SlideShare a Scribd company logo
1 of 12
Download to read offline
Та хүүхдээ сайн хүн болгоё гэвэл урмаар тэтгэ
Хүүхэд байнгын дэмжлэг, баталгаа урамшил сайшаал шаардаж байдаг. Бие сэтгэхүйн дарамт
зэмлэл шийтгэл нь хүүхдийн хөгжилд муугаар нөлөөлнө. Хэрэв эцэг эхчүүд хүүхдийг сайшаан
урамшуулж байгаагаа илэрхийлж гаргавал хүүхдийг сайн хүн болоход нь урамшил шагнал
болно. Ийнхүү хүүхдийнхээ сайн зан чанарыг ажиглан харж, бас өөрсдийнхөө баяр бахдал
урамшил сайшаалаа илтгэн харуулж байх нь эх эцэгт ч чухал байдаг. Энэ бол байнга загнаж
зүхэж шүүмжилж зэмлэл шийтгэл хүлээлгэж байснаас илүү хүүхдийг биеэ зөв авч явахыг зааж
сургах хамгийн сайн арга юм. Эх эцгүүд хүүхэд нь шинэ мэдлэг, ур чадвар суралцах тухай бүрт
нь өөрсдийн сэтгэл хангалуун байгаа бахархлаа харуулах ёстой. Гэхдээ бага хэмжээгээр
илэрхийлэх нь зохимжтой. Хэрэв хүүхэд сайшаал урамшил хүртэхгүй байвал, эсвэл хэтэрхий их
шүүмжлээд байвал шинэ ур чадварт суралцаж эзэмших хүсэл сонирхол нь буурдаг юм. Бие
сэтгэхүйн дарамт зэмлэл шийтгэл хүүхдэд ихээхэн муу нөлөөтэй. Энэ нь хүүхдэд зонхилон
бусад хүмүүст хүч хэрэглэх, ухаалаг бусаар харьцах болгон өсгөх болно. Түүнчлэн энэ нь
хүүхдийг аймхай хулчгар болгож болох бөгөөд эцэг эх багш нараасаа суралцах, тэднийг хүндлэн
бишрэн хүндлэх хүүхдийн төрөлхийн хүсэл сонирхол нь эвдэн бусниулж ч болно.
Эсийн уураг
Уураг нь ихэнх эс, фермент болон гормоныг бүтээгч хамгийн сайн материал юм. Бидний
организмын хүлээж авах уургийн хэмжээ /өдрийн хүнсний 10-15%/ болон чанар чухал юм.
Амьтны гаралтай уураг бидний биед шингэх нь хурдан байдаг ч харамсалтай нь зөвхөн өөх тос
болон холестеринтэй нэгдсэн нэгдэл хэлбэрээр байдаг.




Иймээс түүнийг бага хэмжээгээр хэрэглэх ёстой. Ургамал болоод амьтны гаралтай уургийг
хослуулан хэрэглэх нь хамгийн зохимжтой. Тухайлбал, талхыг сүүтэй, төмсийг өнд өгтэй, талхыг
буурцагны үртэй мөн загасыг гоймонтой хольж идэх нь хамгийн тохиромжтой.
35-аас дээш насны хүмүүсийн хувьд организмыг уургаар хангахад асуудал тулгардаг. Энэ
наснаас эхлээд бараг бүх хүмүүст давсны хүчил /ходоодны шүүсэнд/ бага боловсордог. Харин
ходоодны шүүсний найрлаган дахь энэ хүчил нь уургийг олон жижиг хэсэг болгон задлахад
чухал хэрэгтэй. Уураг ингэж задарснаар фермент, коллаген бий болдог. Ийм тохиолдолд уураг
бүхий хоол идэхдээ бага зэрэг нимбэгний хүчил буюу дусал цууны хүчил нэмэх хэрэгтэй.


Ферментгүйгээр юу ч бүтэхгүй
Организм дахь фермент /энзим/ химийн урвалуудыг жолооддог. Тэд ходоод гэдсэнд хоолыг
бүрэлдэхүүн хэсгүүд болгон задлаж, тэдгээрийг биеийн эсэд хүргэхийг зохион байгуулдаг.
Ананас болон кивинд байдаг бромелайн фермент нэн чухал үүрэгтэй. Бромелайн нь арьсан дор
бий болсон нийлмэл уургийн нэгдлүүдийг задлан зөөгдөх боломжтой болгодог.
Эрдэмтдийн тогтоосноор 3000 гаруй төрлийн фермент байдаг байна. Тэд бодисын солилцооны
процесст тодорхой үүрэг хариуцлагыг хүлээж мэргэшсэн байдаг. Тухайлбал, зарим нь зөвхөн
уургийг задалдаг байхад зарим нь өөх тос юм уу нүүрс усыг задлах жишээтэй. Хүнсний ногоо
болон жимсний бүх улаан сортод фермент байдаг. Эдгээр нь 400С-ийн хэмд задардаг. Иймээс
өдөрт ядаж нэг удаа боловсруулаагүй чигээр нь хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй.
Эсвэл үндсэн хоол дээр нэмэлт салат хэрэглэх хэрэгтэй. Шинэхэн жимс, ногоо таны х үнсний
цэсэнд өдөр бүр багтах ёстой. Ингэж байж л та хоол тэжээлийг боловсруулж шингээх бүх
ферментээ олж авч чадна.Ферментийг мөн эмийн сангаас авч болно. Сүүлийн үед ферменттэй
адил үйлчилгээтэй зарим бодисыг нээсэн бөгөөд түүнийг кофермент гэдэг. Үүний нэг нь
глютатион юм. Энэ нь чөлөөт радикалуудыг устгаж эрүүл мэндийг хамгаалж зүс царайг өнгөл өг
болгодог. Ногоон байцаа, брюссель байцаа, цэцэгт байцаа, брокколид энэ нь нэлээд их хэмжээтэй
байдаг.


Чөлөөт радикалтай тэмцэх
Шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагаар чөлөөт радикалууд нь организмын хөгшрөлтийн процесст
нилээд оролцдог. Чөлөөт радикал гэдэг бол бүрэн бүтэн биш, “өвчтэй” молекул юм. Энэ нь
электрон дутуу молекул бөгөөд өөр молекулын элетроныг авах гэж оролддог. Ингэснээр гинжин
урвал үүсч, энэ нь бидний эсийг сульдааж, хор учруулдаг. Үүний дүнд эс урьдчилан хөгшрөх,
үхэх эсвэл хавдрын эс болж хувирдаг. Чөлөөт радикалууд нь бидний хүрээлэн байгаа орчинд
дутуу шатсан хийнд, агаарт, пестицидэд байдаг. Хэт ягаан туяа ба озон чөлөөт радикал үүсэхэд
дэм болдог. Ийм учраас цэвэр агаарт гарах хэрэгтэй. Тэгэхдээ нарны шууд цацрагаас зайлсхийх
шаардлагатай. Чөлөөт радикалуудын дайсан нь анти-исэлдүүлэгчид бөгөөд эдгээр нь исэлдэх
процессыг саатуулж, өөрсдөө хүчилтөрөгчтэй холбогддог. Хамгийн гол анти-исэлдүүлэгч бол А,
Е, С аминдэм болон селен агуулсан нэгдлүүд юм. Бидний биед ийм анти-исэлдүүлэгч олон байх
тусам чөлөөт радикалууд дураараа дургих боломжгүй болж бид төдий чинээ эрүүл чийрэг байна.
Ийм учраас эрдэмтэд чөлөөт радикалаас хамгаалахын тулд Е ба С аминдэмийг ердийнхөөс хоёр
дахин их хэрэглэхийг зөвлөдөг юм.


Зөв хооллоорой
Таны зүс царай удаан хугaцаанд өнгөлөг хэвээрээ байхын тулд чөлөөт радикалууд довтлохгүй,
эсүүд тогтмол шинэчлэгдэж байх нь чухал юм.Үүний тулд үр тариа оролцсон бүтээгдэхүүнийг
өдөр бүр хэрэглэх хэрэгтэй. Хамгийн сайн нь улаанбуудай, овъёос, хөх тарианы бүтээгдэх үүнийг
өглөөгүүр хэрэглэх явдал юм. Ингэснээр та В аминдэм болон селен, цайрыг нэлээд хэмжээгээр
авч байна гэсэн үг. Энэ нь таны биеийн бодисын солилцоо болон хамгаалах хүч чадал бий
болгоход хэрэгтэй. Үүний зэрэгцээ эдгээр нь ходоод гэдсийг эрүүл байлгаж, цэвэр толигор
арьстай байхад нэмэр болдог. Сайн зүс царайтай байхын тулд өдөрт 300 гр шинэ жимс ногоо
хэрэглэж байх хэрэгтэй. Амин дэм С, каротиноид нь чөлөөт радикалын эсрэг сайн тэмцдэг. Б үх
аминдэм ба эрдэс бодис, самар, хатаасан үр жимсэнд их агуулагддаг. Чихэрлэг зүйлийн оронд та
үүнийг хэрэглэх хэрэгтэй. Энэ бол таны арьс үсэнд хэрэгтэй. Өд өрт хэрэглэж байгаа боловс-
руулаагүй хоол хүнсний хүчээр та аминдэмийнхээ балансыг сайжруулна. Дараах
бүтээгдэхүүнүүд таны өдөр, оройн хоолыг аминдэмээр нэмэгдүүлж өгнө.


Хоол тэжээлийн Үндсэн бүрэлдэхүүн
   • Ананас.
     Ананаст үрэвсэл болон холбогч эдийн хатуурлыг анагаадаг бромелайн байдаг. Хоолны
     хооронд жимсээр нь идэх эсвэл шахаж шүүсийг болгон уухад сайн. Консервант бүхий
     бэлэн шүүсэнд энэ бромалейн байдаггүй.
   • Абрикос/чангаанз/.
     Чангаанз арьсыг уян зөөлөн байлгахад тусалдаг. Түүнд бета-каротин, кали, тосны хүчлүүд
     болон В аминдэм агуулагддаг. Хатаасан болон шинэхэн чангаанзны алинд нь ч бета-
     каротин байдаг.
   • Авокадо.
     Энэ жимсэнд ханаагүй тосны хүчлүүд болон глютатион /чөлөөт радикалтай тэмцдэг/ их
     хэмжээтэй байдаг. Эдгээр бодисууд ямар ч тосыг задалдаг ба энэ жимс их хэмжээний
     калитай.
• Ойн жимсүүд.
  Үхрийн нүд, бөөрөлзгөнө зэрэг жимс тэжээлийн бодисын өндөр агууламжтай. Мөн
  аминдэм болон эрдэс бодисууд байх ба холбогч эдийг бэхжүүлдэг.
• Брокколи.
  Брокколи бол бидний гоо сайханд хэрэгтэй гайхамшигт ногоо. Түүнд бета-каротин, С
  аминдэм, глютатион, хром болон хүхрийн нэгдлүүд агуулагддаг. Долоо хоногт ядаж нэг
  хэрэглэх хэрэгтэй.
• Загас.
  Загасанд магни, төмөр, цайрын зэрэгцээгээр селен их агуулагдсан байдаг. Эдгээр
  элементүүд хүрээлэн буй орчны хорт бодисуудаас биднийг хамгаалдаг. Бүх загасанд
  амархан шингэдэг уураг болон цусны эргэлтийг эрчимжүүлдэг омега-3 тосны хүчил
  байдаг.
• Ногоо.
  Брокколи, ногоон вандуй, ширээний навчит манжин болон өргөст ногоо/шпинат/-г долоо
  хоногт нэлээд хэдэн удаа хэрэглэх ёстой. Эдгээрт В2 ба В6 аминдэмүүд байдаг ба тэдгээр
  нь арьсны эсийн бодисын солилцоог сайжруулдаг.
• Далайн амьтад.
  Хавч, моллюск далайн давстай усанд амьдардаг учраас түүнийг хоол хүнсэндээ
  хэрэглэвэл та далайн эрдэс бодисыг олж авна. Далайн амьтдад селен, фтор, төмөр, цайр
  их байдаг.
• Сүү.
  Сүү, сүүн бүтээгдэхүүн таны гадаад төрх байдалд шаардлагатай гайхамшигт бодисуудыг
  агуулж байдаг. Түүнд байх В бүлгийн аминдэм болон тос нь арьсыг толигор болгож, А
  аминдэмүүд түүнийг чийгшүүлдэг. Мөн энэ төрлийн бүтээгдэхүүнүүдэд уураг, Д
  аминдэм, кальц, фосфат байдаг. Эдгээр нь ясны хөгжил ба арьсны толигор байхад
  нөлөөлдөг. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг талх, төмс бууцайнуудтай хэрэглэхэд хамгийн
  тохиромжтой. Мөн үсээ арчлахад сүүг хэрэглэдэг.
• Лууван.
  Түүнд А аминдэм болон бета-каротин байдаг. Эдгээр бодис нь арьсыг уян налархай
  болгож үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Мөн нүдний хараанд их хэрэгтэй.
• Ургамлын тос.
  Улаан буудай ба авокадын үрийн тос Е аминдэмээр баялаг байдаг. Эдгээр тосыг мөн гоо
  сайхны зориулалтаар ашигладаг. Мөн ургамлын тосонд гамма линолины хүчил байдаг
  бөгөөд энэ нь арьсыг гөлгөр эрүүл болгодог.
• Улаан лооль.
  Улаан лоолинд түүний улаан өнгийг бий болгодог лаконин гэдэг бодис байдаг. Лаконин нь
  А аминдэмийн төрөл бөгөөд сайхан зүс царайтай байлгадаг гайхамшигтай бодис юм. Тэр
  нь халаахад илүү үр дүнтэй үйлчилдэг тул улаан лоолийг түүхийгээр нь биш шөл сүмсэнд
  хийж идэх хэрэгтэй.
• Нимбэг.
  Нимбэгт эрүүл мэнд гоо сайхны билиг тэмдэг болсон С аминдэм өндөр хэмжээгээр
  агуулагддаг. Өдөрт 3 нимбэг хэрэглэх шаардлагатай. Нимбэгт дургүй бол шүүсийг нь
  зөгийн балтай хольж хэрэглэвэл зүгээр.
Үхрийн махан лазанья хийх арга
Хоол хүнс | 2011 / 03 / 18
Өнөөдөр эрчүүдийн маань баярын өдөр. Хайртдаа ямар нэг онцгой хоол хийж өгч баярлуулмаар
л байгаа биз дээ. Тэгвэл эзэгтэй танд бяслаг, үхрийн махтай лазанья-/ lasagna/г санал болгож
байна. Орц нь олдоц сайтай, хийхэд тийм ч хэцүү биш энэхүү Италийн үндэсний хоол таны
гарын зоогны тоог нэгээр нэмнэ гэдэгт итгэлтэй байна.




Өнөөдөр эрчүүдийн маань баярын өдөр. Хайртдаа ямар нэг онцгой хоол хийж өгч баярлуулмаар
л байгаа биз дээ. Тэгвэл эзэгтэй танд бяслаг, үхрийн махтай лазанья-/ lasagna/г санал болгож
байна. Орц нь олдоц сайтай, хийхэд тийм ч хэцүү биш энэхүү Италийн үндэсний хоол таны
гарын зоогны тоог нэгээр нэмнэ гэдэгт итгэлтэй байна.
Орц:
    •   бяслаг 350гр
    •   улаан лооль 500гр
    •   сонгино 1ш
    •   ургамлын тос 2/хх
    •   сүмс 1х/х
    •   татсан үхрийн мах 300гр
    •   амтат улаан чинжүү 1ш
    •   цөцгийн тос 60гр
    •   гурил 60гр
    •   сүү 300мл
    •   Лазани зуурмагт:
    •   гурил 100гр
Хийх арга:
    • 1. Бяслагийг шоо хэлбэртэй хэрчинэ. Сонгино, сармисыг жижиглэн чинжүү, улаан
      лоолийг мөн шоо хэлбэртэй хэрчинэ.
    • 2. Тос хийж халаасан хайруулын тавганд сонгино, сармисыг бага зэрэг хуураад дээр нь
татсан үхрийн мах, улаан лооль, чинжүү, давс, повоор нэмж үргэлжлүүлэн хуурна.
    • 3. Сүмс бэлтгэх: Цөцгийн тосыг хайлуулж гурилаа нэмээд цайвар шаргал өнгөтэй болтол
      хуурч дээр нь сүү, давс, повоор нэмж зөөлөн гал дээр өтгөртөл нь чанана.
    • 4. Лазани зуурмаг бэлтгэх: Гурил, өндөгний шар, ургамлын тос, давсаа хольж зуурмаг
      бэлтгээд 3-4 хэсэг болгон хувааж шарах шүүгээний тэвшний хэмжээтэй, 5мм-ээс
      зузаангүй элдэнэ.
    • 5. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халааж, тэвшийг тослоод, ёроолд нь бага зэрэг сүмс
      хийж, шанзыг жигдхэн тараан тавьж дээгүүр нь бяслаг цацаж сүмс, лазани гурилаар
      бүрхэж өгнө. Иймэрхүү маягаар 2-3 үе давхарлан тавьж, хамгийн дээд талын лазани
      гурил дээгүүр бяслаг цацаж шарах шүүгээнд шаргалттал нь жигнэнэ.


Салатны ногоог хэрхэн бэлтгэх вэ?
Хоол хүнс | 2011 / 04 / 01
   1. Ямар ч салатыг бэлтгэх болон хадгалахдаа паалантай юмуу шаазан, шилэн, эсвэл
      зориулалтын хуванцар сав хэрэглэх нь зүйтэй.




2. Салатанд майонез болон соусыг зөвхөн хэрэглэхийн өмнө хийж хутгах хэрэгтэй
3. Ногоон өргөст хэмхийг дөрөвний гурав хүртэл нь усанд дүрж хадгалвал хэд хоног шинээр нь
байлгаж болно.
4. Ногооны салатанд хийх сонгиныг маш жижиглэж хэрчээд шүүрэн дотор хийж дээрээс нь
буцалсан халуун ус хийж шигшвэл сайхан амттай болно.
5. Салатанд хийх алимыг бага зэргийн давстай хүйтэн усанд 10 минут байлгавал өнгө нь
хувирахгүй.
6. Хальстай нь чанасан төмсийг гаргасан даруйдаа хүйтэн усаар зайлвал хальсыг нь арилгахад
амархан байна.
7. Удаан хадгалагдсан төмсийг чанахдаа усанд нь хэдэн дусал цуу хийвэл хөх толботой болохгүй
8. Шинэхэн ногоонд агуулагдаж буй витаминууд дулааныг тэсвэрлэхдээ муу. Тиймээс зөөлөн гал
дээр удаан чанаснаас ширүүн гал дээр цөөхөн минут буцалгаж болгосон нь дээр.
9. Чанаж буй усанд нь хоёр хэрчим ёотон хийхэд ногооны амт эрс сайжирна.
10. Ногоог чанасан усанд нь удаан байлгавал усархаг, амтгүй болдог. Тиймээс болонгуут нь
шүүрэнд хийж шигшинэ.
11. Өндгийг давстай усанд чанавал хальс нь цуурах, уураг нь гоожих асуудал гарахгүй.
12. Хальснаас нь салгасан өндгийг 2-2.5 минут, хальстай өндгийг 10 минут чанана.
13. Хальстай нь чанаж болгосон өндгийг шууд хүйтэн усанд хийж сойвол хальс нь хуулахад
амархан болно.


Бяслагтай бялуу хийх хялбар жор
Хоол хүнс | 2011 / 04 / 09
Анх Эртний Грекийн ихэс дээдэс бяслагаар зуурсан бялууг хийлгэж зооглодог байжээ. Харин
бяслагтай бялуу /cheese cake/ нь өдгөө дэлхийн олон орнуудад түгээмэл болж, баярын ширээг
чимэглэдэг амттаны нэг болж чадсан байна. Гоолингоогийн уншигч эзэгтэй нартаа салахын
аргагүй сайхан, зөөлөн амттай бяслагтай бялуу хийх жорыг бэлдлээ.




Бисквитний орц:
500 гр зөөлөн бяслаг
120 гр элсэн чихэр
3 хоолны халбага сүүн крем
3 өндөг
1 цайны халбага ваниллын охь
Доод бүрхүүлний орц:
4 хоолны халбага масло
2 хоолны халбага элсэн чихэр
400 гр жигнэмэгийн сайн жижиглэсэн үйрмэг
Дээд бүрхүүлний орц:
500 мл цөцгий
1 1/2 хоолны халбага элсэн чихэр
1 цайны халбага ваниллын охь
Жор:
1. Бяслаг, элсэн чихэр, сүүн крем гурваа холь. Таны бяслаг дээд зэргийн зөөлөн байх ёстой.
Өндгөө нэг нэгээр нь хийж хутгаад, ваниллын охио хийж дахин хутгана. Бэлэн болсон
зуурмагийг түр амраа.
2. Маслоо хайлуулаад, 2 хоолны халбага элсэн чихэрээ хийгээд, хутгах явцдаа үйрүүлсэн
жигнэмэгээ бага багаар нь хийж холь. Бэлэн болсон зуурмагаа тосолсон хэвэнд жигд тараана.
3. Эхний бяслагтай зуурмагаа жигнэмэгтэй зуурмагийг жигд тараасан хэвэндээ хийгээд 350
градуст 20 минут жигнэнэ. Бэлэн болсон бялууг хөргөнө.
4. Элсэн чихэр, цөцгий, ваниллын охь гурваа холиод хөргөсөн бялуун дээр тарааж 375 градуст
10 минут жигнэнэ.
5. Бялуугаа гаргаад 6 цаг хөргөгчинд байлгасны дараа идэж болно.


Тахианы махан амтат салат
Хоол хүнс | 2011 / 04 / 15
Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо нь долоо хоног бүр уншигчиддаа гэрийн нөхцөлд
хийж болохуйц, орцны хувьд олдоц сайтай амтат хоолны жорыг хүргэдэг. Энэ удаад хялбар
бөгөөд өвөрмөц амт бүхий тахианы салат хийх аргыг хүргэхээр шийдлээ. Эзэгтэй таны гарын
хоолны жагсаалтанд дахин нэгийг нэмэрлэнэ гэдэгт итгэж байна.




Орц
    •   4 яс, арьснаас нь салгасан тахианы цээж мах
    •   1/2 аяга майоннез
    •   1 хоолны халбага гоньдны амтлагч
    •   1 хоолны халбага лемоны шүүс
    •   1 хоолны халбага зөгийн бал
    •   1 цайны халбага сармисны нунтаг
    •   1 цайны халбага сонгиноны нунтаг
    •   1 цайны халбага базиликны нунтаг
• 3 ширхэг хатуу чанасан өндөг
    • Давс, перец
Жор
1. Тахианы махаа сэрээгээр хүрэхийн төдийд салж унахаар зөөлөртөл нь чанана. /Нэг цаг орчим/
2. Тахианы махаа хөргөж хэрчээд, дээр нь сармис, сонгино, базиликны нунтгаа цацаад дахин
хөргөнө.
3. Тахианы мах чанасан усандаа өндгөө 30 минут чанана.
4. Өндгөө плитканаас аваад хүйтэн усанд хөртөл нь сойно.
5. Өндгөө хэрчиж, тахиан дээрээ нэмнэ.
6. Дээр нь майоннез, лемоны шүүс, зөгийн балаа нэмж хутгана.
7. Салатаа бага зэрэг хөргөөд олгоно.


Гэртээ гадил жимсний зайрмаг хийж
идэцгээе
Хоол хүнс | 2011 / 04 / 22
Зайрмаг хийхийг хэцүү гэж бодож байна уу? Тэгвэл 10-хан минутын дотор амтат гадил жимсний
зайрмаг хийх амархан аргыг толилуулж байна. Шинэхэн бөгөөд ямар ч хүнсний будаг ороогүй
зайрмагийг гэр бүлээрээ амтлаарай.




Орц:
2 аяга крем /кремний шингэн бэлдэц/
2 аяга сүү
2 цайны халбага ваниллины охь
½ аяга элсэн чихэр
3 ширхэг гадил жимс
Хэрэглэгдэх зүйл:
Холигч /блендер/
Хийх арга:
1. Гадил жимснүүдээ хальсалж хэд хэдэн хэсэг болгон хэрчинэ.
2. Хэрчсэн гадил жимсээ холигчийнхоо аяганд хийгээд дээр нь крем, сүү, ваниллины охь, элсэн
чихэрээ хийнэ.
3. Блендерээрээ 2 минут орчим холиод хуванцар саванд хийж 12 цагийн турш хөлдөөнө.
4. Хөлдөөгчнөөс зайрмагаа гаргаад 10-15 минут тасалгааны температурт байлгасны дараа
олгоно.
Жич: Хэрэв та карамелтай зайрмаг хийхийг хүсч байвал бор элсэн чихэр ашиглаж болно. Мөн
та гадилын оронд манго жимсийг ч мөн адил хэрчээд хэрэглэж болох юм. Орцонд энэ мэтчилэн
шоколад, жигнэмэгний үртэс гэх мэт өөрийн дуртай амттаныг оролцуулаарай. Бүтээлч
сэтгэлгээгээр та энэ дэлхийн хамгийн амттай зайрмагийг хийж болно.


Бүхэл үрийн амтат жигнэмэг
Хоол хүнс | 2011 / 05 / 07
Бүхэл үрийн гурил бол хүний гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биед
хуримтлуулагдсан хорт бодисыг гадагшлуулна. Цагаан гурилан бүтээгдэхүүн идвэл таргална
гэсэн айдастай явдаг бүсгүйчүүдэд дараах хийхэд хялбар бөгөөд амтат жигнэмэг нэн сайн
тохирно.




Найрлага
• 1 аяга цөцгийн тос эсвэл маргарин
• 1 1/2 аяга элсэн чихэр
• 2 ширхэг өндөгний хутгасан бэлдэц
• 1 аяга бурам
• 4 аяга бүхэл үрийн гурил
• 1 хоолны халбага сода
• 2 цайны халбага дрожж
• чимэглэхэд 1 аяга элсэн чихэр
Хийх арга
1. Шарах шүүгээг 175 градуст халаана. Шарах шүүгээний тавцанг тосло.
2. Том саванд цөцгийн тос, 1,5 аяга сахараа хийж хөөсөртөл нь хутгана. Дараа нь хутгасан өндөг,
бурам хоёроо хийж хутгана.
3. Тусдаа саванд гурил, дрожж, содоо хийж холино.
4. Гурилтай хольцоо бурамтай хольц руугаа хийж холигч төхөөрөмжөөр хутгана.
5. Зуурмагаа жижиг бөөрөнхий жигнэмэгний хэлбэртэй болгоно. Түүхий жигнэмэг бүрийг
үлдсэн элсэн чихрэндээ дүрээд тавцан дээр хоорондоо 2 инчийн зайтай тавь.
6. Урьдчилан халаасан шарах шүүгээнд жигнэмэгийг 10-15 минут, дээд хэсэг нь бага зэрэг
хагартал жигнэнэ. Илүү шаржигнасан амттай болгохыг хүсвэл үүнээс удаан жигнэж болно.
Харин илүү зөөлөн болгомоор байвал арай бага хугацаанд жигнээрэй. Хөргөсний дараа олгоно.
Жич: Хэрэв та хүсвэл жигнэмэгнийхээ зуурмагт үзэм, эсвэл самар хийж болно.


Амталж шарсан гахайн мах
Хоол хүнс | 2011 / 04 / 29
Эзэгтэй та ирэх амралтын өдрийнхөө хоолны ширээг Гоолингоогийн шинэ жороор бэлтгэсэн
хоолоороо чимэглээрэй.




ОРЦ:
-Гахайн ясгvй мах 600 грамм
-Амтат жvрж дөрвөн ширхэг
-Хоёр хумс сармис
-30 мл цагаан цуу
-Ургамлын тос 50 мл
-Давс
-Яншуй
-Тахианы шахмал шөл
-Нэг хоолны халбага гурил
Хийх арга:
-Гахайн махаа томхон хэрчинэ.
-Жvржийг хальснаас нь цэвэрлэж, шvvсийг нь шахаж авна. Гаргасан шүүсэн дээрээ цагаан цуу,
ургамлын тос, жижиглэж бяцалсан сармисыг хийгээд хутгана. Ингэхдээ шүүс, цуу хоёрын ¾-ыг
ашиглаарай.
-Бэлэн болсон соусыг махныхаа дээрээс тарааж түрхээд 15 минут орчим байлгаж шингээх
хэрэгтэй.
-Дараа нь гахайн махаа ургамлын тостой хайруулын тавганд хийж, болтол нь хоёр талаас нь
шараарай.
-Хайруулын тавган дахь махны шvvсэнд шөлөө нэмж хутгаад үлдсэн жvржийн шvvс, цуугаа
нэмж буцалгасны дараа гурил хийж өтгөрvvлнэ.
-Амталж шарсан гахайн махаа таваглаж, гурилтай сvмсээ нэмж хийгээд яншуйгаар чимэглэж
олгоно.
Ердөө хагас цагийн дотор хийх боломжтой хялбар хирнээ амттай хоол байгаа биз. Ухаалаг
гэрийн эзэгтэй танд амжилт хүсье.

More Related Content

Similar to зөвлөгөө 112

Zokhistoi khoollolt
Zokhistoi khoolloltZokhistoi khoollolt
Zokhistoi khoolloltTuul Tula
 
эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтAnkhzaya Zaya
 
Zohistoi hoollolt
Zohistoi hoolloltZohistoi hoollolt
Zohistoi hoollolthi_bmb
 
Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2bulgaaubuns
 
хүнс ба биеийн жин№№
хүнс ба биеийн жин№№хүнс ба биеийн жин№№
хүнс ба биеийн жин№№Nasankhishig
 
жимснүүдийн ашиг тус
жимснүүдийн ашиг тусжимснүүдийн ашиг тус
жимснүүдийн ашиг тусbbattsetseg1
 
зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолтtuya0507
 
Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл
Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээлӨөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл
Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээлMunkhuu Emchbagsh
 
Hun orchin 1 r angi
Hun orchin 1 r angiHun orchin 1 r angi
Hun orchin 1 r angiDash Oogii
 
Hun orchin 3 r angi
Hun orchin 3 r angiHun orchin 3 r angi
Hun orchin 3 r angiDash Oogii
 
эрүүл жирэмслэлт презентэйшн
эрүүл жирэмслэлт презентэйшнэрүүл жирэмслэлт презентэйшн
эрүүл жирэмслэлт презентэйшнArsenic Halcyon
 
зөвлөгөө1
зөвлөгөө1зөвлөгөө1
зөвлөгөө1haliuk74
 
зөвлөгөө1
зөвлөгөө1зөвлөгөө1
зөвлөгөө1haliuk74
 
Eruul mend 5e
Eruul mend 5eEruul mend 5e
Eruul mend 5esaraa97
 

Similar to зөвлөгөө 112 (20)

Zokhistoi khoollolt
Zokhistoi khoolloltZokhistoi khoollolt
Zokhistoi khoollolt
 
Emd
EmdEmd
Emd
 
эрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололтэрүүл бие зөв хоололт
эрүүл бие зөв хоололт
 
Zohistoi hoollolt
Zohistoi hoolloltZohistoi hoollolt
Zohistoi hoollolt
 
Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2Tumur dutal lekts 2
Tumur dutal lekts 2
 
Ходоодны өвчлөл
Ходоодны өвчлөлХодоодны өвчлөл
Ходоодны өвчлөл
 
хүнс ба биеийн жин№№
хүнс ба биеийн жин№№хүнс ба биеийн жин№№
хүнс ба биеийн жин№№
 
жимснүүдийн ашиг тус
жимснүүдийн ашиг тусжимснүүдийн ашиг тус
жимснүүдийн ашиг тус
 
жимснүүдийн ашиг тус
жимснүүдийн ашиг тусжимснүүдийн ашиг тус
жимснүүдийн ашиг тус
 
жимснүүдийн ашиг тус
жимснүүдийн ашиг тусжимснүүдийн ашиг тус
жимснүүдийн ашиг тус
 
зөв хооллолт
зөв хооллолтзөв хооллолт
зөв хооллолт
 
Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл
Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээлӨөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл
Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх цуврал хичээл
 
Hun orchin 1 r angi
Hun orchin 1 r angiHun orchin 1 r angi
Hun orchin 1 r angi
 
Hun orchin 3 r angi
Hun orchin 3 r angiHun orchin 3 r angi
Hun orchin 3 r angi
 
эрүүл жирэмслэлт презентэйшн
эрүүл жирэмслэлт презентэйшнэрүүл жирэмслэлт презентэйшн
эрүүл жирэмслэлт презентэйшн
 
зөвлөгөө1
зөвлөгөө1зөвлөгөө1
зөвлөгөө1
 
зөвлөгөө1
зөвлөгөө1зөвлөгөө1
зөвлөгөө1
 
Burn nutrition
Burn nutritionBurn nutrition
Burn nutrition
 
жимс.эрдэнэчухал
жимс.эрдэнэчухалжимс.эрдэнэчухал
жимс.эрдэнэчухал
 
Eruul mend 5e
Eruul mend 5eEruul mend 5e
Eruul mend 5e
 

зөвлөгөө 112

  • 1. Та хүүхдээ сайн хүн болгоё гэвэл урмаар тэтгэ Хүүхэд байнгын дэмжлэг, баталгаа урамшил сайшаал шаардаж байдаг. Бие сэтгэхүйн дарамт зэмлэл шийтгэл нь хүүхдийн хөгжилд муугаар нөлөөлнө. Хэрэв эцэг эхчүүд хүүхдийг сайшаан урамшуулж байгаагаа илэрхийлж гаргавал хүүхдийг сайн хүн болоход нь урамшил шагнал болно. Ийнхүү хүүхдийнхээ сайн зан чанарыг ажиглан харж, бас өөрсдийнхөө баяр бахдал урамшил сайшаалаа илтгэн харуулж байх нь эх эцэгт ч чухал байдаг. Энэ бол байнга загнаж зүхэж шүүмжилж зэмлэл шийтгэл хүлээлгэж байснаас илүү хүүхдийг биеэ зөв авч явахыг зааж сургах хамгийн сайн арга юм. Эх эцгүүд хүүхэд нь шинэ мэдлэг, ур чадвар суралцах тухай бүрт нь өөрсдийн сэтгэл хангалуун байгаа бахархлаа харуулах ёстой. Гэхдээ бага хэмжээгээр илэрхийлэх нь зохимжтой. Хэрэв хүүхэд сайшаал урамшил хүртэхгүй байвал, эсвэл хэтэрхий их шүүмжлээд байвал шинэ ур чадварт суралцаж эзэмших хүсэл сонирхол нь буурдаг юм. Бие сэтгэхүйн дарамт зэмлэл шийтгэл хүүхдэд ихээхэн муу нөлөөтэй. Энэ нь хүүхдэд зонхилон бусад хүмүүст хүч хэрэглэх, ухаалаг бусаар харьцах болгон өсгөх болно. Түүнчлэн энэ нь хүүхдийг аймхай хулчгар болгож болох бөгөөд эцэг эх багш нараасаа суралцах, тэднийг хүндлэн бишрэн хүндлэх хүүхдийн төрөлхийн хүсэл сонирхол нь эвдэн бусниулж ч болно.
  • 2. Эсийн уураг Уураг нь ихэнх эс, фермент болон гормоныг бүтээгч хамгийн сайн материал юм. Бидний организмын хүлээж авах уургийн хэмжээ /өдрийн хүнсний 10-15%/ болон чанар чухал юм. Амьтны гаралтай уураг бидний биед шингэх нь хурдан байдаг ч харамсалтай нь зөвхөн өөх тос болон холестеринтэй нэгдсэн нэгдэл хэлбэрээр байдаг. Иймээс түүнийг бага хэмжээгээр хэрэглэх ёстой. Ургамал болоод амьтны гаралтай уургийг хослуулан хэрэглэх нь хамгийн зохимжтой. Тухайлбал, талхыг сүүтэй, төмсийг өнд өгтэй, талхыг буурцагны үртэй мөн загасыг гоймонтой хольж идэх нь хамгийн тохиромжтой. 35-аас дээш насны хүмүүсийн хувьд организмыг уургаар хангахад асуудал тулгардаг. Энэ наснаас эхлээд бараг бүх хүмүүст давсны хүчил /ходоодны шүүсэнд/ бага боловсордог. Харин ходоодны шүүсний найрлаган дахь энэ хүчил нь уургийг олон жижиг хэсэг болгон задлахад чухал хэрэгтэй. Уураг ингэж задарснаар фермент, коллаген бий болдог. Ийм тохиолдолд уураг бүхий хоол идэхдээ бага зэрэг нимбэгний хүчил буюу дусал цууны хүчил нэмэх хэрэгтэй. Ферментгүйгээр юу ч бүтэхгүй Организм дахь фермент /энзим/ химийн урвалуудыг жолооддог. Тэд ходоод гэдсэнд хоолыг бүрэлдэхүүн хэсгүүд болгон задлаж, тэдгээрийг биеийн эсэд хүргэхийг зохион байгуулдаг. Ананас болон кивинд байдаг бромелайн фермент нэн чухал үүрэгтэй. Бромелайн нь арьсан дор бий болсон нийлмэл уургийн нэгдлүүдийг задлан зөөгдөх боломжтой болгодог. Эрдэмтдийн тогтоосноор 3000 гаруй төрлийн фермент байдаг байна. Тэд бодисын солилцооны процесст тодорхой үүрэг хариуцлагыг хүлээж мэргэшсэн байдаг. Тухайлбал, зарим нь зөвхөн уургийг задалдаг байхад зарим нь өөх тос юм уу нүүрс усыг задлах жишээтэй. Хүнсний ногоо болон жимсний бүх улаан сортод фермент байдаг. Эдгээр нь 400С-ийн хэмд задардаг. Иймээс өдөрт ядаж нэг удаа боловсруулаагүй чигээр нь хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Эсвэл үндсэн хоол дээр нэмэлт салат хэрэглэх хэрэгтэй. Шинэхэн жимс, ногоо таны х үнсний цэсэнд өдөр бүр багтах ёстой. Ингэж байж л та хоол тэжээлийг боловсруулж шингээх бүх ферментээ олж авч чадна.Ферментийг мөн эмийн сангаас авч болно. Сүүлийн үед ферменттэй адил үйлчилгээтэй зарим бодисыг нээсэн бөгөөд түүнийг кофермент гэдэг. Үүний нэг нь глютатион юм. Энэ нь чөлөөт радикалуудыг устгаж эрүүл мэндийг хамгаалж зүс царайг өнгөл өг
  • 3. болгодог. Ногоон байцаа, брюссель байцаа, цэцэгт байцаа, брокколид энэ нь нэлээд их хэмжээтэй байдаг. Чөлөөт радикалтай тэмцэх Шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагаар чөлөөт радикалууд нь организмын хөгшрөлтийн процесст нилээд оролцдог. Чөлөөт радикал гэдэг бол бүрэн бүтэн биш, “өвчтэй” молекул юм. Энэ нь электрон дутуу молекул бөгөөд өөр молекулын элетроныг авах гэж оролддог. Ингэснээр гинжин урвал үүсч, энэ нь бидний эсийг сульдааж, хор учруулдаг. Үүний дүнд эс урьдчилан хөгшрөх, үхэх эсвэл хавдрын эс болж хувирдаг. Чөлөөт радикалууд нь бидний хүрээлэн байгаа орчинд дутуу шатсан хийнд, агаарт, пестицидэд байдаг. Хэт ягаан туяа ба озон чөлөөт радикал үүсэхэд дэм болдог. Ийм учраас цэвэр агаарт гарах хэрэгтэй. Тэгэхдээ нарны шууд цацрагаас зайлсхийх шаардлагатай. Чөлөөт радикалуудын дайсан нь анти-исэлдүүлэгчид бөгөөд эдгээр нь исэлдэх процессыг саатуулж, өөрсдөө хүчилтөрөгчтэй холбогддог. Хамгийн гол анти-исэлдүүлэгч бол А, Е, С аминдэм болон селен агуулсан нэгдлүүд юм. Бидний биед ийм анти-исэлдүүлэгч олон байх тусам чөлөөт радикалууд дураараа дургих боломжгүй болж бид төдий чинээ эрүүл чийрэг байна. Ийм учраас эрдэмтэд чөлөөт радикалаас хамгаалахын тулд Е ба С аминдэмийг ердийнхөөс хоёр дахин их хэрэглэхийг зөвлөдөг юм. Зөв хооллоорой Таны зүс царай удаан хугaцаанд өнгөлөг хэвээрээ байхын тулд чөлөөт радикалууд довтлохгүй, эсүүд тогтмол шинэчлэгдэж байх нь чухал юм.Үүний тулд үр тариа оролцсон бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэх хэрэгтэй. Хамгийн сайн нь улаанбуудай, овъёос, хөх тарианы бүтээгдэх үүнийг өглөөгүүр хэрэглэх явдал юм. Ингэснээр та В аминдэм болон селен, цайрыг нэлээд хэмжээгээр авч байна гэсэн үг. Энэ нь таны биеийн бодисын солилцоо болон хамгаалах хүч чадал бий болгоход хэрэгтэй. Үүний зэрэгцээ эдгээр нь ходоод гэдсийг эрүүл байлгаж, цэвэр толигор арьстай байхад нэмэр болдог. Сайн зүс царайтай байхын тулд өдөрт 300 гр шинэ жимс ногоо хэрэглэж байх хэрэгтэй. Амин дэм С, каротиноид нь чөлөөт радикалын эсрэг сайн тэмцдэг. Б үх аминдэм ба эрдэс бодис, самар, хатаасан үр жимсэнд их агуулагддаг. Чихэрлэг зүйлийн оронд та үүнийг хэрэглэх хэрэгтэй. Энэ бол таны арьс үсэнд хэрэгтэй. Өд өрт хэрэглэж байгаа боловс- руулаагүй хоол хүнсний хүчээр та аминдэмийнхээ балансыг сайжруулна. Дараах бүтээгдэхүүнүүд таны өдөр, оройн хоолыг аминдэмээр нэмэгдүүлж өгнө. Хоол тэжээлийн Үндсэн бүрэлдэхүүн • Ананас. Ананаст үрэвсэл болон холбогч эдийн хатуурлыг анагаадаг бромелайн байдаг. Хоолны хооронд жимсээр нь идэх эсвэл шахаж шүүсийг болгон уухад сайн. Консервант бүхий бэлэн шүүсэнд энэ бромалейн байдаггүй. • Абрикос/чангаанз/. Чангаанз арьсыг уян зөөлөн байлгахад тусалдаг. Түүнд бета-каротин, кали, тосны хүчлүүд болон В аминдэм агуулагддаг. Хатаасан болон шинэхэн чангаанзны алинд нь ч бета- каротин байдаг. • Авокадо. Энэ жимсэнд ханаагүй тосны хүчлүүд болон глютатион /чөлөөт радикалтай тэмцдэг/ их хэмжээтэй байдаг. Эдгээр бодисууд ямар ч тосыг задалдаг ба энэ жимс их хэмжээний калитай.
  • 4. • Ойн жимсүүд. Үхрийн нүд, бөөрөлзгөнө зэрэг жимс тэжээлийн бодисын өндөр агууламжтай. Мөн аминдэм болон эрдэс бодисууд байх ба холбогч эдийг бэхжүүлдэг. • Брокколи. Брокколи бол бидний гоо сайханд хэрэгтэй гайхамшигт ногоо. Түүнд бета-каротин, С аминдэм, глютатион, хром болон хүхрийн нэгдлүүд агуулагддаг. Долоо хоногт ядаж нэг хэрэглэх хэрэгтэй. • Загас. Загасанд магни, төмөр, цайрын зэрэгцээгээр селен их агуулагдсан байдаг. Эдгээр элементүүд хүрээлэн буй орчны хорт бодисуудаас биднийг хамгаалдаг. Бүх загасанд амархан шингэдэг уураг болон цусны эргэлтийг эрчимжүүлдэг омега-3 тосны хүчил байдаг. • Ногоо. Брокколи, ногоон вандуй, ширээний навчит манжин болон өргөст ногоо/шпинат/-г долоо хоногт нэлээд хэдэн удаа хэрэглэх ёстой. Эдгээрт В2 ба В6 аминдэмүүд байдаг ба тэдгээр нь арьсны эсийн бодисын солилцоог сайжруулдаг. • Далайн амьтад. Хавч, моллюск далайн давстай усанд амьдардаг учраас түүнийг хоол хүнсэндээ хэрэглэвэл та далайн эрдэс бодисыг олж авна. Далайн амьтдад селен, фтор, төмөр, цайр их байдаг. • Сүү. Сүү, сүүн бүтээгдэхүүн таны гадаад төрх байдалд шаардлагатай гайхамшигт бодисуудыг агуулж байдаг. Түүнд байх В бүлгийн аминдэм болон тос нь арьсыг толигор болгож, А аминдэмүүд түүнийг чийгшүүлдэг. Мөн энэ төрлийн бүтээгдэхүүнүүдэд уураг, Д аминдэм, кальц, фосфат байдаг. Эдгээр нь ясны хөгжил ба арьсны толигор байхад нөлөөлдөг. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг талх, төмс бууцайнуудтай хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Мөн үсээ арчлахад сүүг хэрэглэдэг. • Лууван. Түүнд А аминдэм болон бета-каротин байдаг. Эдгээр бодис нь арьсыг уян налархай болгож үрчлээ үүсэхээс сэргийлдэг. Мөн нүдний хараанд их хэрэгтэй. • Ургамлын тос. Улаан буудай ба авокадын үрийн тос Е аминдэмээр баялаг байдаг. Эдгээр тосыг мөн гоо сайхны зориулалтаар ашигладаг. Мөн ургамлын тосонд гамма линолины хүчил байдаг бөгөөд энэ нь арьсыг гөлгөр эрүүл болгодог. • Улаан лооль. Улаан лоолинд түүний улаан өнгийг бий болгодог лаконин гэдэг бодис байдаг. Лаконин нь А аминдэмийн төрөл бөгөөд сайхан зүс царайтай байлгадаг гайхамшигтай бодис юм. Тэр нь халаахад илүү үр дүнтэй үйлчилдэг тул улаан лоолийг түүхийгээр нь биш шөл сүмсэнд хийж идэх хэрэгтэй. • Нимбэг. Нимбэгт эрүүл мэнд гоо сайхны билиг тэмдэг болсон С аминдэм өндөр хэмжээгээр агуулагддаг. Өдөрт 3 нимбэг хэрэглэх шаардлагатай. Нимбэгт дургүй бол шүүсийг нь зөгийн балтай хольж хэрэглэвэл зүгээр.
  • 5. Үхрийн махан лазанья хийх арга Хоол хүнс | 2011 / 03 / 18 Өнөөдөр эрчүүдийн маань баярын өдөр. Хайртдаа ямар нэг онцгой хоол хийж өгч баярлуулмаар л байгаа биз дээ. Тэгвэл эзэгтэй танд бяслаг, үхрийн махтай лазанья-/ lasagna/г санал болгож байна. Орц нь олдоц сайтай, хийхэд тийм ч хэцүү биш энэхүү Италийн үндэсний хоол таны гарын зоогны тоог нэгээр нэмнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр эрчүүдийн маань баярын өдөр. Хайртдаа ямар нэг онцгой хоол хийж өгч баярлуулмаар л байгаа биз дээ. Тэгвэл эзэгтэй танд бяслаг, үхрийн махтай лазанья-/ lasagna/г санал болгож байна. Орц нь олдоц сайтай, хийхэд тийм ч хэцүү биш энэхүү Италийн үндэсний хоол таны гарын зоогны тоог нэгээр нэмнэ гэдэгт итгэлтэй байна. Орц: • бяслаг 350гр • улаан лооль 500гр • сонгино 1ш • ургамлын тос 2/хх • сүмс 1х/х • татсан үхрийн мах 300гр • амтат улаан чинжүү 1ш • цөцгийн тос 60гр • гурил 60гр • сүү 300мл • Лазани зуурмагт: • гурил 100гр Хийх арга: • 1. Бяслагийг шоо хэлбэртэй хэрчинэ. Сонгино, сармисыг жижиглэн чинжүү, улаан лоолийг мөн шоо хэлбэртэй хэрчинэ. • 2. Тос хийж халаасан хайруулын тавганд сонгино, сармисыг бага зэрэг хуураад дээр нь
  • 6. татсан үхрийн мах, улаан лооль, чинжүү, давс, повоор нэмж үргэлжлүүлэн хуурна. • 3. Сүмс бэлтгэх: Цөцгийн тосыг хайлуулж гурилаа нэмээд цайвар шаргал өнгөтэй болтол хуурч дээр нь сүү, давс, повоор нэмж зөөлөн гал дээр өтгөртөл нь чанана. • 4. Лазани зуурмаг бэлтгэх: Гурил, өндөгний шар, ургамлын тос, давсаа хольж зуурмаг бэлтгээд 3-4 хэсэг болгон хувааж шарах шүүгээний тэвшний хэмжээтэй, 5мм-ээс зузаангүй элдэнэ. • 5. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халааж, тэвшийг тослоод, ёроолд нь бага зэрэг сүмс хийж, шанзыг жигдхэн тараан тавьж дээгүүр нь бяслаг цацаж сүмс, лазани гурилаар бүрхэж өгнө. Иймэрхүү маягаар 2-3 үе давхарлан тавьж, хамгийн дээд талын лазани гурил дээгүүр бяслаг цацаж шарах шүүгээнд шаргалттал нь жигнэнэ. Салатны ногоог хэрхэн бэлтгэх вэ? Хоол хүнс | 2011 / 04 / 01 1. Ямар ч салатыг бэлтгэх болон хадгалахдаа паалантай юмуу шаазан, шилэн, эсвэл зориулалтын хуванцар сав хэрэглэх нь зүйтэй. 2. Салатанд майонез болон соусыг зөвхөн хэрэглэхийн өмнө хийж хутгах хэрэгтэй 3. Ногоон өргөст хэмхийг дөрөвний гурав хүртэл нь усанд дүрж хадгалвал хэд хоног шинээр нь байлгаж болно. 4. Ногооны салатанд хийх сонгиныг маш жижиглэж хэрчээд шүүрэн дотор хийж дээрээс нь буцалсан халуун ус хийж шигшвэл сайхан амттай болно. 5. Салатанд хийх алимыг бага зэргийн давстай хүйтэн усанд 10 минут байлгавал өнгө нь хувирахгүй. 6. Хальстай нь чанасан төмсийг гаргасан даруйдаа хүйтэн усаар зайлвал хальсыг нь арилгахад амархан байна.
  • 7. 7. Удаан хадгалагдсан төмсийг чанахдаа усанд нь хэдэн дусал цуу хийвэл хөх толботой болохгүй 8. Шинэхэн ногоонд агуулагдаж буй витаминууд дулааныг тэсвэрлэхдээ муу. Тиймээс зөөлөн гал дээр удаан чанаснаас ширүүн гал дээр цөөхөн минут буцалгаж болгосон нь дээр. 9. Чанаж буй усанд нь хоёр хэрчим ёотон хийхэд ногооны амт эрс сайжирна. 10. Ногоог чанасан усанд нь удаан байлгавал усархаг, амтгүй болдог. Тиймээс болонгуут нь шүүрэнд хийж шигшинэ. 11. Өндгийг давстай усанд чанавал хальс нь цуурах, уураг нь гоожих асуудал гарахгүй. 12. Хальснаас нь салгасан өндгийг 2-2.5 минут, хальстай өндгийг 10 минут чанана. 13. Хальстай нь чанаж болгосон өндгийг шууд хүйтэн усанд хийж сойвол хальс нь хуулахад амархан болно. Бяслагтай бялуу хийх хялбар жор Хоол хүнс | 2011 / 04 / 09 Анх Эртний Грекийн ихэс дээдэс бяслагаар зуурсан бялууг хийлгэж зооглодог байжээ. Харин бяслагтай бялуу /cheese cake/ нь өдгөө дэлхийн олон орнуудад түгээмэл болж, баярын ширээг чимэглэдэг амттаны нэг болж чадсан байна. Гоолингоогийн уншигч эзэгтэй нартаа салахын аргагүй сайхан, зөөлөн амттай бяслагтай бялуу хийх жорыг бэлдлээ. Бисквитний орц: 500 гр зөөлөн бяслаг 120 гр элсэн чихэр 3 хоолны халбага сүүн крем 3 өндөг 1 цайны халбага ваниллын охь Доод бүрхүүлний орц: 4 хоолны халбага масло 2 хоолны халбага элсэн чихэр 400 гр жигнэмэгийн сайн жижиглэсэн үйрмэг Дээд бүрхүүлний орц:
  • 8. 500 мл цөцгий 1 1/2 хоолны халбага элсэн чихэр 1 цайны халбага ваниллын охь Жор: 1. Бяслаг, элсэн чихэр, сүүн крем гурваа холь. Таны бяслаг дээд зэргийн зөөлөн байх ёстой. Өндгөө нэг нэгээр нь хийж хутгаад, ваниллын охио хийж дахин хутгана. Бэлэн болсон зуурмагийг түр амраа. 2. Маслоо хайлуулаад, 2 хоолны халбага элсэн чихэрээ хийгээд, хутгах явцдаа үйрүүлсэн жигнэмэгээ бага багаар нь хийж холь. Бэлэн болсон зуурмагаа тосолсон хэвэнд жигд тараана. 3. Эхний бяслагтай зуурмагаа жигнэмэгтэй зуурмагийг жигд тараасан хэвэндээ хийгээд 350 градуст 20 минут жигнэнэ. Бэлэн болсон бялууг хөргөнө. 4. Элсэн чихэр, цөцгий, ваниллын охь гурваа холиод хөргөсөн бялуун дээр тарааж 375 градуст 10 минут жигнэнэ. 5. Бялуугаа гаргаад 6 цаг хөргөгчинд байлгасны дараа идэж болно. Тахианы махан амтат салат Хоол хүнс | 2011 / 04 / 15 Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо нь долоо хоног бүр уншигчиддаа гэрийн нөхцөлд хийж болохуйц, орцны хувьд олдоц сайтай амтат хоолны жорыг хүргэдэг. Энэ удаад хялбар бөгөөд өвөрмөц амт бүхий тахианы салат хийх аргыг хүргэхээр шийдлээ. Эзэгтэй таны гарын хоолны жагсаалтанд дахин нэгийг нэмэрлэнэ гэдэгт итгэж байна. Орц • 4 яс, арьснаас нь салгасан тахианы цээж мах • 1/2 аяга майоннез • 1 хоолны халбага гоньдны амтлагч • 1 хоолны халбага лемоны шүүс • 1 хоолны халбага зөгийн бал • 1 цайны халбага сармисны нунтаг • 1 цайны халбага сонгиноны нунтаг • 1 цайны халбага базиликны нунтаг
  • 9. • 3 ширхэг хатуу чанасан өндөг • Давс, перец Жор 1. Тахианы махаа сэрээгээр хүрэхийн төдийд салж унахаар зөөлөртөл нь чанана. /Нэг цаг орчим/ 2. Тахианы махаа хөргөж хэрчээд, дээр нь сармис, сонгино, базиликны нунтгаа цацаад дахин хөргөнө. 3. Тахианы мах чанасан усандаа өндгөө 30 минут чанана. 4. Өндгөө плитканаас аваад хүйтэн усанд хөртөл нь сойно. 5. Өндгөө хэрчиж, тахиан дээрээ нэмнэ. 6. Дээр нь майоннез, лемоны шүүс, зөгийн балаа нэмж хутгана. 7. Салатаа бага зэрэг хөргөөд олгоно. Гэртээ гадил жимсний зайрмаг хийж идэцгээе Хоол хүнс | 2011 / 04 / 22 Зайрмаг хийхийг хэцүү гэж бодож байна уу? Тэгвэл 10-хан минутын дотор амтат гадил жимсний зайрмаг хийх амархан аргыг толилуулж байна. Шинэхэн бөгөөд ямар ч хүнсний будаг ороогүй зайрмагийг гэр бүлээрээ амтлаарай. Орц: 2 аяга крем /кремний шингэн бэлдэц/ 2 аяга сүү 2 цайны халбага ваниллины охь ½ аяга элсэн чихэр 3 ширхэг гадил жимс Хэрэглэгдэх зүйл: Холигч /блендер/ Хийх арга:
  • 10. 1. Гадил жимснүүдээ хальсалж хэд хэдэн хэсэг болгон хэрчинэ. 2. Хэрчсэн гадил жимсээ холигчийнхоо аяганд хийгээд дээр нь крем, сүү, ваниллины охь, элсэн чихэрээ хийнэ. 3. Блендерээрээ 2 минут орчим холиод хуванцар саванд хийж 12 цагийн турш хөлдөөнө. 4. Хөлдөөгчнөөс зайрмагаа гаргаад 10-15 минут тасалгааны температурт байлгасны дараа олгоно. Жич: Хэрэв та карамелтай зайрмаг хийхийг хүсч байвал бор элсэн чихэр ашиглаж болно. Мөн та гадилын оронд манго жимсийг ч мөн адил хэрчээд хэрэглэж болох юм. Орцонд энэ мэтчилэн шоколад, жигнэмэгний үртэс гэх мэт өөрийн дуртай амттаныг оролцуулаарай. Бүтээлч сэтгэлгээгээр та энэ дэлхийн хамгийн амттай зайрмагийг хийж болно. Бүхэл үрийн амтат жигнэмэг Хоол хүнс | 2011 / 05 / 07 Бүхэл үрийн гурил бол хүний гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биед хуримтлуулагдсан хорт бодисыг гадагшлуулна. Цагаан гурилан бүтээгдэхүүн идвэл таргална гэсэн айдастай явдаг бүсгүйчүүдэд дараах хийхэд хялбар бөгөөд амтат жигнэмэг нэн сайн тохирно. Найрлага • 1 аяга цөцгийн тос эсвэл маргарин • 1 1/2 аяга элсэн чихэр • 2 ширхэг өндөгний хутгасан бэлдэц • 1 аяга бурам • 4 аяга бүхэл үрийн гурил • 1 хоолны халбага сода • 2 цайны халбага дрожж • чимэглэхэд 1 аяга элсэн чихэр Хийх арга 1. Шарах шүүгээг 175 градуст халаана. Шарах шүүгээний тавцанг тосло.
  • 11. 2. Том саванд цөцгийн тос, 1,5 аяга сахараа хийж хөөсөртөл нь хутгана. Дараа нь хутгасан өндөг, бурам хоёроо хийж хутгана. 3. Тусдаа саванд гурил, дрожж, содоо хийж холино. 4. Гурилтай хольцоо бурамтай хольц руугаа хийж холигч төхөөрөмжөөр хутгана. 5. Зуурмагаа жижиг бөөрөнхий жигнэмэгний хэлбэртэй болгоно. Түүхий жигнэмэг бүрийг үлдсэн элсэн чихрэндээ дүрээд тавцан дээр хоорондоо 2 инчийн зайтай тавь. 6. Урьдчилан халаасан шарах шүүгээнд жигнэмэгийг 10-15 минут, дээд хэсэг нь бага зэрэг хагартал жигнэнэ. Илүү шаржигнасан амттай болгохыг хүсвэл үүнээс удаан жигнэж болно. Харин илүү зөөлөн болгомоор байвал арай бага хугацаанд жигнээрэй. Хөргөсний дараа олгоно. Жич: Хэрэв та хүсвэл жигнэмэгнийхээ зуурмагт үзэм, эсвэл самар хийж болно. Амталж шарсан гахайн мах Хоол хүнс | 2011 / 04 / 29 Эзэгтэй та ирэх амралтын өдрийнхөө хоолны ширээг Гоолингоогийн шинэ жороор бэлтгэсэн хоолоороо чимэглээрэй. ОРЦ: -Гахайн ясгvй мах 600 грамм -Амтат жvрж дөрвөн ширхэг -Хоёр хумс сармис -30 мл цагаан цуу -Ургамлын тос 50 мл -Давс -Яншуй -Тахианы шахмал шөл -Нэг хоолны халбага гурил Хийх арга: -Гахайн махаа томхон хэрчинэ.
  • 12. -Жvржийг хальснаас нь цэвэрлэж, шvvсийг нь шахаж авна. Гаргасан шүүсэн дээрээ цагаан цуу, ургамлын тос, жижиглэж бяцалсан сармисыг хийгээд хутгана. Ингэхдээ шүүс, цуу хоёрын ¾-ыг ашиглаарай. -Бэлэн болсон соусыг махныхаа дээрээс тарааж түрхээд 15 минут орчим байлгаж шингээх хэрэгтэй. -Дараа нь гахайн махаа ургамлын тостой хайруулын тавганд хийж, болтол нь хоёр талаас нь шараарай. -Хайруулын тавган дахь махны шvvсэнд шөлөө нэмж хутгаад үлдсэн жvржийн шvvс, цуугаа нэмж буцалгасны дараа гурил хийж өтгөрvvлнэ. -Амталж шарсан гахайн махаа таваглаж, гурилтай сvмсээ нэмж хийгээд яншуйгаар чимэглэж олгоно. Ердөө хагас цагийн дотор хийх боломжтой хялбар хирнээ амттай хоол байгаа биз. Ухаалаг гэрийн эзэгтэй танд амжилт хүсье.