ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

2,825 views

Published on

Published in: Education
0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
2,825
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
620
Actions
Shares
0
Downloads
8
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

ISU - Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль

  1. 1. International School of Ulaanbaatar
  2. 2. Та бүхний анхааралд Та бүхэнд хүргэх гэж байгаа дараах товчилсон хураангуй мэдээлэл нь Эцэг эх, Сурагчдын Гарын Авлагад бүрэн эхээрээ, дэлгэрэнгүй багтсан байгаа.
  3. 3. Сургуулийн түүх Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль нь (ОУДС) хувийн, ашгийн бус, боловсролын байгууллага юм. Олон Улсын Дунд Сургууль 1992 онд байгуулагдсан. Бид одоогийн байрандаа 2007 онд шилжин орсон.
  4. 4. Бүтэц Сургуулийн ЗөвлөлОлон Улсын Дунд Сургуульд сурч байгаа сурагчдын эцэг эх болон албан ѐсны асран хамгаалагчид нь сургуулийн зөвлөлийг бүрдүүлдэг. ЖЕХ (Жилийн Ерөнхий Хуралдаан)Энэ хуралдаанаар сургуулийн Удирдах Зөвлөлийг сонгодог.
  5. 5. Удирдах Зөвлөл Удирдах Зөвлөл нь санал өгөх эрхтэй 5-11 тооны гишүүдээс бүрдэнэ. АНУ-ын Элчин Сайдын Яам санал өгөх эрхтэй нэг гишүүнийг томилж ажиллуулдаг. Удирдах Зөвлөл нь ОУДС-ийн захирлыг сонгон шалгаруулж томилдог. Мөн сургуулийн төсөв, хэтийн төлөв, сургалтын төлбөрийг хэлэлцэн баталдаг.
  6. 6. Засгийн Газрын ХэлэлцээрОУДС нь ашгийн бус олон улсын сургуульбөгөөд дэлхийн олон орны хүүхдүүдсуралцдаг. АНУ-ын Засгийн Газраас МонголынЗасгийн Газарт хандан тус сургуулийн хуульэрхийн статусыг тодорхойлох хүсэлт тавьсан.Улмаар хоѐр улсын Засгийн Газар хоорондынхэлэлцээрт 2 тал 2004 оны 5 сарын 26-ндгарын үсэг зурж энэхүү хэлэлцээр нь УИХ-ын2005 оны 10-27-ны тогтоолоор хуульчлагданбатлагдсан.
  7. 7. Магадлан Итгэмжлэл ОУДС-нь Зүүн Азийн Бүсийн Олон Улсын Сургуулиудын Зөвлөл (EARCOS), Олон Улсын Сургуулиудын Зөвлөл (CIS) Хятад Монголын Олон Улсын Сургуулиудын Зөвлөлийн гишүүн (ACAMIS) сургууль юм. ОУДС-нь олон улсад нэр хүндтэй хоѐр байгууллага болох Олон Улсын Сургуулиудын Зөвлөл (CIS) болон Нью Ингландын Сургууль ба Их Дээд Сургуулиудын Холбооны магадлан итгэмжлэлтэй. (NEASC)
  8. 8. Магадлан итгэмжлэлийг шалгах айлчлал Магадлан итгэмжлэлийг баталгаажуулах 10 жилийн шалгалт буюу Олон Улсын Баклавриатын Байгууллагын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхийг дахин олгох айлчлал энэ 10 сард болно.
  9. 9. Хөтөлбөр ОУДС-нь дэлхийн Олон Улсын Баклавриатын байгууллагын гурван хөтөлбөрийг бүхэлд нь хэрэгжүүлдэг 161 сургуулийн нэг нь юм. PYP (Бага Сургуулийн Хөтөлбөр) PK-G5 MYP (Дунд Сургуулийн Хөтөлбөр) G6-10 DP (Дипломын Хөтөлбөр) G11-12
  10. 10. Үнэлгээ ба Сурлагын Дүнг тайлагнах Сурах үйл явцын үнэлгээ Рубрик Шалгуур дээр суурилсан үнэлгээ Гэрийн даалгавар (Бага сургуулийн сурагчдын өдрийн тэмдэглэл дээр гэрийн даалгаврыг ангийн багш болон туслах багш нар бичиж өгдөг бол дунд сургуулийн сурагчид өөрсдөө тэмдэглэдэг) Даалгаварын хамт үнэлгээний рубрик болон гүйцэтгэх хугацааг зааж өгдөг Бага Сургуулийн сурагчдын сурлагын дүн Дунд Сургуулийн сурагчдын сурлагын дүн
  11. 11. Сурлагын Дүн Бага сургуулийн сурагчдад 1-р семестр; 2-р семестрийн хоѐр дүн гардаг. Дунд Сургуулийн сурагчдад 1-р Семестрийн эхний хагас буюу намрын улирлын дүн; 1-р семестрийн дүн; 2-р Семестрийн эхний хагас буюу хаврын улирлын дүн; 2-р семестрийн дүн нийт 4 дүн гардаг. Сурагчдын сурлагын дүнгийн жагсаалт нь маш чухал баримт бичиг байдаг тул та бүхэн заавал хадгалах ѐстой. Тодорхой хугацаа өнгөрмөгц сургууль дүнгийн хуулбарыг гаргаж өгөх боломжгүй болдог.
  12. 12. Бага Сургуулийн Хөтөлбөрийн ҮнэлгээСурагчдын сурлагын амжилтын түвшинг 1-4 гэсэн үнэлгээгээртодорхойлдог:1Ангид тавигддаг шалгуурын түвшинд хүрэхэд дэмжлэг авчсуралцаж байна.2Ангийн шалгуурын түвшинд хүрэхээр суралцаж байна.3Ангийн шалгуурын түвшинд суралцаж байна.4Ангийн шалгуурын түвшингээс дээш суралцаж байна.
  13. 13. Оролцооны түвшинг үнэлэх Оролцоо сайтай сурагч гэж хичээлд идэвхтэй оролцдог, хамтран ажиллахдаа санаачлага гаргадаг, хариуцлагатай, сорилтыг эрэлхийлдэг, сониуч зан чанартай сурагчийг хэлдэг. Сурагчийн оролцоог дараах байдлаар үнэлдэг: 1 = Бараг оролцдоггүй 2 = Заримдаа оролцдог 3 = Ихэвчлэн оролцдог 4 = Ихэнхдээ оролцдог
  14. 14. Дунд Сургуулийн Хөтөлбөрийн Үнэлгээ (6-9) Сурагчдын мэдлэгийг тодорхой тогтсон шалгууруудын дагуу үнэлдэг. Хичээл тус бүр өөрийн тогтсон шалгууруудтай. 6-9-р ангийн үнэлгээний шалгууруудыг сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулсан байдаг.
  15. 15. Үнэлгээний жишээ – Технологийн хичээл Технологийн хичээлийг 6 өөр шалгуур, тус бүрийг нь 6 баллын системээр дүгнэдэг Дүн Хязгаар Хэрвээ сурагч тухайн семестрт 1 0-5 дараах үнэлгээнүүдийг шалгуур тус бүрээр авсан бол 2 6-9 A (судлах) - 4/6 3 10-15 B (загвар гаргах) - 3/6 4 16-21 C (төлөвлөх) - 5/6 5 22-26 D (хийж бүтээх, урлах) - 4/6 E (үнэлэх) - 3/6 6 27-31 F (технологийн хандлага) – 5/6 7 32-36 Нийт = 24Энэ сурагчийн ерөнхий дүн 5 байна
  16. 16. Суралцах Арга Барилын үнэлгээ Сурагчийн суралцах арга барилыг үнэлэхдээ багш дараах зан чанаруудын төлөвшилтийг харгалзаж үнэлнэ. Хичээлийн цаг баримталдаг эсэх Ангид байгаа сургалтын тоног төхөөрөмж, эд хогшлыг эмх замбараатай байлгадаг эсэх Сурагчийн тэмдэглэл, хувийн зохион байгуулалт Ангийн ажил болон гэрийн даалгаврын гүйцэтгэл Амжилт гаргах эрмэлзэл Ганцаарчлан болон бүлгээрээ ажиллах тохиолдолд хичээлд хувь нэмэр оруулдаг эсэх Сурагчийн өдрийн тэмдэглэлээ үр дүнтэй ашигладаг эсэх Багшийн өгсөн зөвлөгөөг тусгаж авч хэрэгжүүлдэг байдал Бие даан суралцах хариуцлагаа сайтар ухамсарласан эсэх
  17. 17. Суралцах арга барилын үнэлгээ Суралцах арга барил нь сурагчийн сурах хэвшил, хандлага юм. Энэ нь дараах үнэлгээгээр илэрхийлэгдэнэ: E (Exceeds-шаардлагуудыг давж гарах) – үнэлгээний шалгууруудаас илүүг гүйцэтгэх M (Meets-шаардлагуудыг хангаж байна) - үнэлгээний шалгууруудыг хангадаг B (Below-шаардлагуудаас доогуур байна) – олон талаар шаардлагуудыг хангах байдал дутагдалтай байна
  18. 18. Дипломын Хөтөлбөрийн ҮнэлгээҮнэлгээ—сурагчийн амжилтыг үнэлэх олон аргуудыгнийтэд нь илэрхийлдэг нэр томъѐо.Үнэлгээг дараах аргуудаар хийж болно:Төрөл бүрийн тестүүдШалгалтДадлагын ажилТөрөл бүрийн төслүүдСурагчийн хийсэн бүтээлүүд болон тайлан илтгэл
  19. 19. Дипломын Хөтөлбөрийн Үнэлгээ (үргэлжлэл) Албан ѐсны үнэлгээ өгөх олон хариултаас сонгох тестүүдээс гадна сурагчийн хийж буй төсөл, дадлагын ажлын явцыг дүгнэх зэргээр бусад олон төрлийн аргуудаар багш үнэлгээг хийдэг. Энэ бүх аргуудаар багш сурагчдын мэдлэгийг үнэлж тухайн хичээлийн ерөнхий дүнг хичээл тус бүрийн үнэлгээний стандартын дагуу 1-7 баллын системээр дүгнэдэг.
  20. 20. Хүүхдийнхээ сурлагын дүнг ойлгоход туслах зөвлөмжүүд Хүүхдээр өөрөөр нь дүнгий нь тайлбарлуулах Бага сургуулийн хүүхэд тань 1 буюу 2 гэсэн үнэлгээ авсан бол мэдлэг нь ангийнхаа түвшинд байж чадахгүй байна гэсэн үг Дунд сургуулийн хүүхэд тань 1 буюу 2 гэсэн үнэлгээ авсан бол стандартаас нэлээд доогуур үнэлэгдсэн бөгөөд энэ тохиолдолд та зайлшгүй багштай нь уулзах шаардлагатай; хэрвээ 3 авсан бол тухайн хичээлээр цаашид ахиц гаргах байдал нь эрсдэлтэй байна гэсэн үг.
  21. 21. Хичээлийн ИрцОУДС сурагчдын хичээлийн ирц дээр маш хатуу бодлогобаримталдаг.Сурагчид хичээлийн жилийн туршид буюу элсэж орсонөдрөөс эхлэн нийт хичээллэх өдрийн 90%-с доошгүй хувьдхичээлд сууж байж анги дэвших шаардлагыг хангадаг.Өөрөөр хэлбэл нийт хичээллэх өдрийн 10%-д нь сурагчшалтгаантай болон шалтгаангүй, хүндэтгэх шалтгаангүйгээрхичээлд суугаагүй байх боломжтой гэсэн үг. Нэг хичээлийнжилд бид 180 өдөр хичээллэдэг бөгөөд сурагч 18 хүртэлхөдөр хичээлд суугаагүй байж болно.
  22. 22. Хичээлийн Ирц (үргэлжлэл) Хичээллэх нийт өдрийн 90%-д суух шаардлагыг хангаагүй ямар ч сурагч анги дэвшихгүй байх буюу төгсөлтийн шаардлагыг хангахгүй байх эрсдэлд орно. Хичээлд өглөөний 8:20-с хойш ирсэн сурагчид хоцорсонд тооцогдоно. 5 удаа хоцорвол = 1 бүтэн өдөр тасалсанд тооцогдоно.
  23. 23. Өвчлөл/Эм Хэрвээ хүүхэд тань өвдсөн бол сургуульд заавал мэдэгдэнэ Эцэг эхийн зөвшөөрөлгүй ОУДС сурагчдад ямар ч эм өгөхгүй Элсэлтийн эрүүл мэндийн хуудас, аялалд явах зөвшөөрлийн хуудсыг бөглөхдөө тухайн сурагч ямар нэг харшилтай эсэх мэдээллийг бүрэн бүтэн, үнэн зөв өгөх хэрэгтэй. Сурагчийн эрүүл мэндэд өөрчлөлт гарсан тохиолдолд заавал мэдэгдэх шаардлагатай
  24. 24. Эцэг эхийн оролцоо Баасан гараг бүрт сургуулийн Мэдээ болон бусад мэдээлэл, захидлыг бид та бүхэнд явуулдаг. Сургуулийн Мэдээ болон бусад мэдээллийг тогтмол унших. Хэрэгтэй бол бидэнтэй холбоо барьж тодруулга хийж байх Вэб хуудсанд байгаа сургуулийн хуанлийг шалгах Зөвшөөрлийн хуудсуудыг уншиж гарын үсгээ зурж хугацаанд нь ирүүлж байх (Жишээ нь: Хэрвээ та зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зураагүй бол хүүхэд тань хичээлээс гадуурх аялалд явах боломжгүй)
  25. 25. Эцэг эхийн оролцоо (үргэлжлэл) ЭББ (Эцэг эх Багш нарын Бүлэг) сард нэг удаа уулзаж сурагчдын суралцах боломжийг нэмэгдүүлэхэд сургуульд туслах зорилгоор хандив цуглуулах олон төрлийн ажлуудыг зохион байгуулдаг Хөтөлбөрийн талаар мэдээлэл хийх уулзалтууд (хөтөлбөрт тавигддаг шаардлагууд болон үнэлгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг) AGM буюу Жилийн Ерөнхий Хуралдаан
  26. 26. Эцэг эхийн оролцоо (үргэлжлэл) Сурагчдын удирдах хурал (Хичээлийн жилд нэг удаа) Өдөрлөгүүд (Мэдээнд зарлагддаг) Сургуулийн бусад арга хэмжээнүүд (Олон Улсын 7 Хоног; Бага, Дунд Сургуулийн сурагчдын жүжигчилсэн тоглолтууд) Дунд сургуулийн Сурагчийн Өдрийн Тэмдэглэлийг долоо хоног бүр шалгаж гарын үсэг зурах Бага Сургуулийн Сурагчийн Өдрийн Тэмдэглэлийг өдөр бүр шалгаж гарын үсэг зурж байх шаардлагатай.
  27. 27. Харилцаа Эцэг эх, сурагчдын гарын авлага Сурагчийн өдрийн тэмдэглэлийн захидлууд Вэбсайт: www.isumongolia.edu.mn Мэдээ (Баасан гараг бүрт бүх эцэг эхчүүдэд Англи, Монгол хэл дээр электрон шуудангаар илгээдэг) Facebook (вэб хуудсаар болон www.facebook.com/isumongolia хаягаар шууд орж болно)
  28. 28. Харилцаа (үргэлжлэл) Хүүхдийнхээ сургалтын хөтөлбөр, сурлагын талаар та бүхэнд асуулт, санал хүсэлт байвал хөтөлбөрийн Зохицуулагчидтай болон хичээлийн Эрхлэгч нартай холбоо бариарай. Урьдчилж мэдэгдсэн тохиолдолд бид орчуулагч өгөх боломжтой. Энэ мэдээлэл манай вэбсайтад тавигдана.

×