Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Bachelor juram 2016 12-15

1,165 views

Published on

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ, ОЮУТНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ

Published in: Law
  • Be the first to comment

  • Be the first to like this

Bachelor juram 2016 12-15

  1. 1. 1 Этүгэних сургуулийн ректорын 2016 оны … сарын …-ын өдрийн … тоот тушаалынхавсралт ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1. Этүгэн их сургууль (цаашид “ЭИС” гэх)-д дээд боловсролын бакалаврын зэрэг олгох сургалтыг зохион байгуулахад Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, холбогдох улсын стандартууд, тэдгээрт нийцүүлэн Засгийн газар, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасандүрэм,журам, энэ журмыг мөрдөнө. 1.2. Бакалаврын сургалтын зорилго нь иргэнд төрөөс дээд боловсролын талаар баримтлах бодлого, боловсролын үндсэн зарчим, олон улсын жишиг, хандлагад нийцсэн боловсрол олгоход оршино. 1.3. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудлыг ЭИС-ийн захиргааны зөвлөлөөр хэлэлцэж, ректорын тушаалаар зохицуулна. ХОЁР. НЭР ТОМЪЁО 2.1. Дээд боловсролын зэрэг (Degree) нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын гэсэн шатлалтайбайна. 2.2. Бакалаврын зэрэг (Bachelor`s degree) нь бакалаврын сургалт нь дээд боловсролын анхан шатны зэрэг бөгөөд энэ шатлалд суралцагчийг оюутан гэнэ. 2.3. Багц цаг (Credit) нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны суралцах ачаалал, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тогтоох үндсэн хэмжүүр, дээд боловсролын зэрэг олгох сургалтанд тавигдах стандартын шаардлага, сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах үндэслэл болно. 2.4. Хичээлийн жил гэдэг нь сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу хичээлийн жилийн эхлэлээс төгсгөл хүртэл үргэлжлэх хугацаа мөн. Хичээлийн жил намар, хавар, зуны гэсэн улиралтай байх бөгөөд Дээд боловсролын тухай хуульд заасны дагуу 9 сарын 1-ний өдөр эхэлнэ. Намар,хаврын улирлыг үндсэн, өвөл, зуны улирлыг нэмэлт улирал гэнэ. 2.5. Эчнээ сургалт гэдэг нь мэргэжлийн хөтөлбөр, түүнд заагдсан хичээлүүдийн тодорхой хэсгийг танхимд, үлдсэн хэсгийг оюутан бие даансудалж,үнэлүүлдэг сургалтынхэлбэр юм. 2.6. Хичээлийн багц цаг нь хичээлийн агуулгын хэмжээг илэрхийлэх бүхэл тоо байх бөгөөд багш, оюутны ачааллыг төлөвлөх, гүйцэтгэлийг тооцож дүгнэхэд ашигладаг нэгж хэмжигдэхүүн юм. 2.7. Хичээлийн цаг нь хичээл завсарлагагүйгээр 90 минут үргэлжилнэ. 90 минутын хичээлийг 2 цагаар тооцно. Хичээл хоорондын завсарлага 5 минут, их завсарлага 30 минут үргэлжилнэ. 2.8. Оюутны мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ нь мэргэжлийн хөтөлбөрт заасан хичээл бүрээр оюутны эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшлийн төвшинг илэрхийлсэн үнэлгээний үзүүлэлтийг хэлнэ. Үнэлгээг хэмжилтийн хувьд “хувьчилсан оноо”, “үсэг”, “тоо” – гоор, тооцов, үл тооцов гэж тэмдэглэнэ. 2.9. Хувьчилсан оноо нь тухайн хичээлээр оюутны эзэмшвэл зохих мэдлэг, чадварын төвшинг 100% гэж үзэж, гүйцэтгэлийг нь түүнтэй харьцуулж үнэлсэн тоо. Үнэлгээ нь явцын (formative) ба улирлын (summative) үнэлгээ гэсэн хоёр хэсгээс тогтох бөгөөд тэдгээр нь бүхэл тоогоор илэрхийлэгдэнэ.
  2. 2. 2 2.10. Үсгэн үнэлгээ нь оюутны мэдлэг, чадварын төвшинг A, B, C, D, F үсгээр илэрхийлснийг үсгэн үнэлгээ гэнэ. Үсгэн үнэлгээнд харгалзуулсан 4.0, 3.0, 2.0, 1.0, 0 гэсэн тоог чанарын үнэлгээ гэнэ. 2.11. Явцын үнэлгээ нь хичээлийн явцад оюутны хичээлийн ирц, хичээлд оролцсон идэвхи, даалгавар,бие даалтынажлын гүйцэтгэлийн нэгдсэн үнэлгээг хэлнэ. 2.12. Улирлын, төгсөлтийн шалгалтын үнэлгээ нь оюутан тухайн хичээлийн багц цагийг судалсаны дараа хичээлийн хөтөлбөрт заагдсан мэдлэг, чадвар, төлөвшлийг эзэмшсэнийг дүгнэсэн үнэлгээний үзүүлэлтийг хэлнэ. 2.13. Төгсөлтийн шалгалт нь сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, стандартад заасан мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлүүдийн агуулгыг багтаасан онолын болон ур чадварын нэгдсэн шалгалтыг хэлнэ. 2.14. Ур чадварын нэгдсэн шалгалт нь мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийн агуулгыг багтаасан шалгалтыг хэлнэ. 2.15. Голч дүн (голч оноо) нь оюутны суралцах хугацааны туршид эзэмшсэн мэдлэг, чадварын тоон болон чанарын үнэлгээний нэгдэл юм. 2.16. Дадлагын хичээл нь оюутны эзэмшсэн онолын мэдлэг, чадвар, төлөвшлийг практик үйл ажиллагаатай холбон, бататган гүнзгийрүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, лаборатор, байгууллага, хээрийн нөхцөлд тусгайлан зохион байгуулах сургалтын хэлбэр мөн. 2.17. Бакалаврын судалгааны ажил нь бакалаврын мэргэжлийн хөтөлбөрийг эзэмшсэн оюутан тухайн мэргэжлээр судалгаа хийж, бакалаврын зэрэг горилсон дипломын ажил бичиж хамгаалах үйл ажиллагааг хэлнэ. 2.18. Бие даах ажил нь оюутны онолын мэдлэгийг бататгах, хичээлийн практик ач холбогдолыг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах, бие даан суралцаж, өөрийгөө хөгжүүлэх чадварыг төлөвшүүлэх үйл ажиллагааг хэлнэ. 2.19. Элсэлтийн ерөнхий шалгалт нь боловсролын үнэлгээний төвөөс их, дээд сургууль, коллежид элсэгчдийн мэдлэг, чадварынерөнхий түвшинг тогтоосон үнэлгээг хэлнэ. 2.20. Зайн сургалт нь мэдээллийн технологид суурилсан сургалтын хэлбэрийг хэлнэ. ГУРАВ. БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 3.1.Бакалаврын зэрэг олгох сургалтыг Сургалтын бодлого зохицуулалтын алба (цаашид “СБЗА” гэх) , бүрэлдэхүүнсургууль, мэргэжлийн тэнхимүүд удирдлагаар хангаж, зохион байгуулна. 3.2.СБЗА нь дор дурьдсанүндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ: 3.2.1 Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, Суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, ЭИС-ийн дүрэм,журмыг үйл ажиллагаандаа мөрдөх; 3.2.2 Бакалаврын сургалтын агуулга, хэлбэр, зохион байгуулалтыг сургалтын стандартад нийцүүлэн төлөвлөж, хэрэгжилтэд хяналт тавих; 3.2.3 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сургуулийн удирдлагаас сургалтын үйл ажиллагааны талаар гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг дүгнэх; 3.2.4 Мэргэжлийн хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, сургалтын технологийн хэрэгжилт, оюутны мэдлэг, чадвар,төлөвшлийн байдалд хяналт тавих, үнэлгээ өгөх; 3.2.5 Сургалтын үйл ажиллагаа, эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшлийн талаар оюутны сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ хийх, дүгнэлт гаргах; 3.2.6 Оюутны элсэлт, төгсөлтийг зохион байгуулах; 3.2.7 Оюутныг зээл, тэтгэлэг, тусламжинд хамруулах, тооцоо хийх; 3.2.8 Сургалтын төлбөрийн барагдуулалтад хяналт тавих;
  3. 3. 3 3.2.9 Оюутанд үзүүлэх тусламж, үйлчилгээг зохион байгуулах; 3.2.10 Элсэгчдийг мэргэжлийн чиглэлээр нь анги, хэсэг болгон зохион байгуулах; 3.3. Мэргэжлийн тэнхимүүд дор дурьдсанүндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ: 3.3.1. Оюутны ирц, идэвх, сахилга бат, сургалтын төлбөр төлөлтөнд хяналт тавих, үнэлгээ өгөх, мөрөөр нь ажил зохиох, сурлага, хүмүүжил, авъяас чадварыг дэмжих, шагнаж урамшуулах саналаа холбогдох албад,байгууллагад уламжлах, 3.3.2. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын чиглэлийг тодорхойлж, оюутан, магистрант, докторантын судалгааны ажлын онол, арга зүйн түвшин, практик өгөөжийг дээшлүүлэхэд мэргэжлийн удирлагаар хангах, зөвлөгөө өгөх, 3.3.3. Улирлын болон төгсөлтийн шалгалтыг зохион байгуулах, хяналт тавих, 3.3.4. Оюутны дадлагынүр өгөөжийг дээшлүүлэх, хяналт тавих. ДӨРӨВ. БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 4.1. Элсэлт 4.1.1 Бүрэн дунд боловсролтой, элсэлтийн ерөнхий шалгалтыг зохих журмын дагуу амжилттай өгч суралцах болзол хангасан, иргэнийг ЭИС-д өдрөөр суралцуулахаар элсүүлнэ. 4.1.2. Бакалаврын болон дипломын боловсролтой, суралцах болзол хангасан иргэнийг үндсэн болон өөр мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт өдөр, орой, эчнээ, зайн хэлбэрээр суралцуулахаар элсүүлнэ. 4.1.3. Тухайн хичээлийн жилд элсэгчдийн өгөх шалгалтын төрөл, босго оноог суралцах мэргэжлийн чиглэл, хэлбэрээс хамааруулан тогтоож, элсэлтийн журамд тусган нийтэд мэдээлнэ. 4.1.4. Элсэлтийг ЭИС-ийн ректорын тушаалаар томилогдсон ”Элсэлтийн комисс” зохион байгуулна. 4.1.5. Шинээр элссэн оюутныг чиглүүлэх ажлыг Сургалтын бодлого зохицуулалтын алба, бүрэлдэхүүнсургууль, мэргэжлийн тэнхим хамтранзохион байгуулна. 4.1.6. Тэнхимийн эрхлэгчийн саналыг үндэслэн анги удирдсан багшийг ректорын тушаалаар томилно. 4.1.7. Гадаад оронд бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн ЭИС-д элсэхийг хүсвэл ерөнхий шалгалттай дүйцүүлж болох шалгалтыг гадаад оронд өгсөн тухай тодорхойлолтыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсанбайна. 4.1.8. Гадаадын иргэнийг ЭИС-д элсүүлэх, оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцах асуудлыг тусгайжурмаар зохицуулна. 4.1.9. Оюутан авъяас, сонирхолын дагуу мэргэжил, сургуулиа сонгож, дотоод, гадаадын их, дээд сургуулийн мэргэжлийн хөтөлбөрөөс шилжин суралцаж болно. Энэ асуудлыг Оюутны шилжилт хөдөлгөөний журмаар зохицуулна. 4.1.10. Өөр сургуулиас оюутан шилжин суралцахад сургууль хооронд багц цаг харилцан зөвшөөрөх нөхцлийг удирдлага болгоно. 4.1.11. Элсэгчдийг ямар мэргэжил, хэлбэрээр суралцуулах тухай ректорын тушаал гаргаж, оюутан бүртэй ”Сургалтын гэрээ” байгуулж, суралцах эрхийн бичиг, оюутны үнэмлэх олгож, оюутны тухай мэдээллийг сургуулийн цахим мэдээллийн санд байршуулна. 4.2. Оюутанүргэлжлэн суралцах 4.2.1. Оюутан хичээлийн жилийн 1, 2 дугаар улирлын хичээлүүдийг бүрэн судалж, шалгалтуудыг амжилттай өгснөөр дараагийн дамжаанд дэвшин суралцах эрх нээгдэнэ. Оюутны анги дэвшин суралцах асуудлыг ректорын тушаалаар баталгаажуулна.
  4. 4. 4 4.2.2. Оюутан хүндэтгэх шалтгаанаар 1 сараас дээш хугацаагаар хичээлд сууж чадахгүйд хүрвэл нэг хичээлийн жилийн хугацаагаар чөлөө авч болно. Чөлөө олгох асуудлыг ректорын тушаалаар шийдвэрлэнэ. 4.2.3. Оюутандамжаа бүрд дор дурдсанбагццагийг биелүүлсэн байна:  Нэгдүгээр дамжаанд 0-30 багц цаг  Хоёрдугаар дамжаанд 31-60 багццаг  Гуравдугаар дамжаанд 61-90 багццаг  Дөрөвдүгээр дамжаанд 91-120 багц цаг  Тавдугаар дамжаанд 121-156 багц цаг  Зургаадугаар дамжаанд 156 ба түүнээс дээш багц цаг. ТАВ. СУРГАЛТЫН ХЭЛБЭР, ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА 5.1. ЭИС-ийн бакалаврын зэрэг олгох сургалт өдөр, орой, эчнээ, зайн хэлбэртэй байна. Өдрийн сургалтын хөтөлбөр 4-6 жил, орой, эчнээ, зайн сургалтын хөтөлбөр 2-2,5 жил байна. 5.2. ЭИС-ийн сургалт намар, хавар, зун, өвлийн улиралтай байна. Хичээлийн жил 9 сарын 1-нд эхлэнэ. Орой, эчнээ, зайн сургалтын хөтөлбөрийн хичээлийн жил 10 сарын хоёр дахь долоо хоногт тус тус эхлэнэ. 5.3. Хичээлийн жилийн 1, 2 дугаар улиралд хичээллэх хугацаа 16 долоо хоног, улирлын шалгалт 2-3 долоо хоног, амралт 3-4 долоо хоног үргэлжилнэ. Эчнээ сургалт 6 долоо хоног үргэлжилнэ. 5.4. Зун, өвлийн улиралд эчнээ, зайн, нөхөн сургалт, мэргэжлийн болон хээрийн дадлага, шалгалт 4 долоо хоног хүртэл үргэлжилж болно. 5.5.Анагаах, био-анагаах, эм зүй, сувилахуй, уламжлалт анагаах ухааны мэргэжлийн хичээл 2 дугаар дамжаанаас эхлэн цикл (кураци)-ээр, бусад мэргэжил, дамжааны хичээл хуваарийн дагуу явагдана . ЗУРГАА. ОЮУТНЫ МЭДЛЭГ, ЧАДВАР, ТӨЛӨВШЛИЙН ҮНЭЛГЭЭ 6.1. Оюутны мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэхдээ тэдний бие даан суралцах үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, хөгжүүлэх, оюутны сурах, багшийн сургах үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зарчмыг удирдлага болгоно. 6.2. Оюутны мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх үйл ажиллагаа шинжлэх ухааны үндэстэй, бодитой, шударга, ил тод байна. 6.3. Оюутны мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ нь сургалт (өдөр, орой, эчнээ, зайн)-ын хэлбэрээс үл хамаарна. 6.4. Оюутны эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх, дүгнэх үндсэн хэлбэр нь шалгалт байна. 6.5. Үйлдвэрлэлийн дадлага, лабораторын ажил, бакалаврын судалгааны ажил, бие даалтын ажлаар эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэхэд төсөл, тайлан хамгаалалт, диплом хамгаалалт, сорил, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, реферат болон тэдгээртэй дүйцэх бусад хэлбэрийг ашиглана. 6.6. Мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлээр хийх дадлагад багц цаг харгалзуулсан бол тэдгээрийн тайлан хамгаалалтыг шалгалтын нэгэн адил үзэж оноогоор үнэлнэ. Оюутны дадлагынтайлан хамгаалалалтыг Үйлдвэрлэлийн дадлагындүрмээр зохицуулна. 6.7. Оюутны суралцсан хугацааны мэдлэг чадварын эзэмшилтийн чанарын түвшинг тогтооход голч дүнг (голч оноо) дүнг ашиглана. Голч дүнг (голч оноо) тооцохдоо оюутны хичээл
  5. 5. 5 бүрийн багц цагийг түүнд харгалзах чанарын оноогоор үржүүлэн хооронд нь нэмээд гарсан нийлбэрийг тухайн хугацаанд судалсан хичээлүүдийн багц цагийн нийлбэрт хуваан бодож, (арифметикийн жигнэсэн дундаж), аравтыннарийвчлалтайгаар илэрхийлнэ. Үнэлгээний голч оноо 𝐺𝑃𝐴 = 𝐾1 ∙𝐷1 +𝐾2 ∙𝐷2 +⋯+𝐾𝑛 ∙𝐷 𝑛 ∑ 𝐾 Үүнд: 1...... n-хичээлийн тоо К- хичээлийн багц цаг D - хичээлийн үнэлгээний оноо 6.8. Голч дүнг улирал, жил, суралцсан нийт хугацаагаар гаргаж болох ба тухайн хугацаанд харгалзах нийт хичээлийн агуулгын багтаамжаар тодорхойлогдоно. 6.9. Оюутан цахим сангаас улирлын, суралцсан хугацааны голч дүнтэйгээ танилцаж, өөрийн сурлагын байдалдаа үнэлэлт, дүгнэлт хийж, цаашид суралцах үйл ажиллагааг төлөвлөнө. 6.10.Дээд боловсролын баримт бичиг олгох, онцгойлох диплом олгох, гадаадын сургууль, шагналд тодорхойлох, тэтгэлэг олгох, хөнгөлөлт үзүүлэх, магистрантурт элсүүлэхэд харгалзах нэг шалгуур болгож голч дүнд босго тавина. 6.11. Оюутныг үнэлэх аргачлалууд: 6.11.1.Стандарт үнэлгээгээр оюутны улирлын туршид эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшлийг 100 хүртэл оноогоор үнэлнэ. Үүнд оюутны хичээлийн ирцийн үнэлгээ (10 хүртэл), сурах идэвх, чармайлтын үнэлгээ (10 хүртэл) лаборатор, дадлага, семинар, бүлэг сэдвийн үнэлгээ (20 хүртэл), бие даалтын үнэлгээ (20 хүртэл), улирлын шалгалтын үнэлгээ (40 хүртэл) тус тус багтана. 6.11.2. “Тооцов” үнэлгээгээр дүгнэх хичээлийг 100 хүртэл оноогоор үнэлэх ба оюутны авсан нийт оноо 60 ба түүнээс дээш бол “ТООЦОВ”, 60-аас доош бол “ҮЛ ТООЦОВ” гэж дүгнэнэ. Үүнд оюутны хичээлийн ирцийн үнэлгээ (20 хүртэл), нийгэм хамт олонд үйлчлэх дадлагын үнэлгээ (25 хүртэл), бие даалтын үнэлгээ (30 хүртэл), явцын шалгалтын үнэлгээ (25 хүртэл) тус тус багтана. 6.12.Оюутны мэдлэг, чадвар, төлөвшлийг хувьчилсан, үсгэн, чанарын үнэлгээгээр үнэлнэ (Хүснэгт-1). Хүснэгт 1. Оюутны мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх стандарт үнэлгээ Хувьчилсан оноо Үсгэн үнэлгээ Чанарын үнэлгээ 90-100 А 4.0 80-89 В 3.0 70-79 С 2.0 60-69 D 1.0 0-59 F 0 6.12.1. Оюутны мэдлэг, чадвар төлөвшлийг үнэлэхдээ тоо болон үсгээр илтгэсэн дүнг хэрэглэхээс гадна I, E, CR, R, W гэсэн нэмэлт тэмдэглэгээг хэрэглэнэ. Эдгээр тэмдэглэгээнд харгалзах үнэлгээний оноо байхгүй болно. (Хүснэгт 2). Хүснэгт 2. Оюутны мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх нэмэлт тэмдэглэгээ I Incomplete Хүндэтгэх шалтгаанаар явцын үнэлгээ (реферат, даалгавар, бие даалт, дадлагын ажил дутуу, сэдвийн шүүлгэнд ороогүй гэх мэт) хангалтгүй ч шалгалтын өмнөх бэлтгэл хугацаанд нөхөн гүйцэтгэж, шалгуулах нөхцөлтэйгээр I тэмдэглэгээ хэрэглэнэ. E Examine incomplete by student Хүндэтгэх шалтгаанаар улирлын шалгалтанд ороогүй бол нотлох баримтыг үндэслэн Е тэмдэглэгээ хэрэглэнэ. CR Credit Ranted Шилжин ирсэн оюутны багц цагийг тооцох боломжтой тохиолдолд СR тэмдэглэгээ хэрэглэнэ. Оюутан СR үнэлгээ авахгүй байх эрхтэй. Энэ тохиолдолд оюутан тухайн хичээлийг дахин судалж болно.
  6. 6. 6 R Repeat Хүндэтгэх шалтгаангүй хичээл тасалсан, улирлын шалгалтанд орох эрх аваагүй тохиолдолд R тэмдэглэгээ хэрэглэнэ. Энэ тохиолдолд Сургалтын бодлого зохицуулалтын албанаас өгсөн зөвшөөрлийг үндэслэн оюутан тухайн хичээлийг дахин судална. W Withdrew Оюутан цаашид суралцах эсэх нь тодорхойгүй тохиолдолд хэрэглэнэ. Мэргэжлийн тэнхим тухайн оюутны шалтгааныг тодруулан W тэмдэглэгээ хэрэглэнэ. СБЗА-д мэдэгдэнэ. 6.12.2. Шалгалтынхуудсанд W, I, E, R тэмдэглэгээг багш бичиж, оюутанд танилцуулна. 6.12.3. Оюутан I, E тэмдэглэгээ авсан тохиолдолд дараагийн улирлын эхний сард багтаан шалгалт өгөх ба шалгалт өгөөгүй бол багц цагийг биелүүлээгүйд тооцож тухайн хичээлийг дахин судална. 6.12.4. Оюутан тухайн хичээлд W, R тэмдэглэгээ авсан бол түүнийг дахин судалж, шалгалт өгнө. 6.12.5. Нэмэлт тэмдэглэгээнд голч дүнтооцохгүй. 6.13. Оюутан тухайн хичээлд 60 (D) ба түүнээс дээш оноо авсан бол багц цагийг биелүүлсэн, 60- аас доош оноо авсан бол “хангалтгүй” (F) суралцсан буюу тухайн хичээлийн багц цагийг биелүүлээгүйд тооцно. 6.14.Явцын үнэлгээ 6.14.1.Багш хичээлийн эхэнд явцын үнэлгээ түүнийг тооцох, үнэлэх талаар оюутанд танилцуулсан байна. 6.14.2. Багш оюутны хичээлийн явцыг үнэлэхдээ энэ журмын 6.11.1, 6.11.2 дэх заалтыг удирдлага болгоно. 6.14.3. Багш улирлын туршид оюутны мэдлэг, чадвар, төлөвшлийг тасралтгүй, жигд үнэлж, явцын шалгалтыг 2-оос доошгүй удаа авна. 6.14.4. Оюутныг 6.11.1 дэх заалтаар үнэлэхэд явцын үнэлгээгээр 36-аас доош оноо авсан бол улирлын шалгалтанд оруулахгүй. 6.14.5. Явцын үнэлгээний амжилт нь оюутныг тухайн хичээлийн улирлын шалгалтаас чөлөөлөх үндэслэл болохгүй. 6.15. Улирлын шалгалт 6.15.1.Улирлын шалгалтын хуваарь, шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг ректорын тушаалаар батлана. 6.15.2.Улирлын шалгалтын хуваарийг улирлын хичээл дуусахаас 2 долоо хоногийн өмнө мэдээллийн цахим санд байршуулна. 6.15.3.Явцын үнэлгээ нь 36, түүнээс дээш оноотой, сургалтын төлбөрийн тооцоогүй оюутан улирлын шалгалтанд орно. 6.15.4.Улирлын шалгалтанд 24, түүнээс дээш оноо авсантохиолдолд тэнцсэнд тооцно. 6.15.5. Оюутны явцын үнэлгээ 36, түүнээс дээш, улирлын шалгалтын үнэлгээ 24, түүнээс дээш тохиолдолд уг хичээлийн улирлын шалгалтыг тооцно. Оюутан улирлын шалгалтын үнэлгээг ахиулах зорилгоор шалгалт дахин өгөхийг зөвшөөрөхгүй. 6.15.6. Улирлын шалгалтын билет, сорил, кейсийг мэргэжлийн багш боловсруулж, бүрэлдэхүүн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчээр хянуулж, шалгалт эхлэхээс 2 хоногийн өмнө Сургалтын бодлого зохицуулалтын албанд хүлээлгэн өгч батлуулна. 6.15.7. Оюутаншалгалтын бэлтгэлийг тэмдэглэгээ хийгдээгүй цагаан цаасан дээр хийнэ. 6.15.8. Шалгалтыг ажлын өдрүүдэд 19 цаг 30 минутаас өмнө дуусгана. 6.15.9. Эмнэл зүйн (кураци) хичээлийн шалгалтыг хичээл дууссанаас хойш хуваарийн дагуу авна.
  7. 7. 7 6.15.10.Оюутан түр хугацаагаар гадаадад ажиллах, жуулчлах зэрэг нь шалгалтаас чөлөөлөгдөх хүндэтгэх шалтгаанболохгүй. 6.15.11. Шалгалтын үед оюутны шалгалтын үндсэн үнэлгээг ахиулах зорилгоор хичээлийн агуулгын хүрээнд холбогдох нэмэлт асуулт тавьж, бодлого, жишээ шийдвэрлүүлж болно. 6.15.12. Улирлын шалгалтын үед гар утас, хариултын чанартай бэлтгэсэн зүйл ашиглахыг хориглоно. 6.15.13. Шалгалтын дэг журмыг зөрчсөн оюутанд F үнэлгээ тавьж, шалгалтнаас гаргана. Шалгалтынкомисс холбогдох тэмдэглэлийг хөтлөн шалгалтынматериалд хавсаргана. 6.15.14. Багш оюутны дүнг шалгалт авснаас хойш ажлын 2 өдөрт (48 цагийн дотор) багтаан цахим мэдээллийн санд оруулан улирлын шалгалтын дүнгийн хуудсыг хэвлэж, гарын үсэг зурж баталгаажууланСургалтын бодлого зохицуулалтын албанд хүлээлгэн өгнө. 6.15.15.Багш тухайн оюутны 100 онооны бүрэлдэхүүн үнэлгээнүүдийг цахим мэдээллийн санд заасан хугацаанд багтаан бүртгэж, баталгаажуулах замаар оюутныг мэдлэг, чадвар,эзэмшилт, гүйцэтгэлийн үнэлгээний мэдээллээр тасралтгүйхангана. 6.15.16.Багш цахим мэдээллийн санд дүнг алдаагүй,үнэн зөв оруулах хариуцлагыг хүлээнэ. 6.15.17. Шалгагч багш шалгалтын бусад материалыг тэнхимийн эрхлэгчид хүлээлгэн өгнө. 6.15.18.Хяналт-шинжилгээ, үнэлгээний алба, Сургалтын бодлого зохицуулалтын алба оюутны мэдлэг, чадвар, төлөвшлийн байдалд хөндлөнгийн шалгалт хийж, өмнөх хичээлийн жилийн шалгалтынүнэлгээтэй харьцуулан үнэлгээ өгч байна. 6.16. Ур чадварын нэгдсэн шалгалт 6.16.1. Ур чадварын шалгалтыг анагаах, уламжлалт анагаах ухаан, эм зүйн мэргэжлийн оюутан 8 дугаар улирлын, бусад мэргэжлийн оюутан 6 дугаар улирлын төгсгөлд зөвхөн 1 удаа шалгагдаж анги дэвшин суралцах эрх нээгдэнэ. 6.16.2. Ур чадварын нэгдсэн шалгалтанд хичээлийн хөтөлбөрийг бүрэн судлан, багц цагийг бүрэн цуглуулсан, сургалтын төлбөрийн тооцоогүй оюутан орно. 6.16.3. Ур чадварын нэгдсэн шалгалтанд мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийн агуулгыг багтаана. 6.17.Дахин шалгалт 6.17.1. Оюутнаас 1 дүгээр улирлын дахин шалгалтыг дараагийн улирлын эхний 1-2 долоо хоногт, 2 дугаар улирлын дахин шалгалтыг улирлын шалгалтын дараагийн долоо хоногт багтааж тус тус нэг удаа төлбөртэйгээр авна. 6.17.2. Оюутан улирлын болон ур чадварын нэгдсэн шалгалтанд F үнэлгээ авсан бол нэг удаа дахин шалгалт өгнө. 6.17.3. Хүндэтгэх шалтгаанаар улирлын болон дахин шалгалтанд ороогүй оюутныг дараагийн улирлын эхний сард багтаан шалгалт өгөх болзолтойгоор хичээлд суухыг зөвшөөрөх ба шалгалт өгч дууссаннөхцөлд үргэлжлүүлэн суралцуулах шийдвэр гаргана. 6.17.4. Хүндэтгэх шалтгаанаар улирлын шалгалтанд ороогүй оюутан төлбөргүйгээр шалгалтанд орох бөгөөд уг шалгалтыг тухайн оюутны хувьд эхний шалгалтанд тооцно. 6.17.5. Тухайн хичээлээр дахин шалгалт өгсөн оюутны хувьчилсан оноо 79-өөс хэтрэхгүй байна. Энэ үнэлгээ нь хүндэтгэх шалтгаанаар хуваарийн дагуу шалгалтанд ороогүй оюутанд хамаарахгүй. 6.17.6. Дахин шалгалт өгсөн оюутны шалгалтын үнэлгээг сурлагын дэвтрийн “дахин шалгалт” гэсэн хэсэгт бичнэ.
  8. 8. 8 6.18.Хичээл нөхөн судлах 6.18.1. Улирлын төгсгөлийн үнэлгээгээр хөтөлбөрийн шаардлага хангаагүй, үл тооцов үнэлгээ авсан тохиолдолд тухайн хичээлд харгалзах багц цагийн төлбөрийг төлж, Сургалтын бодлого зохицуулалтын албанаас баталсан хуваарийн дагуу өвлийн болон зуны сургалтаар нөхөн судлах үүрэгтэй. 6.18.2. Өвөл, зуны нөхөн сургалтаар тухайн судалж үзэх хичээлийн нийт багц цаг 10-аас ихгүй байна. 6.18.3. Оюутан өвөл, зуны нөхөн сургалт эхлэхээс 2 долоо хоногийн өмнө судлах хичээлд харгалзах багц цагийн төлбөрийг төлөн СБЗА-аар баталгаажуулсанбайна. 6.18.4. Оюутан хичээл нөхөн судлах асуудалд мэргэжлийн тэнхим, СБЗА хяналт тавьж ажиллана. 6.18.5. СБЗА-аас зөвшөөрөлгүйхичээл нөхөн судлах, шалгалт авахыг хориглоно. 6.18.6. Оюутан дор дурьдсан тохиолдолд тухайн хичээлд харгалзах нийт багц цагийн төлбөрийг төлж хичээл нөхөн судлана. 6.18.6.1.Үл тооцов үнэлгээ авсан, 6.18.6.2.Хичээлийн нийт цагийн 20 ба түүнээс дээш хувьд нь суугаагүй, 6.18.6.3.Түр чөлөөнөөс эргэн суралцсан болон гадаад, дотоодын их, дээд сургуулиас шилжиж ирсэн сургалтын хөтөлбөрийн зөрүүтэй, 6.18.6.4.Хичээлийн явцын үнэлгээ нь 36-аас доош үнэлэгдсэн. 6.18.7. Хичээлд бүрэн сууж, явц нь тооцогдсон оюутан тухайн хичээлд харгалзах нийт багц цагийн төлбөрийн 50 хувийг төлж хичээл нөхөн судлана. 6.18.8. Оюутан хүндэтгэх шалтгаан нь СБЗА-аар баталгаажсан тохиолдолд тухайн хичээлд харгалзах нийт багц цагийн төлбөрийн 50 хувийг төлж хичээл нөхөн судлана. 6.18.9. Хичээл нөхөн судлах бүлэг дэх оюутны тоо 15 ба түүнээс их тохиолдолд тусгай хуваариар нөхнө. Оюутны тоо 15-аас бага тохиолдолд мэргэжлийн багшийн удирдлаган доор хуваарийн дагуу бие даан судлах, багшаас зөвлөгөө авах замаар нөхөн судалж, шалгалт өгнө. 6.18.10. Хичээл нөхөн судлах болон дахин шалгалтыг Этүгэн их сургуулийн цахим мэдээллийн систем дэх Сургалтын бодлого зохицуулалтын албанаас хүргүүлсэн оюутны нэрсийг үндэслэн зохион байгуулна. 6.18.11. Тухайн хичээлээр F үнэлгээ аван уг хичээлийг хоёр дахь удаагаа нөхөн судалж байгаа оюутны эцсийн үнэлгээний оноо нь 79-өөс ихгүй байна. ДОЛОО. ҮНЭЛГЭЭГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛГОХ 7.1. Улирлын шалгалтын үнэлгээний талаархи гомдлыг шалгалтын комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаа нөхцөлд хүлээн авч шийдвэрлэнэ. 7.2. Этүгэн их сургуулийн шалгалтын хуудас, дүнгийн бүртгэлд тэмдэглэгдсэн үнэлгээ ижил байна. 7.3. ЭИС-ийн цахим дүнгийн бүртгэл, шалгалтын хуудас, оюутны сурлагын дэвтэрт тэмдэглэгдсэн үнэлгээнүүд зөрсөн тохиолдолд СБЗА, хяналт -шинжилгээ, үнэлгээний албаны хамтарсан баг үнэлгээний маргааныг хянан шийдвэрлэнэ. 7.4. Шалгалтынхуудас дах үнэлгээ засвартайбол хүчингүйд тооцно. НАЙМ. БАГЦ ЦАГ ДҮЙЦҮҮЛЭН ТООЦОХ 8.1. Сургалтын бодлого зохицуулалтын алба нь гадаад, дотоодын их, дээд сургууль коллежоос шилжин ирсэн болон давхар мэргэжил эзэмших оюутны өмнө нь үзэж судалсан хичээлийн багц цаг болон авсан үнэлгээнээс хэд хүртэл багц цагийг ямар үнэлгээгээр оюутанд дүйцүүлэн тооцож болохыг шийдвэрлэнэ.
  9. 9. 9 8.2. Оюутан хичээлийн жилийн 1 болон 2 дугаар улирлын 3 дугаар долоо хоногт багтаан СБЗА-нд багц цаг дүйцүүлэхээр хүсэлт гаргасанөргөдлийг ирүүлнэ. 8.3. Давхар мэргэжил эзэмших оюутны өмнө нь үзэж судалсан хичээлийн багц цагийг дахин дүйцүүлж тооцохгүй. 8.4. Тооцов үнэлгээтэй хичээлийн үнэлгээ нь голч дүнд тооцогдохгүй. Оюутан хүсвэл багц цаг шууд тооцох шалгалт өгч болно. 8.5. Гадаад хэл, компьютерийн зохих мэдлэгтэй оюутны хүсэлтийн дагуу улирлын эхэнд төвшин тогтоох шалгалт авч,хичээл шалгалтаас чөлөөлж, багц цагийг тооцож болно. 8.6. Этүгэн их сургуулийн оюутан Этүгэн их сургуульд өөр мэргэжлээр дахин суралцсан тохиолдолд ерөнхий суурь хичээлийн багц цагийг дүйцүүлж тооцно. Энэ тохиолдолд дүйцүүлэгдсэн багц цагийн төлбөрийг буцаан олгохгүй. ЕС. ТӨГСӨЛТ 9.1. Бакалаврын сургалтын хөтөлбөрийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг бүрэн судалсан, 120-оос доошгүй багц цаг цуглуулсан, суралцах хугацааны голч дүн2.0 ба түүнээс дээш үнэлгээтэй авсаноюутанд дээд боловсролын бакалаврын зэрэг олгоно. 9.2. Оюутны төгсөлтийн шалгалт, диплом олгох асуудлыг ЭИС-ийн бакалаврын сургалтын төгсөлтийн шалгалтынжурмаар зохицуулна.
  10. 10. 10 Этүгэних сургуулийн ректорын 2016 оны 10 сарын 06 өдрийн 75 тоот тушаалынхавсралт ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЖУРАМ НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 1.1. Оюутныг сургалтаас түр чөлөөлөх (богино болон нэг жил хүртэл хугацааны чөлөө), улируулан суралцуулах, үргэлжлүүлэн суралцуулах, сургуулиас чөлөөлөх, шилжин суралцах тухай асуудлыг шийдвэрлэхэд энэхүү журмыг мөрдлөг болгоно. 1.2. Оюутны шилжилт хөдөлгөөний тухай асуудлыг энэхүү журамд үндэслэн, ректорын тушаалаар баталгаажууланшийдвэрлэнэ. ХОЁР. ОЮУТНЫГ СУРГАЛТААС ТҮР ЧӨЛӨӨЛӨХ ( нэг жилийн чөлөө) 2.1. Эрүүл мэнд, ахуй амьдрал, бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цаашид үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон оюутанд сургалтаас түр чөлөө олгоно. 2.2.Оюутан түр чөлөө авах тухай хүсэлтээ сургуулийн ректорт хандаж бичгээр гаргана. Оюутантойрох хуудас зуруулна. 2.3. Оюутан тойрох хуудсыг зуруулж дууссаны дараа Сургалтын бодлого зохицуулалтын алба (цаашид “СБЗА” гэх)-нд өгөх бөгөөд оюутанд түр чөлөө олгох тухай ректорын тушаал гарна. 2.4. Өргөдлийн дагуу СБЗА тухайн оюутны нийт цуглуулсан багц цаг, хуримтлуулсан үнэлгээний голч дүнг тус тус баталгаажуулна. Мөн оюутан Төрийн сангийн буцалтгүй тусламжаар суралцаж байгаа эсэхийг тодорхойлно. 2.5. Түр чөлөөний хуудсанд чөлөө олгогдсон хичээлийн жил, хугацаа болон тухайн оюутны чөлөөнөөс эргэн ирж үргэлжлүүлэн суралцах хичээлийн жил ба улирлыг нь тодорхой заасанбайна. 2.6.Оюутан түр чөлөөг дахин нэг жил сунгаж болох бөгөөд шалтгааныг үндэслэх албан бичиг баримттайөөрийн биеэр СБЗА-д ирж мэдэгдэнэ. 2.7.Оюутансургуулиас түр чөлөөлөгдөхөд дор дурдсаншалтгааныг үндэс болгоно. Үүнд: 2.7.1.Биеийн эрүүл мэндийн улмаас удаан хугацаагаар эмчлүүлэх тухай эмч нарын зөвлөлгөөний шийдвэр ба эмнэлгийн магадлагаа; 2.7.2.Ар гэрийн онцгой гачигдалтай байдлыг магадласан орон нутгийн засаг захиргааны тодорхойлолт болон холбогдох бусад бичиг баримт;
  11. 11. 11 2.7.3. Жирэмсэний болон хүүхэд төрүүлэх, өвчтөн асрах шалтгааныг тодорхойлсон эмнэлгийн албан ёсны бичиг баримт; 2.7.4. Дэлхийн болон Олон улс, улсын чанартай тэмцээн, уралдаан, бусад төрлийн ажилд бэлтгэх, оролцуулах тухай хугацааг тусгайлан заасан холбогдох дээд байгууллагын шийдвэр, албан бичиг; 2.7.5.Цэргийн жинхэнэ ба түр алба хаалгах тухай цэрэг татлагын комиссын шийдвэр; ГУРАВ. АНГИ УЛИРУУЛАН СУРАЛЦУУЛАХ 3.1. Дор дурдсан тохиолдолд сургуулийн захиргааны санаачилгаар оюутныг улируулан суралцуулна. Үүнд: 3.1.1.Тухайн улиралд цуглуулах ёстой бүх багц цагийг дараа улирал эхлэхэд цуглуулаагүй; 3.1.2.Нэг буюу түүнээс дээш хичээлээр программын шаардлага хангаагүй; 3.1.3.Бакалаврын сургалтын журмын 4.2.1, 6.16.1, 6.17.2, 6.17.3, 6.18.1, 6.18.6.3 дугаар заалтуудыг тус тус үндэслэн; 3.1.4.Албан ёсны эөвшөөрөлгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр 30-аас дээш хоногийн хугацаанд сургалтаас завсардсан; 3.1.5. Мэргэжлийн хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлийн зөрүүг тогтоосон хугацаанд нөхөөгүй, холбогдох шалгалтыг өгөөгүй; 3.1.6.Үйлдвэрлэлийн дадлагыг удирдамжийн дагуу хийгээгүй, тайлан хамгаалалтанд хүндэтгэх шалтгаангүйгээр ороогүй, хангалтгүй үнэлгээ авсан; 3.1.7. Төгсөлтийн шалгалтанд F үнэлгээтэй шалгагдсан; ДӨРӨВ. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ 4.1. Сургуулиас түр чөлөөлөгдсөн, улиран суралцах оюутны чөлөөний хугацаа дуусмагц үргэлжлүүлэн суралцах хүсэлтээ СБЗА-д гаргаж анги хуваарилалт хийлгэн бүртгүүлнэ. 4.2. Үргэлжлүүлэн суралцахад суух хичээлийн багц цагийн тооцоог СБЗА-аар гаргуулан ноогдох төлбөрийг зохих дансанд тушаасан санхүүгийн баримт, бусад материалуудыг үндэслэн, үргэлжлүүлэн суралцах тухай ректорын тушаал гарна. 4.3. Оюутан зөвхөн суралцаж байсан мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцана. Хэрэв суралцах мэргэжлийн чиглэл солих зайлшгүй шаардлагатай бол сургуулийн ректорт хүсэлт гаргана. 4.4. Оюутан түр чөлөө авсан, бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн тухай шийдвэр гарснаас хойш 3 жилийн хугацаанд өөрийн сурч байсан мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах эрх нь хүчин төгөлдөр байна.
  12. 12. 12 ТАВ. СУРГУУЛИАС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ 5.1.Оюутан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сургуулиас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж болно. Сургуулиас гарах үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн болохыг энэхүү журам, холбогдох баримт бичигт үндэслэн, ректорын тушаалаар шийдвэрлэнэ. 5.2.Дор дурдсан тохиолдолд хүндэтгэх шалтгаанд тооцно. Үүнд: 5.2.1. Эрүүл мэндийн байгууллагаас биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан цаашид суралцах боломжгүйг тодорхойлсон эмнэлгийн магадлагаа ирүүлсэн; 5.2.2. Ар гэрийн гачигдлын улмаас цаашид суралцах боломжгүй болсон тухай оршин суугаа газрын засаг захиргааны төв байгууллагаас тодорхойлолт, бусад баримт бичгүүдийг ирүүлсэн; 5.2.3. Сургалтын төлбөрийг төлөх боломжгүй болсон тухай оршин суугаа газрын засаг захиргааны төв байгууллагаас тодорхойлолт, бусад баримт ирүүлсэн; 5.2.4. Шилжин суралцах тохиолдолд, бусад гэрээ журмын дагуу ректорын зөвшөөрлөөр шийдвэрлэгдэнэ; 5.3. Энэхүү журмын 5.2.1, 5.2.2 дугаар заалтын дагуу сургуулиас бүрмөсөн чөлөөлөгдсөн тохиолдолд ректорын зөвшөөрлөөр сургалтын төлбөрийн зөрүүг буцаан олгоно. 5.4. Дор дурдсан тохиолдолд оюутныг үргэлжлүүлэн суралцах боломжгүй гэж үзэн Сургуулийн захиргааны санаачилгаар сургуулиас чөлөөлнө. Үүнд: 5.4.1. Хүндэтгэх шалтгаангүйгээр хуваарьт хичээлүүдэд суугаагүй буюу шалгалтанд ороогүй, сураггүйалга болсон; 5.4.2. Түр чөлөө авсан оюутан буюу улиран суралцуулах тухай шийдвэр гарснаас хойш үргэлжлүүлэн суралцаагүй; 5.4.3. Биеийн эрүүл мэндийн байдлаас цаашид суралцах боломжгүй тухай эмнэлгийн магадлагаа гарсан; 5.4.4. Оюутанөөрийн хүсэлтээр сургуулиас гарахыг хүссэн; 5.4.5. Сургуулийн болон оюутны дотуур байр, сургалтын бааз эмнэлгүүдийн дотоод дүрэм,журмыг ноцтой зөрчсөн (хэв журмын зөрчил, архидалт гэх мэт); 5.4.6. Иргэний болон эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон; 5.4.7. Сургуулиас баримталдаг болон аливаа бичиг баримтыг засварлах, нэмэлт бичилт хийх, хуурамчаар үйлдсэн; 5.5. Энэхүү журмын 5.4.4, 5.4.5, 5.4.6, 5.4.7 дугаар заалтын дагуу сургуулиас хасагдсан тохиолдолд сургалтын төлбөрийн зөрүүг буцаан олгохгүй. 5.6. Сургуулиас бүр мөсөн чөлөөлөгдөх хүсэлтийг 9 дүгээр сарын 1-наас 9 дүгээр сарын 20, 12 дугаар сарын 20-наас 1 дүгээр сарын 10, 5 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны хооронд хүлээн авч шийдвэрлэнэ. 5.7. Сургуулиас бүрмөсөн чөлөөлөгдсөн оюутан үргэлжлүүлэн суралцах хүсэлт гаргавал СБЗА-ны саналыг үндэслэн ректор шийдвэрлэнэ.
  13. 13. 13 ЗУРГАА. ШИЛЖИН СУРАЛЦАХ 6.1. Этүгэн их сургуульд шилжин ирж суралцах оюутан дараах болзлыг хангасан байна. Үүнд: 6.1.1. Гадаадын болон дотоодын их, дээд сургуульд нэгээс доошгүй жил амжилттай суралцсан; 6.1.2. Мэргэжлийн чиглэл, элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн; 6.1.3. Гадаад болон дотоодын их, дээд сургууль, коллежийг дипломын болон бакалаврынзэрэгтэй төгссөн; 6.2. Хичээлийн зөрүүний багц цагийн тооцоо, суралцах мэргэжлийн анги дүүргэлтийг харгалзан уг оюутныг суралцуулах боломжтой гэж үзвэл хүсэлтийг хүлээн авч тухайн мэргэжлийн зохих дамжаанд суралцуулна. Шилжин ирж суралцах хүсэлт гаргасан оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 6.2.1. Шилжин ирж суралцах хүсэлтээ тодорхой бичсэн өргөдөл; 6.2.2. Суралцаж байсан сургуулийн тодорхойлолт; 6.2.3. Баталгаажуулсансурлагындүнгийн жагсаалт (хичээлийн нэр, багццаг, дүн) 6.2.4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, элсэлтийн ерөнхий шалгалтын батламж бичиг; 6.2.5. Иргэний үнэмлэх; 6.2.6. Гадаадын болон дотоодын их, дээд сургууль, коллеж төгссөн бол диплом, хавсралт болон баталгаажуулсанхуулбар; 6.3. Оюутныг шилжүүлж авах хүсэлтийг тухайн хичээлийн жилийн улирал эхлэхээс өмнө эцэслэн шийдвэрлэнэ. 6.4. Шилжин ирж суралцагч нь суралцах мэргэжлийнхээ тухайн хичээлийн жилийн нэгдүгээр дамжааны төлбөрийг жишиг болгон төлөх ба дараагийн жилээс суралцаж байгаа дамжааны төлбөрийг төлнө. 6.5. Шилжин ирж суралцагч нь СБЗА-д тооцуулсан хичээлийн зөрүүний багц цагийн тооцоог төлбөртэйгээр заасанхугацаанд нөхөж, шалгалтыг өгнө. 6.6. Шилжин ирж суралцагчийн багц цагийг Этүгэн их сургуулийн тухай мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд заагдсан багц цагаар тооцно. Хэрэв шилжин ирж суралцагчийн өмнөх судалсан хичээлийн багц цаг нь Этүгэн их сургуулийн сургалтын төлөвлөгөөн дэх багц цагаас бага бол зөрүү багццагт харгалзах агуулгыг нэмж судлах зөрүү хичээл гэж үзнэ. 6.7. Оюутан “Сургалтын хөтөлбөр, багц цагийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай” гэрээ байгуулсан бусад их, дээд сургууль хооронд шилжин суралцах боломжтой бөгөөд сургуулийн ректорт өргөдөл гарган шийдвэрлүүлнэ. Сургуулийн ректор шилжин суралцах сургуулийн суралцахыг зөвшөөрсөн тухай тодорхойлолтыг үндэслэн шийдвэрлэх ба тойрох хуудас зуруулж тооцоо хийж дууссан дараа СБЗА холбогдох бичиг баримт, суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолтыг олгоно.

×