SlideShare a Scribd company logo
1 of 8
Download to read offline
1
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ӨДРИЙН
ХӨТӨЛБӨРТ 2014 ОНД УЛААНБААТАР ХОТООС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ
ТҮР ЖУРАМ1
ТАНЫ АНХАААРАЛД:
БШУЯ-наас их дээд сургуулийн мэргэжлийн нэр, индексийг шинэчлэн батлах гэж
байгаа болон МУИС-ийн сургалтын шинэчлэлтэй холбогдон энэхүү түр журмын
зарим зүйл заалт тухайлбал, МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас санал болгож
байгаа бакалаврын үндсэн мэргэшлийн болон хавсарга мэргэшлийн хөтөлбөрүүдийн
нэрс урьдчилсан байдлаар гарсан болохыг анхаарна уу. Өөрчлөлт орсон тохиолдолд
зохих мэдээллийг МУИС-ийн цахим мэдээллийн системээр тухай бүр хүргэнэ.
1. Ерөнхий зүйл
1.1. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2014 онд Улаанбаатар хотоос оюутан элсүүлэхэд
БШУ-ны сайдын 2013 оны 3 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан
“Оюутан элсүүлэх журам” бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү түр журмыг
(цаашид журам гэнэ) баримтална.
1.2. МУИС-д элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг
зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.3. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”,
зохих болзол хангаж элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг ”элсэгч”,
элсэлтийн цахим бүртгэлийн системийг “систем” гэнэ. Элсэлтийн үйл ажиллагааг
нэгдсэн байдлаар зохион байгуулахаар томилогдсон комиссыг “элсэлтийн комисс”,
элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох ажилтныг “комиссын гишүүн”
гэнэ.
1.4. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт нийслэл хот болон аймгуудаас элсүүлэх оюутны
хяналтын тоог БШУЯ тогтооно.
1.5. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.
1.6. Энэхүү журам болон нэмэлт мэдээллийг http://burtgel.num.edu.mn/docs/ цахим
хуудсанд байрлуулна.
1.7. Элсэлтийн комиссын хаяг, элсэлт авах хөтөлбөр, хуваарь сонгуулах өдөр, цаг, байр
болон бусад мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс ерөнхий шалгалтын (цаашид
ЕШ гэж товчилно) дүн, оноо, жагсаалтыг зарламагц МУИС-ийн төв байрны гаднах
электрон самбар болон систем, www.num.edu.mn цахим хуудсанд байрлуулна.
1.8. Бакалаврын зэрэгтэй иргэнийг зарим мэргэжлээр бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт
элсүүлэн суралцуулах бөгөөд бүртгүүлэгчдээс элсэлтийн ЕШ өгсөн байхыг
шаардахгүй. Элсэлтийг “МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт 2014
онд оюутан элсүүлэх журам”-аар тусад нь зохион байгуулна.
http://burtgel.num.edu.mn/docs/ цахим хуудас руу хандан журамтай танилцаж болно.
1.9. Бакалаврын зэрэгтэй иргэн өдрийн хөтөлбөрөөр суралцаж, бакалаврын боловсрол
эзэмших хүсэлтэй бол ЕШ өгсөн байна.
1.10. МУИС-д элсэхийг хүссэн гадаадын харьяат иргэдийн асуудлыг тусад нь журмаар
зохицуулна.
1.11. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал МУИС-ийн Захирлын тушаалаар
байгуулагдсан Элсэлтийн комисс шийдвэрлэнэ.
1
МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг “Аймаг,
орон нутгаас Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын гишүүн их дээд сургууль,
коллежид 2014 онд оюутан элсүүлэх журам”-ын дагуу МИДСК зохион байгуулна.
2
2. 2014 онд МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсүүлэх ЕШ
2.1. Бүртгүүлэгч нь энэ журмын хавсралтад (Хавсралт 1) заасан МУИС-ийн бүрэлдэхүүн
сургуульд бүртгүүлнэ. Шинжлэх ухааны сургуулийн хувьд салбараар бүртгүүлнэ.
Бүртгүүлэгч хэд хэдэн бүрэлдэхүүн сургууль/салбарт зэрэг бүртгүүлж болно.
2.2. МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан,
инженерчлэлийн сургууль, Хууль зүйн сургууль болон Олон улсын харилцаа,
нийтийн удирдлагын сургууль нь хоёр ЕШ-ийн дүнгээр буюу “Суурь” шалгалт-70% ,
“Дагалдах” шалгалт-30% гэсэн хувилбараар бүртгэнэ. Шинжлэх ухааны сургууль нь
Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Хүмүүнлэгийн ухаан гэсэн 3 салбараар бүртгэнэ.
2.3. МУИС-ийн Бизнесийн сургууль нь зөвхөн Математикийн ЕШ-аар элсүүлнэ.
2.4. Бүртгүүлэгч нь тухайн сургуулийн/салбарын "Суурь" шалгалтанд нэр заасан ЕШ-аас
нэг хичээлийг, “Дагалдах” шалгалтуудаас нэг хичээлийг бүртгэлийн системээс өөрөө
сонгоно.
2.5. Математик болон Монгол хэл бичгийн шалгалтыг 100 хувьд тус тус тооцуулан
бүртгүүлж болно.
2.6. Хяналтын тоонд багтсан элсэгч зохих шаардлагыг хангасан бол анх бүртгүүлж элссэн
тухайн бүрэлдэхүүн сургууль/салбарын бакалаврын бүх үндсэн мэргэшил болон
МУИС-иас санал болгож буй хавсрага мэргэшлээс (цаашид хөтөлбөр гэнэ) сонгон
суралцах боломжтой. (тус журмын хавсралтын тайлбар 1-ийг үзнэ үү)
3. Бүртгүүлэгчдэд тавих шаардлага
3.1. Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх хуваарь дээр нийслэл хотод Ерөнхий
боловсролын сургууль (ЕБС) төгссөн болон байнга оршин суугаа иргэн өрсөлдөх
эрхтэй. БШУЯ-наас Багануур дүүрэгт МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан
элсүүлэх хяналтын тоог тусад нь гаргаж баталсан бол энэ дүүрэгт ЕБС төгсөгчид
Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх хуваарь дээр өрсөлдөх эрхгүй.2
3.2. Бүртгүүлэгч нь МУИС-ийн шаардлагатай хичээлээр 2013 эсвэл 2014 онд ЕШ өгсөн
байна. (Шалгалт өгөх хичээлийн нэрийг хавсралтаас үзнэ үү)
3.3. Бүртгүүлэгч ЕШ-ын оноог ахиулах зорилгоор 2014 онд дахин ЕШ өгсөн тохиолдолд
илүү оноотой зөвхөн нэг батламжаар бүртгүүлнэ.
3.4. Бүртгүүлэгч МУИС-д бүртгүүлэхээс өмнө ЕШ-ын шалгуулагчийн буланд нэвтэрч
өөрийн хувийн мэдээлэл болон дүнтэй танилцаж, хэрэв асуудал байвал
шийдвэрлүүлсэн байх шаардлагатай.
3.5. Бүртгүүлэгч ЕШ-д БШУЯ-наас баталсан 400 хэмжээст оноо3
авч МУИС-д
бүртгүүлэхэд тавигдах минимум шаардлагыг хангасан байна.
3.6. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн МУИС-д элсэх
хүсэлт гаргахдаа элсэхийг хүсч буй мэргэжлийн чиглэлд өгвөл зохих ЕШ-тай
дүйцүүлж болох шалгалтыг гадаад оронд өгсөн тухай тодорхойлолт, баримтыг
хавсаргасан байна.
3.7. Бүртгэлтэй холбоотой төлбөр, тооцоог цахим хэлбэрээр хийнэ. (Цахим картаар
төлбөрийг хэрхэн хийх тухай дэлгэрэнгүй зөвлөмж системээс үзнэ үү)
3.8. Бүртгүүлэгч нь элсэлттэй холбоотой мэдээллийг SMS-ээр хүлээн авах гар утасны
дугаар, цахим шуудангийн хаягийг бүртгүүлнэ.
4. Элсэлтийн бүртгэл
4.1. Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn хаягаар
явуулна.
2
Журмын энэ заалт БШУЯ-ны холбогдох шийдвэрээс хамаарч өөрчлөгдөх магадлалтай.
3
Мөн ижил
3
4.2. Бүртгэлийн хугацааг системээр болон www.num.edu.mn цахим хуудсаар жич зарлана.
4.3. Бүртгүүлэгч системд ЕШ-ын бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар элсэх хүсэлтээ
гаргана.
4.4. Системд амжилттай нэвтэрсэн үед системээс бакалаврын өдрийн хөтөлбөрт
бүртгүүлэгчийн хувийн болон ЕШ-ын мэдээллийг дэлгэцэнд харуулах ба асуудал
гарвал Элсэлтийн комисс юмуу Боловсролын үнэлгээний төвд хандаж
шийдвэрлүүлнэ.
4.5. Бүртгүүлэгч хувийн мэдээллээ баталгаажуулсаны дараа бүртгүүлэх боломжтой
бүрэлдэхүүн сургууль, хөтөлбөрийн жагсаалтыг системээс харуулах бөгөөд
сонирхсон бүрэлдэхүүн сургууль/салбараа сонгож тэмдэглэнэ.
4.6. Бүртгүүлэгч хэдэн ч бүрэлдхүүн сургуульд бүртгүүлж болно. Бүртгэлийн хураамж
1 сургууль/салбарт бүртгүүлбэл 9000, 2 сургууль/салбарт бүртгүүлбэл тус бүр 8000
төгрөг, 3-аас дээш сургууль/салбарт бүртгүүлбэл тус бүр 7000 төгрөг байна.
4.7. Бүртгүүлэгч бүртгүүлэхийг хүссэн хөтөлбөрийг сонгосон үед төлбөл зохих нийт
төлбөрийн хэмжээ гарах бөгөөд уг мэдээлэлтэй танилцаад төлбөрийг цахим хэлбэрээр
хийнэ.
5. Элсэгчийг шалгаруулах ба мэдэгдэх
5.1. 2014 оны улсын олимпиадад I-III байрт шалгарсан сурагчийг БШУЯ–ны шийдвэрээр
элсүүлэх бөгөөд олимпиадын чиглэл нь элсэх гэж буй сургууль/салбарын суурь
шалгалттай давхцах ёстой. Ингэхдээ тус журмын 4.6-д заасны дагуу бүртгэлийн
хураамж төлөх бөгөөд нэг хүн нэг л сургууль/салбарт элсэх эрхтэй.
5.2. Олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн, байгалийн ухааны чиглэлээр улсын
олимпиадад аймаг, дүүргээсээ шалгаран оролцож, МУИС-д бүртгүүлэхэд тавигдах
минимум шаардлагыг (ЕШ-ын хэмжээст оноо: 400) хангасан ЕБС төгсөгчийг онооны
дараалал харгалзахгүй тухайн чиглэлээр элсүүлэх бөгөөд олимпиадын чиглэл нь элсэх
гэж буй сургууль/салбарын суурь шалгалттай давхцах ёстой. Ингэхдээ тус журмын
4.6-д заасны дагуу бүртгэлийн хураамж төлөх бөгөөд нэг хүн нэг л сургууль/салбарт
элсэх эрхтэй.
5.3. МУИС-ийн харъяа гүнзгийрүүлсэн сургалттай “Байгаль-Эх” ахлах сургуулийг төгсөгч
сурлагын амжилтаараа ангийнхаа эхний 10 хүүхдэд багтвал бүртгэлийн босгыг
хангасан нөхцөлд өөрийн нь хүсэлтээр хяналтын тоонд багтаан гүнзгийрэн судалсан
чиглэлээр нь Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Хэрэглээний
шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд онооны дараалал харгалзахгүй элсүүлж
болно. Ингэхдээ тус журмын 4.6-д заасны дагуу бүртгэлийн хураамж төлөх бөгөөд нэг
хүн нэг л сургууль/салбарт элсэх эрхтэй.
5.4. Бүртгүүлэгчийн нийт оноог хавсралтад заасан шалгалтын харьцааг харгалзан тооцож
гаргана. Тухайлбал, хөтөлбөр хоёр шалгалттай бол хоёр шалгалтын оноог 70:30
харьцаагаар нэмэх буюу “Суурь” шалгалтанд авсан оноог 0.7-оор, “Дагалдах”
шалгалтанд авсан оноог 0.3-аар үржүүлж нэмнэ.
5.5. Хэмжээст оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувиар байр эзлүүлж элсэх эрх
олгох ба гүйцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог
харгалзана.
5.6. Хяналтын тоонд багтсан эсэхийг бүртгэл хаагдсаны дараа тогтоосон хугацаанд
системээр бүртгүүлэгчид мэдэгдэнэ.
6. Элсэх эрх олгох
6.1. Элсэх эрх олгох ажиллагаа нэг өдөр үргэлжилнэ. Зарласан өдрийн 09:00-13:00 цагийн
хооронд хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчдэд элсэх эрх олгоно. Хэд хэдэн
сургуулийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг сургуулийн хөтөлбөрийг
4
сонгох ба бусад сургуулийн хяналтын тооны жагсаалтаас хасагдах бөгөөд дараагийн
хүнд хяналтын тоонд багтсан гэсэн мэдэгдлийг SMS-ээр илгээнэ. Үүрэн телефоны
үйлчилгээ үзүүлдэг байгууллага компаний буруугаас болж SMS хоцорч очсон
хариуцлагыг МУИС хүлээхгүй.
6.2. 13:00 цагаас хойш хяналтын тоо үлдвэл мөн өдрийн зарласан цагт бүртгүүлэгч өөрийн
биеэр ирж онооныхоо жагсаалтын дарааллаар элсэх эрхээ авна. Зарласан цагт нэрийг
нь дуудахад байхгүй бол онооны дарааллаар дараагийн хүнд сонголтыг шилжүүлнэ.
Элсэх эрх сонгох үед хоцорсон бүртгүүлэгч ирсэн даруй үлдсэн хуваариас онооны
дарааллаар сонгох эрхтэй.
6.3. Бүртгүүлэгч элсэх эрхээ авахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
i. Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (төрсний гэрчилгээ,
гадаад паспорт) хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
ii. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (хэрэв түүнээс дээш шатны боловсрол
эзэмшсэн бол гэрчлэх баримт бичиг)
iii. ЕШ-ын батламж, хуулбарын хамт
iv. Цээж зураг 2 хувь, оюутны үнэмлэхний шаардлагад нийцсэн цээж зураг файл
хэлбэрээр (аль аль нь сүүлийн 3 сард авахуулсан) Эдгээр материалыг битүүмжлэл
сайтай хавтсанд хийсэн байна.
6.4. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж
баталгаажуулна.
7. Бусад
7.1. Элсэгч элсэх эрхээ буцаах тохиолдолд нэг багц цагийн үнэлгээний хэмжээний төлбөр
төлнө.
7.2. Нэг бүрэлдэхүүн сургуулиас нөгөө бүрэлдэхүүн сургуульд шилжүүлэн элсүүлэхгүй ба
хуваарийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
7.3. Элсэгч бүртгүүлж (суралцах эрхээ баталгаажуулах бүртгэл 8-р сард явагдана), эхний
улирлын сургалтын суурь хураамж болон багц цагийн төлбөр төлсний дараа элссэн
тушаалыг гаргах бөгөөд тушаал нь гарсан оюутнууд МУИС-ийн мэдээллийн
системийг ашиглах хэрэглэгчийн нэр, нууц үгийг цахим шуудангаар хүлээн авна.
Бүртгэлийн хугацааг элсэх эрх олгох үед зарлана.
7.4. Элсэх эрх авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй хүнийг суралцахаас
татгалзсан гэж үзэн суралцах эрхийн бичгийг хүчингүйд тооцно.
7.5. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг МУИС-д
элсүүлэхгүй, хуурамч бичиг баримтаар элссэн нь тогтоогдсон тохиолдолд хасна.
7.6. Элсэлтийг цахим хэлбэрээр явуулахад зориулсан цахим хуудас нь бүтэн жилийн турш
тогтмол ажиллагаатай байж, элсэлтийн талаарх мэдээллээр бүртгүүлэгчдийг хангана.
7.7. Цахим бүртгэл явагдаж байх үед МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд хөтөлбөрүүдээ
танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг утас, мессенжер болон цахим шуудангаар
зохион байгуулна.
5
МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2014 онд
Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх түр журмын хавсралт
ТАНЫ АНХААРАЛД:
Энэхүү түр журмын зүйл заалт болон хавсралтад зарим өөрчлөлт орох боломжтой
болохыг анхаарна уу?
№
МУИС-ИЙН
БҮРЭЛДЭХҮҮН
СУРГУУЛЬ
СОНГОХ
БОЛОМЖТОЙ
БАКАЛАВРЫН
ҮНДСЭН
МЭРГЭШЛИЙН
ХӨТӨЛБӨР4
МУИС-ИЙН ХЭМЖЭЭНД САНАЛ
БОЛГОЖ БУЙ ХАВСРАГА
МЭРГЭШЛИЙН ХӨТӨЛБӨР
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ
“Суурь”
шалгалт (70%)
“Дагалдах”
шалгалт (30%)
1
ШИНЖЛЭХ
УХААНЫ
СУРГУУЛИЙН
БАЙГАЛИЙН
УХААНЫ
САЛБАР
Матемтикийн багш * (Биологи:генетик, биофизик,
микробиологи,молекул биологи, ой
судлал, амьтан судлал, ургамал судлал,
биотехнологи, экологи-эволюци)
* байгаль хамгаалал
* биологийн төрөл зүйлийн хамгаалал
* агнуурын биологи
* (Хими:органик, органик бус,
аналитик, физик хими)
* ашигт малтмалын эрэл хайгуул
* палеонтологи
* хэрэглээний геофизик
*инженерийн геофизик
*одон орон судлал
*(Физик:онол, хатуу бие, цөм, спектр
судлал)
* (Математик:алгебрь, геометр,
математик анализ, магадлалын онол)
* газрын менежмент
* газрын кадастр
* газрын төлөвлөлт
* эдийн засаг
* олон улсын эдийн засаг
* эдийн засаг- хүн ам зүй
* сургуулийн сэтгэл зүй
* байгууллагын сэтгэл зүй
* сэтгэл судлалын багш
* эрх зүйн социологи
* эдийн засгийн социологи
* эийгэм соёлын антропологи
* антропологи-археологи
* олон улсын сэтгүүл зүй
* телевизийн сэтгүүл зүй
* эрэн сурвалчлах сэтгүүл зүй
* монгол хэл-уран зохиолын багш
* монгол хэл бичгийн багш
* англи хэлний багш
* орос хэлний багш
* урлаг судлал
* ардын урлаг судлал
* үндэсний шашин судлал,соёл
* дэлхийн шашин судлал, соёл
* түүх-музей судлал
 Математик100
 Физик
 Хими
 Биологи
 Математик
 Физик
 Хими
 Биологи
 Газарзүй
 Монгол хэл
 Англи хэл
 Орос хэл
 Монголын
түүх
 Нийгмийн
тухай мэдлэг
Физикийн багш
Химийн багш
Биологийн багш
Газарзүйн багш
Биологи
Биохими
Экологи
Биологийн нөөц
судлал
Хими
Газар зүй
Геологи
Геофизик
Байгаль орчны
зайнаас тандан судлал
Физик
Математик
Хот ба бүс нутгийн
төлөвлөлт
Газар зохион
байгуулалт
2
ШИНЖЛЭХ
УХААНЫ
СУРГУУЛИЙН
НИЙГМИЙН
УХААНЫ
САЛБАР
Боловсрол судлал
 Нийгмийн
тухай мэдлэг
 Монголын
түүх
 Математик100
 Математик
 Физик
 Хими
 Биологи
 Газарзүй
 Монгол хэл
 Англи хэл
 Орос хэл
 Монголын
түүх
 Нийгмийн
тухай мэдлэг
Эдийн засаг
Улс төр судлал
Сэтгэл судлал
Социологи
Антропологи
Сэтгүүл зүй
Номын сан судлал
Архив судлал
4
МУИС-ийн Бакалаврын сургалтын журамтай дараах хаягаар орж танилцана уу? www.num.edu.mn
6
Нийгмийн ажил * түүх-архив судлал
* философийн түүх ба орчин үе
* үнэлэмжийн онол ба ёс зүй
* (Орчуулга: англи, хятад, япон,
солонгос)
* монгол хэл-уран зохиол
* эх бичиг судлал
* (Хэл шинжлэл: англи, герман, франц,
испани, итали, орос, чех, польш, турк,
араб, хятад, япон, солонгос)
* утга зохиолын онол
* утга зохиолын шүүмжлэл
* (Орон судлал: их британи, америк,
герман, франц, испани, итали, орос, чех,
польш, турк, араб, хятад, япон,
солонгос)
* байгаль ашиглалт, хяналт, үнэлгээ
* хүрээлэн буй орчин
* хөрс судлал, хөрсний үнэлгээ
* ус судлал, усны үнэлгээ
* агаар судлал, агаарын үнэлгээ
* усны нөөцийн үнэлгээ
* ус судлал, усны хими
* байгалийн нэгдлийн хими
* нефтийн хими
* нүүрсний хими
* хүнсний хими
* хүрээлэн буй орчны хими
* эрдэс материалын хими
* хими технологи
* эдийн засгийн математик загварчлал
* тооцон бодох математик
* загварчлал-симуляци
* оптимизац
* актуар математик,
* логистик шинжилгээ
* эрсдлийн удирдлага
* санхүүгийн математик
* хэрэглээний статистик
* эдийн засгийн статистик
* сүлжээний аюулгүй байдал
* утасгүй сүлжээ
* системийн администратор
* сүлжээний менежмент
* компьютерийн график дизайн
* биоинформатик
* газарзүйн мэдээллийн систем
* холбооны инженерчлэл
* радио инженерчлэл
* өргөн нэвтрүүлгийн инженерчлэл
* байгаль орчны нөхөн сэргээлт
* хүрээлэн буй орчны инженерчлэл
* удирдлагын систем,
автоматжуулалт
* эмбеддед систем
* микроэлектроник
* электрон багаж-хэмжилт
* роботикс
* цөмийн технологи
* цөмийн эрчим хүч
* үйлдлийн системийн менежмент
* үүлэн тооцооллын систем
* нанотехнологи
3
ШИНЖЛЭХ
УХААНЫ
СУРГУУЛИЙН
ХҮМҮҮНЛЭГ
ИЙН УХААНЫ
САЛБАР
Түүхийн багш
 Монгол
хэл100
 Англи хэл
 Орос хэл
 Нийгмийн
тухай мэдлэг
 Монголын
түүх
 Математик
 Физик
 Хими
 Биологи
 Газарзүй
 Монгол хэл
 Англи хэл
 Орос хэл
 Монголын
түүх
 Нийгмийн
тухай мэдлэг
Нийгэм судлалын
багш
Монгол хэл, уран
зохиолын багш
Гадаад хэлний багш
Урлаг судлал
Шашин судлал
Түүх, археологи
Философи
Гадаад хэлний
орчуулга
Хэл, уран зохиол
Хэл шинжлэл
Утга зохиол судлал
Олон улс, орон
судлал
4
ХЭРЭГЛЭЭНИЙ
ШИНЖЛЭХ
УХААН,
ИНЖЕНЕРЧ
ЛЭЛИЙН
СУРГУУЛЬ
Хүрээлэн буй орчин
судлал
 Математик100
 Физик
 Хими
 Биологи
 Математик
 Физик
 Хими
 Биологи
 Газарзүй
 Монгол хэл
 Англи хэл
 Орос хэл
 Монголын
түүх
 Нийгмийн
тухай мэдлэг
Цаг уур
Ус судлал
Хэрэглээний хими
Хэрэглээний
математик
Статистик
Компьютерийн
сүлжээ
Мэдээллийн
технологи
Програм хангамж
Мэдээллийн систем
Компьютерийн ухаан
Холбооны технологи
Химийн инженерчлэл
Байгаль орчныг
хамгаалах технологи
Сэргээгдэх эрчим хүч
Электроник,
автоматжуулалт
Цөмийн инженерчлэл
Компьютерийн
инженер
Материал судлал
Нано шинжлэх ухаан,
инженерчилэл
Биотехнологи
Ой судлал, ойн аж
ахуй
Хэрэглээний физик
7
*наноинженерчлэл
* үйлдвэрлэлийн биотехнологи
* биологийн инженерчлэл
* ойжуулалт
* цэцэрлэгжүүлэлт
* ойн инженер
* цөмийн инженер
* нягтлан бодох бүртгэл/НББ/
* татварын НББ
* НББ-ийн хяналт, шалгалт
* НББ-ийн мэдээллийн систем
* санхүү
* санхүүгийн менежмент
* банк
* үнэт цаасны зах зээлийн шинжээч
* санхүүгийн мэдээллийн систем
* даатгал
* олон улсын бизнес
* бизнесийн менежмент
* үйлдвэрлэлийн менежмент
* хүний нөөцийн менежмент
* менежментийн мэдээллийн систем
* маркетинг
* реклам сурталчилгаа
* олон улсын худалдаа
* гаалийн удирдлага
* худалдааны менежмент
* зочлох үйлчилгээний менежмент
* аялал жуулчлалын менежмент
* байгалийн, эко аялал жуулчлал
* эрх зүй
* олон улсын эрх зүй
* олон улсын харилцаа
* олон улсын эдийн засгийн харилцаа
* бүс нутаг судлал
* төрийн захиргааны удирдлага
* нутгийн удирдлага
5
БИЗНЕСИЙН
СУРГУУЛЬ
Нягтлан бодох
бүртгэл
● Математик-100%
Санхүү, банк
Даатгал
Бизнесийн удирдлага
Менежмент
Маркетинг
Худалдаа
Зочлох үйлчилгээ
Аялал жуулчлал
6
ХУУЛЬ ЗҮЙН
СУРГУУЛЬ
Эрх зүй
 Нийгмийн
тухай мэдлэг
 Математик
7
ОЛОН УЛСЫН
ХАРИЛЦАА,
НИЙТИЙН
УДИРДЛАГЫН
СУРГУУЛЬ
Олон улсын харилцаа
 Англи хэл
 Орос хэл
 Нийгмийн
тухай мэдлэг
 Англи хэл
 Орос хэл
 Монгол хэл
 Монголын
түүх
 Математик
 Нийгмийн
тухай мэдлэг
Нийтийн удирдлага
Тайлбар:
1. МУИС-д элсэхийг хүссэн иргэн хавсралтанд заасан бүрэлдхүүн сургуульд бүртгүүлэх
бөгөөд ЭЕШ-ын шалгалтын оноогоороо элсэлтийн хяналтын тоонд багтсан
тохиолдолд МУИС-ийн оюутан болж элсэнэ. Элсэгч нь тухайн бүрэлдэхүүн
сургуулийн бакалаврын бүх мэргэжлээс сонгон суралцах бололцоотой бөгөөд эхний
хичээлийн жилийн 1 болон 2 дугаар улирал сурлагын дүн, анх элсэхээр бүртгүүлэхдээ
тооцуулсан ЭЕШ-ийн оноо өндөр байх тусам мэргэжил сонгохдоо давуу эрх эдэлнэ.
Жишээлбэл, ШУС-ийн Байгалийн ухааны салбарт бүртгүүлэн элссэн оюутан тус
бүрэлдэхүүн сургуулийн байгалийн ухаан төдийгүй нийгмийн ухаан, хүмүүнлэгийн
ухааны салбарын бүх хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой болно. Ингэхдээ
тухайн хөтөлбөрийн шаардлагыг биелүүлсэн байх ёстой бөгөөд эхний жилийн
хичээлүүдийг судалсан сурлагын амжилт, анх бүртгүүлсэн ЭЕШ-ийн оноогоороо
ШУС-ийн оюутнууд жагсаж онооны нийлбэр нь хамгийн өндөр оюутан бүх
мэргэжлээс эхэлж сонгох боломжтой болох юм.
2. МУИС-д элссэн оюутан нь өөрийн сонгосон мэргэжлээс гадна МУИС-ийн санал
болгож байгаа “Хавсрага” мэргэшлээс сонгон судалж, “Үндсэн мэргэшил”,
“Хавсрага мэргэшил” эзэмших боломжтой болно. Жишээлбэл, ШУС-д Физик
мэргэжлээр суралцаж байгаа оюутан Бизнесийн сургуулийн Маркетинг-аар хавсрага
мэргэшил эзэмших боломжтой.
8
3.
100
-гэсэн тэмдэглэгээтэй “Суурь” шалгалтын хувьд: Математик, Монгол хэлний
шалгалтын оноог бүтэн буюу 100% тооцуулж болно. Өөрөөр хэлбэл, хэрэв
бүртгүүлэгч өөрөө хүсвэл Математикийн шалгалтыг 100 хувь гэж тооцуулж,
“Дагалдах” шалгалт сонгохгүй байх боломжтой. Энэ нь зөвхөн Математик, Монгол
хэлний “Суурь” шалгалтын тухайд хүчинтэй байна.

More Related Content

What's hot

ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМChuka Davaanyam
 
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012PUTU
 
2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelelMunkhtuya Dashnyam
 
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013MONKEY D
 
Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017m20151209
 
2015 оны эеш
2015 оны эеш2015 оны эеш
2015 оны эешOdon Ch
 
2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журам2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журамSurguuli87
 

What's hot (9)

ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
 
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
Элсэгчдэд зориулсан мэдээлэл 2012
 
2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel2013 elsegchded zoriulsan medeelel
2013 elsegchded zoriulsan medeelel
 
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
Хууль сахиулахын их сургуулийн элсэлтийн журам 2013
 
Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017Suis elseltiin juram-2016-2017
Suis elseltiin juram-2016-2017
 
2015 оны эеш
2015 оны эеш2015 оны эеш
2015 оны эеш
 
2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журам2014 оны эеш зохион байгуулах журам
2014 оны эеш зохион байгуулах журам
 
Office ppt-template-003
Office ppt-template-003Office ppt-template-003
Office ppt-template-003
 
Juram2012
Juram2012Juram2012
Juram2012
 

Similar to Muis elseltiin juram_2014_3_17

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...University of Finance and Economics /UFE/
 
нөхөн элсэлтийн зар (1)
нөхөн элсэлтийн зар (1)нөхөн элсэлтийн зар (1)
нөхөн элсэлтийн зар (1)NUM_IT
 
нөхөн элсэлтийн зар
нөхөн элсэлтийн зар нөхөн элсэлтийн зар
нөхөн элсэлтийн зар NUM_IT
 
2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээл2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээлYondonsambuu Buyanbileg
 
багшлах эрх удирдамж
багшлах эрх удирдамж багшлах эрх удирдамж
багшлах эрх удирдамж Altanmunkh Namnandorj
 
багшлах эрх олгох удирдамж
багшлах эрх олгох удирдамжбагшлах эрх олгох удирдамж
багшлах эрх олгох удирдамжAltanmunkh Namnandorj
 
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramOyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramJack Jones
 
эмшуис.Dvrem
эмшуис.Dvremэмшуис.Dvrem
эмшуис.Dvremserod_8908
 
대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어Altai2013
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elseltNUM_IT
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elseltNUM_IT
 
дээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульдээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульTsuntsaga Ch
 
эеш журам
эеш журамэеш журам
эеш журамbayja
 
Оюутаны мэдвэл зохих зарим зүйлс
Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлсОюутаны мэдвэл зохих зарим  зүйлс
Оюутаны мэдвэл зохих зарим зүйлсdagvajamts
 
Shalgalt avah juram
Shalgalt avah juramShalgalt avah juram
Shalgalt avah juramuugii2
 

Similar to Muis elseltiin juram_2014_3_17 (20)

Oyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juramOyutan elsuuleh juram
Oyutan elsuuleh juram
 
сба 2013-2014
сба 2013-2014сба 2013-2014
сба 2013-2014
 
2020-70-тэргүүлэх чиглэл
2020-70-тэргүүлэх чиглэл2020-70-тэргүүлэх чиглэл
2020-70-тэргүүлэх чиглэл
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
 
нөхөн элсэлтийн зар (1)
нөхөн элсэлтийн зар (1)нөхөн элсэлтийн зар (1)
нөхөн элсэлтийн зар (1)
 
нөхөн элсэлтийн зар
нөхөн элсэлтийн зар нөхөн элсэлтийн зар
нөхөн элсэлтийн зар
 
2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээл2018-46-Оюутны хөгжлийн зээл
2018-46-Оюутны хөгжлийн зээл
 
багшлах эрх удирдамж
багшлах эрх удирдамж багшлах эрх удирдамж
багшлах эрх удирдамж
 
багшлах эрх олгох удирдамж
багшлах эрх олгох удирдамжбагшлах эрх олгох удирдамж
багшлах эрх олгох удирдамж
 
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juramOyutnii shiljilt-hudulguunii-juram
Oyutnii shiljilt-hudulguunii-juram
 
эмшуис.Dvrem
эмшуис.Dvremэмшуис.Dvrem
эмшуис.Dvrem
 
대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어대학종합평가기준 몽골어
대학종합평가기준 몽골어
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elselt
 
Nuxun elselt
Nuxun elseltNuxun elselt
Nuxun elselt
 
дээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хуульдээд боловсролын тухай хууль
дээд боловсролын тухай хууль
 
Songolt
SongoltSongolt
Songolt
 
Fulbright
FulbrightFulbright
Fulbright
 
эеш журам
эеш журамэеш журам
эеш журам
 
Оюутаны мэдвэл зохих зарим зүйлс
Оюутаны мэдвэл зохих зарим  зүйлсОюутаны мэдвэл зохих зарим  зүйлс
Оюутаны мэдвэл зохих зарим зүйлс
 
Shalgalt avah juram
Shalgalt avah juramShalgalt avah juram
Shalgalt avah juram
 

Muis elseltiin juram_2014_3_17

  • 1. 1 МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ 2014 ОНД УЛААНБААТАР ХОТООС ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ТҮР ЖУРАМ1 ТАНЫ АНХАААРАЛД: БШУЯ-наас их дээд сургуулийн мэргэжлийн нэр, индексийг шинэчлэн батлах гэж байгаа болон МУИС-ийн сургалтын шинэчлэлтэй холбогдон энэхүү түр журмын зарим зүйл заалт тухайлбал, МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас санал болгож байгаа бакалаврын үндсэн мэргэшлийн болон хавсарга мэргэшлийн хөтөлбөрүүдийн нэрс урьдчилсан байдлаар гарсан болохыг анхаарна уу. Өөрчлөлт орсон тохиолдолд зохих мэдээллийг МУИС-ийн цахим мэдээллийн системээр тухай бүр хүргэнэ. 1. Ерөнхий зүйл 1.1. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2014 онд Улаанбаатар хотоос оюутан элсүүлэхэд БШУ-ны сайдын 2013 оны 3 дугаар сарын 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү түр журмыг (цаашид журам гэнэ) баримтална. 1.2. МУИС-д элсэхээр бүртгүүлэгч, элсэгч болон элсэлтийн комиссын үйл ажиллагааг зохицуулахад энэ журмын зорилго оршино. 1.3. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, зохих болзол хангаж элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг ”элсэгч”, элсэлтийн цахим бүртгэлийн системийг “систем” гэнэ. Элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар томилогдсон комиссыг “элсэлтийн комисс”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох ажилтныг “комиссын гишүүн” гэнэ. 1.4. МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт нийслэл хот болон аймгуудаас элсүүлэх оюутны хяналтын тоог БШУЯ тогтооно. 1.5. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй. 1.6. Энэхүү журам болон нэмэлт мэдээллийг http://burtgel.num.edu.mn/docs/ цахим хуудсанд байрлуулна. 1.7. Элсэлтийн комиссын хаяг, элсэлт авах хөтөлбөр, хуваарь сонгуулах өдөр, цаг, байр болон бусад мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс ерөнхий шалгалтын (цаашид ЕШ гэж товчилно) дүн, оноо, жагсаалтыг зарламагц МУИС-ийн төв байрны гаднах электрон самбар болон систем, www.num.edu.mn цахим хуудсанд байрлуулна. 1.8. Бакалаврын зэрэгтэй иргэнийг зарим мэргэжлээр бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт элсүүлэн суралцуулах бөгөөд бүртгүүлэгчдээс элсэлтийн ЕШ өгсөн байхыг шаардахгүй. Элсэлтийг “МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт 2014 онд оюутан элсүүлэх журам”-аар тусад нь зохион байгуулна. http://burtgel.num.edu.mn/docs/ цахим хуудас руу хандан журамтай танилцаж болно. 1.9. Бакалаврын зэрэгтэй иргэн өдрийн хөтөлбөрөөр суралцаж, бакалаврын боловсрол эзэмших хүсэлтэй бол ЕШ өгсөн байна. 1.10. МУИС-д элсэхийг хүссэн гадаадын харьяат иргэдийн асуудлыг тусад нь журмаар зохицуулна. 1.11. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал МУИС-ийн Захирлын тушаалаар байгуулагдсан Элсэлтийн комисс шийдвэрлэнэ. 1 МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг “Аймаг, орон нутгаас Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-ын гишүүн их дээд сургууль, коллежид 2014 онд оюутан элсүүлэх журам”-ын дагуу МИДСК зохион байгуулна.
  • 2. 2 2. 2014 онд МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсүүлэх ЕШ 2.1. Бүртгүүлэгч нь энэ журмын хавсралтад (Хавсралт 1) заасан МУИС-ийн бүрэлдэхүүн сургуульд бүртгүүлнэ. Шинжлэх ухааны сургуулийн хувьд салбараар бүртгүүлнэ. Бүртгүүлэгч хэд хэдэн бүрэлдэхүүн сургууль/салбарт зэрэг бүртгүүлж болно. 2.2. МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Хууль зүйн сургууль болон Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль нь хоёр ЕШ-ийн дүнгээр буюу “Суурь” шалгалт-70% , “Дагалдах” шалгалт-30% гэсэн хувилбараар бүртгэнэ. Шинжлэх ухааны сургууль нь Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Хүмүүнлэгийн ухаан гэсэн 3 салбараар бүртгэнэ. 2.3. МУИС-ийн Бизнесийн сургууль нь зөвхөн Математикийн ЕШ-аар элсүүлнэ. 2.4. Бүртгүүлэгч нь тухайн сургуулийн/салбарын "Суурь" шалгалтанд нэр заасан ЕШ-аас нэг хичээлийг, “Дагалдах” шалгалтуудаас нэг хичээлийг бүртгэлийн системээс өөрөө сонгоно. 2.5. Математик болон Монгол хэл бичгийн шалгалтыг 100 хувьд тус тус тооцуулан бүртгүүлж болно. 2.6. Хяналтын тоонд багтсан элсэгч зохих шаардлагыг хангасан бол анх бүртгүүлж элссэн тухайн бүрэлдэхүүн сургууль/салбарын бакалаврын бүх үндсэн мэргэшил болон МУИС-иас санал болгож буй хавсрага мэргэшлээс (цаашид хөтөлбөр гэнэ) сонгон суралцах боломжтой. (тус журмын хавсралтын тайлбар 1-ийг үзнэ үү) 3. Бүртгүүлэгчдэд тавих шаардлага 3.1. Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх хуваарь дээр нийслэл хотод Ерөнхий боловсролын сургууль (ЕБС) төгссөн болон байнга оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй. БШУЯ-наас Багануур дүүрэгт МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тоог тусад нь гаргаж баталсан бол энэ дүүрэгт ЕБС төгсөгчид Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх хуваарь дээр өрсөлдөх эрхгүй.2 3.2. Бүртгүүлэгч нь МУИС-ийн шаардлагатай хичээлээр 2013 эсвэл 2014 онд ЕШ өгсөн байна. (Шалгалт өгөх хичээлийн нэрийг хавсралтаас үзнэ үү) 3.3. Бүртгүүлэгч ЕШ-ын оноог ахиулах зорилгоор 2014 онд дахин ЕШ өгсөн тохиолдолд илүү оноотой зөвхөн нэг батламжаар бүртгүүлнэ. 3.4. Бүртгүүлэгч МУИС-д бүртгүүлэхээс өмнө ЕШ-ын шалгуулагчийн буланд нэвтэрч өөрийн хувийн мэдээлэл болон дүнтэй танилцаж, хэрэв асуудал байвал шийдвэрлүүлсэн байх шаардлагатай. 3.5. Бүртгүүлэгч ЕШ-д БШУЯ-наас баталсан 400 хэмжээст оноо3 авч МУИС-д бүртгүүлэхэд тавигдах минимум шаардлагыг хангасан байна. 3.6. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн МУИС-д элсэх хүсэлт гаргахдаа элсэхийг хүсч буй мэргэжлийн чиглэлд өгвөл зохих ЕШ-тай дүйцүүлж болох шалгалтыг гадаад оронд өгсөн тухай тодорхойлолт, баримтыг хавсаргасан байна. 3.7. Бүртгэлтэй холбоотой төлбөр, тооцоог цахим хэлбэрээр хийнэ. (Цахим картаар төлбөрийг хэрхэн хийх тухай дэлгэрэнгүй зөвлөмж системээс үзнэ үү) 3.8. Бүртгүүлэгч нь элсэлттэй холбоотой мэдээллийг SMS-ээр хүлээн авах гар утасны дугаар, цахим шуудангийн хаягийг бүртгүүлнэ. 4. Элсэлтийн бүртгэл 4.1. Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn хаягаар явуулна. 2 Журмын энэ заалт БШУЯ-ны холбогдох шийдвэрээс хамаарч өөрчлөгдөх магадлалтай. 3 Мөн ижил
  • 3. 3 4.2. Бүртгэлийн хугацааг системээр болон www.num.edu.mn цахим хуудсаар жич зарлана. 4.3. Бүртгүүлэгч системд ЕШ-ын бүртгэлийн дугаар, нууц үгээ оруулснаар элсэх хүсэлтээ гаргана. 4.4. Системд амжилттай нэвтэрсэн үед системээс бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгчийн хувийн болон ЕШ-ын мэдээллийг дэлгэцэнд харуулах ба асуудал гарвал Элсэлтийн комисс юмуу Боловсролын үнэлгээний төвд хандаж шийдвэрлүүлнэ. 4.5. Бүртгүүлэгч хувийн мэдээллээ баталгаажуулсаны дараа бүртгүүлэх боломжтой бүрэлдэхүүн сургууль, хөтөлбөрийн жагсаалтыг системээс харуулах бөгөөд сонирхсон бүрэлдэхүүн сургууль/салбараа сонгож тэмдэглэнэ. 4.6. Бүртгүүлэгч хэдэн ч бүрэлдхүүн сургуульд бүртгүүлж болно. Бүртгэлийн хураамж 1 сургууль/салбарт бүртгүүлбэл 9000, 2 сургууль/салбарт бүртгүүлбэл тус бүр 8000 төгрөг, 3-аас дээш сургууль/салбарт бүртгүүлбэл тус бүр 7000 төгрөг байна. 4.7. Бүртгүүлэгч бүртгүүлэхийг хүссэн хөтөлбөрийг сонгосон үед төлбөл зохих нийт төлбөрийн хэмжээ гарах бөгөөд уг мэдээлэлтэй танилцаад төлбөрийг цахим хэлбэрээр хийнэ. 5. Элсэгчийг шалгаруулах ба мэдэгдэх 5.1. 2014 оны улсын олимпиадад I-III байрт шалгарсан сурагчийг БШУЯ–ны шийдвэрээр элсүүлэх бөгөөд олимпиадын чиглэл нь элсэх гэж буй сургууль/салбарын суурь шалгалттай давхцах ёстой. Ингэхдээ тус журмын 4.6-д заасны дагуу бүртгэлийн хураамж төлөх бөгөөд нэг хүн нэг л сургууль/салбарт элсэх эрхтэй. 5.2. Олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн, байгалийн ухааны чиглэлээр улсын олимпиадад аймаг, дүүргээсээ шалгаран оролцож, МУИС-д бүртгүүлэхэд тавигдах минимум шаардлагыг (ЕШ-ын хэмжээст оноо: 400) хангасан ЕБС төгсөгчийг онооны дараалал харгалзахгүй тухайн чиглэлээр элсүүлэх бөгөөд олимпиадын чиглэл нь элсэх гэж буй сургууль/салбарын суурь шалгалттай давхцах ёстой. Ингэхдээ тус журмын 4.6-д заасны дагуу бүртгэлийн хураамж төлөх бөгөөд нэг хүн нэг л сургууль/салбарт элсэх эрхтэй. 5.3. МУИС-ийн харъяа гүнзгийрүүлсэн сургалттай “Байгаль-Эх” ахлах сургуулийг төгсөгч сурлагын амжилтаараа ангийнхаа эхний 10 хүүхдэд багтвал бүртгэлийн босгыг хангасан нөхцөлд өөрийн нь хүсэлтээр хяналтын тоонд багтаан гүнзгийрэн судалсан чиглэлээр нь Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд онооны дараалал харгалзахгүй элсүүлж болно. Ингэхдээ тус журмын 4.6-д заасны дагуу бүртгэлийн хураамж төлөх бөгөөд нэг хүн нэг л сургууль/салбарт элсэх эрхтэй. 5.4. Бүртгүүлэгчийн нийт оноог хавсралтад заасан шалгалтын харьцааг харгалзан тооцож гаргана. Тухайлбал, хөтөлбөр хоёр шалгалттай бол хоёр шалгалтын оноог 70:30 харьцаагаар нэмэх буюу “Суурь” шалгалтанд авсан оноог 0.7-оор, “Дагалдах” шалгалтанд авсан оноог 0.3-аар үржүүлж нэмнэ. 5.5. Хэмжээст оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувиар байр эзлүүлж элсэх эрх олгох ба гүйцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана. 5.6. Хяналтын тоонд багтсан эсэхийг бүртгэл хаагдсаны дараа тогтоосон хугацаанд системээр бүртгүүлэгчид мэдэгдэнэ. 6. Элсэх эрх олгох 6.1. Элсэх эрх олгох ажиллагаа нэг өдөр үргэлжилнэ. Зарласан өдрийн 09:00-13:00 цагийн хооронд хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчдэд элсэх эрх олгоно. Хэд хэдэн сургуулийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг сургуулийн хөтөлбөрийг
  • 4. 4 сонгох ба бусад сургуулийн хяналтын тооны жагсаалтаас хасагдах бөгөөд дараагийн хүнд хяналтын тоонд багтсан гэсэн мэдэгдлийг SMS-ээр илгээнэ. Үүрэн телефоны үйлчилгээ үзүүлдэг байгууллага компаний буруугаас болж SMS хоцорч очсон хариуцлагыг МУИС хүлээхгүй. 6.2. 13:00 цагаас хойш хяналтын тоо үлдвэл мөн өдрийн зарласан цагт бүртгүүлэгч өөрийн биеэр ирж онооныхоо жагсаалтын дарааллаар элсэх эрхээ авна. Зарласан цагт нэрийг нь дуудахад байхгүй бол онооны дарааллаар дараагийн хүнд сонголтыг шилжүүлнэ. Элсэх эрх сонгох үед хоцорсон бүртгүүлэгч ирсэн даруй үлдсэн хуваариас онооны дарааллаар сонгох эрхтэй. 6.3. Бүртгүүлэгч элсэх эрхээ авахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: i. Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг (төрсний гэрчилгээ, гадаад паспорт) хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт ii. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт бичиг) iii. ЕШ-ын батламж, хуулбарын хамт iv. Цээж зураг 2 хувь, оюутны үнэмлэхний шаардлагад нийцсэн цээж зураг файл хэлбэрээр (аль аль нь сүүлийн 3 сард авахуулсан) Эдгээр материалыг битүүмжлэл сайтай хавтсанд хийсэн байна. 6.4. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна. 7. Бусад 7.1. Элсэгч элсэх эрхээ буцаах тохиолдолд нэг багц цагийн үнэлгээний хэмжээний төлбөр төлнө. 7.2. Нэг бүрэлдэхүүн сургуулиас нөгөө бүрэлдэхүүн сургуульд шилжүүлэн элсүүлэхгүй ба хуваарийг бусдад шилжүүлэхийг хориглоно. 7.3. Элсэгч бүртгүүлж (суралцах эрхээ баталгаажуулах бүртгэл 8-р сард явагдана), эхний улирлын сургалтын суурь хураамж болон багц цагийн төлбөр төлсний дараа элссэн тушаалыг гаргах бөгөөд тушаал нь гарсан оюутнууд МУИС-ийн мэдээллийн системийг ашиглах хэрэглэгчийн нэр, нууц үгийг цахим шуудангаар хүлээн авна. Бүртгэлийн хугацааг элсэх эрх олгох үед зарлана. 7.4. Элсэх эрх авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй хүнийг суралцахаас татгалзсан гэж үзэн суралцах эрхийн бичгийг хүчингүйд тооцно. 7.5. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүнийг МУИС-д элсүүлэхгүй, хуурамч бичиг баримтаар элссэн нь тогтоогдсон тохиолдолд хасна. 7.6. Элсэлтийг цахим хэлбэрээр явуулахад зориулсан цахим хуудас нь бүтэн жилийн турш тогтмол ажиллагаатай байж, элсэлтийн талаарх мэдээллээр бүртгүүлэгчдийг хангана. 7.7. Цахим бүртгэл явагдаж байх үед МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд хөтөлбөрүүдээ танилцуулах, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг утас, мессенжер болон цахим шуудангаар зохион байгуулна.
  • 5. 5 МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2014 онд Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх түр журмын хавсралт ТАНЫ АНХААРАЛД: Энэхүү түр журмын зүйл заалт болон хавсралтад зарим өөрчлөлт орох боломжтой болохыг анхаарна уу? № МУИС-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛЬ СОНГОХ БОЛОМЖТОЙ БАКАЛАВРЫН ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ХӨТӨЛБӨР4 МУИС-ИЙН ХЭМЖЭЭНД САНАЛ БОЛГОЖ БУЙ ХАВСРАГА МЭРГЭШЛИЙН ХӨТӨЛБӨР ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ “Суурь” шалгалт (70%) “Дагалдах” шалгалт (30%) 1 ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАР Матемтикийн багш * (Биологи:генетик, биофизик, микробиологи,молекул биологи, ой судлал, амьтан судлал, ургамал судлал, биотехнологи, экологи-эволюци) * байгаль хамгаалал * биологийн төрөл зүйлийн хамгаалал * агнуурын биологи * (Хими:органик, органик бус, аналитик, физик хими) * ашигт малтмалын эрэл хайгуул * палеонтологи * хэрэглээний геофизик *инженерийн геофизик *одон орон судлал *(Физик:онол, хатуу бие, цөм, спектр судлал) * (Математик:алгебрь, геометр, математик анализ, магадлалын онол) * газрын менежмент * газрын кадастр * газрын төлөвлөлт * эдийн засаг * олон улсын эдийн засаг * эдийн засаг- хүн ам зүй * сургуулийн сэтгэл зүй * байгууллагын сэтгэл зүй * сэтгэл судлалын багш * эрх зүйн социологи * эдийн засгийн социологи * эийгэм соёлын антропологи * антропологи-археологи * олон улсын сэтгүүл зүй * телевизийн сэтгүүл зүй * эрэн сурвалчлах сэтгүүл зүй * монгол хэл-уран зохиолын багш * монгол хэл бичгийн багш * англи хэлний багш * орос хэлний багш * урлаг судлал * ардын урлаг судлал * үндэсний шашин судлал,соёл * дэлхийн шашин судлал, соёл * түүх-музей судлал  Математик100  Физик  Хими  Биологи  Математик  Физик  Хими  Биологи  Газарзүй  Монгол хэл  Англи хэл  Орос хэл  Монголын түүх  Нийгмийн тухай мэдлэг Физикийн багш Химийн багш Биологийн багш Газарзүйн багш Биологи Биохими Экологи Биологийн нөөц судлал Хими Газар зүй Геологи Геофизик Байгаль орчны зайнаас тандан судлал Физик Математик Хот ба бүс нутгийн төлөвлөлт Газар зохион байгуулалт 2 ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН НИЙГМИЙН УХААНЫ САЛБАР Боловсрол судлал  Нийгмийн тухай мэдлэг  Монголын түүх  Математик100  Математик  Физик  Хими  Биологи  Газарзүй  Монгол хэл  Англи хэл  Орос хэл  Монголын түүх  Нийгмийн тухай мэдлэг Эдийн засаг Улс төр судлал Сэтгэл судлал Социологи Антропологи Сэтгүүл зүй Номын сан судлал Архив судлал 4 МУИС-ийн Бакалаврын сургалтын журамтай дараах хаягаар орж танилцана уу? www.num.edu.mn
  • 6. 6 Нийгмийн ажил * түүх-архив судлал * философийн түүх ба орчин үе * үнэлэмжийн онол ба ёс зүй * (Орчуулга: англи, хятад, япон, солонгос) * монгол хэл-уран зохиол * эх бичиг судлал * (Хэл шинжлэл: англи, герман, франц, испани, итали, орос, чех, польш, турк, араб, хятад, япон, солонгос) * утга зохиолын онол * утга зохиолын шүүмжлэл * (Орон судлал: их британи, америк, герман, франц, испани, итали, орос, чех, польш, турк, араб, хятад, япон, солонгос) * байгаль ашиглалт, хяналт, үнэлгээ * хүрээлэн буй орчин * хөрс судлал, хөрсний үнэлгээ * ус судлал, усны үнэлгээ * агаар судлал, агаарын үнэлгээ * усны нөөцийн үнэлгээ * ус судлал, усны хими * байгалийн нэгдлийн хими * нефтийн хими * нүүрсний хими * хүнсний хими * хүрээлэн буй орчны хими * эрдэс материалын хими * хими технологи * эдийн засгийн математик загварчлал * тооцон бодох математик * загварчлал-симуляци * оптимизац * актуар математик, * логистик шинжилгээ * эрсдлийн удирдлага * санхүүгийн математик * хэрэглээний статистик * эдийн засгийн статистик * сүлжээний аюулгүй байдал * утасгүй сүлжээ * системийн администратор * сүлжээний менежмент * компьютерийн график дизайн * биоинформатик * газарзүйн мэдээллийн систем * холбооны инженерчлэл * радио инженерчлэл * өргөн нэвтрүүлгийн инженерчлэл * байгаль орчны нөхөн сэргээлт * хүрээлэн буй орчны инженерчлэл * удирдлагын систем, автоматжуулалт * эмбеддед систем * микроэлектроник * электрон багаж-хэмжилт * роботикс * цөмийн технологи * цөмийн эрчим хүч * үйлдлийн системийн менежмент * үүлэн тооцооллын систем * нанотехнологи 3 ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН ХҮМҮҮНЛЭГ ИЙН УХААНЫ САЛБАР Түүхийн багш  Монгол хэл100  Англи хэл  Орос хэл  Нийгмийн тухай мэдлэг  Монголын түүх  Математик  Физик  Хими  Биологи  Газарзүй  Монгол хэл  Англи хэл  Орос хэл  Монголын түүх  Нийгмийн тухай мэдлэг Нийгэм судлалын багш Монгол хэл, уран зохиолын багш Гадаад хэлний багш Урлаг судлал Шашин судлал Түүх, археологи Философи Гадаад хэлний орчуулга Хэл, уран зохиол Хэл шинжлэл Утга зохиол судлал Олон улс, орон судлал 4 ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧ ЛЭЛИЙН СУРГУУЛЬ Хүрээлэн буй орчин судлал  Математик100  Физик  Хими  Биологи  Математик  Физик  Хими  Биологи  Газарзүй  Монгол хэл  Англи хэл  Орос хэл  Монголын түүх  Нийгмийн тухай мэдлэг Цаг уур Ус судлал Хэрэглээний хими Хэрэглээний математик Статистик Компьютерийн сүлжээ Мэдээллийн технологи Програм хангамж Мэдээллийн систем Компьютерийн ухаан Холбооны технологи Химийн инженерчлэл Байгаль орчныг хамгаалах технологи Сэргээгдэх эрчим хүч Электроник, автоматжуулалт Цөмийн инженерчлэл Компьютерийн инженер Материал судлал Нано шинжлэх ухаан, инженерчилэл Биотехнологи Ой судлал, ойн аж ахуй Хэрэглээний физик
  • 7. 7 *наноинженерчлэл * үйлдвэрлэлийн биотехнологи * биологийн инженерчлэл * ойжуулалт * цэцэрлэгжүүлэлт * ойн инженер * цөмийн инженер * нягтлан бодох бүртгэл/НББ/ * татварын НББ * НББ-ийн хяналт, шалгалт * НББ-ийн мэдээллийн систем * санхүү * санхүүгийн менежмент * банк * үнэт цаасны зах зээлийн шинжээч * санхүүгийн мэдээллийн систем * даатгал * олон улсын бизнес * бизнесийн менежмент * үйлдвэрлэлийн менежмент * хүний нөөцийн менежмент * менежментийн мэдээллийн систем * маркетинг * реклам сурталчилгаа * олон улсын худалдаа * гаалийн удирдлага * худалдааны менежмент * зочлох үйлчилгээний менежмент * аялал жуулчлалын менежмент * байгалийн, эко аялал жуулчлал * эрх зүй * олон улсын эрх зүй * олон улсын харилцаа * олон улсын эдийн засгийн харилцаа * бүс нутаг судлал * төрийн захиргааны удирдлага * нутгийн удирдлага 5 БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ Нягтлан бодох бүртгэл ● Математик-100% Санхүү, банк Даатгал Бизнесийн удирдлага Менежмент Маркетинг Худалдаа Зочлох үйлчилгээ Аялал жуулчлал 6 ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ Эрх зүй  Нийгмийн тухай мэдлэг  Математик 7 ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ Олон улсын харилцаа  Англи хэл  Орос хэл  Нийгмийн тухай мэдлэг  Англи хэл  Орос хэл  Монгол хэл  Монголын түүх  Математик  Нийгмийн тухай мэдлэг Нийтийн удирдлага Тайлбар: 1. МУИС-д элсэхийг хүссэн иргэн хавсралтанд заасан бүрэлдхүүн сургуульд бүртгүүлэх бөгөөд ЭЕШ-ын шалгалтын оноогоороо элсэлтийн хяналтын тоонд багтсан тохиолдолд МУИС-ийн оюутан болж элсэнэ. Элсэгч нь тухайн бүрэлдэхүүн сургуулийн бакалаврын бүх мэргэжлээс сонгон суралцах бололцоотой бөгөөд эхний хичээлийн жилийн 1 болон 2 дугаар улирал сурлагын дүн, анх элсэхээр бүртгүүлэхдээ тооцуулсан ЭЕШ-ийн оноо өндөр байх тусам мэргэжил сонгохдоо давуу эрх эдэлнэ. Жишээлбэл, ШУС-ийн Байгалийн ухааны салбарт бүртгүүлэн элссэн оюутан тус бүрэлдэхүүн сургуулийн байгалийн ухаан төдийгүй нийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухааны салбарын бүх хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой болно. Ингэхдээ тухайн хөтөлбөрийн шаардлагыг биелүүлсэн байх ёстой бөгөөд эхний жилийн хичээлүүдийг судалсан сурлагын амжилт, анх бүртгүүлсэн ЭЕШ-ийн оноогоороо ШУС-ийн оюутнууд жагсаж онооны нийлбэр нь хамгийн өндөр оюутан бүх мэргэжлээс эхэлж сонгох боломжтой болох юм. 2. МУИС-д элссэн оюутан нь өөрийн сонгосон мэргэжлээс гадна МУИС-ийн санал болгож байгаа “Хавсрага” мэргэшлээс сонгон судалж, “Үндсэн мэргэшил”, “Хавсрага мэргэшил” эзэмших боломжтой болно. Жишээлбэл, ШУС-д Физик мэргэжлээр суралцаж байгаа оюутан Бизнесийн сургуулийн Маркетинг-аар хавсрага мэргэшил эзэмших боломжтой.
  • 8. 8 3. 100 -гэсэн тэмдэглэгээтэй “Суурь” шалгалтын хувьд: Математик, Монгол хэлний шалгалтын оноог бүтэн буюу 100% тооцуулж болно. Өөрөөр хэлбэл, хэрэв бүртгүүлэгч өөрөө хүсвэл Математикийн шалгалтыг 100 хувь гэж тооцуулж, “Дагалдах” шалгалт сонгохгүй байх боломжтой. Энэ нь зөвхөн Математик, Монгол хэлний “Суурь” шалгалтын тухайд хүчинтэй байна.