More Related Content
PPT
ODP
DOCX
Dund hut in angi mongol hool lekts 3 DOCX
DOCX
Dund hut in angi mongol hool lekts 2 ODT
PPTX
PPTX
What's hot
DOCX
PPTX
PDF
PPT
Сүү судлалын өнөөгийн түвшин, хөгжлийн төсөөлөл PPT
Цагаан хоол эрүүл мэнд шим тэжээл DOCX
PPTX
Cardiovascular health of vegetarians PPTX
Viewers also liked
PPS
45lesonsinlife 091118003935 Phpapp02 PPSX
Travels in the Interior of North America, 1832-34 (Karl Bodmer) PDF
Интеллектуальное управление процессом флотации Float/2.0 PDF
Trinity Kings World Leadership: The Law of the Picture: *Leaders Are Examples... PDF
PPSX
PPTX
Sacred Ink Tattoo Festival of Thailand PPSX
DOCX
PPS
Danza de moléculas. Dance of molecules PDF
Swm BY Muhammad Fahad Ansari 12IEEM14 PDF
Trinity Kings World Leadership; Lineage of Tuskegee Airman(Army Air Corps) PPTX
Presentasi fis en akbar - sejarah panas bumi indonesia PPTX
Ants. Illustrations by Andrey Pavlov PPSX
Review Paper Presentation PPSX
Similar to New microsoft office power point presentation
PPT
PPT
PPTX
ODP
ODP
PDF
Малчин өрхөд үйлдвэрлэх сүү, цагаан идээ PPTX
DOCX
DOCX
PPT
PDF
PDF
PPT
PPT
PPT
Хүнс хоолны монгол уламжлал, хэрэглээний шинэ үе DOCX
"Миний Монголын Сүү" брендийн маркетингийн зөвлөмж PDF
PPTX
PPTX
DOCX
Hool uildverleliin tehnologi lekts 11 More from Zorigoo Bayar
PDF
саз хуваарь анагаахын магистр PDF
саз хуваарь анагаахын магистр лекц PDF
саз хуваарь анагаахын магистр лекц PDF
саз хуваарь анагаахын магистр лекц PDF
DOCX
Correlation and Regression Homework PDF
корреляци ба регрессийн шинжилгээ хичэлийн гэрийн даалгавар PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
Spss программд т тест тооцох PDF
PDF
Announcement about annual meeting DOCX
New microsoft office word document DOCX
New microsoft office word document (2) PPTX
New microsoft office power point presentation
- 2.
Компаний танилцуулга
Бид салбартааМанлайлагч
Манай бүтээгдэхүүний хэрэглэгчид бүх насны хүмүүс
байдаг болохоор хүмүүсийн насны онцлог, амьдралын хэв маягт
нийцүүлэн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, баяжуулан
ажиллах нь чухал байдаг. Тийм учраас бид Монгол үнээний цэвэр сүүг
орчин үеийн техник, технологиор боловсруулж, байгалд ээлтэй сав
боодол ашиглан үйлдвэрлэлээ явуулдаг юм. Өдөр бүрийн малчдын
хотноос сүүгээ авч боловсруулан хэрэглэгч та бүхнийхээ гарт хүргэж
байгаадаа манай хамт олон сэтгэл дүүрэн ажилладаг. Одоогийн зах
зээл дээр бид 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа
бөгөөд зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүнээс гадна зайрмаг, жимсний
шүүс зэргийг та бүхнийхээ хэрэгцээн зориулаад багагүй хугацаа
өнгөрлөө. Хүүхэд бүрийн хайртай үлгэрийн баатруудын нэрээр
нэрлэгдсэн “ Мөрөөдлийн” зайрмаг, сайхан бүхнийг танд зориулах
германы шилдэг сортын жимсний дөрвөн төрлийн “Cool” шүүсийг
үйлдвэрлэж байна.
- 3.
Манай зорилго
Бид хэрэглэгчдийнхээсэтгэл ханамжийг цаг ямагт дээдэлдэг
Тавь гаруй жилийн хугацаанд бид “Өдөр бүр шинэ” гэсэн уриан
дор бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ хүргэж ирсэн билээ. Орчин
үетэй хөл нийлүүлэн алхаж, өдөр бүр өсөн нэмэгдэж буй
хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэртээ шинэ
техник технологийг байнга нэвтрүүлж, бүрэн автомат орчин
үеийн үйлдвэрийг цогцлоож чадсандаа бид баяртай байна.
Үүний нэг баталгаа нь өндөр шалгуур бүхий олон улсын
чанарын стандарт болох ISO 9001: 2008 чанарын удирдлагын
тогтолцоог үйлдвэртээ нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Цэвэр
байгалийн бүтээгдэхүүнийг эрхэмлэх болсон өнөө
үед “Малчдын хотноос таны гэрт” гэсэн уриан дор бид зүрх
сэтгэл нэг зүгт тэмүүлэн ажилласаар байна. Бидний
үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн гагцхүү Монгол үнээний цэвэр сүүг
түүхий эдээ болгон ашигладаг учраас таны эрүүл мэндэд нэн
тустай болохыг бид итгэлтэй хэлж байна.
- 4.
Манай бүтээгдэхүүнүүд:
• “Миний Монголын Сүү” улаан сүү Онцлог: Улаан өнгийн савлагаатай 4,0 % ийн тослогтой ариутгасан сүү нь тослог
ихтэй кальци болон уургаар баялаг. Сүүг өсвөр насныхан болон өндөр настай хүмүүс өдөр бүр хэрэглэхэд
тохиромжтой. Мөн уг сүү нь хүний яс болон булчингийн үйл ажиллагааг илүү дэмжих эрүүл мэндийн тусгай
бүтээгдэхүүн юм.
Хэрэглэх заавар: Монгол үнээний шингэн сүүг өндөр хэмд ариутгаж савласан тул энэхүү бүтээгдэхүүнийг уух, цай
сүлэх, бусад хоол хүнсний зориулалтаар дахин боловсруулах шаардлагагүйгээр шууд хэрэглэж болно. Савлагаа нь
бөглөөтэй болсон учир хэрэглэхэд илүү хялбар боллоо.
• Интоорын шүүс Интоорын шүүс нь В2, В6 болон С амин дэмээр баялаг. Кали маш ихээр агуулагддаг учир зүрхний
өвчин болон ходоод гэдэс хямрахад сайн нөлөөтэй. Мөн мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулна. Цус
бүрдэлтийн процест нэн шаардлагатай төмөр болон зэс агуулдаг учраас цус багадалттай хүмүүс хэрэглэвэл
зохино. Мөн сахарын агууламж нь бага тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Цусны даралт ихтэй
болон судас нь амархан хагардаг хүмүүс хэрэглэхэд сайн.
• Гадилтай тараг Тараг уух гэхээр ямар нэгэн амт танд дутагдаад байна уу. Тэгвэл танд гадилтай таргаа санал болгож
байна. Гадил жимсний гайхамшигт амтыг оруулж өгснөөрөө энэхүү бүтээгдэхүүн нь онцлог юм. Бүх насны хүмүүс
хэрэглэхэд тохиромжтой. Яг одоо та дэлгүүр гарах гэж байгаа бол хэрэглээд үзэхийг зөвлөж байна.
• Ахиад л амталмаар бидний дуртай ИОГУРТ Гүзээлзгэнэтэй иогурт
Гүзээлзгэнэтэй иогурт нь В, С витамин, төмөр, кальци зэрэг хүний биед тустай амин дэмээр баялаг экологийн цэвэр
бүтээгдэхүүн юм. Иогурт нь цус багадалт, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Уг бүтээгдэхүүнийг бүх
насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
Найрлага: үнээний цэвэр сүү, хөрөнгө, сахар, бэхжүүлэгч, байгалийн жимс
Хадгалах хугацаа: +5 –аас дээшгүй хэмд 14 хоног хадгална.
Савлагаа: 400гр, 100 гр
- 5.
• Хурууд Хурууд нь уураг ,тос, С, Д, В витаминаар баялаг хадгалж тээвэрлэхэд тохиромжтой уламжлалт цагаан идээ юм.
Уламжлалт хуруудыг шоколадаар бүрж жижиглэн савласанаар уламжлалт хүнсийг орчин үеийн амттаны түвшинд
хүргэж чадсанаараа онцлог.
Савлагаа: 1000 гр, 500 г
• Баяжмал ааруул Хэрвээ та дан ганц ааруул идмээргүй байгаа бол баяжмал ааруулыг сонгоорой. Үнээний цэвэр
сүүний аарцыг самар, үзмээр баяжуулсан ааруулыг хүүхэд төдийгүй бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
Орц найрлага: сүүний аарц, элсэн чихэр, самар, үзэм
Хадгалах хугацаа: 75 - 80 хувийн чийгшилтэй 0 +4 хэмд 3 сар хадгална.
• Хорхой ааруул Хорхой ааруул нь удаан хугацаагаар амт чанараа хадгалдаг уурагт сүүн бүтээгдэхүүнээс гадна уураг
тос, С, Д, В, А амин дэмээр баялаг юм. Мөн эзэгтэй таны тавгийн идээг чимэх болно.
Хадгалах нөхцөл: 1 сар
Савлагаа: ууттай, хайрцагтай 1000 гр, 700 гр, 500гр, 300 гр, 150 гр, 100 гр
• Цөцгийн тос Цөцгийн тос нь ургамлын болон өөхөн тосны хольцгүй үнээний цэвэр сүүнээс гаргаж авсан экологийн
цэвэр бүтээгдэхүүн юм. Хүний биед шингэц сайтай сүүний найрлагад багтдаг төрөл бүрийн амин дэмээр баялаг.
Хадгалах нөхцөл: -20 – (+20) хэмд 90 хоног
- 9 – (0) хэмд 60 хоног
0 – (+4) хэмд 30 хоног Хэмжээ: 1000гр, 500гр, 300гр, 200гр
Савлагаа: ууттай, цаасан
- 6.
•Зөөхий Зөөхий ньилчлэг чанар өндөртэй бүтээгдэхүүн учир хүний биед
амархан шингэдэг. Мөн цус багадах, хоол боловсруулах эрхтний өвчлөл
болон хоолны дуршил буурсан үед хэрэглэхэд тохиромжтой.
•Аарц Аарц нь уураг, тос, эрдэс бодисоор баялаг тул уурагт цагаан идээний
төрөлд багтдаг бүтээгдэхүүн юм. Таны биед уураг дутагдаж байгаа бол
аарцыг хэрэглэхийг санал болгоё. Бид аарцаа үзэм, чихрээр
баяжуулан үйлдвэрлэж байгаа учраас хүүхэд багачууд төдийгүй бүх насны
хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
Хадгалах нөхцөл: ( +10 ) хүртэлх хэмд 72 цаг, 0 хүртэлх хэмд 3-5 сар
хадгална.
Савлагаа: ууттай 1000гр, 500 гр
Үзэмтэй аарц: цаасан 100 гр
•Олон жимсний шүүс В ийн төрлийн амин дэмээр баялаг. Цус багадах болон
уургийн дутагдалд орохоос сэргийлэх ач холбогдолтой. Олон төрлийн
жимсний шүүс нь хүний биед шаардлагатай бүхий л төрлийн амин дэмээр
баялаг.
•Аварга чанар “Аварга чанар” сүүг та хадгалалтын нарийн горим
шаардахгүйгээр 6 хүртэлх сараар хадгалах боломжтой. Сүүг ийм удаан
хадгалах боломжтой эсэх тал дээр та эргэлзэж байна уу? Орчин үеийн
тэргүүлэх технологи болох Тетрапак савлагааг ашиглан сүүг өндөр
температурт ариутган савладаг учраас хадгалалтын хугацааг уртасгаж байгаа
юм. Уг сүү нь танд “аварга” чанарыг харуулах болно. Хөдөө, хээр аялалд
гарахдаа сүү гашлах болов уу гэсэн айдсаас ангижрах цаг болсон байна.
Хадгалах нөхцөл: 0 градусаас +30 хүртэлх хэмд 6 сар хадгална.
Хэмжээ: 1 литр
- 7.
Шоколадтай сүү
Хэрэглэх заавар:Шууд уухад зориулсан. Тархины үйл
ажилагааг сэргээж эрч хүч өгнө.
Савлагаа: 250 граммын Пьюрпак савлагаатай. Тус савлагаа нь
сүүг өндөр хэмд агшин зуур ариутган агаартай харьцахгүй
орчинд савладаг. Пьюрпак нь таван давхар цаасан савлагаа
бөгөөд хадгалалтын хугацааг уртасгах нэмэлт бодис ороогүй
тул сүүн бүтээгдэхүүнд байдаг амин дэм болоод байгалийн
амьд бактерийг хэвээр нь хадгалж байдаг онцлогтой.
Ач холбоол: Шоколадтай сүү нь спортоор хичээллэдэг
хүмүүст алдсан энергийг нөхөх, биеийн яс болон булчингийн
үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлнэ. Шоколадтай сүү нь цэр
ховхлоход сайн. Шоколаданд В1, В2, РР
аминдэмүүд, кали, магни, кальци, төмөр, фтороос гадна
нянгийн эсрэг бодисууд агуулагддаг байна. Мөн шоколад нь
уураг тархины фенилэтиламины хэмжээг ихэсгэдэг бөгөөд энэ
нь хүнийг сэргээж, сайхан мэдрэмжийг төрүүлдэг байна.
Найрлага: үнээний цэвэр сүү 1,5 %, элсэн
чихэр, өтгөрүүлэгч, шоколад, какао
Хадгалах хугацаа: +4 - +2 хэмд 7 хоног хадгална.
Хүүхдийн сүү
Засгийн газраас зарласан “Сурагчийн үдийн цай” хөтөлбөрт зориулан үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн юм.
Уг сүүнд хүүхдийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг олон төрлийн амин дэм орсноороо онцлог юм. Мөн
савлагаа нь хүүхдүүдэд зориулсан амархан онгойдог төдийгүй бүтээгдэхүүний хэмжээг нэг удаагийн
хэрэглээнд хамгийн тохиромжтой байдлаар савласан.
125 гр бүтээгдэхүүнд: тос 0,1 гр, уураг 3,1гр, нүүрс ус 4,3 гр, илчлэг 60 ккал
Хадгалах хугацаа: +2 - +6 хэмд 3 хоног хадгална.
- 8.
• Гүзээлзгэнэтэй сүү
Хэрэглэх заавар: Шууд уухад зориулсан. Өдрийн хоолны үеэр хэрэглэхэд илүү тохиромжтой. Учир нь гүзээлзгэнэ нь
хоолны шингэцийг сайжруулж зүрх судасны үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг жимс юм.
Савлагаа: 250 граммын Пьюрпак савлагаатай. Тус савлагаа нь сүүг өндөр хэмд агшин зуур ариутган агаартай
харьцахгүй орчинд савладаг. Пьюрпак нь таван давхар цаасан савлагаа бөгөөд хадгалалтын хугацааг уртасгах нэмэлт
бодис ороогүй тул сүүн бүтээгдэхүүнд байдаг амин дэм болоод байгалийн амьд бактерийг хэвээр нь хадгалж байдаг
онцлогтой.
Олон жимсний шүүс
В ийн төрлийн амин дэмээр баялаг. Цус багадах болон уургийн дутагдалд орохоос сэргийлэх ач холбогдолтой. Олон
төрлийн жимсний шүүс нь хүний биед шаардлагатай бүхий л төрлийн амин дэмээр баялаг.
3,2 % тослогтой Элекстер сүү 1000 граммын савлагаатай сүү худалдан авахад таны хэрэглээнд ихдээд байна уу?
Тэгвэл танд бид 500 граммын уутан савлагаатай Элекстер сүүг санал болгож байна. Уг сүү нь хүний биед хэрэгтэй
уураг, нүүрс ус, тос, амин дэм, эрдсээр баялаг. Дахин боловсруулах шаардлагагүйгээр хэрэглэх боломжтой.
Монгол улсын чанарын стандартын MNS 219- 2005 тэмдгийг авсан Монгол үнээний цэвэр сүүг өндөр хэмд халаан
ариутгасан бүтээгдэхүүн юм.
- 9.
• Цөцгийн тос Цөцгийн тос нь ургамлын болон өөхөн тосны хольцгүй үнээний цэвэр сүүнээс гаргаж авсан экологийн цэвэр
бүтээгдэхүүн юм. Хүний биед шингэц сайтай сүүний найрлагад багтдаг төрөл бүрийн амин дэмээр баялаг.
Хадгалах нөхцөл: -20 – (+20) хэмд 90 хоног
- 9 – (0) хэмд 60 хоног
0 – (+4) хэмд 30 хоног
• Алимны шүүс Алимны шүүс нь А, Е, С болон В- ийн төрлийн амин дэмээр баялаг. Хоол боловсруулах эрхтний үйл
ажиллагаа шингээлтэд сайнаар нөлөөлж, холестрины хэмжээг бууруулдаг. Мөн шүд цэвэрлэж, буйл чангаруулах сайн
талтай. Өдөрт гурван удаа алимны цэвэр шүүс уусан тохиолдолд биед тань үүсэх хортой бодисыг гадагш хөөн
гаргадаг
• Зөгийн балтай сүү Хэрэглэх заавар: Шууд уухад зориулсан. Өглөө бүр нэг аяга зөгийн балтай сүү уувал
таны хүч тамирыг сэлбэн, арьсны өнгийг сэргээж, хөгшрөлтийг сааруулах сайн нөлөөтэй.
Савлагаа: 250 граммын Пьюрпак савлагаатай. Тус савлагаа нь сүүг өндөр хэмд агшин зуур ариутган
агаартай харьцахгүй орчинд савладаг.
• Интоортой иогурт Интоор нь цус бүрдэлтийн процест нэн шаардлагатай төмөр болон
зэс агуулдаг. Нян устгах үйлчилгээ үзүүлдэг учраас ашиггүй нянгуудыг үржлийг зогсоох
чадвартай. Цусны даралт ихтэй болон судас хагарамтгай хүмүүст сайн нөлөөтэй.
Найрлага: үнээний цэвэр сүү, хөрөнгө, сахар, бэхжүүлэгч, байгалийн жимс /интоор/
Хадгалах хугацаа: +5 –аас дээшгүй хэмд 14 хоног хадгална.
Савлагаа: 400гр, 100 гр