг гадаад, дотоодын төрөл бүрийн тэтгэлэгт хамруулахад бүрэлдэхүүний болон их сургуулийн зүгээс нэн тэргүүн ээлжинд тодорхойлж дэмжлэг үзүүлнэ. Дөрөв. Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлын санхүүжилт 4.1Бүрэлдэхүүний сургуулийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажлын санхүүжилтэнд зориулж тухайн сургуулийн оюутны жилийн нийт сургалтын төлбөрийн 0,02 хүртэл хувийг ХААИС- ийн санхүүгийн жилийн төсөвт тусгаж зарцуулна. 4.2 Бүрэлдэхүүний сургууль, салбар хүрээлэнгийн тухайн жилд бакалаврын оюутны эрдэм шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ болон дараа жилийн зардлын төсвийг эрдэмтэн нарийн бичгийн дарга нар гаргаж захиралуудаар баталгаажуулан Шинжлэх ухааны зөвлөлд жил бүрийн 6 сарын 10-ний дотор ирүүлнэ. 4.3 Батлагдсан арга зүйн дагуу гүйцэтгэх оюутны эрдэм шинжилгээний ажлыг явуулахад шаардагдах материал, эм урвалж авах, багаж, тоног төхөөрөмж түрээслэх зэрэгт 4.1-д заасан санхүүжилтийн эх үүсвэрийг зарцуулах ба 2.1-2.5-д заасны дагуу зохицуулагдана. НЭМЭЛТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ Нэг .Нийтлэг үндэслэл
  • 15. 1.1. Оюутан хангалтгүй дүнтэй хичээлээр дүнгээ ахиулахаар тухайн хичээлийг сонгон судлах хүсэлт гаргасан үед энэхүү журмыг баримтлан зохицуулна. Хоёр. Нэмэлт сургалт зохион байгуулах тухай 2.1. ХААИС-ийн Сургалтын нэгдсэн хуанлийн 15, 31 дүгээр долоо хоногт “Хичээл сонголт 1”-ийг хийхийн хамт оюутан нь нэмэлт сургалтаар ямар хичээлийг сонгон дахин судлах хүсэлтэй байгаагаа бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд хичээл сонголтын хуудсаар дамжуулан хүргэнэ. 2.2. ХААИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын албанаас нэмэлт сургалтад хамрагдахаар хүсэлт гаргасан оюутны хичээл сонголтыг үндэслэн, тухайн сургалтыг зохион байгуулах бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албаны саналыг харгалзан, нэмэлт сургалтын хичээлийн хуваарийг гаргана. 2.3. Нэмэлт сургалтыг хичээлийн жил бүрийн өвөл болон зуны амралтаар Сургалтын бодлого зохицуулалтын алба бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албадуудтай хамтран зохион байгуулна. 2.4. Нэмэлт сургалтад хамрагдах оюутны тушаалыг бүрэлдэхүүний сургуулийн захирал гаргаж, Сургалтын бодлого зохицуулалтын албанд хүргүүлнэ. 2.5. Тухайн нэмэлт сургалтаар сонгон судлах хичээлийн нийт кредит нь 6-аас ихгүй байна. Гурав. Нэмэлт сургалтын оюутны мэдлэгийг үнэлэх 3.1. Нэмэлт сургалтад хамрагдсан оюутнуудын тухайн хичээлээр олж авсан мэдлэгийн түвшинг ХААИС-ийн оюутны мэдлэг чадварыг дүгнэх журмын дагуу дүгнэнэ. 3.2. Нэмэлт сургалтын шалгалтыг Сургалтын бодлого зохицуулалтын албанаас зохион байгуулна. Шалгалтын комисс тухайн хичээлийн харъяаллын дагуу шалгалтын хуудсыг бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албанд хүргүүлнэ. Дөрөв. Нэмэлт сургалтын төлбөр 4.1. Нэмэлт сургалтын нэг кредитийн үнэлгээг дараах байдлаар тооцно. • F болон стандарт бус үнэлгээтэй хичээлийн кредитийн үнэлгээг тухайн мэргэжлийн ангийн, тухайн хичээлийн нийт кредитийн үнэлгээний 100%-иар тооцно. • B,C,D үнэлгээтэй хичээлийн кредитийн үнэлгээг тухайн мэргэжлийн ангийн тухайн хичээлийн нийт кредитийн 70%-иар тооцно. 4.2. Нэмэлт сургалтаар сонгон судлаж буй кредитийн төлбөрийг бүрэлдэхүүний сургуулийн дэд дансанд төвлөрүүлнэ. 4.3. Нэмэлт сургалтанд хичээл заасан багшийн ажлын хөлсийг бодит цагаар бодож олгох бөгөөд цагийн хөлсийг бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаар тухай бүр шийдвэрлэнэ. Нэмэлт сургалтыг зохион байгуулахад оролцож буй комисс, Сургалтын хөтөлбөрийн эрхлэгчийн цалинг хөдөлмөрийн хуулийн дагуу бодож олгоно. ОЮУТНЫ ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. ХААИС-ийн оюутанд чөлөө олгох, гадаад, дотоодын их, дээд сургуулиудаас оюутан шилжин ирж суралцах, мөн ХААИС-ийн бүрэлдэхүүн сургууль хооронд шилжүүлэн суралцах, ХААИС-ийн оюутныг сургуулиас чөлөөлөх зэрэг үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна. Хоёр. Оюутанд чөлөө олгох 2.1. Оюутан нь тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авч болно. 2.2. Оюутанд 1-3 хоногийн чөлөөг тэнхмийн эрхлэгч, 3-5 хоногийн чөлөөг сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, 2 долоо хоног хүртэлх чөлөөг бүрэлдэхүүний сургуулийн захирал олгоно. 2.3. Цагийн чөлөөг тухайн хичээл зааж буй багш олгоно.