More Related Content
Similar to яагаад сүү гэж
Similar to яагаад сүү гэж (20)
яагаад сүү гэж
- 1. Яагаад СҮҮ гэж?
Байгалийн гаралтай, тэжээллэг сүү
Сүүг байгалийн гаралтай эрүүл ундаа гэдгийг мэдэх байх. Хүйтэн, тослогтой цагаан сүү кальц, Д витамин, яс
шүдийг сийрэгжихээс сэргийлдэг фосфор болон цусны эргэлтийг сайжруулах тэжээллэг бодис ихтэй байдаг.
Тэгэхээр бусад бүх ундааны дэргэд сүү бол эрүүл, байгалийн гаралтай ундаа. Сүү үе мөч, ясны сийрэгжэлтийн
эсрэг хамгийн сайн найз!
Ясны нягт чанга байх нөхцөлийг сүү хамгийн сайн хангагч нь гэдгийг маш олон судалгаа, эрүүл мэндийн
салбарынхан хэлдэг шүү дээ. Хүүхэд наснаас насанд хүрэгчид хүртэлх амьдралынхаа хугацаанд бид илүү том,
хатуу чанга ясыг бий болгож, 30 насанд хүрэхэд таны эрүүл мэнд ясан дахь кальцаас маш их хамаарч эхэлдэг.
Тэгэхээр найзууд минь одооноос сүүгээ уугаад биен дахь хэрэгцээтэй кальцаа нөхөж эхлээрэй.
“Сүүний фэнүүд” биеийн галбир сайтай буюу туранхай байх хандлагатай
Дан ганц ясны сийрэгжилт, чихрийн шижин гээд элдэв өвчнөөс сэргийлээд зогсохгүй сүү уугчид биеийн
галбираа хадгалж чаддаг байна. Сүү компаниас гаргаад байгаа Ногоон савтай сүү тослог багатай учраас
жингээ барьдаг бүсгүйчүүдэд нэн тохиромжтой санагдсан шүү.
Сүүг амьдралдаа “оруулах” хэдэн арга
• Өглөө бүрийг Сүүтэй угтах. Ажлаа тараад гэртээ харих замдаа ч юмуу өглөө сэрэхдээ уух сүүгээ аваад
орчихож болно шүү дээ. Мэдээж өглөө хавдсан нүүртэй сэрэхгүйн тулд орой унтахаасаа өмнө сүү хэрэглэж
болохгүйг санаарай.
• Сүүг яг л зууш мэт хэрэглэж занш. Үдийн цайнд сайхан хүйтэн сүү уух нь танд хангалттай эрч хүч бэлэглэнэ
гэдэгт Гоолингоо нь итгэлтэй байна.
• Кофегоо сүүгээр солиод үзээрэй.
• Сүү өлсөхөөс сэргийлдэг. Үдэшлэг шоунд явахаас өмнө 1 аяга хүйтэн суу уух нь маргааш нь бие тавгүйтэж
шартахаас сэргийлдгээс гадна биеийн галбирыг тань хадгалж байдаг.
• Амттаны сонголтонд сүү. Хоолны дараа бялуу идэхийн оронд мөн л 1 аяга хүйтэн сүү бялуунд агуулагддаг
чихэр, калори, таргалалтаас сэргийлхээс гадна амттан идэх хүслийг ч нөхөж чаддаг юм шүү.
• Хэрвээ шөнөдөө тайван унтаж чадахгүй байгаа бол мөн л 1 аяга сүү. Өглөөд бага зэрэг нүд бүлцийлгэчихээд
байдгийг эс тооцвол унтахаас өмнөх аяга сүү биеийг чинь тайвшруулах шидтэй юм шүү.
- 2. Ажил, сургууль, ресторан гээд хаа ч явсан уух зүйл авахдаа сайхан хүйтэн сүү аваад байхад л элдэв өвчнөөс
сэргийлж, эрч хүчээ ч сэлбэж, өөрийгөө ч мөн тайван сайхан болгох нь байна шүү дээ. гоо сайхны талаасаа ч
арьсийг тольгор болгох нь тодорхой шүү дээ.