More Related Content
Similar to семинар №9 (15)
More from Onobold Odgerel
More from Onobold Odgerel (20)
семинар №9
- 1. Макро эдийн засаг
Семинар №9
Тест
1. Тун удахгүй дахин ажил олно гэдэгт итгэлтэй байгаа хүнийг:
a) Ажил эрхэлж буй хүмүүст оруулна.
b) Ажилгүй хүмүүс оруулна.
c) Ажиллах хүчний бүрэлдэхүүнд оруулахгүй.
d) Бүрэн бус ажилтай хүмүүст оруулна.
2. Эдийн засагт гарсан уналтаас болж ажилгүй болсон хүн ажилгүйдлийн ямар хэлбэрт
хамаарагдах вэ?
a) Шилжилтийн ажилгүйдэл
b) Бүтцийн ажилгүйдэл
c) Мөчлөгийн ажилгүйдэл
d) Байнгын ажилгүйдэл
3. Эдийн засгийн потенциаль үйлдвэрлэл 1600 тэрбум төгрөг, хэвийн ажилгүйдлийн түвшин
6%, бодит ажилгүйдлийн түвшин 9% бол эдийн засаг ямар хэмжээний үйлдвэрлэлийг
алдаж байна вэ?
a) 1480 тэрбум
b) 1400 тэрбум
c) 120 тэрбум
d) 144 тэр бум
4. Ажиллагсдын тоо 180 хүн, ажилгүйчүүд 20 хүн, хөдөлмөрийн насны хүн ам 400 хүн бол
ажиллах хүчний оролцооны түвшинг тооц.
a) 50%
b) 10%
c) 45%
d) 11%
5. Бүрэн ажил эрхлэлт хангагдана гэдэг нь:
a) Ажилгүйдэл огт байхгүй.
b) Мөчлөгийн ажилгүйдэл байхгүй.
c) Шилжилтийн ажилгүйдэл байхгүй.
d) Бүтцийн ажилгүйдэл байхгүй.
6. Оукены хуулиар ажилгүйдлээс болж:
a) Боломжит үйлдвэрлэл буурна.
b) Бодит үйлдвэрлэл буурна.
c) Боломжит үйлдвэрлэлээс бодит үйлдвэрлэл багасна.
7. Ажилгүйдлийн түвшинг зөв тооцоход:
a) Хөдөлмөрийн биржид бүртгүүлэгсэд
b) Сүүдэр эдийн засагт ажиллагсад
c) Ажиллах хүчний бүтцийн өөрчлөлт саад болно.
8. Хөдөлмөрийн бирж бүх аймагт бий болсон ч чухам аль хэлбэрийн ажилгүйдлийг багасгаж
чадахгүй вэ?
a) Шилжилтийн
b) Бүтцийн
1
- 2. Макро эдийн засаг
c) Мөчлөгийн
9. Хөдөлмөрийн эрэлт нь
a) Цалингаас
b) Бүтээгдэхүүний нийлүүлэлтээс
c) Түүхий эдийн эрэлтээс
d) Бүтээгдэхүүний эрэлтээс
Бодлого
1. Одоогийн ажилгүйдлийн хувь 6%, ажилгүй хүн 60 гэвэл ажилтай хүний тоог олно уу.
2. А улсын ажилгүйчүүдийн тоо 49800 ба ажилгүйдлийн түвшин 5.8% байв. А улсын
ажиллах хүч, ажиллагсдийн тоог ол.
3. Ажилгүйдлийн түвшин 4%, эдийн засгийн тооцоогоор ердийн ажилгүйдлийн түвшин 2.5%
байв. Бодит үйлдвэрлэлийн түвшин 5000 тэрбум төгрөг бол потенциаль үйлдвэрлэлийн
түвшиг ол.
4. Нэгэн эдийн засгийн нийт хүн ам 4000, 16-ээс доош хүн ам 1500, идэвхгүй хүн ам 1000,
ажилгүйчүүд 50 байв.
- Ажиллах хүчний оролцооны түвшин
- Ажилгүйдлийн түвшинг тодорхойлно уу.
5. Хүснэгтийг бөглөнө үү.
16-ээс
Эдийн
Ажиллах
дээш
засгийн
хүчний
Ажилгүйдлийн
Ажилгүйчүүд Ажиллагсад
насны идэвхитэй
оролцооны
түвшин
хүн ам
хүн ам
түвшин
2008
33 664
20 853
420
61.9
2009
35 756
21 634
1 353
60.5
Ярилцах асуудлууд:
1. Ажиллах хүчний оролцооны хувь бага байх нь эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтэнд
хэрхэн нөлөөлөх вэ? Ажилгүйдлийн хэвийн түвшин тогтмол үзүүлэлт мөн үү?
2. Яагаад ажилгүйдэл нь эдийн засгийн шийдвэрлэх ёстой асуудал болдог вэ?
3. Яагаад бүрэн ажил эрхлэлттэй үеийн ажилгүйдлийн түвшинг тодорхойлоход хүндрэлтэй
байдаг вэ?
4. Ажилд орсон хүний тоо өсөөд байхад ажилгүйдэл удаан буурдаг нь бодит амьдралд элбэг
тохиолддог. Үүний учрыг тайлбарлана уу.
2